ӨДӨР БҮР 3д анги Аав, ээж, өвөө, эмээ, ах, эгчдээ БИ ТУСАЛЖ чадна. Ажил хийвэл ам тосдоно. Тусалж дэмжсэн № Өдөр Долоо хоногт нэг удаа нэг л хүний гарын зүйлийг тогтмол хийж үсэг, хэвших сурах ажлууд: тэмдэглэгээ 12 345 Даваа Оройн хоолны аяга угаах 1 гараг болгон Мягмар Өглөө болон өдөр 2 гараг гэрийнхээ хогийг шүүрдэх, тоосыг нь соруулах, арчих болгон Лхагва Өдөрт 2 цаг унтаж амраад, 3 гараг нэг аяга халуун цай, аарц, болгон жүүс уух Пүрэв Өөрийн болон дүүгийнхээ 4 гараг тоглоомыг содатай усаар угааж цэвэрлэх, эмхэлж хураах Баасан Гэрийнхээ бүх гишүүдийн 5 гараг оймсыг угааж өгөх Бямба Гэрийнхээ хүнсний 6 гараг материалыг цуглуулж тооцоог гаргаж, зарлагыг тооцоолж бичих Ням Гэр бүлийнхэнтэйгээ агаарт 7 гараг гарч 40 минут алхах
ЛХАГВА ГАРАГ БҮР Алдаагүй зөв бичиж сурах нь Өгөгдсөн сэдвээс лхагва гараг бүр цээж бичиг бичих № Цээж бичгийн Сар өдөр Цээж бичиг Алдсан Алдсан сэдэв авсан хүний үгийн тоо үгээ нэг гарын үсэг мөр бичсэн эсэх Тасалгааны 1 сарын 5 1 гэрэл 2 Монгол бичиг 1 сарын 12 3 Шаргачин 1 сарын 19 4 Түүвэр өгүүл- 1 сарын 26 бэр - 1 5 Зөв хооллоё 2 сарын 2
ЦЭЭЖ БИЧГИЙН СЭДЭВ: 1. Тасалгааны гэрэл Тасалгааны гэрэлд цонхны хөшиг нөлөөлнө. Хөшиг бол өрөө тасалгааг зөвхөн чимэх биш, бас эрүүл ахуйн ач холбогдолтой байдаг. Мөн нарны гялбаа, гадны дуу чимээг намдааж өгнө. Хөшигний өнгө хүний сэтгэл санаанд нөлөөлж байдаг. Шар туяатайг бүлээн, цэнхэр туяатайг хүйтэн өнгө гэдэг. Бас дэндүү хурц тод буюу хэтэрхий эрээн хөшиг ядаргаатай байдаг. Иймд хөшиг ханын өнгийг сайн тохируулбал тасалгааны гэрэл нэмэгдэнэ. Харин бараавтар өнгө гэрлийг шингээж бууруулдаг юм. Муу гэрэлд буюу хэтэрхий хурц гэрэлд ном унших, юм хийх нүдэнд халтай байдаг юм шүү. 2. Монгол бичиг Монгол үсэг нь хүн төрөлхтний соёлын гайхамшиг ололтын нэг юм. Хэрвээ хүмүүс бичиг хэрэглэдэггүй байсан бол хэдэн зуун жилийн тэртээх зүйлийг мэдэхгүй. Монгол түмэн бичиг үсгийн эртний соёлтой. Бид монгол бичгийг сайн танина. Танихаар ч барахгүй уншина, бичнэ. Энэ бичгээр хүний нийгмийн бүхэл бүтэн үеийн түүх дурсгалыг тэмдэглэн, хойч үедээ соёлын арвин өвийг бичиж үлдээжээ. Монгол бичгийг сайн суръя гэвэл байнгын хичээнгүй ажиллагаа хэрэгтэй. Өгүүлбэр, өгүүллийг олон дахин хуулан бичвэл төдий чинээ алдаагүй, зөв хурдан бичих чадварыг эзэмшинэ. 3. Шаргачин Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчныг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс уруу эхээс гараад хэдхэн хоносон, цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг мартан явахад эх нь тал бүр сэрвэлзэн сэрэмжилж нүдэндээ торсон бүхнийг нарийвчлан ажиглаж явлаа. 4. Түүвэр өгүүлбэр Дарханаас ирсэн дархны багш нарын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Гэрлийн байцаагч гэрлээ хэмнэхийн ач холбогдлыг тайлбарлан таниулав. Гэрэлийн дүү гэрлээ асааж хичээлээ давтав. Төмөрийн ах төмрөөр урлахдаа гайхамшигтай. Идэр голын залуучууд эмнэг сургах тэмцээнд идрийн ид хаваараа бахдууллаа. Хүдэрийн аж ахуй эмийн ургамал тарьж, хүдрийн заар авч бэлтгэдэг. Орхоны цутгалан нь байгалийн үзэсгэлэнтэй газар юм. 5. Зөв хооллоё Илчлэг чанартай бүтээгдхүүнийг тохируулж хэрэглэвэл бодисын солилцоо зөв явагдана. Хооллох цаг хугацааг зөв баримталбал өвчлөхгүй байх боломжтой. Хүүхдийг багаас нь зөв хооллож сургавал эрүүл энх өсөж торнино. Орой унтахын өмнө хоол их идсэнээс ходоодны шархлаа, судасны хана хатуурах өвчнөөр өвчлөх суурь болдгийг анхааруулъя. Хоолыг олдсоны хэрээр хэрэглэж болохгүй. Замбараагүй хооллосноос таргалж эхэлнэ.
ПҮРЭВ ГАРАГ БҮР 7 илэрхийлэл бодох Үйлдлийн дарааллаа зөв тогтоох Үйлдлийн дарааллын дагуу баганан бичиглэлээр бодох Илэрхийллийн Илэрхийллийн эцсийн дугаар хариуг бичих № Сар өдөр 1 2 3456 1 1, 2, 3, 4, 5, 6, 7 1 сарын 6 2 8, 9, 10, 11, 12, 1 сарын 13 13, 14 15, 16, 17, 18, 1 сарын 20 3 19, 20, 21 4 22, 23, 24, 25, 1 сарын 27 26, 27, 28 5 29, 30, 31, 32, 2 сарын 3 33, 34, 35
ИЛЭРХИЙЛЛИЙН УТГЫГ ОЛООРОЙ 1.184 : 4 + 477 х 2 – 691 = 2.204:4 + 1295 х 2 – 1799 = 3.6856 : 8 + ( 5682 : 6 – 499 ) x 3 – 999 = 4.( 6461 : 7 + 4962 : 6 )+( 3000- 267 x 5 )= 5.( 3030 : 6 + 2863 : 7 )+( 1013 – 520:8 ) = 6.2682 : ( 312 – 303 ) + 2067 -463 x 4 = 7.6064:( 201-193)+3176:( 3010- 3002)= 8.5232 : ( 1096:4 – 266 ) x 3 + 1907 = 9.890 : 10 – 700 : 100 + 2135 = 10.( 342 x 6 + 1548 :6 ) : 5 + 2154 : 6 = 11.34 x 85 + ( 9000 – 3318 ) : 3 x 4 = 12.2800 : 4 + 6899 – 3600 : 4 = 13.7800 : 6 + 120 : 5 + 168 : 6 + 128 : 4 = 14.1950 + ( 340 x 5 + 6900 : 3 ) – 3254 = 15.6874 : 7 + ( 324 x 7 : 2 ) – 325 = 16.975 : 5 x 40 + 9648 : 8 – 3201 x 2 = 17.2688 : 6 + ( 2560 : 5 – 307 ) x 9 – 777 = 18.( 219 x 6 + 467 x 3 ) : 5 – 199 = 19.( 3264 + 2023 : 7 x 5 ) – 4122 : 6 = 20.5347 + 4653 – 5647 : 7 x 2 = 21.10000 – 5600 : 8 x 9 + 5031 – 4999 = 22.186 : 6 + 7999 + 248 : 8 – 562 x 9 = 23.6017 – 1476 : 4 + 3388 : 4 + 2998 = 24.( 2101 + 164 x 7 ) : 3 + 733 x 7 = 25.5232 : ( 1096 : 4 – 266 ) x 3 + 1907 = 26.123 x 8 : 4 + ( 1265 – 441 ) : 4 + 8699 = 27.4500 – ( 5490 : 5 + 1590 ) + 2307 = 28.2048 + ( 6022 – 6014 ) x 9 – 1999 = 29.( 1200 + 184 : 8 x 7 ) – 541 + 5857 = 30.4367 + 2733 – 180 x 5 + 304 : 4 = 31.1944 : ( 1001 - 995 ) + 169 x 9 = 32.9000 – 248 x 3 – 186 x 7 – 319 x 9 = 33.5158 -1200 – ( 126 x 7 : 6 + 1200 ) = 34.508 x 8 + ( 982 x 9 – 5472 : 9 ) – 3254 = 35.8965 - ( 152 + 80 ) : 8 - 278 : 2 x 9 =
БААСАН ГАРАГ БҮР 5 өгүүлбэртэй бодлого бодох Өгүүлбэрээ 3-5 удаа уншиж хэвших, зураглал товч бичиглэл хийх, тайлбараа бүрэн бичих, шалгах үйлдлийг хийх, гэрийндээ тайлбарлах Өгүүлбэртэй Бодсон бодлогоо 1-100 % үнэлж, 6 № бодлогын дүгнэх дугаар Сар өдөр 1 2 3 4 5 1 1, 2, 3, 4, 5 1 сарын 7 2 6, 7, 8, 9, 10 12 сарын 14 3 11, 12, 13, 14, 15 1 сарын 21 1 сарын 16, 17, 18, 19, 20 4 28 5 21, 22, 23, 24, 25 2 сарын 4 ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГУУД: 1. 5 сурагч тус бүр 2 ширхэг нэмнээ хийж өгөхөөр амлаад, тус бүр 2 нэмнээ илүү хийж өгөв. Тэд бүгд хэдэн нэмнээ хийж өгсөн бэ? 2. Туяад 46 ширхэг хурууд байв. Ахад 6 хурууд өгөөд үлдсэн хуруудаа дүү бид адилхан хувааж өгөв. Бид хоёрт хэд хэдэн хурууд өгсөн бэ?. 3. Оёдолчин орны даавуу 6, дэрний уут 5-ыг оёв. Орны даавуу бүрт 4 м, дэрний уут бүрт 1м даавуу оржээ. Оёдолчин хэдэн метр даавуу хэрэглэсэн бэ?. 4. Мужаан 40 сандал, түүнээс 5 дахин бага тооны ширээ хийв. Мужаан бүгд хэдэн сандал, ширээ хийсэн бэ?. 5. Сургууль сурагчдынхаа зурсан зургаар үзэсгэлэн байгуулав. Энэ үзэсгэлэнд манай ангийн 7 хүүхдийн тав,таван зураг, бусад ангийн сурагчдын 47 зураг тавьжээ.Үзэсгэлэнд бүгд хэдэн зураг тавьсан бэ?. 6. Сургууль 800 м хашаа барих болов. Энэ хашааг 9 анги барьж эхлэв. Эхний өдөр анги бүр 13 м хашаа барив. Одоо хэдэн метр хашаа барих дутуу вэ? 7. Дэлгүүрт хайрцаг тус бүр нь 9 кг жинтэй 16 хайрцаг алим байв.7 хайрцаг алимаа худàлдав. Дэлгүүрт хэдэн кг алим үлдсэн бэ?. 8. Манай ангийнхан яс цуглуулав. Эхний өдөр 18 шуудай, хоёрдахь өдөр эхний өдрийнхөөс 2 дахин олон шуудай яс цуглуулав. Цуглуулсан бүх ясаа
6 тэргэнд тэнцүү тоотойгоор ачиж дэлгүүрт аваачлаа. Тэрэг бүрт хэдэн шуудай яс ачсан бэ? 9. Дэлгүүрт хайрцаг нь 16 кг жинтэй 4 хайрцаг, мөн хайрцаг нь 8 кг жинтэй 12 õайрцаг чихэр байна. Энэ дэлгүүрт хэдэн килограмм чихэр байна бэ?. 10. Дэлгүүр эхний өдөр 265кг, хоёр дахь өдөр үүнээс 26 кг-аар илүү хэмжээний гурил зарав. Одоо дэлгүүрт 260 кг гурил байна. Дэлгүүрт хоёр хоногийн өмнө хэдэн килограмм гурил байсан бэ?. 11. Нэг дэлгүүрт 160кг чихэр, хоёрдахь нь түүнээс 3 дахин их чихэр, гуравдахь нь тэр хоёр дэлгүүрийн бүх чихрээс 4 дахин бага чихэр оруулсан бол бүгд хэдэн кг чихэр вэ? 12. Ижилхэн 9 торонд бүгд 81 кг төмс байв. Худалдан авагч 4 тор төмс бас 2 кг лууван худалдан авав. Худалдан авагч бүгд хэдэн кг төмс ,ногоо худалдан авсан бэ?. 13. Доржийн 131 метр олс байв. 75 метрээр нь татлага хийв. Үлдсýнээр нь 8 ижил аргамжаа хийв. Аргамжаа бүрт хэдэн метр олс орсон бэ? 14. Хуяг дугуйгаар 6 цагийн турш цаг тутамд 13км, харин Бат 3 цагийн турш цаг тутам 42км явав. Тэд нийт хэдэн км явсан бэ?. 15. Агуулахад 150кг элсэн чихэр байв. Түүнээс нэг шуудайд 54 кг ,нөгөө шуудайд түүнээс 3 дахин бага кг элсэн чихэр хийв. Агуулахад хэдэн кг элсэн чихэр үлдсэн бэ? 16. Аялагчид эхний өдөр 78км, хоёр дахь өдөр түүнээс 2 дахин илүү км, гурав дахь өдөр 2 дахь өдрийнхөөс 26км бага зам явжээ. Аялагчид гурван өдөр хэдэн км зам явсан бэ? 17. Цайны газар эхний өдөр 120кг, хоёр дахь өдөр түүнээс 3 дахин их, гуравдахь өдөр нэг ба хоёрдугаар өдрийн хэрэглэсэн махнаас 4 дахин бага мах тус тус хэрэглэжээ. Бүгд хэдэн кг мах хэрэглэсэн бэ? 18. Будагчин 175 ширээ будах ёстой байв. 5 өдөр тус бүр 23 ширээ буджээ. Хэдэн ширээ будаагүй байна вэ? 19. Нэг сургуулийн сурагчид 876 кг хаягдал цаас, нөгөө сургуулийн сурагчид түүнээс 3 дахин бага цаас цуглуулав. 108 кг цаасыг нь үлдээгээд бусад цаасыг 4 машинд тэнцүү хувааж ачжээ. Нэг машинд хэдэн кг цаас ачсан бэ? 20. Номын санч 122 ширхэг уран зохиолын ном авчирч 26 номыг тавиур дээр хурааж үлдсýнийг нь 8 ангид тэнцүү хувааж өгөв. Анги тус бүрт хэдэн ном өгсөн бэ? 21. Нэг агуулахад 1075 т будаа, нөгөө агуулахад нэгдүгээрээс 375т-оор илүү, харин гуравдугаар агуулахад хоёрдугаараас 109т-оор бага будаа байв. Гурван агуулахад хэдэн тонн будаа байсан бэ? 22. Дэлгүүрт дөрвөлжин шугамтай дэвтэр 3748 ширхэг, тууш шугамтай дэвтэр түүнээс 4 дахин бага байв. Харин зургийн дэвтэр энэ хоёрыг нийлүүлснээс 5 дахин цөөн байв. Дэлгүүрт бүгд хэдэн дэвтэр байсан бэ? 23. Гурван тавиурт номууд байв. Нэгдүгээр тавиурт 65 ном. Хоёрдугаар тавиурт эхнийхээс 3 дахин их ном. Гуравдугаарт эхнийхээс 40-өөр олон ном байсан бол 3 тавиурт нийт хэдэн ном байсан бэ? 24. Гурван хэсэг талбайгаас 2 тн лууван хураав. 1-р талбайгаас 1000кг лууван, 2-р талбайгаас нэгдүгээрээс 2 дахин бага лууван хураав. Гуравдугаар талбайгаас хэдэн кг лууван хураасан бэ?
25. 114 кг чихэртэй ааруул түүнээс 3 дахин их чихэргүй ааруул хийв. Бүх ааруулын хагасыг гурван хайрцагт тэнцүү хувааж хийсэн бол хайрцаг тус бүрт хичнээн кг ааруул орсон бэ? 1 сарын 3нд Унших сэдэв Сүүлэн хүү Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран сууж байжээ. Эмгэн нэг өдөр ямаагаа хариулж яваад тургиж орхижээ. Гэтэл нэг ямааныхаа сүүлийг тас тургичихсан байв гэнэ. Эмгэн үүнийгээ өвгөндөө хэлэлгүй нуугаад сүүлээ гэрийнхээ цавагт хийгээд орхижээ.Түүнээс хойш олон хоног өнгөрчээ. Нэг өдөр эмгэн сүүгээ юүлээд тогоогоо хусах зуураа “Иш чааваас, хусам идэх хүүтэй болоосой” гэж хэлсэнд “Би идье” гээд сүүл шиг бяцхан хүү ороод иржээ. Эмгэн тэр хүүд хусмаа өгөөд “Хүүтэй боллоо” гэж их баярлан орой өвгөнөө ирэхээр баяр хөөр болон хэрхэн яаж хүүтэй болсон тухайгаа ярьжээ. Өвгөн бас баярлан хүүгээ үнсжээ. Ингээд хүүдээ Сүүлэн хүү гэж нэр өгөөд гурвуулаа амьдран суудаг болов. Сүүлэн хүү том болж, малаа хариулж чаддаг болов. Хүү нэг орой малаа хотлуулж байтал хоёр танихгүй хүн хүрч ирээд Сүүлэн хүүг “Гурвуулаа энэ шөнө хааныхаас юм хулгай хийе” гэхэд хүү зөвшөөрөн малаа хотлуулчихаад хамт явжээ. Шөнө орой болж амьтан хүн унтаад нам гүм болохоор хоёр хулгайч Сүүлэн хүүг “Чи яваад хааны үхэр дотроос хүрэн шарыг нь бариад ир” гэв. Хүү “За” гээд явжээ.Хааны үхэрт ороод “Том хүрэн шарыг нь авах уу, жижиг хүрэн шарыг нь авах уу?” гээд хашгирч орхисон чинь хааныхан “Үхэрт хулгай орлоо, наана уу цаана уу, буу шийдэм нохой
шувуу” болж гэнэ. Энэ үеэр Сүүлэн хүү нэг үхрийн чихэнд ороод нуугдав. Чимээ анир намдахаар Сүүлэн хүү том хүрэн шарыг нь хөтлөөд явжээ. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1.Хүүдээ хэн гэж нэр өгсөн бэ? 2.Хоёр хүн юу гэж хэлсэн бэ? 3.Хааныхаас юу хулгайлсан бэ? 1 сарын 4 Унших сэдэв Сүүлэн хүү \\үргэлжлэл\\ Шараа алах гэтэл тэр гуравт сүх байсангүй.Сүүлэн хүүг “Чи явж сүх олж ир” гэжээ. Сүүлэн хүү явж хааны түлээнд ороод “Том сүхийг нь авах уу, жижиг сүхийг нь авах уу” гээд хашгирсан чинь хааныхан “Түлээнд хулгай орлоо, наана уу цаана уу буу шийдэм, нохой шувуу” болжээ. Энэ дарвианаар Сүүлэн хүү холтсон дотор ороод нуугджээ. Чимээ анир намдахаар нь том сүхийг нь аваад явжээ. Гурвуулаа шараа алаад хуваах болов.“За Сүүлэн хүү чи юуг нь авах вэ?” гэж нөгөө хоёр нь асуухаар Сүүлэн хүү “Би гүзээ, сүүл хоёрыг нь авъя” гэж хэлээд түүнийгээ аваад яваад өгчээ. Сүүлэн хүү тэр хоёр хулгайчийн буцах замыг отож очоод гүзээгээ үлээж хийлчихээд сүүлнийхээ хялгасаар амыг нь уячихаад “Чи хэн хэнтэй цуг хулгай хийв, хурдан хэл, хэлэхгүй юу чи, аа тийм үү. Яасан задарсан тархи вэ?” гэж худал дүрэмдэн ясан сүүлээр нь үлээсэн гүзээгээ пад пад ороолгож
байжээ.Түүнийг хоёр хулгайч сонсоод “За, Сүүлэн хүү хааныханд баригдчихаж, аягүй бол бид хоёрыг барьж магадгүй” гэж айгаад тэр хоёр авсан хамаг махаа хаа гуяар нь ийш тийш нь хаяж цацаад сэм яваад өгчээ.Тэр хоёрыг явсан хойгуур Сүүлэн хүү бүх махыг нь цуглуулж аваад бүхэл үхрийн махтай гэртээ харьжээ. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1. Сүүлэнхүү дахиж хааныхаас юу авахаар очсон бэ? 2. Сүүлэнхүү шараас юу юуг нь авч үлдсэн бэ? 3. Сүүлэнхүү яаж бүх махаа авч чадсан бэ? 1 сарын 10 нд Унших сэдэв Гахай заан хоёр Нэгэн гахай заантай тааралдаад \"Заан гуай, тань шиг ийм аварга том болъё гэвэл яах хэрэгтэй вэ\" гэжээ. Заан инээмсэглэн хэлсэн нь:- Аа, энэ бол тун нууц юм. Хэрвээ чи хүсээд байвал би чамд нэг ид шидтэй зүйл өгье гэж хэлээд гахайг орхиж ширэнгэ мод руу хэсэг зуур алга болчихов. Удсангүй заан эргэж ирээд хаанаас авчирсанаа хэлэлгүй ямар нэгэн навч өгөөд:- Би чамд өдөр бүр ийм навч өгөх болно. Түүнийг идээд байвал чи хожим яг л над шиг том болно доо гэж хэлэв. Түүнээс хойш гахай өдөр бүр зааныд очиж нэг навч авч идээд байсан чинь нэг мэдэхэд
таргалаад бие нь томорч заантай төстэй ч юм шиг болоод иржээ. Бас нилээд хугацаа өнгөрсөн хойно үзвэл гахай бүр бүдүүрч, хошуу нь уртсаж жижигхэн соёо ургаад нүд, чих нь ч гэсэн заантай адилхан болсоор байв. Гахай үүнийг мэдээд \"Бүх юм санаснаар болж байвал удахгүй би заантай адилхан болно. Тэгэхэд энэ муу болхи саарал амьтан шиг биш, хорвоогийн хамгийн том амьтан ямар байдгийг бусад бүх амьтдад үзүүлээд өгнө дөө\" гэж боджээ. Гахай ихэмсэгээр хамраа сартагануулан нааш цааш явж байхдаа тааралдсан амьтныг танихаа болив.Нэгэн орой гахай хоол олж идэхээр ойд очиж модны үндэс ухаж гарав. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1.Гахай заанаас юу гэж асуусан бэ? 2. Заан гахайд юу авчирч өгсөн бэ? 3. Гахай заантай адилхан болчихоод юу гэж бодсон бэ? 1 сарын 11 нд Унших сэдэв Гахай заан хоёр \\төгсгөл\\ Түүний хошуу нь урьдынхаасаа огт өөр, хүчирхэг том амьтан болсон нь илт байсанд гахай бүр ч сагсууран хошуугаа ээтийлгэн ийш тийш харайлгаж газар онгилж тургиж байхыг хавь ойрын амьтад үзээд ойртож чадахгүй айж байлаа.Яг энэ үеэр заан ойролцоо явж байтал нь их чимээ шуугиан гараад байхаар нь гайхаж:-Цаана чинь юу
болоод байна вэ гэсэнд амьтад:-Энд заанаас том нэгэн амьтан ирчхээд байна.- Аа тийм үү? Надаас том амьтан байдаг гэж би ер нь сонсоогүй юм байна. Ямар амьтан байна вэ? харъя гэж заан бодоод ой руу очиж харвал өнөөх гахай үндэс малтаж байгаа харагджээ. Заан зэвүүрхэж:- Аа муу гахайнцар байх шивдээ. Би чамайг том болгох гэж дэмжиж оролдоод байхад харин чи өөрийгөө бүр ихэд бодоод эцэстээ өөрийгөө надтай зүйрлэх гэж санаархаж байгаа бий. Чи өөрийгөө надаас том хүч чадалтай амьтан болчихлоо гэж санаж байна уу? Тэгэхгүй шүү. Үүнээс хойш чамд ид шидтэй навчаа өгөх өө болилоо гэчихээд явчихжээ.Тэр цагаас хойш гахай том болсонгүй зөвхөн газар онгилоод л хоншоороо ээтийлгэн тургиж байдаг болсон гэнэ. Бусдын тусыг эс үнэлэн биеэ тоох гэдэг мөн ч хортой юм аа. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1.Амьтад яагаад гахайнаас айсан бэ? 2.Заан юу гэж хэлээд яваад өгсөн бэ? 3.Гахай яагаад том болж чадаагүй вэ? 1 сарын 17 нд Нэг: Унших сэдэв Эрдэм сурсан хүү Эрт урьд цагт ганц хүүтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Гэтэл хүү нь нэг өдөр гэнэт мэдээ чимээгүй алга болчихож гэнэ. Эцэг эх хоёр ганц хүүгийнхээ хойноос санаагаар унаж үргэлж асууж сурагласаар байсан боловч огт сураг гарсангүй. Гурван жилийн дараа хүү нь гэнэт ороод ирж гэнэ. Эцэг эх хоёр бөөн баяр болжээ. - Миний хүү гурван жил
хаагуур хаагуур явж юу юу үзэж сурч ирэв? гэж асуужээ. Хүү: - Би гурван жил олон газраар явлаа. Гурван зүйлийг сурлаа. Эхний нэг жилд нь үсэг бичиг сурлаа. Хоёр дахь жилд нь дуу дуулж хөгжим дарж сурлаа. Гурав дахь жилд нь шатар тоглож сурлаа гэж хэлжээ. Ингээд гурвуулаа хуучин ёсоороо амьдран суужээ.Нэгэн өдөр хэсэг аянчин явж байгаад тэр айлын ойр ирээд бууж үдлэв. Нөгөө хүү тэр аянчин дээр очиж үзвэл нэг том ноён явж байна гэнэ. Хүү ноёны амар мэндийг мэдээд: - Ноён та хаа хүрэхээр морилж явна? гэж асуужээ. - Би алс холын нэг гүрний эзэн хаантай очиж уулзахаар явж байна гээд: - Чи энд юу гэж ирэв ээ? гэж хүүгээс асуужээ. - Би худалдаа хийхээр явж байна гэж хүү хариулжээ. - Чи юуны худалдаа хийх юм бэ? гэж ноён асуужээ. - Би өөрийгөө худалдана гэж хүү хариулжээ. - Тэгвэл чиний бие ямар үнэтэй юм бэ? - Миний бие нэг тулам алтны үнэтэй гэж хүү хариулжээ. Ноён “Энэ муу хүү намайг алт мөнгөгүй гэж басамжилж байна. Үүнээс сүүлд хариугаа авна” гээд нэг тулам алт аав ээжид нь өгөөд нөгөө хүүг тулманд хийж нэг бичиг бичиж толгойных нь үсэнд уяад туламныхаа амыг үдээд “Манайд аваачиж тушаа” гээд хоёр зарлагаар явуулжээ. Тэгээд хоёр зарлага хүүг аваад буцаад явжээ. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1. Хүү хэдэн жилийн дараа гэртээ ирсэн бэ? 2. Эхний жил нь юу сурсан бэ? 3. Хүү өөрийгөө юугаар худалдсан бэ?
1 сарын 18 нд Нэг: Унших сэдэв Эрдэм сурсан хүү \\ үргэлжлэл\\ Хүү замдаа тулман дотор хачин сайхан дуу дуулж явж гэнэ. Хоёр зарлагын сэтгэл уярч өрөвдөөд туламнаас нь гаргаад ил авч явах болжээ. Гурвуул явсаар нэг их зэгстэй голын дэргэд үдэлжээ. Хүү тэр зэгснээс нэгийг авчирч лимбэ хийгээд гайхамшигтай сайхан лимбэдэж гэнэ. Хоёр зарлага чагнасаар байгаад унтчихжээ. Энэ завсар хүү үсэндээ байгаа бичгийг авч үзвэл “Үүнийг шоронд хийгээд намайг очтол сайн цагдаж байгаарай” гэсэн байжээ. Түүний нь аваад оронд нь “Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай” гэж бичээд үсэндээ уячихжээ. Тэгээд өнөөх хоёр зарлага сэрээд хүүг дагуулан цааш явсаар ноёны гэрт ойртохын үед хүүг тулманд нь хийж үдээд аваачиж захирагчид нь тушаажээ. Захирагч нь тулмыг ханзалж үзвэл нэг залуу хүү гарчээ. Түүний үсэнд байгаа бичгийг үзвэл “Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай” гэсэн байжээ. “Тэгээд тулманд хийж явуулдаг нь яаж байгаа юм бол? Хүнд үзүүлэхгүй чухал хүн байсан юм болов уу?” гэж элдвийг бодсоор ноёны хатан өнөөх бичгийг нь аваачиж үзүүлээд хүүг ноёныд суулгажээ. Хүү ноёны гэрт янз бүрийн сайн хоол хийлгэж идээд дураараа суудаг болжээ. Ажиглавал баруун хамар дээр нь ер хүн гарахгүй бололтой юм гэнэ. Нэг өдөр нэг хүнээс хүү, - Энэ баруун хамар дээр яагаад хүн гардаггүй юм бэ? гэж асуужээ.-Энэ баруун хамрын
цаад талд нэг их шатарчин айхавтар хааных байдаг юм. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1. Зэгсээр ямар хөгжим хийсэн бэ? 2. Хүү үсэн дэх захиагаа юу гэж сольсон бэ? 3. Баруун хамар дээр нь хэнийх байсан бэ? 1 сарын 24 нд Нэг: Унших сэдэв Эрдэм сурсан хүү \\ үргэлжлэл\\ Тэр хаан өөртэйгээ шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг юм гэж нөгөө хүн хэлжээ. Үүнийг сонсоод хүү “Би нэг жил шатрын сургууль хийж шатар сурсны хэрэг юу билээ. Энэ хаантай нэг нүүгээд үзье. Ер нь энд удаж байж бүтэхгүй байх” гээд нэг өдөр баруун хамар дээр гарав. Гэтэл тэр хааны манаач нар нь хүүг баривчилжээ. - Чи юу гэж энэ зүүн хамар дээр гарч ирэв? гэж хаан асуужээ. - Би эндэхийн хүн биш учраас гардаг гардаггүйг мэдсэнгүй, зүгээр хэсэж явтал танайхан барьж авчирлаа гэж хүү хэлжээ. - За тэгвэл хоёулаа шатар тавина даа. Хожигдвол толгойгүй гэж мэдээрэй гэж хаан хэлжээ. - За би ч шатар мэддэггүй дээ гэж хүү хэлжээ. - Мэдэх, мэдэхгүй хамаагүй гэж хаан хэлээд шатраа аваад ирж гэнэ. - Тоглож байгаа юм болохоор хэн хожигдсон нь адилхан л шийтгэлтэй байна биз дээ? гэж хүү асуужээ. Хаан, - Чи хожих заяатай төрсөн бол тэр хожсон үед чинь болъё гэж гэнэ. - Үгүй, тусгүй. Тоглоом болохоор урьдаас
сайн болзож тогловол дээр гэж хүү хэлжээ. - Чи тэгээд яах гээд байгаа юм бэ? гэж хаан уурлаж гэнэ. - Та намайг хожигдвол толгойгүй гэсэн шүү дээ. Та хожигдвол бас л толгойгүй болох ёстой. Энэ бол тоглоомын мөрий болохоос биш хаан төрийн хууль биш шүү дээ. Хэрэв ингэж тогтвол цаасан дээр биччихээд дэргэдээ хоёр сэлэм тавиад тоглоё гэж гэнэ. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1. Шатар тоглоод хожигдсон хүнийг яадагбайсан бэ? 2. Хүү өөрийгөө яагаад шатар мэддэггүй гэж хэлсэн бэ? 3. Хүү хаантанд ямар болзол тавьсан бэ? 1 сарын 25 нд Нэг:Унших сэдэв Эрдэм сурсан хүү \\төгсгөл\\ Хаан “Энэ муу хүү байтугай нэртэй сайн шатарчин намайг хождоггүй юм чинь. Энэ намайг яаж хожих вэ дээ. Нэгэнт хожихгүй юмыг юу ч гэсэн яах вэ” гэж бодоод, - За яах вэ, чиний хэлснээр болъё гэж хэлээд бичээчээ дуудаж \"Бид хоёрын хэн хожсон нь хожигдсоныхоо толгойг авна” гэж бичүүлээд дэргэдээ хоёр сэлэм тавиад тогложээ. Эхлээд нэг тавьсанд хэн нь ч дийлсэнгүй тэнцжээ. Гэтэл хааны царай хачин болж их л тэвдэж байх шиг болж гэнэ. Дараа нь нэг тоглоод хүү хожоод хэлэлцээр ёсоор хааны
толгойг тас цавчжээ. Хааны түшмэлээс эхлээд хавь ойрын нь амьтад тэр хүүд их баярлаж гэнэ. Тэр хаан өдөр бүр нэг хүнтэй заавал шатар тавьж толгойг нь авдаг байсан учраас ойр хавийн хүн амьтан маш их дургүйцэх болсон юмсанж. Энэ үед нөгөө алс хол явсан ноён нь иржээ. Үнэндээ тэр ноён энэ аюулт хаанаас зугтааж явсан байжээ. Ийм учраас тэр ноён хүүг шийтгэх байтугай адуу мал, эд хөрөнгө тэргүүлэн их зүйлээр шагнажээ. Хүү гэртээ буцаж ирээд аав ээжтэйгээ уулзан амар сайхан жаргажээ. Хоёр: Минутаар уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1.Хаан бичээчээрээ юу гэж бичүүлсэн бэ? 2.Хүү хэд дэх тоглолтоороо хааныг хожсон бэ? 3.Үлгэрээс ойлгосноо яриарай. 1 сарын 31 нд Унших сэдэв Нохой, муур, хулгана гурав Анх нохой, муур, хулгана гурав эгч дүү мэт эвтэй сайхан амьдардаг байж гэнэ. Хүн нохойг хогшил хөрөнгөө харж хонь малаа хамгаалж явдаг болохоор нь “Хоточ” гэдэг цол шагнаж алтан бичигтэй үнэмлэх өгчээ. Үүний нь муур мэдээд ихэд атаархаж хулганад: - Нохойн алтан бичигтэй үнэмлэхийг үгүй хийхгүй бол чи бид хоёр хүнд ойр дотно явж хоол унднаас нь хулгайлж идэх аргагүй боллоо шүү дээ.Чи тэгэхлээр тэр бичгийг сэмхэн хулгайлах хэрэгтэй гэж захижээ. Хулгана ч тэр дороо нохойн алтан бичигтэй үнэмлэхийг хулгайлан авч
гөлчгийндөө өгөөд уруулчихжээ. Тэгээд муур хулгана хоёр нохойд очоод, - Чи яагаад хүнтэй ингэж ойр дотно нөхөрлөх болов оо? Чамд араатны хаан тийм эрх олгоогүй шүү дээ гэж асуувал нохой: - Надад тийм эрхийн алтан бичигтэй үнэмлэх бий гээд үнэмлэхээ үзүүлэх гэж эрээд олсонгүй ээ. Нохой хулганад хар санаж: - Чи хулгайлж аваа байлгүй гээд ухасхийтэл хулгана цочихдоо сандраад: - Би хулгайлаагүй, муур ах ав гэсэн юм гэж үнэнээ хэлчихжээ. Тэгэхээр нь нохой муурыг элдэж, харин муур “Чамайг барьж иднэ” гээд хулганыг хөөв. Хулгана санд мэнд гэгч нэг нүхэнд шургачихаж, муур нэг модон дээр авиран гарч нохой дор нь хоргоон боорлож гэнэ. Ингэж нохой, муур, хулгана гурав одоо болтол бие биеэ үзэж чадахаа байсан юмсанжээ. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1. Хүн нохойд ямар нэртэй цол олгосон бэ? 2. Нохойн алтан бичигтэй үнэмлэхийг хэн хулгайлсан бэ? 3. Нохой муур хулгана 3 яагаад бие биедээ дургүй болсон бэ? 4. Хулганы зулзагыг юу гэдэг вэ? 2 сарын 1 нд Нэг: Унших сэдэв: Үнэг тогоруу хоёр (Орос) Үнэг тогоруу хоёр нөхөрлөдөг байжээ. Бүр эртний андууд юм гэнэ. Нэг удаа үнэг тогорууг дайлахаар шийдэж түүнийг гэртээ урихаар очоод: - Найз минь, хүрээд ирээрэй хонгор минь, манайд ирээрэй! Би чамайг дайлах болноо! гэв. Тогоруу хэрэндээ бэлдээд үнэгийнд
айлчлан очиж гэнэ. Үнэг зутан чанаж түүнийгээ тавганд хийж өгөөд ингэж хэлж гэнэ: - Миний хонгор найз минь, ид дээ! Би өөрөө хийсэн юм шүү. Тогоруу хамраараа топ-топ гэж тоншсоор байсан ч аманд нь юу ч орсонгүй. Харин үнэг энэ хооронд зутангаа долоосоор байгаад бүгдийг нь идчихжээ. Зутан дуусахад үнэг хэлж гэнэ: - Хонгор найз минь битгий юм бодоорой! Дахиад дайлах зүйл алга байна даа. - Найз минь баярлалаа! Манайд зочлон ирээрэй гэж тогоруу хариу урилга өгөв. Маргааш нь үнэг тэднийд очлоо. Тогоруу буудай жигнээд урт нарийхан амсартай вааранд хийж ширээн дээр тавиад хэлэв. - Ид дээ, найз минь! Өөр хоол даан ч алга байна даа. Үнэг ваарны хажууд эргэлдэж эхэллээ. Ингэж ч үзээд, тэгж ч оролдоод, долоогоод, үнэрлээд ч юунд ч хүрч чадсангүй. Толгой нь вааранд багтахгүй байв. Харин тогоруу тэр хооронд тоншсоор бүгдийг нь идчихээд: - За найз минь, битгий гомдоорой! Дахиад дайлах юм алга даа! гэв.Үнэг уурлав. Тэр уг нь долоо хоногийнхоо хоолоо иднэ гэж бодож ирсэн аж. Гэвч өлөн ходоодтойгоо гэр рүүгээ буцах болов. Тэр үеэс хойш тогоруу үнэг хоёр нөхөрлөхөө больсон юмсанжээ. Хоёр: Уншиж дуусаад дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулаарай. 1.Үнэг хоолоо юунд хийж өгсөн бэ? 2.Тогоруу ямар хоол хийж өгсөн бэ? 3.Үнэг тогоруу 2 яагаад нөхөрлөхөө больсон бэ?
Search
Read the Text Version
- 1 - 20
Pages: