Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Цахим орчин ба хүүхэд

Цахим орчин ба хүүхэд

Published by ganzorigdorj0423, 2019-03-01 01:22:00

Description: Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага материалыг ашиглав.

Search

Read the Text Version

ХҮҮХЭД ба ЦАХИМ ОРЧИН Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага



ЦОАРХЧИИМН Цахим орчин хүн төрөлхтний мэдлэг мэдээлэл харилцан солилцох хэрэгцээнээс үүдэлтэй харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ ба энэхүү сүлжээ нь дэлхий дахиныг холбосон байдаг. Цахим ертөнц үүссэн цагаасаа хойш шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй хавсран үргэлж өргөжин хөгжиж бидний ажил амьдралын бүх орон зайд илүү их байр суурь эзэлсээр байна. Цаашид ч мөн өргөжсөөр байх тул бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад цахим орчны зохистой хэрэглээг дадал болгох нь эцэг эхчүүд бидний ирээдүйн сайн сайханд хийж буй нэгэн чухал хувь нэмэр юм.

ОЦАРсаЧХйнИИтаМНлууд Цахим орчинг зохистой хэрэглэснээр хүүхдүүдэд маш олон боломжийг нээнэ. Чөлөөт ба Гадаад бүтээлч хэл сурна. сэтгэлгээг Олон нийтийн хөгжүүлнэ. сүлжээгээр найз нөхөд, Үзэл бодлоо чөлөөтэй дотны хүмүүстэй холбоотой илэрхийлэхийг байна. сурч, бие хүн болон төлөвшинө. Цаг үеэсээ Танин хоцрохгүй мэдэхүйг хөгжүүлнэ. байна.

ЦОАРсХөЧрИөИгМтНалууд Гэвч цахим орчны зохисгүй хэрэглээ нь дараах сөрөг үр дагавартай гэдгийг бид мартаж болохгүй. Мэдээллийн хэт их урсгалд автах, зохисгүй мэдээ мэдээлэлтэй таарах нь таны хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг доройтуулж сурах явцыг удаашруулна. Бодит бус мэдээлэл авах, ухуулга мунхруулгад автах эрсдэлтэй. Цахим орчинд хэт олон цаг өнгөрүүлэх нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд олон сөрөг талтай. Хөдөлгөөний дутагдал Нүдний хараа муудах Нуруу нугасны зөв бус хөгжил Цэвэр агаарын дутагдал Нойргүйдэл Сэтгэл зүйн гаж нөлөөллүүд г.м

ОЦРАсөЧрХөИгИтНМалууд Олон нийтийн цахим сүлжээнд үгэн болон зурган доромжлолд өртөх, бэлгийн болон сэтгэлзүйн дайралтанд өртөх, аюултай хүмүүстэй холбогдох эрсдэлтэй. Хүчирхийлэл, садар самуун агуулсан зүйлст донтох, улмаар бие сэтгэлзүйн цочролд орох эрсдэлтэй. Хувийн мэдээллээ алдах, улмаар залилан мэхлэлтэд өртөж санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах аюултай. Худалдаа арилжааны бай болох, хэт их зар сурталчилгааны урсгалд өртөх сөрөг талтай.

ЭРҮхэрҮхэЛн бЦОүАрРдХЧүИүИлМНэх вэ? Эцэг эх танд бидний зүгээс зөвлөх зүйлс: Хүүхэдтэй хориглосон биш зөвлөсөн хандлагаар цахим ертөнцийн талаар илэн далангуй, нээлттэй ярилцаж байгаарай. Хүүхдэд хэрэгтэй болон аюултай агуулга бүхий вэб хуудсуудын талаар мэдээлэлтэй болох, хэрэгтэй хуудсуудыг санал болгох, хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгөх, аюултайгаас нь хамгаалж чадахуйц мэдээлэлтэй болох хэрэгтэй. Үйлдлийн системүүд болон хэрэглүүрүүд насны хязгаар тогтоох, хүүхэд хамгаалах тохиргоотой байдаг ба тэдгээрийг үр дүнтэй ашиглахад суралцаарай. Хүүхэддээ олон нийтийн сүлжээг ашиглахад нь зөвлөгөө өгч байвал сайн.

ЭРхҮэрҮхэнЛбүОЦрРдАүЧХүИлИэНМх вэ? Хүүхдэд хувийн чанартай мэдээллүүдийг хөндлөнгийн хүн болон элдэв вэб хуудсуудад хуваалцахгүй байхыг зөвлөөрэй. “Хуваалцахын өмнө дахин нэг эргэцүүл” зуршлыг хүүхдүүдэд хэвшүүлээрэй. Бидний өдөр тутмын ёс зүйн хэр хэмжээ, хийсэн зүйлд хариуцлагатай хандах нь цахим орчинд ч мөн адил байдаг гэдгийг ухааруулах хэрэгтэй. Эцэг эх хүүхдийн хооронд цахим орчинг ашиглах өөрсдийн гэсэн дүрэм, ойлголцолтой болоорой. Ямар нэгэн таагүй зүйлсийг цаг тухайд нь хэлж байхыг зөвлөх, хүүхдийг хамгаалах төвийн утас 108 гэдгийг сануулж байгаарай.

ЭРҮхэрҮхэЛн бЦОүАрРдХЧүИүИлМНэх вэ? Цахим орчимд өнгөрүүлж буй хугацаанд хязгаар тавих хэрэгтэй. Европод хийгдсэн судалгааны үндсэн дээр эрдэмтэд эцэг эхчүүдэд хандаж 0-2 насны хүүхдэд цахим орчныг хориглох, 2-5 насны хүүхдэд өдөрт 1-ээс бага цаг, 5-18 насны хүүхдэд өдөрт 2-оос бага цаг хэрэглүүлэх нь зохимжтой, муу нөлөө багатай болохыг зөвлөсөн байна. Цахим орчны сайн муу талуудыг ухаарч ойлгох нь хүүхдэд ээлтэй эрүүл орчинг бүрдүүлэхэд хялбар дөхөм болно. Таны хүүхдийг та л хамгаас сайн мэдэх учир эцэг эхийн оролцоо эрүүл цахим орчин бүрдүүлэхэд маш чухал үүрэгтэй. Та хүүхдэд эрүүл цахим орчинг бий болгох талаар илүү их мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.cybersafety.mn веб хуудсанд хандана уу.

Мобиком Корпорацийн Мобинэт өрхийн интернэт болон Улуснэт үйлчилгээний хэрэглэгч эцэг эхчүүд та бүхэн хүүхэд багачуудаа цахим орчинд зохисгүй контент, мэдээллээс хамгаалах боломжтой. “Зохисгүй мэдээлэл” гэдэгт насанд хүрэгчдэд зориулсан, хууль бус болон вирус түгээх сайт болон хүүхдийн хөгжлийн онцлогт тохирохгүй тоглоом хамаардаг юм. Та доорх зурагт харуулсан https://customer.mobinet.mn хуудас болон Улуснэтийн http://customers.ulusnet.mn хуудсанд өөрийн үйлчилгээний эрхээр нэвтрэн “ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ” цэсийг сонгон идэвхжүүлсэнээр хүүхдээ зохисгүй мэдээллээс хамгаалах бүрэн боломжтой.

Хэрэв таны гэрт тань хэн нэгэн дээрх хориотой хуудсанд хандсан тохиолдолд доорх анхааруулга хандалтыг цааш үргэлжлүүлэхээс сэргийлэх юм. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 2222 Үйлчилгээний нэгдсэн төвд хандана уу.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook