Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore eh sudlal garin awlaga

eh sudlal garin awlaga

Published by bolovson, 2019-03-16 04:46:17

Description: eh sudlal garin awlaga

Search

Read the Text Version

НАЛАЙХ ДАХЬ МСҮТ “ЭХ СУДЛАЛ” бүлэг сэдэв 1-р курс МХУЗ-ын багш С.Энхзул 2017 он

Өмнөх үг Эх судлал нь хэлний бага нэгжүүдийг бүхэлд нь багтаадаг учраас авиа-бүтээвэр-үг-холбоо үг- өгүүлбэр болон завсрын төвшингийн нэгжүүдийн ойлголт багтаасан цогц ойлголт юм. Тиймээс энэхүү цогц ойлголтыг төрөл ба төрөл бус хэлний эх / Тext /-тэй холбон авч үзэж онцлог шинж ялгааг тодруулан үзэхийн зэрэгцээ хэлний бүтэц хэв шинж, хэлзүйн зүй тогтолоос шалтгаалан хэл бүрийн эхийн тухай ойлголт харилцан адилгүй байна. Монгол хэл залгамал бүтэцтэй хэл учраас монгол хэлний эхийн нэгжүүд бүтэц, хэлбэр, агуулга, хэрэглүүрийнхээ хувьд бусад хэлнээс ялгаатай.

Гарчиг 1. Эхийн тухай ерөнхий ойлголт 2. Дасгал ажил 3. Эхийн сэдэв 4. Дасгал ажил 5. Эхийн зохиомж, төлөвлөгөө 6. Дасгал ажил 7. Эхийн хэв маяг 8. Дасгал ажил 9. Эхийн мэдээллийн бүтэц 10. Дасгал ажил 11. Эхийн холбох хэрэглүүр 12. Дасгал ажил 13. Эхийн нэгж ба бүтэц 14. Дасгал ажил 15. Эхийн баймж чанар 16. Дасгал ажил 17. Эхийн утга санаа 18. Дасгал ажил 19. Эхийн хувиргал 20. Дасгал ажил 21. Эхийн найруулгын төрлүүд 22. Дасгал ажил 23. Тест

1. Эхийн тухай ерөнхий ойлголт  Эх гэдэг нь хэд хэдэн үйл хөдлөл хэрэг явдлыг цаг хугацааны дарааллаар дүрслэн зураглаж бичсэнийг хэлнэ. Зарим нэг эрдэмтдийн тодорхойлсноор эх гэдэг нь:  Гулираанз Эх нь хэлэхүйн тодорхой нөхцөлийн хүрээнд бодит байдлыг цогцолбороор тэмдэглэх, түүнийг илэрхийлэх төгс дохио юм.  Д.Отгонсүрэн Эх нь өгүүлбэрийг учирзүйн дарааллаар холбон санаагаа илэрхийлсэн өгүүлбэрийн дээд түвшинд хамаарах нэгж юм.  М.Базаррагчаа Эх бол юм үзэгдлийн тухай төгс санаа бүхий зохиомж Эх бүтэх үе шат: үг өгүүлбэр цогцолбор мөчлөг эх 1. Цогцолбор: Эх, мөчлөгийг бүтээхэд оролцдог харьцангуй төгс санаа илэрхийлэх бичил өгүүлэмж. 2. Мөчлөг: Цогцолбор, өгүүлбэр болон өгүүлбэрийг бүтээж байгаа доод нэгжүүдийг багтаасан эхийн их нэгж юм. 3. Эх: Тодорхой юмс үзэгдлийн тухай төгс санааг багтаасан зохиомж. Зөв амьдрахуй /эх/  /Нэг дэх цогцолбор/ Зөв амьдрахуй гурван ёсонд буюу: Үзэмжит эдийг биедээ “агсах” нь атаанд баригдахын даллага тул бусдын нүд асаах мэт хээнцэр гоёмсогт нэрмэгдэхгүй, бор жирд ханах лугаа нэг.  /Хоёр дахь цогцолбор/ Үхээнц доройд угнагдах нь адаг шаагдахын даллага тул бусдын доромж дээрэнгүйг нэрдээ үл халдаах хэтий эрдэм чадалд ноён суух лугаа хоёр.  /Гурав дахь цогцолбор/

Өвдөх хийгээд зовох нь насад үл хүсэгдэх гаслан тул биедээ өвчин хуучгүй, сэтгэлдээ гэмээнэ хийснээ чамлах, хэмжээ хирийн нь багад адган харуусахааас өөр гэмшил, зовиургүйгээр амьдын далайг гэтлэх лугаа гурав болой. Д.Урианхай Гурван цогцолбор нийлж, нэг мөчлөг бүхий зөв амьдрах ёсыг сургаж сануулсан эх бүтжээ. Дүгнэлт: Эх нь нэг талаас юм, түүний хөдөлгөөнийг шинж чанар, харьцаатай нь тусгана. Нөгөө талаас, өгүүлэгчийн тэдгээрт өгөх үнэлэмж хандлагыг илэрхийлнэ. Дасгал ажил: 1. Эхийг уншаад цогцолборийг зөв ялган тэмдэглээрэй. 2. Цогцолбор бүрийн утга санааг тайлбарлан бичээрэй. Нутгийн чулуу Өглөө босоход улиасны навчнаас шүүдрийн мөнгөн дусал бөнжигнөөд л... наран хэвийхэд сэрүүн салхи сэвээд л... намрын урь орж дээ. Намрын сэвшээ салхи ханцуй сэвэлзүүлэхэд тэртээ алсад аавын нутаг бодогдоно. Ай нутаг минь, амин аав минь. Омголон хулаа унаад эрдэм сурахаар алсыг зориход ээж минь эмээлийн дөрөөнд сүү өргөж, аав минь шагайн чинээ цэгээн чулуу гарт атгуулан “Нутгийн чулуу сэтгэлийг чинь хөглөнө өө. Миний хүү хадгалж яваарай! ” хэмээн үнссэн нь сэтгэлд зурсхийнэ. Аавын өгсөн ширхэгхэн чулуу нутгаа санасан хүүгийн сэтгэлийг улам дэвэргэнэ. Нутгийн чулуу...

2. Эхийн сэдэв Уул эхийн гол утгыг гаргах гэж сэдэн дэвшүүлсэн санааг сэдэв гэнэ. Өөрөөр хэлбэл, уг эхэд дэвшүүлсэн асуудлыг эхийн сэдэв гэнэ. Сэдэв нь эхийн нэр буюу гарчигтай таарах нь ч бий, таарахгүй байж ч болно.  Эхэд юуг голлон илэрхийлснийг сэдэв гэнэ.  Эхийн сэдэв нь асуудлын гол цөм бөгөөд утга санаатайгаа тохирч байх ёстой. Шөнө /эх/ Нам гүм, чив чимээгүй. Намайг хэн ч харахгүй. Нүдээ бүлтийлгэв. Шүдээ ярзайлгав. Хэн ч шоолсонгүй. Хэн ч муулсангүй. Өөрийнхөө хуурамч багийг өмссөн хувцастайгаа тайлж, одоо л нэг амарч байна. Өдөржин нуугдсан үнэн өрөөнд тэнүүчилнэ. Айж ичиж, худал инээх албагүй. Харанхуйд сүүдэр байдаггүй. Яг л гэрэлтэйд үнэн байдаггүй шиг. Сүүдэр сандал дээр эвхэгдэж, орон доор хөглөрөхөд би дуртай. Өдрөөс гэрэлтэй, өдрөөс жаргалтай шөнө.  Энэ бичил эх нь “Үнэн үг шар тос, худал үг хар ус, худал үнэн нь хойноо, хусран боос нь хавартаа” гэсэн сэдэвтэй бөгөөд сэдэв нь гарчигтай таарагүй байна. Учир нь энэ эхэд өдөр, шөнийн шөнийг биш, шөнө юм бүхэн үнэн байдаг гэсэн санааг гаргаж бичсэн байна.

Дасгал ажил: 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг олоорой. 4. Эхийн сэдэв, гарчигтайгаа таарч байна уу, яагаад? Сэтгэл ховордсон цаг Цэнхэр гариг долоон тэр бум дахь хүнээ өлгийдөж авлаа гээд л сайхан мэдээ сонсогдож байлаа. Мэдээж гайхамшигтай хэрэг. Яагаад гэхээр зүүний үзүүр дээр атга будааг цацан цацахад түүн дээр тогтох нь ховор мэтчилэн хорвоо дээр хүмүүний биеийг олж төрөх ихэд ховор төрөл гэдэг. Хүмүүн бид бие, сэтгэл хоёроос бүтдэг. Ийнхүү сайн заяат хүмүүн бие, сэтгэл хоёртоо шүтээд сэтгэлээ улам боловсруулж, нэгэн насандаа ариусан агуу их гэгээрэлд хүрэх боломжтой гэдэг. Гэтэл сайн заяат гэгдэх хүн төрөлхтөн улам олон болох тутам муу муухай зүйл илүү их сонсогдох болж, сэтгэл гэдэг улам ховордоод байгаа мэт. Техник, технологи хөгжөөд хүнийг бүү хэл, оюун ухааныг бүтээж байна гэж би ойлгож байна. Харин сэтгэл зүрхийг хэн, хэзээ ч бүтээж үл чадна. Ховордсон барааг дэлхийн хаа нэгтэйгээс олж, эсвэл дахин үйлдвэрлэж болно. Ховордсон сэтгэлийг хаанаас ч олохгүй. Агуу их сэтгэл зүрх чамайг юугаар ч үнэлж болшгүй. Сэтгэл гэдэг зургаахан үсгээс бүтсэн энэ агуу зүйл үнэд хүрэх цаг болсон.

3. Эхийн зохиомж, төлөвлөгөө Эхийн төлөвлөгөө: Аливаа эхийг зохиох дарааллыг нарийвчлан тогтоосныг эхийн төлөвлөгөө гэнэ. Төлөвлөгөө нь тухайн эхийг зохиох тулгуур үндэс нь юм. Эх зохиоход төлөвлөгөө хэд хэдэн чухал үүрэгтэй байдаг. 1. Уг эхийн бүтэц, агуулга, зохиомжийг тодорхойлно. 2. Эхэд өгүүлэх зүйлийн дэс дарааг тогтооно. 3. Ярих бичих зүйлээ хэсэг бүлгээр нь бодож боловсруулахад хэрэг болно. 4. Эхэд холбогдох хэрэглэгдэхүүнээ хэсэг бүлэг тус бүрт хуваарилахад тустай. Төлөвлөгөө нь товч, дэлгэрэнгүй хоёр янз байна. Эхийн утга агуулгыг нарийвчлан тусгасан олон асуулт /гарчигтай/ төлөвлөгөөг дэлгэрэнгүй төлөвлөгөө гэнэ. Эхийн утга агуулгыг хэдэн тоймтой /том/ хэсэгт хураангуйлсан цөөн асуулт бүхий төлөвлөгөөг хураангуй төлөвлөгөө гэнэ.  Эхийн зохиомж: /Композиция/ нь хэрэг явдлуудыг өвөрмөцөөр холбох, уран дүрслэлийг бүтээх явц юм. Доктор М.Базаррагчаа эх зохиолгож сургах дараах 4 үе шат байдаг гэсэн байна. 1. Цээжлүүлэх Уран зохиолоос цээжилж тогтоосон бүхэн нь бие даан зохион найруулж бичихэд үндсэн хэрэглэгдэхүүн болж, уран дүрслэлтэй зохиох нэг нөхцөл болох юм. 2. Найруулах / ярих, бичих/ Найруулж бичих ажил нь уншиж, эсвэл сонсоод мэдэх болсон зүйлийнхээ тухай найруулж бичих / ярих / үйл ажиллагаа юм. Найруулан бичихдээ юуг анхаарах вэ?  Эхийн агуулга, утга санааг алдагдуулахгүй байх.  Үйл явдлын дарааллыг өөрчлөхгүй байх.  Бичигч өөрийн санаа бодлыг оруулж бичих.  Найруулгын шаардлагын дагуу бичих 3. Дуурайж зохиолгох Үлгэр жишээ найруулгатай хүүхдийн уран зохиол, ардын аман зохиолын төрөл зүйлээс сонгон авч, түүний бүтэц, хэв маяг, бичлэгийн хэлбэрийг дуурайлган зохиолгож болно. Жишээ нь:  Дуурайж зохиох эх:  Дуурайж зохиосон хувилбар:  Эх зохиож бичих / ноороглох/  Эхийг хянаж, сайжруулан засах  Эхийг алдаагүй, цэвэрхэн хуулж бичих.

Дуурайж зохиох эх: Д.Батбаяр “Миний чулуу” өгүүллэг ... Хөлд орж тэнтэр тунтар алхсаар эцгийн гэрийн босгыг алхаж гарсан. “Уухайс” гэж эжий минь урам оруулсан. Урамшаад би цааш алхсан. Үүдэн хоймрын хэртэй яваад би хотынхоо чулуунд бүдэрч ойчсон. Уйлсан. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм” гэж гэрийн хоймроос өвөө дуугарсан. “Өөрөө бос, миний хүү” гэж аав дэргэдхэнээс хэлсэн. Хэн ч ирж босгохгүй болохоор нь хэсэг уйлж байгаад өөрөө боссон. Түүнээс хойш зөндөө бүдэрч ойчсон. Уйлаагүй. Бүдэрсэн чулуундаа өшрөөгүй. Амьтан хүн харахаас өмнө амжиж босож чаддаг болсон. Өвдсөндөө бус бусдаар өргүүлж босгуулах гэж уйлснаа хожим ухаарсан. Унаж босоход минь сургаж, ухаан, бие хоёрыг минь борогшуулсан Их Дэлгэрэхийн чулууг би хүндэлнэ... Дуурайж зохиосон эх: ... Нутгийн минь чулуунд хөлд орох төдтйхөн тоодгонон гүйдэг байхад минь торго шиг зөөлөн тосож аваад, тоогүй их эрхлүүлж наадуулсан ч бие өсөж, ухаан суухын цагт өвдгийг минь ёворч, зориг хатуужлын амтыг мэдрүүлж, ухаарал хайрлаж байлаа. Сэтгэл тавгүйтэн , дурлал хайрандаа бүдэрч гуньж, явахад минь гашуун нулимсанд минь норж, сэтгэлээрээ надтай шивнэлдэн, горхины зөөлөн хоржигноонтой шөнөжин хань болж суусан сан. Эгэл биедээ эрдэнэ далдалсан эсэхийг чинь би мэдэхгүй ч, тоглож өссөн дотно чамтай танилцсанаас хойш үнэтэй ч бай, үнэгүй ч бай чи бол миний эрдэнэсийн чулуу. / Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Байгалмаа/

Дасгал ажил: 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. Нүд Нүд... нүд.... нүд..., Нүд минь чи, намайг ертөнцийн харанхуйгаас аварч, наран, сарны хүрээлэлд хөтлөн замчилна. Миний замч, хөтөч минь билээ. Би нүдгүй байсан бол хүний жаргалын өлгий болсон хорвоо ертөнц, хайртай дотны хүмүүсээ яаж харах байсан юм бэ? Ийнхүү нүднийхээ гайхамшигт итгэн, төгс төгөлдөрт бишрэн эргэцүүлэн байтал этгээд бодлууд төрөв. - Харанхуйд яагаад харагддагүй юм бэ? - Жигүүртний далавчны дэвэлт, сэнсний эргэлтийг би яагаад харж чадахгүй байна? - Бичил биетнийг, тод гэрлийг яагаад бид харж чадахгүй байна? - Зарим мэргэдүүд юуны тулд, яах гэж мэлмийгээ сохолж байв гэсэн бодлууд намайг нүдний гайхамшигт эргэлзүүлэхэд хүргэв. Гэвч бодон бодсоны эцэст нүднээс ийм ихийг шаардсан нь миний сониуч зан, шунал мэт. Мэлмий хэдий гайхамшигтай ч...

4. Эхийн хэв маяг 1. Тайлбарламж 2. Тоочимж 3. Эргэцүүлэмж 4. Хүүрнэмж гэж 4 ангилдаг. Тайлбарламж эх : Ямар нэгэн юмны учрыг тайлбарлан дэлгэрүүлнэ. Агуулга нь баримт жишээ, тооцоо судалгаа, шалтгаан, үр дагавар, дүрэм тодорхойлолтод тулгуурласан. Ямар учраас? гэсэн асуултанд хариулагдана. Найруулгын төрлөөр сонин нийтлэлийн найруулгатай тохирох ба бодит хэрэглээний шинжтэй. Сэтгэл хөдлөл, утгын халилгүй. Тухайн үзэгдэл юмсыг шууд нэрлэсэн утгатай. Нийт хүмүүст зориулсан. Ухуулгын зурагтай тохирно. Бүтэц нь:  Батлах гэсэн зүйл  Түүнийг дэлгэрүүлсэн хэсэг  Дүгнэлт

/зураг 1/ “Ногоон дарь эх” Тайлбарламж эх: Ногоон дарь эх бурханы тухай Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг. Тиймээс Ногоод Дарь Эх бурханыг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг юм. Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай

залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй. Хүүрнэмж эх: Үйл явдлын чухал хэсгийг цагийн дарааллаар хүүрнэн өгүүлнэ. Хэрэг явдал нь эхлэл, үргэлжлэл, төгсгөлтэй. Яаж байна? гэсэн асуултанд хариулагдана. Найруулгын төрлөөр уран зохиолын найруулгатай тохирох ба дүр дүрслэлийн шинжтэй. Цуврал зурагтай тохирно. Нийт хүмүүст зориулсан. Баймж, үнэлэмж тодорхой илэрч байдаг. Бүтэц нь:  Эхлэл  Гол  Төгсгөл /зураг 2/ Цуврал зураг

Зургийн үйл явдлыг бичээрэй. Тоочимж эх : Юмс үзэгдлийн гадаад дотоод шинжийг тоочсон. Ямар? Ямар? гэсэн асуултанд хариулагдана. Дүрэм зааврын шинжтэй тул баталсан үнэлэмж агуулдаг. Хөрөг зурагтай тохирно. Мэргэжлийн хүмүүст зориулсан. Ихэвчлэн одоо, өнгөрсөн, ирээдүй цагийн нөхцөлөөр хэлбэржинэ. Бүтэц нь:  Тухайн юмны шинж  Гол хэсэг  Дүгнэлт /зураг3/

Монголын нэг өдөр  Зургийг сайтар ажиглаад, тоочиж бичээрэй. Эргэцүүлэмж эх: Учир начрыг олж, баталж, үгүйсгэнэ. Хэрэг явдлаас үүдэлтэй. Боломжуудын харьцаанаас шинэ дүгнэлт гаргадаг. Яагаад? гэсэн асуултанд хариулагдана. Найруулгын төрлөөр эрдэм шинжилгээний найруулгатай тохирох ба харьцаа эсрэгцлийн шинжтэй. Уншигч, сонсогчийг сэтгэн бодуулах, итгүүлж үнэмшүүлэх зорилготой. Мэргэжлийн хүмүүст зориулсан. Юмны бүтэц, загварын зурагтай тохирно. Бүтэц нь:  Батлах гэсэн зүйлийн үндэслэл  Түүний баталгаа, гол хэсэг  Дүгнэлт /зураг 4/ /Юмны бүтэц, загварын зураг/

Доорх дөрвөн дугаарт алинд нь хамгийн хурдан ус дүүрэх вэ? Дасгал ажил: 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. 5. Доорх эхийн эхийн хэв маягийг тодорхойл. Яагаад? Ямар зурагтай тохирох вэ? Навч Хавар. Навч нахиална. Би гайхна. Зун. Навч дэлбээлнэ. Би баярлана. Намар. Навч хагдарна. Би гунина. Өвөл. Навч үл үзэгдэнэ. Би бодлогоширно.

Хагдарсан навч хожмын мэндлэх нахианд амьдралаа зориулж чимээгүйхэн шингэжээ. Харин би юу бүтээв?... 5. Эхийн нэгж ба бүтэц Эхийн бүтэц: Эх – Мөчлөг+Мөчлөг+++…+Мөчлөг Мөчлөг – Цогцолбор+ Цогцолбор ++цогцолбор Цогцолбор – өгүүлбэр+ өгүүлбэр+..+ өгүүлбэр Өгүүлбэр- Үг+ Үг+..+ Үг Эхийн нэгжүүд: /өгүүлбэр, цогцолбор, мөчлөг/-ийг холбох

Нэрийн ба үйлийн тийн ялгалын нөхцлүүдээр Дотоод холбоосоор холбох Зэрэгцүүлэн ба угсруулан холбох холбоосуудаар / ба, буюу, мөн, шиг, орчин, дагуу.../ Холбоос үгээр холбох / учир, зэрэгцээ, өмнө, дараа, хавьцаа.../ Цагт нэр ба нэр үгийн тэг үндсээр холбох Аялгаар холбох Гадаад холбоосоор холбох Э, тэ, гэ язгуурт үгсээр холбох /энэ нь, тэгснээр, гэвч.../ Нэрийн тийн ялгалын нөхцөл: 1. Нэрлэх- - Хэн? Юу? Багш 2. Харьяалах - ын, ийн,ы, ий, н- Хэний? Юуны? Багшийн 3. Өгөх орших -д, т, аа- Хэнд? Юунд? Багшид 4. Заах – ыг,ийг,г- Хэнийг? Юуг? Багшийг 5. Гарах – аас4 –Хэнээс? Юунаас? Багшаас 6. Үйлдэх – аар4, уур, бээр- Хэнээр? Юугаар? Багшаар 7. Хамтрах- тай, тэй, той- Хэнтэй? Юутай? Багштай 8. Чиглэх – руу2 луу2- Хэн руу? Юу руу? Багшруу 9. Жиших – шиг, мэт, адил-Хэн шиг? Юу шиг? Багш шиг Цагт нэрийн дагавар: 1. Нэгэнт өнгөрсөн цаг- сан4,- /үзсэн/ 2. Үргэлжилж буй одоо цаг- аа4- /яваа/ 3. Үргэлжлэх ирээдүй цаг- х- /харах/ 4. Боломжгүй ирээдүй цаг- маар4, ууштай2- /босмоор, авууштай/ 5. Байнга давтах одоо цаг- даг4- /хайрладаг/ 6. Ирээдүй цагт хэмжээ заасан- хуйц2-/сонсохуйц/ Аялгаар холбох:

Жишээ нь: уухай уухай, ээ ашгүй дэ,.... Хүүгийн хайр /эх/ Нэгэн эр ажлаа тараад ядарч зүдэрсээр гэртээ иржээ. Таван настай хүү нь ааваасаа/гарахын ТЯ-ын нөхцөл/ 1 цагт /ө/о-ын ТЯ-ын нөхцөл/ хэдэн доллар авдаг вэ? гэж /гадаад холбоосоор/ асуув. Аав нь их л уцаартайгаар: - Чамд ямар хамаатай юм бэ? гэв. Хүү дахин дахин хариулахыг гуйхад аав нь: - За, /аялгаар/заавал мэдмээр байгаа юм уу? Нэг цагийн /ХТЯ-ын нөхцөл/ ажлын хөлсөнд 20 доллар авдаг гэжээ. Хүү: - Тэгвэл, /гадаад холбоосоор/ та надад арван доллар зээлдүүлээч? Гэж/ гадаад холбоосоор/ гуйв. Аавын /ХТЯ-ын нөхцөл/ уур нь хүрч, өрөөндөө ороод хаалгаа хаа! гэв. Цагийн /ХТЯ-ын нөхцөл/ дараа аав нь нэлээд тайвширч хүүгийнхээ /ХТЯ-ын нөхцөл/ өрөөнд очиж - За, май, /аялгаар/ ав даа. Арван доллар. Ууртай хандсанд “уучлаарай” хүү минь! Өнөөдөр миний хувьд урт бөгөөд /дотоод холбоосоор/хэцүү өдөр байлаа гэв. Хүү “Ээ ээ” /аялгаар/ гэж /гадаад холбоосоор/баярлан хашхирав. - Баярлалаа. Аав аа! Хүү дэрэн доороосоо задгай мөнгө гарган тоолж эхэллээ. Тэгээд /гадаад холбоосоор/ - За, май, /аялгаар/ яг хорин доллар. Одоо би тантай нэг цаг байж болох уу? гэв. Дүгнэлт: Эхийн бүтцийг эхийн нэгжүүдээр холбоход үг, өгүүлбэр, цогцолбор, мөчлөг, эх хоорондоо холбогдож эх үүсдэг. Дасгал ажил: 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. 5. Доорх эхийн эхийн хэв маягийг тодорхойл. Яагаад? Ямар зурагтай тохирох вэ? 6. Доорх эхийн нэгж ба бүтцийг тайлбарлан бичээрэй.

Хамгийн сайхан үнэр Цэцэгсийн үнэртэй салхи нь цээжин дотор сэвэлзээд л цэнхэр хөхий минь надад хосгүй сайхан үнэртэй. Хөхийн үнэрээс хүртчихээд хөлчүүхэн явдаг даа, хангайн үнэрт согтчхоод халамцуухан явдаг даа. Хөхий хангайн үнэр гэж ямархан тансаг үнэр байдгийг хаанахын хэний хэн ч мэдэхгүй. Ар хөвчийн нутгаас минь адуу, айраг, хур үнэртэнэ. Азай буурал ааваас минь итгэл, ухаарал үнэртэнэ. Намрын говиос нар, хөмүүл, таана үнэртэнэ. Намхан буурал ээжийн минь өврөөс нь сүү, сэтгэлээс нь хайр үнэртэнэ. Тийм ээ, үнэр гэдэг их сонин, их олон янз. Магадгүй хорвоод хосгүй ханиа би, хосгүй үнэрээр нь олсон. Үнэр үнэрийн дундаас нутгийн минь үнэр, аав, ээжийн минь үнэр, ханийн минь үнэрийг бүгдийг нь цогцлоосон үрийн минь үнэр хамгийн эрхэм сайхан. 6. Эхийн баймж чанар Аливаа үйл явдал болон санаанд өгүүлэгч этгээд нь хүсэл эрмэлзэл, үзэл бодол, санаа сэтгэгдэл, сэтгэл хөдлөл болон уг зүйлийг хэрхэн үнэлж буйгаа багтаан өгүүлэхийг баймж гэдэг. Баймж нь бүтээвэр, үг, өгүүлбэр, цогцолбороор илэрнэ. 1. Бодит баймж: Үйл ба хэрэг явдлыг үнэн бодитой болгоход бүрэн итгэсэн утгатай. 2. Зайлшгүй баймж: Үйл ба хэрэг явдлын дотоод мөн чанарт түшиглэн зайлшгүй байх зүй тогтлыг илэрхийлсэн утгатай байна. 3. Бололцоот баймж: Үйл ба хэрэг явдлын санамсаргүй хувирах боломжоос төрсөн баймж утгатай байна.

4. Хэм хэмжээт баймж: Үйл ба хэрэг явдалд өөрийн болон өрөөлийн үзлээр хандах утгатай байна. Баймж нэгж хэрхэн илэрдэг вэ? Хэлбэр Эх Өгүүлбэр Үг Бүтээвэр Бодит Эхийн сэдэв, Бодит үг, дуурайх үг, Үнэхээр, нээрээ, Нэн, тун, юм баймж төрмөл мэдрэх өгүүлбэрээр чухамдаа.. санаагаар илэрнэ. Зайлшгүй Эхийн гол Зөвших өгүүлбэрээр Мэдээж, хэрхэвч, Мөн, биш, эс, үл илэрнэ. ерөөсөө, ихэвчлэн, баймж санаагаар ялангуяа.. Эхийн шинэ Илэрхийлэх үгээр Болзошгүй, магад, Биз,шиг, мэт,гэгч Бололцоот санаагаар илэрнэ. ашгүй, нэгэнтээ... баймж Хэм Зохиогчийн Хандах өгүүлбэрээр Минийхээр, аман Гэнэ, ажээ, хэмжээт зорьсон илэрнэ. дээрээ, олон амаар битгий, тиймээ баймж санаагаар бол a. Бодит баймж: Хонь дагаж өссөн бага насаа дурсанам. b. Бололцоот баймж: Ашгүй хүрээд ирэв үү? c. Хэм хэмжээт баймж: Минийхээр бол энэ зөв. d. Зайлшгүй баймж

МУ-ын иргэн бүр үүргээ биелүүлэх ёстой. Дасгал ажил: 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. 5. Доорх эхийн эхийн хэв маягийг тодорхойл. Яагаад? Ямар зурагтай тохирох вэ? 6. Доорх эхийн нэгж ба бүтцийг тайлбарлан бичээрэй. 7. Доорх эхийн баймжийг тодорхойлж бичээрэй. Амьдралын амт Салхигүй, бороогүй, давалгаагүй амьдралыг би хүсдэг байж дээ. Хүсэл минь хөвөрсөөр амьдралыг жолоодож хэдэн оныг үдсэн. Энэ хугацаанд юм бүхэн эл хуль оргиод, нэгэн хэвийн дүр төрх үргэлжилсээр амьдрал нэг л амтгүй. Одоо би бүүр ч шуургатай, аадартай, цохиотой амьдралыг хүснэ. Амьдрал гашуун байх тусмаа урамтай, бас амттай. 7. Эхийн утга санаа Эхийн утга санаа гэдэг нь өгүүлэгч, бичигч этгээдийн уншигч сонсогч олонд илэрхийлэн хэлсэн санаа бодол юм. Шинэ санаа: Эхийн төгс санааг хурц тод дүрслэлээр чимсэн уран сайхан санааг хэлнэ./дүрслэх ур маягаар уран дүрслэл бүхий санаа бүтээх. / Гол санаа:

Эхийн гол санаа нь уг эхэд дэвшүүлсэн сэдвээр илэрхийлэгдэн, тухайн дэвшүүлсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсний хариулт болдог. Өөрөөр хэлбэл төрсөн санааг гол үйл явдлаар дүрсэлж, дүгнэлт гаргахыг гол санаа гэнэ. /эхэд дэвшүүлсэн асуудалд ямар санаа тусгасан. / Төрсөн санаа: Аливаа хэрэг явдал тодорхой шалтаг шалтгаанаас үүдэлтэй байдаг бөгөөд бодит байгаль ертөнц өөрөө хэрэг явдал үүсэх буюу эх зохиох анхдагч дохио, санаа сэдэц болж байдаг. Өөрөөр хэлбэл, бодит ба хийсвэр зүйлээс үүдэн зохиол бичих болсон шалтгаан сэдэц санааг хэлнэ. /хэрэг явдлаас үүдэн зохиол бичих болсон шалтгаан/ Зорьсон санаа: Өгүүлэгдэж буй юмсын тухай санаа нь зохиогчийн дүгнэлт болон хувирахыг эхийн төгс санаа гэнэ. Эхийн төгс санааг шинэ ба зорьсон санаа нь төгс санааг бүтээх ба төгс санаанд зохиогчийн үзэл бодол, хүсэл, сэтгэлийн аясыг илтгэсэн баймж үнэлэмж шурган орсныг зорьсон санаа гэнэ. /уншигчийн үзэл бодол, санал сэтгэгдэл, үнэлэмж/ “Олон үг хүзүү орооно. “ Гол санаа: “Илүү хэлсэн үг явцгүй, их санасан газар гөрөөсгүй “ Шинэ санаа: Энэ хэлцэд “үг хүзүү орооно” гэж сонирхолгүй яриа нь хүнийг залхаахын дээр цаг барах тул энэ үйл явдлыг “урт дээл хөл ороох”-той адилтгаж хэлсэн нь шинэ санаа болно. Төрсөн санаа: Энэ хэлцэд утгагүй олон үг биенд болоод бусдад хөнөөлтэй тул бусдад сургаал хайрлах гэсэн нь энэхүү хэлцийн сэдэл нь болжээ. Зорьсон санаа: Энэ хэлцэд хэрэггүй олон үг чамд гай болно гэж хэлж байгаа нь бодит баймжаар илэрчээ.

Дасгал ажил: 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. 5. Доорх эхийн эхийн хэв маягийг тодорхойл. Яагаад? Ямар зурагтай тохирох вэ? 6. Доорх эхийн нэгж ба бүтцийг тайлбарлан бичээрэй. 7. Доорх эхийн баймжийг тодорхойлж бичээрэй. 8. Доорх эхийн утга санааг олоорой. /гол санаа, шинэ санаа, төрсөн санаа, зорьсон санаа/ Тэнгэрийн хүлэг Оюун ухаанаас хэтийдсэн зүйл орчлонд олон байдгийг ойлгосондоо тэнгэрийн хүлгийг хөлөглөж, “тэнд” очиж болохыг ухаарнам. Тэнгэрийн хүлэг хаана байдгийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн хүлгийг барьж, хөлөглөж болохыг хэдхэн хүн мэднэ. Гэхдээ тэнгэрийн хүлэг хүн бүхэнд бий. Тэнгэрийн хүлгээ гагцхүү барьж унах нь хэцүү юм даа. Барьж унасан цагт тэнгэрийн хүлэг, тэнэгийн хүлэг ч болж чадна. Тэнгэрийн хүлгээ барьж эмээллэж, тэнгэрийн нууцад нэвтэрсэн мэргэдүүдийг биширнэм, тэнэг болохоороо атаархнам. Оюун ухаанаас хэтийдсэн зүйл орчлонд олон байдгийг ойлгохын тулд тэнгэрийн хүлгээ барьж, тэнгэрийн хүлгээ сойж, тэнгэрийн нууцад нэвтэр. Тэнд шал өөр ертөнц мэдрэгдэнэ. 8.Эхийн мэдээллийн бүтэц Өгүүлбэр ба эхийг мэдээлэл дамжуулах харилцааны зорилгоор задлан шинжилж, түүний агуулыг мэдээллийн эхлэл буюу дэвсгэр, уг дэвсгэрийн тухай тодосгон өгүүлж байгаа хэсэг буюу онцолбор гэж нэрлэдэг. Өгүүлбэр, цогцолбор хоёрын аль аль нь дэвсгэр, онцолбор хоёроос бүтнэ. Дэвсгэр мэдээлэл Онцолбор мэдээлэл

Тухайн өгүүлбэр, Тухайн өгүүлбэр, цргцолборын дэвсгэрийг цаг чанарын утгаар цогцолборын танил, хуучин тодосгосон шинэ мэдээллийг онцолбор гэнэ. Өөрөөр хэлбэл шинэ мэдээллийг дэвсгэр мэдээлэл мэдээлэл юм. гэнэ. Өөрөөр хэлбэл суурь мэдээлэл буюу өмнө нь мэдэгдэж байсан тодорхой болсон мэдээллийн хэсэг. Эхийн мэдээллийн бүтэц дэх дэвсгэр буюу суурь мэдээлэл нь онцолбор буюу шинэ мэдээллийг холбож, онцолборт холбогдож байх бөгөөд эхний онцолбор нь дараагийн шинэ онцолборт дэвсгэр болж холбогдох замаар эхийн мэдээллийн бүтцийг угсруулан бүрдүүлж байдаг. Жирх Жирх ойд амьдардаг. Жирх модны хөндийд үүрээ засдаг. Үүр нь олон тасалгаатай. Бүр бие засах өрөө ч бий. Намар завгүй болдог. Урт өвлийг давах хүнс хоолоо цуглуулах хэрэгтэй. Жирх жимс, мөөг, өвс иддэг. Самарт хамгийн их дуртай. Заримдаа хортон шавж, шувууны өндөг иддэг. Холимог идэштэн. Жирх их сонин зуршилтай. Модны үр олохоороо газарт булдаг.  Дэвсгэр мэдээлэл: “Жирх”  Онцолбор мэдээлэл: - Жирх ойд амьдардаг. - Жирх модны хөндийд үүрээ засдаг - Үүр нь олон тасалгаатай. - Бүр бие засах өрөө ч бий.

- Намар завгүй болдог. - Урт өвлийг давах хүнс хоолоо цуглуулах хэрэгтэй. - Жирх жимс, мөөг, өвс иддэг. Г.м Дасгал ажил: 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. 5. Доорх эхийн эхийн хэв маягийг тодорхойл. Яагаад? Ямар зурагтай тохирох вэ? 6. Доорх эхийн нэгж ба бүтцийг тайлбарлан бичээрэй. 7. Доорх эхийн баймжийг тодорхойлж бичээрэй. 8. Доорх эхийн утга санааг олоорой. /гол санаа, шинэ санаа, төрсөн санаа, зорьсон санаа/ 9. Доорх эхийн мэдээллийн бүтцийг тайлбарлан бичээрэй. 8. Эхийн холбох хэрэглүүр Эхийг бүрдүүлж байгаа бага нэгжүүд /үг, бүтээвэр/ төрөл бүрийн холбох хэрэглүүрээр холбогдоно. Эхийн холбох хэрэглүүрийг үүрэг ба зориулалтаар нь хэд хэд хуваадаг. Үүнд: 1. Хэлний А. Хэлзүйн / холбох үг, төлөөний үг/ Б. Утгазүйн /орон цагийн болон учир шалтгааны утга бүхий үгс / В. Үгийн сангийн /үг давтах, ойролцоо ба эсрэг утгатай үгс/

2. Хэлний бус /дохио зангаа, нүдний харц, хэлэхүйн орчинг хам хуваадаг бөгөөд хамруулан үзэж болно./ Хэлзүйн холбох хэрэглүүрийг гадаад ба дотоод холбоос гэж 2 хуваадаг бөгөөд монгол хэл гадаад холбох хэрэглүүрээр баялаг. Жишээ нь: ЭНЭ, ТЭР, ИНГЭЭД, ГЭВЧ, ҮҮНЧЛЭН, ТҮҮНЧЛЭН, ИНГЭНГҮҮТ, ИЙМ УЧРААС, ИНГЭЖ БАЙТАЛ, ИНГЭНЭ ГЭДЭГ НЬ, ИЙМИЙН ТУЛ, ЭНЭ ТУХАЙ, ТЭГЭЭД, ТЭГВЭЛ... Дотоод холбох үгс: ГЭТЭЛ, ГЭСЭН, ГЭГЧ, ГЭМЭЭР, ГЭСНЭЭС г.м “ГЭ” язгууртай ТУЛ, УЧИР, ТАЛААР,, МЭТ, ХИЙГЭЭД, ЭСВЭЛ, БӨГӨӨД, ТЭР Ч БАЙТУГАЙ, ТУХАЙ, Жишээ нь: Зараа Зараа өргөст хувцасныхаа ачаар цөөн дайсантай. Өргөс нь хөндий бөгөөд /дотоод холбох үгс/ уг руугаа бага зэрэг нарийсан мушгирсан нь бөөрөнхий болоход тохиромжтой. Ямар нэгэн аюул учирсан үед арьны доорх булчин ажиллагаанд ордог бөгөөд /дотоод холбох үгс/ биеийг нь бүхэлд нь хучин толгой сүүл хоёроо нийлж бөөрөнхий болгодог. Зараа зузаан, нарийн ширхэгтэй өргөстэй. Тэр нь 2-3 см урт бөгөөд/дотоод холбох үгс/ 5000 гаруй ширхэг байна.

Дасгал ажил: 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. 5. Доорх эхийн эхийн хэв маягийг тодорхойл. Яагаад? Ямар зурагтай тохирох вэ? 6. Доорх эхийн нэгж ба бүтцийг тайлбарлан бичээрэй. 7. Доорх эхийн баймжийг тодорхойлж бичээрэй. 8. Доорх эхийн утга санааг олоорой. /гол санаа, шинэ санаа, төрсөн санаа, зорьсон санаа/ 9. Доорх эхийн мэдээллийн бүтцийг тайлбарлан бичээрэй. 10. Доорх эхийн холбох хэрэглүүрүүдийг тууж бичээд, тайлбарлаарай. Сэтгэл гэж... Сэтгэл гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй агаар адил хоосон чанартай. Сэтгэл дотор наран ургаж, бороо шивэрч, навч хагдарч, цас боронгордог. Хааяа хааяахан түймэр дүрэлзэж сэтгэл дотор нэг л биш. Дурласных. Хайртай хүнээсээ хагацахад өдөр шөнөгүй аадар цутгадаг. Аадар сэтгэлд багтахаа болихоороо нулимс болон дусалдаг. 9. Эхийн хувиргал Эх, цогцолборыг хураах, дэлгэрүүлэх, эхийн доторх цогцолборын байрыг солих, сэлгэх, утга санааг нь салаалуулах зэргээр өөрчилж болно. Үүнийг эхийн хувиргал гэнэ. Хураах

Эхийн утга санааг сайтар уншиж ойлгосны дараа тулгуур үгийг олж гол санааг гарган ярьж, бичихийг эхийг хураах гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэг явдлыг цөөн үгээр илэрхийлэхийг хэлнэ. Хураасан нь:  Муу хүн нэг ч эрдэмгүй бол дээрээ шүдтэйгээс бус үхэртэй адил  ........хүн нэг ч эрдэмгүй бол дээрээ шүдтэйгээс бус үхэртэй адил  ........хүн......... эрдэмгүй бол дээрээ шүдтэйгээс бус үхэртэй адил  ........хүн......... .......................дээрээ шүдтэйгээс бус үхэртэй адил  ........хүн......... ..................................шүдтэйгээс бус үхэртэй адил  ........хүн......... ............................................................. үхэртэй адил Дэлгэрүүлэх Үг, өгүүлбэр, цогцолбор бүрийн утга санааг тодотгон өргөжүүлж ярьж, бичихийг дэлгэрүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэг явдлыг дэлгэрэнгүй тодорхой илэрхийлнэ гэсэн үг. Дэлгэрүүлсэн нь:  .............................................................хүн..........................нохойтой адил.  .............................................................хүн сүүлгүйгээс бус нохойтой адил.  ................................................зусарч хүн сүүлгүйгээс бус нохойтой адил.  ....................................өнгөч зусарч хүн сүүлгүйгээс бус нохойтой адил.  Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн сүүлгүйгээс бус нохойтой адил. Салаалах Эхийн бичлэгийн хэлбэрийг / үргэлжилсэн зохиолыг яруу найргийн хэлбэрээр, яруу найргийг үргэлжилсэн үгийн хэлбэрээр гэх мэт / солих нэг утга санааг хэлний өөр нэгжээр илэрхийлэхийг салаалах гэнэ.  Муу хүн нэг ч эрдэмгүй бол дээрээ шүдтэйгээс бус үхэртэй адил Салаалж бичсэн:

...Муу хүн нэг ч эрдэмгүй бол Дээрээ шүдтэйгээс бус үхэртэй адил... Тонгоргох Эхийн доторх үг, өгүүлбэр, цогцолборын байрыг өөрчлөх сэлгэх зэргээр хувиргахыг тонгоргох гэнэ. Ингэж хувиргахад эхийн утга санаа төдийлөн өөрчлөгдөхгүй.  Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн сүүлгүйгээс бус нохойтой адил. Тонгоргосон нь:  Авах идэхэд шунагч өнгөч зусарч сүүлгүйгээс бус нохойтой адил хүн. Дасгал ажил 1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. 5. Доорх эхийн эхийн хэв маягийг тодорхойл. Яагаад? Ямар зурагтай тохирох вэ? 6. Доорх эхийн нэгж ба бүтцийг тайлбарлан бичээрэй. 7. Доорх эхийн баймжийг тодорхойлж бичээрэй.

8. Доорх эхийн утга санааг олоорой. /гол санаа, шинэ санаа, төрсөн санаа, зорьсон санаа/ 9. Доорх эхийн мэдээллийн бүтцийг тайлбарлан бичээрэй. 10. Доорх эхийн холбох хэрэглүүрүүдийг тууж бичээд, тайлбарлаарай. 11. Доорх эхийг эхийн хувиргалаар хувиргаж бичээрэй. /хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох/ Хүслэн Хүмүүс хувь тавилангаараа бусдаас ялгарч од болохыг хүснэ. Од болсон нь чамлахааргүй их. Харин би огторгуйд одон олон тул сар эсвэл нар болохыг хүснэ. 10. Эхийн найруулгын төрлүүд

Албан бичгийн найруулга: *Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа бичиг баримт бичгийн хэл найруулгыг хэлнэ.

*Үндсэн шинж: -Албан бичгийн төрөл тус бүрийн тогтсон хэлбэр загварыг баримтлах - Доторх агуулга нь үнэн зөв, албан бичгийг үйлдсэн хүний нэр, хаяг тодорхой байх. -Ёгт, хошин шог, егөөдсөн гэх мэт шилжсэн утгатай үг, далд утгатай үг, хэрэглэхгүй. - Албан бичгийн хэрэглэх хүрээ бусад адтл төст, илүү дээгүүр, эсвэл доод байгууллагад илгээх найруулгын шинж чанарыг зөв тогтоосон байх. *Онцлог: -Бичгийн хэлний эрхэмсэг дээд найруулгыг хадгалж, аливаа зүйлийн бодит шинжийг товойтол тодорхойлон гаргана. - Бүх нийтээр хэрэглэдэг гадаад үг, тогтсон нэр томьёо, мэргэжлийн үгийг албан бичигт хэрэглэнэ. - Нийтэд өргөн тархааргүй, зөвхөн тухайн салбарт хэрэглэгддэг нэр томьёо мэргэжлийн үг хэллэгийг тэр салбарынх нь албан бичигт хэрэглэж болно. - Уг зүйлийн гүйцэтгэх хэрэглүүр болон эзнийг заасан утгатай үйлдэхийн тийн ялгалт холбоо үгийг олонтоо хэрэглэнэ. /Үйлдэх – аар4, уур, бээр- Хэнээр? Юугаар? Багшаар / - Төрлүүд: Тогтоол, зарлиг, тушаал, захирамж, албан даалгавар, удирдамж, протокол, албан тоот, төлөвлөгөө, тайлан илтгэл, илтгэх хуудас, акт, гэрээ, тодорхойлолт, хууль, заавар, өргөдөл /Зураг 1/ Албан тоот

Сонин нийтлэлийн найруулга:

*Сонин, нийгэм, улс төрийн сэтгүүл, суртал нэвтрүүлэг, радио телевизийн нэвтрүүлэг, баримтат киноны тайлбар, хурал цуглаан, баяр ёслолын элдэв арга хэмжээнд хэлэх үгийн хэл найруулгыг хэлнэ. *Үндсэн шинж: -Мэдээлнэ. -Нөлөөлнө. -Уриалан дуудна. -Сурталчилан зарлана. -Найруулга нь энгийн ойлгоход хялбар. -Дүрслэх ур маяг хэрэглэнэ. -Сэтгэлийн өнгө аяс илэрнэ. -Баримт хэрэглэгдэхүүн үнэн зөв байна. -Тайлбарламж голлоно. *Онцлог: -Найруулга нь энгийн, ойлгоход хялбар байна. - Цөөн үгээр өргөн агуулга гаргана. - Уран дүрслэл, өвөрмөц хэллэгтэй байна. - Сэтгэлийн өнгө аяс илэрнэ. *Төрлүүд: Мэдээ, сурвалжилга, ярилцлага, найруулал, тэмдэглэл, өгүүлэл, зураглал, эсээ, нийтлэл, нэвтрүүлэг, баримтат киноны тайлбар, арга хэмжээнд хэлэх үг

Нийтлэл: “Афракийн Конго улс замын цагдаагаа роботоор сольжээ.” Конго улсын Киншаса дахь өргөн чөлөөнд робот цагдаа ажиллаж байна. Роботын гарт орчин үеийн технологиор хийсэн гэрлэн дохио суулгасан бөгөөд түүгээрээ замын хөдөлгөөнийг удирдах болно. Хэрэв жолооч нар замын цагдаатай хүндэтгэлтэй харьцахгүй бол төр засгаас торгууль ногдуулах болжээ. Конго улс нь Африк тивийн хамгийн ядуу орнуудын нэг боловч зам, тээврийн салбартаа онцгой анхаардаг аж. Тиймээс дотоодынхоо инженерүүдийн зохион бүтээсэн роботыг дэмжиж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм. Конгод саяхан замын цагдаа шаардлагатай тохиолдолд баривчлагаа явуулж болно гэсэн хууль баталсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Харин робот цагдаа нар баривчилгаа явуулахгүй, зөвхөн дүрмээ баримталж зорчихыг сануулах юм. Энэхүү технологийн шилдэг бүтээгдэхүүн зам тээврийн ослыг бууруулж чадна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Эрдэм шинжилгээний найруулга:

*Хүнд шинжлэх ухааны мэдлэг дамжуулах үүрэг бүхий зохиолын хэл найруулгыг хэлнэ. *Үндсэн шинж: - Учир шалтгааны дараалалтай байх - Тодорхой байх. - Оновчтой байх. *Онцлог: - Мэргэжлийн үг, нэр томьёо гадаад үг, тоо баримт их хэрэглэнэ. - Үгийн давтамж их. -Этгээд бүдүүлэг, хар яриа, нутгийн аялгууны үг, уран дүрслэл, яруу хэрэглүү хэрэглэхгүй. -Үгийг шууд утгаар хэрэглэнэ. -Мэргэжлийн хүмүүст зориулагддаг. -Албан ёсны шинжтэй, загварт найруулгатай. -Учир шалтгааны нарийн дараалалтай. -Итгүүлж үнэмшүүлэх, танин мэдүүлэх агуулгатай. -Баталж нотолсон, оюуны дүгнэлттэй. -Товч, оновчтой. -Эшлэл зүүлт, бүдүүвч, томьёо, тэмдэг, жишиг зураг хэрэглэнэ. -Биеийн төлөөний үгийг ямагт олон тоон дээр хэрэглэнэ. *Төрлүүд: Нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага, хөтөлбөр, зөвлөмж, заавар, нэвтэрхий толь, сэтгүүл, эмхэтгэл, лавлах, өгүүлэл, илтгэл, эрдмийн зэрэг горилсон зохиол, реферат Гарын авлага:

Сургалтын аргуудаас: 1.Бүтэцчилсэн Танилцуулга арга Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь танилцуулах энэ арга нь сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх, тэдний сурах сонирхлыг бий болгох, гол асуулт, санааг дэвшүүлэх зорилготой байдаг билээ. Ингэснээр хичээлийн буюу сурахуйн зорилго бий болох юм. -Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ. Үндэслэл: Хүүхэд өөрийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эзэмшдэг гэсэн онол дээр суурилж байна. Хэрэв ихэнх сурагчдын тухайн сэдэвтэй холбоотой өмнөх мэдлэг дутагдалтай, хангалтгүй байх тохиолдолд багш тэдэнд энэхүү мэдээллийг өгч тэднийг шинэ мэдлэг эзэмшихэд нь бэлтгэх ёстой. Бүтэцчилсэн Танилцуулга арга нь энэ холбоосыг бий болгоход багшид тусална. Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ Дасгал: Алхам 1: Хичээлийг эргэн санаж, сурагчдад сонирхолтой ба танил байх санаанууд ба асуудлуудыг тодорхойлно уу? Ямар шинэ үг хэллэг ба зарчмыг сурагчид энэ хичээлээр ойлгож эзэмших талаар бодож жагсаан бичнэ үү? Алхам 2: Сурагчдын сонирхлыг өрнүүлэх зураг, хүснэгт диаграм, болон бусад холбогдох зүйлийг бэлтгэнэ үү? Алхам 3: Сэдвийн гол санааг тодруулсан тайлбар яриаг таван минутад багтаан өгнө үү? Алхам 4: Багш яриагаа аль болох сонирхолтой, сурагчдыг идэвхжүүлсэн хэлбэрээр хийх ёстой. Үүний тулд асуулт асуух, саналаа хэлэх боломжийг сурагчдад олгож бай. Уран зохиолын найруулга:

*Ертөнцийн аливаа юмс үзэгдэл, тэдгээрийн зөрчил тэмцэл, хөгжил хувирал, амьдралын ил ба далд учир шалтгаан, хэлхээ холбоо, жам ёсыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд яруу сайхнаар нээн гаргаж, уншигч сонсогчдын сэтгэл зүрхэнд нөлөөлж, амьдрал тэмцэлд сургамж болгох зорилгоор дүрслэх ба найруулах ур маягийг оновчтой ашиглаж зохиосон яриа, бичгийн хэл найруулгыг хэлнэ. *Үндсэн шинж: -Хэлний дүрслэх болон найруулах ур маягийг өргөн ашигладаг. - Уран дүрийг бүтээдэг. - Үгийн сангийн үүсвэр болон найруулга бүтээгдэхүүний бүхий л нөөцийг ашиглах боломжтой байдгаараа бусад найруулгаас ялгардаг. *Онцлог: Хүүрнэл буюу үргэлжилсэн үгийн зохиолд үйл явдлыг тоочсон, хүүрнэсэн, энгийн ба нийлмэл өгүүлбэр, уянгын буюу яруу найргийн зохиолд хэлэх аялгаар холбогдсон зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, жүжгийн зохиолд бүрэн бус болон бүтэц бус өгүүлбэр элбэг тохиолдоно. *Төрлүүд: Ардын аман зохиол, яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын бүх төрөл, зүйл. Модод минь өршөө

Намрын модод хул шаргалтан, алсаас гэрэлтэх уудам ертөнцийг хүсэмжлэх авч газар дэлхийн хэвлээс үл тусгаарлагдах тул дэмий л нулимсаа хоёр нэгээр унагана. Модод юунд гунин навчхан нулимсаа газарт хур болгон буулгадаг билээ?... Шимт хөрснөө үндэс юүгээн шингээн тэнгэрт хүрэх гэсэн мөрөөдөл чинь талаар одсонд уу? Аль эсвэл хэзээ ч чамайг хуурахгүй, насан үүрд энэ газраа чимэн амьдарна гэсэн амлалтандаа хүрээгүйдээ юү? Тиймээ. Тэр их хайрыг үл тоон хүмүүн бид хайртаас нь хагацаасанд уй гашууд автдаг биз дээ. Хэдхээн жилийн өмнө хөгжилдөн инээж, анхилам үнэр, гайхамшигт үзэсгэлэнгээрээ биднийг угтан сэтгэлийг минь яруусгадаг байсан даа. Одоо үзэн ядаж уйлан гомдолдог болсон биз дээ. Уучлаарай модод минь! Эмзэг ариухан таныг хожуул болгон мухарлаж хөрөөдсөн хүмүүсийн өмнөөс зэмлэл хүлээе. Модод минь намайгаа өршөө... өршөө. Дасгал ажил

1. Эхийг анхааралтай уншаарай. 2. Эхийг цогцолбороор нь зөв ялган тэмдэглээрэй. 3. Эхийн сэдвийг тайлбарлан бичээрэй. 4. Доорх эхийн сэдвийн дагуу эх найруулан бичээрэй. 5. Доорх эхийн эхийн хэв маягийг тодорхойл. Яагаад? Ямар зурагтай тохирох вэ? 6. Доорх эхийн нэгж ба бүтцийг тайлбарлан бичээрэй. 7. Доорх эхийн баймжийг тодорхойлж бичээрэй. 8. Доорх эхийн утга санааг олоорой. /гол санаа, шинэ санаа, төрсөн санаа, зорьсон санаа/ 9. Доорх эхийн мэдээллийн бүтцийг тайлбарлан бичээрэй. 10. Доорх эхийн холбох хэрэглүүрүүдийг тууж бичээд, тайлбарлаарай. 11. Доорх эхийг эхийн хувиргалаар хувиргаж бичээрэй. /хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох/ 12. Доорх эхийн эхийн найруулгын төрлийг тайлбарлан бичээрэй. /уран зохиолын найруулга, эрдэм шинжилгээний найруулга, сонин нийтлэлийн найруулга, албан бичгийн найруулга/ Тест

“А” хэсэг Нийт оноо: 20 I. Сонгох тест / Зөв хариулт тус бүр 1 оноо/ Дараах эхийг анхааралтай уншаад зөв хариултыг сонго. Шувуун саарал Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эврийн сэрвийн үзэгдэнэ. Гэтэл Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зүг одов. Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ. Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин, энэ үдэш нэг юманд яарна. Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр тэмүүлэн хатирна. Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул өвсний толгой найгана. Өмнө биеэр хэрэн давхих гөрөөс уг ёсоор цэнгэлдээд, долгион мэт өнгөрнө. Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг. Харь хошууны нутагт ороход урьд үзэгдээгүй уул ус бас ч сонин. Үүгээр түүгээр адуу мал зөндөөн бэлчээд, үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж, айраг найрын цаг мэдэгдэвч дайран орж зугаацах чөлөө хаана вэ? /Д.Нацагдорж/ 1. Дээрх эхийн сэдэв юу вэ? А. Малчин хүний тухай Б. Өглөө нарны тухай В. Харь нутгийн тухай Г. Хайр сэтгэлийн тухай 2. Дээрх эхийн хэв маяг юу вэ? А. Үйл явдлын шинжийг тоочсон тоочимж Б. Үйл явдлыг цагийн дарааллаар өгүүлсэн хүүрнэмж В. Хэрэг явдлын мөн чанарыг тайлбарласан тайлбарламж Г. Хэрэг явдлыг эргэцүүлэн бясалгаж дүрсэлсэн эргэцүүлэмж 3. Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ? А. “Үүрийн хаяа......зүг одов.” “ Өглөөний нар...... тэмүүлэн хатирна.” “Явах зам......... Сүнжидмаагийн нутаг.” “Харь хошууны............ чөлөө хаана вэ?” гэсэн 4 цогцолбортой. Б. “Үүрийн хаяа.... зүг одов.” “Өглөөний............ нэг юманд яарна.” “Шувуун саарал......... тэмүүлэн хатирна.” “Явах зам......... Сүнжидмаагийн нутаг.” “Харь хошууны............ чөлөө хаана вэ?” гэсэн 5 цогцолбортой. В. “Үүрийн хаяа .................. зугаацах чөлөө хаана вэ?” гэсэн 1 цогцолбортой. Г. “Үүрийн хаяа..... тэмүүлэн хатирна.” “Явах зам.............. зугаацах чөлөө хаана вэ?” гэсэн 2 цогцолбортой. 4. Дээрх эхийн гол санаа аль нь вэ? А. Орох оронгүй, оочих аягагүй. Б. Нойрноос морио, чөмөгнөөс хутгаа В. Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа Г. Эр хүний жаргал эзгүй хээр 5. Доорх хувилбараас шинэ санаа бүхий хэсгийг ол. А. Нойрноос морио, чөмөгнөөс хутгаа Б. Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа В. Эр хүний жаргал эзгүй хээр Г. Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гялтганаж, 6. Дээрх эхийн “... дайран орж зугаацах чөлөө хаана вэ?” гэсэн хэсэгт ямар баймж үнэлэмж илэрч байна вэ?

А. Үйл явдлыг лавлан асуусан санаа Б. Үйл явдлын хэр хэмжээг үнэлсэн санаа В. Үйл явдлыг үгүйсгэсэн санаа Г. Үйл явдалд баярлан бахадсан санаа 7. Дараах өгүүлбэрийн “гэгээрэхэд” гэсэн үгийг утгаар нь солин найруулбал аль үг хамгийн ойр байж болох вэ? “Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. “ А. Мандахад Б. Цайхад В. Шарлахад Г. Хяраалахад II. Нөхөж бичээрэй. /Тус бүр 3 оноо/ 1. Эхийн зохиомж нь дараах үе шаттай. а.Чээжлүүлэх б. ...................... в. Дуурайж зохиолгох 2. Эхийн үг, өгүүлбэр, цогцолборын утга санааг тодотгон өргөжүүлж ярьж бичихийг /нэгж нэмэх/ .....................хувиргал гэнэ. 3. Эхийн хэв маягийн хүүрнэмж эх нь эхийн найруулгын ........................ ............... найруулгатай тохирно. III. Хэлц өгүүлбэрийг гол санаатай нь зөв харгалзуул. / 4 оноо/ А. Саваагүй нохой саранд хуцах 1) Найдваргүй болох Б. Ямааны айраг лонхондоо исгэлэн 2) Цаг хугацаа чухал В. Эмээлээ гэдсэндээ авах 3) Өөрөө өөртөө зөв Г. Гайхахдаа дуулах 4) Хоосон санаархах Д. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн 5) Хийх юмгүй уушги

“Б” хэсэг Нийт оноо: 20 I. Сонгох тест / Зөв хариулт тус бүр 1 оноо/ Дараах эхийг анхааралтай уншаад зөв хариултыг сонго. Өвлийн шөнө Тас хийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн од оч шиг гялалзаад, уулын нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд гилтгэнэнэ. Хүйтэн жавар өмнөөс үлээгээд, голын мөс тас няс хагарна. Хөндий тал мэлцийн цэлийгээд, хааяа нэг уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Шинэтгэл сар шөнө дундын үед цухуйхад гэрийн нохой түүнийг ширтэн дэмий л хуцна. Хөдөөний айлын гадуур нэг ч сонингүй. Үхэр хонь хааяа нэг хивж хэвтэнэ. Ийм нэг шөнийн гүнд холоос хэдэн морины туурай түжигнэн, хоёр манааны хүн гэрийн гадаа ирж, морийг тушин оров. Төдөлгүй эхнэр Лхам босож, өрх татан, гал түлж, цай халаана. Харанхуй шөнийн дунд бор гэрийн тооноор утаа савсаж, улаан оч хаялах нь тэртээгээс үзэхэд үнэхээр сонирхолтой. Даруй үүрийн цолмон цэмцийн гарч ирэхэд хоёр хар хүн мордон, адууны зүг давхив. 1. Дээрх эхийн сэдэв юу вэ? А. Хөдөөгийн тухай Б. Байгалийн улирлын тухай В. Хүний амьдралын тухай Г. Хөдөөгийн байгалийн тухай 2. Дээрх эхийн хэв маяг юу вэ? А. Хэрэг явдлыг цагийн дарааллаар цувуулан өгүүлсэн хүүрнэмж Б. Хэрэг явдлын учир шалтгааныг тайлбарласан тайлбарламж В. Юмсын шинжийг зураглан тоочсон тоочимж Г. Ойлголт ухагдахууныг үгүйсгэж баталсан эрэгцүүлэмж 3. Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ? А. “Тас хийм ........ гилтгэнэнэ.” “Хүйтэн жавар............... сэрвийн үзэгдэнэ.” “Шинэтгэл сар .........тушин оров.” “Төдөлгүй эхнэр........... адууны зүг давхив.” гэсэн 4 цогцолбортой. Б. “Тас хийм ..........гилтгэнэнэ.” “Төдөлгүй ...... адууны зүг давхив.” гэсэн 2 цогцолбортой. В. “Тас хийм ............ адууны зүг давхив.” гэсэн 1 цогцолбортой. Г. “Тас хийм..........сэрвийн үзэгдэнэ.” “Шинэтгэл сар...... тушин оров.” “Төдөлгүй эхнэр...... адууны зүг давхив.” гэсэн 3 цогцолбортой. 4. Дээрх эхийн гол санаа юу вэ? А. Өвлийн шөнө хэцүү болоод уйтгартай. Б. Өвлийн шөнө бүүдгэр болоод сайхан В. Өвлийн шөнө тунгалаг болоод соньхон. Г. Өвлийн шөнө харанхуй болоод гэрэлтэй. 5. Дараах өгүүлбэрийг тонгоргон хувиргасан хувиргал аль нь вэ? Тас хийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн од оч шиг гялалзаад, уулын нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд гилтгэнэнэ. А. Тас няс хийм жавартай нэн хүйтэн өвлийн энэ шөнө дээд тэнгэрийн од оч дөл шиг гялалзаад, өндөр уулын нурууг нэлд нь бүрхсэн их хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд гилтгэнэнэ. Б. Тас хийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн од оч шиг гялалзаад, уулын нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд гилтгэнэнэ. Цас цайвалзаж, цас үлээгээд хүйтэн үнэхээр зориг мохоомоор В. Уулын нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө гэрэлд нь гилтгэнэж, оч шиг гялалзсан одод тэнгэртэй өвлийн шөнийн тас хийм хүйтэн.

Г. Өвлийн шөнө өндөр газрын хүйтэн чөмөг царцмаар ч оддын гэрэлд цайран гялтганах их цасан үнэхээр гоёмсог. 6. Дээрх эхийн “... улаан оч хаялах нь тэртээгээс үзэхэд үнэхээр сонирхолтой.” гэсэн хэсэгт хэний үнэлэмж илэрч байна вэ? А. Зохиогчийн үнэлэмж илэрсэн. Б. Эхнэр Лхамын үнэлэмж илэрсэн. В. Уншигчийн үнэлэмж илэрсэн. Г. Хоёр хар хүний үнэлэмж илэрсэн. 7. Дараах өгүүлбэрийн “үлээгээд” гэсэн үгийг утгаар нь солин найруулбал аль үг хамгийн оновчтой байж болох вэ? “Хүйтэн жавар өмнөөс үлээгээд, голын мөс тас няс хагарна.” А. илбээд Б. сэвэлзээд В. сийгээд Г. тачигнаад Д. хөвөлзөөд II. Нөхөж бичээрэй. /Тус бүр 3 оноо/ 1. Эхийн үг, өгүүлбэр, цогцолборын утга санааг тодотгон өргөжүүлж ярьж бичихийг /нэгж нэмэх/ .....................хувиргал гэнэ. 2. Эхийн хэв маягийн хүүрнэмж эх нь эхийн найруулгын ........................ ............... найруулгатай тохирно. 3. Эхийн зохиомж нь дараах үе шаттай. а.Чээжлүүлэх б. ...................... в. Дуурайж зохиолгох III. Хэлц өгүүлбэрийг гол санаатай нь зөв харгалзуул. / 4 оноо/ 1) Ухнанд явсан хүү, ямаа ишиглэсэн хойно ирэх а. Сандралд орох 2) Ямааны мах халуун дээрээ б. Ажил нь бүтэмжгүй 3) Айсан нохой арав хоног хуцах в. Цаг тухайд нь 4) Ишиг эврээ ургахаар, эхийгээ мөргөх г. Уршиг тарьсан 5) Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? д. Ачийг санахгүй Монгол хэл 1-р курс

Хугацаа: 40 минут “Б” хэсэг Нийт оноо: 30 I. Сонгох тест /Зөв хариулт тус бүр 1,5 оноо/ Дараах эхийг анхааралтай уншаад зөв хариултыг сонгоно уу. Хавар Хэвлийдээ тийчилсэн яргуйг элгэн дээрээ бүүвэйлж, хөрст газар нялхарна. Нүдэн булгийн хөвөөнөө нүүдлийн шувуу үдэлж, ухаа ангирын ганганаанд ус гол мэлмэрнэ. /Н.Өлзийбат/ 1. Дээрх эхийн хэв маяг юу вэ? А. Тоочимж Б. эргэцүүлэмж В. Тайлбарламж Г. Хүүрнэмж 2. Дээрх эхийн сэдэв юу вэ? А. Хавар Б. Булаг В. Хөдөө газар Г. Нүүдлийн шувуу 3. Дээрх эхэд ямар баймж чанар илэрч байна вэ? А. Үгүйсгэсэн Б. Баталж нотолсон В. Хүсэн тэмүүлсэн Г. Таамагласан 4. Дээрх эхийн гол санаа юу вэ? А. үртэй бүхэн соёолж, амьтай бүхэн төлжих шинэ амьдрал айсуй. Б. хаврын улирлыг харж, сонсож мэдэрсэн. В. Адилтгал, хүншүүлэл Г. эхэд байгаль дэлхийн дүр төрх, хувирал өөрчлөлтийг харах ба сонсох үйлээр нарийн мэдэрч, түүнд хэрхэн яаж хандаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг бодот баймжаар илэрхийлжээ. 5. Дээрх эхийн шинэ санаа юу вэ? А. үртэй бүхэн соёолж, амьтай бүхэн төлжих шинэ амьдрал айсуй. Б. хаврын улирлыг харж, сонсож мэдэрсэн. В. Адилтгал, хүншүүлэл Г. эхэд байгаль дэлхийн дүр төрх, хувирал өөрчлөлтийг харах ба сонсох үйлээр нарийн мэдэрч, түүнд хэрхэн яаж хандаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг бодот баймжаар илэрхийлжээ. 6. Дээрх эхийн зорьсон санаа аль нь вэ? А. үртэй бүхэн соёолж, амьтай бүхэн төлжих шинэ амьдрал айсуй. Б. хаврын улирлыг харж, сонсож мэдэрсэн. В. Адилтгал, хүншүүлэл Г. эхэд байгаль дэлхийн дүр төрх, хувирал өөрчлөлтийг харах ба сонсох үйлээр нарийн мэдэрч, түүнд хэрхэн яаж хандаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг бодот баймжаар илэрхийлжээ. 7. Дээрх эхийн төрсөн санаа аль нь вэ? А. үртэй бүхэн соёолж, амьтай бүхэн төлжих шинэ амьдрал айсуй. Б. хаврын улирлыг харж, сонсож мэдэрсэн. В. Адилтгал, хүншүүлэл Г. эхэд байгаль дэлхийн дүр төрх, хувирал өөрчлөлтийг харах ба сонсох үйлээр нарийн мэдэрч, түүнд хэрхэн яаж хандаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг бодот баймжаар илэрхийлжээ.

8. Дээрх эхэд байгаа “нялхарна” гэсэн үгийг үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг ол. А. Нял+хар+на Б. нялх+р+на В. Нял+х+р+на Г. Нялхар+на 9. “Нүдэн булгийн хөвөөнөө нүүдлийн шувуу үдэлнэ” ямар өгүүлбэр вэ? А. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр Б. угсарсан нийлмэл өгүүлбэр В. Холимог нийлмэл өгүүлбэр Г. Энгийн өгүүлбэр 10. Үеэр зөв тасалсан хэсгийг ол. А. Тий-чил-сэн Б. тийчил-сэн В. Тийч-л-сэн Г. Тий-чилсэн 11. “Хэвлийдээ тийчилсэн яргуйг элгэн дээрээ бүүвэйлж, хөрст газар нялхарна.” Гэсэн өгүүлбэрт ямар дүрслэх хэрэгдүүр байна вэ? А. Егөөдөл Б. ёгтлол В. Ихэсгэл Г. Хүншүүлэл II. Үнэн худлыг тогтоо. /Тус бүр 1,5 оноо/ 1. Эх нь юмс үзэгдлийн талаар төгс санааг илэрхийлдэг. 2. Үгс нийлж эх болдог. 3. Нэг өгүүлбэрээс бүтсэн эхийг бичил эх гэнэ. 4. Эхийн 2 санаа байдаг. 5. Эхийн 4 хэв маяг байдаг. III. Үйлдлийг гүйцэтгэ. Тус бүр 3 оноо 1. “нүүдлийн” гэдэг үгийг үгийн бүтцээр задал. 2. “эх” гэдэг үг орсон хэлц үг 2-ыг бич.

Хугацаа: 40 минут Монгол хэл 1-р курс Нийт оноо: 30 “А” хэсэг I. Сонгох тест /Зөв хариулт тус бүр 1,5 оноо/ Дараах эхийг анхааралтай уншаад зөв хариултыг сонгоно уу. Эх Анаж занаж дайсан хүүгий нь хороохоор иржээ Ачтай эх нь үрээ нүднийхээ цөцгийд нуужээ Хартай дайсан хүүгий нь хаана байгааг мэдчихжээ Хайртай эх нь үрээ зүрхнийхээ ховдолд нуужээ /Т.Галсан/ 1. Дээрх эхийн хэв маяг юу вэ? А. Тоочимж Б. эргэцүүлэмж В. Тайлбарламж Г. Хүүрнэмж 2. Дээрх эхийн сэдэв юу вэ? А. Эхийн хайр Б. Хүү В. Дайсан Г. Нүдний цөцгий 3. Дээрх эхэд ямар баймж чанар илэрч байна вэ? А. Үгүйсгэсэн Б. Бахархсан В. Хүсэн тэмүүлсэн Г. Таамагласан 4. Дээрх эхийн гол санаа юу вэ? А. Эхийн санаа үрд, үхтэл үр харам Б. Эхийн хайр бол агуу юм. В. Багасгал Г. Эх хүн үргэлж үрээ хайрлаж, үрдээ санаа зовж суудаг. 5. Дээрх эхийн шинэ санаа юу вэ? А. Эхийн санаа үрд, үхтэл үр харам Б. Эхийн хайр бол агуу юм. В. Багасгал Г. Эх хүн үргэлж үрээ хайрлаж, үрдээ санаа зовж суудаг. 6. Дээрх эхийн зорьсон санаа аль нь вэ? А. Эхийн санаа үрд, үхтэл үр харам Б. Эхийн хайр бол агуу юм. В. Багасгал Г. Эх хүн үргэлж үрээ хайрлаж, үрдээ санаа зовж суудаг. 7. Дээрх эхийн төрсөн санаа аль нь вэ? А. Эхийн санаа үрд, үхтэл үр харам Б. Эхийн хайр бол агуу юм. В. Багасгал Г. Эх хүн үргэлж үрээ хайрлаж, үрдээ санаа зовж суудаг. 8. Дээрх эхэд байгаа “зүрхнийхээ” гэсэн үгийг үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг ол. А. Зүр+х+ний+хээ Б. зүрх+ий+хээ В. Зүрх+ний+хээ Г. Зүрх+ний+ээ 9. “Ачтай эх нь үрээ нүднийхээ цөцгийд нуужээ ” ямар өгүүлбэр вэ? А. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр Б. угсарсан нийлмэл өгүүлбэр В. Холимог нийлмэл өгүүлбэр Г. Энгийн өгүүлбэр

10. Үеэр зөв тасалсан хэсгийг ол. А. Хороо-хоор Б. хо-роо-хоор В. Хор-оо-хоор Г. Хо-роох-оор 11. “Хайртай эх нь үрээ зүрхнийхээ ховдолд нуужээ .” Гэсэн өгүүлбэрт ямар дүрслэх хэрэгдүүр байна вэ? А. Багасгал Б. ёгтлол В. Ихэсгэл Г. Хүншүүлэл II. Үнэн худлыг тогтоо. /Тус бүр 1,5 оноо/ 1. Өгүүлбэр нь юмс үзэгдлийн талаар иөгс санааг илэрхийлдэг. 2.Өгүүлбэрүүд нийлж эх болдог. 3. Нэг өгүүлбэрээс бүтсэн эхийг бичил эх гэнэ. 4. Эхийн 4 санаа байдаг. 5. Эхийн 4 хэв маяг байдаг. III. Үйлдлийг гүйцэтгэ. Тус бүр 3 оноо 1. “нүднийхээ” гэдэг үгийг үгийн бүтцээр задал. 2. “эх” гэдэг үг орсон хэлц үг 2-ыг бич.

Уншиж судлах номзүйн жагсаалт: 1.Ц.Баярсүрэн, Ц.Сүхбаатар, Д.Отгонсүрэн “ Монгол хэлний найруулгын төрөл ” УБ 1990 он 2.Ц.Сүхбаатар “ Монгол хэлний найруулгазүй” УБ 2004 он 3.Ж.Төмөрцэрэн “ Монгол хэлний үгсийн сангийн судлал” УБ 2002 он 4.Д.Отгонсүрэн “ Эх зохиох товч гарын авлага” УБ 1995 он 5.Ц.Сүхбаатар “ Найруулан бичих арга ухаан ” УБ 1993 он 6.Ц.Сүхбаатар “ Монгол хэлний найруулгазүй” УБ 2004 он 7.С.Норовсамбуу “ Албан бичгийн уламжлал шинэчлэл” УБ 1963 он 8.Б.Пүрэв-Очир “ Эх задлалын асуудлууд ” УБ 2003 он


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook