Өгүүлбэртэй бодлого 4-р анги Энгийн түвшин 1. Хоёр тооны нэг нь 1500, нөгөө нь үүнээс 3 дахин бага бол хоёр дахь тоо хэд вэ? 2. Ангийн 54 сурагчийн 2/9 нь дугуйланд суралцдаг бол хэдэн сурагч дугуйланд суралцдаг вэ? 3. Дэлгэмэл өнцгийн 1/3 нь хэдэн градус болох ба ямар өнцөг үүсэх вэ? 4. Ажилчин нэг цагт 2 бээлий оёдог бол 8 цагт хэдэн бээлий оёх вэ? 5. 210 км замыг цагт 70 км явдаг машин хэдэн цаг явах вэ? 6. Ээж охин хоёрын өндрийн харьцаа 2:1 ба ээжийн өндөр 165 см бол охины өндрийг олоорой. Дунд түвшин 1. Хоёр тооны нэг нь 1532, нөгөө нь үүнээс 2 дахин их бол хоёр тооны нийлбэр хэд вэ? 2. Дэвтэртээ 10 см хэрчим зураарай. Түүний 2/5-ыг тэмдэглээрэй. Хэдэн сантиметр хэрчим тэмдэглэсэн ба тэмдэглээгүй вэ? 3. Адил хажуут гурвалжны оройн өнцөг 30 градус бол бусад өнцгүүдийг олоорой. 4. Будагчин цагт 9 сандал буддаг бол 63 сандлыг хэдэн цаг будах вэ? Будагчин 11 цагт хэдэн сандал будах вэ? 5. Хоорондоо 80 км зайтай 2 сумын төвөөс өөд өөдөөсөө угталцан хоёр морьтой хүн гарчээ. Нэг нь цагт 11 км, нөгөө нь цаг тутам 9 км зам явсан бол тэд хэдэн цагийн дараа уулзах вэ? 6. Туршлагын талбайгаас 852 кг улаан лооль, энгийн талбайгаас 3 дахин бага улаан лооль хураав. Бүх улаан лоолийн хагасыг 8 кг-аар хайрцаглах болов. Хэдэн хайрцаг хэрэгтэй вэ? 7. 50 ширхэг чихрийг 2:3 харьцаагаар хуваажээ. Хэд хэдээр хуваасан бэ? Дээд түвшин 1. Гурван тооны нэг нь 8954, хоёр дахь тоо нь үүнээс 473-аар бага, гурав дахь тоо нь хоёр дахь тооноос 3 дахин бага бол гурван тооны нийлбэрийг олоорой. 2. Хүү бодох ёстой бодлогынхоо 2/4-той тэнцэх 50 бодлогыг бодов. Хүү хэдэн бодлого бодох ёстой вэ? 3. 8 цаг нь нэг хоногийн хэдний хэдэн хэсэг вэ? 4. Багш хоёр хүүхдийг хамтад нь минутын уншлага нэгэн зэрэг хийлгэв. 2 минутад нэг нь 182 үг, нөгөө нь 230 үг уншив. Хоёр хүүхэд хамтдаа 6 минутад хэдэн үг унших вэ? 5. Ачааны машин 100 км замд 40 литр бензин зарцуулна. 50 км хурдтайгаар 3 цаг явахад хэдэн литр бензин хэрэглэх болохыг тооцоолоорой. 6. Хот айл 600 бог малтай. Хонь ямаанаас 5 дахин олон байсан бол хонь ямаа тус бүр хэд байсан бэ? 7. Цэцгийн нэг баглаанд цагаан ба шар өнгийн сарнай цэцгийн харьцаа 3:4 байв. 42 баглаа цэцгэнд хэдэн цагаан, хэдэн шар өнгийн сарнай цэцэг орох вэ? Боловсруулсан багш Ц.Бямбасүрэн
Search
Read the Text Version
- 1 - 2
Pages: