ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, 2021, VII хурал Цахим хичээл ба оюутны суралцах чадвар (СЭЗИС-ийн “Хэрэглээний математик II” хичээлийн жишээн дээр) Н.Аргилсан1,Г.Авирмэд2 1Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, [email protected] 2Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, [email protected] Хураангуй Дэлхий даяар тархсан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын шалтгааны улмаас танхимаар орж буй бүх хичээл цахим хэлбэрт шилжсэнтэй холбог- дуулан хичээлийн хэрэглэгдэхүүн, багшийн хичээл заах арга барил, оюутны суралцах арга барилд эрс өөрчлөлт орох зайлшгүй шаардлага дэлхий нийтээр тулгарч байна. Тухайлбал багш оюутнуудад ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар лекц, семинарын хичээлийг зохион байгуулж үнэлэх, харин оюут- нуудын хувьд багшийн чиглүүлгийн дор ухамсартайгаар бие даан суралцах хэрэгцээ шаардлага бий боллоо. Энэхүү судалгааны ажлаараа цахим хэлбэ- рээр зохион байгуулагдсан үеэс “Хэрэглээний математик II” хичээлийн хувьд багшийн зүгээс авч хэрэгжүүлсэн зохион байгуулалт, арга хэлбэрийн үр дүн, хүртээмжийг хичээлд хамрагдсан 130 орчим оюутнаас авсан судалгаан дээр тулгуурлан тодорхойлж, үүн дээрээ үндэслэн цаашид оюутнуудад сургал- тын ялгаатай хэлбэрийг санал болгох боломжийг гарган ирэхийг зорьлоо. Түлхүүр үг: цахим лекц, цахим семинар, бие даан суралцах чадвар, ца- хим шалгалт 1 Удиртгал Сургалтын үйл ажиллагааны технологи нь тухайн ШУ-ы хөгжил, нийгмийн- хээ хэрэгцээ шаардлаганд нийцүүлэн байнга шинэчлэгдэн, тасралтгүй тогт- вортой хөгжиж байх ёстой. Энэхүү хөгжил нь сургалтын үйл ажиллагаагаа- раа дамжуулан суралцагчийг зөв төлөвшсөн, бие даан суралцах арга барилыг хангалттай хэмжээнд эзэмшсэн байхаар сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаагаар илрэх юм. Суралцагчийн суралцах хугацаандаа олж авах төлөв- шил болон бие даан суралцах чадварыг бий болгоход 1-р курсээс нь эхлэн судалж байгаа ерөнхий эрдмийн хичээлүүд нь маш чухал үүрэгтэй байдаг. Иймд уг судалгааг хийсэн хоёр багшийн зүгээс СЭЗИС-ийн “Хэрэглээний математик 2 /МАТ112/” хичээл дээр авч хэрэгжүүлсэн лекц болон семина- рын хичээлийн зохион байгуулалтын арга хэлбэрүүдийн үр дүнгийн талаарх оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаан дээр үндэслэн цаашид оюутны бие 1
2 Н.Аргилсан , Г.Авирмэд, Цахим хичээл ба оюутны суралцах чадвар (СЭЗИС-ийн “Хэрэглээний математик II” хичээлийн жишээн дээр) даан суралцах чадварт нь тулгуурлах сургалтын уян хатан хэлбэрийг санал болгож байна. 2 Судалгааны арга зүй 2020-2021 оны хичээлийн жилийн 2-р улиралд “Хэрэглээний математик 2” хи- чээл дээр лекц болон семинарын хичээлийн зохион байгуулалтын хэд хэдэн хувилбарыг туршиж, хэрэгжүүлсэн үр дүнг энэхүү хичээлд хамрагдсан 130 орчим оюутнуудын асуулга судалгаан дээр үндэслэн бие даан ажиллах чад- вараар нь харьцуулан судалсан болно. Асуулга судалгаанд лекцийн хичээлийн хувьд лекцийн хичээлд хамрагдсан 4 группын 115 оюутан, семинарын хичээ- лийн хувьд семинарын хичээлд хамрагдсан 5 группын 128 оюутан хамрагдлаа. Судалгаанд эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент бо- лон маркетинг мэргэжлийн оюутнууд хамрагдсан бөгөөд асуулга судалгааг SPSS 20 программын тусламжтайгаар боловсруулалт хийн, үр дүнг гаргалаа. 3 Судалгааны үр дүн 3.1 Лекцийн хичээлийн хувьд: Лекцийн хичээлийг гол төлөв урьдчилан бэлтгэсэн цахим лекцийн багц ма- териалыг лекцийн цаг дээр хэлэлцүүлэг явагдахаас 3-4 хоногийн өмнө тал- барт байршуулж, улмаар хэлэлцүүлэг дээр багш лекцийн гол, гол ойлголтыг тайлбарлаж, мөн оюутнуудын зүгээс асууж буй асуултууд дээр хариулт өгөх байдлаар зохион байгуулав. График 1. Лекцийн багц материалын сэтгэл ханамжийн үнэлгээ Энэ үед хэлэлцүүлгээс өмнө лекцийн материалыг тодорхой хэмжээнд бие даан ажиллуулах зорилгоор онолын асуултууд бүхий сорилыг сэдэв бүр дээр авч ажилласан. Мөн дээрх ерөнхий арга зүйгээс гадна лекцийн цаг дээр багш лекцээ ярих, лекцийн талбар дээр тавигдсан материалуудыг оюутан бие даан
Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд 3 уншиж судлах /ямар ч хэлэлцүүлэг явагдахгүй/ зэргээр хэд, хэдэн удаагийн лекцийн хичээлийг зохион байгуулсан. Судалгаанд хамрагдсан оюутнуудын лекцийн хичээлийн багц материалын үр ашигт байдлыг үнэлсэн сэтгэл ха- намжийн түвшин, дээрх зохион байгуулалтын хэлбэрүүдийн үр дүн, цаашид лекцийн хичээлийг хэрхэн зохион байгуулбал үр дүнтэй байх зэргийг бие даан ажиллах чадвар болон лекцийг хэрхэн судалж байгаагаар нь харьцуулан авч үзлээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудыг өнгөрсөн улирлын голч оноогоор нь авч үзвэл 4% нь 1.5-аас доош, 8% нь 1.6-2.4, 56% нь 2.5-3.4 голчтой байгаа бол үлдсэн 33% нь 3.5-аас дээш голч үнэлгээтэй байна. Аль ч сургалтын үед тухайн суралцагчийн бие даан ажиллах чадвар амжилттай суралцах чухал хүчин зүйлүүдийн нэг мөн. Тэр тусмаа цахим сургалтын үед тухайн оюутны бие даан ажиллах чадвар маш чухал юм. Уг судалгаанд хамрагдсан оюутнуудын бие даан ажиллах чадварыг өөрсдөөр нь үнэлүүлэхэд сулавтар /1/ гэж 34%, боломжийн /2/ гэж 53%, хангалттай /3/ гэж 13% нь тус, тус хариулжээ. Лекцийн материалуудыг хэрхэн, яаж, үзэж судалдаг талаар асуухад оюут- нуудын 36% нь байнга лекцийн тэмдэглэл хөтөлдөг, 44% нь хааяа, 21% огт тэмдэглэл хөтөлдөггүй гэж хариулсан байна. Уг хичээлийн хувьд лекцийн талбарын нэгж хичээлийн бүрдэл нь видео лекц, лекцийн слайд, дэлгэрэнгүй унших материал, сорил болон хэлэлцүүлгийн бичлэгээс бүрддэг. Эдгээр бүр- дэл хэсгүүдийн үр дүнг 1-5 оноогоор үнэлүүлэхэд ойролцоогоор оюутнуудын 70% нь видео лекцийг боломжийн /4/ болон хангалттай /5/ гэж үзсэн бол лекцийн слайд, дэлгэрэнгүй унших материалын хувьд 80% нь хангалттай бо- лон боломжийн гэж үнэлжээ. Лекцийн хэлэлцүүлэг явагдахаас өмнө тодорхой түвшинд оюутнуудыг бие даалган лекцийн материалыг уншиж судлуулах зо- рилгын хүрээнд авдаг сорилын үр дүнг / График 1 / оюутнуудын 60% орчим нь боломжийн/4/ болон хангалттай/5/ гэж үнэлсэн байна. Цахим лекцийн бүрдэл буюу лекцийн багц материалын талаарх оюутнуу- дын сэтгэл ханамжийн үнэлгээний дундаж, медиан болон стандарт хазайл- тыг оюутнуудын бие даан ажиллах чадвараар нь харьцуулсныг Хүснэгт 1- д харуулав. Сэтгэл ханамжийн үнэлгээний медианы утгаас харвал бие даан ажиллах чадвар сулавтар оюутнуудын тал нь лекцийн багц материалын үр дүнг 75%-аас дээш гэж үнэлсэн бол бие даан ажиллах чадвар боломжийн бо-
4 Н.Аргилсан , Г.Авирмэд, Цахим хичээл ба оюутны суралцах чадвар (СЭЗИС-ийн “Хэрэглээний математик II” хичээлийн жишээн дээр) лон хангалттай оюутнууд тус бүрийн тал нь харгалзан 80%, 90%-аас дээш гэж дүгнэжээ. Өмнөх Хүснэгт1-д авч үзсэн сэтгэл ханамжийн үнэлгээний дунджийг оюут- нуудын бие даан ажиллах чадвараар нь ялгаатай эсэхийг t тестээр шалгасныг дараах Хүснэгт 2-оор харуулав. Хүснэгт 2-оос харахад бие даан ажиллах чад- вараар өөр өөр хэсэгт хамрагдах оюутнуудын сэтгэл ханамжийн үнэлгээний ялгаатай байдал нь 10%-ийн зөвшөөрөгдөх түвшинд статистик ач холбогдол- той байна. Өөрөөр хэлбэл оюутнуудын лекцийн багц материалд хандах ханд- лага нь бие даан ажиллах чадвараасаа хамаараад өөр өөр байна. График 2. Лекцийн зохион байгуулалтын хэлбэрт өгсөн оюутны сэтгэл ха- намжийн үнэлгээ Лекцийн хичээлийн зохион байгуулалтын хэлбэрүүдийн үр дүнг 1-5 хүр- тэлх оноогоор үнэлсэн байдлыг дараах График 2-оор харууллаа. Энэ График 2-оос харахад лекцийг бие даан судалсаны дараа багш хэлэлцүүлэг явуулах хэлбэрийн үр дүнг оюутнуудын 77% орчим нь боломжийн /4/ болон хангалт- тай /5/ үр дүнтэй гэж үзсэн бол лекцийн зохион байгуулалтын нөгөө хоёр хэлбэр болох лекцийн цаг дээрээ багш лекцээ уншихыг оюутнуудын 57%, лек-
Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд 5 цийг бие даан судлахыг 62% нь боломжийн болон хангалттай үр дүнтэй гэж хариулсан байна. Лекцийг зохион явуулж буй хэлбэрүүдийн үр дүнгийн үнэлгээний дундаж, медиан болон стандарт хазайлтыг оюутны бие даан ажиллах чадвараар харь- цуулан / Хүснэгт 3 / авч үзэхэд бие даан ажиллах чадвар сулавтар оюутнуу- дын хувьд лекцийн цаг дээр багш ярих, хэлэлцүүлэг явуулах хэлбэрүүдийн үр дүн ойролцоо бөгөөд багшийн оролцоогүй бие даан судлахаас илүү үр дүн- тэй гэж үзжээ. Харин бие даан ажиллах чадвар боломжийн болон хангалттай оюутнуудын хувьд хэлэлцүүлэг явуулах нь бие даан судлахаас илүү үр дүн- тэй, лекцийн цаг дээрээ багш лекцээ бүрэн унших нь бусад хэлбэрүүдээс үр дүн бага байгаа байдал ажиглагдаж байна. Өмнөх Хүснэгт 3-д авч үзсэн лекцийн зохион байгуулалтын сэтгэл ха-
6 Н.Аргилсан , Г.Авирмэд, Цахим хичээл ба оюутны суралцах чадвар (СЭЗИС-ийн “Хэрэглээний математик II” хичээлийн жишээн дээр) намжийн үнэлгээний дунджууд нь оюутнуудын бие даан ажиллах чадварын хувьд ялгаатай байгаа эсэхийг t тестээр шалгасныг Хүснэгт 4-өөр харуулав. Бие даан ажиллах чадвар сулавтар оюутнуудын хувьд лекцийг багшийн оролцоогүйгээр бие даан судлах хэлбэрийн сэтгэл ханамжийн үнэлгээ бусад хэлбэрийн үр дүнтэй харьцуулахад 10%-ийн зөвшөөрөгдөх түвшинд ач хол- богдол бүхий ялгаатай доогуур түвшинд байгаа бол лекцийн цаг дээр багш ярих, хэлэлцүүлэг явуулах хэлбэрүүдийн хувьд үнэлгээ статистик ач холбог- долгүй ойролцоо түвшинд байна. Бие даан ажиллах чадвар боломжийн болон хангалттай оюутнуудын хувьд лекцийг бие даан судлах, хэлэлцүүлэг явуулах хэлбэрүүдийн сэтгэл ханамжийн үнэлгээ статистик ач холбогдолгүй ойролцоо түвшинд үнэлэгдсэн байна. Цахимаар лекц судлахын давуу болон сул тал: График 3-аас харахад цахимаар лекц судалсаны сул талыг оюутнуудын 66% нь дараа үзнэ гэх байдлаар залхуурах хандлага ихэссэн гэсэн бол ойлгомжгүй зүйлсээ багшаас асуухад хүндрэлтэй байсан гэж 40% нь үзжээ. Давуу талын хувьд оюутнуудын 83%-84% нь давтаж үзэх болон хэзээ ч үзэх боломжтой гэж үзсэн бол 42% нь ойлгомжгүй байгаа зүйлсээ ойлгож, мэдэж авах боломж нөхцөл танхимын үеийнхээс илүү гэж дүгнэсэн. Цаашид лекцийг хэрхэн орох нь зохимжтой вэ? Цаашид нөхцөл байдал хэвийн болсон үед лекцийн хичээлийг хэрхэн зохион байгуулбал зохимжтой байх талаар асуусан уг асуултанд / График 4 / оюут- нуудын 42% нь цахим хэлбэрээр бие даан судлах, 27% нь цахим танхим 50%, 50%-аар орох, 20% нь лекцийн дийлэнх хэсгийг танхимаар орох нь зүйтэй гэж дүгнэжээ. График 3. Цахимаар лекц судлахын давуу болон сул тал Дээрх асуулгын үр дүнг бие даан ажиллах чадвараар нь авч үзвэл / Гра-
Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд 7 фик 5 / хангалттай хэмжээнд бие даан ажилладаг оюутнуудын 93%, бие даан ажиллах чадвар боломжийн оюутнуудын 38% нь бие даан лекцийг үзэх нь зо- химжтой гэж үзсэн бол бие даан ажиллах чадвар сулавтар оюутнуудын 31% нь дийлэнхи хэсгийг танхимаар орох нь зохимжтой гэж хариулсан байна. График 4. Цаашид лекцийг хэрхэн орох талаарх асуулгын үр дүн Дээрх асуулгын үр дүнг бие даан ажиллах чадвараар нь авч үзвэл / Гра- фик 5 / хангалттай хэмжээнд бие даан ажилладаг оюутнуудын 93%, бие даан ажиллах чадвар боломжийн оюутнуудын 38% нь бие даан лекцийг үзэх нь зо- химжтой гэж үзсэн бол бие даан ажиллах чадвар сулавтар оюутнуудын 31% нь дийлэнхи хэсгийг танхимаар орох нь зохимжтой гэж хариулсан байна. График 5. Цаашид лекцийг хэрхэн орох талаарх асуулгын үр дүн /бие даан ажиллах чадвараар/ 3.2 Семинарын хичээлийн хувьд: Семинарын хичээлийн хувьд тухайн сэдвийн семинарын бодлогуудыг семи- нарын хэлэлцүүлэг явагдахаас 5-6 хоногийн өмнө талбарт байршуулж, хэ- лэлцүүлэг явагдахаас өмнө оюутан семинарын ажлын бодлогуудыг тодорхой
8 Н.Аргилсан , Г.Авирмэд, Цахим хичээл ба оюутны суралцах чадвар (СЭЗИС-ийн “Хэрэглээний математик II” хичээлийн жишээн дээр) хэмжээнд бие даан ажилласан байх шаардлага тавьж, семинарын цаг дээр багш бэлтгэсэн зөвлөмжийн дагуу тайлбар өгч, хэлэлцүүлэг хийн ажиллах ба дараагийн 7 хоногт нь семинарын бодлогын агуулгаар хүн бүрээс бичгийн ажлаар сорил авч оюутныг үнэллээ. Мөн дээрх ерөнхий арга зүйгээс гадна хэлэлцүүлгийн цаг дээр багш ерөнхийд нь чиглүүлж оюутнууд хоорондоо ха- рилцан ярилцах, оюутнуудыг 3-5 хүнтэй багаар ажиллуулах зэргээр хэд, хэ- дэн удаагийн семинарын хичээлийг зохион байгуулав. Семинарын хичээлийн 5 группын 128 оюутнаас асуулгын аргаар судалгаа авч семинарын хичээлийн зохион байгуулалтын хэлбэрүүдийн үр дүн, цаашид семинарын хичээлийг хэр- хэн зохион байгуулбал үр дүнтэй байх зэргийг оюутнуудын бие даан ажиллах чадвараар нь мөн харьцуулан авч үзлээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудын бие даан ажиллах чадварыг өөрсдөөр нь үнэлүүлэхэд сулавтар /1/ гэж 36%, боломжийн /2/ гэж 54%, хангалттай /3/ гэж 10% нь үзжээ. Семинарын хичээлийг зохион явуулж буй дээрх хэл- бэрүүдийн үр дүнгийн үнэлгээний дундаж, медиан болон стандарт хазайлтыг оюутны бие даан ажиллах чадвар болон нийт оюутнуудын хувьд харьцуулан / Хүснэгт 5 / авч үзэхэд аль ч оюутнуудын хувьд багш тайлбар өгч, оюутнууд хувь хувьдаа бодлогоо ажиллах нь бусад хэлбэр болох оюутнууд харилцан ярилцах, багаар ажиллахаас илүү үр дүнтэй гэж үзжээ. Цаашид нөхцөл байдал хэвийн болсон үед семинарын хичээлийг хэрхэн зохион байгуулбал зохимжтой байх талаарх асуултанд / График 6 / оюутнуу- дын 16% нь цахим хэлбэрээр судлах, 13% нь зөвхөн танхимаар, 35% нь цахим танхим 50%, 50%-аар орох, 31% нь семинарын дийлэнхи хэсгийг танхимаар орох нь зүйтэй гэж үзжээ. Бие даан ажиллах байдлаар нь авч үзэхэд / График 7 / хангалттай хэм- жээнд бие даан ажилладаг оюутнуудын 33%, боломжийн оюутнуудын 30%, сулавтар оюутнуудын 32% нь дийлэнхи хэсгийг танхимаар орох нь зохимжтой гэж хариулсан бол сулавтар оюутнуудын 21% зөвхөн танхимаар, хангалттай оюутнуудын 25% нь цахимаар орох нь зохимжтой гэж үзсэн байна.
Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд 9 График 6. Цаашид семинарын хичээлийг хэрхэн орох талаарх асуулгын үр дүн График 7. Цаашид семинарыг хэрхэн орох талаарх асуулгын дүн /бие даан ажиллах чадвараар/ 3.3 Шууд үнэлгээ Өмнөх хэсэгт МАТ112 хичээлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн зохион байгуу- лалтын хэлбэрүүдийн үр дүнг тухайн хичээлийг судалсан оюутнуудын сэтгэл ханамж дээр тулгуурлан судаллаа. Харин энэ хэсэгт дээрх зохион байгуулал- тын хэлбэрүүдийн үр дүнгийн шууд үнэлгээ болох шалгалтын үр дүнг авч үзлээ. Явцын 1-р шалгалтыг 20 оноогоор дүгнэсэн бөгөөд судалгаанд хам- рагдсан оюутнуудыг уг шалгалтанд дүгнэгдсэн байдлаар нь авч үзвэл 7% нь 11.9 оноо буюу 60%-аас доош, 7% нь 12-13.9 оноо буюу 60%-70%, 18% нь 14- 15.9 оноо буюу 70%-80%, 23% нь 16-17.9 оноо буюу 80%-90%, үлдсэн 45% нь хангалттай буюу 90%-аас дээш үнэлэгджээ. Уг шалгалтын үр дүнг бие даан ажиллах чадвараар нь харьцуулан / Хүснэгт 6 / авч үзэхэд бие даан ажил- лах чадварын бүлгүүдийн хувьд шалгалтын үнэлгээний дунджууд нь мэдэг- дэхүйц ялгаатай байхаас гадна медиантайгаа шууд стандарт хазайлттайгаа
10 Н.Аргилсан , Г.Авирмэд, Цахим хичээл ба оюутны суралцах чадвар (СЭЗИС-ийн “Хэрэглээний математик II” хичээлийн жишээн дээр) урвуу хамааралтай байна. Хангалттай хэмжээнд бие даан ажилладаг оюут- нуудын хувьд хазайлт маш бага жигд үнэлэгдэж байгаа бол бусад бүлгийн оюутнуудын хувьд стандарт хазайлт 13%-15% байгаа нь боломжийн үзүүлэлт боловч бие даан ажиллах чадвар хангалттай оюутнуудтай харьцуулахад хэл- бэлзэл ихтэй байгааг харуулж байна. Оюутнуудын бие даан ажиллах чадвар болон шалгалтын үнэлгээний хоо- рондох хамаарлын хүчийг тооцоход корреляцийн коэффициент нь rs = 0.4 буюу сулавтар хамааралтай, ач холбогдол /p = 0.000003/ бүхий байна. График 8. Цахим сургалтын үеийн шалгалтын үнэлгээний дундаж / багш бүрээр /
Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд 11 Эндээс шалгалтын дунджууд нь өндөр байгаа болон корреляци хамаарал нь сул байгаагаас харвал цахимаар авсан шалгалтын дүнд бусад хүчин зүй- лийн нөлөө байгааг харуулж байна. Мөн цахимаар сургалт зохион байгуулагдсан хугацаан дахь энэ хичээлийн шалгалтын үнэлгээг бусад багш нарын шалгалтын үнэлгээтэй харьцуулсныг Хүснэгт 7, График 8-аар харууллаа. 4 Дүгнэлт МАТ112 хичээлийн лекцийн хичээлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн зохион бай- гуулалтын хэлбэрүүдийн үр дүн, хичээлийн багц материалын талаарх оюут- нуудын сэтгэл ханамжийн үнэлгээнээс харахад: • Лекцийн нэгж хичээлийн бүрдэл болох видео лекц, лекцийн слайд, дэл- гэрэнгүй унших материал болон сорилын үр дүнг оюутнуудын дийлэнх хэсэг буюу 60%-аас дээших нь боломжийн /4/ болон хангалттай /5/ гэж үнэлсэн нь лекцийн цахим багц материалын үр дүн, хүртээмж болом- жийн түвшинд байсныг илтгэж байна. • Оюутнуудын бие даан ажиллах чадвараас хамаараад сэтгэл ханамжийн түвшин ялгаатай байгаа байдал ажиглагдлаа. • Лекцийн хичээлийн зохион байгуулалтын хэлбэрүүдийн хувьд оюутнууд тухайн лекцийн багц материалыг бие даан судалсаны дараа уг лекцээс ойлгомжгүй байсан зүйлүүд дээр багш тодорхой хэмжээнд тайлбар зөв- лөгөө өгөх нь бусад хэлбэрүүдээс илүү үр дүнтэй байгаа бол лекцийн цаг дээрээ багш ярих нь талбарт тавигдсан багц материалыг оюутан бие даан уншиж судлахаас төдийлөн үр дүнтэй биш байгаа нь ажиглагдлаа. • Лекцийн зохион байгуулалтын хэлбэрүүдийн үр дүнг оюутны суралцах чадвараар нь харьцуулж харахад бие даан ажилллах чадвар сулавтар оюутнуудын хувьд ямар нэг байдлаар багштай хамтарч лекцийг явуу- лах хэлбэрүүдийг илүүд үзсэн бол бие даан ажиллах чадвар боломжийн болон хангалттай оюутнуудын хувьд лекцийн багц материалыг бие даан үзэж судлах болон хэлэлцүүлэг явуулах хэлбэрүүдийг лекцийн цаг дээр багш лекцээ ярихаас илүү үр дүнтэй гэж үзсэн байна. • Лекцийн хичээлийг цахимаар үзсэнээр үүссэн давуу талыг оюутнуудын дийлэнх хэсэг нь уян хатан, ямар нэг цагт баригдахгүй, хэзээ ч хаанаас ч үзэх боломжтой гэж үзсэн бол сул тал дээр дараа үзнэ гэх байдлаар залхуурах хандлага ихэссэн, мөн багшаасаа ойлгомжгүй зүйлсээ асуухад хүндрэлтэй байдаг гэж дүгнэжээ. • Цаашид нөхцөл байдал хэвийн болсон үед лекцийн хичээлийг хэрхэн зо- хион байгуулбал зохимжтой байх талаарх асуулгын үр дүнгээс харахад бие даан ажиллах чадвар сайтай оюутнуудын 93%, бие даан ажиллах чадвар боломжийн оюутнуудын 38%, бие даан ажиллах сулавтар оюут- нуудын 28% нь “лекцийн хичээлийг бие даан цахимаар судлах”-г үр дүн- тэй гэж үзсэн байна.
12 Н.Аргилсан , Г.Авирмэд, Цахим хичээл ба оюутны суралцах чадвар (СЭЗИС-ийн “Хэрэглээний математик II” хичээлийн жишээн дээр) Бие даан ажиллах чадвар боломжийн оюутнуудын 36%, бие даан ажиллах чадвар сулавтар оюутнуудын 23% нь “цахим болон танхим 50%, 50%”-аар орох нь зүйтэй гэж үзсэн байна. Харин бие даан ажиллах чадвар сулавтар оюутнуудын ойролцоогоор 40% орчим нь “дийлэнх хэсгийг танхимаар” эсвэл “зөвхөн танхимаар” орох нь зо- химжтой гэж тус тус үзжээ. Семинарын хичээлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын хэлбэрүүдийн үр дүн, оюутнуудын сэтгэл ханамжийн үнэлгээнээс харахад: • Цахим сургалтын үед бие даан ажиллах чадвар нь аль ч түвшинд байгаа оюутнуудын талаас илүү нь “багш тайлбар зөвлөгөө өгч оюутнууд хувь, хувьдаа семинарын бодлого дасгалаа ажиллах” гэсэн зохион байгуулал- тын хэлбэр дээр бусад хэлбэрээс илүү өндөр буюу 80%-аас дээш үнэлгээ өгсөн байна. • Цаашид семинарын хичээлийг хэрхэн зохион байгуулбал зохимжтой байх талаар оюутнуудын дийлэнх хэсэг нь танхим зонхилсон, тэгэхдээ тодор- хой хэмжээнд цахим хэлбэртэй хосолсон байдлаар судлах нь зохимжтой гэж үзсэн байна. Хичээлийн шууд үнэлгээний нэг хэсэг болох шалгалтын үр дүнгээс авч үзвэл: • Цахимаар зохион байгуулагдсан шалгалтын хувьд нийт оюутнуудын дун- даж үнэлгээ 84% байгаа нь маш өндөр үнэлэгдсэнийг харуулж байна. Стандарт хазайлтаас харахад бие даан суралцах чадвар сайтай оюут- нууд бусад оюутнуудаас илүү жигд үнэлэгдсэн байна. • Суралцах чадвараар нь шалгалтын үнэлгээг харьцуулбал бие даан су- ралцах чадвараасаа хамаараад мэдэгдэхүйц ялгаатай хэдий боловч хоо- рондын хамаарал сул байгаагаас харахад цахим шалгалтын дүнд бусад хүчин зүйлийн нөлөө байгааг харуулж байна. • Хоёр улирал дараалан дээрх зохион байгуулалтаар сургалтын үйл ажил- лагааг явуулсан багш нарын оюутнуудын шалгалтын дундаж үнэлгээ бусад багш нарын оюутнуудын дундаж үнэлгээтэй харьцуулахад мэдэг- дэхүйц өндөр гарсан байна. Дээрх цахимаар зохион байгуулагдсан хичээлийн судалгааны үр дүнгээс ерөн- хийлөн авч үзвэл тухайн оюутны бие даан ажиллах чадвар дээр тулгуурлан зөв зохистой уян хатан хичээлийн зохион байгуулалтын хэлбэрийг авч хэрэг- жүүлэх нь зүйтэй юм. . Ашигласан ном [1] “Хэрэглээний математик II” хичээлийн гарц, үр дүнгийн шинжил- гээ.СЭЗИС. 2019-2020-II улирал
Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд 13 [2] “Хэрэглээний математик II” хичээлд хамрагдсан оюутнуудаас авсан асуул- га судалгаа.СЭЗИС. 2020-2021- II улирал
Search
Read the Text Version
- 1 - 13
Pages: