“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага“НОЁН” САНХҮҮГИЙН ПРОГРАМХэрэглэгчийн гарынавлага Өмнөтгөл 1
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага 4 Гарчиг 4 5 Ноён програмын гарын авлага 8 Системийн боломжууд 8 Зарим нийтлэг товчлуурын тайлбар Дэлгэцийн тохиргоо 9 13 Тохиргоо цэс 14 15 Програмын тохиргоо 17 Програмын хэрэглэгчид 18 Програмтай ажиллах эрх INI File засварлагч 18 Эхний үлдэгдэл оруулах Ангилал цэс 20 21 Байгууллага цэс 22 27 Валютын төрөл 28 Валютын ханш 29 Дансны төлөвлөгөө 29 Харилцагчид 33 Ажиллагсад 35 Хувьцааны ангилал 37 Ерөнхий журналын ажил гүйлгээ бүртгэх 39 Касс 41 Харилцах 41 Хоорондын тооцоо 44 Төсөв цэс 45 Хувьцаа цэс Нэхэмжлэх цэс 45 Журналын тайлангууд Хэмжих нэгж 46 47 Бараа материал цэс 48 49 Барааны код 52 Барааны үнэ 54 Барааны нөөц 56 Баримтын жагсаалт 58 Бараа захиалга цэс 61 Бараа татан авалт 62 Барааны тооллого 64 Бараа хөрвүүлэлт 65 Материалын тайлангууд 67 Үйлдвэрлэлийн орцын норм бүртгэх Өртгийн жин 69 Өртгийн хуваарилалт Өртгийн бодолт 69 69 Үндсэн хөрөнгө цэс 71 71 Хэмжих нэгж 72 Хөрөнгийн код 74 Эд хариуцагч 75 Байршил цэс 77 Баримтын жагсаалт 78 Хөрөнгийн бүртгэл 80 Үндсэн хөрөнгийн элэгдэл бүртгэх Дахин үнэлгээ Хөрөнгийн тайлангууд Ажиллагсад 2 Өмнөтгөл
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаҮзүүлэлт 80Ажил 80Сонголт 80Цалин цэс 80Тохируулга 81Хуанли 83НД-д даатгуулагчийн төрөл, ажил мэргэжлийн ангилал 83Цалин цэс 83Лист цэс /ХЧТА-ий тэтгэмж тооцох бүртгэх / 85Жирэмсний амралт 87Амралт цэс /Ажилчдын амралтын мөнгө тооцох, бүртгэх/ 88Гүйлгээ цэс 89Утга олголт цэс 91Цалингийн тайлангууд цэс 92Тайлан цэс 95Журналууд 97Мөнгөн хөрөнгө 98Хоорондын тооцоо 99Бараа материал 100Үндсэн хөрөнгө 101Цалин 102Хувьцаа 105Зардал 105Баланс 105Тодруулга тайлангууд 106Татвар 107Нийгмийн даатгалын тайлан 108Балансын тохируулга 108Санхүүгийн шинжилгээ 109Шинжилгээ цэс 109Аналитик шинжилгээ 110Дансаар 110Харилцагчаар 111Материалаар 112График шинжилгээ 112График тохируулга 112Удирдлагын мэдээлэл 114Удирдлагын тайлангууд 115Ханшийн тэгшитгэл 116Үйлчилгээ цэс 116Тооцоо шилжүүлэх 117Элэгдэл бодуулах 117Үр дүнгийн дансны хаалт 118Загвар бичилтүүд 119Алдаа залруулагч 120Зөрчилтэй бичлэгүүд 120Баримтын дугаарлалт 121Үндсэн кодыг дугаарлах 122Кодын нэгтгэл 122Бааз архивлах 123Цалинг файлд хөрвүүлэх 124Гүйлгээг файлд хөрвүүлэх 124Гүйлгээний архив 125Цалинг сэргээх 125Файлаас гүйлгээ татах 126Өмнөтгөл 3
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаӨмнөтгөлНоён програмын гарын авлага Ноён-санхүү, Нягтлан бодох бүртгэлийн програм нь мөнгөн хөрөнгө, хоорондынтооцоо, бараа материал, хангамжийн материал, үндсэн хөрөнгө, цалин, төсөв, зардал,тайлан шинжилгээ гэсэн бүртгэлийг өөртөө багтаасан цогц програм юм.Системийн боломжуудyy Хэрэглэгчдэд програмыг сурахад энгийн ойлгомжтой байлгах үүднээс бүртгэлийн бүх цонх нэг загвараар хийгдсэн, ажиллагаа нь хоорондоо төстэй.yy Нэг цонхоор бүх ажил гүйлгээг хөтлөн явуулах боломжтой учир өдөр тутмын гүйлгээг бүртгэхэд бага үйлдэл хийж цаг хугацааг хэмнэнэ.yy Удирдлагын хяналтын мэдээллийг ашиглан тухайн байгууллагын санхүүгийн мэдээллийг цаг алдалгүй авч оновчтой шийдвэр гаргахад тусална.yy Автомат дотоод хяналтын систем суурилуулсан тул буруу гүйлгээ, бүртгэл, үйлдлийг олоход хялбар бөгөөд таны бүртгэлийн хэвийн ажиллагааг хангана.yy Авлага, өглөгийн насжилт, борлуулалт болон зардлыг сараар болон жилээр харьцуулан шинжлэх боломжтой.yy Хэлтэс, тасаг болон салбаруудын орлого зарлагыг зардлын төв үүсгэн харах боломжтойyy Програм ашиглах хэрэглэгчдийг тус тусд нь бүртгэх боломжтой ба тухайн хэрэглэгчийн хийсэн үйлдэл нь архив болон хадгалагддаг.yy Зах зээл дээр худалдаалагдаж буй санхүүгийн програмуудтай харьцуулахад үнэ боломжийн.yy Бизнесийн бүх салбарын нягтлан бодох бүртгэлд тохирч ажилладаг. Тухайлбал: Худалдаа, үйлчилгээ Боловсрол, эрүүл мэнд Барилга, зам тээвэр Геологи хайгуул, уул уурхай Хэвлэл мэдээлэл Төсөл хөтөлбөр гэх мэтyy Нэг нягтлан бодогчтой жижиг, дунд аж ахуй нэгжээс эхлээд олон салбарт үйл ажиллагаагаа эрхэлж, бүртгэлээ багаар хөтлөн явүүлдаг том групп компани хүртэл ашиглах боломжтой.yy Үйлдвэрийн бүртгэлийн цогц шийдэл орсон ба барааны өртгийг “Эхэлж авснаа эхэлж зарлагадах” аргыг ашиглан өртөг тооцох боломжтой. Мөн тухайн байгууллагын онцлогоос шалтгаалан бараа материалын өртгийн ямарч бодолтыг автоматаар хуваарилна. Жишээ нь: Шууд материалын аргаар өртөг тооцох Шууд материал дээр ҮНЗ нэмж өртөг тооцох.yy НББ-ийн анхан шатны бүх баримт боловсруулагдан гарна. 4 Өмнөтгөл
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЗарим нийтлэг товчлуурын тайлбарД/д Товчлуурын зураг Тайлбар * тэмдэглэгээтэй мөрүүдийг заавал оруулах шаардлагатай, бөгөөд1 дутуу оруулсан тохиолдолд Хадгалах товчлуур идэвхигүй хэвээр байх болно.2 Тайлан харах товчлуур бөгөөд сонголтуудаас харах тайлангаа дурын нөхцлөөр шүүж сонгон гаргах боломжтой. Харгалзах утгуудыг чеклэн холбогдох мэдээллийг сонгоод шүүх3 товчийг дарснаар тухайн гүйлгээнүүд сонгогдсон утгаараа шүүгдэн гарч ирнэ.4 Ашиглахгүй эсвэл устгах шаардлагатай мэдээлэл, гүйлгээгээ устгах товчлуураар устгана.5 Тухайн цонхноос гарах бол Болих товчлуур дарж гарна.6 Баримт, падаан, тайлан хэвлэх бол хэвлэх товчлуур дарж хэвлэнэ. Хэвлэх цонхонд дараах товчлуурууд гарч ирнэ. Бараа, ажил гүйлгээ шинээр бүртгэгдсэн, засварлагдсан, эсвэл7 устгагдсан тохиолдолд хэвлэх баримтанд харагдахгүй үед энэ товчлуурыг дарснаар шинэчлэгдэнэ. Тухайн хэвлэх баримтан дээрх мэдээллийг засварлах товч даран орсноор нэмэлт цонхон дээр гарч ирнэ засах мэдээлэл дээрээ очин8 хулганаараа 2 товшин орж засварлаад хадгалана. Хадгалсаныхаа дараа дахин хадгалах буюу товчлуур дээр даран засварласан мэдээллээ хадгална.9 Өмнө нь хадгалсан баримтуудаа нээх товчлуураар нээнэ. Хэвлэх баримтаа хадгалах товчлуураар хадгална. Хадгалах товч10 дарснаар тухайн тайлан хаана хадгалагдах замыг нь зааж нэрийг нь өгч хадгална.11 Хэвлэх баримтнаасаа утга, тоо хэмжээ, үнээр нь хайлт хийхэд хайх товчлуураар хайна.12 Хэвлэх товчлуурыг дарснаар баримт хэвлэгдэн гарна.13 Хэвлэх баримтаа PDF, XLS, HTML, XML, RTF, CSV, BMP, JPG, TIFF, GIF зэрэг өргөтгөлөөр экспортлон харах боломжтой.14 Баримтаа томсгох, багасгах эсвэл стандарт хэмжээгээр харахаа тохируулна.15 Дурын байдлаар шүүлт хийх боломжтой. Шүүлт хийхдээ тус жишээн дээр Огноо гэсэн таб дээр даран 2015/01 сарын бүүх гүйлгээг шүүлт хийн харсан байна. Гэх мэтчилэн Б.No, падаан, төрөл, дүн ........ хайх боломжтой. Өмнөтгөл 5
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХэрэглэгч та програмд нэвтрэн орохдоо: Зураг 1Дэлгэц дээр байрлах -Ноён програм дээр курсороо байрлуулан хурдан хоёр товшино.Зарим тохиолдолд програмын дүрсийг дэлгэц дээр байрлуулаагүй байдаг ба энэ тохиолдолдD диск дотор NOYON фолдерлуу орж програмыг ажиллуулна. /Зураг 2-ыг харна уу/ Зураг 2 Салбарын нэгтгэлтэй бол салбараа сонгоно. Хэрэглэгчийн нэр хэсэгт програмд нэвтрэн ордог нэрээ бичих бөгөөд шинээрхэрэглэгч үүсгээгүй тохиолдолд ADMIN гэж бичиж, -товчийг дарж програмднэвтрэн орно. Нууц үг гэсэн хэсэгт програмд нэвтэрч орох нууц үгээ бичих ба энэ үг буруу тохиолдолд програмруу нэвтэрч орохгүй. Хэрэв та програмдаа шинээр нууц үг оруулах эсвэл нууц үгээ солих шаардлагатай гэжүзвэл чагтлан товчийг дарснаар дараах цонх нээгдэнэ. /Зураг 3-ыг харна уу/6 Өмнөтгөл
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 3 Шинээр оруулах буюу солих нууц үгээ оруулна. Шинээр оруулсан нууц үгээ давтаж оруулна. товчийг дарснаар програмын нууц үг өөрчлөгдөж дахин програмд нэвтрэхэд сая бүртгэсэн нууц үгийг асуух болно.Ноён програм нь үндсэн 7 цэстэй ба үндсэн цэсүүд нь дэд цэсүүдэд хуваагдсан байдаг.Үндсэн болон дэд цэсээс гадна тохируулгын шинж чанартай малгайны зураг бүхий тохиргоогэдэг нэг цэс байна. Одоо эдгээр цэсийг дэлгэрэнгүй авч үзье. Өмнөтгөл 7
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 1Тохиргоо цэс Хэрэглэгч та програмд шаардлагатай тохируулгын чанартай мэдээллүүдийг оруулах, програмын харагдах байдал, өнгийг тохируулахын тулд Малгай цэсний хажуугийн сум дээр дарж тохиргоо хийх боломжтой.Дэлгэцийн тохиргооДэлгэцийн тохиргоог ашиглан хэрэглэгч өөрт таалагдсан өнгө загвар, үндсэн болон дэд цэс,товчнуудын хэмжээг тохируулдаг. Малгай цэсний хажуугийн сум дээр дараад Дэлгэцийнтохиргоо дэд цэсийг сонгоно. /Зураг 4/ Зураг 41. Програмын харагдах байдал: Хэрэглэгч програмын цонхнуудын өнгө болон дүрслэлийг өөрчилж өөрт таалагдсан байдалтай болгох боломжтой. Энд сонирхолтой олон янзын сонголтууд байдаг бөгөөд цаг үетэйгээ нийцсэн байдлаар сонгох боломжтой. Жишээ нь, Шинэ жилийн, Валентины, Зуны, Өвлийн гэх мэт.2. Үндсэн цэсний хэмжээ: Програмын үндсэн цэсүүд болох Байгууллага, Бараа материал, Үндсэн хөрөнгө зэрэг цэсүүдийн хэмжээг тохируулна. Цэсний хэмжээ нь өмнөх дүрс зураг (Icon)-ийн хэмжээнээс хамааран томорч багасах бөгөөд 16, 24, 32, 48 гэсэн хэмжээнээс сонгож тохируулна.3. Дэд цэсний хэмжээ: Програмын дэд цэсүүд болох Ангилал, Валютын төрөл, Валютын ханш зэрэг цэсүүдийн хэмжээг тохируулна. Мөн дээрхтэй адил 16, 24, 32, 48 гэсэн хэмжээнээс сонгоно.4. Командын товчны хэмжээ: Шүүх, Шүүлт хийх нөхцөлүүд, Тайлан харах зэрэг товчнуудын хэмжээг тохируулна. Эдгээр товчны хэмжээнүүд 16, 24, 32 гэсэн хэмжээтэй байх боломжтой.5. Бусад товчны хэмжээ: Хадгалах, Болих, Устгах зэрэг товчнуудын хэмжээг өөрчилнө. 16, 24, 32, 48 гэсэн хэмжээнээс сонгох боломжтой. Дэлгэцийн тохиргоог хадгалах боломжгүй ба програмаас гараад эргэн ороход хэвийн байдалдаа орно.8 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаПрограмын тохиргооХэрэглэгч та салбарын тохиргоо цэсээр орж өөрийн байгууллагын шаардлагатай бүхмэдээллүүдийг оруулан тохируулж өгөх шаардлагатай /Зураг 5/ бөгөөд эдгээр мэдээллүүднь програмын цаашдын ажиллагаанд нэн чухал үүрэгтэй болно. Зураг 5Салбарын тохиргоо нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. /Зураг 6-8-г харна уу/1. Ерөнхий мэдээлэл: Байгууллагын нэр, захирал, нягтлан, нярвын нэр, хаяг гэх мэт тухайн байгууллагын ерөнхий мэдээллүүдийг энэ хэсэгт бүртгэнэ. /Зураг 6-г харна уу/ Зураг 6Дээрх зурагт үзүүлснээр бүх талбаруудыг бөглөж оруулснаар татварын тайлан дээр танайбайгууллагын мэдээлэл бүрэн бөглөгдөн гарна. /Зураг 9/ Бүлэг 1: Тохиргоо цэс 9
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 9Дансдын мэдээлэл: Энэ хэсэгт автомат бичилттэй дансдууд мөн танай байгууллага НӨАТтөлөгч эсэхийг тохируулна. Автомат бичилттэй дансдуудыг тохируулчихсан байдаг учирөөрчлөх шаардлагагүй. /Зураг 7/ Зураг 7 Сар бүрийн эцэст түр дансдуудыг орлого зарлагын нэгдсэн дансруу хааж үр дүнгийн бичилт хийдэг. Энэ бичилтийг автоматаар хийх бөгөөд дансдуудыг энд тохируулж өгнө. /Зураг 10/ Зураг 10 Үндсэн хөрөнгө борлуулахад үндсэн хөрөнгө борлуулсны олз гарз гэсэн бичилт автоматаар үүсдэг. Энэ дансдыг тохируулж өгсөн байна. /Зураг 11/ Зураг 1110 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Сар бүрийн эцэст ханшийн тэгшитгэл хийхэд ашиглах дансдыг энд тохируулсан байна. /Зураг 12/ Зураг 12Энэ хэсэгт та НӨАТ төлөгч эсэхээ чеклэн тохируулж өгнө.2. Бусад мэдээлэл: Энэ хэсэгт баримтын дугаарлалт, санхүүгийн жил, дансны үлдэгдэл харах гэх мэт тохируулгуудыг бүртгэнэ. /Зураг 8/ Зураг 8 Касс, харилцах, бараа материал, үндсэн хөрөнгө гэх мэт дансдуудын дугаарлалтыг энэ хэсэгт тохируулна. Тухайн тайлант хугацаагаа тохируулна. -хэсгийг чагталснаар програмд нэвтрэн орж буй хэрэглэгч бүрээр тэдгээрийн хийсэн үйлдлүүдийн мэдээллийг хадгална. Энэ мэдээлэл Үйлчилгээ цэсний Гүйлгээний архив хэсэгт хадгалагдах бөгөөд Гүйлгээний архив нь зөвхөн мэдээллийн шинж чанартай болохыг анхаарна уу. /Зураг 13/ Зураг 13 -хэсгийг чагталбал ажилчдын цалинг зууны нарийвчлалтайбодох буюу таслалаас хойш 2 орны нарийвчлалтай бодно. Байгууллагынхаа онцлогт тохируулан долоо хоногт ажиллах өдөр, цагийг тохируулна. Ингэснээр цалин бодоход ажиллавал зохих өдөр, цаг гарна. Та хэсгийг чеклэж өгснөөр гүйлгээ хийхдээ Бүлэг 1: Тохиргоо цэс 11
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага үлдэгдлийг харах, сөрөг үлдэгдэлтэй болно гэдгийг анхааруулна. /Зураг-14/ Зураг 1412 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаПрограмын хэрэглэгчидПрограмын хэрэглэгчид хэсгээр програмд хандан орох хэрэглэгчдийг бүртгэж өгнө./зураг-15/1. Програмын тохируулга Зураг 152. Програмын хэрэглэгчид товчин дээрПрограмд хандан орох хэрэглэгчдийг нэмэхдээдарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг -16/ Зураг 16 Энэ хэсэгт програмд нэвтэрч орох нэрийг оруулж өгнө. Нэвтрэх кодыг латин үсгээр юмуу тоогоор өгнө. Энэ хэсэгт тухайн кодоор нэвтрэн орох хэрэглэгчийн нэрийг оруулж өгнө. Бүлэг 1: Тохиргоо цэс 13
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаПрограмтай ажиллах эрхПрограмд нэвтэрч орох хэрэглэгчдийг бүртгэсний дараа тэдгээр хэрэглэгчдийн эрхийгтодорхойлж өгнө. /Зураг-17/ Зураг 171. Програмын тохируулга2. Програмтай ажиллах эрх /Зураг-18/ Зураг 18 Хэрэглэгчийн нэр, салбарын нэрийг сонгож өгнө. Тухайн хэрэглэгч нь програмын аль хэсэгтэй ажиллах вэ гэдгийг тохируулна. Жишээ нь бараа материалын нягтланд зөвхөн бараа материал хэсгийг нэмэх, хасах, устгах, хэвлэх гэсэн сонголтоо чеклэн хадгална. Тухайн хэрэглэгч нь зарим тайлан үзэх эрхгүй байж болно. Жишээ нь бараа материалын нягтлан бараа материалын зарим тайланг үзэх шаардлагагүй бол ашиглах тайланг чеклэж өгнө. Сарын нээлт хаалттай ажиллах эрх гэдэг нь тухайн сарын сарын ажил гүйлгээнд нэмэлт засвар оруулах, хадгалагдсан ажил гүйлгээг засварлах устгах үйлдэл хийх боломжгүй болгох мөн хаалтыг нээн ажил гүйлгээг оруулж өгөх боломжтой эрх юм. Сарын нээлт хаалттай ажиллах эрхтэй хэрэглэгч програмын дээд хэсэгт байрлах товчны огнооны хэсэгт дарахад дараах цонх гарч ирнэ. /Зураг-19/14 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 19 Энэ хэсэгт санхүүгийн жилээ тохируулан өгнө. Энэ хэсэгт гүйлгээ нь гарч дууссан сараа хааж дахин гүйлгээ хийх боломжгүй болгоно. Хаасан сарыг нээн гүйлгээ хийх боломжтой болгоно. Мөн тухайлсан төрлөөр /Ерөнхий журнал, Касс, Харилцах, Бараа материал, Үндсэн хөрөнгө, Цалин/ хаалт, нээлт хийх боломжтой. Данстай ажиллах эрх хэсэгт эрхийг ХЯЗГААРЛАЖ өгнө. Данстай ажиллах хэсэгт гэсэн сонголтыг чагталснаар тухайн хэрэглэгчээр тухайн данс дуудагдахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бараа материалын нягтлан үндсэн хөрөнгийн данстай ажиллах шаардлагагүй гэж үзвэл Үндсэн хөрөнгийн дансдыг чагталж өгснөөр тухайн дансад дуудагдахгүй. ADMIN хэрэглэгчид бүх эрх нээлттэй байх шаардлагатай. Тухайн хэрэглэгч нь зөвхөн үйлдвэрийн ажилчдын цалинг боддог бол захиргаа хэлтсээ чеклэн хязгаарлаж өгнө.INI File засварлагчГүйлгээ хийх үед олон дахин хэрэглэгддэг гүйлгээний утга, харилцагчийн нэрийг хадгалжөгөх ба шаардлагагүй болсныг устгаж жагсаалтыг цэгцлэхэд хэрэглэгдэнэ. /Зураг -20/1. Програмын тохируулга Зураг 202. INI file Засварлагч /Зураг-21/ Бүлэг 1: Тохиргоо цэс 15
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 21 Давхардсан эсвэл ашиглахгүй болсон гүйлгээний утга харилцагчийг устгах Шинээр гүйлгээний утга харилцагч нэмэх /гүйлээ хийхдээ гүйлгээний утгаа бичиж ард талд байрлах SAVE товчин дээр дарна/ /Зураг-22/ Зураг 2216 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЭхний үлдэгдэл оруулах Зураг 2 Эхний үлдэгдэл Дансны эхний үлдэгдэл оруулах: Хэрэглэгч та энэ цэсээр туслах дэвтэр хөтлөгддөггүй мөнгөн хөрөнгө, өглөг, авлага, бараа материал, үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг оруулна. Харилцагчийн тооцооны эхний үлдэгдэл: Туслах дэвтэр хөтлөгддөг өглөг авлагын эхний үлдэгдлийг энэ хэсэгт оруулна. Бараа материалын эхний үлдэгдэл: Туслах дэвтэр хөтлөгддөг бараа материалын дансдын эхний үлдэгдлийг энэ хэсэгт шивж өгнө. Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл: Туслах дэвтэр хөтлөгддөг үндсэн хөрөнгийн дансдын эхний үлдэгдлийг энэ хэсэгт шивж өгнө. Хэрэглэгч та үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлээ оруулж дууссаны дараа дэлгэцийн баруун доод буланд байрлах элэгдэл товчин дээр дарна. Ингэснээр элэгдэл нь анхны өртгөөс хассан дүнгээр тайлан дээр тусна. Хувьцааны эхний үлдэгдэл: Туслах дэвтэр хөтлөгддөг хувьцааны эхний үлдэгдлийг энэ хэсэгт шивж өгнө. Балансын тайлангийн эхний үлдэгдэл: Тайлант жилийн дундаас програмд орж байгаа байгууллагууд өмнөх улирлаар гарсан балансын тайлангаа оруулж өгснөөр таны тайлан өссөн дүнгээр нэгтгэгдэн гарна. Дүнг оруулахдаа Баланс-н үлдэгдэл бол Тухайн оны тайлан хэсэгт өмнөх оны эцсийн үлдэгдлийг, Орлого үр дүн болон Мөнгөн гүйлгээний тайлангийн хувьд өмнөх улирлын тайлангийн дүнг оруулна. Хэрэглэгч та бараа материал, үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг excel file-аас програм руу татаж оруулах боломжтой. Бүлэг 1: Тохиргоо цэс 17
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 2Байгууллага цэс Байгууллагын ерөнхий нябо энэ цэстэй ажиллахад зориулагдсан. Учир нь энэ цэссанхүү бүртгэлийн гол мэдээллүүдийг нэг дор агуулдагаараа онцлог юм. Үүнд: Данснынэгдсэн төлөвлөгөө, харилцагчийн бүртгэл, валютын төрөл, тэдгээрийн ханш, хувьцаагэх мэт лавлах бүртгэлээс гадна ерөнхий журнал, мөнгөн хөрөнгө, байгууллагын төсөв,журналын тайлангууд тус тус багтана.Ангилал цэсБайгууллага цэсний ангилал дэд цэсээр бүлгийн мэдээллийг, ангилж бүртгэл хөтлөлтийгцэгцтэй болгоно. /Зураг-24/ Зураг 24 Данс хэсэг нь сангийн яамнаас баталсан ААНБ-н бүртгэлд ашиглах дансны ангилал юм.хэрэглэгч та энэ хэсэгт өөрийн байгууллагад ашиглах дансдыг нээхгүй. Дансны төлөвлөгөө цэсээр орж байгууллагад ашиглагддаг дансдаа нээнэ. Энэ хэсгийг мэдээллийн шинж чанартай гэж ойлгох ба аливаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй болохыг анхаарна уу! Хэрэглэгч та байгууллагынхаа харилцагчдын ерөнхий ангиллыг энэ хэсэгт бүртгэнэ.Жишээ нь: Худалдан авагчид дэд бүлэгт Гадаад дотоод гэсэн 2 бүлэг үүсгэе. Худалданавагчид гэсэн бүлэг дээрээ даран товчин дээр дарахад дараах цонхгарч ирнэ. /Зураг-25/18 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 25 Дээд бүлгээ Худалдан авагчид гэж сонгосноор Худалдан авагч цэсний дор дэд цэс үүснэ. Код, нэрДоорх байдлаар харагдана. /Зураг-26/ Зураг 26 Бараа материалын түгээмэл хэрэглэгддэг ангиллыг програм дээр бүртгэсэн байна. Байгууллагын онцлогт тохируулан бараа материалын бүлэг нэмж бүртгэж болно. Байгууллага хэлтэс тасгийн ерөнхий ангиллыг энэ хэсэгт бүртгэж өгнө. Ингэснээр тухайн хэлтэс тасгаар гарч буй зардлыг хуваарилах, цалингийн зардлыг хэлтэс тасаг бүрээр тооцон хуримтлуулах боломжтой болох юм. Үндсэн хөрөнгийн түгээмэл ашиглагддаг ангиллыг програм дээр бүртгэчихсэн байна. Хөрөнгийн байршлуудыг бүртгэж өгнө. Ингэснээр хөрөнгө тус бүрд тэдгээрийн байршлыг тодорхойлох боломжтой болох юм. Бүлэг 2: Байгууллага цэс 19
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаВалютын төрөлБайгууллагад ашиглагддаг валютын төрлийг энд хадгална. Шинээр валют бүртгэхдээ товчин дээр дарахад дараах цонх гарч ирнэ. /Зураг-27/ Зураг-27 Код хэсэгт тухайн валютын олон улсын нэршлийг бичнэ. Тухайн валютын нэрийг бичнэ. Бүхэл болон бутархай нэршлийг оруулна.Валютын төрлөө бүртгэхэд кодыг буруу бүртгэвэл монгол банкнысерверээс ханш татахад хадгалагдахгүй гэдгийг анхаарна уу?20 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаВалютын ханшХэрэглэгч та интернетгүй тохиолдолд валютын ханшийг Байгууллага цэсний Валютын ханшхэсэгт оруулан хадгална. /Зураг-28/ Зураг-28 Ханш татах валютаа сонгоно. Огноогоо сонгоно Тухайн өдрийн ханшаа бичнэ.Хэрвээ та интернеттэй тохиолдолд програмын баруун дээд талд байрлах товчиндээр дарна. /Зураг-29/ Зураг-29 Бүлэг 2: Байгууллага цэс 21
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Ханш татах валютаа сонгоно Ханш татах огноогоо сонгоно. Огноо хэсэгт Custom буюу дурын байдлаар, сараар, улирлаар, жилээр татах боломжтой. Шинэчлэх товч даран монгол банкны серверээс гүйлгээгээ татан хадгална.Ингэж валютын ханшийн мэдээллийг хадгалж өгснөөр Валютын дансны аливаа ажилгүйлгээг бүртгэхэд Ханш автоматаар дараах байдлаар дуудагдана. /Зураг-30/ Зураг30Хэрэв валютын ханшийг хадгалж өгөөгүй тохиолдолд ажил гүйлгээ хийхдээ Ханш хэсэгтгараас тухайн ажил гүйлгээний өдрийн ханшийг оруулж өгөх боломжтой. Валютын дансныгүйлгээ хийхэд хамгийн сүүлд хадгалагдсан ханшийн мэдээлэл автоматаар татагдана.Дансны төлөвлөгөөНягтлан бодох бүртгэлээ хөтлөж явах дансдыг энэ хэсэгт бүртгэнэ. . Дансыг шинээрбүртгэхэд дансны ангиллаас хамаарч дансны тохируулга, туслах дэвтэр хөтлөх эсэх ньөөрчлөгдөнө. Онцлогтой бүртгэгддэг 4 төрлийн дансыг шинээр бүртгэхийг жишээ авантайлбарлая. /Зураг-31/ Зураг31 Байгууллага цэсний Дансны төлөвлөгөө гэсэн дэд цэсрүү орно. Данс бүртгэх ангилалаа сонгоно. Энэ ангилал нь байгууллагад ашиглагдах данс биш зөвхөн дансдыг шинжээр нь ангилж байгаа бүлэг юм. -гэсэн товчин дээр даран дансдын тохируулгыг хийнэ.22 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖишээ 1: Харилцахын дансыг шинээр бүртгэе /Зураг-32/ Зураг32 Дансны бүлгээ тохируулна. Дансны дугаар бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Дансны нэрийг бичнэ. Энэ хэсэгт банкны нэр болон дансны дугаарыг бичиж өгвөл дараа нь дансдыг хайхад хялбар байна. Валютын төрлөө сонгоно. Жишээ нь: Төгрөгийн, долларын гэх мэт Харилцах дансны мэдээлэл /Банк болон дансны дугаарыг оруулна. Харилцах дансны мэдээллийг бүртгэснээр “Төлбөрийн даалгавар” маягт дах төлөгч банкны мэдээлэл бөглөгдөн гарна. /Зураг-33/ Зураг33 Бүлэг 2: Байгууллага цэс 23
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖишээ 2: Авлага өглөгийн данс шинээр бүртгэе /Зураг-34/ Зураг34 Дансны бүлэгээ тохируулна. Дансны дугаар бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Дансны нэршил Дансны тохируулга хийнэ. Төгрөгийн данс долларын данс гэх мэт Тухайн авлага данс нь харилцагч тус бүрээр салах, эс салах “Компани хоорондын авлага” дансыг бүртгэе. Энэ данс нь АПУ компаниас нэг сая, Номин компаниас хоёр саяын авлагатай гэж тус тусад нь харах учир туслах дэвтэртэй данс юм. Хэрэв туслах дэвтэр хөтлөхгүйгээр дансыг үүсгэвэл “Компани хоорондын авлага” дансанд гурван саяын авлагатай гэхээс бус АПУ, Номин компаниас тус бүртээ нэг болон хоёр сая гэж харагдахгүй юм.24 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖишээ 3: Бэлэн бүтээгдэхүүний данс шинээр бүртгэе /Зураг-35/ Зураг35 Дансны бүлгээ тохируулна. Дансны дугаар бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Дансны нэршил Тухайн данс зардлын төвөөр салах эсэх, жагсаалтанд харах эсэх гэсэн тохиргоог хийнэ. Тухайн бэлэн бүтээгдэхүүний данс няравтай -гэсэн хэсгийг чагтлана. хэсгийг чагталснаар тухайн данснаас борлуулалт хийхболомжтой болно. Борлуулалт хийгдэнэ гэвэл:• Борлуулалтын орлого• Борлуулалтын хорогдол буцаалт• Борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансыг тохируулна. Ингэснээр бэлэн бүтээгдэхүүний борлуулалт хийхэд давхар бичилт нь үүснэ. Дараах байдлаар харагдана: /Зураг-36/ Зураг36 Бүлэг 2: Байгууллага цэс 25
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖишээ 4: Үндсэн хөрөнгийн данс шинээр бүртгэе /Зураг-37/ Зураг37 Дансны бүлгээ тохируулна. Дансны дугаар бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Дансны нэршил хэсгийг чагталсан бол хуримтлагдсан элэгдэл болон элэгдлийн зардлын данс нь бас зардлын төвөөр салсан байх ёстой. Гэхдээ үндсэн хөрөнгийн дансыг зардлын төвөөр салгахгүй байвал зүгээр. хэсгийг чагталснаар тухайн данс үндсэн хөрөнгө тус бүрээр сална. -гэсэн хэсгийг чагтлан хуримтлагдсан элэгдэл болон элэгдлийн зардлын дансыг тохируулна.Үйлдвэрийн байгууллагын хувьд элэгдлийн зардлын дансыг Дуусаагүй үйлдвэрийнданс тохируулж болно. Хэрвээ хэсгийг чагтлахгүйбол тухайн хөрөнгийн данс дээр элэгдэл тооцохгүй.26 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХарилцагчид Зураг38 Хэрэглэгч та байгууллагынхаа харилцагчдыг байгууллага цэсний Харилцагчид дэд цэсээр орж бүртгэнэ. Харилцагчийн бүлгээ сонгоно. Хэрвээ шинээр ангилал нэмэх шаардлага гарвал Ангилал цэсрүү орж нэмнэ. Шинээр харилцагч бүртгэх товчлуурыг дарна. /Зураг-39/ Зураг39 Харилцагчийн код нь бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Харилцагч байгууллагын нэрийг бичнэ. Бусад холбогдох мэдээллийг оруулна.Ингэж бүртгэснээр харилцагчаар хөтлөгддөг Туслах дэвтэртэй өглөг авлагын дансдадХоорондын тооцоогоо бүртгэх боломжтой болох юм. Бүлэг 2: Байгууллага цэс 27
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаАжиллагсадХэрэглэгч та байгууллагынхаа ажиллагсдыг Байгууллага цэсний Ажиллагсад дэд цэсээрорж бүртгэнэ. /Зураг-40/ Зураг40 Ажиллагсдын код нь бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Тухайн ажилчны нэр, овог бичнэ. Регистр, НД-ын дэвтэр, ЭМД-ын дэвтрийн дугаар, даатгуулагчийн төрлийг оруулан хадгална. Эдгээр мэдээллийг оруулснаар НД-ын тайлан дээр бөглөгдөнө гарна. / Зураг-41/ Зураг41 Цалин бодох эсэх гэдгийг үгүй болговол тухайн ажиллагч нь цалингийн хавтгай дээр гарч ирэхгүй. Танай байгууллага цалингаа банкаар тавьж олгодог бол картын дугаарыг оруулж өгснөөр банкруу явуулдаг цалингийн хүснэгтээ програмаас гарган авах боломжтой. /Зураг42/28 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 42 Ажилтны гэрийн хаяг, цахим шуудангийн хаягыг оруулж өгнө. Ингэснээр ажилчдынхаа цалингийн мэдээллийг цахим шуудангийн хаягаар нь илгээх боломжтой болно. Энэ хэсэг дээр улсад шимтгэл төлж ажиллаж эхэлсэн огноог оруулна. Ингэснээр ээлжийн амралт бодоход ажилласан жилийг автоматаар татна.Хувьцааны ангилалЭнэ бүртгэл нь Хувьцаат компаниудын хувьд ашиглагдах бөгөөд хувьцааны төрлөө эндбүртгэнэ. Бүртгэж буй хувьцааны нэрлэсэн үнийг зайлшгүй оруулах хэрэгтэй бөгөөд тухайнүнийг мөрдлөгө болгож хувьцааны арилжааны ашиг, алдагдал тодорхой болох ба нэмжтөлөгдсөн капитал дансанд тэр зөрүүгээрээ тусна.Ерөнхий журналын ажил гүйлгээ бүртгэхХэрэглэгч та өдөр тутмынхаа ажил гүйлгээг ерөнхийдөө Байгууллага цэсээр хөтлөн явуулна.Харин бараа материал, үндсэн хөрөнгө, цалинтай холбоотой ажил гүйлгээг хийхдээхолбогдох цэсээр хийнэ. Та ерөнхий журналын ажил гүйлгээг бүртгэхдээ: / Зураг43/ Зураг 43 Байгууллага цэсний Ерөнхий журнал товчин дээр дарна. Ингэснээр дараах цонх гарч ирнэ. /Зураг-44/ Бүлэг 2: Байгууллага цэс 29
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 44 Гүйлгээ хийх огноогоо тохируулна. Гүйлгээнд холбогдох бичилтүүд нэг огноотой байх шаардлагатай. товчлуурыг дарахад дараах цонх гарна.Жишээ авч тайлбарлаяЖишээ 1: Ашиглалтын зардлын өр 500,000₮-өөр үүссэн гэж үзье. /Зураг-45/ Зураг 45 Дансаа сонгож өгнө. /Манай жишээгээр ашиглалтын зардлын өглөг данс тохируулсан байна./ Төрөл: хэсэгт Дебит болон Кредит аль болохыг сонгоно. Харилцагч: хэсэгт тухайн ашиглалтын зардлыг тушаасан харилцагчийг бичнэ. Утга: хэсэгт баримтын утгыг бичнэ. Энэ хэсгийг бөглөхгүй бол хадгалах товч идэвхжихгүй. Дүн валютаар хэсэгт тухайн ажил гүйлгээний мөнгөн дүнг оруулж өгнө.Энэ гүйлгээг хадгалсны дараа харьцсан дансны гүйлгээг хийнэ. /Зураг-46/ Зураг 46 Дансаа сонгож өгнө. /Манай жишээгээр Цахилгааны зардал данс тохируулсан байна./ Хэрэв НӨАТ-тэй ажил гүйлгээ бол энэ хэсгийг чагталснаар таны ажил30 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага гүйлгээний НӨАТ-ийн данстай харьцсан бичилт автоматаар холбогдох болно. Төрөл болон баримтын утгаа бичиж өгнө. Дүн валютаар хэсэгт НӨАТ-тэй дүн хэсэгт НӨАТ-тэй дүнгээ оруулж өгнө.Журналын бичилт хийх дансуудаа оруулаад дууссан бол Хадгалах товч дарна. Ингэснээрдараах бичилт үүснэ./Зураг-47/ Зураг 47Жишээ 2: 1,000,000₮-ийн үнэтэй түүхий эд материал орлогод авсан дан баримтыг журналдхолбохдоо: /Зураг-48/ Зураг 48 Гүйлгээ хийх огноогоо дан гүйлгээ бичсэн он сар болгон өөрчилнө. товчлуурыг дарна. Дансаа сонгож өгнө. /Манай жишээгээр Түүхий эд материал данс сонгосон/ Журналд холбогдоогүй баримтын жагсаалт харагдах ба баримтаа сонгон хадгалах товч дарна.Хэрвээ гүйлгээгээ буруу баримттай холбосон бол: /Зураг-49/ Бүлэг 2: Байгууллага цэс 31
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 49 Буруу холбосон гүйлгээн дээрээ дарна. Салгах товчин дээр даран шинээр гүйлгээгээ бүртгэн хадгална.Ерөнхий журнал дээр хийсэн гүйлгээгээ хайхдаа: /Зураг-50/ Зураг 50 дуран товчлуурыг дарж шүүлтийн нөхцлөө гаргаж ирнэ. шинэчлэх товчлуурыг дарж мэдээллээ шинэчилнэ. Дебит, Кредит данс, Зардалын төв, харилцагч, огноогоор гэх мэт дурын сонголтоор гүйлгээг шүүх боломжтой. Шүүхдээ тухайн нөхцөлөөрх чагтыг дарахад тухайн нөхцөл идэвхитэй болно. Нэг болон хэд хэдэн нөхцлийг хавсарсан хэлбэрээр шүүж болох ба нөхцлүүдийг сонгоод шинэчлэх товчийг дарна. Гүйлгээ хийхэд дансдаар гарсан гүйлгээний хөл дүн тэнцүү байх ёстой бөгөөд үгүй бол гүйлгээг Хадгалах – товч идэвхжихгүй. Мөн дансдын харьцааны аль нэг тал нь ганц данс байх ёстой. Олон дебет болон олон кредит гүйлгээг нэг дор харьцуулж болохгүй.32 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаКассБэлэн мөнгөний баримтын бүртгэлийг энд хөтөлнө. Ерөнхий журналын адилаар баримтыгхайх, шүүх боломжтой. Шинээр кассын баримт бүртгэхдээ:/Зураг-51/1. Байгууллага цэсний Касс Зураг512. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ./Зураг-52/ Зураг52 Орлого зарлага гэх баримтын төрлөө сонгоно. Кассын дансаа сонгож өгнө. /Кассын төгрөгийн данс, долларын данс гэх мэт/ Сонгосон дансны үлдэгдэл автоматаар гарна. Журналд холбох сонголтыг чеклэсэнээр баримтын харьцсан талын дансыг тохируулна. Хэрвээ чеклэхгүй хадгалсан тохиолдолд дан баримт үүсэх бөгөөд ерөнхий журнал болон аль ч тайлан мэдээнд тусахгүй. Огноогоо тохируулан гүйлгээний утгаа бичнэ. Баримтын дугаар автоматаар дугаарлагдана. Бүлэг 2: Байгууллага цэс 33
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Харилцагчийн тухай мэдээллийг оруулна. Дансны дүнгээ бичнэ. Хэрвээ гадаад валютын данс сонгосон бол дансны дүн хэсэгт валютын дүн ханш хэсэгт тухайн өдрийн ханшаа бичнэ. Валютын ханшаа татан хадгалсан бол автоматаар татагдана. Кассын орлого зарлага, мөнгө хүссэн өрөгдөл зэрэг анхан шатны баримтуудыг хэвлэн авч хадгалах товч дарсанаар ерөнхий журналд холбогдоно.Касс харилцах хоорондын тооцоо цэснээс гүйлгээ засахдаа: /Зураг-53/ /Зураг-53/ Засах баримт дээрээ дарна. Гүйлгээ товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ./Зураг-54/ Зураг54Засварлах гүйлгээн дээрээ хоёр товшин орно. Хэрвээ буруу данстай холбосон бол Устгахтовчлуурыг дарж устгаад, шинээр баримт бүртгэн хадгална.Касс цэсрүү ороход тухайн сард бүртгэсэн баримтууд жагсаалт байдлаар харагдана. Баримтбүрийн урд талд хоосон эсвэл хавчаарны зураг байна. Энэ нь тухайн баримт гүйлгээндхолбогдсон эсэхийг харуулна. Хэрэв хавчаартай бол баримт гүйлгээнд холбогдсон байна.Мөн баримтын жагсаалт дор байрлах хэвлэх товч нь кассын дансдын хуулгыг өгдөг бөгөөдэнэ хуулга нь кассын няравын үлдэгдлийг тулгах зорилготой тул бүртгэсэн бүх баримтхуулганд тусан үлдэгдэлд нөлөөлж харагдана.34 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХарилцахБанкин дахь харилцах дансдаар гарсан гүйлгээг энд бүртгэнэ. Харилцахын баримтбүртгэхдээ: /Зураг-55/ Зураг 551. Байгууллага цэсний харилцах2. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-56/ Зураг56 Орлого зарлага гэх баримтын төрлөө сонгоно. Харилцахын дансаа сонгож өгнө. /Харилцахын төгрөгийн данс, долларын данс гэх мэт/ Сонгосон дансны үлдэгдэл автоматаар гарна. Журналд холбох сонголтыг чеклэсэнээр баримтын харьцсан талын дансыг тохируулна. Хэрвээ чеклэхгүй хадгалсан тохиолдолд дан баримт үүсэх бөгөөд ерөнхий журнал болон аль ч тайлан мэдээнд тусахгүй. Огноогоо тохируулан гүйлгээний утгаа бичнэ. Баримтын дугаар автоматаар дугаарлагдана. Бүлэг 2: Байгууллага цэс 35
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Харилцагчийн тухай мэдээллийг оруулна. Дансны дүнгээ бичнэ. Хэрвээ гадаад валютын данс сонгосон бол дансны дүн хэсэгт валютын дүн ханш хэсэгт тухайн өдрийн ханшаа бичнэ. Валютын ханшаа татан хадгалсан бол автоматаар татагдана. Төлбөрийн даалгавар, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэл зэрэг анхан шатны маягт хэвлэн авах боломжтой.Хадгалах товч дарснаар гүйлгээ нь ерөнхий журналд холбогдоно.36 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХоорондын тооцооХарилцагчдын туслах дэвтэр хөтлөгддөг өглөг, авлагын дансдаар гарсан тооцоог эндбүртгэнэ. Бүртгэлийн цонхыг дуудахад өглөг, авлагын дансдаас гадна харилцагчдыг давхарсонгох бөгөөд тухайн дансаарх харилцагчийн үлдэгдэл шүүгдэж харагдана. Хоорондынтооцооны гүйлгээ бүртгэхдээ /Зураг-57/ Зураг 571. Байгууллага цэсний хоорондын тооцоо2. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ./Зураг-58/ Зураг 58 Туслах дэвтэр хөтлөгддөг өглөг, авлагын данс дуудагдана. Журналд холбох хэсгийг чагтлан харьцсан дансыг тохируулж өгснөөр тухайн гүйлгээ журналд холбогдоно. Тооцооны төрөл нь тухайн өглөг авлагын дансны бичилт хийгдэх талыг тодорхойлно.Бүлэг 2: Байгууллага цэс 37
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТухайн гүйлгээний огноог тохируулна.Гүйлгээний утга дээр тухайн ажил гүйлгээний утгыг шивж өгнө. Хэрвээ нэхэмжлэххавсаргах бол товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-59/ Зураг 59 Нэхэмжлэх банкны нэр, дансны дугаараа бичнэ. НӨАТ хэвлэх эсэх хэсгийг чагталснаар үнийн дүнд НӨАТ шингээгүйгээр хэвлэгдэн гарна. /Зураг-60/ Зураг 60 Дүнд НӨАТ шингэсэн хэсгийг чагталвал үнийн дүнд НӨАТ орсоноор хэвлэгдэнэ. /Зураг-61/ Зураг 61 Нэхэмжлэх гүйлгээний утгыг бичиж хадгална. Тооцоонд холбогдогч нь Харилцагчид болон Ажиллагсад цэсний мэдээллээс татагдах тул та Харилцагчид болон Ажиллагсадаа програмд бүртгэж өгснөөр хоорондын тооцооны ажил гүйлгээ бүртгэх боломжтой болно. Дансны дүн нь тухайн ажил гүйлгээний мөнгөн дүнг илэрхийлнэ. Та хадгалах товч дарснаар тухайн гүйлгээ ерөнхий журналд холбогдоно. Та Байгууллага цэсний Ерөнхий журнал дэд цэсээр орж дэлгэцийн зүүн дээд булан дахь буюу шинэчлэх товчийг дарснаар тухайн гүйлгээ ерөнхий журналд орж ирнэ.38 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТөсөв цэсПрограм дээр төсөв бүртгэхийн гол ач холбогдол нь шинжилгээний тайланд төсөв болонгүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх харьцуулалт хийх явдал юм. Шинээр төсөв бүртгэхдээ/Зураг-62/ Зураг 621. Байгууллага цэсний Төсөв цэсрүү орно.2. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-63/ Зураг 63 Төсөвлөсөн дансаа тохируулна. Төсөвлөсөн сараа тохируулна. Төсвийн төрлийг Орлого үр дүнгийн, балансын, мөнгөн гүйлгээний зэрэг сонголтуудаас сонгоно. Төсөвлөсөн дүнгээ тохируулна.Жишээ нь: 1 сард борлуулалтын орлогыг 7000000 төгрөг байхаар төсөвлөжээ. Гүйцэтгэлээр6500000 төгрөгний орлого орсон бол Тайлан цэсний Тодруулга тайлан хэсэгт дараахбайдлаар харагдана: /Зураг-64/ Бүлэг 2: Байгууллага цэс 39
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 64Мөн шинжилгээ цэсний Үр дүнгийн гүйцэтгэлийн мэдээ тайлангаар харвал гүйцэтгэлийгөмнөх оны мөн үетэй харьцуулан өсөлт бууралтыг харуулна.Манай жишээгээр 1 сард төсвийн гүйцэтгэл 92,86%-тай биелэсэн боловч өмнөх оны мөнүетэй харцуулахад 13,33%-иар буурсан харагдаж байна. /Зураг-65/ Зураг 65 Төсөв зоохдоо анхаарах зүйл нь ямар төрлийн тайланд ашиглагдахаас хамааруулан Балансын, Орлого үр дүнгийн, Мөнгөн урсгалын гэж төсвийн урсгалыг тохируулах ёстой.40 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХувьцаа цэс Хувьцааны арилжааг энд бүртгэнэ. Туслах дэвтэр хөтлөгддөг хувьцаат капиталындансдаар гарсан гүйлгээний баримт юм. Арилжааны ашиг алдагдлыг тухайн хувьцаанытөрлийг бүртгэхэд заасан нэрлэсэн үнэтэй харьцуулан хийнэ. Жишээ нь: Тухайн хувьцаа нь 100 ₮-ийн нэрлэсэн үнэтэй бүртгэгдсэн гэж бодъё. 120₮-өөр 50 ш хувьцааг арилжаалсан гэвэл Хувьцаат капиталын кредит 100*50=5000₮, Нэмжтөлөгдсөн капиталын кредит 20*50=1000₮, авлага эсвэл МХ –ийн дебет-д 6000₮ тус тустусна. Баримтын бүртгэлээс ЕЖ-д холбохдоо тооцооны буюу мөнгө орж ирэх талын дансыгхарьцсан талд сонгож гүйлгээг хийнэ. Хувьцаагаа авч байгаа бол Халаасны хувьцааныдебет, арилжааны ашигтай, алдагдалтайгаас хамаарч нэмж төлөгдсөн капиталын дебетэсвэл кредит, тооцооны дансны кредит гэсэн харьцаа хийгдэнэ. Энд арилжаа ч бай,худалдан авалт ч бай Зарласан болон гаргасан ханшийн зөрүүг Програм автомат тооцоолжгүйлгээнд холбоно.Нэхэмжлэх цэсХэрэглэгч та байгууллага цэсний Нэхэмжлэх дэд цэсээр нэхэмжлэхээ бүртгэн хэвлэхболомжтой. Шинээр нэхэмжлэх бүртгэхдээ: /Зураг-66/ Зураг 661. Байгууллага цэсний нэхэмжлэх цэсрүү орно.2. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 67/ Бүлэг 2: Байгууллага цэс 41
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 67 Нэхэмжлэхийн утга, Харилцагч, Нэхэмжилсэн огноо Валютаа оруулна. Нэхэмжлэл бичих данс болон дансны дугаараа тохируулна. Нэхэмжлэх дүн НӨАТ-тэй бол НӨАТ хэвлэх эсэхийг чагтална. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ /Зураг-68/ Зураг 68 Ажил үйлчилгээний нэр, тоо хэмжээ, үнэ зэргийг оруулж хадгална. Хэвлэх товч дарахад нэхэмжлэх дараах байдлаар харагдана:/Зураг-69/42 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 69Хадгалах товч дарснаар нэхэмжлэх хадгалагдаж архив үүснэ.Бүлэг 2: Байгууллага цэс 43
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖурналын тайлангуудЕрөнхий журналын тайлангууд хамгийн их хэрэглэгддэг гэдэг үүднээс Байгууллага цэсэндбайрлуулсан ба хэрэглэгч та Байгууллага цэсний -гэх дэд цэсрүү орждараах тайланг харах боломжтой. /Зураг-70/ Зураг 70Тайланг өөрийн дурын нөхцлөөр харах, хэвлэн авах болон дурын өргөтгөл рүү хөрвүүлэнавах боломжтой.Жишээ нь: тухайн сарын долларын дансны гүйлгээг харахдаа Тайлан цэсний дэдцэсрүү орж “Валютын дансны хуулга” гэсэн тайлан дээр даран, -дуран товчлуурыг дарахадшүүлтийн нөхцөл гарч ирэх баэнэ хэсгийг чагтлан долларын дансыг тохируулж өгөөд -харах товчлуурыг дарах буюутайлангийн нэр дээр 2 товшин орж харна. Тайлан дараах байдлаар харагдана /Зураг-71/ Зураг 71Энэ тайлан нь валютын дансны орлого зарлагын гүйлгээг валютын тоо хэмжээ болонханштай нь харуулдгаараа онцлогтой. Хэвлэх товчлуурыг дарж тайланг хэвлэж авна. Экспорт товчлуурыг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой.44 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 3Бараа материал цэс Бараа материал цэс нь барааны нярав болон бараа материалын тооцооны нягтланашиглахад зориулагдсан. Энэ ч утгаараа бараа материалын бүртгэл хөтлөн явуулахадшаардагдах бүх мэдээллийг энэ цэсэнд хамруулсан.Хэмжих нэгжХэрэглэгч та Хэмжих нэгж хэсэгт Бараа материалын хэмжих нэгжийг оруулж өгнө./Зураг-72/ Зураг 721. Бараа материал цэсний Хэмжих нэгж дэд цэсрүү орно.2. Програмд нийтлэг хэрэглэгддэг хэмжих нэгжийн бүртгэл байгаа бөгөөд хэрвээ шинээрхэмжих нэгж бүртгэх шаардлагатай бол товчлуурыг дарахад дараахцонх нээгдэнэ. /Зураг-73/ Зураг 73 Код хэсэгт тухайн хэмжих нэгжийн богино нэр Нэршил хэсэгт тухайн хэмжих нэгжийн бүтэн нэрийг шивж хадгална. Бүлэг 3: Бараа материал цэс 45
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБарааны кодБараа материалын бүртгэлд барааг кодлосноор бараа материалын гүйлгээ бүртгэхболомжтой болно. Шинээр бараа кодлохдоо /Зураг-74/ Зураг 74 Бараа материал цэсний Барааны код дэд цэсрүү орно. Бараа материалын бүлгээ сонгоно. Програмд өргөн хэрэглэгддэг барааны бүлгийг тохируулж өгсөн байгаа бөгөөд өөрийн байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх шаардлагатай бол Байгууллага цэсний Ангилал дэд цэсрүү орж бүртгэнэ. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-75/ Зураг 75 Бараа материалын бүлэг Бараа материалын код нь бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Барааны нэрийг оруулна. Тухайн бараа материалын өртөг тооцох аргаас /Эхэлж авсанаа эхэлж зарлагадах, Дундаж өртгийн арга/ сонгоно. Тухайн бараа материал нь Бараа, Түүхий эд Бэлэн бүтээгдэхүүн гэх мэтчилэн төрлийг сонгож өгнө. Ингэснээр цаашид орцын норм оруулах, дуусаагүй үйлдвэрийн өртгийн хуваарилалт хийх, дайвар Програмтай холбогдон ажиллах зэрэгт ашиглагдана. Үндсэн хэмжих нэгж болон жиших нэгж ашиглах бол оруулж өгнө. Тухайн бараа нь хоёрдмол шинжтэй хэмжих нэгжтэй байж болно.46 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Жишээ нь: цонхны шил 1 хавтгай 2,25метр кв, Ундаа 1 савтай 500грамм гэх мэт энэ тохиолдолд жиших нэгжийг ашиглах бөгөөд жиших нэгж нь тухайн төрлийн бүх барааны нэгдсэн дүнг гаргахад нэг хэмжигдэхүүнд шилжихээр бодолцож өгнө. Жишээ нь: Тухайн үйлдвэр нь бүтээгдэхүүнээ өөр өөрөөр савладаг гэвэл савалгаанаас хамааран өөр өөр код өгөх хэрэгтэй болно. Зайрмаг жижиг, зайрмаг 0,5-аар, зайрмаг кг-аар гэх мэт. Гэтэл эдгээр савалгаанууд нь нэг л бүтээгдэхүүн тул нийлбэр дүнг грамаар авъя гэвэл зайрмаг жижиг-т жиших нэгж нь грам үндсэн нэгжтэй харьцаа 150гр . зайрмаг 0,5 нь 500гр зайрмаг кг нь 1000 гр гэж тус тус бүртгэснээр эдгээр бүтээгдэхүүн нь нэгдсэн байдлаар граммаар илэрхийлэгдэх боломжтой болж байна. Барааны бар код болон богино нэрийг оруулан өгнө. Чекийг авсанаар жагсаалтанд харагдахгүй.Хадгалах товчлуурыг дарахад тухайн бүртгэсэн бараа жагсаалтад орно.Барааны үнэБМ-ийн туслах дэвтэр хөтлөдөг дансдаар Борлуулах үнийг сануулах зорилготой. Үнэзоогдсоноор БМ-ийн баримт бүртгэх үед сануулсан үнүүд автомат орж ирнэ. Үнэ зоохдооБМ-ийн данс болон дансаарх барааг сонгон огноо, худалдах үнийг зооно.Энд огноо нь тухайн баримтын огноотой уялдах ёстой. Ж нь: 1-сарын 1-нд 150₮, 1-сарын10-нд 160₮ гэсэн үнэ нэг барааны хувьд зоосон гэвэл 1-р сарын 1-ээс 9- ний хооронд тухайнбараагаар бичих баримтын үнэнд 150₮, 10-н болон түүнээс хойш 160₮ тус тус бөглөгдөжгарна. Мэдээж баримтанд бөглөгдсөн үнийг засаж өөрчлөх боломжтой бөгөөд энэ бүртгэлнь олон төрлийн бараатай байгууллагад үнээ санахад л дөхөм болох зорилготой.Шинээр барааны үнэ бүртгэхдээ: /Зураг-76/ Зураг 761. Бараа материал цэсний барааны үнэ дэд цэсрүү орно.2. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн гээд барааны үнэ оруулах дансаа сонгоно.3. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-77/ Зураг 77 Бараа борлуулах дансаа сонгоно. Данс тус бүр дээр өөр өөр үнэ оруулан хадгалж болно. Үнэ оруулах бараагаа сонгоно. Үнийг мөрдөж эхлэх огноог тохируулна. Борлуулалтын үнийг шивж хадгалснаар Бараа материал цэсний баримтын жагсаалт Бүлэг 3: Бараа материал цэс 47
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага дэд цэсээр орж борлуулалтын гүйлгээ хийхэд хадгалагдсан үнэ автоматаар гарч ирнэ. Дараах зурагт үзүүлэв:/Зураг78/Барааны нөөц Зураг 78Бараа болон түүхий эдийн үлдэгдлийг хэвийн түвшинд барьж байх зорилготой. Үйлдвэрийнболон худалдааны байгууллагад голчлон хэрэглэгдэнэ. Барааны нөөц шинээр бүртгэхдээ/Зураг-79/ Зураг 791. Бараа материал цэсний барааны нөөц дэд цэсрүү орно.2. Нөөц оруулах дансаа сонгоно.3. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 80/ Зураг 80 Барааны нөөц оруулах дансаа тохируулна. Нөөц оруулах бараагаа сонгоно. Байвал зохих дээд хэмжээг оруулна. Байвал зохих доод хэмжээг оруулна.Барааны нөөцийн бүртгэл нь мэдээллийн шинж чанартай юм.48 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБаримтын жагсаалтБараа материалын орлого зарлага, дотоод хөдөлгөөн, борлуулалт буцаалтын баримтыгэнд бүртгэнэ. Баримтын жагсаалт нь бүртгэсэн баримтуудыг жагсаалт байдлаар харуулахбөгөөд мөн баримт хайж шүүж болно.Бараа материалын орлого болон зарлагын баримт бүртгэхБараа материалын зарлага гэдэг нь барааны акт болон худалдан авалтын буцаалтыгилэрхийлэх бөгөөд бараа борлуулалтаас ялгаатай ойлголт юм. Харин бараа материалынорлого нь бараа матеариал худалдан авж байна гэсэн үг.Бараа материалын орлого болон зарлага хийхдээ: /Зураг-81/ Зураг 811. Бараа материал цэсний Баримтын жагсаалт дэд цэсээр орно.2. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ /Зураг-82/ Зураг 82 Баримтын төрлөө сонгоно. Бараа материалын дансаа сонгоход тухайн данс зардлын төвөөр салдаг, эд хариуцагчтай бол идэвхижинэ. Зардлын төв болон эд хариуцагчийг тохируулна. Журналд холбох хэсгийг чагтлан харьцсан дансыг тохируулна. Ингэснээр гүйлгээ журналд холбогдон бараа материалын үлдэгдэлд нөлөө үзүүлнэ. Журналд холбоогүй тохиолдолд дан баримт үүсэх ба материалын үлдэгдэлд аливаа өөрчлөлт оруулахгүй. Бүлэг 3: Бараа материал цэс 49
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Тухайн дансны онцлогоос хамааран зардлын төв, тооцоонд холбогдогч зэрэг идэвхижвэл тохируулж өгнө. -хэсгийг чагталвал дотоод данс хоорондох орлого зарлагын гүйлгээ хийгдэнэ. Мөн журналд холбоход зөвхөн бараа материалын дансдууд дуудагдана. Гүйлгээ хийх он сар болон гүйлгээний утга харилцагч зэргийг оруулна. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-83/ Зураг 83 Бараа материалаа сонгоно. Урд талын хэсэгт кодоор хайх ба нэрээр хайх бол ард талын хэсэгт хурдан хоёр товшино. Тоо хэмжээ оруулна. Барааны үнэ цэсэнд тохируулсан үнэ татагдах ба үнэ өөрчлөгдсөн бол гараас үнийг оруулж өгч болно. Гүйлгээ шивж буй он сараар барааны үлдэгдэл харагдана. хэсгийг чагталснаар НӨАТ-тэй гүйлгээ хийх боломжтой болоно. Энэ хэсэгт НӨАТ-тэй үнээ оруулж өгнө. Хадгалах товчлуурыг дарж, бүх бараагаа оруулсны дараа болих товчийг дарна. Хэвлэх товч дарж бараа материалын орлого болон зарлагын баримт хэвлэн авах боломжтой. Хадгалах товчлуурыг дарснаар орлогын баримт ерөнхий журналд холбогдон дансны бичилт үүснэ. Ижил дансаар Дотоод хөдөлгөөний ажил гүйлгээ хийгдэхгүй буюу орлого авж буй тал мөн зарлага гаргаж буй тал хоёул нэг данс байж болохгүй тул та гүйлгээ хийхдээ анхаараарай.50 Бүлэг 3: Бараа материал цэс
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128