Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Twenty_Years_After_1

Twenty_Years_After_1

Published by nomin_2470, 2022-11-19 04:24:57

Description: Twenty_Years_After_1

Search

Read the Text Version

Александр Дюма ХОРИН ЖИЛИЙН ХОЙНО (ТЭРГҮҮН ДЭВТЭР) www.kiebooks.com

I. РИШЕЛЬЕГИЙН СҮНС Бидний сайн мэдэх их хамбын ордны нэгэн тасалгаанд ном цаасанд дарагдсан, алтадмал булантай ширээний ард нэг хүн хоёр гараар шанаагаа тулан сууна. Түүний ард ил гал дүрэлзэж, боронзодмол сараал жин дээр цучил ойчих чимээ гарна. Бодол болон суугаа хүний хээнцэр таясаг хувцсыг талын дөл хойноос нь гийгүүлж, салаа суурьтай лааны гэрэл щарайг нь гэрэлтүүлжээ. Үнэт торон эмжээртэй улаан жанч, хүнд бодолд да- рагдан үрчийх цонхигор магнай, түүний ганцаар эзэгнэх дүнсгэр тасалгаа, хажуугийн анир чимээгүй хоосон орнууд, шатны тавцан дээр холхих манаачийн жигд алхаа сэлт нийлээд их хамба Ришельегийн сүнс нь хуучин байрандаа хорогдсон хэвээр байгаа мэт санагдуулна. Чухамдаа тэрээр сод их хүний сүүдэр төдий эр байлаа. Франц улс сульдан доройтож, эзэн хааны ширээ ганхаж, цадиггүй тайж нар эргэн тэнхээжиж, дайсан этгээд улсын хилийг алхан орсон нь Ришелье тэнд нэгэнт үгүй болсныг гэрчлэх ажээ. Түүний тийнхүү амьд хүнээс илүү хий сүнстэй төсөөтэйгеөр ганцаардаж суугаа болон ордны гудамд бараа бологчид бөөгнөрөхгүй хоосон атал хашаагаар дүүрэн харуул манаа болчихсон. Их хамбыг үзэн ядах нэгэн сэтгэлээр нэгдсэн бүхэл хотынхон гудамжнаас элэглэн дооглох муу үг цонхоор дуулдаж, эцэст «одоохондоо зөвхөн Пале-роялийг тойрон баталсан (их хамбын ордон хүртэл тийнхүү нэрээ өөрчилсөн байв.) харуул, хөлсний швейцар цэрэг, цэрэг, шадар цэргүүдэд ард олон ч мөн буу зэвсэгтэй гэдгяйг сануулах зорилгоор буун дуу алсад хий боловч нижигнэн дуулдах нь улаан жанч хөгшкн их хамбынх биш гэдгийг бүр ч баттай нотолно. Рншельегийн оронцог болсон тэр хүн бол Мазарини байв. Ганцаардмал, хүч доройтойгоо ухамсарна. - Харийн хүн! Итали хүн! Эдний амнаас гардаг үг л энэ дэг! Тэд энэ үгээ хашгиралдсаар Кончинийг алж дүүжилж, үр удмаар нь устгасан. Намайг жаахан сиймхий өгвөл эд мөн л алж дуүжилж хөнөөнө. Эдэнд би ямар гэм хийсэн билээ? Алба татвараар л жаахан хавчсан байх. Тэнэг амьтад! Өөрсдийн нь дайрсан чухамдаа францаар муухан ярьдаг итали хүн би биш, цэвэр парис дуудлагаар элдвийн уг ярьж төөрөлдүүлэгчид мөн гэдгийг тэд ойлгохгүй байна гэж Мазарини шивэгнэнэ. - Тиймээ. тийм, хэмээн сайдтан үглэж учиртай инээвхийлэх нь түүний цонхийж гүйцсэн уруулд одоо тун нийцгүй харагдана.- Тиймээ, та нарын дургүйцэн сүрдүүлэх энэ шуугиаи угсгаа залгаагүй ихсийн хувь тавилан тун осолтой байдгкйг над сануулж байна. Үү- нийг та нар мэдэж байгаа юм бол намайг зүгээр нэг угсгаагүй мөрт энд сууж байгаа хүн биш гэдгийг бас мэдэж авах нь зүйтэй дээ! Эссекс гүнд хайр сэтгэлт хатан хааны /Английн хатан хаан Елизавета/ нь бэлэглэсэн алмас чулуун шигтгээт гайхалтай сайхан бөгж байсан. Над /уг нь сахил хүртээгүй Мазарини Австрийн Анна хатантай нууцаар гэрлэсэн гэсэн яриа байдаг/ тэгэхэд нэрийн толгойн үсэг, он cap тэтгэсэн жирийн бөгж бий, гэхдээ тэр бөгжийг Пале-

Роялийн сүмд адисалсан юм. Тэд хичнээн ч занаж сүрдүүлээд намайг нуга дарж чадахгүй. «Мазарияийг зайлуул!» гэж ямагт хашгиралдах мөртлөө миний явуулгаар «Бофор ван мандтугай!», «Хан хүү Конде мандтугай!» гэж хашгирдгаа мэдэхгүй гээч. Тэгээд Бофор ван Венсенийн гянданд орсон, хан хүү өнөө маргаашгүй тийшээ очно. харин парламентыг..- (их хамбын инээмсэглэл нь машид үзэн ядах ярвайлтаар солигдов. Түүний ялдамхан царай ер тэгж муу- хайгаар хувирдаггүй билээ) Парламент... парламентыг хэрхэхээ үзэн байж болно. Орлеан, Монтаржи бидний талд байгаа. Би ер яарахгүй, гэхдээ: «Мазаринийг зайлуул!» гэж хашгирч эхэлсэн хүмүүсээр тэр сүгхий өндөр угсаатнуудыг «сөнөтүгэй!» гэж дараа дараагаар нь нэрлүүлэн хашгируулах болно, гайгүй. Амьд байхад нь эд үзэн ядаж, үхсэнээс нь хойш амнаасаа салгахыг байсан их хамба Ришельед үүнээс ч хүнд байсан. Түүнийг чинь хэд хэдэн удаа хөөсөн, хөөгдөхөөс их айдаг байсан хүн. Намайг хатан хаан хэзээ ч хөөж явуулахгүй, ард олны өмнө би буулт хийхэд хүрчээ гэхэд эзэн хатан хамт л буулт хийнэ, намайг зугтахад хүрвэл тэр бас л хамт зугтана, тэгээд самуун дэгдээгчид хатан хаан, хаан хоёроо явчихвал яаж учраа олохыг нь харах юм шүү. Би уг нь харийн хүн биш, Франц хүн, тайж язгууртан байсан бол уу! гэж үглээд дахин гүн бодолд автлаа. Байдал үнэхээр хүнд байсныг урьд өдрийн нь явдал бүр ч хэцүү болголоо. Мазаринийг хомхой муу сэтгэл нь ямагт хатгаж, прокурор Талоны хэлснээр дуудлаган дээрээс зарчихаж болдоггүйн эрхээр л голтой шүү үлдээд байгаа ард олныг албан татвараар хяхна. Дайн тулаанд сүрхий ялалт байгуулснаар амыг нь таглах гэж хичээдэг тэр ард олон алдар цуугаар гэдэс цатгахтүй гэдэгт нэгэнт үнэмшиж мэдээд аль эртний дургүйцэх болжээ. Гай үүгээр хяэгаарлагдсангүй. Ард олон дургүйцэн шуугилдахыг хөрөнгөтөн, тайж нараар хүрээлүүлэн тасарсан хааны ордон л гагцхүү дуулдаггүй. Гэтэл Мазарини шүүхийн газрын эрх ашгийг болчимгүйгээр хөнджээ. Тэрээр парламентад илтгэл өргөх эрх бүхий тушмэлийн арван хоёр үнэмлэх зарсан юм байж. Гэтэл түшмэлүүд уг тушаалыг эдлэх эрхийг маш өндөр үнээр худалдаж авдаг байсан тул арван хоёр шинэ түшмэл гарч ирэх нь уг үнэ цэнийг бууруулах ёстой байжээ. Тиймээс хуучин түшмэлүүд нийлж шинэ хүмүүсийг хэрхэвч оруулахгүн, ордны бүхэл ов явуулгыг хэрэглэн эсэргүүцэхээр бурхны судар барьж андгалаад алт, нэг нь дуулгаваргүй загналаа гэсэн шалтгаанаар тушаалаасаа халагдвал үнэмлэхийн үнийг дундаасаа гаргаж төлөхөөр тогтжээ. Хоёр тал тиймэрхүу алхам хийж орхиод байлаа. Нэгдүгээр сарын долоонд Парисын найман зуу орчим худалдаачин байшингийи татвар нэмэгдүүлсэнд хорсон цугларч, арван төлөөлөгч сонгоод ард олонд нүүр тал олох гэж хэзээний ч хичээдэг Орлеаны ванд бараалхуулжээ. Орлеаны ван тэдннйг хүлээж авсанд хааны алба татвар хураагчидтай зэвсэг барьж үзэлцэхэд хүрлээ ч гэсэн тэр шинэ татварыг төлөхгүйгээр шийдлээ гэж дуулгав. Орлеаны ван тэдний үгийг тун ч нааштай сонсож, татварыг багасгах талаар хатан хаантай ярилцаж үзье хэмээн горьдол төрүүлж, «оролдоод үзье» гэж ихсийн хувьд өршөөнгүй амлан гаргав. Парламентад илтгэл өргөх түшмэлүүд есний өдөр мөн их хамба дээр очиж нэг нь бусдыгаа төлөөлөн маш зоримог, эрс ярьсанд их хамба гайхаж Орлеаны вангийн адил «харж үзье» гэж хэлээд тэднийг гаргалаа.

Тэгээд харж үзэхийн тулд зөвлөлдөх хуралдаан зарлаж сан хөмрөгийн даамал д'Эмерийг дуудууллаа. Тэрхүү д'Эмерийг ард олон үзэн ядна. Нэгд, сан хөмрөгийн даамал болохоор нь тэгнэ. Юу гэвэл сан хөмрөгийн даамлыг хэдийд ч үзэн яддаг зантай. Хоёрт, үнэхээр ч олны өшөө хорслыг төруүлэхээр хүн байсныг нь хүлээх хэрэгтэн ажээ. Тэрээр Лионы банкны эзэн байгаад хоосорч сүйрснийхээ дараа нэрээ солин д'Эмери гэгдэх болсон Партичеллийн хүү ажгуу. Их хамба Ришелье санхуүгийн талаар түуний сүрхий авьяастайг үзээд д'Эмери гэдэг нэрээр XIII Людовикт бараалхуулж сан хөмрөгийн даамлаар томилуулахын тулд зэгсэн магтжээ. - Их сайн байна! Шударга хүн маш хэрэгтэй, тэр тушаалд та д'Эмерийг томилъё гэж байгаад чинъ би баярлаж байна. Таныг муу луйварчин Партичеллийг өршөөлдөө багтаадаг гэж би дуулсан, түүнийг л томилуулах гэж зүтгэх болов уу гэж санаж байсан юм гэж хаан айлдсанд; - Эзэнтэн амгалан байж болно. Их эзэнтэн таны санаанд орсон тэр Партичеллийг нэгэнт дүүжилж орхисон гэж хамба хариулсанд; - Тэр тусмаа сайн! гэж хаан дуу алдаад - Намайг шударга Людовик гэдэг нь дэмий ч хэрэг биш байх нь гэжээ. Тэгзэд д'Эмеринг томилох хуудсанд гарын үсэг зуржээ. Тэр л Эмери одоо caн хөмрөгийн даамал хэвээр байлаа. Түүнийг сайдын нэрээр дуудуулсанд айчихсан, цонхийж орхисон гүйж ирээд, хүүг нь өнөөдөр юрдны талбай дээр залтой алчихсангүй гэж ярилаа. Түүнийг таниад эхнэрийг нь гоц хээнцэр тансаг амьдардаг гэж элдвээр зүхжээ. Эхнэрийн нь тасалгааг алтан цацагтай улаан хамба хилэнгээр доторлооон юм байж. Тэрээр Парист арзан жижиг зоостой ирж, 1617 оноос эхлэн нарийн бичгийн даргын алба хаагаад саяхан өөртөө жилд түрээснээс нь дөчин мянган зоосны орлого орох хөрөнгө үлдээн, хүүхдүүддээ есен сая зоос хуваан өгсөн Николь Ле Камю гэгчийн охин юм. д'Эмерийн хүүг золтой л багалзуурдаж алсангүй. Самуун дэгдээгчднйн нэг нь дээрэмдсэн алтыг нь шахаж гаргатал түүннйг нухъя гэсэн гэнэ. Сан хөмрөгийн даамал хүүдээ учирсан явдалд хэт үймэрсэн тул тайван ярилцах сэхээ байсангүй, зөвлөлдөх хуралдаан тэр өдөр ямар ч шийд гаргасангүй. Дараа өдөр нь парламентын тэргүүн ерөнхийлөгч, франц даяар хамгийн эр зоригтойд тооцогдох Бофор ван, хан хүү Кондегоос дутахгүй зүрхтэй гэж хамба лам де Рецийн тооцдог Мате Молег ард олон бас дайрчээ. Учруулсан бүх гай зовлонгийн төлөөснөө түүнийг ална гэж сүрдүүлсэнд тэргүүн ерөнхийлөгч самуун дэгдээгчдийг эзэн хааны таалалд захирагдахгүй бол талбай дээр дүүжлүүр босгож, хэт дэвэрсэн нэгийг нь дүүжлэх болно гэж сандарч тэвдэж, гайхалгүй тайвнаар хариулжээ. Үүнд ард олныг үгүйрүүлэн хоосруулж, мөнгөөр золин ордонд нүүр тал олж байгаа зальхай шүүгчдийг дүүжлэхийн тулд тийм дүүжлүүр босгох цаг аль эрт болсон гэж хариу шуугилдав. Ингээд ч бас зогссонгүй. Эзэн хатан арван нэгний өдөр бямба гариг бүр алгасалгүй үйлддэг

мөргөлөө хийхээр Парисын Дар эхийн сүм рүү одоход араас нь хоёр зуу илүү бүсгүйчүүл шударга ёсыг шаардаж хашгиран дагажээ. Гэхдээ тэд муу санаа өвөрлөсөнгүй, зөвхөн эззн хатны өмнө сөгдөж өрөвдөх сэтгэл төрүүлэхпйг хүсчээ. Гэтэл дагуул цэрэг тэднийг ойртуулсангүй, эзэн хатан гомдлыг үл ойшоон бардам ихэмсгзэр заларч өнгөрөв. Үдийн дараа дахин зөвлөлдөх хуралдаан болж эззн хааны нэр сүрийг өргөхөөр тогтов. Тэр зорилгоор дараа өдөр нь арван хоёронд парламентыг хуралдуулах боллоо. Салхин цэцгээр өвдөөд сая эдгэрсэн арван настай хаан мөн өдөр Парисын Дар эхэд очиж залбирах болов. Тэр щалтгаар, эзэн хатны зарлигаар бүх торгон цэрэг швейцарчууд, шадар цэргүүдийг цуглуулан Пале- Роялнйг тойруулж, Шинэ гүүр, голын эргийн дагуу жагсаав. Эзэн хаан мөргөл үйлдээд парламентад очсоноор хаан өөрннн биеэр зарлиг буулгах ёслолын хуралдаан болж түрүүчийн бүх тогтоолыг баталснаар барахгүн хамба лам де Рецийн хэлснээр нэг нэгнээсээ илүү их үгүйрүулэх хортой тав зургаан шинэ хууль баталж гаргалаа. Одоо тэгээд дээр өгүүлснээр ордны талыг барьдаг агсан тэргүүн ерөнхийлөгч хүртэл төлөөлөгчдийн эрх чөлөөг хавчихын үүднээс эзэн хааныг парламентад залдаг явдлыг эрс эсэргүүцлээ. Шинэ алба татварыг ерөнхийлэгч Бланмениль зөвлөгч Брусель хоёр гойд зоримог эсэргүүцэв. Эзэн хаан хуулиудыг уншиж сонсгоод Пале- Рояльд буцав Ард олон түмний зам дээр бөөгнөрнө. Түүнийг парламентаас буцаж ирж байгааг бугд мэдэвч ард олныг хамгаалахын тулд юм уу аль ихээр хавчин хяхахын тулд тийшээ очсон алин болохыг эс мэднэ. Тэр ч учраас эргэх бүх замын туршид нь нэг ч хүн баярлаж хашгирсангүй эрүүл саруул болсонд нь ганц ч удаа баяр хүргэсэнгүй. Хотын ирээдүйн царай, харин ч баргар, түгшүүртэй, зарим нь нлтэд заналхийлсэн дүртэй байх ажээ. Хаан ордонд эргэж ирсэн хэдий боловч парламентьш хуралдааны үр дүн дуулдахын хамт самуун дэгдэж магадгүй хэмээн болгоомжилж цэргийг хөдөлгөсөнгүй. Үнэхээр ч хаан алба татварыг хөнгөвчлөхийн оронд улам нэмэгдүүлсан тухай чимээ тархахын хамт хумүүс бөөн бөөнөөрөө хурж «Мазаринийг тонилго! Брусель мандтугай! Бланменнль мандтугай!» гэж хашгиpax, хараал гомдол тавьж шуугилдах чимээ дэгдлээ. Брусель Бланмениль хоёр өөрсдийг нь өмгөөлж vr хэлсэн, тэр үг талаар өнгөрснийг ард олог мэдэж байсан боловч талархаж байв. Бөөгпөрсөн олныг хөөн тараах, дуугүй болгох гэж оролдсон боловч тиймэрхүү үед болдогчлон хүмүүс улам ч олширч орилоон шуугиан нэмэгдлээ. Хааны торгон цэрэг швейцарчуудад олныг барьж тогтоож байх төдийгүй, гойд олон хүн цугларч хэт үймэлдэж байх янзтай Сен- Дени, Сен- Mapтен гудамж руу эргүүл явуулахыг тушаав. Тэгтэл худалдаачдын ахлагч ирснийг Паль- Рояльд дуулгав, Түүнийг даруй хүлээж авсанд засгийн газар дайсагнасан ажиллагаагаа зогсоохгүй бол хоёр цагийн дараа Парис бүхэлдээ зэвсэг барин босох болно гэж тэр хэллээ. Өөр ямар арга хэмжээ авбал зохих тухай маргалдаж байтал торгон цэргийн дэслэгч Коменж цус неж болчихсон, хувцас хунар нь урагдчихсан орж ирэв. Эзэн хатан түүнийг хараад гайхан дуу алдаж, юу болсныг нь асуув.

Уг нь худалдаачдын ахлагчийн зөгнөсен хэрэг явдал манджээ. Ард олон цэргүүдийг хараад хилэн нь бадарч, бүх сүмийн хонх түгшүүртэйгээр дүнгэнэжээ. Коменж үүнд самгардсангүй, самуун дэгдээгчдийн толгойлогч нарын нэг мэт санагдсан нэг хүнийг баривчилж Траурын талбай дээр загалмайнаас дүужил гэж тушаав. Цэргүүд нөгөө хүнийг барьж аваад тушаал биелүүлэхээр чиртэл захын ойролцоо бөөн хүмүүс тэднийг дайрч чулуугаар шидэж жадаар сүлбэжээ .Самуун дэгдээгч завшааныг ашиглан Менял гудамжинд гүйж хүрээд нэг байшинд орчихов. Үүдийг нь цэргүүд дороо эвдсэн боловч тийнхүү бүдүүн хадуунаар хүч хэрэглэсэн нь талаар болж гэмтнийг олж чадсангүй. Коменж байшингийн дэргэд харуул зогсоогоод өөрөө эзэн хатанд бугдийг айлтгахаар бусад цэргийн хамт ордонд буцаж иржээ. Бүхэл замын туршид тэднийг занан орилолдож багаас нь хэд хэдийг балт, жадаар шархдуулан, өөрий нь хөмсгийг чулуугаар яз цохижээ. Ахлагчийн дуулгасан зүйл үнэн болохыг Коменжийн яриа баталлаа. Ноцтой бослого хөдөлгөөн эхлэх төлөвтэй, гэтэл түүнийг дарах бэлтгэл үгүй байв. Тийм ч учраас Шинэ гүүр, эргийн дагууд зөвхөн ёслолыг тохиолдуулан цэрэг жагсаасан юм. тэр цэрэг одоо явна гэсэн цуу ард олны дунд тараахыг их хамба тушаав. Үнэхээр ч дөрвөн цаг гэхэд цэргийг Паль- рояль ордон руу татаж, Бага дарга нарынх, Гурван зуун сохрынх, гэгээн Рокийнх гэтч гурван харуулын дэргэд эргүүл гаргаж ордны хашаа, дорд давхарт швейцар, шадар цэрэт цуглуулаад юу болохыг хулээв. Тиймэрхүү нөхцөлд бид хуучин Ришельегийнх агсан их хамба Мазаринийх болсон тасалгаайд уншигчдыг оруулсан билээ. Ард олны дүргүйцэн шуугих, холд буун дуу нижигиэх чимээг их хамба сонсон сэтгэлээр хэр их гутранги суусныг бид узэв, Гэнэт тэрээр санаа шулуудсан хүний дүрээр толгойгоо өөд болгон хариугүй арав цохих болсон ханын том цаг өөд хяламхинсвээ ширээн дээр ямагт гар дор нь байх алтадмал шүгэл авч хоёр дахин үлээв. Ханан дотроос үл ялгагдах нууц хаалга нээгдэж хар хувцастай хүн дуугүй орж ирэн хамбын сандлын ард зогслоо. Шүгэл хоёр үлээхэд шадар зарц орж ирэх ёстойг хамба мэдэх болохоор зэргэж ч харалгүйгээр Бернуин, ордонд ямар ангийн шадар цэрэг жижүүрлэж байгаа бэ...? гэж : - Хар шадар цэрэг байгаа, их гэгээнтэн гэв. - Аль сумангийнх вэ? - Ноён де Тревиль гуайнх - Тэр сумангийн офнцеруудаас үүдний өрөөнд хэн нэг нь байгаа юу? - Дэслэгч д'Артаньян гуай байгаа. - Эрхбиш нандаж болохоор хүн биз.

- Болно, гэгээнтэн - Над шадар цэргийн хувцас авч ирээд өмсүүлж аль гэв. Зарц орж ирсэн шигээ чимээгүй гараад хувийн дараа хувцас барьсаар эргэж ирэв. Мазарини дуугүй бодол болсоор парламентын хуралд оролцох гэж өмссөн ямбаны хувцсаа тайлж, Италийн аян дайны үед нэлээд сурмагаар өмсөх болсон цэрэг хувцас өмсөөд: - д'Артаньяныг нааш нь дууд гэв. Зарц энэ удаа дунд талын үүдээр турүүчийнх шигээ сүүдэр аятай таг чимээгүй гарч одлоо. Их хамба ганцаар үлдээд өөрийгөө толинд таашаан харав. Насаар тун гайгүй, саяхан дөчин зургаа өнгөрсөн, биеийн галбир сайн, бараг дунд зэргийн нуруутай царайны өнгө аятайхан гялалзсан сэргэлэн нүдтэй, том боловч шулуун сайхан хамар, өргөн талбиун магнайтай үл, мэдэг буржийх үс нь хүрэн бор, сахал нь арай харавтар өнгөтэй, түүнийгээ ямагт нямбай самнасан байх нь ихээ зохисон харагдана. Их хамба мөрөвчтэй сэлэм зүүж, сайтар арчладаг сайхан гараа ихэд тоон хараад, дүрмийн дагуу өмсвөл зохих илгэм бээлийг голон хаяад, ердийн торгон бээлий өмсөв. Тэгтэл үүд нээгдэн: - Дэслэгч д'Артаньян ирлээ гэж зарц айлтгав. Офицер орж ирлээ. Гучин ес дөч эргэм насны, өндөр биш атал цэх сайхан нуруутай, туранхайвтар, цовоо ухаалаг харцтай, сахал нь хар мөртлөө хэт зугаатай юмуу гойд гунигтай амьдарч өнгөрөөсөн тэр дундаа хар үстэй хүнд үзэгддэгчлзн үсэнд нь буурал cop суусан эр байв. Өрөөнд ормогцоо урьд нэг орсон Ришельегийн тасалгаа мөнийг д'Артаньян дороо танилаа. Тэнд өөрий нь сумангийн шадар цэргээс өөр хүн үгүйг үзэн тэр хүнийг хянуур гэгч хараад их хамба шадар цэргийн хувцастай байгааг дороо танив. д'Артаньян хүндэтгэнгүй боловч ихэс дээдсийн дунд эргэлдэж дадсан хүний ёсоор буурьтай түвшин зогсоно. Их хамба түүний өөдөөс ухаалаг гэхээс илүү хурцаар ширтэж хянуур ажигласнаа хэдэн хурмын дараа ам нээн: - Та ноён д'Артаньян уу гэж асуувал: - Тиймээ, гэгзэнтэн гэж офицер хариуллаа. Их хамба түүний ухаалаг, гойд хөдөлгөөнтэй авч он жилийн эрхшээл, туршлагаар түвшин байлгаж сурсан царай төрхийг дахин ажив. Өнөөгийн энэ ажиж байгаагаас илүү хурц хараанд урьд өртөж явсан д'Артаньян ер ажирсангүй.

- Эрхэм та надтай хамт явна, чухамдаа гзвэл би тантай цуг явна гэж их хамба хэллээ. - Гэгээнтэн таны тааллыг дагахад бэлэн гэж д'Артаньян хариулбал: - Паль- Роялийн харүулыг би биеэр эргэж үзмээр байна, үүнийг та осолтой гэж үзэж байна уу? гэж асуусанд: - Осолтой юу гэнээ? гэж д'Артаньян гайхаад - Яагаад тэр билээ? Гэв. - Ард олон бүр самуурч гүйцлээ гэж ярилцах юм. - Эзэн хааны шадар цэргийн хувдас их нэр хүндтэй юм шүү гэгээнтэн. Хэрэг тохиолдвол би гурван нөхрийнхөө хамт зуун тийм өөдгүй амьтныг ч хөөж чадна. - Коменж гоу болсныг та мэдээгүй гэж үү? - Коменж гуай шадар биш торгон цэрэг гэж д'Артаньян хариулахад: - Шадар цэргүүд тэгээд торгон цэргээс илүү сайн дайчид гэж та хэлэх гэж байна уу? гээд их хамбыг ннээмсэглэхэд - Цэрэг бүр өөрийн ангиар бахархдаг юм, гэгээнтэн гэвэл - Би л хувьдаа үгүй шүү гэж Мазарини инээд алдаад - намайг жанчаа танай хорооны хувцсаар сольж орхиод байгааг та харж байна шүү дээ гзв. - Чөтгөр алгад! Гэгээнтэн та даруу зангийн үүднээс ингэж ярьж байна. Миннй хувьд гэвэл их гэгээнтэн таны хувцас над хүртсэн болж гэм сэтгэл бүрэн ханаж өөр ямар ч хувцас өмсөхгүй байхыг хичээх байсан. - Тиймээ. гэхдээ өнөөдрийн энэ зугаалгын үед тэр чинь онц найдвартай биш байхсан. Бернуин, малгай! гэж хамба тушаав. Зарц нь жанчны өргөн хүрээт бүрх малгай авч өглөө. Их хамба түүнийг дэгжнээр хазгайдуу даран өмсөөд, д'Артаньян руу эргэж: - Саравчинд чинь эмээлтэй морьд байгаа юу? гэсэнд: - Бий, гэгээнтэн гэв. - Тэгвэл явъя - Та хэдэн хүн дагуул гэхсэн бол гэгээнтэн? - Дөрвүүл та нар зуугаад өөдгүй этгээдийг хөөж дийлнэ гэсэн. Бид хоёр зуутай нь дайралдаж

мэдэшгүй болохоор найман хүн дагуул - Тушаасан ёсоор гүйцэтгэе. - Явагтун, би таны хойноос дагана. Үгүй, байз. Үугээр явсан нь дээр байх, Бернуйн бидэнд зам гэрэлтүүлээд аль гэв. Зарц нь лаа авч их хамба щирээн дээрээс жижигхэн хээтэй түлхүүр аван нууц шатаар бууж хувийн дараа тэд Паль- Роялийн хашаанд орлоо.

II. ШӨНИЙН ЭРГҮҮЛ Арван хувийн дараа жижигхэн баг Сайн эрчүүл хэмээх гудамж руу орж, их хамба Ришелье өөрийн зохиосон Мирам хэмээх жүжгээ анх тоглуулахаар бариулсан театрыг өнгөрөв. Одоо тэнд хөгжмййг уран зохиолоос илүүтэйд үздэг их хамба Мазаринийн тааллаар Францад анхны дуурь тоглох болжээ. Хотод бүх юм ард олон самууран хөдөлж буйг илтгэнэ. Гудамжаар олон хүн бөөгнөрөн цувж д'Артаньяны хэлж бансантай адилгүй, хүмүүс зогсож цэргүүд өөд ширүүн, заналхийлэн харна. Хотын иргэдийн ердийн амгалан, цайлган авир төрх хувирч догширсон нь илт харагдана. Захын зүгээс байн байн бөөн шуугиан дэгдэх чимээ дуулдана. Сен- Дени гудамжинд буу дуугарч, байж байснаа юуны тулд юм бүү мэд, гагцхүү бөөгнөрсөн олны авир аашаар сүмийн хонх гэнэт дүнгэнэж эхэлнэ. д'Артаньян тэр зэргийн аар саар юмыг огтхон ч үл тоох хүний барилаар хэнэггүй явна. Бөөгнөрсөн олон зам хаавал д'Артаньян «Болгоомжлогтун!» гэж ч хашгиралгүйгээр мориор шууд зүсэн ороход хүмүүс чухам хэнтэй тулгарснаа мэдэж байх аятай ярагдан зам тавина. Тийнхүү хэнэггүй тайван байгаад нь их хамба атаархана. Энэ нь түүний бодлоор хэдий аюултай нүүр учирч дассанаар тайлбарлагдах боловч гэнэт өөрөө захиргаанд нь орсон энэ офицерыг өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрнө. Хянуур болгоомжтой хүн үл эрэгцүүлэх зоригтныг хүндэтгэхгүй байж чаддаггүй билээ. Бага дарга нарынх гэгч харуул руу тэднийг ойртоход манаач: - Юун хүмүүс вэ? гэж асуув. д'Артаньян хариу дуугараад их хамбаас нууц дохионы үгийг асууж харуул руу дөхөн очив. Людовик, Рокруа гэж хэлэх ёстой байжээ. Тогтсон дохионы үгийг солилцон бие биеэ таньсны дараа харуулыг дэслэгч Коменж даргалж байгаа эсэхийг д'Артаньян асуулаа. - Нэгэн морьтой хүнтэй, морины нь хүзүүн дээр гараа тавиад ярилцан буй офицер өөд манаа зангасан нь д'Артаньяны хайж явсан хүн байжээ. Де Коменж гуай энд байна гэж д'Артаньян хвмба дээр эргэж очин дуулгав. - Мазарини түүн рүү дөхөж очиход д'Артаньян ёсыг бодон зайтай зогсов. Морьтой, явган хоёр офицер малгайгаа авах байраар их хамбыг тэд таньсныг д'Артаньян мэдлээ. - Гито та сайн баина гэж их хамба морьтой хүнд хэлээд - Жаран дөрвөн настай хэр нь та урьдын адил үнэнч, сонор соргог хэвээр байх шив. Та энэ залууд юу гэж хэлэв дээ? гэсэнд - Эрхэм дээдсээ, бид их хачин цагийг үзэж байна, өнөөдөр чухамдаа миний идэр залуудаа их

сонссон Лигийн өдрийг санагдуулж байна гэдгийг түүнд хэллээ. Өнөөдөр Сен- Донн, Сен- Мартен гудамжинд ердөө л шуудхан хаалт хамгаалалт байгуулах тухай ярилцаж байсан шүү гэлээ. - Тэгээд Гито хонгор минь Коменж танд юу гэж хариулав? - Лигийн адил босоход борчуулд дутагдаж байгаа юм байна, тухайлбал Гиз ван миний бодлоор энэ бол бага юм биш, тиймэрхүү үйл явдал давтагдаггүи юм гэсэн гэж Коменж хэллээ. - Энэ үнэн, гэхдээ тэд чинь өөрсдийнхөө хэлдгээр Фронд байгуулах гээд байна шүү дээ гэж Гито хэллээ. - Фронд гэж юу юм бэ? гэж Мазаринийг асуухад: - Дээдсээ, тэд өөрсдийнхөө намыг тэгж нэрлэж байгаа юм гэв. - Тэгж нэрлэлгийнучир юу юм? - Хэдэн өдрийн өмнө зөвлөгч Башомон парламентод ярихдаа бүх самуун дэгдээгчид чухамдаа сувагт дүүгүүр (фронд) барин нуугдаж чулуу нүүлгээд цагдаа харахын хамт зугтаадаг, цагдаа яваад өнгөрөхийн хамт дахиад л чулуу нүүлгэж гардаг парисын хүүхдүүдтэй адил гэсэн юм байх. Хотынхон тэр үгийг шүүрэн авч Брюсселийн борчуул өөрсдийгөө гуйлгачингууд гэдэг шиг фрондерууд гэх болсон юм. Энэ хоёр хоногийн дотор талх, малгай, бээлий, дугтуй дэвүүр цөм «фрондеруудын маягтай» болсон. Та өөрөө чагнаад үз дээ гэв. Үнэхээр ч яг тэр үеэр нэг цонх онгойж эрэгтэй хүн цухуйн Салхин шүрчигнээн дуулдаж Сэмхэн исгэрэх сонсдох нь «Мазаринийг тонилго!» гэсэн Манай фрондын шуугиан гэж дуулав. Ичгүүр сонжуургүй этгээд! гэж Гитог бувтнахад түрүүн зодуулсандаа бухимдаж овойтол хавдсаныхаа хариуд бусдыг шархдуулах тохиолдол хайж байсан Коменж: - Дээдсээ, энэ өөдгүй этгээдийг хожим ингэж буруу зөрүү дуулахгүйн сургамж болгон сум илгээхийг зөвшөөрнө үү? гээд авга ахынхаа эмээл рүү нэгэнт гар сарвайв. - Хэрэггүй шүү, хэрэггүй! гэж Мазарини дуу алдаад- Чөтгөр алгад, миний хонгор нөхөр чи бүх хэргийг баллах нь, одоогоор бүгд тун ёсоор болж байна. Танай француудыг дээрээс нь аваад дор нь хүртэл бүгдийг би андахгүй, дуулж байна гэдэг чинь алба татвар төлнө гэсэн үг. Сая Гитогийн дурссан тэр Лигийн үед зөвхөн талийгаачдын хойноос л мөргөл дуулдаг байсан, тэгээд ч тун бэрх байсан юм шүү. Гито явъя. Гурван зуун сохрынх бага дарга нарынх

шиг сайн харуул манаатай байна уу, үгүй юу үзье гэлзэ. Тэгээд Коменж руу зангаад дахин жижигхэн багийнхан толгойд гарч байраа ззэлсэн д'Артаньян руу очив. Түүнин араас их хамба Гито хоёр, арай хойхно нь бусад цэрэг явна. - Тэр үнэн шүү гэж Комевж холдож яваа их хамбын хойноос харж дуугараад - Алба татвар авахаас л өөр юу ч үүнд хэрэггүйг би мартаж орхиж гэлээ. Тэд Сент- Оноре гудамжаар зам зуур дайралдах бөөн бөөн иргэдийг саадгүй бутаргасаар явж байв. Олон дунд зөвхөн л алба татварын шинэ хуулийн тухай яриа болж, учир мэдэхгүйгээр ард түмнийг үгүйрүүлж байгаа эзэн хааныг өрөвдөж, бүх бурууг Мазаринид тохоон, Орлеаны ван, хан хүү Кондед гомдол мэдүүлэх тухай үг цухуйлгаж, Бланмениль, Бруселийн нэрийг бахдан дурсана. д'Артаньян олны дундуур өөрийнх нь бие болон морь нь төмөр юм шиг хэнэггүй явна. Мазарини Гито хоёр аяархан ярилцаж, их хамбыг эцэстээ таньсан щадар цэргүүд дуугаа хураажээ. Гэгээн Фомын гудамжаар тэд Гурван зуун сохрын харуул руу хүрч очиход Гито бага даргыг дуудсанд тэрээр ирж байдлыг илтгэв. - За хэрэг явдал ямар шүү байна? гэж Гито асуухад: - Ахмад аа, бүх юм зүй зохисоороо байна, ганцхан энэ ордонд л нэг болохгүй явдал болоод байх шиг тад санагдах юм гээд хожимдоо богино үзэгдлийн театр байгуулсан газар байсан тансаг ордныг заав. - Энэ байшинд уу? гэж Гито асуугаад - Үгүй, энэ чинь Рамбульегийн харш шүү дээ гэвэл: - Рамбулье нь юм уу үгүй юу бүү мэд, ганцхан тийшээ маш олон сэжигтэй хүн орохыг л би нүдээрээ харсан гэв. Гито инээд алдаж, - Өө тийм хэрэг үү! Тэд чинь яруу найрагчид байхгүй юу! гэлээ. - Гито та тэр эрхмүүдийн тухай бүү ингэж тоомжиргүй ярь. Би өөрөө залуудаа яруу найрагч байж, Бенсерадын маягаар шүлэг бичдэг байсан юм гэж Мазарини хэллээ. - Дээдэс та юу даа! гэж дуу алдахад: - Тиймээ би. Хүсвэл би уншиж үзүүлэх үү? гэв. - Тэглээ гээд чамайг үнэмшүүлэхгүй. Би итали хэлээр ойлгодоггүй.

- Гэхдээ чамтай францаар ярилцахад зоригт сайн эр Гито чи ойлгодоггүй шүү дээ гэж Мазарини хэлэн мөрөн дээр нь нөхөрсгөөр гараа тавиад, - Энэ хэлээр ямар ч болов тушаал өгвөл чи биелүүлэх үү? гэлээ. - Эргэлзээ байхгүй, эрхэм дээдсээ, мэдээжийн хэрэг уг тушаал эзэн хатных л бол ердийнхөөрөө гүйцэтгэнэ гэв. Мазарини уруулаа хазаад - Тиймээ, тийм! Чиний эзан хатанд туйлгүй үнэнчийг би мэднэ гэв. - Би хорин жил эзэн хатны торгон цэргийн даамал яваа хүн. - д'Артаньян, хөдөлье. Энд бүх юм ёсоороо байна гэж их хамба хэллээ. д'Артаньян юу ч хэлсэнгүй цэрэг хүний онцлог чанараар үг дуугүй захирагдан багийн өмнө очиж байраа эзлэв. Тэд Ришелье, Вильдогийн гудамжаар явж гэгээн Рокийн толгой дээрх гурав дахь харуул хүрлээ. Хэрэмний хананд бараг тулсан энэ гурав дахь харуул хамгийн буйд нь агаад хотын түүнтэй залгаа хэсэг хүн ам цөөнтэй бүлгээ. - Энэ харуулыг хэн даргалдаг Гито? гэж их хамба асуугаад: - Вилькье гэж Гитог хариулахад: - Чөтгөр! хэмээн Мазарини харааж - Түүнтэй өөрөө ярилц. Бофор ванг баривчил гэж танд тушаасан цагаас хойш, хааны торгон цэргийн даамал түүнд тэр чухаг хэргийг даалгаагүйд гомдож бид муудалцсаныг та мэдэх байлгүй гэсэнд: - Мэднэ. Тэгэхэд дөрөвхөн настай байсан эзэн хаан түүнд тийм тушаал өгч чадашгүй нь мэдээж болохоор түүний тэгж гомддог нь буруу гэж зуу дахин нотолж өгсөн гэхэд нь: - Гэхдээ би түүнд тэр тушаалыг өгч болох байсан щүү дээ Гито. Ганцхан би өөрийг чинь илүүтэйд үзсэн юм л даа гэлээ. Гито юу ч хариулалгүй морио давиран урагшилж манаачтай дохионы нууц үг солилцоод Вилькьег дуудав. Вилькье түүн рүү хүрч ирэн ердийнхөөрэе дурамжханаар - Өө, энэ чинь Гито та юу! Ямар золигоо хийж нааш ирзэ вэ? гэж үглэв. - Танай үүгээр сонин юу байгааг мэдэх гэж ирлээ гэхэд, - Сонин юу байна гэж та бодсон юм? «эзэн хаан мандтугай!» «Мазаринийг тонилго!» гэж л

хашгиралдаж байна.Энэ чинь шинэ сонин зүйл биш шүү дээ. Сүүлийн үед бид тэгж орилоход дасаж орхиж шүү дээ гэсэнд - Өөрөө мөн тэднийг дагалдаж хашгирах уу? тэж Гито инээд алдан асуувал - Үнэнийг хэлэхэд заримдаа тэгэх дур хүрдэг юм. Миний бодоход тэдний зөв байх шүү. Гито эзэн, хааныг одоо таван нас ахиу болгож болдог бол таван жил над төлөөгүй байгаа бүх цалингаа би дуртай өгөхгөн! гэв. - Тийм бий! Эзэн хаан таван насаар ах байвал юу болох байсан юм бол? - Ийм юм болох байсан: Эзэн хаан насанд хүрсэн банзал өөрөө зарлиг буулгана. Дөрөвдүгээр Генрихийн ач хүүд захирагдах гэдэг: Пьетро Мазариний хүүд захирагдахаас илүү таатай шүүдээ.Эзэн хааны төлөө би амиа дуртайяа өгнө. Харин Мазариний төлөө толгойгоо өнөөдөр танай ач хүү алдах дөхсөн шиг алдах гэдэг тоогүй хэрэг, Ямар ч диваажинд очиж, тэнд ямар ч тушаал эдэллээ гэсэн миний сэтгэл тайтгарахгүй шүү. - Сайн байна, их сайн. Вилькье даамал гуай, таны шударга үнэнчийн тухай би эзэн хаанд айлтгана, сэтгэл бүү зов гэж Мазарини хэлээд дагалдагсад өөд эргэн: - Явцгаая эрхмүүдээ. энд бүх юм ёсоороо байна гэв. - Зугаатай хэрэг байна! гэж Вилькье дуу алдаад Мазарини өөрөө энд байж шүү! Тэр тусмаа сайн, бодож санаж байгаагаа нүүрэн дээр нь хэлэх дур аль хэдийний хүрээд бансан юм. Гито та над аятайхан учрал гаргаж өглөө. Та тийм сайн санаа агуулсан нь лав үгүи гэлээ ч би танд талархъя гээд даамал огцом эргэж фрондын дуу исгэрсээр харуулын байр өөд одов. Буцах бүхэл замын туршид Мазарини бодолд автав. Коменж, Гито, Вилькье нараас дуулсан бүхэн хэцүү цаг ирэхэд эзэн хатнаас өөр түшиг болох хүн огт олдохгүй нь гэдэгт үнэмшүүллээ. Эзэн хатан тэгэхэд нөхдөө олонтаа хаяж байсан удаатай, өөрөө хэдийгээр арга эвийг олсон боловч эзэн хатны түшиг, дэмжлэг тун ч эргэлзээтэй, найдваргүй мэт сайдад санагдана. Цаг орчим болсон шөнийн тэр явдал дунд Коменж, Гито, Вилькьетэй ярилцаж байхдаа нэг л хүнийг тасралтгүй ажигласаар байв. Ард олны хашгираан сүрдүүлгийг үл хайхарч, Мазаринийн хошигнол, Мазаринийг өөрийг нь дайран элэглэсэн үгсийг огт сонсоогүй царайлсан тэр шадар цэрэг, болж байтаа, гол нь ирээдүйд болохоор заналхийлэх үйл явдлыг тусахуйц хатуужилтай ер бишийн хүн шиг их хамбад санагдана. Тэгээд ч Мазарини өөрөө францад хэдийгээр дөнгөж 1634 юмуу 1635 онд, еөрөөр хэлбэл түрүүчийн номонд бидний өгүүлсэн үйл явдлаас долоо найман жилийн дараа ирсэн боловч нэгэн учрал дээр (чухам ямар учрал болохыг тэр нэгэнт мартжээ) үнэнч шударга, самбаа, эр зоригийн гайхамшгийг үзүүлсэн хүний нэр д'Артаньян гэдэг гэж дуулсан байлаа. Энэ санаа өөрийг нь гойд ззэмдсэнд уг хэргийн учрыг олохоор шийдэв. Гэхдээ д'Артаньяны тухай юм сонсох гэж ямар өөрөөс нь асуултай биш дээ. Шадар цэргийн дэслэгчийн хэлсэн ганц хоёр үгний дуудлагаар туүнийг гаскон нутгийн хүн юм. - Ноён де Тревиль түүнийг тун их хүндэтгэж үздэг. Де Тревнль гуайн эзэн хатны дотно сайн

нөхдийн нэг гэдгийг та мэднэ шүү дээ. - Чухам ямар хүн болохоо хэрэг дээр үзүүлсэн эсэхийг мэдэхсэн гэсэн юм. - Эрэлхэг данчин эр үү гэж үү? Үүнд би харин шууд хариу хэлж чадна шүү. Сузийн дэргэд Пронелийг бүслэн байлдах үед Перпиньяны тулалдаанд оногдсон үүргээсээ илүү ихийг гүйцэтгэсэн хүн гэж би дуулсан гэв. - Дорой сайд бидэнд эр зоригтой төдийгүй, бас өөр төрлийн хүмүүс байн байн хэрэг болдгийг эрхэм Гито та мэднэ агуү дээ. Бидэнд самбаатай, чадмаг хүн бас хэрэгтэй. д'Артаньян талийгаач их хамбыи үед ноцтой айхавтар хэрэг будлианд хутгалдаад хүмүүсийн ярилцах нь тун чадмаг мултарч гарсан юм биш үү? Өөрөөр нь үг алдуулах гэж их хамба оролдож байгааг Гито ойлгоод - Дээдсээ энэ тухайд гэвэл, элдэв хоосон яриа цуурхалд би тун ч итгэдэггүйг хэлж орхиё. Би өөрөө алив нэг хэрэг явууллагад ер оролцож яваагүй бусдын хов явуулгын тухай хаад хааяа нэг дуулгаж байлаа гэхэд тэр чинь миний хувийн хэрэг биш шүү дээ. Тэдгээрийг би итгэн дуулгасан хүний нь тусын тулд чанд хадгалж явдгийг их гэгээнтэн та лав сайшаан таалах бизээ гэв. Мазарини толгой сэгсрээд үнэнийг хэлэхэд мэдье гэсэн бүхнээ олж мэдэж байдаг азтай сайдууд байдаг шүү дээ гэсэнд - Дээдсээ, тийм сайд нар чинь хүмүүсийг нэг хэмжүүрээр цэгнэхгүй, эр цэргийн хэрэгт тэд цэрэг эрсийг хэрэглэж, хов явуулгийн хувьд бол хутгагчдыг ашиглана. Энэ ярьж байгаа үеийнхээ нэг хутгүурын эзнээс асуу, та тэгвэл мэдээж зохих хөлс өгөөд хэрэгтэй зүйлээ дуулж чадна. - За сайн гэж мөнгөний тухай Гитогийн саяны өгүүлсэн утгаар дурсах бүрийд хар буудаг зангаараа ярвайгаад өөр арга байдаггүй юм бол.. хөлс төлнө дөө, гэхэд нь - Тэр цагийн бүх хэрэг будлианд оролцож явсан хүнийг надаар үнэхээр заалгахсан гэж хүсэж байна уу? - Вакхийг барьж андгайлъя! гэж тэвчээр алдаж агсан Мазарини түүнд хандаж дуу алдаад - Зөрүүд толгой минь, бүтэн цагийн турш чамтай энэ тухай л яриад байлаа шүү дээ гэлээ. - Миний бодоход сайн тохирох нэг хүн бий, ганцхан тэр хүн хэлж өгөх болов уу, үгүй юу? гэвэл; - Хэлүүлэх талаар би санаа тавъя гэв. - Дуугүй байх нь дээр гэж үзсэн хүний үгийг дуулах гэдэг тийм ч амаргүй шүү, дээдсээ. - Гайгүй ээ! Тэвчээртэйхэн оролдвол юуг ч болгоно. За тэгээд хэн юм дээ тэр хүн чинь? гэж асуусанд;

- Рошфор гүн гэв. - Рошфор гүн гэнээ? - Тиимээ. Харамсалтай нь дөрвөн жилийн өмнө гүн алга болчихсон, түүний хэрхсэнийг би мэдэхгүй юм. - Би мэднэ шүү дээ Гито гэж Мазарини сайрхав. - Тэгвэл гэгээнтэн та сая юунд юу ч мэдэхгүй байна гэж гоморхсон юм бэ? - Тэр Рошфорыг та... юу гэж бодож байна? - Тэр чинь их хамбад бие, сэтгэлээр чин үнэнч байсан хүн шүү, дээдсээ. Гэхдээ энэ хэрэгт та нэлээд хөрөнгө зарах байх гэдгийг сануулъя, талийгаач их хамба дотно сайн хүмүүстээ гap татдаггүй байсан хүн дээ. - Тиймээ, тийм Гито. Их хамба суут хүн байсан боловч тиймэрхүү нэг дутагдал түүнд байсан юм. Гито танд баярлалаа, таны зөвлөлгөөг авъя тэгэхдээ бүр өнөөдөр шүү гэв. Тийнхүү ярилцсаар хоёул Пале- Роялийн хашаанд тулж очиход Гитог яв гэж их хамба дохиод хашаан дотуур хойш, урагш холхин буй офицерыг харан дөхөж очнв. Их хамбыг д'Артаньян тушаал ёсоор хүлээж байгаа нь тэр ажээ. Мазарини маш ялдамхнаар: - д'Артаньян гуай, Манай өрөөнд оръё. Танд өгөх нэг даалгавар байна гэв. д'Артаньян мэхэсхийгээд нууц шатаар хамбын хойноос өгсөн, орой орсон нөгөө тасалгаанд оров. Их хамба ширээнд суун хуудас цаасан дээр хэдэн мөр таталлаа. д'Артаньян шохоорхсон, хүлээж ядсан шинж огт үгүй, ажил үйл бүтээхэд, чухамдаа гэвэл бусдын тушаал зааврыг биелүүлэхэд бэлэн зэхээстэй цэргийц автомат мэт хэнэггүй зогсон хүлээнэ. Их хамба зурвасыг эвхэж өөрийн тамгыг дарж битүүмжиллээ. - д'Артаньян гуай, энэ хуудсыг даруй Бастилид авч очоод, үүний дотор өгүүлсэн хүнийг нааш авч ирэгтүн. Бүхээгтэй тэргээр, хамгаалах цэрэгтэй яв, хоригдлыг сайн харгалзаарай даа гэв. д'Артаньян зурвасыг авч ёслоод, зүүн тийш эргэн өрөөнөөс гарлаа. Хурмын дараа: - Дагалдах дөрвөн хүн, бүхээгтэй тэрэг, миний морийг! гэж түүний тайван огцмоор тушаах нь дуулдав. Таван хувийн дараа гудамжаар тэрэгний дугуй, морьдын хөлийн чимээ гарав.



III. ХЭЗЭЭНИЙ ӨШТӨН ХОЁР д'Артаньяныг Бастилид хүрч очиход найман цаг хагас болж байлаа. Гяндангийи даамалд өөрийнхөө тухай илтгэгтүн гэсэнд даамал их хамбын тушаалаар, түүний захидал бүхий офицер ирснийг дуулаад довжоон дээр тосон гарч ирэв. Ришелье их хамбын нэрд гарсан шадар хүн, аймшигтай эрх мэдэлтэй агсан хувраг Жозефийн дүү дю Трамбле тэр үед Бастилийн даамал байлаа. Бастилид яг арван хоёр жил суусан маршал Бассомпьерийн үед хоригдол нөхөд нь эрх чөлөөг мөрөөдөхдөө: «Би төдийд гарна, би өдийд суллагдана» гэж ярихад Бассомпьер өөрөө: «дю Трамбллйг суллагдахад л би суллагдах хүн дээ, эрхмүүдээ» гэдэг байжээ. Тэр нь их хамбыг үхэхийн цагт дю Трамбле зайлбаргүй албанаасаа халагдана, өдрөө тэгэхэд суллаг- дан тавигдаж ордонд зохих байр сууриа эзэлнэ гэсэн утгатай үг байв. Түүний зөгнөл золтой л тонгоруугаар эргэсэнгүй. Их хамбыг үхсэний дараа олны бодож байсанчлан болсонгүй, бүх юм хуучин хэвээр үлдэж, дю Трамбле оглорсонгүй, Бассомпьер өөрөө бараг насан туршаа Бастилид суух шахжээ. д'Артаньяныг сайдын тушаал авч очиход дю Трамбле Бастилийн даамал хэвээр л байв, д'Артаньяныг найрсаг, ёсоpxyy угтаад өөрөө хоол идэхээр завдаж байсан тул оройн хоол хамт идэхийг урив. - Би уул нь дуртай л байхсан, гэвч эндуүрээгүй бол дугтуйн дээр «онц яаралтай» гэж бичсэн байгаа байхаа, гэж д'Артаньяны хэлсэнд - Тийм шүү гэж дю Трамбле зөвшөөрөөд, Алив хошуучаа хоёр зуун тавин зургадугаарыг ирүүл гэв. Бастилийн хоригдол хүн бүхэн нэрээ алдаж дугаараар дуудагдах болдог байлаа. Түлхүүр хангилахыг сонсоод д!Артаньяны бие өөрийн эрхгүй зарсхийв. Торлосон цонх, урьд нь шуудууны нөгөө талаас л хардаг байсан, хорин жилийн өмнө өөрийг нь үхтэл айлгасан лут хэрмийг тулж үзээд мориноосоо ч буумааргүй санагджээ. Хонх дуугарав. - Би таныг орхиж гарах ёстой боллоо. Хоригдлыг гаргах бичигт гарын үсэг зур гэж намайг дуудах байна. Баяртай д'Артаяьян гуай гэж дю Трамбле хэллээ. - Чамтай дахин уулзахсан гэж бодогдвол чөтгөр намайг алгадаг! хэмээн д'Артаньян аман дотроо хараан гаднаа машид нялуун инээмсэглэв. - Энэ хашаанд таван хувь болбол өвдөж орхих юм байна. Бастилийн даамал байж жилдээ тумэн зоосны цалин авч байснаас зүгээр сүрлэн дэвсгэр дээр нүд аньсан нь дээр, ер би тэгэх

ч байх гэж үглэнэ. Түүнннг тэгж хэлж дуусмагц хоригдол хүрч ирлээ. Хоригдлыг хараад д'Артаньян гайхсандаа өөрийн эрхгүй цочсон авч даруй сэтгэлээ барив. Хоригдолтүүнийг таньсангүй бололтой бүхээгт оров. д'Артаньян дөрвөн шадар цэрэгт хандаж эрхмүүдээ, хоригдлыг маш чанд цагдахыг над тушаасан юм, бүхээгний үүд түгжээгүй болохоор би түүнтэй цуг сууна. Лильбон та эелдгээр тус болж миний морийг хөтөлнө үү гэхэд цаад цэрэг уриалгахнаар: - Дуртайяа хөтөлье, дзслэгчээ гэж зөвшөөрөв. д'Артаньян мориноосоо бууж шадар цэрэгт цулбуураа өгеөд хоригдолтой зэрэгцэн суугаад сэтгэл өчүүхэн ч догдолсон шинжгүйгээр: - Пале- Рояльд очно. Хатируулаарай! гэж тушаав. Тэрэг хөдлөхийн хамт д'Артаньян нуман хаалган доогуур өнгөрөхөд харанхуйг ашиглан хоригдлыг хүзүүдэн тэврээд: - Рошфор! хэмээн дуу алдаад - Та юу энэ чинь! Үнэхээр та мөн үү! Би эндүүрээгүй байгаа! гэвэл: - д'Артаньян! гэж Рошфор мөн гайхан дуу алдлаа. - Миний золгүй муу нөхөр! Тантай тав дахь жилдээ дайралдахгүй болохоор үхэж орхисон юм байх гэж бодсон шүү гэж д'Артаяьян хэлэв. - Миннй бодлоор бол үхсэн, амьдаар булшлагдсан хоёрын хооронд тун бага ялгаатай юм. Намайг чинь булшилчихсан, амьдаар булшилчихсантай л адил байна шүү дээ гэж Рошфор хариуллаа. - Ямар хэргийнн учир та Бастилид орсон хэрэг вэ? - Танд үнэнийг хэлэх үү? - Тэгж үз. - За тэгвэл би мэдэхгүй байгаа юм даа. - Рошфор та над итгэхгүй байна аа! - Үгүй гэм, шударгаар андгайлъя! Над тулгаж байгаа ялын төлөө би үнэхээр сууж байж таарахгүй шүү дээ. - Юун ял вэ? - Шөнийн дээрэм хийсэн хэрэг, - Та шөнийн дээрэмчин боллоо гэж үү! Рошфор та тохуу хийж байна!

- Би таныг ойлгож байна. Үүнийг тайлбарлах хэрэгтэй, тийм биз? - Үнэнийг хэлэхэд ойлгохгүй юм. - Ийм хэрэг болсон юм. Нэг орой Тюнльрид Рейнарийнд Фонтралл, де Рие бусад хүтэи каргисны дараа д'Аркур ван шинэ гүүрэн дээр очиж дайралдсан хүмүүсийн цувыг шуурье гэлээ. Орлеаны вангийн дүрсгүйтлийй гайгаар тийм нэг зугаа ихэд дэлгэрээд байсныг та юу эс андах вэ. - Таны насан дээр үү Рошфор та солиорсон юм уу? - Үгүй, би зүгээр л согтож орхисон хэрэг, гэхцээ л тэр зугааг би өөртөө зохимжгүйд үзээд эрхэм де Риег жүжигчид бололгүй хамт үзэгчид болъё, жүжгийн тусгай тасалгаанаас туаай үзэхийн адил морьтой хөшөөн дээр авирч гаръя гэсэн юм. Тэр ёсоор ч боллоо. Хүрэл хүний давируул бидэнд дөрөө болж, морины нь нуруун дээр дорхиноо гараад тавтай сууж бүгдийг тухтай харлаа. Таван цув айхавтар чадмаг шүүрч хэн ч дуугарч зүрхэлсэнгүй, Тэгтэл нэг зөрүүд муу зантан золиг гэнэт «харуул» гэж орилоод эргуулпйи буучид дороо гараад ирдэг байгаа. д'Аркур ван, Фоптралл, бусад нөхөд зугатааж орхив. Де Рие бас зугтаах гэлээ. Биднийг тэнд байгааг хэн ч олж харахгүй хэмээн би түүнийг хорьж гарлаа. Болдоггүй шүү, үгэнд орохгүйтээр бууж эхлэн давируул дээр ингэтэл тэр нь хуга үсэрч д'Аркур унаад хөлөө хугалчихсанаа дуугүй байхын оронд байдгаа,раа хашгирч гарлаа. Тэгэхэд би ч үсрэн буулаа, гэвч нэгэнт хожимджээ. Буучдад баригдаад тэд намайг Шатлед хүргэж өгсөнд маргаашдаа тэндээс гарна гэж би баттай итгэж тайван унтчихлаа. Гэтэл нэг өдөр, хоёр өдөр, бүтэн долоо хоног өнгөрлөө. Их хамбад захидал бичлээ. Тэр даруйд намайг Бастилид хүргэж, тэнд би тав дахь жилдээ сууж байна даа. Юуны учир вэ? Дөрөвдүгээр Генрихийн моринд сундалж алдастай хэрэг хийсннй учир юм болов уу, та юу гэж бодож байна? гэлээ . - Үгүй, Рошфор хонгор минь, лав тэгсний төлөө биш, Гэхдээ юуны учир таныг гянданд хорьсныг та одоо лав дуулах байх. - Нээрээ ннгэхэд намайг хаашаа авч явааг танаас асуухаа мартаж орхнж. - Их хамбынд, - Тэр намайг яах гэсэн юм бол? - Мэдэхгүй, тэр ч байтугай тухайлан таныг авч ирүүлэхээр намайг явуулж байсныг ч мэдээгүй шүү. - Та их хамбын шадар хүн үү? Үгүй тийм байж таарахгүй. - Би шадар хүн байх гэж үү? хэмэзн д'Артаньян дуу алдаад, хөөрхий золгүй гүн мннь би чинь одоо хүртэл, та санаж байвал нөгөө л хорин хоёр жилийн өмнө Менгед та бидний дайралдсан үеийнх шигээ ядуу гаскон хүн хэвээр явна гээд хундээр сүүрс алдлаа. - Гэхдээ танд даалгавар өгсөэн байна шүү дээ.

- Зүгээр л би үүдний өрөөнд байж тааралдсан болохоор Их хамба өөр хэнд ч гэсэн ялгаагүй даалгах зуйлдээ намайг зарсан хэрэг. Үгүй, би шадар цэргийн дэслэгч хэвээр л явна. Эндүүрээгүй бол одоо хорин нэг дэх жилдээ явж байна. - Гэхдээ танд ямар ч гай дайрсангүй, тэр чинь тийм бага юм биш шүү. - Над яаж таарч учирч болох байсан юм бэ? Нэг латин шүлэг байдаг даа, би мартаж орхиж, угаасаа ч сайн мэдэж байгаагүйдэг «Аянга нам газарт буудаггүй> гэсэн шүлэг. Рошфор хонгор минь, би чинь тэгш тал газар, тэр түсмаа нам газар шүү. - Ингэхэд, Мазарини хуучин Мазарини хэвээр л байтаа юу? - Урьд урьдынхаасаа илүү лут, түүнийг чинь эзэн хатны эр нөхөр нь гэлцэх юм. - Эр нөхөр гэнээ! хэмээн хирдхийхэд: - Эр нөхөр нь биш байдаг юмаа гэхэд нөхцсөн хүн нь лавтай мөн! - Бекингэмийг халгаалгүй өнгөрөөд Мазаринид сайн болчихдог нь! - Бүсгүйчүүл гэгч тийм л улс шүү дээ! гэж д'Артаньян хэнэггүй дуугарав. - Бүсгүйчүүл яах вэ, тийм л байдаг байж, гэтэл эзэн хатан шүү дээ! - Бурхан минь энэ талаар эзэн хатагтай нар чинь бүр ч долоон дор. - Бофор ван шоронд л байгаад байгаа юу? - Байж л байгаа. Та юунд тэр тухай асуув? - Над сайн байдаг, тус болж болохтой хүн болохоор л тэр. - Та харнн суллагдахад одоо илүү ойртож байх бололтой. Та л түүнд тус болох нь магад шүү. - Ингэхэд тулалдахад хүрэх нь үү? - Хүрнэ. - Испанитай тэр үү? - Үгүй, Паристай - Та юу хэлж байна вэ? гэж асуувал - Буун дуу гарч байгааг дуулж байна уу? гэхэд - Дуулж байна. Энэ тэгээд юу юм? гэж гайхав.

- Энэ бол энгийн номхон иргэд ноцтой хэрэг болохыг хүлээн зугаагаа гаргаж байгаа нь энэ. - Тэднийг ямар нэг юм хийх чадвартай гэж үзэж байна уу? - Тэд чинь найдвар төрүүлж байна, тэдний хүчийг нэгтгэх толгойлогч байдагсан бол... - Хоригдож суух гэдэг үнэхээр том зовлон юм даа! - Бурхан минь! Битгий цөхөрч үз. Мазарини нэгэнт таны хойноос явуулсан хойно та түүнд хэрэг болж байна гэсэн үг, тэгэхлээр танд баяр хүргэж лавтай болно. Надыг харин хэн ч хэрэглэхээ болиод удаж байна, тэр нь тэгээд чамайг ямар шүү байдалд хүргэснийг та харж байгаа биз дээ. - Үгүй бас, гомдол тоочих санаатай байдаг нь! - Ингэхэд байна шүү. Рошфор хоёул тохиръё.. - Ямар яриа тэр вэ? гэж асуувал: - Бид одоо сайн нөхөд мөнийг та мэдэж байтаа шүү дээ гэж хэллээ. - Чөтгөр алгад! Тэр нөхөрлөл чинь минии биенд ул мөрөө үлдээсэн, илдээр хатгасан гурван айхавтар сорви байгаа. - Тэгвэл та дахиад өршөөлд багтвал намайг битгий мартаарай. - Рошфорын нэрээр баталъя, тэгэхдээ та мөн адил байна шүү дээ. - Тэгэлгүй яах вэ, тантай гap барья. - Ингэхлээр, миний тухай ярих аятай учрал тохиолдохын хамт... - Би ярих болно, та харин? - Би мөн ялгаагүй. Ингэхэд таны нөхөд яах вэ, тэдний тухай мөн санаа тавих хэрэгтэй юу? гэж асуув. - Ямар вөхөд тэр вэ? - Атос, Портос, Арамис гурав. Та тэднийг мартлаа гэж үү? - Бараг тэгжээ. - Тэд юу болсон бэ? - Ер мэдэхгүй байна. - Нээрээ юу?

- Үнэн гэж андгайлъя. Бидний салж одсоныг та мэднэ шүү дээ. Тэднийг амьд байгаа гэж л би мэдэж байна. Хааяа тэдний тухай дам сураг сонсох юм. Тэдний хаана байгааг ёстой ор тас мэддэггүй. Нээрэн шүү! Миний бүх нөхдөөс ганцхан Рошфор та л үлдэж, - Миний нөгөө Пьемонтын хороонд бага дарга болгон дэвшүүлдэг цуутай... залууг хэн гэдэг билээ? гэж асуухад - Планше юу гэвэл - Тийм, тийм! Цуут Планше юу болсон бэ? гэж сонирхов. - Тэр чинь Менял гудамжны чихэр боовны хоршооны эзэгтэйтэй суусан, угаас амттай юманд дуртай хүн. Одоо тэгээд Парисын хөрөнгөлөг иргэн болохоор лав самуунд оролцож яваа байх. Та харж л байгаарай. тэр овжин золиг чинь намайг даамал болохоос өмнө хотын иргэдийн ахлагч болчих вий, гэлээ. - Боль доо, д'Артаньян хонгор минь, битгий гутар. Яг л хамгийн ёроолд байж байтал хүрд эргэж, дээд талд гараад ирэх ёс бий. Өнөө оройноос эхлээд ч таны хувь заяа сайнаар эргэж мэднэ. - Болтугай! гээд д'Артаньян тэргийг зогсоов. - Та яах гэж байна? гэж Рошфорыг асуухад - Бид хурээд нрлээ. Наманг бүхээгнээс гарахыг хүн битгнй хараг гэж би бодож байна, та бид бие биеэ танихгүй хүмүүс болог гэхэд - Таны зөв, баяртай гэв. - д' Артаньян мориндоо үсэрч мордоод түрүүлэн давхилаа. Таван хувинн дараа тэд Пале- Роялийн хашаанд оров. д'Артаньян хоригдлыг голын шатаар өгсүүлж, гудам, хүлээн авах өрөөгөөр дагуулж Мазаринийн тасалгааны үүд хүргээд өөрийнхөө тухай илтгэгтүн гэх гэтэл Рошфор мөрөн дээр нь гараа тавиад инээмсэглэн: - д'Артаньян, таныг, танай дөрвөн цэргийг муухай харах хотын бөөгнөрсөн олон иргэд дундуур явахдаа бүхэл замын туршид юу бодож явснаа танд хэлэх үү?гэж асуув. - Хэлэгтүн - Ердөө л «Авраарай!» гээд хашгирч орхивол таныг хамгаалалтын чинь хамт тасчин хаяад би суларна даа гэж бодож байлза. - Та тэгээд хашгирахгүй яасан юм? гэж д'Артаньян хэлэхэд

- Та юу гэж байна! гэж Рошфор дургүйцээд - Бидний андгай, манай нохөрлөл яасан билээ? Та биш, өөр хэн нэг хүн намайг хургэж ирж явсан бол... гэхэд нь д'Артаньян толгойгоо унжуулж «Рошфор надаас нлүү шударга сайн хүн боллоо гэж үү дээ?» хэмээн бодоод сайдад өөрийнхөө тухай илтгэгтүн гэлээ. Тэдний нэрийг дурсахын хамт,- Рошфор гуайг оруул гэж Мазарнни хүлээж ядсан байраар өгүүлэх нь дуулдав. Дэслэгч д'Артаньяныг хүлээж бай гэгтүн, тэр над бас хэрэг болно, гэлээ. Тэр үгийг сонсоод д'Артаньяны Дотор цэлсхийгээд явчихлаа. Сая өөрөө ярьж байсанчлаи хэнд ч хэрэг болохгүй болсоор уджээ. Мазаринийн тушаал түүнд сайн ёр шиг санагдлаа. Рошфорын хувьд гэвэл тэр үг түүнийг сэрхийлгээд явчихлаа. Тасалгаанд ороход Мазарини бараг тэр цагийн гэлэнгүүдийнх шиг даруухан хувцастай бичгийн ширээний ард сууж харагдана. Гагцхүү нөмрөг, оймс нь л улбар өнгөтэй ажээ. Үүд дахин хаагдав. Рошфор Мазаринийг зэрэвхэн харвал тэдний харц тулгарлаа. Сайд урьдынхаараа үсээ сайтар самнаж. буржийлгасан, үнэртэн танартан түрхсэн, арчилж янзалсны ачаар яаснаасаа залуу харагдана. Рошфорын хувьд бол хэлэхийн эрхгүй. Шоронд таван жил хоригдсон нь Ришельегийн сайн нөхрийг хөгшрүүлж, хар үс нь бүр цайж, хүрэл өнгөтэй агсан царай нь бараг өвчтэй хүнийх шиг цонхийж машид доройтсон байв.Түүнийг хараад Мазарини: «Хойшид ямар ч ажил үйлд нэмэргүй болсон хүн шив, энэ чинь» гэх янзтай үл мэдэг толгой сэгсэрлзэ. Рошфорт зовлонтой удах шит санагдахаар нэлээд дуугүй байсны эцэст Мазаринн бөөн бичиг ягасан дотроос дэлгэсэн захидал авч Рошфорт үзүүллээ. - Суллаж өгөхийг гуйсан таны энэ захидлыг би эндээс оллоо. Та шоронд байсан юм уу? гэхэд нь Рошфорын хилэн дүрсхпйж: - Гэгээнтэн та үүнийг хэн хүнээс илүү сайн мэдэж байгаа юм шиг над санагдана гэж хариулбал: - Би юу? Огт үгүй шүү! Бастилид бүр их хамба Рншельегийн үед орсон олон хүн бий ,тэдний нэрийг ч мэдэхгүй гэсэнд: - Миний хувьд бол өөр хэрэг шүү дээдсээ, миний нэрийг та мэднэ, тухайлан гэгээнтэн таны тушаалаар намайг Шатлегаас Бастилнд шилжүүлсэн шүү дээ гэв. - Та тэгж бодож байна уу? - Би лавтай мэдэж байна. - Үгүй, би нээрээ санаж байна. Та урьд эзэн хатны хэргээр Брюссель явахаас татгалзаж байгаагүй биз? - Өө тийм үү! Жинхэнэ шалтгаан нь энэ байх нь ээ? Би тэгэхэд таван жил толгойтоо

ширгэтэл эргэцүүлж байлаа. Үүнийг гадарладаггүй ямар тэнэг хүн бэ! гэж Рошфор хэллээ. - Таны баривчлагдсан Шалтгаан тэр мөн гэж огт хэлээгүй байна. Миний үгийг зөв ойлгож үз, урьд нь та талийгаач их хамбын ажил хэргээр Брюссель яваад байсан атлаа эзэн хатны ажлаар болохоор явахаас татгалзсан билүү үгүй гэж л өрдөө асуусан юм. - Тухайлан талийгаач их хамбын ажил хэргээр би тийшээ очиж байсан шалтгаанаас болоод эзэн хатны хэргээр бн тийшээ очиж чадахгүй байсан юм. Брюссельд би бэрх үед очсон хүн, XIII Людовик хааны шадар хүн Шале Их хамбын эсрэг хуйвалдаанд оролцсон учир цаазлуулах үеэр тэр шүү дээ. Шалегийн их ванд явуулах бичиг захидлыг би замаас нь олж авах үүрэгтэй очсон, тэгтэл намайг тэнд таниад золтой тасар тасдаж хаяагүй ээ. Би тийшээ хэрхэн эргэж очиж болохсон билээ? Би эзэн хатанд тус болохын оронд хөенөөж орхих байсан шүү дээ. - За тэр шүү, Рошфор хонгор минь, хүний сайн санаа заримдаа ннгэж буруу зөрүүгээр ойлгогддог юм даа. Эзэн хатан таныг зүгээр шууд л татгалзлаа гэж үзэж шүү дээ, Их эзэгтэй ер нь талийгаач их хамбын үед танд дургүйцэх олон шалтагтай байсан байх шүү! гэлээ. Рошфор тоомжиргүй инээвхийллээ. - Дээдсээ, би нэгэнт эзэн хатны эсрэг тэмцэхэд нь Ришельед сайн тусалж байсан болохоор их хамбыг таалал болсны дараа бүхэл ихэс дээдсийн эсрэг тэмцэлд танд мөн сайн зүтгэж чадна гэдгийг та ойлгож болох л байсан даа гэв. - Үгүй шүү, Рошфор, би чинь бүх эрх мэдлийг ганцаар барих гэж тэмүүлдэг Ришелье шиг хүн биш, жирийн нэг сайд, өөрөө эзэн хатны зарц болохоор над өөрийн тусгай зарц хэрэггүй. Их эзэгтэй хачин гомдомтгойг та эс мэдэх биш. Таны татгалзсаныг дуулаад өөртэй гойд дайсагналцсанд тооцжээ. Таны айхавтар чадалтай, тэгэхлээр хүчирхэг дайсач болохыг санан, хонгор Рошфор таныг аюулгүй болгогтун гэж над тушаасан хэрэг. Тийм янзаар та Бастилид орж шүү дээ. - Дээдсээ нэгэнт би эндүүрлээр Бастилид орж таарсан хойно- .. гэж Рошфорыг хэлтэл Тийм, тийм, бүгдийг засаж залруулж болно гэж Мазарини үгийг нь таслан хэлээд - Та тодорхой үйл явдлын учрыг ойлгох чадвартай хүн, нэг учрыг нь ойлговол цааш гүйцээн бүтээж чадна гэв. - Их хамба Ришелье тэгж үздэг байсан. Түүнтэй таны санал нийлж байгаад тэрхүү их хүнийг би улам гүнээ бишрзх боллоо. - Тэр үнэн шүү, их хамба юуны өмнө улс төрийн бодлоготон хүн, түүгээрээ надаас хол давуутай. Би бол энгийн цайлган цагаан, ёстой франц маягийн илэн далангүй зантай, тэр маань эргээд их хор болох юм гэв. Рошфор инээмсэглэж орхихгүйн тулд уруулаа хазлаа.

- За шулуухан ажил хэргээ ярья. Над сайн нөхөд, үнэнч зарц нар хэрэгтэй байна. Над гэдэг маань чухамдаа эзэн хатанд гэсэн үг шүү дээ. Бүхнийг өөрийнхөө санааны зоргоор хийдэг байсан их хамба Ришельетэй адилгүй, би бол бүгдийг зөвхөн эзэн хатны даалгавраар гүйцэтгэдэг хүн. Тийм учраас би хэзээ ч түүн шиг суут их хүн болохгүй, гэхдээ би хүн мөсөөр сайн үүнийгээ Рошфор танд нотлон үзүүлнэ гэж найдаж байна гэж хэллээ. Үе үе хорт могой чихрах адил зэвүүн өнгө илрэн сонсдох энэ нялуун дууг Рошфор сайн мэдэх бүлгээ. - Гэгээнтэн таны дурсаж байгаа хүн мөсийг өөрийн туршлагаар би муухан мэдэж байгаа боловч дээдэс танд итгэхэд бэлэн байна гээд Сайд өөрийн эрхгүй давхийн хөдлөхийг ажаад - Намайг таван жил Бастилид суусныг та битгий мартаарай, ер нь гяндангийн торны цаанаас юм их гажуу харагддаг юм шүүдээ гэвэл; - Рошфор гуай минь таны хоригдсонд би буруугүй гэдгээ танд хэлсэн шүү дээ. Эд бүгд их эзэгтэйн хийсэн хэрэг... Хаан угсаат бүсгүй хүний хилэн, та ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ тэр хилэн хурдан гарна, тэгээд л бүх юм мартагдана... гэсэнд - Пале- Рояльд бараа бологсдын дунд, найр цэнгэлээр таван жил өнгөрөөхдөө эзэн хатан бүгдийг мартсан гэдэгт дуртай үнэмшинэ. би тэгэхэд тэдгээрийг чинь Бастилид өнгөрөөлөө шүү дээ гэв. - Бурхан минь, Пале- Роялийн амьдралыг хонгор Рошфор та тийм гойд зугаатайд битгий бод. Юу гэсэн үг вэ, огт тиймгүй шүү та минь! Манай энд чинь аягүй таагүй зүйл бишгүй нэг байна, нээрээ шүү. За энэ тухай яриад юу хийх вэ. Бид ердийнхөөрөө шулуун цагаанаар ярилцах гэсэн юм. Де Рошфор та манай талд байна уу, хэлж орхиоч? гэв. - Тэгэлгүй яах вэ дээдсээ. Түүнээс илүү сайн юм над хаана байх билээ, гэхдээ юу болж байгааг би огтхон ч мэдэхгүй байгаа шүү дээ. Бастилид улс төрийн талаар цэрэг, хуягуудтай л ярилцана. Үйл явдлын тухай тэд чинь юу ч мэддэггүй улс юм шүү дээ дээдсээ. Юу болсон тухай би зөвхөн Бассомпьерийн үгнээс л сонссон. Ингэхэд тэр маань арван долоон өндөр язгуурт хоригдлын нэг хэвээр л байгаа юу? - Тэр чинь үхчихсэн шүү эрхмээ, их том гарз болсон. Эзэн хатанд үнэнч хүн байсан, гэтэл үнэнч хүн гэдэг ховор юм даа. - Тэгэлгүй яах вэ, тэгээд ч үнэнч хүн олдвол та Бастилид аваачаад хийж орхих хойно доо гэж Рошфорыг хэлэхэд - Нөгөө талаар үнэнчийг ингэхэд юугаар нотлох юм бэ? Гэвэл - Ажил үйлээр! гэж Рошфор хариуллаа. - Тиймээ тийм, ажил үйлээр! гэж сайд бодолхийлэн дуугараад, - Ажил үйл бүтээдэг хүмүүсийг хаанаас олох юм бэ? гэв.

Рошфор толгой сэгсэрлээ. - Тийм хүмүүс дутагдах гэж ер байхгүй шүү, эрхэм дээдсээ ганцхан та муу хайж байна. - Муу хайж байна гэнээ? Та юу гэж хэлэх гэж байна эрхэм Рошфор гуай? Над зааж хэлээд өг. Талийгаач их хамбатай дотно байсан явдал таныг их зүйлд сургасан байх ёстой. Тэр үнэхээр суут их хүн байж дээ! - Өчүүхэн сургаал үг хэлбэл та над уурлахгүйсэн болов уу? - Би юу? Огт үгүй! Хүн бүхэн хэлэх юмаа шууд л нүүрэн дээр хэлдэг юм шүү дээ та мэднэ биз дээ. Хүмүүс надаас айхгүй, над сайн байгаасай гэж хүсдзг юм. - Дээдсээ, миний шоронгийн тасалгааны ханан дээр хадаасаар нэг цэцэн үг бичсэн байдаг юм. - Ийм үг. Эзэн ямар бол... - Мэднэ, мэднэ, зарц пь дууриана гэдэг шүү дээ. - Үгүй, дорд хүмүүс нь гэсзн байдаг юм. Тэр өчүүхэн засварыг таны саяын ярьсан шиг үнэнч шударга зүтгэгч хумүүс сэтгэлээ засах гэж оруулсан юм. Энэ цэцэн үг тэгээд ямар утгатай юм дээ. - Энэ бол Ришелье үнэнч сайн хүн олон арваар нь дороо ажиллуулж чаддаг байсан л гэсэн үг. - Их хамба уу? Үгүй түүнийг чинь тал талаас нь хутганы үзүүр заналхийлдэг байсан шүү дээ! Тэр чинь амьдралынхаа туршид ердөө л хатгах жадыг хариулж зайлуулж явсан шүү дээ. - Зарим үед хэдий хүчтэй цохилт байсан боловч чннь хариулж чадаад л байсан. Түүнд заналт дайснууд авч мөн чин үнэнч хань нөхөд байсан билээ. Харин тийм л хань нөхөд над хэрэгтэй байна гэв. д'Артаньянд өгсөн амаа биелүүлэх цаг боллоо гэж бодоод. - Хянуур соргог их хамбатанг зуу дахин давж дийлж байсан лут чадмаг хүмүүсийг би мэднэ. Тэд их хамбын бүх торгон цэрэг, туршуулыг ялахаар эр зоригтой байсан. Тэд хэдүүлэхнээ, мөнгөгүй, бусдын ямap ч дэмжлэг тусламжгүйгээр нэгэн их эзэн хатны толгойд титмийг нь тогтоон өгч их хамбыг уучлал өршөөл гуйхад хүргэсэн юм даа. Рошфор өөрөө итали эрийн хүсэн хүлээж байсан зүйлийг ярьж эхэлсэнд Мазарини догроо инээвхийлэн байж: - Таны ярьж байгаа тэр хүмүүс чинь их хамбад огтхон ч үнэнч сайн биш, харин ч түүнтэй тэмцэлдэж байсан юм биш үү.

- Тиймээ, тэгж тэмцэлддэггүй байсан бол тэд илүү их өршөөл хүртэх байсан юм, харамсалтай нь тэд одоо таны сайн нөхөд олж өгөхөөр мэрийж байгаа энэ эзэн хатанд үнэнч байсан юм. - Эд бүгдийг та хэрхэн мэддэг билээ гэж асуухад: - Тэр хүмүүс тэгэхэд миний өштөн байж миний эсрэг тэмцэж байсан, өөрөө би тэдэнд чадах хэрээрээ гай тарьж явсан, тэд ч над хангалттай сайнаар хариу барьж байсан болохоор би мэдэж байна. Над голоосоо өширхөх шалтгаантай тэдний нэг нь долоон жилийн өмнө надыг илдээр айхавтар бүлж билээ. Тэр хүнд гурав дахь удаагаа бүлүүлсэн нь тэр... Бидний хуучин тооцоо түүгээр хаагдсан даа. - Үгүй ер, гэж Мазарини гайхам цайлганаар сүүрс алдаад, - Тиймэрхүү хүмүүс над мөн ч их хэрэгтэй байна даа! Гэсэнд - Дээдсээ, тэдний нэг нь зургаан жил гаруй таны гар дор байсаар атал та түүнийг юунд ч тус болохгүй хүнд тооцсоор банна шүү дээ. - Тэр чинь хэн бэ? - д'Артаньян гуай шүү дээ. - Тэр гаскон хүн үү дээ! гэж Мазарини ихэд гайхсан дүр сурамгай үзүүллээ. - Тэр гаскон хүн чинь нэгэн эзэн хатныг аварч, овжин сийрэг, шалмаг чанар хэрэгтэй явуулга дээр Ришельег тун балчир банна гэдгээ өөрөө хүлээхэд хүргэсэн эр дээ. - Нээрээ юу? гэж гайхсанд: - Гэгээнтэн танд ярьсан бүгд үнэн гэв. - Эрхэм Рошфор гуай та дэлгэрэнгүй ярьж өг л дөө гэж гуйвал; - Дээдсээ, тэр чинь тун хэцүү хэрэг гэж цаадхи нь инээмсэглэв. - Үгүй, тэр чинь өөрөө над яриад л өгнө шүү дээ. - Эргэлзэж байна шүү, дээдсээ - Яагаад тэр билээ? - Яагаад гэвэл энэ чинь бусдын нууц. Яагаад гэвэл танд гэж хэлэхэд хүчирхэг их эзэн хатны нууц - Тэр тэгээд ганцаар тийм гавьяа байгуулсан хэрэг үү? гэж асуувал

- Үгүй, дээдсээ, түүнтэй гурван зоригт нөхөр нь, таны хайж байгаа шиг эр зоригт гурван хүн явж тусалсан юм..? гэв. - Таны ярьснаар тэд хоорондоо бат нөхөрлөж байсан юм шнв дээ? - Дөрвүүл нэг хүн шиг, дөрвөн зүрх нэгэн цээжинд цохилох мэт холбоотой байсан. Тэд дөрвүүл тэгээд хичнээн их юм хийсэн гэж санана! - Рошфор гуай, хонгор мннь та миний сонсохсон гэх хорхойг бүр хүргэж орхилоо. Та тэр явдлыг үнэхээр над ярьж өгч болохгүй юм гэж үү дээ? - Үгүй. гэхдээ дээдэс танд би сайхан үлгэр ярьж өгч болох юм шүү. - Эрхэм Рошфор та ярьж үз. Би үлгэр сонсох хачин дуртай. Хамбын овжин залихай царайгаар цаад санааг нь гадарлах гэж Рошфор мэрийн ажиж;- Дээдэс та яриулахсан гээд байна уу? гэвэл - Тийм гэм, гэхэд нь; - Тэгвэл таны тааллаар болъё. Эрт урьд нэг эзэн байжээ. Ертөнцийн аугаа их гүрний нэгийг эзэгнэсэн хүчирхэг их хатан байж дээ. Урьд нь эзэн хатанд гойд сайн байсан нэг их сайд түүнд эргэж айхавтар хор хүргэх муу санаа өвөрлөжээ. Дээдэс та ухаан санаагаа битгий зовоо, тэдний нэрсийг ер тааж чадахгүй, хатны эзэгнэн байгаа улс оронд таныг ирэхээс өнө эрт тэр бүхэн болсон юм. Тэгтэл хааны ордонд баян чинээлэг, царайлаг сайхан, хээнцэр дэгжин нэг элчин төлөөлөгч хүрч ирээд бүсгүйчүүл цөм түүнд ухаан жолоогүй сайн болж, эзэн хатан хүртэл өөр юугаар ч орлуулж үл болох гайхамшгийн сайхан эрдэнийн чимэг түүнд бэлэглэж гэнэ. Мэдээжээр, найрамдал тогтоох үүргээ сайн гүйцэтгэсэнд нь л дурсгасан хэрэг. Уг чимгийг эзэн хатанд хаан бэлэглэсэн байсан болохоор ойрын хугацаанд болох өргөн цэнгэл дээр уул чимгээ зүүж ирэгтүн гэж тушаах санааг хаанд сайд төрүүлжээ. Уул чимэг элчинд байна, элчин өөрөө хөх цэнхэр далайг гатлан алс одсон гэдгийг сайд баттай дуулж мэдсэн байлаа. Их эзэн хатагтай албат иргэдийнхээ адгийн муугийнх нь адил хөнөөлийн даваан дээр очжээ. Хатан өндөр дээд суудлаасаа халихад хүрэх байв гэхэд: - Тэгэлгүй яах вэ! гэж Мазарини дуугарав. - Дээдсээ, тэгтэл дөрвөн хүн эзэн хатнаа аврахаар шийджээ. Тэр дөрөв хан хүү, ван ч биш, эрх мэдэл, эд хөрөнгө ихтэй ч хүмүүс биш байв. Эр зориг, тэнхээ шандастай гap, урт илднээс өөр юу ч үгүй дөрвөн цэрэг эр байж гэнэ. Тэд аян замд гарчээ. Сайд тэдний хөдөлснийг мэдэж тэднийг уг газарт нь хүргэлгүй саатуулах хүмүүсээр газар сайгүй отлого хийлгэв. Гурвыг нь тэднээс тоогоор хавьгүй давуу дайсан жагсаалаас гаргасан боловч нэг нь боомт хүрч, барьж саатуулах гэсэн хүнийг алаад юмуу шархдуулж орхиод тэнгис далайг гаталж чимэг зүүлтийг эзэн хатанд хүргэж ирсэнд нөгөө товлосон өдөр хатан түүнийг энгэртээ зүүж чаджээ. Энэ хэрэг золтой л сайдыг хөнөөсөнгүй. Тийм гавьяаны тухайд дээдэс та юу гэмээр байна?

- Гайхалтай! гэж Мазарини бодолхийлэн дуугарав. - Тиймэрхүү үйлс арваар нь үйлдсэнийг би мэднэ гэхэд; Мазарини хариу юм хэлсэнгүй эргэцүүлж суув. Хэдэн хүвь өнгөрлөө. - Дээдэс танд надаас өөр асуух зүйл үгүй юу? гэж Рошфорыг асуухад - Тэгэхлээр тэр дөрвөн хүний нэг нь д'дАртаньян байсан гэж та ярьж байх шив? гэхэд. - Тэр чинь уг хэргийг толгойлсон юм гэв. - Бусад нь ямар хүн байсан юм бэ? гэж асуусанд: - Дээдсээ, д'Артаньянд өөрөө тэднийгээ нэрлэх завшаан олгоё. Тэд миний биш, түүний нөхөд байгаа юм, д'Артаньян л тэдэнтэй холбоотой байсан. тэдний нэрийг нь ч мэдэхгүй гэлээ. - Эрхэм Рошфор та над итгэхгүй байна. Гэхдээ ялгаагүй би юу ч нуухгүй, илэн далангүй ярина. Над та, д'Артаньян, тэд бүгд хэрэгтэй байна. - Та нэгэнт миний хойноос явуулж, би ирчихээд байгаа хойно дээдэс надаас эхэл. Тэднийг дараа нь бол. Миний сониуч зан гаргаж байгаад битгий гайхаарай. Таван жил шоронд өнгөрүүлэхээр чинь одоо хаашаа явуулах бол гэж догдлох л юм байна шүү. - Эрхэм Рошфор та миний итгэмжилсэн хүн болно. Бофор гүнгийн хоригдож байгаа Венсенд та очиж түүнийг нүд салгалгүй цагдах болно. Юу! Та янз нь дургүй байнаа? гэхэд нь - Та над болшгүй юм хэлж байна даа гээд Рошфор урам хугаран толгойгоо унжууллаа. - Яагаад болшгүй гэж? Яагаад болдоггүй байдаг билээ? - Яагаад гэвэл Бофор гүн миний дотно нөхөр, чухамдаа гэвэл би түүний дотно неөхдийн нэг. Миний төлөөнөө эззн хатанд түүний ам өгч байсныг дээдэс та мартсан гэж үү? - Бофор гүн тэр цагаас хойш төрийн дайсан болсон шүү дээ. - Дээдсээ. тэгсэн байж болно, гэхдээ би өөрөө хаан, эзэн хатан ч биш сайд ч биш болохоор Бофор гүн миний дайсан бишээ, таны даалгаврыг хүлээн авч чадахгүй нь. - Үнэнч шударга байх гэдэг чинь үүнийг хэлдэг юм бий! Танд баяр хүргэе. Рошфор гуай таны үнэнч шударга чинь танд тун яльгүй үүрэг оногдуулдаг юм байна. - та болгоо, зөвхөн Венсенд шилжихийн тулд, юу гэж Бастилиас гарах хэрэг вэ, ердөө л нэгшоронг нөгөөгөөр солино гэсэн үг шүү дээ. - Шуудхан л Бофорын намын хүн гэдгээ хэлж орхи тэр чинь адаглаад илэн далангүй үнэнээ хүлээсэн жэрэг болно.

- Дээдсээ, би тун ч удаан хоригдон суусан болохоор одоо зөвхөн ганц намд, тухайлан эрүүл агаарын намд л нэгдэн нийлэхийг мөрөөдөж байна. Надыг хаана дуртай газраа ажлаар явуул, дуртай хэргээ даалга, гэхдээ болбол эрүүл агаарт л явуулж өгнө үү гэж гуйв. Мазарини дооглонгуйгаар, - Эрхэм хонгор Рошфор гуай минь, таны зүтгэх хичээл дэндэж байна. Та өөрийгөө залуу зандан хэвээр мэт санах юм. Сэтгэл санаагаар залуу байгаа чинь сайхан боловч таны тэнхээ одоо хүрэхээ больжээ. Одоо танд хэрэгтэй ганц зүйл бол амралт мөн, миний үгэнд итгэгтүн гээд- Алив хүн байна уу! гэж дуудав. - Ингэхэд дээдэс та миний хувьд ер юм шийдсэнгүй юу? гэвэл - Хаанаас, би нэгэнт шийдэж орхиод байна гэв. Бернуйн орж ирлээ. - Харуулын хүн дууд гээд,- Миний дэргэд байгтун! гэж шивнэлээ. Харуулын цэрэг орж ирсэнд Мазарини хэдхэн үг бичээд зурвасыг түүнд өгч: - де Рошфор гуай баяртай гээд толгой дохив. Рошфор хүндэтгэн мэхийгээд,- Дээдсээ, янз нь намайг дахин Бастилид хүргэх нь нээ, гэхэд - Та тун сүрхий гадарлаж байна гэв. - Дээдсээ, би тийшээ буцаж очлоо. Гэхдээ та намайг ашиглалгүй том алдаа хийж байна, нээрэн шүү. - Миний өштөнгүүдийн сайн нөхөр таныг уу даа! - Тийм юмыг чинь яая гэх вэ? Намайг өштөнүүдинйхээ өштөн болгох нь таны дурын хэрэг шүү дээ. - Рошфор гуай та өөрийгөө арай энэ хорвоо дээр ганцаараа гэж боддог юм биш биз? Танаас илүү сайн хүмүүс би лавтай олж чадна. - Дээдэс танд амжилт хүсье. - За яамай, явж үз, явагтун. Ингэхэд Рошфор та над юм бичээд хэрэггүй шүү, таны захидал тэртэй тэргүй үрэгдэж орхих болно. - Янз нь би өөрийнхөө биш, бусдын тусын тулд халуун нурам улаан гараараа ухаж ухаж орхив бололтой. д'Артаньяныг хэрхэн магтсанаа одоо өөрт нь ярьж өгөхөд таалахгүй бол түүний аяд нийцүүлэх ерөөс амаргүи гэсэн үг болох вий гэж Рошфор гарч явахдаа аман дотроо үгэллээ.- Намайг хааш нь авч яваа юм бол гэж гайхав. Үнэхээр түүнийг д'Артаньяны хүлээж буй үүдний өрөөгөөр гаргахын оронд нарийн шатаар авч одлоо. Гадаа хашаанд бүхээгтэй тэрэг, хамгаалах дөрвөн цэрэг байсны дотор анд нөхөр нь харагдсангүй. «Тийм бий! Энэ чинь байдлыг их өөрөөр эргүүлж байна. Гудамжинд түрүүчийнх шигээ их хөл хөдөлгөөнтэй байгаа бол бурхны авралаар хоригдлыг манахаас илүү

үйл бүтээх чадвартай байгаатаа Мазаринид харуулж өгөхийг хичээнэ» гэж Рошфорт бодогдлоо. Рошфор тэгээд хорин настай залуу шиг тэргэнд хөнгөхнөөр үсрэн оров.

IV. АВСТРИЙН АННА ДӨЧИН ЗУРГААН НАС СҮҮДЭРТЭЙДЭЭ Мазарини Бернуинтэй хоёул үлдээд хэсэг зуур бодол болон суулаа. Одоо тэрээр их зүйл олж мэдсэн авч бүгдийг бас дуулаагүй л байлаа. Төрийн зүтгэлтэн Бриенн дурдатгалдаа Мазаринийг тоглоомд булихайламхай гэж бичсэн. Түүнийгээ өөреө «давуутай байдлаа ашиглах» гэж нэрлэдэг ажээ. Сөрөг талынхаа бүх нууцыг бүрэн мэдэхээс нааш д'Артаньянтай тоглоомоо эхлээд хэрэггүй гэж тэр шийджээ. - Та ямар тушаал буулгахсан бол? гэж Бернуинийг асуухад - Би эзэн хатантай уулзана, зам гэрэлтүүлж аль гэв. Бернуин лаа аваад түрүүлж одов. Мазаринийн тасалгаа нууц хонгилоор эзэн хатны байртай холбоотой, тэр хонгилоор их хамба дуртай цагтаа Австрийн Анна дээр очно. Бернуин нарийн хонгилоор явсаар хатны унтлагын өрөө хүрвэл тэнд Бове авгай байв. Оройтсон энэ хайр дурлалын нууцыг тэр хоёрт итгэн дааттасан юм байж. Бове авгай их хамба ирснийг мөргөлийнхөө өрөөнд XIV Людовик залуу хаантай хамт байсан Австрийн Аннад айлтгахаар одлоо. Австрийн Анна хүнхэр зөөлөн сандалд сууж ширээ тохойлдоод хивсэн дээр хэвтэж дайн тулааны тухай зузаан ном эргүүлэн байгаа хаан хүүгээ гэлжийсхийн харна. Австрийн Анна хаан язгууртны барилаар ихэмсгээр уйтгарлаж чадна, заримдаа унтлагын юм уу, мөргөлийн өрөөнд орж ном унших ч үгүй залбирах ч үгүйгээр бүтэн цаг сууна. Хаан манай тооллын өмнөх I зууны латинийн түүхч Квант Курцийн зохиосон Македонийн Александрийн аян дайны тухай зураг бүхий ном барьжээ. Бове авгай их хамба Мазарини ирснийг мөргөлийн өрөөний үүдэн дээрээс айлтгав. Хүү өрөөсөн өвдөг дээрээ өндийгөөд хөмсөг зангидан: - Тэр хүн яагаад бараалхах зөвшөөрөл асуулгалгүй хүрч ирдэг билээ? гэж эхээсээ асуулаа. Аннагийн царай үл мэдэг улайгаад: - Тэргүүн сайд өнөөгийнх шиг ийм бэрх цагт болж байгаа бүх хэргийн тухай эзэн хатанд бараа бологсдын дунд элдэв яриа хөөрөө дэгдээлгэхгүйгээр дуртай цагтаа илтгэж байх нь чухал юм гэж хэлэхэд: - Үгүй Ришелье ингэж ороод ирдэг байгаагүй байхаа, гэж хүүг зөрөхөд; - Ришелье хэрхдэг байсныг та яаж мэдэх юм бэ? Та тэгэхэд бүр нялх байсан, яадаг байсныг санахгүй шүү дээ гэвэл - Би санаж байгаа юм бишээ би зүгээр хүмүүсээс асуусан чинь тэгдэггүй байсан гэсэн гэхэд

- Хэн танд үүнийг хэлэв? гэж Аниа дургүйцэж байгаагаа нуухыг хичээн асуув. - Хэн гэнээ? Өөрийнхөө асуусан зүйлд хариулж өгдөг хүний тухай асуултанд хэзээ ч хариулах хэрэггүйг би мэднэ, тэгэхгүй бол хэн ч над дахиад юу ч хэлж өгөхгүй болно гэж хүү хэлэв. Тэр үеэр Мазарини орж ирлээ. Хаан номоо хумхиж босон ширзэн дээр тавиад, их хамбыг зогсоохын тулд өөрөө суусангүй. Мазарини тэр байдлыг хянуур ажиглаж тэр үндсэн дээр түрүүн нь юу болж байсныг гадарлах гэж мэрийнэ. Тэрээр эзэн хатныг хүндэтгэн мэхэсхийгээд хаанд гүнээ мэхийн ёслоход хүү хайнгадуухан толгой дохив. XIV Людовик багаасаа аван их хамбыг ийнхүү үзэн ядах болсон агаад тэрхүү сэтгэлээ ингэж илчлэн харуулсанд эзэн хатан хүүгээ харцаараа буруушаав. Тэгээд сайдын амар мэнд мэдсэний хариуд хүчээр инээмсэглэсэн боллоо. Мазарини эзэн хатныг ганцаар үлдсэн хойно л сая орж ирдэг зантай атал тийнхүү гэнэт хүрч ирсний нь шалтгааныг царайгаар нь гадарлах гэж хатан хаан мэрийнэ. Сайдыг толгойгоо үл мэдэг дохиход эзэн хатан Бове авгайд хандан: - Хаантан нойрсох цаг боллоо. Ла Портыг дууд гэв. Людовик хүүг унтах болж гэж ззэн хатан өмнө нь хоёр гурав дахин сануулсан боловч хүү жаахан байя гэж аргадан гуйгаад байжээ. Энэ удаа харин юу ч хэлсэнгүй зөвхөн царай нь зэвхийж, уруулаа хазлаа. Хувийн дараа Ла Порт орж ирэв. Хүү эхийгээ үнсэлгүй шууд түүнийгтосон одсонд: - Луй, ингэхэд та яагаад надтай салах ёс хийгээгүй билээ? гэж Анна асуувал - Их эзэгтэй таныг над уурласан гом байх гэж би бодлоо. Та намайг хөөж байна гэхэд - Би таныг хөөгөөгүй, гэхдээ танд дөнгөж сая салхин цэцэг хүрээд өнгөрсөн, та сайн тэнхэрч гүйцээгүй байгаа орой болтол суух танд амаргүй шүү дээ гэсэнд - Өнөөдөр парламентад очиж, ард олны дургүйцлийг ингэтэл төрүүлж буй тэр гайтай хуулиудад гарын үсэг зуруулахдаа та над хүнд байж болно гэж айгаагүй шүү дээ гэв. - Их эзэнтэн, лааг хэнд өг гэж таалахсан бол? хэмээн Ла Порт яриаг өөрчлөх санаатай өгүүлбэл - Манчини л биш бол өөр хэнд ч яах вэ. Ла Порт, гэж хүү чангаар хариуллаа. Манчини гэдэг нь Мазаринн ач жаал хүү, түүнийт их хамба хааны дэргэд бараа бологч болгосон юм байж, хаан тэгээд сайдад өшрөхдөгийнхөө адил хүүд муу байх болжээ. Хаан эхийгээ үнсэлгүй, их хамбатай салах ёс хийлгүй гарч одов. - Энэ чннь их сайн даа! Эзэн хааныг хуурамч ёсорхдоггүй болгон хүмүүжүүлж байгааг харахад аятайхан байна гэж Мазаринийг хэлэхэд

- Энэ чинь юу гэсэн үг вэ? гэж эзэн хатан хулгасхийн асуув. - Хааны гарч одож буй байц нь илүү тайлбар хэрэггүй мэт санагдана. Над тун дургүй байдгаа их эзэнтэн нуух гэж нэг их оролддоггүй юм. Гэхдээ энэ бол миний бие, их эзэгтэй танд үнэнч байдаг шигээ түүнд үнэнч сайн байхад саад болдоггүй билээ. - Их хамба та үүнийг уучилж үз, бага хүүхэд болохоороо таны ач тус хэр ихийг ойлгохгүй байгаа юм гэвэл их хамба инээмсэглэв. - Гэхдээ та лав нэн чухал нэг хэргээр ирсэн байлгүй? Юу болов? гэж эзэн хатан асуув. Мазарини сууж, чухамдаа гэвэл том зөөлөн сандал дээр тарайгаад гунигтайгаар; - Та л над нөхөрсөг сайн сэтгэл гаргаж намайг дагаж итали явахгүй юм болжгэм бид мөдхөн салах болж байх бололтой гэхэд - Яагаад тэр билээ? гэж эзэн хатан асуув. - Яагаад гэвэл «Тисба» дуурьт дуулдагчлан: Бидний нандин хайрыг Бүхэл хорвоо дайсагнана гэж дуулдагтай адил юм болоод байна гэж Мазарини хариулахад - Та тохуу хийж байна уу эрхмээ гэж эзэн хатан дууны өнгөнд урьдынхаа ихэмсэг сүрийг бага боловч үзүүлэхийг хичээн өгүүлсэнд, - Их эзэгтэй минь би огтхон ч тоглоогүй байна. Миний үгэнд итгэ, харин ч бүр уйлмаар байна, тэгэх шалтгаан ч байна. Яагаад гэвэл Бидний нандин хайрыг Бүхэл хорвоо дайсагнана гэж танд нэгэнт хэлсэн билээ. Та өөрөө тэр хорвоогийн нэгэн тоос болохоор та мөн намайг орхин одож байна гэв. - Их хамбатан та юу хэлэх гээд байна? - Бурхан минь хэд хоногийн өмнө та Орлеаны ванд тухайлбал түүний үгэнд тун тааламжтай мишээж байсныг би хараагүй юм гэж үү. - Тэр над юу гэж ярьсан юм? - Тэр чинь: «танай Мазарини л замын саад бул хар чулуу болж байна. Түүнийг хөөж явуул. Тэгвэл бүх юм сайн сайхан болно» гэж хэлсэн гэв.

- Та надаар яалгах санаатай байна? - Өндөр их эзэгтэй минь! Таны эзэн хатан болохыг би сайн мэдэж байна. - Сүрхий ч хаан төр бол доо! Энд чинь Пале- Роялинн дуртай бичээч, дуртай нэг тайж л захирамж буулгаж сууна шүү дээ - Гэхдээ, та өөрийнхөө санаанд нийлэхгүй байгаа хүмүүсийг холдуулчих бүрэн эрх мэдэлтэй байгаа шүү дээ. - Зүгээр л өөрийн чинь санаанд нийлэхгүй буй хүмүүсийг гээд хэлчих. - Над уу даа? гэж дуу алдсанд - Тэгэлгүй яах вэ! Түрүүчийн хаанчлалын үед хорин жил хавчигдан хяхагдаж байсан де Шеврез хатанг та хөөж зайлуулаагүй гэж үү? гэв. - Хов хутгуурын эзэн! Ришельегийн үед эхэлсэн муу явуулгаа миний эсрэг үргэлжлүүлэхийт санаархсан юм. - Надтай сайн хэвээр байхын тулд л хааны хайр сэтгэлийг эс хайхарсан, миний дотно үерхдэг Отфор хатанг хэн хөөж явуулсан билээ? - Олхиогүй ааштай амьтан, орой бүр таны хувцсыг тайлж өгөхдөө хувраг хүнд хайртай сайн болж хойд насаа хөнөөлөө гэж танд үглэдэг байсан, хувраг их хамба хоёрын ялгааг та сайн мэдзж байгаа шүү дээ. - Бофорыг баривчил гэж хэн тушаасан билээ? - Бофор бол самуун дэгдээгч, намайг алах хэрэггэй гэж шулуухан хэлдэг этгээд! - Таны өштөн, бол миний өштөн мөн гэдгииг их хамба та сайн мэдэж байгаа шүү дээ. - Энэ чинь багадаад байна, их эзэгтэй минь. Дээр нь бас л таны нөхөд миний нөхөд байх нь чухал байна. - Миний нөхөд гэнээ... гэж эзэн хатан толгой сэгсрээд - Харамсалтай нь над одоо нөхөд гэх юм алга даа гэв. - Танд зовлонтой хүнд өдрүүдэд нөхөд олдож байсан юм чинь, жаргах цагт нөхөд яагаад үгүй байх билээ? - Яагаад гэвэл би жаргалд ташуурч нөхдөө умартсан юм. Анх удаа цөллөгөөс буцаж ирээд өөрийнхөө төлөө гай зовлонд өртөгсдийг үл тоомсорлон орхиод, дараа нь дахин цөлөгдөхдөө эргээд өөрийг нь цөм ойшоож үзэхээ больсон учир ор ганцаардаж, төрсөн хүү нь хүртэл үзэхгүй болсноор Кельнед нас нөхцсөн Мария Медичи шиг болсон хүн.

- Үгүй, эндэгдлийг засах хугацаа бас байж мэднэ шүү дээ? Түрүүчийнхээ нөхдөөс хайж үзээч гэж их хамба дуугарав. - Та юу гэж хэлэх гээд байна? - Ердөө л саяны хэлдэг. Та хайж үз л дээ. - Үгүй, би эргэн тойрон хичнээн ч харсан найдаж болох хүн хэн ч алга байна.Хааны авга ах Орлеаны ван ердийнхөөрөө шадар дотно хүнийхээ эрхшээлд байна. Өчигдөр тэр нь Шуази байсан өнөөдөр Ла Ривьер байна, маргааш хэн нэг хүн болно. Хан хүү Конде ширээтийн / Ширээт гэдэг католик шашинд сүмийн даа ламын туслах, орлогч нь энэхүү өгүүлж буй үед хан хүү де Гонде буюу их хамба де Рец ширээт лам байжээ./ үгнээс гарахгүй, цаадхи нь өөрөө де Гемене хатны дуулгавартай зарц - Таныг өнөөгийн биш, хуучин сайн нөхдийнхөө дотроос хайхыг зөвлөсөн билээ. - Хуучин нөхдийнхөө дотроос гэнээ? гэж эзэн хатныг давтан асуухад: - Жишээ нь Ришельетэй тэмцэлдэх, тэр байтугай дийлж гарахад тус болж агсан хүмүүсийн дотроос... гэлээ «Энэ юун тухай үг цухуйлгаад байна?» гэж эзэн хатан их хамба руу болгоомжилсхийн харав. - Тиймээ. Их эзэгтэй та төрөлхийн хурц, зоримог оюуны ач. сайн нөхдийн тусламжтайгаар зарим үед өештөнийхеө дайралтыг няцааж чаддаг байжээ гэвэл - Би юу? гэж эзэн хатан дуу алдаад - Би хүлцэж л байснаас цаашгүй гэлээ. - Тиймээ, хүлцэхийн хамт ёстой л бүсгүй хүний ёсоор хариу өшөө авахад бэлтгэдаг байсан. За ажил хэргээ ярилцъя. Та Рошфорыг санаж байна уу? гэсэнд - Рошфор миний нөхдийн тоонд орохгүй, харин ч бүр хэзээний өштөн, их хамбын үнэнч зарц нь, Үүнийг та мэдшэ байх гэж санагдах юм. - Сайн мэддэг болохоор л бид түүнийг Бастилид суулга гэж тушаасан байхгүй юу даа. - Тэр тэндээсээ гарсан уу? гэж эзэн хатан асуув. - Зовох юмгүй. одоо ч тэндээ сууж байгаа, өөр ярианд орохын тулд л би түүнийг дурссан юм. Та д'Артаньяныг таних уу? гэж Мазарини эзэн хатны өөдөөс цоо ширтэн асуулаа. Түүгээрээ эзэн хатныг үнэхээр цочирдуулж чадав. - Гаскон эр үг алдчихлаа гэж үү дээ? гэж Австрийн Анна шивнэлээ. Тэгээд чангаар: - д'Артаньян гэнээ? Байзнаарай, тийм шүү, нээрээ энэ чинь танил нэр байна. д'Артаньян

чинь шивэгчингүүдийн нэгэнд маань сэтгэлтэй байсан шадар цэрэг биз? Хөөрхий бүсгүйд сүүлд хор өгчихсен юм даг гэхэд: - Ердөө тэгээд л гүйцээ гэж үү? гэж Мазаринийг асуухад, эзэн хатан түүний өдөөс гайхан харлаа. - Их хамба та намайг байцааж байх шив? - Юу боловч хариулах эсэх нь таны дурын хэрэг гэж Мазарини ердийнхөөрөө инээмсэглэн нялуун дуугарав. - Та юу хүсэж байгаагаа тодорхой шиг хэл, би мөн тэгж хариулъя хэмээн эзэн хатан унтууцаж эхэллээ. Мазарини мэхийн ёслоод, - Их эзэгтэй, тэнгэрээс над заяасан өчүүхэн мэдлэг чадвараа би танд зориулж байгаатай адил таныг нөхдөө надтай хуваалцаасай билээ гэж хүсэж байна. Байдал хүнд боллоо, шийдвэртэй хөдлөх хэрэгтэй байна. - Дахиад л нөгөө яриа! Бофорыг зайлуулаад энэ яриа дуусгавар боллоо гэж би бодож байсан юм гэж нх хатагтайг хэлэхэд - Тиймээ, та зам зуураа бүгдийг урсгах аюултай урсгалыг харж байснаас биш, тогтонго усыг анзаарсангүй. Тэгтэл дөлгөөн тогтонги усны аюулын тухай францын зүйр үг байдаг бус уу гэвэл - Цааш нь тэгээд гэж эзэн хатан шавдуулав. - Би таны тэр хан хөвгүүд, хэргэм зүүсэн зарц нар элдэв өчүүхэн олхиогүй амьтдаас өдөр бүр доромжлол хүлээж хүлцэж байна. Тэднийг хөнөөх бүх шижим миний гарт байгааг тэд мэдэхгүй, нэг өдөр бүгдийг нь өвдөг сөгтгөх андгай тавьсан хүний хорсол хилэн тийн хүү хүлцэхийн цаана нуугдаж байгааг мэдэхгүй байна. Бофорыг бид баривчилсан нь үнэн гэхдээ тэдний дотор хамгийн аюулгүй нь тэр л байсан юм. Цаана нь хан хүү Конде үлдээд байна шүү дээ. - Рокруагийн дэргэд ялалт байгуулагчийг уу! Түүнийг баривчлах гэж үү? - Их эзэгтэй минь тэр тухай би байн байн боддог гэхдээ италичууд бид хамгийн гол нь тэвчээр гэж хэлдэг юм. Кондегийн цаана Орлеаны ванг баривчлах хэрэгтэй байна. - Та ер юу яриад байна даа? Тэргүүн зэрэгт хан хүү, эзэн хааны авга ахыг шүү! гэж. дуу алдав. - Тэргүүн зэрэгт хан хүү, эзэн хааны авга ахыг биш, адгийн муу хуйвалдаачинг. Тэр чинь өнгөрсөн хааичлалын үед этгээдийн муу авиртаа хөтлөгдөн хийх юмаа олж цөхөж, эрх ямба горилои, хүн мөс, эр зоригоор өөрөөсөө илүү хүнд атаархаж, өөрийнхөө өчүүхэнд хорсохдоо

элдэв хорон муу яриа цуурхал тараагч, алив хуйвалдааныг өөгшүүлэгч, хаан язгуур угсааны хүн гэж үгэнд нь орсон зоригт эрчүүлийг турхирагч болж хувираад, тэднийг цаазын индэрт гарах болоход үгнээсээ няцсан этгээд. Үгүй, би тэргүүн зэрэгт хан хүү эзэн хааны авга ахын тухай яриагүй байна. Шаль Монмораиси, Сен- Морс нарыг алсан, одоо түрүүчийн тэр үүргээ дахин гүйцэтгэж, дайсан нь өөр, сүрдүүлж занахаас инээмсэглэхийг илүүтэйд үздэг болсноор дийлнэ гэж горилж байгаа этгээдийн тухай ярьж байна шүү. Гэхдээ тэр чинь эидүүрч байна.Ришелье үхсэн нь түүнд муу болсон. Тэгээд бүх эвдрэл хямралын эх үүсвэр болдог, мөн хуучин их хамба хорин жилийн туршид талийгаач хааны сэтгэлийг шаналгах зэвсэг болж өгсөн тэр хүнийг эзэн хатны дэргэд байлгах нь миний сонирхолд нийцэхгүй гэв. Аннагийн царай улайж, алгаар нүүрээ дарлаа. - Их эзэгтэй таны сэтгэлийг гутаах гэсэн санаа над өчүүхэн ч үгүй гэж Мазарини арай тайван атлаа гайхалтай эршүүд өгүүлээд- Эзэн хатныг, түүний сайдыг хүндэтгэж байгаасай гэж би хүсэж байна. Юу гэвэл хүн бүхний нүдэнд би бол ердөө л сайд шүү дээ. Олон хүний хэлдгээр намайг адгийн муу итали новш биш гэдгийг их эзэгтэй та мэдэж байгаа. Үүнийг бүхэл ертөнц их эзэгтэй тан шиг сайн мэддэг болох нь чухал байна. - За яамай. Би юу хийвэл зохих байна? гэж Австрийн Анна тэрхүү эршүүд өнгөнд автан өгүүлбэл - Ришельегийн хориг саадыг даван тэнгэс далай гаталж, зам зуур цусан мөрөө үлдээн явсаар их эзэгтэй таны Бекингэмд өгч таалсан нэгэн чимгийг танд авчирч өгсөн үнэнч сайн нөхдийнхөө нэрийг санах хэрэгтэй болоод байна гэв. Аннаг дороос нь юм өргөх мэт ихэмсэг хилэнтэйгээр босч залууд нь түүнийг айхавтар сүр хүчтэй болгодог агсан бардам, тогтуун харцаар их хамбыг ширтэн: - Та намайг доромжилж байна! гэв. Эзэн хатныг тийнхүү хөдлөхөд тасалдсан үгээ Мазарини гүйцээж, урьд нэг цагг нөхцсөн хүнийхээ төлөө хийсэн зүйлээ одоо эр нөхрийнхөө тулд хийж үзэхийг би гуйж байна. - Дахиад л нөгөө гүтгэлэг гарч ирлээ! хэмээн эзэн хатан дуу алдаад, - Өнөө хүртэл тэр талаар намайг чих амар байлгасан болохоор тань тэр ховыг нэг бол мартагдсан, эсвэл намжсан юм гэж санасан билээ. Тэгтэл бас түүнийг давтаж байна. Тэр тусмаа сайн. Өнөөдөр учрыг тайлбарлан ярилцаад нэгмөсөн дуусгавар болгоё, дуулав уу та? - Үгүй, их эзэгтэй минь бүгдийг над ярьж өг гэж би огтхон ч шаардаагүй байна шүү гэж эзэн хатны гэнэт тийнхүү дүрсхийн сэргэсэнд Мазарини гайхалзан өгүүлбэл - Би харин танд бүгдийг ярьж өгөх гэж байна гэж Австрийн Анна хариулаад,- Дуулж бай. Тэр цагт үнэхээр чин сэтгэлт шударга үйлт дөрвөн эр дөрвөн чадмаг дайчин байсан нь миний амь насыг төдийгүй, нэр төрийг аварсан юм гэсэнд

- Уухай! Та үүиийгээ өөрөө хүлээж байх шив? гэж Мазарини асуув. Таны бодлоор бол гэм буруутай хүн л нэр төрөө гутаахаас айх ёстой гэж үү? Хүнийг, ялангуяа бүсгүй хүиийг зөвхөн өнгөц баримтаар шившиглэж болохгүй гэж үү? Тиймээ, бүх баримт миний эсрэг болж, би зайлбаргүй шившиглэгдэх болоод байсан юм гэтэл танд анд- гайлж хэлэхэд би гэм буруугүй байж билээ. Андгайлахад... гээд эзэн хатан нэрийг нь барьж андгайлах ариун шүтээн хайж ийш тийшээ харлаа. Ханын нууц шүүгээнээс мөнгөн тоногтой улаан зандан хайрцаг гаргаж бурхны өмнөх жавдан дээр тавиад: - Энд хадгалагдаж байгаа гэгээн дурсгалт зүйлсээр андгайлъя. Би Бекингэмд хайртай сайн байсан, харин түүнтэй нөхөцсөн зүйлгүй гэв. - Таны нэрийг нь барнн андгайлж байгаа энэ юм чинь юун дурсгалт зүйлс вэ, их эзэгтэй? гэж Мазарини инээмсэглэн асуув. - Би ромын хүн, тэгэхлээр юманд амар итгэдэггүй зантайг та мэднэ. Гэгээн дурсгалт зүйлс олон янз шүү дээ гэлээ. Эзэн хатан хүзүүнээсээ жижиг алтан түлхүүр авч их хамбад өгөөд, - онгойлгоод үз л дээ гэлээ. Гайхаж хоцорсон Мазарини түлхүүрийг авч хайрцгийг онгойлговол түүн дотор зэвэрсэн хутга, хоёр захидал байсны нэгэн дээр цус тогтон хатжээ. - Энэ юу вэ? гэж Мазарини асуулаа. - Энэ юу вэ гэнээ? гэж Австрийн Анна давтан он жилд гоо сайхан нь гундаагүй гараа хайрцаг дээгүүр ихэмсэг сүртэй сунгаад - Би танд одоо хэлээд өгье. Энэ бол миний түүнд бичсэн хоёрхон захидал - Энэ нь Фельтон түүнийг алсан хутга. Захидлыг уншаад үз, тэгээд миний үнэн хэлсэн эсэхийг та мэдэх болно гайгүй гэлээ. Тийнхүү зөвшөөрсөн хэдий боловч Мазарини захидлыг уншихын оронд амьсгаа хурааж агсан Бекингэм шархнаасаа суга татан авч эзэн хатанд Ла Портоор явуулсан, одоо цусанд идэгдэн ир нь нилдээ зэвэрчихсэн хутгыг өөрийн эрхгүй авлаа. Их хамба хутгыг хувь хэртэй ширтэх зуур эзэн хатны царай түшиж буй жавдангийнхаа бүтээлэг шиг хувхай цайж орхилоо. Эцэстээ их хамбын бие зарсхийгээд хутгыг эгүүлж хайрцагт хийв. - Их эзэгтэй таны андгайлсанд би үнэмшлээ гэхэд - Үгүй. үгүй уншиж үз гэж эзэн хатан хөмсөг зангидан өгүүлээд - Энэ асуудлыг одоо дуусгавар болгоод хэзээ ч дахин сөхөхгүйгээр шийдсэн учир би уншуулах гэж хусэж байна, шаардаж байна. Эсвэл таныг энэ зэмлэлээ тулгах бүрийд намайг энэ

хайрцгаа дандаа нээж егч байна гэж та бодоогүй биз? хэмээн зэвүүнээр инээвхцйлэв. - Эзэн хатны гэнэт тийнхүү эрс шийдмэг загнасанд Мазарини автан хоёр захидлыг гүйлгэн харав. Нэг нь эзэн хатан алмасан зүүлтийг эргүүлж өгөхийг Бекингэмээс гүйсныг д'Артаньян цагт нь амжиж хүргэсэн захидал ажээ. Ла Портоор явуулсан хоёр дахь захидалд Бекингэмийг хорлохоор завдаж буйг эзэн хатан сэргийлж дуулгасан нь хожимджээ. - Болдоо, их эзэгтэй минь үүнд хариу хэлэх үг алга гэж Мазаринийг хэлэхэд - Үгүй үүнд чинь хэлэх үг байгаа юм гэж эзэн хатан хайрцгийг хаагаад, - - Намайг авраад, түүнийг аврахын тулд болох бүхнийг хийсэн хүмүүсийн ачийг би мартсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Зоригт д'Артаньянд би юу ч шагнаагүй, гараа нэг үнсүүлээд л энэ алмас чулуун бөгжийг хайрласан юм гээд гоо сайхан гараа сунган хуруундаа гялалзах гайхамшигт шигтгээг их хамбад үзүүллээ. - Тэр үүнийг гачигдсан үедээ намайг дахин аврахын тулд зараад, олсон мөнгөөрөө аюул тулгарч байгааг сануулах элч Бекингэм рүү илгээсэн юм гэж зовонгуйрхан өгүүлэв. - Тэгвэл д'Артаньян тэр тухай мэдэж байсан байх нь ээ? - Тэр чинь бүгдийг мэдэж байсан юм. Ямар замаар мэдсэнийг нь ойлгодоггүй юм. д'Артаньян бөгжийг Дезэссарт худалдсан бөгж түүний хуруунд байгааг үзээд би золиж авсан юм. Гэхдээ энэ алмас чулуу д'Артаньяны юм, миний нэрийн өмнөөс түүнд эргүүлж өгнө үү. Мөн таны азаар дэргэд чинь тийм хүн байгаа хойно ашиглахыг хичээгтүн. - Их эзэгтэй танд баярлалаа. Би таны зөвлөлгөөг мартахгүй. Эзэн хатан сэтгэл догдолсондоо туйлдан, - Одоо та надаас өөр юу мэдмээр байна? гэхэд их хам'ба машид энхрий өнгөөр - Мэдэхсэн гэсэн зүйл юу ч үгүй, их эзэгтэй. Эндүү зөрүүгээр сэрдсэнд намайг уучлахыг л хүсье. Гэхдээ би танд даанч их хайртай сайн болохоор өнгөрсөнд хүртэл хардаж байгаад гайхах зүйлгүй бизээ гэлээ. Эзэн хатны уруул мушилзах аядав. - Өөр асууж шалгаах зүйл танд үгүй бол намайг орхиж үз. Ийм ярианы дараа намайг ганцаар байх хэрэгтэй гэдгийг өөрөө ойлгож байгаа биз гэж хатныг хэлэхэд Мазарини мэхэсхийв. - Би явлаа, их эзэгтэй. Гэхдээ эргэж ирэхийг таална уу. - Тэг, гэхдээ маргааш шүү. Энэ хугацаа ч намайг тайвшрахад бараг хүрэлцэхгүй байх. Эзэн хатны гарыг их хамба ёсорхог үнсээд гарч одов.

Түүнийг гарахын хамт эзэн хатан хүүгийнхээ өрөөнд орж, унтахаар хэвтсэн эсэхийг нь Ла Портоос асуув. Ла Порт унтаж буй хүүхэд өөд заалаа. Австрийн Анна орны өмнөх довжоон дээр гарч хүүгийн хөмсгөө зангидсан магнайд уруулаа хүргэснээ үнслээ. Дараа нь мөн аяархнаар холдохдоо шадар зарцдаа: - Ла Порт хонгор минь, хааньтг их хамбад арай найрсаг бандаг болгохыг хичээгтүн. Эзэн хаан бид хоёрт их хамба чухал тус үзүүлж байгаа юм шүү гэв.

V. ГАСКОН ИТАЛИ ХОЁР Тэр зуур их хамба, Бернуин үүдийг нь сахих өрөөндөө эргэж ирэв. Шинэ юм дуулдсан, хотоос мэдээ чимээ ирсэн эсэхийг Мазарини асуугаад үгүй гэсэн хариулт сонсон зарцыгаа яв гэж зангалаа. Ганцаар үлдээд босож гудам, цааш үүдний өрөө рүү орох хаалгыг онгойлговол ядарч гүйцсэн д'Артаньян вандан дээр унтаж байв. - д'Артаньян гуай! гэж Мазарини шивэгнэн дуудвал цаадхи нь хөдөлсөн ч үгүй. - д'Артаньян гуай! гэж Мазарини арай чанга дуудсанд д'Артаньян унтсан хэвээр ажээ. Их хамба түүнд ойртож очин мөрөнд нь хуруугаа хүргэтэл д'Артаньян цочин сэрж, тулалдахад бэлхэн байх эр цэргийн хүний ёсоор босон харайв. - Би энд байна. Намайг хэн дуудав? гэхэд - Би гэж Мазарини машид эелдгээр инээмсэглэн хэллээ. - Их гэгээнтэн та өршөаж хайрла, би тун ч ядарчээ... - Уучлал гуйх хэрэггүй. Та албанд зүтгэсээр ядарсан шүү дээ гэж Мазарини хэллээ. Сайдын үгний өршөөнгуй өнгө д'Артаньяныг баярлууллаа. - Хн. нойрон дунд л аз дайрдаг гэдэг үг үнэн болох нь уу? гэж амандаа үглэв. - Эрхэм ээ, миннй хойноос дага гэж Мазарини хэллээ. - За тийм байж! Рошфор хэлсэн үгэндээ хүрчээ, ганцхан тэр хаашаа алга болчихов оо. чөтгөр алгад? гэж д'Артаньян гайхна. Өрөөний бүхэл өнцөг буланг нэгжин харахад Рошфор хаана ч үзэгдсэнгүй. Мазарини зөөлөн сандалд тухлан суугаад, - д'Артаньян гуай та эр зоригтой сайн хүн шиг хэзээний над санагддаг юм гэв. «Тийм байж болохтой. Тэгэхдээ энэ тухай над дуулгах гэж мөн их удав аа» гэж д'Артаньянд бодогдлоо. Гэхдзэ тэр нь тийнхүү магтсаны хариуд Мазаринид гүнээ мэхийн ёслоход саад болсонгүй. - Тэгэхээр байна шүү, таны сайн чанар, чадварыг ашиглах цаг ирлээ гэж Мазарини хэлэв. Офицерын нүдэнд баярын цог цахилгаан шиг гялбасхийгээд, Мазаринийг чухам ямар санаа агуулж байгааг хараахан мэдэж амжилгүй дороо унтарчихав.

- Дээдэс та тушаагтун, их гэгээнтэн танд зүтгэхэд би бэлэн байна. - д'Артаньян гуай та өнгөрсөн хаанчлалын үед цуутай их гавьяа байгуулж байсан хүн. - Дээдэс та тзр тухай дурсаж гийгүүлдэг сайн сэтгэлтэй хүн юм. Би үнэхээр ч муугүй тулалдаж явсан билээ. - Би таны дайн тулааны гавьяаны тухай яриагүй байна. Тэдгээрт нь танд алдар цуу авчирсан боловч та илүү чухал үйл бүтээж байжээ. д'Артаньян гайхсан царай үзүүллээ. - Та юунд хариу хэлэхгүй байна? гэж Мазаринийг асуухад - Чухам ямар гавьяаны тухай дурсаж гийгүүлснээ эрхэм дээдэс таны тодруулахыг л хүлээж байна гэсэнд - Би нэгэн адал явдлын тухай... Миний юу гэх гээд байгааг та сайн мэдэж байгаа шүу дээ гэв. - Үгүй байна шүү, дээдсээ! гэж д'Артаньян бүр гайхаж хоцорсон янзаар өгүүлсэнд - Та даруй хүн юм, тэр тусмаа сайн. Эзэн хатанд учирсан явдал, алмасан зүүлт, гурван нөхдийнхөө хамт таны хийсэн аяллын тухай би ярьж байна гэлээ. <Тийм байдаг байж! Арай урхинд оруулах гэж байгаа юм биш биз? Хянуур шиг л байх хэрэгтэй дээ» гэж гаскон эр бодлоо. Тэгээд тэр цагийн тэргүүн жүжигчин Мондори Бельроз хоёрыг атаархахаар гойд их гайхсан царай үзүүллээ. - Их догь? гэж Мазарини инээд алдаад, - Сайн байна! Таныг чухамхүү над хэрэг болох хүн гэж хэлсэн нь үнэн юмаа. Ингээд миний тухайд бол та юу хийж өгөх вэ? гэхэд нь - Дээдэс таны тушаасан бүхиийг хийнэ гэж д'Артаньян хариулбал: - Урьд нэгэн эзэн хатны төлөө бүтээсэн шигээ үйл миний хувьд бүтээж өгөх үү? гэж асуув. «Энэ чинь надыг үг алдуулах гэж бүр мэрийгээд байна гээч! Яах вэ, үзэлцээд алдъя. Чөтгөр алгад, энэ чинь Ришельегээс илүү зальтай байж чадахгүй шүү дээ!» гэсэн санаа д'Артаньянд төрлөө. - Эзэн хатны төлөө гэнээ, дээдсээ? Би ойлгохгүй байна. - Та, таны гурван нөхөр над хэрэгтэй болоод байгааг та ойлгохгүй байна гэж үү?

- Юун гурван нөхер билзэ, дээдсээ? - Урьд уерхзж байсан нөхөд чинь. - Дээдсээ, урьд цагт над гурав биш, тавь жаран сайн нөхөд байсан. Хорин насанд чинь хүн бүгдийг л нөхрөө гэж тооцдог шүү дээ гэж д'Артаньян хариуллаа. - За сайн, сайн, нууцаа чанд хадгалах гэдэг сайн чанар шүү офицер гуай. Гэхдээ та тэгж хэт их нууцархдагтаа өнөөдөр харамсахад хүрэх вий гэж. Мазаринийг хэлэхэд: - Дээдсээ, шавь нараа хэрэгтэй цагт дуугүй байдаг болгож сургахын тулд Пифагор таван жил үг дуугаргахгүй байлгадаг асан гэдэг. - Та тэгэхэд нууцаа хорин жил хадгалжээ. Пифагорийн шавь гүн ухаантан нараас арван таван жилээр давжээ. энэ чинь бүрнээ хангалттай санагдана. Өнөөдөр та ярьж болно, ззэн хатан өөрөө танд андгайгаа тайлж, ярихыг зөвшөөрсөн юм. - Эзэн хатан гэнээ? гэж д'Артаньян энэ удаад үнэхээр гайхан асуув. - Тиймээ, эзэн хатан өөрөө! Их эзэгтэйн нэрийн өмнөөс ярьж байгаагийн тэмдэг болгож таны мэдэх, эзэгтэй өөрөө Дезэссар гуайгаас золиж авсан энэ алмас чулуун бөгжийг танд үзүүлээрэй гэсэн юм гээд Мазарини гараа дэслэгч рүү сунгасанд цаадхи нь хотын захиргааны найр цэнгэл дээр эзэн хатан өөрт нь бэлэглэсэн бөгжийг таниад сүүрс алдлаа. - Үнэн банна! Эзэн хатны энэ алмас чулуун бөгжийг би таньж байна гэж д'Артаньяныг хэлэхэд - Тантан би их эзэгтэйн өмнөөс ярьж байгааг та ойлголоо шүү дээ. Асуусан зүйлд маяглалгүй хариул. Таны цаашдын хувь заяаны тухай яриа болж байна гэдгииг би нэгэнт хэлсэн, дахин сануулъя гэв. - Дээдсээ, цаашдын хувь заяаныхаа тухай би эрхбиш бодох болсон хүн. Их гэгээнтэн та миний тухайд дурсахгүй болсоор удсан шүү дээ. - Алдагдсаныг эргүүлж нөхөхөд ганц долоо хоног л хүрэлцээтэй. За ингэхлээр та өөрөө энд байж байна, харин нөхөд чинь хаана байна? - Би мэдэхгүй юм, дээдсээ гэж өчихөд - Юу, та мэдэхгүй гэж? гэв. - Мэдэхгүй байна. Тэр гурав цэргийн албыг гурвуул орхисон болохоор бид эртний салж одсон шүү дээ. - Гэхдээ та тэднийг хаана нэгтэйгээс олно биз дээ? - Хаана байгаа газраас нь олно. Энэ бол миний мэдлийн хэрэг.

- За сайн, Таны тавих болзол юу байна? гэж асуувал, - Мөнгө, дээдсээ. Бидний энэ хэрэгт хүрэлцэх хэмжээний мөнгө хэрэгтэй. Мөнгө үгүйн улмаас бидэнд үе үе ямар шуу саад бэрхшээл тулгарч байсныг би тун тод санаж байна, дээдсээ. Аргагүйн эрхэнд худалдахад хүрсэн энэ алмас чулуу байгаагүй бол бид зам зуур саатахад хүрэх байсан шүү. - Чөтгөр алгад! Мөнгө шүү! Тэгээд ч бас их хэмжээний гээд байдаг! Офицер та бас их дээгүүр санах юм. Эзэн хааны caн хөмрөг хоосон байгааг та мэдэж байна уу? гэж Мазаринийг үглэхэд - Тэгвэл дээдэс та миний үлгэрээр эзэн хааны алмас эрдэнийн чулуудыг зарчих. Гэхдээ миний үгэнд итгэ, үнэ хаялнах хэрэг ер үгүй. Их үйлийг хомс тачир. хөрөнгөөр сайн бүтээж болохгүй гэхэд. - За яах вэ, бид таны хүслийг хангахыг хичээе гэж Мазарини хэллээ. “Ришелье бол хэдий нь таван зуун алтан зоос урьдчилаад өгчихсөн дөө” гэж д'Артаньянд бодогдлоо. - Ингэхлээр та миний албанд зүтгэх үү? - Миний нөхөд зөвшөөрөх ахул зүтгэе. - Тэднийг татгалзлаа гэхэд би танд найдаж болох уу? - Би ганцаараа хэзээ ч олигтой юм хийж яваагүй гээд д'Арганьян толгой сэгсрэхэд - Тэгвэл тэдннйгээ хайж ологтун гэв. - Тэднийг гэгээнтэн таны албанд зүтгэх болгохын бол би юу тэдэнд амлаж болох вэ? гэж асуувал - Тэднийг та надаас илүү сайн мэдэж байгаа, хүн бүрт хүсэл санаанд нь нийцүүлэн амлагтун гэв. - Чухам юу амлах юм дээ. - Тэд эзэн хатанд зүтгзсэн шигээ над албан хаах юм бол ачийг дээд хэмжээгээр хариулах болно. - Бид тэгээд юу хийх юм дээ гэж асуухад: - Юм бүхэн, та нар янз нь юу ч хийхээс буцдаггүй улс бололтой гэв. - Дээдсээ, хүмүүст итгэл хүлээлгэж, өөртөө итгүүлэхийг хүсвэл гэгээнтэн таны энэ хэлж байгаагаас арай илүү тодорхой юм хэлж өгөх хэрэгтэй шүү дээ.

- Хөдлөх цаг ирэхээр та нар бүгдийг мэдэх болно, зовох зүйлгүй гэж Мазарини үгийг нь тасалсанд - Тэр болтол яах юм? гэвэл - Хүлээж. нөхдяө хайж ологтун. - Дээдсээ, тэд Парист үгүй байж мэднэ, тэгж тун болзошгүй. Би аян замд гарах хэрэгтэй болно. Би чинь ердөө л ядуу нэг дэслэгч, шадар цэрэг шүү дээ, аян замд явахад мөнгө их орно. - Таныг айхавтар сүр бадруулж яваасай гэсэн санаа над үгүй, миний төлөвлөгөө нууц болохоор таныг хэт олон хүн хүрээлж байвал тусгүй болно гэж Мазаринийг хэлэхэд - Гэлээ гэхдээ дээдэс минь. миний цалинг гурван сараар олгоогүй байгаа болохоор би өөрийнхөө мөнгөөр аялал хийж чадахгүй. Мөн хадгаламжаа зарна гэх юм над үгүй, юу гэвэл хорин жил алба хаахдаа би өр хуримтлуулснаас цаашгүй xvн гэв. Мазаринийн дотор аягүй хямарч байх аятай хувь хэр бодол болсноо гурван давхар цоожтойтай шүүгээ рүүгээ очиж хүүдийтэй мөнгө гаргаад д'Артаньянд өгөхийн өмнө алган дээрээ хоёр гурван удаа дэнсэлж үзэв. - Май үүннйг авч аян замд хэрэглэ гээд сүүрс алдлаа. - «Энд испаннйн давхар алтан зоос юм уу адаглаад жижиг алтан зоос ч баилаа гэсэн үүний чинь төлөө алба хааж болох л юм» гэж д'Артаньян бодлоо. Тэгээд их хамбад мэхийн ёслоод хүүдийг хармаалчихав. - За тэгэж шийдэв шив, та яваад... гэж их хамбыг хэлэхэд - Тэглээ, дээдсээ гэв. - Таны хэлэлцээр хэр урагштай явж байгааг би мэдэж байх хэрэгтэй, өдөр бүр над бичиж байгаарай. - Заавал бичиж байя, дээдсээ - За сайн. Ингэхэд таны нөхдийг хэн хэн гэдэг юм бэ? - Миний нөхдийг хэн хэн гэдэг юм гэж үү? хэмээн д'Артаньян их хамбад бүрэн итгэж чадахгүй давтан өгүүлбэл - Тийм. Таныг хайж байх зуур би өөрийн зүгээс мөн сураг тавья, юм дуулж юу магад. - Де Ла Фер гүн буюу Атос, эрхэм дю Валлон буюу Портос, д'Эрбле тайж, одоо д'Эрбле гэлэн буюу Арамис гэвэл хамба инээмсэглэв.

- Эртний сурвалжит гэр бүлийн бага хөвгүүд байх нь. Гэр бүлийнхээ нэр төрийг гутаахгүйн тулд зохиомол нэрээр шадар цэрэг болсон хэрэг! Урт илд, хоосон хэтэвч гэдгийг бид мэднэ. - Бурхан өршөөж тэдгээр илд таны төлөө зүтгэх болбол их гэгээнтэн таны хэтэвч жаахан хөнгөрч илцний эздийнх хүндрээсэй гэж зүрхлэн хүсэх байна. Яагаад гэвэл тэр гурван хүн дээр намайг нэмснээр их гэгээнтэн та бүхэн францыг, хэрэг таалах ахул бүх Европыг улаар нь эргүүлж чадна. Мазарини инээж, - Гаскончууд сайрхахаараа италичуудаас дутахгүй шүү гэхэд - Юу боловч гаскончууд тэднийг илдээр тулалдахдаа л дийлнэ гэж д'Артаньян их хамбын адил инээмсэглэн өгүүллээ. д'Артаньян тэр дороо Мазариии өөрөө бичиж гарын үсэг зурсан чөлөөний хуудас аваад ларав. Хашаанд оров уу, үгүй юу яаран дэнлүү рүү ойртож, хүүдий доторхийг үзэв. - Мөнгөн зоос гэж үл тоомсорлон дуугарав. Би тэгэж бодсон юм! Ээ, Мазарини чи над итгэхгүй байна. Тэр тусмаа чамд л муу, гай дайрах вий ! гэлээ. Тэр зуур их хамба сэтгэл хангалуун гараа үрчинэ. - Зуухан зоос шүү ! Зуухан зоос зараад л Ришелье бол хорин мянган зоос өгөхө нууцыг мэдээд авч орхилоо. Бас энэ алмас чулууг оролцуулалгүйгээр тэр шүү гэж д'Артаньянд өгөхийн оронд өөрөө аваад үлдчихсэн бөгжийг шунан хараад, - дор хаяад түмэн зоос хүрэх энэ бөгжийг тооцолгүйгээр тэр шүү гэж баярлана. Их хамба тэгээд тэр орой тийм их олз хайрласанд сэтгэл бүрэн тэнийчихсэн өрөөндөө ороод бөгжийг олон янзын алмас чулуугаар дүүрэн жижиг хайрцагт хийв. Хамбатан эрдэнийн чулуунд шохоорхдог зантай ажээ. Тэгээд Бернуинийг дуудаж, шөнийн нэг цаг болчихоод байгаа хэр нь Парисын гудамжинд хашгиралдаж, буу пижигнэж байгааг огт үл хайхран хувцсаа тайлууллаа. Тэр үеэр д'Артаньян “Ишигхэн” хэмжээх буудалдаа очихоор Тиктоны гудамж руу явж байв. д'Артаньян яагаад тэр сууцыг шилж авах болсон тухай хэдэн үг дурдъя.

VI. Д'АРТАНЬЯН ДӨЧ ЭРГЭМ НАСАНДАА “Шадар гурван цэрэг” гэдэг романд д' Артаньянтай Авсчдын гудамжны 12 дугаар байшинд сууж ахуйд нь салснаас хойш олон үйл явдал болж, гол нь олон он жил улирчээ. д'Артаньян нөхцөл байдлыг ашиглаж чаддаггүйдээ биш, нөхцөл байдал харин түүнд ашиггүйгээр эргэжээ. Нөхөдтэйгөө цуг байх үедээ идэр залуу, хүсэл мөрөөдөлд автамтгай, бусад хүний чанарыг хялбархан шингээж авдаг хурц сэргэлэн хүний нэг байва. Атосын ихэмсэг буурьтай, Портосын халуун цочмог, Арамисын хээнцэрлэх нямбай зан түүнд нөлөөлнө. д'Артаньян тэр гуравтай цаашид цуг амьдарсан бол сод их болох байлаа. Гэтэл Атос түрүүлэн Блуагийн ойролцоох, өвлөн асван жижиг эдлэн рүүгээ одон түүнийг орхив. Дараа нь Портос нөгөө прокурорын авгайтай сууж одоод, эцэст нь Арамис сахил хүртэж гэлэн болсон ажээ. Ирээдүйгээ гурван нөхрийнхөө ирээдүйтэй ямагт салшгүйгээр төсөөлөн боддог агсанд д' Артаньян ганцаардаж, чадал мөхөсдөнө. Гурван нөхөд нь тэнгэрээс тэдэнд заяасан чадвар авьяасынхаа зохих хувийг өөртэй нь хуваалцсан цагт л сая жаахан урагштай явж болмоор санагдах тэр зам руу шийдэн орох зориг түүнд байсангүй. Дэслэгч болон дэвшсэнээр д'Артаньян улам ч их ганцаарлах боллоо. Атосын адил бүх язгууртан айлын хаалга өмнө нь нээгдэхээр өндөр угсгаагүй ихэс дээдсийн дотор хутгалддаг гэж бусдад сайрхахаар Портос шиг хэргэм зэргийг чухалчлах зангүй, Арамис шиг төрөлхийн хээнцэр, нарийн боловсронгүй зан барилтай, түүгээрээ сэтгэлээ засаж чаддаггүй хүн байв. Нэгэн үе Бонасье авгайн тухай сайхан дурдатгал залуугийн сэтгэлийг нэлээд зөөлрүүлэн усгал уян болгодог байсан боловч хорвоогийн жамаар тэрхүү дурдатгал бага багаар замхран арилав. Цэргийн алба гойд сайхан зан төрхтэй хүнд хуртэл айхавтар муугаар нөлөөлдөг билээ. д'Артаньяны зан төрхийг бүрэлдуулж агсан хоёр чанараас ахуйн талаа эрхэмлэх чанар бага багаар газар авч, д'Артаньян аажимдаа өөрө анзааралгүйгээр хуарангаас өөр юм үзэхгүй, мориноос буухгуй явсаар одоо бол жинхэнэ шударга зутгэгч гэтддэг хүмүүсийн нэг болжээ. Тэр цагт тиймэрхүү хүмүүсийг юу гэдэг байсныг мэдэхгуй юм. Түүннй төрөлхийн хурц ухаан мохсонгүй, харин ч оюун ухаан нь улам хурц болсон байж ч мэднэ, юу боловч өөрийн нь ширүүндүү байр маш ухаан сэргэлэнг нь улам тодруулж харагдуулна. Гэхдээ өөрийн оюун ухааныг aугaa их зүйлд биш, амьдралын өчүүхэн зүйлд, тэгэхдээ бүр цэрэг хүний барилаар аятай байр, сайн хоол. сайхан эзэгтэйтэй байхад л зориулжээ. Тэд бүгдийгээ д'Артаньян зургаан жилийн өмнө Тиктоны гудамжинд байх «Ишигхэн» гэсэн хаяг бүхий буудалд олсон ажээ. Тэнд буусан өдрөөс нь аван буудлын эзэгтэй, хорин тав зургаа орчим насны узэсгэлэн гоо, сайхан сэргэлэн Фламанд бастуй д'Артаньянд айхавтар хайр сэтгэлтэй болчихов. Хайр сэтгэлийн даамжраанд мугуйд зантай нөхөр нь айхавтар садаа хийх учир түүнийг илдээр шувт бүлнэ гэж д' Артаньян арваад удаа занажээ. Тэр нөхөр нь хэдэн торх дарс сэмээр худалдаж мөнгө, үнэт зүйлсээ аваад нэг өглөө алга болчихож. Бүгд, ялангуяа өөрийгөө бэлбэсэн бүсгүйд тооцохсон гэж ихэд мөрөөдөх эхнэр нь түүнийг үхсэн гэж ярилцана. д'Артаньян байр эзэгтэй хоёртоо улам бүр дасаж байрыг эзэгтэй тэгээд ч зээлээр эзэмшүүлж байсан тул уг байдлаа өөрчлөх ямар ч санаагүй байтал гурван жилийн дараа эзэгтэй айхавтар дээгүүр санаа өвөрлөн түүний эхнэр нь болох гэжээ.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook