Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Н.Мөнхзаяа багштай 9б анги.pub99

Н.Мөнхзаяа багштай 9б анги.pub99

Published by ariuntuya dashdamba, 2020-12-28 16:39:37

Description: Н.Мөнхзаяа багштай 9б анги.pub99

Search

Read the Text Version

Говь-Алтай аймаг Чандмань сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн Н.Мөнхзаяа багштай 9Б анги Амжилт бол өдөр бүр гаргасан жижиг хичээл зүтгэлүүдийн нийлбэр юм.

Багшийн арга, туршлага Сайн байцгаана уу? Нийт эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, шавь нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд энэ цаг үе хүнд, нөхцөл байдлын үед нийт шавь нар Магистр, Заах аргач маань цахимаар Багш Н.Мөнхзаяа хичээлээ судалж, сурах зорилгоо тасралтгүй хөгжүүлсээр байна. Цахимаар суралцах нь танхимын сургалтаас ялгаатай ч сурагчдын бие даан суралцах чадвар, цахим орчинд ажиллах чадварыг нэмэгдүүлэх давуу талтай байна. Мөн тухайн сурагч нэг хичээлийг хэдэн ч удаа давтаж үзэх нь давуу тал байгааг харуулж байна. Багш бид ажлын байрандаа очиж ажиллах мөн цахим орчинд ажиллаж сүүлийн үеийн шинэ программуудыг судалж өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр байна. Үүний нэг жишээ бол энэхүү 3D цахим номыг хийж сурлаа. Энэхүү номондоо:  Цахимаар хичээллэх үеийн сурагчдын оролцоо  Эцэг эхийн оролцоо  Багшийн арга туршлага гэсэн чиглэлээр бичиж найруулахыг зорилоо. Ингээд та бүхэн минь зааж зөвлөх зүйл байвал зөвлөн туслаарай. Номын цагаан буян өнө мөнхөд дэлгэрэг.

9Б АНГИЙН ТАНИЛЦУУЛГА  Сурагч бүр хариуцлагатай байж, дор бүрнээ ариун цэврийг сахиж,  Хичээлээ хугацаандаа үзэж,  Хичээлийн агуулгаа бүтээлчээр тэмдэглэн хөтөлж  Гэртээ байх дүрмээ мөрдөн  Багш нартайгаа холбоотой байж  Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Сүхбаатарын одонт Ц.Пунцагийн нэрэмжит Чандмань сумын ЕБСургууль

Багшийн арга, туршлага Ангийнхаа сурагчдыг цахимаар хичээллэх үед багшийн хариуцлага бүр нэмэгдсэн. Цахимаар харьцах нь амьд харьцаа үүсгэхээс төвөгтэй юм билээ. Ангийнхаа сурагчдын хийсэн хичээлийг бүртгэж заавар зөвлөгөө өгөхөөс гадна тухайн өдөр физикийн хичээл орсон ангийн хүүхдүүдтэй харьцаж зөвлөгөө өгнө. Ингээд ирэхээр багшийн ачаалал ихэсч байнга утас, компьютер ширтэнэ. Энэ ажлыг эцэг эхчүүд минь ойлгож, тусалж дэмжсэн. Ингээд энэ хугацаанд цахим хичээлд сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах ажлыг хийсэн. 1. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цахим хичээлээ хэрхэн хийх зөвлөгөөг дэлгэрэнгүй бичиж хичээлийн хуваарийн хамт захиагаар хүргүүлсэн. 2. Сурагчдынхаа өдөр бүрийн хичээлийг хуваарийн дагуу бүртгэж, бүртгэлийг сурагчдын болон эцэг эхчүүдийн мессенжер чат группэд байршуулж заавар зөвлөгөө өгсөн. 3. Теле хичээл үзэх нөхцөл боломж муу хөдөөний хүүхдүүдэд теле хичээлийн агуулгаар бэлдсэн нэмэлт даалгавар хүргүүлсэн. 4. Хичээлээ хийж бүртгүүлэхгүй байгаа сурагчдын эцэг эх болон өөртөө нь утсаар ярьж хоцрогдол үүсгэхгүй тал дээр анхаарч 50 гаруй удаа утсаар ярьсан бүртгэл байгаа. 5. Теле хичээл гарч дууссан өдөр сурагчдын бүх дэвтрийг хураан авч мэргэжлийн багшид нь шалгуулж дүнг нь гаргуулсан. 6. 1-р хагас жилийн сурагч бүрийн үнэлгээг «Эцэг эх– багштай» харилцах дэвтэрт бичиж хүргүүлэх болно.

Багшийн арга, туршлага Сурагчдын ээж, аавд захиа хүргүүлэн ажилласан. Энэ нь тухайн цаг үед тохирсон олон давуу талтай арга хэмжээ байсан. Мөн Баян-Уул суманд отроор яваа малчин өрхийн хүүхдэд хичээл тус бүрийн агуулгаар бэлдсэн даалгавар хүргүүлсэн. Хөдөө амьдарч буй сурагчид маань теле хичээл үзэх нөхцөл бага учир ийм арга хэмжээ авсан. Үйл явц Өдөр бүр сурагчдын хичээл хийсэн тэмдэглэлийг бүртгэнэ. Үр дүн Сурагчдынхаа бүх дэвтрийг хураан авч мэргэжлийн багш нарт нь шалгуулж зөвлөмж, зөвлөгөө авсан.

ТАЛАРХАЛ Д.Жаргалсайханы гэр бүл Эрхэм хүндэт Жаргалсайхан, гэргий Энхмаа нар гэр бүлийнхээ зүгээс хүүхэд бүрийн сурч боловсрох хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан 30000 төгрөг хандивласныг анги тохижуулахад зарцуулсан. Цэцэг, цэцгийн сав хандивлаж, чин сэтгэлийн туслалцаа үзүүллээ. Сэтгэл дүүрэн итгэл, нүүр дүүрэн инээмсэглэл, зүрх дүүрэн хайраар бялхсан сайхан гэр бүлд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.

СУРАГЧИЙН ОРОЛЦОО Ангийн дарга Би өдөр бүр Ж.Билэгсайхан: хичээлээ хийж хариуцлагатай байсан. Уриалга: Бид энэ цаг үед сул талыг давуу тал болгон ашиглаж, их зүйлийг сурч, мэдэх боломж дүүрэн байна. Цахим орчныг зөв ашиглаж хөгжих хэрэгтэй. Теле хичээлийн тэмдэглэл

ТАЛАРХАЛ Аймгийн сайн малчин, сумын алдарт уяач Ц.Өрнөхбуянгийн гэр бүл Эрхэм хүндэт Ц.Өрнөхбуян, гэргий С.Жаргалтуяа нар гэр бүлийнхээ зүгээс хүүхэд бүрийн сурч боловсрох хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан Ханын тавиур-700000 төгрөгөөр хийлгэж өгсөн нь ховорхон хөрөнгө оруулалт билээ. Хувийнхаа болон шавь нарынхаа нэрийн өмнөөс маш их талархлаа. Танай гэр бүлд аз жаргалын дээдийг хүсье.

СУРАГЧИЙН ОРОЛЦОО Сурагч Уриалга: Ө.Тамираа : Хорио цээрийн дэглэмийн үед өдөр бүр тухайн цаг үед нь теле хичээлээ үзэж, тэмдэглэл хөтлөн бие даан ажиллах чадвараа нэмэгдүүлэн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Теле хичээлийн тэмдэглэл

ТАЛАРХАЛ Сумын манлай малчин, бизнес эрхлэгч Н.Нанзаддоржийн гэр бүл Эрхэм хүндэт Н.Нанзаддорж гэргий Д.Түвшинтөгс нар гэр бүлийнхээ зүгээс монголын хойч ирээдүй болсон үрсийнхээ эрүүл энх тав тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор чин сэтгэл зүрхээ зориулан: Хөлийн гишгүүр-25000 төгрөг Акустик хавтан-50000 төгрөг Ус буцалгагч-160000 төгрөг Багш болон сурагч бүрт өнгө нь хувирдаг аяга 1ш 14000 нийт 16аяга- 224000 нийт 459000 төгрөгний үнэтэй хөрөнгө оруулалт хийсэнд хувийнхаа болон сурагчдынхаа нэрийн өмнөөс маш их баярлалаа. Эцэг эхийн зөвлөлийн гишүүн Түвшинтөгс нь идэвх санаачилга сайтай тэргүүлэгч гишүүн юм. Танай гэр бүлд аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

СУРАГЧИЙН ОРОЛЦОО Сурагч Теле хичээл хийх нь Н.Хүдэрбаатар : бидний бие даах, хариуцлагатай байх талыг хөгжүүлдэг юм байна лээ. Уриалга: Гэртээ байгаа энэ цаг хугацааг залхуурч суулгүй боломж болгон өөрийнхөө төлөө зөвөөр ашиглаж бие даан хичээнгүйлэн суралцаарай гэж найз нөхөд, дүү нартаа хэлмээр байна. Теле хичээлийн тэмдэглэл

ТАЛАРХАЛ Хошой Топ стандарт- Бизнесмэн Ж.Дамбадаржаагийн гэр бүл Эрхэм хүндэт Дамбадаржаа, гэргий Жавзанхорол нар гэр бүлийнхээ зүгээс хүүхэд бүрийн сурч боловсрох хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан 25 ш савтай цэцэг /ангийг бүрэн цэцэгжүүлсэн/ Сурагч бүрийн сандалны аравчны бүрээс, суудлын бүрээсийг оёж өгсөн нь чин сэтгэлийн хандив туслалцаа байлаа. Зөвлөлийн дарга Жавзанхорол нь олон ажлыг санаачлан хийсэн санаачилга сайтай удирдагч юм. Таны гэр бүлийн зүгээс хийсэн энэ сайхан үйлс нь маш олон хүүхэд сайхан агаараар амьсгалж эрүүл орчинд сурч боловсорч байна. Танай гэр бүл тарьсан цэцэг шигээ өнгө нэмж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.

СУРАГЧИЙН ОРОЛЦОО Сурагч Сурагч Нандин-Эрдэнэ: Д.Нандин-Эрдэнэ : Энэ цаг үед өдөр бүр хичээлээ үзэж тэмдэглэл хөтлөн багшдаа цахимаар явуулж шалгуулж, бүртгүүлдэг байсан. Уриалга Цахим орчинг ашиглах нь давуу талтай. Тухайн хичээлийг хэдэн ч удаа үзэж болно гэдгийг хэлмээр байна. Теле хичээлийн тэмдэглэл

ТАЛАРХАЛ Цогбадрахын гэр бүл,гэргий Энэбиш байгууллагын аварга ажилтан Эрхэм хүндэт Цогбадрах, гэргий Энэбиш нар гэр бүлийнхээ зүгээс хүүхэд бүрийн сурч боловсрох хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан 20000 төгрөг хандивласныг анги тохижуулахад зарцуулсан Цэцгийн тавиур-60000 төгрөг нийт 80000 төгрөгийг хүүхдийнхээ сурах орчинд анхаарал тавин чин сэтгэлийн хандив тусламж үзүүлсэнд хувийн болон ангийнхаа сурагчдын нэрийн өмнөөс маш их баярлалаа. Гэрэл гэгээгээр гэрэлтсэн сайхан гэр бүлд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. САЙХАН СЭТГЭЛ НЬ АМЬДРАЛЫГ ТАНЬСАН ХҮЧИРХЭГ ХҮНИЙ ХАНДЛАГА.

СУРАГЧИЙН ОРОЛЦОО Сурагч Цахим хичээлээ үр Ц.Мөнгөнцэцэг : дүнтэй, бүтээлчээр тэмдэглэл хөтлөн, мөн төгсөх шалгалтандаа бэлдэн нэмэлт жишиг даалгавар ажиллаж байна. Уриалга: Чөлөөт цагаараа хичээлээ хийж, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Теле хичээлийн тэмдэглэл

ТАЛАРХАЛ Бизнесмэн Г.Дорлигийн гэр бүл Эрхэм хүндэт Дорлиг, гэргий Даваажаргал нар гэр бүлийнхээ зүгээс хүүхэд бүрийн сурч боловсрох хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан 20000 төгрөг хандивласныг анги тохижуулахад зарцуулсан. Шал угаагч-31000 төгрөг нийт 51000 төгрөгний чин сэтгэлийн хандив туслалцаа үзүүллээ. Эцэг эхийн зөвлөлийн гишүүн Даваажаргал нь олон ажлыг санаачлан хийсэн. Идэвх санаачилга сайтай тэргүүлэгч гишүүн юм. Алгандаа өглөг бялхуулсан, Зүрх сэтгэлдээ хайр бялхуулсан танай гэр бүлд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе. Сайхан сэтгэлтэй хүний үг нь үнэн, мөр нь цагаан байдаг.

СУРАГЧИЙН ОРОЛЦОО Сурагч Би теле хичээлээ тогтмол Д.Сувд-Эрдэнэ: үзэж багшдаа илгээж шалгуулдаг байсан. Уриалга: Энэ хүнд үед гэр орондоо байж өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэй шүү. Цагийг зөв ашиглаж үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Теле хичээлийн тэмдэглэл

ТАЛАРХАЛ Аймгийн аварга малчин Т.Норовдаваагийн гэр бүл Хүүхдийнхээ төлөө цаг ямагт санаа тавин сурч хөгжих их үйлсэд нь үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхдээ хүмүүжил, төлөвшил сайтай өсгөж буй мундаг эцэг эх хоёр юмаа. Гэр бүлд нь аз, жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СУРАГЧИЙН ОРОЛЦОО Сурагч Би хичээлээ тухайн Н.Баярцогт: цагт нь байнга хийж багш руугаа илгээж заавар зөвлөгөө авдаг. Уриалга: Дүү нартаа хандаж хэлэхэд цахим орчинг зөв боловсон ашиглаж, өөрийгөө хөгжүүлэх боломж бидний өмнө нээлттэй байгаа шүү. Теле хичээлийн тэмдэглэл

ТАЛАРХАЛ АУЭХС-ын ажилтан Т.Азбаярын гэр бүл Гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Нандин сайхан үрийнхээ төлөө анхаарал халамж байнга тавьж, бүхий л чиглэлээр хөгжүүлэн авьяаслаг, спортлог мундаг хүү төрүүлж өсгөсөн идэвх санаачилга сайтай эцэг, эх хоёр юм.

СУРАГЧИЙН ОРОЛЦОО Сурагч Уриалга: А.Дүүрэнбаяр Чөлөөт цагаараа хичээлээ хийж, бусад найзуудаасаа суралцаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Теле хичээлийн тэмдэглэл

ТАЛАРХАЛ Ч.Алтанхуягийн гэр бүл Алтанхуяг ахын маань гэр бүл тухайн ангийн тохижилтонд зориулан 20000 төгрөг хандивласан. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Эрхэм бие тань эрүүл байж Эрхэлсэн ажилдаа манлайлж яваарай . Хүүхдийнхээ төлөө анхаарал тавин ажилладаг, идэвх, зүтгэлтэй мундаг эцэг, эх хоёр билээ. Сурагч А.Бат-Очир нь идэвхтэй, тусч, ажилсаг сурагч билээ. Тухайн сурагч маань хөдөө байгаа бөгөөд «теле» хичээл үзэх нөхцөл боломж муу учир теле хичээлийн агуулгаар бэлтгэсэн хичээл бүрийн нэмэлт даалгавар өгч ажиллуулж байна.

ТАЛАРХАЛ Ц.Мөнхбаатарын гэр бүл Мөнхбаатар ахын маань гэр бүл тухайн ангийн тохижилтонд зориулан 20000 төгрөг хандивласан. Өглөгийн дээдийг алгандаа бялхуулсан Өрх гэрийн жаргал сэтгэлээс нь гэрэлтсэн Сайхан гэр бүлд нь аз жаргал сайн сайхны дээдийг хүсье. Хүүхдийнхээ төлөө анхаарал тавин, сэтгэл гарган ажилладаг мундаг эцэг, эх хоёр билээ. Сурагч М.Энххутаг нь ажилсаг, тусч, шударга зан ааштэй сурагч билээ. Одоогоор Тайшир суманд өвөөдөө туслан хамт амьдарч байгаа. Теле хичээл үзэх нөхцөл боломж дутагдалтай учир хичээл бүрийн агуулгаар бэлтгэсэн нэмэлт даалгавар ажиллаж, мөн теле хичээлээ хийж байгаа.

ТАЛАРХАЛ Р.Батсайханы гэр бүл Батсайхан ахын маань гэр бүл тухайн ангийн тохижилтонд зориулан 20000 төгрөг хандивласан. САЙХАН БҮХНИЙ НӨМӨРТ ОРЧЛОН ЗӨВ ЭРГЭДЭГ. Сайхан гэр бүлд нь аз жаргал сайн сайхны дээдийг хүсье. Хүүхдийнхээ төлөө анхаарал тавин, сэтгэл гарган ажилладаг мундаг эцэг, эх хоёр билээ. Сурагч Б.Номиншүр нь нямбай, хичээнгүй, хөдөлмөрч сурагч билээ. Одоогоор Баян-Уул суманд гэр бүлийн хамт амьдарч байгаа. Теле хичээл үзэх нөхцөл боломж муу байгаа учир теле хичээлийн агуулгаар бэлтгэсэн хичээл бүрийн нэмэлт даалгавар өгч явуулсныг ажиллаж байгаа, мөн боломжтой үед теле хичээлээ үзэж тэмдэглэж байгаа гэж утсаар ярьсан. Амжилт хүсье.

ТАЛАРХАЛ Ахмад настан Д.Сумбараанзын гэр бүл Сумбараанз ахын маань гэр бүл тухайн ангийн тохижилтонд зориулан 20000 төгрөг хандивласан. 2 сайхан буурлынхаа гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Урт насалж, удаан жаргаарай Хүүхдийнхээ төлөө анхаарал тавин, сэтгэл гарган Сурагч С.Галбадрах нь ажилсаг, тусч, төлөв даруу зан чанартай. Онц сурлагатан сурагч юм. Хөдөө ах эгчдээ туслан хонь, малд явж чөлөөт цагаар теле хичээлээ үзэж байсан бөгөөд сумын төвд гэртээ ирж бүх теле хичээлийн агуулгаа судлан тэмдэглэн хөтөлж, гэрийн даалгавраа хийж, мэргэжлийн багш нартаа шалгуулан дүнгээ гаргуулсан. Хичээнгүй шавь минь байна.

ТАЛАРХАЛ Сурагч Цэдэн-Ишийн аав С.Ариунбаатар, ээж Эрдэнэчимэг нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ангийн тохижилтонд зориулан 20000 төгрөг хандивласан. Мөн цаашид хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Зурагнууд нь олдсонгүй уучлаарай./ Сэтгэлтэй хүн дээр гэрэл илүү тусдаг. Би хөдөө гэртээ ээж аав, дүү нартайгаа хамт амьдарч, зав чөлөө гарвал теле хичээлээ үздэг байсан. Ингээд хөдөө хичээл хийх зав муу, нөхцөл боломж хомс байсан тул сумын төвд ирж 3 хоног Сурагч өдөр шөнөгүй сууж, теле А.Цэдэн-Иш: хичээлээ үзэж, тэмдэглэл хөтлөн, гэрийн даалгавраа хийж дуусгаад мэргэжлийн багш нартаа үзүүлж хичээлийн дүнгээ гаргуулсан. Уриалга: Хүн хичээвэл болдог юм байна лээ. Найз нөхөд, дүү нартаа чөлөөт цаг гарвал хичээлээ хийгээрэй гэж хэлье. Цаг бол алт шүү.

ТАЛАРХАЛ Сурагч Цэгмидийн аав Эрдэнэтуул, ээж Төгсбилэг нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ангийн тохижилтонд зориулан 20000 төгрөг хандивласан. Зурагнууд нь олдсонгүй уучлаарай./ Би хөдөө гэртээ аав ээждээ туслан гэрийн бүхий л ажилд оролцдог учир зав муу байсан. Завтай үедээ хичээлээ үзэх гэхээр өвөл нар гарах нь муу аккумулятор сууна. Нүүж буугаад 2 хоногтоо л антеннаа тааруулж телевиз үзэж чадахгүй гэх мэтээр нөхцөл боломж муу байдаг юм билээ. Ингээд би төгсөх ангийн сурагч учир Сурагч сумын төвийн гэртээ ирж хичээлээ нөхөж хийж чадсан. Э.Цэгмид: Уриалга: Цахим орчныг зөв ашиглаж чадвал сурах зүйл их байдаг юм байлаа. Ингээд econtent-оос теле хичээлээ нөхөж тэмдэглэн, даалгавраа хийж, АУБ-аар дамжуулан мэргэжлийн багш нартаа өгч дүнгээ гаргуулсан.

Эцэг эх, сурагчийн оролцоо ТАЛАРХАЛ Сурагч Баянжаргалын аав Энхбат, ээж Батмагнай нартаа аз жаргал эрүүл энхийг хүсье. Хүүгийнхээ төлөө анхаарал тавин спортын төрлүүдээр хөгжүүлж, мөн теле хичээл хийхэд анхаарч байнга утсаар ярьж заавар зөвлөгөө авч ажилладаг сайхан сэтгэлтэй мундаг эцэг эх 2 байгаа. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би 11 сарын 11-нээс хойш хөдөө гэртээ амьдарч байна. Энэ хугацаанд хонь малдаа явна, хажуугаар нь теле хичээлээ үзэж тэмдэглэнэ гэдэг том сорилт байлаа. Хониндоо явж байтал хичээл гарах хугацаа болчихно. Хонио эргүүлж Сурагч тогтоогоод гэрлүүгээ яаран цагтаа амжин очиж хичээлээ Э.Баянжаргал: бичихгүй бол давтан гарсан хугацаа өнгөрсөн бол дахин үзэх боломж байхгүй. Энэ жил 9-р ангиа төгсөнө хариуцлагатай байхгүй бол болохгүй шүү дээ. Ингээд би теле хичээлээ бүгдийг нь бичиж тэмдэглэж АУБ-аар дамжуулан мэргэжлийн багш нартаа шалгуулан дүнгээ гаргуулж чадсан. Уриалга: Цаг хугацаа бол үнэ цэнэтэй эргэж ирэхгүй зүйл болохоор аль болох чөлөөт цагаараа их зүйлийг хийж бүтээж байгаарай л гэж хэлье.

ТАЛАРХАЛ Сурагч Сэдэдийн аав Батбаяр, ээж Цэрэндулам нартаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдийнхээ төлөө байнга анхаарал тавин халамжлан хүмүүжүүлдэг сайхан эх, эцэг 2 билээ. Сурагч Сэдэд нь хүмүүжил, төлөвшил сайтай, нягт нямбай, үүрэг даалгавар сайн биелүүлдэг сэргэлэн хөөрхөн шавь минь байна. Одоогоор хөдөө ээж аавдаа туслан амьдарч байгаа бөгөөд «теле» хичээлээ үзэж тэмдэглэл хөтөлж байгаа, хааяадаа хийж чадахгүй хоцрох Сурагч тохиолдол байгаа, нөхөж хийнэ Б.Сэдэд : гэж утсаар ярьсан. ТАЛАРХАЛ Сурагч Шадавдандарын аав Гантөмөр, ээж Дэлгармаа нартаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдийнхээ төлөө цаг үргэлж анхаарал тавин халамжлан хүмүүжүүлдэг мундаг сайхан эх, эцэг 2 билээ. Сурагч Шадавдандар нь өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй Хичээл зүтгэл сайтай мундаг сурагч юм. Одоогоор ГАА-ийн төвийн ойролцоо ээж, аавдаа туслан хөдөө амьдарч байна. Теле хичээлээ үзэж тэмдэглэж байгаа гэж ярьсан. Шавьдаа Сурагч Амжилт хүсье. Г.Шадавдандар

Бие сэтгэлээрээ нэгдсэн Бид нэг ангийнхан

БИДНИЙ ХӨГЖИЛ– БИДНИЙ АМЖИЛТ

2017 онд 6-р анги «Шавь нар минь 6 настан шиг хөөрхөн» байжээ. 2019 онд 8-р анги «Та нар минь багшийнхаа бахархалт шавь нар минь юм шүү»

2020 онд 9-р анги “ Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээгүйлэн суралцаж байгаа шавь нартаа амжилт хүсье. 2012 онд Д.Сарангэрэл багштай 1Б анги

MAIN HEADING 2020 онд « 8-р түвшинд» суралцсан /онц сурлагатан/ сурагчдаа алдаршуулъя. 1. Сумбараанзын Галбадрах 2. Цогбадрахын Мөнгөнцэцэг 3. Дамбадаржаагийн Нандин-Эрдэнэ 4. Дорлигийн Сувд-Эрдэнэ 5. Нанзаддоржийн Хүдэрбаатар 6. Эрдэнэтуулын Цэгмид нар бусдыгаа сурлагаараа манлайлан суралцсанд баяр хүргэж амжилт хүсье.

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ХИЙСЭН БҮРТГЭЛ

Сэргэлэн багачууддаа үлгэрлэсэн Ухааны манлай миний шавь Тив дэлхийд гайхагдах Хүчтэй, одтой миний шавь Тэргүүн эгнээнд манлайлсан Хошуучлагч, удирдагч миний шавь Миний шавийн нэр хүн бүхэнд содон байг. АУБ Н.Мөнхзаяа

КАБИНЕТ ТОХИЖУУЛАЛТ Кабинет тохижуулахад гүн туслалцаа үзүүлсэн эцэг, эх болон Ц.Лханаажав багш болон номын санч С.Энхтуул нарт баярласан талархснаа илэрхийлье.

Физикийн кабинетийг шинээр тохижуулахад хүүхдийнхээ тав тухтай орчин, эрүүл ахуй, аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөлийг хангах зорилгоор хувь нэмрээ оруулсан эцэг эх, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ маш их баярлаж байна. Хандив өгсөн байдлыг жагсаавал:  Ангийн эцэг эхчүүдийн зүгээс 1570000төгрөг  Лханаажав багш 70000төгрөг  Энхтуул /номын санч/ 20000 төгрөг  Багш хувийн зүгээс 940000 төгрөгний бодит хөрөнгө оруулалт хийж 2600000 төгрөгөөр физикийн кабинетийг тохижууллаа.  2017 онд яамны хөрөнгө оруулалтаар 8900000 төгрөгний багаж тоног төхөөрөмж нийлүүлсэн.  2020 онд яамны хөрөнгө оруулалтаар 7980000 төгрөгний туршилтын багаж хэрэглэгдэхүүн нийлүүлсэн. Ингээд тухайн сургуулийн физикийн кабинет 20420000 төгрөгний хөрөнгө оруулалтаар байгуулагдлаа. Сургалтын үйл ажиллагааг явуулахад кабинетад баримтлах шаардлагыг хангасан сурагчдын сурах нөхцөл боломжоор бүрэн хангагдсан кабинет болон байгуулагдлаа. Сурагчдын минь сурах их үйлсэд хязгаар гэж үгүй ээ

Эцэг эх, сурагчдадаа хэлэх сэтгэлийн үг Эрхэм хүндэт эцэг, эхчүүд маань үүргээ ухамсарлаж, миний хайртай шавь нарыг сайн хүн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь, нэмэр оруулж байгаад их баярлаж байна. Мөн миний ажлыг ойлгон дэмжиж, үргэлж сэтгэл гарган тусалж дэмждэгт талархаж байна. Цаашид сэтгэл нэгдэж, гар нийлүүлэн олон сайхан зүйлийг хийж бүтээнэ. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд өрх гэр нь инээд баяслаар дүүрэн, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе. Эрхэм хөөрхөн шавь нар минь энэ хүнд цаг үед хариуцлагатай байж хичээлээ сайн хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж үүргээ ухамсарлаж байгаад бахархалтай байна. Мөн зүгээр сууж өнгөрүүлэхгүй сул талыг давуу тал болгон ашиглаж өөрийгөө хөгжүүлэх, цахим орчинд ажиллаж сурах, хичээлээ давтах, цахим тест ажиллах гэх мэт хийгээд байвал хийх юм зөндөө шүү. Ингээд хайртай сайхан шавь нартаа амжилт хүсье. Миний шавь нар ямагт манлайлж яваарай. Ирэх ондоо ихийг хийж бүтээж, амжилттай төгсөнө шүү. 2020.12.25


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook