Жишиг даалгавар 3 1∙〖10〗^(-3) M давсны хүчлийн уусмал дахь 〖CaC_2 O〗_(4 )-ын уусах чанарыг бодож ол. Бодолт. Орчин нь хүчиллэг учраас C_2 O_4^(2-) -ны хүчил суурийн харилцан үйлчлэлэх хөндлөнгийн урвалыг тооцох хэрэгтэй C2O42- + H+ = HC2O4- ; HC2O4-+ H+ = H2C2O4 ; Уусах чанарын материалын балансын тэгшитгэл нь: S=C_(C_2 O_4 )∙[C_2 O_4^(2-) ]+[HC_2 O_4^- ]+[H_2 C_2 O_4] болох ба C_HCl=1∙ 〖10〗^(-3) буюу рН=3 –д олно. ∝_(C_2 O_4^(2-) )=1/(1+([H^+])/(K_(H_2 CO_4^-)^a )+〖[H^+]〗^2/(K_(H_2 C_2 O_4)^a∙K_(H_2 CO_4^-)^a ))=1/(1+(1∙〖10〗^(-3))/(5.89∙〖10〗^(-5) )+(1∙〖10〗^(- 6))/(5.62∙〖10〗^(-2)∙5.89∙〖10〗^(-5) ))=0.06 〖УҮ〗^Н=(〖УҮ〗_(CaC_2 O_4)^Т)/∝_(C_2 O_4 ) =(2.29∙〖10〗^(-9))/0.06=4∙〖10〗 ^(-8) S_(〖CaC_2 O〗_(4 ) )=√(〖УҮ〗_(〖CaC_2 O〗_(4 ))^Н )=√(4∙〖10〗^(-8) )=2∙〖10〗 ^(-4) M Жишиг даалгавар 4 Нэрмэл усанд Pb(IO3)2 нэмэхэд үүсэх ханасан уусмал дахь ионуудын концентрацийг ол. Бодолт: уусмалд бага хэмжээний муу уусдаг Pb(IO3)2-г нэмэхэд тунадас бага зэрэг уусдаг. Pb^(2+),IO_3^--ийн концентраци Pb(IO3)2-ийн УҮ-тэй тэнцэх үед тэнцвэр тогтдог. Тэнцвэрийн үед уусмал Pb(IO3)2-аар ханадаг. Pb(IO_3 )_2⇌Pb_((aq))^(2+)+ 2IO_(3(aq))^- УҮ_(Pb(IO_3 )_2 )=2.5∙10^(-13). Тэнцвэр тогтсон үед хэрвээ Pb_^(2+)-ны концентрацийг x гэвэл IO_3^--ын концентраци 2х болох ба УҮ-ийн томьёонд орлуулбал: x∙(2x)^2=2.5∙10^(-13) болох ба х-ийг олбол: x=3.97∙10^(-5) M; өөрөөр хэлбэл: [Pb^(2+) ]=3.97∙10^(-5) M; [IO_3^- ]=2x=7.94∙10^(-5) M байна. Муу уусдаг нэгдлийн уусах чанарыг адил ион агуулсан нэгдэлд тооцох нь нарийн нийлмэл байдаг. Жишиг даалгавар 5 1 -4 M Pb(NO3)2-дахь Pb(IO3)2-ын уусах чанарыг тооцоол. Бодолт: Pb(IO3)2 нь усан уусмалд бус харин Pb(NO3)2-д байгаа учир Pb2+ ионы концентраци нь: [Pb^(2+) ]=1.0∙10^(-4)+x ба [IO_3^- ]=2x байна. Уусахын үржвэрт орлуулбал: (1.0∙10^(-4)+x)(2x)^2=2.5∙10^(-13) болох ба [Pb^(2+) ]=1.0∙10^(-4)+x≈1.0∙10^(-4) гэж үзэж х-г тооцоолбол: 1.0∙10^(-4)+4x^2=2.5∙10^(-13) x=2.5∙10^(-5) M буюу [Pb^(2+) ]=1.0∙10^(-4)+2.5∙10^(- -4) M; [IO_3^- ]=2x=2∙2.5∙10^(-5) M=5∙10^(-5) M
Комплекс нэгдэл үүсэх урвалын уусмал дахь тэнцвэр Зарим төмөрлөгийн ионууд өөртөө бусад ион буюу цахилгаан саармаг молекулыг үндсэн валентын тооноос илүү тоогоор нэгдүүлэн өвөрмөц нийлмэл ион үүсгэсэнийг комплекс нэгдэл гэнэ. 1893 онд Швейцарын эрдэмтэн А.Варнер энэхүү өвөрмөц нэгдлийн бүтэц, байгууламж, нэрлэл ийг тайлбарласан координацын онолыг боловсруулжээ. Энэ онолоор комплекс нэгдлийг дараах байдлаар ангилна. Үүнд: Цэнэгээр нь: катионы -[Cu^(2+) (NH_3 )_4^0 ]^(2+), анионы- [Ag^+ Cl_2^- ]^-, саармаг- [Pt^(2+) (NH_3 )_2^0 Cl_2 ]^0 Лигандаар нь: акво, амино, нитро, циано, хлоро, гидроксо гэх мэт лигандтай комлекс нэгдлүүд. Дотоод бүтцээр нь: нэг ба олон цөмт, энгийн ба битүү хэлхээт хелатууд Комплекс нэгдлийг үүсэх байдлаар нь 3 хуваана. Үүнд: Нэгдэх хэлбэрээр үүсэх: 2HCl+PtCl_4=H_2 [PtCl_6 ] Нэвтрэх хэлбэрээр үүсэх: ZnCl_2+ 〖4NH〗_3= [Zn(NH_3 )_4 ] Cl_2 Органик лигандтай дотоод комплекс нэгдэл үүсгэх: Комплекс нэгдлийн иончлол, батжилын тогтмолыг тодорхойлох Комплекс нэгдэл иончлолд аль хэр орох вэ? гэдгээс уул комплекс нэгдлийн тогтворжилт (батжил) тодорхойлогдоно. Комплекс нэгдлийн тогтворжилтыг комплекс ионы задралын (батжилгүйн) тогтмолоор илэрхийлдэг. Комплекс нэгдэл нь иончлогдохдоо гол төлөв гадаад хүрээни й ион ба комплекс ионыг үүсгэн задардаг. [Cu(NH_3 )_4 ] SO_4= [Cu^(2+) (NH_3 )_4^0 ]^(2+)+ SO_4^(2-) Гэвч уусмал доторхи комплекс ионууд маш бага ч гэсэн ямар нэг хэмжээгээр иончлогдоно. [Cu(NH_3 )_4^0 ]^(2+)= Cu^(2+)+ 〖4NH〗_3^0 Комплекс нэгдлийн задралын тогтмол нь уул комплекс нэгдлийн дотоод хүрээний батжилыг илэрхийлдэг. Комплекс нэгдлийн задралын тогтмолын урвуу хэмжигдэхүүнийг уул нэгдлийн батжилын (үүсэхийн) тогтмол гэж нэрлэдэг. Кб = 1/Кз Кб- батжилын тогтмол, Кз- задралын (иончлолын) тогтмол. Иймээс комплекс нэгдлийн задралын тогтмол хичнээн бага байна, уул комплекс нэгдэл нь төдий чинээ батжилтай (тогтвортой) байна гэсэн үг юм. Дээр бичсэн комплекс нэгдэл дээр масс үйлчлэлийн хуулийг хэрэглэн эргэх урвалын (иончлолын) термодинамик Кт тогтмолыг олж болно. μ=0. K^T= (a_(Cu^(2+) ) a_(NH_3^0)^4)/a[Cu(NH_3 )_4^0 ] Энд: Кт- тухайн комплекс нэгдлийн задралын (иончлолын) буюу батжилгүйн термодинамик тогтмол. Үүнээс гадна уусмал дахь μ ≠ 0 үед комплекс нэгдлийн батжилыг бодит батжилын тогтмолоор Кб, лиганд болон комплекс үүсгэгчийн өрсөлдөгч
урвалуудыг тооцсон тохиолдолд нөхцлийн батжилын тогтмолоор Кн тус тус илэрхийлэн бичдэг. К^б= [Cu(NH_3 )_4^0 ]^(2+)/([Cu^(2+) ] [NH_3 ]^4 )= (K_б^т)/(f_([Cu(NH_3 )_4^0 ]^(2+) )/(f_(Cu^(2+) ) f_(NH_3)^4 )); K^H=[Cu(NH_3 )_4^0 ]^(2+)/(c_(Cu^(2+) ) c_(NH_3 ) )= K^T a_(Cu^(2+) ) a_(NH_3^0)^4 f_(Cu^(2+) ) f_(NH_3)^4≅K^T a_(Cu^(2+) ) a_(NH_3^0)^4 Комплекс ионы иончлол нь шатлан явагддаг тул иончлолын шат бүрт задралын тогтмолыг тодорхойлж болдог. [Cd(CN)^- ]^+= Cd^(2+)+ CN^- K_1= [Cd^(2+) ][CN^- ]/[Cd(CN)^- ]^+ =6.6*〖10〗^(-6) ; [Cd〖(CN)_2〗^- ]^0= [Cd(CN)^- ]^++ CN^- K_2=3.8*〖10〗^(-5); [Cd〖(CN)_3〗^- ]^-= [Cd〖(CN)_2〗^- ]^0+ CN^- K_3= 4.8*〖10〗^(-5); [Cd〖(CN)_4〗^- ]^(2-)= [Cd〖(CN)_3〗^- ]^-+ CN^- K_4=6.4*〖10〗^(-4); Практикийн тооцоонд комплекс нэгдлийн задралын ерөнхий тогтмолоор авдаг бөгөөд энэ нь шат бүрийн тогтмолын үржвэрээр илэрхийлэгдэнэ. К_ер= β= K_1 K_2 K_3 K_4=6.6*〖10〗^(-6) 3.8*〖10〗^(-5) 4.8*〖10〗^(-5) 6.4*〖 10〗^(-4)=7.76*〖10〗^(-18) Харин лавлахад задралын утгаар биш (-lgK)-р өгөгдөнө. –lgK= рК гэж нэрлэдэг. Дээр бичсэн комплекс нэгдлийн хувьд рК=17,11 гэж лавлахад өгөгдөнө. Жишиг даалгавар 1 [Co(NH_3 )_6 ]^(3+) комплекс нэгдлийн рК=35,21 бол энэ комлекс ионы батжилгүйн тогтмолыг ол. Бодолт: –lgK= рК lgKЗ = 35,21 → КЗ=6,16*10-36 болно. Харин батжилын буюу үүсэхийн тогтмол нь үүний урвуу хэмжигдэхүүн учраас Кб = 1/КЗ= 1/6,16*10-36 = 1,6*1035 болж тогтвортой комплекс ион болохыг гэрчилнэ. Жишиг даалгавар 2 Уусмалын рН=5 үед кальцийн комплексонатын (CaTБ2-) уусмалын ионы хүч 0.1 байхад батжилын тогтмол нь 5*1010 бол комплексын нөхцлийн батжилын тогтмолыг ол. Бодолт: Энд лигандын оролцоотой явагдах хүчил-шүлтийн өрсөлдөгч урвалын оролцоог (α) тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл (αТБ-4) коэффциентыг рН=5-д дараах томъёогоор бодож олно. α_(T_Б^(4-) )= 1/(1+[H^+ ]/K_4 +[H^+ ]^2/(K_4 K_3 )+[H^+ ]^3/(K_4 K_3 K_2 )+[H^+ ]^4/(K_4 K_3 K_2 K_1 ))= 1/█(1+[〖10〗^(-5) ]/(5.5*〖10〗^(-11) )+[〖10〗^(-5) ]^2/(5.5〖*10〗^(-11) 〖6.9*〗^(- 7) )+[10^(-5) ]^3/(〖5.5〖*10〗^(-11) 〖6.9*〗^(-7)〗_ 2.1*〖10〗^(-3) )@@+[10^(-5) ]^4/(〖5.5〖*10〗^(-11) 〖6.9*〗^(-7)〗_ 2.1*〖10〗^(-3) 1*〖10〗^(-2) )) =3.5*〖10〗^(-7)
K^H= [CaT_Б ]/([Ca^(2+) ] C_(T_Б ) )=5*〖10〗^10 α_(T_Б )=5*10^10 3.5*10^(- 7)=1.8*10^(-4) Жишиг даалгавар 3 Хэрэв цайрын комплексонатын (Zn TБ2-) батжилын тогтмол нь μ=0,1 байхад 3,2*1016 бол 0,01М аммиакын уусмал дахь уул комплекс нэгдлийн нөхцөлийн батжилын тогтмолыг ол. Бодолт: Комплекс нэгдэл үүсгэхэд лиганд ба комплекс үүсгэгч (Zn2+) ионы оролцоотой явагдах өрсөлдөгч урвалуудыг тооцох хэрэгтэй. β= 3.2*1016; Zn^(2+)+NH_3→[Zn(NH_3 )]^(2+) [Zn(NH_3 )]^(2+)+NH_3→[Zn(NH_3 )_2 ]^(2+) [Zn(NH_3 )_2 ]^(2+)+NH_3→[Zn(NH_3 )_3 ]^(2+) [Zn(NH_3 )_3 ]^(2+)+NH_3→[Zn(NH_3 )_43 ]^(2+) 0.01M аммиакын уусмалын рН-ыг олно. [OH^- ]=√(K_(NH_3 ) C_(NH_3 ) )=√(1.75*10^(-5) 10^(-2) )=4*10^(-4) M pOH=-lg4*10^(-4)=3.4; pH=14-3.4=10.6 αТБ-4-г рН=10,6-д өмнө бичигдсэн томъёог ашиглаж олоход 0,69 гарна. Дараа нь αZn2+ -г 0,01М NH3-д тооцож олно. С_(Zn^(2+) )=[Zn^(2+) ][1+β_1 (NH_3 )+β_2 (NH_3 )^2+β_3 (NH_3 )^3+β_4 (NH_3 )^4 ] α_(Zn^(2+) )=[Zn^(2+) ]/С_(Zn^(2+) ) =1/(1+β_1 (NH_3 )+β_2 (NH_3 )^2+β_3 (NH_3 )^3+β_4 (NH_3 )^4 )= 1/(1+1.51*10^2 10^(-2)+2.69*10^4 10^(-4)+5.5*10^6 10^(- 6)+2.51*10^9 10^(-8) )=2.8*10^(-2) K_H=[ZnT_Б^(2-) ]/(C_(Zn^(2+) ) C_(T_Б^(4-) ) )=βα_(Zn^(2+) ) α_(T_Б^(4-) )=3.2*10^16 2.8*10^(-2)*0.69=6.2*10^14 Бодлогын түүвэр /уусмал дах ионы тэнцвэр/ Материалын балансын тэгшитгэл нь урвалын өгөгдсөн хэлбэрийн атомын тоо нь масс хадгалагдах хууль ёсоор хугацаанаас хамаарч өөрчлөгдөхгүй байх ёстой гэсэн зарчим дээр үндэслэгдэнэ. Хурган чихний хүчлийн уусмалын материалын балансын тэгшитгэлийг бичвэл: C_(C_2 O_4^(2-) (нийт))=[H_2 C_2 O_4 ]+[HC_2 O_4^- ] +[C_2 O_4^(2-) ] Даалгавар: рН=3 үед 0.1М-ийн хурган чихний хүчлийн уусмал дахь C_2 O_4^(2-) ионы тэнцвэрийн концентрацийг бодож олно уу. (Хурган чихний хүчлийн диссиоцацийн тогтмол: K1=5.6∙10-2 , K2=5.4∙10-5 тус тус болно.) 0.5л уусмалд 4.1г ацетат натри агуулагдах бол энэ уусмалын гидролизын зэрэг ба рН-ийг ол. 0.1М цууны хүчил болон 0.1М натрийн ацетатаас тогтсон буфер уусмалын рН- -3М давсны хүчил нэмэхэд уусмалын рН хэрхэн өөрчлөгдөх вэ?
Ундны ус нь хартугалганы хроматаар тодорхойгүй байдлаар бохирдож байдаг тул инженерүүд түүний агуулгыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байдаг. (Хартугалганы хроматын уусахын үржвэр 180С-т 1.77Ч10−14 болно.) Цэвэр усан дахь хартугалганы хроматын уусах чанар хэдтэй тэнцүү вэ? Зарим инженерүүд усан дахь хар тугалганы агуулгыг багасгахын тулд калийн хромат (K2CrO4)-ыг нэмж өгдөг. Тэгвэл 0.1М K2CrO4-ын уусмал дахь хартугалганы хроматын уусах чанарыг бодож ол. Харин усан дахь хроматын хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэхийн тулд хартугалганы нитратыг нэмж өгдөг. 3.0Ч10−7 М хартугалганы нитратын уусмал дахь хартугалганы хроматын уусах чанарыг бодож ол. Тус бүр нь 0.01М NiCl2ба CoCl2-г агуулсан усан уусмал бэлтгэсэн. Бэлтгэсэн уусмал дахь металлуудын аль нэгийг нь тунадасжуулан салгахын тулд Na2CO3-ын ханасан уусмалыг нэмж өгчээ.〖УҮ 〗_(NiCO_3 )=1.3∙〖10〗^(- 7) ба 〖УҮ 〗_(CoCO_3 )=1.0∙〖10〗^(-10) Холбогдох урвалын тэгшитгэлийг бич. Никель болон кобальтын аль нь түрүүлж тунадасжих вэ? Co2+ионы үлдэгдэл концентрацийг бодож ол. Металлыг тунадасжуулан салгасны дараах уусмал дахь Co2+ ба Ni2+ионы процентын агуулгыг бодож ол. Хэрвээ 〖УҮ〗_(〖CaC_2 O〗_(4 ))^ =2.29∙〖10〗^(-9) бол уул давсны уусах чанарыг ол. 1∙〖10〗^(-3) M давсны хүчлийн уусмал дахь 〖CaC_2 O〗_(4 )-ын уусах чанарыг бодож ол. (K1=5.62∙〖10〗^(-2), K2=5.89∙〖10〗^(-5)) Шоргоолжны хүчлийн 0,01 М –ийн 10-3 л уусмалд 6,82∙1018 жижиг хэсгүүд (иончлогдоогүй молекул, үүссэн ионууд) байв. Дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү. Шоргоолжны хүчлийн энэ уусмалын диссоциацын зэргийг олно уу. Энэ уусмал дах устөрөгч ионы концентрацыг бодож олно уу. Шоргоолжны хүчлийн диссоциацын тогтмолыг тооцоолно уу. Энэ уусмалын pOH –ийг олно уу. 25г масстай цууны хүчлийг усанд уусгаж 1л уусмал бэлтгэжээ. Цууны хүчлийн иончлолын тогтмол нь 1,8∙10-5 бол гарган авсан уусмал дах устөрөгч ионы концентрацыг бодож ол. Органик хими Жишиг даалгавар 1 Глицерин, 2-метил бутен-2, пропаналь, цууны хүчил гэсэн дөрвөн бодис өгөгджээ. Энэ дөрвөн бодисын бүтцийн томьёог бичнэ үү. Зэсийн гидроксидтой харилцан үйлчилж гүн хөх өнгийн уусмал үүсгэдэг бодисыг сонгон урвалын тэгшитгэлийг бичнэ үү. Бромын усны өнгийг арилгадаг бодисыг сонгон урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
Зэсийн гидоксидтой халаахад улаан өнгийн тунадас үүсгэдэг бодисыг сонгон урвалын тэгшитгэлийг бичнэ үү. Натрийн гидроксидоор саармагждаг бодисыг сонгон урвалын тэгшитгэлийг бичнэ үү. Жишиг даалгавар 2 Дараах дөрвөн бодисын бүтцийн томёог ажиглаад даалгаврыг гүйцэтгэнэ үү. Эдгээр дөрвөн бодисыг олон улсын нэршлээр нэрлэнэ үү. Эдгээрээс хоёр бодис нь калийн перманганатын сулруулсан уусмалын өнгийг арилгадаг бол явагдах урвалыг бүтцийн томьёогоор дүрсэлнэ үү. Металл натритай харилцан үйлчилдэг бодисыг сонгон урвалын тэгшитгэлийг бичнэ үү. Шүлтийн усан уусмалаар гидролизод ордог бодисыг сонгон урвалын тэнгшитгэл бичнэ үү. Бодлогын түүвэр /Органик хими/ Метаныг хлоржуулж 1.54 г нэгдлийг гарган авчээ. Энэ нэгдлийн агаартай харьцуулсан нягт нь 5.31 болно. Хэрэв метан ба хлорыг 1:12 гэсэн эзэлхүүний харьцаагаар хольж дээрхи нэгдлийг гарган авсан бол урвалд зарцуулагдах хлорыг хичнээн хэмжээний манган(IV) –ын оксидыг ашиглан гарган авч болох вэ? 20.5 г масстай усгүй цууны хүчлийн натрийн давс ба илүүдэл натрийн шохойн холимгийг улайтгаж, гарган авсан бүтээгдэхүүнийг 130.5г MnO2 –оос гарган авсан хлороор гэрлийн нөлөөнд үйлчилжээ. Урвалаар үүссэн хийн бүтээгдэхүүнийг усанд уусгав. Гарган авсан уусмалыг саармаглахад 0.5М –ийн идэмхий натрийн усмалаас хичнээн эзэлхүүн зарцуулагдах вэ? (урвал бүр бүрэн явагдсан болно.) Нэгэн нүүрсустөрөгчийг монохлоржуулж 9.675г масстай нэгдэл гарган авчээ. Гарган авсан бүтээгдэхүүнийг шингэрүүлсэн натрийн гидроксидоор боловсруулан хүчилтөрөгч агуулсан нэгдэлд хувиргаад бүрэн исэлдүүлэхэд 9г ханасан нэг суурьт карбон хүчил үүсгэв. Анхны нүүрсустөрөгчийн томъёог тодорхойл. Хүчлийг бүрэн саармаглахад 2М –ийн (1.08 нягттай) натрийн гидроксидын уусмалаас хэдэн грамм зарцуулагдсан бэ? Урвал бүрийн гарц 100% болно. Пропаныг илүүдэл хүчилтөрөгч дотор шатаахад 1.12л CO2 үүсчээ. Энэхүү хийг 50мл 12% ийн (1.1 г/мл) калийн гидроксидын уусмал дундуур бүрэн нэвтрүүлэхэд ямар давс хичнээн хэмжээгээр үүсэх вэ? Хичнээн эзэлхүүн пропаныг шатаасан бэ? Бутан ба бутений нэгэн изомерийн 20л холимгийг гидротацжуулахад 37 г C4H10O спирт 74% ийн гарцтайгаар үүсчээ. Анхны холимог дахь бутен нь цисс, транс бүтэцтэй байсан гэвэл анхны холимгийн бүрэлдэхүүнийг тодорхойл.
16.8 л бутадиен -1,3 (дивинил) –ийг гидрогенжүүлэхэд үүссэн бутан ба бутены изомерийн холимог нь 800 г 10% -ийн бромын хлорформ дахь уусмалыг өнгөгүй болгосон бол каталитик гидрогенжүүлэх процессоор хичнээн эзэлхүүн устөрөгч шингээснийг тооцоол. Нэгэн ханасан нүүрсустөрөгчөөс гарган авсан монобромид А –г натрийн гидроксидын усан уусмалаар боловсруулж хүчилтөрөгч агуулсан Б –г гарган авчээ. Б –ийн уурыг агаартай хамт халаасан зэс торон дундуур нэвтрүүлэв. Үүссэн хий байдалтай В бодис нь илүүдэл мөнгөний ислийн аммиакан уусмалтай харилцан үйлчилж 43.2г тунадас үүсгэв. Нүүрсустөрөгчийг бромжуулах урвал нь 50% ийн гарцтай явагдсан бөгөөд 9.5г монобромт уламжлал үүссэн гэвэл анхны нүүрсустөрөгчийн томъёог тогтоо. Өндөр температурт 25 л этан ба этены холимгийг дегидрогенжүүлэхэд 10л устөрөгч ялгарчээ. Энэ нөхцөлд этан нь этилен болтлоо дегидрогенжсэн бол анхны холмгийн бүрэдэхүүн хэсгийг тодорхойл. Нүүрсустөрөгч CnH2n нь 16.2 г бромтустөрөгчийг нэгдүүлж хоёрдогч бромт алкилд хувирдаг. Түүнийг натрийн гидроксидын усан уусмалаар үйлчлэхэд 6г харгалзах спирт нь үүсдэг. Хэрэв спиртийн гарц 50% бол нүүрсустөрөгчийн томъёог тогтоо. Циклогексен ба циклогексаны холимгийг дегидрогенжүүлэхэд бензол үүсч, 36.9 г нитробензолыг бүрэн ангижруулж анилин гарган авахад шаардагдах хэмжээний устөрөгч ялгарчээ. Хэрэв анхны холимог 480 г 10% ийн дөрвөнхлорт нүүрстөрөгч дэх бромын усны өнгийг арилгадаг бол холимгийн найрлагыг массын хувиар илэрхийл. Этилены нүүрсустөрөгч CnH2n –ийг 6.72л хлортой нэгдүүлж гарган авсан дихлоридыг шүлтийн усан уусмалаар боловсруулж 22.8г хоёр атомт спирт гарган авчээ. Явагдсан бүх урвал бүрэн явагдсан гэвэл этилений нүүрсустөрөгчийн томъёог тогтоо. Нэгэн нүүрсустөрөгч илүүдэл бромтустөрөгчийг нэгдүүлж 27.2г гуравдагч бромт уламжлал үүсгэдэг. Энэхүү алкен нь 11.2г масстай байсан бол нүүрсустөрөгчийн бүтцийг тогтоо. 7г масстай алкен 80г 20% -ийн CCl4 дэх бромын уусмалын өнгийг арилгадаг бөгөөд цисс, транс изомертэй бол энэ нэгдийн бүтцийн томъёог тодорхойл. Ижил тоо хэмжээ бүхий хий байдалтай ханасан ба ханаагүй хоёр нүүрсустөрөгчийн холимог 80г 20% -ийн дөрвөн хлорт нүүрустөрөгчийн бромын уусмалын өнгийг арилгадаг. Мөнхүү хэмжээний холимгийн шаталтаар 13.44л CO2 үүсдэг. Хэрэв нүүрсустөрөгчидын молекул дах нүүрстөрөгчийн атомын тоо нь ижил гэвэл холимгийн найрлагыг тодорхойл. Цисс изомер бүхий 7г нэгэн этилены нүүрсустөрөгч 2.24л бромтустөрөгчийг нэгдүүлж хоёрдогч бромт уламжлал үүсгэдэг бол энэ нэгдлийн бүтцийн томъёог тогтоо. Ижил тоо хэмжээний ханаагүй бүтэцтэй А ба Б хоёр изомерын холимгийг шатаахад 89.6л СО2 үүсгэдэг. Каталитик аргаар гидрогенжүүлэхэд 44.8л
устөрөгчийг нэгдүүлдэг. Харин энэхүү холимгийг мөнгөний ислийн аммиакан уусмал дундуур нэвтрүүлэхэд тунадас буудаг гэвэл холимог дох нүүрсустөрөгчдын томъёог тогтоо. Этилены нэгэн нүүрсустөрөгчийг гидрогенжүүлэхэд 448мл устөрөгч шингээжээ. Мөнхүү хэмжээний нүүрсустөрөгчийг бромын усаар үйлчлэхэд 4.32г дибромид үүссгэсэн гэвэл нүүрсустөрөгчийн томъёог тогтоо. 3.36л метаны дулааны задралаар үүссэн хийн холимгийг илүүдэл мөнгөний ислийн аммиакан уусмал дундуур нэвтрүүлэхэд холимгийн эзэлхүүн нь 20% -иар буурчээ. Явагдсан урвалын гарцыг тодорхойл. Үүссэн ацетиленаас хичнээн хэмжээний ацетальдегид гарган авч болох вэ? Кучеровын урвалын гарц 70% болно. Нүүрустөрөгч С4Н8 ба бутадиен -1,3 (дивинил) –ын 20л холимгийг бүрэн гидрогенжүүлэхэд хичнээн хэмжээний устөрөгч зарцуулагдах вэ? Энэхүү холимог дох нүүрустөрөгч С4Н8 -ыг 22.2г С4Н10О спиртээс 80% -ийн гарцаар гарган авсан болно. Ижил тоо хэмжээний ацетилен ба формальдегидын холимог 69,6г мөнгөний оксидтой аммиакийн усан уусмалд бүрэн урвалд ордог гэвэл холимгийн найрлагыг массын хувиар илэрхийл. Пропилын спиртээс 2,3-диметил бутан гарган авах урвалын бүдүүвчийг бич. Сүүлийн шатны урвалын гарц 30% ба бусад шатны урвал 80% -тай явагдсан гэвэл 30г пропилын спиртээс хичнээн хэмжээний 2,3-диметил бутан гарган авах вэ? Хоёрдогч спирт CnH2n+1OH –ийн дегидратацаар 201,6г нүүрсустөрөгч үүсдэг. Мөнхүү хэмжээний спиртийг илүүдэл металл натриар үйлчлэхэд 67,2л устөрөгч ялгардаг. Дегидратацжих урвалын гарц 80% байсан гэвэл спиртийн бүтцийг тогтоо. 26.22г бензол ба толуолын холимгийг катализаторгүйгээр гэрлийн нөлөөнд бромжуулжээ. Ялгарсан бромт устөрөгчийг усанд уусгаад үүссэн уусмалыг нь 168г 10% -ийн натрийн гидрокарбонатаар бүрэн саармагжуулжээ. Гарган авсан бромтуламжлалын найрлаганд 46.8% бром агуулагддаг бол томъёог тогтоож анхны холимгийн найрлагыг тодохойл. CnH2n+1OH спиртийг дегиратацжуулаад эцэст нь хлоржуулахад 59.4г дихлорид үүсчээ. Мөнхүү хэмжээний спиртийг илүүдэл натриар үйлчлэхэд 6.72л устөрөгч ялгарав. Анхны спиртийн томьёог тогтоо. Пропанол-1 –ээс пропионы хүчлийн изопропилын эфир гарган авах бүдүүвч зохио. 60г пропилийн спиртээс хэдэн грамм нийлмэл эфир гарган авах вэ? Синтезлэх шат бүрийн гарц 80% болно. 30г изопропилын спиртээс хоёр шатны урвалын дүнд зэс (II) –ийн гидроксидод гүн цэнхэр өнгө үзүүлдэг нэгдэл гарган авчээ. Эхний шатны урвал 80% ба төгсгөлийн шатны урвал тоо ёсоор явагдсан гэвэл гарган авсан бүтээгдэхүүний массыг бодож ол.
CnH2n+1OH анхдагч спиртийг диэтилийн эфирт илүүдэл металл натриар үйлчлэхэд 4.48л устөрөгч ялгарав. Түүний дегидратацаар 22.4г алкен үүссэн бол спиртийн томъёог тогтоо. Этиленгликолийн нэг суурьт ароматик карбон хүчлийн эфирийн гидролизоор 36,6г карбонхүчил гарган авчээ. Түүнийг саармаглахад 108мл 10% -ийн (1,1г/мл) натрийн гидроксидын уусмал зарцуулагджээ. Гидролизоор үүссэн этиленгликоль нь 37.5г зэсийн байвангаас тунадасжуулсан зэс (II) –ийн гидроксидтой бүрэн харилцан үйлчилдэг. Нийлмэл эфирийн томъёог тогтоо. Анхдагч ханасан спиртээс ханаагүй нүүрсустөрөгч гарган авчээ. Түүний хагас нь 120г 20% -ийн дөрвөн хлорт нүүсртөрөгч дэх бромын уусмалын өнгийг арилгадаг. Нөгөө хагасыг нь бүрэн шатаахад 10.08л CO2 үүсдэг. Ямар спиртийг дегидратацид оруулсан бэ? Нэг атомт ханасан спиртээс 7.4г энгийн эфир гарган авчээ. Харин мөнхүү спиртээс 4.48л алкен гарган авсан бол энэ спиртийн томъёог тодорхойл. Ацетиленаас монохлорт цууны хүчлийн этилийн спирт гарган авах бүдүүвч зохио. 24.5г энэхүү эфирийг гарган авахад хичнээн хэмжээний ацетилен зарцуулагдах вэ? Синтелэх урвал бүрийн гарц 50% болно. Нэг моль ханасан анхдагч нэг атомт спирт А –г исэлдүүлж тоо ёсоор Б хүчлийг гарган авчээ. Мөнхүү хэмжээний спиртийг дегидратацжуулаад дараа нь гидратацид оруулан В изомер спиртийг гарган авав. Б ба В спиртүүдээс синтезэлсэн эфирийг шатаахад 67.2л нүүрсхүчлийн хий үүсчээ. Этерфикацын урвалын гарц 50% бол нийлмэл эфирийн томъёог тодорхойл. 7,3г байгалийн нэгэн дипептидийг 14.6% -ийн 1,08г/мл нягттай дасны хүчлээр гидролизод оруулахад 6.3г масстай 28.28% -ийн хлор агуулсан давс гарган авчээ. Анхны дипептидийн боломжит томъёог тогтоож, зарцуулагдсан давсны хүчлийн эзэлхүүнийг тооцоол. А нэгдэл өвөрмөц үнэртэй, өнгөгүй ууршимтгай шингэн. Концентрацтай хүхрийн хүчил ба азотын хүчлийн хольцоорр үйлчлэхэд гашуун гүйлсний үнэртэй, шаравтар өнгийн хүндэвтэр шингэн В үүсдэг. В нэгдлийг шүлтлэг орчинд хөнгөнцагаанаар үйлчлэхэд уур нь пропанаас хоёр дахин хүнд өнгөгүй тосорхог шингэн С үүсдэг. А,В ба С нэгдлүүдийн томъёог тогтоож, явагдсан урвалын тэгшитгэлийг бич. 15,52г масстай метилацетат ба метилформиатын холимгийг халуун барийн гидроксидын 2.5моль/л концентрацтай 68мл уусмалаар боловсруулжээ. Илүүдсэн суурь нь 45.4мл 13.5% -ийн (1.1г/мл) зэс (II) –ийн хлоридын уусмалтай бүрэн харилцан үйлчилж тунадасжуулдаг. Анхны холимгийн найрлагыг массын хувиар илэрхийлж, холимгийг халуун шүлтийн уусмалаар үйлчилсний дараах уусмалтай харилцан үйлчлэх нүүрсхүчлийн хийн эзэлхүүнийг х.н. –д бодож ол. 2,88г масстай нэгэн бодисын дээж илүүдэл натритай тасалгааны температурт (298К ба 101.3кПа) харилцан үйлчлэхэд 489мл устөрөгч ялгардаг. 54мг мөнхүү бодисын шаталтаар 99мг нүүрстөрөгч (IV) –ийн оксид ба 27мг ус
үүсдэг. Харин түүний 1.8г уур нь 473К ба 101.3кПа даралтанд 0.97л эзэлхүүн эзэлдэг гэвэл энэ бодисын томъёог тогтоож бүтцийг тодорхойл. А нүүрсустөрөгчийг халаахад нийлмэл бодис В ба нэгэн дан үүсгэдэг. 650С хүртэл халаасан идэвхижүүлсэн нүүрсэн дундуур В –г нэвтрүүлэхэд уур нь пропиноос бараг хоёр дахин хүнд өнгөгүй ууршимтгай шингэн С –г үүсдэг. А,В ба С нэгдлүүдийн тодорхойлж бүтцийг тогтоо. Натрийн ацетат ба илүүдэл натрийн гидроксидоос тогтсон холимгийг улайтгахад ялгарсан хий гэрлийн нөлөөнд хлортой харилцан үйлчилжээ. Урвалын дүнд 11.95г трихлорметан (хлорформ) үүсчээ. Хлорформын гарц нь 40% бол анхны холимог дах натрийн ацетатын массын хувийг бодож ол. Гурван хуруу шилэнд шингэн байдалтай толуол, ацетальдегид ба гексен -1 гэсэн бодисууд байв. Аль хуруу шилэнд ямар бодис буйг хэрхэн ялган таних вэ? Ялган таних дараалал ба явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү. Пропин болон монохлорталкены изомерийн холимог 1150С ба 98кПа даралтанд 19.75л эзэлхүүн эзэлдэг. Энэхүү холимгийг илүүдэл хүчилтөрөгч дотор шатаахад 21.6г ус үүсчээ. Мөнхүү хэмжээний холимгийг хичнээн хэмжээний 1.7% -ийн (1.01г/мл) мөнгөний нитратын уусмал бүрэн тунадасжуулах вэ? Нэгэн ханаагүй нүүрсустөрөгчийг дөрвөн хлортнүүртөрөгч дэх хлороор илүүдлээр үйлчлэхэд 22.95г дихлорид үүсчээ. Мөнхүү хэмжээний нүүрсустөрөгчийг илүүдэл бромын усаар үйлчлэхэд 36,3г дибромид үүсэв. Нүүрсустөрөгчийн томъёог тогтоож, түүний 4 –өөс доошгүй изомерийн бүтцийн томъёог бичиж, нэрлэ. Пропан, бутен-2 ба хлорпропаны холимгийг хүчилтөрөгч дотор бүрэн шатаажээ. Шаталтын бүтээгдэхүүнийг хөргөхөд 5.09мл 1.10г/мл нягттай шингэн болжээ. Энэхүү шингэнийг натрийн карбонатаар үйлчлэхэд х.н. –д 336мл хий ялгарчээ. Шатаахад зарцуулагдах хүчилтөрөгчийн эзэлхүүнийг х.н. –д хамгийн их ба хамгийн багадаа ханш хэмжээгээр зарцуулагдахаар тооцоол. 0.04 моль нэгэн үл мэдэгдэх органик бодисыг калийн перманганатын усан уусмалаар исэлдүүлэхэд 6.4г калийн бензоат, 11.04г калийн карбонат, 20.88г манганы диоксид, 2.24г калийн гидроксид ба ус үүсчээ. Ямар бодисыг исэлдүүлснийг тогтоож, холбогдох урвалын тэгшитгэлийг бич. Битүү тагласан саванд 25℃ үед хий байдалтай циклопарафин ба илүүдэл хүчилтөрөгчийг 1: 9.5 гэсэн молийн харьцаатай хольж тэсэлжээ. Савыг анхны температур хүртэл хөргөсний дараа саван дахь даралт 1.5 дахин багасчээ. Үл мэдэгдэх нүүрсустөрөгчийн молекул томъёог олж, циклопарафины изомерийг бичиж нэрлэ. Дараах хувирлын бүдүүвч (тэгшитгэлийн коэффициент тавиагүй) өгөгджээ. A + Br2 → B + C B+M→D C + M → E + H2
HC ≡ CH+ D → F + A F+B→E+G E нэгдэл нь 13% металл M агуулдаг бөгөөд G нэгдэл нь С6 Н10 найрлагатай болно. Дээрх нэгдлүүдийн томъёог тогтоож, холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү? Хэвийн нөхцөлд алкен ба устөрөгчийн 26.88 л эзэлхүүнтэй холимогийг тор дээгүүр нэвтрүүлжээ. Урвал явагдсаны дараа алкены 75% урвалд орж, холимгийн эзэлхүүн 20.16 л (хэвийн нөхцөлд) болтлоо буурчээ. Анхны холимгийг бромын усан дундуур нэвтрүүлэхэд бромын усны масс 16.8 г-аар нэмэгджээ. Анхны холимгийн эзэлхүүний найрлагыг хувиар олно уу.Анх ямар алкен авсан бэ? Байгуулалтын томъёог бичиж, нэрлэнэ үү. C3H8O ерөнхий томъёотой X, Y, Z гэсэн 3 органик нэгдэл байв. Ялгаатай боломжит 3 нэгдлийн бүтцийн томьёог бичнэ үү. гэвэл молекулын бүтэц ба нэгдэл дэх молекул хоорондын хүчийн төрөлд үндэслэн өөрийн гаргасан бүтцийн томъёонд буцлах цэгийг харгалзуулна уу. С2Н4О2 ерөнхий томъёотой 4 дэх нэгдэл нь дээрх 3 нэгдэлтэй адил турт буцалдаг бол энэ нэгдлийн бүтцийн томъёог бичнэ үү. Х элемент агуулсан А ба Б нэгдлийн усан уусмал лакмусын цаасны өнгийг өөр өөрөөр өөрчилдөг. А ба Б нэгдэл өөр хоорондоо харилцан үйлчилж, массын 35%-ийн Х элемент агуулсан В нэгдлийг үүсгэдэг. Металл цайр А нэгдлийн сулруулсан усан уусмалтай харилцан үйлчилж мөн В нэгдлийг үүсгэдэг бөгөөд В нэгдлийг халаахад задарч Х элементийн дан бодис, Г хий, Д нэгдлийг үүсгэдэг. Бнэгдлийг Г дотор шатаахад Х элементийн дан бодис, Д бодисыг үүсгэнэ. А-Д нэгдлүүдээр ямар бодисуудыг авсан бэ?Явагдах бүх урвалын тэгшитгэлийг бичнэ үү. А ба Б нэгдлийн байгуулалтын томъёог зурж, элементүүдийн валент чанар, исэлдэхүйн хэм, атомуудын эрлийзжилтийн төрлийг тогтооно уу. 21.62%-ийн хүчилтөрөгч агуулсан, нэгдлийн уурын азоттой харьцуулсан нягт нь 2.64 байх нэгэн органик нэгдлийн изомерийн холимог байв. Нэг изомерийг нь зэсийн оксид бүхий халаасан хоолой дундуур нэвтрүүлэхэд улаан өнгөтэй болж байсан ба цааш мөнгөний оксидын аммиакийн уусмал дундуур нэвтрүүлэхэд тунадас буужээ. Яг адил туршилтыг бусад бүх изомерүүд дээр явуулсан болно. Зэс (II)-ийн оксидын өнгийг өөрчлөөгүй изомерийг нь концентрацтай хүхрийн хүчилтэй цуг халаахад харилцан үйлчилж байв. Даалгавар: Ямар нэгдлийн ямар ямар изомераас тогтсон холимог байсан бэ? Нэгдлүүдийн молекулын байгуулалтын томъёог бичиж, олон улсын нэршлээр нэрлээрэй Явагдах бүх урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
С4Н8О гэсэн найрлагатай А нэгдэл нь калийн перманганатын усан уусмал,бромын ус ба хийн байдалтай бромт устөрөгчтэй урвалд орж Б,В,Г нэгдлүүдийг үүсгэнэ.Б,В,Г нэгдлүүдийг устай халаах үед бүх урвалын дүнд органик нэгдэл Д үүснэ.Энэ үед 2 усан уусмалд нь Е бодис, 3 дахь уусмалд нь Ж бодис агуулна. Е ба Ж –ийн нэг нь хүчлийн оролцоотой Д – тэй харилцан үйлчлэх үед С4Н10О2 ба С4Н14О2 найрлагатай Х ба У нэгдэл үүснэ. С4Н8О найрлагатай ,батжилтай цагираг биш бүх нэгдлүүдийн бүтцийн томьёог бич. Эдгээр изомерүүдээс дээр нэрлэсэн 3 урвалжтай бүгдтэй нь урвалд орох изомерийг сонго. А бодисын бүтцийн томьёог тогтоо. Бодлогын нөхцөлд тохирох урвалын тэгшитгэлийг бич. А бодисыг ямар ямар аргаар гарган авах вэ? Урвалын тэгшитгэлийг бич. Нэг хоёрчийн холбоо агуулсан ханаагүй нэг атомт спиртийг гидрогенжүүлэх үед үүссэн нэгдэл дэх нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийг агуулга анхны нэгдлийнхтэй харьцуулахад 1,59% ба 0,42%-иар буурлаа. Анхны спиртийг озонжуулах үед этаналь ба кетоспирт үүсдэг бол анхны спиртийн томьёог ол. Хариултаа тооцоогоор батал. Анхны спиртийн озонжих урвалын схемийг бич. Устөрөгчөөс 14,4 дахин хүнд ,нэг гомологийн зэргэлдээ хоёр нүүрсустөрөгч агуулсан хийн холимог байжээ.Энэ холимгоос 16,8 л дээжийг устай урвалд оруулж, үүссэн бүтээгдэхүүнийг усанд уусгаж 350 мл уусмал бэлтгэжээ.Уусмалаас 10 г таслан авч , 1 н. 70 мл мөнгөний нитратаас бэлтгэсэн мөнгөний оксид ( I ) – ын уусмалтай халаажээ. Урвалд ороогүй үлдсэн Ag2О – г аммиакийн усан уусмалд уусгаж , үлдсэн тунадасыг шүүж, шүүгдсийг азотын хүчлээр хүчиллэгжүүлж илүүдэл натрийн бромид нэмэхэд 9,4 гр тунадас буужээ. Хийн холимгийн устай урвалд ороогүй хэсгийг , гидрогенжүүлэхээр 50 % -ийн илүүдэл устөрөгчийг цагаан алтан катализатор дээгүүр нэвтрүүлэхэд , эзэлхүүн нь 11,2 л - ээр багасчээ (. х.н .) Анхны хольцод ямар нүүрсустөрөгчид байсан бэ? Урвалуудын тэгшитгэлийг бичнэ үү? Анхны холимгийн найрлагыг эзэлхүүний хувиар тооцоолно уу? Нүүрсустөрөгч бүрийн хэдэн хувь нь устай урвалд орсон бэ? С5Н10 – гэсэн найрлагатай хоёр янзын нүүрсустөрөгч байв.Энэ нүүрсустөрөгчид бромын усыг өнгөгүй болгодог .Харин калийнперманганатын концентрацитай уусмалаар үйлчлэхэд нэг нь ацетон ба цуугийн хүчил , нөгөө нь шоргоолжны хүчил ба изотосны хүчил тус тус үүсг энэ . Дээрхи нүүрсустөрөгчдийн байгуулалтын томьёо , холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж батал. Кальцийн карбид ба усны оролцоотойгоор Цууны хүчил Этанол Этилен ба полиэтилен
Хлорвинил Бензол Дээрхи бодисуудыг гарган авах урвалын тэгшитгэлийг бич. Сорилго 1-1 1-р бодлого Нэгдэлдээ +2 ба +3 исэлдлийн зэрэг үзүүлдэг 1.76 г масстай МеS гэсэн томъёо бүхий найрлагатай нэгэн металлын сульфидыг илүүдэл хүчилтөрөгч дотор шатаажээ. Хатуу үлдэгдлийг ханш хэмжээний 29.4% -ийн хүхрийн хүчилд уусгав. Гарган авсан уусмалд давсны агууламж 34.5% байсан бөгөөд түүнийг хөргөөхөд 2.9 г талсгидрат тундасжиж, уусмалд агуулагдах давсны агууламж 23.0% болтлоо буурчээ. Даалгавар: Анхны нэгдлийн томъёог тогтоо. Талст уст давсны томъёог тодорхойлно уу. 2-р бодлого 18.2 г масстай зэс ялтсыг 230 г масстай 10% -ийн төмөр (III) –ийн хлоридын уусмалд дүржээ. Хэсэг хугацааны дараа ялтсыг уусмалаас гаргахад уусмал дах төмөр (III) –ийн хлорид ба зэс (II) –ийн давсны цулын хувь тэнцүү болсон байв. Даалгавар: Явагдсан урвалын тэгшитгэлийг бичнэ үү. Урвалын дараах ялтасны массыг бодож олно уу. 3-р бодлого Мөнгөний нитратын 0,70 моль/л концентрацтай 786 мл уусмал дээр 70.1 г масстай натри ба рубидийн бромидын холимгийг нэмжээ. Буусан тунадасыг шүүгээд, шүүгдэс рүү төмөр ялтас дүрэв. Урвал явагдаж дууссаны дараа ялтасны масс 4.0 г –аар өөрчлөгджээ. Даалгавар: Явагдсан урвалуудын тэгшитгэлийг бичнэ үү. Урвалд орсон төмрийн массыг тооцоолно уу. Анхны холимог дох хлоридуудын массын хувийг бодож ол. 4-р бодлого Хром (III) –ын нитрат ба давсны хүчил агуулсан уусмал 21.0 мл 11.93% -ийн 0.95 г/мл нягттай аммиакийн усан уусмалтай бүрэн харилцан үйлчилдэг. Харин харилцан үйлчлэлээр үүссэн тунадсыг улайтгахад 1.52 г хатуу үлдэгдэл гарчээ. Даалгавар: Анхны уусмалд агуулагдах бодисуудын молийн концентрацыг бодож ол. Анхны уусмалын эзлэхүүн 50 мл бол энэхүү уусмал дээр 2.4 г нунтаг зэсийг нэмэхэд ялгарах хийн эзлэхүүнийг (х.н.) –д тооцоол. Сорилго 1-2
1-р бодлого 3% -ийн калийн сульфатын 500 г уусмалд хэдэн грамм KCr(SO4)2∙12H2O гэсэн найрлагатай цөрийг уусгжээ. Даалгавар: Уусмалд агуулагдах калийн сульфатын цулийн хувь дөрөв дахин их болсон бол хэдэн грамм цөрийг уусгасан бэ? Гарган авсан уусмалыг илүүдэл калийн сульфидээр үйлчлэхэд (х.н.) –д ялгарах хийн эзлэхүүнийг бодож ол. 2-р бодлого Дан бодис А харанхуйд устөрөгчтэй тэсрэлтээр нэгдэж хий байдалтай В нийлмэл бодис үүсгэдэг. В хий шилтэй харилцан үйлчилж С хортой хийг үүсгэдэг бөгөөд энэ хий В хийтэй харилцан үйлчилж D хүчтэй хүчлийг үүсгэдэг бол: Даалгавар: А, В,С ба D бодисыг нэрлэнэ үү. Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. 3-р бодлого Найрлагандаа кали, хлор ба хүчилтөрөгч агуулсан 0,543 г масстай давс бүхий уусмалыг хүчиллэгжүүлээд илүүдэл калийн иодидыг нэмэхэд 1.524 г иод үүсэв. Даалгавар: Давсны томъёог тогтооно уу. Анхны давсны бүрэн задралаар хатуу бодисын масс хэдэн хувиаар буурах вэ? 4-р бодлого 2.88 г масстай натрийн хлорид ба зэс (II) –ийн хлоридын дигидратын холимгийг илүүдэл концентрацтай хүхрийн хүчилтэй халаахад ялгарсан хийг 12% -ийн натрийн гидроксидын 1.13 г/мл нягттай 17.7 мл уусмалд шингээв. Үүссэн уусмал нь 0.7 моль/л концентрацтай хүхрийн хүчлийн 15 мл уусмалаар бүрэн саармагждаг бол: Даалгавар: Анхны холимогт агуулагдах давсуудын массын хувийг бодож ол. Хүчлээр үйлчлэхэд үүсэх хийн эзлэхүүнийг (х.н.) –д бодож олно уу. Сорилго 1-3 1-р бодлого 400г 5.0% -ийн кальцийн бромидын уусмал дээр 18.9 г натрийн сульфит нэмжээ. Үүссэн холимог дундуур 2.24 л хүхэр (IV) –ийн оксидыг (х.н.) –д нэвтрүүлэв. Даалгавар: Үүссэн уусмал дах ууссан бодисын массын хувийг бодож олно уу. Буусан тунадасны массыг тооцоолж олно уу. 2-р бодлого
Сайтар нунтагласан хөнгөнцагаан, цайр ба хүхрийн холимгийг урвал бүрэн явагдаж дуустал халаажээ. Гарган авсан хатуу бүтээгдэхүүнийг давсны хүчил бүрэн уусгахад 784 мл (х.н.) –д хий ялгарав. Түүнийг илүүдэл зэсийн нитратын уусмал дундуур нэвтрүүлэхэд 1.92 г тунадас буусан гэвэл: Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Анхны холимог дах бодис бүрийн хамгийн ихээр агуулагдах боломжит найрлагыг цулын хувиар илэрхийлнэ үү. 3-р бодлого 6.0 г мөнгөнусыг илүүдэл концентрацтай азотын хүчлээр үйлчилж гарган авсан хийг 120 г 8.0% -ийн калийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлээд уусмалыг хүчиллэгжүүлэв. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Гарган авсан уусмал дээр калийн иодидыг нэмэхэд үүсэх иодын массыг хамгийн их байхаар тооцоол.уу. 4-р бодлого Төмөр, нүүрс ба зэс (I) –ийн оксидын 5:2:1 гэсэн молийн харьцаа бүхий холимог байв. Даалгавар: 44,8 г ийм холимгийг халаалтын дор бүрэн уусгахад 96% -ийн (1.84 г/мл) азотын хүчлийн уусмалаас хичнээн эзэлхүүн зарцуулагдах вэ? Урвал явагдахад ялгарсан хийн эзлэхүүнийг (х.н.) –д бодож олно уу. Сорилго 1-4 1-р бодлого Тодорхой масстай кальцийн карбонатыг бүрэн задлахад 23.1 кДж дулаан шингээжээ. Гарган авсан нүүрстөрөгч (IV) –ийн оксидыг 201 г 8.5% -ийн барийн гидроксидын уусмалд шингээв. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Кальцийн карбонатын дулаанаар задрах урвалын дулааны илрэл 178 кДж/моль бол үүссэн уусмал дах ууссан бодисын цулын хувийг бодож ол. 2-р бодлого Хөнгөнцагааны давсны 7% -ийн хоёр уусмалаас тэнцүү массаар таслан авч илүүдэл шингэрүүлсэн калийн карбонатаар боловсруулжээ. Буусан тунадсыг шүүгээд улайтгахад үүссэн хатуу үлдэгдлүүдийн масс нь нэг нөгөөгөөс хоёр дахин их байв. Уусмал бүрээс 100 г таслан авч тус бүрд нь 1.5 л хлор (220С, хэвийн даралт) нэвтрүүлээд уусмалуудыг ууршуулахад ижил талсуст давс (гексагидрат) гарган авсан гэвэл: Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Анхны уусмалууд дах давсуудын томъёог тодорхойлно уу.
Уусмал бүрээс гарган авсан талсустын массыг бодож олно уу. 3-р бодлого 0.38 г масстай нүүрстөрөгч (II) –ийн оксид ба устөрөгчөөс тогтсон хийн холимгийг халаасан 6.40 г зэс (II) –ийн оксид дундуур нэвтрүүлжээ. Үүссэн бодисыг 28.30 мл хүхрийн хүчлийн (9.8% -ийн, 1.06 нягттай) уусмалаар боловсруулжээ. Илүүдэл хүчлийг саармаглахад 0.5 моль/л концентрацтай натрийн гидрокарбонатын уусмалаас 40 мл зарцуулагджээ. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Анхны холимгийн массын хувийг тооцоолно.уу. Анхны холимгийн эзлэхүүнийг (х.н.) –д бодож ол. 4-р бодлого 8г төмөр (III) –ийн оксидыг ангижруулж гарган авсан төмөр (II) -ийн оксидыг ханш хэмжээний 24.5% -ийн хүхрийн хүчлийн уусмалд уусгав. Гарган авсан уусмалыг 00С хүртэл хөргөөхөд долоон молекулт уст талст давс тунадасжиж, ханасан уусмал дах давсны агууламж 13.6% болсон гэвэл: Талст устын массыг бодож олно уу. Сорилго 1-5 1-р бодлого 250 г масстай 19.6% -ийн хүхрийн хүчлийн уусмалд 280С ба 100.1 кПа даралтанд буй 20 л эзэлхүүнтэй аммиакыг шингээв. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Гарган авсан уусмалд агуулагдах ууссан бодисын массын хувийг бодож олно уу. 2-р бодлого Массын хувиараа тэнцүү агуулагдах нэгэн газрын шүлтэт металлын карбонат ба сульфидын холимгийг давсны хүчлийн уусмалд бүрэн уусгажээ. Урвалын дүнд гелитэй харьцуулсан нягт нь 9.5 –тай тэнцүү хийн холимог үүссэн бол: Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Анхны нэгдлүүдийн найрлагыг тогтооно уу. 3-р бодлого Хөнгөнцагааны гидроксидыг халааж задлахад 28.5 кДж дулаан зарцуулав. Хатуу үлдэгдлийг калийн гидроксидын 5.9% -ийн 284.7 г уусмалд уусгажээ. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Хэрэв хөнгөнцагааны гидроксидын дулаанаар задрах урвалын дулааны илрэл 95 кДж/моль бол гарган авсан уусмалд агуулагдах ууссан бодисын массын хувийг бодож ол. 4-р бодлого
Хүхэр (IV) –ийн оксидыг калийн перманганатын уусмал дундуур нэвтрүүлэхэд үүссэн уусмалд агуулагдах хүхрийн хүчлийн массын хувь 10% байсан бол гэвэл: Даалгавар: Явагдсан урвалуудын тэгшитгэлийг бичнэ үү. Гарган авсан уусмалд агуулагдах бусад бүтээгдэхүүн бодисын массын хувийг бодож ол. Сорилго 1-6 1-р бодлого Хоёр валенттай нэгэн металлын нитратын бүрэн задралаар хатуу үлдэгдлийн масс анхны нитратын массын 55.6% -тай тэнцүү байв. Даалгавар: Нитратын томъёог тогтооно уу. Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. 2-р бодлого Фосфиныг хүхрийн хүчлээр хүчиллэгжүүлсэн калийн дихроматын уусмал дундуур нэвтрүүлэхэд үүссэн уусмалд агуулагдах фосфорын хүчлийн массын хувь 8% байсан бол: Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Гарган авсан уусмалд агуулагдах бусад бүтээгдэхүүн бодисын массын хувийг бодож олно уу. 3-р бодлого Өндөр температурт А ба В дан бодисууд харилцан үйлчилж хатуу бодис С –г үүсдэг. Нэг моль С бодисыг бүрэн гидролизод оруулахад дөрвөн моль хатуу нэгдэл D ба гурван моль Е хий үүсэв. D нэгдэл нь шүлтэнд уусдаг бол: Даалгавар: А –аас F бодисуудын томъёог бичиж,нэрлэнэ үү. Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. 4-р бодлого 60 г масстай натрийн сульфатын ханасан уусмалд 10 г усгүй давс нэмжээ. Гарган авсан холимгийг халааж бүрэн уусгаад анхны температур хүртэл хөргөөхөд 35.4 г талстгидрат тунадасжив. Хэрэв ханасан уусмал дахь давсны агууламж 34.2% байсан бол талстгидратын томъёог тогтооно уу. Сорилго 1-7 1-р бодлого 1.26 г магни ба хөнгөнцагааны хайлшыг 35 мл хүхрийн хүчлийн (19.6% -ийн 1.14 г/мл нягттай) уусмалаар үйлчлэв. Илүүдэл хүчил нь 28.6 мл калийн гидрокарбонатын 1.4 моль/л концентрацтай уусмалтай бүрэн харилцан үйлчилжээ. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Анхны хайлш дах металлуудын массын хувийг бодож олно уу.
Урвалаар ялгарсан хийн эзлэхүүнийг (х.н.) –д тооцоолно уу. 2-р бодлого 3.36 л хүхэртустөрөгчийг илүүдэл хүчилтөрөгч дотор бүрэн шатааж, шаталтын бүтээгдэхүүнийг нь 23% -ийн 50.4 мл натрийн гидроксидын (нягт нь 1,21) уусмалд шингээв. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Гарган авсан уусмалд агуулагдах бусад бүтээгдэхүүн бодисын массын хувийг бодож олно уу. Илүүдэл кальцийн гидроксидоор үйлчлэхэд үүсэх тунадасны массыг тооцоолно уу. 3-р бодлого 39.2 г масстай кальцийн сульфат ба нүүрсний холимгийг 10000С температурт агааргүй орчинд улайтгав. Гарган авсан бүтээгдэхүүнийг илүүдэл давсны хүчлээр боловсруулахад 2.4 г үл уусах үлдэгдэл үлджээ. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Анхны холимгийн массын хувийг бодож олно уу. 4-р бодлого 50л калийн карбонатын 3 моль/л концентрацтай 1.30 г/мл нягттай уусмал дээр 35.7 мл 17% -ийн цайрын хлоридын 1.12 г/мл нягттай уусмал нэмжээ. Буусан тунадасыг шүүсний дараах шүүгдэст ууссан бодисын массын хувийг бодож олно уу. Сорилго 1-8 1-р бодлого Кальцийн карбонат ба магнийн карбонатын холимгийг тогтмол масстай болтол халаав. Анхны холимгийн масс 48.21% -иар буурсан гэвэл. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Анхны холимог дох бодисуудын массын хувийг бодож олно уу. 2-р бодлого 20.80% -ийн 150 грамм масстай барийн хлоридын уусмал дундуур 30 минутын турш 8.04 А хүчтэй гүйдлийг нэвтрүүлжээ. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Гарган авсан уусмалд агуулагдах бодис бүрийн массын хувийг бодож олно уу. Катод дээр ялгарсан хийг 1.5 атм даралтын дор 200С температурт хураан авсан гэвэл энэ хийн эзлэхүүнийг тооцоолно уу. 3-р бодлого 250 грамм масстай цайрын хлоридын 16.32% -ийн уусмалд электролиз явуулжээ. Даалгавар:
Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Анод дээр хэвийн нөхцөлд 5.6 л хий ялгарсан бол гарган авсан уусмалд агуулагдах бодисын массын хувийг бодож олно уу. 4-р бодлого 100 мл мөнгөнус (II) –ын ба мөнгөний нитратын уусмал дундуур катод дээр металлууд бүрэн ялгартал 4.825 А цахилгаан гүйдлийг нэг цагийн турш нэвтрүүлжээ. Даалгавар: Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. Урвалын дүнд катодын масс 19.29 граммаар ихэссэн бол анхны уусмалд агуулагдах давс бүрийн молийн концентрацыг бодож олно уу. Сорилго 2-1 1-р бодлого Дараах хувирлын дагуу явагдах урвалын тэгшитгэлийг бич. Cr → Cr(NO3)3 → Cr2O3 →CrO → Cr → CrSO4 → Cr(OH)2→ Cr(OH)3 → Na[Cr(OH)4] 2-р бодлого Нэгэн нэгдэлд 19.44% төмөр, 9.72% азот, 66.67% хүчилтөрөгч болон устөрөгч агуулдаг. Уг нэгдлийн молекул масс нь 288 м.а.н. бол тухайн нэгдлийн томъёог тогтоож, бодисын ямар ангилалд хамаарагдахыг тогтоож нэрлэ. Энэхүү нэгдлийн найрлага дах ионуудыг таних урвалын тэгшитгэл бичнэ үү. 3-р бодлого 100мл 40% -ийн хүхрийн хүчлийн 1.3 г/мл нягттай уусмал уруу тодорхой масстай барийн хлоридын хоёр молекул талстустыг нэмэхэд уусмал дах хүхрийн хүчлийн агуулга 10% болтлоо буурав. Нэмсэн устталстын массыг бодож ол. 4-р бодлого Азот ба устөрөгчөөс тогтсон хийн холимгийн хүчилтөрөгчтэй харьцуулсан нягт 0.55 бөгөөд 6000С –д никель катализатор дундуур нэвтрүүлэхэд үүссэн хийн холимгийн устөрөгчтэй харьцуулсан нягт нь анхны холимгийн хүчилтөрөгчтэй харьцуулсан нягтаас 25% -иар их байсан бол урвалын дүнд үүссэн хийн холимгийн эзлэхүүний найрлагыг бодож ол. Сорилго 2-2 1-р бодлого Дараах хувирлын дагуу явагдах урвалын тэгшитгэлийг бич. N2 → NO → NO2 →NaNO3 → NH3 → Al(OH)3 → NaAlO2 → AlCl3 →Cl2 2-р бодлого 50.4г масстай магнийн карбонатын дулааны бүрэн задралаар үүссэн магнийн оксидыг тодорхой масстай 25% -ийн хүхрийн хүчлийн уусмалд уусгав. Гарган авсан уусмалыг 00С хүртэл хөргөөхөд долоон молекул уст талст давс
талсжиж, зөвхөн 26.2% -ийн давсны уусмал үүсчээ. Талсжиж буусан давсны массыг бодож ол. 3-р бодлого Металл кали ба калийн оксидын 11.35г масстай холимгийг 58.7мл усаар үйлчилж 20% -ийн шүлтийн уусмал гарган авчээ. Анхны холимгийн найрлагыг ол. 4-р бодлого 19.8г хөнгөнцагаан, 18.9г цахиурын оксидоос тогтсон холимгийг удаан хугацаанд улайтгахад үүсэх хайлш дахь цахиурыг уусгахад 33.5% -ийн калийн гидроксидын уусмалаас хэдэн милолитр зарцуулагдах вэ? (Шүлтийн уусмалын нягт нь 1.325 г/мл болно.) Сорилго 2-3 1-р бодлого Дараах хувирлын дагуу явагдах урвалын тэгшитгэлийг бич. CuSO4 → A → B → C → D → E → CuSO4 2-р бодлого Колбальт (II) –ын нитратын уст талстын массын 65.98% нь хүчилтөрөгч агуулагддаг бол уст талстын томъёог тогтоо. 50г усанд 50г уст талстыг уусгахад хэдэн процентын уусмал үүсэх вэ? Энэхүү талстын дулааны задралыг урвалын тэгшитгэлээр илэрхийл. 3-р бодлого 100г 25% -ийн барийн гидроксидын уусмалд Х грамм барийг нэмжээ. Энэ үед У грамм 40% -ийн барийн гидроксидын уусмал үүсэв. Х ба У –ын хэмжээг бодож ол. Хэрэв У грамм уусмалыг саармаглахад зарцуулагдсан 1М –ийн давсны хүчлийн уусмалын эзлэхүүнээс 7 дахин бага эзлэхүүнтэй гэвэл У грамм уусмалын молийн концентрацийг бодож ол. 4-р бодлого Хүхэр (IV) –ийн оксид ба хүчилтөрөгчөөс тогтсон хийн холимгийн устөрөгчтэй харьцуулсан нягт 24 бөгөөд энэхүү холимгийг 4500С –д V2O5 гэсэн катализатор дундуур нэвтрүүлэхэд үүссэн хийн холимгийн устөрөгчтэй харьцуулсан нягт анхны холимгийн устөрөгчтэй харьцуулсан нягтаас 25% –иар илүү байсан бол урвалын дүнд үүссэн хийн холимгийн эзлэхүүний найрлагыг бодож ол. Сорилго 2-4 1-р бодлого 22.72г давсыг халааж задлахад 12.8г магнийн оксид, 7.04г нүүрстөрөгч (IV) – ийн оксид ба 2.88г ус үүсэв. Давсны томъёог тогтоож нэрлэ. Гарган авах урвалын тэгшитгэл бич. 2-р бодлого Дараах хувирлын дагуу явагдах урвалын тэгшитгэл бич. Cl2 → KClO3 → O2 → P2O5 → H3PO4 → Ca3(PO4)2 → CaHPO4 3-р бодлого
8г төмөр (III) –ийн оксидыг ангижруулж гарган авсан төмөр (II) –ийн оксидыг 24.5% -ийн тодорхой масстай халуун хүхрийн хүчилд уусгав. Гарган авсан уусмалыг 00С хүртэл хөргөөхөд долоон молекул уст талст давс талсжжээ. Энэ температурт ханасан уусмал дахь давсны агуулга 13.6% бол талсжсан давсны массыг бодож ол. 4-р бодлого 4,48л хэвийн нөхцөлд буй хийн холимог метан ба ацетиленыг агуулдаг. Энэхүү холимгийн устөрөгчтэй харьцуулсан нягт 11.75 бөгөөд анхны холимгийн шаталтаар үүссэн хийн 14% -ийн калийн гидроксидын 360г уусмал дундуур нэвтрүүлэв. үүссэн уусмал дахь давсны агуулгыг бодож ол. Сорилго 2-5 1-р бодлого Дараах бүдүүвчийн дагуу урвалын тэгшитгэл бич. Cu(NO3)2 □(→┴(〖 t〗^0 ) ) A □(→┴(〖 C, t〗^0 ) ) B □(→┴(〖 H〗_2 SO_(4(конц.)) ) ) C □(→┴(〖 H〗_2 S ) ) D 2-р бодлого 60г пиритийн бүрэн шаталтаар үүссэн хийг 463г 15% -ийн калийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлжээ. Үүссэн уусмалын массын найрлагыг бодож ол. 3-р бодлого 5.6л эзлэхүүнтэй хэвийн нөхцөлд буй этан ба пропанаас тогтсон устөрөгчтэй харьцуулсан нягт нь 19.9 байх нэгэн хийн холимгийн шаталтаар үүссэн хий байдалтай бодисыг 20% -ийн 160г идэмхий натрийн уусмал дундуур нэвтрүүлжээ. Үүссэн уусмалын найрлагыг массын хувиар илэрхийл. 4-р бодлого 6.4г улайтгасан зэсийн дээгүүр 80% -ийн гарцтайгаар хүчилтөрөгчийн нэвтрүүлж гарган авсан зэс (II) –ийн оксидыг тодорхой масстай 20% -ийн хүхрийн хүчлийн уусмалд уусгажээ. Үүссэн уусмалыг 00С хүртэл хөргөөхөд таван молекул уст талст давс талсжив. Энэ температурт ханасан уусмалын цулийн хувь 25% бол талсжсан давсны массыг бодож ол. Сорилго 2-6 1-р бодлого Дараах бүдүүвчийн дагуу урвалын тэгшитгэл бич. S0 → S+4 → S+6 → S+6→ S+6 → S+6 →S-2 2-р бодлого Хромын хоёр сульфидын 1.84г масстай холимгийг илүүдэл давсны хүчлээр үйлчилжээ. Үүссэн уусмал уруу илүүдэл шүлт нэмэхэд 0,86г тунадас буув. Буусан тунадасыг шүүж шүүгдэс дундуур нүүрсхүчлийн хий нэвтрүүлэхэд дахин тунадас буусан бол хоёр дахь тунадасны массыг бодож ол. Явагдсан бүх урвалын тэгшитгэлийг бич. (урвалыг инертлэг орчинд явуулсан болно.) 3-р бодлого
14,22г калийн перманганатыг халааж задлахад 12.94г хатуу үлдэгдэл үүссэн. Хатуу үлдэгдлийг 36.5% -ийн давсны хүчлээр үйлчлэхэд (х.н.) –д ялгарах хлорын эзлэхүүнийг бодож ол. Хүчлийн уусмалын нягт 1,18г/мл бол зарцуулагдах хүчлийн уусмалын эзлэхүүнийг бодож ол. 4-р бодлого 270С –д 311.625кПа даралтын дор буй 2л этан ба пропаны хийн холимгийн устөрөгчтэй харьцуулсан нягт 19.9 бөгөөд энэхүү холимгийн шаталтаар үүссэн хийг 20% -ийн натрийн гидроксидын 160г уусмал дундуур нэвтрүүлэхэд үүсэх уусмал дахь давсны агуулгыг бодож ол. Сорилго 2-7 1-р бодлого Дараах бүдүүвчийн дагуу урвалын тэгшитгэл бич. P0 → P-3 → P-3 → P+5→ P+5 → P+5 →P0 2-р бодлого 4.53г масстай хромын хоёр гидроксидын холимгийг илүүдэл давсны хүчилд бүрэн уусгав. Гарган авсан уусмал уруу илүүдэл шүлтийг нэмбэл 3.62г масстай тунадас буув. Тунадасыг шүүж шүүгдэс рүү нүүрсхүчлийн хийг нэвтрүүлэхэд дахин тунадас буужээ. Хоёр тунадас ямар бодис байсан бөгөөд хэчнээн хэмжээтэй үүссэн бэ? Явагдсан урвалын тэгшитгэлийг бич. (урвалыг инертлэг орчинд явуулсан болно.) 3-р бодлого. 22.12г масстай калийн перманганатыг халааж задлахад 21.16г хатуу холимог үүсчээ. Үүссэн холимгийг 36.5% -ийн давсны хүчлийн (ρ=1.18г/мл) уусмалаар үйлчилбэл (х.н.) –д хэчнээн литр хлор ялгарах вэ? Зарцуулагдах давсны хүчлийн уусмалын эзлэхүүнийг тооцоол. 4-р бодлого 46.5г кальцийн фосфатаас тоо ёсоор гарган авсан фосфорыг хүчилтөрөгчөөр бүрэн исэлдүүлж, 400мл 2М –ийн натрийн гидроксидын уусмалд уусгав. Үүссэн уусмалд ямар давс, хэчнээн хэмжээгээр үүссэн бэ? Сорилго 2-8 1-р бодлого Дараах бүдүүвчийн дагуу урвалын тэгшитгэл бич. FeO → A → B → C→ D → E → FeO 2-р бодлого. 33.1г масстай хартугалга (II) –ын нитратын дулааны задралаар үүссэн хийн бүтээгдэхүүнийг 140г масстай 8% -ийн калийн гидроксидын уусмалд дундуур нэвтрүүлжээ. Үүссэн уусмал дахь ууссан бодис бүрийн цулын хувийг бодож ол. 3-р бодлого 3.2г масстай Ме2S гэсэн томъёо бүхий сульфидыг (энэ металл нь нэгдэлдээ +1 ба +2 гэсэн исэлдлийн зэрэг үзүүлдэг.) илүүдэл хүчилтөрөгч дотор шатаажээ. Хатуу үлдэгдлийг 39.2% -ийн тодорхой масстай хүхрийн хүчлийн уусмалд уусгав. Шинээр үүссэн уусмалд давсны агууламж нь 48.5%
байсан бөгөөд түүнийг хөргөөхөд 2.5г масстай уст талст давс талсжин, давсны цулын хувь 44.9% болтлоо буурчээ. Талст гидратын томъёог тогтоо. 4-р бодлого 31г масстай кальцийн фосфатаас тоо ёсоор гарган авсан фосфорыг хүчилтөрөгчөөр исэлдүүлж, үүссэн бүтээгдэхүүнийг 300мл 1.5моль/л концентрацтай калийн гидроксидын уусмалд уусгав. Шинээр үүссэн уусмалд ямар давс хэчнээн хэмжээгээр агуулагдаж байгаа вэ? Тооцоогоор баталж, явагдсан урвалын тэгшитгэлийг бичнэ үү. Сорилго 2-9 1-р бодлого Дараах хос бодисын хооронд явагдах боломжит бүх урвалын тэгшитгэлийг бичиж, урвал явагдах нөхцлийг тодорхой бичнэ үү. Натрийн гидрокарбонат ба барийн гидроксид Фосфор (III) –ын оксид ба зэс (II) –ийн нитрат Натрийн ацетат ба натрийн гидроксид 2-р бодлого 4.4г масстай MeS гэсэн томъёотой (энэ металл нь нэгдэлдээ +2 ба +3 гэсэн исэлдэхүйн хэм үзүүлдэг.) сульфидыг илүүдэл хүчилтөрөгч дотор шатаажээ. Үүссэн хатуу үлдэгдлийг тодорхой хэмжээтэй 37.8% -ийн азотын хүчилд уусгахад 41.7% -ийн давсны уусмал үүсчээ. Энэхүү уусмалыг хөргөхөд 8,08г масстай талстгидрат талсжиж, уусмалд буй давсны цулийн хувь нь 34.7% болтлоо буурсан байв. Талст устын томъёог тогтоо. 3-р бодлого Ижил молийн харьцаатай нэг валенттай металлын нитрат, карбонат ба фторидын холимгийг улайтгахад масс нь 12.2 граммаар хорогдов. Анхны холимгийн массын 75.39% нь металл эзэлж байсан гэвэл холимгийн массыг бодож ол. 4-р бодлого Калийн нитрат (V) ба хлорат (V) –ын 6,49г холимгийг манган (IV) –ын оксидын байлцаатайгаар хий бүрэн ялгарч дуустал халаажээ. Энэ хийг халаасан зэс бүхий хоолой дундуур нэвтрүүлж, үүссэн бүтээгдэхүүнийг 53.1мл 19.6% -ийн (ρ=1.13) хүхрийн хүчлийн уусмалд уусгав. Үүссэн уусмалыг саармаглахад 25мл 1.6моль/л концентарцтай NaOH –ын уусмал зарцуулагдав. Анхны холимгийн найрлагыг массын хувиар илэрхийлж, ялгарсан хийн эзлэхүүнийг х.н. –д бодож ол. Сорилго 2-10 1-р бодлого Дараах хос бодисын хооронд явагдах боломжит бүх урвалын тэгшитгэлийг бичиж, урвал явагдах нөхцлийг тодорхой бичнэ үү. Кальцийн гидросульфат ба калийн гидроксид Фосфор (III) –ын оксид ба мөнгөний нитрат Барийн карбонат ба нүүрс
2-р бодлого Ижил молийн харьцаа бүхий хоёр валенттай металлын нитрат, оксид ба фторидын холимгийг улайтгахад масс нь 14.0 граммаар багасав. Анхны холимогт металл массын 77.17% -ийг эзэлж байсан бол анхны холимгийн массыг бодож ол. 3-р бодлого 4.63г масстай зэс (II) –ийн оксид ба хартугалга (II) –ын оксидын холимгийг халаалтын дор нүүрстөрөгч (II) –ийн оксидоор бүрэн ангижруулжээ. Урвалын дүнд үүссэн хийн холимгийг 41мл 17.1% -ийн (ρ=1.12) барийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлжээ. Буусан тунадасыг шүүсний дараа шүүгдэс 18.5мл 0.54М –ийн хүхрийн хүчлийн уусмалтай бүрэн харилцан үйлчилсэн бол анхны холимгийн найрлагыг массын хувиар илэрхийлж, ангижруулахад зарцуулсан нүүрстөрөгч (II) –ийн оксидын эзлэхүүнийг х.н. –д бодож ол. 4-р бодлого Ижил масстай хоёр шилэн аяганы нэгэнд нь 8.00г кальцийн карбонат нөгөөд нь 8.00г зэс (I) –ийн сульфид хийж дэнсийг тэнцүүлжээ. Кальцийн карбонат бүхий шилэн аяганд 45г 29.2% -ийн давсны хүчлийн уусмал нэмсэн бол дэнсийг тэнцвэрт оруулахын тулд нөгөө шилэн аяганд хэдэн грамм 40% -ийн азотын хүчлийн уусмал нэмэх вэ? Шилэн аяга бүрт явагдах урвалын тэгшитгэлийг бичиж, хариултаа тооцоогоор батална уу. Сорилго 2-11 1-р бодлого Бүдүүвчийн зүүн гар талын гурвалжинд бүх бодист исэлдлийн зэрэг өөрчлөгдөхгүй харин баруун гар талд исэлдэн ангижрах урвал явагдана гэвэл зохих урвалын тэгшитгэл зохиож бич. 2-р бодлого Аммиак ба азотоос тогтсон хийн холимог 263К температурт 90кПа даралтанд 1.03г/л нягттай бол хийн холимгийн найрлагыг массын хувиар илэрхийл. 3-р бодлого 4.52г масстай зэс ба мөнгөний нунтагийг холимгийг халуун хүхрийн хүчлээр боловсруулахад ялгарсан хийг 34.9мл 20,4% -ийн (ρ=1.2) барийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлжээ. Буусан тунадсыг шүүж 1.67моль/л концентарцтай давсны хүчлийн уусмалаар саармагжуулахад 18мл уусмал зарцуулагджээ. Металлын холимгийн цулийн хувийг тооцоолж, үүссэн хийг х.н. –д бодож ол. 4-р бодлого Ижил масстай хоёр шилэн аяганы нэгэнд нь 6.00г кальцийн карбонат нөгөөд нь 6.00г пирит хийжээ. Кальцийн карбонат бүхий аяганд 50г 10% -ийн давсны хүчлийн уусмал нэмэв. Харин тэнцвэрийг хадгалахын тулд нөгөө аяганд 45% -ийн азотын хүчлийн уусмалаас хэдэн грамм нэмэх вэ? Явагдах бүх урвалын тэгшитгэлийг бич.
Сорилго 2-12 1-р бодлого Бүдүүвчийн зүүн гар талын гурвалжинд бүх бодист исэлдлийн зэрэг өөрчлөгдөхгүй харин баруун гар талд исэлдэн ангижрах урвал явагдана гэвэл зохих урвалын тэгшитгэл зохиож бич. 2-р бодлого Метан ба нүүрстөрөгч (IV) –ийн оксидын хийн холимог 253К температурт 95кПа даралтанд 1.72г/л нягттай бол хийн холимгийн найрлагыг массын хувиар илэрхийл. 3-р бодлого Хөнгөнцагаан ба зэсийн 2.46г нунтаг холимгийг хүчилтөрөгчийн урсгалд халаав. Гарган авсан хатуу холимгийг 15мл 39.2% -ийн (ρ=1,33) хүхрийн хүчлийн уусмалд уусгахад хий байдалтай бодис үүсээгүй болно. Илүүдэл хүчлийг саармаглахад 21мл 1.9моль/л концентрацтай натрийн гидрокарбонатын уусмал зарцуулагдав. Металлын холимгийн цулын хувийг бодож ол. Холимгийг исэлдүүлэхэд зарцуулагдсан хүчилтөрөгчийн эзлэхүүнийг х.н. –д тооцоолно уу. 4-р бодлого 3моль/л концентрацтай 50мл (ρ=1.3) калийн карбонатын уусмал дээр бага багаар 35.7мл 17% -ийн цайрын хлоридын (ρ=1.12) уусмалыг нэмжээ. Үүссэн тунадсыг шүүсний дараах шүүгдэс дэх бодисуудын агууламжийг массын хувиар илэрхийл. Сорилго 2-13 1-р бодлого Дараах хувирлын дагуу урвалын тэгшитгэл бич. MnO2 □(→┴(HCl;t^0 ) ) A(хий) □(→┴(〖Ca(OH)〗_2;〖0-20〗^0 C) ) Б □(→┴(〖CO 〗_2;H_2 O) ) А □(→┴( KI ) ) B □(→┴KOH ) Г □(→┴〖AgNO〗_3 ) Д(тунадас) 2-р бодлого 2моль/л концентрацтай 50мл (ρ=1.22) натрийн карбонатын уусмал дээр бага багаар 45.5мл 8% -ийн (ρ=1.1) зэсийн сульфатын уусмалыг нэмжээ. Үүссэн тунадсыг шүүсний дараах уусмалд агуулагдах ууссан бодисын массын хувийг бодож ол. 3-р бодлого Нэгэн үлмэдэгдэх металлын хүчилтөрөгчтэй нэгдлийн 32.9г нь илүүдэл нүүрсхүчлийн хийтэй харилцан үйлчилж хатуу бодис А ба В хийг үүсгэжээ. А бодисыг усанд уусгаад илүүдэл барийн хлоридын уусмал нэмэхэд 27.58г масстай тунадас буужээ. Харин В хийг халаасан зэс бүхий хоолой дундуур нэвтрүүлэхэд хоолойн масс 6.72 граммаар нэмэгдсэн гэвэл анхны бодисын томъёог тогтоо. 4-р бодлого
14% -ийн натрийн карбонатын уусмал бэлтгэхийн тулд 100мл 7% -ийн (ρ=1.07) натрийн карбонатын уусмалд хэдэн грамм талст сод (Na2CO3∙10H2O) –ыг нэмж уусгах вэ? Сорилго 2-14 1-р бодлого Дараах хувирлын дагуу урвалын тэгшитгэл бич. Ca3(PO4)2 □(→┴(〖SiO〗_2+C;〖1200〗^0 C) ) A □(→┴(Ca;t^0 ) ) Б □(→┴HCl ) В □(→┴( O_2 ) ) Г □(→┴(H_2 O) ) Д □(→┴〖Ca(OH)〗_2 ) Е 2-р бодлого Үлмэдэгдэх нэгэн төмөрлөгийн хүчилтөрөгчтэй нэгдэл илүүдэл нүүрсхүчлийн хийтэй харилцан үйлчлэхэд хатуу А бодис үүсч, В хий ялгарчээ. А бодисыг усанд уусгаад илүүдэл барийн нитратын уусмал нэмэхэд 15,76г тунадас буужээ. Харин В хийг халаасан зэс бүхий хоолой дундуур нэвтрүүлэхэд хоолойн масс 3,84 граммаар нэмэгдсэн бол анхны нэгдлийн томъёог тогтоо. 3-р бодлого 16% -ийн натрийн сульфатын уусмал бэлтгэхийн тулд 100мл 8% -ийн 1.07г/мл нягттай натрийн сульфатын уусмалд хэдэн грамм глауберын давс (Na2SO4∙10H2O) –ыг уусгах вэ? 4-р бодлого 12.4г масстай хартугалгыг илүүдэл хэмжээний концентрацтай азотын хүчлийн уусмалд уусгаж гарган авсан хийг 100г 12% -ийн калийн гидроксидын уусмалд шингээжээ. Үүссэн уусмалыг хүчиллэгжүүлээд натрийн иодидоор үйлчлэхэд ялгарах иодын массыг бодож ол. Сорилго 2-15 1-р бодлого Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэлийг бич. 2-р бодлого 6 г масстай мөнгөн усыг илүүдэл хэмжээний өтгөн азотын хүчилд уусгаж гарган авсан хийн бүтээгдэхүүнийг 120г 8% -ийн калийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлэв. үүссэн уусмалыг хүчиллэгжүүлээд натрийн иодидоор үйлчлэхэд үүсэх иодын массыг бодож ол. 3-р бодлого Нэг валенттай металлын нитратын дулааны задралаар үүссэн хатуу үдэгдлийн масс анхны бодисын массын 63.5% -тай тэнцүү байсан бол энэхүү металлыг тодорхойл. 4-р бодлого 2.88г масстай натрийн хлорид ба зэс (II) –ийн хлоридын дигидратын холимгийг концентарцтай хүхрийн хүчлээр үйлчлэхэд үүссэн хийг 17.7мл 1.13г/мл нягттай 12% -ийн натрийн гидроксидын уусмалд шингээжээ. Хэрэв үүссэн уусмалыг бүрэн саармаглахад 0.67моль/л концентрацтай хүхрийн хүчлийн уусмалаас 15мл зарцуулагдсан гэвэл анхны холимгийн найрлагыг массын хувиар илэрхийл.
Сорилго 2-16 1-р бодлого Дараах бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэлийг бич. 2-р бодлого Хоёр валенттай металлын нитратын задралаар үүссэн хийн бүтээгдэхүүний масс анхны дээжийн 38.2% -тай тэнцүү бол ямар металлын нитрат болохыг тодорхойл. 3-р бодлого 3.76г масстай төмөр (II) ба (III) –ийн оксидын холимгийг 14.6% -ийн (ρ=1.07) 37.4мл давсны хүчлийн уусмалд уусгав. Үүссэн уусмалыг саармагжуулахад 1.25М –ийн 16мл барийн гидроксидын уусмал зарцуулагдсан бол анхны холимгийн найрлагыг массын хувиар илэрхийл. 4-р бодлого Ижил цулийн хувь бүхий нэгэн шүлтийн төмөрлөгийн гидрид ба фосфидын холимгийг усаар үйлчлэхүйд устөрөгчтэй харьцуулсан нягт нь 2 –той тэнцүү хийн холимог үүсчээ. Анхны холимгийн найрлагыг молийн хувиар илэрхийл. Сорилго 2-17 1-р бодлого Хлор, хүхэр, мөнгөний нитрат ба ус өгөгджээ. Тэдгээрийн хувирлаар үүсэх бүтээгдэхүүнүүдийн харилцан үйлчлэлээр ямар шинэ бодисуудыг гарган авч болох вэ? Холбогдох урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. 2-р бодлого 25.7г масстай оюу ба зэс (II) –ийн хлоридын уст талстын холимог өгөджээ. Уст талст нь 21.05% -ийн ус агуулдаг. Холимог уруу 33мл ус нэмэхэд зэс (II) –ийн хлоридын 27% -ийн уусмал үүссэн бол анхны холимгийн бүрэлдэхүүнийг тодорхойл. 3-р бодлого 24.5г масстай бертолетын давсыг катализаторын оролцоогүй задлахад 5.33г хүчилтөрөгч ялгарч, хуурай үлдэгдэл гарчээ. Үлдэгдэлд хийсэн задлан шинжилгээгээр түүнд 9.93г калийн хлорид өөр нэг бодис байгааг тогтоосон бол тэр хоёр дахь бодис ямар болохыг ол. Холбогдох урвалын тэгшитгэлийг бич. 4-р бодлого Калийн бромид ба иодидын холимгийн уусмалыг илүүдэл бромын усаар үйлчилж, уусмалыг бүрэн ууршуулжээ. Үүссэн хуурай үлдэгдлийг улайтгасны дараа масс нь анхны уусмал дахь хоёр давсны холимгийн массаас а граммаар бага байв. Шинээр үүссэн холимгийг усанд дахин уусгаж, гарган авсан уусмал дундуур хлорыг илүүдлээр нэвтрүүлжээ. Уусмалыг ууршуулж, хуурай үлдэгдлийг улайтгасны дараа үлдсэн бодисын масс нь өмнөх туршилтаар гарган авсан хуурай үлдэгдлийн массаас мөн а граммаар бага байв. Анхны холимог дахь давсуудын агуулгыг хувиар илэрхийл.
Сорилго 2-18 1-р бодлого Хөнгөнцагаан, зэс, төмөр, алтны нунтгийн нэгэн холимог өгөджээ. Эдгээр төмөрлөгүүдийг бие биенээс нь яаж цэвэрээр нь ялган авч болох вэ? Урвалын тэгшитгэл бичиж тайлбарла. 2-р бодлого Калийн хлорат, калийн нитрат хоёрын 6.49г нэгэн холимог дээр манган (IV) –ын оксид (катализатор) нэмж, хийг бүрэн ялгарч дуустал халаажээ. Ялгарсан хийг улайтгасан зэс утас бүхий хоолой дундуур нэвтрүүлэв. энэ үед үүссэн бодисыг хүхрийн хүчлийн 19.6% -ийн (ρ=1.13 г/мл) 53.1мл уусмалаар үйлчлэв. Үлдсэн хүхрийн хүчлийн уусмалыг саармаглахад 1.6моль/л концентрацтай калийн гидроксидын 25мл уусмал зарцуулсан бол холимог дахь давснуудын цулын хувь, мөн халаахад ялгарсан хийн эзлэхүүнийг бодож ол. Хэвийн нөхцөлд урвал явагдсан гэж үзнэ. 3-р бодлого Натрийн гидроксидын 4% -ийн 100г уусмал дундуур 80% (цулын хувьтай) азот агуулсан азот ба хүхэр (IV) –ийн оксидын хийн холимгийг нэвтрүүлэхэд ижил цулын хувь бүхий давсны холимог үүсчээ. Хийн холимгийн эзлэхүүнийг хэвийн нөхцөлд бодож ол. 4-р бодлого 0.1моль цайр, өөр нэг үл мэдэгдэх металл агуулсан холимгийг давсны хүчлээр үйлчлэхүйд 23.1 г масстай хлорид үүсэв. үл мэдэгдэх төмөрлөг ямар төмөрлөг байсан бэ? Анхны холимог дахь төмөрлөг тус бүрийн цулын хувийг ол. Сорилго 2-19 1-р бодлого Таван хуруу шилэнд аммонын, магнийн, хартугалганы, цайрын нитратууд мөн аммоны нитритийн уусмалууд тус тус өгөгджээ. Натрийн гидроксид өөр нэг урвалж ашиглан эдгээр бодисуудыг ялган таних урвалын тэгшитгэлүүдийг бичиж тайлбарла. 2-р бодлого Хүхрийн хүчил, азотын хүчлийн 200г уусмалыг илүүдэл барийн хлоридын уусмалаар үйлчлэхэд 46.6г тунадас буусан ба үүссэн уусмалыг саармагжуулахад 0.5моль натрийн гидроксид зарцуулагдсан бол эх уусмалын бүрэлдэхүүнийг массын хувиар илэрхийл. 3-р бодлого 1:1:1 гэсэн эзлэхүүний харьцаатай гурван хий хэд хэдэн шатны хувиралд орсны дараа 39.2г масстай шингэн үүсгэсэн. Энэхүү шингэн илүүдэл зэстэй харилцан үйлчилж 12.8г масстай хий ялгардаг гэвэл анх авсан хийнүүдийг тодорхойлж, урвалын тэгшитгэлүүдийг бичиж тооцоогоор батал. 4-р бодлого
Цайрын хүдрээс 15г авч агаарт улайсгахад масс нь 3.4 граммаар хорогдов. Мөн энэ хүдрээс 15г авч илүүдэл давсны хүчлээр боловсруулахад үүссэн хийг хүчиллэгжүүлсэн калийн перманганатын уусмал дундуур нэвтрүүлэхэд 4.74г калийн перманганат урвалд орж, хүхэр тунадас байдалтай ялгарчээ. Өгөгдсөн хүдэрт агуулагдах цайрын сульфид, цайрын карбонат, цахиурын диоксидын массын хувийг бодож ол. Сорилго 2-20 1-р бодлого Дараах хувирлуудын явагдах нөхцлийг зааж, холбогдох урвалын тэгшитгэлийг бич. Цайр → натрийн цинкат → цайрын гидроксид → натрийн тетрагидрокси цинкат 2-р бодлого Мөнгөний нитратын 12% -ийн 80г уусмалд 20г жинтэй төмөр ялтсыг дүрж байлгаж байгаад авахад мөнгөний нитратын уусмалын цулын хувь 8% болсон бол төмөр ялтсын масс, түүн дээр ялгарсан мөнгөний хэмжээг ол. 3-р бодлого Хэвийн нөхцөлд авсан 6.72л эзлэхүүнтэй хүхэрт устөрөгчийг шатаахуйд үүссэн хийг натрийн гидроксидын 25% -ийн (ρ=1.28г/см3) 50мл уусмалд бүрэн шингээхүйд гарсан уусмал дахь бодисуудын бүрэлдэхүүн, уусмалын концентрацийг зууны хувиар илэрхийл 4-р бодлого Сайтар нутагласан нэгэн хайлш хөнгөнцагаан, цайр, цахиур, зэсийг агуулж байв. 1000мг масстай уг хайлшийг давсны хүчлээр үйлчлэхүйд хэвийн нөхцөлд хэмжсэн 843мл устөрөгч ялгарч, 170мг үл уусах хэсэг үлджээ. 500мг хайлш илүүдэл хэмжээний натрийн гидроксидын уусмалаас 517мл х.н. –д устөрөгч ялгаруулж, мөн нэгэн үл уусах үлдэгдэл өгдөг бол хайлш дахь төмөрлөгүүдийн цулын хувийг бодож ол. Сорилго 3-1 1-р бодлого Азотын хүчлийн үйлдвэрлэл нь доорх гурван шатаар явагдана. Хэрэв урвалд анх 8% ( эзэлхүүнээр ) аммиак агуулсан, аммиак ба агаарын холимгийг авсан ба урвалын эцэс дэх хийн холимогт 2.34% NO агуулагдаж байсан гэвэл аммиакийн хувирлын зэргийг бодож ол. ( эзэлхүүнээр агаарын 21%-O2; 79%-N2 гэж тооцно.) 2-р бодлого
1.86г масстай нэгэн органик бодисыг шатаахад (х.н.-д) 2688мл нүүрсхүчлийн хий, 1.26г ус ялгарсан ба шаталтын дүнд дэгдэмхий бус бүтээгдэхүүн үүсээгүй болно. Уг органик бодис 184.40С буцалдаг ба уурших нягт хэвийн даралтанд 2.48г/л гэвэл органик бодисын томъёог тогтоож, холбогдох урвалын тэгшитгэлийг бич 3-р бодлого Цууны хүчлийн 0.1м-ийн 500мл уусмал дээр хэчнээн эзэлхүүн цэвэр -н хувиар багасах вэ? Анхны ба сүүлийн уусмалуудын нягт адилхан 1г/см3 ба -5 болно. 4-р бодлого Азот(V)ын оксидын задрах урвал: Энэ урвалтай зэрэгцэн дараах урвал явагддаг Урвалын тэнцвэрийн тогтмол KP= 0.133атм болно. Урвал явагдаж буй орчны анхны даралт 0.376атм бөгөөд урвал явагдсанаас хойш тодорхой хугацааны дараа даралт 0.447атм болсон гэвэл (1) урвалын задралын зэргийг ол. 5-р бодлого Ган эдлэлийг зэсээр бүрэхэд хэрэглэгддэг урвалж нь зэсийн сульфат юм. Ганг идүүлэхэд үлдэх уусмалд агуулагдах зэс(II)-ийн ионыг тодорхойлохын тулд уг уусмалаас 20мл-г авч илүүдэл калийн иодид нэмээд харанхуйд хагас цаг байлгасны эцэст ялгарсан иодыг натрийн тиосульфатын 0.01м уусмалаар титрлэхэд 28.86мл зарцуулагдсан гэвэл үлдэгдэл уусмал дах зэс(II)-ийн ионы концентрацийг тодорхойл. Уг уусмал дах зэс(II)-ийн ионы бодит концентраци 10-2 моль/л байсан бол туршилтын дүнгийн бодит утгаас зөрсөн шалтгааныг тайлбарла. Сорилго 3-2 1-р бодлого 800С-д буй 100г зэсийн сульфатын ханасан уусмалыг 200С хүртэл хөргөөхөд хэдэн грамм ямар давс талсжин буух вэ? 800С-д CuSO4-н уусах чанар 20г 200С-д CuSO4-н уусах чанар 11г болно 2-р бодлого Фенол, цуугийн хүчил, акрилын хүчлийн 41.8г холимог агуулсан 400г -ийн NaOH харилцан үйлчлэлцдэг. Мөн хэмжээний уг уусмал 66.65г 3%-ийн бромын устай устай урвалд ордог бол анхны уусмал дах ууссан бодисуудын процентийн концентрацийг бодож ол. 3-р бодлого
Пропионы болон цууны хүчил агуулсан уусмал дах цууны хүчлийн -3моль/л гэвэл: Цууны хүчлийн диссоциацийн зэрэг 0.08 байсан бол пропионы хүчлийн концентрац ямар байсан бэ? Уусмалын pH=3.28 байсан бол уусмал дах пропионы хүчлийн концентрацийг бодож ол. 80мл 0.1моль/л цууны хүчлийн уусмал дээр 20мл 0.5моль/л давсны хүчлийн уусмал нэмэхэд үүсэх уусмал дах цууны хүчлийн диссоциацийн зэргийг бодож ол. Пропионы -5 ; -5 болно. 4-р бодлого 0.33г бохирдсон хартугалганы нитратыг халааж задлахад 250С температур, 1атм даралтанд 28.95см3 хий ялгарчээ. -1 бол анхны сорьц дах хартугалганы нитратын массын хувийг бодож ол. 5-р бодлого 23.9% металл агуулсан 0.12240г нэгэн давсыг 1л усанд уусган уусмал бэлтгээд 10минутын хугацаанд электролизод бүрэн оруулжээ. Электролизийн дүнд уусмалын pH нь 3-аас 4 болтлоо өссөн гэвэл анх ямар металлын давс авсан болон электролизийг явуулсан гүйдлийн хүчийг бодож ол. Сорилго 3-3 1-р бодлого 250г 20%-ийн зэс(II)-ийн нитратын уусмал дээр 150г 20.8%-ийн барийн хлоридын уусмал нэмж холив. Гарган авсан уусмал дундуур инертэн электродтойгоор уусмал дах нитрат ионы массын хувь 9.2% болтол цахилгаан гүйдэл нэвтрүүлэв. Электродууд дээр ялгарсан бодисын хэмжээг бодож ол. Цахилгаан гүйдлийг 2.5цагийн турш нэвтрүүлсэн гэвэл нэвтрүүлсэн гүйдлийн хүч ямар байсан бэ? 2-р бодлого 20%-ийн (массын) SO3 агуулсан олеумыг шингэлэн 38%-ийн H2SO4-ийн уусмалыг гаргаж авдаг. Энэ уусмалаар хартугалган аккумуляторыг (Pb/H2SO4(усан)38%/PbO2) дүүргэдэг. Хартугалган аккумуляторын ажиллах Аккумуляторын эерэг туйл дээр 1.69в, сөрөг туйл дээр 0.355в үүсч байсан бол туйлууд дээр явагдах урвалын тэгшитгэлийг бич. 100г анхны олеумыг шингэлэхэд шаардлагатай усны хэмжээг бодож ол. Анодын масс хэдэн граммаар хэрхэн өөрчлөгдөхийг бодож ол. Явагдаж буй процессийн дулааны илрэлийг тодорхойл. 250С-д H2SO4-ийн энтропийн өөрчлөлтийг бодож ол. Стандарт нөхцлийн үед термодинамикийн холбогдлууд: Компонент Pb(хт) H2O(ш) PbO2(хт) PbSO4(хт) H2SO4(ш)
0.00 -285.8 -276.6 -920.6 -814.2 64.8 70.1 71.9 148.6- 3-р бодлого 1л бутаныг (х.н.-д) илүүдэл хүчилтөрөгч дотор шатаахад 128.5кДж, харин 1г циклогексаныг мөнхүү нөхцөлд шатаахад 47.1кДж дулаан ялгардаг Хэрэв H2O ба CO2-ийн үүсэхийн дулаан 286 ба 394кДж/моль,харин бал чулуу ба устөрөгчийн атомчлалын энерги харгалзан 715 ба 436кДж/моль бол С-С ба С-Н холбооны дундаж энергийг бодож ол. (Урвалын дулааны илрэлийг стандарт температур 250С-д хэмжсэн болно.) Эдгээр хобооны энергийг яагаад дундаж холбогдлоор илэрхийлэх болсон шалтгааныг тайлбарла. Бодисын молекул дах энэхүү хоёр холбоо бүр ижил холбогдолтой юу? Хариултаа үндэслэл гарган тайлбарла. Энэхүү хоёр төрлийн холбоо тус бүр циклопропан, циклобутаны молекулд ямар байх вэ? 4-р бодлого 9г цуугийн хүчлийг 28.8г метилийн спирт(100%)-ийн хамт хүхрийн хүчлийн байлцаатай тодорхой температур хүртэл халаахад тэнцвэр тогтжээ. Энэ холимгийг барийн хлоридын илүүдэл уусмалаар үйлчлэхэд 4.66г тундас буудаг ба натрийн гидрокарбонатын илүүдэл уусмалаар үйлчлэхэд 2.02л (х.н.-д) нүүрстөрөгч(IV)-ийн оксид ялгардаг. Тэгвэл 80%- цуугийн хүчил 150г метилийн спиртээс тогтох холимгийг хүхрийн хүчлийн байлцаатай дээр дурьдсан температур хүртэл халаахад тэнцвэрийн холимогт ямар хэмжээний нийлмэл эфир (молиор) байхыг ол. 5-р бодлого 4.4г MeS гэсэн томъёотой (Энэ металл нэгдэлдээ +2, +3 исэлдлийн зэрэг үзүүлдэг) нэгдлийг илүүдэл хүчилтөрөгчөөр шатаажээ. Үүссэн хатуу үлдэгдлийг тодорхой хэмжээтэй 37.8%-ийн азотын хүчилд уусгахад 41.7%-ийн нэгэн давсны уусмал үүсэв. Энэхүү уусмалыг хөргөхөд 8.08г талст уст давс талсжиж, уусмал дах давсны агуулга 34.7% болтлоо буурсан байв. Талст устын томъёог тогтоо. Сорилго 3-4 1-р бодлого Агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ 0.035% (эзэлхүүн) байсан бол борооны усны pH ямар байх вэ? -3атм, температур 298К, нүүрсхүчлийн хийн Генрийн тогтмол -2 - -7 моль/л тус тус болно. (К2-ийг тооцохгүй) 2-р бодлого Азот ба устөрөгчөөс тогтсон хийн холимгийн хүчилтөрөгчтэй харьцуулсан нягт 0.55 бөгөөд энэхүү холимгийг 6000С-д Ni катализатор дундуур нэвтрүүлэхэд үүссэн хийн холимгийн хүчилтөрөгчтэй харцуулсан нягт анхны
холимгийн нягтаас 25%-иар их байсан бол урвалын дүнд үүссэн хийн холимгийн эзэлхүүний найрлагыг бодож ол. 3-р бодлого Дараах термохимийн урвал өгөгджээ. C2H4(хий -137кДж/моль -311кДж/моль Дээрх -- Н=414кДж/моль, - 4-р бодлого 2.3795г хлорт тионилтой (SOCl2) холиход үүссэн хийн байдалтай бүтээгдэхүүнийг цэвэр азотын урсгалд оруулж устөрөгчийн хэт исэл агуулсан барийн хлоридын хүчиллэг уусмал (илүүдэл) дундуур нэвтрүүлжээ. Урвалын үед дэгдэн гарч буй хлорт тионилыг урьдчилан хөргөж шингэрүүлсэн байна. Хийг бүрэн нэвтрүүлсний дараа 13.74% хүхэр агуулсан 14.004г тунадас буужээ. Эх давсны 1.1896г масстай өөр нэгэн дээжийг усанд уусгаж 100мл уусмал бэлджээ. Энэ уусмалын 1/5 хэсэг нь 10мл 0.2м мөнгөний нитратын уусмалтай давсны томъёог тогтоо. 5-р бодлого 2000С-д PCl3(хий) + Cl2(хий) = PCl5(хий) + Q урвалын тэнцвэрийн тогтмол Кс=125л/моль болно Урвал эхлэхээс өмнө вакуум орчинд тодорхой хэмжээний PCl5-ийг оруулсан байжээ. Хэрэв тэнцвэр тогтсон үед (2000C) урвалын орчин дахь PCl5-ийн концентраци 0.05моль/л байсан бол: PCl3 ба Cl2-ийн тэнцвэрийн үеийн концентрацийг ол. Урвалын орчны температур, даралтыг тус тус нэмэгдүүлэхэд бодисуудын концентраци хэрхэн өөрчлөгдөх вэ? Тэнцвэрийн тогтмол Кр ба Кх-ыг тооцоол. Сорилго 3-5 1-р бодлого Усны ионы үржвэр 600С-д байдаг. Хлорхог хүчил (HClO) –ийн -8 байдаг бол 0.001н KСlO-ийн уусмалыг 250С-аас 600С хүртэл халаахад энэ уусмалын pH яаж өөрчлөгдөх вэ? ( 250С-д болно.) 2-р бодлого Хромын нэгэн нэгдлийг синтезлэжээ. Энэхүү нэгдэл нь хүчилтөрөгч агуулсан бөгөөд элемент анализын үр дүнг үзэхэд Cr-27.1%, C-25.2%, H-4.25% байв. Энэхүү нэгдлийн томъёог олно уу? Хэрэв хялбар томъёо нь 1 молекул ус агуулсан бол бусад лигандыг олж хромын исэлдэхүйн хэмийг тодорхойлно уу?
Судалгаагаар энэ нэгдэл нь диасоронзон чанартай болохыг тотоожээ. Энэ нэгдлийн диасоронзон шинж чанарыг хэрхэн тайлбарлаж болох вэ? Уг нэгдлийн байж болох бүтцийн томъёог зурна уу? 3-р бодлого Зэсийн байван ба мөнгөнус (II) –ны сульфатын 8.44г холимгийг усанд уусгаж, уусмал дундуур металлыг нь бүрэн ялгартал электролиз явуулав. Электролизор дахь электролит уруу 22.5мл 11.2% -ийн натрийн гидроксидын мл 0.625М давсны хүчилтэй урвалд ордог бол холимог дахь давс бүрийн массын эзлэх хувийг бодож ол. 4-р бодлого Усгүй магнийн бромидыг усанд уусгахад мөнхүү масстай гексагидрат магнийн бромидыг усанд уусгахад ялгарах дулаанаас 9 дахин их дулаан ялгардаг. Т тооцоол. (Mg2+ ба Br- ионуудын гидратацжих энтальпи –2635.8 ба 87.21кД/моль бөгөөд MgBr2-ийн талст торын энерги 2424кДж/моль болно.) 5-р бодлого Азотын хүчлийн 53%-ийн уусмалд нэг хэсэгхэн мөнгийг уусгахад уусмал дахь хүчлийн агуулга 46% болж, дараа нь бас хэсэгхэн зэсийг уусгахад уусмал дахь хүчлийн агуулга 39% болж тус тус буурсан бол үлдсэн уусмал дах давсуудын агуулгыг массын хувиар илэрхийл. Сорилго 3-6 1-р бодлого 9.02г нэгэн дээжийг усанд уусган чанарын анализ хийж, уусмалд Na+, K+, Ba2+, Cl, Br- ионууд агуулагдаж байгааг тогтоожээ. Уусмал руу мөнгөний нитратыг эквивалент хэмжээгээр нэмэхэд үүссэн тундасыг шүүж, хатаан дэнслэхэд 13.736г жинтэй байв. Шүүгдэс уусмалыг хүхрийн хүчлээр үйлчлэхэд 7.456г өөр нэгэн тунадас буусан бол: Анхны дээжинд ямар ямар бодис байж болох вэ? Дээж(Боломжит хувилбарууд)-ийн бүрэлдхүүнийг молийн хувиар илэрхийл. 2-р бодлого 250С- -10 харин усны ионы үржвэр 10-14 байдаг бол 0.1м-ийн калийн цианидын уусмалын: pH-ийн утга 250С-д ямар байх вэ? Энэ температурт дахь гидролизийн зэргийг бодож ол. 3-р бодлого Хийн фазад 2А+ 3B = A2B3 гэсэн урвал явагддаг бөгөөд урвалын хурд бодисуудын концентрацаас хэрхэн хамаарч өрчлөгдөж буйг дараах үр дүнгээр илэрхийлэв. Концентраци моль/л
А бодис 0.20 0.40 0.50 0.60 1.20 0.20 В бодис 0.20 0.40 0.20 0.80 0.80 1.00 Урвалын хурд 0.32 0.64 0.32 1.28 1.28 1.60 Энэ урвалын эрэмбийг тодорхойл. Урвалын орчны даралтыг 2 дахин ихэсгэхэд хурд нь хэрхэн өөрчлөгдөхийг урвалын хурдны кинетик тэгшитгэлээр илэрхийлж тооцоол Урвалын хурдны тогтмолыг ол. 4-р бодлого А) 0.1моль/л цууны хүчлийн уусмалын диссоциацийн зэргийг бодож ол. Б) 80мл 0.1моль/л цууны хүчлийн уусмал дээр 20мл 0,5 моль/л давсны хүчлийн уусмал нэмэхэд үүсэх уусмалын диссоциацийн зэргийг бодож ол. Уусмалын диссоциацийн зэрэг хэрхэн өөрчлөгдөх вэ? ( ) 5-р бодлого 1.42г масстай органик бодис А 2500С ба 1атм-д 644.8мл эзэлхүүн эзэлдэг. Мөнхүү хэмжээний А бодис цайртай урвалдаж 168.3мл устөрөгч хэвийн нөхцөлд үүсгэв. А нэгдлийн найрлаганд 25.41%С, 3.198%Н, 33.85%О массаар агуулагдаж байсан бол: А-ийн моляр массыг тодорхойл. А-ийн найрлагыг тогтоо. А-ийн хялбар томъёог ол. А-ийн жинхэнэ томъёог бич. А нэгдэл органик бодисын ямар ангилал хамаарах вэ? бүтэц байгуулалтын томъёог бич Сорилго 3-7 1-р бодлого Натрийн хоёр галидийн 5.43г масстай холимгийг усанд уусгаад, мөнгөний нитратаар бүрэн тундасжуулахад 11.38г шаравтар өнгийн тунадас буужээ. Анхны холимог натрийн ямар ямар галидийн холимог байх боломжтой вэ? Байж болох холимог тус бүрийн агуулгыг массын хувиар илэрхийл 2-р бодлого 115мл 0.1м аммиакийн уусмал дээр 263мл 0.2м аммоны нитрат ба 189мл ус нэмжээ. Хэрэв уусмалуудыг холиход эзлхүүний өөрчлөлт гараагүй бөгөөд NH4OH- -5 ба үүссэн уусмалын идэвхийн коэффициент 0.9-тэй тэнцүү бол: Энэ уусмалын pH-ийг тодорхойл. Уусмал дах аммоны гидроксидын диссоциацийн зэргийг бодож ол. 3-р бодлого
6.40г масстай цагаан өнгөтэй А нунтагийг усанд уусгаж, гарган авсан уусмал руу илүүдэл NaOH-ийн уусмал нэмэхэд хоёр валенттай металлын гидроксид болох В тунадас буужээ. Тундасыг шүүгээд үүссэн шүлтлэг уусмал болох С давсны шүүгдэс рүү илүүдэл баритын ус нэмэхэд хүчилд уусдаггүй 9.32г масстай D тунадас буув. Хэрэв А-ийн уусмал руу шууд илүүдэл баритын ус нэмбэл 11.97г масстай зарим хэсэг нь хүчилд уусдаг Е тунадас буудаг. Хэрэв үүссэн бүх тунадас цагаан өнгөтэй бол А-аас Е-г тодорхойл. Явагдсан бүх урвалын тэгшитгэлийг бич. 4-р бодлого Домен зууханд дараах хувирлын дүнд ширэм үүсэх эцсийн шатны процесс явагддаг. 3Fe(хат) + C(хат) = Fe3C(хат) (1) FeO(хат) + CO(хий) = Fe(хат) + CO2(хий) (2) FeO(хат) + C(хат) = Fe(хат) + CO(хий) (3) Нэгдэл FeO CO CO2 Fe C Fe3C , кДж/моль -266 -110 -393 0 0 31 01 Хэрэв элемент анализаар эвтектик холимог болох ширэмэнд массын 4.2%-иар С агулагдаж байгаа нь тогтоогдсон бол ширэмний найрлага дахь Fe3C-ийн массын болоод молийн агуулгыг %-иар илэрхийл. Түүхий эдээр Fe2O3(хат) ба коск C(хат)-ийг авсан гэвэл доменд явагдах эхний шатны процессийг урвалын тэгшитгэлээр илэрхийлж бич. 1-ээс 3-р урвалын Гиббсийн энерги ба тэнцвэрийн тогтмолыг бодож ол. -ээс 3-р урвалын температурыг тодорхойл. 1атм даралтын үед -2 (эзэлхүүний)%-иар агуулагдаж байсан бол системийн температур ямар байсан бэ? Дээрх температурт зөвхөн 1атм бол FeO-оос Fe-д хувирах хувирлын Т- 5-р бодлого Нэгэн органик хүчлийн уусмалын диссоциацийн зэрэг 0.3480 -3 моль/л концентрацтай уусмал) Энэ ямар хүчил болохыг тогтоо. Уусмалын pH-ийг тодорхойл. Энэ хүчлийн диссоциацийн тогтмолыг олж, 50% диссоциацлагдсан тохиолдол дох уусмалын pH-ийг тооцоол. Энэ хүчлийн хязгааргүй шингэрүүлсэн уусмалын диссоциацийн зэрэг ямар байх вэ? Мөнхүү уусмалын pH ямар хязгаарт хүрэх вэ? Сорилго 3-8 1-р бодлого
гэсэн урвалын шулуун урвалын хурдны тогтмол 282.6К температурт хоорондох хамаарлыг Аррениусийн тэгшитгэлээр илэрхийлбэл: Үүний: k – урвалын хурдны тогтмол; А – температураас үл хамаарах экспоненциал хувьсагч; Еа – идэвхжилийн энерги(Дж/моль); R – хийн универсаль тогтмол; Т- температур(K) болно. Урвалын эх ба бүтээгдэхүүн бодисуудын үүсэхийн стандарт дулаан нь: Бодис CH3COOC2H5 H2O CH3COOH C2H5OH (кДж/моль) 469.9 285.8 485.2 276.9 Хэрэв эргэх урвалын идэвхжилийн энерги 53.5кДж/моль бол 318.8К-нд буцах урвалын хурдны тогмолыг бодож ол. Энэ урвал эндотерм ба экзотерм аль нь болох эсэхийг тодорхойл. Системийн ямар нөхцлийг хэрхэн өөрчлөхөд тэнцвэр баруун тал руу шилжих вэ? Боломжуудыг тооч. 2-р бодлого Байгалийн усанд шохой чулуу дараах хувирлаар уусдаг гэж үздэг. - (1) Энэ үзэгдлийг дараах (2-5) шаталсан тэнцвэрт хувирлаар хамааруулан тайлбарладаг. - () (2) ( ) (3) - () (4) HCO3- - () (5) Шохойн чулуу уусах урвалын тэнцвэрийн тогтмолыг бодож ол. Агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хийн парциаль даралт ба кальцийн ионы концентрацийн хамаарлыг олж, атм бол кальцийн ионы концентрацийг бодож ол. Туул голын усан дахь кальци 80мг/л бол Туул голийн орчмын нүүрсхүчлийн хийн парциаль даралт ямар байх вэ? 100мл Туул голын усыг 0.09132моль/л концентрацитай давсны хүчлийн уусмалаар титрлэхэд хичнээн эзэлхүүн зарцуулагдах вэ? Энэхүү титрлэлтэнд ямар индикатор сонгож авах вэ?(пикриний хүчил, метилоранж, фенолфталейн, п-нитрофенол) 3-р бодлого 5.34г А давс агуулсан уусмалыг хоёр тэнцүү хэсэгт хуваав. Эхний хэсэг дээр барийн нитратын уусмал нэмэхэд 4.66г масстай цагаан өнгийн ус ба хүчилд үл уусах В давсны тунадас буужээ. Нөгөө хэсэгт аммоны иодидын уусмалыг илүүдлээр нэмэхэд үүссэн С тунадасыг шүүж, агаарт улайтгахад ууршуулах аяганд 1.31г масстай цагаан өнгийн хатуу D бодис үлдэв. А-D бодисыг тодорхойл. Явагдсан урвалын тэгшитгэлийг бичиж. Дүгнэлтээ тооцоогоор батал.
4-р бодлого 8.7г масстай нэгэн металлын хүчилтөрөгчтэй нэгдлийг илүүдэл нүүрсхүчлийн хийгээр үйлчлэхэд А бодис ба С хий үүсчээ. А бодисыг усанд уусгаад илүүдэл барийн нитратын уусмал нэмэхэд 9.85г масстай тунадас буув. Харин В хийг улайтгасан зэс бүхий хоолой дундуур нэвтрүүлэхэд хоолойн масс 4г-аар ихэссэн бол анхны нэгдлийн томъёог тогтоо. 5-р бодлого Нүүрстөрөгч II-ийн оксид ба хлорын холимог хүхэр IV-ийн оксидоос 20%-иар хөнгөн байв. Холимгийг халаасан катализатор дээгүүр нэвтрүүлэхэд фосген үүсч, туршилтын дүнд дээрх нөхцөлд хүхэрIV-ийн оксидоос хүнд хийн холимог үүссэн гэвэл урвалын гарц ямар байх вэ?
Search