Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Шүлгийн уралдаан

Шүлгийн уралдаан

Published by Ч.Энхбаатар, 2021-02-09 03:21:57

Description: МИНИЙ-ӨВӨРХАНГАЙ

Search

Read the Text Version

МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Өвөг дээдсийн үргэлжлэл болж Өсөн торних үр намайг Өлгийдөн авсан эх нутаг минь Өдөр өдрөөр хөгжиж байна Аав шигээ боддог эх орныг минь Аюуш баатар нь хамгаалж үрэгдсэн Ижий шигээ боддог энэ л нутгийг минь Элгэн түмэн нь хөгжүүлж байна. Угтан золгож, ундаалж үдэх Уужим сэтгэлт ард түмэнтэй Унаган нутаг Өвөрхангай Улам өөдөө мандах болтугай. Зохиогч: Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 8д ангийн сурагч Ч.Анхтуяа

МИНИЙ НУТГИЙН ҮЗЭСГЭЛЭН Аз хийморь даллан байдаг Авзага хайрхан уул минь Олон түмнийг ундаалагч Онги Таац Орхон голууд минь Улаан цутгалан нь урсан мяралзаж Уулын амьтад нь өсөн үржиж Найман нуур нь налайн цэлийж Навч цэцэг нь намилзан байдаг Эрдэнэ Зуу нь нутгаа түшиж Төвхөн хийд нь энергээ хайрлана Морины шүтээн нь сүлдээ дуудаж Монгол түмэн нь сүслэн хайрлана Зохиогч: Арвайхээр сумын ЕБ-ын 5-р сургуулийн 8д ангийн сурагч Р.Оюунсүрэн

МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Өндөр гэгээн Занабазарыг Өлгийдөж авсан өлзийтэй нутаг Өвөрхангайн түмнийхээ алдрыг Өргөн түмэндээ бахдан айлтгая Арвагар хээрийн хурдаар алдаршсан Арвайн талын алтан хөрстэй Ардын жүжигчин ахмадуудаар бахархсан Авьяас билэгт алдар суутнуудтай Аюуш баатрын зоригоор жигүүрлэсэн Ардын олон баатар эрстэй Аварга Цэрэнтогтохын хүчээр гайхуулсан Арслан, заан, хүчит бөхчүүдтэй Өвөрхангай миний нутаг Өргөн түмний шүтээн нутаг Хангайн нурууд араар нь сүлжилдсэн Хонгор говь өврөөр нь зэрэглээтсэн Хүннү үеийн хөшөө дурсгал Хөдөө талд нь өнөд мөнхөрсөн Хүрлийн үеийн зураг, туурь Хайрхан ууланд нь мөнхөд хадгалагдсан Өвөрхангай миний шүтээн Өвөг дээдсийн үлдээсэн нутаг Эмчилж анагаах Хужирт рашаан Эдгээж ариусгах эмийн ургамал Оройд залрах Төвхөн хийд Олныг ундаалсан Онги, Таац Үзэсгэлэн төгөлдөр Найман нуур

Үүртийн тохойн содон үзэмж Түмний шүтээн Эрдэнэ Зуу Түүхийн улбаат Хархорум Шуугин асгарах Орхоны хүрхрээ Шувууд жаргасан Сангийн далай Молор эрдэнэ Морины шүтээн Мөнхөд бууралтах Арц богд Үзэсгэлэнт гайхамшгийн амьд хослол Үгээр зүйрлэмгүй үлгэрийн орон Тэнгэрийн доорх газрын диваажин Тэнгэрлэг Монголын ариун голомт Үргэлж өөдлөх ерөөлтэй нутаг Өвөрхангай жаргалын нутаг аа. Зохиогч: Нарийнтээл сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Э. Оюунтөгөлдөр

МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Сайн ноён Намнансүрэнгийн төрж өссөн нутаг Сайхан монгол орны хүй цөглөсөн өлгий нутаг Арвайн шар тал нь арвагар хээрийн хийморьтой нутаг Аюуш баатрын сүр ард олондоо ивээлтэй нутаг Их монголын гал голомт асан бадамласан голомт нутаг Эгэл ард нь гавьяатан болдог их түүхийн өлгий нутаг Өндөр гэгээн авшгаа хүртээсэн жаргалын диваажин Сайхан хангай миний төгсөн нутаг аа Сангийн далайд нь хун чуулахад Сайртай хөх толгодод минь намар айлчилдаг Найман нуурын эрэг өнгө тодрон туяарахуйд Налгар сайхан хангайгаас зуны гэрэл цацардаг Ав хайрханы өвөр цагаан дээлээ өмсөхөд Аглаг сайхан хангай өвлийн улирлаа угтдаг Ард олон мэндлэн, айл саахалтаараа золгоход Аниргүйхэн тал цоохортон хаврын урин ирдэг Өргөн монголын төв халхчууд Өнө эртний түүхийн үргэлжлэлүүд Өөдөө заяат монгол айл Өвөрхангай миний гэр Зохиогч: Хайрхандулаан сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч З.Болорханд

МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Өвөг дээдсээс улбаатай Өнө мөнхийн ерөөлтэй Өндөр Гэгээнийн шүтээнтэй Өврийн сайхан хангай мину Арц Богд уул нь сүндэрлэсэн Агь гангын үнэр шингэсэн Аргамаг хүлгийн туурайн тамгатай Ариун дагшин миний нутаг Өвөрхангай Найман зууны тэртээгээс өнөөг хүртэл Нахиалж цэцэглэж мандаж байгаа миний нутаг Намар хавар зун өвөлдөө ч өнгө нэмсээр Нандин дурсамжийг минь хамт бүтээсээр Хөгжиж байгаа миний Өвөрхангай Холын холоос яаран тэмүүлэх Хүмүүн зүрхний минь уяа нутаг Ээжийн минь гар шиг зөөлөн хөрстэй Эцгийн минь хайр шиг дулаан нөмөртэй Зүүд зэрэглээ хийсвэр ертөнцөд минь ч Зүрхний эмжээр болсон өлгий нутаг Өвөрхангай Алтан хөрсөн дээр нь цэцэгс амилсан Ардын дуу нь тэнгэрт эгшиглэх Арвагар хээрийн хийморь цогцолсон Агуу заяат өлгий нутаг минь Сүлд дуу нь сэтгэлд эгшиглэх Шүтээн уулс нь зүрхэнд сүмбэрлэх Элгэн түмэн нь өөдөө заяатай Эх орон минь Өвөрхангай Зохиогч: Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 7а ангийн сурагч Э.Мөнхчимэг

МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Хангай говийн хоршил Хязгаар талд нь нийлсэн Халхын зон олон Халуун элгэндээ шингээсэн Алтан шаргал элсний ширхэгтэй Алсын намхан толгодоос Номин ногооноор дэвсгэрлэсэн Нуурын торгон зүлэг хүртэл Өврийн сайхан хангай минь Өнөд сэтгэлд минь хадаатай Төрж өссөн нутаг минь Төө биед минь ч шингээстэй Зохиогч: Уянга сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч А.Пүрэвдолгор

МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Өвөг дээдсээс минь үлдсэн Өргөн уудам тал нутаг минь Таван хошуу мал нь налайн бэлчсэн Тансаг сайхан миний Өвөрхангай. Зэгсэн өнгийн ууланд нь аргаль янгир цойлсон Зэрэглээ татах хөндийд нь хулан зээр бэлчсэн Заг сүглийх хоолойд нь чоно мазаалай үүрлэсэн Заяа тавиланд минь учирсан Замбуулинд ганцхан миний нутаг аа Зохиогч:Богд сумын ЕБС-ийн 5в ангийн сурагч Э. Доржзовд

НҮҮДЭЛ НУТАГ ӨӨДӨӨ ЭРГЭНЭ Хүний нутагт сэтгэл минь амарсангүй ээ Хүслээ шивнээд овоондоо өргөсөн чулуу ганцаардтал нутгаа би саналаа Хүй нутгийн минь алтан элс шагширтал Хүний нутагт харзны мөс хагартал нутгаа би саналаа. Алгын чинээхэн балчир багаасаа Алтан элс, Хүнхрээ Бүрд, Хонгорын нуруунд тоглож өссөнсөн Арц Богдынхоо зүүн суганд Аргамаг хүлгийнхээ зоон дээр унаж босож өндийсөнсөн. Таана хөмөл, агь бударгана, бут хазаар нь Талаар нэг халтартан харагддаг байсан Тогоруу, ангир, галуу, хун нь Тэрлэгэн нууранд минь ганганалдаж байсан цаг саяхан Хонгор багадаа тоглож өссөн чулуун гэр минь Хүүгээ хүлээгээд торойж байгаа Газрын хишиг хүлээж Гархийн тал нь сэтгэлээ чилээж байгаа. Алтан элсний ширхэг бүхэн надтай хамт нүүж ирсэн Айлын нүүдэл тэртээ алсыг тэмтэрч одсон Хүнхрээ Бүрдний шувууд надтай хамт буцсан Хүрэн толгойн сүүдэр нүүдэл дагаад хүүшилсэн. Ургамал минь үндэстэй юм чинь ургах байлгүй Нуур ус минь нүдтэй юм чинь ундраад ирэх байлгүй Сүрэг минь өнгөтэй юм чинь өсөөд ирэх байлгүй Нутаг минь шүншигтэй юм чинь өндийгөөд ирэх байлгүй. Нүүдэл нутаг өөдөө эргэнэ ээ Зохиогч:Арвайхээр сумын ЕБС-ийн 8е ангийн сурагч О.Хишигдорж

ОРХОН ГОЛ Олныг ундаалсан Орхон гол минь Оломгүй далайд тэмүүлсээр Сэлэнгэ мөрөнд сэтгэл алдан Сэмхэн урссаар явна уу даа. Боргио шуугиулсан Орхон гол минь Байгаль далайд бараалхахаар Суваг дүүрэн усаа цэлэлзүүлэн Сунаж өртөөлсөөр байна уу даа. Мөрөнг үүсгэх Орхон гол минь Мөнгөн давалгаагаа хаялсаар Алс тэртээг зорин тэмүүлэн Амгай даран явна уу даа. Эрчит урсгалт Орхон гол минь Эргээ хашсан хясаандаа Ээрэм цагаан хөөсөө цацлан Эргэлдэн мушгиран явна уу даа. Харах тусам хараа булаах Хамаг монголын чандмань эрдэнэ Алаг дэлхийг чимэглэн болортох Амин эрдэнэ рашаан минь Үеийн үед арвилан ундаалах Үндэстэн бидний шүтээн минь Үүрдийн үүрд цэнхэртэн байг ээ Зохиогч:Гучин-Ус сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Н.Шинэтулга

МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Олон алдартны өлгий Омголон хүлгийн хийморьтой нутгаа Шүтэн бишрэн байж Шүлгээ тэрэлнэм би Ав хайрхан нь дүнхийн байдаг Арвайхээр миний нутаг Гал шиг дүрэлзэх залуус нь Дөл шиг хийморьтой билээ Ганган хээнцэр охид нь Од шиг гэрэлтэй билээ Өндөр сайхан уулстай Өтгөн сайхан мододтой Өвөг дээдсээс улбаатай Өврийн сайхан хангай минь Эрдэнэ Зуудаа залбиран мөргөдөг Эцэг өвгөд минь бидний бахархал Олон түмний цугларч биширдэг Орхоны хүрхрээ миний нутгийн минь үзэсгэлэн Аргаль янгир дүүлэн харайх Арц Богд дээвэр минь том Алтан элс шаргалтан дуниартах Ариун говь дэвсгэр нь том Танан цагаан гэрүүд хөдөө талд ярайсан Тоолж баршгүй сүрэг хөндий дүүрэн налайсан Төрсөн гэр минь ч Өвөрхангай Төрөлх нутаг минь ч Өвөрхангай Зохиогч: Гучин-Ус сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Б.Батцэцэг

МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Хүн зоны эм болсон Хужирт рашаан сувилалтай Ажнай хүлгийн шүтээн болсон Арвагар хээрийн удамтай Их гүрний нийслэл болсон Эртний Хархорумтой Их суваргын чуулбар болсон Эрдэнэ Зуу хийдтэй Хур бууж, манан татсан Арц богдын уулс Хосгүй байгалийн үзэсгэлэн Улаан цутгалан хүрхрээ Цэнгэг усны баялаг сан Хүйсийн найман нуур Цаг түүхийн домог Цадиг түүхт Өвөрхангай Зохиогч: Уянга сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч А.Намуундарь


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook