Уртын дуу Морь морины алхаа гишгээнд тэгшхэн Монгол ардын Уртын сайхан дуу Морин хуурын аялгуу Хүнгэнэн хүнгэнэ дуурсахад Мойл хархан нүдний нулимс унах Монгол ардын уртын дуу Алтайн өндөр даваагаар Даваад гарлаа гэх Армаг сайхан хүлэг Морины тухай дуу Ачлал бүхний дээжийг нь Амсаж явлаа гэх Аавын тухай дуу Энэрэл хайрын сайхныг нь Эдэлж явлаа гэх Ээжийн тухай дуу Хүний сайхан үрийг Хайрлаж явна гэх Хүндлэл хайр дүүрэн Ханийн тухай дуу Алсхан газар явбал Эргээд заавал дурсах Алаг зүрхний уяа Нутгийн тухай дуу Морь морны алхаа гишгээнд тэгшхэн Монгол ардын Уртын сайхан дуу Морин хуурын аялгуу
Ажилчны сууц Тансаг харшийн Олон цонх Тайван шөнөөр Оч шиг гэрэлтэнэ Гэрэл бүхний цаана Ажилчин хүний Урам дүүрэн Сэтгэл бий Гэгээвч бүхний цаана Амьдрал жаргалын Урин дулаан Итгэл бий Ажилчны сууцын Гэгээвч бүхэн Амгалан шөнөөр Гэрэлтэн мэлтийнэ. 1975 он Найздаа хүргэх шүлэг Яриа таарвал чамтай Ярвайж суугаад зовлонгоо хуваана Их л хөгжилтэй үедээ чамтай Инээж суугаад жаргалаа эдлэнэ Барагдашгүй гуниг Зүрхэнд нь бий бол Барайж суусаар Зүгээр гарахгүй Уймарсан сэтгэлд нь Уянга шиг дуулах Саруул үнэнийг
Санаж ярьж чадвал Санаа сэтгэл шулуун Сайхан нөхдийн хэрэг бүтнэ Чин журмын нөхөд болсон Чи бидэн хоёрын сэтгэл Тунсаг толины Өнгөн тал шиг Зүрхний үнэн үгээ нээлцсэн Зүйрлэшгүй дотно бидний сэтгэл Тунгалаг шилний Хоёр тал шиг Энгүй дотно найзын минь сэтгэл Элээн сүүдэрт өртвөл хөрчих болов уу? Туйлын дотно андын минь хайр Туулайн гүйдэлд ойртвол хийсчих болов уу? Үнэнч дотно найзын минь хайр Үдийн наранд хайлчих болов уу? Тэсгэлгүй дотно андын минь сэтгэл Тэнгэрийн дуунд харагчих болов уу? Их гуни гтай Их л гунигтайг Эр хүн уйллаа гэхэд Ирмэгт чулуу Хагарна бий Их л гунигтай Эр тэмээ буйлдаг гэхэд Эхийн сэтгэл Хайлна бий Яриа таарвал чамтай Ярвайж суугаад зовлонгоо хуваана
Их л хөгжилтэй үедээ чамтай Инээж суугаад жаргалаа эдлэнэ 1974 он Сартай шөнийн дуу Тэргэл сарны дор Дуугаа дуулж явахад Тэрлэг дээлний энгэр Задгайрч алдаад байна Тэлмэн зээрд морины Дөмөн дөмөн алхаанд Тэрхээн алсын бараа Ойртож харагдаад байна Алиман сарны доор Дуугаа дуулж явахад Аяны урт зам Тоостой байсан ч саруул Амраг жаахан чамдаа Үгээ хэлээд буцахад Аюулхай зүрхний угт Гунигтай байсан ч жаргал Санаа сэтгэл цэлмээсэн Сартай шөнийн дуугаа Сайрхан төрсөн чамдаа Дуулаад би чинь очъё Дуулим энэхэн хорвоод Хүний үрийг хайрлах Дурлал хайрын үгээ Хэлээд чамдаа очъё Наран сарны хорвоод Амраг ханиа гэх
Насан үүрдийн итгэлээ 1984 он Аваад чамдаа очъё Сартай шөнийн дуугаа Дуулан дуулсаар очиход минь Сайхан төрсөн чи минь Намайгаа гээд угтаарай Саран нарны хорвоод Амраг ханиа гэх Санаа түвшин сэтгэлээр Наддаа чи минь итгээрэй Тэргэл сарны хүрээ Хавирган хэдий болдог ч Тэрний доор дуугаа Чамдаа дуулсан минь үнэн Алиман сарны доор Дуугааа дуулж очоод Амраг жаахан чамтайгаа Жаргаж хоноод буцъя Аян холын замдаа Сайхан чамтайгаа гэх Ахуй баян сэтгэлдээ Жаргал тээгээд буцъя Үхэр чулуу Бараан бараан сарлаг шиг харагдах Баян сайрын үхэр чулууд Барааны газраас үзсэн хүнд Байгаа дүрээрээ үхэр шиг чулууд Холын холдоо бараа тасрахгүй Ховор сонихон үхэр чулууд
Дөнөн дөнөн шарын түүчээнд Дөрөлж давахгүй шаран чулуу Дэлгэр зундаа шимээ өгөхгүй Дэлэн хөхгүй үнээн чулууд Өвлийн тэсгэмд тошоод явчихгүй Өндөр алтай бухан чулуу Ижил сүргээ тойрон тоглохгүй Иржгэр багахан тугал чулуу Барааны газраас бараа нь тодхон Бараан цоохор сарлаг чулуу Байгаа газраасаа холдород явчихгүй Баян сайрын хэсэг чулууд Байр сууриндаа өөрийн нэртэй Байгал эхийн ерийн чулуу Хээр талдаа аривжих ёстой Хэдэн түмэн сүрэг шиг чулууд Хилийн дээс алхах ёсгүй Хэзээч тэд манай чулууд Янзага Эхээс төрөнгүйтэй Ээрэм талаа туулах хүчийг Тэнцэж босонгуутаа Тэнүүн талаа хайрлах хүслийг Гарахдаа Газраас авч төрсөн Унахдаа Удмаасаа олж төрсөн Уудам талын Уянга дуу шиг Тольт зүрхэнд хайрлагдсан
Тормогор багахан янзага Будант буурал талд чинь Буун дуу гарлаа гэхэд Сүрэг олон ижилд чинь Сүрэг чоно дайрлаа гэхэд Хар санаж Хаиахаа мэдэхгүй гэнэхэн Хор бодож Холдохоо бодохгүй сонихон Энэл үедээ янзагахан Тун ч цайлган Мөн ч хайлган Тэгэв ч янзага Тэр л үедээ янзага.... Хадны нөмөр Хан алтай минь Халамжит хөрсөнд нь Хайр шиг ээлтэйхэн Хад асга бийсэн Хайраар бялахсан Хангалхан зүрх минь Хадыг чинь Хатуу ч гэлтгүй Нөөлөг салхитай цагт л Нөмөр түшиг болоосой ч гэлгүй Хад чиний нөмөрт Хавтайхан ургасан Ургамал өвс улаахан цэцэгс Тэр бүхнийг Тэнгэрийн нартай хамт
Өндийлгөн бойжуулж Өлгийдөн ургуулсан ачийг нь сананам Дээд тэнгэрийн алтан наран Дэлхий эхийн ачлалт шороо Энэ хоёрын эх үрийн холбоог Эвдэлгүй эвийлэн тэтгэж Хадныхаа харлах сүүдрээрээ Улам л түүнийг ургуулсаар Ургамал өвсийг нь амьдруулсаар..... 1974 он Октябрь Сая сая хүн ардын Сайхан үйлсийн өгөөжтэйхөннар болж Сансар газар хоёрын холбоог Садан төрөл шиг ойртуулсан октябрь Эх дэлхийн ариухан санаатны Эрхэмүйлсийн ачтайхан нэр болж Эвийн хүсэлт түмний заяаг Эцэг үрс шиг нэгтгэсэн октябрь Он дарааллын түүх шастирт Од шиг мөнх гялалзаж байх Онцын эвсэг түмний зүрхэнд Оч шиг тод гэрэлтэж байх Орос оронд анх мандсан Октябрийн хувьсгалын дундрашгүй ач Орчлон хорвоод анх түгсэн Октябрийн хувьсгалын дуусашгүй илч Ильичийн ухаанд тодхон байсан юм Ирээдүйн үнэн нь тодорсоор байгаа юм Газар дэлхийн онгон хөрсөн дээр
Галын дөл шиг мандсан хувьсгалын Гарцаагүй үнэнийг түүхэнд мөнхөлж Гараг хоорондын дохио болж Хүж дэлхийг нойрноос сэрээн Хүчтэйхэн нүргэлсэн аврорын дуу нь Хүн бүхэн л жаргалтай байг гэсэн Хүндлэл тэнүүн ерөөл байсан юм Энэ л хувьсгалын нараар ивээгдэж Энхийн үйлсийг хотол олноороо Эрин зуундаа хөгжөөж байгаа юм Энэ л хувьсгалын нэрээр овоглож Эв хамтыг зорин давшиж яваа юм Сая сая хүн ардын Сайхан үйлсийн өгөөжтэйхөннар болж Сансар газар хоёрын холбоог Садан төрөл шиг ойртуулсан октябрь Эх дэлхийн ариухан санаатны Эрхэмүйлсийн ачтайхан нэр болж Эвийн хүсэлт түмний заяаг Эцэг үрс шиг нэгтгэсэн октябрь 1975 он Миний жаргал Уяхан төржээ гэж чамайгаа өрөвдөөд Уйлуулж үзээд жаргаж суувал-ЭХНИЙ ЖАРГАЛ Ухаантай төрсөн юм гэж чамайгаа өрөвдөөд Уйлж үзээд аргадуулж суувал- ЭЦСИЙН ЖАРГАЛ 1976 он Сандуутай мод Сайн хүн юм шүү чи минь Сайхан хүн юм шүү чи минь
Санаа сэтгэл гэгэлзсэн зуны үдшийн дуулал болгож “Сандутай мод”-г аялан чамайгаа дурсан суухдаа Сайханчиг төрсөн залуухан чи минь Санаж явдаг миний биений зүрхний чимгээ хө гэж Сарны доорх хорвоод дуу шиг төрсөн хүний үрийг Санасан цагтаа намайг дуулж яв гэсэн юм уудаа Сайн дуу юм шүү энэ Сайхан дуу юм шүү энэ Найрсаг дотно ухаант түмнийхээ ивээлд багтаж Найрал яруухан энэхэн дууг дуулж явахдаа Навчтай юу мод нь болвол нар сарны чимгээ Насны багад эрдэмийг сурвал энэ биений чимгээ хө гэж Намрын өглөөний агаар шиг цэлмэг залуу насныхаа Намтар түүхийг зузаартал биднийг дуулж яв гэсэн юм уу даа 1977 он Уяхан эгшиг Бодлын сайхан увдис тайлам Боргиот голын хөвөөн дээрээс Хүлгийн зүс усанд тодром Хүслийн дууны уяхан эгшиг ээ Янагийн сайхан учрал зарлам Яруухан нуурын мсандал дээрээс Ангирын зулзага ханиа дуудам Амрагийн дууны уяхан эгшиг ээ Сэтгэлийн сайхан уярал татам Сэлүүн хөдөөгийн хөрсөн дээрээс Нугын цэцэгс өнгөө жигдлэм Нутгийн дууны уяхан эгшиг ээ Хайрын сайхан энэрэл багтам Ханагар талын элгэн дээрээс
Эрххэн янзага ижлээ мартам Эхийн дууны уяхан эгшиг ээ 1974 он Хайрхан шилд Тэртээ алсад тэмээ буйлна Тэрний ойролцоо чоно улина Хайртай үрдээ сэтгэл алдаж Харанхуй дундаас ингэ буйлна Амтат зоог гэж ташааран баясах мэт Асгат уулнаас чоно улина Хорсол баярын хоёр өнгийг Хоршил болгож хайрхан дуулахуй Уртын дууны уулын шөнө Уймарсан сэтгэлд хүйтэн санагдана Ахуй нутгийн хишгийг санаж Аяны хүн дуугаа өргөхүй Асга хадны цуурай дэмжиж Амгалан шөнийг дулаан болгоно Эзнийхээ дуунд энэгшивүү гэлтэй Ингэн тэмээ дуугаа таслав Эрийн хиймориос имээвүү гэлтэй Зэрлэг адгуус дуугааа татав Хүлээс шиг зовлонд хань болж Хүйтэн сэтгэлтэнд хал болсон Хүний сэтгэл дуу юм Хүний дуу буу юм. 1973 он Хөсөг Цастай ацйдамын нуур шиг уудамд Цангинам өвлийн жавар тачигнана
Хөтөл чиглэн одсон харгуйгаар Хөсгийн цуваа жигдрэн хөвөрнө Алтай ханы уулс шиг сүрлэг Атан мэмээдийн тавхай яралзана Ширмэн тавхайн аясаар хөр цасан Шилний үртэс шиг бутран хоцорно Байгалийн бэрхийг сөрөн тэмцсэн Баатарлаг малчдын ирмүүн хөдөлмөрт Идэр есийн тэсгим жавар Илдний ир шиг имтрэн үлдэнэ. Өндөр алтайн уулс бүхэн Өвлийн жавраа бэл рүү түлхэнэ Өврийн илч шиг өвөлжөө бууцанд Өтгөн сүргүүд нь ачлал хүлээнэ Атан тэмээдийн нуруунд дэнхийх Ааг нь үнэртсэн шимт өвс Малчны хотонд хоромхон зуур Машины үнэртэй хүрэлцэн очно. 1977 он Дөрвөн цагийн аяс \\элеги\\ Тоотой насны үйл л гэх үү дээ Тольтот зүрхний хайр болсон Торомгор нүдэн чи минь намайгаа Тоогоогүй юм чинь яая гэх вэ дээ Яргуй цэнхэртсэн хаврын сартайгаа Янагхан чамаягаа хайрлаж явлаа Яруусан тэгшрэх цагийн хавтайд Ялимгүй ч далдхан гунигтай явлаа Хөхөө донгодсон зуны сартайгаа
Хөөрхөн чамайгаа хайрлаж явлаа Хөхүүн баяр улирлын сайханд ч Хөнгөн уйтгар гунигтай явлаа Тогоруу зэллэсэн намрын сартайгаа Торомгор чамайгаа хайрлаж явлаа Тооноор өнгөрөх шувуудын дуунаар Тольтот зүрхэндээ гунигтай явлаа Хүүрэгт өвлийн жаврын сартайгаа Хүүхэн чамайгаа хайрлаж явлаа Хүссэнээр болдоггүй заяаны төөрөгт Хүрэн зүрхэндээ гунигтай явлаа Эргэх цагийн алинд ч би чинь Энхрий чамайгаа хайрлаж явлаа Эдэлж хэрэглэхээр дутаагүй ч гэлээ Энэхэн биендээ гунигтай явлаа Цаг цагийн аясаа би чинь Царайлаг чамайгаа дурссаар л явна Цайны чинь дээдийг гардах хувьгүй хойно Цаанаа ханьтай чамайгаа яач гэх вэ дээ... 1985 он Бороотой өдөр Өнөөдөр гадаа бороо орж байна Уран тансаг зуслан дахь Уур цагаан гэрийн минь хаалга нээлттэй Уяа шон дээр дүүхэлзэх Унаган хээрийн минь гөлөм шуулттай Өнөөдөр гадаа бороо орж байна Урдуур өнгөрөн жирэлзэх горхины Тунгалаг усыг булингартуулан Уянга өргөн жиргэлдэх болжморын
Турьхан далийг бууралтуулан Өнөөдөр гадаа бороо орж байна. Зүйлийн цэцэгсийн уран ганган дэлбээнд Зүсэр борооны уран дусал ширших тоолонд Зүрийн ташаа шиг тэвхийсэн саруул сайхан дэнжийн Зүйрлэшгүй сайхныг цогцлоохоор Өнөөдөр гадаа бороо орж байна Байзнаж хүлээвэл хулжчих сэтгэлийн халуун жаргал Бадран оргилох хүслийн итгэлийн хурыг шаагиулсаар Өнөөдөр сэтгэлд минь бороо орж байна. 1977 оны 07 сарын 19 Дурлалын дууль Үеийн жаахан чамтай ханилан итгэлд баясахдаа Үснийхээ цагааныг тоолуулж жаргана гэж санаж явсан би чинь Үдшийн болзооноос дуулсан үгэнд чинь гутахдаа Үүдэн шүдээ уначихлаа гэж зүүдэлж хонолоо Үүр шөнийн завсар зүүд нойрноосоо сэрснээс хойш Үзэсгэлэн гоо амрагаа нэхэн дурсссан сэтгэл минь Үхэл зовлонгийн зар шиг бараан зүүдний сүүдэрт Үеийн жаахан чамайгаа өртчих бий гэж шаналж өнжлөө. 1976 он Эх нутгийн салхи Хайрхан уулсын хад асга нь нүргэлэх Хан алтайн хавар минь Хавсрага тавин элдэх халшрам алтайн Хатуухан тарчиг улирал минь Ус нутгийнхаа хаврын сарыг Учран хүлээх үеийн Унаган хань шиг ээ дурсан Уугуул нутгийнхаа хаврын салхийг
Ундаасан явах үеийн Уух цай шигээ үгүйлэн Энэхэн насандаа элэг нэгтэй Садан төрөл шигээ санан явахын учрал Эрчтэй хүчтэйгээрээ эх нутгийн минь Эрдэнэт хөрсийг эгүүлчихээгүй Халтай бэрохтэйгээрээн хайрхан уулсын минь Хад асгыг нураачхаагүй Энгүй чимээтэйгээрээ эрдэнэ мэт ангуудыг минь Элгэн биенээсээ үргээчхээгүй Сүртэй зартайгаараа сүү шиг сэтгэлтэй ардын минь Сүжиг хайрыг үлээчхээгүй Өнө эртнээс заяатай өлгий нутгийн минь Хаврын гурван сарын хавсрага салхи минь Эрсхэн байгалийн сүлд нь болсон Эх нутгийнхаа хаврын сарыг би Унаган төлөө ачлан тэтгэхээр Урьхан амьсгалаа авчирсан гэж санадаг юм Эрсхэн байгалийн сүр нь болсон Эх нутгийнхаа хаврын салхийг би Хур борооныхоо ариухан дуслыг тосхоор Хумхын тоосоо арилгасан гэж санадаг юм би Эрсхэн байгалийн сор нь болсон Эх нутгийнхаа хаврын ачийг би Элдийн бэрхэд гудайшгүй Эндүүхэн шинжтэй бай гэсэн Эцгийн минь сургаал юм гэж Эгнэгт дандаа хайрлаж явдаг юм 1973 оны 04 сарын 21 Хурын үүлс урагшаа нүүнэ
Ботгон чинээ цагаан үүлс өмнийг зорин нүүгээд өнгөрөхүй Бороо хүсээд цэцэг навчис нэг л гундуу байх шиг Болзоот янагаа санан дурссаар ганцаар суухуй Бодол хүслээ дагаад сэтгэл санаа нэг л гундуу байх шиг Хурмаст тэнгэрийн үүлс зүг чигээ өөрчлөн Хувьхан заяанд минь нийцээд эргээд нүүгээгүй ч Хүж дэлхийн наран урган мандах зүг рүү тэмүүлсээр Хүсэмжлэн хүлээх жаргалаар хорвоог дахиад амилая гэсийм байжээ. 1976 он Бүжигчин Нас насны минь жаргалыг Уроан гартаа тээсэн гэлтэй Намба дөлгөөн бүжигчний Уяхан хөдөлгөөнийг хараад Сэтгэл санаа урам зоригийг минь хөвчилсөн Сэргэлэн хангайн согоо шиг сайхан чи минь гэлээ... 1976 он Анхны хайр Хайртай чинийхээ санасан бүхэнд чинь үнэнч гэж Хар нүдэн чи минь эрхлэн эрхлэнхэн хэлсэнсэн Гойдын сайханд би сэтгэл алдаад унаж явбал ямар гэхэд Голсон амрагаа дурсах цаг ирвэл яах вэ хө гэж чи хариулсансан 1976 он Миний шүлэг Танхилхан насаа дурсах хүслээр Талынхаа бэлчээрээс шүлгээ бичвэл Цэвэрхэн өнгөөрөө эрвээхийг даллах Цэнхэр дэлбээний дэргэдээс бинэ ээ Янагхан чамайгаа мөрөөдөх хүслээр Яруухан онгодоор шүлгээ бичвэл
Булиглах зүрхнээ хайраар бялхах Буцашгүй дурлалын үнэнээс бичнэ ээ Хонгорхон үрээ хайрлах хүслээр Хожмын өдөр шүлгээ бичвэл Сансарт аялах иргэний заяаг Сайрхан бахдах сэтгэлээс бичнэ ээ 1972 он Зол жаргалын алтан сарнай минь Ш.Цэрэнжаргалд Зол жаргалын алтан сарнай минь ээ Зорьсондоо чи үнэхээрийн шулуухан юм аа Үйл мэтгэж учиг хатган Үнэт хүсэлдээ зорьж байхад чинь Хэний ч сэтгэлийг булаамаар Сайхан дуу уянгалаад байхад Хэзээ ч чи түүнд Санаа сэтгэлээ хувиарлаж эргэхгүй байна Харин нэгэн цагт дуу суръя гэвэл Хайнгадуухан нэг нь аль эрт уйдсан байхад Онцолж зорьсон тэр дуугаа сурахаас нааш Орхиж чадалгүй түүнээ аялсаах байх нь Зол жаргалын алтан сарнай минь Зорьсондоо чи үнэхээрийн шулуухан юм аа 1976 он Оюунчимэг Зуны үдэш хөвчийн модонд донгодох Зугайтаахан эгшиг яруу хөхөөн дууны уянга юм уу чи Зудын үед хөр цасан дээгүүр дэгдэх Зутруухан эмзэг даруу хөөрхөн цагаан чандага юм уу чи Хаврын салхинд хунгар түлхэн нүдлэх
Ханш баян цагийн хумбан цэнхэр яргуй юм уу чи Намрын сэрүүнд үйлс заяа тэгшрэх Намуун дөлгөөн өглөөний үрэл усан шүүдэр юм уу чи Аль эсвэл ачит буурал эцгээсээ чихэр горидон харах Аавын гэгээхэн үр юм уу чи Амин халуун сэтгэлт амраг сайхан ханиа чимээ чагнан мөрөөдөх Айлын шинэхэн бэр юм уу чи Ухаан бодолд наадсан сэтгэлийн алтан хараацайн Уран хоёр жигүүрээс сэвхийх салхи уу гэлтэй Заяа золоор дүүрэн замлин хорвоогийн элгэнд Залуу сайхан насны минь замын нэгэнтээ тохиосон Ая дуугаар жишимгүй Алт шиг сайхан чиний михнь Онож заяасан нэр Оюунчимэг Ам давахаас хэтэршгүй Айлгүй гэнэхэн шүлгийн минь Онцолж өгсөн нэр ч Оюунчимэг 1977 он Зуны уянга Дэлгэрхэн зуны намираа хур Дэлбээт цэцэгсийг ундаалаасай даа Дээдлэх жаргалын унаган хань минь Дэлсэх зүрхийг минь уяраагаасай даа Найртай зуны шиврээ бороо Навчит моддыг ундаалаасай даа Найрсах амьдралын унаган хань минь Намайг дандаа уяраагаасай даа Цэнгэлт зуны ганган цэцэг Цэнгүүн талыг минь урлаасай даа Цэвэрхэн төрсөн унаган хань минь
Цээжний нууцыг ундраагаасай даа Уран байгалийн дуучин хөхөө Уулсаа бүхэлд нь уяраагаасай даа Учрахын ерөөлт унаган хань минь Уянгын дуутайгаа угтаасай даа 1974 оны 08 сарын 21 Янзага -2 Сүрэг ижлийнхээ идсэнийг уусныг Сүү шигээн ижилхэнд бодох Дөнгөж дөрөвхөн хөл дээрээ Дөнгөж дөмгөрхөн туурайн дээрээ Тэнцэнхэн зогссон тэр жаргалаа Тэнхээжинхэн өсөх тэр л хүслээ Эдлэхийн энхрийхэн ерөөлтэй Тэр л янзагахныг Тэнгэр газраас хайрлан хайлан Дуулах мэт тэнүүхэн жаргал амлан аргадан Сүүдрээсээ үргэн одлоо гэхэд Туурайных нь мөрөн дээр сүү дусааж Түүнийг үдмээр ийм л хөөрхөн Ижилгүй хөөрхөн Яг л хүний үр шиг Ялгалгүй миний хүү шиг Янзагахан минь Яруухан бодол шиг Янзагахан минь 1975 он Дүү минь Сэрүүхэн хангайн нуга дахь уран ганган цэцэг шиг Сэтгэл зүрхийг минь булаасан уяхан хонгор дүү минь
Хорго уулын тогоон дахь мэлтэгнэн байдаг нуур шиг Хоёр хархан нүдний чинь мэлмэрэх харцанд уяран Ховдолт хүрэн зүрхээ хайлган байж явавч Хорьхон настай чамайг юу минь ч гэхэвдээ ах нь Дүү минь л гэхээс биш дээ Дэлгэр зуны үе үехэн сэвшээнд хөгшид Дэндүү эрт намарших нь ээ гэж үглэн байдгийг санагдуулмаар Одтой залуу насныхаа хайр бялахсан өдрүүдийг Онгон зүрхнээсээ хулжаах гэсэн ахынх нь буруу юм уу даа Та бидний хэнийг ч элгэн биендээ тэвэрсэн Тавилан заяа тэгшгүй энэхэн хорвоог мэддэг хэрнээ Танхил сайхан дүүгээ ийм ч төрхийг мэдсэн бол Тавхан насны зөрүүтэй төрөх минь ч яаваа гэж ах нь харуусах юм Элгэн дээрээ тавьбал амгалан шөнөөр хар даруулдагч Эрдэнэт гарынхаа хүчээр хүн амьдарч явдаг нь үнэн шиг Элдэв нэгэнд сэтгэл хувиарлахын аргагүй тэгшхэн Эрийн түшиг сайхан бүсгүй яваарай дүү минь 1977 он Хүлээхийн жаргал Хүүхэн жаахан чамайгаа хүлээж би үзсээн Хүслийн алтан хараацайг хүрэн зүрхэндээ жиргүүлэн Хүний сайхан орчлонгийн хүрдэнд хоёулаа эргэн Хүүхэн жаахан чамайгаа хүлээж би үзсэн Цэн цэнгийн хурыг шүүдэр болтол хүлээсэн Цээжин гүн дэх хайраа шүлэг болтол хүлээсэн Дутуу сурсан дуугаа өөрийн болтол хүлээсэн Дундуур явсан сэтгэлээ дүүрэн болтол хүлээсэн Нүүдлийн шувуудтай хөлсөн дөрөө дөрөөлтөл хүлээсэн Нүдний хараа чилээн дөрөлж сэтэртэл хүлээсэн Зүүд зөнгийн совиндоо итгэн итгэн хүлээсэн
Зүйтэй төрсөн чамайгаа ирэн иртэл хүлээсэн Гангийн халуун нарыг сэрүү таттал хүлээсэн Гансарч явахын зовлонг жаргал болтол хүлээсэн Хүүхэн жаахан чамайгаа хүлээж би үзсээн Хүслийн алтан хараацайг хүрэн зүрхэндээ жиргүүлэн Хүний сайхан орчлонгийн хүрдэнд хоёулаа эргэн Хүүхэн жаахан чамайгаа хүлээж би үзсээн 1977 он *** *** *** Яргуйт хаврын зөөлөн салхи Янагийн минь сэвлэгийг илбээд өнгөрөв Яруухан дууны нь гайхам эгшгийг Янагийн зүрхэнд орхиод өнгөрөв Цэнгэлтэйхэн зуны намираа хур Чиний минь нүүрэнд дусаад өнгөрөв Цээлхэн дууных нь уяхан аяыг Цээжний гүнд орхиод өнгөрөв Алтан намрын зөөлөн сэвшээ Амрагийн минь уруулыг илбээд өнгөрөв Аялгуут дууных нь сайхан эгшгийг Аюулхай цээжинд орхиод өнгөрөв Хахир өвлийн хүйтэн жавар Хайртын минь хацрыг хайраад өнгөрөв Хангинах дууных нь гайхам аяыг Хатан зүрхэнд орхиод өнгөрөв 1974 оны 08 сарын 20 Үрт шувууны дуун Өвсөн үүрэндээ өндгөө дарсан Өр нимгэн эх шувуу Өөгүй цэвэрхэн тэр л үрээ
Туурайт амьтны хөлд өртүүлж Тусгүй гуниг амсахгүй гэж Тун өчүүхэн ч өөрийн далавчаараа Туждаа үргэлж халхалдаг биз Өрөөл бусдын сүүдэр тусгавал Өнгө зүсээ алдана гэж Өгөөмөр нандин эхийн сэтгэлээр Өчүүхэн үрсээ хайрладаг биз Өдөр хоногоор жигүүр дэлгэн Өндөр тэнгэрт ниснэ гэж Өсөж бойжихын заяанд итгэн Өр зүрхээрээ хайрладаг биз Өршөөлт эхийнхээ эвгээлд өссөн Өнөр үрс нь жиргэж явбал Үрт эхийн жаргал эдэлж Үргэлж дандаа жаргаж явдаг биз Ачлалт эхийнхээ хайранд торнисон Алагхан үрс нь жиргэж явбал Буянтай үрсийнхээ халамж хүртэн Буурал үрс нь жаргаж явдаг биз 1975 он Бодол Настай ээжийнхээ хайрыг хүндэлж Наран шингэхэд тэнгэрээ хайрлав Уяхан үрсийнхээ жаргалыг хайрлаж Ургах нарнаар тэнгэрээ хайрлав 1976 он Чамдаа би хайртай Эгшиг яруухан дуу шиг санагдах Эелдэг дөлгөөн сайхан царайнаасаа
Ээлт нарны гэрэл цацраасан Энхрий ялдамхан чамдаа би хайртай Хүй баян амьдралаа цогцлоох Хүндлэл тэнүүн гайхам ухаанаараа Рхүрэн дүрхний хайрыг булаасан Хүүхэн хонгор чамдаа би хайртай Миний баясал Найргйн ширээнээс шөнө дөлөөр хагацан босоход Насны хань минь улам хөөрхөн болсон шиг харагдав Залуу насны жаргал болсон амраг чамайгаа хайрлан хайрласаар Замбуулин хорвоог туултал найрагч явахын жаргалд баясав 1976 он Танихгүй хүний үр Гуниггүй залуу насны минь сэтгэлд Халуу шатуулсаар явдаг Гунхсан бүсгүй чамайг би Хааханчиг үзлээ дээ Он цагийн уртад Орхиж боломгүй хүслэндээ Одоо би чамайгаа нэгэн сайхан Орчлон гэж санах болж Үүлэн сүүдэр газар дээр Тэнгэрийн зураг зурсан Үндэст цэцэг хөрсөн дороос Тэнгэрийн өнгө урласан Хөхөөн уяхан дууны Дэлгэр баяны улиралд Хөгжил баясал дүүрэн Дэврүүн гэнэн сэтгэлдээ Жаргалын найман морины
Агаар сүүлсэн тоостой Жаахан хонгор чамайгаа Бодож явахын жаргал Тал газрын уудамд Цэцэгхэн байж дэлгэрмээр Тайга хөвчийн өндөрт Хусхан байж ургамаар Танхил насны зүрхэнд Хайр болж үлдмээр Танихгүй хүний үр минь чи Итгэх бүхний өгөөж газар –эх Эндэх нэгний халамжит байгаль – эх Илч гэрлийн ивгээлт дээд тэнгэр – эх Эв найрын ачлалт дэлхий – эх Бодлоос ургасан шүлэг Үлэмжийн ачит буурал өвөгдийн Үлгэрийн амтанд бишрэн суусан Хөөсний нимгэн бөмбөлөг адил Хөнгөн багын хөөсөн мөрөөдөл Хүлгийн дөрөөнд хомсдох ахуйн Хүүхдийн гэнэн бодлоос ургасан юм Согоо шиг охидын эрэвгэрхэн нүдний Сормуусны дэвүүрэнд бишүүрхэн явсан Гэрлийн түмэн цацраг адил Гэнэн насны анхны дурлал Гэгэлзэн хайранд өртсөн ахуйн Гэрэвшлийн зөөлөн харцнаас ургасан юм Дөрөөжийлгэсэн унаган хүлгийн Дөмөлзсөн алхаанд сэтгэл сэргэсэн Одтой тэнгэрийн мандал адил
Оломгүй далай шиг хүүгийн дуулал Онгон нутгаа хайрлах ахуйн Онгод тэтгэх мөрнөөс ургасан юм 1972 он Миний үеийнхэн Даны утаа Дарийн үнэргүй Цэлмэг тэнгэрийн дор Цэцэглэнхэн өссөн “Арав дахь хавар”-ын Анхны аялгуул Ангиа доргитол Аялан дуулсан Жараад оны Жаргалын дууны эзэд Үд дундын насны Үеийнхэн минь Найрамдалын Дарханы Шинэхэн цэцэрлэгт Найз нэгэндээ Гэнэхэн хайраа ханзалсан Нарлаг Ташкентийн Залуусын наадмын Найрамдлын түүдгийг Асаалцаж явсан Далаад оны Эрдэнэтийн унаанд Дан чемдомтайгаа Сууж үзсэн Далдхан явсан
Хайрын хүчээр Дагаад нэгэндээ Очиж үзсэн Жараад оны Жаргалын дууны эзэд Үд дундын насны Үеийнхэн минь Циркийн тайзнаа Норовсамбуутайгаа нугарч үзсэн Цэнгэлийн дэвжээнд Ойдовтойгоо шөвгөрч үзсэн Антарктид тивийн Туйлийн судлалд Авьяаслаг найзаа Илгээж үзсэн Ардынхаа дундаас Сансарын нисгэгчээ Армийн жагсаалаас Шалгаруулж үзсэн Атрын аяны Залуухан баатруудынхаа Алтан соёмбыг Гардалцаж үзсэн Жарааг оны Жаргалын дууны эзэд Үд дундын насны Үеийнхэн минь Энэхэн насныхаа Бүхий л сайхныг Эх орон доо
Зориулсаар яваа Энхийн дууны Сүрлэг аялгуунд Эгшиг нэмэг Түрэлцэж яваа Өргөн түмнийхээ Өнөөгийн үйлсэд Хуруу нэмхээс Хошуу нэмэх болоогүй Үс нь хар Зүс нь сайхан Нас нь залуу Намтар нь нимгэн Жараад оны Жаргалын дууны эзэд Үд дундын насны Үеийнхэн минь 1988 он Дуучин чамд ... Уран аялгуут дууны шидээр Уудмын холд яваад ирлээ би Уулзахын хүсэлт холын амрагтайгаа Учралын сайхнаар золгоод ирлээ би Эгшиг налархай дууны чинь ачаар Энгүй холын туулаад ирлээ би Эгнэшгүй ачлалт өөрийн ээжтэйгээ Энэхэн агшинд уулзаад ирлээ би Цээл сайхан хоолойны чинь хүчээр Цэнгүүхэн талаа туулаад ирлээ би Цэгнэшгүй эрдэнэт төрсөн нутгийнхаа
Цэцэгтэйхэн хөрсөн дээр гишгээд ирлээ би Эвлэг дөлгөөн дууны чинь эгшигээр Эвсэгхэн түмнээ түшээд ирлээ би Эвийн сэтгэлт найрсаг түмнийхээ Энхийн үйлсийг нь бахдаад ирлээ би Айзам яруухан дуун ычинь сайхнаар Атархан талдаа хүрээд ирлээ би Арамгын дээд унаган хүлгээ Агтныхаа дундаас үзээд ирлээ би Нэг л насны жаргал болсон Дуучин чамайга хүндэлж явбал Нимгэн дээлтэй байлаа чиг Даарахын зовлонг үзэмгүй санагднам Энэ л насны хүсэл болсон Дуучин чамайгаа хайрлаж явбал Эрдэнийн дээдтэй боллоо чиг Дуусахын зовлонг мэдэмгүй бодогном 1974 оны 03 сар Тал Тэгш таван хүслийнхээ үзүүл атганхан цэлийсэн Тэнүүн сайхан талынхаа үелзсэн цэнхэр зэрэглээг харнам Уул талынхаа моддын чөлөөнд урамдах бугын дууг үгүйлэнхэн Уудам цэнрхэр талынхаа униарт мандлаар аяланам Аяа тал минь чи Алтанхан тал минь чи Дээд эртний титэм шиг хаадын орон шиг Дэлгэрхэн хөрсөнд чинь хайраа өгнөм би Хорвоод мөнхрөх зарлиг энэхэн мөчид ирсэн шиг Хормын төдий ч би элгэн биенээс чинь холдомгүй байна Ариухан ундаа мөнхийн ус
Агаар хур талын салхи Хэзээ ч олдошгүй сэтгэл зүрхий халил Хээр тал минь увдист нэгэн тайлал Эрдэнэт хөрсөнд чинь сугсаранхан найгасан тариа Эртэч үүрээр жиргэсэн уяхан дууч шувуухай Нас амьдралын минь мянган бээрийн хань Нарлаг тавиаун хөдөөгийн миний нутгийн тал Уяхан ариухан дуулалын минь мянган хэлийн дуулал Унаган сайхан хөдөөгийн миний нутгийн тал 1974 он Сарны гэрэл Алсхан харгуйн өнгөнд туссан Алиман цагаан сарны гэгээ Ажнай хүлгийн дэлэнд бутран Аяны дээж угтан байна уу Холдох харгуйн өнгөнд гийсэн Хорьдын цагаан сарны гэгээ Мөнгөн эмээлийн хяранд цацран Мөнхийн сайхныг зөгнөн байна уу Хайрлах харгуйн өнгөнд буусан Хашийн цагаан сарны гэгээ Хүрэн зүрхний хайранд бадран Хүслийн дээдийгдуудан байна уу Сүлдлэх харгуйн өнгөнд хийсэн Сүүн цагаан сарны гэгээ Эзэн хүний сэтгэлд багтан Энхийн үйлсийг угтан байна уу 1974 он Хөхөөн дуу Архан хөвчийн хөгөлгөр хөх тайгад
Аялгуу сайхан дуутай хөхөө дуу донгодно Уянгат хөхөөний дуунд сүжрэн саатав уу гэлтэй Уулын хярын модон дээр шингэх наран алтарна Аглаг өндөр уулсын сүүдэр хүүшлээд ирэхүй Аавын хүүгийн сэтгэл санаа нялхарна Найртай дэлгэр зуны уран тансаг бүхэнд Нандин сэтгэлийн үгээ дуулан хэлмээр санагдана Хөвчийн энэ дэлхийн жигүүртэн олны дундаас Хөхөө шувуу чи хүнд жилийн жаргал өгдөг гэв үү Уран тансаг бүрдсэн намжаа дэлхийн хүмүүст чи Унаган нутгаа гэх насны жаргал хайрладаг гэв үү Агсам зантай хээрийгээ үдшийн бүрийгээр барья гэсэн юм би Амраг сайхан хүндээ үүрээс өмнө хүрье гэсэн юм би Холчхон удамтай хээрийгээ үдшийн шөнөдөө уная гэсэн юм би Хонгор хөөрхөн түүндээ үгээ хэлээд ирье гэсэн юм би Мандах шингэх хоёр нарны хооронд Магадын заяат төрсөн нутагтаа сэтгэл дүүрэн явлаа ч Угтах ирээдүйн заяа золын бадраасан Уянгат хөхөөний дуунд би зүрх сэтгэлээрээ баясна би Элэг бүтэн хүн нь үгүй Ээлийн нартай энэхэн хорвоод Мөчир бүхэн мод нь үгүй Мөнгөн сартай энэхэн дэлхийд Дутуу бүхнийг нь тэгширтэл Дуул дуул хөхөө шувуу чи Дутахын аргагүй жаргалаа Дуулна би дуулна. 1977 он Миний хайртай шувуухайн Холдомгүй хонгорхон сэтгэлт
Эвдэмгүй энхрийхэн итгэлт Учиргүй нялхад чамайг дагаж Унаган үерхэлээр хөлд хамт орсон юм шиг Ухаангүй багад намайг дагуулж Уяхан эгшигээр хэлд хамт орсон юм шиг Хүссэн хүслийн минь дуу болсон Хөөрхөн шувуухай бялзуухай минь Чи минь надад Энгүй нэгнээс олдсон жаргалыг Энэхэн насанд шингэтэл дуулнам Чи минь надад Хосгүй нэгнээс холдсон гунигийг Хормын төдийд арилтал дуулнам Эхийн хайр бүүвэйн эгшиг Энхрий янагийн бүлээн амьсгал Дэлгэрхэн нутагтаа бүхнээ зориулах Дээдийн хүсэл амьдын жаргал Энэ бүхнийг Эдлэхийн ерөөлийг Харуулсаар Хандуулсаар... Өчүүхэн ч Өдтэйхэн жигүүртэйхэн Бяцхан ч Бядтайхан зоригтойхон Мэндлэл амрын дуу хуур шиг Миний хайртай шувуухай бялзуухай минь Уянгатайхан дуугаа чи минь Уул тайга Уудам талдаа
Уйдашгүй сайхнаар дуулсаар л явнам Уянгатайхан дуунд чинь би Уул тайга Уудам талдаа Уйдамгүй сайхнаар жаргасаар л явнам Чи бидэн хоёрын Чин халуун хүсэл Эх нутгийнхаа Эрдэнийн сайхныг Хайр дуу хоёроороо Хамгаалан тэтгэж Бие биендээ хүслээ үлдээх Билэгт үйлсийн тэмүүлэл байнам Эгэл түмэндээ Эгшигтэйхэн дуулдах Энгүүн дотно Энэхэн дуугаа Би чамаасаа асуунам Би чамдаа л дуулнам. 1974 он Адууны минь үнэр Арван найман нас балчирдаагүй Анхны шөнө адуу манахад Тэнгэрт сар оддоо дагаж оносон Талд би адуугаа манаж явсан Шөнийн адуу үүрсэн тургихад Шүүдрээ шилгээж цэцэг дэрвэх шиг Агит талдаа адуугаа тойроход Адууны минь үнэр арцат уул шиг сайхан Цагаан унага
Цааш нааш цахилан наадах Цасны бургаа шиг цагаан унага Хүслийн уурга чирэн чирэн давхина Хүрэн зүрхийг минь баясган баясган давхина Зүүдний орчлонгийн баримхан зайнд Зүсээ олсонд чинь би таларахна Зүрхээ жаргаан баясахын чөлөөгүй Зүггүй нялхаараа чи ялаарахна Зөвхөн надад л заяасан хэрнээ Зөн билгийн минь шувуудаас үргэнэ Сэргэлэн цовоолог чиний өмнө Сэтгэлээ дэвсэн би аргадна. Хурамхан зуур хулжаад одсон Хуйлрах тоостойгоо буцаад ирнэ Эзнээ орхидоггүй хүлгийн зангаар Эргээд надда чи хоргодно Хар даруулшгүй зүүдний унага Харыг сүлсэн цагаахан унага Хамаг зүүдийг зүсээрээ ялж Хайрын зүрхэнд биеэрээ ирсэн Дураар цайрган зүүдний унага минь Дуулан хайлам шүлгийн унага минь Намайг чи найрагч явбал Наддаа дандаа ирж байгаарай Намайг харин найргаар чилээвэл Найрагч нөхдөд минь очиж байгаарай Зүсээрээ гайхуулдаг хүлэг байдаггүйг Зүүдний унага минь мэдэж аваарай Зүүдээрэй жаргадаг хүмүүс байдгийг Зүггүйхэн чи минь бодож байгаарай
Цаашлан цаашлан цахилж одох Цагийн урсгал шиг цагаахан унага минь Хурмастын хишиг Гэнэхэн багын хайр гэгчид Энэхэн насны минь хүсэл алдаж Шинэхэн янагийн эхний учралаас Шийдсэн үнэнийг горьдож зогсоход Хуртай зуны тэнгэр нижигнэж Хурын түрүүч шаагин ороход Аадрын уснаас биесээ хамгаалж Амраг минь гар дахь шүхрээ дэлгэсэн юм Бидний жаргал ирээдүйн төлөө Биндэръяа нутгийн минь тэнгэр хүртэл Үүрдийн заяат ханийн минь сэтгэлийг Үүлтэй тэнгэрээс хур болгон буулгасан юм. 1973 он Хавар Суунаг униар татсаг хаврын энэхэн өдрүүд Суугаад байгаа хэр нь яваад байх шиг сайхан Энхэн насны хорвоо хүний жаахан тэр минь Эргэх цагийн хүрдэнд хүлээж суух шиг сайхан Эрдүү гэнэдүү насны хүсэл хясал хоёр Эргээд одоо наддаа хүрээд ирэх шиг сайхан Дэлгэр цагийн аяс ойртон ойртох тусам Дээвэр дэлдэх бороо ороод байх шиг сайхан Дэндүү гэнэхэн насны ганцхан миний амраг Дэнжийн цагаан гэрээсээ гараад ирэх шиг сайхан Уянга найргийн тэнгэр дууны ганцхан тэр минь Уйлан хайлан хүлээж дуудаад байх шиг сайхан Учрал баярын дээд хайрын тансаг болзоонд
Унтах нойроо мартаж яараад байх шиг сайхан Суунаг униар татсан хаврын энэхэн өдрүүд Суугаад байгаа хэр нь яваад байх шиг сайхан 1987 оны 04 сарын 21 Бор шувуу Нэг модны мөчир дээ хоёр шувуу сууж байв Нэмэн нэмсээр тэд хорин шувуу болов Жив жив жиргэж байна Зөвлөлдөж байгаа бололтой Тонгос тонгос гэж байна Тохиролцов бололтой бас Дуулан дуулан жиргэх нэг дорын энэ шувууд Дураар нисэн буух нэг нэрийн бор шувууд Зүг зүг рүү дэрхийн нисэн одох нь амархан ч Зөнгөөр биесээ бараадан нийлэн цуглах нь сонин Жаврын улиралд сөгдөөгүй жирийн нэгэн улирал Жаргал зовлонд ажираагүй ерийн нэгэн амьдрал Ажиглан ажиглан болгоовч өнгийн ялгаа байхгүй Алган дээрээ дэнслэвч хүндийн зөрөө гарахгүй Жиргэн жиргэн жаргах нэг дорын энэ шувууд Жилдээ ганцхан нутагтаа нэг нэрийн бор шувууд Эрхийн чинээхэн далиндаа жигүүртэний хүч дутуу ч Ээлийн цэлмэг тэнгэртээ жиргэх хувь бүтэн *** *** *** Үзээд өнгөхийн чөлөөнд ч Санаа алдмаар царайлаг Үеийн жаахан Цэемаа бүсгүй Сайхан даа сайхан чи минь Үйл заяа нийлээгүйгээс хойноо ч Үртэй ханьтай хорвоогийн хайрламаар хайрламаар чи минь
Холдох хагацах зовлон гунигийн цагт Хорвоод байх л нэгэн үйлийг сануулж чадах Хүний үрдээ миний сайхан Цэемаа Хоногийн нойронд зүүднээ нэгэн учирвал Хожмын өдөр наддаа шүлэг үлдээж чадах Хүүхэн хүндээ миний сайхан Цэемаа Зүүд ба бодол Намираа хуртай зунаар дэлгэрэн ганхдаг цэцгийг Намрын хонгор салхинд хагдрахыг харсандаа ч тэр үү Насан багын хайраар бялхан явсан амрагаа Нандин дурлаынхаа үнэнээс няцаж банйа гэж зүүдэллээ Унаган багадаа жороо хангал сайхан хүлэг минь Унах эзнээс болж явдлаа алддагийг сонссондоо ч тэр үү Уяхан зүрхнийхээ үгсийг хуудуухан ярьсаныхаа уршгаар Ухаалаг төрсөн чамаасаа холдож байна гэж зүүднллээ Удган бурал эрвээхий дэнгийн гэрэд эргэлдсээр Улалзан бадрах дөлөнд нь түлэгдэхийг үзсэндээ ч тэр үү Унтах нойрон дундаа дэмбэрэл ерөөлөөр учирдаг Уулзахын хүслэн чамаасаа холдож байна гэж зүүдэллээ Унтрах дөхсөн түүдэгт чучил нэмсний дараа Угалз улаан дөл нь дахин сэрэгдэгийг санахдаа би Учиргүй тэнэг хүүдээ зэвүүцлийн дээдээр эгшиглэх Уйдахгүй хайрын болзоонд инээлдэн зогсоно гэж бодлоо Алтан дэлхийн уудамд хосоор амьдрахын жамтай Алагхан зүрхний угаас хүндэтгэн явдагтаа л би Анхны дурлалын мөчид үнэнээ хэлсэн чамтайгаа Ашид хувиршгүй үнэнчээр ханилан жаргана гэж бодлоо 1972 он Хар өдөр \\Дууль\\
Тэр жилийн Тэргэл намрын өдөр Тэнгэрт од болж Тэрний оронд зул асав Хяруут намрын шаргал өдөр Хялганы толгойд салхи хурж Хясал хүслийн энэ хорвоо Хямралд орж нар саатав Холын оронд нутаг оьж Хос хун өнжин саатаж Хорол тоонот монгол гэрийн Хойморийн зай гэнэт эзгүйрэв Туулсан зууны гашуун үнэнд Туургат гэрийн голомт доргиж Тусгаар төрт монго орны Туг сүлд гэнэт бөхийв Хүний орчлон зайтай юм хойно .................................................... Хүүрэгт хөндий мөсөөр уйлж Хүүшийн намаржаанд яндан ханхийв Хойтон намрын дэлгэр баярыг Хотол олноор эдлэх завгүй Хоймор талын зай онгойж Хорвоогийн амь нэгээр дутав Түрлэг нэмэн мяралзах мөрний Түүчээ од хээгээр уйлж Түмэн олны сэтгэлийн ангалд Түймэр шургаж гай дуудав Ардчилалын алтан хараацай Арван хоёул болж
Аргатай нэгнийх нь Амь эрсдэж аюул нөмрөв Амрагийн тэнгэрт уйдах завгүй Аргал халиун буга Аюул нүүрлнсэн тэр өдөр Алсын дуудлагаа зогсоов Адтай эрсийн сэтгэлийн гижиг Айзам яруу хөгжмийн эгшиг Ариунаа Сараа хоёр Ая дуугаа таслав Алсын бачуу сонинг дуулгах Араажав зурагт хоёр Амс хийх заваа алдаж Алуурчдын тухай мэдээ цацав Торой бандийн нутаг усны Тогос ганган найрагч нэгэн Товлосон цагаас илт гажин Толгой холбон шүлэг тэрлэв Торгоны сайхнаар биеэ чимэж Той хурмын бэлэгт дарагдсан Торомгор нүдэн бүсгүй үрийн Товлосон өдрийн болзоо тасрав Намар намрын өгөөж дор Насаа илээн жаргаж яваа Наян тавны найрын сураг Намрын сард сураг тасрав Өнжүүл холын алтайн бүргэд Өл хоолоо өршөөн соёрхож Өрөвч хэмээн нийтэд зарлаж Өвгөн цохионд хоноглохоор болов
Сүүтэй цайны шаргал ханданд Сүжиг нэмэх намрын өгөөж Сүн далайн усыг цайлахаар Сүүдэр цармаас наашлан ирэв Нэгэн голын ахан дүүс Нэрээ мартан дуугүй дүнхийж Нэхэлхатуу энэхэн хорвоог Нэгэн зэрэг адлан гонсойв Цант намрын цагаан хяруунд Цанх олсон залуу морьд Цагийн хатууг илт ойлгож Цагираг амгайг тосон угтав Зоргоор орчлонгийн нэгэн чөлөөнд Зоолж амжсан золбин ноход Зовлонгийн зуданд нэвт нэрвэгдэж Зогссон газраа цагираглан унав Хутга мэсний хатуу ирэнд Хувь заяа уяатай бий ч Хуурайн бардамлын түймэрт өртөгсөд Хувь хувьдаа тогтоож амжив Дээлтэй багадаа гар сарвайж Дээврийн цагаа булаан цадагсад Дэрэгдэх нэгнээс нүүр буруулж Дэмий л хоосон гуниг зарлав Далавчтай бүхэнд үг зааж Даргын суудал хайж гүйгсэд Даанчиг харууслын үг урсгаж Даяар олноо мэхлэж амжив Даахитай болгонд гар далайж Даалимба амлаж дараа мөрөө хайж явсан
Давжаа гэнэхэн банди нар Дараагийн ажилдаа итгэж зүүдлэв Өөрийн биеийн өргөстэй цурмаа Өмд гутланд гардан тавьбал Өргөн түмний мэлмийн өмнө Өрвийн зогсохоо түр мартав Төрийн өндөр цаазын өмнө Төрөл арилжсан ч өчихгүй гэж Төлөг тавигчдаар бичүүлж амжив Өндөр дээдсийн хэрүүлийн өмнө Өчүүхэн боолчуд яаж ч чадахгүй Өрийн төдий хүний амь Өөрийн биеэр зарлаж амжив Дээдсийн явдал түмэнд хамаагүйг Дэлхий нийтэд зарлаж амжив Дээрэм тонуул авилга...... Дээрхийн жмшгээр хийэ чадвал Хөөрцөг явдал худал хуурмагаар Хөлөө олоод гишгэж чадвал Хөшигний ардхаь бүх л явдал Хочин түмэнд хамаагүйг зарлав Мэсээр шүдэлсэн алуурчдын ард Мэргэн түшмэдүүд байсан цагт Мэнд болоод амар жаргагсдыг Мэдүүлэх бичгийг тэд зохиов Хортон муугийн гашуун үйл Хорвоог цатгах хүчтэй тугийг Хоромхон зуурт нийтэд зарлаж Хотол олонд сануулж амрав Өөрийн зорьсон хүрэхийн тулд
Өргөн дэлгэр зам сонгож Өмнө байгаа саад тотгороо Өшиглөж болдогийг давхар заав Ихэмсэг бардам байж л чадвал Ичиж зовохын хэрэг байдаггүйг Иймхэн зэргийн юм хийж болдгийг Их тодоор үзүүлж чадав Өршөөлгүй нэний хөлд өртсөн Өндөр хүүгийнхээ хойноос Өргөн түмэн нь усаар уйлав Өрлөг эх нь галаар уйлав Зоосны нүх шиг дугуй орчлонд Зоргоор юм хаа байхав Зовлон гээчийн тамын ард Зон олноор гарахыг дуудав Болсон явдлын дараах өдөр Борвитой алуурчдын хөл хөнгөрч Богдын төрийг монгол залахыг Болгоож өгөхийг хүсч маяглав Хайртай хүнээ алдсан түмэн Халуун нулимсаар хацар исгэж Хагацлын зуданд зутарч болохгүйг Харан тэд хуваалцаж ёрдойв Улирах цагийн нар салхинд Уйдахын эрхээр хоног тоолох Унанга дарамтын ур ярианаас Ус гойжиж галав юүлэв Мөнхрөх ёсгүй орчлонгийн хуулинд Мөрөө үлдээж халин одогсдын Мөхөл үхлийн өрийн дансыг
Мөн л тэд гүйцээж амжив Цаг нарны мөнхийн дагуул Цагаан мөрийн ариун билгийг Цаас биш чулуун дээр Цармын наранд бэлэглэж үлдээв Хаадын шийр хүүгийн заяаг Хасаж чадсан алуурчид тэд Хайран сайхан түүний хөшөөгөөр Хар хэрээнд жавдан бэлдэв Шаргал намрын хяруу өглөө Шаналсан олны нүдний усаар Шартаж ногоорсон ноёд дээдсийн Шамбалын ордны дарс сөгнөв Зуун жилийн уншлага хийхээр Зугаатай зуглаан зохион байгуулж Зууриг ч хүний зүсийг хувиргаж Зударч босохоо харуулж амжив Овгүй болгож чадсаныхаа хариуд Онгойж үлдсэн суудал юунд нь Охин дүүг нь залж амраав Олигтой ганц гарын хүнээ Өөрийн гараар үгүй хийснээ Өрсөж очоод хэлэх зүрхгүй Өөдгүй муусайн гөлөг санаатнууд Өршөөлт эхийг нь молгидож чадав Намрын шаргал өдрүүд Налайдгаараа налайж Навсайдгаараа навсайна ................... Их хотын үдэш
Ижилгүй тайван Ийм л баймаар гэмээр Ижилгүй намуун Хөтлөлцөн сүлжих хосууд Хөгжөөнтэй хөөртэй Хөвчин дэлхий олон Хөөрб баяртай Хөсөг тэргэний гэрэл Хөшиг мэт тунарна Хөвчин олны урсгал Хөсөг мэт хөвөрнө Хот бухэлдээ Гэрлээр амьсгалч Отол олон гэр гэртээ Ганц айлын Цонх гэрэлтэй Ганц л Зоригийн Цонх гэрэлтэй Гэрийн эзэн Гэртээ яарна Гэрийн хань нь Гэртээ хүлээнэ Хотын төвийн Хороолол гэж хороолол Хотол олны урсгал гэж Холбоо нь хөвөрсөн хоньд шиг Сууцны орцны үүдэнд Зоригийн машин зогсов Сурсан нэг л зангаараа Зориг буугаад алхав
Орцны гадна хаалга Амтай байсан болоосой Орсон гарсан бүхнийг Амдаж хэлдэг байхгүй яав Тэр дээш өгслөө Тэрэг унаа нь буцаад хөдөллөө Тэнэг алуурчин бэлнээ шалгав Тэвдэж мэгдэж санагсан байж таарна Гэрийн хаалга дуугахагүй Гэрийн хань унтахгйү Гэрэл гэгээ унтрахгүй Гэнэт..... Зориг агсан Зог туссан байх Зовлон нүүрлэснийг мэдсэн байх Зориг агсан зог туслаа Золгүй явдал Зоригийг угтлаа Намайг хэн гэж Бодоо бол Насны хойчоо Бодоо бол Мэс барьсан алуурчинг Мэдээ хэлэх нь яав Орж болохгүй болсныг Онцолж хэлэг нь яав Тохитой сайхан алхаагаар Зориг дээш өгсөнө Товлосон мөч ирлээ гэж Золиосны алуурчин түгшинэ
Хаалга онгойв Хутга ёрдоов Хаа газрын Ёр нүүрлэв, хууль үйлчилэв Гэрийн хаалга Хэн тайлав Гэргий Булганд нь Хаана байв Бүх юм Хутганы өмнө Бүрхэг хатуу Хувь тавилан энэ Өглөөхөн өмсөөд гарсан Өлөн хиргүй цамц Өршөөлгүй орчинд Өнгө хувилав Дээдэс ноёдын Тохитой өргөө Дээлийн зах товч шилбэ Олон жил Орж гарсан Орон гэр нь Ондоо хүнийх шиг Эргэж буцдаг Гэр орон нь Энэ удаа Хүнийх шиг Эгцлээд тосдог Хань ижил Энэ удаа
Хүнийх шиг Зориг гэдэг айлынх Зовлонгийн далай гэлтэй Зорьж ирсэн алуурчид Зовлонгийн ноход гэлтэй Мөнгө төгрөг хэрэгтэй бол тэд Зоригийн халаасыг эхлээд ухмаар Мөс чанар сайтаа бол тэд Зосоож болгоож шалгамаар юм Тэд тэгсэнгүй Тэгээд бас буцсангүй Тэгэх шаардлага байсангүй Тэр чигээрээ Гагцхүү түүнийг Үгүй хийх Ганц ч хэлэх Үгүй болгох Эцсийн зорилго Эннэ л байв уу Эзний даалгавар Энэ л байв уу Хурдан түүнийг Үгүй хийх Хутганы хүчээр Үггүй болгох Энэ л санаа Тэдэнд байв Энэ л зорилго Тэдэнд байв Зориг дуслаа
Зорилго бүтлээ Зорьсондоо хүрлээ Зоволтгүй боллоо Одоо бид яахав Ондоо арга бодно Олз омгоо тооцно Олдохгүй байж чадна Хурдан шалхав холдъё Хурдан унаа олъё Хугацаа цаг хожъё Хутга мэсээ нууя Тэдний энэ санаа Дэндүү сайхан бүтжээ Тэртээх намрын орой Дэлгэр ачаа өгчээ 2 Төгрөг мөнгө Төрийн ажил Төвөг яршиг Төлөөний хүн Энэ бүхний аль чухам Энэ ажлын Эхлэл байв Эцэс байв Эгээх бид үл мэднэ Эгэл бид үл мэднэ Эх буурал нь үл мэднэ Эх орон нь үл мэднэ Алдсан бүхний Арван тамыг
Амсаж л явна Аанай л бас ганхаж явна. Гарьдын жигүүртэн \\найраглал\\ Монголын нисэх хүчний 50 жилийн ойн уралдаанд I Цэлмэг тэнгэр Цэнхэр тэнгэр Олон үеийн түүхт Охюу номин тэнгэр Хан хурмаст нэрт Хаж мөнгөн тэнгэр Зулай буурал орчлонгийн Ээлтэйхэн нөмрөг болж Зуу зуун эриндээ Энхжин цэлмэх тэнгэр Тэр тэнгэр миний тэнгэр Бидний тэнгэр Дээд эртний тэнгэр Дээрх эрхэст тэнгэр Энэ тэнгэрт Эрхэст тэнгэрт Хан хорвоогийн хаан шувуу Хангарьд дэвж явсан юм Өргөн орчлонгийн өчүүхэн бага Өдөт болжмор дэгдэж хөөрсөн юм Хүчит жигүүртэний энэ гайхамшиг Хүний оюунд эрхэм мөрөөдөл болсон юм Хүн өөрөө хүссэндээ хүрнэ гэсэн Ариун нандин амин итгэлтэй байсан юм
Үлгэрийн гайхамшгаас хүссэн хүслээ Үеийн үед хүлээсэн мөрөөдлөө Хүн өөрөө тайлж газар дэлхийд Энгүй хүчтэн гарьдын жигүүрийг Эрхэндээ авч хүчит жигүүртэний Ид хавыг ухаанаараа аварч Хүн төрөлхтний ирээдүйн үйлсэд Урагшлан давшсан юм Тэгээд тэр хүмүүсийн Хүсэл нь, хүч нь, ухаан нь Тэнгэр өөд тэмүүлэн хөгжсөн юм 2 Тэнгэрин нар Тэнгэрийн хур Тэнгэрийн дуу Тэнгэрийн салхи тэр бүхэн Тэнгэртэй хэвээр Хурын улиралд Хурмастын мандлаас Аадар бууна Аянга ниргэнэ Тэнгэр дуугарна Тэр бүхэн нууц Тэнгэрийн юм Тэр бүхэн нууц Луугийн хүрхрээ Лусын хилэгнэл Бүхний таамаглал Энэ л байлаа Бүхний тайлал
Энэ л байлаа Нүүдлийн шувууд
Search
Read the Text Version
- 1 - 50
Pages: