Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore ERP-E-MONGOLIA-HANDBOOK

ERP-E-MONGOLIA-HANDBOOK

Published by Tsentsen Battulga, 2021-01-05 06:26:49

Description: ERP-E-MONGOLIA-HANDBOOK

Search

Read the Text Version

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА ЗУРАГ- 50 Албан хаагч түр чөлөөлөх системийн бүртгэл хийх Бүх дуусгах шаардлагатай модулийн ажлуудыг дуусган Бүртгэлийг дуусгах товчийг дарж албан хаагчийг түр чөлөөлнө. 3.1.22 Албан хаагч чөлөөлөх Албан хаагч чөлөөлөх үйлдлийг байгууллагын хүний нөөцийн ажилтан гүйцэтгэнэ. Албан хаагч чөлөөлөх үйлдлийг хийхийн тулд Хүний нөөцийн удирдлага цэсний Шийдвэр цэсэд албан хаагч чөлөөлөх шийдвэрийг бүртгэж өгнө. Шийдвэрийг бүртгэж өгөхдөө Шинээр бүртгэх товчийг дарж Гарч ирэх талбараас шийдвэрийн төрөлд ТАХ-ийн өөрчлөлт төрлийг сонгон өгч шаардлагатай мэдээллийг бүртгэж хадгална. ЗУРАГ- 51 Албан хаагч чөлөөлөх шийдвэр бүртгэх 51

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Албан хаагч чөлөөлөх шийдвэрийг бүртгэж өгсний дараа Хүний нөөцийн удирдлага цэсний Төрийн албан хаагч цэс рүү хандан чөлөөлөх хүнийг идэвхжүүлэн дээр байрлах бусад товчноос(...) Албан хаагч чөлөөлөх товчийг сонгон бүртгэж өгсөн шийдвэрийг сонгож шаардлагатай мэдээллүүдийг бүртгэн хадгална. ЗУРАГ- 52 Албан хаагч чөлөөлөх 52

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Тухайн үйлдлийг гүйцэтгэсний дараа төрийн албан хаагчийн ард талд анхааруулгын тэмдэг харагдах ба уг тэмдэг нь төрийн албан хаагчийн системийн бүртгэлийг хийх шаардлагатай гэсэн тэмдэглэгээ юм. Албан хаагчийг чөлөөлөх тохиолдолд тухайн ажилтан өөрт хамааралтай ажлуудыг шийдвэрлэсний дараа албан тушаалын өөрчлөлт хийгдэнэ. ЗУРАГ- 53 Албан хаагчийн өөрчлөлт орсон жагсаалт Төрийн албан хаагчийн системийн бүртгэлийг хийхдээ ТАХ-ийн өөрчлөлт дэд цэсний чөлөөлсөн хэсгээс тухайн хэрэглэгчийн мэдээллийг идэвхжүүлэн Системийн бүртгэл товч нь дээр даран системийн бүртгэлийг хийнэ. ЗУРАГ- 54 Албан хаагч чөлөөлөх системийн бүртгэл 53

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Бүх дуусгах шаардлагатай модулийн ажлуудыг дуусган Бүртгэлийг дуусгах товчийг дарж албан хаагчийг чөлөөлнө. Чөлөөлөгдсөн албан хаагч Хүний нөөцийн чөлөөлсөн гэсэн хэсэгт харагдана. ЗУРАГ- 55 Чөлөөлөгдсөн албан хаагчийн жагсаалт 3.1.22 Ажил хавсран гүйцэтгэх Байгууллагын албан хаагчид ажил хавсран гүйцэтгэх боломжтой. Ажил хавсран үйлдлийг хийхийн тулд Хүний нөөцийн удирдлага цэсний Шийдвэр цэсэд албан хаагч ажил хавсран гүйцэтгэх шийдвэрийг бүртгэж өгнө. Шийдвэрийг бүртгэж өгөхдөө Шинээр бүртгэх товчийг дарж Гарч ирэх талбараас шийдвэрийн төрөлд ТАХ-ийн өөрчлөлт төрлийг сонгон өгч шаардлагатай мэдээллийг бүртгэж хадгална. ЗУРАГ- 56 Ажил хавсран гүйцэтгэх шийдвэр бүртгэх 54

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Албан тушаал хавсран гүйцэтгэх шийдвэрийг бүртгэж өгсний дараа Хүний нөөцийн удирдлага цэсний Төрийн албан хаагч цэс рүү хандан хавсран гүйцэтгэх албан хаагчийг идэвхжүүлэн дээр байрлах бусад товчноос(...) Ажил хавсран гүйцэтгэх товчийг сонгон бүртгэж өгсөн шийдвэрийг сонгож шаардлагатай мэдээллүүдийг бүртгэн хадгална. ЗУРАГ- 57 Ажил хавсран гүйцэтгэх Албан хаагчийн ажил хавсран гүйцэтгэх эрхийг дуусгах тохиолдолд ТАХ-ийн өөрчлөлт дэд цэснээс хавсран гүйцэтгэх хугацааг дуусгах хэрэглэгчийг сонгон Дуусгах товч даран дуусгах хугацаа, тайлбарыг оруулж өгснөөр хавсран гүйцэтгэх хугацаа дуусна. ЗУРАГ- 58 Ажил хавсран гүйцэтгэх хугацааг дуусгах 55

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 3.1.23 Шилжилт хөдөлгөөн Төрийн албан хаагчийг өөрийн байгууллагын нэгж хооронд болон байгууллага хооронд шилжүүлэх тохиолдолд уг үйлдлийг ашиглана. Шилжилт хөдөлгөөн үйлдлийг хийхийн тулд Хүний нөөцийн удирдлага цэсний Шийдвэр цэсэд шилжилт хөдөлгөөн шийдвэрийг бүртгэж өгнө. Шийдвэрийг бүртгэж өгөхдөө Шинээр бүртгэх товчийг дарж Гарч ирэх талбараас шийдвэрийн төрөлд ТАХ-ийн өөрчлөлт төрлийг сонгон өгч шаардлагатай мэдээллийг бүртгэж хадгална. ЗУРАГ- 59 Шилжилт хөдөлгөөн хийх шийдвэр бүртгэх Албан хаагчийн шилжилт хөдөлгөөний шийдвэрийг бүртгэж өгсний дараа Хүний нөөцийн удирдлага цэсний Төрийн албан хаагч цэс рүү хандан хавсран гүйцэтгэх албан хаагчийг идэвхжүүлэн дээр байрлах бусад товчноос(...) Шилжилт хөдөлгөөн товчийг сонгон бүртгэж өгсөн шийдвэрийг сонгож шаардлагатай мэдээллүүдийг бүртгэн хадгална. 56

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА ЗУРАГ- 60 Шилжилт хөдөлгөөн Тухайн үйлдлийг гүйцэтгэсний дараа төрийн албан хаагчийн ард талд анхааруулгын тэмдэг харагдах ба уг тэмдэг нь төрийн албан хаагчийн системийн бүртгэлийг хийх шаардлагатай гэсэн тэмдэглэгээ юм. Албан хаагчийг шилжүүлэх тохиолдолд тухайн ажилтан өөрт хамааралтай ажлуудыг шийдвэрлэсний дараа албан тушаалын өөрчлөлт хийгдэнэ. ЗУРАГ- 61 Албан хаагчийн өөрчлөлт орж буй жагсаалт Төрийн албан хаагчийн системийн бүртгэлийг хийхдээ ТАХ-ийн өөрчлөлт дэд цэсний шилжилт хөдөлгөөн хэсгээс тухайн хэрэглэгчийн мэдээллийг идэвхжүүлэн Системийн бүртгэл товч нь дээр даран системийн бүртгэлийг хийнэ. Системийн бүртгэл товчийг дарснаар шилжих албан хаагчийн дуусгаагүй үүрэг даалгавар, Өргөдөл, гомдол, Хурал, Ажлын хэсэг, Албан бичиг, Цаг бүртгэлийн мэдээлэл харагдах ба ажлыг заавал дуусгаж шилжих боломжтой. Албан тушаалаас шилжих тохиолдолд таныг 57

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА бүртгэлтэй бүлэг чатаас гаргах ба бүлэг чатын админд мэдэгдэл очно. Мөн цаг бүртгэлийн системд таны цаг бүртгэлийн мэдээллийг түүх болгон үлдээх болно. ЗУРАГ- 62 Шилжилт хөдөлгөөний системийн бүртгэл хийх Бүх дуусгах шаардлагатай модулийн ажлуудыг дуусган Бүртгэлийг дуусгах товчийг дарж албан хаагчийг шилжүүлнэ. Албан хаагч нэгж хооронд шилжсэн бол албан тушаалдаа томилогдон ажилан. Байгууллага хооронд шилжсэн бол шилжин очсон байгууллагын хүний нөөцийн ажилтан ТАХ-ийн өөрчлөлт дэд цэсний Шилжилт хөдөлгөөн хэсгээс шилжин ирсэн хэрэглэгчийг сонгож “Шилжин ирсэн бүртгэл”-ийг хийн албан хаагчийг бүртгэнэ. ЗУРАГ- 63 Байгууллага хооронд шилжин ирсэн бүртгэл хийх 58

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 3.1.24 Зэрэг, дэв өөрчлөх Өөрийн байгууллагын албан хаагчийн зэрэг, дэв өөрчлөх тохиолдолд уг үйлдлийг ашиглана. Зэрэг дэв өөрчлөх үйлдлийг хийхийн тулд Хүний нөөцийн удирдлага цэсний Шийдвэр цэсэд шилжилт хөдөлгөөн шийдвэрийг бүртгэж өгнө. Шийдвэрийг бүртгэж өгөхдөө Шинээр бүртгэх товчийг дарж Гарч ирэх талбараас шийдвэрийн төрөлд ТАХ-ийн өөрчлөлт төрлийг сонгон өгч шаардлагатай мэдээллийг бүртгэж хадгална. ЗУРАГ- 64 Зэрэг, дэв өөрчлөх шийдвэр бүртгэх Албан хаагчийн зэрэг, дэв өөрчлөх шийдвэрийг бүртгэж өгсний дараа Хүний нөөцийн удирдлага цэсний Төрийн албан хаагч цэс рүү хандан зэрэг, дэв өөрчлөх албан хаагчийг идэвхжүүлэн дэлгэцийн дээр байрлах бусад товчноос(...) Шилжилт хөдөлгөөн товчийг сонгон бүртгэж өгсөн шийдвэрийг сонгож шаардлагатай мэдээллүүдийг бүртгэн хадгална. ЗУРАГ- 65 Зэрэг, дэв өөрчлөх 59

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Төрийн албан хаагчийн зэрэг дэвийн өөрчлөлтийг харахдаа ТАХ-ийн өөрчлөлт дэд цэсний Зэрэг, дэв өөрчлөлт хэсгээс тухайн хэрэглэгчийн мэдээллийг идэвхжүүлэн өөрчлөлтийн бүртгэл товч нь дээр даран харах боломжтой. ЗУРАГ- 66 Зэрэг, дэв өөрчлөх системийн бүртгэх хийх 60

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1 Албан бичгийн систем 2.1.1 Албан бичгийн системийн тухай Албан бичгийн нь байгууллагад ирсэн бичиг, ирсэн бичиг хяналт шийдвэрлэлтийн явцтай танилцах, шийдвэрлэх болон байгууллагаас явсан бичиг, явсан бичиг хяналт, шийдвэрлэлтийг системд бүрт боловсруулах гэлтэй байгууллагуудын хүрээнд харах хянах бүрэн боломжтой. Мөн системийг ашиглаж байгаа байгууллагууд системээр албан бичиг солилцох, шийдвэрлэх, системээр албан бичиг боловсруулах , боловсруулсан бичгээ хянах, баталгаажуулах, илгээх, илгээсэн бичгийн шийдвэрлэлтийн явцыг системээрээ хянах бүрэн боломжтой. Системийн хөгжүүлэлтэд дагаж мөрдсөн журам, зааврууд:  Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх /Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралт/  Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар /Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаал/  Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам /Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолын хавсралт  Монгол улсын стандарт Баримт бичгийн MNS 5140:2002, MNS 5141:2002, MNS 5142:2002 Системд хандах эрхийн түвшнээс хамаарч системийн дэд цэс харагдах болон системийн ашиглах цар хүрээ өөр өөр байна. 2.1.2 Албан бичгийн хянах самбар Албан бичигтэй холбоотой ирсэн явсан бичгийн мэдээлэл болон шийдвэрлэлтийн явцын график мэдээллийг эрхийн түвшнээс хамааран мэдээлэл авах боломжтой. ЗУРАГ- 67 Албан бичиг хянах самбар 61

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1.3 Системээр албан бичиг боловсруулж илгээх, хянах , шийдвэрлэх Системээр албан бичиг боловсруулах, боловсруулсан бичгийг хянах, баталгаажуулах, дугаар олгон илгээх зэрэг үйлдлийг системээрээ хийх бүрэн боломжтой. Системээр боловсруулсан албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулж, илгээх үйлдлүүд нь хийгдэнэ. Системээр боловсруулагдаж байгаа бичиг дараах төлөв шилжилттэй. Хүснэгт 4 Системээр боловсруулж байгаа албан бичгийн төлөв шилжилт № Төлөв Төлөвийн Тайлбар Засварлах Устгах зураг Боломжтой Боломжгүй БОЛОВСРУУЛЖ Албан бичиг шинээр боловсруулж Боломжтой Боломжгүй 1 БАЙГАА байгаа үеийн төлөв. Яг одоо Боломжгүй хариуцагч нь боловсруулагч байх үед. 2 ХЯНАЖ БАЙГАА Албан бичиг хянаж байх үеийн төлөв. Яг одоо хариуцагч нь Боломжтой хянагч байх үед. БАТАЛГААЖУУЛЖ Албан бичиг баталгаажуулж байх 3 БАЙГАА үеийн төлөв. Яг одоо хариуцагч Боломжгүй нь баталгаажуулагч байх үед ДУГААР ОЛГОЖ Албан бичиг дугаар олгон илгээх 4 БАЙГАА үеийн төлөв. Яг одоогийн Боломжгүй хариуцагч нь дугаар олгогч байх 2.1.4 Шинээр албан бичиг боловсруулах Албан бичиг системээр боловсруулахдаа “Албан бичиг” үндсэн цэсийн “Албан бичиг боловсруулалт” дэд цэсийн хэсгээс цонхонд байрлах “ ” шинээр боловсруулах товчны тусламжтай Албан бичиг / Шинээр боловсруулах цонхыг дуудна. 62

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА ЗУРАГ- 68 Албан бичиг шинээр боловсруулах Албан бичгийн шинээр боловсруулах цонх нь дараах талбаруудаас бүрдэх бөгөөд хэсэг бүрийн шаардлагатай талбарыг бөглөн хадгалах товч дарна  Албан бичиг боловсруулж байгаа албан хаагч Яг одоо хариуцагч хэсэгт харагдана.  Албан бичиг хэсэг: Албан бичгийн төрөл болон Тэргүү гэсэн талбартай. Тэргүү талбарт албан бичгийн тэргүүг бичиж өгнө. Жишээ нь: Хүсэлт гаргах тухай, Санал хүргүүлэх тухай гэх мэт. Албан бичгийн төрөл талбарын сонголтын утга дараах 4 сонголттой. - Албан бичгийн толгойтой хэвлэх (А4): Системд албан бичгийн толгой тохиргоог хийсний дагуу толгойтой харагдана. - Албан бичгийн толгойтой хэвлэх (А5): Системд албан бичгийн толгой тохиргоог хийсний дагуу толгойтой харагдана. - Хэвлэмэл хуудсанд хэвлэх (А4): Системд албан бичгийн толгой тохиргоог хийснээс үл хамааран толгойгүй гарах бөгөөд хэвлэмэл цаасан гаргах бол энэ сонголтыг хийнэ - Хэвлэмэл хуудсанд хэвлэх (А5: Системд албан бичгийн толгой тохиргоог хийснээс үл хамааран толгойгүй гарах бөгөөд хэвлэмэл цаасан гаргах бол энэ сонголтыг хийнэ  Хавсралт файл хэсэгт албан бичгийн хавсралтыг хавсралт файлаар хавсаргах болон албан бичиг дээр тусгасан нэмэлт мэдээллийг файл байдлаар хавсаргана. Файлыг хавсаргахдаа хавсралт файл хэсэгт байрлах “ Энд дарж файл хавсаргана уу” гэсэн товчийг дарж файл хавсарган хуудасны тоог зааж өгнө. 63

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА  Албан бичгийг боловсруулж байгаа албан хаагч Боловсруулаг хэсэгт системээс олгогдоно. Хэдэн ч боловсруулагч сонгох боломжтой. Албан бичиг боловсруулж эхэлсэн эхний албан хаагчийн сонгож оруулсан эрэмбийн дагуу бичгийг боловсруулж дуусаад хянагч уруу боловсруулж буй албан бичиг шилжин очно.  Хянагч хэсэгт системээр боловсруулж буй албан бичгийн хянах албан хаагчийг сонгон оруулна. Мөн хэдэн ч хянагч сонгох боломжтой бөгөөд сонгон оруулсан эрэмбийн дагуу хянагч нараар дамжиж хамгийн сүүлийн хянагч нь албан бичгийг баталгаажуулагч уруу шилжүүлнэ.  Баталгаажуулагч хэсэгт системээр боловсруулж буй албан бичгийг баталгаажуулах албан хаагчийг сонгож оруулна. Баталгаажуулагч нь нэг албан хаагч сонгох боломжтой. Нэг албан хаагч сонгосон бол “ Энд дарж нэмнэ үү!” гэсэн товч гарахгүй. Баталгаажуулагч нь албан бичгийг баталгаажуулахдаа тоон гарын үсэг ашиглан баталгаажуулж илгээгчээр сонгогдсон бичиг хэргийн мэргэжилтэн албан хаагчид шилжүүлнэ.  Илгээгч гэсэн хэсэгт системээр боловсруулсан албан бичгийг баталгаажуулсны даргаа дугаар олгож илгээх байгууллагын бичиг хэргийн албан хаагчийн сонгоно. Илгээгч хэсэгт нэг л албан хаагч сонгож өгөх боломжтой. Илгээгч дээр ирсэн бичигт дугаар олгох үйлдлийг хийж тоон гарын үсгээр баталгаажуулан Хүлээн авах байгууллагад илгээгдэнэ. 64

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА  Хүлээн авах байгууллага хэсгээс системээр боловсруулж буй албан бичгийг хүлээн авах байгууллагыг “ Энд дарж хүлээн авах байгууллагыг сонгоно уу!” гэсэн байгууллага сонгох цонхноос байгууллагыг сонгож “Нэр, хаяг бүрдэл” гэсэн хэсэг Хүлээн авах байгууллага болон албан тушаалтныг оруулна. Жишээ нь: Мобинет ХХК- ын гүйцэтгэх захирал Б. Үнэнбат танаа  Бичвэр хэсэгт системээр боловсруулж буй албан бичгийн ерөнхий агуулгыг бичиг талбар юм.  Нэмэлт мэдээлэл хэсэгт системээр боловсруулж байгаа албан бичгийн нэмэлт мэдээллүүд багтана. Энэ хэсгийг үнэн зөв хийж гүйцэтгэх шаардлагатай бөгөөд системээр боловсруулсан албан бичиг системд байгууллагаас явсан бичиг хяналтад үлдэж системээр шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой юм. Нэмэлт мэдээллийн хэсэгт товч утга, хариутай эсэх, албан бичгийн хариу эсэх, яаралтай эсэх, гадаад эсэх, дээд газраас ирсэн эсэх гэсэн талбарууд багтаана. 65

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Дээрх дарааллаар алба бичгийн шаардлагатай талбарыг бөглөн хадгалах товч дархад боловсруулж дуусгах товч гарч ирнэ. 2.1.5 Албан бичиг боловсруулж дуусгах Албан бичгийг боловсруулж дууссан гэж үзвэлдараагийнболовсруулагч эсвэл хянагч уруу шилжүүлнэ. Бидний жишээн дээр боловсруулагч хэсэг дээр хоѐр албан хаагч сонгосон учир оруулж өгсөн эрэмбийн дагуу дараагийн боловсруулагч уруу албан бичиг шилжинэ. ЗУРАГ- 69 Албан бичиг боловсруулж дуусгах “Боловсруулж дуусгах” товч дархад одоогийн хариуцагч /жишээн дээр Эрдэнэтуяа/ боловсруулагч нь бичвэр хэсгийг болон боловсруулалтын бусад талбарыг засварлах боломжгүй болно. 66

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Дараагийн боловсруулагчаар сонгогдсон албан хаагчид /жишээн дээр Цогтбаяр/ албан бичгийн боловсруулалт шилжин ирсэн мэдэгдлийг системээс өгнө. ЗУРАГ- 70 Албан бичгийн боловсруулалт шилжин ирсэн мэдэгдэл Дараагийн албан бичиг боловсруулагч /жишээн дээр Цогтбаяр/ системээр албан бичгийн боловсруулалтыг нэмж хийж гүйцэтгэн “хадгалах товч” дарж өөрийн хүсэн өөрчлөлт болон боловсруулалтыг хадгална. Үүний дараагаар боловсруулж дуусгах товч дарждараагийнболовсруулагч эсвэл хянагч уруу шилжүүлнэ. Хэрвээ боловсруулагчаар сонгогдсон эрэмбийн дагуу тухайн албан хаагч хамгийн сүүлд байвал тухайн албан хаагчаас хянагч уруу шилжинэ. ЗУРАГ- 71 Боловсруулагчаас хянагч уруу шилжүүлнэ. 67

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1.6 Сиситемээр боловсруулсан албан бичгийг хянах Системээр албан бичиг боловсруулагч /жишээн дээр Цогтбаяр хамгийн сүүлийн боловсруулагч/ хянагч албан хаагч /жишээн дээр Оюунчимэг/-руу шилжүүлсний дараа боловсруулагч нь бичвэр болон бусад талбарын утгыг өөрчлөх боломжгүй болж яг одоо хариуцагч нь хянагч албан хаагчаар харагдах ба системээр боловсруулж буй албан бичгийн төлөв нь ХЯНАЖ БАЙГАА төлөвт шилжинэ. Хянагч нь албан бичгийн боловсруулалтыг хянаад нэмж засвар оруулах шаардлагатай гэж үзвэл боловсруулалчруу буюу өмнөх төлөврүү буцааж болно. Бага зэргийн засвар болон өөрчлөлтийг хийж гүйцэтгэн хадгалах товч дарна. Ингэснээр системээр боловсруулсан бичгийг хянаад хянаж дуусгах гэсэн товчны тусламжтай баталгаажуулагчруу шилжүүлнэ. ЗУРАГ- 72 Боловсруулж байгаа төлөвөөс хянаж байгаа төлөв шилжилт 68

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1.7 Системээр боловсруулсан албан бичгийг баталгаажуулах Системээр боловсруулсан албан бичгийг баталгаажуулахдаа Албан бичиг боловсруулалт цэсийн жагсаалтаас баталгаажуулах албан бичгийн мөрөн дээр “doube click” хийх эсвэл дэлгэрэнгүй дарж боловсруулсан бичигтэй танилцана. Бичгийн баталгаажуулахдаа “баталгаажуулах товч” товчны тусламжтай Баталгаажуулж дуусгах цонх нээгдэх ба баталгаажуулагч нь /жишээн дээр Төмөрчөдөр/ тоон гарын үсгээр баталгаажуулалт хийнэ. ЗУРАГ- 73 Системээр боловсруулсан албан бичиг баталгаажуулах Тоон гарын үсгээр баталгаажуулалт хийхийн тулд та гэрчилгээний токен төхөөрөмжийг компьютерт залгасан байх, E-Sign Програм татаж ажиллуулсан байх шаардлагатай. Тоон гарын үсгээр баталгаажуулалт хийдээ “баталгаажуулж дуусгах” цонхны Тоон гарын үсэг зурах 69

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА товчийг дархад E-Sing програм ажиллаж тоон гарын үсэг цонх нээгдэн тоон гарын үсгийн пин кодыг оруулан үргэлжлүүлэх товч дарна. Ингэснээр “Гарын үсэг амжилттай зурлаа” мессеэжийг өгч илгээх албан хаагч буюу албан хэрэг хөтлөх /AХХ/ ажилтанруу шилжүүлэх гэсэн товч идэвхжиж товчийг дарснаар дугаар олгож илгээх эрх бүхий илгээгч дээр сонгогдсон албан хаагч /жишээн дээр Батаа/-руу бичиг шилжинэ. ЗУРАГ- 74 Системээр боловсруулсан албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулах 70

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 71

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1.8 Системээр боловсруулж буй албан бичгийн хариуцагч шилжүүлэх Системээр албан бичиг боловсруулалт дээр боловсруулагч, ханагч, баталгаажуулагч болон илгээгч гэсэн гэсэн дөрвөн гишүүнийг сонгож боловсруулалтын үеийн тус бүрийн эрхийг олгодог. Боловсруулалтын үед албан бичгийг хянагч, баталгаажуулагч, илгээгч /дугаар олгогч/ гишүүдийн аль нэг гишүүн нь бичгийн боловсруулалтыг гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд /жишээн дээр Илгээгч Батаа дугаар олгож илгээх боломжгүй үед/ тухайн боловсруулалт ямар төлөв дээр байгаагаас хамааран /жишээн дээр ДУГААР ОЛГОЖ БАЙГАА/ өмнөх төлөвийн хариуцагч нь /жишээн дээр Төмөрчөдөр баталгаажуулагч/ яг одоо буюу шийдвэрлэх боломжгүй болсон албан хаагчийг өөр албан хаагчаар солиж эрхийг шилжүүлэх үйлдэл хийнэ. Системээр боловсруулж буй албан бичгийн хариуцагчийг шилжүүлэхдээ яг одоо хариуцагчийн нэрийн ард байрлах “ ” товчны тусламжтай хасахад “ Энд дарж нэмнэ үү!” гэсэн товч гарч ирнэ. Энэ товчны тусламжтай хариуцах албан хаагч /жишээн дээр Төмөрчөдөр/-ийг сонгож оруулан “ ” товчны тусламжтай “хариуцагч шилжүүлэх” цонхыг дуудна. Энэ цонхны шилжүүлэх товчийг дарснаар яг хариуцагч / жишээн дээр илгээгч Батаа нь Төмөрчөдөр болно/ шилжүүлнэ. ЗУРАГ- 75 Системээр боловсруулж буй албан бичгийн хариуцагч шилжүүлэх 72

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 73

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1.9 Системээр боловсруулж буй бичигт дугаар олгон илгээх Системээр боловсруулж баталгаажуулсан бичгийг баталгаажуулагч илгээгчээр сонгогдсон албан хэрэг хөтлөх ажилтан эсвэл байгууллагын бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн нь системээр дугаар олгон илгээж тоон гарын үсгээр баталгаажуулан илгээнэ. Системээр боловсруулсан албан бичигт дугаар олгон илгээхдээ баталгаажуулагчаас шилжин ирсэн бичгийн дэлгэрэнгүй хэсгээс “дугаар олгох” гэсэн товчны тусламжтай дугаар олгох цонхыг дуудан шаардлагатай талбарыг бөглөсний дараа “тоон гарын үсэг зурах” гэсэн товчийг дарж тоон гарын үсгийн баталгаажуулалт хийхэд илгээх товч идэвхжин илгээх товчийг дарж хүлээн авах байгууллагад шилжүүлснээр системээр албан бичиг боловсруулж илгээх үйлдэл дуусна. ЗУРАГ- 76 Системээр боловсруулж буй бичигт дугаар олгон илгээх Системээр дугаар олгож илгээсэн бичгийн төлөв нь “ИЛГЭЭСЭН” гэсэн төлөвт шилнжинэ. Системээр боловсруулж илгээсэн бичиг нь Албан бичиг үндсэн цэсийн Албан бичиг хяналт, Албан бичиг боловсруулалт гэсэн цэсэд албан хаагчийн эрхийн түвшнээс хамааран харагдах бөгөөд тухайн бичгийг хүлээн авах байгууллагын бичиг хэргийн ажилтан хүлээн авахад ХҮЛЭЭН АВСАН, шийдвэрлэх албан хаагчид шилжүүлсэн бол СУДЛАГДАЖ БАЙГАА, илгээсэн албан бичгийг шийдвэрлэсэн бол ШИЙДВЭРЛЭСЭН гэсэн төлөвт шилжин бичгийн шийдвэрлэлтийн явцыг системээр хянах бүрэн боломжтой. 74

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1.10 Байгууллагад ирсэн албан бичгийг системд бүртгэх Байгууллагад ирсэн албан бичгийг системд бүртгэхэд байгууллагын албан бичиг хариуцсан мэргэжилтэн Албан бичиг үндсэн цэсийн Ирсэн бичиг хяналт цэсээс “ Ирсэн бичиг бүртгэх” товчны тусламж Ирсэн бичиг бүртгэх цонхыг дуудан шаардлагатай талбаруудыг бөглөн бүртгэх товчийг дарна. ЗУРАГ- 77 Ирсэн бичиг бүртгэх товч Ирсэн бичиг бүртгэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:  Хариутай эсэх: Байгууллагад ирсэн бичиг хариутай эсэхийг чек хийнэ. Хэрвээ албан бичиг хариутай байгаад тухайн бичгийн хариуд албан бичгээр хариу өгөхөд байгууллагын явсан бичиг бүртгэл дээр хариутай албан бичгийн хариу гэсэн талбарт энэ ирсэн бичиг сонголтын утгад гарч ирэх боломжтой болно.  Албан бичгийн хариу эсэх: Энэ талбарыг чек хийхэд Явсан бичгийн хариу гэсэн хэсэг нэмэлтээр гарч ирнэ. Өөрөөр хэлбэл танай байгууллага өмнө албан бичиг илгээсэн байгаад тухай явсан бичгийн хариуг албан бичгээр илгээсэн үед энэ сонголтыг хийнэ. Явсан бичгийн хариу хэсэгт байгууллагаас явсан бичиг дундаас сонголтоор оруулж өгөхөд бусад талбар автоматаар бөглөгдөнө.  Хавсралт файл: Энэ хэсэгт ирсэн бичгийг сканердсан /Scaner/ файлыг хавсарган оруулна.  Шилжүүлэх албан хаагч: Ирсэн бичгийг байгууллагын бичиг хэргийн ажилтан байгууллагын даргад илгээх бөгөөд байгууллагын даргыг сонгож оруулан илгээнэ.  Харах албан хаагч: Энэ хэсэгт сонгогдсон албан хаагчид ирсэн бичгийг зөвхөн харах эрхтэй байна. Учир байгууллагад ирсэн бичгийг өөрт шилжиж ирэхээс өмнө танилцаж 75

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА ажлаа төлөвлөх, бэлтгэх боломжийг албан хаагчдад олгоно. Тухайн бичиг өөрт шилжин иртэл бичгийг шийдвэрлэх үйлдэл хийх боломжгүй зөвхөн харах эрхтэй байна. ЗУРАГ- 78 Ирсэн бичиг бүртгэх Ирсэн бичиг бүртгэх товч дархад системээс шилжүүлэх албан хаагч дээр шууд шилжигдэнэ. Байгууллагын дарга бичгийг нээж хархад судлагдаж байгаа төлөвт шилжиж, шийдвэрлэх албан хаагчид шилжүүлэх боломжтой. 2.1.11 Ирсэн бичиг шилжүүлэх Ирсэн бичиг шилжүүлэх үйлдлийг системд бүртгэлтэй бүх албан хаагч хийх боломжтой юм. Байгууллагын даргаас нэгжийн даргад, нэгжийн даргаас албан хаагчид, албан хаагчаас албан хаагч хооронд шийдвэрлэх ѐстой албан хаагчийг сонгож шилжүүлнэ. Байгууллагын албан бичиг хариуцсан мэргэжилтэн ирсэн бичгийг системд бүртгэсний дараа байгууллагын дарга Албан бичиг үндсэн цэсийн Ирсэн бичиг дэд цэсийг жагсаалтаас тухайн бичгийн дэлгэрэнгүй хэсгээс “шилжүүлэх” товч болон тухайн бичиг дээр “mouse 2” буюу хулганын зүүн товчийг дархад гарах жижиг цонхноос “шилжүүлэх” товчны тусламжтай Шилжүүлэх цонхыг дуудна. “ Шилжүүлэх албан хаагч сонгоно уу!” гэсэн товчны тусламжтай шийдвэрлэх албан хаагчийг сонгож “шилжүүлэх” товч дархад ирсэн бичиг шийдвэрлэх албан хаагчид шилжинэ. ЗУРАГ- 79 Ирсэн бичиг шилжүүлэх 76

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1.12 Ирсэн бичиг шийдвэрлэх Ирсэн бичгийг шийдвэрлэх албан хаагчид бичиг хуваарилагдан ирлээ гэсэн мэдэгдлийг системээс албан хаагчид өгнө. ЗУРАГ- 80 Бичиг хуваарилагдан ирсэн гэсэн мэдэгдэл 77

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Албан хаагч бичгийн мэдэгдэл хэсэг болон Албан бичиг үндсэн цэсийн Ирсэн бичиг дэд цэсийн жагсаалтаас тухайн бичгийн дэлгэрэнгүй хэсгээс бичгийг шийдвэрлэх болон шийлжүүлэх бүрэн боломжтой. Тухайн албан хаагчийн албан тушаал болон системд хандах эрхийг түвшнээр хамаарч бичгийн дэлгэрэнгүй хэсэгт харагдах хийх үйлдлийг товч ялгаатай харагдана. Ирсэн бичиг шийдэрлэхдээ дээрхи шийдвэрлэх албан бичгийн дэлгэрэнгүй хэсгээс “бичиг хаах” товч дархад БИЧИГ ХААХ цонхыг дуудна. Шийдвэрлэлтийн төрлөөс тухайн бичгийг ямар хэлбэрээр хааж байгаа төрлөө сонгож шаардлагатай талбарыг бөглөсний дараа “бичиг хаах” товчийг дарна. ЗУРАГ- 81 Ирсэн бичиг шийдвэрлэх Ингэснээр тухайн бичиг судлагдаж байгаа төлөвөөс шийдвэрлэсэн төлөвт шилжинэ. ЗУРАГ- 82 Ирсэн бичиг төлөв шилжилт 78

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.1.13 Байгууллагаас явсан бичиг бүртгэх Байгууллагаас явсан бичгийг бүртгэхдээ байгууллагын бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Албан бичиг үндсэн цэсийн Явсан бичиг хяналт цэсээс “ Явсан бичиг бүртгэх ” товчны тусламжтай явсан бичиг бүртгэх цонхыг дуудан шаардлагатай талбаруудыг оруулсны дараа бүртгэх товчийг дарж бүртгэнэ. ЗУРАГ- 83 Явсан бичиг бүртгэх товч Явсан бичиг бүртгэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:  Хариутай эсэх: Явсан бичиг бүртгэхдээ тухайн явж байгаа бичиг хариутай эсэхийг чек хийж өгнө. Ингэснээр манайхаас явсан бичгийн хариу нь тухайн байгууллагаас ирэхэд ирсэн бичиг бүртгэх хэсэг дээр албан бичгийн хариу эсэх гэсэн талбарыг чек хийж өгөхөд манайхаас явсан бичиг харагдаж сонгох боломжийг олгоно. 79

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА  Албан бичгийн хариу эсэх: Энэ талбарыг чек хийснээр Хариутай бичгийн хариу эсэх гэсэн талбар гарна. Энэ хэсэгт манай байгууллагад ирсэн хариутай бичиг дундаас яг аль бичгийн хариу болгон илгээсэн /явсан бичиг/ болохоо сонгож оруулна.  Хүлээн авах байгууллага: Энэ хэсэгт системд бүртгэлтэй болон бүртгэлгүй байгууллагын бүртгэж өгч илгээсэн байгууллагыг сонгож оруулна.  Боловсруулагч: Тухайн явсан бичгийг боловсруулсан албан хаагчийг сонгоно.  Хянагч: Тухайн явсан бичгийг хянасан албан хаагчийг сонгоно.  Баталгаажуулагч: Тухайн явсан бичгийг баталгаажуулсан албан хаагчийг сонгоно. ЗУРАГ- 84 Явсан бичиг бүртгэх  Байгууллагаас явсан бичгийг E-Sign программийг ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулж файлаар хавсарган бүртгэх. ESIGN клиент програм хангамжийг ашиглах заавар  Дараах холбоосоор орж клиент програмыг татаж өөрийн компьютерт суулгана. https://esign.gov.mn/esign-client-program. Програм хангамж суусны дараагаар харагдах байдал. 80

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА  Татаж авсан програм хангамжийг ажиллуулан ТООН ГАРЫН ҮСЭГ хэсгийг сонгон ЦААШ гэсэн товчлуур дээр дарсанаар тоон гарын үсэг зурах файлыг сонгоно. Зөвхөн сонгогдсон файл дээр гарын үсэг зурах боломжтой. 81

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА  WORD эсвэл EXCEL файл дээр гарын үсэг зурах бол тухайн файлыг Esign client програмд сонгож оруулсны дараагаар нээж гарын үсгээ зурна. PDF файлыг сонгон нээсний дараагаар ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ гэсэн хэсэгт даран нууц үгээ оруулан гарын үсэг амжилттай зурагдана. Гарын үсэг зурагдсаны дараагаар тухайн файл автоматаар дахин хадгалагддаг тул файлын нэрийг дахин оруулж хадгална. Тухайн файлын сүүлчийн хуудсанд гарын үсэг зурагддаг бөгөөд зурагдсаны дараа харагдах байдлыг дараах зурагт тусгав. 82

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА  Өөрийн тоон гарын үсгийн хүчинтэй хугацааг шалгахдаа ТООН ГЭРЧИЛГЭЭ хэсэгт даран харах боломжтой.  E-token төхөөрөмжид нэвтрэх нууц үг бүртгэлтэй цахим шуудангаар ирэх бөгөөд НУУЦ КОД СОЛИХ хэсэгт даран нууц үгээ солих боломжтой. Энэхүү нууц үг нь гарын үсэг зурах бүрд ашиглагдах болно. 83

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.3 Өргөдөл гомдлын систем Төрийн захиргааны байгууллагуудад хандсан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал зэргийг цахимаар хүлээн авч байгууллагын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн бүртгэх, байгууллагын дарга шийдвэрлэх албан хаагчид шилжүүлэх, шийдвэрлэлтийг хянах, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад эргэн мэдээлэх бүрэн боломжтой. № Хандах эрхийн нэр Тайлбар Хэнд эрх өгөх Өргөдөл гомдолтой холбоотой эрхүүд Байгууллагын өргөдөл гомдол Байгууллагын өргөдөл Байгууллагад ирсэн өргөдөл гомдол бүртгэх, бүртгэсэн өргөдөл гомдлыг хариуцсан 1 гомдол хариуцсан мэргэжилтэнд даргад шилжүүлэх, шийдвэрлэх, Байгууллагын ажилтан шийдвэрлэлтийг хянах эрхтэй. даргад Даргын туслах, 2 Байгууллагын дарга Өөрт ирсэн өргөдөл гомдлыг хянах, нарийн бичгийн шилжүүлэх, шийдвэрлэх эрхтэй. даргад 3 Даргын туслах ажилтан Даргын нэрийн өмнөөс шийдвэрлэх шийдэх эрхтэй. Байгууллагын хэмжээнд ирсэн Байгууллагын 4 Хүний нөөцийн ажилтан өргөдөл гомдлыг хянах , шилжүүлэх, хүний нөөцийн мэргэжилтэнд шийдвэрлэх эрхтэй. 5 Нэгжийн дарга Нэгжийн хэмжээнд болон харьяа Нэгжийн даргад 6 Ахлах мэргэжилтэн нэгжийн хэмжээнд өргөдөл гомдлыг 7 Мэргэжилтэн шилжүүлэх, шийдвэрлэх эрхтэй. Ахлах мэргэжилтэнд Өөрийн байгууллага болон нэгж, албан тушаалыг хувьд өөрийн доод олгоно мэргэжилтнүүдийг харах, дэд системүүдэд өөрийн хэмжээнд Мэргэжилтэн албан хандах эрхтэй. хаагч нарт Өөрт ирсэн өргөдөл гомдлыг шилжүүлэх шийдвэрлэх эрхтэй. 2.3.1 Өргөдөл, гомдол бүртгэх Өргөдөл, гомдлыг бүртгэх эрх бүхий албан тушаалтан //// уг үйлдлийг гүйцэтгэнэ. Бүртгэх үйлдлийг гүйцэтгэхдээ заавал бөглөх ( “*” тэмдэглэгээтэй ) талбарыг гүйцэд бөглөх шаардлагатай бөгөөд холбогдох файлыг Нэмэх товчны тусламжтай хавсаргаж өгнө. Байгууллагын дарга шилжүүлэх, Надад ирсэн лүү ороод Холбогдох албан тушаалтанд шилжүүлнэ. АЛбан тушаалтан шийдвэрлэх, шилжүүлэх үйлдлүүдийг хийнэ. ЗУРАГ- 85 Өргөдөл гомдол бүртгэх 84

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Регистрийн дугаарын эхний 2 крилл үсэг, сүүлийн 6 нь цифр байх шаардлагатай бөгөөд овог нэрийг кириллээр бичих шаардлагатай. Иргэний мэдээлэл бүртгэлтэй эсэхийг иргэний регистрийн дугаарыг оруулж Шалгах товчийг дарж шалгана. Иргэний регистрийн дугаар програмд бүртгэлтэй буюу иргэн өмнө нь өргөдөл өгч байсан бол иргэний мэдээлэл автоматаар бөглөгдөнө. Иргэний бүртгэл шинэчлэгдсэн бол бөглөгдсөн мэдээллийг шинэчлэн бичиж өгнө. Бүртгэл нь давхардсан бол давхардлыг арилгах цонх гарч ирэх бөгөөд мэдээллийг шалган зөв бүртгэлийг сонгож баталгаажуулах зайлшгүй шаардлагатай. 2.3.2 Надад ирсэн өргөдөл гомдол Өөрт ирсэн бүх өргөдөл гомдолыг ангилж жагсаалт хэлбэрээр харах боломжтой. Нийт өргөдөл гомдол, Шинээр ирсэн өргөдөл гомдол, судалж байгаа өргөдөл гомдол гэх мэт ангилна. Өөрт ирсэн өргөдөл гомдлыг Засварлах, Хугацаа сунгах, Шийдвэрлэх, Хэвлэх, Үйлдэл хянах, Зөрчил бичих, Хариу хянах, Шилжүүлэх, Уламжлах, Буцаах, Эргэн танилцах Цуцлах гэх үйлдлүүдийг хийх боломжтой. ЗУРАГ- 86 Надад ирсэн өргөдөл гомдол 85

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА № Үйлдэл Өргөдөл гомдлын үйлдэл 1 Засварлах 2 Хугацаа сунгах Тайлбар 3 Шийдвэрлэх Засварлах эрхтэй хүн уг үйлдлийг хийнэ. 4 Хэвлэх Өргөдөл гомдлын хугацааг сунгах тохиолдолд уг товчийг дарна 5 Үйлдэл хянах Өргөдөл гомдолын шийдвэрийг бичнэ 6 Зөрчил бичих Өргөдөл гомдлыг pdf байдлаар хэвлэх 7 Хариу хянах Үйлдлүүдийг хянах 8 Шилжүүлэх Өргөдөл гомдлын дагуу 9 Уламжлах Өргөдөлд хариу илгээх 10 Буцаах Өөр хэрэглэгчид шилжүүлэх 11 Эргэн танилцах Өргөдлийг уламжлах 12 Цуцлах Шижиж ирсэн өргөдлийг буцаах Шийдвэрлсэн өргөдөлтэй дахин танилцах Өргөдлийг цуцлах 86

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.3.3 Өрөгдлийн хяналт Өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаанд энэхүү цэс ашиглагдана. Жагсаалтны доор нэвтэрсэн хэрэглэгчийн хандах эрх харагдана. - Байгууллагын өргөдөл гомдлын ажилчид, удирдлагуудын хувьд тухайн байгууллагын нийт өргөдөл, гомдол энэ цэсэд агуулагдана. - Иргэд хүлээн авах төвийн ажилтнуудын хувьд нийслэлийн хэмжээнд байгаа нийт өргөдөл, гомдол энэ цэсэд агуулагдана. Жагсаалтад байгаа мэдээллээс албан хаагч хүссэн төлөв болон утгуудаар хайлт хийх боломжтой./ Чиглэл, Салбар , Ангилалаа сонгоно, Төлөв, Төрөл, Илгээгчийн төрөл, Ирсэн хэлбэр/ Өргөдөл гомдолын төлөв тус бүрлүү орж жагсаалт хэлбэрээр өргөдөл гомдлыг харна. ЗУРАГ- 87 Өргөдөл гомдлын жагсаалт 2.4 Үүрэг даалгаврын систем Үүрэг даалгаврыг Газрын даргын хурлаас өгсөн үүрэг даалгавар, Хэлтэс, нэгжийн даргын хурлаас өгсөн үүрэг даалгавар, Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар, Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, Үр дүнгийн гэрээгээр өгсөн үүрэг даалгавар, Өөрийн үүрэг даалгавар зэрэг төслөөс сонгон үүрэг даалгаврыг бүртгэх, үүрэг даалгаварт орсон хариуцагч нар гүйцэтгэлийн биелэлт оруулах түүнийг хянах, тайлагнах, бүх оролцогчдыг мэдээллээр шуурхай, тогтмол хангаж, нэгж ажил үүсгэн оролцогч нарт хариуцуулах гүйцэтгэлд хяналт тавих боломжтой. Мөн Хурал болон Ажлын хэсэг гэсэн дэд системүүдээс тухайн хурал, уулзалт болон ажлын хэсгийн үүрэг даалгаврыг үүсгэн гүйцэтгэлийг хянах боломжтой. Тухайн нэг үүрэг даалгаврын “Харилцааг идэвхжүүлсэн” тохиолдолд үүрэг даалгаварт орсон гишүүдийн бүлэг харилцаа мессенжер хэсэгт үүсэж тухайн бүлэг чатаар мэдээлэл солилцох болон чатлах боломжтой. 87

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА № Үйлдэл Тайлбар 1 Нэмэх үйлдэл Шинээр бүртгэл хийх бүрд энэхүү үйлдлийг ашиглана 2 Хэвлэх үйлдэл Жагсаалтыг хэвлэх 3 Нийтлэх Үүрэг даалгавар шинээр үүсгээд нийтлэх товч дарахад тухайн үүрэг даалгаварт бүртгэлтэй гишүүдэд харагдана. 4 Дуусгаж хянах Үүрэг даалгаврыг нийтэлсний дараа үйлдэл хийгдэж дууссан бол Дуусгаж хянах товчлуур дарж төлөвийг 5 Хяналтын карт хэвлэх өөрчлөн албан хаагчдад мэдэгдэнэ. 6 Гүйцэтгэх хугацаа Тухайн үүрэг даалгаврын хяналтын картыг хэвлэх Тухайн үүрэг даалгаврын гүйцэтгэх хугацаа өөрчлөх. 7 Гүйцэтгэл оруулах Тухайн үүрэг даалгаврын гүйцэтгэлийн мэдээллийг оруулна. 8 Файл оруулах Ямар нэгэн файл хавсаргах шаардлага гарвал хэрэглэнэ. 9 Үүрэг даалгавар үүсгэх Үүрэг даалгавраас үүрэг даалгавар үүсгэх 10 Нэгж ажил Үүрэг даалгавар нь дотроо хэсэгчилнэ гүйцэтгэх хэд 11 Холболт хэдэн ажилтай бол энэ товчийг даран нэгж ажил үүсгэж өгнө. Модулийн бусад үүрэг даалгавар, хурал, ажлын хэсэг, төслийг тухайн үүрэг даалгавартай холбох боломжтой. 12 Чухал жагсаалтад нэмэх Чухал жагсаалтад нэмэх шаардлагатай гэвэл тухайн товчийг даран нэмж болно. 13 Хүчингүй болгох болон Тухайн үүрэг даалгаврыг хэрэггүй гэж үзээд устгах Устгах товчнууд буюу хүчингүй болгох шаардлага гарвал энэхүү товчийг даран орж Устгах болон Хүчингүй болгохын тулд аль нэгийг нь сонгож болох юм.  БОЛОМЖУУД - Албан хаагчдад үүрэг даалгавар өгөх - Албан хаагчдын үүрэг даалгаврыг хянах - Албан хаагчдын үүрэг даалгаврын тайлан боловсруулах - Хугацааны хязгаараар үүрэг даалгавар оноох - Хяналтын карт боловсруулах - Үүрэг даалгаврын гүйцэтгэл оруулах - Үүрэг даалгаврын хяналт оруулах - Үүрэг даалгавраас үүрэг даалгавар үүсгэх - Үүрэг даалгавраас нэгж ажил үүсэх - Үүрэг даалгаврыг тухайн модулийн ажлуудтай холбох гэх мэт боломжуудыг агуулна. 88

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА  ЭРХ Албан хаагчид нь 4-н үндсэн эрхийн хүрээнд ажиллана. ӨГСӨН - Үүрэг даалгаврыг өгсөн ажилтан - Засах - Хяналтын карт хэвлэх - Өнгө солих - Гүйцэтгэх хугацаа - Хяналт оруулах - Гүйцэтгэл оруулах - Файл оруулах - Үүрэг даалгавар үүсгэх - Нэгж үүсгэх - Холболт - Чухал болгох - Туслах цэс ХЯНАГЧ - Үүрэг даалгаврын хяналт оруулах ажилтан - Засах - Хяналтын карт хэвлэх - Өнгө солих - Гүйцэтгэх хугацаа - Хяналт оруулах - Файл оруулах - Үүрэг даалгавар үүсгэх - Нэгж үүсгэх - Холболт - Чухал болгох - Туслах цэс ХАРИУЦАГЧ - Үүрэг даалгаврыг гүйцэтгэгч буюу харилцагч ажилтан - Засах - Хяналтын карт хэвлэх - Өнгө солих - Гүйцэтгэх хугацаа - Гүйцэтгэл оруулах - Файл оруулах - Үүрэг даалгавар үүсгэх - Нэгж үүсгэх - Холболт - Чухал болгох - Туслах цэс ХАРАХ ЭРХТЭЙ - Үүрэг даалгаварт ямар нэг өөрчлөлт оруулахгүй зөвхөн харах эрхтэй ажилтан - Харах - Хяналтын карт хэвлэх - Чухал болгох 89

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.4.1 Үүрэг даалгаварын хянах самбар Үүрэг даалгаврын хянах самбар нь хандах эрхээс хамаарч ялгаатай утгууд харагдана. Өөрийн харъяа нэгж, албан хаагчийн үүрэг даалгаврыг Нийт, Хянагдсан, Гүйцэтгэж байгаа, Хугацаа хэтэрсэн гэх төрлүүдээр ангилж Үүрэг даалгаврын төрөл, Үүрэг даалгаврын хугацаа гэх графикаар харах боломжтой. Системийн хандах эрхээс хамаарч байгууллага, нэгж, албан хаагч зэргээс сонголт хийн хугацааг сонгож оруулж өгч харах боломжтой. 2.4.2 Үүрэг даалгаварын үйлдэлүүд: Хяналтын карт хэвлэх: Үүрэг даалгаварын хяналтын карт нь Нийт үүрэг даалгаварын хяналтын карт хэвлэх, Тухайн үүрэг даалгаварын хяналтын карт хэвлэх гэсэн 2 төрлийн хяналтын карт хэвлэнэ. Нийт үүрэг даалгаварын хяналтын карт нь үүрэг даалгаварын жагсаалтын дээр байрлах ба Тухайн үүрэг даалгаварын хяналтын карт нь үүрэг даалгаварын дэлгэрэнгүй хэсэгт байрлана. ЗУРАГ- 88 Үүрэг даалгавар хяналтын карт хэвлэх Гүйцэтгэл оруулах: Үүрэг даалгаварын гүйцэтгэлийн мэдээллийг Гүйцэтгэл оруулах товч нь дээр даран оруулах ба Гарч ирэх талбарт гүйцэтгэлийн явцын мэдээлэл, гүйцэтгэлийн хувь, хавсаргах файл зэргийг бүртгэж гүйцэтгэл оруулна. ЗУРАГ- 89 Үүрэг даалгавар гүйцэтгэл оруулах 90

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Нэгж ажил үүсгэх: Үүрэг даалгавараас нэгж ажил үүсгэх боломжтой ба үүрэг даалгаварын дээр байрлах Нэгж ажил товчийг даран шаардлагатай мэдээллийг бөглөн хадгална. ЗУРАГ- 90 Үүрэг даалгавар нэгж ажил үүсгэх 91

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Холболт: Ажлын хэсэг, хурал уулзалттай холболт хийх боломжтой ба тухайн үүрэг даалгаварын дээр байрлах Холболт товчин дээр даран Үүрэг даалгавар, Хурал уулзалт төрлүүдээс сонгон Сонгох товч дарж холболт хийнэ. ЗУРАГ- 91 Үүрэг даалгаврыг бусад дэд системтэй холбох Чухал болгох: Үүрэг даалгаварыг чухал жагсаалтад нэмхийн тулд үүрэг даалгаварын дэлгэрэнгүй мэдээлэлд байрлах Чухал болгох товчийг дарна. ЗУРАГ- 92 Үүрэг даалгавар чухал болгох Үүрэг даалгавар дуусгаж хянах: Үүрэг даалгаварыг үүрэг даалгаварын Хянагч эрхийн бүлэгтэй хэрэглэгч хянаж дуусгана. Тухайн үүрэг даалгаварын дэлгэрэнгүй мэдээлэл рүү орж Дуусгаж хянах товчийг дарснаар тухайн үүрэг даалгавар дуусна. ЗУРАГ- 93 Үүрэг даалгавар дуусгах 92

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.4.3 Үүрэг даалгавар шинээр бүртгэх Үүрэг даалгаврыг нэмэхдээ жагсаалтын зүүн дээд буланд байрлах Нэмэх товчийг дархад дараах үүрэг даалгаврын нэрийг оруулах талбар нээгдэнэ. 93

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА ЗУРАГ- 94 Үүрэг даалгавар бүртгэх Үүрэг даалгаварын ажлын талбар нь талбар бүрийн өөрчлөлтийг мэдэрч тухай бүрт (real time) шуурхай хадгалагдана. Үүрэг даалгаврыг бүх албан хаагч бүртгэх боломжтой. Бүртгэхдээ жагсаалтын зүүн дээд буланд байрлах нэмэх товчийг даран гарч ирэх цонхны мэдээллийг бүрэн бөглөж хадгална. Бүртгэгдсэн үүрэг даалгавар ноорог (draft) байдалтай үүсгэгдэнэ. Тухайн ноорог (draft) байдалтай үүрэг даалгаврын мэдээллийг бүрэн бөглөж хариуцах, хянах ажилтнуудыг бүртгэж оруулсны дараа НИЙТЛЭХ товч дарж үүрэг даалгаврын мэдэгдлээр ажилчдад хүргэгдэнэ. Харин НИЙЛТЭХ товчийг дараагүй үед үүрэг даалгаврын хариулцах, хянах, харах эрх бүхий ажилтнуудад харагдахгүй зөвхөн үүрэг даалагавар үүсгэж байгаа ажилтанд харагдана. 94

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.4.5 Үүрэг даалгаварын гүйцэтгэх хугацаа Тухайн үүрэг даалгаврыг нийтэлсэн бол үйлдлийн мөрийн Гүйцэтгэх хугацаа товч дээр даран Гүйцэтгэх хугацаа өөрчлөх цонх-оос үүрэг даалгаврын хугацааны талбарууд өөрчлөх боломжтой юм. Тухайн үүрэг даалгавар нийтэлсэн бол Гүйцэтгэх хугацааг өөрчлөх шаардлагатай бол Гүйцэтгэх хугацаа товч дээр даран Гүйцэтгэх хугацаа өөрчлөх цонхоос үүрэг даалгаврын хугацааны талбарууд өөрчлөх боломжтой юм. ЗУРАГ- 95 Үүрэг даалгаварын гүйцэтгэх хугацаа Гүйцэтгэх хугацааны түүхийг Түүх товч нь дээр даран харах боломжтой. ЗУРАГ- 96 Гүйцэтгэх хугацааны түүхийг Түүх Хугацаа өөрчлөх төрөл - Эхлэх огноо хойшлуулах - Эхлэх огноо урагшлуулах 95

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА - Шийдвэрлэх огноо хойшлуулах - Шийдвэрлэх огноо урагшлуулах - Нийтэлсэн хугацааг өөрчлөх Эндээс Нийтэлсэн хугацаа өөрчлөх сонголт нь хугацааны бүхий л талбаруудыг өөрчлөх боломжтой бол бусад нь сонголтын дагуу талбаруудыг өөрчлөх боломжтой юм. 2.4.6 Үүрэг даалгаврын гүйцэтгэл оруулах Тухайн үүрэг даалгаврыг нийтэлсэн бол ХАРИУЦАГЧ эрх бүхий албан хаагч үйлдлийн мөрийн Гүйцэтгэл оруулах товч дарж Гүйцэтгэх цонхоос гүйцэтгэл оруулна. ЗУРАГ- 97 Үүрэг даалгаврыг хариуцагч гүйцэтгэл оруулах Гүйцэтгэх цонх нь Гүйцэтгэлийн явцын мэдээлэл, Гүйцэтгэлийн хувь, Гүйцэтгэлийг дуусгах эсэх, Файл хавсаргах талбаруудыг агуулна. Тухайн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг дуусгах бол Гүйцэтгэлийг дуусгах эсэх талбарыг идэвхжүүлэн хадгална. Тухайн үүрэг даалгаврыг нийтэлсэн бол ХЯНАХ эрх бүхий албан хаагч үйлдлийн мөрийн Хяналтын үнэлгээ оруулах товч дарж Хянах цонх-оос хяналтын үнэлгээ оруулна. ЗУРАГ- 98 Үүрэг даалгаврыг хянагч гүйцэтгэл оруулах 96

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Хянах цонх нь Хяналт хийсэн тухай тэмдэглэл, Хяналтын хувь, Хянаж дууссан эсэх, Файл хавсаргах талбаруудыг агуулна. Хяналтын хувийг үнэлэхдээ Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дотоод журмын дагуу 0%, 30%, 70%, 100%-н аль нэгээр үнэлнэ. Тухайн үүрэг даалгаврыг хянаж дууссан бол Хянаж дууссан эсэх талбарыг идэвхжүүлэн хадгална. 2.4.7 Үүрэг даалгаварын жагсаалт Үүрэг даалгаврын жагсаалтад бүртгэлтэй бүх үүрэг даалгаврууд харагдана. / Хандах эрхийн түвшингээс хамааран жагсаалтын утгууд ялгаатай харагдана гэдгийг анхаарна уу! / Үүрэг даалгавар гэсэн цэс рүү ороход хамгийн анхны харагдах утга нь жагсаалт буюу хүснэгт хэлбэрээр байна. ЗУРАГ- 99 Үүрэг даалгаварын жагсаалт 97

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА Харин Файлууд гэдэг товчийг дарахад үүрэг даалгаврын хамааралтай хавсаргасан файлууд гарч ирэх ба нэр дээр дарснаар тухайн файлыг татах боломжтой. ЗУРАГ- 100 Үүрэг даалгаварт хавсаргасан файлын жагсаалт 2.4.8 Үүрэг даалгавар байгууллагын хяналт Байгууллага хяналт цэсийг эрхийн бүлэгтэй хэрэглэгч уг харна. Байгууллагын өргөдөл гомдол жагсаалт хэлбэрээр харагдана. Хэвлэх товч даран байгууллагын нийт үүрэг даалгаврын тайланг харах, татан авах боломжтой. ЗУРАГ- 101 Үүрэг даалгавар байгууллагын хяналт жагсаалт 98

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА  Дэлгэрэнгүй товч даран тухайн үүрэг даалгаварын мэдээллийг харах боломжтой ба хяналтын карт хэвлэх товчийг дарж тухайн үүрэг даалгаварын мэдээллийг харах татах боломжтой.  Дэлгэцний зүүн доод байрлах Файл товч нь дээр даран Хавсаргасан бүх файлыг харах боломжтой. Байгууллагын хяналт эрхийг байгууллагын үүрэг даалгаварын хяналт эрхийн бүлэгтэй хэрэглэгч уг эрхийг нэмж өгнө. Та тухайн хэрэглэгч дээр уг эрхийг нэмэхдээ \"Хүний нөөцийн удирдлага\" цэсний \"Төрийн албан хаагч\" дэд цэсийг сонгож эрх нэмэх хэрэглэгчээ идэвхжүүлэн Хандах эрх товч нь дээр даран Хандах эрх нэмэх товчийг дарж \"Байгууллагын өргөдөл гомдлын хяналтын ажилтан\"-г сонгож өгөн хадгална. ЗУРАГ- 102 Байгууллагын үүрэг даалгаврын хяналтын эрх нэмэх 99

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ ГАРЫН АВЛАГА 2.5 Хурлын систем Ажлын хэсгийн хурал, Үүрэг даалгаврын хурал, Хэлтсийн даргын хурал, Шуурхай хурал, уулзалт зэрэг бүх төрлийн хурал, уулзалт зохион байгуулах, хуралд оролцох албан хаагчдад системээр дамжуулан хурал, уулзалтын тов хэлэлцэх асуудлын мэдээллээр хангах, хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх бүрэн боломжтой. Хурал уулзалтаас ажлын хэсэг байгуулах болон үүрэг даалгаврыг хуралд оролцогч гишүүдээр бүрдүүлэн систем бүртгэлжүүлж, түүний биелэлтэд хяналт тавих давуу талтай. Хурал үүсгэх хэсэг нь дараах бүртгэлүүдийг хийх бүрэн боломжтой: - Хурал, уулзалтын агуулга, төрлөөр нь ангилан бүртгэх, хурал уулзалт үүсгэх огноог бүртгэж тов зарлах - Хуралд холбогдолтой мэдээлэл оруулах, файл хавсаргах, тухайн хурлын мэдээллийг олон талаас засварлах, өөрчлөх, ажиллах боломжуудыг хангасан. - Хурал, уулзалтын бүрэлдэхүүнд хурлын тов болох бусад мэдээллийг цахим шуудангаар болон мессежээр ирлгээх, хурлын талаар мэдээлэл хүргэсэн тухай тэмдэглэгээ хийдэг. - Хурал уулзалтын ирцийг бүртгэх, бүрэлдэхүүний хуралд оролцох боломжгүй болсон шалтгааныг бүртгэнэ. (өвчтэй, чөлөөтэй, томилолттой гэх мэт) - Хурал, уулзалтад бүрэлдэхүүнээс бусад нэмэлтээр ирсэн, орлож ирсэн хүнийг бүртгэх боломжтой. - Хурал, уулзалтын явц, хурлын тэмдэглэлийг хөтөлж оруулах талбартай. 100


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook