“АНГИ УДИРДСАН БАГШААР ДАМЖУУЛЖ, ЭЦЭГ ЭХИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨР Улаанбаатар хот 2021 он
Цахим сургалтад хэрхэн оролцох вэ? Ярихаас бусад үедээ микрофоноо Хувийн бэлтгэлээ хангаж, идэвхтэй Mute хийх буюу хаалттай байлгах оролцож, бичиж тэмдэглэх Хичээлийн туршид камераа Тогтвортой сууж, анхаарч нээлттэй байлгах сонсох Сургалтын үед нэмж тодруулах, Сонссон зүйлдээ сэтгэл саналаа хэлэх нээлттэй ба гараа хөдлөлөө эможи дарж өргөх товчлуурыг ашиглана илэрхийлэх
Бидний туршлага тоон хэлээр 958 146 Бидний нас Боловсролын Анги Таны салбарт удирдан мэргэжил ажилласан ажилласан жил жил 289 Багш - 14 Нийгмийн ажилтан - 17
48 23-25 21-23 19-21 17-19 15-17 13-15 11-13
АНГИ УДИРДСАН БАГШ ЭЦЭГ ЭХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АРГА ЗҮЙН САНАА
БҮЛГИЙН ОНЦЛОГ Зорилго: Анги удирдсан багш, эцэг эхтэй хамтран ажилладаг арга туршлагаа бие биетэйгээ хуваалцаж, харилцан суралцан, эцэг эхтэй хамтран ажиллах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Зорилт: • Анги удирдсан багш эцэг эхтэй хамтран ажиллах аргаас харилцан суралцаж, багш эцэг эхийн хамтын ажиллагаа дэмжих боломжуудын талаар санал солилцож, туршлагаа хуваалцах • Анги удирдсан багш эцэг эхийн оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжуудыг танилцуулж, тэдэнтэй хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах аргачлалаас суралцах • Анги удирдсан багш эцэг эхтэй хамтран ажиллахад анхаарах асуудлын талаар ярилцаж, тулгамдсан асуудлаар холбоо тогтоох аргачлал эзэмших
СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦ Хамтдаа туршиж Мэдлэг, мэдээлэл 20% 10% 70% Ажил, амьдралдаа ашиглаж ҮР ДҮНД ХҮРНЭ
1 СУРГАЛТЫН 2 БҮТЭЦ Эцэг эхийн оролцоо гэж юу Эцэг эхтэй харилцах вэ? аргууд 6 3 Эцэг эхтэй холбоо барихад Эцэг эхийн хамтын юуг анхаарах вэ? ажиллагааг дэмжих 5 боломжууд Эцэг эхтай хамтран ажиллахад 4 анхаарах асуудлууд Эцэг эхтэй хамтран ажиллах төлөвлөлт
АНГИ УДИРДСАН БАГШ ЭЦЭГ ЭХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АРГА ЗҮЙН ЗАРИМ САНАА Эцэг эх бүрийн мэдлэг, мэргэжил, эрхэлж байгаа ажил хөдөлмөр өөр, мэдээлэл хүлээн авч байгаа суваг ч өөр. Анги удирдсан багшийн хувьд эцэг эхийн онцлог, ялгаатай байдал, соёл, үнэт зүйлсийг хүндэтгэх нь чухал. АНУ-ын эрдэмтэн, судлаач Эпстейн сургууль, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд сургуулийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны дараах 6 хүрээг тодорхойлсон юм. Хариуцлагатай, Мэдээлэл, Оролцоо Гэр бүлийн Шийдвэр гаргах Олон нийттэй мэдлэгтэй эцэг харилцаа орчинд үйл явц хамтран ажиллах эх байх сургалтыг дэмжих
СУРГУУЛИАС ЭЦЭГ ЭХТЭЙ ХАМТРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ Хариуцлагатай, Мэдээлэл, харилцаа Оролцоо мэдлэгтэй эцэг эх байх Хүүхдэд гарч буй ахиц, амжилт, Эцэг эхчүүд оролцох боломжтой байдлаар Эцэг эхчүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний сургуулийн үйл ажиллагааны талаарх сонгон шалгаруулалт, сургалт болон бусад хөгжлийн талаар мэдлэг, мэдээлэл олж мэдээллийг сургууль-гэр, гэр- үйл ажиллагааг зохион байгуулах, эдгээр авахад тусалснаар, эцэг эхчүүд сургуулийн дунд үр өгөөжтэйгөөр ажилд эцэг эхчүүдийг сайн дурын үндсэн хүүхдээ амжилттай сурахад дэмжлэг хүргэх дээр оролцох боломжийг бий болгох болохуйц орчныг гэртээ бий болгох Гэр бүлийн орчинд Шийдвэр гаргах Олон нийттэй хамтран сургалтыг дэмжих ажиллах Сургуулийн засаглал, шийдвэр Эцэг эх, сургуулийг холбосон ажлууд гаргахтай холбоотой асуудалд эцэг Эцэг эхчүүдийг бусад эцэг эхтэй болох эцэг эхчүүд гэртээ хэрэглэж эхчүүд, гэр бүлийн гишүүдийг хамтран ажиллах, сургууль, хүүхдийн болох зөвлөмж, үйл ажиллагааны оролцуулах боломжийг бүрдүүлж, хөгжил, сургалтыг сайжруулахад олон талаар мэдээлэл өгөх мэдээллээр хангах нийтийн дэмжлэг, нөөц бололцоог ашиглах
АНГИ УДИРДСАН БАГШ, ЭЦЭГ ЭХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА • Эцэг эхийн Сургууль, багштай Эцэг эхийн мэдлэг, сургуульд хандах хамтран ажиллаж, мэргэжил, боловсрол, хандлага эергээр сургуулийн үйл хөдөлмөр эрхлэх өөрчлөгдөж хамтран ажиллагаанд байдлаас үл хамаарч ажиллахдаа илүү оролцсоны дараа ямар тэднийг хүүхдийн сурах итгэлтэй болдог. чухал хувь нэмэр үйл явц, зан байдал, оруулснаа хараад хандлагад томоохон • Анги удирдсан ихээхэн урамшиж, өөрчлөлт авчирдаг багшийн хувьд эцэг сургууль, багштай болохыг сургууль, эхтэй хамтран хамтран ажиллах илүү багшийн зүгээс тэдэнд ажиллах эхэн үед их хүсэл сонирхолтой ойлгуулж, аль болох тэд өөрийн оролцоо болдог. дэмжин, хамтран томоохон өөрчлөлт ажилладаг. авчирдаг.
ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
ЭЦЭГ ЭХИЙН Эцэг эхийн оролцоо гэж юу вэ? Та ОРОЛЦОО ГЭЖ ЮУ өөрийн үгээр тодорхойлно уу? ВЭ?
ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО Эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургуулийн зохион байгуулдаг бусад үйл ажиллагаатай харьцуулахад нарийвчилсан чиглүүлэг, зааварчилгаа шаарддаг. Анги удирдсан багш, эцэг эхтэй хамтран ажиллахдаа нарийвчилсан төлөвлөлт хийж, ашиглах мэдээллээ сайтар боловсруулахад анхаарах шаардлагатай. Ялангуяа эцэг эхчүүдийг хүүхдийнхээ гэрийн даалгаварт дэмжлэг үзүүлэх, хүүхэдтэйгээ хамтран хийх бүтээл, дасгал даалгавар, зөвлөмжийг боловсруулахдаа аль болох энгийн хялбар үг хэллэг, нэр томьёо ашиглан боловсруулахыг эрмэлзээрэй.
ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ? “Эцэг эхийн оролцоо” хэмээх нэр томьёо нэлээд өргөн хүрээтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуультай хамааралтай бүхий л асуудал, анги, сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зэргээр сургуулийн үйл ажиллагаанд оролцдог. Мөн хүүхдийнхээ хичээл сургуульд анхаарал тавих, тэдэнд урам зориг өгөх, хичээлээ хийх тохиромжтой орчин, цаг гаргаж өгөх, хичээл, сургалтын явцад хяналт тавих зэргээр гэрийн багшийн үүргийг ч идэвхтэйгээр гүйцэтгэдэг. МЭДЭЭЛЭХ + ЗӨВЛӨЛДӨХ = ТҮНШЛЭХ ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ ДАХЬ ОРОЛЦОО ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ
ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО • Шийдвэр гаргах Хүүхдийг уншиж сурахад эцэг эхийн дэмжлэгийг авах, гэрийн • Төлөвлөн даалгавраа хийхэд туслуулах, эсвэл хүүхдүүддээ багшийн зааварчилгааны дагуу тарааж өгсөн материал ашиглан зааж хөгжүүлэх тайлбарлах зэргээр дэмжлэг авах нь үр дүнтэй. • Сургалтын Хүүхдийнхээ хичээл, сургуульд эцэг эхчүүд эртнээс анхаарал чанарыг тавин “нөлөөлж” чадсанаар хүүхэд амжилттай сурдаг. Хүүхдийн сайжруулах хөгжил, боловсролын хөтөлбөрт эцэг эхийг эртнээс татан • Зөвлөн туслах оролцуулснаар амжилт, үр дүн тэр хэмжээгээр гардгийг нотлон • Туслах багш харуулсаар байна. • Сайн дурын ажилтан... Та бүхэн хүүхдийнхээ сурах үйлд илүү их оролцох хүсэлтэй эцэг эхийг сургалтад хамруулах талаар бодолцоорой.
ЭЦЭГ ЭХТЭЙ ХАРИЛЦАХ АРГУУД
ТАНЫ АШИГЛАДАГ ХАРИЛЦАХ АРГУУД
ЭЦЭГ ЭХТЭЙ ХАРИЛЦАХ АРГУУД Сургууль, анги удирдсан багшийн хувьд сурагчдынхаа сурч боловсрох, нийгэмших, хөгжил төлөвшлийг дэмжихэд эцэг эхчүүдтэй байнгын харилцаа холбоо тогтоон, хамтран ажилладаг. Энэхүү харилцаа нь сургууль, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгодог. Сургууль, эцэг эхчүүдийн хүлээлт, нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт, цагийн хязгаарлалт зэрэг олон асуудал бидэнд тулгардаг. Багш, эцэг эхийн хооронд үр дүнтэй харилцаа холбоо нь хүүхдийн сурч, хөгжих, нийгэмших хэрэгцээг хангахад илүү чухал болж байна. Эцэг эхийг сургуулийн хаалгаар орохоос сургууль, багш, эцэг эхийн харилцаа эхэлдэг. Хэрвээ эцэг эхчүүдийг сургуулийн хаалгаар ороход угтан авагчаас эхлээд найрсаг дотно харилцаж, хүүхдийн бүтээлүүд нүдэнд харагдаж, цэвэр тохилог, халуун дулаан уур амьсгал угтахад, энэ орчин эцэг эхэд эергээр нөлөөлж, үр хүүхдийнхээ суралцаж байгаа сургууль, багш нараар бахархан, тэдэнтэй хамтран ажиллах, дэмжих хүсэл сонирхолтой болдог. • Нэг талт харилцаа • Хоёр талт харилцаа • Мэдээлэл технологийн хэрэгсэлд тулгуурласан харицаа
НЭГ ТАЛТ ХАРИЛЦАА Сургууль, багшийн зүгээс хичээлийн жилийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, ангийн дүрэм, журам, мэдээллийн самбар зэрэг олон мэдээлэл, эх сурвалжаар дамжуулж, эцэг эхчүүдэд сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын сурлагын амжилт явцын талаар мэдээлэх Багш, эцэг эхчүүдэд зориулан захидал бичих, харилцах дэвтэр ашиглан хүүхдийнх нь талаар харилцаа холбоо тогтоох нь гэр бүл, сургууль хоорондын үнэ цэнтэй харилцаа холбоог хангах хамгийн үр дүнтэй товч бөгөөд үнэн зөв мэдээллийг эцэг эхчүүдэд өгч, уншиж ойлгох боломжийг бүрдүүлдэг. Хэд хэдэн тодорхой аргуудыг тууштай хэрэгжүүлснээр ангийн болон сургуулийн мэдээллийн самбарыг илүү үр дүнтэй харилцааны хэрэгсэл болгож ашиглах боломжтой. ХАРИЛЦАХ ДЭВТЭР МЭДЭЭЛЭХ КАРТ
ХАРИЛЦАХ ДЭВТЭР Анги удирдсан багшийн хувьд эцэг эхтэй харилцах дэвтэр ашиглан харилцаа холбоо тогтоодог. Энэ нь түгээмэл хэрэглэгддэг бичгийн харилцааны арга. ЗОРИЛГО: ДАВУУ ТАЛ: САНАМЖ: Өдөр тутмын Хэд хэдэн багш хичээл • Харилцах дэвтрийг ашиглахдаа эхлээд ямар сурах үйл явцад ордог тохиолдолд мэдээллийг хэн хэнд, хэдэн удаа дамжуулж болохыг нь дэмжлэг, харилцах дэвтрийг тодорхой тогтоох нь чухал. туслалцаа ашигласнаар хүүхдийн шаардлагатай хөгжил, өөрчлөлт, • Багшийн хувьд мэдээлэлд байгаа сайн, муу хоёрын хүүхдийн эцэг дэмжлэгийн талаар бүгд тэнцвэрт байдалд хянамгай байх ёстой бөгөөд эхэд мэдээлэл нэг ойлголт, мэдээлэлтэй боловсролын салбарын мэргэжлийн үг хэллэгийг аль өгөх болж, хүүхдийг хэрхэн болох бага ашиглаж, эцэг эхчүүдэд хүндэтгэлтэй дэмжиж, туслах арга зам, хандах, үг хэллэгийг сонгож ашиглахыг анхаараарай. боломжууд гардаг. • Харилцах дэвтрийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд долоо хоногт 2 удаа эцэг эхийн оролцоо, сурагчдын сурлагын амжилтыг хянан тэмдэглэл хөтлөхөд хангалттай.
МЭДЭЭЛЭХ КАРТ Тогтсон загвар, тэмдэглэгээ ашиглан хүүхдийн сурлагын ахиц дэвшилтэй холбоотой мэдээллийг эцэг эхэд хүргэхэд мэдээлэх картыг ашигладаг. Мэдээлэх карт нь эцэг эхчүүдэд ойлгоход хялбар байх нь чухал. Мэдээлэх картыг ашиглан Эцэг эхийн хувьд Мэдээлэх карт нь Мэдээлэх картыг хүүхдийн хөгжлийн ахиц багшаас тодруулах тодорхой хугацаа, хүүхдийн ахиц амжилт, өөрчлөлт, давуу байдал, мэдээллийг ч тэмдэглэх давтамж, мэдээллийн хичээлийн явц, бие сурлагын амжилт, анги хамт боломжтой. баримт нотолгоо даалтын гүйцэтгэл олноос зохион байгуулсан Шаардлагатай болдог. Багш нар зэргийг тэмдэглэхээс арга хэмжээнд оролцсон тохиолдолд эцэг эхийн мэдээлэх картыг гадна эцэг эхтэй холбоо байдал, тухайн хичээлийн хурлын үед мэдээлэх ашигласнаар ямар нэг барьсан тэмдэглэлийг жилд хүүхдийн өмнөө картыг ашиглан асуудал үүссэн үед хөтөлж, сурагчдын үйл тавьсан тодорхой зорилтын хүүхдийн ахиц, амжилт, эцэг эхчүүдтэй ажиллагааг дэмжиж биелэлт, эцэг эхийн санал өөрчлөлтийг тандан зөрчилдөхөөс сайжруулах зэргийг өргөн хүрээг судлахад мэдээлэх карт урьдчилан сэргийлэх боломжтойгоор бүтээж хамруулан ашиглах ч нь үр дүнтэй харилцааг боломжтой. болно.. боломжтой. бий болгодог. “НОМЫН БОГЦ” Энэ нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ анги, сургуулийн талаар анхан шатны мэдлэг ойлголттой болоход нь туслах, хүүхдийнхээ унших чадвар, бичиг үсгийн боловсролыг дэмжихэд шаардлагатай материал, тодорхой ажлуудыг хангах зорилгоор боловсруулагддаг. Хүүхдүүд “Номын богц”-ыг ээлжлэн гэртээ аваачиж, эцэг эхтэйгээ хамтран дасгалуудыг ажиллах, баяжуулахад хувь нэмрээ оруулдаг.
ХОЁР ТАЛТ ХАРИЛЦАА Багш, эцэг эхийн хооронд харилцан яриа, санал солилцох, асуудлыг ярилцах зэрэг санал бодлоо харилцан солилцож утсаар ярих, гэр бүлийн уулзалт, эцэг эхийн хурал, нээлттэй өдөрлөг, сургууль дээр зохиогдсон нийтийн арга хэмжээнд хамтдаа оролцох Үр дүнтэй харилцан яриа нь итгэлцлийг нэмэгдүүлэх, харилцан анхаарал хандуулах, ялгаатай байр суурийг үнэлэх замаар хөгждөг. Хүүхдийн хөгжлийг дэмжих, сурлагын амжилтыг ахиулахын тулд багш, эцэг эх байнгын харилцаа холбоо, хамтын ажиллагаа шаарддаг. Багшийн хувьд хоёр талт харилцааг аль болох үр дүнтэй болгохын тулд тодорхой, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. ЭЦЭГ ЭХИЙН УУЛЗАЛТ ГЭР БҮЛИЙН УУЛЗАЛТ ХҮНДЭТ ЗОЧИД ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ
ЭЦЭГ ЭХИЙН УУЛЗАЛТ Үр дүнтэй эцэг эхийн Сургуулийн зүгээс уулзалт, хурал нь багшийн хүргэх мэдээлэл харилцааны ур чадварт суурилдаг. Хүмүүстэй Хүүхдээ илүү ойлгож, Хичээл, хичээлээс хүндэтгэлтэй харилцах, тэдний хөгжил, гадуур хөгжүүлэх харилцан ойлголцол бий нийтлэг мэдээлэл болгох, сонирхлыг нь төлөвшлийг дэмжих татах, эцэг эхийн үзэл шинэ мэдээлэл бодлоо илэрхийлэх, саналаа солилцох Сурагчдын ахиц боломжийг сайтар дэвшил, анхаарах олгоорой. Өдөр тутмын үг хэллэг, энгийн харилцаа зүйл, чадварын нь хоёр талт харилцааг өсөлтийн талаарх дэмждэг. нийтлэг мэдээлэл Эцэг эхчүүд сургуулийг зорин ирэхдээ хүүхдийнхээ хөгжил төлөвшил, сурлагын ахиц амжилт, өөрөө хувь хүнийхээ хувьд нэг ч гэсэн шинэ мэдлэг, мэдээлэл хүлээн авахыг хүсдэг.
ЭЦЭГ ЭХИЙН УУЛЗАЛТ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ХҮҮХДИЙНХЭЭ: Эцэг эхчүүдийг анги, сургуулиас зохион байгуулж - Давуу болон сул талыг юу гэж боддог; байгаа уулзалт, хуралд оролцохоор ирэхийн өмнө - Гэрийн даалгавар, бие даалтаа цаг тухайд нь хүүхэдтэйгээ дараах чиглэлээр ярилцаж тодорхой мэдээлэлтэй болж ирэхийг сануулаарай: гүйцэтгэж байгаа эсэх; - Ямар хичээлд дуртай, идэвхтэй оролцдог; - Сургууль, багш, анги хамт олныхоо талаар ямар - Ямар хичээлд дургүй, идэвхгүй оролцдог; сэтгэгдэлтэй байгаа; - Хичээлээс гадуур хөгжүүлэх ямар секц, дугуйланд - Багшдаа хэлэхийг хүсэж байгаа зүйл байгаа эсэх; явдаг; - Өөрийг нь сурч, хөгжихөд ямар нэг саад бэрхшээл, - Энэ хичээлийн жилд өөртөө ямар зорилго тавьсан хүндрэлтэй асуудал байгаа эсэх; зэргийг мэдэж байгаа эсэх, энэ талаар хүүхэдтэйгээ - Илүү сайн суралцах, хөгжихөд хэнээс ямар дэмжлэг илэн далангүй ярилцаж эцэг эхийн хурал, уулзалтад оролцохыг сануулаарай. Ингэснээр хүүхдийг туслалцаа хэрэгтэй байна гэх мэт. хөгжүүлэхэд ямар нэг саад бэрхшээл байгаа эсэх, үүнийг даван туулахад хэнээс ямар дэмжлэг, хамтын ажиллагаа байгааг аль аль талаасаа харилцан ойлголцож, шийдвэрлэхэд илүү үр дүнтэй. Эцэг эхийн уулзалт, хурал ч илүү үр дүнтэй болно.
ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ Хүүхдийн хувийн болон академик мэдлэгийн өсөлт, ахицыг ярилцах, үнэлгээний системийг ойлгуулах, хүүхдийг сурахад багш, эцэг эхийн харилцан нөлөөлөл үүрэг, хариуцлагаа ухамсарлах, багш хүүхдийн гэр бүл, эцэг эхтэй танилцах зэрэг гэр сургууль хоёрыг холбох гүүр болоход оршино. ХЭЛБЭР: • Эцэг эх, багш, сурагчийн гурвалсан уулзалт • Сургууль, багш, эцэг эхийн уулзалт • Гурвалсан гэрээ байгуулах уулзалт • Сурагчийн амжилтыг хуваалцах уулзалт • Сурагч, эцэг эхийн мэргэжлийн багш нартай хийх уулзалт гэх мэт
ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ • ОРЧИН: Эцэг эхийг биеэ барихгүй, илэн далангүй тантай ярилцах, аль болох албан байдлаас татгалзаж зэрэгцэж суугаад ярилцах орчин бүрдүүлэх. Ялангуяа эцэг эх, хүүхдийг гэр бүлийнхээ хувийн нууцыг багштай хуваалцахад ямар нэг саад тотгор учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. • ЦАГ: Нэг гэр бүлтэй уулзахдаа дээд тал нь 30 минутын хугацаа зарцуулахаар цагаа нарийвчлан төлөвлөөрэй. Учир нь та нэг эцэг эхтэй уулзах цагаасаа хоцроход, дараа дараагийн эцэг эхийг хүлээлгэж, хүндрэл үүсгэхийг анхаарах хэрэгтэй. • ЗАРЧИМ: Уулзалт эхлэхэд хүүхдийн давуу тал, эерэг өөрчлөлт, ахиц амжилтаар яриагаа эхлээрэй. Туршлагатай багш нар ганцаарчилсан уулзалтыг зохиохдоо “сэндвичэн арга” ашигладаг. Энэ нь уулзалтыг эерэг байдлаар эхэлж, сайжруулалт хийх санаан дээр харилцан санал солилцоход уулзалтын үр өгөөжийг нэмэгдүүлдэг. Таны сурагчдынхаа талаар мэдэж байгаа зүйлсийг эцэг эхчүүд ч мэдэхийг хүсдэгийг санаарай. Хэт дөвийлгөсөн, хий хоосон, сайшаал магтаал ярилгүй, хүүхдийг амжилттай, суралцаж хөгжихөд тулгарч байгаа саад бэрхшээл, хүндрэлтэй асуудал, сул талыг бодит баримт нотолгоотой ярьж, эцэг эхэд үнэн зөв, бодит мэдээллийг өгөх хэрэгтэй. • САНАМЖ: Ганцаарчилсан уулзалт нь хүүхдийн талаарх мэдээллийг хоёр тал хоорондоо хуваалцаж, хүүхдийн талаар илүү ойлголттой болох зорилготой. Та эцэг эхэд мэдээлэл өгөхөөс гадна тэднийг сонсох хэрэгтэй. Таны мэдэх шаардлагатай ямар нэгэн зүйл байгааг сайн лавлаж асуугаарай. Ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулахын өмнө хүүхэд бүрийн эцэг эхтэй хуваалцах мэдээллийг урьдчилан бэлтгэхээс гадна эцэг эхтэй уулзаж байхдаа уулзалтын үед эцэг эхийн хуваалцсан мэдээлэл, анхаарах зүйлсээ байнга тэмдэглэл хөтөлж заншаарай.
ГЭР БҮЛИЙН УУЛЗАЛТ Сурагчдын гэрээр очих нь эцэг эхтэй сайн Хичээлийн жилийн эхэнд сурагчдын гэрээр аль харилцаа тогтоох, хүүхдийнхээ амьдарч байгаа болох тогтмол айлчилж, эцэг эхтэй танилцах нь нөхцөл байдалтай биечлэн танилцаж, нөхцөл цаашдын хамтын ажиллагаанд тустай. Гэхдээ урьдчилан байдлыг мэдрэхийн зэрэгцээ, сурагчдадаа санаа мэдэгдэлгүйгээр очиж болохгүй. Эцэг эхтэй утсаар яриад тавьж байгаагаа илэрхийлэх хамгийн шилдэг арга. очих өдөр, цагаа товлоорой. Хэрвээ эцэг эхийн хувьд Ялангуяа зөвхөн сурагчийн амжилтын талаар таныг айлчлан очиход дургүй байвал утсаар ярилцаж, мэдээлэх, сахилга бат сайн байгаа талаар ярилцах илэн далангүй мэдээллээ солилцохыг хичээгээрэй. зорилгоор гэрээр айлчилж байх нь багш, эцэг эхийн Тухайлбал; Энэ жил ангийнхаа эцэг эхийн дунд ямар харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд эергээр арга хэмжээг уламжлалт байдлаар болон шинээр зохион нөлөөлдөг. Нэгэнт эцэг эхтэй биечлэн уулзаж сайн байгуулахаар төлөвлөж байгаа, та ямар оролцоотой харилцаа тогтоосон цагт, хичээлийн жилийн явцад байхыг хүсэж байгаа зэрэг хүүхдийн талаар ярилцахаас ямар нэгэн бэрхшээл, асуудал гарвал түүнийг шийдэх гадна өөрийнх нь үүрэг оролцоо үнэ цэнтэйг сайтар талаар ярилцахад хялбар байдаг. ойлгуулахыг зориорой.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ТАНЫ “ХҮНДЭТ ЗОЧИН” • Эцэг эхчүүдийг хичээлд сууж, хүүхдийнхээ хичээл, сургалтын үйл ажиллагаанд тогтмол оролцох боломжийг бүрдүүлж, урилга илгээж заншаарай. Эцэг эхчүүдэд урилга илгээхдээ өдөр тутмын хичээлийн хуваарь болон бусад үйл ажиллагааны мэдээллээр хангавал эцэг эхчүүд өөрийн сонирхсон хэсэгт хүрэлцэн ирж, оролцох боломжтой болно. • Сургууль дээр хүрэлцэн ирж байгаа эцэг эх бүр “хүндэт зочин”. Хүн бүр мэргэжлийн болоод хувь хүний хувьд өөр өөрийн баялаг туршлага, чадвар хуримтлуулсан, өөрийн гэсэн онцлог, ур чадвар, мэдлэг боловсрол, сайхан чанартай. Эцэг эхчүүдийг ангидаа урьж, тэдний хийдэг ажил, хувийн сонирхол “хобби”, хүүхэд насны дурсамж, сонирхолтой аялал, хуримтлуулсан туршлагаас сурагчдад аль болох яриулж байхыг эрмэлзээрэй. • Эцэг эхийн ярих сэдвүүд хичээлийн хөтөлбөрт байгаа, уншиж судлах сэдвүүдтэй ойролцоо байх нь элбэг. Иймд уулзалт болохоос өмнө сурагчдад урьдчилан мэдэгдэж, асуух асуултыг урьдчилан бэлдүүлэх нь ярих гэж буй сэдвээр тэдний сонирхлыг төрүүлж, уулзалтад идэвхтэй оролцуулах сайн талтай. • Уригдан ирж, уулзалтад оролцож байгаа эцэг эхэд сурагчдын хийсэн бүтээл дурсгах, мэргэжил, туршлагаас хуваалцан, цаашид тухайн чиглэлийн мэргэжил эзэмших, ижил хоббитой хүүхэд байвал сэтгэгдлийг нь хуваалцах зэрэг бусад санаачилгыг ч өрнүүлэх боломжтой. • Уулзалтын үеэр дурсгалын зураг авах хамгийн тохиромжтой мөч тул зочилж ирсэн эцэг эхчүүдийг хүүхэдтэй нь хамт зургийг нь аваад, ангийн булан, мэдээллийн хуудас, хүүхдийн бүтээлийн санд хадгалаарай.
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ “Нээлттэй өдөрлөг” нь хүүхдийг сургуулийн орчинд эцэг эх, гэр бүлийнхэнтэй цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөх “онцгой” өдөр байдаг. Нээлттэй өдөрлөгийг хичээлийн жилийн төгсгөлд хүүхдийн тухайн жилийн амжилтыг эцэг эхчүүдтэй хуваалцахад чиглэдгээрээ бусад үйл ажиллагаанаас онцлогтой. Сурагч, эцэг эх бүрийн сэтгэлд хүрсэн сайхан өдөрлөг болгон хувиргахын тулд тэдний анхаарлыг татах, өвөрмөц сонин хийц, чимэглэлтэй урилгыг багш, сурагчид хамтран зурж бэлтгэх хэрэгтэй. Нээлттэй өдөрлөгийн хамгийн гол үзмэр “сурагчдын бүтээл”. Хичээлийн жилийн туршид цуглуулсан сурагчдын бүтээлүүдийг хүний сонирхлыг татахуйц хамгийн сонирхолтой, өвөрмөц байдлаар өдөрлөг явуулах ангийн хананд энд тэндгүй наагаарай. Ингэхдээ: • Уран зураг болон наамал бүтээлүүдийг утсан хэц татан (эсвэл таазнаас утас унжуулан) өлгөж байрлуулна. • Сурагчдын зохиосон шүлэг, бичсэн өгүүллэг, зохион бичлэг, үгийн сүлжээ, асуулга, уншсан номын тайлан зэрэг бичгийн ажлуудыг ханын самбарт байрлуулна. • Харин энэ хичээлийн жилийн хамгийн онцлог үйл явдлуудаа видео бичлэг болон зурган танилцуулга болгон дэлгэцээр үзүүлж болно. Сурагчдын ширээн дээр бүх хүүхдийн нэрсийг тавих ба ангид байх өртөөнүүдийн нэрийг байрлуулна. • “Бид нэг баг” өртөөн дээр сурагчдын хамтаараа болон баг болж хийсэн ном, бие даалт, багийн ажил • “Дурсамжийн өртөө”-нд ангиараа оролцсон уралдаан тэмцээний үед авхуулсан зураг, явсан аяллын тэмдэглэл, маршрут, бичлэг • “Алдрын булан”-д сурагчдын авсан шагнал, урамшууллуудыг байрлуулах зэргээр сурагчдын бүтээлүүдийн нэгтгэн төрөлжүүлж, өртөөнүүдэд хуваарилан байрлуулбал эцэг эхчүүдэд сонирхолтой, хүүхдүүд ч хамгийн сайн тайлбарлагчид байх болно.
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГСЭЛД СУУРИЛСАН ХАРИЛЦАА Мэдээллийн технологийн хэрэгсэл нь багш, эцэг эхэд харилцааны шинэ боломж олгож байгаа төдийгүй хичээлийн цаг, байршлаар хязгаарлагдахгүй хамтран ажиллах өргөн боломжийг нээж байна. Иймээс анги удирдсан багшийн хувьд эцэг эхтэй хамтран ажиллахдаа мэдээлэл харилцааны боломжит сувгуудыг ашиглан, хамтын ажиллагаа, оролцоог “шинэ” шатанд гаргаж эцэг эхийг сурагчдын сурлагын амжилт, төлөвлөгөө, хүрэх зорилго, ахиц дэвшлийг цаг алдалгүй хүлээн авах боломжийг бий болгоорой. Мэдээлэл харилцааны суваг ашигласнаар анги удирдсан багш, эцэг эхтэй богино хугацаанд холбоо тогтоож, шийдвэр гаргахад тусалдаг. Мэдээлэл харилцааны сувгаас гар утас, э-шуудан, мессеж, видео технологи, сургуулийн вэбсайт, онлайн апплекейшин гээд олон хувилбарыг нэрлэж болно. ГАР УТАС: Өдөр бүр ангийнхаа нэгээс хоёр эцэг эхтэйгээ тогтмол холбогдох, тодорхой хуваарийг гаргаж хэрэгжүүлснээр сар бүр эцэг эхтэй хүүхдийнх нь талаарх мэдээллийг тогтмол солилцож, эцэг эхтэй харилцаа холбоотой байх хэвшлийг өөртөө бий болгодог. Энэ нь эцэг эх, багшийг байнгын харилцаа холбоотой, хүүхдийнхээ төлөө анхаарал халамж тавихад ихээхэн ач холбогдолтой. ВИДЕО КОНТЕНТ: Хичээлийн жилийн эхэн болон тэмдэглэлт баярыг тохиолдуулан сурагчдын өөрсдийн санаачилга оролцоотой видео шторк, танилцуулга бэлтгэх нь анги хамт олныг хамтран ажиллах, харилцан ойлголцох, бие биеэсээ харилцан суралцах боломжийг олгохын зэрэгцээ, эцэг эхэд богино хугацаанд, сонирхолтой хэлбэрээр хүүхэд болон анги, сургуулийн мэдээллийг хүргэхэд үр дүнтэй. СУРГУУЛИЙН ВЭБ ХУУДАС, FACEBOOK ГРУПП БОЛОН БУСАД: Сургуулиуд тусгай апплекейшин ашиглан, хүүхдийн сурлагын амжилт, хичээлийн явц, бие даалтын гүйцэтгэлийн нэгдсэн мэдээллээр эцэг эхчүүдийн хангахдаа мэдээлэл технологийн боломжуудыг ашигладаг болсон нь сайшаалтай. Үүний зэрэгцээ эцэг эхчүүдийг хүүхдийнхээ хичээл, бие даалтад хэрхэн тусалж, дэмжлэг үзүүлэх боломжийг харуулсан видео зөвлөмжийг ч бэлтгэн илгээж байгаа нь эцэг эх, хүүхдэдээ бодит дэмжлэгийг үзүүлж, харилцан ойлголцоход ихээхэн дэмжлэг болж байна. Эцэг эхийн хувьд сургууль, багш нартай хамтран ажиллах, үр хүүхдэдээ боломжит дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх хүсэлтэй ч ямар байдлаар хэрхэн, тусалж дэмжихээ зарим тохиолдолд мэддэггүй. Иймд сургууль, багш нар эцэг эхэд жижиг гэлтгүй зөвлөгөө, чиглүүлэг боломжит мэдээллийг харилцааны суваг ашиглан хүргэхэд үр дүн нь алхам алхмаар гардаг.
ЭЦЭГ ЭХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ БОЛОМЖУУД
Эцэг эхийн хамтын ажиллагааг дэмжихэд ашигладаг аргаасаа хуваалцана уу
ТАНЫ АМЖИЛТ ТАЛАРХЛААС ЭХЭЛНЭ Бидэнд бие биедээ талархах маш олон шалтгаан өдөр тутамд тохиолддог. Анги удирдсан багшийн хувьд эцэг эхийн оролцоо, дэмжлэгийн талаар байнга тэмдэглэл хөтөлж, бага гэлтгүй тэдний оролцоо дэмжлэг бүрд талархлаа илэрхийлж занших нь таны дараа дараагийн ажилд ихээхэн дэмжлэг болдог. Магадгүй бид, эцэг эхийн хувьд хийх ёстой үүрэг хариуцлага гэж бодсон жижиг зүйлд ч та талархсанаа илэрхийлбэл эцэг эхчүүд илүү тантай ойр дотно харилцаж, хамтран ажиллах хүсэл сонирхол нэмэгдэнэ. Та эцэг эхчүүддээ дараах шалтгаануудыг дурдан талархах ч боломжтой. Үүнд: • Хүүхдийнхээ гэрийн даалгаврын биелэлтийг шалгахад тусалсан • Эцэг эхийн хуралд оролцсон • Асуудал гарахад утсаар ярьсан эсвэл ирж уулзсан • Хүүхдээ хичээлдээ ирж чадахгүй болсныг цагт нь мэдэгдсэн • Гэртээ хүүхэдтэйгээ хамт ном уншдаг • Хичээлд ирж суусан • Ангийн цэвэрлэгээнд дэмжлэг үзүүлсэн гэх мэт.
ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ Эцэг эхийн зүгээс үзүүлсэн дэмжлэг, оролцооных нь төлөө “Баярлалаа” гэж хэлэх олон арга байдаг бөгөөд талархлын ил захидал илгээх нь түүний зөвхөн нэг хэлбэр юм. Та дараах аргуудаас сонгон ашиглаарай. • Эцэг эхтэй утсаар холбогдож талархаж байгаагаа албан ёсоор илэрхийлэх • Хүүхдийнх нь шалгалтын ажил, бие даалтын буланд эцэг эхэд зориулан талархлын үг бичих • Ангийн болон сургуулийн мэдээллийн самбарт эцэг эхчүүдэд зориулан талархлын хуудас гаргах • Ангийн болон сургуулийн веб хуудас, мэдээллийн хуудаст талархлын булантай болж, эцэг эхчүүддээ зориулсан талархал оруулж занших • Эцэг эхийн хурал дээр эцэг эхэд талархан, дурсамж гардуулах гэх мэт. Ангийн багшийн хувьд эцэг эхчүүддээ ямар нэг байдлаар талархлаа илэрхийлсэн тохиолдолд тогтмол тэмдэглэл хөтөлж, дараагийн удаа хэний эцэг эхэд ямар байдлаар талархлаа илэрхийлэхээ төлөвлөж ажиллавал эцэг эхийг орхигдуулахгүй. Иймд сурагчдынхаа нэрсийн ард хэдэн сарын хэдэнд, ямар хэлбэрээр эцэг эхэд нь талархлаа илэрхийлсэн тэмдэглэлийг тогтмол хөтөлж заншаарай.
СУРАГЧДЫН БҮТЭЭЛЭЭР АМИЛСАН АРГА ЗҮЙН САНАА... • Багш та хүүхдүүдийнхээ бүтээлийн сангаас сонголт хийн, ойрын хугацаанд эцэг эхтэй хамтран ажиллах төлөвлөгөө, үйл явдлын мэдээлэлтэй хамтатган ангийн мэдээллийн хуудсыг сар болон улирлаар бэлтгэн, эцэг эхэд илгээж болно. • Долоо хоног болон сар бүрийн эхэнд тухайн хугацаанд сургууль, ангиас зохион байгуулах үйл ажиллагааны талаар эцэг эхчүүдэд товчхон “санамж” хуудас илгээж болно. • Ангидаа “Талархах булан” байгуулах ч боломжтой. Жижиг цаасан дээр аав ээждээ болон ойр дотын хэн нэгэндээ баярлаж, талархсанаа бичих зай үлдээгээд өнгө өнгөөр будаж гоёно. Сурагчид ээж аав болон гэр бүлийнхээ гишүүдийг гэртээ даалгавар хийхэд болон бие даалтаа гүйцэтгэхэд тусалсан тохиолдол бүрд тэдэнд баярлаж, талархсан чин сэтгэлээ илэрхийлсэн сэтгэгдэл бичиж тухайн буланд байрлуулж болно.
СУРАГЧДЫН БҮТЭЭЛЭЭР АМИЛСАН АРГА ЗҮЙН САНАА... Сайхан мэдээ хуваалцах: Сурагчдын “Тусгай” шуудан: Сурагчдын Сурагчдыг өөрийгөө үнэлж, урамшуулах бүтээсэн ил захидал, зурсан зургийг эцэг эх ажлын болон гэрийн боломж олгоорой: Сурагчдад аливаа ашиглан, тэднийг ямар нэгэн сайн үйл даалгаврыг амжилттай биелүүлсэн хийсэн, сахилга батаар үлгэр жишээ шуудангийн хаягаараа тохиолдолд өөрсдийгөө урамшуулах байсан, өгсөн үүрэг даалгаврыг цаг сургуулиас хүүхдийг нь магтан боломжийг олгоорой. Хүүхдийг өөрөө тухайд нь гүйцэтгэсэн, найздаа сайшаасан, талархсан үгтэй өөрийгөө урамшуулан, үнэлэх энэ арга нь тусалсан, сайхан харьцсан тохиолдол захидал хүлээн авахдаа сэтгэл танай ангийн хүүхэд бүрд өөрийгөө ялагч бүрд хадгалсан ил захидлаа ашиглан хэчнээн таатай байхыг төсөөлж мэт санаж, өөрөөрөө бахархах сэтгэгдэл талархал, сайшаалын үг бичээд гэр рүү байсан уу? төрүүлнэ. нь илгээнэ. Хамт үзээд хариулаарай! Сурагчдын хийсэн бүтээл (зохион Таны “туслагч”: Сурагчдын аливаа амжилт гаргаад түүндээ бичлэг, зураг, тайлан, зохиосон шүлэг)-үүдийг эцэг эх, болон найз баярлаж, инээмсэглэж байгаа баяр баясгалантай мөчүүдийг хичээлийн жилийн явцад гэрэл зурагт буулган хадгалаарай. нөхөд нь үзэж, танилцах боломж олгохын тулд “Хамт үзээд хариулаарай” арга хэмжээг зохион байгуулах гэр бүлийнхний Үүнд шаардлагатай зүйл гэвэл ердөө л таны гарын утас боломжтой бол зургийн аппарат. Сурагчдын амжилт гаргах, бичсэн сэтгэгдлүүдийг цуглуулан ангийн нийт хүүхдийг хоорондоо солилцон унших буюу ангийнхандаа “Хамтдаа үзээд сайн дүн авч, түүгээрээ бахархаж, баярлах агшин бүрийг соргогоор харж зургийг нь авах хэрэгтэй. хариулаарай” хуудсаа танилцуулах боломж олгоно.
СУРАГЧДЫН “ШИНЭ” ҮҮРЭГ ЭЦЭГ ЭХЧҮҮДТЭЙ ӨВӨӨ ЭМЭЭ, АХ ЭГЧ НАРТАЙ ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ЭЦЭГ “МЭДЭЭЛЭЛ”-ЭЭ ХАМТРАН АЖИЛЛААРАЙ ЭХЭД МЭДЭГДЭЭРЭЙ ХУВААЛЦААРАЙ Эцэг эхчүүдийн ажлын ачаалал, Сурагчдад анги хамт олон дотроо Багш хүн байнгын цагийн зохицуулалтаас шалтгаалан аливаа ажил үүрэг гүйцэтгүүлэхээр суралцагч байдаг. Энэ сургуулийн үйл ажиллагаанд татан хариуцуулахад дуртай байдаг ч энэ утгаараа өдөр тутамдаа маш оролцуулах боломжгүй үе тохиолддог. талаар эцэг эх мэдэхгүй өнгөрөх олон мэдээллийг хүлээн Хүн бүрийн амьдралын боломж тохиолдол байдаг. Иймд хүүхдийг анги авдаг. Ялангуяа боловсролын бололцоо харилцан адилгүй байдаг. хамт олон дотроо “шинэ” үүрэг, салбарын ажилтнуудад Заримдаа бид зөвхөн эцэг эхийг хариуцлага хүлээсэн тохиолдолд ийм зориулсан сонин, сэтгүүл, оролцуулна гэсэн хатуу шаардлага ажил үүргийг биелүүлээд түүгээрээ веб хуудсандаа эцэг эхчүүдэд тавьж хүүхдийг сэтгэл зүйн дарамтад бахархаж байгаа хүүхдийн сэтгэгдлийг сонирхолтой, хэрэгцээтэй оруулах, сургууль, багшаас айж эмээх, эцэг эхтэй нь хуваалцах ажлыг зохион мэдээ, мэдээлэл, өгүүлэл эцэг эхдээ гомдох зэрэг үл ойлголцлыг байгуулаарай. Ингэхдээ “Шинэ үүрэг нийтлэгдэх нь олонтоо. Та үүсгэдэг. Ялангуяа эцэг, эхтэйгээ хариуцлага” хуудсыг илгээж болно. өөрийн мэргэжлийн сонин, амьдардаггүй хүүхдэд энэ асуудал нь Хуудсыг хийхдээ шинэ үүрэг хариуцлага сэтгүүл, мэдээлэл их эмзэг, хүнд тусдагийг бодолцоорой. хүлээж байгаа сурагчид талархал материалыг уншиж байх Тиймээс тухайн гэр бүлээс төлөөлөл илэрхийлж, амжилт хүсэхийн зэрэгцээ явцдаа зарим өгүүлэл, болгон эмээ өвөө, ах эгч нарыг анги, сурагчийн нэр, хүлээн авч байгаа ажил судалгааны тайлан, илтгэл сургуулийн арга хэмжээнд оролцуулах, үүрэг, үргэлжлэх хугацааны мэдээллийн болон зөвлөгөөг эцэг тэдний арга туршлагаас хуваалцах зайлшгүй оруулаарай. эхчүүдтэйгээ хуваалцаарай. боломжийг бүрдүүлээрэй.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ГҮЙЦЭТГЭХ СОНИРХОЛТОЙ ДААЛГАВАР Амралтын өдрийг гэр бүлээрээ суралцаж өнгөрөөе! Уулзалт, ярилцлага Гэрийнхээ ойролцоох орчин тойрноор явж, хөршүүдтэйгээ уулзаж ярилцан, өмнө нь тухайн хүний болон эргэн тойронд анзаарч харж байгаагүй 10 зүйлээ тэмдэглэж ирэх Гэр бүлийн ярилцлага Хүүхэд бүрээр эцэг эх, ах дүүс болон төрөл төрөгсдөөсөө гэр бүлдээ тохиолдож байсан онцлог, үйл явдлын талаар ярилцлага авхуулах даалгавар өгөөрэй. Энэ нь хүүхдийг ойр дотын хүмүүсийг илүү ойлгож мэдэх, тэдний бодит амьдралаас суралцах олон боломжийг өгдөг давуу талтай. Насанд хүрэгчдийн хувьд ч өөрийнхөө талаар, амьдралын сайхан дурсамжаа бусадтай хуваалцахдаа таатай ханддаг. Гэр бүлийн саналын хайрцаг Сурагчдаар хэл-уран зохиол, байгалийн шинжлэл болон бусад хичээлээр хийх гэрийн даалгавартай холбоотой ямар нэгэн асуудлаар эцэг эхийн санал бодлыг судлах асуулга өрнүүлээрэй. Тухайлбал; Ном, зохиолын талаар Шинжлэх ухаан танин мэдэхүйн нээлт Нийгмийн ухаан болон нийгмийн амьдрал Нийгэмд болж буй ямар нэгэн үйл явдлын тухай Манай орны хамгийн нэртэй улс төр, нийгмийн зүтгэлтэн хэн болох Аялал, жуулчлалаар явах хамгийн аюулгүй (хурдан, үр ашигтай) хэлбэр гэх мэт. Сурагчдыг өгсөн зөвлөмжийн дагуу гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, саналыг солилцсон дараа тэдний судалгаа, ярилцлагын явцад олж мэдсэн зүйл, сонин явдал, дурсамж зэргийн харилцан ярилцаж хуваалцах боломж олгоорой.
УЛИРЛЫН АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ... Улирлын амралтыг гэр бүлээрээ хамтдаа хэрхэн сонирхолтой, хөгжилтэй, идэвхтэй, өнгөрөөж, бас хүүхдэдээ тодорхой мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх талаар ангидаа ярилцлага зохион байгуулаарай. Ярилцлагын үеэр аялах газар, унших ном болон гэрийн орчиндоо хийж болох бусад үйл ажиллагааны талаар хэлэлцээрэй. Амралтын үеэр очих боломжтой газрууд: Гэртээ цагийг зугаатай өнгөрөөх санаанууд: - Мөсөн гулгуурын талбай болон цанын бааз явах - Найзыгаа гэртээ урьж, хамтдаа кино үзэх, жигнэмэг - Номын сан явах - Кино үзэх хийх - Гэр бүлээрээ гадуур хооллох - Гэр бүлийн альбомоо бусдад танилцуулах - Хүүхдэд зориулсан үзэсгэлэн үзэх - Зурсан зургаараа гэртээ үзэсгэлэн гаргах - Музей үзэх гэх мэт. - Өрөөгөө чимэглэх гэх мэт. Энэ бүх санаагаа анги хамт олноороо ярилцаад улирлын амралтын удирдамжаа боловсруулна. Удирдамжийг хэрхэн бэлтгэх нь багшийн сонголтоос шалтгаална. Хүүхэд бүр цаасан дээр нэгээс хоёр төрлийн үйл ажиллагаа зурах болон бичих боломжтой ба багш тэдгээрийг хувилан олшруулаад үдэж эмхэтгэн эцэг эхчүүддээ танилцуулахаар хүүхэд бүрийн хавтсанд хийнэ. Эсвэл анги нийтээрээ хэрэгжүүлэх бүх санааг цуглуулан нэгтгэн бичээд эцэг эхчүүдэд танилцуулах боломжтой. Улирлын амралт эхлэхээс нэгээс хоёр өдрийн өмнө боловсруулж бэлэн болгосон удирдамжаа хүүхдүүдээр дамжуулж эцэг эхэд илгээнэ. Ингэхдээ эцэг эхчүүдийг удирдамжийг анхааралтай уншиж, амралтын хугацаанд хүүхдүүдтэйгээ хамт хэрэгжүүлэхийг найрсгаар сануулсан захидлын хамт илгээхээ мартав аа.
ЗУНЫ АМРАЛТЫГ ХӨГЖИЛТЭЙ ӨНГӨРҮҮЛЦГЭЭЕ. Зуны амралтын хугацаанд гэр бүлээрээ хамт хийж болох сонирхолтой даалгавар, ажлуудын жагсаалт гарган эцэг эхэд хүргүүлнэ. Зарим нэг санааг та бүхэнтэй хуваалцаж байна. - Агаарт гарч ууланд авиралт хийх: Цэвэр ус, зарим хөнгөн зууш, ажигласан зүйлээ тэмдэглэх дэвтэр, • харандаа зэрэг шаардлагатай зүйлүүдээ авахыг сануулахад илүүдэхгүй. - Хамтарч мөхөөлдөс хийх: Найз нөхдөө гэр бүлээр нь урих хамтаараа мөхөөлдөс, эсвэл өөр амттан • хийж цагийг зугаатай өнгөрөөж болно. - Жимсний шүүсээр хөлдүүс хийх: Зуны халуун өдөр өнгөрөхөд гэр бүлээрээ цугларан хөргөгчид хийж хөл дөөсөн шүүс долоон зурагт, видео үзэх эсвэл гэр бүлийн альбомоо эргүүлэн хуучин зургуудаа харах • нь хэчнээн зугаатай байж болохыг сануулаарай. - Ногоо тарих: Төмс, лууван, сонгино, хулуу, өргөст хэмх, улаан лооль зэрэг гадаа хашаанд, эсвэл тагтан дээ р ижилхэн ургадаг хүнсний ногоонуудыг бага гэлтгүй тарьж, арчилж гэр бүлээрээ цагийг хамтдаа • өнгөрөөх нэг арга юм. - Хамтын цаг бий болгох: Зарим оройд зурагт үзэхийн оронд нэг цаг гарган хамтаараа тоглоом тоглох, • хамаатан саднууддаа гэр бүлийн захидал бичих, түүх хууч хөөрөх, үлгэр өгүүллэг чангаар унших, эсвэл жи гнэмэг хийх зэргээр хамтдаа хийх зүйл төлөвлөхийг санал болгоорой.
“ШИНЭ СУРАГЧ”-АА УГТАН АВААРАЙ ШИЛЖИЖ БАЙГАА ХҮҮХДЭД “САЙХАН ДУРСАМЖ” ҮЛДЭЭГЭЭРЭЙ Танай ангид шинээр хүүхэд нэмэгдэх, шилжин ирэхэд хүүхдийг шинэ орчинд хурдан дасан зохицоход дэмжлэг • Ангийн сурагчдаараа “Бидний дурсамж” дэвтэр хийлгэж үзүүлж ангийнхантайгаа ойр дотно, даалгавраа болно. гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх хүүхдийг ангиасаа санал болгон, зохицуулж хэвшээрэй. • “Баяртай” гэсэн плакат хийж хүүхэд бүр гарын үсгээ Эцэг эхэд мэндчилгээ бүхий захидал илгээнэ. Үүнд зураад дурсгаж болно. хичээлийн шинэ жилийн зорилт, хүүхдийнх нь шинэ ангийн тухай товчхон мэдээлэл бичих хэрэгтэй. • Ангиараа дурсгалтын зураг авхуулах, шилжиж байгаа хүүхдийн зургийг сайн найзтайгаа, багштайгаа, Үүнд: хэсгээрээ, ширээгээрээ гэх мэт авна. Тухайн сурагчийг - Таны нэр, сургуулийн албан ёсны нэр болон хаяг, шилжиж явснаас хэдэн долоо хоногийн дараа уг ангийн дугаар, холбоо барих утас, э-майл хаяг зургуудыг хамт олны захидлын хамт илгээнэ. Энэ нь - Өдөр тутмын хичээлийн хуваарь, удахгүй болох ангийнхантайгаа байнга холбоо харилцаа холбоотой, тэмдэглэлт арга хэмжээнүүд хүүхэд насны сайхан дурсамжийг үлдээдэг. - Эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагааны товч танилцуулга • Эцэг эхэд захидал илгээх: Та захидалдаа тухайн эцэг - Эцэг эхийн ангидаа ирж хичээлд суухыг урьсан эхийн анги хамт олонд хэрхэн дэмжлэг үзүүлж, бусад урилга эцэг эхтэй хамтран зохион байгуулсан арга хэмжээ, - Ангийн дотоод дүрэм, журам гэх мэт сургуулийн үйл ажиллагаанд оролцож байсан бодит оролцоо, хамтын ажиллагаа, дэмжлэгийг тодорхой дурдаж, талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ холбоо харилцаатай байхыг хүсээрэй.
ЭЦЭГ ЭХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН САНАА
ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ? • Хичээлийн жилийн эхэнд эцэг эхтэй хийх уулзалтаар хамгийн энгийн, хялбар байдлаар харилцан бие биеэ хүндэтгэн, хариуцсан ажлаа, боломжит хугацаанд, хариуцлагатай гүйцэтгэх төлөвлөлт хийж хэрэгжүүлээрэй. Хүүхдийн анги ахих тусам эцэг эх, багшаас өөр өөр ур чадвар, харилцаа, хандлага, хамтын ажиллагаа шаарддаг. Сургууль, багшийн зүгээс шаардлагатай байгаа, хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан ажилдаа төвлөрсөн төлөвлөлт хийдэгт бидний алдаа оршдог. • Төлөвлөлт хийхээс өмнө эцэг эхийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, боломжийг сайтар тодруулаагүйгээс тэдний хэрэгцээ шаардлагад нийцээгүй, нэг талын хүсэл сонирхол, хэрэгцээ, давамгайлсан төлөвлөлт хийгдэж, үйл ажиллагаа зохион байгуулагдаж, нэг удаагийн хүчилсэн хэлбэрийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгодог.
ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ Хүүхдийнхээ нас сэтгэц, хөгжил, Хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийг хамгаалалтай хамаарал бүхий ямар дэмжих ямар арга хэмжээнд, хэзээ, мэдлэг, мэдээллийг сургууль, ямар байдлаар дэмжлэг үзүүлэх, анги багшаас хүлээн авахыг хүсэж байна удирдсан багштай хамтран ажиллах вэ? сонирхолтой байгаа • Тухайн хичээлийн жил, анги, сургуулиас тогтмол зохион байгуулдаг төлөвлөгөөт ажил • Эцэг эхийн хамтран ажиллах боломжоо илэрхийлсэн байдал • Эцэг эх болохын хувьд суралцаж, хөгжихийг хүссэн чиглэл
ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХЭД АНХААРАХ САНАМЖ • Хүн байнга суралцаж, хөгжих, шинэ мэдлэг, мэдээлэл хуваалцаж байх, хүсэл сонирхол, хэрэгцээтэй байдаг. • Хүн өөрийн амласан, хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйлээ хариуцан гүйцэтгэхэд зүрх сэтгэлээсээ ханддаг. • Эцэг эхийн сонирхол, хэрэгцээг нэгтгэн нэг арга хэмжээг 4-8 эцэг эх нэг баг болгон, 1-2 тодорхой чиглэлийг хүрээг хариуцан нэг хичээлийн жил хамтран ажиллахаар төлөвлөх • Эцэг эхэд зориулсан сургалт, уулзалтыг улиралд нэг удаа 1-2 цагийн хугацаатай зохион байгуулах • Аливаа төлөвлөлт олон ажил зохиохдоо бус зорилго, зорилт нь тодорхой, чанартай, тогтмол хугацаанд, хэрэгжихүйц, үр дүнг хэмжихүйц байх нь чухал • Бид мэдээлэл технологийн эринд амьдарч байгаа учир эцэг эхтэй хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох аль болох олон боломжит сувгийг ашиглах
ХАМТДАА ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЦГЭЭЕ! Та өмнөх сургалтаас эцэг эхдээ Та өөрийн хамгийн сайн чаддаг, хүргэхийг хүсч байгаа 2 чиглэлээ бичнэ бусадтай хуваалцах боломжтой 2 үү. чиглэлээ бичнэ үү. • Хүн байнга суралцаж, хөгжих, шинэ мэдлэг, мэдээлэл хуваалцаж байх, хүсэл сонирхол, хэрэгцээтэй байдаг. • Хүн өөрийн амласан, хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйлээ хариуцан гүйцэтгэхэд зүрх сэтгэлээсээ ханддаг.
ХАМТДАА ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЦГЭЭЕ! № Хийх үйл Хариуцах Хугацаа Шаардлагатай Оролцогчид Хүлээгдэж ажиллагаа эзэн нөөц байгаа үр дүн 1 2 3 4 5
ЭЦЭГ ЭХТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД АНХААРАХ АСУУДЛУУД
ТАНД ИЛГЭЭХ БИДНИЙ ЗАХИДАЛ ...
Search