СУИС-ийн харьяа Бадмаараг ахлах сургуулийг урлагийн төрөлжсөн сургалттай ЕБС болохыг хүмүүс андахгүй мэднээ. Өнөөдөр сургуулийн маань дүрслэх урлагийн ангийн сурагчдын “Бидний мөрөөдөл 2021” цомог таны гар дээр очиж байна. Улс оронд маань бий болсон коронавируст халдвар (Ковид 19)-ын нөхцөл байдлаас шалтгаалан бид 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтаа цахим хэлбэрээр явуулахад хүрсэн билээ. Энэ нөхцөлд БАС-ийн мэргэжлийн сургалтыг чанар, хүртээмж сайтай цахим хичээлээр дамжуулан суралцагчийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулсан. Хүүхэд нэг бүрийн сурах үйлийг дэмжих, тэдний бүтээлч, идэвхтэй оролцоог хангахыг хичээлийн жилийн зорилгоо болгон ажилласан Дүрслэх урлагийн багш Ц.Баттуяагийн сургалтын бодит үр дүн бол түүний 40 шавийн энэ цомогт орсон бүтээлдүүд юм. Сурагчид нь багшийнхаа заасан эрдмийг сайн сурч, гэр гэртээ хичээнгүйлэн хөдөлмөрлөж, сэдвийн сонголт, өнгө сайтай сайхан бүтээлүүд туурвижээ. Урлагаар дамжуулан өөрийгөө болон дэлхий ертөнцийг танин мэдэх гайхамшигт аялалаа эхлүүлж байгаа авьяаслаг сурагчиддаа хандан хэлэхэд, бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, уйгагүй хөдөлмөрөөрөө авьяасаа ямагт өнгөлж яваарай. Та нарын маань сурах үйл нь үр дүнтэй, зорих ирээдүй нь өнгөтэй байж, үргэлж сайн сайханд хөтөлж байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе! СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн захирал дэд проф. Б.Баяраа
Амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн тасралтгүй үргэлжлэх цаг хугацааны орчил дотор хүмүүн та одоо бүтээлцэж, ирээдүйн үндэс хөрсийг тарилцаж амьдардаг нь хүмүүний хөгжлийн жам билээ. Одоог бүтээлцэж, ирээдүйг үндэслэхэд хүн бүр эцэг эхээс заяасан өөр өөрийн сод авъяас билэг, сэтгэлийн ноёлох хичээл зүтгэлээр хувь нэмрээ оруулдаг нь өсвөр үеийнхэнд оногдсон их хувь тавилан. Зураач гэдэг бол оюун ухааны, нүдний, гарын урын гайхамшигт авъяас билгийн нийцлээр орчлонгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг түмэн янзын агуулга, өнгө, төрхөөр бүтээдэг гоц увидастангууд, тэдний бүтээлүүд нь ямарч тайлбарч, хэлмэрчийн шаардлагагүйгээр түмэнд хүрдгээрээ хүн төрөлхтний нийтлэг баялаг болдог билээ. Зураач болох авъяас билгээр жигүүрлэсэн эрхэм бяцхан шавь нар минь та нар дэлхийг Монголоор гоёх маргаашийн алдрын эзэд болно. Та бүхний хүсэл мөрөөдөл, авъяас билэг, сэтгэлийн тэмүүлэл, амжилт бүтээл нь хүмүүний ертөнцийг Монголоор баясгаж, эзэмдэж явахын өлзийтэй ерөөл өргөе. СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн мэргэжлийн сургалт хариуцсан менежер Ч.Сүрэнтогтох
2011 онд СУИС-ийн харьяа Бадмаараг ахлах сургууль байгуулагдаж дүрслэх урлагийн ангид 9 сурагч элсэн суралцаж эхэлсэн тэр цагаас хойш бид 10 жилийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон ирж өөрсдийн авьяас чадвараа хөгжүүлэн мэргэжлийн чиг баримжааг олохоор шамдан суралцаж буй суралцагсдын тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаад би баяртай байна. Дүрслэх урлагийн ангийн сурагчдын уран бүтээлийн каталоги “Бидний мөрөөдөл 2021” номоо хэвлүүлэн үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн боллоо. 2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас сурагчид цахимаар хичээллэснээр өөрсдийгөө дайчлан, бие даах чадварт суралцсан нь тэдний зургийн ур чадвар, гүйцэтгэлийн хувьд өмнөх жилүүдийнхээс дутахааргүй сайн бүтээлүүд болсныг тайлан эмхтгэлээс харж болно. Энэ хичээлийн жилийн номонд 10,11,12-р ангийн нийт 40 сурагч төрөл бүрийн сэдэв бүхий 100 орчим уран бүтээлээр оролцсон бөгөөд энэ цаг үеийн байдлыг тусган, зохиомжлон зурсан цөөнгүй бүтээл байсан нь онцлогтой. Ирээдүйн уран бүтээлч болохоор шамдан суралцаж буй эрхэм хүндэт шавь нарын маань сурлага, уран бүтээл нь амжилтаар дүүрэн байж дэлхийд нэртэй зураач, урчууд болохыг хүсэн ерөөе! СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн дүрслэх урлагийн багш Ц.Баттуяа
XII АНГИ
Г. БИЛЭГТ 2003 төрсөн 2009-2014 СХД-ийн 83-р сургууль 2014-2018 СХД-ийн 82-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
БУЦАХ ЗАМ 60х50 Холст, тосон будаг ЗОРЧИХ БҮС 90х70 Холст, тосон будаг
Г. ГЭГЭЭН Шагнал: 2016 СБД-ийн нэрэмжит “Миний гудамж” зургийн уралдаан, тусгай байр 2016-2017 Япон улсын нэрэмжит “Чөлөөт” сэдэвт зургийн уралдаан, тусгай байр 2003 төрсөн 2009-2018 СБД-ийн 45-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ГЭГЭЭРЭЛ 60х40 Холст, акрильк
О. ДАРХАНБАЯР 2003 төрсөн 2009-2018 СБД-ийн 2-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ЭЭЖ НАР ӨӨРИЙН 80х100 Холст, акрильк 50х80 Холст, акрильк 60х90 Холст, акрильк ТАРХИ ХАРИЛЦАА ЭГЧ 60х90 Холст, акрильк 80х100 Холст, акрильк 80х100 Холст, акрильк
С. ЗОЛЗАЯА 2003 төрсөн 2009-2019 СХД-ийн 105-р сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ХӨГЖИМД 100х110 Холст, акрильк ХҮҮХЭЛДЭЙН ӨРӨӨ 80х90 Холст, акрильк
Б. ЛХАГВАСҮРЭН Шагнал: 2013 Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Бидний амьдарч буй хот” гар зургийн уралдаан, 1-р байр, алтан медаль 2021 СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн “Цэнхэр алт — цэнхэр усаа хайрлая” сэдэвт гар зургийн уралдаан, 1-р байр 2003 төрсөн 2009-2018 БЗД-ийн 48-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ТАЙТГАРАЛ 120х90 Холст, акрильк
Б. МАНДАЛ Шагнал: 2021 СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн “Маргаашийн сайн сайхны төлөө өнөөдрөөс хичээцгээе” сэдэвт гар зургийн уралдаан, 3-р байр 2003 төрсөн 2009-2012 Дархан уул аймгийн Мандах бүртгэл сургууль 2012-2019 Дархан уул аймгийн 16-р сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ЭНСЕЛАДУС 60х90 Холст, акрильк ҮР 120х90 Холст, акрильк
А. МИШЭЭЛ 2003 төрсөн 2009-2018 БГД-ийн 93-р сургууль 2018-2019 БГД-ийн 20-р сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ӨВӨЛ 42х29 Цаас, усан будаг МОД 29х42 Цаас, усан будаг
Д. МӨНГӨНЗАЯА 2003 төрсөн 2009-2012 Эрдэнэт хотын 4-р сургууль 2012-2013 Оюуны ундраа цогцолбор 96-р сургууль 2013-2019 Биеийн Тамир Спортын Төв сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
АКУА 6 ГРАДУСТ ВЕНУС МЕРКУРИ ЭНЕРГИ 40х60 Холст, акрильк 40х60 Холст, акрильк
Г. НОМИН-ОД 2002 төрсөн 2009-2018 ЧД-ийн 23-р сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ӨНГӨТ АМЬДРАЛ 100х80 Холст, тосон будаг
Н. НОМУУНДАРЬ Шагнал: 2017 БНСУ-ын ЭСЯ-ны нэрэмжит гар зургийн уралдаан, 1-р байр 2018 БНСУ-ын ЭСЯ-ны нэрэмжит гар зургийн уралдаан, тусгай байр 2021 СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн “Цэнхэр алт — цэнхэр усаа хайрлая” сэдэвт гар зургийн уралдаан, 2-р байр 2003 төрсөн 2009-2018 ХУД-ийн 18-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
УСАА ХАЙРЛАЯ ҮДЭШ 31х42 Цаас, усан будаг 70х110 Холст, тосон будаг ЗОХИОМЖ ЦУВРАЛ 20х20 Холст, холимог техник
М. ХИШИГДЭЛГЭР 2003 төрсөн 2009-2018 БЗД-ийн 79-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ЗҮҮДНИЙ ХОНГОРЗУЛ ХАЯГДАЛ 50х50 Холст, тосон будаг 43х33 Цаас, усан будаг ТАЙВШРАЛ ЦУВРАЛ 20х20 Холст, тосон будаг
Б. ХОНГОРЗУЛ Шагнал: 2016 Нацагдоржийн нэрэмжит гар зургийн улсын уралдаан, 1-р байр 2017 “Эрдэм төгс” сургуулийн нэрэмжит зургийн уралдаан, тусгай байр 2004 төрсөн 2009-2018 СХД-ийн Ирээдүй цогцолбор 86-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ЗАХИРАГЧ ДӨЛГӨӨН 80х100 Холст, тосон будаг 60х90 Холст, тосон будаг ХҮЛЭГ ЭРВЭЭХЭЙ 90х60 Холст, тосон будаг 60х40 Холст, тосон будаг
Ц. ХУЛАН 2002 төрсөн 2009-2018 СХД-ийн 105-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ОРДОН 100х70 Холст, акрильк ҮР МИНЬ 57х41 Цаас, акрильк
М. ЭНХЖИН Шагнал: 2016 ЭМЯ-ны “Өв эх” гар зургийн олимпиад, хүрэл медаль 2017 МХО-ны нэрэмжит улсын уралдаан, хүрэл медаль 2017 Япон улсын Токио хотын Үнэ галерейн олон улсын гар зургийн уралдаан, тусгай байр 2003 төрсөн 2009-2018 ЧД-ийн 24-р сургууль 2018 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
НЭГ, ХОЁР, ГУРАВ САМГАЛДАЙ 30Х30 Холст, акрильк 50Х50 Холст, тосон будаг ХӨРӨГ 21Х29.5 Холст, тосон будаг
XI АНГИ
Ж. АДЪЯАБАЗАР 2004 төрсөн 2010-2019 Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 9-н жилийн дунд сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ХОНИНЫ МОРЬ 31х22 Цаас, гуашь АН 31х22 Цаас, гуашь
Н. АНАНД 2004 төрсөн 2010-2019 БЗД-ийн 33-р сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
КВАНТ НҮХ 24х30 Холст, тосон будаг АРАВ ДУГААР ХОТ 40х30 Холст, тосон будаг
АНЖЕЛА /Xu Rongrong/ 2002 төрсөн 2008-2019 Шанхай хотын Эс Си Эль сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
МОД 90х90 Холст, гуашь
Ч. АРИУНЖАРГАЛ Шагнал: 2019 СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн “Миний мөрөөдөл” гар зургийн улсын уралдаан, 2-р байр 2004 төрсөн 2010-2019 БЗД-ийн Улсын тэргүүний 14-р лаборатори сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
ТЭРГЭЛ ЧИНЗОРИГ 100х80 Холст, акрильк 80х100 Холст, акрильк КОМИК-1 15Х10 Цаас, усан будаг
Г. БАРХАСВАДЬ 2004 төрсөн 2010-2019 Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 9-н жилийн дунд сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
УЯАН ДЭЭР 42х30 Цаас, усан будаг ЗЭЭРИЙН СҮРЭГ 42х30 Цаас, усан будаг
Г. ГАНЖАРГАЛ Шагнал: 2018 СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн “Миний мөрөөдөл” гар зургийн улсын уралдаан, 2-р байр 2004 төрсөн 2010-2019 СБД-ийн 1-р сургууль 2019 оноос СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
Search