Номын сангийн ангилалын хөгжил МЭӨ 3-4р зуунд Шүмэрчүүд шавар дээр номоо бичиж номын сан байгуулж шавар номоо ангилах оролдлого хийж байжээ. Тасалгаа гаргаж ном ангилан хийгээд үүдэнд нь номынхоо нэрийг бичдэг байсан. 1 Нэлээд эртнээс Дорнын ард түмэн түүний дотор Энэтхэгт I зуунаас ухааныг орон орноор авч үзэн, 4 системтэй ангилалыг (I Винай, II Косалаламкара, III Абхидхармакоша, IY Калачкратантра) хэрэглэж байжээ. Үүнд: I, II аймагт шинжлэх ухааны нэр төрлийг ухааны оронд авч үзсэн бол, III, IY аймагт ажил мэргэжлээр нь ангилсан байна. Үүний дараагаар МЭ-ний Y зуунаас XIY зуун хүртэл 18 ангитай системийн ангилал хэрэглэгдэж байв. XIY зуунаас Энэтхэгийн эрдэмтэн Бүдон Ринчиндүвийн (1290-1364) Дорно дахины их утга зохиолыг нэгтгэн эмхэтгэж “ Ганжуур” (108), “Данжуур” (225)-ын эмхлэн нэгтгэхдээ “ Ухааны их бага таван орон”-ы ангилалыг хэрэглэжээ. Монголчууд аль Х зууны үед Зурхайт ном, Шүлэглэлт ном, Засагт ном, Ёслолт ном хэмээн бичсэн, орчуулсан ном зохиолоо ангилан нэрлэж байжээ. Харин Дорно дахины утга зохиол түүний дотор Ганжуур, Данжуурыг орчуулж эхэлснээс хойш “Ухааны их бага таван орон” –ны ангилалыг хэрэглэсээр ирсэн юм. Ялангуяа XYII зуунаас уг ангилалыг системтэйгээр авч хэрэглэсээр ХХ зуунд золгосон билээ.2 I зууны үед Хятадын анхны номзүйч Лю Сян ба түүний хүү Лю Синь Хятадын эзэн хаадын номын сангийн номыг эмхэлж, утга агуулгаар нь ангилах ажлыг хийсэн байна. Египтийн хаад ноёдын номын сангийн номыг Каллимахын таблицийн дагуу Аристотелийн ангиллаар ангилж байжээ. Энэ бүхнээс үүдээд эртний дорно дахины ард түмэн олон номын сантай, номоо утга агуулга, уншигчдийн чиглэл зорилго, хүрээ, утга зохиолын хэл, номын зохиогч гэх мэт төрлөөр ангилж, тодорхой тогтсон системтэй байсан нь харагдана. Ангилалын ухаанд Аристотель (МЭӨ 384-322 онд) чухал байр эзэлдэг ба Маркс Аристотелийг агуу их эрдэмтэн, “Эртний гүн ухааны оргил хэмээн нэрлэсэн байдаг. XYII зууны үед Колумб, Магелланы газар зүйн, Коперникийн одон орон судлалын нээлтүүд болон байгалийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилт, түүний дотор ном хэвлэх машин зохион бүтээсэн явдал зэрэг хүчин зүйлүүд шинжлэх ухааны хөгжилд 1 World book volume12.-257p. 2. Цэзэн Ж. Монгол номзүйн онол түүхийн зарим асуудал. УБ., 2001.- 128-р тал
чухал нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь шинжлэх ухааныг цаашид нарийвчлан ангилан ялгах шаардлагыг дэвшүүлэн тавьсан. Энэ үед Английн эрдэмтэн Фрэнсис Бекон шинжлэх ухааны ангилалыг 3 гол хэсэгт хувааж байсан Үүнд - Түүх энэ бол ой тогтоолтын үр дүн - Яруу найраг (урлаг уран зохиол) энэ нь дүрслэхүйн үр дүн - Гүн ухаан энэ нь оюун ухааны үйл ажиллагааны үр дүн буюу шинжлэх ухаан гэж үзсэн. Мөн энэ үед Т. Гоббс, Д. Локк, Р. Декарт, XIX зууны үед Британы музейн номын сангийн ангилалд Д. Локкийн ангилалыг үндэслэн Чемберсын ангилалын схем, Францын Брюненийн ангилал зэрэг нь хэрэглэгдэж байсан байна. Эдгээр ангилалд голдуу үсэг, тоо хэрэглэгддэг байсан ба ангилалын үндсэн эгнээ нь 5- аас 30 хүртэл байсан байна. Орчин үеийн номын сангийн ангилалын хөгжилд АНУ-ын номын сан судлаач М. Дьюигийн Аравтын ангилал чухал нөлөө үзүүлсэн. Дьюи тус ангилалаа 1876 онд боловсруулсан. Дьюигийн ангилалыг нийтийн, их дээд сургуулийн номын сангууд, харин Конгрессын ангилалыг томоохон эрдэм шинжилгээний, тусгай номын сангууд хэрэглэж байна. Конгрессын ангилалын нэг онцлог нь ихэнх тохиодолд номын мэдлэгийн салбараар нь биш улс орны шинж тэмдгээр нь ангилсан байдаг. Томоохон номын сангийн ангилалыг Английн номын сан судлаач Д. Браун 1906 онд боловсруулж гаргасан. Энэ нь зүйлчилсэн ангилал байсан. Энэ зүйлчилсэн ангилалын гол онцлог нь бол суурь болон хавсарга шинжлэх ухааныг ойртуулах, нэг дор бөөгнөрүүлэх оролдлогыг хийсэнд оршино. Ерөнхий ангид бүх шинжлэх ухаантай холбоотой гэж үзээд логик (учир зүй), математик, сурган хүмүүжүүлэх ухааныг оруулсан. Энэ нь учир зүйг гүн ухаанаас сурган хүмүүжүүлэх ухааныг нийгмийн ухаанаас салгахад хүргэсэн ба техник, урлаг гэж нийтээр зөвшөөрөгдөж тогтсон цогцолборыг өөр ангид тараасан байна. Ингэснээр Браун техникийн салбар бүр нь хэд хэдэн онолын шинжлэх ухаанаас шалтгаалдгыг харгалзан үзээгүй байна. Гэхдээ Брауны дэвшүүлсэн зарчим нь түүний анх хэрэгжүүлсэн чөлөөт сонголтыг нэвтрүүлэх шаардлагад нийцэж байсан юм. Ч.Кеттерын ангилалын чиглэлийг Америкийн номын санч (Нью-Иоркийн коллеж) Г.Блисс үргэлжлүүлсэн юм. Блисс бол ангилалд эрэл хайлтын үүднээс хандах нь хэлбэрдэх байдалд хүргэдэг гэж үзэж Дьюи, Брауны системийг шүүмжилж байсан.
Ангилал нь шинжлэх ухааны танин мэдэхүйн болон хүмүүжлийн зорилгод нийцэх ёстой гэж Блисс үздэг байв. Блиссын систем нь босоо хуваариалалтай бөгөөд объект бүрийг гүн ухааны, шинжлэх ухааны, түүхийн хэрэглээний талаас нь тусгаж байсан. Орчин үед ном хэвлэлийг ангилан төрөлжүүлэх арга зүйн хөгжилд Энэтхэгийн номын сан судлаач, математикч Р.Ранганатаны 2 цэгт ангилал чухал нөлөө үзүүлсэн. Тэрбээр Энэтхэгийн номын сангийн холбооны ерөнхийлөгч, Номын сангийн сургууль, сэтгүүлийг үндэслэгч, номын сангийн олон улсын байгууллагын зүтгэлтэн ”Номын сангийн шинжлэх ухааны 5 хууль” гэдэг номоороо алдаршсан юм. 1933 онд анх хэвлэгдсэн түүний 2 цэгт ангилал нь номын сангийн ангилалын хөгжилд шинэ чиглэл болох олон талт ангилалыг бий болгож орчин үеийн фасетын онолын үндэс суурийг тавьж өгсөн. Энэ ангилалын гол объект нь номын агуулга бөгөөд түүнийг тодруулах шинж тэмдгүүдийг нэмэгдэх хэлбэрээр оруулдаг. Эдгээр ойлголт шинж тэмдгийн харьцааг тэмдэглэхийн тулд босоо 2 цэгийг хэрэглэсэн учраас 2 цэгт ангилал гэдэг нэр авсан. Ранганатаны энэ ангилалд математикийн аргыг нэвтрүүлсэн байна. Энэ зууны эхээр олон улсын ном зүйн институтыг үндэслэгч П. Отле А. Лафонтен нар Аравтын бүрэн ангилал (УДК) ангилалыг боловсруулж гаргасан бөгөөд тус ангилал нь Дьюигийн аравтын ангилалыг үндэслэсэн бөгөөд үүгээр ном өгүүлэл, архивын баримт бичиг, пянз зэрэг материалыг ангилах боломжтой. Орчин үеийн номын сангийн ангилалд “Номын сан номзүйн ангилал” (ББК) зохих байр суурийг эзэлсэн. Энэ нь Марксизм Ленинизмын арга зүйн үндсэн дээр боловсруулагдсан ангилал юм. Тус ангилалыг Оросын номын сан номзүйн томоохон байгууллагууд, салбарын эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулсан байна. 1960- 1968 онд 30 ботиор ББК товчилсон хувилбар гарсан. Эдгээр нь эрдэм шинжилгээний номын санд зориулагдсан. 1970-аад оны үед нийтийн номын санд зориулагдсан ББК ангилал гарсан. Энэ нь хэд хэдэн удаа дахин хэвлэгдсэн байна. Дахин хэвлэхдээ тус ангилалыг улс төржсөн байдлаас нь гаргах, шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт шинэчлэлд тохируулах асуудлыг гол болгож байв.3 I.2. Монголын номын сангийн ангилалын уламжлал хөгжил Монголчууд эртнээс бичиг номыг эрхэмлэж ирсэн сайхан уламжлалтай. Ном бүтээлээ зохиож, орчуулж, гараар хуулан бичихээс гадна мод, чулуу, төмөр зэрэг материалаар барлан хэвлэж иржээ. 3 Цэцэгмаа С. Номын сангийн ангилал, каталог.-УБ.,2003.-х15-19
Ном хэвлэх ажил Хятан (Х зуун )гүрний үеэс тодорхой байгаа нь Европод хэвлэл үүсэхээс бараг 500 шахам жилийн өмнөх үед холбогдоно.4 Энэтхэгийн эрдэмтэн Бүдон Ринчендүвийн (1290-1364) дорно дахины их утга зохиолыг нэгтгэн эмхтгэж Ганжуур (108) Данжуур (225 боть) хэмээх хоёр их хөлгөн судрыг бүтээхдээ дорно дахины уламжлалт “ Ухааны их бага таван орон” –ы ангилалыг хэрэглэсэн юм. Төвдийн эх сурвалжийг Монгол аялгад оруулан урлах түгээмэл үндсийг тавьж шинжлэх ухааны ангилалыг бүрэн хэмжээгээр авч үзсэн “Мэргэд гарахын орон” хэмээх үг дохионы гарчиг, нэвтэрхий толийг хожмын олон хэлмэрчид, утга зохиол судлаачид, ариутган шүүгчид номзүйн ангилалын гарын авлага болгон эрхэмлэн шүтэж хэрэглэсээр байна. “ Ухааны их бага таван орон” –ыг ангилалыг хэрэглэжээ. Ухааны их таван оронд 1. Дотоод ухаан 2. Дуун ухаан 3. Шалгадаг ухаан 4. Урлахуй ухаан 5. Тэжээхүй ухаан Ухааны бага таван орон 1. Яруу найраг 2. Ёгт үгс 3. Эвлүүлэн найруулах 4. Дуурайл бүжиг 5. Одон зурхай багтдаг.5 Монголчууд аль Х зууны үед Зурхайт ном, Шүлэглэлт ном, засагт ном, Ёслолт ном хэмээн бичсэн, орчуулсан ном зохиолоо ангилан нэрлэж байжээ. Харин Дорно дахины утга зохиол түүний дотор Ганжуур, Данжуурыг орчуулж эхэлснээс хойшх зуунаас уг ангилалыг системтэйгээр авч хэрэглэсээр ХХ зуунд золгосон билээ.6 Орчин үеийн номын сангийн ангилалыг 1962 онд М. Баянзул зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт боловсруулан гаргасан. ЗХУ-д гаргасан энэ ангилалыг үндэслэж манайд 1962 -1972 онуудад 2 удаа хэвлэгдэж гараад 1985 оноос ББК ангилал хэвлэгдэн гарснаар нийт номын сангууд фонд катологоо энэ ангилалд шинлжүүлсэн. 4. Цэзэн Ж. Монгол ном .-УБ., .-х.23 5 Цэзэн Ж. Монгол номзүйн онол түүхийн зарим асуудал .-УБ.,2002 х.127 6 Цэзэн Ж. Монгол номзүйн онол түүхийн зарим асуудал. УБ., 2001.- 128-р тал
2001 оноос ДАА –р их дээд сургууль ном хэвлэлээ ангилах БШУЯ-ны сайдын тушаал гарч манай улсад амжилттай хэрэгжиж байна. Өөрийгөө шалгах асуулт: 1. Номын сангийн ангилал хэзээ үүссэн гэж үздэг вэ? 2. Хятадад номын сангийн ангилал хэдий үеэс хөгжсөн бэ? 3. Энэтхэгт ном ангилах ажил хэдийнээс эхэлсэн бэ? 4. Монголд номын сангийн ангилал хэдий үеэс хөгжсөн бэ?
Search
Read the Text Version
- 1 - 5
Pages: