Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Ноён програмын гарын авлага

Ноён програмын гарын авлага

Published by Ж.НҮРЗЭД, 2016-11-23 21:58:58

Description: Ноён програмын хэрэглэгчдэд зориулсан гарын авлага юм. Та бүгдэд ойлгомжтой байна гэдэгт итгэлтэй байна.
2016 он

Keywords: ноён гарын авлага

Search

Read the Text Version

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХоорондын тооцооТуслах дэвтэртэй өглөг авлагын тооцооны дансаарх дэлгэрэнгүй тайланг Тайлан цэсний дэд цэсрүү орж харах ба дараах тайлангууд бэлтгэгдэн гарна. /Зураг 178-гхарна уу/ Зураг 178 Өглөг, авлагын тайлангийн жагсаалтХэрэглэгч та харилцагчаарх өглөг, авлагын дэлгэрэнгүй болон товчоо тайлан харахболомжтой бөгөөд мөн шүүлтийн олон нөхцлүүд болох “Харьцсан дансаар”, “Гүйлгээнийутгаар” гэх мэт шүүлт хийж нэмэлт тайлан харах боломжтой.Жишээ нь: Анунгоо гэх харилцагчийн тооцоог бүртгэхдээ авлага болон өглөгийн 2 дансашиглаж явдаг бол тухайн харилцагчийн үлдэглийг харахдаа Тайлан цэсний Хоорондынтооцоо дэд цэсрүү орж -дуран товчин дээр дарахад шүүлтийн нөхцөл гарч ирэх ба -сонголтыг чагтлан харилцагчаа тохируулж өгөөд-тайлан дээр 2 товших буюу -харах товчийг дарж тайлангаа харна. Тайлан дараахбайдлаар харагдана. /Зураг 179-г харна уу/ Зураг 179 Харилцагчаар нэгтгэл тайланЭнэ тайлангаар харснаар авлага болон өглөг дансдад тусгасан дүнг тус тусад нь харах мөнтухайн байгууллагын нийт үлдэгдлийг харуулдгаараа онцлогтой тайлан юм. хэвлэх товчийг дарж тайланг хэвлэн авна. Экспорт товчийг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой. Бүлэг 6: Тайлан цэс 101

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБараа материалХэрэглэгч та бараа материалтай холбоотой тайлангаа Бараа материал цэсний-дэд цэсээр мөн Тайлан цэсний -дэд цэсээр харах боломжтой. Дараах тайланбэлтгэгдэн гарна. /Зураг 180-г харна уу/Зураг 180 Бараа материалын тайлангийн жагсаалтИнгэхдээ үндсэн бараа материалын дансаар, Харьцсан дансаар, Эд хариуцагчаар, Баримтынтөрлөөр гэх мэт шүүлтийн олон нөхцлөөр тайлан бэлтгэгдэн гарах боломжтой.Жишээ нь хэрэглэгч та тухайн улирлаар бараа материал тус бүрээр ашгийн тайланг харжбараа материалын үнэнд хяналт тавихыг хүсвэл Тайлан цэсний Материалын тайлангууддэд цэсрүү орж -дуран товчийг дарж шүүлтийн нөхцлөө тохируулантайлан дээр 2 товших буюу -харах товчин дээр дарж тайлангаа харна. Тайлан дараахбайдлаар харагдана. /Зураг 181-г харна уу/ Зураг 181 Борлуулалтын ашгийн товчоо тайланЭнэ тайланг харснаар бараа тус бүрийн ашгийн хувийг харж алдагдалтай буюу ашгийнхувь бага барааг хараад удирлагын түвшинд шийдвэр гаргахад тань тусална. хэвлэх товчийг дарж тайланг хэвлэн авна. Экспорт товчийг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой.102 Бүлэг 6: Тайлан цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаҮндсэн хөрөнгөХэрэглэгч та Үндсэн хөрөнгөтэй холбоотой тайлангаа Үндсэн хөрөнгө цэсний-дэд цэсрүү орж харах боломжтой. Дараах тайлан бэлтгэгдэн гарна. /Зураг 182-г харна уу/ Зураг 182 Үндсэн хөрөнгийн тайлангийн жагсаалтТа эдгээр тайлангаас дуран товчийг дарж өөрийн хүссэн нөхцлөөр тайлан харах, хэвлэх,хөрвүүлэн авах боломжтой.Жишээ нь: Наран гэх эд хариуцагчийн бүртгэлтэй хөрөнгийг харж тооллого хийхдээ Үндсэнхөрөнгийн тайлан цэсрүү орж -дуран товчлуурыг дарахад шүүлтийн нөхцөл гарч ирнэ. /Зураг 183-г харна уу/ Зураг 183 Шүүлтийн цонх“Эд хариуцагчаар” сонголтыг чагтлан Наранг сонгоод “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүйтайлан” дээр 2 товших буюу -харах товчин дээр дарж харах ба дараах байдлаархарагдана. /Зураг 184-г харна уу/ Зураг 184 Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан хэвлэх товчийг дарж тайланг хэвлэн авна. Экспорт товчийг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой. Бүлэг 6: Тайлан цэс 103

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага -дэд цэсрүү орж харахЦалинХэрэглэгч та цалинтай холбоотой тайлангаа Тайлан цэснийболомжтой ба дараах тайлангууд харагдана. /Зураг-185/ Зураг 185 Цалингийн тайлангийн жагсаалтХэрэглэгч та -дуран товчийг дарахад шүүлтийн нөхцөл гарч ирнэ. /Зураг 186-г харна уу/“Хэлтэс тасгаар”, “Ажилтнаар” хэсгийг чагталвал хэлтэс тасаг болон ажилтны цалингийнмэдээллийг тусад нь харах боломжтой. Мөн доорх шүүлтийн нөхцлийг ашиглан тайлангааөөрийн хүссэн хэлбэрээр харах болон хэвлэн авах боломжтой. /Зураг 187-г харна уу/ Зураг 187 Тайлангийн тохируулга болон хэвлэх тохируулгын цонх104 Бүлэг 6: Тайлан цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Тайлангуудын харагдах байдлыг тохируулдаг цонх юм. a. -хэсэгт жагсаалт болон картаарх сонголтууд байдаг. Жагсаалт гэж сонговол цалин тавьж олгох хүснэгт байдлаар гарах ба дараах байдлаар харагдана. /Зураг 188-г харна уу/ Зураг 188 Цалингийн тайлан жагсаалтаар харагдаж буй байдал Карт гэж сонговол ажилтан тус бүрээр цалингийн карт гарах ба дараах байдлаар харагдана. /Зураг 189-г харна уу/ Зураг 189 Цалингийн тайлан картаар харагдаж буй байдал b. -энэ хэсэгт дэлгэрэнгүй болон товчоо гэх 2 сонголт хийнэ. Дэлгэрэнгүй гэсэн сонголтыг хийвэл ажилтан тус бүрээр буюу цалин тавьж олгох хүснэгт байдлаар гарна. Харин товчоо гэсэн сонголтыг хийвэл хэлтэс тасгийн нийт дүнгээр гарна. Дараах байдлаар харагдана. /Зураг 180-г харна уу/ Зураг 190 Цалингийн тайлан дэлгэрэнгүй байдлаар харагдаж буй байдал c. -хэсэгт нийт дүнгээр болон сараар сонголтууд байдаг ба огноогоорх шүүлтийн нөхцлийг жилээр, улирлаар болон дурын хугацааны дундуур гэж сонгосон үед ашиглагдана. Жишээ нь: Алтаа гэсэн ажилтны сарын цалин 500,000 төгрөг бол “Нийт дүнгээр” гэж сонгон 1-2 сарын цалингийн хүснэгтийг харья. /Зураг 191-г харна уу/ Бүлэг 6: Тайлан цэс 105

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 191 Цалингийн тайлан нийт дүнгээр харагдаж буй байдал Харин сараар гэж сонговол дараах байдлаар харагдана. /Зураг 192-г харна уу/ Зураг 192 Цалингийн тайлан сараар харагдаж буй байдал Энэ хэсэгт тайлан хэвлэх үсгийн фонт болон хэмжээг тохируулна. Энэ хэсэгт хэвлэх тохируулга болох цаасны хэмжээ, цаасны ирмэгийн хэмжээ зэргийг тохируулна.ХувьцааХэрэглэгч та хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй болон товчоо тайлангаа Тайлан цэсний -дэд цэсээр харах боломжтой ба дараах тайлангууд байна. /Зураг 193-г харна уу/ Зураг 193 Хувьцаат капиталын тайлангуудын жагсаалтТа дээрх тайлангаас шүүлтийн нөхцлөө ашиглан өөрийн хүссэн хэлбэрээр тайлан хэвлэнавж болно.ЗардалХэрэглэгч та зардал болон зардлын төвтэй холбоотой дэлгэрэнгүй болон товчоо тайлангааТайлан цэсний -дэд цэсээр харах боломжтой ба дараах тайлангууд харагдана. /Зураг 194-г харна уу/ Зураг 194 Зардлын тайлангуудын жагсаалт106 Бүлэг 6: Тайлан цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТа дээрх тайлангаас шүүлтийн нөхцлөө ашиглан өөрийн хүссэн хэлбэрээр тайлан хэвлэн авахболомжтой. Ингэснээр зардалдаа хяналт тавих, аль зардлыг бууруулах гэх мэт шинжилгээхийх боломжтой болох юм.БалансХэрэглэгч та Тайлан цэсний -дэд цэс рүү орж санхүүгийн үндсэн 4 тайлан болонТөрийн бус байгууллагын санхүүгийн тайланг хэвлэн авах болон хөрвүүлэн авах боломжтой.Тайлан дараах байдлаар харагдана. /Зураг 195-г харна уу/ Зураг 195 Балансын тайлангуудын жагсаалтТа тайлангаа харахдаа зүүн доод талд байрлах -сонголтоос улирлаасонгон харах тайлан дээрээ 2 товших буюу -харах товчлуурыг дарна. Дээрх сонголтоосдурын гэх хэсгийг сонгон өөрийн хүссэн огноогоор тайлан харах боломжтой.Танай байгууллага олон салбартай бол -дуран товчлуурыг дарж салбараа сонгоодтайлангаа харах боломжтой.Тодруулга тайлангуудБаланс, мөнгөн гүйлгээ, орлого үр дүнгийн тайлан бүгд нийт дүнгээр гардаг учир шалгахадтөвөгтэй байдаг. Иймээс тухайн тайланг бүрдүүлэгч данс тус бүрээр тайланг харах боломжийг“Тодруулга тайлан” олгодог. Хэрэглэгч та тодруулга тайланг харахдаа “Тайлан” цэсний -дэд цэс рүү орж дараах тайланг харах боломжтой. /Зураг 196-г харна уу/ Зураг 196 Тодруулга тайлангуудын жагсаалтТодруулга тайлан сараар гарах ба улирлаар болон өөрийн хүссэн хугацаагаар тайлангхарахын тулд -дуран товчийг дарж сараа тохируулан харах болон өөрийн хүссэнөргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой. Бүлэг 6: Тайлан цэс 107

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТатварЭнэ цэсэнд татварын байгууллагад зориулагдсан дараах тайлангууд байна. /Зураг-200/ Зураг 197 Татварын тайлангуудын жагсаалт“Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан” болон “Авто тээврийн албан татварынтайлан” нь маягт хэлбэрээр гардаг ба тайлангийн маягтаа бөглөн татварын байгууллагадтушаах боломжтой.Тодруулга тайлан нь санхүүгийн тайлангийн тодруулга болон нүүр хэсгээ хэвлэн авахзориулалттай цэс юм. Тайлангийн нүүр хэсгийн мэдээлэл нь тохиргоо буюу малгай цэсний“Салбарын тохиргоо”-д бүртгэсэн мэдээллээс татагдана.Эдгээр татварын тайлангууд excel файл болон хөрвөн гардаг ба энэ файл нь My Docu-ment→NOYON фолдерт хадгалагдана. Дараах байдлаар харагдана. /Зураг 198-г харна уу/ Зураг 198 Хөрвүүлсэн файлын байршил108 Бүлэг 6: Тайлан цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаНийгмийн даатгалын тайланЭнэ цэсийг ашиглан нийгмийн даатгалтай холбоотой бүх тайлангаа авах боломжтой бадараах тайлан байдаг. /Зураг 199-г харна уу/ Зураг 199 Нийгмийн даатгалын тайлангуудын жагсаалтЭдгээр тайлангууд Excel файл болон хөрвөх ба нийгмийн даатгалын сайт руу татаж оруулахболомжтой. Тайланд нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл ба шимтгэл төлөлтавтоматаар татагдана. Excel файл болон хөрвөсөн тайлан My Document→NOYON фолдертхадгалагдах ба дараах байдлаар харагдана./Зураг 200-г харна уу/ Зураг 200 Хөрвүүлсэн файлын байршилБалансын тохируулгаБалансын тохируулга дэд цэсээр програмын Балансын тайлангийн тохиргоог хийсэн байдагба хэрэглэгч та аливаа өөрчлөлт хөдөлгөөн оруулах шаардлагагүй юм. Бүлэг 6: Тайлан цэс 109

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага БҮЛЭГ 7 Шинжилгээ цэс Програм хэрэглэгч таны санхүүгийн мэдээ, тайланд холбогдох санхүүгийн шинжилгээавтоматаар хийх ба Шинжилгээ цэсээр орж бэлтгэгдсэн тайлан мэдээллээ харах боломжтой.Санхүүгийн тайланд шинжилгээ хийснээр тухайн компанийн өнгөрсөн болон өнөөгийнтөлбөрийн чадвар, үйл ажиллагаа, хөрөнгө ашиглалтын байдал, өрийн түвшин, ашигтажиллагааг мэдэхээс гадна тэрхүү хийсэн шинжилгээн дээрээ тулгуурлан санхүүгийн төсөв,төлөвлөгөөг зохиож санхүүгийн аливаа оновчтой шийдвэрийг гаргахад тусална.Санхүүгийн шинжилгээХэрэглэгчийн таны санхүүгийн мэдээнд тулгуурлан дараах шинжилгээг хийнэ:1. Төлбөрийн чадварын харьцаа • Эргэлтийн харьцаа • Ажлын цэвэр капитал • Ажлын цэвэр капитал /Борлуулалтын хувиар/ • Бууруулж болох эргэлтийн хөрөнгийн хэмжээ • Төлбөр барагдуулах ойрын боломж2. Санхүүгийн тогтвортой байдал • Бие даалтын коэффицент • Нийт өрийн харьцаа3. Эргэцийн шинжилгээ • Авлагын эргэц • Бараа материалын эргэц • Нийт хөрөнгийн эргэц4. Хугарлын цэгийн шинжилгээ5. Ашигт ажиллагааны шинжилгээ • Ахиуц нийт ашиг • Үйл ажиллагааны ахиуц ашиг • Ахиуц цэвэр ашиг • Нийт хөрөнгийн өгөөж • Эзэмшигчийн өмчийн өгөөжЭдгээр шинжилгээний харах байдал нь ижил бөгөөд доорх байдлаар харагдана. /Зураг201-г харна уу/110 Бүлэг 7: Шинжилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 201 Санхүүгийн шинжилгээ цэсийн харагдах байдал Тухайн шинжилгээг хийхийн ач холбогдлыг оруулж өгсөн. Таны санхүүгийн мэдээнд тулгуурлан програм автоматаар шинжилгээ хийгдэнэ. Энэ хэсэгт шинжилгээний үр дүнг тайлбарласан тул санхүүгийн аливаа шийлвэр гаргах, төсөв төлөвлөгөө зохиоход тань тусална.Аналитик шинжилгээАналитик шинжилгээ нь өөрийн хүссэн нөхцлөө оруулан загварчлан харах боломжийголгоно.ДансаарЭнэ шинжилгээг хийхдээ Шинжилгээ цэсний -дэд цэсрүү ороход дараах цонхнээгдэнэ. /Зураг 202-г харна уу/ Зураг 202 Дансдаар гүйлшлгээний куб шинжилгээ цонхҮндсэн болон харилцсан тал хэсэгт Дансны бүлгээр, дансаар, зардлын төвөөр гэх сонголтыгхийж -харах товчийг дарахад куб шинжилгээний тайлан дараах байдлаар харагдана. /Зураг 203-г харна уу/ Бүлэг 7: шинжилгээ цэс 111

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 203 Дансаар цэсний үндсэн болон харилцсан талыг сонгоход шинжилгээ цонхны харагдах байдал Энэ хэсэгт байрлах үзүүлэлтээс сонгон тайлангаа өөрийн хүссэнээр загварчлах боломжтой. Мөр болон баганад байрлах үзүүлэлтийг дээд талын 1-гэсэн хэсэгт байрлах үзүүлэлтээс сонгон чирч авчиран тайлангаа бэлтгэнэ. Тайлан хэвлэх тохируулга болох цаасны байрлал, хэмжээ зэргийг тохируулна.ХарилцагчаарЭнэхүү цэсээр туслах дэвтэр хөтлөгддөг авлага, өглөгийн дансдын тайланг өөрийн хүссэнхэлбэрээр загварчилж болно. Эхлээд “Үндсэн тал”, “Харьцсан тал”-ыг чагтлаад тохируулгыгхийнэ. Мөн -дурангийн товч дарж огноогоо тохируулаад -харах товчийг дарахад кубтайлан гарна. /Зураг 204-г харна уу/ Зураг 204 Харилцагчаар цэсний үндсэн болон харилцсан талыг сонгоход шинжилгээ цонхны харагдах байдал Энэ хэсэгт байрлах үзүүлэлт тайланд ороогүй бөгөөд өөрийн хүссэн үзүүлэлтийг сонгон мөр багана хэсэгт хулганаараа чирч авчиран тайлангаа харах боломжтой. Мөр хэсэгт харагдах үзүүлэлтийг энэ хэсэгт авчирна. Багана хэсэгт харагдах үзүүлэлтийг энэ хэсэгт авчирна.112 Бүлэг 7: Шинжилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаМатериалаарБараа материалын тайлангаа өөрийн хүссэнээр загварчлах боломжтой цэс юм. Эхлээдүндсэн тал харьцсан талыг чеклэн тохируулгыг хийнэ. Мөн -дурангийн товч даржогноогоо тохируулаад -харах товчийг дарахад куб тайлан гарна. /Зураг 205-г харна уу/ Зураг 205 Материалаар цэсний үндсэн болон харилцсан талыг сонгоход шинжилгээ цонхны харагдах байдал Энэ хэсэгт байрлах үзүүлэлт тайланд ороогүй бөгөөд өөрийн хүссэн үзүүлэлтийг сонгон мөр багана хэсэгт хулганаараа чирч авчран тайлангаа харах боломжтой. Мөр хэсэгт харагдах үзүүлэлтийг энэ хэсэгт авчирна. Багана хэсэгт харагдах үзүүлэлтийг энэ хэсэгт авчирна.График шинжилгээГрафик шинжилгээ хийснээр өөрийн хүссэн үзүүлэлтийг хооронд нь харьцуулан харахболомжийг олгоно.График тохируулгаЭнэ цэсэнд график тайлангийн үзүүлэлтүүдийг тохируулан хадгална. Борлуулалт болонөртгийн харьцаагаар график тайлангийн тохируулга хийе. Эхлээд Шинжилгээ цэсний -дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг 206-г харна уу/ Зураг 206 График тохируулга цэс -товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 207-г харна уу/ Бүлэг 7: шинжилгээ цэс 113

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 207 Шинээр график тайлангийн төрөл бүртгэх цонх -хэсэгт тайлангийн нэрээ бичиж -товчийг дарж тайлангийннэрээ үүсгэнэ. -товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 208-г харна уу/Зураг 208 Шинээр үзүүлэлт нэмэх цонх -хэсгээс график тайлангаа ямар хэлбэрээр харахаа тохируулна. График тайлан харах үзүүлэлтээ сонгоно. Төрлөө томъёо гэж сонгосон бол энэ хэсэгт томъёог тохируулж өгнө.Энэ маягаар график тайланд харах үзүүлэлтүүдээ тохируулна.114 Бүлэг 7: Шинжилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаУдирдлагын мэдээлэлХэрэглэгч та энэ цэсийг ашиглан өөрийн байгууллагын санхүүгийн гол үзүүлэлтүүдийгнэг цонхноос харах боломжтой. Жишээ нь: Касс болон харилцахад байгаа бэлэн мөнгө,татварын өр, борлуулалтын орлого гэх мэт зүйлсийг харна. Эдгээр мэдээллийг нэг цэсээрхарснаар удирдлагадаа тухайн цаг үеийн санхүүгийн мэдээллийг цаг алдалгүй танилцуулахболомжийг олгоно. Шинжилгээ→Удирдлагын мэдээлэл дэд цэс рүү ороход дараах цонхгарна. /Зураг 209-г харна уу/ Зураг 209 Удирдлагын мэдээлэл цэсӨөрийн харах үзүүлэлтийг чагтлахад тухайн сарын үлдэгдэл автоматаар татагдан гарна.Жишээ нь -хэсгийг чагтлахад дараах мэдээлэл харагдана. /Зураг 210-гхарна уу/ Зураг 210 Мөнгөн хөрөнгийн удирдлага цонх Бүлэг 7: шинжилгээ цэс 115

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаУдирдлагын тайлангуудХэрэглэгч та Шинжилгээ цэсний -дэд цэсрүү орж дараах тайланг харах боломжтой:/Зураг 211-г харна уу/Зураг 211 Удирдлагын тайлангуудын жагсаалтХэрэглэгч та эдгээр шинжилгээгээр санхүүгийн тайлан, авлага өглөг, төсөв болонгүйцэтгэлийн тайланг харах боломжтой.116 Бүлэг 7: Шинжилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 8Үйлчилгээ цэс Хөдөлмөр хөнгөвчлөх, мэдээллийн аюулгүй байдал, програмын жигд ажиллагаа зэрэгпрограмын зүгээс автоматаар шийдэгдэх үйлдлүүдийг энэ цэсэнд багцлан оруулж өгсөн.Ханшийн тэгшитгэлВалютын дансны тухайн сарын хаалтын ханшаар нь төгрөгийн үлдэгдэлтэй нь тааруулжзөрүүг ханшийн зөрүүний ашиг, алдагдалд тусгах журнал бичилтийг хийнэ. Ханшийнтэгшитгэл хийхдээ тухайн ханш тэгшитгэх хугацаагаа -хэсэгт тохируулан товчийгдарна. Хэрэв тэгшитгэх гүйлгээ байвал жагсаалтанд орж ирнэ. /Зураг 212-г харна уу/Зураг 212 Ханшийн тэгшитгэл цэс Ханшийн зөрүүний ашигтай бичилт Ханшийн зөрүүний алдагдалтай бичилтХэрвээ ямар нэг мөр жагсаалтанд шүүгдэж гарсан бол -товч идэвхижинэ. Гүйлгээтовчийг дарснаар ашиг алдагдлын бичилт ерөнхий журналд холбогдож жагсаалтаас гүйлгээарилна. Ерөнхий журнал дээр дараах байдлаар харагдана. /Зураг 213-г харна уу/Зураг 213 Валютын ашиг, алдагдлын дансны бичилт ерөнхий журналдавтоматаар холбогдсон байдалХаншийн тэгшитгэл хийхийн өмнө тухайн валютаар хаалтынханшийг татсан байх шаардлагатай. Валютын ханш татах тухайгарын авлагын Байгууллага→Валютын ханш хэсгээс харна уу. Бүлэг 8: Үйлчилгээ цэс 117

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТооцоо шилжүүлэхЭнэхүү цэс нь өглөг, авлагын сөрөг үлдэгдэлтэй тооцоог эсрэг шинжтэй тооцооны дансандшилжүүлэх үйлдлийг хийдэг. Жишээ нь: Хэрэглэгч та НӨАТ-тэй ажил гүйлгээ хийхэдНӨАТ-ын өглөг, авлагын хоёр данстай харьцахгүй зөвхөн НӨАТ-ын өглөг дансанд гүйлгээбүртгэгддэг ба тайлант хугацааны эцэст НӨАТ-ын авлагатай гарвал НӨАТ-ын өглөг данссөрөг буюу ДТ үлдэгдэлтэй болно.Тооцоо шилжүүлэхдээ эхлээд -хэсэгт сараа тохируулан -товчийг дарахад жагсаалтандбичлэг шүүгдэж орж ирж байвал тухайн тооцооны данс нь сөрөг үлдэгдэлтэй байна гэжойлгоно. Дараах байдлаар харагдана. /Зураг 217-г харна уу/Зураг 214 Тооцоо шилжүүлэх цэс Энэхүү хэсэгт харилцагчаар салдаг буюу туслах дэвтэр хөтөлдөг авлага, өглөгийн дансны сөрөг үлдэгдэл харагдана. /Туслах дэвтрийн тухай ойлголтыг Байгууллага→Дансны төлөвлөгөө хэсгээс харна уу./ Туслах дэвтэр хөтөлдөггүй авлага өглөгийн дансдын сөрөг үлдэгдэл энэ хэсэгт гарна. Очих данс хэсэгт тухайн сөрөг үлдэгдэлтэй болсон дансны эсрэг шинжтэй дансдыгтохируулан -товчийг дарахад ерөнхий журналд гүйлгээ холбогдоно. Дараахбайдлаар харагдана. /Зураг-218/Зураг 215 Ерөнхий журналд холбогдсон байдалТооцоо шилжүүлэх цэсээр жагсаалтанд орж ирсэн бүх дансдыночих данс хэсгийг бөглөж өгсний дараа товчийг дарна.Элэгдэл бодуулахҮндсэн хөрөнгийн элэгдлийг сар бүр бодуулж үр дүнгийн хаалт хийнэ. Энэ цэс нь Үндсэнхөрөнгө цэсний Элэгдлийн бүртгэл цэстэй адил буюу хоёр өөр газар байрлаж буй нэг цэсюм. Иймээс дэлгэрэнгүйг Үндсэн хөрөнгө цэсний элэгдлийн бүртгэл дэд цэсээр харна уу?118 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаҮр дүнгийн дансны хаалтТухайн сард орлого үр дүнгийн дансдаар гарсан гүйлгээг шүүж нэгдсэн дансанд хаахбичилтийг автоматаар хийж өгнө. Үр дүнгийн дансны хаалт хийхийн өмнө дараах зүйлийгзаавал хийсэн байх шаардлагатай.• Ханшийн тэгшитгэл• Тооцоо шилжүүлэх цэсрүү орж сөрөг үлдэгдэлтэй тооцооны дансыг засах• Элэгдэл бодуулах• Зөрчилтэй бичлэгээ шалган арилгах• Алдаа залруулагч цэсээр орон програмд гарсан жижиг алдааг залруулсан байх• Бараа материалын өртгийн бодолтыг хийнэ. Ингэхдээ шалгах товчийг дарж дутуу бодогдсон сар байгаа эсэхийг шалгана.Үүний дараа Үйлчилгээ цэсний дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг 216-г харна уу/Зураг 216 Үр дүнгийн дансны хаалтын цонх Үр дүнгийн хаалт хийх сараа тохируулна. Үр дүнгийн хаалтыг сар бүр хийнэ. сонголтыг хийвэл орлого үр дүн ашигтай гарсан тохиолдолд Орлогын татварын зардал дансанд ОАТ-ын бичилтийг давхар хийж өгнө. Гэхдээ үйл ажиллагааны бус ашгын дансаар гүйлгээ гарсан тохиолдолд татварын бичилтээ та өөрөө хийвэл дээр. Учир нь татвар тооцохгүй ашгийн дүнг программ мэдрэх боломжгүй юм. “Гүйлгээ” товчин дээр дарснаар ерөнхий журнал дээр гүйлгээ автоматаар хийгдэнэ. Гүйлгээ товч дарсны дараа энэ хэсэг бүгд чеклэгдсэн байна. Хэрвээ чеклэгдээгүй тохиолдолд үр дүнгийн дансны хаалт хийхийн өмнө заавал хийх зүйлсийг шалгана. Бүлэг 8: Үйлчилгээ цэс 119

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЗагвар бичилтүүдЗагвар бичилт хийхийн гол зорилго нь таны байнгын хийгддэг гүйлгээ бөгөөд зөвхөн дүн ньөөрчлөгдөх гүйлгээг Загвар болгон хадгална. Ингэсэн тохиолдолд та байнгын давтамжтайхийгдэх гүйлгээнийхээ зөвхөн мөнгөн дүнг нь өөрчлөөд байна гэсэн үг юм.Жишээ нь: Шатахууны талоныг загварчилъя. Үүний тулд эхлээд ерөнхий журнал дээрбүртгэсэн тухайн гүйлгээн дээрээ курсороо байрлуулж байгаад баруун доод булан дахь -товчийг дарна. Ингэснээр Үйлчилгээ цэсэн доторх Загвар бичилтүүд дотор загварүүснэ. Дараах байдлаар харагдана. /Зураг 218-г харна уу/ Зураг 218 Загвар бичилтийн жагсаалтДараа нь 3 сарын 3-нд МТ Ойлоос 70000 төг-р шатахуун авсан бол Загвар бичилтүүд доторүүссэн шатахууны зардал дээрээ 2 товшин ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг 219-г харнауу/ Зураг 219 Загвар бичилтээр гүйлгээ хийх цонхГүйлгээ үүсгэх огноо, гүйлгээний дүн болон харилцагч хэсгийн мэдээллийг бөглөнтовчийг дарахад ерөнхий журналд гүйлгээ холбогдоно. Загвар бичилт нь үндсэн хөрөнгө, бараа материал, хувьцааны дансаар хийсэн гүйлгээнд ашиглаж болохгүй.120 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаАлдаа залруулагчГүйлгээ хийх үед гарсан өрөөсөн, сондгой мэдээллүүд баазад хог болон үлдээд тайланмэдээний дүнг зөрүүлэх явдал гардаг. Энэ тохиолдолд Алдаа залруулагчийг ашиглах бөгөөдөөрөө алдаа байгаа эсэхийг шүүж илрүүлж өгнө. Үйлчилгээ цэсний -дэд цэсрүүороход алдааны жагсаалтанд бичлэг байгаа тохиолдолд дараах байдлаар харагдана. /Зураг 220-г харна уу/Зураг 220 Алдаа залруулагч цэсЭнэхүү алдааг -товч дарснаар алдаа автоматаар залруулагдах болно. Та байнга“Алдаа залруулагч” цэсээр орж программын баазад доголдол байгаа эсэхийг шалгаж байхшаардлагатай.Зөрчилтэй бичлэгүүдЭнэхүү цэс нь “Алдаа залруулагч” цэстэй төстэй боловч хэрэглэгчийн буруутай үйлдлийнулмаас гарсан зөрчилтэй журнал бичилтүүдийг шүүж өгнө. Хэрэв жагсаалтанд бичлэгбайвал та хоёр товшин орж засаж болох ба хэвлэн авч зөрчилтэй гүйлгээнүүдийг ерөнхийжурналаас олж янзлах боломжтой. Жагсаалтанд бичлэг байгаа бол дараах байдлаархарагдана. /Зураг 221-г харна уу/ Зураг 221 Зөрчилтэй бичлэгүүдийн жагсаалтТүгээмэл гардаг алдааны төрөл нь: 99 Дебит кредит дүн зөрүүтэй – энэ алдаа нь дебит кредит дүн өөр тохиолдолд гарна. Хэрвээ бараа материалын борлуулалт хийсэн баримт дебит кредит дүн зөрүүтэй гэж гараад хоёр товшин ороход адил байвал бараа материалын өртөг бодуулахад засагдана. 99 Тооцооны дансаар харилцагч хөтлөгдөөгүй – Энэ алдаа нь туслах дэвтэр хөтлөгддөг авлага өглөгийн дансны харилцагчийг тохируулж өгөөгүй хадгалсан үед гарна. 99 Валютын дансаар 1 дүнтэй ханш хөтлөгдсөн – Энэ алдаа нь валютын буюу доллар, юань гэм мэт гадаад валютын дансын ханшийг 1 гэж бүртгэсэн үед гарна. Хоёр товшин орж ханш хэсэгт тухайн үеийн ханшийг бүртгэнэ. Хадгалахад алдаа засагдана. 99 Үр дүнгийн данс сөрөг үлдэгдэлтэй байна – Энэ алдаа нь орлогын данс дебит, зардлын данс кредит үлдэгдэлтэй байгааг илэрхийлнэ. 99 Орлого зардлын данс шууд харьцсан – Энэ алдаа нь орлого болон зардлын данс хоорондоо харьцсан гүйлгээ бүртгэсэн үед гарна.Хэрэв та гүйлгээ тус бүрийг янзалсан тохиолдолд дахин цэс рүү ороход бичлэг алга болсонбайна. Бүлэг 8: Үйлчилгээ цэс 121

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБаримтын дугаарлалтБаримтуудын дугаарлалт цэгцгүй болсон үед автомат дугаарлагчаар заагдсан сарынбаримтыг дахин дугаарлаж цэгцэлж болно. Жишээ нь: Кассын баримтыг энэ тэндээс шивсэнболон бүртгэсэн гүйлгээг устгаснаас кассын баримт цэгцгүй болсон нь /Зураг 222/-оосхарагдаж байна. Зураг 222 Кассын баримтын жагсаалтБаримтыг дахин дугаарлахдаа эхлээд -хэсэгт сараа тохируулж өгнө. Дараа ньҮйлчилгээ үндсэн цэсний -дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг 223-гхарна уу/ Зураг 223 Баримтын дугаарлалт цэс хэсгийг чагтлан -товчийг дарснаар баримтын дугаар цэгцлэгдэж дараахбайдлаар харагдана. /Зураг 224-г харна уу/ Зураг 224 Цэгцэлсэн кассын баримтын жагсаалт122 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаҮндсэн кодыг дугаарлахАжиллагсад, харилцагчид, бараа материал, үндсэн хөрөнгийн кодыг дахин цэгцэлждугаарлахад хэрэглэнэ. Жишээ нь: Шинээр харилцагч бүртгэсэн боловч өөр бүлэгторох байсныг анзаарах үед бүлэг солигдоход дагаад код солигдох хэрэгтэй болно. Энэтохиолдолд тухайн харилцагчийг зөв бүлэг рүү нь шууд хулганаар чирч оруулж болох бакод дугаарлагчаар дахин дугаарлахад л хангалттай. Код дугаарлахдаа “Үйлчилгээ” үндсэнцэсний -товчийг дарахад дараах хэсэг гарч ирнэ. /Зураг 225-г харна уу/ Зураг 225 Үндсэн кодыг дугаарлах цэсАль хэсгийн кодыг дахин дугаарлахыг чеклэн -товчийг дарснаар бүртгэлийн дугааршинээр дугаарлагдана. Посын програмтай уялдаж ажилладаг байгууллагын хувьд бараа материалын код цэгцэлж болохгүй.Кодын нэгтгэлХэрэглэгчдэд түгээмэл тохиолддог бэрхшээл бол нэг барааг эсвэл нэг харилцагчийг 2, 3 удаабүртгэчихсэн байдаг явдал юм. Энэ тохиолдолд тухайн кодыг нэгтгэх шаардлагатай болно.Жишээ нь: Харилцагч “Таван богд” ХХК-ийг санаандгүй 2 бүртгэн гүйлгээнд холбочихсонбол “Кодын нэгтгэл” цэсээр засах боломжтой. “Үйлчилгээ” цэсний -дэд цэсрүүороход дараах цонх нээгдэнэ. /Зураг 226-г харна уу/ Зураг 226 Кодын нэгтгэл цэс Бүлэг 8: Үйлчилгээ цэс 123

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХарилцагч хэсгийг сонгон Байгаа код – хэсэгт устах барааны кодыг Болох код – хэсэгт үлдэх барааны кодыг оруулан-товчийг дарна. Ингэснээр харилцагчийн мэдээлэл нэгтгэгдэх ба устсан харилцагч дээрбүртгэсэн бүх гүйлгээ “Болох код” хэсэгт оруулсан харилцагч руу автоматаар шилжигдэнэ.“Байгаа код” болон “Болох код” хэсэгт ижил кодтой бараатохируулж өгвөл тухайн бараа устана. Мөн бараа материалынкодыг нэгтгэсэн бол тухайн барааг ашиглаж эхэлсэн сараасөртгийн бодолт дахин хийгдэх шаардлагатай болно.Бааз архивлахПрограм нь өөрийн мэдээллийн баазыг файл болгон хөрвүүлдэг бөгөөд үүссэн файлыг авжхадгалах хэрэгтэй. Та архивын файлыг байнга нөөцлөдөг бол ямар нэгэн байдлаар баазустсан тохиолдолд таны нөөцлөсөн файлаас яг нөөцлөх үед байсан байдлаар нь эргээдсэргээх боломжтой юм. Бааз архивлахдаа Үйлчилгээ цэсний -дэд цэсрүү ороходдоорх цонх нээгдэнэ. /Зураг 227-г харна уу/Зураг 227 Бааз архивлах цэсЭнэ хэсэгт архив үүсэх баазын байршил харагдах ба -товчийг дарахад бааз архивлагданхадгалагдана. Архивласан бааз маань дараах байдлаар харагдана. /Зураг 228-г харна уу/Зураг 228 Архивлагдсан баазын байршилАрхивласан баазыг эргэн сэргээхдээ манай үйлчилгээний ажилтантай холбогдон хийлгэнэ. Хэрэглэгч та нэг өдөр олон удаа архивлалт хийсэн бол хамгийн сүүлд архивласан байдлаар хадгалагдана гэдгийг анхаарна уу?124 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЦалинг файлд хөрвүүлэхЦалинг файлд хөрвүүлэх гэдэг нь Цалин→Цалин дэд цэсний цалингийн бодолтыг файлболгон хөрвүүлж байна гэсэн үг. Энэ нь ихэвчлэн олон баазтай байгууллагууд цалингийнбодолтоо дахин хийлгүйгээр тухайн бодолтоо файл болгон хөрвүүлээд, цалингийн бодолтоотатаж авахад ашиглагдана. Мөн цалингийн тооцоолол хийчихээд бодолтоо файл болгонхөрвүүлсэн тохиолдолд цалингийн бодолт зөрсөн эсвэл устсан үед сэргээх боломжтойболно. Цалин хөрвүүлэхдээ эхлээд сараа тохируулж өгнө. “Үйлчилгээ” цэсний-дэд цэс рүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг 229-г харна уу/ Зураг 229 Цалинг файл хөрвүүлэх цэс -хэсэгт цалин хөрвөж очих байршил харагдах ба та өөрийн хүссэнээр байршлыгнь өөрчлөх боломжтой юм. Дараа нь - товчийг дарахад цалин файл болон хөрвөн бичиг гарснаар тухайн байршилд хадгалагдсан байна.Гүйлгээг файлд хөрвүүлэхГүйлгээг файлд хөрвүүлэх нь ерөнхий журналын гүйлгээг файл болгон хөрвүүлэн хадгалнагэсэн үг. Гүйлгээг файлд хөрвүүлэхийн өмнө эхлээд баазаа архивласан байх шаардлагатай.Дараа нь Байгууллага→Ерөнхий журнал дэд цэс рүү орж тухайн цонхны доор байрлах -хэсгийг тэмдэглэн авч өөр баазад файлаас гүйлгээтатах үед шалгаж үзэхэд ашиглана.Гүйлгээг хөрвүүлэхдээ эхлээд гүйлгээ татах -он сараа тохируулна. Дараа нь Үйлчилгээцэсний - дэд цэсрүү ороход доорх цонх нээгдэнэ. /Зураг 230-г харна уу/ Зураг 230 Гүйлгээг файлд хөрвүүлэх цэс -хэсэгт гүйлгээ файлд хөрвөж очих байршил харагдах ба та өөрийн хүссэнээрбайршлыг өөрчлөх боломжтой юм. Дараа нь -товчийг дарахад гүйлгээ файл болонхөрвөн бичиг гарахад тухайн сарын гүйлгээ сонгосон байршилд хадгалагдсанбайна. Бүлэг 8: Үйлчилгээ цэс 125

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаГүйлгээний архивПрограмд нэвтэрч орсон хэрэглэгчийн програмд хийсэн үйлдлийг харуулах зориулалттайцэс юм. Гүйлгээний архивыг харахдаа Үйлчилгээ цэсний - дэд цэсрүү ороходдараах цонх нээгдэнэ. /Зураг 231-г харна уу/Зураг 231 Гүйлгээний архив цэс Энэ хэсэгт тухайн гүйлгээг хийсэн огноо цаг минутаараа гарна. Тухайн үйлдэл хийсэн хэрэглэгчийн нэр харагдана. Хэрэглэгч бүрийн хийсэн үйлдэл нь гарна. Гүйлгээний архиваас устгах болон устгасан мэдээллийг сэргээх боломжгүй мэдээллийн шинж чанартай гэдгийг анхаарна уу?Цалинг сэргээхЭнэхүү цэсээр файл болгон хадгалсан цалинг сэргээхэд ашиглана. Цалинг сэргээхдээ эхлээд“Үйлчилгээ” цэсний “Бааз архивлах” дэд цэс рүү орж баазаа архивласан байх шаардлагатай.Дараа нь цалин татах сараа бхэсэгт тохируулаад -хэсэгт тохируулан үйлчилгээ цэсний-дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг 232-г харна уу/Зураг 232 Цалинг сэргээх цэс Энэ хэсэгт хуулах файлын байршлыг тохируулна. Хуулах файлын нэр дээрээ даран -товчийг дарснаар цалинг хуулж эхлэхба уншиж дуустал програмаас гарч болохгүй. - хэсэг болвол гүйлгээ хуулагдаж дууссаныг илэрхийлнэ.Энэ үйлдлийг анх удаа хийж байгаа бол манай үйлчилгээний ажилтантай холбогдонзөвлөгөө авах хэрэгтэй.126 Бүлэг 8: Үйлчилгээ цэс

“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаФайлаас гүйлгээ татахФайл болгон хадгалсан ерөнхий журналын гүйлгээг сэргээх үүрэгтэй цэс юм. Сэргээх үедбайсан бичлэгүүд бүгд устаж зөвхөн файлд хадгалагдсан гүйлгээг сэргээж өгнө. Файлаасгүйлгээ татахдаа эхлээд Үйлчилгээ цэсний бааз архивлах дэд цэсрүү орж баазаа архивлахшаардлагатай. Дараа нь гүйлгээ татах сараа -гэсэн хэсэгт тохируулан Үйлчилгээцэсний -дэд цэсрүү ороход дараах цонх нээгдэнэ. /Зураг 233-г харна уу/ Зураг 233 Файлаас гүйлгээ татах цэс Энэ хэсэгт хуулах файлын байршлыг тохируулна. Хуулах файлын нэр дээр дарж -товчийг дарснаар гүйлгээ хуулагдах ба уншиждуустал програмаас гарч болохгүй. -энэ хэсэгтекст гарч ирвэл гүйлгээ хуулагдаж дууссаныг илэрхийлнэ. Гүйлгээ хөрвүүлж буй хоёр бааз процетурын хувьд ижил байх шаардлагатай буюу хоёр өөр баазын хувьд гүйлгээ дутуу татагдах, баланс өөрчлөгдөх аюултай. Мөн та энэ үйлдлийг анх хийж байгаа бол манай програмын мэргэжилтэнтэй холбогдон зөвлөгөө авах хэрэгтэй. Бүлэг 8: Үйлчилгээ цэс 127

(976) 9400-7184 Хаяг:(976) 9100-7184 Монгол улс(976) 7577-0707 Улаанбаатар хот(976) 7577-0708 Баянгол дүүрэг,[email protected] Энхтайваны өргөнwww.ritus.mn чөлөө, Гранд плаза,www.facebook.com/ritus.LLC цогцолбор 1405 тоот


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook