Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Ном

Ном

Published by Guset User, 2023-05-17 12:44:05

Description: Ном

Search

Read the Text Version

DDС 686. 225 44 0- 634 Ц. ОЮУНЧИМЭГ Бичвэр мэдээлэл боловсруулах технологи. (Анхны хэвлэл): Сурах бичиг, УБ.: 2009. 168 н. ISВN 978-99929-66-80-7 Редактор: хэл шинжлэлийн ухааны доктор (Рh.D) Г. Уранчимэг Энэ сурах бичигт хэвлэлийн бүтээгдэхүүний төрөл, ангиллаас хамааран шрифт сонгох, макет боловсруулах арга зүй зэрэг нүүр бүтээх техник ажиллагааны технологи түүнчлэн хэвлэлийн хэмжүүрийн системийн тухай үндсэн ойлголтыг багтаасан. Мөн монгол хэл дээр бичвэрийн өрөлт хийх үндсэн дүрэм, ном, сэтгүүл, сонины нүүр боолт, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нүүр зохиомжлох аргачлал, тэдгээрийн макет ба нүүр боолтын өвөрмөц онцлогийг тодорхой тайлбарлаж бичвэр хянах ажиллагааг тусгасан. \"Бичвэр мэдээлэл боловсруулах технологи\" сурах бичиг хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, хэвлэлийн график дизайны мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутан, хэвлэлийн үйлдвэрийн инженер, дизайнер, эх бэлтгэгчдэд зориулагдсан болно. ISВN 978-99929-66-80-7

Өмнөх үг Хэрэв ном хэвлэл байгаагүй бол хүн төрөлхтөний түүхийг ам дамжсан яриа болон археологийн олдвороос судлах байсан болов уу. Түнчлэн шинжлэх ухаан үл хөгжин, соёлын үнэт мэдээллүүд хадгалагдан үлдэхгүй байсан байх. .. Хүн төролхтөн өөрийн түүхийг агуйн хана, хад чулуу, модны үйс, модон самбар, амьтаны арьс болон цаасан дээр бичиж үлдээсэн байдаг. Цаг хугацаа улиран өнгөрөхийн хирээр бүх зүйл хувьсаж, хүн төрөлхтөний нийгэмшил, тэр дундаа мэдээлэл дамжуулах хэрэгсэл түүнийг даган өорчлөгдөн хөгжиж ирсэн билээ. Хоёр мянга гаруй жилийн тэртээ номын одоогийн дүр төрх бий болсон хэмээн үздэг бөгөөд хөгжлийн явцад өөрийн төрхийг бараг алдаагүй байна. Ном нь зөвхөн мэдээллийн хэрэгсэл төдийгүй урлаг, соёлын үнэт бүтээл болж чадсан. Хэвлэлийн бүтээгдэхүүн бий болсон цагаасаа мэдээл- лийг хүмүүст хүргэж ирсэн билээ. Гадаадын эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд хүн сурталчилгааны хуудасны мэдээллийг 2-5 секунд харахад хангалттай байдаг бол сонины мэдээллийг 1-7 хоног, сэтгүүлийг 10 хоногоос 1 жил (хэрэгцээтэй мэдээлэлтэй бол), номыг 1-500 жил хүртэл хадгалдаг байна. Мэдээллийн эрин зуун эхэлснээр дэлхийн аль ч өнцөг буланд ажиллан, амьдарч, аялж буй хүмүүс мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломж нэгэнт бүрджээ. XX зууны хоёрдугаар хагасаас эрчимтэй хөгжиж эхэлсэн цаасгүй мэдээлэл (радио, фототелеграф, зурагт, интернет)-ийн техник болон технологи хэвлэлийн бүтээгдэхүүний эзлэх байрыг тодорхой хэмжээгээр шахсан хэдий ч хэвлэлийн бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл тэргүүлэх байраа.хадгалсан хэвээр бөгөөд электроник, тооцоолон бодох техникийн дэвшил хэвлэлийн үйлдвэрлэлийн техник, технологийн хөгжилд харин ч хүчтэй түлхэц болжээ. Мэдээллийн шинэ

технологи хэвлэлмйн үйддвэрлэдд хүч түрэн орж ирснээр хуучин технологийг шахаж чадсан. \"Бичвэр мэдээлэл боловсруулах технологи\" сурах бичиг анх хэвлэгдэн гарч байгаа бегөөд \"Хэвлэхийн өмнөх технологийн процесс I\" хичээлийн хөтөлбөрт зохицож байгаа бжлээ. Сурах бичигт хэвлэлийн бүтээгдэхүүний төрөл, ангилал, формат сонголт, хэвлэлийн шрифт, тэдгээрийн онцлог, бичвэр өрөх болон нүүр боох үндсэн дүрэм, эх-макет бэлттэх, түүний онцлог, хэрэглээг тусгав. Мөн өргөн хэрэглээний бүтэзгдэхүүний зохиомж, нүүр боолтын онцлог зэргийг анхаарлын гадна үлдээгээгүй. Энэхүү сурах бичигт хэвлэлийн эх бэлтгэх технологи ажиллагааны горимын дэлгэрэнгүй бичсэн тул зөвхөн хзвлэлийн үйддвэрийн технологич ба хэвлэлийн график дазайны чиглзлээр суралцаж буй оюутнууд бус хэвлэлийн үйлдвэрийн технологич, техник редактор, хэвлэлийн газ-рын ажилтнууд ашиглах боломжтой. Уг сурах бичгийг хэвлэлд бэлтгэх болон хэвлэхэд чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн Монгольш Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо, ШУТИС-ийн багш Г.Уранчимэг, хамтран зүттэгч, ахлах багш Д.Д амдинсүрэн, хань Т.Нямаа нартаа гүнээ талархаж байна. Сурах бичгийнхээ өмнөх үгийг Гутенбергийн шагналт, Английн хааны ордны хүндэт дизайнер Ян Чихольдын бүтээлийн \"төгс төгөлдөр уран сайхны зохиомжийн үндэс нь бүх элементүүдийн туйлын зохицол байдаг. Зохицлын мөн чанар — энэ нь порпорцын харьцаа мөн. Порпорц нь номын нүүрний эргэн тойрны цагаан зайн хэмжээ, тэдгээрийн харьцаа, бичвэр болон хуудасны дугаар хоорондын зай, мөр хоорондын зай, . . . ба мөр зэрэгцүүлэлт зэрэг бүх харьцаанд илэрч байдаг\" гэсэн хэсгээр төгсгөж байна. 4

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Удиртгал 1.1. Хэвлэлийн хэмжүүрийн систем (Хэвлэлд метрийн системийн миллиметр, сантиметрээс гадна хэвлэлийн хэмжүүрийн системийг ашигладаг. Метрийн системийг албан ёсны болгож батлахаас емнө өрөх ажиллагаа эрчимтэй хегжиж байх үед хэвлэлийн хэмжүүрийн системийг боловсруулсан юм. ;Хааны фут гэж нэрлэгддэг бөгөед нэг фут нь 12 дюймтэй тэнцүү, нэг дюйм нь 12 шугамаас бүтдэг хэмжилтийн систем Франц улсад эрт үеэс ашиглагдаж байжээ.\\Парижийн өрөгч Пьер Симон Фурнье типографын хэмжүүрийн системыг боловсруулсан богөөд түүний үндэс болгон дюймын нэг шугамын зургааны нэгийг авч, типографын пункт хэмээн нэрлэсэн байна.'Францын типографч Фирмен Дидо 1785 онд уг хэмжүүрийн системд бага зэргийн засвар хийснээс хойш өнөөдрийг хүртэл бараг дэлхий даяар энэхүү хэмжилтийн систем ашиглагдсаар байгаа бөгөөд /типографын систем буюу Дидо систем гэдэг нэрээрээ бүхэнд танил болжээ. (Францын дюйм 27.077 миллиметртэй тэнцүү. 1/72 франц дюйм 0.376066 миллиметртэй тэнцүү (ойролцоогоор 0.376 мм) ба энэ нь типографын 1 пункт (п)-ийг бүрдүүлнэ. Энэ системийн томоохон нэгжүүдийн нэг нь цицеро юм. • 1 цицеро = 12 п; • 1/2 квадрат = 2 цицеро = 24 п; • 1квадрат (кв) = 4 цицеро = 48 п; • 1 мм = 2.66 п; ■ 1 квадрат (кв) нь 18.05 мм ~ 18 миллиметртэй тэнцүү. ) ■ Хэвлэлийн газар болон /хэвлэлийн үйлдвэрүүдэд метрийн системтэй хамт типографын систем ашигладаг. Бүтээгдэхүүний формат, хэвлэлийн цаасны формат, хуу- дасны эргэн тойрны цагаан зайг метрийн системээр, нүүр- 5

ний өрөлтийн формат, зургийн хэмжээ, түүний байрлах цонхны хэмжээ ба нүүрэн дээрх нэмэлт бичвэрийн байрлалыг квадратаар, өрөлтийн форматыг квадрат буюу цицерогоор, шрифтийн кеглийг пункт буюу квадратаар, үсгийн өргөнийг миллиметрээр тус тус хэмждэг байна.* Типографын системд хэмжилт хийхэд тусгай зориу- лалтын шугам - мөр хэмжигч ашигладаг. Уг шугамын нүүрэн талд типографын болон метрийн системээр илэр-хийлэгдсэн хэмжээсүүд тавигдсан байдаг боловч метрийн систем аравтын хэмжээстэй, харин типографын систем арван хоёртын хэмжээс бүхий байдгаас тэдгээрийн хооронд нарийвчилсан харьцаа (1-р хавс.) тогтоох боломжгүй. Доорх хүснэгтэд типограф (Дидо)-ын систем болон метрийн системийн харьцааг үзүүллээ. 1.1 дугээр хуснэгт Типограф (Дидо)-ын болон метрийн системийн харъцаа пункт 1 2 о 4567 8 9 10 мм 0.376 0.752 1.128 1.504 1.880 2.256 2.632 3.009 3.385 3.761 Нэг миллиметрт 2.66 п; 1 квадрат (кв) нь 18.051 мм буюу ойролцоогоор 18 миллиметртэй тэнцүү байна. Англи, Америк болон зарим орнуудад хэвлэлийн англи - америкийн системийг ашигладаг. Английн дюйм нь 25.4 миллиметртэй тэнцэх ба тухайн системийн суурь болдог. ■ 1 пункт (ротт.) 1/72 дюйм буюу 0.3528 миллиметртэй тэнцүү Энэ системийн томоохон нэгжийг пайка (рюа) гэж нэрлэдэг. • 1 пайка (рюа) нь 1/6 дюйм (12 рот!з) буюу ойролцоогоор 4.23 миллиметртэй тэнцэнэ. • 1 миллиметрт 2.84 ротх. байна. Доорх хүснэгтэд англи-америк (рот1)-ийн болон метрийн систем (мм)-ийн харьцааг үзүүллээ. 6

1.2 дугаар хуснэгт Англи-америк (рогШ)-ийн болон метрийн системийн харьцаа рот! 1 2 3 4 5 6 7 8 9 10 мм 0.352 0.705 1.058 1.411 1.763 2.116 2.468 2.821 3.174 3.258 Гар өрөлтийн үед өрелтийн форматыг квадрат, мөрөөр өрж цутгахад цицеро, үсгээр цутгаж ерөхед квадрат буюу эммээр илэрхийлдэг. Англи-америкийн орнуудад үйлд- вэрлэсэн тоног төхөөрөмжүүд дээр, жишээ нь: компьютер дээр англи-америкийн хэмжилтийн системд өрөлт хийхэд метрийн болон типографын нэгжийн тусламжтайгаар өрөлтийн форматыг тохируулах боломжтой. Дараах хүснэгт (1.3, 1.4-р хүс.)-д типографын хэмжүүрийн нэгж пайка ба цицерог миллиметрээр илэрхийлсэн харьцаа болон пайка цицерогийн харьцааг харууллаа. 1.3 дугаар хуснэгт Пайка болон цицерог миллиметрээр илэрхийлсэн харъцаа пайка мм цицеро мм 1.0 4.23 1.0 4.51 2.0 8.46 2.0 9.02 3.0 12.69 3.0 13.53 4.0 16.92 4.0 18.04 5.0 21.17 5.0 22.54 6.0 25.38 6.0 27.06 7.0 29.61 7.0 31.57 8.0 33.84 8.0 36.08 9.0 38.07 9.0 40.59 10.0 42.33 10.0 45.11 12.0 50.79 12.0 54.13 14.0 59.25 14.0 63.15 16.0 67.71 16.0 72.17 7

18.0 76.17 18.0 81.19 20.0 84.66 20.0 90.22 22.0 93.12 22.0 99.24 24.0 101.58 24.0 108.26 28.0 118.50 28.0 126.30 1.4 Өг/гээр хуснэгт Пайка болон цицерогийн харъцаа цицеро р1са цицеро р1са 8.0 10.0 8.8 17.0 18.2 12.0 14.0 10.7 18.0 19.3 16.0 12.8 18.6 19.9 15.0 19.0 20.3 16.8 26.0 27.8 1.2. Өрөлтийн технологийн хөгжил Биет ба биет бус шрифт зөөвөрлөгчийг ашиглан бичвэрийн мөр бүрдүүлэх, тогтоосон форматад мөрийг хүргэх ажиллагааг өрөлт гэж нэрлэнэ. Мөр зэрэгцүүлэлт - энэ нь үг хоорондын хэвийн цагаан зайг жигд ихэсгэх буюу багасгах замаар тогтоосон форматад хүргэх ажиллагаа юм. Мөн өрсөн мөрүүдийг ерөлтийн форматад голлуулж, баруун эсвэл зүүн тийш тэгшилж байрлуулах ажиллагааг мөр зэрэгцүүлэлт гэж нэрлэдэг байна. Хэвлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажиллагааны хамгийн хүнд, ярвигтай дамжлага нь хэвлэлийн эхийг хэвлэлд бэлтгэх ажиллагаа байдаг. Иймээс хэвлэлийн эхийг бэлтгэх технологи ажиллагаа урт бөгөөд өөрийн гэсэн түүхэн замналыг туулсан. Өрех процессийн технологийн хөгжлийн үе шатуудыг дараах бүдүүвчээр харуулах боломжтой. 8

IX - X зуун Модон барын сийлбэр I 1041 - 1048 он Шатаасан гөлтгөнөөр хийсэн үсэг (Хятадын дархан Би Шен) 1403 он Хүрлээр хийсэн үсэг (Солонгос) I 1436 - 1444 он Хар тугалга - цагаан тугалга - сурьмагийн хайлш (Иоган Гутенберг) I 1822 он Анхны өрөгч машин (Уильям Черч) 1884 он \"Линотип\" 6 мян. тэмдэгт/цаг (Оттмар Мергенталлер) I 1897 он \"Монотип\" (Торберт Ланстон) ; XX зууны 40-өөд он \"Люмитип\" (Рене Игонне, Луи Муар) I XX зууны 50-иад он \"Монофото\" I XX зууны 60-аад он Электрон тооцоолох машин болон электрон цацрагийн хоолой - 600 мян. тэмдэгт/цаг

1965 он \"Дигисет\" 1 саяас дээш тэмдэгт/цаг (Рудольф Хелл) I 1976 он Лазерын гэрэл I XX зууны 80-аад он Бичвэр болон зураг өрж - хэвлэдэг техник; электрон харандаа, бийр; 1 тэрбумаас дээш тэмдэгтийн багтаамж (бичгийн машины 500 мян. мөр бичвэр)-тай соронзон диск 1985 он Персональ компьютер дээр суурилсан, хэвлэлийн мэргэжлийн систем боловсруулсан I XX зууны 90-ээд он Шинэ технологи боловсруулсан: \"компьютерээс-бүрэн хэмжээний фото хэв\" СТР, \"компьютерээс-хэвлзлийн хэв\" СТР, \"компьютерээс-цаасан дээр\" СТРппх, СТРгезз. VIII зуунд Хятадад модон бараар хэвлэсэн анхны хэвлэмэл сонин хэвлэж байжээ. Энэ аргаар IX зуунд анхны ном хэвлэсэн гэдэг. XI зууны дунд үед Хятадын дархан Би Шен дүрс бичгийн тэмдэгт бүхий бие даасан элементүүдээс хэвлэлийн хэв бүтээх болсон. Тухайн ажиллагаа нь бичвэр өрөх ажиллагааг хурдасгаж, алдаа хянан засварлах ажиллагааг хөнгөвчилжээ. Тухайн энэ ололт өрөлтийн технологи ба бичвэр хянах ажиллагааны эхлэлийг тавьсан. Эхлээд хэвлэгдэх элементүүдийг гөлтгөнөөр хийдэг байснаа мод, тугалган дээр сийлж, дараа нь хүрлээр цутгаж эхэлжээ. 10


Share
Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook