Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Санхүү дүрэм журам

Санхүү дүрэм журам

Published by ШИНЭБАЯР Болдбаатар, 2021-05-04 03:34:10

Description: Санхүү дүрэм журам

Search

Read the Text Version

Захирлын 2017 оны 10 сарын 08-ны өдрийн дүгээр тушаалын II хавсралтаар батлав. БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ АВАХ, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1 Энэхүү журам нь ТТПК-ийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн худалдан авах, сургуулийн захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. 1.2 Худалдан авалт хийгдэх бараа бүтээгдэхүүн гэдэг ойлголтод сургалт, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай төрөл бүрийн бараа, материалууд, багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжүүд хамаарагдана. 1.3 Ажил үйлчилгээ гэдэг ойлголтод сургуулийн хэрэгцээ, шаардлагаар шинээр баригдах барилгын болон өргөтгөл, тохижилт, засвар үйлчилгээний зэрэг ажлууд хамаарагдана. 1.4 Худалдан авах үйл ажиллагаанд ил тод, чанартай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. Хоёр. Бараа, бүтээгдэхүүн худалдаж авах 2.1. Худалдан авах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг, зураг төсөл, тооцоог захиалагч /энэ нь анхан шатны нэгжүүд байна/ гаргах бөгөөд түүнийг харьяалах албад нь хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд нэгтгэж санхүүд өгнө. 2.2. Худалдаж авах бараа, бүтээгдэхүүний чанар, үнийн талаарх судалгааг захиалагч урьдчилан хийж сонгосон хувилбаруудыг салбар, албадтай зөвшилцсөн байна. 2.3. Бараа бүтээгдэхүүн худалдан авах зардал нь тухайн салбар, нэгжийн жилийн төсөвт тусгагдсан байна. Худалдан авалтыг нярав гүйцэтгэх ба мэргэжлийн багш, ажилтан (тухайн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авагч) нар оролцож болно. 2.4. Нярав нь долоо хоног бүрийн тогтсон өдөрт худалдан авалт хийнэ. 2.5. Бараа бүтээгдэхүүн худалдан авч буй нярав /ажилтан/ нь худалдан авалт хийж буй зүйлийн чанар, стандартын шаардлага, өртгийн бодит байдалд анхаарна. Гурав. Ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх 3.1. Гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ түүний зардал нь байгууллагын жилийн төлөвлөгөө, төсөвт урьдчилан тусгагдсан байна. 3.2. Байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл /зураг төсөл, төсөв, тооцоо гэх мэт/ нь урьдчилан хийгдэж, алба хариуцсан захирлуудаар хянагдан баталгаажсан байна. 3.3. Ажлын шаардлага, цар хүрээ, эдийн засгийн ач холбогдол зэргээс нь хамааруулан ажил үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, ажил гүйцэтгүүлэх, гэрээ байгуулах, сургуулийг төлөөлж харилцах ажилтныг захиргааны зөвлөлөөр хэлэлцэн томилж болно. 3.4. Ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээг сургуулийн нэрийн өмнөөс алба хариуцсан захирал хийх бөгөөд түүнийг нь захирал хянаж батална. 3.5. Гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний чанар үр дүнг гэрээ байгуулагч хяналт тавьж хариуцна. 3.6. Бараа үйлчилгээг нийлүүлэгчээс хүлээн авахдаа захиалга өгсөн сургуулийн төлөөлөл, санхүү болон бусад холбогдох ажилтнууд, уг бараа үйлчилгээг хэрэглэх салбар нэгжийн ажилтан, албаны мэргэжилтэн нар гэрээний нөхцлийн дагуу бүрэн бүтэн байдал, тоо хэмжээ, захиалгын дагуу эсэхийг шалгаж, холбогдохбаримт болон хүлээн авсан акт үйлдэн хүлээн авна. Дөрөв. Бусад зүйл. 1

4.1. Шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэж буй ажил үйлчилгээний явц ,чанар байдалд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх комиссыг захирлын тушаалаар томилон ажиллуулна. 4.2. Зардал нь төсөвт тусгагдаагүй бараа бүтээгдэхүүн худалдаж авах болон ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцэж шийдвэрлэнэ. 4.3. Энэхүү журмыг зөрчиж хийгдсэн үйл ажиллагааг таслан зогсоож уг ажлыг хариуцаж буй ажилтанд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага тооцно. ТӨСӨВ ЗОХИОХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1 Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2008 оны хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтыг удирдлага болгон төсвийн удирдлага, санхүүжилтийг байгууллагын үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглүүлэх, төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг боловсронгуй болгох, санхүүгийн дотоод хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг мөрдөнө. 1.2 Сургуулийн ирэх оны төсвийн төслийг анхан шатны нэгжийн саналыг харгалзан холбогдох аргачлал, зөвлөмжийн дагуу хичээлийн жилээр боловсруулан, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн тухайн оны 10 дугаар сарын 01-ны дотор удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулна. 1.3 Журамд тусгах шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж, захирлын тушаалаар баталгаажуулна. Хоёр. Орлогын төсөв 2.1 Орлогыг дараах байдлаар ангилна. Үүнд: • Төсвийн санхүүжилтийн орлого • Үндсэн үйл ажиллагааны орлого буюу сургалтын төлбөрийн орлого • Туслах үйл ажиллагааны орлого • Бусад орлого 2.2 Төсвийн санхүүжилтийн орлого гэж хувьсан зардлын санхүүжилтын орлогыг хэлнэ. 2.3 Сургалтын төлбөрийн орлого: • Техникийн боловсрол олгох сургалтын • Мэргэжлийн боловсрол олгох сургалтын 2.4 Туслах үйл ажиллагааны орлого: • Түр сургалтын төлбөр • Дахин судлах болон шалгалтын хураамж • Судалгаа, инновацийн орлого 2.5 Бусад орлогыг • Түрээсийн орлого • Харилцах дансны хүүгийн орлого гэж ангилна. Гурав. Зардлын төсөв 3.1 Зардлыг дараах байдлаар ангилна. Үүнд: • Цалин, НДШ ажиллах хүчний зардал • Үйлдвэр сургалт, хичээл практикийн зардал • Оюутны үйлчилгээний зардал • Төвлөрсөн арга хэмжээ, сургалт семинарын зардал 2

• Ашиглалтын зардал • Хангамж, аж ахуй засварын зардал • Маркетингийн зардал • Эрдэм шинжилгээ, томилолтын зардал • Бусад зардал 3.2 Цалин хөлстэй холбоотой зардалд • Багш, ажилчдын цалин • Илүү цагийн хөлс • Диплом удирдсаны хөлс • Амралтын цалин • Гэрээт багшийн хөлс • Шалгалтын комисст ажилласны хөлс • Байгууллагаас хариуцан төлөх НДШ орно. 3.3 Нийт ажиллагсдыг: • Захиргаа, удирдах ажилтан • Багш • Үйлчилгээний ажилтан гэж ангилна. 3.4 Багшийн цалинг төсөв зохиох аргачлалд заасны дагуу ирэх хичээлийн жилд заах цагийн ноогдолд үндэслэн төсөвлөнө. Багшаас бусад ажилтнуудын цалинг орон тоо цалингийн сүлжээгээр төсөвлөнө. 3.5 Үйлдвэр сургалт, хичээл практикийн зардалд сургалттай шууд холбоотой гардаг хичээл практикийн зардал болон ажлын хувцас, зөөлөн эдлэлийн зардлууд орно. 3.6 Оюутны үйлчилгээний зардалд оюутны соёл урлаг спортын арга хэмжээтэй холбоотой зардал, ур чадварын шалгалт, мэргэжлийн олимпиад, улсын уралдаан тэмцээний зардал орно 3.7 Төвлөрсөн арга хэмжээний зардалд сургалт семинарын зардал, хамт олгын хамарсан арга хэмжээний зардал, ажиллагсдын спорт, урлагийн арга хэмжээний зардлууд орно. 3.8 Хангамж, аж ахуй засварын зардалд бүх нэгжүүдэд нийтлэг хэлбэрээр гардаг захиргааны зориулалттай бичиг хэрэг, аж ахуйн материал, шатахуун сэлбэг, компьютер тоног төхөөрөмжийн үйлчилгээний зардал, хөдөлмөр хамгаалал ариун цэврийн зардал, урсгал засвар, хог хаягдлын зэрэг зардлууд орно. Эдгээр зардлуудыг аргачлалын дагуу төсөвлөнө. 3.9 Маркетингийн зардалд зар сурталчилгааны зардал орно. 3.10 Эрдэм шинжилгээний зардалд эрдэм шинжилгээний хурал, семинар, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний шагнал урамшууллын зардлууд, гадаад дотоод томилолтын зардлууд орно. 3.11 Ашиглалтын зардалд цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, шуудан холбоо, интернэт үйлчилгээний зардал болон харуул хамгаалалтын зардлууд орно. Захирлын 2017 оны 10 сарын 08-ны өдрийн дүгээр тушаалын II хавсралтаар батлав. ЭД ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1 Байгууллагын үндсэн хөрөнгө, бараа материал, мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах зүйлсийн тооллогыг энэхүү журмаар зохицуулна. 1.2 Тооллогыг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон комисс эрхлэн гүйцэтгэнэ. 3

1.3 Тооллогын комиссыг комиссын дарга ахлах бөгөөд түүний бүрэлдэхүүнд нягтлан бодогч, нярав болон тооллогын комиссын гишүүд оролцоно. 1.4 Тооллогын бүрэлдэхүүнд томилогдсон хүмүүсийг үндсэн ажлаас нь чөлөөлж, онцлох шалтгаангүйгээр өөр ажилд томилохыг хориглоно. 1.5 Тооллогын комиссыг томилсон тушаалд тооллого эхлэх, дуусах, үр дүнг захиргааны зөвлөлд танилцуулах хугацааг тодорхой заасан байна. 1.6 Тооллогын комиссын дарга болон ерөнхий нягтлан бодогч тооллогыг үнэн зөв, цаг хугацаанд нь чанартай явуулахыг хариуцах ба тооллогын комиссыг ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангасан байна. 1.7 Мөн тусгайлсан комисс томилохгүйгээр шаардлагатай тохиолдолд ажил хүлээлгэж өгөх, ажилд орох үед үндсэн хөрөнгийн нягтлан бодогч биечлэн хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулах ба сар бүр нягтлан бодогч няравууд тайлан гаргаж өгч, тооцоо нийлсэн тохиолдолд тооллого хийгдсэнд тооцно. 1.8 Эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед, эд хөрөнгийн дутагдал илрэх үед, байгалийн гамшиг тохиолдох, байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбоотой болон хуульд заасан бусад тохиолдолд тооллогын графикт хугацааг харгалзахгүйгээр тухай бүр тооллогыг явуулан тооцоо хийнэ. Хоёр. Тооллогын бэлтгэл ажил, тооллого явуулах хугацаа 2.1 Үндсэн хөрөнгийн ашиглалтын паспортыг бүрэн хөтлүүлж тооллогоор байх ёстой үлдэгдлийг тодорхойлно. 2.2 Бараа материалын байх ёстой үлдэгдлийг эд хариуцагч бүрээр баталгаажуулсан байна. 2.3 Ажиллагсдын хариуцаж байгаа эд хөрөнгийн үлдэгдлийг баталгаажуулж гарын үсэг зуруулсан байна. 2.4 Тооллогын ажилд хэрэглэх хэмжих хэрэгсэл, бараа материалын хэвийн хорогдлын нормын жагсаалт, тооллого хийхэд хэрэглэх бичиг хэргийн зүйлс маягтаар хангана. 2.5 Харилцагч байгууллагуудтай өр авлагын тооцооны үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулна. 2.6 Өмнөх тооллогын дүнгээр акталсан, данснаас хассан, борлуулсан материал хөрөнгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж дансанд бүрэн тусгасан байна. 2.7 Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогыг 12 дугаар сарын 1-ээс 31-ний дотор явуулж, жилийн эцсийн тайланд тусгасан байна. Гурав. Эд хөрөнгийн тооллого явуулах 3.1 Тооллогыг явуулахдаа тухайн хөрөнгийг хариуцаж байгаа эд хариуцагчийг заавал байлцуулан тооллогын баримтанд гарын үсэг зуруулна 3.2 Тооллогыг хийхдээ ашиглалтанд байгаа хөрөнгө, хангамжийн материалын картыг бодит байдалтай тулгаж шалган тоолно. 3.3 Элэгдлээрээ анхны үнээ нөхсөн, цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийн жагсаалтыг гаргаж актлуулах саналыг боловсруулна. 3.4 Чанар муудсан, шаардлагад нийцэхгүй болсон, бараа материалыг тодруулж шалтгааныг илрүүлэн буруутай этгээдэд хариуцлага тооцно. 4

3.5 Кассанд байгаа мөнгө хөрөнгө, үнэт цаасыг дансаар байх үлдэгдэлтэй тулгаж, төрөл дэвсгэртээр нь ялган ангилж тооллогын бүртгэлд тусгана. 3.6 Эвдэрч гэмтсэн, муудсан, илүү нөөцөлсөн, буюу удаан хөдөлгөөнтэй, хуучирсан бараа материалын жагсаалт тусд нь гаргаж, тайлагнах шийдвэрлэх санал оруулах. 3.7 Тоолсон бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийг нягтлан бодох бүртгэлд дагалдах баримттай тулган шалгаж тооллогын бүртгэлд бичнэ. 3.8 Тооллогын явцад болон эцсийн үр дүнгээр гарсан зөрүүг эд хариуцагчийн хүсэлтээр шаардлагатай тохиолдолд дахин тоолж шалгаж болно 3.9 Агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт хамгаалалт, анхан шатны бүртгэл хөтлөлтийн түвшин болон хэмжих хэрэгслийн баталгаажилт зэрэг өмнөх тооллогоор өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авна. Дөрөв. Тооллогын комиссын эрх, үүрэг 4.1 Тооллогын товлосон хугацаанд эд хариуцагчийг ажлын байранд байхыг шаардах эрхтэй. 4.2 Тооллого явуулахын өмнө эд хариуцагчид байгаа эд хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгслийн зүйл болон касс агуулахыг лацдан, харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдал, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох хүмүүсээс шаардах эрхтэй 4.3 Тооллогын явц дундуур үндсэн хөрөнгийн хөдөлгөөн, бараа материал,сэлбэг хэрэгсэл, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгохыг бүрэн зогсоох ба байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналтан дор зөвхөн зайлшгүй шаардлагатай хөрөнгийг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрнө. 4.4 Эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд холбогдох журмын дагуу үнэн зөв, чанартай явуулж дуусгах үүрэгтэй. 4.5 Эвдэрч гэмтсэн, чанар байдлаа алдсан, шаардлага хангахгүй болсон буюу удаан хугацаагаар ашиглагдаагүй, хэрэгцээгүй, илүүдэл бараа материал сэлбэг хэрэгслийн жагсаалтыг гарган шалтгааныг илрүүлэн, гэм буруутай хүмүүсээр төлүүлэх, актлах, үнэ бууруулан худалдан борлуулах санал тавина. Тав. Тооллогын дүнг тооцох 5.1 Тооллогын комисс тоологдсон мөнгөн хөрөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, үндсэн хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгсэл, тооллогын материалыг бүртгэлээр байвал зохих үлдэгдэлтэй тулган үзэж зөрүүг хөрөнгийн нэр төрөл бүрээр гаргана. 5.2 Тооллогын комисс тооллогын дүнг тогтоосон хугацаанд захиргааны зөвлөлийн хуралд тайлагнана. 5.3 Актлах, ашиглалтаас хасах хөрөнгө, бараа материалыг захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Зургаа.Хариуцлага 6.1 Тооллогоор дутагдсан, эвдэрсэн эд хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгоно. ЭД ХАРИУЦАГЧИЙН ЭРХ ҮҮРГИЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг зүйл 5

1.1 Эрхэлж буй албан тушаалтай холбоотойгоор эд хөрөнгө хариуцаж буй ажилтан энэхүү дүрмийг мөрдлөг болгоно. 1.2 Өмч хөрөнгийг хариуцаж эд хариуцагчийн үүргийг гүйцэтгэх албан тушаалтныг ажилд авахдаа уг хүний урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, уг хүний ажлын туршлага, зохих судалгааг үндэслэн захирлын тушаалаар томилж үнэмлэх итгэмжлэх олгон ажиллуулна. 1.3 Ажил олгогч нь эд хариуцагчтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж эрх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгнө. 1.4 Эд хариуцагчийг ажиллах нөхцөл, ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон хөтлөгдсөн бүртгэл тайлангийн маягт, заавраар хангах үүргийг сургуулийн захиргаа хүлээнэ. 1.5 Эд хариуцагч ажлаас халагдах, өөрчлөгдөхөд захирлын тушаалаар томилогдсон комисс түүний хариуцаж байгаа зүйлийн тооллого тооцоог бүрэн хийж дараагийн хариуцах ажилтанд хүлээлгэн өгөх ба үүрэгт ажлаа хэрхэн гүйцэтгэж байсан тухай тодорхойлолт гаргаж өгнө. Хоёр. Эд хариуцагчийн эрх 2.1 Эд хөрөнгийн хамгаалалт, ашиглалт, зарцуулалтын ажлыг сайжруулах туршлага нэвтрүүлэх талаар санал гаргах 2.2 Эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, зарцуулалтын талаар зайлшгүй шаардагдах ажлын байр, тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл, цоож, лац, ломбо, бүртгэлийн маягт заавар зэргээр хангаж өгөхийг холбогдох удирдлагаас шаардах 2.3 Бараа материалын үнэ бүхий зүйлийг хүлээн авах, олгох үед тоо хэмжээ зөрсөн буюу чанар байдлаа алдсан зүйлд акт тогтоохыг шаардах 2.4 Хариуцаж буй түүхий эд, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, бараа материал, багаж хэрэгслийг хүлээн авахдаа түүний чанар, бүрэн бүтэн эсэх, зохих баримт бичгүүдтэй тохирч байгаа эсэхийг шалгах. Гурав. Эд хариуцагчийн үүрэг 3.1 Эд хариуцагч нь энэ дүрмийн шаардлагыг зөрчиж хариуцсан өмч хөрөнгийг гэмтээн, чанар байдлыг алдагдуулах, тооцоог будлиантуулах, ашиглах болон үрэгдүүлбэл зохих хариуцлагыг хүлээн, гарсан хохирлыг учирсан хохирлоор шууд тооцож нөхөн төлж барагдуулна. Хохирлын хэмжээг нягтлан бодох бүртгэлд тусгасан үнээс элэгдэл хорогдлыг хасч жинхэнэ гарсан алдагдлаар тооцно. 3.2 Хариуцан ажиллаж байгаа анги кабинет, лаборатори дадлагын газрын эмх цэгц, дотоод ариун цэвэр, технологийн шаардлагыг бүрэн хангаж сургалтанд бэлэн байлгана. 3.3 Хариуцаж буй тоног төхөөрөмжийн техник ашиглалтын паспортыг тогтмол хөтөлж хөрөнгийн баримт бичиг, сериал дугаар, шошгыг бүрэн бүтэн байлгана. 3.4 Хариуцсан эд зүйлд бүртгэл тооцоо хяналтаас гадуур зөрчил гаргахгүй байх ба бусдад шилжүүлэх, солихийг хатуу хориглоно. 3.5 Хэрэв бусдад шилжүүлсэн болон үрэгдүүлсэн тохиолдолд эд хөрөнгө хариуцагч өөрөө хохирлыг бүрэн барагдуулна. 3.6 Хариуцаж буй анги, лаборатори, дадлагын газрыг цоож, түгжээ баталгаа бүхий лац ломбоор битүүмжлэн жижүүр, харуулд хүлээлгэн өгч байх 3.7 Өөрийн хариуцаж байгаа эд хөрөнгө, хангамжийн материалд үлдэгдлийн тооллого хийх, тооцоо бодоход биеэр хариуцаж байх ба тоолуулж байгаа зүйлийг биечлэн харуулах 3.8 Хариуцаж буй тавилга эд хогшил, тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэлд өөриймсөг сэтгэлээр хандаж гамтай хэрэглэн, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нэн даруй засуулж хэвших 6

7


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook