Агуулга 1. Эсийн үйл ажиллагаа 2. Эсийн амьсгал 3. Хооллолт 4. Хийн солилцоо 5. Хүний ялгаруулах эрхтний тогтолцоо 6. Зохицуулга ба хяналт Эсийн үйл ажиллагаа 1. Хар цайнд сүү хийж сүүтэй цай чанадаг. Харин эргээд сүү, ус хоѐроо ялгаж чаддаггүй. Үүний учрыг тайлбарлана уу?. 2. Байгалийн олон төрлийн жимсээр чанамал (компот) хийдэг. Чанамалыг хийхдээ сахарын уусмалд чанаж боловсруулдаг. Зарим чанамал доторх жимс бүгдээрээ хагарсан, зарим нь хэвийн, зарим нь хорчийсон байдаг. Жимсний гадна хальсийг эсийн ханатай жишиж үзье. Дараах хүснэгтийг бөглөж 3 тохиолдолд тайлбарлана уу?. Чанамалын төрөл Ямар уусмалд хийсэн Тайлбар Жимс нь хагарсан Жимс нь хорчийсон Жимс нь хэвийн 3. Диффуз, осмосын үзэгдэл хоѐрын адилтгах үйлдлүүдийг нэрлэж тайлбарлана уу?. 4. Энзим доорх химийн бүлгийн аль төрөлд хамаарах вэ?. А. Нүүрс –ус Б. Өөх тос В. Уураг Г. Сахар 5. Зөв харгалзуулна уу?. Энзимийн нэр Үүрэг 1 Карбогидраза А Өөх тос задлагч 2 Протеаза Б Нүүрс ус задлагч 3 Липаза В Уураг задлагч 6. Доорх энзимийн бүлгээс алийг нь био –угаалгын нунтагт уураг задлах үүргээр ашиглах вэ?. А. Амилаза Б. Липаза В. Протеаза Г. Карбогидраза
Эсийн амьсгал 1.Анаэроб амьсгалын талаарх зөв тодорхойлолтыг сонгоно уу?. А. Хүчилтөрөгч хоол тэжээлийг задлан тэдгээрт агуулагдаж байгаа эрчим хүчийг чөлөөлнө Б. Хүчилтөрөгчгүй орчинд амьсгалах В. Анаэроб амьсгалын үед бий болох эрчим хүч аэроб амьсгалаас бага байдаг 2. Аэроб амьсгалын урвалын химийн тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү C6Н12О6 + ….. = 6 СО2 + 6 Н2O + 2830кЖ 3.Аэроб амьсгалын талаарх зөв тодорхойлолтыг сонгоно уу?. А.Хүчилтөрөгч хоол тэжээлийг задлан тэдгээрт агуулагдаж байгаа эрчим хүчийг чөлөөлнө Б. Хүчилтөрөгчгүй орчинд амьсгалах С. Анаэроб амьсгалын үед бий болох эрчим хүч аэроб амьсгалаас бага байдаг 4.Анаэроб амьсгалын урвалын химийн тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү C6Н12О6 = 2 С2Н5ОН + 2.........+ 210кЖ 5.Зурагт хүний амьсгалын нэгэн хэлбэрийг харуулжээ. C6Н12О6 → А + энерги А. А –аар тэмдэглэсэн молекулыг нэрлэж, амьсгалын ямар урвалыг илэрхийлсэн тэгшитгэл болохыг тодорхойлно уу?. Б. Хүний биед явагдах амьсгалын өөр хэлбэрийг урвалын тэгшитгэлээр илэрхийлнэ үү?. В. А молекул бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ?.
Хийн солилцоо 1. Зөв баталгааг олоорой. А. Төвөнх нь агаарыг уушги руу дамжуулах, гадны биетээс хамгаалах, дуу авиа үүсгэх үүрэгтэй. Б. Мөгөөрсөн хоолой хоол дамжуулах үүрэгтэй. В. Хамрын хөндий тоос нянг шүүж, үнэрийг мэдрэхэд оролцоно. 2. Уушги нь хэдэн хэсгээс тогтох вэ?. А. Баруун, зүүн гэсэн 2 хэсэгтэй. Б. Зөвхөн баруун хэсэгтэй. В. Зөвхөн зүүн хэсэгтэй. 3.Цулцангийн үүрэг нь ................. А. Бохир агаарыг устгах Б. Нянг устгах В. Агаарыг бүлээсгэх 4. Амьсгалаар гарч байгаа агаарт нүүрсхүчлийн хий хэдэн хувийг эзлэх вэ?. А. 0.03% Б. 4% В. 16% Г. 20% 5. Гадаад ба дотоод амьсгалын ялгааг тайлбарлана уу?. Хүний ялгаруулах эрхтэн тогтолцоо 1.Доорх зургийг ажиглаад А –Д тэмдэглэгээг хүснэгтийн өгөгдөлд зөв тохируулж бичнэ үү?. Б Д А Г В Ялгаруулах эрхтэн Бөөр Шээсний Шээс Давсаг Бөөрний тогтолцооны нэр суваг гадагшлуулах сүв тэвш Тэмдэглэсэн үсэг
2. Бөөрний жин нь А. 40 – 120 гр Б. 120 – 200 гр В. 200 – 280 гр Г. 280 – 360 гр 3. Анхдагч болон эцсийн шээсний найрлагад оролцох бодисуудыг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу?. Хувилбар Шээс үүсэх Ус Давс Эрдэс бодис Глюкоз Шээг Амин А хэлбэр хүчил Б Анхдагч + x+ x x + Эцсийн x +x x + + ++ + + x Анхдагч + +x x + Эцсийн + x 4. Бөөрний чулуу гэж юу вэ?. Бөөрөө хэрхэн хамгаалах вэ?. 5. Хүний бөөр өвдөх үед ямар зовиур, шинж тэмдэг илэрдэг вэ?. Энэхүү асуултанд хариулж доорх хүснэгтийг бөглөн, өөрийнхөө эрүүл мэндэд дүгнэлт хийгээрэй. Хэрэв эдгээр шинж тэмдэг, зовиурууд олон давтагдаж байвал мэргэжлийн эмчил хандах хэрэгтэй. Цаашид бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт болон орчин үеийн аргуудыг хэрэглэж хэвшээрэй. Зовиур, шинж тэмдэг Тийм Үгүй Дүгнэлт Ууц нуруугаар чилж өвдөх Шээсний өнгө өөрчлөгдөх Шээс хурц үнэртэх Халуурах Хавагнах Зохицуулга ба хяналт 1. Аль нь төв мэдрэлд ордог вэ?. А. Мэдрэлүүд Б. Мэдрэлийн зангилаа В. Тархи Г. Захын мэдрэл 2.Мэдрэлийн төвийг юу гэдэг вэ?. А.Анализатор Б. Рецептор В.Эффектор Г. Хүлээн авуур 3............ гэдэг нь гадаад орчны үйлчлэлд эсвэл биеийн дотоод байдлын өөрчлөлтөд мэдрэлийн тогтолцоогоор дамжуулан өгч байгаа бие махбодын хариу үйлдэл юм. 4.Бие махбодын мэдрэлийн зохицуулга гэж юуг хэлэх вэ?.
5. Бие махбодын мэдрэлийн зохицуулга гэж юуг хэлэх вэ?. 6. Дараах хүснэгтийг бөглөнө үү?. № Нэр Ялгаруулах даавар 1 Өнчин тархи 2 Төмсөг 3 Өндгөвч 4 Нойр булчирхай 5 Бамбай булчирхай 6 Бахлуур=сэрээ булчирхай 7 Бөөрний дээд булчирхай Ашигласан материал 1. Биологи Х 2017 он 2. Биологи III 3. Google.mn
Search
Read the Text Version
- 1 - 5
Pages: