Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 24 дүгээр сургууль PDF

24 дүгээр сургууль PDF

Published by Guset User, 2023-03-04 02:19:43

Description: 24 дүгээр сургууль PDF

Search

Read the Text Version

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ-2022” АЯН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН Улаанбаатар хот 2022.05.09 Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн эрсэг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт орчинг буруулах сурагчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд “ХҮҮДЭД ЭЭЛТЭЙ-2022” аяны төлөвлөгөө гаргаж үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллалаа. 

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ЁС ЗҮЙН ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ҮР, ДҮН Сургуулийн ёс зүйн зөвлөл, сургуулийн удирдлагын баг, ЗАН хамтран дараах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг тодруулж, сургуулийн хүсэж буй багш болон сурагчийн хайртай багшийн дүр төрхийг тодорхойлох, багшийн ёс зүйн журмыг шинэчлэх ажил хийж гүйцэтгэлээ. \"Өөрчлөлтийг өөрөөсөө\" ёс зүйн хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа. 1. Харилцаа хандлага 2. Цаг баримтлал хувийн соёл 3. Багшийн манлайлал 4. АУБ хариуцлага 5. Ашиг сонирхлын зөрчил 6. Ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас ангид байх сэдвүүдийн хүрээнд сургуулийн SWOT шинжилгээ хийж цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөө, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн 24 дүгээр сургуулийн багшийн дүр төрх, ёс зүйг баримтлах журмыг гаргаж мөрдөн ажиллахаар боллоо. Эерэг хандлагыг хэвшүүлж өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 2022 ОН \"БАГШИЙН ЁС ЗҮЙ\" жил зарлагдсантай холбоотой АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх газраас багш нарт авилга түүний хор хөнөөл, авилгаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийн талаар кейс дээр тулгуурлан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 50 багш хамрагдлаа. \"ШУДАРГА ЁСНЫ КЛУБ\"-ын нээлтийн үйл ажиллагаа 2021.12.28ны өдөр болж өнгөрлөө. Энэхүү клубийн үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд АТГ-аас 30 сая төгрөгийн санхүүжилттайгаар тус танхимыг сургуулийн бүх клубүүд хурал, сургалт хийх боломжтойгоор тохижуулсан байна. Уг үйл ажиллагаанд АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Цэнд-Аюуш, ажилтан комиссар Янжинлхам, Лхагвасүрэн болон Сургуулийн захирал Т.Нарантуяа, багш сурагчдын төлөөлөл оролцож сэтгэлийн үгээ илэрхийллээ. Энэ шударга ёсны клубээр дамжуулан сурагчдыг зөв

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ хүн болгон төлөвшүүлэх чиглэлээр олон төрлийн нөлөөлөлын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хичээлийн жилийн анхны \"Кофений цаг\"-ийг зохион байгуулж. Ирвэл зохих 115 багшаас 103 багш хамрагдлаа. Кофены цагаар нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг, Л.Ууганцэцэг нар багш нарт мэдээлэл өгч цаашид сурагчид эцэг эхчүүдтэй хэрхэн ажиллах, хийж гүйцэтгэх ажлын чиг үүргийг өглөө. Мөн сургуулийн захирал Т.Нарантуяа хэрхэн амжилттай ажиллах, цагийн менежмент, ёс зүйтэй багш, хэрхэн сайн багш болох талаарх мэдээлэл өгч харилцан ярилцлаа. Нийгмийн хөгжлийн бодлогын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр хамгаалал, хуулийн мэргэжилтэн Б.Болороо \"Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал\" сэдэвт сургалтад 10 багшийг хамрууллаа. Сургалтаар хүмүүс хоорондын ижил тэгш харилцаа, ХБ-тэй иргэн гэж хэн бэ?, ХБ-тэй хүүхэдтэй хэрхэн ажиллах практик

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ сургалтад хамрууллаа. Сургалтаар авса мэдээллээ бусад багш түгээн дэлгэрүүлэн ажилласан. СУРАГЧДЫН ТӨЛӨВШИЛТ, ЗАН ХАРИЛЦАА, БУСДЫГ ХҮНДЛЭХ, БУСАДТАЙГАА ХАРИЛЦАХ ЁС СУРТАХУУНД ЧИГЛЭСЭН АЖЛЫН ҮР ДҮН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ЭСРЭГ “МАСТЕР КЛАСС” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. ЮНЕСКО нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон төрөл байдал, энх тайвны соёлыг хөхүүлэн дэмжиж бүхий л төрлийн ялгаварлан гадуурхалтын эсрэг тууштай тэмцэх явдлыг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирсэний нэг нь “Арьс өнгөөр алагчлал, ялгаварлан гадуурхалтын эсрэг цуврал мастер класс арга хэмжээ” юм. Мастер класс арга хэмжээ нь хүүхэд, залуучуудын ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж тэдгээртэй тэмцэж үр дагаврыг нь арилгах чадавхыг нь бэхжүүлэх, мөн ялгаварлан гадуурхалтын эсрэг манлайлал үзүүлэх үүрэг, амлалтыг бататгах зорилготойгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь энэхүү санаачилгын хүрээнд ялгаварлан гадуурхалтын эсрэг дотоодын мастер класс арга хэмжээг холбоот сургуулиудадаа зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, нийгэм, эдийн засгийн, жендэрийн, хэвлэл мэдээллийн, ЛГБТИК+ хүмүүсийн, үндэстний цөөнхийн, шилжин суурьшигчдийн ялгаварлан гадуурхалт болон ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль, дүрэм гэсэн найман сэдвийг хамарсан сэдэвчилсэн семинарууд явагдлаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ Мастер класс арга хэмжээнд сургуулийн захирал Т.Нарантуяа, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан Мастер класст Хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Тэргүүн Б.Чулуундолгор, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний Хөтөлбөрийн менежер Д.Должинсүрэн, Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнэ, ЛГБТ төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Ж.Доржжанцан, Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналтын прокурор, судлаач, доктор Б.Өнөрмаа нар сургагч багшаар оролцон, сурагчдад батламж гардуулан ялгаварлан гадуурхах үзлийг бууруулахад хэрхэн хувь нэмэр оруулах талаар санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР, ДҮН ЧД-ийн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Г.Ганзул-тай хамтран 6-11 дүгээр ангийн нийт 1820 сурагчдад тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг танилцуулах сургалт хийлээ. \"Хамтарсан баг\"-аас 24 дүгээр сургуулийн 1-12-р ангийн 200 гаруй эцэг эхийн төлөөлөлд \"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай\", \"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай\", \"Хүүхдийн эрхийн тухай\", \"Хүүхэд хамгааллын тухай\" хуулиудын хүрээнд Хорооны Засаг дарга бөгөөд Хамтарсан багийн ахлагч С.Туяа, багийн гишүүн Хорооны нийгмийн ажилтан Ч.Ариунсүрэн, Сургуулийн нийгмийн ажилтан Б. Мөнхцэцэг нар сургалт зохион байгууллаа. Сургалтаар Хамтарсан багийн тухай ойлголт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн хүний оролцоо, Сэтгэц

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ мансууруулах бодисын хэрэглээ түүнээс хамгаалах талаар болон цахим орчны аюулгүй байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, эцэг эхчүүдтэй санал бодлоо чөлөөтэй солилцлоо ЧД-ийн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Г.Ганзул ирж 6,7,8,9,10,11 дүгээр ангийн нийт 1542 сурагчдад тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг танилцуулах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулсан. БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ, ЭМЧИЙН СУРАГЧДАД АНХАН ШАТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ӨГСӨН БАЙДАЛ \"Боловсролын чанарын шинэчлэл\" тэтгэлт хөтөлбөр. \"Сурагчдын ялгаатай байдлыг илрүүлж, онцлогт нь тулгуурлан хөгжүүлэх арга зүй, аргачлалыг туршиж хэрэгжүүлэх \"төслийн хүрээнд сэтгэл зүйн төвийг шинээр нээж Эцэг эх багш,

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ сурагчдад, сэтгэл зүйн зөвлөгөөг ганцаарчилсан болон бүлгээр зөвлөгөө өгч мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран ажиллаж байна. Сургуулийн хэмжээнд 2 сарын хугацаанд нийт 68 сурагч 15 эцэг эхэд сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө болон анги хамт олонд бүлгийн сургалт, оношлогоо хийж ажилласан. Зөвлөгөө уулзалтад хамрагдсан сурагчдын дийлэнх нь эцэг эх, гэр бүлийн харилцаа, үе тэнгийн харилцаа гэх мэт асуудлын хүрээнд сэтгэл зүйчэд хандаж байна. Бүлгийн ангилал Нийт зөвлөгөөнд хамрагдсан 4-р анги 6-р анги 7-р анги 8-р анги үйлчлүүлэгчдийг бүлгийн ангиллаар нь 9-р анги 10-р анги 11-р анги 12-р анги авч үзвэл хамгийн өндөр 35% нь 7-р 3% 1% 1% ангийн үйлчлүүлэгч байна. Үүний 9% 12% дараагаар 22% нь 9-р анги, 17% нь 8-р 22% анги, 12% нь 6-р анги, 9% нь 10-р анги, 17% 35% 3% нь 11-р анги, 1% нь тус тус 12 болон 4-р ангийн үйлчлүүлэгчид байна.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ Хүйс Зөвлөгөөнд хамрагдсан үйлчлүүлэгчдийг 40% эрэгтэй хүйсээр нь ангилж авч үзвэл 40% эрэгтэй, 60% нь эмэгтэй үйлчлүүлэгчид байна. 60% эмэгтэй Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө авахаар нийт давхардсан тоогоор 68 үйлчлүүлэгч холбогдсоноос үүнд:  гэр бүлийн харилцааны асуудлаар – 23  айдас түгшүүр - 5  найз нөхөдтэй холбоотой асуудлаар - 13  үерхэл, хайр дурлалын асуудлаар – 16  стресс, уур бухимдлын асуудлаар - 11 үйлчлүүлэгч тус тусын асуудлаар сэтгэл зүйн зөвлөгөө авсан болно. Бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө авахаар нийт давхардсан тоогоор 38 үйлчлүүлэгч холбогдсоноос үүнээс  найз нөхөдтэй холбоотой асуудлаар – 32  үерхэл, хайр дурлалын асуудлаар – 6 үйлчлүүлэгч тус тусын асуудлаар сэтгэл зүйн зөвлөгөө авсан болно. Сэтгэл зүйн зөвлөгөөг явуулахад тулгарсан бэрхшээл саад:  Зөвлөгөөнд хамрагдсан дийлэнх хүүхдүүдэд гэр бүлтэй холбоотой харилцааны асуудлууд тулгарч байсан. Гэр бүлийн харилцааны асуудлыг нэг талаас шийдэх боломжгүй учир гэр бүлийнхэнтэй нь холбогдохыг оролдоход саналыг хүлээж аваагүй.  Эцэг эх нь салсан, амьжиргааны түвшин доогуур, гэр бүлийн хүчирхийлэл дунд байдаг хүүхдүүдтэй ажиллахад эцэг эхэд нь давхар харилцаа хандлагын яриа хийхгүй болохоор хүүхдийн асуудал бүрэн шийдэгдэхгүй эргэлзээтэй байгаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ Сэтгэл зүйн зөвлөгөөг явуулахад үр дүнтэй болгосон зүйлс:  Үйлчлүүлэгчийг ярьж байхад анхааралтай сайн сонсох  Чи сайн байна, чамайг маш их хичээсэн гэдгийг ойлгож байна, чамайг маш их тэвчээртэй хандсан байна зэрэг үгсийг ашиглаж тайвшруулах нь үр дүнтэй байсан.  Жишээ татаж ярилцахад үйлчлүүлэгч эргэцүүлэл хийгээд зөв шийдвэрт хүрэхэд нь туслаж байсан. Сэтгэл зүйн зөвлөгөөг явуулах, сайжруулахад анхаарах зүйлс:  1-рт сэтгэл зүйн тест, мэдрэмжийн карт, төсөөллийн аргыг ашиглах  2-рт сэтгэл зүйчийн харилцаа, итгэлцэл бий болгох  3-рт сэтгэл зөвлөгөөнд ашиглах шинэ аргуудыг эзэмших СУРГАЛТЫН ТАЙЛАН № Сургалтын сэдэв Оролцогчдын тоо Бүлэг 1 Өсвөр насны хүүхдийн онцлог, 78 Дунд ангийн эрсдэлт зан үйл сурагчдад 2 Ангийн уур амьсгал сайжруулах 80 Дунд ангийн зорилготой бүлгийн ажил сурагчдад Сэтгэл зүйн сургалтыг явуулахад тулгарсан бэрхшээл саад:  Сургалт орох ангиа судалж шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэхийг шалгах  Сонсохгүй, анхаарахгүй байгаа хүмүүсийг идэвхжүүлэх Сэтгэл зүйн сургалтыг явуулахад үр дүнтэй болгосон зүйлс:  Энгийн хялбар үг хэллэг ашиглах  Сургалтын агуулга, бүтэцийг нарийн тодорхойлох  Хэл яриа цэгцтэй, ойлгомжтой заах  Зураг бичлэгийг оруулах Сэтгэл зүйн сургалтыг явуулах, сайжруулахад анхаарах зүйлс:  Мэдээ мэдээлэл баялаг байх  Оролцогчдыг татан оролцуулах тренинг дасгал хийлгэх

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ  Аль болох мэргэжлийн бус үг хэллэг ашиглах  Сургалт орох ангиа судалж шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэхийг шалгах ОНОШИЛГООНЫ ТАЙЛАН № Оношилгооны нэр Оролцогчдын тоо Бүлэг 1 Мэргэжил сонголт 5 Сурагчид 2 Депрессийн хэмжүүр 40 Сурагчид 3 Өөрийн үнэлэмж 40 Сурагчид Сэтгэл зүйн оношилгоог явуулахад тулгарсан бэрхшээл саад:  Бэлтгэлгүй байх  Нормоос хэтэрсэн хүмүүсээс авах  Гадаад орчны дуу чимээ, анхаарал сатааруулах зүйлс Сэтгэл зүйн оношилгоог явуулахад үр дүнтэй болгосон зүйлс:  Авах гэж байгаа оношилогооны материалаа бэлдсэн байх  Оношилогооны аргаа өөрийн болгосон байх  Ерөнхий мэдлэг сайтай байх Сэтгэл зүйн оношилгоог явуулах, сайжруулахад анхаарах зүйлс:  Ямар оношилогоо авах вэ гэдгээ төлөвлөх  Зааварчилгааг ойлгомжтой, тодорхой өгөх  Үр дүнг боловсруулахад тодорхой хугацааг заах ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ ҮР, ДҮН “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” ТАВДУГААР ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяны хүрээнд “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” нэгдсэн чуулганыг зохион байгуулж, чуулганд Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчид оролцлоо “Хүүхдэд ээлтэй-Өрх гэр бүл”, “Хүүхдэд ээлтэй-Орон нутаг”, “Хүүхдэд

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ээлтэй-Боловсролын үйлчилгээ” зэрэг сэдвүүдийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан санал зөвлөмжийг өнөөдөр нэгдсэн чуулган үеэр сурагчид танилцууллаа. Чуулганы эцэст “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” тавдугаар чуулганаас гарсан санал, зөвлөмжийг дүүргийн удирдлагуудад гардуулж, “Хүүхдэд ээлтэй орчин” бүрдүүлэхийн төлөө хүн бүхэн хамтдаа хэмээн амлалт өгсөн ба чуулганд оролцогчдод удирдлагуудын зүгээс батламж гардууллаа. “Шийтгэл бол шийдэл биш” сэдвийн аяны хүрээнд 10-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Flash Mop” бүжгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Бүжгийн тэмцээнд 10 дугаар ангийн нийт 150 гаруй сурагч оролцож бүжгээр дамжуулан Хүүхдийг зодож шийтгэх бус Шийдлээр аливаа асуудалд хандах талаар эцэг эхчүүддээ хандаж урайллаа. Тэмцээнд

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 1-р байранд Н.Батбаатар багштай 10б анги 2-р байранд Ц.Өлзийдүүрэн багштай 10д анги 3-р байранд Э.Сарнай багштай 10г анги тус тус байр эзэллээ. ЭЭБСХ ТББ- гаас санхүүжүүлэн шагналыг гардууллаа. “Зүрх сэтгэлийн боловсрол” аяны хүрээнд сургалтаар бидний ирээдүй болсон хүүхдүүд, залуус, дүү нар маань эрдмийн, мэдлэгийн, байгалийн, техникийн ухааны боловсролыг хангалттай авч байгаа хэдий ч зүрх сэтгэлийн гэгдэх өөртэйгээ болон бусадтай харилцах, ойлгуулах, илэрхийлэх ур чадвар мэдлэг хэр олж авч байна вэ? сэдвийн хүрээн дор Q education group-н үүсгэн байгуулагч Алтансор Лантуун дохио, Human network-н үүсгэн байгуулагч Ганжавхлан нар 6-р ангийн 170-аад сурагчид сургалт явууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫГ амжилттай өрнүүллээ. Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэж ирсэн ба нийслэлийн Чингэлтэй дүүргээс энэ өдрийг угтан хүүхдийг бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан нөлөөллийн ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил Чингэлтэй дүүрэг “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяныг зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар гэр бүл, олон нийтийн зөв хандлагыг бий болгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа юм. “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” өртөөчилсөн сургалтыг 8 дугаар ангийн 4 бүлэгт зохион байгуулсан. Тус сургалтад 8б, 8в, 8ж, 8ё нийт 160 сурагч хамрагдлаа. Сургалтад Гэмт хэрэг түүний хор хөнөөл, Үе тэнгийн дээрэлхэлт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар гэр бүлийн үнэ цэнийн талаар сургалтыг зохион байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ \"СУРАГЧАА СОНСЪЁ\" аяны хүрээнд хэлэлцүүлгийг дараах чиглэл, үе шаттайгаар зохион байгууллаа. Чиглэл:  Хүүхдэд ээлтэй-Боловсролын үйлчилгээ  Хүүхдэд ээлтэй-Өрх гэр бүл  Хүүхдэд ээлтэй-Орон нутаг  Хүүхдэд ээлтэй-Сургуулийн орчин Үе шат: Нэгдүгээр шат:  АУБ нар анги ангидаа зохион байгуулсан. Хоёрдугаар шат:  Сургуулийн удирдлагууд, орон нутаг, эцэг эхийн төлөөлөл, сурагчдын төлөөлөл болох 6-12 дугаар ангийн нийт 85 сурагчдын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг сургуулийн захирал Т.Нарантуяа, 3дугаар хорооны засаг дарга Б.Солонго нар нээн мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. СӨУБ-ын тэргүүн Г.Маргад 2019-2021 оны “Сурагчаа сонсъё” аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнав. Хэлэлцүүлэгт ЭЭБСХ ТББ удирдах зөвлөлийн гишүүн Баянмөнх,сургалтын менежер Ц.Баттулга, Ц.Нямсүрэн, С.Сарантуяа, 3дугаар хорооны нийгмийн ажилтан Э.Бүжинлхам, сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг Л.Ууганцэцэг, эмч Г.Мандухай нар оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ Хэлэлцүүлгийн төгсгөлд сургуулийн захирал Т.Нарантуяа, сургалтын менежер Ц.Баттулга, Ц.Нямсүрэн нар дээрх чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийг хамтдаа эрэлхийлж ажиллахаа мэдээлэв. Хэлэлцүүлгээс зөвлөмж боловсруулж орон нутаг, эцэг эх, сургуулийн удирдлагад хүргэж ажиллана. ЧД-ийн 30 жилийн ойн хүрээнд сургуульдаа \"Хайрлая-Хүндэлье\" аяныг зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд: 1-байр 9д О.Амин-Эрдэнэ /Надаас эхлэх үргэрлэл/ 2-байр 6д Ч.Энхжин /Надаас эхлэх үргэрлэл/ 3-байр 8в Есүй /Элгэмсэг эрх тэгш хамт олон/ сэдвээр тус тус байр эзэлсэн бол англи хэлний багш Б.Анх-заяа /Хайр хүндэтгэлийг Багш-сурагчид сурагч-багшид/ сэдвээр илтгэлийн уралдаанд нэгдүгээр байр эзэллээ. Мөн илтгэлийн уралдааныг шүүн тунгаан шүүгчээр оролцсон ерөнхий шүүгч менежер Ц.Нямсүрэн, МХУЗ-ын багш Б.Халиунсүрэн,

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ Судартан клубийн чиглүүлэгч багш мэдээлэл зүйн багш Т.Мөнхжин хүндэт зочноор сургуулийн захирал Т.Нарантуяа нар оролцлоо. ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ҮР, ДҮН Сурагч бүр өөрсдийн хэрэгцээ, сонирхолд тулгуурлан ирээдүйн мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх, нээлттэй хүртээмжтэй мэдээлэл өгөх, суралцах идэвхийг дэмжих, их сургуулийн сургалт, судалгааны орчинтой танилцуулах зорилготойгоор мэргэжил сонголтын чиглэлээр 11-р ангийн 6 бүлгийн 235 сурагчид, ангийн багш нарын хамт оролцлоо. Хамтран ажилласан:  ШУТИС-ийн Гадаад харилцаа,хамтын ажиллагааны алба  ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль- ШУТИС Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль  ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль-ШУТИС Барилга, Архитектурын Сургууль  ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургууль- ШУТИС Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль  ШУТИС-н Хэрэглээний шинжлэх ухааны сургууль- ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль  ШУТИС-н Гадаад хэлний сургууль-Shutis Must

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ  ШУТИС MUST smartmust chooseyourway мэргэжлээ УХААЛГААР сонгоё НЕБ-ын 24-р сургуулийн “ДӨЛ” тэмцээн 10 болон 11-р ангиудын дунд 2022 оны 3-р сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. “ДӨЛ” тэмцээний хүрээнд:  Жагсаалын үзүүлбэр  Тасгийн захирагч  Эссэ бичлэг  Асуулт хариулт  Эмнэлгийн норматин  Урлагийн үзүүлбэр гэсэн төрлүүдээр өрсөлдөв. ДӨЛ” тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөлөө.  Тэргүүн байранд (33.6 оноотойгоор) С.Амарзаяа багштай 11Б ангийн “Шонхор тас” тасаг.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ  Дэд байранд (33.1 оноотойгоор) П.Золжаргал багштай 11Е ангийн “Хар сүлд” тасаг.  Гутгаар байранд (32.8 оноотойгоор) С.Нямсүрэн багштай 11Д багштай “Empire” тасаг.  “Жагсаалын үзүүлбэр”-ын төрөлд Ц.Өлзийдүүрэн багштай 10Д анги.  “Шилдэг тасгийн захирагч”-аар С.Амарзаяа багштай 11Б анги.  “Урлагийн үзүүлбэр”-ийн төрөлд С.Амарзаяа багштай 11Б анги.  “Эссэ бичлэг”-ийн төрөлд Ц.Өлзийдүүрэн багштай 10Д анги.  “Асуулт хариулт”-ын төрөлд Н.Батбаатар багштай 10Б анги.  “Эмнэлгийн норматив” төрөлд Э.Сарнай багштай 10Г анги тус тус тэргүүн байранд шалгарч ээ. Жил бүр уламжлал болгон хичээлийн жилд зохион байгуулагддаг \"Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нийт 250 сурагчдын 25 баг тамирчдын дунд амжилттай зохион байгуулагдаж шилдэгийг шалгаруулан урамшууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 2022 оны хичээлийн жилийн сургуулийн сагсны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 275 сурагч хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцож байлаа. Тэмцээн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ Сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилго дор Ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль цэрэг спортын “ДӨЛ” тэмцээний нэгийн давааг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд ахлах ангийн 11 бүлгийн 360 сурагч оролцож хурд, хүч авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ тодрууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ \"Сургууль дээр хүүхдүүд өөрсдийн гараар хийсэн SELFIE-ний булантай байх их зүгээр юмаа. Өөр өөрийн өнгө аяс, уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээ гээд олон зүйлийг харж болохоор байна. Энэ удаагийн буланг СӨУБ санаачлан, анхдагч болж хийлээ\" 2022 оны Чингэлтэй дүүргийн 30 жилийн хүрээнд зохион байгуулагдсан \"Хүүхдийн урлагийн наадам\"-д 8-13 насны 6, 14-18 насны 7 төрөлд тэмцээн сургуулиа төлөөлөн сурагчид маань амжилттай оролцож шагналт байр эзэлсэн амжилттай байна. 8-13 насны төрөл: 1. Гоцлол хөгжим: 3-р байранд 7а ангийн сурагч М. Эрхсоёрхуун 14-18 насны төрөл: 1.Чөлөөт үзүүлбэрээр:1-р байранд 11д ангийн сурагч М.Энх-аялгуу 2. Гоцлол хөгжим:2-р байранд 11е ангийн сурагч Т. Бүжинлхам

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 3.Гоцлол бүжиг:3-р байранд 11д ангийн сурагч Г. Нэмүүн тус тус байр эзэллээ. Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс зохион байгуулсан” НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” аяны хүрээнд сурагчдын амралтыг үр дүнтэй, идэвхтэй өнгөрүүлэх хүүхэд багачуудад номын соёлыг түгээх, өөрийгөө танин мэдэх, ном унших цагийг нэмэгдүүлэх, уншигч зохиогчдыг ойртуулах, сайн уншигчийг тодруулах, эцэг эх асран хамгаалагчид, хүүхдэдээ оюуны хөрөнгө оруулалт хийх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үүднээс “НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” аянд нэгдэж байна. Сурагчдын бүтээлээс дурдвал:

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ Сурагчдын амралт дуусч, хичээл сургалтын үйл ажиллагаа 100% танхимаар орж эхэлсэнтэй холбогдуулан чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөтэй хамтран 2022.02.15-нд “Бид яагаад ном унших хэрэгтэй вэ?, “Яаж ном унших дадал хэвшилтэй болох вэ?” сэдвээр хүүхдийн номын өргөөний номын санч Б. Уянга бага ангийн сурагчдад сургалт орлоо. Сургалтанд Лхамгив багштай 4а анги, Батдэлгэр багштай 4в анги, Мөнхзаяа багштай 4ё ангийн нийт 160 гаруй сурагчид хамрагдлаа.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд хүүхдийн номын өргөөтэй хамтран зохион байгуулсан 30x30 аянд манай сургуулийн бага, дунд, ахлах ангийн 27 сурагч оролцож хүүхдийн номын өргөөтэй танилцан, санал бодлоо солилцлоо. Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулсан АХА тэмцээнд Б.Анхзаяа багштай 7ж ангийн сурагч Тэмүлэн 1-р байр, Д.Баасанжаргал багштай 8д ангийн сурагч Энхрийлэн 2-р байр, М.Тунгалагтамир багштай 9ж ангийн сурагч Шийрэвжамц 3-р байр тус тус эзэллээ. ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМИЙН ТОГТМОЛ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛДЭГ АЖИЛ Зорилго: Хорт муу зуршил болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг сургуулийн сурагчидад таниулан мэдээллэх зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмд нийт 39 сэргийлэгч хамрагдан холбогдох хууль тогтоомж болон сургуулийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх талаар сурагчдад шаардлага тавьж, бусдыг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, үзэл бодол, боловсролоор

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ нь ялгаварлан гадуурхахгүй байж хүний хувийн нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүйгээр зөрчлийг шийдвэрлэн идэвхтэй ажиллаж байна. Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн тогтмол зохион байгуулдаг ажил. Үүнд:  7 хоног бүр тогтмол өдрүүдэд өглөө нэгжлэгэ, шалгалт хийж ажиллаж байна.  Сургуулийн ойр орчимд байрлах PC тоглоомуудын газруудаар шалгалт хийсэн.  Бүлгэмийн гишүүд чадваржуулах сургалтанд амжилттай оролцсон.  Сургуулийн дүрэм журмыг баримтлуулах үүднээс сурагчдад шаардлагыг тогтмол хяналт тавьж ажилласан  Эмч клуб-тэй хамтарж 6-11-р ангийн сурагчдад хорт зуршлын талаар сургалтыг тогтмол явуулдаг.  Үе тэнгийн дээрэлхэлт болон хорт зуршлаас сэргийлэх зорилгоор сургуулийн эргэн тойронд эргүүл болон хяналт тавин ажилласан. ГАРААС ГАРТ ХӨТӨРБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАСАН БАЙДАЛ Сургуулийн гадна орчин, явган болон авто замын аюулын эрсдлийг тодорхойлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн удирдлага, багш нартай хамтран ажиллаж аян \"Гараас гарт\" аяныг тогтмол хэрэгжүүлж байна. Гараас гарт хөтөлбөрийн хэрэгжилт, тоон үзүүлэлт № Анги бүлэг Эцэг эх нь ирж авдаг Өдөр өнжүүлэхийн багш ирж авдаг

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 1 1р анги 337 6 2 2р анги 382 9 3 3р анги 368 8 4 4р анги 411 17 5 5р анги 408 4 1906 44 Дүн

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛИЙН ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЭРГҮҮЛИЙН ҮГ ДҮНГ ТООЦСОН БАЙДАЛ Эцэг эхийн эргүүлийн сар бүр тогтмол хуваарь гаргаж ажиллуулж байна. Эргүүлийн рабортын дэвтэр дээр бичсэн санал зөвлөмжийн сургуулийн орчинд шийдвэрлэх зөрчлийг шийдвэрлэн ажиллаж, холбох байгууллагатай хамтран ажилладаг байна.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ СУРГУУЛИЙН ОРЧИНД ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ҮР ДҮН Сургуулийн орчны эрсдлийн үнэлгээг улирал бүр комисс томилон гаргаж зөрчлийг буруулах, эрсдлийг арилгах ажлыг зохион байгуулж ажилладаг. Сургуулийн гадна дотор орчинд эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ хийдэг. Тайлан бичсэн: Нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг Л.Ууганцэцэг


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook