ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ (2019-2024)
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 2019-2024 ОН ХҮРТЭЛХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ I бүлэг ДУДТДС-ийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн оношлогоо, 2015-2018 оны мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ дүгнэлт. II бүлэг ДУДТДС-ийн 2024 он хүртэлх хөгжлийн стратеги, ерөнхий зорилго. 2.1 Алсын хараа, эрхэм зорилго, уриа, үнэт зүйлс 2.2 2024 он хүртэлх стратегийн тэргүүлэх чиглэлүүд III бүлэг 2024 он хүртэлх хөгжлийн зорилт, үйл ажиллагааны чиглэл, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт 3.1 Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, шалгуур IV бүлэг Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах нөөц боломж, хяналт ба үнэлгээ, шалгуур үзүүлэлт хүрэх түвшин 4.1 Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөөц, боломж 4.2 Стратеги төлөвлөгөөний хяналт, үнэлгээ
I БҮЛЭГ. ДУДТДС-ИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ХИЙСЭН ОНОШЛОГОО, 2015-2018 ОНЫ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ. Нийтлэг үндэслэл. Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Сургууль нь 2000 онд “ЮБЛ” ХХКомпанийн захирал Ю.Болдын санаачлага, хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. 2010-2011 оны хичээлийн жилээс ИЗОУИС-ийн Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Сургууль болон өргөжсөн байна. Энэ хугацаанд тус сургууль Архитектур, Дизайн, Дүрслэх урлагийн хөтөлбөрийн багтай сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дизайн, дүрслэх урлаг, архитектур чиглэлээр бакалавр, график дизайн, хувцасны дизайн, архитектор, урлаг судлалын магистрын сургалтыг явуулж, Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд иргэдийг насан туршийн боловсролтой болгоход тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна. 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн 3 хөтөлбөрийн баг, 24 үндсэн багш 318 оюутантай сургалт, судалгаа, инновацийн бүтээл гаргах, үйлдвэрлэх хэв шинжтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. ДУДТДС-ийн дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний үзэл баримтлал нь “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Боловсролын тухай багц хууль, Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Боловсрол” үндэсний хөтөлбөр 2010-2020, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагаа хөтөлбөр, 2021 он хүртэлх Монголын дээд боловсролын замын зураг, Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” зэрэг эрх зүйн болоод бодлогын баримт бичгүүдээр тодорхойлогдож байна. Боловсролын үндэсний хөтөлбөрт үндэсний боловсролын салбарын шинэчлэлийн ойрын ирээдүйн зорилгыг “бүх шатны боловсролын тогтолцооны нийгмийн шинэ шаардлагад нийцсэн тасралтгүй хөгжлийг хангаж, боловсролын хүртээмжид баримжаалсан бодлогоос боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол дээшлүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэхэд чиглэсэн бодлогод шилжих” явдал гэж томъёолсон нь ДУДТДС-ийн цаашдын хөгжлийн стратегийн нэг тулгуур үндэслэл болно.
Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль /цаашид ДУДТДС/ нь төв сургуулийнхаа зорилгыг удирдлага болгон хэрэгжүүлж, өөрийн сургуулийн эрхэм зорилго, алсын харааг дэвшүүлэн сургуулийнхаа онцлог байдал, дотоод болон гадаад оролцогч талуудын хэрэгцээ, шаардлага төрөөс баримтлах бодлого чигэлийн хүрээнд сургуулийн хөгжлийн ойрын хэтийн төлвийг тодорхойлон ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үечилсэн байдлаар шинэчлэх шаардлагатай болж байна. Өмнөх мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал Энэхүү “Мастер төлөвлөгөө”-ний агуулга нь: Нэг. Мастер төлөвлөгөөний зорилго, үндсэн зарчим Хоёр. Мастер төлөвлөгөөнд баримтлах бодлого чиглэл Гурав. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа үр дүн ДУДТДС-ийн 2015 – 2019 оны Мастер төлөвлөгөөнд хийсэн үнэлгээ дүгнэлт: ДУДТДС-ийн 2015 он хүртэлх Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг сургуулийн захирлын зөвлөл, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааг дүгнэх аргачлалын дагуу сүүлийн 3 жилийн хөгжлийн үзүүлэлтүүдээр дүгнэж үзэхэд: Давуу талууд нь дараах байдлаар тодорхойлогдож байна. Сургалт, эрдэм шинжилгээ, орчин нөхцөл: Тус сургууль нь дизайн, дүрслэх урлаг, архитектур чиглэлээр бакалаврын, график дизайн, хувцасны дизайны, архитектор, урлаг судлалын магистрын сургалтыг явуулж байна. Энэ нь дээд боловсролын шинэчлэлийн үед манай сургууль тодорхой байр суурь эзлэн иргэдийг насан туршийн боловсролтой болгоход тодорхой хувь нэмэр оруулж байна. Одоо мэргэжлийн 3 хөтөлбөрийн баг, 24 үндсэн багш, 318 оюутантай сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, инновацийн бүтээл гаргах, үйлдвэрлэх хэв шинжтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь мэргэжлийн сургалт явуулахад шаардагдах, багшлах боловсон хүчинтэй төдийгүй 6000 гаруй номтой номын сан, компьютерийн лаборатори 2, сургалт дизайны студи, хэвлэлийн лаборатори, хувцас зохион бүтээлт, технологи, загварын урлангуудтай. Сургалтанд 1000 гаруй CD, DVD, дэлхийн шилдэг музей үзэсгэлэн, кино, сургалтын материалууд, видео кассет,
слайд, ухаалаг самбар, өндөр хүчин чадалтай компьютер графикийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Багшлах боловсон хүчин хүний нөөц: Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль нь нийт 25 багш ажилтантай. Үүнээс магистр доктор цолтой багш нарын эзлэх хувь 90-ээс дээш байгаа ба ОХУ, БНХАУ, Узбекистан, Белорус, Вьетнам болон өөр орны их дээд сургууль төгссөн гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлч, дизайнер, зохион бүтээгч, технологич, инженер багш нар сургалт, эрдэм шинжилгээ, инноваци, уран бүтээлийн ажлаа явуулж байна. Тус сургуульд урлаг судлалын ухааны доктор, профессор, Монголын урлаг дизайны академийн тэргүүн Б. Гантулга, техникийн ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер Ц.Нямжав, доктор, профессор Г.Мэндээ, Монгол улсын хөнгөн үйлдвэрийн мэргэшсэн инженер Л.Бат-Аюуш, доктор, академич Д.Дарьсүрэн, соёлын тэргүүний ажилтан Г.Энхтөр, 2016 оны шилдэг хувцасны дизайнер Т.Болормаа, график дизайнер Б.Мөнгөншагай нарын шилдэг тэргүүний багш нар ажиллаж байна. Гадаадын эрдмийн зэрэг цолтой багш нар: БНХАУ, ОХУ-аас мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарыг урин ажиллуулж энэ хугацаанд нийт 8 багш мэргэжилтэнг ажиллуулсан. Эрдэм шинжилгээ судалгааны ажил Олон улсын болон үндэсний хэмжээний уралдаан тэмцээн, үзэсгэлэн 2015 онд ӨМӨЗО-ний Хөх хотод “Монгол хятадын хамтарсан үзэсгэлэн”-д архитектурын хөтөлбөрийн багш Э.Саранзаяа явж туршлага солилцсон. 2016 онд “Arcasa” олон улсын архитектор оюутнуудын уралдаанд 116-р бүлгийн оюутан Д.Адъяасүрэн 3-р байранд шалгарсан. 2019 онд ОХУ-ын Барнаул хотын Техникийн их сургууль дээр зохион байгуулагдсан олон улсын залуу дизайнеруудын “Про-Он” бүтээлийн үзэсгэлэнд 10 бүтээл оролцсоноос 416-р бүлгийн оюутан Д.Адъяасүрэнгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургууль” төсөл, 417-р бүлгийн оюутан Д.Бат-Эрдэнэ “Үсгийн дизайн” төслөөр тус тус 2-р байранд, магистр Н.Энхтэгшийн бүтээл амжилттай оролцсон болно.
Гадаад харилцаа хамтын ажиллагаа БНХАУ-н Цинхуа их сургууль, ОХУ-тай хамтран ажиллаж гадаад харилцаагаа өргөжүүлэн, 2018 онд Япон улсад зохион байгуулагдсан Азийн архитекторуудын уулзалтад ДУДТС-ийн захирал Б.Гантулга, 416-р бүлгийн оюутан Д.Адъяасүрэн нар оролцсон. Мөн онд ДУДТДС-ийн захирал доктор, профессор Б.Гантулга, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн захирал доктор, профессор Ц.Нямжав, архитектурын хөтөлбөрийн удирдагч П.Ариунжаргал ОХУ- ын Барнаул хотын Техникийн их сургуулиас зохион байгуулагдсан олон улсын залуу дизайнеруудын уралдаанд оюутнуудын бүтээлийг оролцуулан ба түүнд шүүгчээр очиж ажилласан байгаагаас үзэхэд ДБСБ-ын үндсэн үйл ажиллагаа үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад, ихэнх үзүүлэлтээрээ тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа ба хөгжлийн үзүүлэлтүүд нь өсөх хандлагатай байна. Түүнчлэн төгсөгчдөдөө ихээхэн анхаарлаа хандуулж мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж буй байдал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, онцлогтой уялдаж чадаж байна гэж үзсэн. Сургуулийн сургалтын үйл ажиллагааг үндэсний үйлдвэрлэл, технологийн хөгжлийг дэмжих, үндэсний эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй бүрэн нийцүүлэн зохион байгуулсан байна. ДУДТДС-ийн хамт олны хуримтлагдсан туршлага, мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвар зэрэг давуу талуудтай. Тус сургууль нь нийт суралцагч оюутны тоо, төгсөгчдийн тоо, бэлтгэж буй мэргэжлийн тоо, нийт багш нарын дотор эрдмийн зэрэг цолтой багш нарын эзлэх хувь хэмжээ, шинжлэх ухаан, технологийн төслийн хэрэгжилт, үр дүн, бүтээл туурвилтын тоо зэрэг үзүүлэлтээр бусад сургуулиудтай харьцуулахад тэргүүлэх байр суурь эзэлж чадаагүй байгаач зохих шаардлагыг хангасан байна. Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх явцад анхаарал татсан нэгэн зүйл бол Мастер төлөвлөгөөг сурталчлах, таниулах талаар авсан арга хэмжээ харьцангуй бага, хугацааны туршид хэрэгжилтийн байдалд үнэлгээ дүгнэлтүүдийг гаргаж байгаагүй явдал юм. Мөн мастер төлөвлөгөө нь жил жилийн ажлын төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг нь хангаагүй байдал ажиглагдаж байна. Үүнтэй уялдуулан өнгөрсөн 3 жилийн хугацаанд Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх зохион байгуулах ажлыг зарим талаар дутмаг хэрэгжүүлсэн дүгнэлт гарч байна.
ДУДТДС-ийн өнөөгийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл бакалаврын сургалтад суурилсан , эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх,судалгаа инновацийн шинэчлэл эхэлж буй чиг хандлагатай , Сургалт судалгааны материаллаг баазыг сайжруулах шаардлагатай, боловсон хүчин хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийн хөшүүрэг бий болгох, санхүүгийн хүндрэлтэй асуудал цөөнгүй байна. Өмнөх мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ өнөөгийн байдлын оношилгооноос үзэхэд ДУДТДС-ийн 2024 он хүртэл хөгжлийн шинэ стратеги төлөвлөгөө нь олон улс, бүс нутгийн хэмжээнд эзлэх байр сууриа шинэ шатанд гарааж өргөжүүлсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, эрчимтэй шинэчлэгдэх судалгаа инновацид тулгуурласан, тогтвортой хөгжлийн баримт бичиг байдлаар хийгдэх шаардлагатай байна. Уг стратеги төлөвлөгөө үзэл баримтлал, стратегийн ерөнхий зорилгын хувьд 2024 он хүртэлх хөгжлийг баримжаалсан байх ба 2019 он хүртэлх мастер төлөвлөгөө нь хугацааны хувьд нарийвчлан боловсруулсан стратегийн хөтөлбөрийн түвшинд ашиглах баримт бичиг байх шаардлагатай гэж үзэв.
II БҮЛЭГ. ДУДТДС-ИЙН 2024 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ, ЕРӨНХИЙ ЗОРИЛГО. 2.1 АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, УРИА, ҮНЭТ ЗҮЙЛ АЛСЫН ХАРАА: Олон улсын жишигт хүрсэн шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн дүрслэх урлаг дизайн технологийн нээлттэй дээд сургууль болно. ЭРХЭМ ЗОРИЛГО: Дүрслэх урлаг дизайн технологийн мэргэжлээр чадварлаг, судлаач, шилдэг уран бүтээлч, мэргэжилтнийг бэлтгэж, төрөөс баримтлах соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэгч, үндэсний өв соёлоо тээгч, түгээн дэлгэрүүлэгч, судалгааны сургууль болоход оршино. БИДНИЙ ЗОРИЛГО: Таны ирээдүй – Бидний зорилго ҮНЭТ ЗҮЙЛ: Үндэсний соёл Бүтээлч сэтгэлгээ Ёс зүй Зөв хандлага 2.2 2024 ОН ХҮРТЭЛХ СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД I. СУРГАЛТЫН ОРЧИН, ДИЗАЙН, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ХӨГЖИЛ II. ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ III. СУРГУУЛИЙН ТҮНШЛЭЛ, НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ IV. СУРГУУЛИЙН ЗАСАГЛАЛ, МЕНЕЖМЕНТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ
IV БҮЛЭГ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ НӨӨЦ БОЛОМЖ, ХЯНАЛТ БА ҮНЭЛГЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ХҮРЭХ ТҮВШИН 4.1. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨӨЦ, БОЛОМЖ а/. Хөрөнгө санхүүгийн нөөц, боломжийн тойм. ДУДТДС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой зорилго, зорилтуудыг хангахад хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болно. Тухайлбал, 2021.оныг дуусталх.хугацаанд 400.000 сая.төгрөг, 2024.оныг дуусталх хугацаанд 600.000 сая.төгрөг, нийтдээ 1000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгцээтэй байна. Тооцооноос үзэхэд ДУДТДС-ийн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэлэмжийг дээшлүүлж, нөөц бололцоогоо дайчилбал 520.00 сая. төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой. Түүнчлэн 2021 оныг дуусталх хугацаанд хичээлийн байрыг шинээр барихтай холбогдсон томоохон хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжилтийн эх үүсвэрийн хамт тухай бүр шийдвэрлэх шаардлагатай. б/. Ажиллах хүчний нөөц, боломжууд ДУДТДС-ийн профессор багш нарын ажлын ачаалал, кредит цагийн гүйцэтгэлийг тогтсон норм хэмжээнд барих замаар тэдэнд судалгааны ажил хийх нөхцөл, боломжийг хангахаар тооцоолж байна. Сургалтын үйл ажиллагаанд салбарын чадварлаг мэргэжилтнүүд, мэргэшлийн зэрэгтэй инженерүүдийг татан оролцуулна.. Нэг багшид ногдох оюутны тоог цөөлөх, улмаар олон улсын жишиг түвшин (1:15)-д хүргэхийн тулд ажиллах хүчний хэрэгцээний төлөвлөлтийг хийж, үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Ахисан түвшний оюутны тоог өсгөх замаар судалгаа, туршилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь ажиллах хүчний дотоод нөөцийг бүрдүүлнэ. Ялангуяа магистр, оюутныг сургалтын мастер, сургалтын инженерийн албан тушаалд ажиллуулах замаар нэг талаас тэднийг чадваржуулах, нөгөө талаас ажиллах хүчний зардал хэмнэх боломжийг бүрдүүлнэ. Эдгээр нөөц боломжуудыг бүрэн дүүрэн ашиглаж.чадсанаар 2024,оны эцэст тавигдсан шалгуур үзүүлэлтүүд бүрэн хангагдах болно.
4.2. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ДУДТДС-ийн удирдлага болон салбар, алба, нэгжүүдийн зүгээс энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлэх, ялангуяа жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрүүдийг уг стратеги төлөвлөгөөнд үндэслэн боловсруулж, биелэлтийг нь зохион байгуулж ажиллах шаардлагатай. Сургуулийн хөгжлийн зорилтуудыг үр дүнд амжилттай хүргэх үүднээс төлөвлөгөөг хамт олны дунд таниулах, сурталчлах ажлыг нэн даруй эрчимтэй зохион байгуулж, улмаар нийт багш, ажиллагчдын сэтгэл, зүтгэл, хүчин чармайлтыг төвлөрүүлэх нь зүйтэй юм. Стратеги төлөвлөгөө, түүнтэй холбогдох хөтөлбөр, төслүүдийг боловсруулах ажлыг шуурхай удирдлагаар хангаж, хэрэгжилтийн хяналт- шинжилгээ, үнэлгээний чиг үүргийг хариуцах нэгж, эсвэл албан тушаалтныг захиргааны бүтцэд ажиллуулах боломжтой. Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг ДУДТДС -ийн захирлын болон салбар алба нэгжүүдийн удирдлагуудын жил бүрийн “Үр дунгийн гэрээ\"-нд тусгуулж, гүйцэтгэлийн явцад тухай бүр хяналт- шинжилгээ хийж, ахиц дэвшлийн тайлан гаргах, үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх мониторингийн ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд: I үе шат: Стратеги төлөвлөгөөний эхний үе шатны үнэлгээ хийх хугацаа:. Хугацаа: 2021 оны 12-р сар. II үе шат: Стратеги төлөвлөгөөний эцсийн шатны үнэлгээ хийх хугацаа: Хугацаа: 2024 оны 12-р сар. Стратеги төлөвлөгөөний тухайн шатны хэрэгжилтийн үнэлгээг тайлангийн хэлбэрээр боловсруулж, завсрын болон дээр заагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх хугацаанд Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байна. ДУДТДС -ийн жил бүрийн бизнес төлөвлөгөөгөөр уг Стратеги төлөвлөгөөг хянан сайжруулж, тухай бүр холбогдох хурал, зөвлөлд оруулан баталгаажуулах боломжтой. ДУДТДС-ийн Эрдмийн зөвлөл энэхүү Стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллана.
4.3 СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ШАЛГУУР, 2024 ОНД ХҮРЭХ ТҮВШИН № Шалгуур үзүүлэлтүүд 2019 оны суурь 2024 онд үзүүлэлт хүрэх түвшин 1 Багш болон оюутны тооны харьцаа.. 1:20 1:15 8 15 2 Нийт оюутны тоонд ахисан түвшний хөтөлбөрийн оюутны эзлэх хувь. 3 Гадаадын орнуудаас элссэн суралцагчдын тоо. 1 10 4 Зайн сургалтад хамрагдсан оюутны тоо. 3 20 5 Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин. 61 82 Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо - -5 -1 6 - Дотоодод - Гадаадад 7 Гадаадын их сургуультай хамтарсан сургалтын - 2 хөтөлбөрийн тоо. 8 Сургалтын агуулгын онлайн нээлттэй хичээлийн - 12 тоо. 9 Судалгаа ба хөгжил, туршилтын ажил 16 22 гүйцэтгэсэн судлаачид, багш нарын 2 8 Олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг 10 сэтгүүлд хэвлүүлсэн нийт эрдэм шинжилгээний бүтээлээс ишлэгдсэн ишлэлийн тоо. 11 Судалгааны ажлын үр дүн (патент, зохиогчийн 6 12 эрхийн тоо) 12 Олон улсын болон улсын төсвийн санхүүжилтээр 2 4 хэрэгжүүлсэн судалгааны төслийн тоо. 13 Нийт зардалд ЭШ-ний зардлын эзлэх хувь 2.14 6 14 Судалгаа, инновацийн орлого, сая төгрөг 1.5 12 15 Эрдмийн зэрэгтэй профессор, багш нарын эзлэх 15 35 хувь 48 16 Гадаадын профессор багш, судлаачийн тоо 6 20 45 100 17 Мэргэжил дээшлүүлсэн профессор багшийн тоо. 150 600 36 18 Номын сангийн уншигчдын суудлын тоо. 19 Номын санд ашиглагдаж буй Онлайн.мэдээллийн сангийн тоо. 20 Хамтын ажиллагаатай гадаадын байгууллагын тоо.
СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ҮНДСЭН ЗОРИЛТУУД I. СУРГАЛТЫН ОРЧИН, ДИЗАЙН, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ХӨГЖИЛ Стратегийн зорилт 1.1. Олон улсын дизайны чиг хандлага, Монголын урлаг дизайны ирээдүйн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх. Стратегийн зорилт 1.2. Урлагийн бүтээл, дизайны шинэ шийдэл, уран сэтгэмж төрүүлэхүйц сурах орчинг бүрдүүлэх. Стратегийн зорилт 1.3. Ахисан түвшний сургалтын чанар, хүртээмжийг эрс дээшлүүлж, олон улсын сургуулиудын жишигт хүргэх. Стратегийн зорилт 1.4. Багшийн чадамжийг дээшлүүлэх сургалтын дэвшилтэт арга, технологи, инновацийг нэвтрүүлэх Стратегийн зорилт 1.5. Сургалтын тоног төхөөрөмж, материаллаг орчныг үе шаттайгаар сайжруулах, хэрэглэдэхүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх Стратегийн зорилт 1.6. Оюутны бие хүн болж төлөвших, мэргэжилдээ сонирхолтойгой, итгэл үнэмшилтэй байх хандлагыг төлөвшүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх II. ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ Стратегийн зорилт 2.1. Урлагийн шинэ бүтээл гаргах, таатай орчныг бүрдүүлэх Стратегийн зорилт 2.2. Оюуны өмчийн хадгалалт, хамгаалалт, хэрэглээг боловсронгуй болгох, судалгаа, мэдээллийн нэгдсэн сантай болох Стратегийн зорилт 2.3. Судалгааны лаборатори, материаллаг орчныг бэхжүүлэх Стратегийн зорилт 2.4. Инновацийн бизнес эрхлэлт, түншлэлийг хөгжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх Стратегийн зорилт 2.5. Эрдэм шинжилгээ, инновацийн чадавхыг бэхжүүлэх, таатай орчин бүрдүүлэх Стратегийн зорилт 2.6. Цахим номын санг хөгжүүлэх, профессор, багш, судлаачдын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх
III. СУРГҮУЛИЙН ТҮНШЛЭЛ,НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Стратегийн зорилт 3.1. Гадаад дотоодын бүх хэлбэрийн хуулийн этгээд, байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж туршлага солилцож түгээн дэлгэрүүлэх. Стратегийн зорилт 3.2. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, профессор, багш нарын оролцоог нэмэгдүүлэх. Стратегийн зорилт 3.3. Нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах. Стратегийн зорилт 3.4.Оюутан, суралцагчдын дунд соёл, спортыг хөгжүүлэх, дэмжихэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Стратегийн зорилт 3.5.. Олон нийттэй харилцах холбоо, дотоод, гадаад сүлжээний үйл ажиллагааг сайжруулах. IV. СУРГУУЛИЙН ЗАСАГЛАЛ, МЕНЕЖМЕНТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ Стратегийн зорилт 4.1. Дээд сургуулийн бүтэц, дотоод зохион байгуулалтыг бэхжүүлэх, бие даасан байдлыг хангах,. харилцан уялдаатай, шуурхай, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх;. Стратегийн зорилт 4.2. Сургуулийн үйл ажиллагаанд үр дүнгийн тогтолцоо нэвтрүүлэх. Стратегийн зорилт 4.3. Хүний нөөцийн. бодлого, тогтолцоог боловсронгуй болгож, ажилтан, ажиллагсдын мэдлэг, чадварыг тасралтгүй хөгжүүлэх, сургуулийн хөгжилд тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх. Стратегийн зорилт 4.4. Гадаадын зочин профессор, судлаач, практикийн мэргэжилтнүүдээр хүний нөөцийг бэхжүүлэх. Стратегийн зорилт 4.5. Сургуулийн мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах. Стратегийн зорилт 4.6. Сургуулийнхаа байр суурь, нэр хүндийг дээшлүүлэх.
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ШАЛГУУР Хөгжлийн тэргүүлэх чиглэл Үйл ажиллагааны үндсэн чиглэл Шалгуур стратегийн зорилт үзүүлэлтүүд 1 23 I СУРГАЛТЫН ОРЧИН. ДИЗАЙН. ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ХӨГЖИЛ Сургалтын хөтөлбөр,хичээлийн агуулгыг тасралтгүй шинэчлэн, сайжруулах, Зорилт 1.1. жендерийн тэгш байдлыг хангаж,чанартай Олон улсын дизайны чиг боловсрол олгох зарчмыг баримтлах. хандлага, Монголын урлаг, Сургалтын хөтөлбөрүүдийг үндэсний дизайны ирээдүйн хөгжлийн магадлан итгэмжлэлд хамруулах. хэрэгцээ.шаардлагад Орой, эчнээ, зайн, экстернат зэрэг Магадлан нийцүулэн сургалтын 1 итгэмжлэгдсэн хөтөлбөрийг шинэчлэх. сургалтын хэлбэрүүдийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн тоо төгсөлтийн дараах урт, богино хугацааны Сургалтын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг чанар, орчныг зохион байгуулах сайжруулсан үйл ажиллагааны үр Зорилт1.2. Сургалтын үйлчилгээний чанарыг дүн Урлагийн бүтээл, дизайны сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;. Ахисан түвшний шинэ шийдэл, уран сэтгэмж Багш, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг суралцагчдын төрүүлэхүйц орчныг хөгжүүлэх, шинэ бүтээл гаргах нээлттэй тоон өсөлт бүрдүүлэх. орчныг бий болгох Суралцагчдын үнэлгээний голч Зорилт 1.3. Магистр, сургалтын хөтөлбөрийн Төгсөгчдын ажил шинэчлэх Ахисан түвшний. сургалтыг эрхлэлтийн хувь Ахисан түвшний сургалтын хөгжүүлж Олон улсын хөтөлбөрүүдийг Нээлттэй дээд хэрэгжүүлэх, монголд нутагшуулах Ахисан сургууль чанар, хүртээмжийг эрс түвшний судалгааны төсөл,тэтгэлгийн болоход дээшлүүлж, олонулсын чиглэсэн үйл сургуулиудын жишигт хүргэх. механизм бүрдүүлэх. ажиллагааны үр дүн Инновацийн төв Зорилт1.4 Багшид заах арга зүйн уламжлалт бол он лабораторийн Багшийн чадамжийг дэвшилтэт хэлбэрүүдийг эзэмшүүлэхэд тоо дээшлүүлэх, сургалтын чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион Дадлагын бааз, дэвшилтэт арга, технологи, байгуулах. Боловсролын шинэчлэлийн. Хамтран инновацийг нэвтрүүлэх. олон улсын ‘СDIO’ хандлага, стандартыг. ажилладаг нэвтрүүлэх. байгууллагууды Сургалтад дэвшилтэт арга технологи. н тоо (Е,U, Виртуал сургалт. г.м), хэлбэрийг.ашиглах, инновацииг нэвтрүүлэх. Зорилт1.5. Сургалтын материаллаг баазыг шинэчлэн сайжруулах, инновацийн лаборатори, Сургалтын тоног төхөөрөмж, төвтэй болох. материаллаг орчныг үе шаттайгаар сайжруулах, хэрэглэгдэхүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх. Зорилт 1.6. Оюутан, суралцагч, төгсөгчдийг хувь Оюутны бие хүн төлөвшүүлэхэд Оюутны бие хүн болж хөгжих, хүний хувьд төлөвшүүлж, хөгжүүлэхэд чиглэсэн үйл мэргэжилдээ чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ажиллагааны үр Сургалтыг үйлдвэрлэл,практиктай нягт дүн сонирхолтой,итгэл холбох, оюутан, суралцагчдын суралцах үнэмшилтэй байх хандлагыг идэвх сонирхлыг өрнүүлэх замаар тэдний мэргэжлийн мэдлэг, чадвар,дадлыг төлөвшүүлэх арга хэмжээг сайжруулах. авч хэрэгжүүлэх.
II. ТЕХНОЛОГИ.ИННОВАЦИИН ХӨГЖИЛ Зорилт 1.1. Салбар дунд болон захиалгат судалгааг Урлагийн шинэ бүтээл гаргах, дэмжин, хөгжүүлэх. Үндэсний. таатай орчныг бүрдүүлэх. хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хэрэгжүүлэх. Профессорын багуудын үйл ажиллагааг тогтворжуулах. Зорилт 2.2. Оюуны өмчийн олон хэлбэрүүдийг Судалгааг Оюуны өмчийн хадгалалт, оновчтой ашиглах, баталгаажуулах, дэмжин, хамгаалалт, хэрэглээг судалгааны үр дүнг нийтлүүлэхэд хөгжүүлсэн боловсронгуй болгох, судалгаа, дэмжлэг үзүүлэх. байдал мэдээллийн нэгдсэн сантай Шинэ бүтээлийг сурталчлах, олон улсын Төсөл, болох. эрдэмтэдтэй хамтран судалгааны ажлыг хөтөлбөрүүд ийн хийх. ЭШ-ний мэдээллийн нэгдсэн хэрэгжилт Зорилт 2.3, сантай болох Оюуны өмчийн Судалгааны лаборатори, баталгаажуулалт материаллаг орчныг бэхжүүлэх Гарааны бизнесийг бойжуулах. Судалгааны Судалгаа,мтуршилт үйлдвэрлэлийн аждын тоо Зорилт 2.4 баазыг бэхжүүлж лабораториудыг ДУДТС-д эрдэм Инновацийн бизнес эрхлэлт, байгуулах. шинжилгээнйй түншлэлийг хөгжүүлэх, Инновацийн түншлэл, хамтын зардлын өсөлт үртөгөөжийг нэмэгдүүлэх. ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;. судалгааны Зорилт 2.5. Гарааны компаниудыг үүсгэн байгуулах ажлыг хэрэгжнлт Эрдэм шинжилгээ, инновацийн Аж ахуйн нэгж оайгууллагуудтаи Цахим номын чадавхыг бэхжүүлэх, таатай хамтран ажиллаж туршилтын төвтэй сангийн орчин бүрдүүлэх. болох бүрдүүлэлт Сургуулийн инновацийн нөөц, чадавхыг бэхжүүлэх, Хамт олны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх;. Зорилт 2.6. Цахим номын санг хөгжүүлэх. Цахим номын санг хөгжүүлэх, Онлайн мэдээллийн санг ашиглах;. профессор, багш, судлаачдын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх.
III. СУРГУУЛИЙН ТҮНШЛЭЛ, НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Зорилт 3.1. Түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх. Нийгмийг шинжлэх ухааны үндэслэлтэй Гадаад дотоодын бүх мэдлэгээр хангах, түгээн дэлгэрүүлэх, үйл хэлбэрийн хуулийн этгээд, ажиллагааг арга хэмжээ зохион байгуулах байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж туршлага солилцож түгээн дэлгэрүүлэх. Зорнлт 3.2. Судалгаа шинжилгээ, инновацийн үйл Улс орны нийгэм, эдийн засгийн ажиллагааг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх. шийдвэрлэхэд, профессор, багш нарын оролцоог Үндэсний.аж үйлдвэрлэлийг дэмжихэд хувь нэмэгдүүлэх. нэмэр оруулах. Түншлэл, хамтын ажиллагааг Зорнлт 3.3. Сургуулийн хамт олон, оюутан өргөжүүлсэн байдал суралцагчдаас нийгэм рүү чиглэсэн үйл Нийгэм, байгууллага, Нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, сайн дурын иргэдэд мэргэжлийн ажиллагаа явуулах. арга хэмжээнд оролцох үйлчилгээ үзүүлсэн байдал ЗорилтЗ.4. Мэргэжлийн өндөр мэдлэг,чадвартай Нийгэм рүү чиглэсэн Оюутан, суралцагчдын дунд мэргэжилтэн бэлтгэх эерэг, зөв үйл ажиллагааны ы соёл, спортыг хөгжүүлэх, хандлагатай, хариуцлагатай иргэн болгон үр дүн дэмжихэд чиглэсэн олон талт төлөвшүүлэх. Оюутаны клубийн үйл арга хэмжээнүүдийг зохион Оюутны төлөөллийн байгууллагуудын үйл ажиллагаа байгуулах ажиллагааг дэмжих. Мэргэжлийн холбоод, Оюутан бүр соёл, спортын арга хэмжээнд сайн дурын хамрагдах боломжийг бүрдүүлэх. байгууллагуудын ажиллагааг дэмжин , түгээн дэлгэрүүлсэн хурал, семинар, үзэсгэлэнгийн тоо Мэргэжлийн холбоод, сайн дурын Зорилт 3.5. байгууллагуудын ажиллагааг дэмжих, хамтран ажиллах. Олон нийттэй харилцах холбоо, Сургуулийн зүгээс нийгэм рүү чиглэсэн дотоод, гадаад сүлжээний үйл бүтээлч ажлуудыг зохион байгуулах, ажиллагааг сайжруулах сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
IV. СУРГУУЛИЙН ЗАСАГЛАЛ, МЕНЕЖМЕНТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ Зорилт 4.1. Дээд сургуулийн бүтэц, дотоод Төрөөс баримтлах бодлоготой уялдуулж зохион байгуулалтыг дээд сургуулийн бүтэц, зохион бэхжүүлэх, бие даасан байдлыг байгуулалтыг оновчтой болгох, Сургуулийн хангах,. харилцан уялдаатай, дотоод зохион байгуулалт, ажлын чиг шуурхай, бүтээлч хандлагыг үүргийг оновчтой, үр ашигтай байлгах. хөгжүүлэхэд.чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. ЗОРИЛТ 4.2. Сургуулийн үйл ажиллагааны үр дүнгийн Сургуулийн бүтэц, Сургуулийн үйл ажиллагаанд үз үүл элтүүдийг боловсронгуй болгох. дотоод зохион Үр дүнгийн тогтолцоог байгуулалт, ажлын нэвтрүүлэх; чиг үүргийг оновчтой, үр ашигтай болгосон Зорилт 4.3. Сургуулийн хүний нөөцийн бодлогыг байдал Хүний нөөцийн бодлого, шинэчлэх, багш хөгжлийн хөтөлбөр Үйл ажиллагааны үр тогтголцоог боловсронгуй боловсруулж хэрэгжүүлэх, Ажилтан, дүнгийн үзүүлэлтүүд болгож, ажилтан, ажиллагсдын ажилчдад. бүтээлч арга барил, итгэл ийн боловсруулалт мэдлэг, чадварыг тасралтгүй үнэмшил, харилцааны зөв Хүний нөөцийн хөгжүүлэх, сургуулийн хөгжилд хэлбэрүүдэд.байнга. суралцах нөхцөл, бодлогын шинэчлэл, тэдний үүрэг, оролцоог боломжийг бүрдүүлэх. багш хөгжлийн нэмэгдүүлэх; хөтөлбөрийн хэрэгжилт. Зорилт 4.4. Гадаад, дотоодын чадварлаг Мэдээллийн Гадаадын зочин профессор, мэргэжилтнүүдийг судалгаа.сургалтын үйл системийн хэрэгжилт судлаач, практикийн ажиллагаанд татан оролцуулах замаар ДУДТДС-ийг гадаад, мэргэжилтнүүдээр хүний хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх; дотоодод сурталчлах, нөөцийг бэхжүүлэх; таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн тоо. Зорилт4.5. Удирдлагын мэдээллийн системийг Сургуулийн мэдээллийн боловсронгуй болгох; систем, мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах; Зорилт 4.6. Олон улсад ДУДТДС-ийн амжилт бутээл, Сургуулийнхаа байр суурь, нэр ахиц дэвшлийг байнга сурталчлах, хүндийг дээшлүүлэх таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх.
Search
Read the Text Version
- 1 - 17
Pages: