“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага гүйлгээ журналд холбогдон бараа материалын үлдэгдэлд нөлөө үзүүлнэ. Журналд холбоогүй тохиолдолд дан баримт үүсэх ба материалын үлдэгдэлд аливаа өөрчлөлт орохгүй. Тухайн дансны онцлогоос хамааран зардлын төв, тооцоонд холбогдогч зэрэг идэвхиживэл тохируулж өгнө. -хэсгийг чагталвал дотоод данс хоорондох орлого, зарлагын гүйлгээ хийгдэнэ. Мөн журналд холбоход зөвхөн бараа материалын дансдууд дуудагдана. Гүйлгээ хийх он сар болон гүйлгээний утга харилцагч зэргийг бичнэ. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 83-г харна уу/ Зураг 83 Шинээр бараа нэмэх цонх Бараа материалаа сонгоно. Бараа материалаа кодоор хайх бол урд талын хэсэгт, нэрээр хайх бол ард талын хэсэгт хурдан хоёр товшино. Тоо хэмжээ оруулна. Барааны үнэ цэсэнд тохируулсан үнэ татагдах ба үнэ өөрчлөгдсөн бол гараас үнийг оруулж өгч болно. Гүйлгээ шивж буй огноогоор барааны үлдэгдэл харагдана. хэсгийг чагталснаар НӨАТ-тэй гүйлгээ хийх боломжтой болоно. Энэ хэсэгт НӨАТ-тэй үнээ оруулж өгнө. Хадгалах товчийг дарж, бүх бараагаа оруулсны дараа болих товчийг дарна. “Хэвлэх” товч дарж бараа материалын орлого болон зарлагын баримт хэвлэн авах боломжтой. Хадгалах товчлуурыг дарснаар орлогын баримт ерөнхий журналд холбогдон дансны бичилт үүснэ. Ижил данс /бүлэг/-аар дотоод хөдөлгөөний ажил гүйлгээ хийгдэхгүй ба орлого авч буй тал болон зарлага гаргаж буй тал хоёул нэг данс байж болохгүй. Бүлэг 3: Бараа материал цэс 51
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБараа материалын борлуулалтын ажил гүйлгээ хийхХэрэглэгч та бараа материалын борлуулалтын ажил гүйлгээг Бараа материал→Баримтынжагсаалт дэд цэсээр хийнэ. товчийг дарахад дараах цонхнээгдэнэ. /Зураг-84/Зураг 84 Бараа материалын баримт шинээр бүртгэх цонх Баримтын төрлөө Борлуулалт гэж сонгоно. Борлуулалт хийх дансаа сонгоно. Зардлын төв болон эд хариуцагчтай данс бол тохируулж өгнө. Харьцсан дансаа “Журналд холбох” хэсгийг чагтлан тохируулна. Тохируулсан дансны онцлогоос хамааран зардлын төв, тооцоонд холбогдогчийг тохируулна. Гүйлгээ хийх огноо, баримтын утга зэргийг тохируулна. товчин дээр дарж борлуулах бараагаа сонгон хадгална. Шинээр бараа сонгох нь барааны орлого болон зарлага бүртгэхдээ алилхан бүртгэгдэнэ. Барааны үнэ хэсэгт борлуулах үнийг оруулна. Барааны борлуулалтын баримт хэвлэн авч болно. “Хадгалах” товч дарснаар гүйлгээ ерөнхий журналд холбогдоно.Бараа материалын буцаалтын ажил гүйлгээ бүртгэхХэрэглэгч та борлуулалтын буцаалтын ажил гүйлгээг Бараа материал→Баримтын жагсаалтдэд цэс рүү орж хийнэ. Борлуулалтын буцаалт хийхийн тулд баримтын төрлөө буцаалтгэж сонгох ба бусад үйлдэл нь барааны орлого авах борлуулалт хийхтэй адил зарчмаархийгдэнэ.52 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБараа захиалга цэсБэлтгэн нийлүүлэгчтэй байгууллага бараа захиалах эсвэл байгууллагын дотоод салбаруудтөвөөсөө бараа захиалахад энэ цонхыг ашиглана.Бараа материалын захиалга бүртгэхдээ: / Зураг 85-г харна уу/ Зураг 85 Барааны захиалга дэд цэс1. Бараа материал→Бараа захиалга дэд цэс рүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-86/ Зураг 86 Шинээр бараа захиалах цонх Бараа захиалах бэлтгэн нийлүүлэгчээ сонгоно. Захиалга хийсэн огноо болон утгаа тохируулна. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-87/ Зураг 87 Захиалах бараагаа бүртгэх цонх Бүлэг 3: Бараа материал цэс 53
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Захиалах бараагаа сонгоно. Захиалах хэмжээг тохируулна. Захиалгын үнийг оруулна. Захиалга хийж буй огноогоор барааны үлдэгдэл гарна. “Хадгалах” товч дарахад таны оруулсан мэдээлэл жагсаалтанд шилжиж дахин бараа шивэхэд зориулагдсан хоосон цонх үүснэ. Та дараагийн барааг мөн адил өмнөх зарчмаар шивээд “Хадгалах” товч дарах гэх мэтээр бүх бараагаа шивсний дараа “Болих” товч дарахад ерөнхий жагсаалт дангаараа үлдэж “Хадгалах” товч дахин гарч ирнэ. “Хэвлэх” товч дарж бараа захиалгын хуудсыг хэвлэн аваад “Хадгалах” товч даран захиалгаа хадгална. Бараа захиалга нь мэдээлэлийн шинж чанартай ба гүйлгээнд холбогдож бараа материалын үлдэгдэлд нөлөөлөхгүй.54 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБараа татан авалтЗахиалсан барааг орлогод авахдаа бараа татан авалт цэсээр хийнэ. Бараа материалын татанавалтад бараа материалын худалдан авалттай холбоотой бэлтгэл ажиллагааны зардлуудболох гаалийн татвар, тээврийн зардал, ачиж буулгах зардал, даатгалын зардал зэрэгдайвар зардлуудыг бараа материалын өртөгт шингээх боломжтой. Үүнд бараанд төлсөнНӨАТ барааны өртөгт орохгүй болохыг анхаарна уу.Татан авалтын зардлыг туслах дэвтэр хөтлөгддөггүй өглөг, авлагын данс, дуусаагүйүйлдвэрлэлийн данс, урьдчилж гарсан зардлын дансанд төвлөрүүлж болно.Жишээ авж тайлбарлая:1. 1’040’000 төгрөгийн өртөгтэй бараа материал худалдан авав:Барааны нэр Тоо хэмжээ Нэг бүрийн үнэ Нийт үнэБараа 1 400 800 320’000 ₮Бараа 2 600 1200 720’000 ₮Нийт 1’040’000 ₮Бараа материал худалдан авахтай холбоотой гарсан зардал:2. Тээврийн зардал - 500003. Гаалийн татвар - 100000Татан авалтын зардлыг урьдчилж төлсөн зардал дансанд төвлөрүүлсэн гэвэл ерөнхийжурналын бичилт дараах байдлаар үүснэ./Зураг 88-г харна уу/Зураг 88 Ерөнхий журналын бичилт хийгдсэн байдалТатан авалтаа бүртгэхдээ: /Зураг 89-г харна уу/ Зураг 89 Бараа татан авалт дэд цэс1. Бараа материал цэсний бараа татан авалт цэсээр орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-90/ Бүлэг 3: Бараа материал цэс 55
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 90 Шинээр барааны татан авалт бүртгэх цонх Зардал хуримтлуулсан огноог тохируулна. Татан авалтыг төвлөрүүлсэн дансыг тохируулна. Зардал хуримтлуулсан нийт дүнг бичнэ. Тохируулсан огноогоор үлдэгдэл гарна. Гүйлгээ хийх огноог тохируулна. Бүтээгдэхүүний дансыг тохируулна. Зардлын төв болон эд хариуцагчтай данс бол тохируулна. Тэмдэглэл хэсэгт гүйлгээний утгыг бичнэ. Хэрвээ захиалга бүртгэсэн хэсгийг хэсгийг чагтлаж бүртгэсэн захиалгаа холбоно. товчлуурыг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 91-г харна уу/ Зураг 91 Бараа нэмэх цонх Орлого авах бараагаа сонгоно. Тоо хэмжээг оруулна. Өртгийн жин дээр худалдан авсан үнийг оруулж өгөөд хадгална. Бүх барааг оруулсны дараа бодох гэсэн товчийг дарж хадгална. Дараах байдалтай харагдана. /Зураг 92-г харна уу/ Зураг 92 Барааны өртөг бодогдсон байдал Эндээс харахад бараа 1-ийг 800 төгрөгөөр авсан бол худалдан авахтай холбогдон56 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага гарсан зардлуудыг нэмэхэд нэгжийн өртөг 915,38 болсон байна. Барааны өртгийг барааны үнэ болон тоо хэмжээг харьцуулан хуваарилж байна.Барааны тооллогоЭнэхүү цэсээр бараа материалын тооллогыг бүртгэх бөгөөд тооллогын хуудас болонтооллогын тооцоо гэсэн хоёр үе шатаар явагдана. Тооллогын хуудсыг бэлтгэхдээ: /Зураг93-г харна уу/ Зураг 93 Барааны тооллого дэд цэс1. Бараа материал→Барааны тооллого дэд цэс рүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 94-г харна уу/ Зураг 94 Шинээр барааны тооллого бүртгэх цонх Тооллогын үлдэгдлийг шүүх огноог тохируулна. Тооллого хийх бараа материалын дансыг сонгоно. Тооллогын утгыг оруулна Бүлэг 3: Бараа материал цэс 57
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Тооллогын хуудсаа хэвлэж аваад хадгална. Хадгалснаар тухайн үеийн үлдэгдлийг санаж үлдэх юм.Хадгалсан тооллогын баримт дараах байдлаар харагдана. /Зураг 95-г харна уу/ Зураг 95 Хадгалсан тооллогын баримтын жагсаалтТооллогын хуудсын дагуу тооллогыг хийгээд хадгалсан тооллогын баримт руу хоёртовшиход дараах цонх нээгдэнэ. /Зураг 96-г харна уу/ Зураг 96 Барааны тооллогын мэдээллийг өөрчлөх цонх Илүүдэл дутагдлын дансыг тохируулна. Энэ данс нь туслах дэвтэр хөтөлдөггүй, зардлын төвгүй данс байх ёстой. Тоолсон үлдэгдлээ зооно. “Хадгалах” товч дарахад тооллогын мэдээллийг өөрчлөх цонх алга болох ба дахин хоёр товшин ороход гүйлгээ товч идэвхитэй болсон байна. Гүйлгээ товчин дээр дарснаар тооллогын зөрүү бүхий орлого, зарлагын баримт автоматаар ерөнхий журналд үүсэж, давхар гүйлгээ нь холбогдоно. Дараах байдлаар харагдана. /Зураг 97-г харна уу/ Зураг 97 Тооллогын зөрүү ерөнхий журналд автоматаар бүртгэгдсэн байдал58 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБараа хөрвүүлэлтБараа материалын хөрвүүлэлтийг дараах гурван тохиолдолд хийнэ. • “А”, “Б” бүтээгдэхүүн нийлж “С” бүтээгдэхүүн үүсгэх /бэлэг боох/ • “А” бүтээгдэхүүн “Б”,”С” бүтээгдэхүүн болох /Боодолтой барааг задлах/ • “А”, “Б” бүтээгдэхүүн нийлж “С”,”Д” бүтээгдэхүүн болох.Жишээ нь: Дэлгүүрүүд шинэ жилээр бэлэг боодог. Энэ үед бэлгэнд боогдсон бараазарлагадаж оронд нь боосон бэлэг нь өөр нэг код бүхий шинэ бараа болон орлогодавагддаг. Хөрвүүлэлтийг бүртгэхэд орлогод авах данс, бараа зарлагадах данс болон бараагсонгоод л бүртгэл хийгдэнэ. Орлого болон зарлагын данс ижил данс байж болно.Жишээ: Шинэ жилээр 100 ширхэг бэлэг боосон бөгөөд 5 ширхэг бэлэг үлдсэн.Бэлэгний орц: Барааны нэр Тоо хэмжээ Нэгжийн өртөг Нийт өртөг Чихэр 50гр 100 500 50’000 ₮ Ундаа 250мл 100 1500 Чипс 250гр 100 2500 150’000 ₮Шоколад 150гр 100 1600 250’000 ₮ 6100 160’000 ₮ Нийт 610’000 ₮Шинээр бэлэг боосон хөрвүүлэлтийг бүртгэхдээ: /Зураг 98-г харна уу/ Зураг 98 Барааны хөрвүүлэлт дэд цэс1. Бараа материал цэсний Барааны хөрвүүлэлт дэд цэсээр орно2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 99-г харна уу/ Бүлэг 3: Бараа материал цэс 59
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 99 Барааны хөрвүүлэлтийн баримт бүртгэх цонх Гүйлгээний болон үлдэгдлийн огноогоо тохируулна. Тэмдэглэлт хэсэгт гүйлгээний утгаа бичнэ. Зарлага гаргах дансыг тохируулна. Орлого авах дансыг тохируулна. Бэлэн бүтээгдэхүүнээс зарлага гарсан огноог тохируулан шүүх товч дарахад зарлагадсан хэмжээгээр орлого авах бараа үүснэ. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-100/ Зураг 100 Зарлагадах бараагаа сонгон холбогдох мэдээллийг оруулсан байдал Зарлага гарах бараагаа сонгоно Зарлагадах тоо хэмжээг оруулна. Өртөг автоматаар татагдана. “Хадгалах” товчийг дарж бүх бараагаа оруулсны дараа болих товч дарна. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-101/ Зураг 101 Орлогодох бараагаа сонгон холбогдох мэдээллийг оруулсан байдал Орлого авах бараагаа сонгоно. Орлого авах тоо хэмжээг оруулна. Зарлагадсан барааны нийт өртгийн хэдэн хувийг тухайн бараа эзлэхийг өртгийн жин дээр тохируулж өгнө. Зарлагадах болон орлого авах бараагаа оруулж дууссаны дараа “Бодох” товч дараад хадгалахад хөрвүүлэлтийн баримт ерөнхий журналд холбогдоно. /Зураг 102-г харна уу/60 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 102 Хөрвүүлэлтийн баримт ерөнхий журналд холбогдсон байдалҮлдсэн 5 ширхэг бэлгийг задлахдаа: /Зураг 103-г харна уу/ Зураг 103 Барааны хөрвүүлэлтийг бүртгэх цонх Бэлэг задалсан огноог тохируулна. Гүйлгээний утгыг тохируулна. Зарлагадах дансыг тохируулна. Орлого авах дансыг тохируулна. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 104-г харна уу/ Зураг 104 Зарлагадах бараагаа сонгон холбогдох мэдээллээ оруулсан байдал Зарлага дах бараан дээр үлдсэн бэлэгээ тохируулна. тоо хэмжээ нь дээр 5 ширхэг гэж оруулна. Нэгжийн өртөг автоматаар татагдана. Хадгалах товч дарна. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 105-г харна уу/ Зураг 105 Орлогодох бараагаа сонгон холбогдох мэдээллээ оруулсан байдал Бэлгэнд орсон барааг тохируулна. Тоо хэмжээг оруулна. Зарлагадсан барааны нийт өртгийн хэдэн хувийг эзлэж байгаа гэдгийг мэдэхгүй бол тухайн барааны өртгийг оруулж өгч болно. Хадгалах товч дарна. Бодох товчийг дарж хадгалахад гүйлгээ ерөнхий журналд холбогдоно. /Зураг 106-г харна уу/ Бүлэг 3: Бараа материал цэс 61
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 106 Хөрвүүлэлтийн баримт ерөнхий журналд холбогдсон байдал Хэрэв орлогод авах бараа нь олон төрлийн бараа бол зарлагадсан барааны нийт өртгийн хэдэн хувийг тухайн бараа эзлэхийг өртгийн жин дээр тодорхойлж өгнө. Хөрвүүлэлт хийгдсэнээр орлого болон зарлагын баримтууд автоматаар үүсэх бөгөөд ерөнхий журналд шууд гүйлгээ нь холбогдоно.62 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаМатериалын тайлангуудХэрэглэгч та бараа материалтай холбоотой тайлангаа “Бараа материал” цэсний-дэд цэсээр мөн, Тайлан цэсний -дэд цэсээр харах боломжтой. Дараах тайланбэлтгэгдэн гарна. /Зураг 107-г харна уу/Зураг 107 Бараа материалын тайлангийн жагсаалтИнгэхдээ үндсэн бараа материалын дансаар, харьцсан дансаар, эд хариуцагчаар, баримтынтөрлөөр гэх мэт шүүлтийн олон нөхцлөөр тайлан бэлтгэгдэн гарах боломжтой.Жишээ нь: Хэрэглэгч та тухайн улирлаар бараа материал тус бүрээр ашгийн тайланг харж,бараа материалын үнэнд хяналт тавихыг хүсвэл баруун дээд буланд байгаа -дурантовчлуурыг дарж шүүлтийн нөхцлөө тохируулж -тайлан дээр2 товших буюу -харах товчийг дарж тайлангаа харна. Тайлан дараах байдлаар харагдана./Зураг 108-г харна уу/Зураг 108 Борлуулалтын ашгийн товчоо тайлангийн харагдах байдал Бүлэг 3: Бараа материал цэс 63
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЭнэ тайланг харснаар бараа тус бүрийн ашгийн хувийг харж алдагдалтай буюу ашгийнхувь бага барааг харан удирлагын түвшинд шийдвэр гаргахад тань тусална. Энэ тайлангаа -товчлуурыг дарж хэвлэн авах, -товчлуурыг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой.Үйлдвэрлэлийн орцын норм бүртгэхҮйлдвэрийн бүртгэлтэй газрууд бэлэн бүтээгдэхүүний шууд материалаарх өртгийг тооцонхянахад хэрэглэнэ.Жишээ нь: Нэг таваг цуйванг үйлдвэрлэхэд стандарт хэмжээгээр 100 гр мах, 200 гр гурил,50 гр ногоо, 20 гр амтлагч ордог гэж үзвэл орцын нормыг дараах байдлаар бүртгэнэ. /Зураг 109-г харна уу/ Зураг 109 Орцын норм дэд цэс1. Бараа материал→Орцын норм дэд цэсээр орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 110-г харна уу/ Зураг 110 Шинээр орцын норм бүртгэх цонх64 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Бэлэн бүтээгдэхүүнээ сонгоно. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 111-г харна уу/ Зураг 111 Түүхий эд болон орцын хэмжээг оруулсан байдал Түүхий эд материалаа сонгоно. 1 таваг цуйван хийхэд зарцуулагдах махаа бичнэ. Тухайн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эд материалын нормыг оруулж дууссан бол “Болих” товч дарснаар түүхий эдийн сонголт бүхий цонх алга болж жагсаалт дангаар үлдэнэ. Үүний дараа “Хадгалах” товчыг дарснаар орцын норм хадгалагдана. Бүлэг 3: Бараа материал цэс 65
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаӨртгийн жинХэрэглэгч та програм дээр бэлэн бүтээгдэхүүний орцын нормыг оруулж өгснөөр өртгийн жинбодох боломжтой болно. Ингэснээр үлдэгдэлтэй болон орлого авсан түүхий эд материалаарбэлэн бүтээгдэхүүний стандарт өртөг тооцогдох болно. Өртгийн жинг бодохдоо: /Зураг 112-г харна уу/ Зураг 112 Өртгийн жин дэд цэс1. Бараа материал→Өртгийн жин дэд цэс рүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 113-г харна уу/ Зураг 113 Шинээр өртгийн жин бүртгэх цонх Бэлэн бүтээгдэхүүнээ сонгоно. Өмнөх жишээгээр цуйван сонгоё Огноогоо оруулна. Бэлэн бүтээгдэхүүний орцонд орж буй түүхий эдийн үнэ хэлбэлзэх тухай бүрт та өртгийн жинг бодуулах хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ ББӨ-н хэлбэлзэлд дүгнэлт хийх боломжтой болно. Бодох товч дарснаар өртгийн жин бодогдоно. Манай жишээний хувьд мах 8000*0,1=800 Гурил 1500*0,2=300 Хүнсний ногоо 1500*0,05 Амтлагч 1500*0,02=30 нийт 1205₮ дүн бодогдож байна. Бодох товч дарж өртгийн жинг бодуулан хадгална.Өртгийн жинг оруулснаар дуусаагүй үйлдвэрлэлийн хуваарилалт хийхэд бэлэнбүтээгдэхүүнийг орлогод авах өртгийн харьцааг тодорхой болгож өгнө. Өөрөөр хэлбэлөртгийн хуваарилалт хийхэд бэлэн бүтээгдэхүүний ажил гүйлгээ хийхэд өртгийн жинавтоматаар гарч ирнэ. /Зураг 114-г харна уу/66 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 114 Гүйлгээ хийхэд өртгийн жин автоматаар татагдсан байдалӨртгийн хуваарилалтХолимог зардалтай үйлдвэрийн байгууллагууд дуусаагүй үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүндшилжүүлэхэд өртгийн хуваарилалтыг ашигладаг.1. Туслах дэвтэр хөтлөгддөггүй ДҮ-н данс нээх ёстой бөгөөд тухайн данс руу үйлдвэрлэлд зарцуулсан түүхий эдүүд болон бусад холбогдох зардлуудыг хуримтлуулна.2. Дараа нь өртгийн бодолт хийж, дуусаагүй үйлдвэрийн дансанд зарцуулагдсан түүхий эдийн өртгийг бодох хэрэгтэй.3. Ингээд Өртгийн хуваарилалтын хэсгээр орно. “Үлдэгдэл өртө”г хэсэг нь тухайн дуусаагүй үйлдвэрлэл дансны “Гүйлгээний огноо”-оорх эцсийн үлдэгдлийг харуулна.Жишээ 1: А компани талх нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг. Бэлэн бүтээгдэхүүний өртөгттүүхий эд материалын зардал болон бусад холбоотой зардлуудыг шингээдэг. 1 сард 14 сая төгрөгийн түүхий эд материалын зардал: Үйлдвэрт ногдох цахилгааны зардал 500000₮ Үйлдвэрийн ажилчдын цалингийн зардал 2500000₮ Элэгдэлийн зардал 400000₮Үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн: Талх 9000 ширхэг Зүсмэл боорцог 3000 ширхэг Жимст 4000 ширхэг1. Туслах дэвтэр хөтөлдөггүй дуусаагүй үйлдвэрийн дансаа нээж, зардлуудаа хуримтлуулна. Дансны бичилт ерөнхий журнал дээр дараах байдлаар харагдана. /Зураг 115-г харна уу/ Зураг 115 Дуусаагүй үйлдвэрт хуримтлагдсан зардлуудын журналын бичилт2. Өртгийн хуваарилалт хийхдээ: /Зураг 116-г харна уу/ Бүлэг 3: Бараа материал цэс 67
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 116 Өртгийн хуваарилалт дэд цэс1. Бараа материал→Өртгийн хуваарилалт дэд цэс рүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-117/ Зураг 117 Шинээр өртгийн хуваарилалт бүртгэх цонх Зардал төвлөрүүлсэн дансаа сонгоно. Үлдэгдлийн огноо хэсэгт зардал хуримтлуулсан огноогоо тохируулна. Гүйлгээний огноон дээр гүйлгээ хийх он сараа тохируулна. Хуваарилагдах өртөг талбар нь ДҮ-с ББ-т шингэх өртгийн дүнг илэрхийлнэ. Бэлэн бүтээгдэхүүний дансаа тохируулна. Гүйлгээний утгаа бичнэ. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 118-г харна уу/ Зураг 118 Бараа материалаа сонгон холбогдох мэдээллийг оруулсан байдал68 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнээ сонгоно. Үйлдвэрлэсэн хэмжээг оруулна. Орцын норм, өртгийн жин оруулсан бол автоматаар татагдана. Өртгийн жин бүртгээгүй бол гараас оруулж өгч болох боловч энэ нь жинхэнэ бодит өртөг болон хуваарилагдах нь эргэлзээтэй юм. “Хадгалах” товч дарж бүх бэлэн бүтээгдэхүүнээ оруулсны дараа “Болих” товч дарна. “Бодох” товч дарж бүтээгдэхүүний хуваарилагдах өртгийг бодуулаад хадгална. Хуваарилагдах өртөг нь өртгийн жингийн пропорцоор хуваарилагдана. “Хадгалах” товч дарснаар дуусаагүй үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүн орлогод авах үйлдвэрлэлийн тооцоолол бүртгэгдэнэ. Энэхүү бүртгэлийг хийснээр дуусаагүй үйлдвэрлэл данснаас гүйлгээний дүнгийн хэмжээгээр хасагдаж бэлэн бүтээгдэхүүн дансанд орлого болж тусна. Ерөнхий журнал дээр дансны бичилт нь дараах байдлаар үүснэ. /Зураг 119-г харна уу/ Зураг 119 Бэлэн бүтээгдэхүүн орлогод авсан журналын бичилтӨртгийн бодолтБараа материалын бүртгэлийг зохих дэс дарааллын дагуу хийсэн тохиолдолд баримтбүртгэх явцад өртөг нь тодорхой болох боловч баримтын орлого, зарлагын дэс дарааллыгбаримтлаагүйгээс өртөг холилдож тодорхой бус болдог. Үүнийг бараа материалындэлгэрэнгүй тайлангаас тодорхой харж болно. Иймд бараа материалын өртгийн тооцооллыгхийх шаардлагатай. Өртөг бодуулахдаа “Бараа материал” цэсний дэд цэс рүүороход дараах цонх гарч ирнэ. /Зураг 120-г харна уу/Зураг 120 Өртөг бодуулах цонх Өртөг бодох сараа тохируулна. Улайлтаа шалгана. “Улайлт” товч дарахад жагсаалтанд ямар ч бараа гарч ирэхгүй байх ёстой. Хэрэв аль нэг дансаар бараа материалын улайлт байвал тухайн барааны өртөг бодогдохгүй. /Зураг 121-г харна уу/ Бүлэг 3: Бараа материал цэс 69
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 121 Сөрөг үлдэгтэй барааны жагсаалт “Бодох” товч дарснаар бараа материалын өртөг бодогдоно. Өртөг бодогдсоноор таны бараа материалаар хийгдсэн тухайн сарын бүх зарлагын болон хөдөлгөөний баримтуудын өртөг цэгцэрнэ. “Шалгах” товч дарснаар бараа материалын өртөг бодогдоогүй сар гарч ирэх ба өртөг бодогдоогүй сараас эхлэн бараа материалын өртгийг сар алгасалгүй бодох хэрэгтэй. /Зураг 122-г харна уу/ Зураг 122 Өртөг бодолтын буруу үлдэгдлүүдДээрх жишээгээр 2014 оны 12 сараас эхлэн өртөг дутуу бодогдсон байна. Хэрвээ та жилийнэцсийн тайлангаа гаргасан бол өртөг дахин бодуулснаар баланс өөрчлөгдөх магадлалтай. Өртөг бодуулахад анхаарах зүйлс: • Улайлтыг байнга шалгаж арилгах. • Сарыг алгасаж бодуулахгүй байх. • БМ-гүйлгээ хийчихээд өртөг бодуулалгүй тухайн сарыг шууд хаахгүй байх. /Өртгийг хэдэн ч удаа бодуулж болох ба үүнд ямар нэгэн гэм хор байхгүй!/70 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 4Үндсэн хөрөнгө цэс Үндсэн хөрөнгө цэсэнд үндсэн хөрөнгийн бүх бүртгэл, тооцооллыг оруулсан байгаа.Бараа материалын бүртгэлтэй төстэй боловч тухайн бүртгэлд орсон хөрөнгө тус бүрээрээдавхар хөрөнгийн карт хөтөлдгөөрөө онцлог юм.Хэмжих нэгж цэсҮндсэн хөрөнгийн хэмжих нэгж цэс нь бараа материалын хэмжих нэгж цэстэй адилханюм.Түгээмэл ашиглагддаг хэмжих нэгжийг програмд бүртгэсэн байдаг. Шинээр хэмжихнэгж бүртгэх шаардлагатай бол бараа материал цэсний хэмжих нэгжийн гарын авлагаасхарна уу!Хөрөнгийн кодҮндсэн хөрөнгийн бүртгэлд хөрөнгийн код чухал ач холбогдолтой. Хэдийгээр хөрөнгө нэгбүрээр карт хөтлөгддөг боловч нэг ижил төрлийн хөрөнгийг нэг кодоор кодлосноор тухайнбайгууллагын хэмжээнд үндсэн хөрөнгийг товчоо байдлаар харах боломжийг олгодог. Мөнүндсэн хөрөнгийн бүртгэл цэгцтэй болж өгдөг. Шинээр үндсэн хөрөнгийн код бүртгэхдээ:/Зураг 123-г харна уу/ Зураг 123 Хөрөнгийн код цэс Үндсэн хөрөнгө→Хөрөнгийн код дэд цэс рүү орно. Үндсэн хөрөнгийн бүлгээ сонгоно. Програмд өргөн хэрэглэгддэг хөрөнгийн бүлгийг тохируулж өгсөн байгаа бөгөөд өөрийн байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх шаардлагатай бол Байгууллага→Ангилал дэд цэс рүү орж бүртгэнэ. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-124/ Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс 71
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 124 Шинээр үндсэн хөрөнгийн код бүртгэх цонх Үндсэн хөрөнгийн бүлэг Хөрөнгийн код үндсэн хөрөнгийн бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Хөрөнгийн нэрээ бичнэ. Хэмжих нэгжээ оруулна. Элэгдэл бодох аргачлалаа тохируулна. -Шулуун шугамын арга -Давхар бууруулах -Хугацааны нийлбэрээр жигнэх -Бүтээгдэхүүний нэгжид ногдуулах зэрэг элэгдэл бодох аргаа сонгоно. Ашиглах жилээ тохируулна. Яг ижилхэн хөрөнгө байсанч ашиглах жил нь элэгдэл бодох аргачлал нь ялгаатай байвал тус тусд нь код нээж бүртгэнэ. Бусад холбогдох мэдээллийг оруулна.Хөрөнгийн код гэхээр яг тэр хөрөнгө гэсэн ойлголт биш юм. Жишээ нь: 6001 – кодтой“Оффисийн ширээ” хөрөнгийн төрөл нээсэн бол тухайн төрлөөр бүртгэлд орсон үндсэнхөрөнгийг ажилчид хэрэглэгдэж буй ширээг хөрөнгийн эхний үлдэгдэл эсвэл үндсэнхөрөнгийн орлогын баримтаар бүртгэлд авна. Ингэж бүртгэлд орохдоо хэдийд ашиглагдажэхэлсэн, хэн ашиглаж байгаа зэргээр нь мэдээллийг дэлгэрүүлж картын бүртгэлд оруулна.72 Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЭд хариуцагчХөрөнгийн эд хариуцагч хэсэгт байгууллагын ажилчид орж ирнэ. Энэ ньБайгууллага→Ажиллагсад дэд цэстэй адилхан юм.Байршил цэсТухайн байгууллагын онцлогоос хамаарч олон газарт хөрөнгийг тараан байршуулж ашигладагбол байршлуудыг энд бүртгэж өгнө. Байршил бүртгэхдээ: /Зураг 125-г харна уу/ Зураг 125 Байршил цэс1. Үндсэн хөрөнгө→Байршил дэд цэс рүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 126-г харна уу/ Зураг 126 Шинээр ангилал оруулах цонх Байршлын кодыг оруулна. Байршлын нэрийг бичиж хадгална.Хөрөнгө тус бүрийн картын бүртгэлд байршлыг тодорхойлж өгснөөр тухайн байршил дээрхнийт хөрөнгийг шүүж харах, тооллого хийх боломжтой болдог. Тухайн байршлаар үндсэнхөрөнгийн тайлан дараах байдлаар харагдана. /Зураг 127-г харна уу/ Зураг 127 Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс 73
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБаримтын жагсаалтҮндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн баримт бүртгэлийг энд хийнэ. Бүртгэл нь дотрооОрлого, Зарлага /Акт/, Борлуулалт, Капиталжуулалт, Дахин үнэлгээ гэж сална. Үндсэнхөрөнгийн гүйлгээ бүртгэхдээ: /Зураг-128/ Зураг 128 Баримтын жагсаалт цэс1. Үндсэн хөрөнгө цэсний Баримтын жагсаалт дэд цэсрүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-129/ Зураг 129 Үндсэн хөрөнгийн баримт шинээр бүртгэх цонх Орлого зарлага, борлуулалт, капиталжуулалт зэрэг сонголтоос баримтын төрлөө сонгоно. Орлого зарлага гэсэн төрлийг сонгосон тохиолдолд сонголтидэвхижинэ. Чагтлахгүй бол хөрөнгийг гаднаас орлогод авч байгаа эсвэл зарлагадажбайгаа гэж үзнэ. Чагталвал нэг данснаас нөгөө данс руу байгууллага дотроо шилжижбайна гэж үзнэ. Хэрвээ та НӨАТ-тай худалдан авалт болон борлуулат хийсэн тохиолдолд сонголтыг чеклэнэ. Үндсэн хөрөнгийн дансаа тохируулна. Энэ хэсгийг чагталснаар тухайн гүйлгээний харьцсан дансыг тохируулна. Ингэснээр гүйлгээ журналд холбогдон үндсэн хөрөнгийн үлдэгдэлд нөлөө үзүүлнэ. Чагтлахгүй бол үндсэн хөрөнгийн дан баримт үүсэх ба тайланд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Гүйлгээ хийсэн огноог тохируулна. Баримтын утгыг бичиж өгнө.74 Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 130-г харна уу/ Зураг 130 Шинээр үндсэн хөрөнгө нэмэх цонх Хөрөнгөө сонгоно. Баримтын төрлийг орлого гэж сонгохоос бусад тохиолдолд таны сонгосон үндсэн хөрөнгийн төрлийг картнаас шүүж хөрөнгийг сонгодог. Дараах байдлаар харагдана. /Зураг 131-г харна уу/ Зураг 131 Үндсэн хөрөнгийн картын жагсаалт Хөрөнгө тус бүр өөр өөрийн гэсэн картаар хөтлөгдөж байгаа тул тусгайлан тухайн гүйлгээнд орох хөрөнгийг сонгох хэргтэй болно. Бүх үндсэн хөрөнгийг сонгох бол энд дарна. Аль нэгийг сонгосон бол энэ товчийг дарна. Буруу хөрөнгө сонгосон бол энд дарж буцна. Хэрвээ хөрөнгийн төрөл Орлого бол хэдэн хөрөнгө авсан тоогоо бичнэ. Бусад тохиолдолд хөрөнгийн карт дээр хэдэн хөрөнгө сонгоно тэр тоо энэ хэсэгт тавигдана. Анх орлого авсан үнэ татагдан гарч ирнэ. Хэрвээ борлуулалт, дахин үнэлгээ, капиталжуулалтын гүйлгээ хийж байгаа бол үнийн дүнг өөрчилж борлуулалт хийсэн болон дахин үнэлсэн үнийн дүнг оруулна.Үндсэн хөрөнгийн зарлага хийсэн бол үндсэн хөрөнгө данснаас хасалтын олз, гарз эсвэлүндсэн хөрөнгийн борлуулалт хийсэн бол үндсэн хөрөнгө борлуулсны олз, гарз гэсэнбичилт автоматаар үүснэ. Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс 75
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХөрөнгийн бүртгэлХөрөнгийн бүртгэл хэсэгт байгууллагын бүртгэлд тусгагдсан хөрөнгө тус бүрээр хөрөнгийнкарт үүсэх боломжтой бөгөөд хөрөнгийн картанд тухайн хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүйбүртгэл хийх боломжтой юм. Үндсэн хөрөнгийн картыг өөрчлөхдөө:Үндсэн хөрөнгө цэсний дэд цэсээр ороход хөрөнгийн картын жагсаалтхарагдана. /Зураг 132-г харна уу/Зураг 132 Хөрөнгийн бүртгэл цэсӨөрчлөх хөрөнгийн карт дээрээ хоёр товшин ороход дараах цонх гарч ирнэ. /Зураг 133-гхарна уу/ Зураг 133 Картын бүртгэлийг өөрчлөх цонх Хөрөнгийн код Серийн дугаар болон бусад холбогдолтой дугаарыг оруулна. Тухайн хөрөнгийн эд хариуцагч, байршлыг тохируулна. Тухайн хөрөнгийн орлого авсан он сар тохирсон байна. Тухайн хөрөнгийн үлдэх өртгийг энд тохируулна. Ингэснээр үндсэн хөрөнгийн элэгдэл бодоход анхны өртөгөөс үлдэх өртгийг хассан дүнгээс элэгдэл бодогдоно.Эхний үлдэгдлээр бүртгэсэн хөрөнгийн эд хариуцагч, байршил гэх мэт үзүүлэлтийг өөрчлөхбол Үндсэн хөрөнгө→Хөрөнгийн бүртгэл дэд цэсээр орж товчин дээр дарахад шүүлтийннөхцлүүд идэвхижинэ. сонголтын чекийг аваад, дахиначааллах товчлуурыг дарахад бүртгэлтэй бүх хөрөнгө харагдана.Хөрөнгөө сонгон хоёр товшин орж эд хариуцагч, байршил гэх мэт үзүүлэлтээ өөрчлөнхадгална.76 Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаҮндсэн хөрөнгийн элэгдэл бүртгэхСар бүрийн үндсэн хөрөнгийн элэгдэл бүртгэх болон элэгдлийн бүртгэлийг энэхүү цэснээсхарна. Элэгдэл бодуулахдаа: /Зураг 134-г харна уу/ Зураг 134 Элэгдлийн бүртгэл цэс1. Үндсэн хөрөнгө→ Элэгдлийн бүртгэл дэд цэс рүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-135/ Зураг 135 Үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах цэс Элэгдэл бодуулах сараа тохируулна. Элэгдлийг сар бүр бодуулна. Элэгдэл бодох дансаа тохируулна. Энэхүү үндсэн хөрөнгийн данс нь элэгдэл бодуулна гэсэн тохиргоотой данс байх ёстой. Нийт хөрөнгийн элэгдэл бодуулах бол -чагтыг авна. Тухайлсан хөрөнгийн элэгдэл бодуулахдаа чагтлаад тухайн дансаа сонгосноор тухайн дансаарх хөрөнгийн мэдээлэл жагсаалтанд орж ирнэ. Хөрөнгийн жагсаалтанд гарч ирж буй хөрөнгийн урд чагт байх бөгөөд энэ чагт нь тухайн сараар элэгдэл бодогдсон эсэхийг харуулна. Хэрэв та дансны төлөвлөгөөнд оруулснаас өөр дансаар элэгдлийн зардлыг тусгах бол -гэдгийг чагтлаж данс дансаар нь Элэгдлийн зардлын дансыг тохируулан элэгдлээ бодуулна. “Бодох” товч дарж тухайн сарын элэгдлээ бодуулаад хадгална. Элэгдлийн бодолтыг хадгалснаар ерөнхий журналд элэгдлийн дансны бичилт автоматаар үүснэ. /Зураг 136-г харна уу/ Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс 77
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 136 Элэгдлийн бүртгэл ерөнхий журналд автоматаар тусгагдсан байдал Элэгдэл хэсэгт тухайн сарын хөрөнгийн бодогдсон элэгдэл харагдах ба аль нэг хөрөнгийн элэгдлийг бодуулахгүй бол бодогдсон элэгдлийн дүнг тэглээд хадгална. /Элэгдэлийг тэглэсэн бол дахин “Бодох” товч дарж болохгүй шууд хадгална./ Энэ тохиолдолд тухайн хөрөнгөөр элэгдлийн бүртгэл хийгдэхгүй.Дахин үнэлгээҮндсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ өөрчлөгдсөн үед дахин үнэлгээ хийдэг. Бодит үнэ цэнэ ньбалансын өдөр тухайн хөрөнгийг зах зээлээс олж авч болох хамгийн үндэслэлтэй үнэ юм.Дахин үнэлгээ хийхдээ: /Зураг 137-г харна уу/ Зураг 137 Дахин үнэлгээ цэс1. Үндсэн хөрөнгө→Дахин үнэлгээ дэд цэс рүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 138-г харна уу/78 Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 138 Хөрөнгийн дахин үнэлгээ оруулах цонх Дахин үнэлгээ хийх хөрөнгийн дансыг тохируулна. Тухайн дансны онцлогоос хамааран зардлын төв идэвхижвэл тохируулж өгнө. Хөрөнгийн төрлөө тохируулна. Тухайн хөрөнгийн картын дугаарыг тохируулна. Дахин үнэлгээний нэмэгдлийн данс буюу харьцсан дансыг тохируулна. Гүйлгээний утга болон гүйлгээ хийх сарыг тохируулна. Бүртгэлийн арга нь: a. Элэгдлийг дахин тооцоолох –Үндсэн хөрөнгийн олон жилийн өмнөх анхны өртгийг дахин үнэлнэ. Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг дахин үнэлсэн өртгөөс дахин тооцох ба өмнө нь тооцсон болон шинээр тооцсон хуримтлагдсан элэгдлийн зөрүүгээр үндсэн хөрөнгийн анхны өртгийг тохируулна. Жишээ нь: 9 сая төгрөгний анхны өртөгтэй 900 мянган төгрөгний хуримтлагдсан элэгдэлтэй тээврийн хэрэгслийг 8 сая төгрөгөөр үнэлсэн гэж үзвэл ерөнхий журналд дараах бичилт үүснэ. /Зураг 139-г харна уу/ Зураг 139 Элэгдлийг дахин тооцоолох аргаарх журналын бичилт b. Элэгдлийг данснаас хасах – Үндсэн хөрөнгийн өмнө нь тооцсон хуримтлагдсан элэгдлийг бүртгэлээс хасах ба үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг дахин үнэлсэн дүн хүртэл нэмэгдүүлнэ. Өмнөх жишээг элэгдлийг данснаас хасах аргаар үнэлвэл ерөнхий журналын бичилт дараах байдлаар үүснэ. /Зураг 140-г харна уу/ Зураг 140 Элэгдлийг данснаас хасах аргаарх журналын бичилт Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс 79
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Үнэлсний дараах анхны өртгөө оруулахад элэгдэл автоматаар бодогдох ба хадгалах товч дарснаар гүйлгээ ерөнхий журналд холбогдоно.Хөрөнгийн тайлангуудХэрэглэгч та Үндсэн хөрөнгөтэй холбоотой тайлангаа Үндсэн хөрөнгө цэсний-дэд цэсрүү орж харах боломжтой. Үүнд дараах тайлан бэлтгэгдэн гарна. /Зураг-141/ Зураг 141 Үндсэн хөрөнгийн тайлангийн жагсаалтТа эдгээр тайлангаас дурангийн товчлуурыг дарж өөрийн хүссэн нөхцлөөр тайлан харах,хэвлэх, хөрвүүлэн авах боломжтой.Жишээ нь: Алтаа гэх эд хариуцагчийн бүртгэлтэй хөрөнгийг харж тооллого хийхдээ Үндсэнхөрөнгийн тайлан цэсрүү ороод дуран товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг-142/ Зураг 142 Шүүлтийн цонх Зураг 142Эд хариуцагчаар сонголтыг чагтлаад Наран гэсэн ажилтанг сонгож өгөөд үндсэн хөрөнгийндэлгэрэнгүй тайлан дээр 2 товших буюу товчин дээр дарж тайлангаа харна. Тайландараах байдлаар харагдана. /Зураг 143-г харна уу/80 Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 143 Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан /Наран харилцагчаар/-Хэвлэх товчийг дарж тайланг хэвлэн авах боломжтой-Экспорт товчийг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой. Бүлэг 4: Үндсэн хөрөнгө цэс 81
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 5Цалин цэс Цалингийн уян хатан систем нь хэрэглэгч өөрөө загварчлах боломжийг олгосон.Загварчлах явцдаа цалингийн томъёогоо гараас тодорхойлж өгдөг тул хүссэн үедээ өөрчилжболно. тиймээс цалин бодох ямар ч аргачлалтай байгууллагад зохицно. Мөн бодогдсонцалингийн үзүүлэлтүүдээс сонгон дурын байдлаар тайлангаа үүсгэх боломжтой. Бодогдсонцалинг цахим шуудангийн хаягаар ажиллагсад руу илгээх боломжтой. НДШимтгэлийнтайлан EXCEL форматаар гарах бөгөөд Нийгмийн Даатгалын сайт руу хөрвүүлэн оруулахболомжтой. Тайланд НДШ-ийн үлдэгдэл болон шимтгэл төлөлт автоматаар татагддаг.АжиллагсадЭнэхүү цэсээр байгууллагынхаа ажиллагсдыг бүртгэх ба Байгууллага→Ажиллагсад цэстэйадилхан юм.ҮзүүлэлтМанай программын цалингийн бүртгэл нь уян хатан шийдэлтэй. Цалин бодоход ашиглагдахпарамертүүдийг цалингийн үзүүлэлт гэж нэрлэдэг бөгөөд үндсэн цалин, ажилласан хоног,НДШимтгэл гэх мэт бүгд цалингийн үзүүлэлт юм. Цалингийн үзүүлэлтүүд нь ерөнхийбайдлаар програмд суулгасан байгаа. Програмд тохируулсан загвараар ашиглахадүзүүлэлтүүд хангалтгүй байгаа бол шинээр үзүүлэлт нэмэх болон томъёонд оруулж болно.Гэхдээ цалингийн томьёоллыг өөрчлөх шаардлагатай тохиолдолд заавал програмынмэргэжилтнээр хийлгэнэ.АжилХийснээр цалин бүртгэхэд хэрэглэгддэг. Тохируулга холболтыг програмын мэргэжилтэнхийж өгнө.СонголтСонгосон үзүүлэлтүүдээр шинэ цалингийн тайлан бэлтгэх боломжтой бөгөөд энэхүү цэсэндцалингийн тайлангийн нэрийг оруулж өгнө.Жишээ нь:Цалингаа картаар тавьж олгодог бол банк руу явуулах цалингийн тайлан шинээр хийхдээ:/Зураг 144-г харна уу/ Зураг 144 Сонголт цэс82 Бүлэг 5: Цалин цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага1. Цалин→Сонголт дэд цэсээр орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 145-г харна уу/ Зураг 145 Шинээр цалингийн тайлан бүртгэх цонх Тайлангийн нэрээ бичнэ Төрлөө Цалингийн тайлан гэж сонгоно. Тайлан хэвлэхэд гарах нэрийг тохируулаад хадгална. Тайлангийн нэрээ тохируулаад Цалин → тохируулга дэд цэсрүү орж тохиргоог хийнэ.ТохируулгаЦалингийн тохируулга нь дотроо 3 хэсэгт хуваагдана.Сонголтын үзүүлэлт сонгох: 1. Энэ хэсэгт Цалин →Сонголт хэсэгт бүртгэсэн тайлангуудынямар үзүүлэлтүүд хамрагдахыг тодорхойлох, болон цалингийн хавтгай болон тайландхарагдах үзүүлэлтийг тохируулна. Жишээ нь: Цалин→Сонголт хэсэгт бүртгэсэн “Сүүл цалинкартаар” цалингийн тайланг тохируулья. /Зураг 146-г харна уу/ Зураг 146 Тохируулга цэс• Цалин→ Тохируулга дэд цэс рүү орно.• “Сонголтын үзүүлэлт сонгох” хэсэг рүү ороход дараах цонх харагдана. /Зураг 147-г харна уу/ Бүлэг 5: Цалин цэс 83
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 147 Сонголтын үзүүлэлт сонгох цонх Доод талд байрлах тайлангуудаас тохируулах тайлангаа сонгоно. Жишээгээр “Сүүл цалин картаар” тайланг сонгоно. Тайланд харагдах үзүүлэлтүүд байдаг. Тухайн тайланд харагдахгүй буюу оруулж болох үзүүлэлтүүд харагдана.Тухайн тайланд үзүүлэлт нэмэх буюу хасахдаа оруулах үзүүлэлт дээрээ 2 товших буюутовчин дээр дарна.Сүүл цалин бодох, урьдчилгаа бодох гэсэн хэсгээс үзүүлэлт гаргаж болохгүй. Хэрвээ таньдсүүл цалин бодох, урьдчилгаа бодох хавтгайд харах шаардлагагүй ашигладагггүйүзүүлэлтүүд байвал дуран товчийг дарахад -баганаидэвхижин өөрчлөх боломжтой болно. Харагдахгүй болгох үзүүлэлтийн арынхарагдана гэсэн баганы чекийг авж хадгалснаар тухайн үзүүлэлт цалингийн хавтгайдхарагдахгүй болно.Тогтмол утга олгох: Цалингийн үзүүлэлтэнд тогтмол утга авна гэсэн сонголт бүхий үзүүлэлтүүдхүн хүнээр гарч ирэх бөгөөд үзүүлэлтүүдэд харгалзах утгыг оруулан хадгалснаар цалинбодоход тухайн хадгалагдсан утга автоматаар харагддаг болно. Жишээ нь: Тогтмол цалинтайажилчдын үндсэн цалинг зоосноор сар бүр цалин бодоход хүн хүний үндсэн цалинг дахиндахин зоох шаардлагагүй автоматаар гарч ирнэ. /Зураг 148-г харна уу/Зураг 148 Тогтмол утга олгох цонх1. Цалин→Тохируулга дэд цэс рүү орно.2. Тогтмол утга олгох гэсэн хэсгийг сонгоно.3. Тогтмол үзүүлэлт болох үндсэн цалин хэсгийг бөглөж өгнө. Ингэснээр та сар бүр үндсэн цалинг оруулах шаардлагагүй болно.3. Ажилбарын коэффициент: Энд хийснээр цалинтай ажилчдын хийх ажлын үнэлгээнийөргөлтийн коэффициентийг оруулж өгнө. Жирийн тарифаараа бодогдох болкоэффициентийн утгыг 1 – гэж оруулна. Гэтэл яг ижил тарифтай ажлыг мэргэжлийн зэргээсхамаарч өөр өөрөөр боддог бол энд өөрөөр бодох хувийг оруулж өгөх юм. Энэ хэсгийгхийхдээ програмын мэргэжилтэнтэй холбогдох хэрэгтэй.84 Бүлэг 5: Цалин цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХуанлиЭдийн засагчийн хуанлийг тохируулж өгснөөр цалин бодоход шүүгдэж гарах сарын ажлынхоног болон сарын фонт цагууд зөв шүүгдэж гарах боломжтой болно. Хуанлиг тохируулахдаа:Цалин цэсний дэд цэсээр ороход дараах цонх харагдана. /Зураг 149-г харнауу/ Зураг 149 Хуанли цэсЭнэ хуанли дээр Улаан - амралтын өдөр Цэнхэр - Баяр ёслолын өдөр Хар - Ажлын өдрийг илэрхийлнэ.Өөрчлөх сар дээрээ дарахад сарын ажлын хоног, ажлын хоног, амралтын хоног, баярынхоног гэх мэдээллүүд дараах байдлаар харагдана:Тухайн амралтын, ажлын, баяр ёслолын өдөр дээр хулганаар 2 товшиход тухайн өдрийнөнгө солигдон ажлын, амралтын болон баярын өдрүүдийн тоо өөрчлөгдөнө. Та өдрүүдийгөөрийн байгууллагын онцлогт тохируулан өөрчлөөд хадгалаарай.НДДаатгуулагчийн төрөл, ажил мэргэжлийн ангилал, ажил мэргэжлийн бүртгэл зэрэг цэснь мэдээллийн шинж чанартай цэсүүд бөгөөд хэрэглэгч та цалин бодохтой холбоотойаливаа мэдээллээ эдгээр цэсээс авах боломжтой.НД-д даатгуулагчийн төрөл, ажил мэргэжлийн ангилалНД-д даатгуулагчийн төрөл, бодох хувь хэмжээ, ажил мэргэжлийн ангилал, бүртгэл гэсэнэдгээр цэс нь мэдээллийн шинж чанартай ба ажилчдынхаа цалинг бодох, нийгмийндаатгалын тайлантай холбоотой мэдээллээ авах боломжтой.Цалин цэсХэрэглэгч та ажилчдынхаа цалинг энэ цэс рүү орж бодно. Цалин цэсний дэд цэсрүүорж зүүн доод буланд байрлах хэсгээс сонголтоо хийж цалингаа бодно./Зураг 150-г харна уу/ Зураг 150 Цалингийн тооцоолол цонх Бүлэг 5: Цалин цэс 85
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТа ажилчдын үндсэн цалинг Цалин→Тохируулга дэд цэс рүү орж “Тогтмол утга олгох”хэсэгт бичиж хадгалснаар цалингийн хавтгайд татагдан гарна. /Дэлгэрэнгүйг тохируулгацэсний гарын авлаганаас харна уу./Мөн цалингийн хавтгай дээр гараас оруулж өгч болно. Цалинг хэлтэс, тасгаар нь тус тусаднь бодно гэвэл жагсаалтын дээр байрлах дуран товчийг дарснаар хэлтэс тасгийнжагсаалт гарч ирнэ.Та салбар хэлтэс, ажилтан хэсгийн чагталвал хэлтэс тасгууд идэвхижих ба салбар салбараарболон ажилтнаар тус тусад нь бодож болно.Та цалингийн хавтгайн “Ажилласан цаг” хэсэгт стандарт фонт цагаас ажилласан дүнг оруулжөгнө. Өөрөөр хэлбэл илүү цагийг ажилласан цагт оруулж өгөхгүй. /Зураг 151-г харна уу/ Зураг 151 Цалингийн тооцоололд илүү ажилласан цагийг оруулсан байдал Зураг 151 Энэ багананд амралтаар илүү ажилласан цагийг оруулж өгнө. Ингэснээр нэг цагийн цалинг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодно. Жишээ нь: Дээрх хүснэгтээс харахад 500,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилчин амралтын өдөр 4 цаг ажилласан харагдаж байна. Илүү цагийг бодохдоо: Нэг цагийн цалин=500000/176=2840.91 Илүү цагийн нэмэгдэл=2840,91*1,5*4=17045.45 гарч байна. Энэ багананд баяраар илүү ажилласан цагийг оруулж өгнө. Ингэснээр нэг цагийн цалинг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодно. Жишээ нь: Дээрх хүснэгтээс харахад 1,000,000 төгрөгийн цалинтай хүн амралтаар 2 цаг ажилласан байна. Баяраар илүү ажилласан цагийг бодохдоо: Нэг цагийн цалин=1,000,000/176=5681.81 Илүү цагийн нэмэгдэл =5681.81*2*2=22727.27 гарч байна. Шимтгэл бодох төрөл гэсэн багананд ердийн ажилтан бол 0, жирэмсэн бол 1, хүүхдээ харж буй эх бол 2, тэтгэвэрт гарсан ажилтан бол 3-ыг бичиж өгөөд бодуулахад нийгмийн даатгалын шимтгэлийг харгалзах хуулинд заасан хувь хэмжээгээр програм автоматаар бодно.Бусад цалин бодоход шаардлагатай мэдээллийг оруулсны дараа - товчлуурыг даранцалингаа бодуулаад -хадгалах товчлуурыг дарж цалингаа хадгална.Цалин хадгалснаар цалингийн бичилт ерөнхий журналд холбогдохгүй ба Цалин цэсний-гүйлгээ дэд цэсрүү орж -товчийг дарснаар цалингийн гүйлгээ ерөнхийжурналд холбогдоно.Цалин бодоход анхаарах 2 зүйл бий.Үүнд: Тухайн сараар аль нэг ажилтны цалин бодогдохгүйболсон бол ажилласан хоног, ажилласан цаг, хийснээр цалинг0-тэглэнэ. Хүмүүс андуурч сарын фонд цаг болон ажлыгхоногийг тэглэх гээд байдаг буруу юм. Мөн аль нэг үзүүлэлтээртавих утга байхгүй бол 0-тэгийг тавихийн оронд хоосон утгаоруулах гээд байдгийг анхаарна уу!86 Бүлэг 5: Цалин цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЛист цэс /ХЧТА-ий тэтгэмж тооцох бүртгэх /Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж бодож бүртгэнэ. Лист бодохдоо. /Зураг 152-г харнауу/ Зураг 152 Лист цэс1. Цалин→Лист дэд цэс рүү орно.2. товчин дээр дарахад дараах цонх гарч ирнэ. /Зураг 153-г харна уу/ Зураг 153 Шинээр лист бүртгэх цонх Лист бодох ажилтнаа сонгоно. Ажилласан жил нь тухайн ажилтны улсад ажилласан жилийг илэрхийлэх бөгөөд хэрэв ажилтны мэдээлэлд оруулж өгсөн бол тухайн мэдээлэл автоматаар татагдах ба мөн гараас оруулж өгөх боломжтой. Тухайн бодож буй листийг хэдэн сарын цалинд тусгахыг тохируулна. Заагдсан саруудын дундаж хэсэгт сараа тохируулж -товчийг дарахад нэг өдөрт ногдох тэтгэмж автоматаар бодогдоно. Хэрэв програмд тухайн ажилтны цалингийн сан бүртгэгдээгүй бол гараар оруулж өгнө. Бүлэг 5: Цалин цэс 87
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Ажилласан жилийг тохируулж өгснөөр ажилласан жилийн интервалаар тэтгэмжийн хувь гарч ирнэ. Лист авж эхэлсэн болон дуусах огноог оруулж -товчийг дарахад хамрагдах ажлын хоногийг гаргаж лист бодогдоно. Олговол зохих тэтгэж гарч ирнэ.Ингэснээр тухайн тэтгэмж цалингийн хавтгайд орж ирэх бөгөөд олговол зохих нийт цалинднэмэгдэх бөгөөд “Гүйлгээ” товч дарахад НД-аас авах авлага болон цалингийн өглөгт бичилтүүснэ. /Зураг 154-г харна уу/Зураг 154 Листний журналын бичилт88 Бүлэг 5: Цалин цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖирэмсний амралтХэрэглэгч та ажилчдынхаа жирэмсний амралт буюу дикретийг энэ хэсэгт бүртгэнэ. Шинээржирэмсний амралт бүртгэхдээ. /Зураг-155/ Зураг 155 Жирэмсний амралт цэс1. Цалин→ Жирэмсний амралт дэд цэс рүү орно.2. -товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 156-г харна уу/ Зураг 156 Шинээр жирэмсэн/амаржсаны тэтгэмж бүртгэх цонх Жирэмсний амралт бодох ажилтнаа сонгоход ажилласан жил ажилтны бүртгэлээс татагдан гарах ба гараас өөрчилж өгч болно. Дикритний хугацааг тохируулан өгөхөд тэтгэмж олгох хоног гарна. Заагдсан саруудын дундаж хэсэгт сараа тохируулан -товчийг дарахад нэг өдрийн хөлс болон олгох тэтгэмж гарна.Жирэмсний тэтгэмж нь ерөнхий журналд ямар нэгэн бичилт үүсгэхгүй бөгөөд нийгмийндаатгалаас авах тэтгэмжийн хэмжээг бодож гаргана. Бүлэг 5: Цалин цэс 89
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаАмралт цэс /Ажилчдын амралтын мөнгө тооцох, бүртгэх/Энэхүү цэсээр ажилчдын ээлжийн амралтын цалинг бүртгэнэ. /Зураг 157-г харна уу/ Зураг 157 Амралт цэс1. Цалин→Амралт дэд цэсрүү орно.2. -товчин дээр дарахад дараах цонх гарч ирнэ. /Зураг 158-г харна уу/ Зураг 158 Шинээр амралт бодуулж бүртгэх цонх Ээлжийн амралт бодох ажилтнаа сонгох ба ажилласан жил нь ажилтны бүртгэлээс татагдах ба гараас тохируулан өөрчилж болно. Заагдсан саруудын дундаж хэсэгт сараа тохируулж -товчийг дарахад нэг өдрийн хөлс болон амралтын мөнгө бодогдоно. Ажилласан жилээс хамаараад тухайн ажилтны амрах хоног өөрчлөгдөнө. Хэрвээтухайн ажилтан хүнд хортой нөхцөлд ажилладаг бол -хэсгийгчагтална өгнө.Амралтыг бодуулж хадгалснаар тухайн ажилтны амралтын мөнгө цалингийн хавтгайд оржирэх бөгөөд олговол зохих нийт цалинд нэмэгдэнэ. Дараах байдлаар харагдана. /Зураг159-г харна уу/90 Бүлэг 5: Цалин цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 159 Цалингийн тооцоололд амралтын мөнгө тусгагдсан байдалГүйлгээ цэсЭнэхүү цэсээр цалингийн гүйлгээг ерөнхий журналд дансны бичилт болгон бүртгэдэг цэсюм. Програмд “Удирдлага” хэлтсээр ерөнхий байдлаар цалингийн гүйлгээний загварыгзоож өгсөн ба байгууллагынхаа онцлогт тохируулан шинээр гүйлгээ бүртгэж болно.Жишээ нь: Ажилчдаас хуримтлалын мөнгө сар бүр 10,000 төгрөг авч, хуримтлалын өглөгданс руу бичилт хийдэг. Энэхүү цалингийн гүйлгээг загварчлахдаа: /Зураг 160-г харна уу/ Зураг 160 Гүйлгээ цэс1. Цалин→Гүйлгээ дэд цэс рүү орно.2. Гүйлгээ бүртгэх хэлтэс тасгаа сонгоно. Хэлтэс тасаг шинээр бүртгэх бол байгууллага цэсний ангилал дэд цэсрүү орж бүртгэнэ.3. -товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 161-г харна уу/ Зураг 161 Шинээр цалингийн гүйлгээний мэдээлэл оруулах цонх Цалингийн гүйлгээ оруулах хэлтэс тасгаа тохируулна. Хуримтлал үүсгэсэн цалингийн үзүүлэлтийг тохируулна. Тухайн гүйлгээ ерөнхий журналд холбогдох гүйлгээний утгыг оруулна. Гүйлгээний дебит болон кредит дансыг тохируулан хадгална. Бүлэг 5: Цалин цэс 91
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаИнгээд тохиргоо хийж дууссан бол -товчийг дарахад “Удирдлага”-ын хэлтэсттохируулагдсан загвараар бусад хэлтэс тасгийн цалингийн гүйлгээ хуулагдана. Дараань үүссэн хэлтсүүдээр цалингийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал тусахдансдыг шаардлагатай бол өөрчилж өгнө.Жишээ нь: Үйлдвэрийн газар бол үйлдвэрийн ажилчдын цалингийн зардлыг ДҮ- цалиндансанд тусгах гэх мэт. Дээрх тохируулгыг нэг л удаа хийх бөгөөд цаашид зөвхөн цалингийн -товчоор Цалингийн хавтгайгаас ЕЖ-д гүйлгээ үүсгэх үйлдлийг л хийж явна.Цалингийн гүйлгээг үүсгэхдээ цалин бодсон сар, Хэднээр гүйлгээг үүсгэхийг зааж өгөөд –товчийг дарснаар цалингийн бичилт автоматаар хийгдэнэ. Цалингийн бичилтерөнхий журналд дараах байдлаар харагдана. /Зураг 162-г харна уу/Зураг 162 Ерөнхий журналд цалингийн гүйлгээ орж ирсэн байдал92 Бүлэг 5: Цалин цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаУтга олголт цэсХэрэглэгч та Утга олголт цэсийг Цалингийн жагсаалтын аль нэг үзүүлэлтээрх дүнг өөрчлөхэсвэл бодогдсон цалингаас тухайлсан ажилтны болон салбарын цалингийн бодолтыгустгахад хэрэглэнэ. Хэрэглэгч та цалин цэсний - дэд цэс рүү ороход дараах хэсэггарч ирнэ. /Зураг 163-г харна уу/Зураг 163 Утга олголт цонх Тохиргоо хийх ажилтан болон хэлтэс тасгийг тохируулна. -сонголтыг хийхэд өөрчлөх үзүүлэлтийн жагсаалт болон солих дүнгэсэн талбарууд идэвхижинэ. Жишээ нь: сарын ажлын хоногийг хуанли цэсээр 23 гэжтохируулсны дараа 21 болгон өөрчлөх бол үзүүлэлт хэсгээс сарын ажлын хоногийгсонгон солих дүн хэсэгт сарын ажлын хоногийг оруулж өгнө. Үүний дараа дэлгэцийнбаруун доод буланд байрлах цэгцлэх товчийг дарна. Ингэснээр цалингийнхавтгайд тухайн сарын ажлын хоног татагдана. сонголтыг чагталвал “Солих хэлтэс тасаг” талбар идэвхижих ба тухайлсан ажилчин, хэлтэс тасгийн ажилчдын хэлтсийг өөрчлөхөд ашиглагдана. Жишээ нь: Ажлаас гарсан ажилтанг цалингийн хавтгай дээр харагдахгүй буюу цалин бодуулахгүй үед дараах тохиргоог хийдэг.1. Цалин цэсний - дэд цэсрүү орж ажлаас гарсан хүний нэр дээр дарждарсан чигтээ ажлаас гарагсад хэлтэсрүү чирч оруулна.2. Тухайн ажилтны нэр дээр хоёр товшин ороход ажилтны бүртгэлийг өөрчлөхцонх гарч ирэх ба -энэ сонголтыг үгүй болгож хадгална.3. Цалин цэсний -дэд цэсрүү орж -Ажилтнаар хэсгийгчагтлаж ажлаас гарсан ажилтнаа сонгоод хэсгийг сонгож, солиххэлтэс тасгийг ажлаас гарагсад болгон цэгцлэх товчин дээр дарна.Ингэснээр тухайн ажилтны нэр цалингийн хавтгай дээр гарч ирэхгүй. Хэрэглэгч та буруу бодсон цалинг хэлтэс, тасгаар нь болон тухайлсан ажилтнаарустгаж болно. Цалингийн мэдээллийг устгахдаа эхлээд програмын зүүн дээд буландбайрлах -хэсэгт сараа цалин устгах сараа тохируулна. Хэлтсээр устгах бол хэсгийг чагтлан устгах хэлтэс тасгаа тохируулжтовчийг дарна. Ажилтнаар устгах бол “Ажилтнаар” сонголтоос ажилтны нэрийг сонгоод мөн “Цэгцлэх” товчийг дарснаар ажилтны тухайн сараарх цалин устана. “Хэлтэс тасгаар” болон “Ажилтнаар” сонголтыг чагтлахгүй “Цалинг устгах” хэсгийг чагтлаад “Цэгцлэх” товчин дээр дарвал тухайн сарын цалин бүгд устана. Бүлэг 5: Цалин цэс 93
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага -дэд цэсрүү орж харахЦалингийн тайлангууд цэсХэрэглэгч та цалинтай холбоотой тайлангаа Тайлан цэснийболомжтой ба дараах тайлангууд харагдана. /Зураг-165/ Зураг 164 Цалингийн тайлангууд цэсХэрэглэгч та -дуран товчин дээр дарахад шүүлтийн нөхцөл гарч ирнэ. /Зураг 165-гхарна уу/Зураг 165 Шүүлтийн цонх“Хэлтэс тасгаар” болон “Ажилтнаар” хэсгийг чагтлан сонгосон хэлтэс тасаг буюу ажилтныцалингийн мэдээллийг тусад нь харах боломжтой. Мөн доорх шүүлтийн нөхцлийг ашиглантайлангаа өөрийн хүссэн хэлбэрээр харах болон хэвлэн авах боломжтой. /Зураг 166-гхарна уу/ Зураг 166 Тайлангийн тохируулга болон хэвлэх тохируулгын цонх94 Бүлэг 5: Цалин цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Тайлангуудын харагдах байдлыг тохируулдаг цонх юм. a. -гэх хэсэгт жагсаалт болон картаарх сонголтууд байдаг. Жагсаалт гэж сонговол цалин тавьж олгох хүснэгт дараах байдлаар харагдана. / Зураг 167-г харна уу/ Зураг 167 Цалингийн тайлан жагсаалтаар харагдаж буй байдал Карт гэж сонговол ажилтан тус бүрээр цалингийн карт гарах ба дараах байдлаар харагдана. /Зураг 168-г харна уу/ Зураг 168 Цалингийн тайлан картаар харагдаж буй байдал b. -хэсэгт дэлгэрэнгүй болон товчоогоорх сонголтууд байдаг. Дэлгэрэнгүйг сонговол ажилтан тус бүрээр буюу цалин тавьж олгох хүснэгт байдлаар гарна. Харин товчоо гэснийг сонговол хэлтэс тасгийн нийт дүнгээр гарах ба дараах байдлаар харагдана. /Зураг 169-г харна уу/ Зураг 169 Цалингийн тайлан дэлгэрэнгүй байдлаар харагдаж буй байдал c. -энэ хэсэгт нийт дүнгээр болон сараар сонголтууд байдаг ба огноогоорх шүүлтийн нөхцлийг жилээр, улирлаар болон дурын хугацааны дундуур гэж сонгосон үед ашиглагдана. Жишээ нь: Ажилтан Алтаагийн сарын цалин 500,000 төгрөг бол “Нийт дүнгээр” гэж сонгон 1-2 сарын цалингийн хүснэгтийг харья. /Зураг 170-г харна уу/ Бүлэг 5: Цалин цэс 95
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 170 Цалингийн тайлан нийт дүнгээр харагдаж буй байдал Харин сараар гэж сонговол дараах байдлаар харагдана. /Зураг 171-г харна уу/ Зураг 171 Цалингийн тайлан сараар харагдаж буй байдал Энэ хэсэгт тайлан хэвлэх үсгийн фонт болон хэмжээг тохируулна. Хэвлэх тохируулга болох цаасны хэмжээ, цаасны ирмэгийн хэмжээ зэргийг тохируулна.96 Бүлэг 5: Цалин цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 6Тайлан цэс Тайлан цэсэнд Стандарт болон үр дүнгийн бүх тайлан багтсан байгаа. Бүх төрлийнтайланг ашиглахад нэг л зарчмаар ажиллана. Та аль нэг тайлангийн цэсээр ороходтайлангийн цонхны баруун дээд буланд байрлах дуран товчийг дарахад шүүлтийннөхцлүүд гарч ирнэ. Та дурын шүүлтээр тайлангаа харж болох ба шүүх нөхцлийг оруулахдааөмнөх хэсгийг чагтлан нөхцлийг идэвхижүүлнэ. Нэг болон хэд хэдэн нөхцлөөр шүүлт хийхболомжтой. /Зураг 172-г харна уу/Зураг 172 Шүүлтийн цонх Үндсэн болон харьцсан дансаар шүүх: Дансаар шүүх нь хоёр горимтой. Бүлгээр сонголтыг хийсэн тохиолдолд тухайн бүлэгт хамаарах дансдыг нийтээр нь шүүнэ. Дансаар сонголтыг хийснээр сонгосон ганц дансаарх гүйлгээ шүүгдэх болно. Зардлын төвөөр шүүх: Тухайн зардлын төвөөр гарсан бүх гүйлгээг шүүж үзүүлнэ. Давхар дансыг сонговол тухайн данс болон зардлын төвөөр гарсан гүйлгээг шүүх бол дан зардлын төвөөр шүүснээр тухайн зардлын төвтэй холбогдсон бүх дансны бичилтүүд гарна. Тооцооны утгаар: Дэлгэрэнгүй тайлангуудаас гүйлгээ шүүхэд үр дүнтэй байна. Гүйлгээний утгыг оруулахад тухайн утгаар эхэлсэн гүйлгээнүүдийг шүүх бол урд талын 3 цэг бүхий товчийг идэвхижүүлснээр бичсэн тэмдэгт хаана нь ч хамаагүй орсон шүүлт хийнэ. Харилцагчаар шүүх нь гүйлгээний утгатай ижил зарчмаар ажиллана. Гүйлгээний дүнгээр шүүх: Тухайн дүнтэй тэнцүү, их, бага, 2 дүнгийн хооронд гэх 4 сонголтоос шүүнэ. Огноогоор шүүх: Сараар гэх сонголттой байхад програмын ерөнхий сард хамаарах өдрүүдээр гүйлгээ шүүнэ. Улирлаар сонголтыг хийхэд ерөнхий сард хамаарах улирлын гүйлгээ шүүнэ. Дурын гэх тохиолдолд 2 огноо идавхитэй болж хэрэглэгчийн оруулсан огнооны хоорондох гүйлгээг шүүнэ.Хэрэглэгч та тайлан бүрийн доод болон дээд хэсэгт нягтлан бодогчийн нэр, захирлыннэр гэх мэт зүйлийг оруулах шаардлагатай бол тайлан бүрийн зүүн доод талд байрлах товчийг дарна. Ингэснээр дараах цонх нээгдэнэ./Зураг 174-г харна уу/ Бүлэг 6: Тайлан цэс 97
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 173 Тайлангийн дээд болон доод мөрөнд утга оруулах цонх Дээд болон доод мөр хэсгээс сонгоно. Захирал нягтлан гэх мэт шаардлагатай зүйлээ бичээд –товчлуурыг дарж жагсаалтад нэмнэ. Хэрэв жагсаалтанд буруу мэдээлэл оруулан хадгалсан бол буруу бичсэн утга дээрээ дараад -товчлуурыг дарж жагсаалтаас устгана. Шаардлагатай утгаа оруулж дууссаны дараа -товчийг дарна.98 Бүлэг 6: Тайлан цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖурналуудХэрэглэгч та Тайлан цэсний дэд цэсрүү орж дараах тайланг харах боломжтой./Зураг 175-г харна уу/ Зураг 174 Журналын тайлангуудын жагсаалтТайланг өөрийн дурын нөхцлөөр харах, хэвлэн авах болон дурын өргөтгөл рүү хөрвүүлэнавах боломжтой.Жишээ нь: тухайн сарын долларын дансны гүйлгээг харахдаа Тайлан цэсний-дэд цэсрүү орж Валютын дансны хуулга гэх тайлан дээр даран, -дуран товчийг дарахадшүүлтийн нөхцөл гарч ирэх ба энэ хэсгийгчагтлан долларын дансыг тохируулж өгөөд -харах товчлуурыг дарах буюу тайлангийннэр дээр 2 товшин орж харна. Тайлан дараах байдлаар харагдана. /Зураг 175-г харна уу/ Зураг 175 Валютын дансны хуулга тайланЭнэ тайлан нь валютын дансны орлого зарлагын гүйлгээг валютын тоо хэмжээ болонханштай нь харуулдгаараа онцлогтой. хэвлэх товчийг дарж тайланг хэвлэн авна. Экспорт товчийг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой. Бүлэг 6: Тайлан цэс 99
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаМөнгөн хөрөнгөХэрэглэгч та Тайлан цэсний дэд цэсрүү орж дараах тайланг харах боломжтой./Зураг-176/ Зураг 176 Мөнгөн хөрөнгийн тайлангийн жагсаалтЭдгээр тайлангаас өөрийн хүссэн нөхцлөөр шүүлт хийн тайлан хэвлэн авах болон хөрвүүлэнавах боломжтой. Жишээ нь: Тухайн улирлын мөнгөн хөрөнгийн тайланг хэвлэн авахдааТайлан→ Мөнгөн хөрөнгө дэд цэсрүү орж дуран товчлуурыг дарахад шүүлтийн нөхцөлгарч ирэх ба данс огноо гэх мэт үзүүлэлтийг тохируулан тайландээр 2 товшин орох буюу -харах товчлуурыг дарж тайлангаа харна. тайлан дараахбайдлаар харагдана. /Зураг 177-г харна уу/Зураг 177 Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан хэвлэх товчийг дарж тайланг хэвлэн авна. Экспорт товчийг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой.100 Бүлэг 6: Тайлан цэс
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128