Салбар нэгжийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэдэг, тодорхой үр дүнгээ харуулдаг байх Оюутныг бие даан суралцахад зориулсан сургалтын материал, гарын авлага бичиж, хэвлүүлсэн буюу цахим хуудсанд байршуулсан байх Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байх Багшид тавигдах шаардлагыг бүрэн биелүүлдэг, бусдыг үлгэрлэн дагуулдаг байх Өөрийн мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ дадлагажигч багш, багш 3 хүртэлх хүнийг дагалдуулан сургах чиглэлээр бодит үйл ажиллагаа явуулсан байх. Д. Багш Ажилласан хугацаандаа үүргээ амжилттай биелүүлсэн дадлагажигч багшийг сургалтын албаны саналыг үндэслэн багшийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулна. Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, үндсэн мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэл, төрийн өмчийн байгууллага, бусад их, дээд сургууль коллежид 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, магистр, түүнээс дээш зэрэгтэй хүнийг сургалтын албаны саналыг үндэслэн багшийн албан тушаалд ажиллуулж болно. Тодорхой мэргэжлийн чиглэлээр судалгаа хийдэг, суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байх Сургалтын технологи, арга зүй эзэмшсэн байх. Оюутныг бие даан суралцахад зориулсан сургалтын материал, гарын авлага бичиж, хэвлүүлсэн буюу цахим хуудсанд байршуулсан байх. Багшид тавигдах шаардлагыг бүрэн биелүүлдэг, бусдыг үлгэрлэн дагуулдаг байх Е. Дадлагажигч багш Эзэмшсэн мэргэжлээрээ бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, үйлдвэрлэл дээр ажиллаж байсан туршлагатай. Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, дадлагажигч багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан хүнийг дадлагажигч багшийн албан тушаалд 1 жилээс доошгүй хугацаагаар ажиллуулна. Багшид тавигдах шаардлагуудыг хангасан, багшлах хүсэл сонирхолтой байх Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байх Гурав. Багшийн сонгон шалгаруулалт явуулах 3.1. Багшийн сонгон шалгаруулалт 3.1.1. Багш шинээр авах болон багшийн албан тушаалд ажиллуулах сонгон шалгаруулалтыг тус тус нээлттэй явуулах бөгөөд сонгон шалгаруулалт явуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сургуулийн мэдээллийн сүлжээгээр олон нийтэд зарлана. 3.1.2. Багш шинээр авах асуудлыг сургуулийн захирлаар ахлуулсан “Багш сонгон шалгаруулах ажлын хэсэг” хичээлийн жилийн улирал бүрийн төгсгөлд сургуулийн хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулна. Багш сонгон шалгаруулах ажлын хэсэгт тухайн сургуулийн захирал, сургалт эрхэлсэн захирал, менежер, тэргүүлэх профессор / тэнхимийн эрхлэгч/ заавал оролцоно. Улирлын явцад багш шинээр авах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зөвхөн захирлын зөвшөөрлөөр энэхүү журамд заасны дагуу тухайн үед шийдвэрлэж байна. 3.1.3. Шинээр авах багшийн хэрэгцээг тухайн нэгжийн орон тоо, авах шаардлагатай багшийн мэргэжил, зааххичээл, судалгаа шинжилгээний ажлын чиглэл, сургалтын ажлын кредитийн ачаалал /3-аас доошгүй жил тогтвортой ачаалалтай байх/ зэрэг үзүүлэлтээр тэнхим, сургалтын менежер хариуцан гаргаж, сургалтын албаар хянуулан, тогтоосон хугацаанд хүний нөөцийн менежерт ирүүлнэ. 3.1.4. Багшийн сонгон шалгаруулалтад оролцогч нь магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: • Тухайн зарлагдсан мэргэжлээр бакалавр, магистрын боловсролын зэрэг эзэмшсэн байх • Дипломын голч дүн бакалаврын зэрэгт 2.8-аас, магистрын зэрэгт 3.0-аас тус тус доошгүй үнэлгээтэй байх / Шалгалтын үнэлгээний өөр системтэй сургууль төгссөн бол ТТДС-ийн үнэлгээнд дүйцүүлэн тооцуулсан байна./ • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний /ТОЕIC/ болон компьютерийн
мэдлэгийн түвшин тогтоох тест /ITPassport/-ийн шалгалт өгсөн бол давуу тал Дээрх шаардлагыг хангасан хүн холбогдох материалыг бүрдүүлэн, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 3.1.5. Дээрх шаардлагыг хангасан багштай “Багш сонгон шалгвруулах ажлын хэсэг” сонгон шалгаруулалтад орж буй бүх хүнтэй ярилцлага хийж, шаардлагатай тохиолдолд ярилцлагад тэнцсэн хүмүүсээс дараах чиглэлээр шалгалт авна. Үүнд: Мэргэжлийн онолын мэдлэг, ур чадвар, гадаад хэлний мэдлэг /англи хэл эсвэл бусад/, мэдээллийн технологи ашиглах чадвар 3.1.6. Шалгалт өгсөн хүмүүсийн дээрх шалгалтын дүн, бүтээлийн жагсаалтаар байр эзлүүлэн сонгон шалгаруулна. Энэ журмын 3.1.4, 3.1.5-д заасан болзол хангасан үнэлгээ нэг жил хүчинтэй бөгөөд орон тооноос илүү гарсан хүмүүсийг нөөцөд бүртгэж авна. 3.1.7. Дутагдалтай орон тоонд шалгаруулалтын шаардлагыг хангвагүй тохиолдолд ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. 3.2 Тэнхимийн эрхлэгчийн томилгоо 3.2.1. Тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд мэргэжлийн чиглэлээр тухайн салбартаа нэр хүндтэй, шинийг санаачилж хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлж чадах, багаар ажиллах чадвартай, дэд профессороос доошгүй цолтой багш нараас сургалтын албаны саналыг үндэслэн захирал томилно. 3.2.2. Тэнхимийн эрхлэгчийг дор дурдсан тохиолдолд томилно. Үүнд: • Сургуульд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, сургуулийн эрдмийн зөвлөлөөр шинэчлэн батлагдсан; • Тухайн тэнхим, нэгж ажлын үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан; • Тэнхимийн эрхлэгчээр ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, өөр ажилд томилогдсон, өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн магадлагаа гарсан, ажлаас чөлөөлөгдөх хувийн өргөдөл гаргасан; -----оОо----- Захирлын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 128 тоот тушаалын 1-р хавсралт БАГШИЙГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ 1.1. Энэхүү журмаар сургуулиас багшид тавигдаж байгаа шаардлагын дагуу ТТДС-ийн дээд боловсролын багшийн гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыг нэгтгэн үнэлж, аттестатчилах асуудлыг зохицуулахад баримтална. 1.2. Багш нарыг аттестатчилах зорилго нь багш тухайн албан тушаалын зэрэглэлд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтооход оршино. 1.3. Багш нь сургуульд ажилласан эхний 9 жилд 3 жил тутамд, 10-аас дээш жилд 5 жил тутамд энэхүү журмын дагуу ажлаа үнэлүүлэх бөгөөд энэ нь багш нарыг хөгжүүлэх, бүтээлч үйл ажиллагааг нь дэмжих, идэвхжүүлэхэд чиглэгдэнэ. 1.4. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 20 болон түүнээс дээш жил ажилласан профессор, багшийг өөрийн үнэлгээний тайлан бичүүлж, оюутны үнэлгээ авах замаар аттестатчилна. 1.5. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээ нь албан тушаалын зэрэглэлийг тогтоох, хөдөлмөрийн гэрээ сунгах, эс сунгах, цалин хөлс, шагнал урамшуулалд дэвшүүлэхэд үндэслэл болно. 1.6. Аттестатчиллын комиссыг захирлын тушаалаар байгуулах ба захирал өөрөө ахална. Багшийн ажлын үнэлгээг үнэн зөв, бодитой, ил тод явуулах үүргийг комисс хүлээнэ. 1.7. Аттестатчиллын дүнгээр багштай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд комиссын өгсөн үнэлгээ, дүгнэлт, тодорхойлолтыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гэж үзнэ. Хоёр. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний агуулга 2.1. Багшийн ажлыг дараах 3 чиглэлээр үнэлнэ. /хавсралт-1/. Үүнд: A. Сургалт, заах арга зүй Б. Эрдэм судлалын ажил
B. Мэргэжлийн болон сургууль, олон нийтийн үйлчилгээ 2.2. Эдгээр чиглэлийг дотор нь үйл ажиллагааны тодорхой хүрээгээр дэд хэсгүүдэд хуваах бөгөөд тэдгээрийн үнэлгээний оноонд эзлэх хувь нь албан тушаалын зэрэглэлээс хамаарахгүй тогтмол байна. Хавсралт 1 № Багшийн албан Сургалт, заах Эрдэм судлалын Мэргэжлийн болон тушаалын зэрэглэл арга зүй ажил сургууль, олон нийтийн үйлчилгээ 1 Профессор 40 40 20 2 Дэд профессор 50 30 20 3 Ахлах багш 60 20 20 4 Багш 65 15 20 5 Дадлагажигч багш 70 10 20 Гурав. Багшийн ажлыг үнэлэх чиглэл 3.1. Сургалт, заах арга зүй Сургалтын агуулга 3.1.1. Танхимд заасан хичээл, удирдсан дадлага (үйлдвэрлэл, төхнологи зохион байгуулалт, зургийн дадлага гэх мэт) -ын хөтөлбөрийн биелэлтийг дүгнэнэ. 3.1.2. Сургалтын агуулгын боловсруулалт хийхэд багаараа ажиллаж хэвших 3.1.3. Судлагдахууны зорилго, агуулгыг модулиар төлөвлөн боловсруулалт хийх 3.1.4. Оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын шинэлэг арга барил нэвтрүүлсэн байдал Сургалтын технологи, арга зүйн материалын шинэчлэл 3.1.5. Сургалтын агуулгад анализ хийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байдал 3.1.6. Бичсэн сурах бичиг, оюутны бие даан суралцахад зориулсан гарын авлага, зөвлөмж, шинэчилсэн болон шинээр тавьсан лабораторийн ажил, хичээлийн үзүүлэн, загвар, програм хангамж, техник хэрэгсэл, бусад нэмэлт материал 3.1.7. Сургалт, судалгааны мэдээлэл, сургалтын багц хэрэглэгдэхүүнийг электрон хэлбэрт шилжүүлэн сургалтын цахим хуудсанд байрлуулж, оюутанд нээлттэй хэрэглүүлэх боломж олгосон байдал 3.1.8. Сургалтын заах арга зүйг өөрчлөн сайжруулах талаар санаачилсан шинэ хэлбэрийн ажил, туршилт, хүрсэн үр дүн Оюутантай ажилласан байдал 3.1.9. Оюутны бие даан суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн байдал 3.1.10. Хичээлийн бус цагаар тэнхимээр баталгаажуулсан хуваариар оюутантай уулзаж зөвлөгөө өгсөн эсэх 3.1.11. Курс, дугуйлан, хамтлаг удирдах 3.1.12. Оюутны мэдлэг, чадварыг үнэлсэн арга, анализ дүгнэлт хийсэн байдал, амжилт, чанар 3.1.13. Хөтөлбөрийн агуулгад тохируулан оюутны мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний хэрэгсэл, бусад арга 3.1.14. Оюутны бие даах ажлын арга, хэлбэрийг сонгож авсан байдал, үр дүн Бусад ажил 3.1.15. Сургуулийн зүгээс өгсөн тусгайлсан даалгаварт ажлыг гүйцэтгэсэн байдал (сургалтын технологи боловсронгуй болгох, сургалтын цогц хөтөлбөр боловсруулах) 3.1.16. Ангийн болон дипломын ажил удирдаж хамгаалуулах, шүүмж өгөх, элсэлт төгсөлтийн ажил зохион байгуулахад оролцох гэх мэт зохион байгуулалтын бусад ажил 3.1.17. Багшийг хөгжүүлэх, мэргэжил боловсрол дээшлүүлэх бүх төрлийн үйл ажиллагаа 3.2. Эрдэм судлалын ажил Эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл 3.2.1. Тухайн судалгааны салбарын индекстэй сэтгүүл, индексгүй боловч мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх 3.2.2. Олон улсын хуралд уригдсан болон аман илтгэл, үзүүлэн илтгэл тавих, илтгэлээ хураангуйд хэвлүүлэх 3.2.3. Улсын хэмжээний хуралд илтгэл тавих 3.2.4. Сургуулийн хэмжээний хуралд илтгэл тавьж оролцох 3.2.5. Монограф хэвлүүлэх, докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл туурвих
3.2.6. Сурах бичиг, гарын авлага бичих, орчуулах 3.2.7. Зохиогчийн эрхээр баталгаажуулсан бүтээл гаргах Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил, оюуны өмчийн бүтээл 3.2.8. Шинэ бүтээл, оновчтой санал гаргаж, эрхийн хамгаалалт хийлгэх, патент, стандарт, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зохиогчийн эрх авах, үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэх 3.2.9. Захиалгат төсөл, сэдэвт ажил, инновацийн төсөл удирдах, гүйцэтгэх 3.2.10. Гадаадын сургууль, байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх 3.2.11. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр сургуульд мөнгөн болон материаллаг хөрөнгө оруулалт хийх Эрдэм шинжилгээний бусад ажил 3.2.12. Эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн семинар удирдах, оролцох, илтгэл тавих 3.2.13. Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх 3.2.14. Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллах 3.2.15. Мэргэжлийн сурах бичиг, монограф, орчуулгын бүтээл редакторлах 3.2.16. Оюутан, магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж илтгэл бэлтгүүлэх (ажлуудын хувийг хавсаргана.) 3.2.17. Оюутныг дагуулан сургах, эрдэм шинжилгээний дугуйлан удирдах 3.2.18. Докторантын зөвлөхөөр ажиллах 3.3. Мэргэжлийн болон сургууль, олон нийтийн үйлчилгээ Мэргэжлийн үйлчилгээ 3.3.1. Эрдэм шинжилгээний бүтээлд бичгээр шүүмж өгөх 3.3.2. Эрдэм шинжилгээний хялбаршуулсан болон сурталчилгааны өгүүлэл хэвлүүлэх 3.3.3. Эрдмийн зэрэг хамгаалуулах, судалгааны бүтээлийг шүүн хэлэлцэх эрдмийн болон экспертийн зөвлөлд ажиллах 3.3.4. Сургалтын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ, санал өгөх 3.3.5. Эрдэм шинжилгээний лаборатори, кабинет, тоног төхөөрөмж, мэдээллийн сан хариуцаж ажиллах 3.3.6. Багшийн хичээлд сууж, зөвлөгөө өгөх эсвэл багшийн хичээлд сууж, дагалдан суралцах 3.3.7. Сургуулийн захиргааны шийдвэрээр заавар, дүрэм, журам, бусад баримт бичиг боловсруулах, хяналт шалгалтад оролцох, оюутны байгууллага, номын сангийн үйл ажиллагаанд туслах 3.3.8. Улсын болон сургууль, тэнхимийн хэмжээнд олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, комисст ажиллах 3.3.9. Олон улсын болон улсын хэмжээний хурал, уулзалт семинар зохион байгуулах 3.3.10. Мэргэжлийн холбоод, комисс, зөвлөлд томилолтын болон сонгуульт албан тушаал гүйцэтгэх 3.3.11. Ангийн зөвлөх багшаар ажиллах, оюутны соёл, олон нийтийн ажил зохион байгуулах зэргээр суралцагчдын хүмүүжил, төлөвшлийн ажилд оролцох 3.3.12. Сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллах 3.3.13. Судлаачид бүтээлийг нь зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл авч ашиглах 3.3.14. Төр, засгийн бодлого, шийдвэрийн төсөлд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж, санал, дүгнэлт гаргах, байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар бодлогын баримт бичиг, илтгэл, төсөл боловсруулах 3.3.15. Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр мэргэжлийн зөвлөгөө өгөх 3.3.16. Иргэдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх 3.3.17. Өөрийн мэргэжлийн салбарт гарсан шинжлэх ухааны шинэ нээлт, ололт амжилттай танилцаж, түүнийг зааж буй хичээлдээ ашиглах 3.3.18. Мэргэжлийн болон спорт, урлагийн хамтлаг удирдах, уралдаан тэмцээнд оролцуулах Нийгмийн үйлчилгээ Сургуулийн хамтын удирдлагын үйл ажиллагаа, олон нийт соёл, боловсролын үйл хэрэгт ямар үүрэгтэй, хэрхэн оролцсоноо зохих баримтаар тайлагнана. 3.3.19. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр сурталчилгаа хийх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх 3.3.20. Өдер тутмын сонин, хэвлэлд өгүүлэл, нийтлэл хэвлүүлэх 3.3.21. Үндэсний зөвлөхөөр ажиллах, урилгаар лекц унших
3.3.22. Ажлын хэсэг, зөвлөл, комиссын гишүүнээр ажиллах, хурал семинар зохион байгуулахад 3.3.23. оролцох 3.3.24. Нийгэм, ард, иргэдийн дунд сургуулийн нэр хүндийг өргөхөд хувь нэмэр оруулахуйц бусад 3.3.25. ажил гүйцэтгэх 3.3.26. Сургуульд тодорхой хэмжээний орлого оруулах ажил гүйцэтгэх 3.3.27. Байгууллага, иргэдэд боловсрол, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах Сургууль, шинжлэх ухааны болон бусад байгууллагад зөвлөхөөр болон удирдах зөвлөлд сонгогдон ажиллах Урлаг, уран сайхны зохиол, бүтээл туурвих, бүтээлийн үзэсгэлэн гаргах Дөрөв. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний арга 4.1. Багш бүр өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг үнэн зөв үнэлүүлэхдээ батлагдсан загварын дагуу тайлан бичиж, өөрийн үнэлгээ хийнэ. Өөрийн үнэлгээний тайланг дээрх 3 чиглэлийн үндсэн болон дэд үзүүлэлтүүдийн дагуу гаргах бөгөөд нотлох баримтуудыг бүрдүүлж, гол ажлаа нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт төлөвлөлтийг бичсэн тайлбар хавсаргана. 4.2. Оюутны үнэлгээг сүүлийн 3 жилийн санал асуулгын дунджаар гаргана. Оюутны санал асуулгыг сургалтын албанаас боловсруулсан үлгэрчилсэн асуулгын хуудсаар авах бөгөөд асуулгын эх материалыг сургалтын алба хадгална. 4.3. Аттестатчилалд орж буй багшийн тооноос хамааруулан комисс 3-5 хүнтэй байх ба шаардлагатай тохиолдолд комиссын гишүүдэд туслах үүрэгтэйгээр тухайн мэргэжлийн хүмүүсийг захирлын тушаалаар томилон ажиллуулж болно. 4.4. Аттестатчиллын комисс багшийн ажлын тайлантай танилцаж, шалгуур үзүүлэлтийн биелэлтийг холбогдох баримтад үндэслэн шалгуур тус бүрээр үнэлгээ өгнө. № Багшийн албан тушаалын Оюутны Комиссын Мэргэжлийн зэрэглэл үнэлгээ үнэлгээ удирдлагын 1 Сургалт, заах арга зүй 40% 30% үнэлгээ - 55% 30% 2 Эрдэм судлалын ажил 45% - 40% 3 Мэргэжлийн болон сургууль, 60% олон нийтийн үйлчилгээ 4.5. Багш жил бүр ажлаа үнэлүүлэх бөгөөд сүүлийн 3,5 жилийн ажлын үнэлгээний дундажийг харгалзана. 4.6. Багшийн ажлыг үнэлэх үйл ажиллагааг дараах дарааллаар явуулна. Үүнд: 4.6.1. Багш хичээлийн жилийн эхнээс үнэлгээний чиглэл бүрээр хийх гол ажлын агуулгыг багтаасан төлөвлөгөө гаргаж ажиллана. 4.6.2. Багш өөрийн үнэлгээний тайланг загварын дагуу бичиж, зохих хавсралтуудын дагуу багцлан сургалтын албанд гаргаж өгнө. 4.6.3. Оюутнаар багшийг үнэлүүлэх үйл ажиллагааг сургалтын албанаас эрхлэн зохион байгуулж, үр дүнг нэгтгэж комисст хүргүүлнэ. 4.6.4. Сургалтын алба багш бүрийн өөрийн үнэлгээний тайланг хэлэлцэн үнэлгээ өгөх бөгөөд үүнд тулгуурлан сургалтын менежер багш бүрт тодорхойлт гаргана. 4.6.5. Комиссын гишүүд багшийн өөрийн үнэлгээний тайлан, сургалтын менежерийн тодорхойлолтыг баталгаажуулахын зэрэгцээ оюутны үнэлгээтэй нэгтгэсэн нийлбэр онооны дагуу тэнхим бүрээр байр эзлүүлсэн жагсаалт, багшийн ажилд үнэлгээ өгөх ажлыгхэрхэн зохион байгуулсан, багшийн албан тушаалын зэрэглэл, шатлал өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг сунгах, эс сунгах тухай санал бүхий тайланг мэргэжлийн удирдлагад хүлээлгэн өгнө. 4.6.6. Мэргэжлийн удирдлага тайланг судлан, нягтлан тодруулах замаар үнэлгээг баталгаажуулан ТТДС-ийн захиргаанд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулна. Тав. Аттестатчиллын үнэлгээний үр дүнг тооцох 5.1. Үнэлгээг бодохдоо багшийн ажлын чиглэл бүрээр биелүүлбэл зохих онооны хэдэн хувийг биелүүлснээр үнэлнэ. Үүнд: 5.1.1. А (90-100) Багшийн ажлын үр дүн хангалттай сайн. 5.1.2. В (80-89,9) Багшийн ажлын үр дүн хангалттай. 5.1.3. С (70-79,9) Багшийн ажлын үр дүн дундаж.
5.1.4. D (60-69,9) Багшийн ажлын үр дүн хангалтгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй бол албан тушаалын зэрэглэлийг нэг зэрэглэлээр бууруулна. 5.1.5. F (0-59) Багшийн ажлын үр дүн маш хангалтгүй буюу тэнцээгүй 5.2. Заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр аттестатчилалд хугацаандаа ороогүй багшийн ажлыг хангалтгүйд тооцож албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно. 5.3. Аттестатчиллын нэгдсэн үнэлгээгээр тэнцээгүй багшийг захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ цуцлах эсэхийг шийдвэрлэнэ. 5.4. Аттестатчиллын нэгдсэн дүнгээр авбал зохих доод оноо болон зэрэглэл ахих оноо нь албан тушаалын зэрэглэл бүрт ялгаатай байна. № Багшийн албан тушаалын Албан тушаалын зэрэглэл ахих зэрэглэл шалгуур оноо 93% 1 Профессор 90% 83% 2 Дэд профессор 75% 65% 3 Ахлах багш 4 Багш 5 Дадлагажигч багш 5.5. Аттестатчиллын комиссын дарга аттестатчиллыг хэрхэн зохион байгуулсан, үр дүнгээр нь тухайн багшийн албан тушаалын зэрэглэлийг ахиулах/бууруулах, цалингийн шатлалыг өөрчлөн тогтоох, хөдөлмөрийн гэрээг сунгах/цуцлах, багш нарын үйл ажиллагааны ололттой болон анхаарвал зохих асуудлын талаар комиссын тайлан бичиж, Захиргааны зөвлөлд танилцуулж, зохих шийдвэр гаргуулна. 5.6. Багш бүр аттестатчиллын дүнд дүгнэлт хийж, ололттой ба цаашид анхаарвал зохих асуудлыг тусгасан “Багшийн өөрийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулж мөрдөнө. Хавсралт-1 Багшийг аттестатчилах шалгуур үзүүлалт Багшийн ажлыг дараах хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж онооны зарчмаар дүгнэнэ. Нэг. Сургалт, заах арга зүй 100 оноогоор Хоёр. Эрдэм судлалын ажил 100 оноогоор Гурав. Мэргэжлийн болон сургууль, олон нийтийн үйлчилгээ 80 оноогоор нийт 280 оноогоор дүгнэнэ. Тухайн ажлуудад өгөх оноо комисс, мэргэжлийн удирдлагын мэдэлд байна. № Шалгуур үзүүлэлтүүд Авбал Өөрийн Комисс/мэргэжлийн зохих оноо үнэлгээ удирдлага Нэг. СУРГАЛТ, ЗААХ АРГА ЗҮЙ 100 1 Заадаг хичээлийн хөтөлбөрийн биелэлт 2 Заадаг хичээлийн иж бүрдэл 3 Заах аргын үнэлгээ 4 Оюутныг үнэлсэн сурлагын үнэлгээ 5 Дипломын төсөл, курсийн төсөл удирдсан байдал 6 Дадлага удирдсан байдал 7 Сургалтад нэвтрүүлсэн шинэлэг арга 8 Цахим сургалтын материал 9 Хичээлийн нэмэлт материал боловсруулалт /Сургалтын нээлттэй нөөц материал бэлтгэдэг, ашигладаг/ Хоёр. ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛ 100 1 Докторын зэрэг хамгаалсан бүтээлд 2 Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, хэлэлцүүлэх /олон улс, улс, салбар, сургуулийн хэмжээнд/ 3 Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх /гадаад, дотоодын сэтгүүлд/ 4 Хамтын болон нэг сэдэвт бүтээл, ном сурах бичиг хэвлүүлэх, орчуулах
5 Бүтээлийн үзэсгэлэн гаргах 6 Төсөл хөтөлбөр, гэрээт ажил түүний үр дүн 7 Оюуны өмчийн бүтээлд Гурав. МЭРГЭЖЛИЙН БОЛОН СУРГУУЛЬ ОЛОН 80 280 НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 1 Мэргэжлийн сурталчилгаа 2 Мэргэжлээр экстеншинд оролцсон байдал 3 Мэргэжлийн уралдаан тэмцээн, олимпиадад өөрөө оролцсон амжилтаар /олон улс, улс, бүс дүүрэг, сургууль/ 4 Мэргэжлийн уралдаан тэмцээн, олимпиадад оюутан удирдаж оролцуулах /олон улс, улс, бүс дүүрэг, сургууль/ 5 Оюутан суралцагчдын зөвлөх багшаар ажиллаж оюутны соёл төлөвшлийн ажилд оролцох 6 Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал 7 Мэргэжил дээшлүүлсэн байдал 8 Сургуулийн комисстой ажилд оролцсон байдал 9 Сургалтын бичиг баримт, дүрэм журам боловсруулах 10 Сургалтын орчин бүрдүүлсэн бүтээлч ажлууд ДҮН Тайлангийн хавтаст бүрдүүлэх материалын жагсаалт 1. Журмын дагуу шалгуур үзүүлэлтийн хүрээнд бичсэн ажлын дэлгэрэнгүй тайлан 2. Ажлын гүйцэтгэлийг нотлох баримтууд / хуулбар / 3. Сургалтын менежерийн трдорхойлолт 4. Аттестатчиллын үнэлгээний хуудас 5. Багш өөрийгөө хөгжүүлж буй товч тайлан, Хүснэгтэд үзүүлсэн форматын дагуух судалгааг эксел файлаар ирүүлэх Багшийн сургалт семинарт хамрагдсан байдал Зарцуулсан Зардлын байдал, ₮ хугацаа № Сургалтын Зохион Он сар Өөрийн Байгуул- Тайлбар нэр байгуулагч өдөр /өдөр, цаг/ зардал лагын зардал 2013.10.15- 1 Чадавх ММСС, 19 5 өдөр /40 ц/ цалинтай Ажлын бэхжүүлэх ТТДС байран хөтөлбөр дээр Багшлах ШУТИС 2015.10.15- 10 өдөр /80 ц/ 250000 25 2 эрхийн ттдс сургалт Тест Арга боловс- зүйн цаг 3 руулах 2015.10.15 2ц 8ц Ажлын арга зүй 2014.10.15- байран 19 4 Цахим ттдс цалинтай дээр хичээл
Хавсралт 2 Мэргэжлийн ..................................... багш........................... овогтой ........................... – ийн аттестатчиллын үнэлгээний хуудас 1. Багшийн ажлыг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Гэрээний үзүүлэлт Өгвөл зохих Өөрийн Сургалтын Ажлын оноо үнэлгээ менежерийн хэсгийн /оноогоор/ дундаж үнэлгээ /оноогоор/ оноо 1. Сургалт заах арга зүй 100 2. Эрдэм шинжилгээ, инноваци 100 3. Сургууль, олон нийтийн 80 үйлчилгээ 4.Багшийн ёс зүй 10 290 Нийт оноо 2. Ажлын хэсгийн өгсөн дундаж оноогоор өгсөн үнэлгээгээ √ гэж тэмдэглэнэ: А (90-100) В (80-89,9) С (70-79,9) Дундаж D (60-69,9) Хангалтгүй F (0-59) Маш Хангалттай сайн Хангалттай хангалтгүй 4.1. Сургуулийн захирал 4. Үнэлгээний баталгаажуулалт (албан тушаал) ……………………… / …………………………………../ Тэмдэг (гарын үсэг) 4.2. Ажлын хэсгийн ахлагч ......................................... / ............................................./ 4.3. Үнэлгээтэй танилцсан: /…………………………………../ Багш ……………………... (гарын үсэг) -----оОо----- Захирлын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 128 тоот тушаалын 1-р хавсралт ТЭНХИМИЙН АЖИЛЛАХ, ТЭНХИМИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журам нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үндсэн ажил төлөвлөдөг, зохион байгуулалтын үндсэн нэгж болох тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах, ажлын үр дүнг бодитоор тооцоход мөрдөгдөнө. 1.2. Тэнхимийн зорилго нь дээд боловсролын асуудлаар сургуулийн хөгжлийн бодлого хөтөлбөрийг боловсруулж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дотоод дэг журам зохион байгуулалтын хэвийн байдлыг хангах, сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах талаарх идэвхтэй үйл ажиллагааг дэмжихэд оршино. Хоёр. Тэнхимийг байгуулах, чиг үүрэг, үйл ажиллагаа 2.1. Тэнхим нь тухайн мэргэжлийн болон тодорхой суурь шинжлэх ухааны чиглэлээр сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, нийгэмд үйлчлэх үндсэн үүрэг бүхий сургуулийн зохион байгуулалтын үндсэн нэгжийн нэг хэлбэр болно.
2.2. Сургуулийн бүтцийн дагуу тэнхимүүд зохион байгуулагдах бөгөөд тухайн тэнхимд харьяалагдах багш нарын бүрэлдэхүүнийг сургалтын алба шийдвэрлэнэ. 2.3. Тэнхимийг тухайн мэргэжлийн чиглэлээр магистр болон докторын зэрэг хамгаалсан, сургах, хүмүүжүүлэх арга зүй, онол, практикийн гүнзгий мэдлэг, арвин туршлагатай, багшийн нөөцийн бодлого, сургалтын материаллаг баазыг хөгжүүлэх, багаар ажиллах чадвартай тэнхимийн эрхлэгн удирдана. Тэнхимийн эрхлэгчийг сургалтын албаны саналыг үндэслэн захирлын тушаалаар томилно. 2.4. Тэнхим нь тэнхимийн эрхлэгч, профессор, дэд профессор ахлах багш, багш, дадлагажигч багш нартай байж болох бөгөөд лабораторийн эрхлэгч, сургалтын инженер, мастер, хичээлийн туслах ажилтан зэрэг шаардлага бүхий орон тооны бүрэлдэхүүнтэй байж болно. 2.5. Тэнхим дараах үйл ажиллагаанд ажлаа чиглүүлнэ. 2.5.1. Сургалтын үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэх 2.5.2. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй танилцаж саналаа өгөх, боловсруулах, боловсронгуй болгох 2.5.3. Сургалтын зохион байгуулалт, сургалтын агуулга, арга зүй технологийг боловсронгуй болгохтой холбоотой асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж дүгнэлт, санал гаргах 2.5.4. Багш нарын дунд сурган заах аргын чиглэлийн семинар, зөвлөгөөн зохион байгуулж заах арга ур чадварыг хөгжуүлэх 2.5.5. Сургалтын газрыг заавар шаардлагын дагуу тохижуулан сургалтын орчинг шинэчлэх, суралцах таатай орчин бүрдүүлэх ажлыг багш нарын оролцоотой зохион байгуулах, ашиглалтыг хариуцах 2.5.6. Хичээлээс гадуурх ажлын чанар үр дүнд хяналт тавьж өгөөжийг нь нэмэгдүүлэх 2.5.7. Стандартад тохирсон тестийн сантай болж төвлөрүүлэн түүнийг хэрэгцээ болгон ашиглах 2.5.8. Сургалтын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, туршлага судлах, солилцох ажлыг зохион байгуулах 2.5.9. Суралцагчдад үзүүлэх үйлчилгээг чанартай явуулах, суралцагчдын цаг ашиглалтанд хяналт тавих, өргөдөл хүсэлтийг шийдүүлэх, санал оруулах 2.5.10. Багшийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цагийн тооцоог хийх 2.5.11. Багшийн ээлжит хичээлийн бэлтгэлийг хангуулах 2.5.12. Мэргэжлийн чиглэлээр төгсөгчид болон ажил олгогчидтой хамтран ажиллаж нийгмийн түншлэлийг бэхжүүлэх Гурав. Тэнхим шалгаруулах 3.1. Тэнхимүүдийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг бодитоор тооцох, ажлын амжилтыг тодорхойлох, урамшуулах, цаашид авах арга хэмжээг төлөвлөх, зөвлөгөөгөөр хангахын тулд тэнхимийг шалгаруулна. Хичээлийн жилийн төгсгөлд тэнхимийн ажлын үр дүнг дараах шалгуураар дүгнэнэ. Үүнд: Үзүүлэлт Үнэлгээний оноо Тэнхимийн ажлын төлөвлөгөө, түүний биелэлт 5 Сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, чанарын дотоод баталгаажуулалт, цагийн 15 гүйцэтгэл Ээлжит хичээлийн бэлтгэл, явц, үр дүн (суралцагчдын сурлагын амжилт, чанар) 10 Багш нарын заах арга, ур чадварын байдал 10 Хичээлээс гадуурх ажлын явц, үр дүн 5 Дэвшилтэт арга, технологи, туршлага судлах, түгээх ажлын байдал 5 Сургалтын газрын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүний 5 ашиглалт хамгаалалт, тохижуулалт Мэргэжлийн болон судалгааны ажлын онол, арга зүйн түвшин, тоо, үр дүн 10 Нийгэмд чиглэсэн үйлчилгээ, үр дүн 5 Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал 5 Багш нарын жилийн ажлын үр дүнгийн үнэлгээний дундаж 5 Санал асуулгын үнэлгээ 2 Цаг ашиглалт 3 Цаг үеийн болон бүтээлч ажил 10 Удирдлагаас өгсөн үнэлгээ 5 Бүгд 100
3.2. Нийлбэр оноог авбал зохих хувьд шилжүүлэн тооцож хангалттай сайн /90-100/, хангалттай /80- 89.9/, дундаж /70-79.9/, дунджаас доогуур /60-69.9/, хангалтгүй /59-өөс доош/ гэж үнэлэх бөгөөд тухайн хичээлийн жилийн улирал бүрийн эцсээр /1-р сарын 20, 5-р сарын 15-ны дотор/ тэнхимийн тайланг ирүүлнэ. 3.3. Тэнхимүүдийн авсан нийлбэр дүнг жагсаан хангалттай үнэлгээнээс дээш тохиолдолд оны шилдэг тэнхимээр шалгаруулж хичээлийн жилийн эцэст 1-3 байр эзлүүлж зохих урамшууллыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн олгоно. 3.4. Дунджаас доогуур, хангалтгүй үнэлгээтэй тэнхимийн асуудлыг мөн захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлнэ. -----оОо----- Захирлын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 128 тоот тушаалын 1-р хавсралт БАГШИЙН АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ Нэг. Үр дүнгийн үнэлгээний зорилго 1.1. Багшийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаарх тайлан, холбогдох мэдээ, мэдээлэлд боловсруулалт хийх замаар үр дүнг бодитойгоор дүгнэх, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, амжилтыг тодорхойлох, улмаар цаашид авах арга хэмжээг төлөвлөх зорилгоор энэхүү журмыг мөрдөнө. Хоёр. Ажлын үр дүнг дүгнэх хугацаа 2.1. Багш нар үйл ажиллагааны тайланг бичиж, өөрийн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний хамт 1 дүгээр сарын II долоо хоногт, бүтэн жилийн ажлыг 6 дугаар сарын II долоо хоногт салбар, сургалтын албанд тайлагнана. Гурав. Үр дүнгийн үнэлгээний аргачлал 3.1 Багш нар ажлын үр дүнгээ хавсралтын дагуу бодит баримтаар баяжуулан бичиж, өөрөө үнэлгээ өгсөн байна. 3.2 Сургалтын болон бусад албад үр дүнгийн ерөнхий үнэлгээг багш бүрийн тайланд үндэслэн үзүүлэлт тус бүрийн дагуу шалган зохих оноогоор дүгнэж, нийлбэр оноог хувьд шилжүүлэх бөгөөд үүн дээр тэнхимийн сар бүрийн үнэлгээний дундаж хувь, багш, суралцагчдаас өгсөн үнэлгээний хувь тус бүрийг нэмж дундаж хувийг бодон үүнээс хангалттай сайн (90-100), хангалттай (80- 89), дундаж (70-79), дунджаас доогуур (60-69), хангалтгүй (59-өөс доош) гэсэн үнэлгээ өгн байр эзлүүлнэ. Хавсралт “Багшийн ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, дүгнэх аргачлал” 1. Дээд боловсролын багшийн ажлын дараах 4 чиглэлд үнэлнэ. А.Сургалт, заах арга зүй Б. Эрдэм шинжилгээ, инноваци В.Сургууль, олон нийтийн ажил, сургалтын орчин бүрдүүлэлт Г.Багшийн ажлын хариуцлага, бүтээлч байдал Д/д Үйл Шалгуур үзүүлэлт Авах Өөрийн Ажлын ажиллагааны оноо үнэлгээ хэсгийн Тэнхимийн үнэлгээ чиглэл үнэлгээ Оноо 1 Ажлын төлөвлөгөө түүний биелэлтСургалт, заах арга зүй 0-5 (80 оноо) 2 Багшийн баримт бичгийн хөтлөлт 0-5 3 Сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилт 0-10 Багш ээлжит хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, үр дүнд 4 чиглэсэн арга зүйг тасралтгүй хөгжүүлэн хэрэглэдэг байх 0-20 (хичээлийн анализ хийсэн байдлаар) 5 Оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг бүрэн дүүрэн 0-10 үнэлдэг арга зүйтэй, түүнийг тасралтгүй сайжруулдаг байх
6 Багшийг хөгжүүлэх, мэргэжил боловсрол дээшлүүлэх бүх 0-10 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан болон оролцох 7 Багшийн ажлын үр дүн (сар бүр) 0-10 Багшийн ур чадварын өсөлт, уралдаан тэмцээнд оролцсон байдал: - Хот, улсын хэмжээнд тусгай болон шагналт байр эзлэн 8 оролцсон бол ( 10 оноо) 0-10 - Сургуулийн хэмжээнд тусгай болон шагналт байр эзлэн оролцсон бол (5 оноо) - Оролцсон бол (3 оноо) Тодорхой чиглэлээр судалгааны ажил хийдэг эсэх, эрдэмЭрдэм шинжилгээ, инноваци 9 шинжилгээний бүтээл хэвлүүлэх (хамтын болон нэг сэдэвт 0-10(40 оноо) бүтээл, ном сурах бичиг хэвлүүлэх, орчуулах) Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх, (өгүүлэл 10 хэвлэгдсэн байх) (олон улс, улс, салбар, сургуулийн 0-15 хэмжээнд) 11 Эрдэм шинжилгээ, инновацийн ажил гүйцэтгэх (төсөл 0-5 хөтөлбөр, гэрээт ажил түүний үр дүн) Эрдэм шинжилгээний бусад ажил гүйцэтгэх (оюутны эрдэм шинжилгээний хурал, олимпиад, мэргэжлийн уралдаан 12 тэмцээн гэх мэт удирдах, шүүгчээр ажиллах, зохион 0-10 байгуулах, цахим хичээл бэлтгэж сургалтад ашигласан байдал) 13 Даасан ангийн цаг ашиглалт (сар бүрээр) 0-5 Сургууль олон нийт, сургалтын орчин (50 оноо) Даасан ангитай ажилласан байдал (ангийн ажил, судалгаа, 14 элссэн завсардсан, дэвшсэн, төгссөн оюутны харьцаа, 0-10 төлбөр төлөлт, оюутны дунд зохион байгуулсан ажил, сурлагын амжилт гм) Зөвлөн туслах үйлчилгээ (оюутны суралцах арга барил 15 эзэмших үйлд зөвлөх үйлчилгээг тогтмол чанартай 0-5 үзүүлэх) Оюутны хөгжил төлөвшилд чиглэсэн олон талт үйл 16 ажиллагааг хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх 0-5 (оролцоо, амжилт) Оюутны сурлагын амжилт, чанарын өсөлт, бууралт (заадаг 17 хичээлээр өмнөх оны мөн үетэй харьцуулж графикаар 0-10 үзүүлнэ.) 18 Сургалт, судалгааны лабораторийн хүчин чадлыг 0-7 нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах талаар хийсэн ажил 19 Сургалтын газрын ашиглалт, өмчийн бүрэн байдал, 0-5 нийтлэг шаардлага хангасан байдал 20 Сургалтад хэрэглэж буй ном, гарын авлагын баяжилт 0-3 (номын санд шинээр авсан ашиглаж буй номын тоогоор) Багшийн цаг ашиглалт 21 - ажлын (5 оноо) - хичээлийн (5 оноо) Багшийн ажлын 0-10 хариуцлага бүтээлч 22 Жижүүр багшийн үүргийг гүйцэтгэсэн байдал 0-3 байдал (30 оноо) 23 Сургуулийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт, хувь 0-8 нэмэр 24 Тухайн жилд мэдлэг боловсролоо ахиулах талаар хийсэн 0-5 ажил (баталгаа, баримттай) 25 Санал асуулга 0-4 Нийт 200 2. Үнэлгээ тус бүрт харгалзах хувийг бодох аргачлал Үзүүлэлт Авбал зохих Авсан оноо хувь оноо хувь А.Сургалт, заах арга зүй 80 40% Б.Эрдэм шинжилгээ, инноваци орчин 40 20% 50 25% В.Сургууль, олон нийт, сургалтын бүрдүүлэлт Г.Багшийн ажлын хариуцлага, бүтээлч байдал 30 15% Багшийн ажлын үнэлгээний дүн 200 100% Хэрэгжүүлэх арга хэмжээний санал: ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................
Хүлээн зөвшөөрсөн багш:......................... огноо: ............ Дүгнэсэн: Сургалтын албыг төлөөлж:....................... огноо:. /албан тушаал, нэр, гарын үсэг/ ЭШИ-ийн албыг төлөөлж: ......................... огноо:... /албан тушаал, нэр, гарын үсэг/ ХАМ-ийн албыг төлөөлж:.......................... огноо: /албан тушаал, нэр, гарын үсэг/ Тэнхимийн эрхлэгч: ................................... огноо:... /албан тушаал, нэр, гарын үсэг/ -----оОо----- Захирлын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 128 тоот тушаалын 1-р хавсралт БАГШААС ОЮУТАНД ЗӨВЛӨХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. ТТДС-ийн оюутнуудад оюуны зохих чадавх, хүмүүнлэг ёс суртахуун, зөв төлөвшил, бие даан сурч амьдрах чадвар эзэмшүүлэхэд зөвлөх багшаас зөвлөн туслах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино 1.2. ТТДС-ийн багш бүр Зөвлөх багш байна. 1.3. Сургалтын кредит тогтолцооны үед зөвлөх багшийн үйл ажиллагааг дараах үе шатуудад авч үзнэ. - Сургах үйл ажиллагааны график зохиох - Ном сурах бичиг, гарын авлага, материал бэлтгэх - Сургалт явуулах - Оюутны бие даасан үйл ажиллагааг удирдах - Оюутны мэдлэгийг үнэлэх дүгнэх - Оюутны эрдэм шинжилгээний ажил, оюутны байгууллагын үйл ажиллагаанд оролцох 1.1 ТТДС-ийн зөвлөх багш нь “Их, дээд сургуулийн багшийн албан тушаалын орон тоонд тавигдах нийтлэг шаардлага” болон \"ТТДС-ийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн шаардлагуудыг хангаж ажиллана. Хоёр. Зөвлөх багшийн эрх, үүрэг 2.1.Зөвлөх багшийн эрх 2.1.1 Сургалтын кредит тогтолцооны үед багш нь мэргэжилтэнг бэлтгэх, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийг стандартын дагуу явуулж, оюутанд олговол зохих мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хичээлээр олгох мэдлэг чадварыг хэрхэн өгөх аргаа сонгох, хичээлийн явцад оюутныхаа сурах үйл явцыг хянах, дүгнэх, сургалтын бүх үйл явцын графикыг бие даан төлөвлөж хэрэгжүүлэх эрхтэй. 2.2 Зөвлөх багшийн үүрэг 2.2.1 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээд боловсролын агуулгыг хэрхэн эзэмших, зэмшсэн мэдлэг, чадвар, дадалд ямар шаардлагууд тавигддаг болохыг оюутанд ойлгуулна.
2.2.2 Сургалтын үйл явцад оюутны зарцуулсан хөдөлмөр, мэдлэгийг үнэлэх системийг мөн 2.2.3 сургуулийн сургалтын кредит тогтолцоог бүхэлд нь тайлбарлан таниулна. 2.2.4 2.2.5 Сургуулиас баримталж буй бодлого, чиг хандлага, Эрдмийн болон Захиргааны зөвлөлөөс 2.2.6 гаргасан дүрэм, журам, заавар, шийдвэрийг оюутанд хүргэнэ. 2.2.7 Сургуулийн эрх зүйн хүрээнд шийдэгдэж болох, оюутнаас тавьсан санал хүсэлтийг сургуулийн удирдлага, холбогдох хүмүүст уламжлан шийдвэрлүүлнэ. Оюутан суралцах хугацааныхаа турш зөвлөх багшаас зөвлөгөө авч, хамтран асуудлыг шийдвэрлэнэ. Сургалтын үйл ажиллагааны хүрээнд оюутны дотны туслагч, зөвлөгч нь байна. Оюутны суралцах идэвх, урам, зоригийг дэмжинэ Гурав. Зөвлөх багшийн хүлээх хариуцлага 3.1 Зөвлөх багшийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн талаар тайланг улирал бүрийн эцэст сургалтын менежерт гаргаж өгнө. 3.2 Зөвлөх багш нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол ТТДС-ийн дүрэм, журамд заасан хариуцлага хүлээлгэнэ. 3.3 Энэхүү журмын хүрээнд шийдвэрлэх боломжгүй зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. -----оОо----- Захирлын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 128 тоот тушаалын 1-р хавсралт КРЕДИТ ДҮЙЦҮҮЛЭН ТООЦОХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Техник технологийн дээд сургуульд гадаад, дотоодын их дээд сургуулиас шилжин ирэх, давхар мэргэжил, хоёр дахь дээд боловсрол эзэмших болон техникийн боловсролоос шатлан суралцахаар хүсэлт гаргасан оюутны өмнө нь үзэж судалсан хичээлийн багц цаг (цаашид кредит гэх) болон авсан үнэлгээг суралцаж байсан сургууль, шатлалын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, мэргэжлийн чиглэл зэргээс хамааруулан хэд хүртэл кредитийг ямар үнэлгээгээр оюутанд дүйцүүлэн тооцож болохыг энэхүү журмаар зохицуулна. Хоёр. Кредит дүйцүүлэн тооцох удирдамж 2.1 Кредит дүйцүүлэн шилжин суралцах хүсэлтэй оюутан ТТДС-ийн ДБС-ын шилжилт хөдөлгөөний журмын 3.1.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлж улирлын эхэлсний эхний 14 хоногт багтаан оюутны үйлчилгээний ажилтанд хандана. 2.2 Сургалтын алба ирүүлсэн материалтай танилцан, нарийвчлан шалгаж сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн кредитийн болон үнэлгээний дүйцүүлэлтийг тухайн хичээлийг хариуцан ажиллаж байгаа тэнхимийн саналыг үндэслэн, хичээлийн агуулгын 70-с дээш хувийг үзэж судалсан гэж үзсэн тохиолдолд дараах удирдамжийг баримтлан хийнэ. 2.3 Кредит дүйцүүлэн тооцоход дараах удирдамжийг баримтална. Үүнд: 2.3.1 Гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежуудаас шилжин ирж буй оюутны хувьд хичээлийн кредит болон авсан үнэлгээг шууд тооцно. Оюутан хүсвэл кредит шууд тооцох шалгалт өгч болно. 2.3.2 Гадаадын их, дээд гэрээт сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр суралцсан оюутны судалсан хичээлийн кредит болон авсан үнэлгээг шууд тооцно. 2.3.3 Техникийн боловсрол олгох сургалтыг төгсөгчид дээд боловсролын салбарт шатлан суралцахад өмнө судалсан хичээлийн кредитийн агуулгыг харгалзан дүйцүүлнэ. 2.3.4 ТТДС-ийн оюутан хөтөлбөр хооронд шилжвэл ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийн кредит болон авсан үнэлгээг шууд тооцно. 2.3.5 Тооцов үнэлгээтэй хичээлийг СR (credit granted) үнэлгээгээр дүйцүүлэх ба үнэлгээний голч дүнд тооцогдохгүй. 2.4 Оюутны тухайн хичээлээр цуглуулсан кредитийн хэмжээ ТТДС-ийн кредитийн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд кредитийн дутууг нэмж судалж нөхөн гүйцээх боломжтой. Илүү гарсан
тохиолдолд ТТДС-д баримталж байгаа тухайн хичээлийн кредитээр шилжүүлэн тооцно. 2.5 Хэрэв уг сургуулийн кредитийн тодорхойлолт нь ТТДС-аас өөр буюу сургалтын агуулгыг цагаар тооцдог бол ТТДС-д баримталдаг кредитийн тодорхойлолтыг үндэслэн бүхэл кредитэд шилжүүлж бодно. 2.6 Сургалтын алба нь оюутны тухайн хичээлийн кредит ба үнэлгээг дүйцүүлж, ямар ангид хэддүгээр улирлаас суралцуулахыг шийдвэрлэнэ. 2.7 Оюутан нэг улиралд хичээлийн өмнөх холбоог алдагдуулахгүйгээр 9 кр хүртэл нэмэлт ачаалалтай суралцаж болно. -----оОо----- Захирлын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 128 тоот тушаалын 1-р хавсралт СУРГАЛТЫН ГАЗРЫН НЭГДСЭН ЗААВАР Нэг. Ерөнхий зүйл 1.1 ТТДС-д хичээлийн кабинет, хичээлийн өрөө, дадлагын газар, сургалтын газар, лаборатори, заал, төв /цаашид сургалтын газар гэнэ/ байгуулан ажиллуулах, аттестатчилж гэрчилгээ олгоход энэхүү зааврыг баримтална. 1.2 Сургалтын газар нь сургалтыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, материал багаж хэрэгслэлээр хангагдсан, багш суралцагчдын ажиллах, сурах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хоёр. Сургалтын газарт тавигдах шаардлага 2.1. Сурах сургахуйн шаардлага: 2.1.1. Сургалтын газар нь сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах нөхцөлийг хангасан суралцагчдын хөгжлийн орчин байх 2.1.2. Сургалтын кабинет, лабораторид байвал зохих тавилга, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүн орчин үеийн, техникийн болон мэдээллийн технологийн шаардлага хангасан байх 2.2 Эрүүл ахуйн шаардлага: 2.2.1 Сургалтын газрын ширээ сандал, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнүүд нь суралцагчийн нас, биений онцлогт тохирсон байх 2.2.2 Гэрэлтүүлэг, агааржуулалт нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангасан байна. 2.2.3 Цэвэрлэгээний иж бүрэн материалтай, цэвэрлэгээ тогтмолжсон байх 2.2.4 Кабинетийн хананд байрлуулсан үзүүлэх материалууд, мэдээллийн самбарууд нь үзэгдэхүйц том үсгээр бичигдсэн, харааны түвшинд тохирсон байх. 2.2. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлага: 2.3.1. Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлтэй байх 2.3.2. Хүчин чадалдаа тохирсон байх 2.3.3. Сургалтын газрын тоног төхөерөмж, техник хэрэгсэл, багаж төхөөрөмж хэрэгсэл зэрэг нь эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын шаардлагыг хангасан байхын хамт тэдгээрийг угсарч байрлуулах, тоноглох ажиллуулах үед осол аюул гаргахгүй зохион байгуулах 2.3.4. Сургалтын газарт осол аюулгүй ажиллах журмыг гаргаж суралцагчдад таниулсан байх 2.3.5. Цахилгааны шугам, сүлжээг зөв холбон, зохих хамгаалалтыг хийж, цахилгааны утас, залгуур зэргийг бүрэн бүтэн байлгах, шаардлагатай газарт санамж байрлуулсан байх 2.3.6. Химийн урвалж бодис, уусмал зэргийг шаардлагын дагуу савлаж хадгалах 2.3.7. Сургалтын хэрэглэгдэхүүнийг суралцагчдын эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй материалаар хийсэн байх 2.3. Гоо зүйн шаардлага. 2.4.1. Сургалтын хэрэглэгдэхүүний хийц, хэлбэр, дүрс, байршил, үзэмж суралцагчдад гоо сайхны мэдрэмж төрүүлсэн байх.
2.4.2. Кабинетийн хана, тааз, шал болон хананд байрлуулсан эд хогшил үзүүлэх материалуудын өнгийн зохицол нь гоо зүйн мэдрэмж төрүүлэхүйц байх 2.5. Эдийн засгийн шаардлага. 2.5.1. Сургалтын газрын тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн нь хийцийн хувьд хялбар, эдэлгээний хувьд бат бөх, өртгийн хувьд хямд байх, ханын үндсэн самбаруудын агуулгыг баталгаажуулсан байх 2.5.2. Сургалтын газарт хийгдэх тохижилт, засварын ажил төсөвлөгдсөн, баталгаажсан тэр дагуу хийгдсэн байх 2.6 Сургалтын газар нь мэргэжил, хичээл бүрийн өвөрмөц онцлогтой холбоотой нэмэлт шаардлагын жишигтэй байна 2.6.1. Нэмэлт шаардлагын жишгийг сургалтын газар, хариуцагч багш тогтоож сургалтын албаар баталгаажуулсан байна 2.6.2. Мэргэжлийн кабинет дадлагын газрын хананд мэргэжлийн тодорхойлолтыг байрлуулсан байх 2.6.3. Мэргэжлийн технологи ажилбарыг харуулсан биет загвар, модель, макет, эд анги, багасгасан ба томсгосон биет үзүүлэн гэх мэт байх 2.6.4. Сургалтад шаардагдах материал түүхий эд байх 2.6.5. Гүйцэтгэх ажил, үйлдвэрлэх бүтээгдэхүүний ажлын болон техник технологийн зураг зааварчилгааны карт, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний заавар, техникийн паспорт зэрэг зүйлүүд байх Гурав. Сургалтын газарт зайлшгүй байх зүйлийн жагсаалт 3.1 Сургалтын газрын нэр, дугаар бүхий хаягтай байх 3.2 Хүрэлцэхүйц тооны нэгэн жигд ширээ сандалтай байх 3.3 Багшийн ажлын байртай байх 3.4 Мэргэжил, хичээлээ сурталчилсан, мэдээллийн самбартай байх Уг самбарт: - Осол, аюулгүй ажиллах зааварчилгаа - Шинэ мэдээ, мэдээлэл, зөвлөмж - Суралцагчдын бие даан хийх ажлын хуваарь - Шалгалт авах хэлбэр, хугацаа зэргийг тогтоосон график гэх мэт зүйлс байх 3.5 Төрөлжсөн хичээлийн хэрэглэгдэхүүн (ном, сурах бичиг, зөвлөмж, гарын авлага, сэдвийн иж бүрдэл, э-хичээл, тестийн сан гэх мэт) -тэй байх 3.6 Сургалтад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал түүхий эд 3.7 Сургалтын техник хэрэгсэл 3.8 Үндсэн болон туслах самбарууд 3.9 Үзүүлэн таниулах материал 3.10 Техникийн баримт бичиг (ажлын зураг, технологийн зураг, зааварчилгааны карт, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээний заавар, техникийн паспорт гэх мэт) 3.11 Сургалтын газарт байгаа тоног төхөөрөмж, бичиг хэрэгслийн жагсаалт 3.12 Тохижилтонд шаардлагатай эд зүйлс (толь, цэцэг, хөшиг гэх мэт) 3.13 Лаборатори, дадлагын газарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эмийн сан, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, булан заавал байх. 3.14 Эд хөрөнгийн жагсаалт Дөрөв. Сургалтын газрын зохион байгуулалт 4.1 Зайлшгүй шаардлагатай сургалтын газрын тоо жагсаалтыг сургуулийн бүтэц, хэв шинж, бэлтгэж буй мэргэжил, суралцагчдын тоо, барилгын хүчин чадлаас хамааруулж сургалт арга зүй технологийн дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтооно. 4.2 Тухайн хичээлийн жилд ажиллах сургалтын газрын эрхлэгчдийг захирлын тушаалаар томилон ажиллуулна. 4.3 Сургалтын газарт зайлшгүй байвал зохих сургалтын хэрэглэгдэхүүний иж бүрдэл 70-аас доошгүй хувьд хүрсэн, тавигдах ерөнхий шаардлагуудыг үндсэнд нь биелүүлсэн тохиолдолд захирлын тушаалаар гэрчилгээ олгоно.
4.4 Сургалтын газар хариуцан ажилласан багш нарт кабинет ашиглалт, кабинетаас зохион байгуулсан ажлын үр дүнг харгалзан сар бүр нэмэгдэл хөлс тооцож олгоно. Тав. Сургалтын газрын эрхлэгчийн үндсэн үүрэг 5.1 Сургалтын газраа тохижуулах, сургалтын газрын дүрэм, осол аюулгүй ажиллах зааварчилгаа зэргийг боловсруулж тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн, тэнхимийн эрхлэгчээр батлуулан мөрдөх 5.2 Тухайн хичээлийн жилд сургалтын газраас зохиох ажлын төлөвлөгөөг батлуулан үр дүнг тайлагнах 5.3 Тоног төхөөрөмж, эд хөрөнгө, техник хэрэгсэл, багаж хэрэгсэл, үзүүлэн таниулах зүйлсийг сайжруулах засаж сэлбэх 5.4 Мэргэжил сурталчлах ажлыг зохион байгуулж, суралцагчдын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчлах 5.5 Сургалтын газраас зохиосон ажлын тайланг тэнхимийн хурлаар хэлэлцүүлэх 5.6 Сургалтын хэрэглэгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалж хамгаалах, бүртгэл тооцоог гаргах, ашиглалтын бүртгэл хөтлөх 5.7 Шинээр авах шаардлагатай зүйлсийн жагсаалт (ном, сурах бичиг, материал түүхий эд, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гэх мэт) гаргах захиалга өгөх -----оОо----- Захирлын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 128 тоот тушаалын 1-р хавсралт БАГШ, АЖИЛТАН, ОЮУТАН СУРАГЧДЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн /ХАБЭА/ тухай хуулийн 1, 3, 15, 17, 18, 28, 35 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйл, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаал, ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах журмыг тус тус үндэслэн ТТДС-ийн багш, ажилтан, оюутан суралцагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг боловсруулав. 1.2 Монгол улсын ХАБЭА -н тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөр /Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоол/, бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, ажлын байрны хэвийн нөхцлийн стандартыг хангах, хөдөлмөр эрхлэгч багш, ажилтан, оюутан, суралцагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, сурах нөхцлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.3 ТТДС-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам /цаашид “журам” гэнэ/ нь ажил олгогчоос хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах, ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, багш, ажилтан, суралцагчдад сургалт, зааварчилга өгөх болон дотоодын хяналт тавих ажилд энэхүү журмыг мөрдөж ажиллана. Хоер. Хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг 2.1 Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 2.1.1 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг бүрдүүлж үнэлгээг хийлгэх 2.1.2 Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх 2.1.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх 2.1.4 Ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслэлээр тогтмол цаг хугацаанд нь хангах, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлэх 2.1.5 Холбогдох эрхийн акт, баримтыг үндэслэн үйлдвэр сургалтын онцлогоос хамааруулж /гагнуур, будаг, авто хийн тоног төхөөрөмжтэй ажиллах г.м/ нормын сүү олгож хэвшүүлэх
2.1.6 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, 2.1.7 мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах Сургуулийн эзэмшил газрын баталгаажилт, орчны эко систем, тохижилт зэрэг сургуулийн сургалтын гадаад дотоод орчинг иж бүрнээр нь хангасан байх 2.2 Ажил олгогч нь дараах эрхтэй байна: 2.2.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл байгуулах, ажиллах журмыг баталж мөрдүүлэх 2.2.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв зардлын санг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих 2.2.3 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн ажилтнуудад хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх Гурав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн шаардлага 3.1 Ажил олгогч нь хөдөлмөрийн хууль, ажлын байранд тавигдах стандартыг баримтлан багш, ажилтан, оюутан, суралцагчдын хөдөлмөрийн нөхцлийг ажлын байр нэг бүрээр стандартын шаардлагад нийцүүлэн хангах арга хэмжээг хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлнэ. 3.2 ТТДС-ийн сургалтын газрууд нь “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага”-ыг ханган ажиллах 3.3 Дадлагын газар, лаборатори, дотуур байр, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байрны агаарын бичил цаг уур /агаарын дулаан, харьцангуй чийгшил, агаарын хөдөлгөөний хурд/ нь стандартад заасан хэмжээнд байна. 3.4 Ажлын байрны дуу шуугианы хэмжээ нь стандартад заасан шаардлагыг хангасан байна. 3.5 Ажлын байранд тоосжилт, ууршилтын хэмжээ нь стандартад заасан хэв хэмжээнд байвал зохино. Сургуулийн дотоод орчинд явагдах ажлын үед агаар сэлгэх төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, тоосжилтыг бууруулахад чиглэгдсэн чийглэх цэвэрлэгээг хийж эрүүл, аюулгүй ажиллах нөхцөл бололцоог хангасан байна. 3.6 Ажиллагсдын ахуйн байр нь ариун цэвэр, эрүүл ахуйн норм, стандартыг хангасан байна. 3.7 Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслэл нь тухайн ажил мэргэжлийн онцлогт тохирсон материалаар хийгдсэн, хэв загвар нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. 3.8 Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг шаардлагын дагуу угаах, ариутгах, цэвэрлэх, бие бохирдуулах ажил гүйцэтгэдэг ажилчид ажил дууссаны дараа шүршүүрт орж хувцсаа сольж байх нөхцөл боломжийг ажил олгогч хангасан байвал зохино. 3.9 Хариуцсан алба /дадлагын газар, лаборатори, дотуур байр, номын сан, хичээлийн анги, кабинетуудад/ нь цэвэрлэгээний материалыг нормын дагуу тогтмол өгч байна. 3.10 Бие засах газрын цэвэрлэгээнд хэрэглэгдэх шүүр алчуур, бусад хэрэгслэл нь бусад өрөөнийхөөс тусдаа ялгах таних тэмдэг тавигдсан байна. 3.11 Хуурай хог цуглуулах савыг тагтай байлгаж түүний орчинг өдөр бүр зориулалтын уусмалаар ариутган цэвэрлэж, хогоо тогтмол ачуулж байна. 3.12 Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эм, тариа, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах хэсгийг ажиллуулж, багаж тоног төхөөрөмж, эмнэх боох материалаар ханган, орон тооны эмчтэй байна. 3.13 Ажил олгогч нь галын аюулгүй байдлыг хангах, галын дохиолол, гал унтраах тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлган ажилтнуудаа уг тоног төхөөрөмжийг ашиглаж сургасан байх ба галын аюулаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 3.14 Хүний биед хор нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага, чанарын стандарт, нормыг хангасан материалаар үйлдвэр сургалтын хичээлийг явуулж хяналтыг үйлдвэрлэл сургалтын мастер, аж ахуй дарга, тэнхимийн эрхлэгч нар тогтмол тавьж ажиллана. 3.15 Сургуулийн гадна орчны орц, гарц чөлөөтэй байх, сургуулийн эзэмшил газрын 50% -иас доошгүйг зүлэгжүүлэх, хогийн цэгтэй байна. 3.16 Байгууллагын машин механизм, сургалтын тоног төхөөрөмжийн паспортыг бүрэн хөтөлж, аюулгүй ажиллагааг ханган ажиллах 3.17 Тухайн ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журам, зааварчилгааг мөрдөн ажиллах
Дөрөв. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт 4.1 Үйлдвэрлэлийн сургалт, дадлага, лаборатори, сургалтын гадна, дотор орчин, үйлчилгээний онцлогоос хамаарч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байдал, хяналтыг орон тооны бус зөвлөл үе шаттайгаар зохион байгуулна. 4.2 Хяналтын дүнг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, хэм хэмжээг зөрчсөн ажилтан, нэгж салбаруудад хариуцлага тооцож, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг тодорхойлно. 4.3 Хөдөлмөр хамгааллын иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан, шаардагдах хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаад сургуулийн санхүү хяналт тавина. -----оОо-----
Search