Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Бага ангийн сурагчдад зориулсан янз бүрийн 140 бодлогууд

Бага ангийн сурагчдад зориулсан янз бүрийн 140 бодлогууд

Published by Ч.Энхбаатар, 2020-08-11 22:30:55

Description: Bagachuudin-140-bodlogo

Search

Read the Text Version

Бага ангийн сурагчдад зориулсан янз бүрийн 140 бодлогууд Эмхэтгэсэн Ч. Гантөмөр 1. Али Баба дөчин дээрэмчний агуйгаас 4 кг, 2 кг, 1 кг- ийн гурван алтан гулдмай аваад зугтжээ. Баригдахын даваан дээр нэг айлд орж 7 хоног түр хоргодуулахыг гуйжээ. Гэрийн эзэн \"Чи надад 7 өдрийн турш өдөр бүр яг 1 кг алт төлж чадвал би чамайг дээрэмчдэд барьж өгөхгүй эс чадвал тэдэнд шууд мэдэгдэнэ\" гэсэн болзол тулгажээ. Али Баба дээрэмчдэд баригдахгүй байж чадах болов уу? 2. Нэг хүн холын замд өлсөж яваад хоёр анчинтай таарчээ. Тэдний нэгд нь 3 гургуул нөгөөд нь 5 гургуул байсан бөгөөд тэр гурав байгаа 8 гургуулаа шарж тэнцүүхэн хувааж иджээ. Явуулын хүн явахдаа баярлаж талархснаа илэрхийлээд анчдад 8 зоос орхиод явжээ. Хоёр анчин энэ 8 зоосыг яаж хуваавал зохилтой вэ? 3. Зөн билгийн тулааны эхний шатны даалгавар нь дөрвөн хайрцганд дөрвөн жимс(алим, гадил, жүрж, лийр) хийж таглаад аль хайрцганд ямар жимс байгааг оролцогчдоор таалгах байв. Эхний шатанд 123 хүн орсноос 43 хүн нэгийг ч таасангүй. 39 хүн яг нэг жимстэй хайрцгийг зөв таасан ба 31 хүн яг хоёр жимстэй хайрцгийг зөв таажээ. Тэгвэл хэдэн хүн яг 3 жимстэй хайрцгийг, хэдэн хүн яг дөрвөн жимстэй хайрцгийг тус тус зөв таасан бэ? 4. Нууц албанд удтал ажилласан хушууч Готов гуай тэтгэвэртээ суусан ч мэргэжлийнхээ дадлыг тавиагүй хэвээрээ. Саяхан би тэднийд цайны сүү оруулж өгтөл өөдөөс ийм юм бичсэн цаас өгж байна. Юу гэсэн үг юм болоо?

## Янгир, Асар, Авдар, Лаа, Алт, Лам, Аяга, Боов, Радио ## 5. А+А=Б, Б+Б=Г, А+Г=Д бол Б+Г+Д хэдтэй тэнцүү вэ? 6. Зураг дээр хэдэн шоо байна вэ? 7. Хэдэн тарвас байна вэ? 8. Мөсөн уулын оройд байгаа гэрлүүгээ 10 км холоос нохой гүйнэ.Хэрэв нохой цагт 5 км гүйгээд 5 минут амрах хугацаанд 4 км буцаж ухарч гулгадаг бол хэдэн цагийн дараа гэртээ харих вэ?

9. Одоо өглөөний 8:00 болж байна. Яг 100 цагын дараа хэдийний хэдэн цаг болсон байх вэ? 10. Сейф 3 оронтой нууц кодтой. Нууц кодны талаар дараах зааврууд өгөгдсөн байв. Заавар-1: 547 гэсэн тооны нэг цифр нууц кодонд яг байгаа орноороо орсон. Заавар-2: 530 гэсэн тооны нэг ч цифр нууц кодонд ороогүй. Заавар-3: 259 гэсэн тооны 2 цифр нууц кодонд өөр өөр байрлалтай орсон. Заавар-4: 706 гэсэн тооны 1 цифр нууц кодонд өөр байрлалтай орсон. Заавар-5: 649 гэсэн тооны нэг цифр нууц кодонд өөр байрлалтай орсон. Эдгээр заавруудыг ашиглан нууц кодыг олоорой. 11. Дугуй цилиндр хэлбэрийн бяслагийг гуравхан удаа зүсээд 8 ижил хэсэгт хувааж чадах уу? 12. Нэг шүдэнзний байрлалыг өөрчлөөд зөв тэнцэтгэл үүсгээрэй. 13. А хотын зарим хүмүүс үргэлж үнэн ярьдаг үлдсэн хүмүүс нь үргэлж худал ярьдаг. А хотод ирсэн аянчин А хотоос гарсан хоёр замын аль нь В хотод хүргэдэг болохыг мэдэхийг хүсчээ. Тэрээр А хотын хэн нэгэн оршин суугчаас нэгхэн асуулт асуугаад В хотод хүргэх замыг яаж мэдэх вэ? 14. Ихмэдэх 8 төрлийн жимснээс нэгнийх нь нэрийг дотроо санав. Үлмэдэх 3 удаа асуулт тавиад санасан жимсний нэрийг хэрхэн мэдэж болох вэ?

15. Энэ шоколадыг 16 хүнд тэнцүү хувааж өгөхийн тулд хамгийн цөөндөө хэдэн удаа хугалах вэ? 16. Гадаад байдлаараа ижилхэн 4 зоосны нэг нь бусдаасаа жингээрээ ялгаатай хуурамч зоос байв. Бусад жинхэнэ зооснууд ижилхэн 5 грамм жинтэй. Тавган жинлүүр болон 5 граммын нэг туухай ашиглан 2 удаа жинлээд хуурамч зоосыг хэрхэн олох вэ? 17. Гадаад байдлаараа ижилхэн гурван зоос байсны нэг нь хуурамч нөгөө хоёр нь жинхэнэ зоос бөгөөд хуурамч зоос нь жинхнээсээ жингээрээ ялгаатай, жинхэнэ зооснууд тэнцүү жинтэй аж. Тавган жинлүүр ашиглан хамгийн цөөндөө хэдэн удаа жинлээд хуурамч зоосыг 100% баталгаатай олж чадах вэ? Хэрхэн олох вэ? 18. 90 граммаас бага жинтэй гурван туухайгаар тавган жинлүүр ашиглан 100, 101, 102 грамм алтан элсийг хэмжиж чадах уу? Ингэхдээ жинлүүрийн нэг тавганд нь зөвхөн алтан элсээ нөгөө тавганд нь зөвхөн туухайгаа тавих ёстойг анхаараарай. 19. Фермээс нохой, тахиа, муур хулгайлсан байж болзошгүй 3 этгээдийг түр саатуулж байцаалт авчээ. А хэлэхдээ C нохой хулгайлсан гэж. B хэлэхдээ бас C нохой хулгайлсан гэж харин C хэлэхдээ A, B хоёр гүтгэж байна, би ямарч тахиа, ямарч нохой хулгайлаагүй шүү гэв. Мөрдөгч ямартай ч энэ 3 хулгайч, муур хулгайлсан хүн худал ярьж байгаа, тахиа хулгайлсан нөхөр үнэн ярьж байгаа гэдгийг мэдэж байлаа. Хэн юу хулгайлсан бэ?

20. Taвган жинлүүрийн нэг тавганд алтан элс, нөгөө тавганд, нөгөө тавганд байгаа элсний гурав хуваасны нэгтэй тэнцүү элс ба 100 граммын туухай байжээ. Хэрэв жинлүүр тавгууд дотрох зүйлс тэнцүү жинтэй байгааг зааж байсан бол хэдэн грамм алтан элс байсан бэ? 21. Алтны нинжа 9 кг алтан элс олжээ. Түүнд тавган жинлүүр болон 50 грамм, 200 граммийн хоёрхон туухай л байлаа. Гуравхан удаа жинлээд 2 кг алтан элс хэрхэн ялгах вэ? 22. Яг 4 шүдэнзний мод хөдөлгөөд үнэн тэнцэтгэл үүсгэ. 23. Зураг дээр # 2 хөмөрсөн аяга # 2 хэрээс байна. 4 шүдэнзний мод хөдөлгөөд аягануудийг зөв харуулж хэрээснүүдийг аяганууд дотор оруулах ёстой. Ингэхдээ хэрээснүүдийг хөндөхгүй байхыг анхаараарай. 24. 6 шүдэнзний мод буцааж аваад 3 ялгаатай гурвалжин хэрхэн үүсгэх вэ?

25. Нэг шүдэнзний мод хөдөлгөөд зөв тэнцэтгэл үүсгэ. 26. Шүдний эмч дээр гурван өвчтөн иржээ. Эмч ердөө хоёр хос бээлийтэй байв. Эмч өвчтөн бүрийг нэг хос бээлийгээр үзнэ. Өвчтөн үзсэн бээлийгээр хүнд хүрч болохгүй учир нь өвчин дамжих магадлалтай. Гэвч эмч хоёр бээлийгээр гурван өвчтөн үзсэнээр барахгүй өөрийгөө ч хамгаалж чаджээ. Яаж тэр вэ? 27. Нэг шүдэнзний мод хөдөлгөөд зөв тэнцэтгэл үүсгэ.

28. Үсэгт таавар бод. Ижил үсэг ижил цифрийг, ялгаатай үсэг ялгаатай цифрийг төлөөлнө. SEND + MORE ====== MONEY 29. Хүүхэд бүрт нэгээс олон чихэр байсан бөгөөд хүүхэд бүрийн чихэрийн тоо бусад хүүхдүүдэд байгаа нийт чихрийн тооноос 7-оор цөөн байсан бол хэдэн хүүхэд байсан бэ? 30. Ширээн дээр 3 түрийвч байсны нэгэнд нь алтан зоос нөгөө хоёр нь хоосон байв. Түрийвч бүр дээр бичиг наасан байж.Уг гурван бичигний нэг нь үнэн нөгөө хоёр нь худал байлаа. Эхний түрийвч дээр \"энэ түрийвч хоосон\". Хоёр дахь түрийвч дээр \"энэ түрийвч хоосон\". Гурав дахь түрийвч дээр \"хоёр дахь түрийвчинд алтан зоос байгаа\" гэсэн бичгүүд наалттай байсан бол аль түрийвчинд алтан зоос байсан бэ? Яагаад? 31. 1, 2, 3, 4, 5, 6, 7 гэсэн тоонууд бичигдсэн долоон карт байв. Амар гурван карт, Болд гурван карт авч Энх үлдсэн нэг картыг авав. Амар өөрийн картуудаа хараад нийтэд хандан нэг өгүүлбэр хэлнэ. Дараа нь Болд өөрийн картуудаа хараад нийтэд хандан нэг өгүүлбэр хэлнэ (Амар Болд хоёр хуйвалдахгүй).Ингэсний дараа Амар, Болд хоёр хэнд ямар тоо бичигдсэн карт байгааг мэдэх ба Энх бусдад байгаа картын дугаарыг мэдэхгүй чигээрээ үлджээ. Амар юу гэж хэлсэн байж болох вэ? 32. Хоёр шүдэнз хөдөлгөн гурван гурвалжин үүсгээрэй.

33. А, Б, В гурвыг хулгайлагдсан машины хэрэгт сэрдэж байцаав. А: \"Б хулгайлсан\" Б: \"Би хулгайлаагүй\" В: \"Би хулгайч биш\" гэж тус тус мэдүүлжээ. Мөрдөн байцаагч мань 3-ын нэг нь л үнэн, нөгөө хоёр нь худал мэдүүлсэн болохыг мэдэж байв. Хэн машин хулгайлсан бэ? 34. Нэг харгис хаан өөрт нь насан туршдаа үнэнч зүтгэсэн нэг түшмэлээ өчүүхэн алдаа гаргасных нь төлөө алах ял заажээ. Гэвч тэр хаанд өчүүхэн хүний мөс байсан ч юмуу түшмэлээс \"яаж үхэхээ сонго түүгээр чинь болгоё\" гэжээ. Мэргэн түшмэл хэрхэн үхэх хүсэлтэйгээ хэлээд амьд үлдсэн гэдэг. Түшмэл юу гэж хэлсэн бэ? 35. A,B,C,D,E,F тоонууд 1, 2, 3, 4, 5, 6 тоонуудын ямар нэг сэлгэмэл бөгөөд B*D*E үржвэр сондгой тоо, A+B+C нийлбэр 13 аас их тоо бол эдгээр тоонуудыг ол. 36. Ялгаатай үсгүүд ялгаатай цифрийг, ижил үсгүүд ижил цифрийг тэмдэглэнэ. Үсэгт таавар бодоорой.

37. A-аар нэг өдрийг бүрдүүлэх секундийн тоог, В-ээр арван жилийг бүрдүүлэх цагийн тоог тус тус тэмдэглэе. А ба В тоонуудын аль нь их вэ? 38. 1 ээс 1000 хүртлэх бүх натурал тоог нэг мөрөнд жагсаан бичжээ. (их олон оронтой тоо үүснэ) а) Хэдэн оронтой тоо үүсэх вэ? б) Уг тоонд ямар цифр хамгийн олон давтагдах вэ? 39. Шар айрганд нугасгүй 3 найз байгаа бүх шар айргаа тооцож үзтэл нийт 21 лонх байсны 7 лонхтой нь бүтэн, 7 лонхтой нь хагас, үлдсэн 7 лонх нь хоосон байв. Тэд тэнцүү тооны лонх ба ижил хэмжээний шар айраг хувааж авахаар тохиров. Хэрхэн хуваах вэ? 40. 1, 3, 4, 6 цифрүүд болон арифметикийн үйлдлүүд, хаалт ашиглан 24 тэй тэнцүү утгатай тоон илэрхийлэл зохио. 41. Тетраэдрийн талсуудыг агуулсан 4 хавтгайгаар огторгуй хэдэн хэсэгт хуваагдах вэ? 42. Кубын талсуудыг агуулсан 6 хавтгайгаар огторгуй хэдэн хэсэгт хуваагдах вэ? 43. Огторгуйд куб ба бөмбөлөг өгөгдөв. Энэ 2 биетээр огторгуй хамгийн олондоо хэдэн хэсэгт хуваагдах вэ? (Куб ба бөмбөлөгийн хэмжээ, хаана орших эсэхэд ач холбогдол өгөхгүй) 44. Аймшигийн Бодлого (Орос бодлого) Махчины зооринд 25 хүн хоригдож байв. а) Махчин тэдгээр хүмүүсээс гурвыг сонгон өглөө, өдөр, оройн зоог барих боломжын тоог ол. б) Махчин тэдгээр хүмүүсээс гурвыг сонгон суллаж тавих боломжын тоог ол. 45. Жим долоо хоногийн зөвхөн нэг өдөр л үнэн ярьдаг бусад өдрүүдэд худал ярьдаг.

1. Нэг удаа тэрээр \"Би Даваа, Мягмарт худал ярьдаг\" гэсэн ба 2. Дараачийн өдөр нь тэрээр \"Өнөөдөр Пүрэв гараг эсвэл Бямба гараг\" гэсэн 3. Тэрний дараачийн өдөр \"Би Лхагва, Баасанд худал ярьдаг\" гэсэн бол Жимийн үнэн ярьдаг өдрийг олоорой? 46. Чебурашка Гена хоёр хайрцаг алим идэх болжээ. Гена өөрийнхөө ээлжинд нэг шинэ алим иднэ эсвэл 2 шинэ алимыг 2 муудсан алимаар сольж болно. Харин Чебурашка өөрийнхөө ээлжинд 2 шинэ алим иднэ эсвэл 1 шинэ алим идээд 1 муудсан алимыг хайрцгаас гаргаж хаяна. Ингэсээр хэн өөрийн ээлжид үйлдэлгүй болсон нь хожигдоно гэж тохирчээ.Чебурашка эхлэх бол өөрийнхөө ээлжинд зөв сэтгэж үйлдэл хийсээр хэн хожиж чадахыг хайрцагтай алимны тоо (a) 30 (b) 43 (c) 56 байхад тус тус олно уу? 47. Пифагороос хэдэн шавьтайг нь асуухад тэрээр \"Шавь нарын маань тэн хагас нь тооны ухаанд суралцаж байна, дөрөвний нэг нь байгаль дэлхийгээ судлаж сууна, долооны нэг нь дуугай сууж сурж байна харин гурван шавь маань шүлэг найрагт суралцаж байна даа \" гэжээ. Пифагор хэдэн шавьтай байв? 48. Таван дээрэмчин 50 зоос олоод дараах дүрмээр хуваахаар болов. 1. Хамгийн ахмад настай дээрэмчин олзыг хувиарлана 2. Ахмадаас бусад дээрэмчид хуваалтын талаар зөвшөөрсөн эс зөвшөөрсөнөө хэлнэ 3. Хэрэв бүх дээрэмчдийн талаас илүү нь хуваалтыг зөвшөөрвөл тэд ноогдсоноо аваад тарна. 4. Эсрэг тохиолдолд бусад дээрэмчид ахмад настай дээрэмчнээ алаад хуваалтыг дахин 1. ээс эхлүүлнэ. Дээрэмчин бүр амь насаа тэргүүнд тавина, тэгээд мэдээж их олзтой байхийг хүснэ. Хэрэв та хамгийн ахмад настай дээрэмчин байсан бол яаж хуваах байсан бэ? 49. \"ЧУАМИНГАМДЮА\" энэ шифрийг тайлж чадвал чи смарт.

50. Хоорондоо гурав, гурван насны зөрөөтөй төрсөн ах дүү тавын насны нийлбэр 50-тай тэнцүү бол хамгийн отгон нь хэдтэй вэ? 51. Х хотоос Ү хотод А, В, С хотуудыг дамжин, нэг явсан замаараа дахиж явахгүйгээр хичнээн ялгаатай аргаар очиж болох вэ? 52. Тэмдэглэгдсэн өнцгүүдийн нийлбэрийг ол. ア+イ+ ウ+エ+オ+カ+キ=? 53. Асуултын тэмдэгийн оронд тохирох тоог олоорой. 9, 9, 29, 7, 8, 91, 2, 6, 73, 8, 0, 19, 2, 4, ?, 7 54. Амар, Бат, Сүх гэсэн гурван залуу Энх, Оюу, Нараа гэсэн гурван бүсгүйтэй оройн хоол идэхээр дугуй ширээ тойрон суусан байв. (a) Амар хоёр бүсгүйн голд суусан, (б) Бат, Энх хоёр зэрэгцэж суусан, (в) Сүх, Бат хоёр зэрэгцэж суусан,

(г) Нараа Сүхийн чанх урдаас харж суусан байсан бол хэн Оюугийн хажууд суусан бэ? 56. Ах дүү гурав авсан чихрээ дараах байдлаар хувааж авчээ. Том ах нь бүх чихрийн 1/3 ба 8 чихэр, дунд ах нь үлдсэн чихрийн 1/3 ба 8 чихэр, бага дүү нь үлдсэн чихрийн 1/3 ба 8 чихэр авахад чихэр дуусчээ. Тэд тус бүр хэдэн чихэр авсан вэ? 55. 4 шүдэнз нэмж тавиад 4 гурвалжин ба 2 квадрат үүсгэ. 56. 4 шүдэнз хөдөлгөөд доорх дүрсийг уруу харуул. 57. Хоёр шүдэнз аваад зөв тэнцэтгэл үүсгэ.

58. Нэг шүдэнз хөдөлгөөд зөв тэнцэтгэл үүсгэ. 59. ЖЖ + Ж = БАЛ болох нь мэдэгдэж байгаа бол В·И·Н·Н·И·П·У·Х үржвэр хэдтэй тэнцүү вэ? Энд ижил үсэг ижил цифрийг ялгаатай үсэг ялгаатай цифрийг төлөөлнө. 60. Цагийн ба минутын зүү 20 минут өнгөрсний дараа анхны өнцгөө хадгалж байсан бол тэр өнцгийг ол. 61. Бялууг квадрат суурьтай, суурийн хагастай тэнцүү өндөртэй дөрвөлжин хайрцагт савлав. Зурагт үзүүлснээр зангилааг дээр нь гаргаж бооход 156 см тууз, харин хажууд нь гаргаж бооход 178 см тууз шаардагдана. Хайрцагны хэмжээсийг ол.

62. Тэгш өнцөгт параллелопепид модыг гурав хөрөөдөөд найман хэсгүүдэд хуваав. Зурагт харагдаж байгаа хэсгүүдийн бүтэн гадаргуун талбайн хэмжээсүүдийг үзүүлжээ. Харагдахгүй байгаа хэсгийн бүтэн гадаргуун талбайг ол. 63. Харгалзан 10см, 8см, 6см талуудтай гурван квадратуудыг зурагт үзүүлснээр зэрэгцүүлэн өрөв. Будагдсан хэсгийн талбайг ол. 64. 1, 5, 10, 25, 50 –тийн аль аль нь хангалттай олон хэдэн зоосноос 100-тийг хичнээн ялгаатай аргаар бүрдүүлж болох вэ? Жишээлбэл 50+25+25=100 гэсэн нэг арга байна. 65. Бат хайч-чулуу-даавуу тоглоомын 10-н эд зүйлстэй хувилбарыг бодож олохыг хүсэв. Дараахь дүрэм биелэх ёстой: аль ч хоёр эд зүйлсийн аль нэг нь нөгөөгөө дийлэх нь тодорхой байх учиртай ба бүх зүйлсүүд тэгш эрхтэй (ижил тооны зүйлсийг дийлдэг). Бат энэ тоглоомоо зохиож чадах уу? 66. \"Умард\" ба \"Өмнөд\" багуудын тоглолтын өмнө 5-н янзын урьдчилсан таамгууд гарав. а) тэнцэхгүй; б) \"Өмнөд\" баг хаалгандаа бөмбөг алдана;

в) \"Умард\" хожино; г) \"Умард\" хожигдохгүй; д) нийт 3-н бөмбөг орно. Тоглолтын дараа яг 3-н таамаг зөв болох нь тогтоогдов. Ямар тоон харьцаатайгаар тоглолт өндөрлөсөн вэ? 67. Дугуй бялууг 6-н удаа шулуун зүсээд хамгийн олондоо хэдэн хэсэгт хувааж болох вэ? Тэнцүү хуваах албагүй. 68. 2 минут ба 5 минут урсдаг хоёр элсэн цаг байв. Эхний цагны элсний зарим хэсэг нь дээд талдаа үлдсэн нь доод талдаа байсан ба хоёр дахь цагны элс бүгд доод талдаа байсан. Яг энэхүү мөчөөс эхлэн 8 минутын хугацааг хэрхэн хэмжих вэ? 69. Математикийн уралдаан 10 цагаас 11 цагийн хооронд цагийн ба минутын зүүнүүд эсрэг чиглэсэн агшинд эхлээд, 16 цагаас 17 цагийн хооронд цагийн ба минутын зүүнүүд давхцаж байхад дуусав. Уралдаан хичнээн хугацаанд үргэлжилсэн вэ? 70. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 грамм жинтэй туухайнуудыг зурагт үзүүлсэн жинлүүрүүд бүгд тэнцвэрт байхаар тавагнуудад байрлуул. 71. Нэгэн будилуу хүн завиар голын урсгал сөрөн зорчиж явахдаа А гүүрийн доогуур гарахдаа малгайгаа усанд унагажээ. 15 мин дараа үүнийгээ мэдэж завиа эргүүлэн урсгал дагуу явсаар В гүүрийн доор малгайгаа гүйцэж авав. А ба В гүүрүүдийн хоорондох зай 1км бол голын урсгалын хурдыг ол. (Завины хурд устай харьцангуй тогтмол.)

72. Нэгэн улсад 1 өдөр нь хэдэн цагаас, 1 цаг нь хэдэн минутаас, 1 минут нь хэдэн секундээс тогтдог. Ямартай ч 1 өдөр нь 77 минутаас тогтдог, 1 цагт 91 секунд байдаг бол 1 өдөр нь хэдэн секундээс тогтох вэ? 73. Доорхи зурагаас ?-ийн оронд тохирох тоог олоорой. 74. А араа ба D араа тус бүр 120 шүдтэй, В араа 80 шүдтэй, С араа 40 шүдтэй аж. В араа нэг минутанд 20 удаа бүтэн эргэдэг бол А ба D араа нэг минутанд хэдэн удаа бүтэн эргэх вэ?

75. Ундрал, Болороо хоёр цэцгийн дэлбээнүүдийг ээлжлэн таслах ба ингэхдээ нэгийг эсвэл зэрэгцээ хоёрыг таслан авна. Хамгийн сүүлийн дэлбээг тасдан авсан нь хождог бол, хоёр дахиас тасалж эхэлсэн охин зөв тоглоод дандаа хожихыг батал. (Цэцэг 2-оос олон дэлбээтэй) 76. Зах дээр амтаараа адил 2 төрлийн чавга зардаг. Эхний төрлийн чавганы жингийн 1/3 нь яс, хоёр дахь төрлийн чавганы жингийн хагас нь яс байг. Эхнийх кило нь 1500 төг, хоёр дахь нь кило нь 1000 төг бол алийг нь авбал ашигтай вэ? 77. 3 шүдэнз хөдөлгөөд 6 ижилхэн квадрат бүтээ. 78. 2 шүдэнз хөдөлгөөд 2 тэгш өнцөгт бүтээ. 79. Нүүдэлж яваа галуун цувааны хагас нь таарсан нуурандаа үлдэж нөгөө хагас нь цааш ниснэ. Бүх галуу 7 нууранд хуваагдан буусан бол галуун цуваа анх хэдэн галуутай байв? 80. Токарийн суурь машин дээр нэг ган бэлдэцийг боловсруулаад нэг эд анги гаргаж авдаг. Гурван ган

бэлдэц боловсруулсны дараа гаргаж авсан төмрийн үртсийг цуглуулаад хайлуулбал нэг ган бэлдэц гарган авдаг. (a) 9 ган бэлдэцээс хэдэн ширхэг эд анги гарган авах боломжтой вэ? (b) 14 ган бэлдэцээс хэдэн ширхэг эд анги гарган авах боломжтой вэ? (c) 40 ширхэг эд анги гаргаж авахын тулд хэдэн ширхэг ган бэлдэц хэрэгтэй болох вэ? 81. Хэдэн өвгөн шар айраг шимэнгээ загасчилжээ. Амар барьсан бүх загасныхаа хагасыг Ваанчигт өгвөл өвгөчүүл тэнцүү тооны загастай болно. Хэрэв Амар барьсан бүх загасаа Сэнгээд өгвөл Сэнгээ бусад өвөгчүүлийн барьсан бүх загастай тэнцүү тооны загастай болох аж. Тэгвэл хэдэн өвөө загасчилхаар явсан бэ? 82. 1932 онд ач хүүгийн нас төрсөн оныхоо сүүлийн хоёр цифрээр үүсэх тоотой тэнцүү байсан ба өвөөгийн нь нас мөн төрсөн оныхоо сүүлийн хоёр цифрээр үүсэх тоотой тэнцүү байв. Тэгвэл 1945 онд тэд хэдэн настай байх вэ? 83. 5а ангийн сагс сонирхдог хүүхдүүдийн 1/5 нь хөл бөмбөг сонирхдог, хөл бөмбөг сонирхдог хүүхдүүдийн 1/4 нь сагс сонирхдог бөгөөд Бат ганцаараа боксоос өөр спорт сонирхдоггүй аж. Энэ анги хориос олон, гучаас цөөн хүүхэдтэй бол 5а анги хэдэн хүүхэдтэй вэ? 84. Бяцхан нуурын загасыг тоолох болов. Загасчин нуурын нэг булангаас 40 загас бариад тэмдэг тавиад буцаагаад тавьжээ. Дараа нь нуурын өөр булангаас 40 загас барихад тэдгээрийн 4 нь тэмдэглэгдсэн загас байв. Эндээс дүгнээд нуур багцаагаар хэдэн загастай гэж хэлж болох вэ? 85. (Эртний бодлого) Нэг тосгонд худалдаачид ба ваарчид гэсэн хоёр мэргэжлийн хүмүүс л амьдардаг байв. Худалдаачид үргэлж худал, ваарчид үргэлж үнэн ярьдаг аж. Нэг өдөр тосгоны бүх хүн талбай дээрээ цуглараад бүгд л бусаддаа хандан \"Та нар бүгдээрээ худалдаачид\" гэж хэлцгээжээ. Энэ тосгонд хэдэн ваарчин амьдардаг вэ? Яагаад?

86. Арван хоёр хүн 12 талх хувааж идэх болов. Эрэгтэй том хүн 2 талх, эмэгтэй том хүн тал талх, харин хүүхэд талын тал талх идэхээр хувиарлахад яг таарч байсан бол хэдэн эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд байв? 87. Өнөөдөр гадаа 0 градус цельс температуртай байлаа. Тэгтэл цаг агаарын мэдээгээр маргааш өнөөдрийхөөс 2 дахин халуун байх болно гэж хэлэв. Маргааш хэдэн градус цельс температуртай байх вэ? 88. Куб хэлбэрийн 250 грамм модон бэлдэцийн энд тэндээс баахан жижиг куб ухаж аваад доорхи зурагт үзүүлсний адил тэгш хэмтэй(эсрэг талсууд нь ижилхэн) эдлэл хийжээ. Энэ эдлэлийг юунд ашиглах гээд байгааг мэдэхгүй юм. Харин хэдэн грамм жинтэй вэ? 89. Гурван өөр төрлийн жимс идсэн сармагчин цаддаг гэнэ. 20 лийр, 30 гадил, 40 тоор, 50 жүрж жимсээр хамгийн олондоо хэдэн сармагчинг цатгаж чадах вэ? 90. Таван найз пицца захиалах болжээ. Энх: Би улаан лоольтой, хиамгүйг иднэ, Дөлгөөн: Би мөөгтөйг,

Тунгаа: Би улаан лоольгүйг, Бат: Би улаан лоольтой, мөөггүйг, Амар: Би мөөггүй, хиамтай пицца идмээр байна гэв. Тэдний хүссэнээр, 2 пицца захиалж болох уу? 91. Танд цэнхэр, ногоон, улаан, шар өнгийн 4 харандаа ба 4 фломастер байгаа. Өөр, өөр төрлийн, өөр, өөр өнгийн 2 бичгийн хэрэгслийг хичнээн янзаар сонгон авч болох вэ? 92. Улаан өнгийн 3 ширхэг, хөх өнгийн 4 ширхэг, шар өнгийн 5 ширхэг, ногоон өнгийн 6 ширхэг ижилхэн бөмбөгнүүдээс өнгө бүрээс ядаж 1 бөмбөг орсон хэдэн бөмбөгийг хичнээн ялгаатай аргаар сонгон авч болох вэ? 93. Дорж хайрт Доржмаадаа шуудангаар үнэтэй хуримийн бөгж илгээх болжээ. Шуудангаар илгээх хайрцганд хэдэн ч цоож зүүж болно. Харин хол байгаа хоёр маань түлхүүр солилцож чадахгүй. Гэвч энэ хоёр маань санасандаа хүрч Доржмаа бөгжөө зүүсэн байна. Яаж вэ? (энэ бодлогоос орчин үеийн криптографийн онол үүссэн гэнэ) 94. 5 жилийн дараа өвөө ааваас 2 дахин их настай болно. 13 жилийн өмнө өвөө ааваас 3 дахин их настай байжээ. Хэдэн жилийн өмнө өвөө ааваас 4 дахин их настай байсан бэ? 95. Би хэрвээ 1 цагт 10 км туулах хурдтай явбал хүрэх газраа үд дундаас 1 цагийн дараа очно, хэрэв 1 цагт 15 км туулах хурдтай явбал хүрэх газраа үд дундаас 1 цагийн өмнө очно. Тэгвэл би хүрэх газраа яг үд дунд очсон байхын тулд ямар хурдтай явах ёстой вэ? 96. Нэг шүдэнз зөөж тавиад тэнцэтгэлийг үнэн болго.

97. 2 шүдэнз хөдөлгөөд үхрийг эсрэг зүгт харуул. 98. Олс 1 цаг шатаж дуусдаг бол энэ олсыг ашиглаад 30 минутын хугацааг хэрхэн хэмжих вэ? 99. Ялгаатай жингүүдтэй 4-н алим ба тавган жинлүүр байв. Эдгээрийн дундаж жинтэй хамгийн ойр жинтэй алимыг яаж олох вэ? 100. А ба В суурингуудаас бие биеийн зүг Бат, Ундрал хоёр нэгэн зэрэг ижил хурдтайгаар дугуйтай гарав. Хэсэг хугацааны А-аас В-рүү Сүхээ машинтай гарав. 20мин дараа Батыг гүйцэж түрүүлсэн ба дахиад 20мин дараа Ундралтай дайралдаад дахиад 25мин дараа В сууринд очив. Машин дугуйнаас хэд дахин хурдан бэ? 101. Ангийн 25-н сурагчийн зарим нь рыцар ба дандаа үнэн яридаг, үлдсэн нь худалч. Эхний дайралдсан сурагч \"Миний найзуудын дотор рыцар нь худалчаасаа нэгээр олон\", хоёрт нь дайралдсан сурагч \"Миний найзуудын дотор рыцар нь худалчаасаа хоёроор олон\" гэх мэтчилэн хамгийн сүүлиийн сурагч \"Миний найзуудын дотор рыцар нь худалчаасаа 25- аар олон\" гэж тус тус хэлцгээв. Энэ ангид хэдэн худалч байгаа вэ? 102. Багваахай цэцэг дэлбээгээ нээгээд хоёр өдрийн турш шар өнгөтэй, гурав дахь өдрийн өглөө цагаан болоод тэр оройноо хийсэн оддог. Өчигдөр өдөр нугад 20н шар, 14н цагаан багваахай, өнөөдөр 15н шар, 11н цагаан багваахай тус тус тоологдов.

а) Уржигдар хэдэн шар багваахай байсан вэ? б ) Маргааш өглөө хэдэн цагаан багваахай байх вэ? 103. Ширээн дээр 1, 2, 3, ..., 81 гэсэн дугаартай 81 түрийвч байжээ. 1 дугаартай түрийвчинд 1 зоос, 2 дугаартай түрийвчинд 2 зоос, ... , 81 дугаартай түрийвчинд 81 зоос тус тус байжээ. 9 хүнд, хүн бүр ижил тооны түрийвч ба зоос авсан байхаар эдгээр түрийвчнүүдийг хувиарлан өгч болох уу? 104. Хокейн талбай дээр 3-н шайб байв (нэг шулуун дээр үл оршино). Хокейчин аль ч шайбыг шулуунаар, нөгөө хоёр шайбныхаа дундуур гарсан байхаар хэдий л бол хэдий зайнд цохиж чадна. 13-н цохилтын дараа шайб бүр анхны байрлалдаа ирж болох уу? 105. Өгүүлбэрийг үнэн байлгахаар цэгүүдийн оронд тохирох тоонуудыг бич. “Энэ өгүүлбэрт 0 цифр ... ширхэг; 1 цифр ... ширхэг; 2 цифр ... ширхэг; 3 цифр ... ширхэг; 4 цифр ... ширхэг; 5 цифр ... ширхэг; 6 цифр ... ширхэг; 7 цифр ... ширхэг; 8 цифр ... ширхэг; 9 цифр ... ширхэг тус тус бий.” 106. Энд FOUR нь 4-т, FIVE нь 5-д, NINE нь 9-д хувагддаг байхаар FOUR+FIVE=NINE ребусыг бод. Ялгаатай үсгүүд ялгаатай, ижил үсгүүд ижил цифрүүдийг тэмдэглэнэ.

Ребус бодно гэдэг маань бүх хариуг нь олох ёстой. Дутуу бол бодсонд тооцдоггүй 107. Ой судлаач зурагт үзүүлсэн 5-н тойргоор алхаж ой дахь нарснуудыг тоолов. Тойрог бүрт 3-н нарс тоологдсон. Ойчин ганц ч алдаагүй тоолсон байж болохуу? 108. Гориллад 3000 банана байгаа ба тэрээр 1000кмын цаана орших супермаркетад зөөж аваачих ёстой. Горилла нэг зөөлтөөрөө 1000 банана л зөөх чадалтай ба 1км тутам нэг банана иддэг. Явах замдаа банана үлдээж болно(тэгэх ч ёстой). Жишээ нь 1000 банана зөөж байгаад 5км яваад тал бананаа үлдээгээд буцаад банана нэмж авчирж болно. (Буцаж явахдаа ч 1км тутам нэг банана иднэ гэдгийг тооцоорой.) Гэх мэтээр горилла хамгийн ихдээ хэдэн банана супермаркетэд хүргэж өгч чадах вэ? 109. Куб хайрцагт хэдэн ширхэг бөмбөгнүүд байв. Хайрцагны k-р (k=1,2,...,6) талс бүрт дараахь өгүүлбэрүүдийг бичжээ. \"Энэ хайрцагт 10+k-аас олон бөмбөг бий\" (нийт 6-н өгүүлбэр). Хайрцагийг онгойлгож бөмбөгнүүдийг тоолов. Худал өгүүлбэрийн тоо үнэн өгүүлбэрийн тоотой тэнцэв.Хайрцагт хэдэн бөмбөг байсан вэ? 110. Болдод бүхэл тоон урттай модон шоо байв. Тэрээр гадаргууг нь улаанаар будаад шоогоо 1х1х1 хэмжээтэй жижиг шоонуудад хуваав. Огт будагдаагүй буюу бүх тал нь улаан өнгөтэй биш шоо Х ширхэг, нэг тал нь улаан өнгөтэй шоо У ширхэг, 2 тал нь улаанаар будагдсан шоо Т ширхэг байгаа гэж үзье. А- Ү нь Х-ээс 2дахин их байсан бол Болдын шоо анх ямар хэмжээтэй байсан бэ?

Б- Х нь Ү-ээс 2дахин их байсан бол Болдын шоо анх ямар хэмжээтэй байсан бэ? В- Хэрэв Ү+Т нь Х-ын 33%тай тэнцэх бол Болдын шоо анх ямар хэмжээтэй байсан бэ? 111. Bob Marley-н үсэгт тааврыг бодно уу. BOB xBOB ------------- MEOY MILO MEOY ----------- MARLEY 112. Гадна байдлаараа ижил 6-н зоосон дотор бусдаасаа хөнгөн хоёр хуурамч зоос бий. Тавган жигнүүрээр нэг зоос төлвөл нэг удаа жигнэж болдог. Хэрэв төлсөн зоос жинхэнэ бол жинлүүр зөв жигнэдэг, хуурамч бол зөв буруу жигнэж байгаа нь мэдэхгүй. Нэг хуурамч зоосыг яаж олж авах (төлбөрт алдахгүй) вэ? 113. Нэг, нэг минутын зайтай 20-н жоом гараанаас гүйлдэн гарцгаав. 2 дахь жоом гараанаас гараад 1-р жоомыг 2 минутын дараа гүйцэв, 3 дахь жоом гараанаас гараад 2-р жоомыг 3 минутын дараа гүйцэв, ..., 20 дахь жоом гараанаас гараад 19-р жоомыг 20 минутын дараа гүйцэв. 20 дахь жоом гараанаас гараад 1-р жоомыг хэдэн минутын дараа гүйцсэн вэ? 114. Усанд хөвж байгаа алимны 1/5 хэсэг нь усны дээр, 4/5 хэсэг нь усан дотор байв. Жараахай алимны усан дотрох хэсгийг 1 минутад 120 грамм идэх хурдтайгаар идэж эхэлсэн бол түүнтэй нэгэн зэрэг эхэлсэн шувуухай алимны усан дээрх хэсгийг 1 минутад 60 грамм идэх хурдтайгаар идэж байв. Тэгвэл жараахай ба шувуухай алимны ямар ямар хэсгийг идэх вэ? 115. Бат, Болд, Ундрал 3 тойрог замаар уралдахаар нэгэн цэгээс зэрэг гарав (тус бүр нь тогтмол хурдтайгаар). Хөдөлгөөн эхэлснээс хойш Бат Болд 2 хамгийн түрүүнд зөрөв (нэг зүгтүү эсрэг зүгтүү гэдэг нь мэдэгдээгүй). Бат цагийн зүүний дагуу, Ундрал цагийн

зүүний эсрэг яваа нь мэдэгдэж байв. Болд цагийн зүүний хаашаа тойрч байгаа вэ? 116. Таван найз хайрцганд байгаа бөмбөгүүдийг тоолж уралджээ. Тэд харгалзан 31 , 35, 39 , 49 , 37 гэж таасан боловч хэн нь ч зөв таасангүй. Тэд 1, 9, 5, 3, 9 өөр (эрэмбэ хамаагүй) зөрүүлсэн байж. Тэгвэл хайрцганд хэдэн бөмбөг байв? 117. Харри Поттерт дотроо улаан, цагаан, ногоон нийлээд 100 ширхэг бөмбөг бүхий хайрцаг байжээ. Эдгээрийн 3 нь шидэт бөмбөг бөгөөд минут тутам өнгөө хувиргаж(энэ 3 өнгийн аль нэг рүү) байдаг гэнэ. Харри нэг удаа хайрцаг руу харахад улаан бөмбөг цагаан бөмбөгөөс олон, цагаан бөмбөг ногооноос олон байгаа харагдаж, минутийн дараа дахин харахад эсэргээрээ ногоон нь цагаанаас олон, цагаан нь улаанаас олон харагдав. Тэгвэл Харриг анх харахад нь хайрцганд хэдэн цагаан бөмбөг байсан бэ? 118. Жентлемен өөрийн танилдаа дандаа үнэн, таньдаггүй хүндээ дандаа худал ярьдаг. 50-н жентлемен цуглаад, жентлемен бүр бусад жентлемен бүртээ дараахь өгүүлбэрүүдийн аль нэгийг хэлэв: \"Энд надад тэгш тооны танил бий\" эсвэл \"Энд надад сондгой тооны танил бий\". Эхний өгүүлбэрийг яг 2013 удаа хэлсэн байж болохуу? 119. Хүүхдүүд мөөг түүхээр ой руу явцгаав. Ундрал өөрийн түүсэн мөөгнийхөө хагасыг Батад өгвөл бүх хүүхдүүд тэнцүү тооны мөөгтэй болно. Харин Ундрал бүх мөөгөө Болдод өгвөл Болд үлдсэн бүх хүүхдүүд нийлсэнтэй тэнцэх мөөгтэй болно. Хичнээн хүүхэд мөөгөнд явсан вэ? 120. Ухаан солиорсон эрдэмтэн 150-н ширхэг зүүтэй цаг бүтээв. Эхний зүү цагт 1 бүтэн эргэдэг, хоёр дахь зүү цагт 2 бүтэн эргэдэг, ..., 150-р зүү цагт 150 бүтэн эргэдэг. Анх бүх зүү эгц дээш байрлалтай байв. Хоёр ба түүнээс олон зүү нэгэн газарт дайралдвал эдгээр зүүнүүд унадаг. Цаг явж эхэлснээс ямар хугацааны дараа 74 дэх зүү унах вэ? 121. Энх, Дөлгөөн хоёрт ээж аав нь дугуй худалдан авч өгчээ. Энх 200000₮, Дөлгөөн 300000₮ ийн үнэтэй

дугуйтай болж. Хоёр хүү дугуйнуудаа ижил хугацаанд унаж байгаад 2 дугуйгаа нийлүүлэн 400000 төгрөгөөр зарсан гэнэ. Тэд энэ мөнгөө яаж шударга хуваан авах вэ? 122. Харри Поттeр шидэт юмсын дэлгүүрт 60 зоосны үнэтэй 1 цаг асдаг лаа болон 11 зоосны үнэтэй 11 минут асдаг лаа зарагдаж байгааг хараад найз Рон доо чи (а) 200 зоос (б) 150 зоосонд багтааж лаа худалдан аваад тэдгээрээ ашиглан 1 минутын хугацааг хэмжиж чадах уу? гэв. Рон чадсангүй. Та яаж хэмжих вэ? 123. 200г, 400г, 600г, 800г-ын 4-н сав өгөгдөв. 400г- ийн сав нь дүүрэн сүүтэй байв. Эдгээр савнуудыг хооронд нь юүлэх замаар сав бүрд 100г сүүтэй байлгаж болох уу? 124. Сумын дэлгүүрт 3-н ижил жигнүүр байсан ба нэгнийх нь эд анги алга болон эвдэрч, ямар ч хамаагүй заалт үзүүлдэг болов. Аль ч жигнүүр нөгөө жигнүүрийхээ тавганд багтана. Хамгийн цөөндөө хичнээн жигнэлт хийж эвдэрхий жигнүүрийг олох вэ 125. Хичээлийн жилийн төгсгөлийг тохиолдуулан Болд, Бат 2 өөр өөрийн математикийн номынхоо хуудсуудыг дараахь дүрмээр урав. Болд 2 нүүрнийх нь дугааруудын нийлбэр бүтэн квадрат байх хуудсуудыг бүгдийг урав, харин Бат 2 нүүрнийх нь дугааруудын нийлбэр бүтэн куб байх хуудсуудыг бүгдийг урав. Хэн нь номондоо илүү хор хүргэсэн вэ? 126. 1г, 2г, 3г, 4г, 5г, 6г жинтэй туухайнууд байв. Туухай бүрт жинг нь бичсэн цаас наав. Ингэхдээ будилааад цааснуудыг холж наасан байж болно. Тавган жигнүүрээр ганц удаа жигнээд туухайнуудын дотор буруу наалттай туухай байгаа эсэхийг тогтоо 127. Артанъян нэгэн удаа Атос, Портос, Арамис гуравт нэг нэг цифр хэлэв. Эдгээр цифрээр Атос, Портос, Арамис гурав 3-н оронт тоо үүсгэнэ. Артанъян анхнаасаа хувиарлахдаа үүсгэсэн 3-н оронт тоо дандаа анхны тоо байхаар гүйцэтгэж чадах уу? 128. А, Б, В гэсэн нэг айлын 3 хүүхэд ингэж хэлжээ. А : Би гурван эрэгтэй дүү, нэг эгчтэй. Б : Би хоёр эрэгтэй дүү, хоёр эгчтэй.

В : Би нэг эрэгтэй дүү, гурван эгчтэй. Тэгвэл энэ айл хамгийн цөөндөө хэдэн хүүхэдтэй вэ? 129. Ижилхэн шоонуудыг талс талсаар нь нааж доорхи могой хэлбэрийн биеийг бүтээжээ. Хамгийн цөөндөө хэдэн шоо нэмж наагаад эхлэлийн шоо, төгсгөлийн шоог талс талсаар нь наах вэ? (битүү шоон зам үүсгэх вэ?) 130. Буратино, Пьеро хоёр уралджээ. Пьеро замын турш нэг хурдаараа гүйсэн бол Буратино нь замын эхний хагасыг Пьерогоос хоёр дахин илүү хурдтай, хоёр дахь хагасыг нь Пьерогоос хоёр дахин удаан гүйсэн байна. Энэ уралдаанд хэн түрүүлсэн бэ? 131. Гурван логикчдын духан дээр натрал тоонууд бичсэн ба эдгээрийн хоёрынх нь нийлбэр гуравдахтайгаа тэнцүү. Логикч бүр өөрийн тоог харж чадахгүй харин бусдын тоог харж чадна. Эхний логикч өөрийн тоог хэлж чадахгүйгээ хэлэв, үүний дараа хоёр дахь логикч өөрийн тоог хэлж чадахгүйгээ хэлэв, үүний дараа гурав дахь логикч өөрийн тоог хэлж чадахгүйгээ хэлэв. Энэ бүхний дараа бодсоны эцэст эхний логикч \"минй тоо 50\" гэж хэлэв. Нөгөө хоёр тоонуудг ол.

132. Хайрцагт байгаа 21 хар, 4 улаан, 65 ногоон харандаанаас харалгүйгээр хэдийг авахад бүх 3 өнгөнөөс ядаж нэг нэгийг авч чадах вэ? 133. Нэгэн арал дээр худалч (дандаа худал ярина), үнэнч (дандаа үнэн ярина), зальтан (үнэн худлыг ээлжлэн сөөлжилж ярина) гэсэн гурван төрлийн хүмүүс амьдардаг. Энэ арлын, бие биенээ үл таних 3-н хүний дайралдаад дараахь яриа өрнүүлжээ. А: Бидний дунд худалч байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Б: Бидний дунд үнэнч байгаа эсэхийг би мэдэхгүй байна. В: Бидний дунд залитан байгаа эсэхийг би мэдэхгүй байна. А: Тэр байтугай, та нарын дунд худалч байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Б: Тэр байтугай, та нарын дунд үнэнч байгаа эсэхийг би мэдэхгүй байна. В: Тэр байтугай, та нарын дунд залитан байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Хэн нь хэн бэ? 134. Нохой муур хоёр нэгэн зэрэг хиамны хоёр талаас зууж авчээ. Хэрэв нохой зуусан хэсгээ хазаж аваад явбал муур үлдсэнийг бүгдийг идэх ба нохойноос 300г-аар илүү иднэ, харин муур зуусан хэсгээ хазаж аваад явбал нохой үлдсэнийг бүгдийг идэх ба муурнаас 500г-аар илүү иднэ. Хоёулаа зөвхөн зуусан хэсгээ л хазаж аваад явбал хичнээн хиам үлдэж хоцрох вэ? 135. Дархан нэг тах (нэг хөлийн) хадахад 5 мин зарцуулдаг. 8-н дархан 10-н морины тахыг 30 минутанд багтааж хадаж чадах уу? Морь хоёр хөл дээрээ зогсож чаддаггүй мөн дээшээ харж хэвтдэггүй болно. 136. Зуут хот 100 байшинтай. Байшингуудыг 1,2,...,99,100 тоонуудаар дугаарласан. Зургаанжин хүү 6-ын тоонд дургүй. Тэгээд нэг өдөр Зуут хотынхоо байшингуудын дугаараас 6-ын цифр бүрийг арчихаар шийджээ. Тэрээр хэдэн ширхэг цифр арчих вэ?

137. 10X10 хэмжээтэй квадратыг зурагт үзүүлсэн дүрсээр хувааж болох уу? 138. Нэгэн хаант улсад 100-н хөлөг баатар, 99-н гүнж, 101-н луу амьдардаг байг. Хөлөг баатар лууг устгадаг, Луу гүнж иддэг харин Гүнж хөлөг баатарыг хордуулдаг байг. Эртний цээр ёсоор хэн ч сондгой тоон ширхэг хохирогчтой байх ёсгүй. Одоо энэ улсад цор ганц оршин суугч үлдсэн бол тэр хэн вэ? 139. Олтриг 7-н арлаас тогтох ба их газрын ойролцоо оршино. Арал бүрээс 3-н гүүр гарна. Аль ч хоёр арлын хоорондоо, аль ч арал ба эх газар хоорондоо нэгээс олонгүй гүүрээр холбогдоно. ЧУНГА арлаас ЧАНГА арал руу гүүрээр дамжин хүрч болдоггүй байг. Олтригын арлууд эх газартай хичнээн гүүрээр холбогдсон вэ? 140. Хэсэг бүрийн хамгийн их тоо нь уг хэсгийн бусад тоонуудын нийлбэртэй тэнцүү байхаар 1, 2, 3, ... , 20, 21 тоонуудыг хэдэн хэсэг болгон хувааж болох уу?


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook