ÍÝÐÒÎÌܨÎÍÛ ÎÐ×ÓÓËÃÀ,ÕÝÐÝÃËÝÝ УЛСЫНХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙХУРАЛ
ISBN: 978-9919-506-54-4 Хянан магадласан Б. Сувд-Эрдэнэ, доктор (Ph.D), Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч Б. Ганболд, доктор (Ph.D), Суурь шинжлэх ухааны ахлах багш Э. Оролмаа, доктор (Ph.D), Суурь шинжлэх ухааны ахлах багш Г. Цэндмаа, доктор (Ph.D), Суурь шинжлэх ухааны ахлах багш Цахим номын эмхэтгэл бэлтгэсэн: М. Дэлгэрмаа Г. Цэндмаа Д. Давхарбаяр
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 1 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V МЭНДЧИЛГЭЭ Эрдэмтэн судлаач та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Дархан Уул аймгийн Анагаах ухааны сургууль, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын хамтран зохион байгуулж байгаа энэ хуралд оролцож байгаадаа баяртай байна. Манай байгууллагын хувьд цар тахлын өмнөх он жилүүдэд уламжлал болгон зохион байгуулж байсан бидний дотоод хамтын ажиллагаа сэргэж, эрдэм шинжилгээ, судалгааны хурал номыг дахин үргэлжлүүлэх сайхан боломж нээгдэж байгаад мөн их баяртай байна. Энэ удаагийн хуралд манай хүрээлэнгээс манай туршлагатай эрдэмтэн судлаачид болон залуучууд өөрийн биеэр очиж зочин илтгэл хэлэлцүүлж та бүхэнтэй нүүр тулан уулзаж судалгааныхаа туршлага, санал онол солилцохоор ирж байгаа нь сайхан байна. Бидний энэ удаагийн хурлаар голлон ярилцах нэр томьёо судлал түүний дотор нэр томьёоны орчуулгын асуудал бол өнөөдөр манай бүх шинжлэх ухаанд хамгийн тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд энэ талаар тус ШУТИС-ийн эрдэмтэд, судлаачид түүн дотроо залуучууд, залуу багш нар түлхүү оролцож уг асуудлыг сонирхон судалж илтгэл хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал зүйл болж байна. Манай хүрээлэнгийн хувьд энэхүү нэр томьёоны асуудлыг чухалчлан анхаарч, энэ чиглэлээр олон төрлийн ажил санаачилан бий болгож, Монгол улсын хэмжээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, програм хангамжийг сайжруулан шинэ технологийг нэвтрүүлэхээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судалж, олон улсын экспертүүдээс зөвлөгөө авч , семинар хийн, олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурлыг эх орондоо зохион байгуулж, хууль тогтоох байгууллагуудын анхаарлын төвд авчраад байгаад билээ. Мөн Монгол Улсын засгийн газраас манай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд шинжлэх ухааны нэр томьёо судлалын салбар тусгайлан байгуулах чиг үүрэг өгч энэ ажлыг бодит ажил хэрэг болгохоор чармайн ажиллаж байна. Даяаршлын өнөө үед Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг даган шинэ ойлголт ухагдахуун, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэрлэсэн олон зуун нэр томьёо монгол хэлний үгийн санд орж ирж байна. Тэдгээрийг цаг алдалгүй, зөв оновчтой, орчуулж оноох нь нэг талаас монгол хэлний цэвэр ариун байдал, нөгөө талаас шинжлэх ухааны мэдлэгийг зөв ойлгож эзэмшихэд чухал ач холбогдолтой юм. Тиймээс дээр дурдсанчлан энэхүү хурал орчуулга судлал, нэр томьёо судлалд чухал ач холбогдолтой хурал болно гэдэгт итгэлтэй байна. “Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл хэлэлцүүлж, ном хаялцаж байгаа эрдэмтэн судлаач та бүхэнд амжилт хүсье. Бидний хамтын ажиллагаа улам бэхжиж, та бүхэн эрүүл энх, саруул сайхан, эрдэм судлалын их амжилттай байх болтугай. ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ Ж.БАТ-ИРЭЭДҮЙ
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 2 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V ӨМНӨТГӨЛ Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимээс санаачлан ШУА-ийн ХЗХ-тэй хамтран улсын хэмжээний ЭШХ-ыг явуулдаг ба энэ удаагийн хурал “Нэр томьёоны хэрэглээ, орчуулга” сэдвийн хүрээнд нэр томьёоны орчуулга, хэрэглээний сүүлийн үеийн чиг хандлагатай багш, судлаачдыг танилцуулж, судалгааны бүтээлүүдийг нийтэд таниулах, харилцан туршлага солилцож шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна. 2022 оны 7-р сарын 8-нд болсон \"Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил\" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Шинэ мэдлэг, мэдээллийг тээгч нэр томьёог зохицуулах үйл ажиллагааг жигдлэн төлөвшүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засаг, инновацыг хөгжүүлэх зорилтын бүрэлдэхүүн хэсэг юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 600 гаруй хууль, тогтоомжид жигдлэх, цэгцлэх шаардлагатай нэр томьёоны асуудлууд ч бий” хэмээн онцлон тэмдэглэснээс харахад нэр томьёоны асуудал бол зөвхөн хэлний тухай асуудал биш нийгмийн бүх салбарын хөгжилтэй холбоотой чухал зүйл гэдэг нь харагдаж, энэ эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол оршиж байна. Мөн энэ хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн ХЗХ-ийн эрдэмтэн судлаачид оролцож байгаа нь багш, судлаач бид бүхэнд нэр томьёог боловсронгуй болгох үйл ажиллагааг зохицуулах, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар сонсох боломж олгож байна. \"Нэр томьёоны хэрэглээ, орчуулга\" сэдэвт ЭШХ-ын илтгэлүүд нэр томьёог боловсронгуй болгох, жигдлэх, орчуулахад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Хуралд илтгэл хэлэлцүүлсэн болон оролцсон нийт эрдэмтэн, профессор, судлаач нарын эрдэм судлалын үйлсэд их амжилтыг хүсье. ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн СШУТ-ийн эрхлэгч Б.Сувд-Эрдэнэ
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 3 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V “НЭР ТОМЬЁОНЫ ОРЧУУЛГА, ХЭРЭГЛЭЭ” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР ХУРЛЫН НЭЭЛТ ШУТИС-ийн ДаТС-ийн захирал Ц. Батбаатар (Ph.D), дэд проф 10:00-10:20 Ж.Бат-Ирээдүй ШУА-ийн ХЗХ-ийн захирал (Sc.D), профессор ЗОЧИН ИЛТГЭЛ Хурлын чиглүүлэгч Б. Сувд-Эрдэнэ (Ph.D), ШУТИС-ийн ДаТС -ийн СШУТ Орчуулгад нэр томьёоны үүрэг, Н.Мөнхцэцэг (Ph.D), ШУА-ийн ХЗХ- 10.30-10.40 ач холбогдол ийн ХХШС-ын эрхлэгч 10.40-10.50 Монгол-орос нэр томьёоны толь Г.Ариун-Онон (Ph.D), Монгол улсын бичигт орсон “нүд” гэх үгийн Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн тухайд Ажлын албаны ЭША, Т.Даваасүрэн Монгол улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны ЭША 10.50-11.00 Хятад хэлнээс орчуулсан нэр Б.Золжаргал (Ph.D), ШУА-ийн ХЗХ- томьёо ба хятад гаралтай үгийн ийн ХХШС-ын ЭШДэА нэр томьёоны үүрэг, хэрэглээ 11.00-11.10 Хуулийн бичвэр дэх дан нэр Т.Батбямба ШУА-ийн ХЗХ-ийн 11.10-11.20 томьёоны бүтцийн судалгаа ХХШС-ын ЭШДэА, 11.40-11.50 Улс төрийн нам болон намтай Х.Гэндэнпил ШУА-ийн ХЗХ-ийн холбогдох нэр томьёо ХХШС-ын ЭШДаА Монгол хэлний уламжлалт хэл Б.Лхагважав ШУА-ийн ХЗХ-ийн Эх зүйн бичгүүд дэх нэр томьёоны хэл бичгийн сан хөмрөг, тухай лабораторийн ЭША Хэлэлцүүлэг 1 ҮНДСЭН ИЛТГЭЛ 11.30-11.40 Нэр зүй ба нэр томьёоны үүднээс Г.Ууганцэцэг АШУҮИС-ийн ДаАУС 11.50-12.00 ААН-ийн нэрийн утга, хэрэглээг Д.Мөнх-Эрдэнэ АШУҮИС-ийн судалсан нь (Дархан-уул аймгийн ДаАУС жишээгээр) Л.Нарантуяа (Ph.D), АШУҮИС-ийн ДаАУС Эрчим хүчний үйлдвэрлэлийн Б. Дэлгэрмаа (Ph.D), ШУТИС-ийн технологийн шинэчлэлтэй ГХС холбоотой нэгэн нэр томьёоны оновчлол Нэр томьёоны тодорхойлолт О. Мягмарсүрэн, (Ph.D), МУБИС- 12.00-12.10 болон орчуулгын тухай асуудал ийн НХУС
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 4 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Уул уурхайн зарим нэр томьёоны Б. Ганболд (Ph.D), ШУТИС-ийн 12.10-12.20 орчуулгыг тодотгох асуудалд ДаТС Хэлэлцүүлэг 2 Цайны завсарлага Хурлын чиглүүлэгч Б. Ганболд (Ph.D), ШУТИС-ийн ДаТС 12.50-13.00 Цахилгаан техникийн зарим нэр У. Мөнхцэцэг (Ph.D), ШУТИС-ийн 13.00-13.10 томьёоны хэрэглээнд хийсэн ДаТС 13.10-13.20 судалгаа Б. Гэрэлтуяа ШУТИС-ийн ДаТС 13.20-13.30 13.30-13.40 Барилгын материалын зарим Х. Хүрэлтогоо (Ph.D), ШУТИС-ийн хятад нэр томьёоны бүтэц, ДаТС 13.50-14.20 орчуулга 14.20-14.40 Физикийн ШУ-ны зарим нэр Э. Оролмаа (Ph.D), ШУТИС-ийн томьёоны тайлбар, ДаТС тодорхойлолтын тухайд Математикийн ухагдахууны М. Дэлгэрмаа ШУТИС-ийн ДаТС агуулгын орчуулгад хийсэн судалгааны зарим үр дүн Б. Сувд-Эрдэнэ (Ph.D), ШУТИС-ийн Боловсрол судлалын нэр ДаТС томьёоны орчуулгын асуудалд Хэлэлцүүлэг 3 ХУРЛЫН ХААЛТ ШУТИС-ийн ДаТС-ийн ЭНБД Д. Баясгалан (Ph.D), дэд проф Илтгэгч нарт БАТЛАМЖ Г.Ариун-Онон (Ph.D) гардуулах Н.Мөнхцэцэг (Ph.D)
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 5 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V ГАРЧИГ А. ӨГҮҮЛЭЛ 1. ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭГЭН НЭР ТОМЬЁОНЫ ОНОВЧЛОЛ .........................................................................................6-14 Б. Дэлгэрмаа 2. НЭР ЗҮЙ БА НЭР ТОМЬЁОНЫ ҮҮДНЭЭС ААН-Н НЭРИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛСАН НЬ (Дархан-Уул аймгийн жишээн дээр)……………...................................................15-23 Г.Ууганцэцэг , Д.Мөнх-Эрдэнэ , Л.Нарантуяа 3. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН САЛБАРЫН ЗАРИМ НЭР ТОМЬОЁНЫ ОРЧУУЛГАД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ..........................................................................................................24-31 Л.Саруул, магистр1 , Ц.Цэцэгмаа2 4. ҮГ НИЙЛЭХ АРГААР БҮТСЭН ЗАРИМ ТЭМДЭГ НЭРИЙН ОРЧУУЛГЫГ ТОДОТГОХУЙ (Уул уурхайн зарим түгээмэл нэр томьёоны жишээн дээр)..............................................................32-39 Б.Ганболд 5. ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА .......................................................................................................................40-46 У. Мөнхцэцэг 6. АГААР МАНДЛЫН УХААНЫ ЗАРИМ ҮГ ХЭЛЛЭГ, НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР........47-50 Э. Оролмаа 7. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ БОЛОН ОРЧУУЛГЫН ТУХАЙ АСУУДАЛ............51-56 О. Мягмарсүрэн 8. МТ-ИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ДАХЬ КОМПЬЮТЕРИЙН НЭР, ТОМЬЁОНЫ ОРЧУУЛГАД ГАЛИГЛАЛ АШИГЛАСАН БАЙДАЛ (МТ-ын инженерийн суурь шалгалтын 2013 оны 4 сарын жишээн дээр).......................................57-61 О.Баярхүү Б. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ 1. МОНГОЛ ОРОС НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬ БИЧИГТ ОРСОН НҮД ГЭХ ҮГИЙН ТУХАЙД................................................................................. .................................................................62-62 Г.Ариун-Онон, Т.Даваасүрэн 2. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАРИМ ХЯТАД НЭР ТОМЬЁОНЫ БҮТЭЦ, ОРЧУУЛГА........................................................................................................................ ....................63-63 Х.Хүрэлтогоо
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 6 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭГЭН НЭР ТОМЬЁОНЫ ОНОВЧЛОЛ Батмөнхийн Дэлгэрмаа Монгол улс, ШУТИС-ийн Ази судлалын салбарын багш, доктор (Ph.D) и-мэйл хаяг: [email protected] Хураангуй: Энэхүү өгүүллээр Монгол орны эрчим хүчний салбар дахь эрчим хүч үйлдвэрлэлийн эх үүсвэр дээр эргэлдэх/эргэх буцлах давхаргатай шатаах технологи нэвтрүүлэх, шатаах зуух шинэчлэх чиглэлээр хийсэн ШУТИС-ийн профессор багш, доктор, магистр оюутны судалгаа, практик ажлын үр дүн болох дипломын ажил, диссертац, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, ажлын тайлан, ном сурах бичигт тохиололдож буй эргэлдэх/эргэх буцлах давхарга гэсэн зөрүүтэй нэр томьёонд ойлголт ухагдахуун, тодорхойлолт, үгийн сангийн болон хэл зүйн утга, хэлбэр бүтцийн талаас харьцуулсан үр дүн, дүгнэлт, оновчлох саналыг бичлээ. Түлхүүр үг: эргэлдэх/эргэх буцлах давхарга, галын хотол, нэр томьёоны үндсэн шинж, үгийн сан, хэл зүйн утга I. УДИРТГАЛ 1970-аад оны эхэн үеэс том хэмжээний баялаг нөөцтэй хүрэн нүүрсний ордууд нээгдэн, тэдгээрийг ашиглах шаардлага гарахын зэрэгцээ эрчим хүчний салбарын өмнө хүрээлэн буй орчны асуудал үүсэж, ашиглалтын зардлыг багасгах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх шаардлага гарав. Иймд зуухны хүчин чадлаас үл хамааран, нүүрсийг үеэр болон тоос байдлаар шатаах аргаас татгалзаж, тэдгээрийн “алтан” дундаж болох буцлах давхаргатай шаталтын технологийг өргөн нэвтрүүлэх болсон [2]. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрчим хүчний салбарт дулаан, цахилгааны эх үүсвэр дээр эдийн засгийн алдагдалтай, байгаль орчинд хор нөлөө их, хэвшмэл технологийг өөрчлөх, хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний үйлдвэрлэлд ашигтай технологийг нэвтрүүлэх шаардлага үүсээд байна. Монгол улсад буцлах давхаргын судалгаа, туршилтыг дулаан технологи ба эрчим хүчний практикт нэвтрүүлэх ажлын он дарааллыг 1-р зурагт үзүүллээ. Биокомбинат Төв Хөшгийн ДС Аргалант хөндий Сэлэнгэ Мод Дорноговь 3-р ДЦС сум ДС боловсруулах Сайншанд ДС халаалтын үйлдвэр ДС Налайх зуух ДС Багануур 2-р ДЦС 2-р ДЦС ДС Налайх Архангай Багануур Шарын гол Багануур Зүүнхараа Дархан Биокомбинат Дархан Өмнөговь Ухаахудаг Оюутолгой Сүхбаатар Увс Амгалан Хөвсгөл ДС Барилга трест ДС ДС ДС Спирт бал ДЦС ДС ДЦС ДЦС ДЦС ДТС Баруун урт Улаангом ДС ДС бурам ХХК ДС уурын зуух ДС ДС 1990 1991 1994-1995 1998 2000-2002 2005 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 Зураг-1. Буцлах давхаргын судалгаа, туршилтыг дулаан технологи ба эрчим хүчний практикт нэвтрүүлэх ажлын он дарааллын хэлхээс Дээрх зургаас манай орны эрчим хүчний их, бага хүчин чадал бүхий дулаан, цахилгааны эх үүсвэрүүдийн зуухыг буцлах давхаргад шилжүүлэн шинэчлэх, мөн буцлах давхаргын технологитой халаалтын зуухыг шинээр ашиглалтад оруулах үйл явц хэдийнээ эрчээ аван, өргөжиж байгааг харж болно. Энэ мэт эрчим хүч үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрэхийн хэрээр холбогдох судалгаа хийж, эрдмийн
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 7 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V зэрэг хамгаалах диссертац, дипломын төсөл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, ажлын тайлан, ашигтай загварын гэрчилгээ, шинэ бүтээлийн патент олноор гарах болсон Гэтэл эдгээр судалгааны ажил болон практикт нэр томьёоны зөрүүтэй хэрэглээ тохиолдож байна. Тодруулбал: ШУТИС-ийн профессор багш, оюутны судалгааны бүтээлүүдээс ажиглахад, нэг ухагдахууныг хоёр өөрөөр нэрлэсэн “эргэлдэх буцлах давхарга”, “эргэх буцлах давхарга” гэсэн нэр томьёо олонтоо тохиолдсон. Тухайн чиглэлээр хийгдсэн ШУТИС-ийн багш, оюутны судалгааны ажлыг хүснэгтээр үзүүллээ (1-р хүснэгт) Хүснэгт 1. Тухайн чиглэлээр хийсэн шутис-ийн багш, оюутны бүтээл Төрөл НЭР ТОМЬЁО Эргэлдэх буцлах давхарга Эргэх буцлах давхарга Цэен-Ойдов Ж. \"Монгол улсын дулааны эрчим хүчний салбарын экологийн баримжаатай хөгжлийн техник Докторын ажил технологийн үндэслэл\" S11.14.0168, 2021, Уб. удирдагч С. Батмөнх Жаргалсайхан Б. \"Эрчим хүчний зуухны галын хотлын процессыг загварчлах аргаар нүүрсний чанарт тохирсон шаталтын технологи сонгон экологийн үзүүлэлтийг дээшлүүлэх судалгаа\" докторын ажил 2015, Уб., Удирдагч С. Батмөнх Гэсэрмэргэн Г. \"Эргэлдэх буцлах Энхбаяр Ш. давхаргатай НХ-35/3,82-450 маркийн \"Бага чадлын буцлах ба эргэх буцлах зууханд баяжуулалтын хаягдал нүүрсийг давхаргатай уурын генераторуудын ашиглах судалгаа\" магистрын ажил, ажлын горимын харьцуулсан судалгаа\" 2013, Уб., удирдагч С. Батмөнх магистрын ажил, 2010, Уб., удирдагч Д. Мандал Түвшинбат С. \"SHFX,0/130,70-М маркийн нам темпатурт эргэлдэх, буцлах Магистрын ажил давхаргатай ус халаах зуухны горимын судалгаа\" магистрын ажил, удирдагч Ж. Цэен-Ойдов 2013, Уб. Түмэндэмбэрэл Р. \"НХ-35/3,82-450 нам темпатурын эргэлдэгч буцалгах давхарга бүхий зуухны горим ажиллагаа\" магистрын ажил, 2013, Уб., удирдагч Л. Жаргалхүү Баярбат Г. “Буцлах давхаргад түлш шатаах технологитой зуухны шаарга дахь дутуу шаталтын судалгаа” Мэргэжил: дулааны цахилгаан станц, Е07130201, Удирдагч Ж. Цэен-Ойдов, 2021, Улаанбаатар
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 8 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Сурах Мөнхзул Н. “ДЦС-ын зуухны түлшний бичиг дутуу шаталтыг бууруулах судалгаа / Магистрын ажил / 2016, Уб., Е521600, удирдагч Ж. Цэен-Ойдов Энхбаяр Ш., Цэен-ойдов Ж., Батмөнх С., Цэен-Ойдов Ж. “Буцлах Түмэнбаяр А. нар \"Эргэх буцлах давхаргад нүүрс шатаах технологи”, 2019, Уб. давхаргад нүүрс шатаах технологи Цэен-Ойдов Ж., Батмөнх С., Мандал Д. нар \"Эргэлдэх буцлах давхаргад нүүрс бүхий 29 МВт чадалтай ус халаах шатаах технологи бүхий 29МВт чадалтай ус халаах зуухны туршилтын үр зуухны туршилтийн зарим үр дүн\" дүн\" \"Шинэчлэл-Үйлдвэрлэл-Үр ашиг\" ЭШОП-ын XI бага хурлын эмхэтгэл, 2014. \"Шинэчлэл-үйлдвэрлэл-үр ашиг\" эрдэм 64-73х шинжилгээ, онол-практикийн ХI бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл, Уб., Мандал Д. “Эргэлдэх буцлах давхаргад нүүрс шатаах технологи бүхий 29 МВт 2014. чадалтай ус халаах зуухны туршилтын зарим үр дүн” ШУТИС, ЭХИС, “ДЦС-3” Энхбаяр Ш. \"Эргэх буцлах ТӨХК-ийн “Шинэчлэл-Үйлдвэрлэл-Үр ашиг” эрдэм шинжилгээ, онол- давхаргатай зуухны утааны хий дэх практикийн XI бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, 2014. бохирдуулагч бодисын судалгаа\" эрдэм Мандал Д., Дашпунцаг Ч., Даваасамбуу Ч. нар “Оюу толгой ХХК-ны \"Төв дулааны шинжилгээний өгүүлэл, Шатах ашигт станц\"-ын SHFX7-2.0/130/70-М маягийн Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл ус халаах зуухнуудын дулаан техникийн малтмалын хими, боловсруулалт ба туршилтын зарим үр дүн”, ШУТИС, ЭХИС, “ДЦС-3” ТӨХК-ийн “Шинэчлэл- экологийн асуудлууд. Эрдэм Үйлдвэрлэл-Үр ашиг” эрдэм шинжилгээ, онол-практикийн XI бага хурлын шинжилгээний бүтээлийн эмхтгэл, илтгэлүүдийн эмхэтгэл, 2014 Цэен-Ойдов Ж., Мөнхзул Н., Батсайхан №03/2015 М. “НХ-35/3,82-450 маркийн зуухны механик дутуу шаталтаас үүсэх дулааны Цэен-Ойдов Ж., Түмэнбаяр А., Баттөр алдагдлыг тодорхойлох туршилтын А. нар \"Эргэх буцлах давхаргад зарим үр дүн” Эрчим хүчний салбарын шинэчлэл-2016 онол практикийн бага шатаах технологитой QXF116- хурлын эмхэтгэл, №,/191 1.6/130/70 маркийн зуухнуудын дулаан техникийн туршилт хийж, горимын карт боловсруулах гэрээт ажлын тайлан\" Амгалан дулааны станц, 2017, Уб. Мандал Д., Энхбаяр Ш. “Бага ба дунд чадлын буцлах ба эргэх буцлах давхаргатай уурын генераторуудын ТЭЗҮ-ийн харьцуулсан судалгаа”, \"Эрчим хүч-хэмнэлт-бодлого” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл УБ.2012 он Энхбаяр Ш. “Эргэх буцлах давхаргатай зуухны утааны хий дэх бохирдуулагч бодисын судалгаа” Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 9 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл, №03/2015 Энхбаяр Ш. “Буцлах ба эргэх буцлах давхаргатай зуухнуудын дулаан техникийн туршилтын үр дүнгээс” Дулааны эрчим хүчний техник технологийн шинэчлэлийн асуудлууд. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл. Уб., 2015 Дээрх баримтын тоон харьцааг диаграммаар харъя. ( эргэлдэх, эргэх). Зураг 2. Эргэлдэх, эргэх гэж өөрөөр нэрлэсэн судалгааны ажлын харьцаа Үүнээс үзэхэд, - Эргэлдэх/эргэх буцлах давхаргатай зуухны талаар судалгааны бүтээл харьцангуй цөөн байгаа нь судалгааны шинэлэг сэдэв, мөн уг технологи үйлдвэрлэлд нэвтрээд удаагүйтэй холбоотой. - Энэхүү 19 эх баримтын гарчиг болон агуулгад “эргэлдэх” гэсэн нэр томьёо орсон 12, “эргэх” гэсэн нэр томьёо орсон 7 байгаа нь нэр томьёо жигдрээгүйг харуулж байна. Бид энэхүү судалгаагаар эрчим хүчний салбарт нэвтэрч буй шинэлэг технологитой холбоотой “эргэлдэх буцлах давхарга”, “эргэх буцлах давхарга” гэсэн нэг ойлголт ухагдахууныг нэрлэх боловч хэл зүйн хэлбэрийн хувьд эргэлдэх/эргэх гэсэн өөр үгс орсон хоёр нэр томьёог нэр томьёоны үндсэн шинж болох - шинжлэх ухааны тодорхой нэг ойлголт, ухагдахууныг оновчтой илэрхийлсэн, - нэрлэж буй цаад ухагдахууныхаа мөн чанарт нийцсэн, - салаа утгагүй, - тогтсон үг хэллэгтэй байх шаардлагыг баримтлан, - хэл шинжлэлийн үүднээс оновчлон, жигдлэхийг зорилоо. Нэр томьёо хэл шинжлэлийн үүднээс зөв байна гэдэг нь тухайн нэрлэлт шинжлэх ухааны тодорхой ухагдахууныг бүрэн дүүрэн оновчтой тэмдэглэж, утга зохиолын хэлний норм, үгийн сан баяжих зүй тогтлын дагуу зохиогдох [10]-ын үндэс болох ач холбогдолтой. Судалгаанд цуглуулсан эх баримтыг шинжлэх, харьцуулах, задлан шинжлэх, ангилах, нэгтгэх ерөнхийлөн дүгнэх судалгааны арга ашиглалаа. II. ЭРГЭЛДЭХ/ЭРГЭХ БУЦЛАХ ДАВХАРГАТАЙ ЗУУХ/УУРЫН ГЕНЕРАТОРЫН ГАЛЫН ХОТЛЫН БҮТЭЦ, ТЕХНОЛОГИ
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 10 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Буцлах давхарга гэдэг нь хийн өгсөх урсгалаар үлээгдэн, инертийн материалыг хөөсрөн буцлахтай адил хөөрч, буух эрчимтэй хөдөлгөөнд оруулж буй хий буюу шингэн бие (орчин) бүхий давхаргыг хэлнэ. Инертийн материал нь буцлах давхаргыг үүсгэж буй шатах зэрэг химийн урвалд ордоггүй жижиг ширхэгт материал, дулааныг гадаргууд эрчимтэй дамжуулах дулаан зөөгч бие болно [2]. Буцлах давхаргатай зуух эхэн үед ердийн буцлах давхаргатай зуухнаас эхэлж, эрчимжсэн болон эргэлдэх буцлах давхаргатай зуухны төрлүүд бий болон хөгжсөн. A. Эргэлдэх буцлах давхаргатай зуухны бүтэц, түлш шатаах технологи Эргэлдэх буцлах давхарга бүхий галын хотолтой зууханд төрөл бүрийн түлшийг бүрэн шатааж, зуухны ачааллыг өргөн зайцад тохируулах боломжтой бөгөөд хүрээлэх орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бага, хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардал харьцангуй бага зэрэг давуу талтайн улмаас энэ технологи дэлхий дахинд хурдацтай хөгжиж, өргөн хэрэглэгдэж эхлээд байна. Эргэлдэх буцлах давхаргатай галын хотлын бүдүүвчийг 3-р зурагт харуулав [2]. Зураг. 3. Эргэлдэх буцлах давхаргатай галын хотлын бүдүүвч Эргэлдэх буцлах давхаргатай зуух нь галын хотол, завсрын циклон болон нэмэлт хэсгээс бүрддэг. Галын хотлын буцлах давхаргаас дээших эзлэхүүнд түлш агаарын хольцын урсгалаар дороос дээш явах замдаа шатах боловч түлшний шаталтаас үүссэн утааны хий үлэмж хэмжээний дутуу шатсан нүүрсийг тээвэрлэн гарах бөгөөд энэ хий зуухны галын хотол болон хийн хөндийн завсар байрласан циклонд орж, дутуу шатсан түлшний хэсгүүд төвөөс зугтах хүчний үйлчлэлээр ялгаран, доош сорогдон унаж, галын хотол уруу буцан орно [2]. Буцаах циклон нь галын хотолд дутуу шатсан нүүрсийг тогтмол ялган тасралтгүйгээр буцааж, эргэлдүүлэх явцыг хангана. Буцаах циклоны ёроол хэсгээр шаталтын бүтээгдэхүүнийг дахин ашиглах төхөөрөмж болох J хавхлагатай холбогдоно. J хавхлага нь нугарсан ган хоолой байх бөгөөд дутуу шаталтын бүтээгдэхүүнийг дахин ашиглах, дутуу шатсан коксын үлдэгдлийн буцах урсгалыг сайжруулах, булан тохойд шаарга хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд буцаах салхилуураар агаар өгнө [2]. Ийм замаар хэд дахин эргэлдсэний дүнд түлш бүрэн шатаж дуусдаг. Нүүрс шатах явцдаа галын хотол, халуун циклоны хооронд байнгын эргэлт хийнэ. Ихэнх ийм төрлийн зууханд нүүрс 20 удаа эргэлт хийх явцдаа бүрэн шатаж дуусдаг. Энэ технологи дулааны их чадалтай зуух зохион бүтээж, ашиглах боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой [2]. B. Эргэх буцлах давхаргатай уурын генераторын бүтэц, түлш шатаах технологи Буцлах давхаргатай галын хотлыг бага сортын янз бүрийн түлшинд хэдэн зуун тонн уур гаргах чадалтай уурын генераторуудад хэрэглэж байна. Түлшийг шатаах энэ зарчмыг зөвхөн янз бүрийн түлшийг шатаах үр ашигтай төхөөрөмж гэж авч үзэх
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 11 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V төдийгүй, түүний дотор шууд байршуулсан ууршуулагч болон уур халаагуурын өндөр ашигтай дулаан солилцуур гэж үздэг [7]. Эргэх буцлах давхаргатай уурын генератор нь үндсэн карказ, анхдагч агаарын шугам хоолойнууд, галын хотол, шатаах тавцан, нам ба өндөр даралтын уур халаагуур, ус халаах экономайзер, агаар халаагуур, үнс зайлуулагч, ялгах циклон зэргээс бүрдэнэ (4- р зураг) [13]. Зураг 4. Эргэх буцлах давхаргатай уурын генераторын дагуу огтлол Ялгах циклоны доод хэсэг нь буцаах хоолой болон утааны хий дэх дутуу шаталтын бүтээгдэхүүнийг дахин ашиглах төхөөрөмж болох J хавхлагатай холбогдсон байдаг. Ялгах циклоны зорилго нь галын хотолд дутуу шаталтын бүтээгдэхүүнийг тогтмол, тасралтгүйгээр буцааж эргэлдүүлэх явдал юм [13]. III. “ЭРГЭЛДЭХ/ЭРГЭХ БУЦЛАХ ДАВХАРГА” НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ, ҮГИЙН САН, ХЭЛ ЗҮЙН УТГЫГ ТОГТООХ НЬ Нэр томьёо нь шинжлэх ухааны тодорхой нэг ойлголт, ухагдахууныг оновчтой илэрхийлсэн, нэрлэж буй цаад ухагдахууныхаа мөн чанартай нийцсэн, салаа утгагүй, тогтвортой үг хэллэг байх ёстой. Тиймээс эргэлдэх/эргэх буцлах давхарга гэсэн нэр томьёог тухайн салбарын шинжлэх ухааны тодорхойлолт талаас мөн монгол хэлний үгийн сан, хэл зүйн утгын талаас шинжлэн үзье. A. “Эргэлдэх/эргэх буцлах давхарга” гэсэн нэр томьёоны тодорхойлолт, тайлбар С.Батмөнх, Ж.Цэен-Ойдов нарын “Буцлах давхаргад нүүрс шатаах технологи” (2019) бүтээлд “эргэлдэх буцлах давхарга” гэсэн нэр томьёог дараах байдлаар тодорхойлжээ. Эргэлдэх буцлах давхарга – их хурдтай хийн өгсөх урсгалаар үлээгдэн, эрчимтэй хөдөлгөөнд орсон жижиг ширхэгтэй материалын давхаргын зарим хэсэг зуухны галын хотлоос хийгээр тээвэрлэгдэн гарч, буцаах циклонд баригдан, дахин буцлах давхаргадаа буцаж орох эргэлт олон дахин явагдах хоёр фазын систем юм [2]. Харин Ч.Зундуйсүрэн, Д.Дашпүрэв нарын “Инженер-технологийн нэвтэрхий толь” (2003)-д уг нэр томьёо “эргэлдэх буцлах давхаргатай галын хотол” гэсэн нэр томьёоны бүтцэд орж, Эргэлдэх буцлах давхаргатай галын хотол - топка с циркулирующим кипящим слоем- circuliting fluidized bed furnace [түлшийг (нүүрсийг) эргэлдэх буцлах давхаргын горимоор шатаах галын хотол] [5] гэж тайлбарлажээ. Дээр өгүүлснээр эргэлдэх буцлах давхаргатай зуухны түлш шатаах технологи нь буцлах давхаргад гүйцэд шатаагүй түлш, шаталтаас үүссэн хийгээр дээшлэх үед буцаах циклонд сорогдон
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 12 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V доошлон бууж, эргэн галын хотолд ордог. Ингэж гүйцэд шатах хүртэл энэ маршрутаар олон дахин эргэлдэх процесс байна. B. “Эргэлдэх/эргэх” үгсийн үгийн сангийн болон хэл зүйн утгыг тогтоох нь Бидний судалгааны үндсэн зорилго \"эргэлдэх буцлах давхарга”, “эргэх буцлах давхарга” гэсэн нэр томьёонуудын зөрүү болох эргэлдэх/эргэх гэсэн үгсийн үгийн сангийн болон хэл зүйн утгыг тодорхойлон, уг нэр томьёогоор илрэх цаад ойлголт ухагдахууныг зөв, оновчтой илэрхийлэх үгийг оноон тогтоох явдал билээ. Энэ үүднээс тухайн үгсийг задлан шинжилье. Эргэлдэх/эргэх гэсэн үгсийн үгийн сангийн утга: “Монгол хэлний их тайлбар толь” (2018)-д эдгээр үгсийг дараах утгаар тайлбарлажээ. Үүнд:Эргэлдэх 1. Юм орчин хөдлөх, байн байн эргэх: эргэлдэн хөдлөх 2. Нэг газраар байн байн эргэх 3. [шилжсэн] Сэтгэл санаанаас гарахгүй байнга бодогдох Эргэх 1. Орчих, өнхрөх – эргэх тойрох а. Юмыг тойрох, орчих, б. Өвчтөнийг харж хамгаалах, эмчлэн сувилах, эргэх хөрвөх [хоршоо] а. Нааш цааш болж хөлбөрөх; б. [шилжсэн] Юмс үзэгдэл өөрчлөгдөх 2. Буцах, эгэх: эргэж явах 3. Дугуйлан явах, тойрох 4. Хянах, сэргийлэх зорилгоор шалган үзэх 5. Урвах буцах: эргэх буцах [хоршоо] 6. Биеэр очиж уулзах; 7. [шилжсэн] Ухаан бодол самуурах, толгой дүйрэх: гэсэн байна. Дээрх тайлбараас үзэхэд “эргэх”, “эргэлдэх” гэсэн үгсийн аль аль нь эргэж тойрох гэсэн утгатай боловч “эргэлдэх” гэсэн үг аль ч тохиолдолд тухайн үйл давтагдан болох утгыг тодорхой илтгэж байхад, “эргэх” гэсэн үгээр ерөнхийдөө дахин давтагдах утга илэрч байвч 1, 2, 5, 6 дахь утгын тайлбарт олон бус ганц удаа болох санаатай өөрчлөгдөх, буцах, урвах, очих гэсэн утга илтгэж байна. Эргэлдэх/эргэх гэсэн үгсийн үг зүйн бүтэц, хэл зүйн утга: Онцолсон үгсийг үг зүйн бүтцээр задалж үзье. Эргэ морфемийг үйл үгийн идэвхтэй язгмуоуррфгеэмниэ.йг үйл үгийн идэвхтэй язгуур гэнэ. - - -х эргэ - идэвхтэй, үйл язгуур морфемийг үйл үгийн идэвхтэй язгуур гэнэ. - үндэс үүсгэх тэг дагавар морфемийг үйл үгийн идэвхтэй язгуур гэнэ. - өөрөө үйлдэх хэвийн тэг дагавар морфемийг үйл үгийн идэвхтэй язгуур гэнэ. - энгийн үйлдэх байдлын тэг дагавар х - үйлийн ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл Эргэ морфемийг үйл үгийн идэвхтэй язгуур гэнэ. морфемийг үйл үгийн идэвхтэй язгуур гэнэ. - - лд - -х эргэ - идэвхтэй, үйл язгуур морфемийг үйл үгийн идэвхтэй язгуур гэнэ. - үндэс үүсгэх тэг дагавар -лд - харилцан үйлдэлдэх хэвийн дагавар морфемийг үйл үгийн идэвхтэй язгуур гэнэ. - энгийн үйлдэх байдлын тэг дагавар
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 13 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V -х - үйлийн ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл: гэсэн бүтээврээс бүтжээ. Бүтээвэр нь хэлний хамгийн бага утгат хэсэг бөгөөд үгийг бүтээх, түүнийг өөр бусад үгтэй холбож, утгын харьцааг тогтоодог. Дээрх хоёр үгийн бүтцийг харахад, тодруулсан бүтээвэр буюу үйл үгийн хэвийн дагавраараа ялгаатай байна. Монгол хэлний үйл үгийн хэвийн ай нь үйлийн эзэн, үйлийн тусагдахуун, үйлийн харьцааг заасан, үгийн сан, хэл зүйн шинэ утга үүсгэдэг, араасаа үйлийн бусад залгаврыг авах үндэс болдог онцлогтой. Хэвийн ай үйлийн бусад залгавруудаа бодвол язгуурт харьцангуй ойр байрлан, үг бүтээх дагаврын шинж орж, үгийн сангийн шинэ утга үүсгэдэг тул дагавар гэж нэрлэх болсон. Гэхдээ аливаа дагаврыг тодорхой тооны язгуурт залгадаг байхад хэвийн дагаврыг үйл үндэс болгонд залгаж болдгоороо ялгаатай. Харилцан үйлдэлдэх хэвийн -лд дагаврын хувьд, монгол хэл шинжлэлийн эрдэмтэд (Ш.Лувсанвандан, 1987; Ц.Өнөрбаян, 2000; Л.Болд, 1986; Л.Отгонсүрэн, 1987; Д.Бадамдорж, 2001; МУБИС. НХУС. Монгол хэлний тэнхим, 2020) дараах шинжүүд дээр санал нэгддэг. Үүнд: Үйлийн хоёр болон түүнээс олон эзэн харилцан үйлдэх утга заана. Тусах болон эс тусах үйл үндсэнд залган, эс тусах үйл үг үүсгэнэ. Нэр язгуурт залгаж (ихэвчлэн), үйлийн ганц эзэнтэй үйл үүсгэх -лд, -д дагавраас ялгаатай нь үйл үндсэнд залгадаг, олон эзэн үйлдэх утга илтгэдгээрээ ялгаатай. Харин утга судлаач Д.Бадамдорж “Монгол хэлний утга судлал” бүтээлдээ харилцан үйлдэлдэх хэвийн -лд дагаврыг “...Нэгэн эзэн үйлдэх утгатай ч болсон байна. Жишээ нь: Би цохилдуулан асуулаа. Тэр морио худалджээ. Хурал хуралдлаа гэх мэт...” [1] гэж бичсэн байдаг. Энэ тухайд найруулга зүйч Л.Отгонсүрэн “Орчин цагийн монгол хэлний үйлийн хэв, байдлын дагаврын найруулгын үүрэг” номдоо “...Зарим тохиолдолд үйлийн олон эзэн байхгүй мэт боловч утгаараа олноос бүрдсэн эзэн үйлдэлдэх хэвийн эзэн болж хэлбэржсэн байж болдог. Энэ нь монгол хэлний тодорхойгүй тоот нэр нь нэгэнт олныг зааж байдаг тул олон дагавар авдаггүй ёсыг даган хэлбэржсэн онцлог үзэгдэл болно. Жишээ нь: Зөөлөн салхинд их ой алив нэгийг шивнэлдэх шиг шуугиж гандсан борог өвс хөлд ороолдож үнэхээр сайхан байж билээ (С.Лочин, Сэтгэлийн өнгө, 210 дахь тал)” гэснийг онцолвол зохино” [9] гэж тайлбарласан. Мөн судлаач Д.Отгонсүрэн “...Үүнээс гадна хэвийн дагаврын найруулгын утгад хамаарах өвөрмөц тохиолдол бас байна. Үүнд: аних, эргэх гэх мэт зарим үйл үгэнд - лд дагавар залгаж, үүсгэсэн үйлдэлдэх хэвт үйл үг нь харилцан олуул нэгэн үйлийг үйлдсэнийг заахаас гадна дахин давтан үйлдсэн байдлыг заасан найруулгын үүрэгтэй байна. Жишээлбэл, Халзан арай ядан сэрж, нүд анилдан толгойгоо өндийлгөсөн боловч буцаж дэрээ дэрлэж...” (Ж.Дамдиндорж, Хаминдаагийн авгай 41 дэх тал)” [9] гэж үйлийг дахин давтан үйлдсэн утга илтгэдгийг баримт жишээгээр тайлбарлан бичжээ. СУДАЛГААНЫ ҮР ДҮН - Галын хотолд буцлах давхаргад дутуу шатсан түлш үүссэн хийгээр дамжин, буцаах циклонд орж, доош сорогдон бууж, буцлах давхаргад эргэн орох явц эргэлдэх буцлах давхаргатай зууханд 20 удаа, эргэх буцлах давхаргатай уурын генераторт
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 14 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V тогтмол, тасралтгүйгээр эргэлдүүлдэг гэснээс үзэхэд тухайн нэр томьёоны хувьд “эргэх” гэсэн үгээс “эргэлдэх” гэсэн үг оновчтой байна. - Буцлах давхаргатай галын хотолд шатаах түлш буюу нүүрсийг бутлан жижиглэдэг тул тодорхойгүй олон тоог илэрхийлж байна. Иймээс “эргэх” гэхээсээ үйлийн олон эзнийг илэрхийлдэг харилцан үйлдэлдэх хэвийн -лд дагавартай “эргэлдэх” гэсэн үг нийцнэ. - Үгийн сангийн талаас “эргэх” гэсэн үг нь олон давтагдах утгаас гадна зарим тохиолдолд ганц удаа болох салаа утга илтгэж байхад, “эргэлдэх” гэсэн үг аль ч тохиолдолд олон дахин давтагдах утга илтгэж байна. - Мөн харилцан үйлдэлдэх хэвийн -лд дагавар тухайн үйлийг дахин давтан үйлдэх утга илтгэдэг тул “эргэлдэх” гэсэн үг уг технологийн онцлогийг оновчтой илэрхийлжээ. ДҮГНЭЛТ - Сонгосон үгсээс технологийн онцлогийг тодорхой илэрхийлсэн, нэр томьёоны тайлбартай тохирсон, ойлголт ухагдахууныг оновчтой илэрхийлсэн, үгийн сангийн утга, үгийн бүтцийн хувьд зөв хувилбар нь “эргэлдэх” гэсэн үг тул “эргэлдэх буцлах давхарга” гэсэн нэр томьёо оновчтой байна. - Нэр томьёог жигдрүүлэн, хэвшүүлэхэд ном сурах бичиг, сонин сэтгүүл зэрэг хэвлэмэл бүтээлүүд онцгой үүрэгтэй тул нэр томьёог эхнээс нь зөв, оновчтой оноон жигдэлж, хэвшүүлэх чухал. - Энэхүү өгүүллээр оноон жигдэлсэн “эргэлдэх буцлах давхарга” гэсэн нэр томьёог тухайн эрчим хүчний салбарын шатаах зуухны технологийн шинэчлэлийн үйл явцад нэг мөр болгон хэвшүүлвэл цаашид ойлголт, хэлбэрийн эргэлзээ, зөрүү гарахгүй. НОМ ЗҮЙ [1] Д. Бадамдорж “Монгол хэлний утга судлал УБ, 2001 он, х.109 [2] С. Батмөнх, Ж. Цэен-Ойдов “Буцлах давхарга нүүрс шатаах технологи” Соёмбо принтин хэвлэлийн газар, УБ, 2019 он [3] Л. Болд “Орчин цагийн монгол хэлний дагавар” Улсын хэвлэлийн газар, УБ, 1986 он [4] Б. Дэлгэрмаа “Системийн шинжилгээний аргаар техник технологийн монгол нэр томьёог судлах нь (Эрчим хүчний салбарын нэр томьёоны жишээн дээр)”, хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан диссертац, МУБИС, УБ, 2020 [5] Ч. Зундуйсүрэн, Д.Дашпүрэв “Инженер технологийн нэвтэрхий толь” ШУТИС, УББК хэвлэл. УБ, 2003 он [6] Ш. Лувсанвандан “Орчин цагийн монгол хэлний үг зүйн байгуулалт” АБЯ-ны сурах бичиг сэтгүүлийн газар, Уб., 1987 он [7] Д. Мандал “Уурын генератор: ИДС-ийн оюутнуудад зориулсан сурах бичиг”, Соёмбо принтинг, УБ. 2012 он [8] МУБИС НХУС, Монгол хэлний тэнхим “Орчин цагийн монгол хэл II” БИТ ПРЕСС хэвлэлийн газар, Уб., 2020 он [9] Л. Отгонсүрэн “Орчин цагийн монгол хэлний үйл үгийн хэв, байдлын дагаврын найруулгын үүрэг”, Улсын хэвлэлийн газар, УБ. 1987 он, х. 82-82 [10] Ц. Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үйл үг бүтэх ёс” Уб., 2000 он, х.24
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 15 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V НЭР ЗҮЙ БА НЭР ТОМЬЁОНЫ ҮҮДНЭЭС ААН-Н НЭРИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛСАН НЬ (Дархан-Уул аймгийн жишээгээр) Г.Ууганцэцэг1, Д.Мөнх-Эрдэнэ2, Л.Нарантуяа1,2 АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль Хураангуй: Компани, ААНэгж байгуулж үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд оноосон нэр өгч, Улсын бүртгэлд бүртгүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Тухайн нэрийг хэрхэн сонгох, өгсөн нэр хүмүүст хэрхэн хүрэх, компани ААН-ийн цаашдын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөх, билэгдлийн хувьд ямар байвал зүйтэйг харгалзах зэрэг асуудлууд өнөөг хүртэл тулгамдсан хэвээр байна. Түүнчлэн компани ААН-ийн оноосон нэрийн асуудал хэдийгээр иргэний сонголтын асуудал боловч эдгээр нь нэр зүйн болон нэр томьёоны хувьд зохих шаардлагыг хангаж байгааг утга хэрэглээ талыг түшиглэн судалсан билээ. Түлхүүр үг: оноосон нэр, нэр томьёо, нэр судлал, давхцал, үйл ажиллагааны чиглэл УДИРТГАЛ Компани, ААН-ийн нэр нь дүрэм журмын хүрээнд болон нэр зүйн ухагдхууны зохих шаардлагыг хангаж буй эсэхийг Дархан-Уул аймгийн жишээгээр судалж үнэлэлт, дүгнэлт өгөх, нийгэм хэл шинжлэлийн судалгааны арга ашиглан ангилал хийх, харьцуулах, тоон боловсруулалт хийхийн тулд судалгааны ажлын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлсэн болно. Үүнд: Судалгаанд авагдсан үгсийн утга ангиллын карт хийх, төрөлжүүлэх, судалгааны хэрэглэгдэхүүнд авагдсан компани, ААН-н нэгжүүдийн оноосон нэрийг нийгэм хэл шинжилгээний судалгааны арга ашиглан ангилал хийх, харьцуулах, тоон боловсруулалт хийсэн болно. Судалгааны арга зүйн хувьд оноосон нэрийн судалгаа нь бүхэлдээ нэр зүйн судалгаанд хамрагдах бөгөөд судалгааг хам (synchrony) цагт хамаарч, арга зүйн хувьд социологийн, ажиглалтын, ангилах, харьцуулах, задлан шинжлэх (analysis), нэгтгэн дүгнэх (syntheisis) зэрэг нийгэм хэл шинжлэлийн аргуудыг голлон хэрэглэсэн болно. Мөн, хийсвэрлэн ерөнхийлөх , онолын болон практик дүгнэлтэндээ тулгуурлан индукц, дидукцийн бусад аргуудыг зарим хэсэгт хавсран ашигласан болно. Судалгааны ажилд МҮХАҮТ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар танхимаас авсан тус аймагт үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй компани, аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтаас 600 гаруй нэрийг түүвэрлэн авч хэрэглэгдэхүүнээ болгосон. Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжийн нэрсийн судалгааг урьд өмнө нь эрдэм шинжилгээний өгүүллийн түвшинд судалсныг гүнзгийрүүлэн судалж байгаагаараа уг судалгааны ажлын шинэлэг тал оршино. Оноосон нэрийн асуудлыг утга болон хэрэглээний хүрээнд судлан хууль эрх зүй, нэр томьёо, шаардлага хангаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлыг хөндөж судалгааны ажлын үр дүнд гарсан зөвлөмжийг Дархан-Уул аймгийн Улсын Бүртгэлийн газарт хүргүүлэн, шинээр компани аж ахуйн нэгж байгуулах ард иргэдэд зориулан нийтийн хэрэгцээнд гарын авлага болгон ашиглах боломжийг олгож байгаа нь судалгааны ажлын практикийн ач холбогдол болно.Нэг төрлийн олон юмсын дотроос аль нэгийг нь онцлон ялгахын тулд тусгайлан оногдуулж өгсөн жинхэнэ нэрийг оноосон нэр
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 16 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V гэнэ1. Жишээлбэл: Чингис, Өгөөдэй, Занабазар, Отгон тэнгэр, Хөвсгөл, Туул, Сэлэнэ, Буйр гэх мэт. Өөрөөр хэлбэл нэг төрлийн олон юмсын дотроос аль нэгийг нь онцлон гаргаж уг зүйлээ оноон нэрлэсэн жинхэнэ нэрийг оноосон нэр гэх ба хүн, амьтан, газар ус, хотод оноож өгсөн нэрийг оноосон нэр (proper noun) гэнэ. Нэр судлал нь тухайн хэлний оноосон нэрийн зүйлийг түүхэн хөгжлийн үүднээс судалдаг. Ийм учраас нэр судлал нь үгийн гарал судлал, түүхэн үгийн сан судлал, нэр томьёо, утга зохиол шинжлэл, түүх, соёл судлал зэрэг шинжлэх ухааны бусад салбаруудтай нягт холбоотой байдаг. Нэр судлалыг олон улсад ономастика (герег, ono-maslogos) хэмээдэг. Оноосон нэрийн гол шинжүүдийн тухай эрдэмтэн судлаачдын дүгнэлтүүдийг дараах байдлаар нэгтгэж болно. Үүнд: - Оноосон нэр нь ямагт нэгж ухагдахуун илтгэнэ. - Оноосон нэрийг шилжүүлсэн утгаар хэрэглэж болохгүй. - Зарим оноосон нэрийг гадаад хэлэнд орчуулдаггүй. - Оноосон нэр жинхэнэ үүргээрээ байхдаа олон тооны нөхцөл авахгүй ямагт ганц тоо заадаг. - Гарал нь ихэвчлэн ерийн нэрээс гаралтай. - Олон тоо заах дагавар залгавал ерийн нэр үүснэ. - Оноосон нэрийг оноосон нэрд шилжүүлж болно. - Кирилл бичигт ямагт томоор бичнэ. Оноосон нэр нь дараах нэгж ухагдхууныг зааж байдаг. Үүнд: - Хүний нэр: Цэдэв, Дамдин, Эрдэнэ. - Улс, орон тив дэлхийн нэр: Монгол улс, БНХАУ, - Овгийн нэр: Боржигон, Их мэргэн - Гол мөрний нэр: Хараа, Ерөө, Хэрлэн - Газар нутаг, хот суурингийн нэр: Алтай, Сутай, - Гудамж талбайн нэр: Энх тайвны өргөн чөлөө, Ж.Самбуугийн гудамж - Амьтны нэр: Хойлог, Арслан, Банхар, - Ургамлын нэр: вансэмбрүү, халгай, тэхийн шээг - Тэнгэрийн эрхэсийн нэр: далай ван, нар, сар - Ястан үндэстний нэр: буриад, хасаг, урианхай - Компани ААН нэр: Номин холдинг, Цаст инвест, Гачуурт ХХК - Бүтээгдэхүүний нэр: Эрдэнэт(хивс) - Сэтгүүл, ном зохиолын нэр: Үнэн, Өнөөдөр, Унага Аливаа нэг хэлний оноосон нэрийн зүйл болох хүний нэр, газар усны нэр, угсаатны нэр зэргийг судалдаг хэл шинжлэлийн эртний салбар ухааныг нэр судлал буюу нэр зүй гэдэг. Монгол хэлний дэвсгэр нэр бол оноосон ба ерийн нэр нэг дор хамжиж нэгэн ухагдахуун илэрхийлж нэг зүйл юмыг оноож нэрлэсэн учраас үгийн сангийн нийлмэл үгийн хүрээнд багтах утга учиртай гэж болно. Жишээ нь: Мэнлиг эцэг, Дэй цэцэн, Хорилардай мэргэн, Чирхай өвгөн, Балжун арал, Хөдөө арал, Сэлэнгэ мөрөн гэх мэт. Мөн Аюуш гүүш, Луу багш, Магсар хурц, Лу гүн, Да багш, Богд уул гэх мэт нь ихээхэн нэрд гарч хэвшсэн байна. Монгол улс зах зээлд шилжсэн цагаас нийгэм эдийн засгийн байдал үндсэндээ өөрчлөгдөж төрийн болон хувийн хэвшлийн компани аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж тэдгээрийг бүртгэлжүүлэх ажлын хүрээнд оноосон
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 17 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V нэр өгөх ажлыг Улсын бүртгэлийн холбогдох газрууд хийсээр ирсэн билээ. Энэ ажлыг хууль эрх зүйн хүрээнд журамлаж ирсэний жишээ нь Монгол улсын компанийн тухай хуулийн 10 дугаар зүйл болох Компанийн нэр, оршин байгаа газар хэсэгт оноосон нэрийг дараах байдлаар хуульчилсан байна. Үүнд: 10.1.Компани оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани буюу \"ХК\", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу \"ХХК\" гэсэн ялгах тэмдэглэгээ заасан байна. 10.2.Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно гэжээ. Макротопоним гэдэгт байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны үр дүнд үүсч бий болсон том хэмжээний газар нутаг, засаг захиргааны том нэгжийн нэрийг хамааруулдаг. Жишээлбэл, Алтай нуруу, Говийн их дархан газар, Улаанбаатар гэх мэт. Микротопонимд тодорхой нэг нутаг дэвсгэрийн газар усны нэрийг хамааруулах ба энд тухайн нутгийн хэл аялгууны нөлөө туссан байх нь цөөнгүй. Хэл шинжлэлд газар усны нэрсийн бичлэгийг журамлах явдал ихээхэн чухал бөгөөд ялангуяа макротопонимыг аливаа газрын зурагт латин үсгээр хөрвүүлж хаддаг. Нэр сонгоно гэдэг түвэгтэй асуудал. Зүгээр л өөрийнхөө, эсвэл хүүхдийнхээ нэрээр нэрлээд энэ төвөгтэй бөгөөд чухал сонголтоос зайлсхийж болно.Тааруухан нэртэй ч нэр хүндтэй болж чадсан брэндүүд байдаг ч нийт худалдан авалтын 77 хувьд брэндийн нэр шууд нөлөөлдөг нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс нэр нь байгууллагын цаашдын ирээдүйд онцгой нөлөөтэй. Зах зээлд тэргүүлэгч, компаниудад нэрийн зөвлөгөө өгдөг “CrowdSpring” компанийг үүсгэн байгуулагч Росов Кимбаровский “Компанид нэр өгөх гэдэг нь маш их цаг зарцуулсан, санаа зовоосон ажил. Бид 2007 онд компаниа байгуулж байхдаа нэр өгөх гэж 50 цаг зарцуулсан гэжээ. Оноосон нэр нь нэр зүйн чухал судлагдхуун бөгөөд энэ талын онолын олон судалгаанууд нь харьцангуй сайн судлагдсан, хөгжлийн зохих түвшинд хүрсэн болохыг энэхүү онолын хэсэгт дүгнэж байна. СУДАЛГААНЫ ХЭСЭГ Судалгаа авсан компани, аж ахуйн нэгжийн 625 нэрийг утгын 27 ангилалд хувааж үзсэн. Үүнд: Утгын ангилал: 1. Хотоо төлөөлсөн нэр:Дархан А. Үйл ажиллагааны чиглэл: Да-Жуулчин, Да-Савхи, Да-Гоёл,Да-авто дулаалга, Да– Жолоо, Б: Үйлдвэрлэдэг бүтээгдхүүн: Да-хүнс, Да-хөөвөр, Да-зам, Да-Бармат, Да-ургамлын тос, В. Газар усны нэр: Да-Баян нуур, Да-Туул, Да-Тээг, Г. Хүний нэр: Да-Алтантуул, Да-Болд, Да-Оюу, Е. Амьтны нэр: Да- Ирвэс, Да-Бүргэд Ё. Гадаад нэр:Да-Секьюрити, Да-Миссури, Да- Модерн, Да-Сервис, Да-Бода каст, Да-Юниверсал, Ж.Бэлэгдлийн нэр: Да-Буян дэлгэрэх, Да-Өсөх 2. Шарын гол: Армаг шарын гол, Ачлалт шарын гол, Баялаг шарын гол, Баянбулаг шарын гол
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 18 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 3. Уул нурууд,овоо тахилга, газрын нэр: Нөөлөгт-Өндөр, Аавын бор хайрхан, Алтайн бэлчир, Шүтлэгт хайрхан, Хэрхэнцэг тахилгат уул, 4. Гол, ус нуур ,булаг, шандын нэр: Урд-Эх, Баатар булаг, Зүб гол, Идэр туул, Хорчихуй булаг, 5. Түүхэн хүмүүсийн ба түүхтэй холбоотой нэр: Сальхачан, Өрлөг-Эх, Хулангоо үжин, Сорхогтани, 6. Эзний бүтэн нэр: Алтсүх, Насанзоригт, Амаржил, 7. Эзний товчилсон товч нэр: Лха, Баяр, Оюу-Энхжин, Соон, Саран-Энхжин 8. Үйл ажиллагааны чиглэлээр өгсөн нэр:Ачлалт алтан зөгий, Дархан зочид буудал, Тулга майнинг, 9. Үйлдвэрлэдэг бүтээгдхүүний нэр: Цэлгэр цонх, Өеггурил, Модон бөмбөгийн клуб, Шинэ хаалга 10. Хамтарч байгуулсан хүмүүсийн зохиосон нэр: Аа Жи Би, Жи ЭС Би, Жи ЭсТИ 11. Ижил нэртэй хүмүүсийн ба тооны нэр орсон нэр: Хавчуу гуравт, Найман бат, Гуравт, Тавин бумт 12. Хоёр хүний нэр нийлсэн нэр: Дөлцог, Болорган, Батномин, Зул мишээл 13. Эм борлуулах үйлчилгээ ААН нэр: Мөнхийн тун, Шидэт тун, Энхийн тун, Ариун тун 14. Тооны нэр: Тавин бумт, Буман говь, Бум бат бурам, Буман зөгий, Бумат эрдэнэ, Хонгор бум, 15. Од мичид гариг эрхсийн нэр: Анто од, Гео од, Өнөхөх гараг, Буд-Өргөө 16. Эрдэнийн чулуу, чулуулгын нэр: Мөнх саран чулуу, Эвийн чулуу, Энх мөнхийн дун чулуу, Булган оюу, Цэнхэр молор, Алтлаг молор 17. Гадаад нэр:Биг жампер, Рийч фарм, Жемнет, Стивер транс, Зион маунт, Бакса, Астана, Глобал 18. Гадаад монгол нэр нийлсэн: Онцгой инженеринг, Хан херо, Өргөө Вүүд, Хайрхан инженеринг, Жаргалан Фүүдс, А. – трейд: Дархан ихэр луу трейд, Дархан сондор трейд, Мөлөр ган трейд, Сод авто мобиль 19. Үйл үгээр илэрхийлсэн нэр: Бүрэн өсөх, Бат хишиг арвижих, Хайрханы үржих, Тэмүүлэн үржих, Мөнх цалгих, Арвай даллах, Заан ундрах, 20. Бэлгэдлийн агуулгатай: Ялалтын дэнс, Мөнх арилжаа, Хос Өрөг, Хос Утас, Арвижих Ундраа, Эрдэнэс эрдэнэс, Хайрханы хүчирхэг, Дэвжих ач, 21. Уриа үг Мөнх наран зүг, Оргил өөдөө СӨХ, Нарыг хайрла, Эвсэг ах дүүсийн төлөө, Ногоон дэлхий эрүүл 22. Хоч нэр: Шонхоодой, Атаман стиль, Болд магнат, БУЗКА, Мөөлхөн Бат, Азаа бүлтүүш, 23. Ямар зүйл илэрхийлж байгаа нь мэдэгдэхгүй нэр: Хөөсгөл, Дархан мээж, Банхас, Хүсэмч, Хөч нөр, Балтарни, Дархан шилжирээ, Заячүү, Борбожуу 24. Амьтаны нэр: Буман зөгий, Эрдэнэт зөгий, Дархан зөгий, Бүтээлч зөгий, Бөхөнт, Хар ямаат 25. Ургамлын нэр: Говийн заг 26. Угсаатны нэр: Ар чонос, Өмнө чонос,
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 19 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 27. Жимсний нэр: Дархан-Интоор, Дэлгэр интоор гэх мэт., Зураг 1. Утгын ангилал-1 Компани, ААН-ийн бэлгэдлийн агуулга бүхий нэр нийт нэрийн 138 буюу 23.1% эзэлж байгаа нь “Амны бэлгээс ашдын бэлэг” хэмээх сайн сайхан аз жаргалтай, ашиг орлоготой байх бэлэгдэл бүхий нэрийг монголчууд эрхэмлэдгийг харуулж байна. Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын цахим хуудсанд шинээр компани, ААН байгуулахаар ирсэн хүмүүст өгсөн зөвлөмжид “ТББ-ын нэрийг гадаад үг болон товчилсон үсгээр олгохгүй. Гадаад үг оролцох тохиолдолд Хэл Зохиолын Хүрээлэнгээс уг үгийн утгачилсан тайлбар бүхий бичиг авч ирнэ.” хэмээн дурджээ. Уг зөвлөмжийг зөрчсөн оноосн нэрсийг дурдвал: “ХОХТ”, “МХөБэИр”, “ГоАА”, “БХТН-н зөвлөл”, “АРДОСЭ”, “Түрээсийн байр ЭЭАХА”, “Дархан од бадминтон”, “Мөнх дарлиган”, “Дархан тэсмэг”, “Мон Лихтенштейн хамт” гэх мэт. Амьдралын сайн сайхныг бэлэгшээсэн нэрийг хэрэглээний байдлыг хувиар үзүүлбэл: Үүнээс хамгийн их нь элбэг хангалуун байдлыг бэлэгдсэн нь 22% хамгийн бага нь урт насны бэлэгдэл бүхий нэр 9% байна. Зураг 2. Утгын ангилал -2 Дан тоогоор нэр олгохгүй гэсэн шалгуурыг зөрчсөн нэр байгаа нь “Арван дөрөв” СӨХ юм. “Арван дөрвөн айл”, “Арван дөрвөн хүлэг” гэх мэтээр тооны нэрийг оролцсон холбоо үгээр нэрлэвэл шаардлагад нийцнэ. Судалгаанд сонгон авсан нэрсийг зөвхөн кирилл үсгээр бичих, дэлхий нийтэд танигдсан брэнд нэрсийг дангаар олгохгүй, дан тоогоор нэр олгохгүй, нэр нь дуудлага,
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 20 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй, бүртгэлтэй нэрний өмнө эсвэл хойно нь тоо бичиж ялгарахгүй гэх мэт бусад шалгууруудыг хангасан байна. Зураг 3. Утгын ангилал -3 Газар усны нэрийн хувьд хот суурин газрын нэр хамгийн их ажиглагдсан (48%) бол гол мөрөн, нуур цөөрмийн нэр (9%) байлаа. Түүнчлэн байгууллагуудын нэрийн 86% нь монгол үг байгаагаас харахад оноосон нэр өгөхөд харь хэлний нөлөө бага байгаа нь илэрхий байна. Түүнчлэн харь-монгол хоршсон үгийн эзлэх хувь тун цөөхөн боловч монгол-харь хоршсон үг түүнээс тооны хувьд илүү байна. Түүнчлэн харь гаралтай нэрсийг гарал үүслийнх нь талаас судалж үзэхэд: Хятад-3, төвд -1, санскрит -2, англи -10, уйгур-1, грек -9, перс-3, испани-1, еврей-1, араб-1, орос-4, герман-5, франц- 2, латин-1 байна. Зураг 4. Харь хэлийг байгууллагын нэр сонгоход ашигласан байдал Судалгаанаас үзэхэд дан харь үгээр нэрлэсэн нэр нийт нэрсийн 10 хувийг эзэлж байгаа нь багагүй тоо юм. Харь хэлний үг монгол хэлэнд орж ирж буй нэг шалтгаан нь зарим гадаад нэртэй компаниуд, бүтээгдэхүүн, түүний зар сурталчилгаа гэж хэлж болно. Нэг жишээ дурдвал CANON бөгөөд хувилах, олшруулах гэхийн оронд CANON гэсэн хаяг хаа сайгүй хадахын зэрэгцээ “канондах” гэж ярианы хэлэндээ түгээмэл хэрэглэж байна. Угтаа CANON маань үйлдвэрийнхээ нэрээр нэрлэгдсэн машин бөгөөд өдгөө монголд тэр машины хийх үйлдлийг дагасан шинэ үг үүсгэсэн байна. Харь нэр томьёог зөв зохистой хэрэглэх талаар зарим судлаачид “Харь нэр томьёог хэрэглэдэггүй улс орон гэж бараг байдаггүй”. Харин тэдгээрийг зохих дүрмийн дагуу зөв хэрэглэх, хэт ихээр хэрэглэхээс зайлсхийх чухал байдаг билээ. Гэхдээ бид дэлхий ертөнцийн, олон улс хоорондын хамтын ажиллагааны шинэ маягийн интеграци, олон улсын мэдээллийн сүлжээ, шинэ техник технологийн нэр томьёог нэг загвараар хэрэглэж байгааг харгалзаж, зарим нэр томьёог монголчлох шаардлагагүй гэж Н.Пүрэвжав бичсэнтэй санал нэг байна.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 21 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V ААН, Компаний нэрсийг гарал үүслийнх нь талаас судлан дараах үр дүнг танилцуулж байна. Үүнд: Төвд гаралтай нэр: -“Асгат оюу”- “оюу” Буддын шашин номын 5 эрдэнийн чулууны нэр - Санскрит гаралтай нэрүүд: “Эрчит барамид” барамид гэдэг нь санскрит гаралтай нэр бөгөөд чанадад хүрэхүй гэсэн утгатай. “Говийн замбага” “замбага” гэдэг нь нэгэн зүйл цэцгийн нэр. Мөн Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэгний алдар. Хятад гаралтай нэрс: -Сан: 倉/cang1/- “сан”. Арвин сан гэх мэт нийлмэл нэрд тохиолддог. Ган шарга: Болд төмрийг заасан хятад хэлний /gang/ хэмээх үг. Энэ үгийг манж бичигт их инхлэггүй бичиж хэвшсэн байдаг тул манай ахмад бичээчдээс түүнийг нь дагаж бичих явдал мэр сэр байжээ. Шагж гуай мөн тольдоо усны ган, ган зудын ган зэргээс дүрс ялгахын тулд “ган” хэмээн бичихээр заажээ. Гэвч эртнээс ном бичигт энэ үгийг цаад хятад үгийн дуудлагыг барьж бичсээр ирсэн. Өвөр монголд ба манайд гарсан бусад толь бичигт нэгэнтээ их инхлэтэй бичиж жигдэлсэн зэргийг харгалзан ганг гэж бичих нь зүйтэй. Пуужин: pao4zhang- пуужин, Арвай- уйгар- Арвай Грез гаралтай нэр: эпизод-Episode анги, этно голд-“gold” үндэстэн gold алт (англи) Болор- перс хэл- bulur-болор. Гоёл чимэглэлд хэрэглэх нэгэн зүйл чулууны нэр: Салихачагу- Агуужим Борогулын хүү Аж ахуйн нэрсийг гарал үүслийнх нь талаас судалж үзэхэд хятад, төвд, санскрит нэрүүд байгаа нь сонирхол татахуйц байна. Барууны зарим орнууд тухайлбал Испани улсын хувьд үйл ажиллагааны чиглэл болон хүүхдийн нэрээр нэрлэсэн компаниуд дурдагдсан байдагтай адил үзэгдэл манай судалгаанд ажиглагдсан. Үйл ажиллагааны чиглэл: 1. Balay- Сүлжмэл тор гэсэн утгатай. 2. Eroski- \"erosi\" (to buy) and \"toki\" (place). 2 үгийн товчилсон хэлбэр бөгөөд “erosi”буюу худалдаж авах, “toki”буюу газар гэсэн утгатай. Товчилсон үг: 3. Banesto. ... Banco Español de Crédito “Spanish Credit Bank” (Испаний зээлийн банк)- Испаний олон үндэстний санхүүгийн үйлчилгээний компани Хүүхдийн нэр: 4. Iberdrola – Испаний хүүхдийн нэр 5. Vidal- Испани эрэгтэй хүүхдийн нэр Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн: 6. Chupa Chups- Энэхүү брэнд нэр нь Испаний chupar буюу “хүлхэх” гэсэн утгатай үйл үгнээс гаралтай. Францын компаниуд: Хүүхдийн нэр зонхилсон байна. Хүүхдийн нэр: 1. Engie-“Сайн мэдээ” гэсэн утгатай грек гаралтай эмэгтэй хүүхдийн нэр /Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн: цахилгаан хэрэгсэл/ 2. Finatis- Хүүхдийн нэр (Үйл ажиллагааны чиглэл: жижиглэн худалдаа) 3. Wendel- Герман хүүхдийн нэр /Үйл ажиллагааны чиглэл: санхүү/
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 22 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 4. Legrand- Овог бөгөөд аварга, том гэсэн утгатай эртний франц үг /үйл ажиллагааны чиглэл: Цахилгаан тоног төхөөрөмж/ Будапешт хот, Унгар улс: Гэр бүлийн овгоор нэрлэсэн байна. Овгоор нэрлэсэн: 1. Corvin Film- Овог (Бяцхан хон хэрээ) гэсэн утгатай. 2. Zwack- Анх Германы Бавариа мужид хэрэглэгдэж эхэлсэн гэр бүлийн овог /үйл ажиллагааны чиглэл: дарс, нэрмэл/ 3. Gundel- хүүхдийн нэр Газрын нэрээр нэрлэсэн: 4. Csepel-Будапештийн 21 дэх дүүрэг /үйл ажиллагааны чиглэл: машин үйлдвэрлэл/ Бусад: 5. Zen studios- тайван, санаа зовохгүй байх гэсэн утгатай /үйл ажиллагааны чиглэл: технологи, видео тоглоом/ 6. Tungsram\"- Гэрлийн чийдэн хийхэд ашиглагдаг хоёр металлын нэрнээс бүтсэн нэр. \"Tungsten\" and \"Wolfram\". /Үйл ажиллагааны чиглэл: /Цахилгаан барааны эд анги, тоног төхөөрөмж/ Гадаадын алдартай 28 компаний нэр өгсөн байдлаас дүгнэхэд 8 буюу 29 хувь нь хүүхдийн нэр өгсөн байна. Ялангуяа Францын компаниуд хүүхдийн нэрийг өгсөн нь харагдаж байна. Удаах хувийг үүсгэн байгуулагч, овог нэр болон товчилсон нэрийн эзлэх хувь тус бүр 11% буюу тэнцүү пропорциональ хамааралтай байна. Судалгаанд авагдсан нэрсийн бүтсэн үгийн тоогоор ангилан үзвэл хоёр ба түүнээс дээш үгээс бүтсэн холбоо үг 95% эзэлж байна. Үүнийг нэр зүйн ухагдахуунтай холбон тайлбарлавал оноосон нэр нь нэгж ухагдахуун илэрхийлдэг ба үүнийг нэрийтгэл үгтэй холбон холбоо үг үүсгэснээр утгыг илүү тодорхой, нарийн тайлбартай болгож байгаа юм. Монгол хэлэнд үг нийлж нэр томьёо бүтээдэг арга нэн идэвхитэй. Учир нь холбоо үг (нийлэмж үг), хоршоо үг нь шинжлэх ухааны шинэ ухагдахууныг бүрэн оновчтой тодорхой илтгэхийн хувьд энгийн буюу дан нэрээс давуу талтай. Их төлөв хоёр үг хамжин нийлж хоршоо үг бүтээдэг бол хоёр үг найран нийлж нийлэмж үг үүсгэдэг. ДҮГНЭЛТ Судалгаанд нийт 625 компани, ААН хамрагдсан бөгөөд дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд: 1. Нэгэнт өгөгдсөн шаардлага хангахгүй нэрийг өөрчлөхөд хэвлэл бланк, тамга тэмдгээс авахуулаад эдийн засгийн хувьд хөрөнгө мөнгөний маш их алдагдалтай учраас тэдгээрийг өөрчлөхгүйгээр харин шинээр байгуулж байгаа компани, ААН-ийн оноосон нэрийг зөв оноож өгөх нийгмийн шаардлага гарч байна. 2. Орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага нь аж ахуйн нэгж шинээр байгуулах иргэдтэй нягт хамтран ажиллах нь зөв оновчтой, хууль эрх зүйн хүрээнд шаардлага хангасан ААН-н нэрийг сонгоход иргэдэд туслах нь ач холбогдолтой юм. Бидний хийсэн судалгааны дүнгээр шалгуур хийж үзвэл, тухайн нэрсийн 95% нь хоёр ба түүнээс дээш үг оролцож бүтсэн байх бөгөөд энэ нь нийлмэл үг аливаа юм үзэгдэлийг илүү дэлгэрэнгүй, оновчтой бүрдүүлдэгтэй холбоотой гэж үзэв. ААН-д ямарч хамааралгүй гадаад нэрийг сэтгэлийн хөөрлөөр ихээр зээлдэн авч хэрэглэдэг.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 23 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 3. Нийт 625 нэрсийн 138 нь буюу 27 ангилалд хуваан авч үзсэнээс 23,1 хувь нь бэлгэдлийн шинжтэй буюу дийлэнхи хувийг эзэлж байгаа нь монголчууд аливааг сайнаар бодож, хэлж, нэрлэх нь цаашдын ажил үйлс бүтэмжтэй, дэвжин дээшлэхийн үндэс гэж үздэгтэй холбоотой. Түүнчлэн 13 хувь нь уул нурууд, газрын нэр байгаа нь уг уул нуруу, овоо тахилгаа шүтэн дээдэлж, түүндээ заяа буянаа даатгах нь аз хийморийг сэргээж ашдын үйлд тустай хэмээн итгэдэгтэй холбон тайлбарлаж болно. 4. Төрийн бус байгууллага (ТББ), Хязгаарлагдмал Хувьцаат компани (ХХК) Хоршоо Нөхөрлөл, Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) Орон нутгийн өмчийн үйлдвэрийн газар (OНӨҮГ) зэрэг ААН-н нэртэй хамт хэрэглэгддэг нэр томьёоны хэрэглээний хувьд илт зөрчилтэй нэр судалгааны явцад ажиглагдаагүй нь судалгаанд авагдсан ААН-н түүврээс шалтгаалсан байх магадлалтай. 5. Судалгаанд авагдсан нийт 625 нэрсийн 65 буюу нийт 11 % “Дархан” гэдэг үг орсон нэр эзэлж байна. Зах зээлд тэргүүлэгч компаниудад нэрийн зөвлөгөө өгдөг “Crowd Spring” компанийг үүсгэн байгуулагч Росов Кимбаровский нь шинэхэн компанидаа нэр хайж байгаа хүмүүст зориулан 7 зөвлөгөөг өгсөн байдаг ба “Зарим хүн компанидаа оршин суудаг хот, улсын нэр орсон нэр өгдөг. Хэрэв танайх зөвхөн улс дотроо үйл ажиллагаа явуулах бол ийм нэр өгөхөд болохгүй гэх зүйлгүй. Жишээлбэл: Үйл ажиллагаа тэлж дэлхийн хэмжээнд гарахдаa нэрээ өөрчлөх шаардлага гардагийг “Minnesota Manufacturing and Mining” компаны харж болно хэмээсэн нь буй. НОМ ЗҮЙ [1]. Адъяа О, “Даяаршил: төрөлх ба гадаад хэл”, 2011 [2]. Бадамдорж Д, “Монгол хэлний утга судлал”, 2001 [3]. Балжинням , Монгол хэлний гадаад үгийн толь, 2005 [4]. Гэрэлмаа.Г, “Хэрэглээний хэл шинжлэл”2012 [5]. Нарантуяа.Л., “Шинэ үгийн толь” УБ, 2012 [6]. “Нэр томьёо судлал”, хуу 74, Улаанбаатар 2011 [7]. “Нэр томьёо судлал”, ШУА Хэл зохиолын хүрээлэн Улаанбаатар 2009 [8]. Өнөрбаян Ц., “Орчин цагийн монгол хэл”, 2012 [9]. “Сүхбаатар О, “Монгол хэлний харь үгийн толь”, [10]. Түвшинтөгс Б, Шинэбаяр О. “Хэл шинжлэл Соёмбо нэвтэрхий толь” [11]. Чоймаа Ш, “Монгол хүний нэрийн толь”,2013 [12]. Энхбат Д, “Хүмүүний зохист нэр”, 2004
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 24 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V БАРИЛГА АРХИТЕКТУРЫН САЛБАРЫН ЗАРИМ НЭР ТОМЬОЁНЫ ОРЧУУЛГАД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ Л.Саруул, магистр1 , Ц.Цэцэгмаа2, док (Ph.D), дэд проф., ХХШС эрхлэгч, ГХС, ШУТИС Хураангуй: Энэхүү өгүүлэлд Арабын Нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамны барилга, Бүс нутгийн ложистикийн mөвийг хөгжүүлэх төслийн архитектурын зургийн бүрдэлд хэрэглэгдэж буй нэр томьёоны орчуулгад дүн шинжилгээ хийж, англи хэл дээрх нэр томьёог оновчтой бус орчуулан хэрэглэж байгааг зарим жишээн дээр харуулан, нэр томьёог орчуулахад тавигддаг зарчимд тулгуурлан оновчтой, зөв орчуулгыг дэвшүүлэх судалгаа хийсэн. Түлхүүр үг: архитектур, зургийн бүрдэл, нэр томьёо, орчуулга, стандарт УДИРТГАЛ Барилга, байгууламж нь иргэдийн амьдран суух, боловсрол эзэмших, ажиллах гэх мэт бүхий л үйл ажиллагаанууд явагдах орон зай болдог тул барилгын салбар нь хүний анхдагч хэрэгцээнд суурилсан улс орны хувьд тэргүүлэх, чухал салбаруудын нэг билээ. Аливаа барилга, байгууламжыг барихын тулд зураг төслийн баримт бичгийг зайлшгүй боловсруулах шаардлагатай байдаг бөгөөд энэхүү баримт бичгийн эхний хэсэг нь барилга архитектурын зургийн бүрдэл байдаг. 1926 оны аравдугаар сард хуралдсан Ардын Засгийн газрын хурлын 40-р тогтоолоор “Барилгын хэлтэс” байгуулж барилга барих, барилгын зураг төсөл зохиох ажлыг эхлүүлснээр Монгол улсын барилгын салбарын түүхэн хөгжил албан ёсоор эхэлсэн гэж үздэг. 1927 онд “Зураг төслийн контор” байгуулж, ЗХУ-аас барилгын салбарын мэргэжилтэн авчирч, мөн тус улс руу барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэхээр 130 хүнийг илгээсэнтэй холбоотойгоор барилгын салбарын нэр томьёо, үг хэллэгийн орчуулгын асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. 1950 оноос эхлэн “Улсын нэр томьёоны комиссын мэдээ” нэртэй шинжлэх ухааны нэр томьёоны сэтгүүлийг улиралд нэг удаа гаргаж байсан бөгөөд тус цувралын 74-р дугаар нь “Зураг зүйн нэр томьёо” нэртэйгээр 1968 онд, 87-р дугаар нь “Барилгын нэр томьёонууд” нэртэйгээр 1972 онд хэвлэгдэн гарсан байна. Барилгын салбарын анхны нэр томьёоны тайлбар толийг Д.Бавуу 1969 онд “Барилгын лавлах” нэртэйгээр гаргаж, үүний дараа тус зохиолч “Барилгын Орос- Монгол нэр томьёоны толь”-ийг 1977 онд хэвлэн гаргасан байна. Үүнээс хойш Д.Хайсанбуу 1996 онд “Барилга, архитектурын Орос-Монгол-Англи” нэр томьёоны товч толь, Б.Оюун 2004 онд “Барилгын мэргэжлийн хураангуй толь” (Монгол-Орос- Англи), Н.Энхтайван 2013 онд “Барилгын үг хэллэгийн толь бичиг” (Хятад-Монгол- Англи), Монгол-Солонгосын боловсролын нийгэмлэгээс 2018 онд “Архитектурын тайлбар толь бичиг” нэртэй толь бичгүүд тус тус хэвлэгдэн гарсан байна. “Стандарт, хэмжил зүйн газар”-аас баталсан барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дараах стандартууд байна. Үүнд: “Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм- нэр томьёо, тодорхойлолт” (MNS 3838:1985), “Барилгын дулаан техникийн нэр томьёо, тодорхойлолт” (MNS 4100: 1990), “Барилгын бүтээц, шат- нэр томьёо, тодорхойлолт” (MNS ISO 3880: 2002),
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 25 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V “Барилга ба иргэний барилга байгууламж- тайлбар толь 1-р хэсэг” (MNS ISO 6707- 1: 2010), “Барилга ба иргэний барилга байгууламж- тайлбар толь 2-р хэсэг” (MNS ISO 6707-2: 2010), “Барилгын бүтээц, заадаст бүтээгдэхүүн- тайлбар толь” (MNS ISO 6927-2002: 2010), “Өрлөг- тайлбар толь” (MNS ISO 9652-5: 2002), “Ус хангамж- ариун цэврийн байгууламж- нэр томьёо, тодорхойлолт” (MNS ISO 6279: 2011). Барилгын салбарын нэр томьёо, түүний оноолт, орчуулгын холбогдолтой эрдмийн ажлууд болон эрдэм шинжилгээний өгүүллүүд нэлээд байгаа хэдий ч, архитектурын салбарын, тэр дундаа архитектурын зургийн бүрдэлд ашиглагдах нэр томьёог тухайлан судалсан судалгааны ажил одоогоор байхгүй учраас архитектурын зургийн бүрдэлд хэрэглэгдэж буй нэр томьёонуудын оноолтыг, барилгын салбарын нэр томьёоны стандарттай тулган судлах нь чухал болно. I. Нэр томьёоны тухай Нэр томьёог эрдэмтэд олон янзаар тодорхойлсон байдаг. Тухайлбал, эрдэмтэн Э.Равдан “Нэр томьёо гэж олон сав ухаан буюу ертөнцийг танин мэдэхүйн хүрээнд хүмүүний үйлийн ухагдахууныг тэмдэглэсэн үг, түүний нийлэмжийг хэлнэ” [2014, х.25], Р.Гүрбазар “Хүний мэдлэгийн бүх салбар дахь юм, үзэгдлийг нэрлэсэн үг, нийлэмж үгийг нэр томьёо гэнэ” [1996, х.103], профессор Ц.Өнөрбаян “Шинжлэх ухааны нэр томьёо нь аливаа ухагдахууныг товч, оновчтой тэмдэглэсэн үгийн сангийн нэлээд боловсорсон хэсэг бөгөөд тухайн мэргэжлийн хүмүүст ойлгомжтой, хэрэглэгдэх хүрээгээр явцуу үгс юм” [2014, х.118], дэд профессор Б.Бямбаа “Шинжлэх ухааны онолын ухагдахууныг тодорхой, зөв илэрхийлж өгдөг тэр түлхүүр нь тухайн салбарын нэр томьёо юм” [2008, х.41], доктор, профессор Г.Томтогтох “Соёл урлаг, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн аль нэгэн салбарт тогтмол хэрэглэгдэх, оновчтой ухагдахуун илэрхийлж, ганц утга илтгэсэн, сэтгэл хөдлөлийн өнгө аясгүй, зориуд боловсруулж зохиосон үгийг нэр томьёо гэнэ” [2016, х.167] гэж тус тус тодорхойлсон байна. Өдөр тутмын, өргөн хэрэглээний үгс нь ард түмний дундаас аажимдаа бүтээгдэн гарч ирдэг бол нэр томьёог ихэвчлэн зориудаар тодорхой мэргэжлийн хүмүүс, хэл шинжлэлийн эрдэмтэд гаргаж ирдэг. Нэр томьёо нь шинжлэх ухааны хөгжил дэвшлээс шалтгаалан, шинэ ухагдахуун, нээлт гарч, шинэ техник, технологи бий болох бүрт баяжиж байдаг бөгөөд шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал хэрэглүүр болдог тул хэл шинжлэл төдийгүй нийгмийн бүхий л салбарт хамаатай ойлголт юм. Үгийн сангийн жирийн үгс нь хүн бүрт ойлгомжтой байдаг бол нэр томьёоны сангийн ихэнх үгс нь тухайн мэргэжлийн хүндээ л ойлгомжтой, олон нийтэд танил биш байдаг. Эрдэмтэн Ж.Баянсан, Ш.Одонтөр нар нэр томьёоны жирийн үгээс ялгарах онцлог шинжүүдийг дурдахдаа: - Тогтолцоот шинжтэй - Юм үзэгдэл, ухагдахууныг тайлбарлан, тодорхойлсон шинжтэй - Хэрэглэгдэх салбар хүрээнийхээ дотор ганц л утга илэрхийлдэг - Яруу утга илэрхийлэх өнгө аясгүй - Дундаж найруулгаар илэрсэн байдаг гэжээ. [1995, х.145] Академич Л.Болд “Техник технологийн нэр томьёог боловсронгуй болгох хэл шинжлэлийн үндэслэлүүд” өгүүлэлдээ нэр томьёо нь хоёроос долоо хүртэл үгээр бүтэж болох бөгөөд аль болох товч, гэхдээ утга санаагаа аль болох бүрэн илтгэсэн
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 26 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V байх нь зүйтэй хэмээн бичсэн байдаг. Нэр томьёо нь жирийн үгээс ялгарах дээрх онцлог шинж чанаруудтай байх бөгөөд шинжлэх ухаан, техник технологийн салбарын нэр томьёо нь тодорхой, хэд хэдэн төрлийн ухагдахууныг заадаг. Д.С.Лоттегийн тэмдэглэснээр шинжлэх ухаан, техник технологийн дараах төрлийн ухагдахуун заасан үгс нэр томьёо болдог байна. Үүнд: - Техникийн эд анги, материал, багаж хэрэгсэл, машин механизм - Процесс, үзэгдэл - Шинж чанар, төлөв байдал - Тоон хэмжигдэхүүн (физик ба геометрийн хэмжигдэхүүн, тооцоотой хамаатай төрөл бүрийн ойлголтууд) - Аргууд (техник, технологийн төрөл бүрийн үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэх) [16, х.85] Нэр томьёоны орчуулгад хам сэдэв маш чухлаар тавигддаг. Нэр томьёог зөв орчуулахын тулд орчуулагч хам сэдвийн талаар буюу тухайн салбарын зохих мэдлэгтэй байх шаардлагтай бөгөөд нэр томьёо хам сэдвийн хүрээнд ямар утгаар орсныг таних нь чухал. “Нэр томьёог бие даасан, хоёрдмол утгагүй байх ёстой гэсэн үзэл санаанд хэт хөтлөгдөн хам сэдвээс хөндийрүүлж салгавал орчуулгад мөн ноцтой алдаанд хүрэх осолтой” хэмээн эрдэмтэн Р.Гүрбазар сануулсан байдаг. Сүүлийн жилүүдэд техник, технологийн салбар хөгжихийн сацуу олон улсын чанартай нэр томьёо их нэвтэрч байгаа ба тэдгээрийг: Хэвээр нь бичиж хэрэглэх Товчилсон байдлаар авч хэрэглэх Монгол хэлэнд галигчлан буюу үсэглэн буулгаж хэрэглэх Харь үг, монгол нэр томьёог зэрэгцүүлэн хэрэглэх Зээлдсэн үгийг монгол үгтэй нийлүүлэн нийлмэл үг бүтээх Зээлдсэн үгийн үндсэнд монгол хэлний дагавар, нөхцөл залган хэрэглэж байна. II. Барилга архитектурын салбарын зарим нэр томьёоны орчуулга Мэдлэгийн аливаа салбарын нэг ухагдахууныг нэрлэх нэг нэр томьёо байх нь зохистой бөгөөд нэг нэр томьёог олон хувилбараар орчуулах, нэр томьёог оновчтой бус орчуулах, хоорондоо ялгаатай ухагдахуунуудыг нэг нэр томьёогоор орчуулан хэрэглэх нь хэлний эмх цэгцэд харш төдийгүй, тухайн нэр томьёоны заасан ухагдахууныг тодорхой биш болгож байна. Хэрэглэгдэхүүн болгон сонгож авсан “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”, “Арабын Нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны барилга”-ын архитектурын зургийн хэсэгт орсон зарим нэр томьёог жишээ болгон авч судаллаа. Тухайлбал, apron гэдэг нэр томьёо 11 давтагдсанаас 12 удаа хаяавч хэмээн орчуулагдаж, plinth гэдэг нэр томьёо 2 удаа хэрэглэгдэхдээ мөн хаяавч хэмээн орчуулагдсан байна. Жишээ нь: External wall shall be rendered, plastered and finished with lime, plinths shall be made as shown in the drawing (p.1) - Хананд бүхэлд нь шавардлага хийж шохойдон, зургийн дагуу хаяавч хийнэ (х.1) - Plinth is made from pre-cast concrete sections that are quick and easy to install on site (p.3)- Хаяавч нь угсармал бетон хэсгүүдээс бүрдэх бөгөөд барилгын талбай дээр угсрахад хялбар байна. (х.3). - Apron width shall
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 27 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V be 1т according to the standard (p.8)- Хаяавчны өргөн стандартын дагуу 1м байна (х.8). - Apron slab shall be constructed to prevent split water soaking into the foundation of building (p.17) - Барилгын суурь луу ус нэвчихээс хамгаалж хавтан хаяавчыг хийнэ. (х.17) Нэг нэр томьёо нь хэрэглэгдэх салбар хүрээнийхээ дотор ганц утга илэрхийлдэг. Тухайн ухагдахуун нь онолын үүднээс шийдвэрлэгдээгүй, маргаантай тохиолдолд нэг ухагдахууныг нэрлэсэн хос нэр томьёо байж болох ч, тухайн ухагдахууны мөн чанарыг зөв тодорхойлсон үед аль оновчтой нэрлэлт нь үлдэнэ хэмээн эрдэмтэн Ц.Өнөрбаян бичсэн байдаг. (2014, х.121). Plinth, apron хэмээх хоёр нэр томьёог хоёуланг нь хаяавч хэмээн орчуулсан байгаагаас орчуулгын аль хувилбар нь илүү оновчтой эсэхт дүн шинжилгээ хийхдээ: 1. Монгол улсын нэр томьёоны стандарт, Канад улсын нэр томьёоны стандарт 2. Барилга архитектурын салбарын Англи, Монгол хэл дээрх мэргэжлийн толь бичгүүд 3. Тухайн салбарын хэрэглээг хамруулан судалсан. Plinth 1. MNS ISO 6707-1: 2010 стандарт “Барилга ба иргэний байгууламж”- Ерөнхий нэр томьёо 51-р хуудас: Хаяавч- хана, багана буюу хучилтын түвшнээс дээшхи өндөрлөсөн тоног төхөөрөмжтэй бүтээцэд зориулсан бүтээцийн суурь дахь төлөвлөлт. Plinth- Projection or recess at base of construction such as a wall, column, or construction for raising equipment above the level of the floor. 2. Канадын нэр томьёоны өгөгдлийн санд (www.btb.termiumplus.gc.ca): Plinth- visible projecting base of a wall (ил гарсан ханын суурь) 3. Dictionary of architecture and construction, Cyril M.Harris, Columbia University, 2006 (742p): Plinth- A recognizable base of an external wall (Гадна талд ил гарсан суурь) 4. Dictionary of Architecture and Building Construction, Nikolas Davies, Erkki Jokiniemi, 2008 (284p): Plinth- Base at the base of wall, column or building, on which it stands (Хана, багана, эсвэл барилгын суурийг тогтоож байгаа суурийн хэсэг) 5. Барилгын мэргэжлийн хэлний хураангуй толь, З.Биндэръяа, Т.Долгоржав, Б.Оюун, 2004 (х.199): Plinth- Шалны хөвөө 6. Архитектурын тайлбар толь бичиг, Монгол-Солонгосын боловсролын нийгэмлэг, 2018 (х.165): Plinth- Багана, хананы суурийн зузаан чулуун хавтан Эдгээр стандарт, толь бичгүүдээс гадна барилгын мэргэжлийн ном, норм дүрэм болон хэрэглээнд хаяавч хэмээх нэр томьёог дээрх тайлбаруудтай ижил утгаар хэрэглэсэн байдаг. 7. Барилгын бүтээц, Н.Даш, 2013 (х.20): Хаяавч- барилгын бүтээцийн газраас дээш ил гарсан суурийн хэсэг 8. БД 31-104-01 “Орон сууцны барилгын физик элэгдлийг үнэлэх заавар”-ын хүснэгт №2-т: “тоосгон хаяавчтай чулуун баганан суурийн хаяавч болон суурийн шонгийн нийт талбайн 25 хүртэл хувь нь ховхорсон бол суурийн газар дээрх хэсгийн өргийг засварлах шаардлагатай” хэмээн бичсэн байна. Энэ өгүүлбэрт “баганан суурийн хаяавч” хэмээн бичсэнээс харахад хаяавч нь суурийн хэсэг гэдэг нь ойлгогдож байна.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 28 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 9. Монгол улсын барилгын дүрмийн цомог БД 30-101-05-ын 5.3.5-д: “...үсчин, гэрэл зурагчин зэрэг үйл ажиллагааг хувиараа эрхлэхээр зохион байгуулахыг зөвшөөрөх бөгөөд эдгээр барилга байгууламжыг айлын сууцны барилгад залгаж барих ба 1 дүгээр давхар эсвэл хаяавчны давхарт байрлуулж болно”. Хаяавч нь суурийн давхрын элемент тул суурийн давхрыг зарим үед хаяавчын давхар хэмээн нэрлэдэг. Дээрх нэр томьёоны стандартууд болон толь бичигт plinth хэмээх нэр томьёог хэрхэн орчуулан, тайлбарласныг харьцуулан үзвээс тус нэр томьёо нь “барилгын гадна хананд харагдаж буй суурийн ханын нэг хэсэг”-ийг нэрлэж байна. Мөн, MNS ISO 6707-1:2010 стандартад plinth хэмээх нэр томьёог хаяавч хэмээн орчуулахаар стандартчилсаны дагуу тайлбаруудыг харьцуулан үзвээс эдгээр нэр томьёонууд нь нэг ижил ухагдахууныг зааж байгаа тул plinth хэмээх нэр томьёог хаяавч хэмээн орчуулсныг оновчтой хэмээн дүгнэж байна. Зураг 1. Plinth. Эх сурвалж:http://www.greenbuildingforum.co.uk/ Зураг 2. Хаяавч. Эх сурвалж: Барилгын бүтээц, Н.Даш,Уб.,2013, (х.20) Apron: Энэхүү нэр томьёо ямар ухагдахууныг нэрлэж байгааг судалсан үр дүнгээс танилцуулбал: 1. MNS ISO 6707-1: 2010 Барилга ба иргэний байгууламж- тайлбар толь 38-р хуудас: Apron- Барилгын хормойвч хана Apron- part of a wall below a window (5.2.63) Барилгын хормойвч хана- Цонхны доорх ханын хэсэг (5.2.63) 2. Канадын нэр томьёоны өгөгдлийн санд (www.btb.termiumplus.gc.ca): Apron- the extension of the concrete floor of a structure beyond the face of a building. (Барилгын нүүр талаас гадагш гарсан, бетон шалны өргөтгөл) 3. Dictionary of architecture and construction, Cyril M. Harris, Columbia University, 2006 (46p): Apron- That portion of a concrete slab which extends beyond the face
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 29 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V of a building on adjacent ground as the extension. (Газрын түвшинд барилгын нүүр талаас илүү гаргаж хийсэн бетон хавтан) Apron- Paneling on the exterior of a building which serves as a protection against weather or as a decorative feature. (Барилгын гадна талд хамгаалалт эсвэл чимэглэлийн зориулалтын үүрэгтэй хийгдсэн хавтан) 4. Dictionary of Architecture and Building construction, Nikolas Davies, Erkki Jokiniemi, 2008 (126p): Apron- A flashing laid vertically at an eaves or verge to provide a drip and protect the edge (Ирмэг дээр хэвтээ чиглэлд байрласан зах ирмэг хэсгийг хамгаалах зориулалттай ус тусгаарлагч) 5. Архитектурын тайлбар толь бичиг, Монгол-Солонгосын боловсролын нийгэмлэг, 2018 (х.11): Apron- Барилгын урд хэсгийг түрж гарсан хэсэг Канадын нэр томьёоны өгөгдлийн сан болон дээрх толь бичгүүдэд apron хэмээх нэр томьёог газрын түвшинд барилгын нүүр талаас түрж гарч ирсэн, барилгын ирмэгийг хамгаалах зориулалттай бетон хавтан хэмээн тодорхойлсон байна. Ийм үүрэг зориулалттай бүтээцийн элементийг барилгын салбарт манаас хэмээн нэрлэдэг. Жишээлбэл: 6. Монгол улсын зөвлөх инженер Д.Мөнх-Эрдэнэ “Овоолттой хөрсөн суурь суулгах” бүтээлдээ “барилгын эргэн тойронд ус үл нэвтрэх хольцтой бетоноор манаас хийж өгөх шаардлагатай бөгөөд өргөн нь 1м-с багагүй байна” хэмээн бичсэн байна. 7. БД 31-401-01 тоот “зураг төсөл ба барилгын үйлдвэрлэлийн дүрмийн цомог”- ийн хүснэгт №4 -т “Гулдмай хоорондын заадлын ан цав болон зоорийн ханын норсон шинж тэмдэг илэрч, хужиртсан бол хэвтээ босоо ус тусгаарлагч ба манаасыг засварлах шаардлагатай”. 8. “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага” бүтээлд (х.18): Хашлага хоорондын зайг жигд байхаар суурилуулсны дараа манаас бетоны хэв хашмалыг угсарч, бетон цутгах ажил гүйцэтгэнэ. 9. “Монгол хэлний тайлбар толь”-д (х.679) тайлбарласнаар аливаа зүйлийг манаж хамгаалахад хэрэглэдэг зүйлийг манаас хэмээн нэрлэдэг. 10. Н.Дашийн “Барилгын бүтээц” номонд (х.20) газрын түвшинд барилгын нүүр талаас илүү гаргаж тодорхой хэмжээний налуутай хийсэн бүтээцийг манаас хэмээн нэрлэж, тайлбар зураг оруулсан байна. Apron хэмээх нэр томьёоны англи хэл дээрх тайлбар, монгол хэлний манаас хэмээх нэр томьёоны тайлбартай (газрын түвшинд барилгын нүүр талаас түрж гарч ирсэн, барилгын ирмэгийг хамгаалах зориулалттай бетон хавтан) дүйж байгаа тул apron гэдэг нэр томьёог манаас хэмээн орчуулах нь зохистой хэмээх саналыг дэвшүүлж байна.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 30 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Зураг 3. Apron. Эх сурвалж: http://www.gregvan.com/ Зураг 4. Манаас. Эх сурвалж: Барилгын бүтээц, Н.Даш,Уб.,2013, (х.20) Хэдийгээр MNS ISO 6707-1: 2010 (х.38) нэр томьёоны стандартад apron хэмээх нэр томьёог барилгын хормойвч хана хэмээн орчуулагдсан ч, энэ нь учир дутагдалтай хэмээн үзэж байна. Учир нь, Канадын нэр томьёоны өгөгдлийн сан болон, архитектурын толь бичгүүдэд apron хэмээх нэр томьёог тайлбарлахдаа газрын түвшин дэх, шалны нэгэн хэсэг, хавтан хэмээх үгсийг ашиглан тайлбарласан бөгөөд, цонхны доорхи ханын хэсэг гэсэн утга огт гаргаагүй байна. Харин барилгын хормойвч хана хэмээх нэр томьёоны тайлбар нь apron wall хэмээх нэр томьёоны тайлбартай тохирч байна. Үүнд: 1. MNS ISO 6707-01: 2010 Барилга ба иргэний барилга байгууламж- тайлбар толь (х.38): Apron- part of a wall below a window. Барилгын хормойвч хана - Цонхны доорх ханын хэсэг. 2. Канадын нэр томьёоны өгөгдлийн санд (www.btb.termiumplus.gc.ca): Apron wall - the part of a panel wall between window sill and wall support. (цонхны тавцан, тулгуур хананы хооронд байрлах хананы хэсэг) 3. Dictionary of architecture and construction, Cyril M. Harris, Columbia University, 2006 (46p): Apron wall: In an exterior wall, a panel which extends downward from a windowsill to the top of a window below (Цонхны тавцангаас доор байгаа цонхны дээд тал хүртэлх гадна ханын хавтан) 4. Dictionary of Architecture and Building construction, Nikolas Davies, Erkki Jokiniemi, 2008 (417p): Window apron :That part of external wall construction beneath a window- Цонхны доод талд байрлах гадна ханын хэсэг Дээрх стандартууд, толь бичгүүдийн тайлбараас үзэхэд apron wall хэмээх нэр томьёоны тайлбар барилгын хормойвч хана гэсэн нэр томьёоны тайлбартай (цонхны доорх ханын хэсэг) дүйж байна. Тиймээс тус стандартад apron- барилгын хормойвч
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 31 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V хана хэмээн орчуулсныг алдаатай орчуулга гэхээс илүү wall эсвэл window хэмээх үгс гээгдэн хэвлэгдсэн болов уу, гэж үзэж байна. ДҮГНЭЛТ Эдгээр жишээ баримтыг нэгтгэн үзвээс plinth хэмээх нэр томьёо нь барилгын суурийн ханын нэг хэсгийг нэрлэж, харин apron хэмээх нэр томьёо нь газрын түвшинд барилгын нүүр талаас түрж гарч ирсэн, барилгын ирмэгийг хамгаалах зориулалттай бетон хавтанг нэрлэж байгаа бөгөөд энэ хоёр нэр томьёо нь ялгаатай ухагдахуунуудыг зааж байна. Тиймээс судалгааны ажлын хэрэглэгдэхүүнд plinth, apron хэмээх ялгаатай ухагдахууныг илэрхийлсэн хоёр өөр нэр томьёог нь хоёуланг нь хаяавч хэмээн орчуулсныг буруу хэмээн үзэж plinth хэмээх нэр томьёог хаяавч, apron хэмээх нэр томьёог манаас хэмээн орчуулах нь зохистой хэмээн дүгнэлээ. Мөн нэг ухагдахууныг монгол хэлэнд олон янзаар орчуулах, ялгаатай ухагдахууныг нэг нэр томьёогоор орчуулах нь хэлний эмх цэгцэд харштайгаас гадна, уншигчдыг төөрөгдүүлэх, буруу ойлголт өгөх сөрөг нөлөөтэй тул аливаа нэр томьёог орчуулахдаа нэр томьёог салангид үгээр орчуулах биш, тогтолцоогоор нь судалж, оновчтой орчуулгыг гаргаж, нэгдсэн нэг нэр томьёогоор нэрлэж хэвших нь хэл шинжлэлийн болоод, тухайн салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэлээ. НОМ ЗҮЙ [1]. Баярсайхан Б. Монгол хэлний тайлбар толь. УБ. Монсудар, 2011. [2]. Болд Б. Архитектурын тайлбар толь бичиг. УБ. Монгол-Солонгосын боловсролын нийгэмлэг, 2018. [3]. Болд Л. “Техник технологийн нэр томьёог боловсронгуй болгох нь”. Нэр томьёо судлалын өгүүллүүд II. УБ, 2014. [4]. Даш Н. Барилгын бүтээц. УБ. 2013. [5]. Монгол улсын нэр томьёоны стандарт. MNS ISO 6707-1:2010: Барилга ба иргэний барилга байгууламж -тайлбар толь 1-р хэсэг. УБ. 2010. [6]. Мөнх-Эрдэнэ Д. Овоолттой хөрсөнд суурь суулгах. УБ. 2012. [7]. Нийслэлийн авто замын хөгжлийн газар. Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага. Нийслэлийн авто замын хөгжлийн газар. УБ. 2017. [8]. Өнөрбаян Ц. Шинжлэх ухааны нэр томьёог журамлах тухай асуудалд. Нэр томьёо судлалын өгүүллүүд II. УБ. 2014. [9]. Равдан Э. Монгол нэр томьёоны хөгжлийн тойм, хэм хэмжээний асуудал. Нэр томьёо судлалын өгүүллүүд II. УБ. 2014. [10]. Томтогтох Г. Хэл шинжлэлийн удиртгал. УБ, 2016.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 32 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V ҮГ НИЙЛЭХ АРГААР БҮТСЭН ЗАРИМ ТЭМДЭГ НЭРИЙН ОРЧУУЛГЫГ ТОДОТГОХУЙ (Уул уурхайн зарим түгээмэл нэр томьёоны жишээн дээр) Б.Ганболд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль e-mail: [email protected] Хураангуй: Монгол хэлний нэр томьёоны бүрэлдэхүүнд техник, технологийн нэр томьёо голлох суурийг эзэлдэг бөгөөд энэ нь Монгол улсад аж үйлдвэр эрчимтэй хөгжиж эхэлсэн 1930-аад оноос үүдэлтэй гэж үздэг байна. Энэ үеэс техник, технологийн нэр томьёо боловсруулах ажил сурах бичгийн нэр томьёог тогтоохоос эхэлсэн бол, улмаар салбар салбарын нэр томьёог оноон тогтоох ажил эрчимжин, анхны нэр томьёоны толийг 1931 онд “Нэр томьёоны бичиг” нэртэйгээр хэвлүүлжээ. Өнөө үед инженерчлэлийн салбар, тэр дундаа уул уурхайн салбарт зах зээлийн эдийн засгийн хэрэгцээ, шаардлага, шинжлэх ухаан техникийн хурдацтай уялдан шинэ, шинэ нэр томьёо, үг хэллэг маш ихээр орж ирж байна. Үүнээс шалтгаалан уул уурхайн салбарын гадаад нэр томьёог монгол хэл рүү орчуулан буулгах хэрэгцээ шаардлага цаг үетэйгээ уялдан нэмэгдсээр байна. Бидний зүгээс, Дархан- Уул аймагт уул, уурхайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд ашиглагдаж буй А.Лосол, Н.Батсүх нарын “Уул-уурхайн Монгол-Орос-Англи түгээмэл нэр томъёоны толь” Дархан хот (2009), С.Цэдэндорж нарын “Уул уурхайн Монгол-Орос-Англи-Герман толь” Улаанбаатар хот (2006) зэрэг толь бичгийг судалгааны хэрэглэгдэхүүн болгон сонгон авч, үг нийлэх аргаар бүтсэн зарим тэмдэг нэрийг түүвэрлэн, орчуулгын оновчтой байдлыг тодотгож, нэр томьёоны оноолтыг тодорхой болгоход бага ч болтугай хувь нэмэр оруулах үүднээс энэхүү судалгааг хийсэн болно. Түлхүүр үгс: нийлмэл нэр томьёо, нэрлэх хэрэгцээ, орчуулгыг тодотгох, оновчтой утга УДИРТГАЛ: Нийлмэл үг нь энгийн үгтэй адил юм үзэгдлийг нэрлэх боловч аливаа ухагдахууныг илүү дэлгэрэнгүй, оновчтой, бүрэн тэмдэглэдэг учраас ялангуяа нэр томьёо тогтооход улам өргөн хэрэглэгдсээр байдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Ийм ч учраас нийлмэл үг нь хэлний гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр зайлшгүй байх зүй тогтолт үзэгдэл юм. Монгол хэлний нэрлэх хэрэгцээг гагцхүү дагаврын аргаар хангах бололцоогүй учраас үг бүтэх өөр арга зайлшгүй шаардагддаг. Энэ шаардлагаас үүдэж үг нийлэх арга бий болжээ. Энэ талаар судлаач Г.Гэрэлмаа “Монгол хэлний нэрийг тодотгох үүрэгтэй тэмдэг нэр нь дагаврын болон үг нийлэх аргаар бүтдэг. Тэмдэг нэрийн нэр томьёонд гүйцэтгэх үүрэг нь нэр үгтэй харьцуулбал явцуу юм. Тэмдэг нэр дангаараа ухагдахуун илэрхийлж нэр томьёо бүтээхгүй, харин нийлмэл нэр томьёоны бүтцэд орж дэлгэрэнгүй нэрлэлт үүсгэдэг онцлогтой” [1] гэж тэмдэглэсэн байдаг.Эрдэмтэн судлаач Н.Мөнхцэцэг, англи хэлний нийлмэл нэр үгийг монгол хэлэнд буулгахдаа хэрхэн орчуулж байгаа талаар тэмдэглэхдээ “Англи хэлний compound nouns (multi-word term) буюу нийлэмж нэр үгийг монгол хэлнээ орчуулахдаа ихэвчлэн үг бүтээх задлаг арга болох үг нийлэх аргыг хэрэглэсэн байдаг” [5] гэжээ. Монгол хэлний тэмдэг нэр бүтээх залгаврын болон үг нийлэх аргын аль аль нь хэлний хөгжлийн явцад бүтээлч арга байсан бөгөөд нэг нь нөгөөгийнхөө хязгаарлагдмал шинжийг нөхөж хэлний үгийн сан арвижин баяжих хэрэгцээг хангаж байна.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 33 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Шинжлэх ухаан, техник технологи улам хурдасч буй өнөө үед олон тооны шинэ зүйл, ухагдахуунууд төрөн гарч түүнийг даган шинэ нэр томьёо бий болж байна. Эдгээр нэр томьёог эх хэлнээ буулгаж хэрэглэх шаардлага улс орнуудын өмнө тулгамдсан асуудал болж байна. Энэ талаар эрдэмтэн судлаач О.Шинэбаяр \"Инженерчлэлийн салбарт төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл орж ирэх нь зах зээлийн эдийн засгийн шилжилт, шинжлэх ухаан техникийн хурдацтай уялдан улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотой техник технологийн нэр томьёог орчуулах, шинээр бий болгох, түүний тайлбар, тодорхойлолтыг мэргэжлийн түвшин, олон нийтийн хэрэглээнд тохируулан гаргах шаардлага тулгарч байдаг” [9] хэмээн тэмдэглэсэн байна. Үнэхээр ч, инженерчлэлийн салбар, тэр дундаа уул уурхайн салбарт зах зээлийн эдийн засгийн хэрэгцээ, шаардлага, шинжлэх ухаан техникийн хурдацтай уялдан шинэ шинэ нэр томьёо, үг хэллэг маш ихээр орж ирж байна. “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тайлангаас үзэхэд, 2019 онд Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн аж. Экспортын орлогын 90 хувь, төсвийн орлого болох 11.9 их наяд төгрөгийн 25.4 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлсэн гэхээр бид энэ салбараас ямар их хамааралтайг харж болно” (Эх сурвалж: https://unread.today/c/insight-mining10facts ) гэснээс үзэхэд энэ салбар ямар их хурдацтай хөгжиж байгааг харж болно. Гадаад нэр томьёог эх хэлэндээ буулгахдаа дараах хэдэн аргыг ихэвчлэн хэрэглэдэг байна. Үүнд: 1. Үгийн сангийн үүднээс таарч тохирох үг эх хэлнээсээ сонгон авч орчуулах 2. Галигчилан буулгах 3. Хуулбарлан үгчилэн орчуулах 4. Үгийн сангийн бололцоотой хоёр хувилбарын аль нэгийг нь сонгон авах 5. Нэр томъёоны бүтцийн нэг хэсгийг үгчлэн орчуулж, нөгөө хэсгийг галиглан буулгах (Эх сурвалж: http://mongoliantranslation.blogspot.com/2011/09/blog-post.html# ) Бидний зүгээс зарим нэр томьёоны оноолтыг тодотгох үүднээс хийж буй энэ судалгааг, үгийн сангийн үүднээс таарч тохирох үг эх хэлнээсээ сонгон авч орчуулах, үгийн сангийн бололцоотой хоёр хувилбарын аль нэгийг нь сонгон авах болон хуулбарлан үгчилэн орчуулах байдлаар хийсэн болно. ҮНДСЭН ХЭСЭГ Үг нийлэх аргыг судалгааны бүтээлүүдэд хэрхэн тодорхойлон авч үзсэн байдгийг тоймлон авч үзвэл: Академич Ш.Лувсанвандан “Хоёроос доошгүй язгуур морфем оролцож бүтсэн үгсийг нийлмэл үг гэнэ”[3], эрдэмтэн судлаач Ц.Өнөрбаян “Монгол хэлэнд ... хоёр өөр язгуур бүхий үг хоршиж /зэрэгцэж/, хавсарч /угсарч/ үг бүтэх үг нийлэх арга / үүнийг “задлаг” буюу “өгүүлбэр зүйн арга” ч гэж нэрлэнэ/”[4], Жосеф Ладки, нийлмэл үгийг тодорхойлохдоо, “Хэл зүй болон утга зүйн хувьд нэг үг шиг нэгдмэл нэгээс дээш үгийн үндсээс тогтох үгсийн нэгдлийг нийлмэл үг гэнэ”[12], Бауэр.Л “Нийлмэл үгс нь дор хаяж хоёр боломжит үгийн үндсээс бүтсэн байдаг”[11], Адам.В “Нийлмэл үгс нь тогтсон байртай байдаг бөгөөд дарааллыг нь өөрчилж болдоггүй. Нийлмэл үгс нь хоёр болон түүнээс дээш үгсээс тогтсон байдаг боловч нэг л үгийн утгыг гаргаж байдаг“[10], гэсэн байна. Монгол, Англи хэлний нийлмэл тэмдэг нэрсийн талаар судалсан дээрх эрдэмтдийн саналыг нэгтгэн дүгнэж
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 34 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V үзвэл, англи хэлний нийлмэл үгс нь үгийн сангийн хувьд тус тусдаа бие даасан үгсээс бүтдэг боловч хэл зүй, утга зүй, үгсийн сангийн хувьд нэгдмэл санааг гаргадаг үгсийг нийлмэл үг хэмээн тодорхойлж болмоор байгаа нь монгол хэлний нийлмэл үгийн бүтэцтэй төстэй байна. Ийнхүү хоёр бие даасан үг тухайн хэлний дотоод зүй тогтлоор утга, бүтцийн хувьд салшгүй нэгдэж үг бүтэхийг үг нийлэх арга гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр бие даасан үг хорших /зэрэгцэх/, хавсрах/угсрах/ харьцаагаар холбогдож гурав дахь шинэ үг бүтээхийг үг нийлэх арга гэж тодорхойлж болно. Бид судалгааны хэрэглэгдэхүүн болгон А.Лосол, Н.Батсүх нарын “Уул-уурхайн Монгол- Орос-Англи түгээмэл нэр томъёоны толь” Дархан хот (2009), С.Цэдэндорж нарын “Уул уурхайн Монгол-Орос-Англи-Герман толь” Улаанбаатар хот (2006) зэрэг толь бичгийг сонгон авч, нийлмэл тэмдэг нэр үгээр тогтоосон 224 нэр томьёог түүвэрлэн орчуулсан байдалд ажиглалт хийж үзсэн болно. Хоёр толь бичгээс үгсийг түүхдээ, адил байх чанарыг бодолцож, англи-орос-монгол хэлээр орчуулсан дарааллаар сонгож орууллаа. Зохиогчдын зүгээс уул уурхайн мэргэжлийн толь ховор байсан тухайн үед уг мэргэжлээр суралцаж буй оюутан болон төгсөгчдийнхөө өсөн нэмэгдэж буй техникийн нэр томьёоны орчуулгын хэрэгцээг хангах үүднээс монгол, орос, англи болон монгол, орос, англи, герман хэлээр толийг гаргасан нь талархууштай бөгөөд эдгээр толь бичгийн орчуулгын ач холбогдол Монгол улсад уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болж буй өнөө үед ч хэвээр байна. Бидний зүгээс, Дархан- Уул аймгийн уул, уурхайн мэргэжлийн боловсролд ашиглагдаж буй эдгээр толь бичигт буй үг нийлэх аргаар бүтсэн зарим тэмдэг нэрийг түүвэрлэн, орчуулгын оновчтой байдлыг тодотгож, нэр томьёоны оноолтод бага ч болтугай хувь нэмэр оруулахыг энэ судалгаагаараа зорьсон болно. Зорилгодоо хүрэхийн тулд, нийлмэл тэмдэг нэрээр тогтоосон нэр томьёонуудыг түүх, түүсэн тоон баримт (дата) дээрээ дүн шинжилгээ хийж, орчуулгын оновчтой байдлыг тодотгох, тогтоосон нэр томьёогоо оновчтой гэж үзсэн тохиолдолд цаашид сургалт эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Энэ удаагийн өгүүлэлдээ ажиглалтын арга, жишиж харьцуулах арга, баримт шинжилгээний арга зэргийг хэрэглэсэн болно. Бидний сонгон авсан эдгээр 28 үгийн эхний 18 үгийг А.Лосол, Н.Батсүх нарын “Уул-уурхайн Монгол-Орос-Англи түгээмэл нэр томъёоны толь” (2009)-с авсан бол, дараагийн 10 үгийг С.Цэдэндорж нарын “Уул уурхайн Монгол- Орос-Англи-Герман толь” (2006)-с түүвэрлэсэн болно. Судлаачдын зүгээс эдгээр нэр томьёоны орчуулгыг эцсийн хувилбар гэж үзэхгүй байгаа бөгөөд судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгийн түвшинд байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх. 1. open cast (eng.)-карьер (rus.)-ил уурхай (mon.). Энэ нэр томьёог “ил уурхай” гэж маш зөв орчуулгаар буулгасан байтал өнөө хэр нь хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “хайрганы карьер”, “элсний карьер” г.м хэрэглэсээр байгаа нь зохимжгүй байна. Зүй нь, “хайрганы ил уурхай”, “алтны ил уурхай”, “элсний ил уурхай” гэж хэрэглэж хэвшмээр байна. 2. oxygen (eng.)-кислород (rus.)-хүчилтөрөгч (mon.). Энэ нэр томьёог “хүчилтөрөгч” гэж оноож нэрлэж баймаар байна. Мөн, зарим байгууллагад “кислородын аппарад”, “кислородын баллон”, “кислородын үйлдвэр” г.м хэрэглэсээр байгааг,
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 35 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V “Хүчилтөрөгчийн аппарад”, “хүчилтөрөгчийн баллон (битүү сав)”, “хүчилтөрөгчийн үйлдвэр” зэргээр оноон хэрэглэж байх нь зохимжтой байна. 3. passport drilling (eng.)-паспорт бурения (rus.)-паспорт өрөмдлөг (mon.). Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “паспорт”-г “үнэмлэх байцаал” гэж буулгасан нэр томьёогоор нь оноож “өрөмдлөгийн үнэмлэх байцаал” гэж оноож болох мэт. Мөн, орос эх сурвалжаас хайж үзэхэд, “Паспорт скважины – это краткий технический документ. В нем отражены все наиболее важные параметры этого сооружения” гэснээс үүдэн “өрөмдлөгийн техник үзүүлэлт” гэвэл болох юм шиг санагдаж байна. 4. passport blasting (eng.)-паспорт взрыва (rus.)-паспорт тэсэлгээ (mon.). Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “паспорт”-г “үнэмлэх байцаал” гэж буулгасан нэр томьёогоор нь “тэсэлгээний үнэмлэх” гэж буулгах саналтай байна. 5. passport support pattern (eng.)-паспорт крепления (rus.)-паспорт бэхэлгээ (mon.). Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “паспорт”-г “үнэмлэх байцаал” гэж буулгасан нэр томьёогоор нь оноож “бэхэлгээний үнэмлэх” гэж оноох саналтай байна. 6. shovel (eng.)-прямая лопата (rus.)-шууд утгуур (mon.). Энэ нэр томьёоны хувьд “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д оноосон “утгуур” гэсэн утгаар буулгах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, “The World Book/Student Dictionary/” Chicago, USA (1995)-д “shovel”-ийг “A long-handled tool with a broad blade, used for digging and moving substances such as dirt or snow” гэж тайлбарлажээ. Мөн, “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004) болон бидний шүүрдсэн толь бичгүүдэд “шууд утгуур” гэсэн орчуулга таараагүй тул энэ үгэнд “шууд” гэсэн утга байхгүй, гэж бид үзлэ. 7. alloy steel (eng.)-улучшенная сталь (rus.)-сайжруулсан ган (mon.). Энэ нэр томьёог “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д “ган хайлш” гэсэн бол, “Болор толь”-д “чанаржуулсан ган” гэжээ. Бидний зүгээс “Оксфорд Монсудар Англи- Монгол толь” (2004)-д оноосон “ган хайлш” гэсэн нэр томьёогоор оноох нь зүйтэй гэж үзлээ. 8. annular oil groove (eng.)-нормальное масло (rus.)-хэвийн тос (mon.). Энэ нэр томьёоны “annular”-ийг “Болор толь”-д “бөгжин, бөгж хэлбэртэй”, “oil groove”-ийг “тослох суваг” гэж буулгажээ. Харин, Wikipedia-д “groove”-ийг “In manufacturing or mechanical engineering a groove is a long and narrow indentation built into a material, generally for the purpose of allowing another material or part to move within the groove and be guided by it” гэснээс үзэхэд, “хэвийн тос” гэснээс “цагариг хэлбэрт тослох суваг” гэж оноох нь зүйтэй гэж үзэж байна. 9. altitude (eng.)-абсолютная высота (rus.)-үнэмлэхүй өндөр (нислэгийн), явалтын өндөр (агаарын хөөрөгдөлттэй тээврийн хэрэгсэл) (mon.). Энэ нэр томьёог “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д “(далайн түвшнээс дээшхи) өндөр газар” гэж буулгасан бол, “Болор толь”-д “altitude”-г “өндөр” гээд, “maximum altitude”-г “үнэмлэхүй өндөр” гэж оноожээ. Энэ “Уул-уурхайн Монгол- Орос-Англи түгээмэл нэр томъёоны толь” нь уул уурхайн мэргэжлийн хүмүүст
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 36 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V зориулагдсан тул “altitude” гэх үгийг “өндөр газар”, “өндөрлөг газар” гэж оноох саналтай байна. 10. connecting rod small end (little end) (eng.)-верхняя головка шатуны (rus.)-шатуны дээд толгой (mon.). Энэ нэр томьёонд байгаа “connecting rod” буюу “шатун”-ыг “Монгол хэлний их тайлбар толь”-д буулгахдаа “бүлүүр” гэж буулгасан байгаа хэдий ч бид энэ нэр томьёог “холбох саваа” гэж оноох саналтай байна. Учир нь \"piston“ гэдгийг \"бүлүүр“ гэж буулгадаг бөгөөд техникийн зурагнаас харахад энэ нэр томьёо нь оновчтой байна. Иймээс “шатуны дээд толгой” гэдэг дээрх нэр томьёог “холбох савааны дээд толгой” гэж оноох саналтай байна. 11. sloping trench (eng.)-наклонная траншея (rus.)-траншей налуу (mon.). Энэ нэр томьёонд байгаа “trench” гэдгийг The World Book/Student Dictionary/ Chicago, USA (1995)-д “шуудуу” гэсэн бол, “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д мөн “шуудуу” гэж буулгасан байдаг. Иймээс “траншей налуу” гэсэн дээрх нэр томьёог “налуу шуудуу” гэж оноох нь зүйтэй гэж үзэж байна. 12. direct valve gear (eng.)-прямая передача клапана (rus.)-клапангийн шууд дамжуулга (mon.). Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “клапан”-г “хавхлага” гэж буулгасан байдаг бөгөөд энэ нэр томьёогоор нь оноож “клапангийн шууд дамжуулга” гэхийг “хавхлагын шууд дамжуулга” гэх нь зөв гэж үзлээ. 13. dry liner (eng.)-сухая гильза (rus.)-хуурай гильз (mon.). Э.Вандуй, Ж.Дашдорж нарын “Орос-Монгол нэр томьёоны толь” УБ., (1970) болон Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “гильза”-г “хонгио, бортого” гэсэн байгаа тул “хуурай гильз” гэснийг “хуурай бортого” гэсэн нэр томьёогоор оноох нь зүйтэй гэж үзлээ. 14. nominal size (eng.)-номинальная мера (rus.)-номинал хэмжээ (mon.). Энэ нэр томьёоны “номиналь”-ийг Э.Вандуй, Ж.Дашдорж нарын “Орос-Монгол нэр томьёоны толь” УБ., (1970)-д “заасан, дурдсан” гэсэн бол, Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “нэрийдсэн үнэ, дурдсан үнэ” гэж оноожээ. Харин “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д “нэр төдий, нэрийдсэн” гэж оноожээ. Бидний зүгээс энэ үгийг “дурдсан хэмжээ” гэж буулгах саналтай байна. 15. outer scavenger rotor (eng.)-внешный ротор (rus.)-гаднах ротор (mon.). Энэ нэр томьёоны монгол орчуулгад байгаа “ротор”-ыг Э.Вандуй, Ж.Дашдорж нарын “Орос-Монгол нэр томьёоны толь” УБ., (1970)-д “эргэлдүүр” гэж оноосонтой санал нэг байна. Учир нь, роторын техникийн зургийг харахад энэ нэр томьёогоор нэрлэхэд болмоор байна. Дээрх нэр томьёоны англи орчуулганд байгаа “scavenger” нь “цэвэрлэгч” гэсэн утгатай тул “гаднах ротор”-ыг бага зэрэг дэлгэрүүлж “гаднах цэвэрлэгч эргэлдүүр буюу ротор” гэж болмоор байна. Тухайн нэр томьёог хэвшүүлэхийн тулд хоёр хэлний оноосон үгийг нэг хэсэгтээ зэрэг хэрэглэж явах нь зүйтэй, гэж бидний зүгээс үзэж байна. 16.phillips screwdriver (eng.)-отвёртка с крестом (rus.)-цэцгэн толгойтой эргүүлэгч (mon.). Энэ нэр томьёоны “цэцгэн толгойтой эргүүлэгч” гэх монгол орчуулгыг “цэцгэн толгойтой халив” гэж орчуулах нь зүйд нийцнэ. Учир нь, Ц.Дамдинсүрэн,
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 37 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “отвёртка”-г “халив” гээд нэгэнт орчуулчихсан болно. 17.plow bolt (eng.)-болт с скрытой головкой (rus.)-далд толгойтой болт (mon.). Энэ нэр томьёонд байгаа “болт”-ыг Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “эр эрэг” (гайка-эм эрэг) гэж оноосон байдаг тул “далд толгойтой эр эрэг” гэж оноож хэрэглэж байх нь зүйтэй байна. 18. semi-floating pin (eng.)-палец полуперемещения (rus.)-хагас шилжилттэй палец (mon.). Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “палец”-г “хуруу” гэж орчуулаад “поршневой палец”-г “бүлүүрийн хуруу” гэжээ. Дээрх нэр томьёог “хагас шилжилттэй хуруу” гэж оноох нь төдий л зохимжтой биш мэт санагдсан тул техникийн зурагнаас нь үндэслэн “хагас шилжилттэй хуруун хоолой” гэж оноох саналтай байна. 19. free air (eng.)-разряжённый воздух (rus.)-сийрэг агаар (mon.). Энэ нэр томьёоны “разряжённый” гэсэн үгийг Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “сийрэг, тармаг” гэж буулгажээ. Гэвч уул уурхайн холбогдолтой материалуудаас харахад, “чөлөөт агаар, агаар чөлөөтэй нэвтрүүлэх, задгай агаар” зэрэг нэр томьёо харьцангуй түгээмэл тохиолдож байгаа тул “чөлөөт агаар” гэж оноох нь зүйтэй гэж бидний зүгээс үзлээ. 20.dead air (eng.)-мертвый воздух (rus.)-үхмэл агаар (mon.). dead air-ийг цахим сүлжээнд (Эх сурвалж: https://www.mindat.org/) тодорхойлохдоо “The air of a mine when it contains carbonic acid gas (blackdamp), or when ventilation is sluggish” гэснээс үзэхэд, “dead air”-ийг “үхмэл агаар” гэж бус харин “аюултай агаар”, “хортой агаар” гэж буулгах нь зөв гэж үзэж байна. Уул уурхайн мэргэжлийн багш нараас энэ үгийн утгыг тодруулахад тэд ч мөн “аюултай агаар”, “хортой агаар” гэж буулгах нь зөв гэдэгтэй санал нэг байсан болно. 21. fine gold (eng.)-мелькое золото (rus.)-жижиг алт (mon.). Энэ нэр томьёонд байгаа “fine” гэдгийг “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д “шижир”, “Болор толь”-д “дээд зэргийн” гэх зэргээр оноожээ. Толь зохиогчдын зүгээс орос хэлээр буулгасан “мелькое” гэдгээс “жижиг” гэсэн үгээр оноож “”жижиг алт” гэсэн бололтой. Бидний зүгээс, “шижир алт” гэж оноох саналтай байна. “nugget” гэж шижир алтыг мөн хэлдэг. 22. roller-bit drilling method (eng.)-шарошечный способ бурения (rus.)-шарошкин өрөмдлөгийн арга (mon.). Энэ нэр томьёоны “шарошечный”-г Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982) болон Э.Вандуй, Ж.Дашдорж нарын “Орос-Монгол нэр томьёоны толь” УБ., (1970)-ийн аль, алинд нь тайлбарлаагүй байна. Харин, “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д “roller”-ийг “бул” гэсэн бол, “bit”-ийг “өрөмний хошуу” гэж оноожээ. Харин “Болор толь”-д “roller”-ийг “эргэлдэгч бул”, гээд “bit”-ийг “өрмийн ир” гэж оноожээ. Эдгээр орчуулгуудаас үзэхэд, энэ үгийг “эргэлдэгч бултай өрөмдлөгийн арга” гэж оноож болмоор байна. 23. sublevel mining (eng.)-разработка подэтажными штреками (rus.)-дэд давхрын штрекүүдтэй ашиглалт (mon.). Энэ нэр томьёоны орос орчуулгад байгаа “штрек”- ыг Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “газар
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 38 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V дээр шууд гарах амсаргүй уурхай” гэж оноосон байна. Харин, britannica.com/technology/mining/-д “This method owes the first part of its name to the fact that work is carried out on many intermediate levels (that is, sublevels) between the main levels” гэж тайлбарлажээ. Дээрх оноолтуудаас харахад, “дэд давхрын штрекүүдтэй ашиглалт” гэсэн дээрх нэр томьёог “амсаргүй уурхайн завсрын үеийн ашиглалт” гэж оноовол зөв болох байх. 24. twin-entry mining (eng.)-разработка парными штреками (rus.)-хос штрект ашиглалт (mon.). Энэ нэр томьёоны “twin-entry”-г “Оксфорд Монсудар Англи- Монгол толь” (2004), “Болор толь” зэрэгт “хос орц”, “хос нэвтрэлт” зэргээр оноожээ. Бидний зүгээс “хос орцтой” гэх нь илүү оновчтой гэж үзээд дээрх “хос штрект ашиглалт” гэсэн нэр томьёог “хос орцтой уурхайн ашиглалт” гэж оноох саналтай байна. 25. gravity preparation, processing (eng.)-гравитационное обогащение (rus.)- гравитациар баяжуулалт (mon.). Энэ нэр томьёонд байгаа “gravity”-г “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д “таталцлын хүч” гэж буулгасан байна. Тэгвэл, “гравитациар баяжуулалт” гэсэн нэр томьёог “таталцлын хүчээр баяжуулах” гэж оноож хэрэглэж байх нь зүйтэй байна. 26. rotary crusher (eng.)-роторная дробилка (rus.)-ротор бутлуур (mon.). Энэ нэр томьёонд байгаа “rotary”-г “Оксфорд Монсудар Англи-Монгол толь” (2004)-д “эргэлддэг, эргэдэг” гэж буулгасан бол, Э.Вандуй, Ж.Дашдорж нарын “Орос- Монгол нэр томьёоны толь” УБ., (1970)-д “ротор”-ыг “эргэлдүүр” гэжээ. Мөн, “Болор толь”-д “эргэлдэгч төхөөрөмж”, “хуваарилавчийн гүйгүүр” зэргээр орчуулжээ. Эндээс бид дүгнэж үзээд, “ротор” бол тухайн төхөөрөмжийн ажиллах байдлыг илэрхийлж байна, гэж үзээд “ротор бутлуур” гэдгийг “эргэлддэг бутлуур” гэж оноох саналтай байна. 27. auger crusher (eng.)-шнековая дробилка (rus.)-шнект бутлуур (mon.). Энэ нэр томьёонд байгаа “auger”-г “Bolor-toli.com”-д “өрөм, өрмийн ган хошуу” гэж буулгасан байна. Гэхдээ цахим эх сурвалжаас харахад, “шнект бутлуур” гэсэн нэр томьёог “шурган бутлуур” юм уу, эсвэл “ган иртэй бутлуур” гэж оноох нь зүйтэй бололтой байна. Учир нь, тухайн тоног төхөөрөмжийн хийж байгаа үйлдэл нь өрөмдөх гэхээсээ илүү бутлах үйл ажиллагаа голлож байна. 28.roof bolting (eng.)-анкерная крепь (rus.)-анкеран бэхэлгээ (mon.). Энэ нэр томьёонд байгаа “анкер”-г Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын “Орос-Монгол толь” (1982)-д “зангуу, тушаа” гэж буулгажээ. Харин, “Bolor-toli.com”-д “эргээр боох, түгжих” гэсэн утгатай байна. Цахим эх сурвалж дээр байгаа зургаас, “roof bolting”- г харахад, далд уурхайн дээд таазанд тоонолжилсон бэхэлгээ ажээ. Иймээс, бидний зүгээс, дээрх толь бичгүүдэд оноосон орчуулга болон цахим эх сурвалж зэргийг харьцуулан үзээд “анкеран бэхэлгээ” гэсэн нэр томьёог “тушаа бэхэлгээ”, эсвэл “тоонолжин бэхэлгээ” гэж оноох саналтай байна.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 39 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V ДҮГНЭЛТ Дээрх хоёр толь бичгийг зохиогчдын зүгээс уул уурхайн мэргэжлийн толь ховор байсан тухайн үед тухайн мэргэжлээр суралцагсад болон төгсөгчид, мөн уг салбарт ажиллагчдын өсөн нэмэгдэж буй техникийн нэр томьёоны орчуулгын хэрэгцээг хангах үүднээс монгол, орос, англи болон монгол, орос, англи, герман хэлээр толийг гаргасан нь сайшаалтай байна. Гэсэн хэдий ч, зарим нэр томьёоны орчуулгыг тогтоохдоо олон толь бичиг ашиглаж, утгын оновчтойг сонгон аваагүй, зөвхөн нэг хэлэнд буусан байдлаар нь оноох, тухайн үгэнд тохирох өөр монгол нэр томьёоны утга байна уу, гэдгийг шүүрдэж үзэлгүй дутуу орхих зэрэг гэм цөөн боловч ажиглагдаж байгааг цаашид залруулах хэрэгтэй байна. НОМ ЗҮЙ [1]. Гэрэлмаа.Г, “Тэмдэг нэр бүтээх дагавруудын нэр томьёоны үүрэг”, Хэрэглээний хэл шинжлэл, УБ, 2016, боть I (16). [2]. Лосол.А, Батсүх.Н “Уул-уурхайн Монгол-Орос-Англи түгээмэл нэр томьёоны толь” Дархан хот., 2009 [3]. Лувсанвандан.Ш, “Орчин цагийн монгол хэлний бүтэц” Үг, нөхцөл хоёр нь. УБ,1968 [4]. “Монгол хэлний судлалын онол-практикийн зарим асуудал” Уб., 1991. (Өнөрбаян.Ц-ийн хэлсэн үг байгаа) [5]. Мөнхцэцэг Н, “Англи хэлний нийлэмж нэр томьёог үгчлэн орчуулахад монгол хэлний харьяалахын тийн ялгалын үүрэг, хэрэглээ” Хэрэглээний хэл шинжлэл, УБ, 2017 [6]. Хэрэглээний хэл шинжлэл, . ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Уб., 2016, Боть I (16). [7]. Хэрэглээний хэл шинжлэл, . ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Уб., 2017, Боть II. [8]. Цэдэндорж.С нарын “Уул уурхайн Монгол-Орос-Англи-Герман толь” Уб., 2006 [9]. Шинэбаяр.О. “Нэр томьёоны тодорхойлолтын тухайд”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн “Хэрэглээний хэл шинжлэл”, УБ,2016, Боть I (16) Гадаад хэлээр: [10]. Adams Valerie “An Introduction to Modern English Word-formation” London:Longman, [11]. Bauer Laurie “English Word-formation” Cambridge: Cambridge University Press, [12]. Hladky Josef “A Functional Onomatology of English” Brno: Masarykova Universita, Толь бичиг: [13]. Вандуй.Э, Дашдорж.Ж “Орос-Монгол нэр томьёоны толь” УБ, 1970 [15]. [14]. Дамдинсүрэн.Ц, Лувсандэндэв.А, “Орос-Монгол толь” УБ,1982 Оксфорд Монсудар Англи-Монгол толь, УБ, 2004 [16]. Bolor-toli.com [17]. The World Book /Student Dictionary/, Chicago, USA (1995) Цахим эх сурвалж; https://www.wikipedia.org https://unread.today/c/insight-mining10facts http://mongoliantranslation.blogspot.com/2011/09/blog-post.html# https://www.mindat.org/
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 40 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ОНОЛЫН НЭР ТОМЬЁОНЫ ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА ШУТИС, Дархан Технологийн Сургууль У. Мөнхцэцэг [email protected] Хураангуй: Монгол хэлний үгийн сан нийгмийн хөгжлийн нөлөөгөөр мэдэгдэхүйц олон шинэ үгтэй болсон. Бидний өдөр тутмын харилцаанд өргөн хэрэглэгдэж буй зарим харь хэлнээс орж ирсэн нэр томьёог түүвэрлэн шинжлэх ухааны салбар бүрээр ангилсан байдаг байна. Бүхий л шатны сургалтын цахилгааны мэргэжлийн үг хэллэг монгол, англи, орос хэлээр давхардсан тоогоор 6000 орчим мэргэжлийн ном сурах бичиг болон бусад баримт бичиг, мэргэжлийн судалгаанд хэрэглэгдэж байна. Энэхүү судалгаагаар ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Цахилгаан систем болон цахилгаан системийн автоматжуулалт, дулааны инженер, үйлдвэрийн механикжуулалт, машин үйлдвэрийн технологи инженер мэргэжлээр суралцаж буй II-IV курсийн 60 орчим оюутнуудын Цахилгаан техникийн үндэс хичээлийн мэргэжлийн нэр томьёоны сурах бичиг ашиглалт, оюутнуудын сургалт судалгааны явц дахь хэрэглээг харьцуулан судалж тодорхойллоо. Мэргэжлийн нэр томъёог хичээлд байнга ашигладаг гэж II- IV курсийн оюутнуудын 84%, багш нэр томъёо цээжлэх даалгавар их өгдөг гэж 80%, мэргэжлийн хичээлд тооцооллын үр дүнгийн тоон хэмжигдэхүүний ард нэгжийн тэмдэглэгээг заавал бичих маш их хэрэгтэй гэж 84%, оюутан мэргэжлийн хичээлд тооцоо судалгаа хийхдээ мэргэжлийн нэр томьёоны номыг байнга ашигладаг гэж 57%, Цахилгааны мэргэжлийн нэр томьёог хичээлд хэрэглэж, мэддэг болсон эсэхэд хариулт авахад 54%, цахилгааны нэр томьёоны тайлбар бичих сорилд 10% -тай дүгнэгдсэн байна. Эндээс үзэхэд, оюутнууд курс ахих тусам мэргэжлийн үг хэллэг танин мэдэх, хэрэглэх нь сайжирдаг гэж үзлээ. Оюутнуудад мэргэжлийн нэр томьёоны гарын авлагын хэрэглэх эрэлт хэрэгцээ их байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Түлхүүр үг – цахилгаан техникийн үндэс, нэр томъёоны сурах бичиг, хэрэглээ, үр дүн УДИРТГАЛ Хүний мэдлэгийн хүрээ тэлэх тусам шинэ нэр томьёо үүснэ. Мөн, дэлхий нийтээр даяаршиж буй энэ цаг үед харь хэлний үг тэр дундаас англи хэлний нэр томьёо олноор түрэн орж ирсээр байна. Соёл урлаг, шинжлэх ухаан, техник эдийн засаг зэрэг тодорхой салбарын ухагдахуун үйл ажиллагааг тусгайлан оноож нэрлэсэн үгсийг нэр томьёо гэнэ [1]. Нэр томьёоны зүйл нь ажил мэргэжлийн хувьд хязгаарлагдмал хэрэглэгддэг бөгөөд үүгээрээ мэргэжлийн үг хэллэгтэй ойролцоо байдаг. Нэр томьёо албан ёсны, нийтээр заавал дагах шинжтэй, ухагдахууныг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байдаг бол мэргэжлийн үг хэллэг нэг мэргэжлийн хүмүүсийн ярианы хэлэнд тархсан, албан ёсны бус үг хэллэг байдаг билээ. [2] Бас шинжлэх ухаан, техник технологийн болон улс төр, нийгмийн салбарт тогтвортой нэг утгаар хэрэглэгдэх, ихэнхдээ тусгай тогтоосон үгийг нэр томьёо нэх бөгөөд жишээ нь: хүч, эсэргүүцэл, хүчил, исэл, онол, атом, уураг, их хурал, давс гэхэд эдгээр үгс тухайн шинжлэх ухааны салбартаа нэр томьёо юм. [2] Хэлний ерийн үг олон утгатай байхад ямар нэг будилаангүй тухайн орчноосоо танигддаг байхад нэр томьёо болсон үг олон утгатай байж болдоггүй.Бидний өдөр
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 41 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V тутмын харилцаанд өргөн хэрэглэгдэж буй зарим харь хэлнээс орж ирсэн нэр томьёог түүвэрлэн шинжлэх ухааны салбар бүрээр ангилан ялгасан байдлыг дурьдвал:Улс төрийн салбарт: авторитаризм, агент, агентлаг, аллерги, аудит, блиц, кайф, карьер, интеграци, имиж, институт, коррупци, либерал, мафи, прагматик, рекэт, риск, статус гэх мэт. 2. Санхүү, эдийн засаг, зах зээлийн салбарт: авизо, аутсайдер, аукцион, бизнес, бирж, брэнд, бонд, лого, маркетинг, менежер, концерн, трейд, супермаркет, популист гэх мэт. 3. Соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын хүрээнд: альтернатив, анонс, дебют, дизайн, караоке, хип-хоп, фен, магистр, бакалавр, тендер, тест гэх мэт. 4. Техник, технологи, олон улсын хэвлэл мэдээллийн салбарт: патент, лиценз, скайннер, принтер, диск, хард, маус, дижитал аппарат, мессеж, мессенжер, хакер гэх мэт. 5. Биеийн тамир, спорт, эрүүл мэндийн салбарт: олимп, спорт, боулинг, бейсбол, гольф, тернажёр, сумо, башё, секс, сексологи, клонаци, альцгеймер гэх мэт байгаагаас нийгэм, улс төрийн салбарт хамгийн олон нэр томьёо үүсэн бий болжээ. [3] Цахилгааны мэргэжлийн нэр томъёоны толь бичгийн ном С. Батхуяг , Ч. Зундуйсүрэн нарын “Эрчим хүчний нэр томъёоны тайлбартай толь” нь 1987 оноос хойш дахин хэвлэлтэнд ороогүй бөгөөд, ШУТИС- ийн номын сан болон E номын санд хайлтаар Эрчим хүчний нэр томъёоны талаарх сурах бичиг толь гарын авлага илэрц хараахан гарч ирэхгүй байсан. СУДАЛГААНЫ ХЭСЭГ ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд цахилгаан систем болон цахилгаан системийн автоматжуулалт, дулааны инженер, үйлдвэрийн механикжуулалт, машин үйлдвэрийн технологи инженер мэргэжлээр суралцаж буй 60 орчим оюутнуудын “Цахилгаан техникийн үндэс” хичээлд ашиглах мэргэжлийн 3 янзын нэр томъёоны тайлбартай толь бичгийн номыг оюутнууд ашиглаж байна. Дээрх мэргэжлийн оюутнуудад цахилгааны мэргэжлийн тайлбар толь бичгийн гарын авлага, толь бичгийн эмхтгэл дутагдалтай байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. ЦТҮ хичээлийг үзэж судалж буй II-IV курсийн оюутнуудын судалгаанд оролцсон байдлыг авч үзвэл: Хүснэгт 1. ЦТҮ хичээл үзэж буй оюутнуудын мэргэжил Цахилгаан систем ЦСА ҮҮМ МҮТИ ДЦС 20 12 6 16 Хүснэгт 2. Таны одоо суралцаж буй курс II III IV 10 15 10 Хүснэгт 3. Та мэргэжлийн хичээлд тооцоо судалгаа хийхдээ мэргэжлийн нэр томъёог хэр ашигладаг вэ? Маш их Их Заримдаа Ашигладаггүй 20% 64% 12% дээрх асуулгад дараах үр дүн гарсан нь мэргэжлийн нэр томъёог маш их ашигладаг гэж 84% нь хариулсанаас харвал цахилгааны мэргэжлийн хичээлд мэргэжлийн нэр томьёо их ашиглагддаг юм байна.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 42 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Хүснэгт 4. Та мэргэжлийн хичээлд тооцоололын үр дүнгийн тоон хэмжигдэхүүний ард нэгжийн тэмдэглэгээг заавал бичих хэрэгтэй гэж бодож байна уу? Маш их хэрэгтэй Хэрэгтэй Шаардлагагүй Мэдэхгүй 60% 32% дээрх асуулгад нэр томъёоны тэмдэглэгээг заавал ашиглах ёстой гэсэн үр дүнг 60% нь өгч байсан. Тэгэхээр мэргэжлийн хичээлд томъёоны нэгж чухал агуулгатай гэж үзэж болно. Хүснэгт 5. Багш нар өөрийн мэргэжлийн хичээлд ашиглагдах нэр томъёо, тодорхойлолтыг цээжлэх даалгавар өгдөг үү? Үргэлж Заримдаа Үгүй Мэдэхгүй 80% 20% дээрх асуулгад дараах үр дүн гарсан нь нэр томъёо цээжлэх даалгавар бол мэргэжлийн оюутнуудын хувьд чухал дасгал ажил юм гэж үзлээ. Хүснэгт 6. Та мэргэжлийн хичээлд тооцоо судалгаа хийхдээ мэргэжлийн нэр томьёоны ном ашигладаг уу? Маш их Их Заримдаа Ашигладаггүй 32% 25% 28% дээрх асуулгад 57% нь нэр томъёоны ном ашигладаг үр дүн гарсан нь цахилгааны хичээлийн суурь онолоор сурах бичиг эрэлт ихтэй байгааг илэрхийлж байна. Хүснэгт 7. Цахилгааны мэргэжлийн нэр томъёог хичээлд хэрэглэж, мэддэг болсон эсэх Д/д Нэр томьёо Байнга Заримдаа Үгүй Мэдэхгүй 1 Амплитуд-амплитуда-amplitude 15.1% 20% 22% 20% 2 Амперметр- ampermetr 14.8% 23% 26% 19% 3 Багтаамжийн эсэргүүцэл-емкостное 16 18 23% 21% сопротивление-capacitive reactance % % 4 Бодит чадал-активная мащность- 17% 23% 24% 20% active power Бүрэн эсэргүүцэл-полное 14% 24% 25% 20% 5 сопротивление-impedance Цахилгаан цэнэг - электрический 20% 28% 27% 18% 6 заряд- electric charge Цахилгаан чадал -электрическая 18% 25% 22% 20% 7 мощность -electric power Цахилгаан эсэргүүцэл-электрическое 27% 25% 19% 8 сопротивление-resistance (electrical) 17% 9 Дамжуулагч-проводник-conductor 16% 26% 22% 21% Дөрвөн туйлт-четырехполюсник - 23% 22% 10 14% 24% two-port, (fourterminal network) Чадлын коэффициент-коэффициент 11 мощности-power factor 16% 26% 20% 18% Соронзон орон-магнитное поле- 18% 27% 23% 19% 12 magnetic field
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 43 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 13 Соронзон урсгал-магнитный поток- 19% 29% 18 20% magnetic flux 22% % 25% 14 Хувьсах гүйдэл-переменный ток- 17% 29% 23% 21% alternating current 24% 25% 15 Хүчдэл (цахилгаан)-напряжение 18% 26% 24% 18% (электрическое)-voltage 22% 16 Цахилгаан гүйдэл-электрический 19% 28% 19% ток-electrical current 27% 23% Цахилгаан нум-электрическая дуга- 15% 22% 25% 20% 17 26% 27% electric art 22% 26% Цахилгаан орон-электрическое поле- 27% 27% 21% 18 15% 21% electric field 22% 26% Цахилгаан цэнэг-электрический 18% 26% 17% 19 заряд-electric charge 23% Энерги хадгалагдах хууль-энергий 24% 24% 18% 20 сохранения закон-law of conservation 15% of energy Чадлын коэффициент-коэффициент 26% 18% 21 моености-power factor 16% 27% 17% 29% 17% Шилжилтийн гүйдэл-ток смещения- 22% 20% 22 14% 25% 22% 29% 21% displacement 24% 18% 25% 19% Автотрансформатор - 16% 23 autotransformer 24 Контактор -contactor 13% 25 Автомат таслуур-автоматический 15% выключатель - automatic switch Агаарын таслуур-воздушный 13% 26 выключатель-air-(break) switch Багц салгуур (унтраалга) - пакетный 13% 27 выключатель- potary switch Богино холбогч-короткозамыкатель- 28 short circuiting switch 16% Богино холбоотой хөдөлгүүр- 14% 26% 17% 30 короткозамкнутая (асинхронная) 17% 26% 19% 22% 18% двигатель-squirkel cage induction 31 Гар салгуур-рубильник-knife switch Гүйдэл хэмжих бахь - 15% 32 токоизмерительные клещи-clip on (tongtect) instrument Гүйдэл хязгаарлагч - 13% 27% 17% 33 токоограничатель – current limiting 23% 17% (circult breaker) Гүйдлийн реле- токовое реле- current 34 16% relay
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 44 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 35 Гүйдлийн хориг-отсечка тока- 12% 25% 22% 23% current cut-off 15% 27% 26% 17% Гүйдлийн трансформатор- 22% 27% 20% 25% 22% 22% 36 трансформатор тока - current 22% 26% 18% transformer 23% 26% 17% 37 Гэрэлтүүлэгч -светильник-luminaire 18% 20% 22% 19% 38 Завсрын реле-промежуточное реле – 12% pilot relay 24% 27% 18% Асинхрон цахилгаан хөдөлгүүр - 24% 23% 18% 28% 22% 17% 39 асинхронный электродвигатель - 14% 29% 26% 20% 19% 27% 18% induction (asynchronous) motor 20% 22% 17% 24% 26% 17% 40 Синхрон генераtop -синхронный 14% 24% 24% 19% генератор -synchronous generator 27% 28% 18% 26% 29% 19% Ил туйлт цахилгаан машин - 19% 19% 20% 24% 20% 22% 41 явнополюсная электрическая 12% 26% 24% 24% машина-explicit-pole machine 21% 27% 20% Их гүйдлийн хамгаалалт - 42 максимальная токовая защита - over 14% current protection Нум унтраах сараалж- 14% 43 дугогасительная решетка-arc grld Нум унтраах хорго-дугогасительная 44 камера-arc chute 12% Очит завсар - искровой промежуток 45 - spark gap 16% 46 Өдөөлт - возбуждения-excitation 13% 47 Реле -реле-relay 17% 48 Реле хамгаалалт-peлейная защита- 15% relay protection- 49 Таслуур -выключатель-switch 18% 50 Салхилуур-вентилятор-fan 17% 17% 51 Хуурай салгуур-разъединитель- 18% isolator 15% Хийн хамгаалалт-газовая защита- 14% 52 gaz protection 53 Вакуум васлуур-вакуумный выключатель-vacuum swith Трансформаторын тэлүүр- 54 расширитель трансфорамтора- expander of transformer 15% Хугацааны реле-реле времени-time 55 relay
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 45 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V Дээрх үзүүлэлтүүдийн дунджийг авч үзвэл байнга хэрэглэдэг гэж 17.16%, заримдаа хэрэглэдэг гэж 27.35%, хааяа гэж 27.2%, огт хэрэглэдэггүй гэж 20.22% гарсан байна. Мэргэжлийн зарим үг хэллэгийг курс ахих тусам сайн мэдэж хариулж байгаа нь харагдаж байсан. Мөн ЕБС-д үздэг физикийн хичээлийн суурь ойлголтоор нэр томъёог сайн ашиглаж сурсан II курсийн оюутнууд үндсэн нэр томъёог сайн ашиглаж чадаж байсан. Хүснэгт 8. Дараах нэр томьёонуудын тайлбарыг бичнэ үү. Д/д Нэр томъёо Тайлбар бичсэн хувь 1 Гэрэлтүүлэгч -светильник-luminaire 10% 2 Завсрын реле-промежуточное реле –pilot relay 5% 3 Цахилгаан хөдөлгүүр - электродвигатель - motor 10% Синхрон генераtop -синхронный генератор -synchronous 9% 4 20% generator 5 Хүчдэл тохируулагч-регулятор напряжения-voltage regulator 6 Их гүйдлийн хамгаалалт - максимальная токовая защита - 6% over current protection 3% 7 Очит завсар - искровой промежуток - spark gap 8 Өдөөлт - возбуждения-excitation 8% 9 Реле -реле-relay 3% 10 Реле хамгаалалт-peлейная защита- relay protection- 4% 11 Ротор -ротор-rotor 8% 12 Салхин цахилгаан төхөөрөмж- ветроэлектрическая 10% установка - wind - driven electric plant 13 Соронзон пускатель - магнитный пускатель - magnetic starter 4% 14 Хэмжүүрийн трансформатор-измерительный 6% трансформатор-instrument transformer 15 Аккумулятор-storage cell (battery) 4% Дээрх тайлбар бичих хэсэгт оюутнууд идэвхгүй оролцсон. Энэ олон талын нөхцөл шалтгаалсан гэж үзлээ. Гэхдээ ихэнх оюутнуудын хувьд тайлбарыг ойлгосоны дагуу бичихэд хүндрэлтэй байгаа нь ажиглагдаж байсан. Бас нэр томъёог орос хэлээр илүү ойгодог болохыг аман ярилцлагын явцад хэлсэн нь цахилгааны мэргэжлийн багш нарын суурь ойлголт ИДС-д сурах бичиг ихэнх хувь нь орос хэл дээр байдагтай холбоотой гэж үзлээ. ДҮГНЭЛТ ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн цахилгаан систем болон цахилгаан системийн автоматжуулалт, дулааны инженер, үйлдвэрийн механикжуулалт, машин үйлдвэрийн технологи инженер мэргэжлээр суралцаж буй 60 орчим II-IV курсийн оюутнуудын Цахилгаан техникийн үндэс хичээлийн мэргэжлийн нэр томьёоны сурах бичиг ашиглалт, оюутнуудын сургалт судалгааны явц дахь хэрэглээг харьцуулан судалж тодорхойллоо.
“Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” 46 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-V 1. Мэргэжлийн нэр томьёог хичээлд байнга ашигладаг, багш нэр томъёо цээжлэх даалгавар их өгдөг, мэргэжлийн хичээлд тооцооллын үр дүнгийн тоон хэмжигдэхүүний ард нэгжийн тэмдэглэгээг заавал бичих маш их хэрэгтэй оюутнуудын ихэнх хувь харилсан нь нэр томъёоны хэрэглээ мэргэжлийн хичээлд маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. 2. Мэргэжлийн хичээлд тооцоо судалгаа хийхдээ мэргэжлийн нэр томьёоны номыг байнга ашигладаг гэж нийт оюутнуудын тал хувь нь хариулсан нь тэдэнд ном сурах бичгийн ашиглах сонирхол их байгааг тодорхойлж байна. 3. Цахилгааны мэргэжлийн нэр томьёог хичээлд хэрэглэж, мэддэг болсон эсэхэд хариулт авахад 54%, цахилгааны нэр томьёоны тайлбар бичих сорилд 10% - тай дүгнэгдсэн байгаа нь нэр томьёог хичээлд ашиглаж тооцоо хийдэг боловч нэрлэж тодорхойлох ур чадвар дутуу байна гэж дүгнэлээ. НОМ ЗҮЙ 1. \"Хэл шинжлэл\", Соёмбо нэвтэрхий толь УБ 2017 2. \"Нийтээр эзэмших монгол хэл\" МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, , УБ 2017 3. “Эрчим хүчний нэр томъёоны тайлбартай толь” С. Батхуяг, Ч. Зундуйсүрэн, УБ 1987 он 4. “Инженер техник технологийн нэвтэрхий толь” 2019 5. “Шинжлэх ухааны техникийн нэвтэрхий толь бичиг” 2018 6. “Цахилгаан техникийн үндэс” Ц.Бум-Аюуш 2017
Search