Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore ТТПК сургалтын дүрэм журам 2021.05.03

ТТПК сургалтын дүрэм журам 2021.05.03

Published by ШИНЭБАЯР Болдбаатар, 2021-05-04 01:25:16

Description: ТТПК сургалтын дүрэм журам 2021.05.03

Search

Read the Text Version

АГУУЛГА Техник технологийн политехник коллежийн сургалтын журам .................................................... 3 Техник технологийн политехник коллежийн цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам ........................................................................................................................................................ 14 Техникийн боловсролын сургалтын оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх журам... 19 Үйлдвэрлэлийн сургалтын хичээлд хэрэглэх материал, түүхий эд захиалах, авах, олгох журам ........................................................................................................................................................ 24 Техник технологийн политехник коллежид багш ажиллуулах журам....................................... 28 Техник технологийн политехник коллежийн багшийн орон тоо, гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, түүнийг тооцох журам ........................................................................................................... 37 Тэнхимийн ажиллах, тэнхимийг шалгаруулах журам ................................................................... 42

Захирлын 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 163 тоот тушаалаар батлав. Техник технологийн политехник коллежийн сургалтын журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Монгол Улсын Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нийцүүлэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг үндэслэн Техник Технологийн Политехник коллежид (цаашид ТТПК гэнэ) мэргэжлийн боловсрол олгох сургалт зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө. 1.2 Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино. 1.3 Энэхүү журмыг сургалтын харилцаанд оролцогч багш, ажилтан, суралцагч, тэдний эцэг эх, хамтран ажиллагч аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөнө. 1.4 ТТПК-ийн сургалт нь өдрийн хэлбэртэй байна. 1.5 Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал ТТПК-ийн захиргааны зөвлөл хэлэлцэж, захирал шийдвэр гаргана. 1.6 Журмын нэр томьёо 1.6.1 “Мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг 1.6.2 “Техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг 1.6.3 Мэргэжлийн сургалт гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг. 1.6.4 Хичээлийн цаг. 40 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 80 минутанд багтаан явуулж болно. 1.6.5 Чадамжид суурилсан сургалт. Мэргэжлийн боловсрол сургалтаар ажлын байранд тухайн ажлыг ажил, мэргэжлийн стандартын дагуу гүйцэтгэхийн тулд эзэмших шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох, төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт 1.6.6 Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр. Суралцагчийн суралцах бүх үүрэг, ажилбарыг тодорхойлсон хичээл, сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл бөгөөд сурлагын үр дүн, агуулга, орчин, арга зүй, үнэлгээний аргуудыг багтаасан хөтөлбөр 1.6.7 Сургалтын төлөвлөгөө. Хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд судлах хичээл, дадлагын жагсаалт, агуулгын багтаамж, дараалал, төрлийг тусгасан баримт бичиг 1.6.8 Хичээлийн хөтөлбөр. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрийн нэр, индекс, хичээлийн төгсгөлд хүрэх үр дүн (оюутан эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж) агуулга, төлөвлөгөө, үнэлгээ, арга зүй, тухайн хичээлийн багтаамж/ багц цаг, ашиглавал зохих ном, сурах бичиг, эх сурвалжийн жагсаалтыг тодорхойлсон баримт бичиг 1.6.9 Чадамжийн нэгж. Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг гүйцэтгэлийн үнэлэмжийн хамгийн бага нэгж бөгөөд ихэвчлэн үр дүнгээр хэмжигддэг. Тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадавар, хандлагыг.

1.6.10 Хичээлийн код. Техникийн боловсролын хичээл тус бүр нэгдсэн кодтой байна. Код нь тухайн шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрний эхний 3 үсэг (англиар) ба 3 оронтой тооноос бүрдэх бөгөөд эхний тоо нь уг хичээлийн түвшнийг, дараагийн хоёр тоо нь хичээлийн дугаар (хичээл хоорондын залгамж холбоо, дэс дарааллыг харгалзан тогтоогдсон)-ыг илэрхийлнэ. Үүнд: 100-199 дугаартай бол техникийн боловсролын ерөнхий суурь хичээл 200-299 дугаартай бол техникийн боловсролын мэргэжлийн суурь хичээл 300-399 дугаартай бол техникийн боловсролын мэргэшүүлэх хичээл 1.6.11 Ерөнхий суурь (General Education) хичээл. Суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг олгоход чиглэсэн хичээл; 1.Нийгэм, хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадвар 2.Эзэмшсэн мэдлэг, ур чадвараа амьдралд бүтээлчээр бодитой ашиглах дадал олгох үндсэн зорилго бүхий суурь судлагдахуун. 1.6.12 Мэргэжлийн суурь (Core) хичээл. Суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ суралцах үндсэн чиглэлийнх нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, тухайн талбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал болон сонгон судлах хичээл. 1.6.13 Мэргэшүүлэх хичээл (Major course). Суралцагчид мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх хичээл. 1.6.14 Заавал судлах (Compulsory) хичээл. Тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах шаардлагатай хичээл. 1.6.15 Сонгон судлах (Elective) хичээл. Тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний бүлэг бүрээр авбал зохих багц цагийг судлах зорилгоор тодорхой бүлэг хичээлүүдээс суралцагч өөрөө сонгон судлах хичээл. 1.6.16 Лекцийн хичээл. Шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг системтэй өгөх зорилготой багшийн тайлбарлан ярих болон сурган хүмүүжүүлэх бусад арга, хэрэгслийг хэрэглэж буй сургалтын хэлбэр юм. 1.6.17 Семинарийн хичээл. Онолын материалыг гүзгийрүүлэн судлах, ерөнхийлөн дүгнэх, сэтгэхүйн шүүмжлэлт шинжийг хөгжүүлэх, мэдлэг хуримтлуулах, бүтээлч санаачлага болон ур чадварт суралцах, эргэцүүлэл хийх, өөрийн үзэл бодлыг үндэслэлтэй хамгаалах, илэрхийлэх дадал бүрэлдүүлэхэд чиглэсэн сургалтын хэлбэр юм. 1.6.18 Лаборатори, дадлагын хичээл. Дадлагын газар, лабораторид багшийн тусламжтайгаар суралцагч онолын мэдлэгийг бодит амьдралын үйл ажиллагаанд чиглэсэн дадлага туршилт дээр үндэслэн дадлага олгох буюу ажлын ур чадвар эзэмшүүлэх хичээл. 1.6.19 Дадлага нь суралцагчдыг аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцуулах замаар техник технологи, хөдөлмөр зохион байгуулалтын арга, ажиллагааг судлуулан, онолын мэдлэгээ бататган, эзэмшсэн мэргэжлийн ур чадварыг ажлын байранд дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 1.6.20 Багц цаг (Credit) нь Техник, мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж бөгөөд суралцагчийн сурах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, сургалтад тавигдах нийтлэг шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. 1.6.21 Хичээл/чадамжийн нэгжийн багц цаг нь хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь улиралд тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Суралцагчийн нэг долоо хоногт сурах үйл ажиллагаанд зарцуулах дараах багц бүрийг нэг багц гэж тодорхойлно. Үүнд:  Лекц 1 цаг + суралцагчийн бие даан суралцах 2 цаг;  Семинар 2 цаг + суралцагчийн бие даан суралцах 1 цаг;  Лабораторийн хичээлийн 3 цаг;

 Дадлага, судалгааны ажил зураг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг нэг багц цагтай дүйцүүлж тооцно. 1.6.22 Суралцагчийн тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээ. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн агуулгыг суралцагч хичээлийн явцад болон эцэст хэрхэн судлаж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн хувьд “хувьчилсан оноо”, “үсгээр илтгэсэн дүн”, “тоогоор илтгэсэн дүн” гэсэн хэлбэртэй байна. Мөн “тооцов”, “үл тооцов” хэмээн үнэлж, харгалзан “S”, “U” гэсэн тэмдэглэгээг хэрэглэж болно. Мэргэжлийн боловсролын 2,5 жил, 1 жилийн сургалтын үнэлгээг “Чадамжтай”, “Хараахан чадамж эзэмшээгүй” гэж үнэлнэ. 1.6.23 Хувьчилсан оноо. Тухайн хичээлээр суралцагчийн хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Үнэлгээ нь явцын (formative) ба улирлын (summative) үнэлгээ гэсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд тэдгээрийг бүхэл тоогоор илэрхийлнэ. 1.6.24 Үсгээр илтгэсэн дүн нь Техникийн боловсролын суралцагчийн мэдлэг, чадварын түвшийг илэрхийлэх А, А-, В+, В, В-, С+, С, С-, D+, D, D-, F үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр үсгээр илтгэсэн дүнд 4.0, 3.7, 3.4, 3.0, 2.7, 2.4, 2.0, 1.7, 1.3, 1.0, 0.7, 0.0 гэсэн тоогоор илтгэсэн дүнг харгалзуулж болно. 1.6.25 Явцын үнэлгээ. Ээлжит хичээлийн үеэр суралцагчийн эзэмшиж буй мэдлэг, ур чадвар, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг тогтоох үйл явц бөгөөд багш суралцагчийн сургах, сурах үйл ажиллагааг цаашид идэвхижүүлэх үзүүлэлт. 1.6.26 Чадамжийн нэгжийн үнэлгээ. Тухайн чадамжийн нэгжийн хүрээний мэдлэг, ур чадвар, хандлагыг цогцоор нь эзэмшсэн эсэхийг тогтоох, баталгаажуулах үйл явц; 1.6.27 Улирлын үнэлгээ. Тухайн улиралд судалсан хичээлийн агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг тодорхойлох үйл явц; 1.6.28 Төгсөлтийн үнэлгээ. Тухайн мэргэжил, мэргэшилд хамаарах хичээлийн агуулгын хүрээг цогцоор нь эзэмшсэн эсэхийг төгсөлтийн явцад тогтоох, баталгаажуулах үйл явц. 1.6.29 Голч оноо. Техникийн боловсролын багц цаг бүхий хичээл бүрээр суралцагчийн авсан оноог багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хуваасан (арифметикийн жинлэсэн дундаж) үзүүлэлт. 1.6.30 Голч дүн. Техникийн боловсролын суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно. 1.6.31 Төгсөлтийн ажил. Техникийн боловсролын хөтөлбөрийг биелүүлж буй суралцагч тухайн мэргэжлээр боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшсэнээ баталгаажуулах, судалгаа шинжилгээний ажлын суурь мэдлэг, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх зорилгоор хийж болох бүтээлч ажил юм. Хоёр. Сургалтын удирдлага, зохион байгуулалт 2.1 ТТПК-д сургалтын ажлыг сургалтын алба нь удирдлагаар хангаж, зохион байгуулна. 2.2 Сургалтын алба нь ТТПК-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулах, суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажиллана. 2.3 Сургалтын алба дараах чиг үүрэгтэй. Үүнд: 2.3.1 Техникийн болон мэргэжлийн сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалтын асуудлыг сургалтын стандартад нийцүүлэн төлөвлөж, хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангана. 2.3.2 Сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн стандарт болон сургалтын технологийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийнэ. 2.3.3 Сургалтын үйл ажиллагаа болон суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.

2.3.4 Багшийн сургалтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянаж дүгнэлт хийнэ. 2.3.5 Цахим болон сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтад үнэлгээ дүгнэлт өгөх. 2.3.6 Суралцагчийн сурах үйл ажиллагааг удирдан явуулах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна. 2.4 Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад ТТПК-ийн холбогдох бусад нэгжийн оролцоо 2.4.1 Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад нэгжүүд уялдаа холбоотой, хариуцлагатай хамтран ажиллаж холбогдох дүрэм журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, эргэн тайлагнан ажиллана. 2.4.2 Тэнхим нь: 2.4.2.1 Багш нарын цагийн ачааллыг цаг тухайд нь сургалтын албанд гаргаж өгөх. 2.4.2.2 Баталсан хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургалт явуулах; 2.4.2.3 Суралцагчдыг цаг хугацаанд нь бодитой үнэн, зөв үнэлж, дүнг цаг тухайд нь сургалтын мэдээллийн системд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих; 2.4.2.4 Хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг батлагдсан дүрэм журам, зааврын дагуу цаг тухайд нь боловсруулах, сайжруулах; 2.4.2.5 Эрдэм шинжилгээний хурал, ажил мэргэжлийн уралдаан тэмцээн, хичээлийн олимпиад зэрэг суралцагчдын дунд зохиох ажлыг хийх; 2.4.2.6 Хичээлийн хэвийн үйл ажиллагаа, багшийн хичээлийн болон зөвлөгөө өгөх цаг баримтлах явц, суралцагчийн хичээлийн оролцоонд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах; 2.4.2.7 Суралцагчдын үнэлгээ, дүнд статистик боловсруулалт хийж үр дүнд үндэслэн хичээлийн чанарт хяналт тавьж сайжруулах; 2.4.2.8 Багш, ажилтныг хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, бусад шаардлагатай эд зүйлсээр хангах зэрэг ажлыг хариуцсан ажиллана. 2.4.3 Инноваци, хамтын ажиллагаа, мэдээлэл технологийн алба: 2.4.3.1 Багш, суралцагчдын дунд зохиогдох эрдэм шинжилгээ, инновацийн ажлыг холбогдох тэнхим, сургуулиудтай хамтран зохион байгуулах; 2.4.3.2 Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийг хэвлүүлж, түгээн дэлгэрүүлэх 2.4.3.3 Багш нарын бүтээл туурьвал бичих, эрдэм шнжилгээний хуралд илтгэл тавиулах, чанартай бүтээл гаргахад анхааран чиглүүлэх 2.4.3.4 Багш нарын бүтээж туурьвах, ном сурах бичиг, гарын авлага бичихэд хяналт дүгнэлт зөвлөгөө өгөх 2.4.3.5 Дотоод, гадаад хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг шаардлагын түвшинд хүргэх 2.4.3.6 Сургалтын мэдээллийн системийг сургалтын шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх сайжруулах; 2.4.3.7 Сургалтын мэдээллийн систем хэвийн ажиллах техник, технологийн нөхцлөөр хангах; 2.4.3.8 Сургалтын мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах ажлыг хариуцна. 2.4.4 Санхүү, хангамж үйлчилгээний алба нь; 2.4.4.1 Сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтийг холбогдох дүрэм журмын дагуу шийдвэржүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах; 2.4.4.2 Сургалтын төлбөр, бүртгэлийн хураамжтай холбоотой мэдээллийг сургалтын мэдээллийн системд цаг тухайд нь оруулах, тайлагнах; 2.4.4.3 Сургууль, тэнхим хоорондын тооцоог хийх 2.4.4.4 Анги танхимын засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж, сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангаж хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг хариуцна. 2.4.5 Оюутан, төгсөгчдийн алба нь:

2.4.5.1 Суралцагчдын шилжилт хөдөлгөөний асуудлыг хариуцах 2.4.5.2 Суралцагчдын хөгжил, төлөвшилд чиглэсэн олон талт ажил, үйлчилгээг зохион байгуулах 2.4.5.3 Сургуулийн оюутны зөвлөлийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудаас явуулж байгаа үйл ажиллагаатай холбох, хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх 2.4.5.4 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах 2.4.5.5 Оюутны бүртгэл, төгсөлтийн мэдээллийн сан бүрдүүлж шаардлагатай хүмүүсийг мэдээллээр хангах 2.4.5.6 Төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаанд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээг боловсруулах 2.4.5.7 Оюутныг үйлдвэрлэлийн дадлагад гаргах үйл ажиллагааг зохицуулах; 2.4.5.8 Мэргэжлийн богино хугацааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2.4.5.9 Сургуулийн эмч нь холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хичээлийн болон дотуур байрны ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэгийг тогтмол хийж, холбогдох ажилтнуудад заавар зөвлөгөө өгөх, ТТПК-ийн багш, ажилтан, суралцагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлнэ. Гурав. Сургалтын үйл ажиллагаа 3.1 Сургалтын зохион байгуулалтын нийтлэг шаардлага 3.1.1.Хичээлийн жилийн эхэнд ТТПК-ийн сургалтын үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөөг сургалтын алба боловсруулж захирал батална. 3.1.2.Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа: 3.1.1.1 Мэргэжлийн боловсролын сургалт 36 долоо хоног 3.1.1.2 Техникийн боловсролын сургалт 32 долоо хоног 3.1.1.3 Мэргэжлийн сургалт эхлэх хугацаа уян хатан байна. 3.1.2 Хичээлийн жил нь намар, хавар гэсэн үндсэн хоёр улиралтай байна. 3.1.3 Хичээлийн нэг улирал нь техникийн боловсролын хөтөлбөрийн хувьд танхимын сургалтын хугацаа 16 (лекц, семинар, мэдлэг ур чадвараа үнэлүүлэх, явцын шалгалтыг агуулна) шалгалтын 2, нийт 18 долоо хоног, мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн хувьд танхимын сургалтын хугацаа 18 (лекц, семинар, явцын үнэлгээг агуулна) долоо хоногтой, мэргэжлийн сургалтын хувьд эхлэх хугацаа уян хатан байна. 3.1.4 Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь танхимын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил байна. 3.1.5 Yйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажлыг сургууль дээрх, ажлын байран дахь, төгсөлтийн өмнөх гэсэн үе шаттайгаар зохион байгуулна. 3.1.6 Үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна. 3.1.7 Сургалтын үйл ажиллагаанд цахим хэлбэрийг нэвтрүүлж нэг улиралд нэг хичээлийг танхимын болон цахим хэлбэрээр зэрэг /холимог/ явуулж болно. 3.1.8 Цахим сургалтыг IET/eschool цахим платформ ашиглаж “Цахим сургалтын удирдамж”- д заасан зааврыг мөрдөж явуулна. 3.1.9 Сургалтын үйл ажиллагаанд Захирлын 2019 оны 229 тоот тушаалаар батлагдсан “Сургалтын үйл ажиллагааг стандартын дагуу баримтжуулах, баримт бичгийн эргэлтийн үйл ажиллагаанд хэм хэмжээ тогтоох баримт бичиг бүхий маягт”-ыг хөтөлнө.

3.2 Элсэлтийн үйл ажиллагаа 3.2.1 ТТПК-д суралцагч элсүүлэх үйл ажиллагааг жил бүрийн элсэлтийн журмаар зохицуулна. 3.2.2 Гадаадын иргэнийг ТТПК-д элсүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрт суралцуулах асуудлыг тусгай журмаар зохицуулна. 3.2.3 Элсэлтийн журам болон бусад холбогдох мэдээллийг тус сургуулийн www.ietpolytech.edu.mn вэб сайт болон https://www.facebook.com/iet.polytech/ пэйж хуудсанд байршуулж, элсэгчид бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ сонгох боломжийг хангасан байна. 3.2.4 ТТПК-д суралцагч элсүүлэх шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. 3.2.5 Суралцагч дотоод, гадаадын сургуулиас шилжин суралцаж болно. Энэ асуудлыг “Суралцагч шилжүүлэн суралцуулах” журмаар зохицуулна. 3.3 Сургалтын агуулга, хөтөлбөр 3.3.1 Сургалтын хөтөлбөр нь “Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага MNS 6541:2015”, төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байна. 3.3.2 Сургалтын хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд дурьдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих агуулга, арга зүй, үнэлгээний оновчтой хэлбэрийг бүрэн багтаасан нийтлэг шаардлагын дагуу иж бүрэн боловсруулан баталгаажуулсан баримт бичиг байна. 3.3.3 Техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид технологийн процессийг удирдах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэж, улмаар хэсэг тус бүрийн агуулга нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ. 3.3.3.1 Ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг олгох; 3.3.3.2 Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр шинэ техник эзэмших, өөрчлөлтөд зохицож хөгжих, тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай техникийн суурь мэдлэг, чадвар олгох 3.3.3.3 Мэргэшүүлэх хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх. 3.3.4 Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид ажил, мэргэжлийн үндэсний ангиллаар тодорхойлсон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэнэ. 3.3.5 Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр дараах бүтэцтэй байна. Үүнд: I.Чадамжийн нэгжийн жагсаалт II.Чадамжийн нэгжийн бүтэц  Чадамжийн нэгжийн нэр, код, тодорхойлолт, өмнө нь эзэмшсэн байвал зохих чадамжийн нэгж  Чадамжийн нэгжийн агуулгын төлөвлөлт  Гүйцэтгэлийн цар хүрээ, нөхцөл  Чадамжийн элементийн төлөвлөгөө III.Сургалт зохион байгуулахад тавигдах шаардлага  Суралцагч  Багш  Сургалтын орчин IV.Үнэлгээ  Үнэлгээний төлөвлөгөө  Үнэлгээний удирдамж

3.4 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр 3.4.1 Сургалтын төлөвлөгөө нь үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтын шаардлагыг хангасан сургалтын хэв шинжээс хамааруулан багтаамж, сургалтын норматив хугацаа, судлах чадамжийн нэр (хичээлийн нэр), дараалал, мэргэжлийн онол дадлагын харьцаа, үнэлгээний хэлбэр зэргийг тусгасан бичиг баримт бөгөөд сургалтын төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг хангасан байна. 3.4.2 Тухайн мэргэжлийн сургалтын мэргэжлийн тодорхойлолт, суралцагчийн эзэмших чадамж, судлах хичээлийн жагсаалт, тэдгээрийн багц цаг, өмнөх хичээлийн холбоо зэргийг тусгасан “Оюутны гарын авлага”-ыг суралцагчдад боловсруулан хүргэнэ. 3.4.3 Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахдаа ажил олгогч, мэргэжлийн багш нарын саналыг үндэслэн боловсруулж сургалт арга зүйн зөвлөлөөр хэлэлцүүлж ХНХЯ-ны мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраар батлуулан мөрдөнө. 3.4.4 Техникийн боловсролын сургалтын төлөвлөгөөний суралцагчийн эзэмших агуулгын багтаамжийг танхимын сургалтын лекцийн 16 цаг, семинарын 32 цаг, лаборатори дадлагын 48 цагийг тус тус нэг багц цаг гэж тооцно. 3.4.5 Мэргэжлийн боловсролын сургалтын төлөвлөгөөний суралцагчийн эзэмших агуулгын багтаамжийг танхимын сургалтын лекцийн 18 цаг, семинарын 36 цаг, лаборатори дадлагын 54 цагийг тус тус нэг багц цаг гэж тооцно. 3.4.6 Сургалтын төлөвлөгөөний нийт багц цагийн онол, дадлагын харьцааг “Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага MNS 6541:2015”-д заасны дагуу хэрэгжүүлнэ. 3.4.7 Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрээр оюутны эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, тухайн хичээлийн багтаамж/багц цаг, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг заасан баримт бичиг юм. 3.5 Суралцагчийн мэдлэг, чадварын үнэлгээ 3.5.1 Хичээлээр эзэмшсэн суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх, суралцагчийн сурах, багшийн сургах хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгох бөгөөд үнэлгээ шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байна. 3.5.2 Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/50 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ын 2.1-т тусгасан зарчим, 2.5-д тусгагдсан ерөнхий шалгуур, 5 дугаар зүйл тусгагдсан үнэлгээний орчныг тус тус баримтална. 3.5.3 Мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн үнэлгээг чадамжаар/чадамжтай, хараахан чадамж эзэмшээгүй/, ерөнхий суурь хэсгийн хичээл, техникийн боловсрол олгох сургалтыг бүхэлд нь стандарт үнэлгээгээр үнэлнэ. 3.5.4 Техникийн боловсролын суралцагчийн сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны голч дүнгээр тодорхойлно. 3.5.5 Суралцагч улирал бүр тухайн улирлын мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнтэйгээ танилцан, сурлагынхаа байдалд үнэлэлт дүгнэлт хийж цаашид суралцах үйл ажиллагаагаа төлөвлөнө. 3.5.6 Суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний бүтэц, агуулга, үнэлгээний голч дүн бодох аргачлал, явцын болон улирлын шалгалтын дэг, дахин шалгалт болон дахин судлах, дүн хүлээн зөвшөөрөх, дүнгийн гомдлыг барагдуулах зэрэг зохицуулалтыг ТТПК-ийн оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх журмаар зохицуулна. 3.6 Суралцагч чөлөө авах, шилжилт хөдөлгөөн 3.6.1 Суралцагчид чөлөө авах

3.6.1.1 ТТПК-ийн суралцагчид хичээлийн түр чөлөө олгох, жилийн чөлөө олгох асуудлыг “Суралцагчдын шилжилт, хөдөлгөөний журам”-аар зохицуулна. 3.6.2 Суралцагчдын шилжилт хөдөлгөөн 3.6.2.1 Гадаад болон дотоодын сургуулиас ТТПК-д шилжин ирэх, шатлан суралцах хүсэлтэй суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн бичиг хэрэгт өгнө. Үүнд: - Хувийн өргөдөл - Суралцаж байсан тухай сургуулийн тодорхойлолт - Сурагчийн хувийн хэрэг - Бүрэн дунд /мэргэжлийн боловсролын үнэмлэх/ боловсролын болон суурь боловсролын үнэмлэх /эх хувь/ - Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ний хуулбар - Анх элсэн орсон сургуулийн томилолт /эх хувь/ - Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт 3.6.2.2 Суралцагчийн өргөдөл, бичиг баримт, сургалтын болон оюутан төгсөгчдийн албаны саналыг үндэслэн суралцуулах эсэх шийдвэр гаргана. 3.6.2.3 Суралцагчийг шилжин суралцуулах тухай шийдвэр гарсан тохиолдолд “Сургалтын гэрээ” байгуулж, захирлын тушаал гаргуулна. Сургалтын төлбөрийн 10-аас доошгүй хувийг төлснөөр суралцах эрх нээгдэнэ. 3.6.2.4 Техникийн боловсролд шилжин суралцагчийг тухайн сургуульд суралцахад үзэж судалсан хичээлийн кредитийг сургалтын менежер дүйцүүлэн анги хуваарилалт хийнэ. 3.6.4 Сургуулиас чөлөөлөх 3.6.4.1 Сургуулийн захиргаа дараах тохиолдолд суралцагчидтай байгуулсан “Сургалтын гэрээ”-г цуцалж сургуулиас чөлөөлнө. Үүнд: - Суралцагчийн ёс зүйн дүрэм, оюутан сурагчдын дүрэм, сургуулийн дотоод журмыг зөрчсөн - Сургалтын гэрээ зөрчсөн - Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид суралцах боломжгүй болсон - Дутагдлаа засалгүйгээр сахилгын зөрчил дахин гаргасан - Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан - Суралцаж байх хугацаандаа 1 улирлын турш хэл сураггүй болсон - Суралцагч өөрөө сургуулиас гарах хүсэлт гаргасан - Өөр сургуульд шилжсэн 3.7 Төгсөлт 3.7.1 Төгсөлтийн үйл ажиллагаа 3.7.1.1 Төгсөлтийн үнэлгээг комисс зохион байгуулна. 3.7.1.2 Төгсөлтийн үнэлгээний комиссын даргаар захирал, нарийн бичгийн даргаар сургалтын менежер, гишүүнээр сургуулийн холбогдох албаны дарга, тэнхимийн эрхлэгч, үнэлгээ баталгаажуулалтын ажилтан нарыг ТТПК-ийн захирлын тушаалаар томилно. 3.7.1.3 ТТПК-ийн сургалтын алба “ТТПК-ийн техникийн боловсролын төгсөлтийн ажил хамгаалуулах журам”-ыг баримтлан, сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд төгсөх оюутны төгсөлтийн ажлын хамгаалалтыг нийт сургуулийн хэмжээнд удирдлагаар ханган зохион байгуулна. 3.7.1.4 Мэргэжлийн боловсрол төгсөгчийн төгсөлтийн үнэлгээг ХНХ-ын сайдын 2017 оны А/50 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийг түвшинг үнэлж баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-аар зохицуулна.

3.7.1.5 Төгсөлтийн ерөнхий комисс ТТПК-ийн хэмжээнд, салбар комисс тухайн тэнхимийн хэмжээнд төгсөлтийн үйл ажиллагааг ерөнхий удирдлага, зохицуулалтаар хангана. 3.7.1.6 Төгсөлтийн ерөнхий болон салбар комисс төгсөлт дууссаны дараа тайлан бичиж, сургуулийн захиргаанд өгөх бөгөөд бэлтгэж байгаа мэргэжилтний чанарын түвшин, сургалтын агуулга, технологийн талаар дүгнэлт өгч, цаашид анхаарах арга хэмжээний талаар тодорхой санал, зөвлөмж оруулсан байвал зохино. 3.7.2 Төгсөгчдөд тавих шаардлага 3.7.2.1 Төгсөгч нь ТТПК-д зохих журмын дагуу захирлын тушаалаар элссэн байна. 3.7.2.2 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийг бүрэн судалж, сургууль, тэнхимээс холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн байх 3.7.2.3 Төгсөгч нь сургалтын төлбөрийн болон бусад тооцоогүй байна. 3.7.3 Төгсөлтийн бичиг баримт 3.7.3.1 Энэхүү журмын дагуу амжилттай сурч, төгсөлтийн үнэлгээний комиссын шийдвэрийг үндэслэн, ТТПК-ийн захирлын тушаалаар төгсгөн, мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх төгсөлтийн баримт бичиг болох диплом, мэргэжлийн үнэмлэх олгоно. 3.7.3.2 Төгсөгчдөд мэргэжлийн диплом, мэргэжлийн боловсролын үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, олгоход ХНХ-ын сайд, БСШУС-ын сайдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”-ыг баримтална. 3.7.3.3 Техникийн боловсролын сургалтын төлөвлөгөөн дэх багц цагийг бүрэн биелүүлж, сургууль, тэнхимээс холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн оюутанд техникийн боловсролын зэрэг олгож төгсгөнө. 3.7.3.4 Мэргэжлийн боловсролын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн агуулгыг бүрэн судалж, үнэлгээнд хамрагдан “Чадамжтай” үнэлэгдсэн суралцагчдад захирлын тушаалаар мэргэжлийн үнэмлэх, мэргэжлийн боловсролын үнэмлэх олгоно. 3.7.3.5 Мэргэжлийн тодорхой түвшний ур чадвар олгох сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн суралцагчид Чадамжийн гэрчилгээ олгоно. 3.7.3.6 Төгсөлтийн салбар комисс сургуулийн архивт төгсөж байгаа суралцагчтай холбоотой дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд: - Төгсөлтийн салбар комиссын хурлын шийдвэр (загварыг сургалтын албанаас гарган мөрдүүлнэ) - Төгсөлтийн захирлын тушаал - Төгсөгчдөд диплом олгосон бүртгэлийн хуулбар (мэргэжлийн хөтөлбөрөөр) - Хамгаалуулах зөвлөлийн хуралдааны протокол, тогтоол - Суралцагчдын суралцсан хугацааны баталгаажсан дүн - Дипломын хуулбар - Тойрох хуудас 3.7.3.7 Төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд архивын материалыг үндэслэн нөхөн олгох бөгөөд үүнийг захирлын 2017 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Техник технологийн политехник коллежийн архивын баримт ашиглуулах журам”-аар зохицуулна. 3.7.3.8 Төгсөгч төгсөлттэй (үнэмлэх, диплом, дипломын хавтас гэх мэт) холбоотой хураамж төлнө. Хураамжийг тухайн хичээлийн жилд сургалтын албанаас тогтооно.

3.7.3.9 Төгсөлтийн баримт бичгийг засварлах буюу хуурамчаар үйлдвэл буруутай этгээд хуулийн хариуцлага хүлээнэ. 3.7.4 Төгсөлтийн ёслол 3.7.4.1 Төгсөгчдөд ТТПК-ийн үнэмлэх, дипломыг ёслолын байдалд хүндэтгэлтэйгээр гардуулна. Энэ ёслолын үед ТТПК-ийн захирлын тушаалыг уншиж сонсгоно. 3.7.4.2 Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд төгсөгчид, тэдгээрийн найз нөхөд, эцэг эхийн төлөөллийг оролцуулан эрдмийн баяр болгон тэмдэглэнэ. 3.8 Сургалтын төлбөр 3.8.1. Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн хичээлийн жилд сургуулийн удирдах зөвлөлөөс тогтооно. Сургалтын төлбөрийг суралцагч улирал бүр төлнө. 3.8.2. Сургалтын төлбөр нь сургалттай холбоотой шууд зардлаас бүрдэнэ. Энэ нь суралцагчийн сурах үйл ажиллагаанд шууд холбоотой сургалтын үйлчилгээ бөгөөд багш нар, сургалтын албаны мэргэжилтэн, ажилтны цалин хөлс, үйл ажиллагааны зардал, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, сургалтын үйлчилгээний ажилчдын цалин хөлс, хичээл практик, эрдэм шинжилгээний хурал семинарын зардал, оюутны тэтгэлэг, олимпиад, оюутны дунд зохиогддог бүх төрлийн уралдаан тэмцээний зардал, багшийн үйл ажиллагаа, хөгжлийг дэмжих зардал, интернет, сургалтын тоног төхөөрөмж, дадлагын хувцас, эд хогшлын зардал зэргийг санхүүжүүлнэ. 3.8.3. Суралцагчийн дүйцүүлсэн хичээлийн /багц цагийн төлбөрийг авахгүй. 3.8.4. Суралцагч сургалтын төлбөрөөс гадна төгсөлт, дотуур байр болон бусад нэмэлт үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамжийг тухай бүр төлнө. 3.8.5. Зохих шалгуур хангасан суралцагч нь байгууллага, хувь хүн олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг, урамшуулалд хамрагдах боломжтой. 3.8.6. Энэ журмын хүрээнд суралцагчаас авах сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамжийн хэмжээг санхүүгийн асуудал хариуцсан албанаас боловсруулж, хичээлийн жил эхлэхээс өмнө ТТПК-ийн захирлын тушаалаар баталгаажуулан мөрдүүлнэ. 3.9 Сургуулиас олгох албан бичиг баримт, лавлагаа 3.9.1. ТТПК-д суралцагчаар элсүүлэх тухай захирлын тушаал гарсны дараа элссэн суралцагчдад суралцагчийн үнэмлэхийг үнэ төлбөргүй олгоно. Үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд зохих төлбөрийг төлж нөхөн авч болно. 3.9.2. Энэ журмын дагуу амжилттай сурч, техникийн болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг дүүргэсэн суралцагчийг төгсөхөд тухайн боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг олгоно. 3.9.3. Суралцагчийн лавлагаа, тодорхойлолтын загварыг сургалтын албанаас батлах бөгөөд дараах хугацаанд олгоно. Бичиг баримтын нэр, төрөл Олгох алба Хугацаа Оюутан, төгсөгчдийн алба Тухай бүр ТТПК-ийн суралцагч мөн Ажлын 1 хоногт болох тухай, дүнгийн Сургалтын алба тодорхойлолт Архив бичиг хэрэг Ажлын 3 хоногт Суралцаж байсан үеийн Архив бичиг хэрэг Англи хэл дээр бол ажлын 3, дүнгийн албан ёсны монгол хэл дээр бол ажлын 1 тодорхойлолт Оюутан, төгсөгчдийн алба Сургалтын алба хоногт Төгссөн тухай тодорхойлолт, үнэмлэх, дипломын хавсралт Ажлын 5 хоногт дахь дүнгийн албан ёсны магадлагаа Ажлын 10 хоногт Суралцагчийн үнэмлэх хаяж гээгдүүлсэн тохиолдолд нөхөн авах Үнэмлэх, Диплом нөхөн олгох

3.9.4. Албан ёсны бичиг баримтыг олгохдоо тухайн суралцагч, төгсөгчид өөрт нь өгөх бөгөөд өөрөө ирж авах боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно. Үүнээс бусад тохиолдолд өөр хүнд өгөхийг хориглоно. 3.9.5. Албан ёсны бичиг баримтыг олгохдоо холбогдох журамд заасан зохих хэмжээний хураамж авна. 3.10 Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээ 3.10.1. Энэ журмын хэрэгжилтэд сургалтын алба, тэнхим тогтмол хяналт тавьж, үнэлгээ хийн, үр дүнг нь сургалтад оролцогч талуудад мэдээлж, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад ашиглана. 3.10.2. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээг ТТПК-ийн сургалтын алба болон бусад нэгжүүдээс тогтмол болон тогтмол бус хугацаанд гаргадаг сургалтын бичиг баримт, тайлан, судалгаа, суралцагч, багш, ажилтан, төгсөгч, ажил олгогчдыг хамруулсан санал асуулга, хөндлөнгийн шалгалтын дүн зэрэгт тулгуурлан хийнэ. -ооОоо-

Захирлын 2020 оны 11-р сарын 14-ний өдрийн 202 тоот тушаалаар батлав. Техник технологийн политехник коллежийн цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журмын зорилго нь ТТПК /цаашид “Сургууль” гэх/-ийн цахим сургалт эрхлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг Монгол улсын Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам, Сургалтын журам болон бусад журмын хүрээнд зохицуулахад оршино. 1.2. Цахим сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааны зорилго нь сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээл, сургалтыг оюутанд цаг хугацаа, орон зайгаас үл хамааран чанартай хүргэхэд оршино. 1.3. Цахим сургалт эрхлэх үеийн багшийн ажлын гүйцэтгэлийг ТТПК-ийн багшийн орон тоо, гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, түүнийг багц цагаар тооцох журмыг үндэслэн, мөн энэхүү журмын 7 дугаар бүлгийн нарийвчилсан зохицуулалтыг харгалзан тооцно. 1.4. Энэхүү журмыг сургуулийн цахим сургалт эрхлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцаанд оролцох багш, оюутан болон бусад оролцогч тал дагаж мөрдөнө. Хоёр. Журмын нэр томьёо 2.1. Хичээлийн багц материал (course content) – Сургалт явуулахад багшийн бэлтгэх шаардлагатай бүх төрлийн хэрэглэгдэхүүнийг ойлгоно. Үүнд: - Хичээлийн агуулгын материал (лекц, семинарын материал, гарын авлага) - Бие даан судлах материал (хичээлтэй холбоотой оюутан суралцагчийн уншиж судлах шаардлагатай үндсэн ба нэмэлт ном, сурах бичиг, цахим эх сурвалж) - Шалгалтын материал (явцын болон улирлын шалгалт /асуулт, сорил, тест/, даалгавар, бие даалтын ажил, түүнийг дүгнэх аргачлал) 2.2. Цахим хичээл (online course) – Хичээлийн багц материалыг оюутанд цаг хугацаа, орон зайгаас үл хамааран, мэдээллийн технологийг ашиглан бие даан судлах боломжтой болгон боловсруулж бэлтгэсэн хичээл юм. Цахим хичээл нь бүрэн цахим болон холимог хичээл гэсэн хэлбэртэй байж болно. 2.3. Бүрэн цахим хичээл (full online course) – Хичээлийн багц материалын бүх төрөл, хэлбэрийг цахим байдлаар бэлтгэсэн хичээлийг ойлгоно. 2.4. Холимог хичээл (blended online course) – Хичээлийн багц материалын аль нэг хэлбэрийг цахим хэлбэрт шилжүүлээгүй буюу танхимд судлах хичээлийг хэлнэ. 2.5. Сургалтын үйл ажиллагаанд үүсэх харилцаа (communication) – Сургалт явуулахад багш болон оюутны хооронд үүсэх харилцааг хэлнэ. - Хичээлийн агуулгыг хүргэх (лекц, семинар) - Зөвлөгөө өгөх (зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг хийх) - Үнэлэх (явцын болон улирлын шалгалт, даалгавар, бие даалт шалгаж дүгнэх). 2.6. Цахим сургалт (online learning) – Хичээлийг оюутан суралцагчдад цахимаар хүргэж буй үйл ажиллагааг хэлнэ. Цахим сургалт нь бүрэн болон холимог хэлбэртэй байж болно. 2.7. Бүрэн цахим сургалт (full online learning) – Сургалтаар үүсэх харилцааг бүрэн цахим хэлбэрээр явуулах сургалтын үйл ажиллагаа юм. 2.8. Холимог цахим сургалт (blended learning) – Сургалтаар үүсэх харилцааны аль нэг төрөл, хэлбэрийг танхимд явуулах шаардлагатай сургалтын үйл ажиллагааг хэлнэ.

2.9. Тонгоруу сургалт (flipped classroom) – Хичээлийн лекцийг цахимаар хүргэж, түүнийг 2.10. бататгах семинар болон лабораторийн хичээлийг танхимаар явуулахыг ойлгоно. Цахим сургалтын удирдамж (instructional design) – Тухайн цахим хичээлийн онцлог, хэлбэрээс хамааруулан сургалтын үйл ажиллагааны явцад үүсэх бүх төрлийн харилцааг хэрхэн зохион байгуулах талаар дэлгэрэнгүй тусгасан зааварчилгааг хэлнэ. Гурав. Удирдлага, зохион байгуулалт 3.1. Цахим сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад Сургалтын алба, тэнхим, Хөтөлбөрийн дэд хороо, Оюутан төгсөгчдийн албаны зүгээс өдөр тутмын удирдлагаар хангах, бодлого, сургалт арга зүйн зөвлөгөө өгч, сургалтын чанарын үнэлгээг хийн, тасралтгүй сайжруулах ажлыг удирдан зохион байгуулна. 3.2. Цахим сургалтын үйл ажиллагаанд Сургалтын алба дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд: 3.2.1. Цахим сургалтын үйл ажиллагааг Сургалтын албанаас гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу зохион байгуулах; 3.2.2. Цахим сургалтын хуваарь, цахим контент боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэн багш нарыг өдөр тутмын удирдлагаар хангах; 3.2.3. Оюутны хамрагдах хичээлийн хуваарийн дагуу цахим хичээлийн төлөвлөгөө, хуваарийг хүргэж, хичээлд оролцох бэлтгэлийг хангах, ирц, дүнг нягтлан, нэгтгэх; 3.2.4. Цахим хичээлийн материалыг багш нараас хүлээн авч, цахим хичээлийн сан үүсгэх; 3.2.5. Олон нийтэд цахим сургалтын талаар үнэн зөв мэдээлэл түгээх; 3.2.6. Цахим сургалтын явцад хяналт тавих зорилгоор багш нар нь сургалтын мэргэжилтнийг фэсебүүк групп болон классрүүмд нэмж ажиллана. 3.3. Цахим сургалтын үйл ажиллагаанд Тэнхим дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд: 3.3.1. Цахим хичээлийн агуулга, арга зүй, ашиглах эх сурвалж, хичээлийн төлөвлөлттэй урьдчилан танилцаж, батлах; 3.3.2. Цахим хичээлийн агуулга сургалтын үндсэн хөтөлбөр, төлөвлөгөөнд нийцэж буй эсэх, хөтөлбөр хоорондын уялдаа холбоо хангагдаж буй эсэх, цахим хичээлд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлгээ өгч, сайжруулахад чиглүүлэн ажиллах; 3.3.3. Цахим сургалтын арга зүй, технологийн талаар арга зүйн зөвлөгөө, мэдээлэл, сургалт, зөвлөгөөгөөр хангах; 3.3.4. Цахим сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулахад хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтын чанарыг тогтмол сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах. 3.3.5. Оюутны ирцийг бүртгэх, хяналт тавих; 3.3.6. Цахим сургалтын чанар үр дүн тооцох 3.4. Цахим сургалтын үйл ажиллагаанд Мультимедиа төв дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд: 3.4.1. Цахим хичээл болон видео бичлэгийн стандарт тогтоох; 3.4.2. Багш нарт цахим хэрэглэгдэхүүн боловсруулах сургалтыг хуваарийн дагуу үе шаттай зохион байгуулах 3.4.3. Багш нарын цахим хичээл бэлтгэх явцад тулгарч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг ярилцаж, зөвлөмж өгөх; 3.4.4. Багш нарын бэлтгэсэн цахим хичээлийн видео бичлэгийн агуулга, чанарт үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгч, хэлэлцүүлэг зохион байгуулах; 3.4.5. Цахим хичээлийн сан үүсгэж, каталогжуулах, код үүсгэж хард дискэнд хадгалах ажлыг зохион байгуулах. 3.5. Оюутан төгсөгчдийн алба дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

3.5.1. Оюутныг цахим сургалтад идэвхтэй хамруулахад хичээлийн багш нартай хамтран ажиллах; 3.5.2. Сургалтын алба, ангийн зөвлөх багш нар, оюутан, тэдний эцэг эхтэй нягт холбоотой ажиллах, мэдээллээр хангах, шаардлага тавих. 3.6. Цахим сургалтын гүйцэтгэлийн болон оюутны чанарын нэгдсэн шинжилгээг улирал бүрийн төгсгөлд хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн гарсан санал, зөвлөмжийг тэнхим, нэгжид хүргүүлнэ. Дөрөв. Цахим хичээлд тавигдах шаардлага 4.1. Цахим сургалт нь лекц, семинар, лаборатори хичээлээс бүрдэнэ. Цахим лекц, семинар, лабораторийн хичээлийн материалыг сургуулийн удирдлага мэдээллийн системд байршуулах ба лекц, семинарын хичээлийг Зүүм (Zoom), Гүүглмийт, Скайп болон бусад төрлийн видео ярианы программ ашиглан хичээлийн хуваарийн дагуу тогтсон цагтаа явуулж, шалгалтыг сургуулийн удирдлага мэдээллийн системийн шалгалтын цэс болон бусад төрлийн тест, санал асуулгын платформ ашиглан авна. 4.2. Цахим лекц хичээл нь аудио, видео, лайв хичээл, хэлэлцүүлэг, сорил зэрэг хэлбэртэй байж болох ба нэгж хичээл нь дараах шаардлага тавигдана. 4.2.1 Хичээлийн материал бэлтгэх: - Тухайн хичээлийн агуулгыг тайлбарласан үзүүлэн (слайд) болон аудио тайлбарыг агуулсан pptx, ppsx, html, swf, mp4 өргөтгөлтэй файл байна. - 80 минутын хичээлийн аудио тайлбар нь 20 минутаас ихгүй байна. - Хичээлийн файл нь үндсэн агуулга болон бататгах асуулт, даалгавраас бүрдэнэ. 4.2.2 Тавигдах шаардлага: - Хичээл нь орчин үеийн технологи, суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, нас сэтгэхүйн онцлог, мэргэжлийн болон хичээлийн онцлогийг харгалзсан. - Хичээл нь хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангасан, түлхүүр буюу гол ойлголтоо оновчтой тодорхойлсон. - Бичиглэл, найруулга, өнгө, дүрс, дууны чанар хангасан. Хөдөлгөөний эффект бүхий зураг, схем өргөнөөр ашиглана. № Шаардлагын нэр Шаардлага Дуу авианд - Хэт өндөр давтамжтай биш байх. 1 тавигдах - Дууны давтамж нэгэн хэвийн уйтгартай биш байх. - Энгийн ойлгомжтой, нуршуу биш байх. шаардлага: - Дуу авианы тусламжтайгаар чухал гэсэн ойлголтуудыг тайлбарласан байх. 2 Зурганд тавигдах - Тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байх. шаардлага: - Хэлж буй санаагаа хамгийн товчоор илрхийлсэн байх. - Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх. - Тухайн объектод хөдөлгөөн оруулж өгснөөр төлөв байдал нь илүү сайн Хөдөлгөөнт илэрхийлэгдэхээр байх. 3 дүрсэд тавигдах - Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн шаардлага: байх. - Дүрсийн хөдөлгөөнийг удирдаж болдог байх. Видео бичлэгт - Тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирч байх. 4 тавигдах - Дүрс бичлэг нь чанартай байх. шаардлага: - Дуу авианы хувьд шаардлага хангасан байх. - Зураг, видео зэрэг материал хичээлийн тексттэй зохицсон байх. Нэг хуудсанд - Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаасан байх. тавигдах - Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд 15-аас дээш 5 шаардлага буюу мөр оруулахгүй байх дэлгэцийн - Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртлэх үгийг нэг мөрөнд зохиомжлол: багтаахыг хичээсэн байх. - Дэлгэцэн дэх текстэнд 2-оос илүү параграф холихгүй байх. 4.3. Цахим хичээлийн бие даалт, даалгаврын материал заавал жишээ, бодлого, тайлбартай, оюутанд ойлгомжтой товч, тодорхой байна.

4.4. Семинар хичээлийг лайваар зохион байгуулж, цахим хичээлээр олж авсан мэдээллийн талаар хэлэлцүүлэг хийх, асуултад хариулах зэргээр мэдлэгийг бататгах, төсөл хэлбэрээр мэдлэгээ чадвар болгон хэрэглэхэд анхаарч ажиллана. 4.5. Лабораторийн туршилт хичээлийг дараах хэлбэрээр бэлтгэн явуулж болно: 4.5.1. Видео хэлбэрээр лабораторид туршилт хийж үзүүлэх 4.5.2. Симуляци программ ашиглан туршилт хийх 4.5.3. Интернет дэх нээлттэй эх сурвалжтай туршилт-видео хичээлийг өөрийн дуу хоолойгоор орчуулга, тайлбар хийх зэргээр хөтөлбөртэй уялдаа холбоог хангасан байдлаар боловсруулалт хийж ашиглах 4.6. Цахим хичээлийн шалгалтын материал нь сургуулийн удирдлага мэдээллийн систем болон бусад сорил, тестийн платформыг ашигласан байна. Тав. Цахим сургалт хэрэгжих үйл явц 5.1. Багш нэгж цахим хичээлийг 4.2.-т заасан бүтэцтэй бэлтгэн сургуулийн удирдлага мэдээллийн систем болон бусад сургалтын цахим платформд байршуулна. 5.2. Семинар, лекцийн хичээлийг лайваар зохион байгуулах ба оюутны цахим хичээлээр олж авсан мэдлэг мэдээллийг бататгах байдлаар хичээлийг зохион байгуулна. 5.3. Семинар хичээлийн явцад лаборатори хичээлийн талаар мэдээлэл өгч хэрхэн ашиглах, мэдлэг бүтээх зааварчилгааг мөн хүргүүлнэ. 5.4. Багш эдгээр цахим нэгж хичээл, семинар, лаборатори ажлын нэгтгэлийг нэг цогц хэмээн үзэж цахим сургалт явуулсан талаарх тайлангаа үндсэн файлуудын хамт Сургалтын албанд хүргүүлж, Хөтөлбөрийн дэд хорооноос санал зөвлөмж авна. Зургаа. Оюутны үнэлгээ 6.1. Цахим хичээлд оюутан бүр идэвхтэй оролцох үүрэгтэй ба ирц, оролцоог багш, Сургалтын алба дүгнэж нэгтгэнэ. 6.2. Хичээлд хүндэтгэх шалтгаанаар хамрагдаагүй оюутанд тодорхой даалгавар өгч, тухайн хичээлийг бие даан судалсан эсэхийг тухайн хичээлийг удирдах багш дүгнэнэ. 6.3. Судалгааны ажлын болон онолын семинар, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэлэлцүүлэх, дүгнэх асуудлыг тухайн тэнхим нь шийдвэрлэнэ. Долоо. Багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох 7.1. Цахим сургалтын хугацаанд багш нэгж хичээл бүрт дараах шаардлагыг хангаснаар сургалтын A цагийн гүйцэтгэлийг тооцуулна. 7.1.1. Цахим хичээл тус бүр (лекц, семинар, лабораторийн хичээлийн агуулга арга зүй, хэрэглэх ном, сурах бичиг)-ийн төлөвлөлт гарган Сургалтын албаар батлуулсан байх; 7.1.2. Дараах шаардлагыг хангасан зайн хичээлийг иж бүрэн бэлтгэн сургуулийн удирдлага мэдээллийн систем болон бусад платформд байршуулсан байх; 7.1.2.1. Цахим хичээл (лекц, семинар, лаборатори)-ийн агуулга энэхүү журмын 4 дүгээр зүйлд заасан шаардлагад (видео болон аудио хичээлийн дуу, дүрс, нягтрал) нийцсэн эсэх; 7.1.2.2. Цахим хичээлээ бэлтгэн хугацаандаа оруулсан эсэх; 7.1.3. Оюутантай семинар хичээл зэргээр дамжуулан эргэх холбоотой ажиллаж байгаагаа баримтжуулан, явцын даалгаврыг шалгах, үнэлэх, анализ хийсэн байх; 7.1.4. Оюутны улирлын цахим шалгалтыг журмын дагуу боловсруулж, үнэлгээнд анализ хийсэн байх; 7.1.5. Багш цахим хичээл бэлтгэх арга зүйн сургалтад хамрагдсан байх;

7.1.6. Багш цахим сургалтын дараа сургалтын тайлан бичиж, өөрийн үнэлгээ хийсэн байх; 7.1.7. Цахим хичээлийн иж бүрдлийг Сургалтын албанд хүргүүлж, цахим архивт байршуулсан байх Найм. Оролцогчдын эрх, үүрэг 8.1 БАГШ 8.1.1. Цахим сургалтыг явуулах нөхцөл боломжоор хангуулах; 8.1.2. Цахим сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, нээлттэй эх сурвалжаас сургалтын материалыг хэрэглэх; 8.1.3. Оюутан суралцагчдаас ирүүлсэн санал хүсэлтийг сургуулийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх; 8.1.4. Цахим сургалтын талаар мэдээ, мэдээлэл авах; 8.1.5. Үндсэн хичээлийн материалыг сургалтын хөтөлбөрийн дагуу цахим сургалтын хэлбэрт шилжүүлэх, хүргэх, цахим хичээлийг удирдах, оюутан сургалтын мэдээллийг тайлагнах, суралцагчийн санал шүүмжлэлийг хүлээн авах, цахим хичээлийн агуулгыг сайжруулах, сан үүсгэх; 8.1.6. Улирлын шалгалтын материалыг бэлтгэж Сургалтын албаар хянуулан, батлуулах; 8.1.7. Лаборатори, дадлагын хичээлийг виртуал болон бусад хэлбэрээр (видео, симуляц) оюутан суралцагчид хүргэх; 8.1.8. Хүндэтгэх шалтгаанаар хичээл орох боломжгүй үед Сургалтын албанд урьдчилан мэдэгдэх; 8.1.9. Улсын хэмжээнд гамшигт нөхцөл байдал үүсэх, түүнтэй холбоотой гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд цахим сургалтын ач холбогдол, үр дүнг ухамсарлан хичээлийг идэвхтэй, хариуцлагатай явуулах; 8.1.10. Хичээлийг танхимаар болон цахим хэлбэрээр, эсвэл хослуулан /холимог болон тонгоруу/ цахим сургалт зохион байгуулах боломж, хэрэгцээ шаардлагын талаарх санал, хүсэлтийг тэнхимд шийдвэрлүүлэх 8.2 ОЮУТАН 8.1.11. Цахим сургалтын талаар заавар, зөвлөгөө болон сургалтын хөтөлбөр агуулгад нийцсэн, ойлгомжтой, сургалтын материалыг хүлээн авах; 8.1.12. Цахим сургалтын талаар мэдээ, мэдээллийг хичээл зааж буй багш, ангийн зөвлөх багш, Сургалтын албанаас авах; 8.1.13. Цахим сургалттай холбоотой санал, хүсэлт гаргах; 8.1.14. Улсын хэмжээнд гамшигт нөхцөл байдал үүсэх, түүнтэй холбоотой гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд цахим сургалтын ач холбогдол, үр дүнг ухамсарлан сургалтад идэвхтэй, хариуцлагатай оролцох; 8.1.15. Багшаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, бие дааж суралцах арга барилыг эзэмших; 8.1.16. Цахим хичээлийн үеэр камерыг нээлттэй байлгах; 8.1.17. Хүндэтгэх шалтгаанаар хичээлдээ оролцох боломжгүй үед тэнхимд болон багшид урьдчилан мэдэгдэх; 8.1.18. Сургуулийн дотоод дүрэм, журмыг хүндэтгэн сахих. Ес. Бусад 9.1. Цахим сургалтын хичээлийн иж бүрдэл бүгд сургуулийн өмч байна.

Захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 53 тоот тушаалаар батлав. Техникийн боловсролын сургалтын оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх журам Нэг. Нийтлэг зарчим 1.1 Техникийн боловсролд суралцаж буй оюутны мэдлэг, чадварыг дүгнэхэд энэхүү журмыг баримтална. 1.2 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг үнэлж, дүгнэх гол хэлбэр нь явцын үнэлгээ болон улирлын шалгалт (хөндлөнгийн үнэлгээ) байна. 1.3 Оюутны үнэлгээний нэгдсэн систем нь:  Сурах үйл ажиллагааг бодитой үнэлэх  Суралцагчдын дэвшин суралцах болон шилжилтийн асуудалд хүндрэл учруулахгүй байх  Сургалтын үйл явцыг удирдах, зохицуулах, хянах, үйл ажиллагааг цэгцлэх, улмаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх ач холбогдолтой. Хоёр. Оюутны мэдлэгийг үнэлэх үнэлгээний бүтэц, агуулга 2.1 Тоон ба үсгэн үнэлгээ 2.1.1 Тухайн хичээлийн үнэлгээ. Уг хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын турш хэрхэн сурч эзэмшсэнээ тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэл оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшин улирлын шалгалтын 30 хүртэл оноогоор тус, тус үнэлүүлнэ. Эдгээрийн нийлбэр 100 оноог лавлах хүснэгтийг ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлнэ. /Хүснэгт 1/ Хүснэгт 1 Оноо Үсгэн Үнэлгээний Тэмдэглэгээний утга тайлбар 96-100 үнэлгээ оноо 90-95 А 4.0 Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн А- агуулгыг дээд зэрэг ойлгосон, ухагдахуун ойлголтуудыг 3.7 чадварлаг ашигладаг, өргөн мэдлэгтэй болохыг илтгэнэ. 87-89 В+ 3.4 Дундаж түвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн 84-86 В 80-83 В- 3.0 хичээлийн агуулгыг сайн ойлгосон тухайн хичээлтэй 2.7 холбоотой бодлого бодох, ухагдахууныг ашиглах чадвартай. 77-79 С+ 2.4 Тухайн хичээлийн агуулгыг дундаж түвшинд эзэмшсэн 74-76 С 2.0 байгааг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууны ихэнх 70-73 С- 1.7 хэсгийг хангалттай ойлгосон, хялбар бодлогыг бодох чадвартай. Цаашид энэ чиглэлээр хичээл судлах хангалттай 67-69 D+ 64-66 D 1.3 бДэулнтдгаэжлттэүйвшгэнсэээнсүдг.оогуур амжилтыг илтгэх дүн. Тухайн 60-63 D- 1.0 хичээлийн ухагдахууныг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлого бодох чадвартай, гэхдээ хариулт нь мэдлэг ихээхэн 0.7 дутагдалтайг илтгэнэ. 0-59 F Мэдлэг, чадвар хангалтгүйг илтгэх дүн. Тухайн хичээлийн 0.0 агуулгыг муу эзэмшсэнийг илтгэнэ. 2.1.2 Оюутан нь улирлын дүнг хүлээн зөвшөөрч /хүснэгт 1/-ээс гадна дараах үсгэн тэмдэглэгээг тавиулж болно. /Хүснэгт 2/

Хүснэгт 2 № Үсгэн Тэмдэглэгээний утга тайлбар тэмдэглэгээ Оюутан өөрийн чадварыг хангалттай гэж үзвэл - Оюутан тухайн хичээлийг өөрийн мэдлэг, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлийн сургалтын нэгдсэн хуанлид заасан 1 “U” хичээлийг хариуцсан тэнхим, сургалтын албатай хамтран зохион (uncomplete) байгуулж шалгалтыг авна. Энэхүү шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн оюутны шалгалтад авч болох 30 хүртэл оноог 3,33 гэсэн оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэлх оноонд шилжүүлнэ. Оюутанд сургалтын төлөвлөгөөнд тусгайлан тэмдэглэсэн одтой хичээл болон мэргэшүүлэх хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй. 2 “E” Оюутан улирлын шалгалтаа өгч чадаагүй. (examine - Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтад ороогүй тохиолдолд нотлох баримтыг үндэслэн Е тэмдэглэгээ incomplete тавина. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөхгүй, харин нэг жилд by student) багтаан шалгалтаа өгөх үүрэгтэй. Оюутан тухайн хичээлийг дахин судлахаар шийдсэн. - Улирлын эцэст хичээлийн гүйцэтгэл дутуу, оюутан өөрөө уг хичээлд “R” дахин суралцах хүсэлтэй эсвэл хичээлийн эцсийн үнэлгээнд сэтгэл 3 (repeating a дундуур байгаа тохиолдолд R тэмдэглэгээг дүнгийн хуудсанд course) тавиулж болно. Энэ тохиолдолд шинээр үзэхээр сонгосон хичээлийн нэгэн адилаар тооцно. “R” тэмдэглэгээнд харгалзах тоон дүн 0,0 байна. Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суухаас татгалзаж хаясан. - Оюутан хичээлд суугаагүй, гүйцэтгэлээ өгөөгүй бөгөөд цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ “W” тавина. 4 (withdraw) - “W” тэмдэглэгээ авсан оюутан сургалтын албанд хандаж шалтгаанаа тодруулж, тодруулга хийгдсэний дараа “WA”- хаясан, “WP”-шилжсэн, “WC”- сахилгаар тэнцээгүй, “R” гэх мэт үнэлгээ тавиулна. - Энэ тохиолдолд шинээр үзэхээр сонгосон хичээлийн нэгэн адилаар тооцно. “W” тэмдэглэгээнд харгалзах тоон дүн 0,0 байна. 2.1.3 Оюутан нь тухайн улирал бүрийн төгсгөлд өөрийн сурлагын амжилтад дүн шинжилгээ хийж, журамд заасан голч дүнгийн шаардлага хангаж байгаа эсэхдээ хяналт тавьж, цаашид үргэлжлүүлэн суралцах арга барилаа тодорхойлж байвал зохино. 2.2 Үнэлгээний голч дүн (Grade Point Average) 2.2.1 Оюутны улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг /ГД/ ашиглана. 2.2.2 Голч дүнг оюутны тухайн хугацаанд судалсан хичээл тус бүрийн багц цагийг уг хичээлд авсан үсгэн дүнд харгалзах тоон дүнгээр харгалзуулан үржүүлсэн нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хувааж тодорхойлно. Голч дүн (ГД) = Чанарын онооны нийлбэр = ү1 ∙ к1 + ү2 ∙ к2 + ⋯ + ү������ ∙ к������, Багц цагийн нийлбэр к1 + к2 + ⋯ + к������ Үүнд: Ү1, Ү2, … , Ү������ – 1,2,..., ������ дугаар хичээлүүдийн тоон дүн ������1, ������2, … , ������������ - 1,2,..., ������ дугаар хичээлүүдэд харгалзах багц цаг 2.2.3 Голч дүнг /ГД/ тухайн улирлын голч дүн /УГД/, хуримтлуулсан голч дүн /ХГД/ гэж ангилна. Эдгээрийг дээрх томьёогоор бодно.

2.2.4 Оюутны авах голч дүн нь 2,0 < ГД < 4,0 хязгаараар тодорхойлогдоно. Учир нь боловсролын зэрэг олгоход ГД-ийн босго нь нэг үндсэн шаардлага болон тавигддаг бөгөөд суралцах хугацааны турш дахь сурлагын амжилтыг илтгэнэ. 2.2.5 Оюутны дүнтэй холбогдолтой зарим асуудлуудад үнэлгээний голчийг дараах байдлаар тооцно. /Хүснэгт 3/ Хүснэгт 3 № Оюутны дүнтэй холбоотой гарч болох УГД ХГД тохиолдлууд 1 Тухайн хичээлийн дүнг оюутан зөвшөөрсөн Тооцно Тооцно 2 Дахин судлахаар шийдсэн Тооцно Тооцохгүй Хангалтгүй дүгнэгдсэн хичээлээ дахин Тооцно Тооцно 3 судлах Тухайн хичээлээр “E” тэмдэглэгээ Тооцохгүй Тооцохгүй 4 тавиулсан Тухайн хичээлээр “R” “W” тэмдэглэгээ Тооцно Тооцно 5 тавиулсан Шилжин ирсэн суралцагчийн өмнөх Агуулга дүйцэж буй 6 сургуульд авсан хичээлийн кредит дүн эсэхийг шалгаж байж тооцно Гурав. Улирлын шалгалт, явцын үнэлгээ 3.1 Явцын үнэлгээ (70 оноо) 3.1.1 Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын турш хичээлийг тасралтгүй судлан, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа тухайн хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөнд тусгасан агуулгын хүрээнд заасан хугацаанд бодитой үнэлүүлэхэд чиглэгдэнэ. 3.1.2 Оюутны сурах үйл ажиллагаа нь хичээлийн ерөнхий хуваарь болон төслийн ажил, бие даалт хуваарийн дагуу явагдана. 3.1.3 Хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх үүднээс багш оюутантай тогтмол ажиллан, тэдний суралцах идэвх, мэрийлтийг дэмжиж, өөрийн үнэлгээ хийх боломжийг олгох зорилгоор бичгийн болон ярилцлага, тестийн хэлбэрээр явцыг дүгнэнэ. 3.1.4 Тухайн хичээлийн лекц, дадлага, семинар, лаборатори, бие даалтын сэдэвчилсэн төлөвлөгөөнд оюутнаас тест, бодлого, зураг, тооцоо, дасгал, жишээн дээр суралцах ажлын тайлан, илтгэл, реферат, хяналтын ажил, бие даан судлах даалгаврын хамгаалалт зэрэг явцын шалгалтыг хэзээ, хэдэн удаа авч, ямар аргаар дүгнэх талаар тодорхой тусгасан байна. Энэ талаарх мэдээллийг багш оюутнуудад улирлын эхэнд тайлбарлах ба сэдэвчилсэн төлөвлөгөөг тэнхимийн самбарт байрлуулна. 3.1.5 Улирлын турш оюутны мэдлэг, ур чадварыг дүгнэх багшийн үнэлгээ нь 70 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. ������������������ = ������������ + ������������ + ������������ ������70 явцын үнэлгээний 70 хувийг дараах жишиг байдлаар үнэлж болно. Хүснэгт 4 Тэмдэглэгээ Бүрдүүлэх хэсэг Үнэлэх хэлбэр Оноо ������������ Хичээлийн ирц, Лекц, дадлага, семинар, лаб 10 идэвх оролцоо хичээлийн ирц, идэвх оролцоо Тест, хяналтын ажил, сорил, Онолын мэдлэг, бодлого, зураг, тооцоо, дасгал, ������������ даалгаврын илтгэл тавиулах, лаборатори, 30 биелэлт дадлагын ажлын хамгаалалт гэх мэт хэлбэрээр

������������ Бие даалт Бодлого, жишээн дээр 30 суралцах ажлын тайлан, график тооцооны ажил, орчуулга, реферат гэх мэт хэлбэрээр 3.2 Улирлын шалгалт (30 оноо) 3.2.1 Оюутан тухайн хичээлийн үнэлгээг авахын тулд улирлын турш хэрхэн суралцаж, эзэмшсэнээ тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэлх оноогоор, эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг улирлын шалгалтын 30 хүртэлх оноогоор тус тус үнэлүүлсэн байна. 3.2.2 3.1.5-т заасны дагуу 70 онооны задаргааг хичээлийн жилийн эхэнд багш бүр тэнхимийн эрхлэгч, сургалтын менежерээр батлуулсан байх. 3.2.3 Шалгалт нь аман болон бичгийн, тестийн, ур чадварын гэсэн хэлбэртэй байж болно. 3.2.4 Оюутан тухайн хичээлээр багшийн 70 онооноос 40 ба түүнээс дээш оноог авч улирлын шалгалтад орох эрх үүснэ. 3.2.5 Улс, олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд тухайн мэргэжлийн болон ерөнхий эрдмийн хичээлүүдээр амжилттай оролцож, хувийн болон багийн амжилтаараа эхний гурван байрт шалгарсан бол 30-100 хүртэлх оноог олгож болно. 3.3 Шалгалтын зохион байгуулалт 3.3.1 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлээр шалгалтын хуваарь гаргах, шалгалтын комисс байгуулах, дэгийг тогтоох ажлыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанаас 2 долоо хоногийн өмнө сургалтын менежер хариуцан гүйцэтгэж, багш, суралцагчдад мэдээлнэ. Тайлбар: Шалгалтыг хичээлийн 16-р долоо хоног дуусмагц дараах 14 хоногийн хугацаанд буюу хичээлийн жилийн улирал бүрийн 17,18 дахь долоо хоногуудад хоорондоо 2-оос багагүй хоногийн хугацаатай зохион байгуулна. 3.3.2 Шалгалтыг шалгагч, хянагч багш гэсэн 1-3 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй комисс авна. 3.3.3 Шалгалтын материалыг мэргэжлийн баг боловсруулан тэнхимийн эрхлэгчээр хянуулж батлуулан, шалгалт эхлэхээс 7 хоногийн өмнө сургалтын менежерт файл хэлбэрээр хүргүүлнэ. 3.3.4 Шалгалтын цаг дуусмагц шалгуулагчдын материалыг хураан авч, шалгалтын комиссын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө. Тухайн шалгалт өгсөн бүх шалгуулагчдын материалыг нэг танхимд засна. 3.3.5 Шалгалтын материалыг хувилж, битүүмжлэх, шалгалтын дүнд дүн шинжилгээ хийх, тестийн сан бүрдүүлэх ажлыг сургалтын менежер, шалгалтын комисс хариуцан гүйцэтгэнэ. Шалгалтын комисст зохих хөлсийг тооцож олгоно. Цагийн хөлсийг тооцож олгохдоо багц цагийн үнэлгээнд шилжүүлж бодно. 3.4 Шалгалтын дэг 3.4.1 Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгагч, шалгуулагчид шалгалтын өрөө танхимд суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон оюутныг шалгалтад оруулахгүй. 3.4.2 Шалгалт авах хугацаа шалгалтын материалаас хамаарч 60-120 минут үргэлжилж болно. Шалгуулагчдад шалгалтын материалыг бүрэн тарааж дуусмагц шалгалтын хугацааг тооцож эхэлнэ. 3.4.3 Шалгалтын үед шалгуулагч нь хоорондоо ярих, эргэж харах, үзэг болон бусад зүйлийг дамжуулах, дохио зангаа хэрэглэх, бусдад саад болох, шалгалтын сэдвийн хувилбарыг солихыг хориглоно. 3.4.4 Томьёоны хураамж, лавлах материал, тооны машин хэрэглэх тохиолдолд мэргэжлийн багшийн зөвшөөрлөөр хэрэглэнэ. Хэрэв оюутан зайлшгүй гарах шаардлага гарвал түүнийг комиссын нэг гишүүн дагалдана.

3.4.5 Шалгалтын журам, дэг зөрчсөн болон биеийн эрүүл мэндийн байдал муудсан шалгуулагчийг комиссын дарга болон гишүүн танхимаас гаргана. Энэ тохиолдолд түүний танхимыг орхих хүртэл гүйцэтгэсэн ажлыг шалгалтын ажилд тооцон үнэлгээ өгнө. 3.4.6 MP 4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх аливаа нэгэн зүйл авч орохыг хориглоно. 3.4.7 Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан энэхүү журмын 3.4.3-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож тухайн шалгуулагчийн хувьд шалгалтыг дуусган танхимаас гаргана. Энэ тохиолдолд түүний танхимыг орхих хүртэл гүйцэтгэсэн ажлыг шалгалтын ажилд тооцон үнэлгээ өгнө. Дөрөв. Дахин шалгалт 4.1 Дахин шалгалтыг хичээлийн жилд 2 удаа буюу дараах улирлын 2 дахь 7 хоногт багтаан өгч болно. Энэхүү шалгалтыг тэнхимүүд зохион байгуулж, сургалтын менежер хяналт тавина. 4.2 Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтад ороогүй тохиолдолд нотлох баримтыг үндэслэн хичээлийн шалгалтыг нөхөн өгөх эрхтэй. 4.3 Суралцагч улирлын шалгалтын үнэлгээг ахиулах зорилгоор дараагийн улиралд уг хичээлд давтан суух хүсэлтээ шалгалтын хугацаанд багтаан сургалтын албанд гаргаж, “R” тэмдэглэгээг тавиулж болно. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийн төлбөрийг төлнө. 4.4 Дахин шалгалтад орж дахин хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судална. Дахин өгөх шалгалтад зориулж холбогдох тэнхимээс багшийн зөвлөгөө, нэмэлт хичээл зохион байгуулах ба шалгалтыг сургалтын албаны тогтоосон хугацаанд авна. 4.5 Оюутан тухайн хичээлээр багшийн 70 онооноос 40 ба түүнээс дээш оноотой бол дахин шалгалтад орж дүгнүүлж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлийн 1 кредитийн төлбөрийг шалгалтын өмнө төлсөн байна. Тав. Бусад 5.1 Тухайн улиралд сургалтын төлөвлөгөөгөөр авах ёстой багц цагийг хуримтлуулсан голч дүн нь 3,4-өөс дээш амжилт үзүүлсэн оюутны нэрийг “Захирлын нэрэмжит хуудас”-д бичиж, тухайн оюутанд “Талархалын хуудас”-ыг сургалтын албанаас олгоно. 5.2 Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь дараалан 2 болон түүнээс дээш удаа бичигдсэн оюутныг “Шилдэг оюутан” гэж үзэж сургуулийн зүгээс оюутанд үзүүлэх хөнгөлөлтийн журмын дагуу урамшуулна. 5.3 Оюутны тухайн улирлын үнэлгээний голч дүн 1,3-ээс доош бол оюутныг тухайн улиралд хангалтгүй суралцсан гэж үзэж “Анхааруулгын хуудас”-д нэрийг бичиж сануулж, хуудсыг мөн тухайн оюутанд хүргүүлнэ. 5.4 Хичээлийн жилийн аль нэг улирлын тухайн хичээлд хангалтгүй суралцсан оюутан дараа жилийн улирлын эхэнд сургалтын албанд бүртгүүлж, уг хичээлд харгалзах багц цагийн төлбөрөө нэмж төлөн агуулгыг дахин судална. 5.5 Тусгайлан тэмдэглэсэн од бүхий хичээл дээр “C+” үнэлгээг авсан байна. -ооОоо-

Захирлын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 160 тоот тушаалаар батлав. Үйлдвэрлэлийн сургалтын хичээлд хэрэглэх материал, түүхий эд захиалах, авах, олгох журам Нийтлэг үндэслэл  Үйлдвэр сургалтын хичээлийг техникийн болон мэргэжлийн боловсролын хөтөлбөр, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу чанартай, хэвийн явуулахад энэхүү журмыг баримтална  Үйлдвэр сургалтаар хийх бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, суралцагчдын мэргэжлийн ур чадвар эзэмшилтийн түвшинг ахиулахад чиглэгдэнэ  Гэрээ, захиалгат ажил, үйлчилгээг суралцагчдаар гүйцэтгүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн өөрийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлнэ Нэг. Хүлээх үүрэг 1.1 Тэнхим 1.1.1 Техникийн болон мэргэжлийн боловсролын хөтөлбөр, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу хийгдэх ажилбар, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, түүнд зарцуулагдах материалын тооцоог холбогдох зураг төсөл, норм, норматив, жор технологи, орцыг үндэслэн тухайн мэргэжлийн үйлдвэр сургалтын багш нар улирал бүрээр жилд 2 удаа тооцон гаргаж, тухай бүр тэнхимийн эрхлэгчээр хянуулах 1.1.2 Үйлдвэрлэл, сургалтад хэрэглэгдэх материалыг үйлдвэр сургалтын дадлага эзэмшүүлэх болон бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах материал гэж ангилан үзнэ. 1.1.3 Тэнхимийн эрхлэгч материалын захиалгыг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй тулгаж материалын нэр төрөл, үнийн дүнг хянаж нэгтгэн холбогдох сургалтын менежерт өгнө. Энэ нь хичээл практикийн зардал төлөвлөх үндэслэл болно. /маягт 1-1, 1-2/ 1.1.4 Багш нараас тухайн нэгжийг эзэмшихэд шаардлагатай материал, багаж хэрэгсэл, түүхий эдийн нэр, тоо, хэмжээний жагсаалтыг гаргуулан авч үнийн дүн, төсөвт өртгийн судалгааг хариуцна. 1.1.5 Гэрээт, захиалгат, төслийн шугамаар хийгдэх ажил үйлчилгээний захиалгыг холбогдох албан тушаалтнууд тэнхимд тухайн үед нь мэдэгдсэний дагуу тэнхимийн эрхлэгч материалын захиалга, ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавина. 1.2 Сургалтын менежер 1.2.1 Мэргэжлийн тэнхимүүдээс хүргүүлсэн үйлдвэр сургалтын материалын захиалгыг сургалтын менежер нэгтгэн хянаж, удирдлагаар батлуулан сургуулийн санхүүд өгнө. 1.3 Санхүү 1.3.1 Санхүү захиалгын орц, норм, үнэ, тарифт хяналт тавьж материал, түүхий эдийг бэлтгэн шаардлагатай үед бэлэн байлгах асуудлыг хариуцна. 1.3.2 Тэнхимээс ирсэн захиалгын дагуу барааны хадгалалт даах чадвараас хамааран түргэн гэмтэж чанараа алдах материал /хүнсний бараа бүтээгдэхүүн/-ыг сард 3 удаа, хадгалалт даах чадвартай материал /шавар, хайрга, төмөр, электрод, банз гэх мэт/- ыг хагас жил, жилийн нөөцтэйгээр ханган нийлүүлэх ажлыг сургуулийн нярав, мэргэжлийн багш нарын оролцоотойгоор графикт хугацаанд бэлтгэн нийлүүлнэ.

1.3.3 1.1.4-д заасан материалын тоо ширхэг, хэмжээг бууруулахгүй худалдан авалт хийнэ. Хоёр. Хүлээлгэх хариуцлага 2.1. Үйлдвэр сургалтын багш нарын буруугаас материалын захиалга хоцорч сургалт тасалдвал хичээлийг тасалсанд тооцож багшийн цагийн гүйцэтгэлээс хасна. 2.2. Сургалтад шаардлагатай материал байхгүйгээс хичээл тасалдвал хариуцлагыг санхүү /ня-бо, нярав/ хүлээнэ. 2.3. Сургалтын шаардлага хангахгүй материал нийлүүлж чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн тохиолдолд худалдан авалт хийсэн үйлдвэр сургалтын багш, нярав нар хариуцлагыг хамтран хүлээнэ. 2.4. Гэрээт ба захиалгат ажлыг багш, суралцагчдаар хийж гүйцэтгүүлсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг загвар байдлаар эхлэн гүйцэтгүүлэх ба үнэлгээний комисс чанар хангасан гэж үзвэл загварын дагуу хийнэ. Цаашид гарах бүтээгдэхүүний чанарыг үнэлгээний комисс хангалтгүй гэж үзвэл багш, суралцагч хохирлыг барагдуулна. 2.5. Үйлдвэр сургалтын материалыг зориулалтын бусаар зарцуулах, тооцоо тайланг зохих журмын дагуу хийгээгүй үйлдвэр сургалтын багш хариуцлагыг хүлээнэ. Гурав. Бүтээгдэхүүний үнэ тогтоолт, борлуулалт 3.1 Бэлэн бүтээгдэхүүнийг сургуулийн ҮМА –д хүлээлгэн өгнө. 3.2 Хийсэн бүтээгдэхүүний үнийг мэргэжлийн багш нар, санхүүгийн албатай хамтран тогтооно. 3.3 Мэргэжлийн багшаас бүтээгдэхүүний материалын түүвэр, ажлын хөлсний дүнг авч санхүүгийн алба урсгал зардал, сургуулийн ашгийг тооцон бүтээгдэхүүний эцсийн үнийн дүнг тогтооно. 3.4 Үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн нь чанар хийц, технологийн шаардлага хангасан хаяг, шошготой байна. 3.5 Үйлдвэр сургалтын багш нар авсан материал, хийсэн бүтээгдэхүүний тайланг улирал бүрийн эцэст, жилд 2 удаа санхүүтэй тооцоо хийнэ. /маягт 1-2/ 3.6 Борлуулсан бүтээгдэхүүний цэвэр ашгаас үйлдвэр сургалтын багшид 30 хүртэл хувь, тэнхимийн хуримтлалд 10 хүртэл хувийн урамшууллыг ажлын гүйцэтгэл бүрийн дараа олгоно. 3.7 Тэнхимийн эрхлэгч, тооцооны нябо нар нэгдсэн тайланг хичээлийн жилээр салбарын сургалтын менежерт гаргаж өгнө. Нэгдсэн тайланг салбарын менежер захиргааны зөвлөлд тайлагнана. /маягт 1-3/ -ооОоо-

Батлав. Захирал ............................................../ / Маягт 1-1 Тайлбар Үйлдвэр сургалтын материалын захиалга 20...-20....хичээлийн жил .....-р улирал Тэнхим.............................................Мэргэжил............................................................................ 20...оны....-р сарын .....-ны өдөр Сургалтын Материалын Сурагчдын Шаардлагатай Үнэ сэдвийн нэр нэр тоо хэмжээ Нэгж Нийт Анги Хэмжих Нэгж Нийт нэгж Зөвшөөрсөн: Сургалт эрхэлсэн захирал............................................/......................................./ Санхүүгийн менежер ...................................................../......................................./ Хянасан: Сургалтын менежер ................................................/......................................../ Тэнхимийн эрхлэгч................................................./......................................../ Захиалга өгсөн багш:................................................................/......................................./ Батлав. Захирал ............................................../ / Маягт 1-2 Тайлбар Үйлдвэр сургалтын багаж хэрэгслийн захиалга 20...-20....хичээлийн жил .....-р улирал Тэнхим.............................................Мэргэжил............................................................................ 20...оны....-р сарын .....-ны өдөр Шаардлагатай хэмжээ, үнэ № Багаж, хэрэгслийн нэр Хэмжих нэгж Тоо Нэг бүрийн Нийт үнэ Зөвшөөрсөн: Сургалт эрхэлсэн захирал........................................../......................................./ Санхүүгийн менежер ........................................./........................................./ Хянасан: Сургалтын менежер ................................................/......................................../ Тэнхимийн эрхлэгч................................................./......................................../

Маягт 1-3 Материал зарцуулалтын тайлан 20...-20....хичээлийн жил .....-р улирал Тэнхим.............................................Мэргэжил............................................................................ 20...оны....-р сарын .....-ны өдөр Хүлээж авсан материал Зарцуулсан материал Материалын тоо № Сэдвийн нэр Хэмжих нэгж Тоо Нэг бүрийн үнэ Нийт үнэ Хэмжих нэгж Тоо Нэг бүрийн үнэ Нийт үнэ Бүтээгдэхүүний /ажилбар/ нэр Бүтээгдэхүүний /ажилбар/ тоо хэмжээ Эцсийн үлдэгдэл Хүлээн авсан: Сургалтын менежер ................................................/......................................../ Тайлан гаргасан багш: ...................................................................../...................................../

Захирлын 2021 оны 03-р сарын 15-ны өдрийн 33 тоот тушаалаар батлав. Техник технологийн политехник коллежид багш ажиллуулах журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. ТТПК-ийн багшийг сонгон шалгаруулах, ур чадварын түвшин тогтоох, мэдлэг, чадвар, хандлагыг тасралтгүй хөгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална. Энэхүү журам нь Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ТТПК-ийн холбогдох журмын заалтуудад тус тус нийцсэн байна. 1.2. ТТПК-ийн багш нь /цаашид “багш” гэх/ энэхүү журмын шалгуурыг хангаж буй эсэхдээ тогтмол өөрийн үнэлгээ хийж, сургуулийн зүгээс зохион байгуулж буй хөндлөнгийн үнэлгээнд 3 жил тутамд орж, зохих албан тушаалын орон тоон дээр ажиллах үүрэг хүлээнэ. 1.3. Сургуулийн захиргаа нь багш нарын ажлын байранд тавигдах шаардлагын биелэлтийг тогтмол хянаж, үнэлгээ дүгнэлт өгөх, ажлын үр дүнгээр ур чадварын түвшин тогтоох, түүнд өөрчлөлт оруулах, албан тушаалын орон тоог жил бүр шинэчлэн тогтоох замаар багш нарыг хөгжүүлэх ажлыг тус тус зохион байгуулна. 1.4. Багш нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд: 1.4.1. шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах; 1.4.2. үндэсний соёл, уламжлалаа дээдлэх; 1.4.3. хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх; 1.4.4. хууль дээдлэх ; 1.4.5. мэдээллийн хүртээмжтэй, шуурхай байдлыг хангах; 1.4.6. хараат бус байх; 1.4.7. нууцыг чандлан хадгалах; 1.4.8. шударга өрсөлдөх; 1.5. Гадаад улсад судалгаа хийх, зочин багшаар ажиллах, мэргэжлээ дээшлүүлэх, суралцахаар явахдаа багш сургуультай 5 жил хүртэлх хугацаагаар гэрээ байгуулах ба сургууль ажлын байрыг хэвээр хадгална. Гэрээний хугацааг хэтрүүлбэл шинэ багшийн адил сонгон шалгаруулалтаар шийдвэрлэнэ. 1.6. Багшийн ур чадварын түвшингээр хангалтгүй үнэлэгдэж, сургалт заах арга зүй, судалгаа, суралцагчтай ажиллах чиглэлээр ахиц дэвшил гаргаагүй, цаашид багшаар ажиллуулах боломжгүй болохыг тэнхим, сургалтын албаны хурлаас гаргасан саналыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хичээлийн жилийн эцэст тухайн багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлнө. Хоёр. Багшид тавигдах нийтлэг шаардлага 2.1. Хүний эрх, эрх чөлөө, үнэ цэнэ, эрхэм оршихуйг хүндэтгэх, үнэнийг эрэлхийлэх, үнэнч шударга, зарчимч байдал, хууль дээдлэх, түүх, соёл, уламжлал, ёс зүйг хүндлэн дээдэлж, эрхэмлэх, энэрэнгүй сэтгэл зүйн төлөвшилтэй, шинжлэх ухаанч байж, мэргэжлийн болон багшийн ёс зүйг сахин биелүүлэх нь багшийн эрхэмлэх үнэт зүйл мөн. 2.2. Багш нь мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйн цогц чадамжтай байна. Үүнд: 2.2.1. тухайн мэргэжлийн чадамж 2.2.2. багшийн боловсролын чадамж 2.2.3. судалгааны чадамж 2.2.4. харилцааны чадамж 2.2.5. тасралтгүй суралцах чадамж

2.2.6. нийгэм, соёлын чадамж 2.2.7. сэтгэл судлаач байх чадамж 2.2.8. мэдээлэл харилцаа, технологийн чадамж 2.2.9. хүрээлэн буй орчны чадамж 2.3. Багш нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд: 2.3.1. шинжлэх ухааны болон мэргэжлийн мэдлэг; 2.3.2. багшлахуй ба суралцахуйн арга зүйн мэдлэг; 2.3.3. шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, шинжлэх мэдлэг; 2.3.4. нийгэм, соёл, хууль эрх зүйн талаарх мэдлэг; 2.3.5. тогтвортой хөгжлийн талаар мэдлэг; 2.3.6. мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн мэдлэг; 2.3.7. гадаад хэлний мэдлэг; 2.3.8. сургалтын чанарын баталгаажуулалтын талаарх мэдлэг; 2.4. Багш нь суралцагчийг удирдан чиглүүлэх, багаар ажиллах, өөрийн үйл, сэтгэл хөдлөлөө удирдах, аливаа асуудлыг системтэйгээр шинжлэх, асуудлыг цогцоор харах, эх хэлээрээ болон гадаад хэлээр харилцах, тасралтгүй суралцах, мэдээллийн технологийг ашиглах чадвартай байна. 2.5. Багшид тавигдах ерөнхий шаардлагыг дараах үзүүлэлтээр тодорхойлно. Үзүүлэлт № Мастер/тэргүүл Ахлах Багш Дадлагажигч эх багш багш багш Ур чадварын түвшин 1. Боловсролын Магистр /Ms/ Бакалавр ба Бакалавр буюу Бакалавр зэрэгтэй, зэрэг (тэргүүлэх1 түүнээс дээш түүнээс дээш эсхүл багш), бакалавр зэрэгтэй, эсхүл ба түүнээс дээш үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн (мастер2 багш) ажлын зохих ажлын зохих дадлагатай, дадлагатай, мэргэжлийн өндөр мэргэжлийн өндөр зэрэгтэй зэрэгтэй Ажилласан 8 ба түүнээс 5 ба түүнээс 1 ба түүнээс дээш 1-ээс доошгүй дээш 2. жил /боловсролын дээш салбарт/ Бүтээлч ажил Бүтээлч ажил Бүтээлч ажил Бүтээлч ажил Инновац, бүтээлч (төсөлт ажил) 4 (төсөлт ажил) 3 (төсөлт ажил) 2 ба (төсөлт ажил) 1 ба 3. ажил ба түүнээс дээш ба түүнээс дээш түүнээс дээш түүнээс дээш Багшлах ур Багшлах эрхийн үнэмлэхтэй байх. Багшлах эрхийн 4. чадвар сургалтанд хамрагдсан байх Гурав. Багшийн ур чадварын түвшин, түүнд тавигдах шаардлага 3.1. Багш нь ур чадварын хувьд:  Мастер/тэргүүлэх багш  Ахлах багш  Багш  Дадлагажигч багш гэсэн 4 түвшинд хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. 1.2. Мастер/тэргүүлэх багш нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1.2.1. эзэмшсэн мэргэжлээрээ магистр буюу түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 8-аас доошгүй, үйлдвэрлэл дээр 3-аас дээш жил ажилласан, эсхүл үйлдвэрлэлийн дадлагыг 3-аас дээш жил 1 Ерөнхий эрдмийн багш 2 Мэргэжлийн багш

ажилласан, тус журмын 2.5-д заасан багшид ерөнхий шаардлагыг хангасан байх 1.2.2. мэргэжлийн стандарт (АМЛ) болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт MNS6541:2015 дагуу сургалтын хөтөлбөр (чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр) боловсруулахад оролцож, эрх бүхий байгууллагаар баталгаажуулан түгээн дэлгэрүүлсэн байх 1.2.3. шинэ техник, технологи, инновацийг сургалтад нэвтрүүлж, үр дүн гарсан байх 1.2.4. салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ном, сурах бичиг, иж бүрэн цахим хичээл бүтээж, сургалтад ашигласан байх 1.2.5. судалгаа шинжилгээний ажил эрхэлж, гадаад, дотоодын мэргэжлийн ном сэтгүүлд нийтлүүлсэн байх 1.2.6. олон улс, улс, бүсийн мэргэжлийн ур чадварын уралдаанд өөрөө болон шавь нь шагналт байранд шалгарсан байх 1.2.7. сургалтын шинэ технологи, арга зүйг нэвтрүүлэн салбарын хэмжээнд туршлага болсон байх 1.2.8. шинэ технологи, мэргэжил, арга зүйн удирлагаар 5-аас доошгүй багшид зөвлөн тусалж, мэргэжлийн болон багшлах ур чадварт сургасан байх 1.2.9. төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 60-аас доошгүй хувьтай байх 1.2.10. багшийн ёс зүйн зөрчилгүй байх 1.3. Ахлах багш нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1.3.1. эзэмшсэн мэргэжлээрээ бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 5-аас доошгүй, үйлдвэрлэл дээр 2-оос дээш жил ажилласан 1.3.2. мэргэжлийн стандарт (АМЛ) болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт MNS6541:2015 дагуу сургалтын хөтөлбөр (чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр) боловсруулахад сургууль, бүсийн хэмжээнд оролцсон байх (Ерөнхий эрдмийн багш нь цөм хөтөлбөрт нийцүүлэн хөтөлбөрийн боловсруулалтыг иж бүрэн хийсэн байх) 1.3.3. шинэ техник, технологи, инновацийг сургалтад нэвтрүүлж, үр дүн гарсан байх 1.3.4. сурах бичиг, иж бүрэн цахим хичээл, гарын авлага бичиж сургалтад бүтээлчээр ашигласан байх 1.3.5. судалгааны ажил хийж, бүс, орон нутаг, сургуулийн хурлаар хэлэлцүүлсэн байх 1.3.6. улс, бүс, аймаг, орон нутгийн мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээн, олимпиадад өөрөө болон шавь нь шагналт байранд шалгарсан байх 1.3.7. суралцагчийн хөгжилд гарсан ахиц дэвшлийг оношлох, үнэлэх, түүний үр дүнд үндэслэн сургалтын чанарыг дээшлүүлсэн байх 1.3.8. шинэ технологи, мэргэжил, арга зүйн удирдлагаар 3-аас доошгүй багшид зөвлөн тусалж, мэргэжлийн болон багшлах ур чадварт сургасан байх 1.3.9. мэргэжлийн болон удирдсан ангийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 50-аас доошгүй хувьтай байх 1.3.10. багшийн ёс зүйн зөрчилгүй байх 1.4. Багш нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1.4.1. эзэмшсэн мэргэжлээрээ бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байх 1.4.2. дадлагажигч багшаар 1-ээс доошгүй жил ажилласан байх 1.4.3. сургалтын хөтөлбөр (чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр) боловсруулах, шинэчлэн сайжруулахад сургуулийн хэмжээнд оролцсон, сургалтад ашигладаг байх 1.4.4. гарын авлага, зөвлөмж бичиж, сургалтад ашигласан байх 1.4.5. судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байх

1.4.6. суралцагчийн хөгжилд гарсан ахиц дэвшлийг оношлох, үнэлэх, түүний үр дүнд үндэслэн сургалтын чанарыг дээшлүүлсэн байх 1.4.7. бие даан өөрийгөө хөгжүүлж, мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж, тодорхой ахиц гаргасан байх 1.4.8. мэргэжлийн болон удирдсан ангийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 40-өөс доошгүй хувьтай байх 1.4.9. багшийн ёс зүйн зөрчилгүй байх 1.5. Дадлагажигч багш нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1.5.1. эзэмшсэн мэргэжлээрээ бакалавр зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй 1.5.2. сургалтын хөтөлбөр (чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, цөм хөтөлбөр) боловсруулах, ашиглах арга зүйн талаар судалж, суралцсан байх 1.5.3. сургалтын хөтөлбөр боловсруулахад оролцох, сургалт явуулж, үнэлгээ хийхэд суралцсан байх 1.5.4. харилцааны болон багаар ажиллах ур чадвар эзэмшсэн байх 1.5.5. багшийн ёс зүйн зөрчилгүй байх Дөрөв. Багшийн сонгон шалгаруулалт зохион байгуулах 4.1. Энэхүү шаардлагын 2 дугаар бүлэгт заасан ТТПК-ийн “Багшид тавигдах нийтлэг шаардлага”-ийг хангасан иргэнийг үндсэн багшаар авч ажиллуулна. Багшийг сонгон шалгаруулах ажлыг хичээлийн жилд 1-2 удаа зохион байгуулна. Багшид тавигдах шаардлагыг хангасан багшийг сонгон шалгаруулалтаар эсвэл мэргэжлийн өндөр зэрэгтэй мэргэжилтнийг сонгон шалгаруулалтгүйгээр авч ажиллуулна. 4.2. Багш шинээр авах болон багшийн албан тушаалд ажиллуулах сонгон шалгаруулалтыг тус тус нээлттэй явуулах бөгөөд сонгон шалгаруулалт явуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сургуулийн цахим хуудсаар олон нийтэд зарлах ба сонгон шалгаруулалтанд оролцогчид нь сургуулийн ажилтны анкет, сургуулийн захиргаанд хандсан өргөдөл, хоёр үеийн намтар, боловсролын диплом, иргэний үнэмлэх, хамрагдсан сургалт, семинарын үнэмлэх, сертификат, шагналын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ. 4.3. Багш шинээр авах болон багшийн албан тушаалд ажиллуулах сонгон шалгаруулах ажлыг холбогдох тэнхим, сургалтын албаны хурлын шийдвэрийг үндэслэн хүний нөөцийн менежер хариуцан зохион байгуулна. 4.4. Сонгон шалгаруулалтад оролцогчтой тухайн мэргэжлийн тэнхимийн төлөөлөл багтсан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажлын ярилцлага хийх ба ажлын ярилцлагад тэнцсэн оролцогчоор үзүүлэх хичээл заалгах, тодорхой сэдвээр эссэ бичүүлэх, гадаад хэл, багшийн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагад нийцсэн шалгуурын дагуу үнэлгээг зохион байгуулна. Сонгон шалгаруулалт хийхэд Toefl, IELTS (холбогдох хэлний түвшинг тогтоосон баримт)-ийн оноотой бол хэлний шалгалт авахгүй. 4.5. Сонгон шалгаруулалтад тэнцсэн багшийг туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулсны дараа холбогдох тэнхим, сургалтын албаны саналыг үндэслэн жинхлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ. 4.6. Мастер багш, ахлах багшийн түвшинд тавигдах шаардлагыг хангасан, тухайн салбартаа өндрөөр үнэлэгдсэн өндөр мэргэшлийн мэргэжилтнийг тухайн мэргэжлийн тэнхим, сургалтын албаны хурлын шийдвэрийг үндэслэн, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр сонгон шалгаруулалтгүйгээр авч ажиллуулна. Өндөр мэргэшлийн мэргэжилтнийг туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулсны дараа холбогдох тэнхим, сургалтын албаны саналыг үндэслэн жинхлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ.

4.7. ТТПК-ийн багшийн орон тоог шаардлагатай байгаа багшийн мэргэжил, заах хичээл, судалгаа шинжилгээний ажлын чиглэл, сургалтын ажлын кредитийн ачааллыг харгалзан тогтоож, тухайн хичээлийн жилийн эхэнд захирлын тушаалаар батлах ба нийт багш нарын нарын 75-аас доошгүй хувь нь үндсэн багш байна. Тав. Багшийн ур чадварын түвшинд ажиллуулах 5.1 Багш нь сургуульд ажилласан 3 жил тутамд ур чадварын түвшингээ тогтоолгох бөгөөд сургуулийн захиргаа нь багшийн ур чадварын түвшин тогтоох үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ нь багш нарыг хөгжүүлэх, бүтээлч үйл ажиллагааг нь дэмжих, ур чадварын түвшин тогтооход чиглэгдэнэ. 5.2 Мэргэжлийн боловсролын байгууллагад 20 болон түүнээс дээш жил ажилласан мастер багш, тэргүүлэх багшийг өөрийн үнэлгээний тайлан бичүүлж, суралцагчийн сэтгэл ханамжийн үнэлгээг авна. Тухайн багш нь өөрөө хүсвэл багшийн ур чадварын түвшингээ тогтоолгох хүсэлтээ илэрхийлж болно. 5.3 Багшийн ур чадварын түвшин нь албан тушаалын зэрэглэлийг тогтоох, хөдөлмөрийн гэрээ сунгах, эс сунгах, цалин хөлс, шагнал урамшуулалд дэвшүүлэхэд үндэслэл болно. 5.4 Үнэлгээ өгөх, зохион байгуулах комиссыг захирлын тушаалаар байгуулах ба өөрөө ахална. Багшийн ажлын үнэлгээг үнэн зөв, бодитой, ил тод явуулах үүргийг комисс хүлээнэ. 5.5 Багшийн ур чадварын түвшин тогтоолтоор багштай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд комиссын өгсөн үнэлгээ, дүгнэлт, тодорхойлолтыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гэж үзнэ. 5.6 Багшийн ур чадварын түвшин тогтоох аргачлал 5.6.1 Багш бүр өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг үнэн зөв үнэлүүлэхдээ батлагдсан загварын дагуу тайлан бичиж, өөрийн үнэлгээ хийнэ. 5.6.2 Өөрийн үнэлгээний тайланг багшийн албан тушаалын орон тоонд тавигдах шаардлагын дагуу 3 үндсэн чиглэл болон дэд үзүүлэлтүүдийн дагуу гаргах бөгөөд нотлох баримтуудыг бүрдүүлж, гол ажлаа нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт төлөвлөлтийг бичсэн тайлбар хавсаргана. 5.6.3 Суралцагчийн сэтгэл ханамжийн үнэлгээг сүүлийн 3 жилийн санал асуулгын дунджаар гаргана. Санал асуулгыг сургалтын албанаас боловсруулсан үлгэрчилсэн асуулгын хуудсаар авах бөгөөд асуулгын эх материалыг сургалтын алба хадгална. 5.6.4 Багшийн ур чадварын түвшин тогтоолгож буй багшийн тооноос хамааруулан комисс 5-6 хүнтэй байх ба шаардлагатай тохиолдолд комиссын гишүүдэд туслах үүрэгтэйгээр тухайн салбарын мэргэжилтэнг захирлын тушаалаар томилон ажиллуулж болно. 5.6.5 Багшийн ур чадварын түвшин тогтоох комисс багшийн ажлын тайлантай танилцаж, шалгуур үзүүлэлтийн биелэлтийг холбогдох баримтад үндэслэн шалгуур тус бүрээр үнэлгээ өгнө. 5.6.6 Шаардлагатай тохиолдолд сургуулийн хөгжлийн бодлогод чиглэсэн нэмэлт шалгуураар үнэлнэ. 5.7. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний үр дүнг тооцох 5.7.1. Үнэлгээг бодохдоо багшийн ажлын чиглэл бүрээр биелүүлбэл зохих онооны хувиар үнэлнэ. Үүнд: 5.7.1.1. А (88%-100%) Багшийн ажлын үр дүн хангалттай сайн. 5.7.1.2. В (80%-87,9%) Багшийн ажлын үр дүн хангалттай. 5.7.1.3. С (70%-79,9%) Багшийн ажлын үр дүн дундаж. 5.7.1.4. D (60%-69,9%) Багшийн ажлын үр дүн хангалтгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй бол ур чадварын түвшинг нэг түвшингээр бууруулна.

5.7.1.5. F (0%-59%) Багшийн ажлын үр дүн маш хангалтгүй буюу тэнцээгүй 5.7.2. 88 дээш буюу ажлын үр дүн хангалттай сайн үнэлэгдсэн багшийн ур чадварын түвшинг нэг түвшингээр ахиулна. 5.7.3. Заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр нэгдсэн үнэлгээнд хугацаандаа ороогүй багшийн ажлыг хангалтгүйд буюу D үнэлгээ авсанд тооцож, багшийн ур чадварын түвшинг бууруулна. 5.7.4. Багшийн ур чадварын түвшний үнэлгээгээр тэнцээгүй багшийг захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ цуцлах эсэхийг шийдвэрлэнэ. 5.7.5. Багшийн ур чадварын түвшин тогтоох комиссын дарга үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан, үр дүнгээр нь тухайн багшийн ур чадварын түвшинг ахиулах/бууруулах, цалингийн сүлжээг өөрчлөн тогтоох, хөдөлмөрийн гэрээг сунгах/цуцлах, багш нарын үйл ажиллагааны ололттой болон анхаарвал зохих асуудлын талаар тайлан бичиж, Захиргааны зөвлөлд танилцуулж, зохих шийдвэр гаргуулна. 5.7.6. Багш бүр ур чадварын түвшний үр дүнд дүгнэлт хийж, ололттой ба цаашид анхаарвал зохих асуудлыг тусгасан “Багшийн өөрийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулж мөрдөнө. 5.8. Багшийн ур чадварын түвшний үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд үнэлгээний комисст хандаж, комисс холбогдох нотолгоог бүрдүүлэн гомдлыг барагдуулах үүрэгтэй. 5.9. Багшийн ур чадварын түвшний шалгуур үзүүлэлт Багшийн ажлыг дараах хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж онооны зарчмаар дүгнэнэ. 5.9.1. Сургалт 40 оноогоор 5.9.2. Судалгаа, инновац 20 оноогоор 5.9.3. Мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээ 10 оноогоор 5.9.4. Оюутны сэтгэл ханамжийн дүн 5 оноогоор 5.9.5. Эссэ 10 оноогоор 5.9.6. Нэмэлт шалгалт (бусад) 15 оноогоор тус тус дүгнэнэ. Бүгд 100 оноо. Тайлангийн хавтаст бүрдүүлэх материалын жагсаалт 1. Журмын дагуу шалгуур үзүүлэлтийн хүрээнд бичсэн ажлын дэлгэрэнгүй тайлан 2. Ажлын гүйцэтгэлийг нотлох баримтууд / хуулбар / 3. Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний хуудас 4. “Сургуулийн хөгжилд оруулах миний хувь нэмэр” сэдэвт эссэ 5. Шаардлагатай тохиолдолд сургуулийн хөгжлийн бодлогод чиглэсэн нэмэлт шалгалт. Үүнд: Мэдээлэл технологи, гадаад хэл, хууль эрхзүй, бусад /сургуулийн стратеги төлөвлөгөө 2021-2025/ үнэлгээний дүн

Багшийн ажлын нэгдсэн үнэлгээний шалгуур үзүүлэлт № Шалгуур үзүүлэлтүүд Хэмжээ Авбал Өөрийн Комисс/мэргэжлийн зохих оноо үнэлгээ удирдлага Нэг. СУРГАЛТ 3 хүртэлх 40 хичээл 10 Хичээлийн хөтөлбөр, ээлжит жилд 5 3 хичээлийн төлөвлөгөө хүртэлх 1 боловсруулалт, биелэлт, 7 сайжруулалт (хичээлийн Хичээлийн тайлан) жилд 2 8 Төгсөлтийн ажил удирдаж 1 клуб, 5 хамгаалсан дугуйлан 5 5 хүртэлх иж 20 Сургалтын хэрэглэгдэхүүнийг үр бүрэн цахим 2 бүтээлтэй, суралцагчийн ур чадварыг хөгжүүлэхэд хичээл 1 2 чиглүүлэн төлөвлөж зохион 1 шагнал байгуулсан (бүтээл, шийдэл, 3 асуудал шийдвэрлэх гэх мэт) тутамд 2 хүртэлх 5 Мэргэжлийн дугуйлан, клуб, сонгон суралцах секц удирдах 3 хүртэлх 1 (тайлан) өгүүлэл 2 Цахим хичээл бэлтгэн, заах, 3 хүртэлх илтгэл 3 үнэлэх (цахим хичээлд тавигдах шаардлага хангасан, олны 2 хүртэлх хүртээл болсон байх) 2 хүртэлх үзэсгэлэн Засгийн газар, яам, консорциум, 1 ажил 4 харьяа газрын шилдэг багшаар шалгарах Магадлан итгэмжлэлийн өөрийн 5 үнэлгээний тайлан бичилцсэн бол Хоёр. СУДАЛГАА, ИННОВАЦ Гадаад, дотоодод эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх - Мэргэжлийн түвшинд 6 хянагддаг гадаад, дотоодын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх - Мэргэжлийн түвшинд хянагддаггүй гадаад, дотоодын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, хэлэлцүүлэх 7 - Олон улс - Улс - Салбар - Сургуулийн хэмжээнд Сурах бичиг, орчуулгын бүтээл боловсруулах, гарын авлага, зөвлөмж, хамтын болон нэг сэдэвт бүтээл, ном сурах бичиг 8 хэвлүүлэх, орчуулах, редакторлах (сургалт арга зүйн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн, зохиогчийн эрхээр баталгаажуулсан) 9 Бүтээлийн үзэсгэлэн гаргах Төсөл хөтөлбөр, гэрээт ажил, 10 гарааны бизнес - Удирдсан

- Гүйцэтгэсэн - Зөвлөхөөр ажилласан Оюуны өмчийн бүтээл баталгаажуулах 11 - Патент 1 хүртэлх 2 - Ашигтай загвар 1 хүртэлх +(4) - Зохиогчийн эрхийн гэрчилгээ 3 хүртэлх 3 - Шинэ бүтээл 1 хүртэлх 1 - Олон улсын 10 1 ба дээш 1 хэмжээнд 1-3 оюутан 2 12 Оюутны байр 1 ба түүнээс 2 эрдэм дээш шинжилгээний - Улсын 0.5 ажил удирдах, хэмжээнд 1-3 1 удаа зөвлөх: байр 1 ба түүнээс +(0.5) (давхардуулж - Салбарын 1 тооцохгүй): хэмжээнд 1-3 дээш 1 байр 1 ба түнээс 1.5 1 - Сургуулийн дээш 3 хүртэлх +(1) хэмжээнд 1-3 60%-аас 70 байр дээш 1 бүтээлч Гурав. МЭРГЭЖЛИЙН БОЛОН ажил НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Сургуулийн захирлын тушаалаар ажлын хэсэгт орж 13 ажиллах, бусад үүрэгт ажил хийж гүйцэтгэх (аргазүйн зөвлөл, холбогдох ажлын хэсэг) Мэргэжлийн уралдаан тэмцээн, 14 олимпиадад өөрөө оролцсон амжилтаар /олон улс, улс, бүс дүүрэг, сургууль/ Мэргэжлийн уралдаан тэмцээн, 15 олимпиадад оюутан удирдаж оролцуулах /олон улс, улс, бүс дүүрэг, сургууль/ Нийгмийн арга хэмжээ зохион байгуулах, зөвлөгөө мэдээллээр хангах, оролцох 16 /урлагийн үзлэг, спортын тэмцээн, уралдаан, хамт олны тэмдэглэлт арга хэмжээ, сургалт, семинар/ 17 Суралцагчдад давтлага, зөвлөмж өгөх Мэргэжлийнхээ чиглэлээр 18 мэргэжил боловсролоо дээшлүүлэх Мэргэжил, сургуулийн үйл 19 ажиллагааг таниулан сурталчилахад оролцох 20 Зөвлөх багшаар ажиллах (анги удирдсан тайлан) 21 Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал Сургалтын орчин бүрдүүлсэн 22 бүтээлч ажил /нийтийн эзэмшил талбайд/ ДҮН

........................... овогтой ........................... – ийн ....................... (албан тушаалын зэрэглэл бичих) ур чадварын үнэлгээний хуудас .......................................тэнхим 1. Багшийн ур чадварын үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Шалгуур үзүүлэлт Өгвөл Өөрийн Ажлын Нийт зохих үнэлгээ хэсгийн оноо оноо /оноогоор/ дундаж оноо 1. Сургалт 40 20 2. Судалгаа, инновац 10 3.Мэргэжлийн болон 5 нийгмийн үйлчилгээ 10 4.Суралцагчийн сэтгэл 15 100 ханамжийн судалгааны дүн 5.Эссэ 6.Шалгалт (бусад) Нийт оноо 2. Ажлын хэсгийн өгсөн дундаж оноогоор өгсөн үнэлгээгээ √ гэж тэмдэглэнэ: А (88%-100%) В (80%-87,9%) С (70%-79,9%) D (60%-69,9%) F (0%-59%) Маш Хангалттай сайн Хангалттай Дундаж Хангалтгүй хангалтгүй 3. Үнэлгээг зөвшөөрөх / эс зөвшөөрөх / үндэслэл:: ………………………………………………………………………....................................................... .................................................................................................................................. 4. Үнэлгээний баталгаажуулалт 4.1. Комиссын ахлагч ......................................... / ............................................./ (албан тушаал) (гарын үсэг) Тэмдэг 4.2. Комиссын гишүүд ............................................ /............................................/ ............................................ /............................................/ ............................................ /............................................/ ............................................ /............................................/ ............................................ /............................................/ 4.3. Үнэлгээтэй танилцсан: Багш /…………………………………../ ……………………... 20.... оны .... сарын .... өдөр (гарын үсэг)

Захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 53 тоот тушаалаар батлав. Техник технологийн политехник коллежийн багшийн орон тоо, гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, түүнийг тооцох журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Техник технологийн политехник коллеж /цаашид ТТПК гэх/-ийн багшийн орон тоо, жилд гүйцэтгэх сургалтын ачааллыг тогтоох, сургалтын ажлыг багц цагаар тооцох, ажлын гүйцэтгэлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална. 1.2 Энэхүү журам нь Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, \"Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам\", тэдгээрт нийцүүлэн гаргасан ТТПК-ийн дүрэм журмын хүрээнд үйлчилнэ. 1.3 Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог сургуулийн захирал тогтооно. 1.4 Багц цаг нь багшийн ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын зэрэглэл /ур чадварын түвшин/, ажлын үнэлгээтэй харилцан уялдаатай байх бөгөөд сургалтын цагийн жилийн ачаалал, гүйцэтгэл нь цалин, нэмэгдэл хөлс тооцох үндэслэл болно. 1.5 Хичээлийн үндсэн ангийг 30-аас багагүй суралцагчтай байхаар тооцож, сургууль дээрх дадлагын сургалтын нэг ээлжинд хичээллэх суралцагчийн тоо 15–аас хэтрэхгүй байна. Зайлшгүй шаардлагын улмаас үндсэн анги дүүргэлт 15 хүрэхгүй нөхцөлд сургуулийн захирлын тушаал гаргаж шийдвэрлэнэ. 1.6 Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын хичээлийн цаг 40 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 80 минутад багтаан явуулж болно. 1.7 Багшийн долоо хоногийн ажлын цаг 40 байна. Энэхүү журмын 2.1-д заасан ажлыг гүйцэтгэж буй ТТПК-ийн ажилтанг “багш” гэж ойлгоно. 1.8 Багшийн жилийн цагийн ачаалал нь 20 багц цаг байна. Хоёр. Багшийн гүйцэтгэх ажлын төрөл, багшийн орон тоо, сургалтын ажлын ачааллыг тооцох, тогтоох 2.1. Багшийн гүйцэтгэх ажлыг танхимын сургалтын багц цаг, танхимын бус сургалтын багц цаг гэсэн хоёр төрөлд хувааж үзнэ. 2.1.1. Танхимын сургалтын багц цагт онол /лекц, семинар/, лаборатори, сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлагыг хамааруулна. 2.1.2. Танхимын бус сургалтын багц цагт сургалтын үйл ажиллагааг дэмжих, багшийн хөгжлийг хангах, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, иргэд, түншлэгч байгууллагатай харилцах, суралцагчийг төлөвшүүлж хөгжүүлэхтэй холбогдсон бүхий л үйл ажиллагаануудыг хамруулж тооцно. Тооцох багц цагийг хавсралт 1-р үзүүлэв. 2.2. ТТПК-ийн багшийн албан тушаалын зэрэглэлээс хамаарч багшийн жилийн ажлын ачааллыг хүснэгт 1-д харуулснаар тооцно.

Багшийн албан тушаалын Танхимын сургалтын Танхимын бус Хүснэгт 1 А багц цаг сургалтын Б багц цаг Танхимын бус зэрэглэл сургалтын В багц цаг Эзлэх Гүйцэтгэх Мэргэжлийн Ерөнхий Эзлэх Гүйцэтгэх Эзлэх Гүйцэтгэх хувь багц цаг хувь багц цаг багш эрдмийн багш хувь багц цаг 5% 1 Мастер багш - 80% 16 15% 3 5% 1 Ахлах багш Ахлах багш 85% 17 10% 2 5% 1 Багш Багш 90% 18 5% 1 Дадлагажигч Дадлагажигч 95% 19 - - 5% 1 багш багш 2.3. Онол, лаборатори, сургууль дээрх дадлагын 36 цагийн бодит гүйцэтгэлийг, үйлдвэрлэлийн ба төгсөлтийн өмнөх дадлагын 72 цагийн бодит гүйцэтгэлийг, танхимын бус сургалтын цагийн 72 цагийн бодит гүйцэтгэлийг тус тус нэг багц цаг гэж тооцно. 2.4. Багшийн албан тушаалын зэрэглэл /ур чадварын түвшин/-ийг журмын хүрээнд 3 жил тутамд 1 удаа тогтооно. 2.5. Танхимын ба танхимын бус сургалтын багц цагийг тэнхимийн саналыг үндэслэн сургалтын албаны хурлаар хэлэлцэж, гаргасан дүгнэлтийг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулна. Гурав. Багшийн багц цагийг төлөвлөх, гүйцэтгэлийг тооцох 3.1. Багш хичээлийн жилийн танхимын ба танхимын бус сургалтын багц цагийн төлөвлөлтийг энэ журмын 2.2 заалтыг үндэслэн хийж, заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд гүйцэтгэлийг тооцохдоо эдгээр багцыг хооронд нь шилжүүлэн тооцохгүй. 3.2. Танхимын ба танхимын бус сургалтын багц цагийн тооцоог сар тутам тэнхимийн эрхлэгч хийж, хагас жилийн, хичээлийн жилийн эцэст гүйцэтгэлийн нэгтгэлийг сургалтын менежер гаргаж сургалтын албаар баталгаажуулна. 3.3. Багшийн жилийн цагийн ачааллаас давуулан гүйцэтгэсэн танхимын ба танхимын бус багц цаг нь нэмэгдэл хөлс болж тооцогдох бөгөөд тодорхойлолтыг Сургалтын алба санхүүд улирлын төгсгөлд гаргаж өгнө. Илүү гүйцэтгэсэн 1 багц цагийн үнэлгээг тухайн оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувиар тооцно. 3.4. Багшид жилийн танхимын бус цагийн ачааллаас нь давуулан гүйцэтгэсэн 2 хүртэлх багц цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. 3.5. Захирлын шийдвэрээр нормын 40%-иас илүү танхимын сургалтын багц цагт хөлс олгох нөхцөлд 1 багц цагийн хөлсийг дээд үнэлгээний 75%-иар тооцно. 3.6. Танхимын бус сургалтын багц цагийг хавсралт 1-д заасан шалгуураар төлөвлөнө. Багшийн албан тушаалын зэрэглэлээс хамаарч танхимын бус сургалтын Б. В багц цаг нь 20%-5%-ийг эзэлнэ. 3.7. Сургалтын албаны дарга/менежер, арга зүйч зайлшгүй шаардлагын улмаас хичээл заасан тохиолдолд нийт заах багц цагийн хэмжээ хагас жилд 4 багц буюу жилийн 8 багц цагаас хэтрэхгүй байна. 3.8. Тэнхим нь хичээлийн жилийн эхэнд багш нарынхаа гүйцэтгэх ажлын ноогдлыг 2 хувь үйлдэж, сургалтын менежерээр хянуулан, захирлаар баталгаажуулна. 3.9. Багш ажилтнуудад мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолны нэмэгдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сар бүр бодож олгоно. 3.10. Багц цагийн гүйцэтгэлд багшийн өөрийн буруугаас болж тасарсан цаг тооцогдохгүй. 3.11. Тэнхим, сургалтын менежер нь багш нарынхаа жилийн багц цагийн гүйцэтгэлийг урьдчилан тооцож, боломжтой гэж үзвэл 1-р улирлын эцэст илүү гүйцэтгэсэн танхимын болон танхимын бус багц цагийн хөлсний тодорхой хэсгийг олгох саналыг сургалтын албанд оруулж болно. 3.12. Багш дараахь хүндэтгэх шалтгаанаар чөлөө авсан, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлсэн, хөдөлмөрийн чадвараа түр алдсан зэрэг шалтгаанаар гүйцэтгэх ёстой

ажлын хэмжээг жилийн үндсэн ноогдол багц цагаас ажиллаагүй өдөрт 0,1 багц цагаар бодож хорогдуулж тооцно. Үүнд: a. Хичээлийн дундуур томилогдож ирсэн, ажлаас чөлөөлөгдсөн b. Сургуулийн захиргааны шийдвэрээр дотоод, гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан c. Жирэмсний болон төрсний дараах нярай хүүхдээ асарсан d. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан e. Захиргааны чөлөө авсан f. Захиргааны шийдвэрээр өөр ажилд томилогдсон g. Томилолт, бүтээлийн чөлөөтэй байсан Ийнхүү хорогдуулж тооцохдоо хорогдуулах болсон шалтгаан, шийдвэрийн дугаарыг цагийн тооцооны нэгтгэлд тэмдэглэнэ. Дээрх шалтгаанаар цагийн үндсэн ноогдлыг хорогдуулсан бол илүү цагийн хөлсийг давхардуулан олгохгүй ба хичээл сургалтгүй байх хугацаа буюу улирлын амралт болон 6, 7, 8-р саруудад танхимын сургалтын багц цагийн хорогдуулалт хийхгүй. 3.15. Танхимын ба танхимын бус сургалтын багц цагийн бодит гүйцэтгэлийг тэнхим, сургалтын менежер хянаж, сургалтын албаар баталгаажуулж, санхүүгийн албанд өгнө. 3.16. Багшийн цагийн үндсэн ноогдол, гүйцэтгэлийг үндэслэн сургуулийн санхүү багш бүрийн жилийн цалин, амралтын тооцоо, түүнд олгох илүү цагийн хөлс /үндсэн ноогдол биелээгүй тохиолдолд эргүүлэн суутгах/-ний тооцоог хийнэ. Дөрөв. Багш нарт багц цаг тооцох аргачлал 4.1 Багшийн танхимын сургалтын ажлын багцад тухайн хичээлийн лекц, семинар, лаборатори, дадлагын хичээл, бие даалт, иж бүрэн тест, явцын сорил, улирлын шалгалт, тусдаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй курсын төсөл, ажил болон хичээлийн е-файл бүрдүүлэлт зэрэг байна. 4.2 Багш албан тушаалтан тэнхимийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэсэн тохиолдолд жилд гүйцэтгэх /танхимын А багц цаг, танхимын Б, В багц цаг/ багц цагийн ачааллыг 30 хувиар хорогдуулж тооцно. 4.3 Техникийн боловсролын төгсөлтийн ажлын удирдагч багш ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан 5 хүртэл төгсөлтийн ажил удирдаж болох бөгөөд багц цагийг дараах байдлаар тооцно. Тайлбар бичиг, технологийн зурагт: Chp=0.12*Cp*N Бүтээлд: Chp=0.2*Cp*N’ Энд: Ср- Сургалтын төлөвлөгөөнд заагдсан багц цаг N- удирдсан оюутны тоо N’- удирдсан багийн тоо /бүтээлийн тоо/ 4.4 Мэргэжлийн онцлогоос хамаарч бүлэг, багаар томоохон бүтээлч ажил хийсэн бол үр дүнг харгалзан бүтээлийн удирдагч багшид 0.8-1.5 багц цаг тооцно. 4.5 Төгсөлтийн ажлын хамгаалалт, комиссын гишүүний ажлын хөлсийг хамгаалсан оюутан тус бүрд 0,012 багц цагаар тооцож олгоно. Төгсөлтийн салбар комиссын нарийн бичгийн дарга нарт оюутан бүрт 0,01 багц цаг нэмж тооцно. 4.6 Техникийн боловсролд анги дүүргэлтийг 15 ба түүнээс доош тооны суралцагчтай хичээллүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сургуулийн захирлын тушаал гаргаж шийдвэрлэх бөгөөд багшид оногдох кредитийг дараахь аргачлалаар тооцно. Chp=(0.2+0.05(N-1))*Cp Энд: Ср- тухайн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан багц цаг N- оюутны тоо 4.6. Оюутны үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлага удирдахад нэг оюутнаас багшид ноогдох багц цагийг дараах томъёогоор тооцно.

Chд=0,016*Сд*Т/30*N Энд: Сhд- тухайн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан багц цаг Т- дадлага хийж буй хугацаа /хоногоор/ N- оюутны тоо 4.7. Төгсөх оюутан сурагчдын дүнгийн тулгалт хийсэн багш, ажилтанд 1 оюутанд 0,015 багц цаг тооцно. Тав. Гэрээт багшийн багц цагийг тооцох 5.1 Хичээлийн төлөвлөгдсөн цагийн ачаалал нэг багшийн ноогдолд хүрэхгүй, тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй гэх мэт зайлшгүй шаардлагаар цагийн багш гэрээгээр /цаашид гэрээт багш гэх/ ажиллуулна. Гэрээт багш нь ТТПК-ийн багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, багшлах дадлагатай, мэргэжлийн хүн байвал зохино. 5.2 Гэрээт багшийн сургалтын ажлын нэг багц цагийн үнэлгээг тухайн багшийн эрдмийн болон мэргэжлийн зэрэг цол, туршлага, ур чадвараас хамааруулан захирлын тушаалаар тогтооно. 5.3 Сургуулийн удирдах албан тушаалтан болон багш бус ажилтан зайлшгүй шаардлагын улмаас хичээл зааж болох бөгөөд энэ тохиолдолд хагас жилд 4 багц цаг, жилд 8 багц цагаас хэтрэхгүй байна. 5.4 Гадны байгууллагад ажилладаг эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн туршлага, ур чадвар бүхий хүмүүсийг урьж нэг удаагийн лекц уншуулахад хөлсийг тохиролцон захирлын тушаалаар баталгаажуулна. Хавсралт 1 Танхимын бус сургалтын багц цагийг дараах үзүүлэлт, шалгуураар тодорхойлно. № Шалгуур Тооцох багц Тооцох алба, нэгж цаг Танхимын бус сургалтын Б багц цаг. Багшийн бүтээлч ажлууд 1 Мэргэжлийн сургалтын төлөвлөгөө Шинээр-0,5 Сургалтын менежер боловсруулсан /багт/ Шинэчилж-0,3 Мэргэжлийн боловсрол сургалтын стандарт 2 болон ЧСС-ын хөтөлбөр, ТБ-ын сургалтын 1 кр Сургалтын менежер хөтөлбөр боловсруулах багт оролцсон Цөм хөтөлбөрт нийцүүлэн Бүрэн дунд 3 боловсролын болон хичээлийн /чадамжийн нэгж/ 0,2 кр Сургалтын менежер иж бүрэн хөтөлбөр боловсруулсан /нэг хичээлд/ Бүрэн цахим 4 Цахим хичээл бэлтгэсэн хичээл 1,5 кр Мультмедиа төв Холимог цахим хичээл 1 кр Боловсролын болон мэргэжлийн чиглэлээр 5 мэргэжил боловсролоо дээшлүүлсэн, багшийн 0,4 БХТ, арга зүйч өөрийн хөгжлийн төлөвлөгөөнд суурилж үр дүнг тооцсон Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх:  Монограф 1 х.х-1 кр 2 кр 6  Сурах бичиг ИХАМТА  Гарын авлага, зөвлөмж боловсруулсан 1 х.х-0,7 кр 1-2 кр  Улсын стандарт батлуулсан 0,2кр  Ном, сурах бичиг редакторласан Багш сургуулийн болон сургалтын үйл 7 ажиллагааны тогтоосон чиглэлээр судалгаа 1 кр ИХАМТА шинжилгээний ажилд оролцож түүгээрээ патент авсан 8 Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн Гадаадад 0,7 кр ИХАМТА Дотоодод 0,5 кр 9 Багш өөрөө болон суралцагчаа удирдан судалгаа 1 кр ИХАМТА инновацийн бүтээлч ажлууд хийсэн

Олон улсад 2 кр Багш өөрөө болон удирдсан оюутан нь эрдэм Улсад 1.0 Бүсэд 0,8 10 шинжилгээний өгүүлэл, илтгэл хэлэлцүүлэх, Хот, аймагт 0,6 Сургалтын менежер олимпиад, мэргэжлийн уралдаанд амжилт Дүүрэгт 0,4 Сургуульд 0,2 гаргасан Оролцсон 0,1 11 Сургуулийн захиалга, санхүүжилттэй төсөл 1 кр ИХАМТА боловсруулж хэрэгжүүлсэн 12 Гадны байгууллагын захиалга, гэрээгээр төсөл 2 кр ИХАМТА боловсруулж хэрэгжүүлсэн Багш нь суралцагчаа гарааны бизнес эрхлүүлсэн, 13 ажил үйлчилгээг гүйцэтгэж оруулсан ашгийн 0,3кр ИХАМТА 600000 төгрөг тутамд Бусад ажил гүйцэтгэх: -Мэргэжлийн сэтгүүл эрхлэх, редактороор ажиллах 1 кр Сургалтын менежер 14 -Мэргэжлийн дагуу ном, сурах бичиг 0,5 кр 0,3-0,5 кр редакторласон -Оюутны эрдэм шинжилгээний ажил, уралдаан тэмцээнд шүүгчээр ажиллах 15 Лаборатори, дадлагын газар, кабинет байгуулсан 0,5-1,0 хүртэл Сургалтын менежер В.Суралцагчийг төлөвшүүлж хөгжүүлэх, хамт олны төлөвшлийн ажлууд ТТПК-ийн сургалт арга зүйн зөвлөл, мэргэжлийн Зөвлөл, 16 зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах, хөтөлбөрийн 0,5 кр хүртэл хөтөлбөрийн хорооны ахлагчаар ажиллах хорооны ахлагч Сургууль, суралцагчийн зөвлөл, хамт олноос 17 зохиосон ажил, тэмцээн уралдаанд анги хамт 0,1-0,3 хүртэл Нийгмийн ажилтан олноо удирдаж шагналт байрт шалгарсан 18 СА-ны зөвшөөрлөөр дугуйлан секц удирдаж 0,5 Сургалтын менежер зохион байгуулсан үр дүн /сонгон бүрт/ Суралцагчид багш, хамт олны дунд семинар, 19 сургалт, уралдаан зохион байгуулж 0,1 ОТА санаачилгатай ажилласан /СА-аар зөвшөөрөгдсөн/ 20 Жижүүр багшийн үүргийг хангалттай сайн 0,05 Сургалтын ажилтан гүйцэтгэсэн байдал Суралцагчдын сурах орчинг бүрдүүлсэн байдал 21 /ангийн эд хогшлын бүрэн бүтэн байдал ангийн 0,1 /сар бүр/ Санхүү тохижилт/ Бусад байгууллагаас зохион байгуулсан 22 уралдаан тэмцээнд багш /бэлтгэсэн суралцагч/ 0,3 ОТА шагналт байранд орсон байдал /СА-аас зөвшөөрөгдсөн/ 23 Удирдсан ангийн сурагчдыг 85%-иас дээш анги 1 Нийгмийн ажилтан дэвшүүлсэн, төгсгөсөн 24 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай 0,1 кр Нийгмийн ажилтан ажилласан 25 Мэргэжлийн багш нь төгсөгчдийг ажлын байраар Нэг ажлын байр ОТА хангасан, мэдээллийн сан бий болгосон нь 0,01 26 Эко орчин бүрдүүлэх талаар хийсэн ажил 0,5 кр ОТА 27 Ажил мэргэжлийн зөвлөгөө, сургууль мэргэжлээ 0,5-1 кр ИХАМТА сурталчлах ажил Тайлбар: ИХАМТА – Инноваци, хамтын ажиллагаа, мэдээлэл технологийн алба, ОТА – Оюутан төгсөгчдийн алба, ХАБЭАК – Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн комисс, БХТ – Багшийн хөгжлийн төв. -ооОоо-

Захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 53 тоот тушаалаар батлав. Тэнхимийн ажиллах, тэнхимийг шалгаруулах журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журам нь сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн нэгж болох тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах, ажлын үр дүнг бодитоор тооцоход мөрдөгдөнө. 1.2. Тэнхимийн зорилго нь мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар сургуулийн хөгжлийн бодлого хөтөлбөрийг боловсруулж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дотоод дэг журам зохион байгуулалтын хэвийн байдлыг хангах, сургалтын чанар, түвшинг сайжруулах талаар идэвхитэй үйл ажиллагааг дэмжихэд оршино. Хоёр. Тэнхимийг байгуулах, чиг үүрэг, үйл ажиллагаа 2.1. Техник технологийн политехник коллежийн бүтцийн дагуу тэнхимүүд зохион байгуулагдах бөгөөд тухайн тэнхимд харъяалагдах багш нарын бүрэлдэхүүнийг сургалтын алба шийдвэрлэнэ. 2.2. Тэнхимийн эрхлэгчийг сургуулийн захирлын шийдвэрээр томилох бөгөөд багшийн орон тоон дээр ажиллана. 2.3. Тэнхимийн эрхлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 2.4. Тэнхимийн эрхлэгч нь тухайн оны 06 сарын 10-ны дотор ажлаа тайлагнана. 2.5. Тэнхим дараах үйл ажиллагаанд ажлаа чиглүүлнэ. 2.5.1. Сургалтын үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэх 2.5.2. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй танилцаж саналаа өгөх, боловсруулах, боловсронгуй болгох 2.5.3. Сургалтын зохион байгуулалт, сургалтын агуулга, аргазүй технологийг боловсронгуй болгохтой холбоотой асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж дүгнэлт, санал гаргах 2.5.4. Тэнхимийн хүрээнд сурган заах аргын чиглэлийн семинар, зөвлөгөөн зохион байгуулж заах арга, ур чадварыг хөгжүүлэх 2.5.5. Сургалтын газрыг заавар шаардлагын дагуу тохижуулан сургалтын орчинг шинэчлэх, суралцах таатай орчин бүрдүүлэх ажлыг багш нарын оролцоотой зохион байгуулах, ашиглалтыг хариуцах 2.5.6. Хичээлээс гадуурх ажлын чанар үр дүнд хяналт тавьж өгөөжийг нь нэмэгдүүлэх 2.5.7. Стандартад тохирсон тестийн сан бүрдүүлж түүнийг хэрэгцээ болгон ашиглах 2.5.8. Сургалтын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, туршлага судлах, солилцох ажлыг зохион байгуулах 2.5.9. Суралцагчдад үзүүлэх үйлчилгээг чанартай явуулах, суралцагчдын цаг ашиглалтад хяналт тавих, өргөдөл хүсэлтийг шийдүүлэх санал оруулах 2.5.10. Тэнхимийн багш нарын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, цагийн тооцоог хийх 2.5.11. Тэнхимийн багш бүр ээлжит хичээлийн бэлтгэлийг хангасан байх 2.5.12. Мэргэжлийн чиглэлээр ажил олгогчидтой хамтран ажиллаж нийгмийн түншлэлийг бэхжүүлэх Гурав. Шилдэг тэнхим шалгаруулах 3.1. Тэнхимийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг бодитоор тооцох, ажлын амжилтыг тодорхойлох, урамшуулах, цаашид авах арга хэмжээг төлөвлөх, зөвлөгөөгөөр хангахын тулд тэнхимийг хичээлийн жилийн эцэст шалгаруулна. 3.2. Шалгаруулалтад дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ. Үүнд:

№ Үзүүлэлт Үнэлгээний оноо 1 Тэнхимийн ажлын төлөвлөгөө түүний биелэлт 5 2 Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний боловсруулалт /ЧСС/ 5 3 Ээлжит хичээлийн төлөвлөгөө, бэлтгэл, явц, үр дүн 10 4 Багш нарын заах арга, ур чадварын байдал 10 5 Сургалтын газрын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалтын 10 хэрэглэгдэхүүний ашиглалт, хамгаалалт, тохижуулалт 6 Эрдэм шинжилгээ , онол практикийн бага хурал, олимпиад, мэргэжлийн 10 уралдаан, тэмцээн зохион байгуулсан, оролцсон байдал 7 Соёл хүмүүжлийн ажил зохион байгуулсан /Оюутан сурагчид, багш 5 ажилчдын дунд зохион байгуулсан ажил, түүний үр дүн / 8 Төгсөгчдийн ажил эрхлэлт 5 9 Багш нарын жилийн ажлын үр дүнгийн үнэлгээ 10 10 Суралцагчдын хөндлөнгийн шалгалтын чанарын ахиц 5 11 Багшийн цаг ашиглалт 5 12 Цаг үеийн болон бүтээлч ажил 10 13 Удирдлагаас өгсөн үнэлгээ 5 14 Сургууль сурталчлах, түгээн дэлгэрүүлэлт хийсэн байдал /Бусад 5 байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран ажилласан байдал Нийт 100 3.3. Нийлбэр оноог авбал зохих хувьд шилжүүлэн тооцож хангалттай сайн /90-100/, хангалттай /80-89/, дундаж /70-79/, дунджаас доогуур /60-69/, хангалтгүй /59- өөс доош/ гэж үнэлэх бөгөөд тухайн хичээлийн жилийн улирал бүрийн эцсээр /01 сарын 20, 06 сарын 15-ны дотор/ тэнхимийн тайланг ирүүлнэ. 3.4. Тэнхимийн тайланг тэнхим үнэлэх үнэлгээний хуудасны дагуу сургуулийн удирдлага, зохих түвшиний менежерүүд үнэлгээ өгнө 3.5. Тэнхимүүдийн авсан нийлбэр дүнг жагсаан “Хангалттай” үнэлгээнээс дээш үнэлэгдсэн тохиолдолд оны шилдэг тэнхимээр шалгаруулж, багш нарын баяраар зохих урамшууллыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн олгоно. 3.6. Дунджаас доогуур, хангалтгүй үнэлгээтэй тэнхимийн асуудлыг мөн захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлнэ. -ооОоо-


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook