Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 3d book Үндэсний бичиг

3d book Үндэсний бичиг

Published by ariun_0311, 2019-03-04 01:55:52

Description: 3d book Өөрийн магистрын зэрэг горилсон допломын ажлын хураангуйг ашиглалаа.

Search

Read the Text Version

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Батхуяг АРИУН – ЭРДЭНЭ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН АЖИЛ СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР УНШИХ ЧАДВАРЫГ СУДАЛСАН НЬ (8,9-Р АНГИЙН СУРАГЧДЫН ЖИШЭЭН ДЭЭР) Эрдэм шинжилгээний удирдагч: Ч.Байгалмаа Доктор (Ph.D) дэд профессор Улаанбаатар хот 2016 он 1

ХУРААНГУЙ Судалгааны асуудал: Даяаршлын үед хүн бүр дэлхийн боловсролын хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд гадаад хэлийг судалсаар байна. Тиймдээ ч хүүхдээ сургуульд элсэн ороход монгол хэл бичгээс урьтаж англи, орос, хятад гэхчилэн дэлхийн хэл сургах сонирхол эцэг эхчүүдийн дунд ихэсч байна. Энэ нь дэлхийн улс орон, хүмүүстэй харилцах боломж нээгдэж байгаа ч эх хэлээрээ зөв сайхан бичиж, уншиж чадахгүй иргэд бий болох төдийгүй эх соёл устах аюулын харангыг дэлдэж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд залуус өөрийн төрөлх хэл бичгээ үл тоон гадаад хэлийг шүтэн монголоор ярьж ойлголцдог байхад хангалттай гэх хандлага ажиглагдсаар даруй хэдэн жилийн нүүр үзжээ. Улс орон мөхөхийн нэг шалтгаан нь эх хэл гэж эрдэмтэн мэргэд, судлаачид ярьдаг. Тиймээс эх хэлээ хөсөр хаягдахаас хамгаалан ирээдүй хойч үедээ Монгол хэлний гайхамшигт яруу сайхныг мэдрүүлж, эх хэлээр зөв унших, бичих, ярих чадвартай болгох шаардлагатай. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-т үндэсний бичгийн заах аргазүйг боловсронгуй болгох талаар “Монгол бичгийн сургалтад уламжлалт заах арга зүйг орчин үеийн заах аргаар баяжуулан хэрэглэнэ. Сургалт, аргазүйн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн хүчээр гүйцэтгэн, нийтийн хүртээл болгох, ... судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж, өөрийн орны эрдэмтэд, судлаачид болон дэлхийн монголч эрдэмтэн судлаачдыг өргөн оролцуулна”1 гэж заасан. Мөн 2008.05.28-ны өдөр МУЗГ-аас баталсан тогтоолд монгол бичгийн сургалтыг суурь боловсролын агуулгад багтаан зохион байгуулж, бүх нийтийг сургах тухай тусгасан бол 2015.02.12-ны өдөр батлагдсан “Монгол хэлний тухай хууль”-ийн гуравдугаар бүлгийн: 7.1. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил бичгээр хөтлөн явуулна. 7.2. Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. 7.3. Өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн суралцагчдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана. 1 Монгол бичгийн үндэсний хөтөлбөр (1995). Уб., 26-р тал 2

7.4. ИДС-ийн элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ. 7.5. МУЕ, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас гадаад улсын адил төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг үндэсний бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг хавсаргана2 хэмээн заажээ. Эдгээрээс үзэхэд сурагчид ЕБС-ийг төгсөж их, дээд сургуульд элсэн орохдоо гадаад хэл, математик, физикийн мэдлэгтэй байгаад төрөлх хэл бичгээ мэдэхгүй бол дээд боловсрол эзэмших эрхгүй болох юм. Монгол хүн бүр эх хэлээ эзэмших нь хувь хүнд төдийгүй үндэсний хэмжээнд тулгамдаад буй чухал асуудал юм. Зөвхөн ЕБС-ийн сурагчдаар хязгаарлагдахгүй иргэд болон төрийн өндөрлөгүүд хүртэл үндэсний бичгээ шинжлэн судлах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байна. 1204 онд эзэн богд Чингис хаан төрийн бичиг болгосноос хойш 1000 шахам жил хэрэглэсэн үндэсний монгол бичгээ хүн бүр хэрэглэж, 1000 жилийн өв соёлоо уншиж судлан, хойч үедээ өвлүүлэх учиртай. Энэ чухал асуудлыг шийдвэрлэхийн тулд боловсролын салбарт шинэ арга зүй боловсруулан туршиж, үр дүнг нь сургалтанд нэвтрүүлэх шаардлагатай байна. Тэгвэл эх хэл бичгээ судлахад ямар чадвар хамгийн их хэрэгтэй вэ? Аливаа зүйлийг таньж мэдэхийн тулд юун түрүүнд нүдээр харж, уншиж ойлгох нь чухал бөгөөд бичих, сонсох, ярих чадварын суурь нь унших чадвар байдаг учраас үндэсний бичгээр сурагчдын унших чадварыг судлахаар энэхүү сэдвийг сонгож авлаа. Судалгааны асуулт: Сурагчдын үндэсний бичгээр унших чадвар ямар түвшинд байна вэ? Түүнд нөлөөлж буй хүчин зүйлс нь юу вэ? Уншихдаа ямар алдаа гаргаж байна вэ? Үндэсний бичгээр унших чадварыг хэрхэн сайжруулах вэ? Судалгааны зорилго: Үндэсний бичгээр сурагчдын унших чадварын түвшинг тогтоон, уншихдаа гаргаж буй алдаа, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулан уншихад гарах алдааг багасгах аргачлал боловсруулан сургалтад туршин үр дүнг тооцох. Судалгааны зорилт: 1. Үндэсний бичгээр унших чадварын талаарх эрдэмтэн судлаачдын үзэл баримтлалыг тоймлон судалж онолын үндэслэлийг боловсруулах 2 Төрийн мэдээлэл (2015) №09 \\870\\.Уб.,431-р тал 3

2. Үндэсний бичгээр сурагчдын унших чадварын түвшинг тогтоож гаргаж буй алдааг илрүүлэх 3. Үндэсний бичгээр уншихдаа сурагчдын гаргах алдааг бүлэглэн тогтоож түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох 4. Сурагчдын уншихад гаргаж буй алдааг багасгах аргачлал боловсруулах 5. Боловсруулсан аргачлалыг сургалтад туршин үр дүнг тооцох Судалгааны арга:  Ном эх материал судлах арга – Сэдвийн дагуу онолын материал цуглуулж, өмнө нь бичигдсэн судалгаа шинжилгээний ажилтай танилцан онолын үндэслэл боловсруулна.  Байдлыг тогтоох судалгаа – Үндэсний бичгээр унших сурагчдын чадварын түвшин, уншихад гаргадаг алдааг илрүүлэхэд хэрэглэнэ.  Ажиглалт – Үндэсний бичгээр сурагчдын унших чадварыг тогтооход ашиглана.  Туршилт – Үндэсний бичгээр сурагчдын уншихад гаргадаг алдааг багасгах аргачлал боловсруулан турших  Үйлийн судалгаа – Алдааг багасгах туршилтад үйлийн явцдаа суралцахуйг хэрэгжүүлнэ. Судалгааны объект: Үндэсний бичгээр унших чадвар Судлах зүйл: Сурагчдын үндэсний бичгээр уншихдаа гаргаж буй алдаа, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, үндэсний бичгээр унших чадварыг дээшлүүлэх боломж Хамрах хүрээ: Улаанбаатар Эмпати дунд сургуулийн 8а, 8б, 9а, 9б ангийн нийт 104 сурагч Судалгааны шинэлэг тал: Сурагчдын үндэсний бичгээр уншихад гаргадаг алдааг судалж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлээд зогсохгүй уншихдаа гаргадаг алдааг багасгах аргачлал боловсруулж туршсанаар энэ судалгааны ажлын шинэлэг тал юм. Судалгааны практикийн ач холбогдол: Монгол бичгийн заах аргад гарч буй шинэлэг арга барилыг цөм хөтөлбөр болон шинэ сурах бичгийн агуулга, аргазүйн хүрээнд судалж үндэсний бичгээр уншуулж сургах, унших чадварыг хөгжүүлэх арга барил, заах аргыг улам боловсронгуй болгон сургалтад үр дүнтэй хэрэглэх ач холбогдолтой. 4

Үндэсний бичгээр сурагчдын унших чадварыг судалсан нь Үндэсний бичгээр сурагчдын унших чадварын түвшин тогтоох аргачлал: Зорилго: 8-р ангийн сурагчдын үндэсний бичгээр унших чадварын түвшинг тогтоох, уншихдаа гаргаж буй алдаа, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх Шалгуур, үзүүлэлт: № Шалгуур Маш сайн Сайн Үзүүлэлт Дунджаас Хангалтгүй Дундаж доогуур 30-аас доош 1 Минутад 60-70 үг 50-60 үг 40-50 үг үг 30-40 үг 9-ээс дээш 1-2 үг 3-4 үг үг алдсан унших алдсан алдсан Уншиж Бүтэн Үеэр чадаагүй 2 Үсгээ зөв үгээр шууд уншсаны 5-6 үг алдсан 7-8 үг алдсан уншсан дараа бүтэн Утгыг дуудах, таних үгээр илэрхийлж Утгыг уншсан чадаагүй 3 Үсгээ зөв бүрэн Утгыг дутуу Үелж уншсан Үсэглэж уншсан илэрхийлж илэрхийлсэн 5 үг алдсан холбон унших ярьсан 1 үг 2 үг алдсан 9-ээс дээш 4 Эхийн утгыг алдсан Утгыг Утгыг буруу нөхцөлийг ойлгож, ярих 3-4 дөхүүлж илэрхийлсэн уншиж 1-2 нөхцөлийг илэрхийлсэн чадаагүй 5 Өвөрмөц нөхцөлийг уншиж 4 үг алдсан бичлэгтэй уншиж чадаагүй 3 үг алдсан үгийг унших чадаагүй 5-6 нөхцөлийг 7-8 нөхцөлийг 6 Нөхцөлийг зөв холбон уншиж уншиж унших чадаагүй чадаагүй 8-р ангийн сурагчдын үндэсний бичгээр минутад унших чадвар 1.2 100% 1 Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй 0.8 доогуур 0.6 0.4 0.2 0 Маш сайн Боловсруулсан аргачлалын дагуу сурагчдын үндэсний бичгээр унших чадварын түвшинг авч үзвэл 8-р ангийн нийт 54 сурагчаас 1 минутанд 65% нь 21-30 үг, 26% нь 11-20 үг, 9% нь 1-10 үг уншсан бөгөөд нийт сурагчийн хувьд хангалтгүй үзүүлэлт байлаа. Иймээс сурагчдын унших чадвар хангалтгүй түвшинд байна. 5

8-р ангийн сурагчдын үсэг таних, зөв дуудах чадвар 41% 45% 27% 40% 35% 16% 30% 25% 11% 5% 20% Маш сайн 15% 10% 5% 0% Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур Үсгээ таних, зөв дуудах чадварыг шалгахад нийт сурагчдын 41% нь хангалтгүй, 5% нь дунджаас доогуур, 16% нь дундаж, 27% нь сайн, 11% нь маш сайн үзүүлэлттэй байлаа. Мөн зарим сурагч үсгээ зөв таньж байгаа хэдий ч үе, цаашлаад үг холбож уншиж чадахгүй байна. 8-р ангийн сурагчдын үсэг холбон унших чадварын түвшин 40% 20% 28% 31% 30% Маш сайн Сайн 20% 15% 10% 6% 0% Дундаж Дунджаас доогуур Хангалтгүй Сурагчдын үсэг холбон унших чадварын түвшинг үзвэл сурагчдын 20% нь маш сайн, 28% нь сайн, 15% нь дундаж, 6% нь дунджаас доогуур, 31% нь хангалтгүй үзүүлэлттэй байна. Үүнээс үзэхэд сурагчид үсгээ гүйцэд таньж тогтоогоогүй, үсгээ таньсан ч хэрхэн холбож унших аргачлалаа мэдэхгүй нь харагдаж байна. Тиймээс үсэг таниулах, түүнийг холбож уншихад дэм болохуйц аргачлалыг нэн даруй боловсруулах шаардлагатай. 6

8-р ангийн сурагчдын эхийн утгыг ойлгож ярих чадвар 0.8 Сайн 0.6 0.4 0.2 0 Маш сайн Дундаж Дунджаас доогуур Хангалтгүй Маш сайн Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй 9% доогуур 72% Series 1 19% Сурагчдын эхийн утгыг ойлгож ярих чадварыг харвал 9,2% нь дундаж, 18,5% нь дунджаас доогуур, үлдсэн буюу 72,3% нь хангалтгүй үзүүлэлттэй байлаа. Энэ нь нэг ч үг уншиж чадаагүй, үсгээ мэдэхгүй сурагчид олон байсантай холбоотой гэж үзэж байна. 8-р ангийн сурагчдын өвөрмөц бичлэгтэй үгсийг унших чадвар 60% Сайн 40% 20% 0% Маш сайн Дундаж Дунджаас доогуур Хангалтгүй Маш сайн Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй 59% 10% 11% доогуур 20% Series 1 Өвөрмөц бичлэгтэй үгсийг уншихдаа нийт сурагчдын 20% нь хангалтгүй, 11% нь дундаж, 10% нь сайн, 59% нь маш сайн үзүүлэлттэй байгаа нь сурагчдын өвөрмөц зүйлийг тогтоох чадвар сайн байгааг илтгэж байна. Үүнээс хүүхэд онц сонирхолтой зүйлээ анхаарах, түүнийг тогтоохдоо амархан байдаг учир бусад үсэг, үе, үг, нөхцөлийг ч мөн 7

адил өвөрмөц содон байдлаар сурагчдад таниулах үйл ажиллагааг багш зохион байгуулвал сурагчдын унших чадва дээшлэх боломжтой. 8-р ангийн сурагчдын нөхцөл холбон унших чадвар 20 24,5% 37% 18,5% 20% 15 Сайн Дундаж 10 5 0 Маш сайн Дунджаас доогуур Хангалтгүй Нөхцөлийг зөв холбож унших чадварыг харвал сурагчдын 20% нь хангалтгүй, 18,5% нь дунджаас доогуур, 37% нь дундаж, үлдсэн 24,5% нь сайн үзүүлэлттэй байна. Сурагчид зөвхөн нэр үгийн нөхцөлийг холбон уншихдаа алдаж байлаа. Энэ нь үйл үгийн нөхцөлийг тухайн үгтэй хамт бичдэг болохоор холбон уншихад дөхөм, нэр үгийн нөхцөлийг тухайн үгээс салангид бичдэг тул холбож уншихад бэрх байж болзошгүй юм. Нийт үзүүлэлтээс харахад 8-р ангийн сурагчдын үндэсний бичгээр унших чадвар хангалтгүй байна. 8

9-р ангийн сурагчдын үндэсний бичгээр унших чадварын түвшин тогтоох аргачлал Зорилго: 9-р ангийн сурагчдын үндэсний бичгээр унших чадварын түвшинг тогтоох, уншихдаа гаргаж буй алдаа, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх Шалгуур үзүүлэлт: № Шалгуур Маш сайн Сайн Үзүүлэлт Дунджаас Хангалт-гүй Дунд доогуур 1 Минутын 80 - 90 үг 70 - 80 үг уншлага 60 - 70 үг 50 - 60 үг 40 - 50үг 1-2 үг 3-4 үг 5-6 үг алдсан 2 Үсгээ зөв дуудах, алдсан алдсан 7-8 үг алдсан 9-ээс дээш таних үг алдсан Бүтэн үгээр Үеэр 3 Үсгээ зөв холбон уншсан уншсаны Үелж уншсан Үсэглэж Уншиж унших дараа бүтэн уншсан чадаагүй Бүрэн Уншсан эхийн илэрхийл- үгээр Дөхүүлж Буруу Илэрхийлж 4 утгыг ойлгож, уншсан илэрхийлсэн илэрхийлсэн чадаагүй сэн Дутуу ярих илэрхийл- 3 үг алдсан 4 үг алдсан 5 үг алдсан Өвөрмөц 1 үг алдсан 5 бичлэгтэй үгийг сэн 5-6 нөхцөлийг 7-8 нөхцөлийг 9-ээс дээш 1-2 уншиж уншиж нөхцөлийг унших нөхцөлийг 2 үг алдсан 6 Нөхцөлийг зөв чадаагүй чадаагүй уншиж уншиж 3-4 чадаагүй холбон унших чадаагүй нөхцөлийг уншиж чадаагүй 9-р ангийн сурагчдын минутад унших чадвар 1 Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй 0.8 доогуур 0.6 0.4 0.2 0 Маш сайн 9

Боловсруулсан аргачлалын дагуу сурагчдын унших чадварын түвшин тогтоосон байдлыг авч үзвэл 9-р ангийн сурагчдын 88%нь үндэсний бичгээр минутад унших чадвар хангалтгүй үзүүлэлттэй байгаа нь унших чадвар маш муу байгааг харуулж байна. 9-р ангийн сурагчдын үсэг таних, зөв дуудах чадвар 40% 16% 40% 35% Маш сайн 30% 22% 25% 14% 20% 15% 8% 10% 5% 0% Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур Сурагчдын үсэг таних, зөв дуудах чадварын түвшинг харвал нийт сурагчийн 16% нь маш сайн, 14% нь сайн, 8% нь дундаж, 22% нь дунджаас доогуур, 40% нь хангалтгүй үзүүлэлттэй байна. 9-р ангийн сурагчдын үсэг холбон унших чадвар 40% 36% 35% 28% 30% 20% 25% 20% 10% 6% 15% Маш сайн Сайн 10% 5% 0% Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур Нийт сурагчийн үсэг холбон зөв унших чадвар 10% нь маш сайн, 6% нь сайн, 20% нь дундаж, 28% нь дунджаас доогуур, 36% нь хангалтгүй үзүүлэлттэй байна. 10

9-р ангийн сурагчдын эхийн утгыг ойлгож ярих чадвар 68% 70% 6% 6% 16% 60% Маш сайн Сайн 4% 50% 40% 30% 20% 10% 0% Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур Сурагчдын эхийн утгыг ойлгож ярих чадвар 6% нь маш сайн, мөн 6%нь сайн, 4% нь дундаж, 16% нь дунджаас доогуур, 68% нь хангалтгүй үзүүлэлттэй байна. Эхийн утгыг ойлгож ярих чадварын түвшин хангалтгүй байгаа нь үсэг, үг холбон уншиж чадахгүй байгаатай шууд хамааралтай гэж үзэж байна. Учир нь юу бичсэнийг холбож уншиж чадахгүй байгаа сурагч юуны талаар бичсэн болохыг ойлгож чадахгүй байна. 9-р ангийн сурагчдын өвөрмөц бичлэгтэй үгийг унших чадвар 80% Маш сайн Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй 70% 4% 74% доогуур 60% 50% 40% 30% 20% 10% 0% Series 1 22% Сурагчдын өвөрмөц бичлэгтэй үгийг унших чадвар 74% нь дундаж, 4% нь сайн, 22% нь маш сайн үзүүлэлттэй байгаа нь ажиглалтын явцаас харахад тэдний өвөрмөц содон зүйлийг тогтоох чадвартай холбоотой гэж үзэж байна. 11

9-р ангийн сурагчдын нөхцөл дагаврыг холбон унших чадвар 40% Маш сайн Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй 35% 8% 4% доогуур 38% 30% 25% 38% 20% 15% 10% 5% 0% Series 1 12% Нөхцөл, дагаврыг холбон уншихдаа нийт сурагчаас 6 буюу 12% нь маш сайн, 4 буюу 8% нь сайн, 2 буюу 4% нь дундаж, 19 буюу 38% нь дунджаас доогуур, мөн 19 буюу 38% нь хангалтгүй үзүүлэлттэй байна. Сурагчдын уншихдаа алдаж буй нөхцөл дагаврууд нь гэх мэт болно. Эдгээр нь нэр үгийн нөхцөл дагавар бөгөөд тухайн үгнээс салангид бичдэг тул сурагчид нөхцөлийг хэрхэн холбож унших аргаа мэдэхгүй байгаатай холбоотой байж болзошгүй гэдэг нь ажиглалтын явцад харагдсан. 12

–– Үндэсний бичгээр уншихад гаргадаг алдааг багасгах аргачлал–– –– –––– –– боловсруулж туршсан нь – Байдлыг тогтоох судалгааны явцад дараах үйл ажиллагааг голлон сурагчдад унших чадвар эзэмшүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үүнд:– 1. Үсэг таниулах 2. Үсэг холбон уншуулж сургах 3. Эхийн утгыг ойлгож ярих 4. Нэр үгийн нөхцөлийг таниулж, холбон уншуулж сургах гэсэн төлөвлөгөөний дагуу дараах хэд хэдэн аргачлалыг бэлдэж туршин судаллаа. Аргачлал 1: Буухиа бичлэг Зорилго: Сурагчдад үндэсний бичгийн үсэг таниулах Агуулга: Сурагчид 5,5-аараа баг болон сууна. Багш сурагч бүрт цаас тарааж өгнө. Тарааж өгсөн цаасан дээр нэг нэр үг бичсэн байх бөгөөд эхний сурагч тухайн үгийг уншаад сүүлийн үсгээр эхэлсэн дараагийн үгийг бичнэ. Ингэхдээ толь бичиг ашиглаж болох бөгөөд үг давхцуулахгүй дараагийн сурагчид зэрэг дамжуулна. Ингэж тойрог маягаар бичсээр анх өөрийн явуулсан цаас буцаж ирнэ. Хүүхэд эрэл хайгуул хийж мэдсэн зүйлээ хурдан тогтоож удаан мартдаг тул энэ арга нь үсэг таних, тогтооход дөхөм болохуйц арга юм. Үнэлгээ: Үгийн төгсгөлийн үсгийг зөв таньж дараагийн үгээ олж чадсан эсэхийг багаар үнэлнэ. Хугацаа: 20 минут Хэрэглэгдэхүүн: Тарааж өгөх материал 13

Аргачлал 2. Зорилго: Сурагчдын үсэг холбон унших чадварыг хөгжүүлэх Агуулга: Сурагчид дөрөв дөрвөөр баг болон сууна. Багш үндэсний бичгээр үе бичсэн картуудыг баг болгонд 10 ширхэгийг тараан өгнө. Багийн гишүүд хамтран тэдгээр үеүдийг ашиглан үг бүтээж уншина. Багш 2 болон 3 үетэй богино үг бүтэхээр үеийг сонгоно. Үнэлгээ: Үг эвлүүлж уншсан эсэхийг багаар үнэлнэ. Хугацаа: 15 минут Хэрэглэгдэхүүн: 40 ширхэг үеийн карт 14

Аргачлал 3. Зорилго: Сурагчдын уншсан эхийн утгыг ойлгож ярих чадварыг хөгжүүлэх Агуулга: Багш хөнгөн үгтэй эх бичсэн слайдыг харуулна. Эхийг эхлээд ангиараа уншаад дараа нь ганцаарчилсан уншлага хийнэ. Үүний дараа эхийн утга санааг зургаар илэрхийлэх даалгавар өгнө. Үнэлгээ: Эхийн утга санааг зургаар зөв илэрхийлсэн эсэх Хугацаа: 20 минут Хэрэглэгдэхүүн: Слайд, бичил эх 15

Аргачлал 4. Зорилго: Сурагчдын нэр үгийн нөхцөлийг холбон унших чадварыг хөгжүүлэх Агуулга: Сурагчид бичил эхийг уншина. Эхийн нэр үгийн нөхцөлүүдийг бичээгүй орхино. Нөхцөлүүд бичсэн картыг сурагчдад тарааж өгөх ба тохирох үгэнд нөхөж байрлуулна. тамгална. Үнэлгээ: Нэрийн нөхцөлүүдийг зөв тохируулсан эсэх Хэрэглэгдэхүүн: Бичил эхүүд, нөхцөл бичсэн картууд Хугацаа: 15 минут Аргачлал 5. Зорилго: Сурагчдын үсэг холбон унших, эхийн утга санааг ойлгох чадварыг хөгжүүлэх Агуулга: Багш уншихад сонирхолтой үйл явдлын дараалалтай эхийг 4-5 хэсэг болгон хуваасан тараах материалыг сурагчдад өгнө. Сурагчид бичвэрийг уншаад утга санаанаас аль хэсэг нь эхэнд байрлаж аль нь үндсэн, аль нь эцэст байрлахыг олно. Дараа нь сурагчид эхээс асуулт зохиож ярилцана. Хэрэглэгдэхүүн: Тараах материал, эхүүд 16

Аргачлал 6. Зорилго: Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх Агуулга: Сурагчдын мэддэг сонсох дуртай дууны үгийг тараах материал дээр бичиж тарааж өгнө. Сурагчид дууны үгийг эхлээд анхааралтай уншина. Дараа нь дууны аян дээр үгээ харж дуулна. Энэ нь сурагчдын идэвх сонирхлыг эрчимжүүлэх ач холбогдолтой юм. Хугацаа: 20 минут Хэрэглэгдэхүүн: Дууны үг, ая, компьтер, өсгөгч Аргачлал 7. Зорилго: Сурагчдын унших, ярих чадварыг хөгжүүлэх Агуулга: Сурагчдад үндэсний баяр болох “Цагаан сар”-ын үеэр хэлдэг мэнд, хүндийн үгийг хэлж өгч бичүүлнэ. Дараа нь сурагчид эдгээр үгсээ ашиглан жүжигчилсэн тоглолт хийнэ. Хугацаа: 30 минут Хэрэглэгдэхүүн: Эх Аргачлал 8. Бичлэгийн янз бүрийн хэв маяг бүхий эхийг уншуулж харьцуулах Зорилго: Сурагчдын унших, уншсанаа ойлгож ярих чадварыг хөгжүүлэх Агуулга: Багш сурагчдад хэд хэдэн хувилбартай ажлын хуудас тарааж өгнө. Ажлын хуудсан дээр сургаалын эх бичвэрийн бичлэгийн 4 төрлөөр бичсэн эх байна. Эдгээр эхийг харьцуулан уншаад үсгийн тиг хэлбэрийг ажиглаж ярилцана. Дараа нь сурагчид хоорондоо эхүүдийг солилцон уншиж судална. Хэрэглэгдэхүүн: Бичлэгийн янз бүрийн хэв маяг бүхий эхүүд 17

Аргачлал 9. Дэвсгэр үсэг таних Зорилго: Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх Бэлтгэл: Багш 5 дугтуй бэлтгэнэ. Дугтуйн дотор 18 үг бичсэн 18 карт байна. Эдгээр үг нь 9 холбоо үг болох юм. Холбоо үгийн эхний үгийн эцсийн гийгүүлэгч нь дэвсгэр үсгээр төгссөн байна. Ингэхдээ зөөлөн дэвсгэр үсгийг ягаан, хатуу дэвсгэр үсгийг цэнхрээр бичсэн байна. \\зөвхөн дэвсгэр үсгийг өнгөөр ялгана. Агуулга: Сурагчдыг 6 баг болгон суулгасан байна. Баг бүрээс нэг хүн гарч дугтуйнаас сугална. Сугалсан дугтуйн доторх үгсийг уншаад утга тохирох холбоо үг бүтээнэ. Зөв бүтээсэн бол холбоо үгсийн эхний үгийн эцсийн гийгүүлэгч нь дэвсгэр үсэг байх бөгөөд эдгээр үсэг өөр өнгөтэй байх ёстой. Ингэсний дараа эдгээр үгийг яагаад өнгөөр ялгасан болохыг сурагчид таамаглан ярилцана. Таамаглал дэвшүүлсний дараа багш хатуу, зөөлөн дэвсгэр үсгийн талаар тайлбарлана. Хугацаа: 30 минут Хэрэглэгдэхүүн: Үгийн картууд, дугтуй 18

Туршилт хичээлийн дараа сурагчдын унших чадварыг судалсан нь 8-р ангийн сурагчдын минутад унших чадварын ахисан түвшин 100% 37% 27% 21% 15% Маш сайн Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур Эхний түвшин Туршилтын дараах түвшин Туршилт хичээлийн дараа сурагчдаар уншуулж дахин түвшин тогтооход нийт сурагчдын 15% нь сайн, 37% нь дундаж, 27% нь дунджаас доогуур, 21% нь хангалтгүй үзүүлэлттэй байлаа. Энэхүү үзүүлэлт нь сурагчдын анхны түвшин дээшилснийг илтгэж байна. 8-р ангийн сурагчдын үсэг таних, зөв дуудах чадварын ахисан түвшин 50% 37% 41% 40% 16% 30% 27% 27% 20% 11% 11% 10% 16% 9% 5% 0% Маш сайн Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур Эхний түвшин Туршилт хичээлийн дараах түвшин Сурагчдын үсгээ таньж зөв дуудах чадварын түвшинг үзвэл 27% нь маш сайн, 27% нь сайн, 21% нь дундаж, 16% нь дунджаас доогуур, 9% нь хангалтгүй үзүүлэлттэй болсон байна. 19

8-р ангийн сурагчдын үсэг холбон унших чадварын ахисан түвшин 35% 31% 30% 25% 26% 28% 27% 20% 20% 15% 21% 10% 15% 16% 5% 10% 0% 6% Маш сайн Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур Эхний түвшин Туршилтын дараах түвшин Нийт сурагчдын 26% нь үсэг холбон унших чадвар маш сайн, 27% нь сайн, 21% нь дундаж, 15% нь дунджаас доогуур, 10% нь хангалтгүй байна. 8-р ангийн сурагчдын эхийн утгыг ойлгож ярих чадварын ахисан түвшин 0.8 72% 0.7 0.6 20% 22% 19% 0.5 40% 9% 13% 0.4 0.3 5% 0.2 0.1 Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур 0 Маш сайн Эхний түвшин Туршилтын дараах түвшин Сурагчдын 40% нь уншсан эхийн утгыг ойлгож ярих маш сайн чадвартай, 20% нь сайн, 22% нь дундаж, 13% нь дунджаас доогуур, 5% нь хангалтгүй байна. 20

8-р ангийн сурагчдын өвөрмөц бичлэгтэй үгийг унших чадварын ахисан түвшин 70% 67% 10% 15% 11% 13% 20% 60% 59% Сайн 6% 50% 40% Маш сайн 30% 20% 10% 0% Дундаж Дунджаас Хангалтгүй доогуур Эхний түвшин Туршилтын дараах түвшин Өвөрмөц бичлэгтэй үгийг унших чадвар сурагчдын хувьд 67% нь маш сайн, 15% нь сайн, 13% нь дундаж, 5% нь дунджаас доогуур үзүүлэлттэй болсон бөгөөд хангалтгүй үзүүлэлттэй нэг ч сурагч байхгүй байлаа. Энэ нь сурагчдын өвөрмөц содон зүйлийг тогтоох, унших чадвар дээшилсэн болохыг илтгэж байгаа юм. 8-р ангийн сурагчдын нөхцөл холбон унших чадварын ахисан түвшин 0.4 37% 37% 0.35 30% 19% 20% 0.3 24% 11% 12% 0.25 Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй 0.2 доогуур 0.15 10% 0.1 0.05 0 Маш сайн Эхний түвшин Туршилтын дараах түвшин Нөхцөл дагаврыг холбон уншихдаа сурагчид 10% нь маш сайн, 30% нь сайн, 37% нь дундаж, 11% нь дунджаас доогуур, 12% нь хангалтгүй үзүүлэлтийг үзүүлжээ. 21

9-р ангийн сурагчдын минутад унших чадварын ахисан түвшин 88% 0.9 25% 37% 13% 0.8 Сайн 12% 16% 0.7 0.6 Дундаж Дунджаас Хангалтгүй 0.5 доогуур 0.4 0.3 0.2 9% 0.1 0 Маш сайн Эхний түвшин Туршилтын дараах түвшин Минутад унших чадвар нийт сурагчдын 9% нь 60-70 үг уншиж маш сайн, 25% нь 50- 60 үг уншиж сайн, 37% нь 40-50 үг уншиж дундаж, 16% нь 30-40 үг уншиж дунджаас доогуур, 13% нь 30-аас доош үг уншиж хангалтгүй үзүүлэлт үзүүлсэн байна. 9-р ангийн сурагчдын үсэг таних, зөв дуудах чадварын ахисан түвшин 40% 40% 23% 22% 18% 35% 28% 14% 17% 30% 14% 25% Сайн 8% 20% 16% 15% Дундаж Дунджаас Хангалтгүй 10% доогуур 5% 0% Маш сайн Эхний түвшин Туршилтын дараах түвшин Нийт сурагчдын 28% нь үсэг таних, зөв дуудах чадвар маш сайн, 23% нь сайн, 14% нь дундаж, 17% нь дунджаас доогуур, 18% нь хангалтгүй байна. 22

9-р ангийн сурагчдын үсэг холбон унших чадварын ахисан түвшин 40% 23% 28% 28% 36% 35% 6% 20% 16% 18% 30% 25% Сайн Дундаж Дунджаас Хангалтгүй 20% 15% доогуур 15% 10% 10% 5% 0% Маш сайн Эхний түвшин Туршилтын дараах түвшин Үсэг холбон унших чадвар нийт сурагчдын хувьд 15% нь маш сайн, 23% нь сайн, 28% нь дундаж, 16% нь дунджаас доогуур, 18% нь хангалтгүй үзүүлэлттэй байгаа нь сурагчдын унших чадвар нэмэгдсэнийг харуулж байна. 9-р ангийн сурагчдын эхийн утгыг ойлгож, ярих чадварын ахисан түвшин 68% 70% 20% 17% 16%21% 23% 6% 4% 60% Дунджаас Хангалтгүй Сайн Дундаж доогуур 50% 40% 30% 19% 20% 6% 10% 0% Маш сайн Эхний түвшин Туршилтын дараах түвшин Уншсан эхийнхээ утгыг ойлгож, ярих чадвар 19% нь маш сайн, 20% нь сайн, 17% нь дундаж, 21% нь дунджаас доогуур, 23% нь хангалтгүй түвшинд байна. Сурагчдын эхийн утгыг ойлгож ярих чадвар аль ч түвшинд ойролцоо гарсан нь суралцагчдын аливаа эхийг уншаад боловсруулах чадвар жигд хөгжиж байгааг харуулж байна. 23

9-р ангийн сурагчдын өвөрмөц бичлэгтэй үгийг унших чадварын ахисан түвшин 80% 74% 60% 42% 37% 21% Дундаж Дунджаас Хангалтгүй 40% 4% доогуур 22% Сайн 20% 0% Маш сайн Эхний түвшин Туршилтын дараах түвшин Сурагчдын 37% нь өвөрмөц бичлэгтэй үгийг унших чадвар маш сайн, 21% нь сайн, 42% нь дундаж түвшинд байгаа бөгөөд дунджаас доогуур болон хангалтгүй түвшинд хамаарах сурагч байхгүй байгаа нь туршилт хичээлийн үр дүн сайнаар нөлөөлж буй хэрэг юм. 9-р ангийн сурагчдын нөхцөл дагаврыг холбон унших чадварын ахисан түвшин 40% 25% 38% 38% 8% 27% 15% 35% Сайн 12% 30% 4% 25% 21% Дундаж Дунджаас Хангалтгүй 20% доогуур 15% 12% 10% 5% 0% Маш сайн Эхний түвшин Туршилтын дараах түвшин Үгийн нөхцөл дагаврыг холбон унших чадварын түвшин маш сайн – 21%, сайн – 25%, дундаж – 12%, дунджаас доогуур – 27%, хангалтгүй – 15% байгаа нь өмнөх түвшингөөс одоогийн түвшин үзүүлэлт бүрт өссөн байдал ажиглагдаж байна. 24

ДҮГНЭЛТ Сурагчдын унших чадварын түвшинг тогтоохын тулд байдлыг тогтоох судалгаа авлаа. Байдлыг тогтох судалгааны аргачлалыг олон улсын судалгааны байгууллага болон “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-т тусгасан сурагчдын унших чадварыг үнэлэх шалгуурын дагуу боловсруулсан. Сурагчдын унших чадварын түвшинг тогтоохдоо минутад унших, үсэг таних болон зөв дуудах, үсэг холбон унших, эхийн утгыг ойлгож ярих, өвөрмөц бичлэгтэй үгийг унших, нөхцөл дагаврыг холбон унших зэрэг чадваруудыг судлахыг зорилоо. Өнөө үеийн хүүхэд залуучууд үндэсний хэл бичгээс илүү гадаад хэлийг шүтэх, гадаад улс оронд багаасаа амьдарч бусдын хэлийг сонирхон судлах, эцэг эх, хүүхдийн аль аль нь эх хэлээ үл ойшоох зэрэг хүчин зүйлээс шалтгаалж үндэсний бичгээр сурагчдын унших чадвар хангалтгүй түвшинд байна. Сурагчид үндэсний бичгээр уншихдаа үсгээ танихгүй, зөв холбож уншиж чадахгүй, урт хос эгшгээ ялгаж чадахгүй, бичлэг ижил дуудлага өөр үсгүүдийг андуурах, уншсан эхээ задлан шинжилж утгыг ойлгож чадахгүй зэрэг алдааг гаргаж байна. Иймд үндэсний бичгээр сурагчдын унших чадварыг сайжруулахад хуучин уламжлалд буй нэгэн хэвийн арга барилаар үсгийг цээжлүүлэх, тулган шаардаж сургахаас илүү сурагчдын сонирхож буй техник технологийг ашиглан дуу хөгжим, тоглоом зэрэгтэй холбон орчин үеийн арга барилаар заавал сурагчдын унших чадварт эерэг нөлөө үзүүлж байна. Сурагчид үндэсний бичгээ судлахдаа үсэг цээжлэхээс татгалзаж холбох тогтолцооны нарийн учир холбогдлыг ойлгох нь чухал юм. Багш үндэсний бичгийг зааж эхлэхдээ урьдаар үндэсний бичгийн онцлогийг сурагчдад танин мэдүүлж, хэл бичигтээ шимтэн дурлах сэтгэлгээг суулгах шаардлагатай. Мөн заах арга барилаа өнөөгийн сурагчдын хэрэгцээ сонирхолд нийцүүлэн тэдний сонирхлыг татахуйц шинэлэг байдлаар хичээлээ зохион байгуулахад анхаарах хэрэгтэй. 25


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook