Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд Сэтгүүлийн нэр: Пунцагцогчинлин хийд Нүүр хуудасны үг Сайн үйлс дэлгэрэх болтугай сайхан амьдрал цэцэглэх болтугай Өгөөж нинжин сэтгэлээр үнэнч ариун амьдралаар Өлгий нутгийн өргөн олонд өлзий хутаг орших болтугай Шинэ хийдийн ерөнхий зурагтай байхаар хийе. ГАРЧИГ 1. Өмнөх үг 2. Дөрвөд түмний тухай 3. Увс Өлгий сумын танилцуулга, байгалийн үзэсгэлэнт газрууд 4. Пунцагцогчинлин хийд анх байгуулагдсан түүх 4.1 Анхны овооны тахилга 4.2 Сүсэгтний холбоо байгуулагдаж дугантай болсон нь 4.3 Шинэ цагийн анхны шавь нар 4.4 Анхны хийдтэй болсон нь 4.5 Түүхэн үл мартагдах өвгөд буурлууд 5. Пунцагцогчинлин хийдийн цогцолборыг шинээр бүтээсэн түүх 5.1 Шинэ хийдийн санаачлагчид, ажлын хэсгийн мэдээлэл 5.2 Жандагууд-Хандивлагчдийн мэдээлэл 5.3 Сүсэгтэн олны буяны өргөлийн тухай 6. Цогцолборын бүтээн байгуулалтын танилцуулга 7. Бурханы олон шавь нар 8. Нутгаа гэсэн дэгэлздэг хэдийн тухай 9. Шинэ үеийн шилдэг залуус 10. -Өлгий сумын 50 жилийн ойн баярын товч мэдээ -Өлгий сумын 60 жилийн ойн баярын товч мэдээ 11. Өлгий сумын нутгийн зөвлөлүүдийн танилцуулга -УБ дах нутгийн зөвлөлийн танилцуулга -Эрдэнэт хот дэх нутгийн зөвлөлийн танилцуулга -Дархан хот дэх нутгийн зөвлөлийн танилцуулга -Ховд аймаг дахь нутгийн зөвлөлийн танилцуулга -Улаангом дэх нутгийн зөвлөлийн танилцуулга 12. Бусад
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 1. Өмнөх үг буюу оршил Хүн болгонд унасан газар, угаасан ус, төрж өссөн хүйн холбоотой алтан нутаг гэж байдаг. Монголчууд Бид төрсөн нутаг, газар усаа санан дурсаж, ном судартаа бичиж, дуу шүлгэндээ магтан мөнхүүлж, бие сэтгэлээрээ хүрэлцэн ирж, эргэл мөргөл хийх, төрсөн буурин дээрээ хөрвөөх, сан хүж тавих, идээ будааны дээжээ өргөх зэрэг зан үйлийг олон зууны турш хийсээр ирсэн агуу сайхан уламжлалтай ард түмэн. Бид төрсөн нутагтаа ирж, очин амин нутагаа эргэж тойрон эрч хүч их сайхан энергийг авч байдаг юм. Бид аав ээж, өвөг дээдсийг минь онголсон газар шороо, уул усандаа хүн болж төрсөнийхээ хувьд мөрөө үлдээж, түүхээ үргэлжлүүлэн өөр өөрсдийн чин хүсэл, итгэл үнэмшил, сүсэг бишрэлээрээ Увс аймгийн Өлгий суманд Пунцагцогчинлин шинэ хийдийн цогцолборыг барьж байгуулах том төсөл хэрхэн хэрэгжсэн тухай түүх болгон түмэн олондоо толилуулахийг хичээв. Олны хүч оломгүй далай гэж үнэн юм аа бас их сайхан юм. Нутгаа гэсэн сайхан сэтгэлт олон түмнийхээ хүчээр энэхүү ажлыг богино хугацаанд бүтээн байгуулж чадлаа. Бид сэтгэл гарган нэгдэж чадвал юуг ч бүтээж болохыг түмэн олон үзлээ бас харлаа. Энэ төсөлд оролцсон бүх хүмүүс өөр өөрийн сэтгэл зүрхэндээ энэ үйлсэд оролцсоноороо, энд хийдэд хандив өргөсөнөөрөө хүний хорвоод бага ч гэсэн утга учиртай зүйл хийлээ хэмээн сэтгэлийн ханамж таашаалыг мэдэрч байгаа. Энэ л бидэнд хангалтай. Хандив өргөн бие хэл сэтгэлээрээ оролцсон нутгийнхаа уугуул суугуул бүх хүмүүст талархал илэрхийлье. Та бид чадсан шүү. Цогцолборын бүтээн байгуулалтанд Өлгийн сумын ИХ болон ЗДТГазар маш идэвхтэй дэмжин зохион байгуулж оролцсонд төслийн багийн зүгээс талархал бас илэрхийлье. Шинэ хийд маань ч гэсэн сүсэгтэн олондоо сэтгэлийн амар амгаланг түгээж, зовлонгоос гэтлүүлэн бясалгахад нь тусалж, буяны үйлсээ бурханы номын дагуу улам сайн сайхан явуулна гэдэгт бас маш их итгэж байна. Шинэ цэцэрлэгт хүрээлэн маань жилээс жилд өргөжин тэлж, улам гоё болж өнөөдрийн бидний тарьж ургуулсан эхлүүлсэн 500 гаруй мод бут сөөг маань, улам өтгөн ойн төгөл мэт болж нутгийн настан буурлууд, залуучууд, хүүхэд багачуудийн маань хуран цугладаг, цэнгэн баясдаг, амарч зугаалдаг хамгийн хайртай дуртай газар нь байгаасай гэж бид бүхэн чин сэтгэлээсээ хүсэж байна шүү.Та бидний хамтран бүтээсэн энэ сайхан буянтай үйлсийг Алтан нутгийн минь уул ус, лус савдагууд, нутгийн зон олон минь, тэнгэрийн оронд байгаа та бидний хайртай хүмүүс маань ч гэсэн харж байгаа, баясаж байгаа, баярлаж байгаа, бас талархаж байгаа гэдэгт сэтгэл зүрхэнээсээ итгэж байна. Та биднийг Тэнгэр тэтгэж, газар ивээж явах болтугай. Т а бүхэндээ эрүүл энх, саруул сайханыг хүсье. Буяны сайн үйлс бум түмээр арвижиж түмэн олон минь амар амгалан байх болтугай. Төслийн ажлын хэсгийн ахлагч С.Бат-Эрдэнэ 2. Дөрвөд түмний тухай(Эрдэнэсүрэн гуайн номноос юмуу өөр эх үүсвэрээс энэ тухай товч оруулахыг бодьёо. Материал их болчихвол энэ сэдвийг хассан ч болно шүү)
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 3. Увс аймаг Өлгий сумын танилцуулга Увс аймгийн Өлгий сум нь 1959 онд байгуулагдсан(хуучнаар Дөрвөд Далай хан аймгийн Баруун гарын Зоригт вангийн хошууны нутаг). Сумын төвийн нэр Хар-Ус. Баруун талаараа Өмнөговь сумтай, зүүн талаараа Наранбулаг сумтай, урд талаараа Ховд аймгийн Мянгад болон Дөргөн сумуудтай тус тус хиллэдэг. Увс аймгийн төв Улаангомоос 118км, Улаанбаатар хотоос 1531 км зайтай юм. Өлгий суманд 2021 оны байдлаар Чаргат, Өлгийнуур, Хулст, Хөдөлмөр гэсэн 4 багийн нийт 613 өрхөд 2454 хүн амьдардаг. Дөрвөд ястанууд голчлон амьдардаг. Далайн түвшинээс дээш 1230м өргөгдсөн. Өндөр уулсын дундах төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүр бүхий хэв шинжийг тусгасан Хар-Ус нуур түүний эргэн тойрны говийн болон цөл хээрийн бүсэд багтах газар зүйн өвөрмөц тогтоцтой бөгөөд Увс аймгийнхаа урд хэсэгт утрагийн дагуу сунаж тогтсон хэлбэртэй нийт 234,053 га талбай бүхий нутаг дэвсгэртэй юм. Сумын нийт малын тоо толгой 135,372 бөгөөд үүнээс зөвхөн ямаа нь 76,140 толгой байна. Өлгийн улаан ямааны нарийн ширхэгт ноолуур нь улсдаа алдартай бөгөөд 1996 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ХХААҮйлдвэрийн сайдын А/70 тоот тогтоолоор “Өлгийн улаан” ямааны омог болгон баталгаажуулсан байдаг. Өлгийн улаан үйлдрийн ямааг амьдын жин өндөртэй Чаргат удам, нарийн ноолууртай Өлгийнуур удам, сүүний гарц өндөртэй Хулстнуур удам гэсэн өөр хоорондоо ялгагдах онцлог бүхий 3 удамыг төрөлжүүлэн үржүүлж өсгөж иржээ. Улаан ямааны ухна нь дундчаар 50-55кг, эм ямаа нь 40-45кг амьдын жинтэй байх бөгөөд нас гүйцсэн бүдүүн ухнаас 380-450гр, эм ямаанаас 350-400гр, 14-17 микрон бүхий нарийн ширхэгтэй 5-6 см урттай ноолуур гардаг юм. Өлгий сумын байгалийн үзэсгэлэнт газрууд Өгөөмөрийн хөх үзүүрийн бичигт хаднууд(Зураг оруулах) Өгөөмөрийн хөх үзүүр хэмээх бичигт уул хад нь эрт дээр үед Өгөөмөр гэдэг нэрийг авснаар өвөг дээдсийг бурхан болоход нь нутаглуулж байдаг газар юм. Дээр үед хятадын хар цэргүүд нутаг буцаж яваад гэдэсний хижиг өвчин тусаж хиарч байхад, нэг шинжээчийг энэ өвчнийг эдгээх мөнхийн ус рашааныг шинжиж ир гэхэд уг шинжээч нь Өгөөмөрийн хар уулан дээр гарч харахад баруун хойд зүгт өндөр уулын өвөрт гал шатаж харагдсан гэдэг. Тэр галыг чиглэн очиход уулын орой дээр гэр шиг хадан агуйд рашаан ус байсныг авчирч цэргүүдэд өгөхөд уг өвчин эдгэрсэн. Энэ тухайгаа Хятад цэргүүд магтаж бичсэн хадны бичиг юм. Баянбулагийн амны Сэнж цохио цахир хад(Зураг оруулах) Энэ хад нь байгалийн нэгэн өвөрмөц тогтоцтой уул хад юм. Байгалийн нар салхинд идэгдэж сэнж хэлбэртэй болжээ. Сэнж цахир нь эргэн тойрондоо Гозгор цахир, Зэл цахир, Үүдэн цахир, Авдар цахир зэрэг цахир уулсаар хүрээлэгдэн оршино. Рашаантын рашаан(Зураг оруулах) Энэ рашаан нь дээрх хятад цэргүүдийн домогтой холбоотой. Далайн түвшнээс дээш 1994 м өндөр Чүрчгэр уулын оройн хадны нүхэн агуйд Тогоо хэлбэрт хаданд тогтсон байдаг. Энэ рашааныг авч уухад хад хясааг туулан маш хэцүү бэрх замаар явж очдог. Энэхүү замыг туулж очиход хүний хамаг муу энерги арилж, рашаан дээр очиход ямар ч муу
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд энергигүй болж хүрдэг гэж нутгийн хөгшид ярьдаг. Рашаантын рашаан нь Өлгий сумын төвөөс 15 км-т оршино. Энэхүү рашаан нь элэг, цөс, ходоод, зүрх болон эмэгтэй хүний савны өвчинд ууж хэрэглэхэд сайн гэж Оросын судалгааны экспедиц тодорхойлон, хадан дээр цэнхэр будгаар бичсэн байдаг. Энэ рашааныг шинжилсэн орос эмэгтэй рашааны тогоонд сууж бузарласнаас болж нас барсан гэгддэг бөгөөд үүнээс болж уг рашаан 30-аад жил ширгэсэн байж байгаад эргэн гарч, өдгөө ойр орчмын иргэд эмчилгээ сувилгаандаа хэрэглэж байна. Тэмээн хоншоор(Зураг оруулах) Өлгий сумын Баруун улааны ууланд Тэмээн хоншоор гэдэг асар том чулуун тогтоц байдаг. Энэ нь Хүрэмтийн хөндийн эхэн, Бургастайн эхэн рүү давах давааны хойд талд оцойж суусан орой буур шиг, үлгэр домогт гардаг, усаа ууж эврээ хүлээсэн тэмээ шиг харагдана. Сондуултын голын дээд рашаан (Зураг оруулах) Сумын төвөөс 14 км зайд, Баруун улааны ууланд Ятгар уулын баруун өвөр Даяанчийн агуйн урд өвөрт цохио хадан дундаас гарч, хүний бие эрхтний дүрс бүхий олон хэлбэрийн хаднаас урсан гардаг өвөрмөц тогтоцтой олон төрлийн рашаан бий. Үүнд хүний хөмсөгтөй хоёр нүд шиг хэлбэртэй хаданд тогтсон рашааныг нүдэнд түрхэж, угааж, уудаг. Нүдний өвчинд хэрэглэдэг. Хүний ходоод хэлбэртэй хаданд тогтсон рашаан нь зуны улиралд дотор нь живэртэй шоргоолж маягийн өт хорхойтой бөгөөд элэг цөс ходоодонд сайн гэдэг. Эхийн умай шиг хадны нүхнээс ундарч гардаг рашааныг эмэгтэй хүний сав, дотор эрхтний өвчинд маш сайн гэж хэрэглэдэг. Мөн хүний бөөр хэлбэртэй хоёр бөөрөг хадан доороос гардаг рашааныг бөөр, царцагийн өвчинд хэрэглэдэг. Даяанчийн агуй(Зураг оруулах) Өлгий сумын Баруун улаанд, Ятгар уулын баруун ээмд Яргайтай тагийн эхэнд байдаг. Энэ агуйн өндөр нь 8 м, өргөн нь 4 м, урт нь 10 м. Агуй дотор дээр үед даяанч лам нар ном бясалгаж, зул хүж барьж байсан гэдэг. Үнэхээрийн зул барьж байсан гэмээр хадны нүх ч бий. Мөн дээр үеэс хойш нутгийн иргэд цаг хүндэрсэн жил цөөн тооны малаа өвөлжүүлж онд мэнд оруулж ирсэн энэ агуйд 100 гаруй тооны бог чөлөөтөй багтах том агуй юм. Одоо агуй дотор малын хэвтэр өтөг бууцтай болсон байна. Мөнгөтийн уул(Зураг оруулах) Сумын төвөөс 16 км зайд байдаг. Монголчууд Манж Чинь улсын дарлалд байх үед энэ газар хятад худалдаачид пүүс барьж арилжаа наймаагаа явуулдаг байжээ. Гэтэл монголчууд бослого гаргаж, Манжийн сайд амбан, худалдаачид сандралдаж, нэг том тогоо дүүрэхүйц хэмжээний мөнгөн гулдмайтай байсныгаа авч явж чадахгүйд хүрээд, маш том, хөөтэй хар тогоонд хийж, дахин нэг тогоогоор хөмрөн том хадан доор булсан гэдэг. Ингэж булахдаа баруун зүгээс мухар хар бух унасан хүн ирж авна гэж шившлэг уншаад хийсэн аж. Тэр цагаас хойш тэр уулыг Мөнгөтийн уул хэмээн нэрийдэх болжээ. Тэр хадан дороос мөнгийг авах гэж олон хүн оролдож ухаж түнхсэн боловч мөнгөнд дөхөөд ирэхээр мөнгө дарсан хад доош суун дардаг ажээ.
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 4.ПУНЦАГ ЦОГЧИНЛИН ХИЙД БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ (Б.Жамбал гуайн “Арвижин дэлгэрэх Өлгий нутаг-1” номноос...) 4.1 Анхны тахилга 1990 оноос өмнө шашны зан үйлийг нам төрөөс цаазлан хориглодог байсан. Гэхдээ хүчээр хориглосон бүхэн нууцаар амь бөхтэй сэтгэл санаанд оршиж хүмүүс шашнаар цангаж мухар сүсэг нь ихдэх болсон үед буюу 1990 оны 2 сарын 9-ний өдрийн Энххөдөлмөр нэгдлийн бүх гишүүдийн хурал дээр Б.Жамбал миний бие “Хоо-Овоот”-ыг тахья гэдэг саналыг анх гаргахад далаад жил сонсогдоогүй шинэ үг малчдын чихэнд нэг л бууж өгөхгүй алмайрч ангайсан, айдастай ч юм шиг, баярлууштай ч юм шиг чимээгүй болцгоож байсан юм. Дээхэн үед Хоо-Овоотыг Улаангомын хүрээний лам нар хөдөөлөлтөөр ирэхдээ тахидаг, Намирын хүрээнийхэн заншил болгон жил бүр тахидаг байсан бөгөөд Увс аймгийн урд талын сумдын болон Ховд аймгийн Дөргөн, Мянгад сумын дөрвөдүүд бүгд оролцон онцлон тахидаг, садар бумба дарагдсан хонины хишигтэй ноён тахилга гэгддэг уламжлалтай байжээ. Хоо-Овоотыг тахих шинэ ажил нь сумын наадмаас дутуугүй том ажил болохоор байгаа тул сумын дарга Ч.Пунцаг, нэгдлийн дарга Б.Цэвээн нарын удирдлагуудтайгаа хамтран удирдан зохион байгуулж, сумын төвийн сүсэгтэнүүдийн хүчийг голчлон ашиглан зохион байгуулахад дэмжихгүй хүн нэг ч байгаагүй бөгөөд бидний ажил нэг ч төгрөг мөнгө шаардагдахгүйгээр явагдаж байлаа. Овоо тахилгад унших ном судрууд ч амархан олдож бүрдүүлсэн бөгөөд Савдаг Дэвжидийн ном, Элдэв сангууд, Үхэр ууланд эш үзүүлсэн, Их үүлний судар, сэржимүүд өргөдөг байсаны дээр зүүн гар дөрвөдтийн сан гэдэгт Хоо-Овоот багтдагийг олж бэлдлээ. Хэрэгсэлд шүншиглэсэн садар бумба, байгалийн гаралтай цэвэр арц, агь мэтийн хүн үлээгээгүй, химийн урвалд ороогүй зүйл зайгаар хэрэглэгдхүүн болгон бэлдэж билээ. Нийтээр мөрдөх зарчмыг самбарчлан гаргаж сүсэгтнүүдийн замд байрлуулсан. Машин унааг уулын бэлд байрлуулах тэмдэг тэмдэглэлгээ хийж асар майхан, орон байр барьлаа. Өлгийчүүд маань бүгдээрээ байсан байсандаа залбирч тахилганд нийтээрээ оролцсон юм. Манай Өлгийн сумын уран гартан Аривжихын Хорхойн удирдсан Б.Тулга, М.Баяраа, Б.Дамдинхүү, Ц.Лхагва-Очир, Р.Жаргал, П.Црэндорж, Ш.Сосорбарам нарын олон хүмүүс нийлэн хүрдтэй зулын том суурь, сангийн суурь, 4 махаранз бурхны зурмал бүтээл, хүрд, гуулиар сангийн бойпор, овоонд босгох хус, улиас мод, овоонд зул барих битүү зулын сав, ширээ сандал, ширдэг дэвсгэр зэрэг хэрэгцээт зүйлсийг хийж бүрэн бэлдсэн билээ. Хоо-Овоотын тахихын урьд өдөр буюу зуны эхэн сарын 25(1990 оны 6 сарын 18)-ны лусын буулттай өдөр Өмнөговь сумаас өвгөн лам Доржийн Равсал, Наранбулаг сумаас өвгөн лам Гөлөгийн Дэчин, Жоошийн Чойнзон нарийн лам нар манай сумын төвд морилон ирцгээж уулзалдан баясан зөвлөлдөж, баярлан хуучилж тахилгын бэлтгэлээ хийж хоноод өглөө нар битүү эртлэн овоон дээрээ очиход сүсэгтнүүдийн түрүүч нь мориор ирж байсан. Ийнхүү зуны эхэн сарын 25-ны овоо тахилга нүсэр сүрлэгээр эхэлж машин мотоциклтэй олон түмэн зогсоолд тоймгүй олноор ирж сүсэгтнүүд хурдан морьдоо хөтөлж, хүүхдүүдээ дагуулсаар багшран цугларч байв. Хүмүүсийн яриагаар 500-аад морь байх шиг байна хэмээн хэлцэгдэж байсан юмдаг. Сум нэгдлийн захиргаа болон байгууллагууд зохион байгуулалттайгаар хүмүүсийг
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд том ачааны машинаар ачиж хүргэх үйлчилгээ үзүүлсэн. Сүсэгтнүүд ийм юм үзэж байгаагүй тул ихээр сүсэглэн залбирч зохион байгуулалтанд маш уриалгаханаар оролцон дэмжиж бүхий л үйлдлийг хичээнгүйлэн гүйцэлдүүлж хийморио сэргээж хандивыг ч ихээр өргөж байлаа. Малчид сүсгийнхээ дагуу сайн морио унаж сайхан хувцасаа өмсөн зулгаа өргөн сангаа тавьж маш дарууханаар оролцож байв. Сүсэгтнүүд овоонд зөвхөн сүү, цагаан идээ, цэвэр арцтай ирэх зарчимаа баримтласан бөгөөд уулын орой дээр тамхи татахгүй, бие засахгүй, муу үг хэлэхгүй гэсэн зарчмаар овоогоо сэргээж, мөргөх үйлдлээр оролцохдоо архи огт авч ирэхгүй гэсэн зааварчлагыг ч даган сахиж малгайгаа буулган эрхээ барьж маань мэгзимээ уншин мөргөн залбирч ган зудгүй, гачигдах зүйлгүй амгалан оршихыг хүсэн залбирч мөргөж байлаа. Гурван сумын гэлэнгүүд ингэж цугларан уулзалдан ном унших завшаантай явдал урд өмнө тохиолдож байгаагүй учраас тэд нар ихээхэн баясгалантай, тун эвсгээр үйл ажиллагаагаа явуулж сүсэгтнүүдийн томоохон баяр тахилга ийнхүү эхэлсэн. Лам нар зөвлөлдөн цогчин хурлын уншлага уншаад нийтээрээ овоогоо засаж модоо суурилуулж, эрдэнийн шүншигтэй саваа цай хадгийн хамт байрлуулан овоогоо дээр үеийнх нь төрх байдалд оруулж Алтайн 13 сангийн 13 овоог дагалдуулан босгож, ойр орчмоо цэвэрлэх зэрэг ажлуудыг сүсэгтэн олон асар хурдан хугацаанд үйлдэж овоо бүрт сүү өргөн сан тавьсаны дараагаар лам нар суудалдаа морилон ариутгалын сан, 1000 бурханы аравнай өргөв. Лам нар маань бурханы шашны зарчимд амьтны амь хөнөөх, махан гүнцэг өргөх, малын яс эрхтэн түлэхийг цээрлэн овоо тахих журамтайг сүсэгтнүүдэд анхааруулан тайлбарлан ойлгуулсан бөгөөд бөө мөргөлийн ёслолд л хилэнцэт махан шүүс овоонд хэрэглэдэг байсаныг Автай сайн хааны үеээс эхлэн хориглосоор ирсэн гэдгийг бид бас ойлгож авсан юм. Лам нар маань овоо бүрийг шүншиглэж, орой толгойг нь зуншиглаж, савдаг лусдыг баясгах, шажин майдарыг сэргээх номнууд голлон айлдаж Рааш чарва, Намдагийн сан тэргүүтэй бүх сангуудийг уншиж зүүн гар дөрвөдийн санг бүх лам нар давхардуулан айлдаж байв. Мөн Алтайн 13 сан, хийморийн сан, Дарь эх, Ширнэн, Мал буяны номуудыг сүсэгтнүүдэд зориулж дахин дахин айлдаж дэвжлийн сэржимийг тусгайлсан сүүгээр чамбайлан өргөж байлаа. Мөн сүсэгтнүүдээс даатгасан ганц нэг номыг нийтэд зориулан айлдаж, сүсэгтнүүд маань ч би гэсэн үзлээр бус бид гэсэн сэтгэхүйгээр их л эвсэг оролцон 13 сандаа арц сангаа уугиулж, том овоогоо тойрон хадгуудыг намируулан мөргөл үйлдэж лам нарын мандал өргөх ёслолд оролцож билээ. Сүсэгтнүүд лам нараас адис авч хурдан морьдоо сангаар ариутган овоогоо тойруулж байсан бол бөхчүүд нь зодог шуудгаа өмсөн овоогоо тойрсон юм. Улмаар сүсэгтнүүд овоогоо морьтойгоо гурвантай тойрч хурайлаад уулын бэл рүү чиглэлээ. Лам нар маань ч номын үйлээ гүйцээж босоод овоогоо тойрч мөргөн сүү өргөөд Хоо-Овоотын бэлд засаж бэлдсэн асарт морилон цай зооглон цагаан идээ хүртээд нийтээрээ Бурханы шашин гэдэг дуугаа дуулцгаасан юм. Овооноосоо бууж наадмын талбайдаа хүрэлцэн ирж Өвгөчүүл төв асарт морилон олон төрлийн сангууд болон сүсэгтнүүдэд зориулсан номнууд айлдаж наадамаа эхлүүлэн бөхөө барилдуулж морьны уралдаан эхэлсэн дээ. Бөхчүүд тугийн оронд бэлдсэн зул хүрд тойрч байв. Тахилгын барилдаанд нутгийн хүү Монгол улсын арслан Одвоогийн Балжинням түрүүлэв. Их насны морины уралдаанд Өлгий сумын уяач Өнөрийн Санжаагийн цуут хурдан хар морь түрүүлсэн. Хоо-Овоотын тахилга нь Увс аймагтай анхны овоон тахилга байсан ба улсын хэмжээнд ч үүнээс өмнө овоо тахисан сураг дуулдаагүй билээ. Гандуу байсаны улмаас наадмын үеэр салхилж үе үе хуй босож үүл багатай наадам өндөрлөсөний сүүлээр орой тийшээ тэнгэрийн хаяанаас бага зэрэг үүл гарч сүсэгтнүүд болон байгальд амьдрагч амьтан бүгд бороо орохыг ихээр хүсэж байв. Шөнө дунд өнгөрөөд зөөлөн хур орж
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд шивэрсээр маргааш нь үд дунд дөхөж усархаг байдалд шилжин газар ханатал бороо ороод гийлээ. Энэ хур нь Хоо-Овоотод ил газруудад хангалттай орж ган тайлагдсаныг зуны эхэн сарын гунанд(3) цөөн хүмүүс бэлтгэл болгон урьдчилан тахихад ороогүй хур бороо гэнэт ингэж нийтээр тахисаны дараа орсон нь олон хүмүүс баяссан үед тэнгэр хураа хайрладаг бололтой гэсэн дүгнэлтэнд хүргэсэн юм. Үүнээс хойш ногоо сайхан гарч мал сайхан таргалж магнай тэнийсэн тэнгэр жил болж билээ. 4.2 Сүсэгтний холбоо байгуулагдсан болон дугантай болсон түүх Овооны тахилгын үеэр нийтээр ярилцан сүсэгтний холбоо байгуулахаар шийдвэрлэж зуны дунд сарын гунаны(3) балжиннямтай өдөр Өлгий сумын сүсэгтний холбоо байгуулах анхны хурлаа хийхээр зарлачихсан байсан юм. Буурлаар эхэлдэг, буянтнаар бүрддэг, бурханаа сэргээж буянаа арвижуулдаг, сэтгэлээрээ нэгддэг сүсэгтний холбооны хурал маань зарласан ёсоороо зуны дунд сарын гунандаа сумынхаа улаан буланд хүрд зул байрлуулан Очирын Жамба, Раашийн Жамцаа хоёр гэлэн маань дээд ширээнд залран сан номоо айлдсанаар сүсэгтний холбооны анхдугаар хурал эхэллээ. Хуралд эрэгтэй эмэгтэй гэлтгүй сүсэгтнүүд олноор оролцсон юм. Хуралд Д.Бэлэг, А.Хорхой, О.Жамба, Б.Баажав нарын олон сүсэгтнүүд үг хэлж санал гаргасанаар Өлгий сумын сүсэгтний холбоог байгуулж дарга нягтлан бодох сонгохоор болоход намайг даргаар сонгох саналууд олон гарсан боловч нягтлан бодох хийхэд тохирох хүн нь би байсан тул нягтлангаар сонгогдож холбооны даргаар Риймэдийн Жаргалыг сонголоо. Хоёр гэлэн маань өндөр настай болсон тул гэрээсээ чадлынхаа хирээр удирдан туслана хэмээн өөрсдийн саналаа хэлж тус бүр хадаг торго барьж хандив өргөв. Гишүүд асуулт тавьж хариулт авсаны эцэст сүсэгтний холбоог улсын бүртгэлд оруулахыг санал болголоо. Хуралд оролцогсод сүсэгтний холбоонд элсэж татвар өгөх, лам нарын номын хэрэгцээг хангах арга хэмжээ авахыг биднээс дахин дахин хүсэж ярьцгааж байв. Энэ хүсэлтийг биелүүлэх ганцхан арга нь шинээр сурлага сайтай хүүхдийг шавь оруулан ном сургах явдал гэдгийг тал талдаа сайн ойлголцлоо. Үүний дараагаар УБ хотод Монголын сүсэгтний холбооны анхдугаар Их хурал болох урилга ирсэн тул уг хуралд төлөөлөгч сонгох асуудал яригдаж өвгөн лам нар маань бид явж чадахгүй тул залуу хүн явуульяа гэснээр Р.Жаргал бид хоёрыг төлөөлөгчөөр сонголоо. Сүсэгтнүүд холбоонд хандив өргөж холбоонд элсэх хүсэлтүүд ч олноор ирж байсан. Хуралд сонгогдсон бид хоёрыг холбоогоо бүртгүүлж тамга тэмдэгтэй болж ирэхийг санал болголоо. Бидний сүсэгтний холбооны ажлыг сумын удирдлагууд ихээхэн дэмжин оролцож маргааш нь уулзалдахыг санал болгов. Хурлын үеэр нийт 68 хүн хандив өргөсөн байв. Маргааш нь сумын засаг даргын тамгийн газар хуралдаж сүсэгтний холбоонд Сумын төвд зан үйлийн өргөө хэмээх сүм хэлбэртэй баригдсан боловч халаалтанд холбогдоогүйн улмаас ашиглагдахгүй байсан өргөөг өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгдсэнийг Р.Жаргал бид хоёр юун түрүүн хоёр гэлэндээ дуулгахад урьд өмнө баярлаж байгаагүйгээр баярласанаа сүсэгтнүүд, Өлгийчүүддээ инээмсэглэн ярьж байлаа. Өвгөчүүл сүсэгтнүүд маань тэр дугуй хэлбэрийн өргөөг сүмийн хэлбэртэй болгон тохижуулахаар болж туслаж эхэлсэн бөгөөд Энх хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс гал тогооны хэрэглэл болон шаардлагатай зүйлүүд байвал үнэ тохиролцон манай холбоонд худалдахыг зөвшөөрч, харин үнэгүй авах хүсэлттэй зүйл байвал нэгдлийн бүх гишүүдийн хуралд оруулахыг санал болгох зэргээр сайхан дэмжиж байв. Ингэж Өлгий сумын сүсэгтний холбоо маань сүсэгтнүүдээ хүлээн авч ажлаа явуулж байх байртай болж ажил маш их бүтэмжтэй урагшилж эхэлсэн юмдаг. Уул байр маань голдоо том дугуй оройтой, хоёр талдаа жижиг дугуй оройтой, орой дээрээ тус бүр шилэн хүрээтэй дугуй гэгээвчин
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд давхартай байсаныг сүмийн хэлбэрт оруулахаар болж өвгөн Юнгэржээний Дорж дотор талыг лавир чимэг, дөрвөлжин ба дугуй хэлбэртэйгээр хийдийг хүрээ цагийн хийж байрлуулаад гадна дотно талд 4-н туг шүхэр эмэгтэйчүүдээр зааж оёулан мод төмрөөр хийх зүйлийг нь сумын мужаан дархчууд нэмж хийн байрлууллаа. А.Хорхой, Б.Тулга, М.Баяраа тэргүүтэй мужаанууд их зүйл хийж байсаны дотор А.Хорхой зааварчлан хоёр арслан хийж, хоёр дуганыхаа хоёр хаалганы дээр байрлуулж оройнууд дээр нь гурван догон чимгийг төмрөөр хийж байрлуулав. А.Хорхой гуулин төмөр ширгээн гагнаж таглаатай сангийн бойпор хийж дотор талд байрлуулав. Төмрөөр хийх зүйлд М.Баяраа оролцон гагнуурыг хийж цахилгааны монтажийг хариуцаж байв. Б.Тулга модоор хийх зүйлийг голчлон хийж байсан. Дуганыхаа дотор талын том өргөөг пансан даавуугаар доторлож хойд өргөөг Жамба багшийн зөвлөсөнөөр Лхам сахиусны өргөө болгон тохижуулж хамба хилэнгээр доторлож гурван өргөөндөө бурхны суурь, ширээ байрлуулан шар даавуу хулдаасаар чимэглэж А.Хорхой, Б.Тулга тэргүүтэй мужаанууд зурмал бурхадуудад гуу хийж байрлуулан цутгамал шармал бурхдад гүнгэрваа хийж байрлууллаа. Энэ үед бурхан тахилын хэрэглэгдхүүнээс яаж олох нь мэдэгдэхгүй зүйлүүд их л олон байсан юм. Сүсэгтнүүд ч нутагт амьдарч байсан өвгөчүүдийн судар ном, хуучны хэрэглэж байсан бурхны хэрэглэлүүдээс авч ирж хандивлаж байлаа. 4.3 Шинэ цагийн шавь нарын эхлэл Сүсэгтний холбооны анхны хурлаас Төвд ном сурах эрэгтэй хүүхэд байвал хүлээн авч ном зааж сурган гэж холбооноос олон нийтэд зарласан байсаны дагуу Цагаан морин жилийнхээ намрын сүүл сарын 3-ны балжиннямтай өдөр 30-аад хүүхэд сургуулиас Алтанхүү тэргүүтэй багш нар зохион байгуулалттайгаар авч ирж О.Жамба өвгөнд шавь оруулж надад хадаг барьж гэцэл болон төвд ном заалгахаар болж билээ. Шинэ цагийн анхны шавь нар гэвэл: Энэ хүснэгтийг багасгаж оруулна шүү № Анхны шавь гэцэлүүдийн овог нэрс Тухайн үеийн нас Тухайн үед сурдаг байсан анги 1 Жаргалын Нямжав 13 5 2 Загиржавын Моломжамц 15 7 3 Мягмарын Тэгшжаргал 17 8 4 Хорлоогийн Тогмид 17 8 5 Баатарын Бямбасамбуу 16 8 6 Даваажавын Эрдэнэбилэг 14 6 7 Дүгэржавын Лхагвасүрэн 13 5
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 8 Сайханы Галсаннамжил 13 5 9 Охидойн Энхболд 13 5 10 Тулгын Цэрэнням 15 8 11 Баянзулын Адьяа 12 4 12 Нацагдоржийн Бодьгэрэл 14 5 13 Сономын Хүдэрбат 11 3 14 Халтарын Агваандугар 13 5 15 Тулгын Гомбо 13 5 16 Даваагийн Насан 15 6 17 Ачитын Рэнцэнсамбуу 14 6 18 Пэрэнлэйн Отгон-Эрдэнэ 13 4 19 Сүрэнжавын Төрбат 13 5 20 Чулууны Нямсүрэн 13 5 21 Балдандоржийн Рэгдэндагва 91 22 Сүрэнжавын Буянжаргал 10 2 23 Дашзэвэгийн Бямбасүрэн 13 5 24 Балжиннямын Дагвасүрэн 13 5 25 Сүхийн Нямжав 91 26 Даваасамбуугийн Эрдэнэцог 14 5 27 Шархүүгийн Лутсайхан 13 5 Дээрх гэцлүүдэд Жамба өвгөнөөр эхлүүлэн би дамжуулан дугандаа ирц бүртгэн хичээл зааж байлаа. Жамба, Жамцаа хоёр өвгөн маань дүйцэн өдрүүдэд дуганд ирж гэцлүүдтэй ажиллаж байв. Б.Тогтох үе үе ирж хичээл заалцаж байлаа. Өвлийн эхэн сарын 16-нд
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд балжиннямтай өдөр 10-д эрэгтэй хүүхэд гэцэл болохоор нэгдсэн журмаар сургуулиас эх эцэг нар нь хамт ирж Жамба өвгөн бил нарт шавь орж хадаг барин нэмж гэцэл болж ном заалгаж эхэлсэн. № Хүүхдүүдийн овог нэрс Тухайн үеийн нас Тухайн үед сурдаг байсан анги 1 Ганжуурын Насанжаргал 15 7 2 Мишигийн Пунсанцогвоо 11 3 3 Дашнямын Шийрэнсамбуу 15 7 4 Баатарын Даваахүү 17 8 5 Шоолойн Нямаа 13 3 6 Жаргалын Алтангэрэл 12 3 7 Даваасамбуугийн Алтангэрэл 10 3 8 Басангийн Цэенойдов 15 7 9 Ганжуурын Цэнд-Аюуш 11 3 10 Нолсройн Балжинням 13 5 Хүйтрэх тусам өвгөн багш Жамба маань дуганд ирж чадахаа больж би дагнан хичээл зааж явц үр дүнг нь тухай бүрд Жамба өвгөнд танилцуулж сурлагаар сайн гэцлүүд өвгөнд гэрээр нь очиж шалгуулж зөвлөгөө авдаг байлаа. Тухайн жил Мягмарын Базарсад гадуур бие даан ном сурч үе үе ирж даалгавар авдаг байлаа. Сурлагаар хоцорч яваа хүүхдүүд оройн цагаар манай гэрт ирж давтлага хийж хичээлээ нөхөн заалгадаг заншилтай байсан. Дараа нь Р.Жамцаа өвгөнд гэцлүүд бөөнөөрөө нэг өдөр шавь орсон юм. Харин сургалагаар сайн гэцлүүдийг хоёр өвгөн дагуулан айлын номонд суулган ихээр боловсронгуй болгож байлаа. Эхэн үедээ бага хүүхдүүд номоо цээжлэн төвд үсэг зэрэгцүүлж сурахад хүндрэлтэй байсан боловч сурлагаар сайн хүүхдүүд цоорхой тасарч идэвхи нь арвижиж уншлагуудаа хурдан цээжилж байсан. Нийт гэцлүүд хэсэг хугацааны дараа зүгшрэн ном сурахад хүндрэлгүй болж ирсэн. Гэцлүүдийн дээлийг өвгөн лам Ю.Дорж, малгай орхимжийг нь М.Анжил тэргүүтэй эмэгтэй уран оёдолчидтой хамтран оёж өгч бүх гэцлүүдийг жигдхэн лам хувцастай болгоход тусалсан. Хожим 1992 оны бичин жилийн зун Өмнөговь сумаас Басанжавын Батдоржийг манай хийдэд аав нь авч ирж өгч шавь оруулж ном заалгасан юм. 4.4 Анхны хийдтэй болсон тухай
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд Хонин жилийн шинийн 8-аас эхлэх хурлын урд өдөр УБ хотоос төв хийдийн унзад өвгөн лам Гомбо, холбооны тэргүүн, орчуулагч багш С.Баянцагаан, холбооны бариач Цэдэхүү нар ирсэнийг сумын сүсэгтнүүд Улаанбуланд цуглан маш хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзалт зохион байгуулагдсан. Энэ өдөр Аймгийн захиргааны дарга Цэвээн, Улаангомын сүсэгтний холбооны тэргүүн Бямбадорж нар Улаангомын хийдийн хамба Даржаа, өвгөн лам Замба нарыг өөрийн машинаараа залан ирэв. Өмнөговь сумаас хамба лам Доржийн Равсал, өвгөн лам Ийеэн Сугарав, Иргэлийн Ривсэл, Баточирын Ийшээн, Наранбулаг сумаас өвгөн лам Гөлөгийн Дэчин, Жоошийн Чойнзон, Хотоны Бадарч, Баглаан Балчиг нар морилан залран ирсэн. Тухайн шинийн 8-ы хуралд урилгаар ирсэн лам нартай манай сумын Очирын Жамба, Раашийн Жамцаа, Баянбэлэгийн Тогтох нар өөрсдийн 40 гаруй гэцэлтэйгээр хурал эхэлж билээ. Энэ хуралд зөвхөн өвгөн 15, бүгд 60 гаруй лам нар лам дээлээ өмсөн орхимжоо тохон сууж хурлын дуганд маань ПУНЦОГЦОГЧИНЛИН ХИЙД гэдэг нэр хүртээж тус хийдийн анхны хурал маш сүрлэгээр эхэлсэн. Өнгөрсөн 70-аад жилд ийм олон ламтай сүрлэг хурал мэдээжээр үзэгдэж байгаагүй тул сүсэгтнүүдэд сүр нь нүдэнд тааламжтай ном нь чихэнд чимэгтэй сэтгэлд өмөгтэй шашны хурал хүнгэнэн үргэлжиллээ. Тус хуралд Улаангомын уугуул иргэдийг Ёндоны Басан толгойлон ах дүү нартайгаа Цагаан Дарь эхийн бурхныг чамин тансагаар босгуулж ирж мөнгөн хандивыг хүн нэг бүрээр бичүүлэн өглөө. Хартолгой сумын уугуул иргэдийг Бандийн Зулзагаа тэргүүлэн сүмийн үүдэнд байрладаг хоёр бодь гөрөөсийг хоролынх нь хамт хийж ирж дуганы үүдэнд байрлуулав. Хурлын үйл ажиллагаа хоёр өдөр явагдаж сүсэгтнүүдийн хүсэлт өгсөн номнууд ихэнх нь уншигдаж засал хийгдсэн байлаа. Энэ хэсэгт хуучин хийдийн зургийг доор бичсэн шүлгийн хамт 1 буланд нь оруулах юм шүү Сууж залбирах дугантай Сунаж мөргөх вандантай Цайгаа хувааж уух гэртээ Цагийн хурлаа хийх ламтай Цогчин хурлын уншлагатай Цоглог олон гэцэлтэй болов Ингэж Увс аймгийн Өлгий сумын “Пунцагцогчинлин хийд” аймагтай анхдагч үйл ажиллагаа эхэлсэн хурал номын дуган болсон юмаа. Хаврын дунд сарын 8-нд Бөхөн Шарын луугийн оройг тахилгатай болгож шүтээн болгон хамгаалах зарлал гаргасныг хөдөлмөрчид сүсэгтнүүд орон нутгаа хамгаалах онцлогтой энэ үйлсийг дуу нэгтэй дэмжин бэлтгэж хамжин оролцож Р.Жамцаа өвгөн бумба байрлуулан газраа аргадаж овоо босгуулан сүсэгтнүүд олноор тахиж эндээсээ хаврын дунд сарын 15-нд дахин тахиж дархлах шийдвэр гаргаснаа ёсоор нь үйлдэн сүсэгтэн олон тахилгад чармайн бэлтгэж ёс төртэйгээр оролцон их ёсны тахилга үйлдэн дархалсан юм. Зуны эхэн сарын 20-нд Гандан хийдийн хамба байсан Хархүүгийн Гаадан гуайг залж авч ирэн Хар-Ус нуурыг шинээр овоо босгон шүншиглэн тахиж сүсэгтнүүд Гаадан хамбадаа өргөнөөр залбирч нуурандаа сүсэглэн мөргөснөөр буяны хур буусны зэрэгцээ хурмастын хур хуйлран орж ган тайлагдаж зун тайван үргэлжилж хүмүүсийн сүсгийн үзэл бодол тэгширсэн билээ.Гаадан
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд хамба манай хийдэд 500 төгрөгийн хандив өргөж том аравнай өргөн даатгал хийж Шавдангийн ном айлдаж газрын сан тавьж лам нарт сургааль айлдан адис хүртээгээд гэцлүүд бидэнд цогчин хурлын уншлага уншиж ван өглөө. Энэтхэг, Төвдөд эрдэм номоороо шалгаран хэлний эрхэт цолыг Монголоос хүртсэн лам Гаадан хамба маань Хар- Усны баруун хөвөөнд энэ явалтаараа сан тавьж сайн үйлсийг тэнд хийж байх арвин даатгал оршоосон юм. Мөн зуны эхэн сарын 30-нд сүсэгтний холбооны тэргүүн С.Баянцагаан гуай шашинтны намын дарга Баярсүрэний хамтаар ирж хийдийн хуралд оролцож цаашдын ажилд зөвлөгөө өгч сүсэгтнүүд өргөнөөр лам нарт мөргөн адис хүрсэн. Бид хийд байгуулах үйл ажиллагаа явуулж байгаа боловч тамга дутуу байсан тул Энххөдөлмөр нэгдлийн дарга Баатарын Цэвээн гуай Увс аймгийн захиргааны болон Цагдаагийн газрын зөвшөөрөл бичиг баримтыг бүрдүүлэн УБ хот орж зохих хууль ёсны дагуу Пунцагцогчинлин хийдийн тамгыг хийлгэж ирсэнээр улсад албан ёсны бүртгэлтэй хийд болж албажсан билээ. Тухайн үед зуны эхэн сарын 30-ны хурлаар хийдийн тамгыг Жамба өвгөн өөрийн биеэр хүлээн аваад надад албан ёсоор гардуулах ёслол үйлдсэн болно. Ингэснээр сүсэгтний холбооны үйл ажиллагаа багасаж Пунцагцогчинлин хийд бие даан үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж байсан юм. Б.Жамбал гуайн (Арвижин дэлгэрэх Өлгий нутаг номноос гээд Б.Жамбал гуайн зураг оруулах юм шүү) 4.5 Эргэн дурсах ёстой түүхэнд үл мартагдах өвгөн буурлууд 1. Хөгөлбөөний Дагдан – 1937 оны хэлмэгдүүлэлтээс өмнө Их хүрээнд хувилгаан Цорж багш хэмээх Хөгөлбөөний Дагдан гэж Өлгий сумын уугуул эрдэм төгс 1000 гаруй шавьтай эрдэм төгс лам хүн байжээ. 2. ЦэрэнОчир овогтой Зүгжэн зурхайч лам эрдэм ухаан, билэг чадлаараа 1976 оныг хүртэл Өлгийн өвгөн хэмээгдэн хүндлэгдэж нутаг усныхандаа нууцаар тусалж мал буянтай эрүүл энх байхад нь маш их үүрэг гүйцэтгэж байжээ. 3. Ноостын Ирэвсил гэх настай лам хэлмэгдүүлэлтийн үед амь мэнд хүрээнээс гарч ирэн Чаргат багийн Шинэ усанд амьдарч байсан. Энэ лам маш их эрдэмтэйгээс гадна сайн барилддаг бөх хүн байжээ. Дөрвөдийн бух ноцолдоонд бахлуур 10-д багтан барилдаж байжээ. 4. Нингэрийн Молом гэх мамба дацанд гүнзгий мэргэжсэн цогчин хурлын уншлагыг хойч үедээ үлдээлцсэн ухаан ихтэй, бас их ёгточ сайхан өвгөн бидэндээ Гэеэ гэж авгайлуулан дуудуулж амьдрах ухааны арвин сургааль айлдан 1980-аад оны сүүлч хүртэл Хулст багт амьдарч байсан. 5. Далай Намдаг гэж нэршсэн лам нь Аюуш гэдэг овогтой сум гүйлгэдэг, уртын дуу нэлээд мэддэг өвгөн буурал Хулст багт амьдарч байжээ. 6. Нингэрийн Пунцаг гэгч Намирын хүрээний өвгөн лам олон сумын иргэдэд мэргэ, ном эм тангаар үйлчилж хүндлэлийг олсон газар товчилдог гэж яригдан ихээр явган гйүдэг шавар сайн хийдэг өвгөн байжээ.
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 7.Баасгайн Сунгарав гэдэг лам Улаангомын хүрээнд онцгой сайн сурч хурлынхаа уншлагыг дүүргээд гадаад орон утаа Гүмбэнд явж ном сурах санал хийдийнхээ зөвлөлд тавихад зөвшөөрөхгүй болохоор нь өөрөө хийдээсээ гарч замдаа Самдаг гэгч ламтай нийлэн явганаар Өвөрмонгол, Төвдөд аялан ном үзэн мэдлэгээ аривжуулан буцаж ирэхэд лам нарын их хэлмэгдүүлэлтийн баривчилгаа болсон байсан тул алсуур явж аллагаас мултарч байжээ. Өлгий нуур багийн Б.Сунгарав гуай 19880-аад онд Цогтзандан судрыг төвдөөс орчуулж крилл үсгээр бичиж сүсэгтэн бидэнд нууцаар тарааж буян үйлдэж байсан. 8. Зоригтын Мантаа гэж Улаангомын хүрээний гэвш цолтой лам байгаад 1937 онд баривчлагдан буудуулсан боловч сум нь хөндий гарсан тул шөнө нь явж дамжсаар нутгийн ард түмний асаргаанд орж шарх бие нь илааршиж нутагтаа Чаргат багт амьдарч олонд тусалж байгаад 1953 онд насан өөд болжээ. 9. Цагааны Дамба гэгч лам Улаангомын хийдэд доромч хийж байгаад авьяас нь амийг нь хэлтрүүлж хөдөө гарч харлан Чаргат багт мал маллан амьдардаг байжээ. Улаангомын хүрээнд элдэв дором цамын баг хийдэг байсан тул сумын сургуулийн ёлкны амьтдын баг хийлгэдэг байсан. Өлгийн өвгөн Зүгжин гуай Ц.Дамбыг ном сайн сурсан хүн гэж хүндэлдэг байв. 10. Баяжихын Түвдөн- 1903 оын усан гахай жил Чаргат багийн Баяжихын отгон хүү болон төрж 9 настайгаасаа Улаангомын хийдийн жүд дацанд сурч байгаад 1938 онд хүрээ тарахад хөдөө гарч гэр бүл зохион амьдарч байгаад 1964 онд өөд болжээ. Манай нутгийнхан энэ хүнийг Монгол Түвдөн гэдэг байсан байна. 11. Өсөхийн Гүнэгээ гэгч өвгөн лам малчдын дунд ном буян үйлдэж олон түмэнд тусалж айл гэрээр явдаг байсан боловч даруу чанар сүсэгтний хүрээлэл сайн тул нам засгийн хавчлаганд өртдөггүй тустай нэгэн байжээ. Гүнэгээ өвгөнийг ном нь тусгалтай, хүүхдэд нэн сайн гэж хүмүүс хүндэлдэг байжээ. 12. Занын Суранжид нь Улаангомын хүрээний доромч, гүрмийн чиглэлд сайн мэргэжсэн лам бөгөөд 1990 он хүртэл амьдарч ардчилал эхэлж сайн цагийг үзлээ хэмээн хэлж ярьж байсан их хувьтай өвгөн юм. Суранжид гуай мөн сайн уяач байсан тул бор морь нь суманд түрүүлдэг байсан. 13. Бомборын Риймэд нь Улаангомын хүрээний номонд гаргууд Намдаг гэлэг байсан. Дээр үеийн өвгөчүүл машин техник байхгүй тул мориор явж айлуудад залран тусыг үйлддэг байжээ. 14. Мөнгөний Галсан нь Улаангомын хүрээний эрдэмтэй ламаас гадна туршлагатай малчин байсан тул сумандаа хамгийн их үхэртэй айл байгаад нийгэмчлэгдсэн гэдэг. 1990 оны цагаан морин жилээс хойш.., Дөрвөн Жааяа-ийн тухай товч түүх намтарыг олж оруулах хэрэгтэй. Өлгийн Б.Жамбал гуайгаас асууна. Бас ийм сэтгүүл гаргах гэж байгаа тухай Б.Жамбал гуайд танилцуулж зөвлгөө авна шүү:
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 1.Очирын Жамба 2.Раашийн Жамцаа 3.Риймэдийн Жаргал 4.Баатарын Жамбал 5. Пунцагцогчинлин шинэ хийдийн цогцолборын тухай 2021 оны 8 сард миний бие хүүгийнхээ хамтаар Өлгий нутагтаа ирж сумынхаа хийдээр орж ерөөл, ном уншуулж явахад хийдийн хамба З.Моломжамц, унзад лам Д.Эрдэнэбилэг, хурлын лам Ө.Банзрагч нар хийдийнхээ үүх түүхийг танилцуулан Өлгий нутгаас гаралтай лам нар шинэ хийд барих тухай 2-3 жил ярилцаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа тухай анх танилцуулж билээ. Сүсэгтний холбооны Б.Жамбал гуайн бичсэн “Өргөжин дэлгэрэх Өлгий нутаг” номыг ч сайтар уншив. Ингэж л би ахмад үеийнхнийхээ, аав ээжийнхээ оролцон бүтээж явсан хуучин хийдийг сэргээх, үргэлжлүүлэх, ханийхаа нутагтаа нэг сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулах юмсан гэж мөрөөдөн ярьдаг байсан зэргийг санан дурсаж сумандаа шинэ хийд барьж байгуулах ажлын хэсгийг зохион байгуулан удирдах ажлыг өөртөө авсан юм. Эвлэвэл бүтдэг юм байна. Нэгдвэл хүчтэй л юм байна бид. Хүн болж төрсөний хувьд үр хүүхэдтэй болж үр удмаа үлдээх, ном бичиж түүх үлдээх, байшин барилга барих, бүтээх, мод бут тарьж байгаль дэлхийгээ хайрлах, бусдад туслаж байх гэсэн наад захын буяны ажлыг хийж байх ёстой гэсэн энэ үүргээ л биелүүлцгээж өргөн олон сайхан дэмжин оролцлоо. Энэ төсөлд оролцсон бүх хүмүүс өөр өөрийн сэтгэл зүрхэндээ энэ үйлсэд оролцсоноороо, энд хандив өргөсөнөөрөө хүний хорвоод бага ч гэсэн утга учиртай зүйл хийлээ хэмээн сэтгэлийн ханамж таашаалыг мэдэрч байгаа. Энэ л бидэнд хангалтай. Сүсэгтний холбооны анхны тэргүүн Б.Жамбал гуайн “Нутгаа дэлгэрүүлбэл ухаантай тэнхээтэй хүү охид олширно” гэсэн сайхан ерөөл биелж бидний дараа дараагийн үеийнхэн улам ухаантай, тэнхээтэй байж нутаг усандаа улам ихийг хийж бүтээн түүхийг үргэлжлүүлэх болтугай. ТАХА С.Бат-Эрдэнэ 5.1 Ажлын хэсгийн уулзалт Энэ протоколыг заавал бүтнээр нь оруулах ёстой шүү. УУЛЗАЛТЫН ПРОТОКОЛ №1 2021 оны 9-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хот 15-00 цагаас Их улс ресторанд болов. Хэлэлцсэн асуудал: Увс аймгийн Өлгий сумын “Пунцагцогчинлин” хийдэд шавилан сууж байсан, байгаа лам нарын гаргасан Төрөлх сумынхаа хийдийг шинээр барьж байгуулах санаачлагыг дэмжих, хэрэгжүүлэх тухай авч хэлэлцэв.
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд Уулзалтанд 14 хүн оролцов. Үүнээс биечлэн: 1. Загирийн Моломжамц- Өлгий сумын Пунцагцогчинлин хийдийн хамба лам 2. Цэдэвийн Дашцовоо- УБ хотын нутгийн зөвлөлийн дарга 3. Сосорбарамын Бат-Эрдэнэ- Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн дарга 4. Хорлоогийн Тогмид- УБ хотын “Пунцагцогчинлин хийдийн хамба лам 5. Дамчаагийн Буужав- УБ хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч 6. Баянжаргалын Бат-Орших- Арина компанийн захирал 7. Норовын БатЗориг-Тэсо корпорацийн архитектор 8. Дагдангийн Отгонбаяр-Есөн толгой компанийн захирал 9. Мягмарын Тэгшжаргал-Гандантэгчилэн хийд Мамба дацангийн Их гэсгүй лам 10. Г.Насанжаргал- УБ хот Пунцагцогчинлин хийдийн их голч лам 11. С.Галсаннамжил- УБ хот Пунцагцогчинлин хийдийн их унзад лам 12. А.Рэнзэнсамбуу-УБ хот Пунцагцогчинлин хийдийн хурлын лам Цахимаар : 13. Лхагваагийн Давааням- АИХ-ын төлөөлөгч, Эрдэнэт нутгийн зөвлөлийн тэргүүлэгч 14. Дүгэржавын Лхагвасүрэн-Монголын их хүрээ Зурхай Дацангийн Их гэсгүй лам Уулзалтыг нээж С.Бат-Эрдэнэ – Энэ зун сум орон нутгаар очихдоо Пунцагцогчинлин хийдийн байдал, Б.Жамбал гуайн бичсэн “Аривжин дэлгэрх Өлгий нутаг(1) номыг уншиж хийдийн түүхтэй танилцсан юм аа. Увс аймагт баригдсан хамгийн анхны хийдийн маань барилга их мууджээ. Сумын удирдлага, хийдийн лам нартай уулзаж ярилцахад Өлгийн хийдэд шавилан сууж байсан болон шавилан сууж байгаа лам нар хэдэн жилийн өмнөөс энэхүү хийдийг шинээр барьж байгуулах тухай ярилцдаг боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа болон Ковидын улмаас тэр болгон уулзалдаж чадахгүй байгаагаа ярьцгаасан юм. Иймээс миний бие энэхүү санал санаачлагыг бодит ажил хэрэг болгоё. Бидний аав ээжүүд 30 жилийн өмнө энэхүү буяны ажилд бас оролцож явсан юм байна. Бид бас энэ түүхийг үргэлжлүүлэх ёстой юм байна. Сэргээн шинээр барих нь зөв юм байна хэмээн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болон лам хуврага та бүхэнд урьдчилан утсаар ярьж танилцуулахад бүгд уухайлан дэмжсэн тул өнөөдрийн уулзалтыг хийж нэгдсэн зохион байгуулалтанд орьё гэж бодсон юм. Эхний уулзалтаар бид дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Үндсэн ажлын хэсгийг С.Бат-Эрдэнэ, Ж.Очирбат, Х.Тогмид, Ц.Дашцовоо, Л.Давааням гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Үндсэн төслийн ажлын хэсгийн ахлагчаар С.Бат-Эрдэнэ миний бие өөрөө ажиллая. Энэ ажлын хэсэг нь хандивын аян зохион байгуулах, хөрөнгө мөнгө босгох, газрын асуудал шийдэх, хийдийн архитекторийн даалгавар болон барилгын ажлын зураг хийлгэх, төсөвт өртөгийн тооцоо гаргах, материал түүхий эд худалдан авах, ханган нийлүүлэх болон барилгын ажил гүйцэтгэгч нартай гэрээ хэлцэл байгуулах, төлбөр тооцоо хийх, тайлагнах ажлуудыг хариуцна. 2. Барилгын ажлын хэсгийг Л.Давааням, Н.БатЗориг, Ц.Дашцовоо, З.Моломжамц, нярав, санхүү-кассчин нарын бүрэлдэхүүнтэй байгуулна. Барилгын ажлын хэсэг нь барилгын ажлыг гүйцэтгэгчид хяналт тавих, материал хүлээн авах, олгох, хадгалах, зарцуулалтын хяналт бүртгэл 3. Шашны ажлын хэсгийг Х.Тогмид, З.Моломжамц, Д.Лхагварсүрэн, М.Тэгшжаргал нарын бүрэлдэхүүнтэй байгуулна. Энэ ажлын хэсэг нь хийдийн доторхи зохион байгуулалт, тавилга эд хогшил, бурхан тахил ном судрын асуудлыг хариуцна.
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 4. Шинэ хийдийг хаана барих бэ? 5. Хийд ямар хэмжээтэй байх бэ? гэсэн 5 асуудал ярилцана. Ингээд саналаа хэлнэ үү. З.Моломжамц – Хийдийг үүсгэн байгуулсан тухай болон өнөөгийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл өгөв. Одоо ажиллаж байгаа хийдийн барилгыг 1990 онд хуучин хуримын ордон байсаныг засаж өөрчлөн ажиллаж байгаа. Байрлал нь сумын төвдөө, ХААН банк болон Ардчилсан намын байр хоёрын дунд байрладаг. Эзэмшил газрын хэмжээ нь 24мх40м юм аа. Нутгийн бидний санал бол энэ хашаандаа хуучин хийдээ буулгахгүйгээр түүний өмнө талд 12х10 харьцаатай шинэ хийдийг барих бодолтой байгаа. Гэхдээ та бүхний болон олон түмэн, ахмад лам нарын саналыг бас сонсоё. Ер нь манай хийдийг шинээр барьж байгуулах тухай санал санаачлага гаргаж байгаад сумын удирдлага болон хийдийн зүгээс талархаж байна. Бүх талаар дэмжиж манлайлан ажиллана. Н.БатЗориг – Төслийн ахлагчийн захиалгаар 12мх12м хэмжээтэй орчин үеийн загвар хийц бүхий хийдийн архитекторын зургийг урьдчилсан байдлаар зурж 3 хувь авч ирлээ. Хол орон нутагт барих, тээврийн зардал өндөр гарах зэргийг тооцоод барилгын үндсэн хийцийг металл карказаар босгох, дүүргэлт, дулаалгыг орчин үеийн хөнгөн материалаар хийх ба гадна пасадыг металл хавтан байвал зүгээр гэж үзсэн. Дээвэр болон ганжируудыг тусгай зориулалтын черпец хавтангаар хийхээр, дотороо 4 буландаа Тахилын өрөө, Хамбын өрөө, бурхан тахил эд зүйл хадгалах өрөө, бурхан тахил бүтээх, балин бэлтгэх өрөө, шашны эд зүйл зарах-ажилчдын өрөө гэсэн 7,7м2 талбай бүхий 4 өрөө гаргасан бөгөөд хурлын заалны нийт талбай 100м2 байх юм. Хийдийн барилгын нийт талбай 144м2 болно. Урьдчилсан тооцоогоор 220,0 орчим сая төгрөгт хийдийн барилга баригдах байх. Гэхдээ сүүлийн үед бас барилгын материалын үнэ маш их өсөж байна. Та бүхэн танилцаад техникийн даалгаваруудаа тодорхой болгож эцсийн байдлаар өгвөл түүний дагуу архитекторын болон хийдийн барилгын ажлын зурагнууд, төсөв, материалын тооцоо зэргийг мэргэжлийн баг хийж гүйцэтгээд гаргаад ирнэ. Мэдээж архитекторын хувьд газраа сонгоод эцэслэн тохирсоны дараагаар хөрсны болон бусад хэмжилтүүдийг хийх, барилгын ажлыг эхлүүлэх, явцын болон гүйцэтгэлийн хяналтуудыг хийж нутгийнхаа хийдийн ажилд оролцохдоо баяртай байх болно. Зургийн ажлыг 50%-ийн хөнгөлөлттэй хийж өгнө. Х.Тогмид – Энэ сумын хийдэд шавилан сууж байсан бидний хэдэн лам нар нутгийнхаа хийдийг баруун аймгуудад жишиг болохуйцаар шинээр барих, байгуулахсан гэж ярилцаж явсан маань өнөөдөр албан ёсны ажил хэргийн уулзалтын хэмжээнд ирсэнд баяртай байна. Бидний санаачлагыг дэмжин хэрэгжүүлэхээр зохион байгуулалтанд оруулж байгаа та бүхэнд их баярлалаа. Ер нь хийд барих нь энгийн барилгаас өвөрмөц, дотор засал, дээвэр, үүд хаалганы хийц зэргийг зөвхөн мэргэжлийн 2-3 компани л хийдэг. Тэд нар нь ажил, захиалга ихтэй тул олддоггүй хэцүүхэн байдаг. Архитектор Н.БатЗориг -т өөрийн хийдийг барьсан талаар болон бусад өртөг тооцоо, нарийн мэдээллүүдийг урьдчилсан байдлаар өгсөн. Одоо нэмэлт шаардлагатай зүйлсийг ярилцаад хийдийн зургийн техникийн даалгавар боловсруулахад зааж зөвлөн оролцоно. Газрын хувьд алс ирээдүйгээ төлөвлөж тооцоод ахиухан том зайтай шинэ газар барьсан нь дээр гэж үзэж байна. Хийдийн барилга 12мх12м хэмжээтэй байхыг дэмжиж байна. Энэхүү шинэ хийдийн доторхи бурхан тахил, шашны талын бүх зүйлсийг бидний хэдэн лам нар дааж аван санхүүжүүлж, иж бүрдэл болгох, нээлтийн хурал номын ажиллагааг
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд зохион байгуулах болно. Бид бүр цаашид ямар боломж байна, тэр бүгдийг хөөцөлдөн манлайлан дэмжиж ажиллана. Д.Буужав – Энэ сайхан санал санаачлагыг дэмжиж оролцоно. Нэгэнт бид нэгдэн нийлж шинэ хийд барих гэж байгаа тул газар том байх хэрэгтэй. Эмнэлгийн хойно нэг хоосон том газар байгаа байх тэнд байвал ямар бэ судлаарай. Хамгийн багадаа газрын хэмжээ 40мх40м байх хэрэгтэй. Хийдийг томруулан 15мх15м хэмжээтэй барих нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хийдийн дотор хуучин хамба лам, ахмад лам нарын зураг хөргийг байрлуулж түүх үүсгэх хэрэгтэй. М.Төгшжаргал – Энэ сайхан ажилд сэтгэл зүрхээрээ оролцоно. Баруун хөвөөнд барих уу. Наадмын талбайн дээд хэсэгт үү гэдгийг судлана уу. Ер нь харууцтай шинэ газар шинээр барих нь зөв гэж үзэж байна. Б.Бат-Орших –Бүх талаар дэмжин оролцоно. Ховд аймаг Улаангомыг холбосон шинэ хар замын трасс манай сумын төвийн хаагуур нь өнгөрөхөөр байгааг сайн судлаад түүний дагуу томхон 1га хэмжээтэй газар аваад Шинэ хийдээ барих хэрэгтэй. Хашаан дотор нь мод тарих хэрэгтэй. Ц.Дашцовоо – Энэ сайхан санаачлагыг УБ нутгийн зөвлөл талархан дэмжиж өнөөдрийн уулзалтыг хариуцан зохион байгуулж байна. Өөрийн биеэр болон тэргүүлэгчдийн хамтаар хандав цуглуулах, барилгын материал олох, тээвэрлэлтийг зохион байгуулах ажлуудыг хийхэд бэлэн байна. Томхон газар шинээр аваад ирээдүйд мод тарих, суварга босгох талбайтай, гадна дотны хүмүүс очдог, байнгын үйл ажиллагаатай, сүүдрэвч сандалуудтай байхаар эртнээс тооцох зөв. Ер нь хийдийн лам нарыг ээлжээр ажиллуулан байнгын үйл ажиллагаатай болгож шинэ хийддээ менежментийг нь сайжруулах хэрэгтэй шүү. Наранхутагт УБ хотод байхгүй хөдөө яваа тул ирж чадсангүй. Тэр хүнтэй Хийдийн хамба биечлэн уулзаж зорилгоо албан ёсоор танилцуулсан нь дээр шүү. Д.Лхагвасүрэн Амарбаясгаланд яваа бөгөөд цахимаар мэдээлэл авч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. С.Бат-Эрдэнэ ахийг төслийн удирдагч-ерөнхий санхүүчээр ажиллуулах саналтай байна. Г.Насанжаргал – 1990 онд байгуулагдсан Увсын анхны хийд билээ. Энэ хийдийн түүх их сайхан бүртгэл данстай явж ирсэн юм байна лээ. Харин сүүлийн үеийн зардлууд тодорхой бус буцаад олон нийтэд танилцуулагдахгүй байгаа сурагтай. Галсан намжил – Баруун хөвөөд хуучин, лагерийн тэр хавьд барих зөв байх. Санал хэлэлцүүлгийн эцэст олонхийн саналаар дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд: 1. Шинэ хийд барих газрын асуудлыг нутгийн ахмад лам нар, олон нийт, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ойрын хугацаанд хэлэлцүүлэн эцсийн сонголт хийж, тодорхой болгох, газрын зөвшөөрөл авах асуудлыг сумын ИТХ болон сумын засаг даргад тавьж шийдүүлэхийг сумын орлогч дарга З.Моломжамц-д даалгав. Хугацаа: 2021.10.01-ээс өмнө 2. Төслийн удирдагч С.Бат-Эрдэнэ-д хандивын данс нээж олон нийтэд зарлах, хандив цуглуулах аяныг зохион байгуулах, хандивын орлого зарлагыг бүрэн хянаж олон нийтэд ил тод тайлагнаж явахыг үүрэг болгов. Эхлүүлэх хугацаа: 2021.09.15-аас 3. Архитектор Н.БатЗоригт – Хийдийн барилгын ханыг энгийн улаан тоосго, гадна пасадыг Росторгийн өнгөлгөөний улаан тоосго болгох санал олонхоор дэмжигдсэн тул архитекторын зурагт өөрчлөлт оруулан тооцох, бусад дээвэр гонх, ганжирын
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд хийцийг мэргэжлийн гүйцэтгэгч байгуулагуудтай холбогдон материалын нөөц нийлүүлэлтийг тооцон эцсийн зураг гаргах, дээврийн гүйцэтгэгчийг санал болгохыг үүрэг болгов. Хугацаа: 2021.11.01 дотор 4. Л.Даваанямд – Газар шорооны ажлын техник, барилгын суурь, ханын өрлөгийн ажил гүйцэтгэх бригад гаргаж, барилгын ерөнхий гүйцэгчээр ажиллахыг даалгав. (Ерөнхий гүйцэтгэгчээр Ээлт-Өлгий ХХК-тай гэрээ байгуулж ажиллана) 5. Л.Даваанямд - Барилгын материал хадгалах агуулах болон материалын орлого зарлагын бүртгэл хийх нярав, харуул хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхийг даалгав. 6. Ц.Дашцовоод – Барилгын материалын орц, хэмжээ тооцоо гарсаны дараагаар тухайн материалуудыг худалдан авах, нийлүүлэх үнийн санал авах, тээвэрлэх асуудлаар судалгаа гаргаж танилцуулах, хандивын аяныг өндөр түвшинд зохион байгуулахыг даалгав. 7. Х.Тогмид, З.Моломжамц нарт: хуучин хийдээд байгаа бурхад шашны эд зүйлсээс ашиглаж болох, солих, засаж сайжруулан ашиглаж болох зүйлсийн жагсаалт гаргах болон шинэ хийдэд байрлуулах, бүтээх бурхад, шашны эд зүйлсийн нэр товьёог болон тоо хэмжээ, тавилга зэргийн жагсаалт гаргаж танилцуулахыг даалгав. Хугацаа: 2021.11.01 гэхэд 8. Хийдийн барилгын ажлыг 2022 оны 4-р сард эхлүүлж 8-р сард ашиглалтанд оруулахаар урьдчилан төлөвлөж ажиллахаар санал нэгдэв. 9. Дараагийн ажлын хэсгийн хурлыг газрын асуудал шийдэгдсэний дараагаар 10-р сард зарлах ба ажлын хэсгийн сонгогдсон гишүүд оролцон шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж олон нийтэд ил тод мэдээлэн ажиллана. Протокол хөтлөсөн: Tөслийн ахлагч С.Бат-Эрдэнэ (утас 99101433) 2021.09.13 Пунцагцогчинлин хийдийн шинээр бүтээн байгуулах ажлын комисс гэсэн Л.Давааням админтэй фэйсбук группыг нээж хандивын болон үйл ажилагааны тухай мэдээллээ ил тод хуваалцах, санал бодлоо илэрхийлэх боломжтой болов. 2021.09.17 Энэ өдөр Шинэ хийдийн хандивыг “Эрдэнэт хот дахь Өлгий сумын нутгийн зөвлөл”-ийн ХААН банкны 5217274346 тоот дансанд төвлөрүүлэн авахаар болсон тул Өлгий сумын ард иргэд, нутгийн зөвлөлүүд, уугуул суугуулуудад олон нийтийн сүлжээ болон уулзалт хурал цуглаанаар тайлбарлан суртачлаж ажиллахыг дэд ахлагч Л.Даваанямд үүрэг болгов. Эхний өдөр нийт 11 хүнээс 16 сая төгрөгийн хандив өргөсөн. 2021.09.18 Өлгий сумын ЗДТГазар, нутгийн лам нар болон ахмадуудтай цахим Zoom id: 4609519261 Pass:12345678 хурал уулзалт хийж шинэ хийдийн тухай танилцуулга хийж санал бодлыг нь сонсов. Цахим хуралд Засаг дарга Ж.Очирбат, орлогч дарга З.Моломжамц, ЗДТГ-ын дарга Дүүрэнбаяр, Газрын түшмэл, ахмад лам Б.Жамбал, лам Д.Эрдэнэбилэг, Б.Батбаяр(Батлаа лам) болон УБ, Эрдэнэт хотын нутгийн зөвлөл, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Уулзалтаар нутгийн ахмадууд болон сумын лам нар Наадмын талбайн дээд хэсэгт 100х100м хэмжээтэй газрыг сонгон товлож сумын ИТХ-д газар олгох хүсэлт оруулахаар болсон. 2021.10.10 Төслийн ажлын хэсгийн албан ёсны хоёрдох уулзалтыг УБ хотын Их улс ресторанд зохион байгуулан З.Моломжамц- Өлгий сумын Пунцагцогчинлин хийдийн
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд хамба лам, Ц.Дашцовоо- УБ хотын нутгийн зөвлөлийн дарга, С.Бат-Эрдэнэ- Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн дарга, ТАХА, Н.БатЗориг-Тэсо корпорацийн архитектор, Л.Давааням- АИХ-ын төлөөлөгч, Эрдэнэт нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Д.Лхагвасүрэн-Монголын их хүрээ Зурхай Дацангийн Их гэсгүй лам нар оролцон Өлгий сумын ЗДТГазар болон нутгийн лам нар болон ахмадуудтай цахим хурал хийж шинэ хийд барих газараа товлосон бөгөөд сумын ИТХурлаас 1 га буюу 100м х 100м хэмжээтэй газар олгохоор болсоныг танилцуулав. Мөн Архтектор Н.Батзоригтой ерөнхий төлөвлөлт болон архитекторын зургийг тохиролцож барилгын ажлын зураг зурж эхлэхэд шаардлагатай техникийн даалгаварын өөрчлөлтүүдийг эцсийн байдлаар өгч зургийг 2021.12.01 гэхэд дуусгах гэрээ байгуулав. Мөн шашны ажлын хэсгийн ахлагч Х.Тогмидод хийдэд тавигдах бурхад, шашны эд зүйлс болон гүнгэрваа, суварга зэргийг бүтээх асуудлыг хариуцах, сүсэгтэн олонд танилцуулах, хэмжээ загварыг гаргахыг үүрэг болгов. 2021.10.17 Өлгий суманд ажиллаж амьдарч байгаа Б.Жамбал багш болон бусад лам нар УБ хотын лам нартайгаа хамтран цахимаар хуралдан Шинэ хийдийн төсөлд хандив хэрхэн өргөх, юу амлах, бүтээх тухай болон сүсэгтэн олонд шинэ хийдийн төслийг танилцуулан уриалах үйл ажиллагаа явуулах тухайгаа ярилцлаа гэж ТАХА-д мэдэгдэв. 2021.10.25 Төслийн ажлын хэсгийн орлогч Л.Давааням лайв хийж хандивын тухай мэдээллийг олон нийтэд хүргэв. 2021.11.02 Өлгий сумын ИТХ-ын 21 төлөөлөгч УБ хотод сургалтанд хамрагдаж байхад нь Шинэ хийдийн төслийн ажлын хэсэг хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж төлөөлөгчдөд танилцуулга хийв. 2021.11.14 Төслийн ажлын хэсгийн ахлагч С.Бат-Эрдэнэ болон орлогч Л.Давааням нар УБ хотын Боржин суварга ХХК-тай уулзаж Шинэ хийдийн цогцолборт бүтээн босгох 4 суварганы гэрээг байгуулав. 2021.11.25 Төслийн ажлын хэсгийн орлогч Л.Давааням хандивын тухай лайв хийж олон нийтэд мэдээлэл хүргэв. 2021.12.10 УБ хот дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн шинэ жилийн арга хэмжээ болов. Уг үйл ажиллагааны үеэр Наранхутагт М.Базарсад болон Л.Давааням нар Шинэ хийдийн цогцолборын тухай танилцуулга хийж нутгийн олонд хандив өргөхийг уриалсан. 2021.12.22 Пума интернэшнл ХХК-ийн захирал, архитектор Н.Батзориг Өлгий суманд баригдах Пунцагцогчинлин хийдийн цогцолборын архитекторын болон ажлын зураг, төсвийн тооцоо зэргийг бүрэн дуусган албан ёсоор хүлээлгэн өгөв. 2021.12.28 Шинэ хийдийн Шашины асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч УБ хотын Пунцагцогчинлин хийдийн хамба Х.Тогмид өөрийн хийдийн үйл ажиллагааны тухай болон шинээр баригдах хийдийн талаар олон нийтэд мэдээлэл өгч дэмжиж хандив өргөн оролцохыг уриалан нутаг орныхондоо мэндчилгээ дэвшүүлэв. 2022.01.17 Өлгий сумын Засаг дарга Ж.Очирбат, Л.Давааням, архитектор Н.Батзориг нар УБ хотод уулзан Шинэ хийдийн цогцолборын ажлын зураг дээр тодруулга хийж хамтран ярилцав.
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 2022.01.19 Их наран хутагт М.Базарсад лам Өлгий суманд шинээр баригдах хийдэд зориулан дээдийн нууцын нийтийн шид бүтээлийн авшиг адист оршсон, хаад хатадын сахиусан их тэнгэр хүч чадлын далай алтан Майдар бурхан, ногоон цагаан дарь эх бурхадыг бүтээлгэсэнээ сумын Засаг дарга Ж.Очирбат болон ажлын хэсгийн орлогч Л.Давааням нарт хүлээлгэн өгч лайв хийж нутаг орныхондоо мэндчилгээ дэвшүүлэв. 2022.04.09 Увс аймгийн Өлгий суманд шинээр баригдах Пунцагцогчинлин хийдийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа зохион байгуулагдав. Үйл ажиллагаанд АИХ-ын төлөөлөгч Л.Давааням, Сумын засаг дарга Ж.Очирбат, ЗДТГ-ын дарга Дүүрэнбаяр, Төслийн ахлагч Ораметалл ХХК-ийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ, архитектор Пума интернэшнл ХХК-ийн захирал Н.Батзориг, УБ хотын Пунцагцогчинлин хийдийн хамба лам Х.Тогмид, Монголын их хүрээ Зурхай Дацангийн Их гэсгүй лам Д.Лхагвасүрэн, УБ хотын Галданпунцаглин хийдийн хамба Б.Бямбасүрэн, унзад лам Н.Бодьгэрэл, С.Галсаннамжил болон хурлын лам С.Пүрэвжав, Г.Насанжаргал, А.Рэнцэнсамбуу, Сүсэгтний холбооны Б.Жамбал гуай, Өлгий сумын Пунцагцогчинлин хийдийн хамба лам З.Моломжамц, унзад лам Д.Эрдэнэбилэг, хурлын лам Ө.Банзрагч, Улаангомын хийдийн лам М.Мөнх-Эрдэнэ, П.Баянмөнх нарын лам нар болон сүсэгтэн олон өргөнөөр оролцон ном хурч газар ус тэнгэр хангайгаа аргадан газраа гуйж шинэ хийдийн болон 4 суварганы шавийг тавив. Энд 1-2 зураг оруулна шүү НУТАГАА ГЭХЭЭР Л ДЭГЭЛЗДЭГ Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа Нуурлаад хурчихсан нулимас асгарчих гээд хэцүү юм Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд хэцүү юм Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм Үр ачаа орхиод нисэх нь холгүй л догдолох юм Сум орон нутагт болдог аливаа баяр наадам, тэмдэглэлт ойн үйл ажиллагаанд зориулан Өлгий сумын уугуул суугуул маш олон хүмүүс буяны гараа сунган туслаж дэмжин хандив өргөсөний хүчин уг баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болдог билээ. Эдгээр хандив тусламжийн ихэнхийг нь өргөдөг, оройлон оролцдог нутгаа гэхээр л хөөрчихдөг, гэгэлзчихдэг хэдэн сайхан залуучууд болох Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн дарга Ораметалл ХХК-ийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ, УБ хотын нутгийн зөвлөлийн дарга Цэдэвийн Дашцовоо, Увс аймгийн ИХ-ын төлөөлөгч, Эрдэнэтийн НЗ-ийн тэргүүлэгч, Ээлт-Өлгий ХХК-ийн захирал Лхагваагийн Давааням, Арина электроник ХХК-ын захирал Баянжаргалын Бат-Орших, УБ хотын бизнес эрхлэгч Баастын Алагаа, Есөн толгой ХХК- ийн захирал Дагданы Отгонбаяр, Раднаагийн Төмөрбаатар, архитектор Норовын Батзориг нарт энэхүү сэтгүүлээр дамжуулан нутгийн зон олны гүн талархал хүндэтгэлийг дамжуулан илэрхийлж байна. Эдгээр залуус бүгд зах зээлийн нийгэмд ямар нэгэн татаас, дэмжлэггүйгээр бор зүрхээрээ бие махбодиороо уйггүй хөдөлмөрлөн ажил бизнес эрхэлж яваа нутгийн минь залуус. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Өөрөөсөө илүү гарган байж бусдад тусладаг, нутгаа гэхээр дэгэлзчихдэг та хэд маань энэ цагийн үеийнхээ түүхийг бүтээлцэж яваа үлгэрлэн дууриах бахархал болох залуус шүү. 2021 оны 9 сарын 10-нд Өлгий суманд
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд Пунцагцогчинлин хийдийг шинээр барих тухай төслийн анхны танилцуулга хийгдэхэд нөгөө л нутгаа гэхээр хөөрцөглөдөг, хөл нь хөнгөрчихдөг, баяр наадам ивээн тэтгээд гүйдэг хэд маань л хамгийн түрүүнд хандиваа өргөөд оролцоод уриалаад хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийлэн сэтгэл зүрхээрээ дэмжсэний хүчэнд нутаг оронд маань энэхүү хийд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан юм. 2017 оны зун Төв аймгийн Борнуурт болон Булган аймагт УБ хотын болон Эрдэнэтийн нутгийн зөвлөлийнхэн цугларан уулзаад 2019 онд болох сумынхаа 60 жилийн ойгоор нутагтаа юу хийж бүтээх бэ гээд ярилцдаг байсан юм. Тэр үед л миний талийгаач хань Д.Туяажаргал Өлгий сумандаа нэг сайхан цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулцгаая гэдэг санал санаачлагыг анхлан гаргаж байсаныг тэнд байсан дүү нар бүгд санаж байгаа байх. Уул нь Өмнөговь суманд төрсөн боловч охин очсон талдаа, чулуу шидсэн зүгтээ гэдэг юм би Өлгий сумынх л гэдэг байж билээ. Өндөр настан Б.Жамбал гуай өөрийнхөө номондоо “дөрвөн зүг найман зовхисоос хүүхний сайнууд ирж суурьшсаар бүх албан газруудын дарга нар нь алсаас ирсэн Өлгийн уран бэрүүд ажиллаж амьдралыг дээшлүүлж, хөгжлийг хурдасгаж сайн хүний заяа шивээлсэн Өлгий нутагаа” хэмээн нэгийг бодож хоёрыг тунгаан бичсэн болов уу. Талийгаач хань минь нутгийн дүү нарыг дагуулаад л уул хадаар алхаж алхаж ирчихээд л чи суманд барих цэцэрлэгт хүрээлэнгийн зураг, төсөл тооцоо хийгээд үзээдхээч гээд зогсож байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Ийм ч учраас би хайртай ханийнхаа хэлж ярьж байсаныг, өөрийнхөө сэтгэл зүрхэн дэх бодол, нутгаа гэсэн лам дүү нарын итгэл зүтгэлийг олж хараад энэ төслийг эхлүүлье, зохион байгуулж ажиллая, дэмжиж барьж бүтээе хэмээн сэтгэл шулуудсан юм. Олон ч сайхан эрч хүчтэй нутгийн дүү нар, залуучуудтай гар сэтгэл нийлэн энэхүү төслийн ажлыг хийж бүтээн сайхан энерги авлаа. ТАХА С.Бат-Эрдэнэ Увс Өлгий сумын түүхт 50 жилийн ойн мэдээ(2009.07.11-13) Увс аймгийн Өлгий сум үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр боллоо. Энэхүү баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морьны уралдаан, сурын харваа болон бусад төрлийн уралдаан тэмцээн, урлагийн тоглолтуудыг УБ хот, Эрдэнэт, Дархан, Ховд болон Улаангом дахь Өлгий сумын нутгийн зөвлөлүүд тус бүрдээ хариуцан авч ивээн тэтгэж зохион байгуулсан нь томоохон аймгийн наадмаас өндөр бай шагналтай сайхан наадам боллоо хэмээн баруун зүүнгүй шагшин магтацгааж байлаа. Сумын 50 жилийн ойн баяр наадамд Ховд аймгийн Дөргөн, Мянгад сум, Увс аймгийн Завхан, Наранбулаг, Ховд, Өмнөговь сумын уяачид хурдан морьдоо уралдуулахаар ирсэн бол үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Гантогтох, у.заан Д.Ганбат, у.начин Бямбажав, Ө.Сумьяа, Алтансүх нарын улс аймаг, сумын цолтой 128 бөхчүүд зодоглов. Баяр наадмын арга хэмжээнд нийтийн дууны мастер С.Жавхлан хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн, валюттай салюттай сайхан наадам боллоо хэмээн газар газраас хуран цугласан зочид, уугуул суугуулууд, нутгийн иргэд сэтгэл тэнгэр байна. Бөхийн барилдааны мэдээ: 1. Түрүү бөх улсын заан Б.Ганбат (Түрүү бөхийн шагнал 2,5 сая төгрөгийг Эрдэнэтийн НЗ-ийн дарга С.Бат-Эрдэнэ) 2. Үзүүр улсын начин Бямбажав (Үзүүр бөхийн шагнал төгрөгийг УБ хотын НЗ-ийн тэргүүлэгч Баастын Алагаа) 3. Их шөвөг
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд ( ) 4. Их шөвөг () Бүрэн мэдээллийг сумынханаас олж нэмж бичих, болвол тэр үеийн зураг олж тавих Хурдан морьны уралдааны мэдээ: Азарга: Их насан: Хязаалан: Соёолон: Даага: Бүрэн мэдээллийг сумынханаас олж нэмж бичих, болвол тэр үеийн зураг олж тавих Увс Өлгий сумын түүхт 60 жилийн ойн товч мэдээ /МОНЦАМЭ/. Батхүү.Б [email protected] 2019-08-01 13:16:02 Өлгий сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 01- нд эхэллээ. Сумын ЗДТГ-аас түүхт ойгоо угтаж сумын өнгө төрхийг сайжруулах, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна. Баярын хурал, хүндэтгэлтийн тоглолт болж Өлгийн улаан үүлдрийн ямааны хөшөөний нээлт болон үндэсний бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харвах зэрэг тэмцээн наадгай үргэлжилж байна. Сумын түүхт 60 жилийн ойн баяр наадамд Баян-Өлгий аймгийн баруун бүсийн даншиг наадамд уралдсан Завхан, Говь-Алтай, Ховд, аймгийн хурдан морьд уралдахаар иржээ. Өлгий сумын ойн баярт Монгол Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, улсын начин нарын 128 улс, аймаг цэргийн цолтой бөхчүүд зодоглов гэсэн албан ёсны мэдээг МОНЦАМЭ мэдээлж байсан байна. Сумын 60 жилийн ойн баяр наадмыг тухайн үеийн сумын засаг дарга Х.Шагдаржав, ИХ- ын дарга Н.Сүхээ нараар ахлуулсан наадмын комиссынхан сайхан зохион байгуулсан. УИХ-ын гишүүд, Сангийн сайд, Аймгийн засаг дарга, АИХ-ын дарга, зэргэлдээ сумдын удирдлага, улсын аварга арслан, харцага цолтой бөхчүүд, энд тэндхийн алдарт уячид, нутгаас төрсөн алдар гавьяатнууд, ахмадууд, “Нутгийн зөвлөлийн луухарууд”, анги хамт, олон үеийн найзууд, ахан дүүс гээд жижигхэн суманд хэтэдсэн их зочид төлөөлөгчид нэг дор нэг асарт цугларчихаад дүү дарга нарыг маань жаахан сандаргах л шиг болсон доо. Миний хувьд ханын маань бие тааруухан байсан тул баяр наадамдаа хальтхан оролцчихоод яаран буцсан юмдаг. Үндэсний бөхийн барилдааны мэдээ: 1. Түрүү бөх Улсын аварга Н.Батсуурь (Түрүү бөхийн шагнал 5.0 сая төгрөгийг Эрдэнэтийн НЗ-ийн дарга С.Бат-Эрдэнэ) 2. Үзүүрлэсэн Улсын арслан П.Бүрэнтөгс (Үзүүр бөхийн шагнал 2,5 сая төгрөгийг УБ хот НЗ-ийн тэргүүлэгч Баастын Алагаа)
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд 3. Их шөвөг улсын харцага Т.Баасанхүү () 4. Их шөвөг улсын харцаг О.Хангай 5. () Мэдээллийг бүрэн болгох Их насны морь 1. Завхан сумын (Эрдэнэтийн НЗ-ийн тэргүүлэгч Дагданы Туяажаргал 5,0 сая төгрөгөөр) 2. Өлгийн (УБ хотын НЗ-ийн дарга Цэдэвийн Дашцовоо, гэргий Гомбын Алтангадасын хамт 2,5 сая төгрөгөөр) 3. Тариалангийн (УБ хотоос Өлгий сумын уугуул Гомбын Амаржаргал 1,5 сая төгрөгөөр) 4. Ховдын (УБ хотын НЗ-ийн тэргүүлэгч Раднаагийн Пүрэвдорж 1,5 сая төгрөгөөр) 5. Өлгий сумын (УБ хотоос Өлгий сумын уугуул Цэдэвийн Дашбаяр 1,0 сая төгрөгөөр )
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд Орхон аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөлийн танилцуулга(бусад УБ хот, Дархан Улаангом, Ховд аймаг дахь НЗ-ийн мэдээллийг Өлгий сумын ЗДТГ-аас аваарай) Орхон аймаг дахь Өлгий сумын нутгийн зөвлөл(ӨНЗ) 2008 онд анх байгуулагдсан. Нутгийн зөвлөл нь Увс аймгийн Өлгий сумын харъяат болон тус суманд ажиллаж амьдарч байсан нутгийнхаа уугуул, суугуул иргэд, тэдний үр хүүхдийг эгнээндээ нэгтгэсэн, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, хуулийн этгээд статустайгаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэт хотод байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. 2021 оны байдлаар Эрдэнэт хотод Өлгий сумын уугуул суугуул 120 орчим иргэд ажиллан амьдарч байна. Нутгийн зөвлөлийн даргаар “Ораметалл” ХХК-ийн ерөнхий захирал Сосорбарамын Бат-Эрдэнэ, дэд даргаар Увс аймгийн ИХ-ын төлөөлөгч, “Ээлт-Өлгий” ХХК-ийн захирал, Өлгий сумын уячдын холбооны тэргүүн Лхагваагийн Давааням, нарийн бичгийн даргаар “Бодь даатгал” компанийн Эрдэнэт салбарын захирал Доржийн Бямбаахүү нар ажиллаж байгаа бөгөөд Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр ахмад настан Даржаагийн Бадам, Намсрай, Дорж дарга, Хорхойн Норонпил, Лхагвагийн Энхбаяр, Нямжавын Бямбацогт, Бадамын Минжинхүү, Аюушийн Амарсанаа нарын 15 хүн ажиллаж байна. Манай нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны зорилго нь Эрдэнэт хотод оршин сууж байгаа сумынхаа иргэд, тэдний үр хүүхдийн бүртгэл судалгааг гаргах, улмаар тэднийг сум орон нутгаа хөгжүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, Өлгий сумынхаа засаг захиргаа, ард иргэдтэй байнгын холбоотой байж, мэдээлэл солилцох, нутгаа хөгжүүлэх, тэнд амьдран сууж байгаа ард иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах, ахуй амьдралыг дээшлүүлэх ажилд сэтгэл санаа, мэргэжил, боловсролын санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад оршдог. Манай нутгийн зөвлөл нь сум оронд нутагт тэмдэглэгддэг сумын болон сургууль албан газруудын түүхт ойн баярууд, хүүхэд залуучуудын болон уячдын уралдаан тэмцээн, амжилт бүтээл гарган сум орон нутгийнхаа нэр алдрыг мандуулж яваа алдартанууд, гавьяатууд, тамирчид, хүүхэд залуучуудыг шагнан урамшуулах, ивээн тэтгэх зэрэг ажлуудыг хийж ирсэнээрээ бахархадаг. Бид цагаан сараар Эрдэнэт хотод оршин суугаа нутгийн иргэдийн золголт- уулзалтыг жил бүр зохион байгуулж, залуучуудад ахмадаа хүндэтгэн, нутгаа дээдлэх үзэл сэтгэлгээг төлөвшүүлэхэд анхаарч байна. Бид жил бүр зуны зугаалга бэсрэг наадмыг зохион байгуулж нутгаа хөгжүүлэх, орон нутагтаа амьдран суугаа ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, тэнд суралцаж байгаа хүүхдүүдийн сурах боловсроход түлхэц үзүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар зөвлөлдөн шинэ гишүүн залуу үеийнхэнтэйгээ танилцаг уламжлалтай. Бид Эрдэнэт хот дэх Увс аймгийн нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон шилдэг нутгийн зөвлөлөөр шалгарч байв. Энэ 2022 онд Өлгий суманд маань баригдсан “Пунцагцогчинлин хийдийн цогцолбор” цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийг барьж байгуулах ажлын хэсгийн ахлагчаар манай нутгийн зөвлөлийн дарга С.Бат - Эрдэнэ томилогдон санхүүжилт, ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажилласан бол тус ажлын хэсгийн орлогчоор манай НЗ-ийн дэд дарга Л.Давааням мэдээлэл суртчилгаа болон барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр манлайлан ажиллаж бүтээн байгууллаа. Энэхүү төсөл бүтээн байгуулалтийн ажилд манай нутгийн зөвлөлийн гишүүн, Эрдэнэт
Увс Өлгий сумын Пунцагцогчинлин хийд хотод ажиллаж амьдардаг нийт 45 хувь хүн болон компаниуд 136,1 сая төгрөгний хандивыг дансаар өргөж 115,0 сая төгрөгний өртөг бүхий 2 ш боржин чулуун суварга, хийдийн хашаа, сандал зэргийг Орхон аймгийн Ораметалл ХХК, Оракс ХХК, Ээлт-Өлгий ХХК болон С.Бат-Эрдэнэ, Д.Бадам, Л.Давааням нар ивээн тэтгэж гар бие оролцон бүтээн байгууллаа. Мөн манай нутгийн зөвлөлийн дэд дарга Л.Давааням нь “ӨЛГИЙ СУМ” цахим хуудас фэйсбукт ажиллуулан орон нутагтаа амьдран сууж байгаа уугуул иргэд болон Улаанбаатар, Эрдэнэт, Дархан болон бусад аймаг, хотуудад оршин сууж буй нутгийн иргэдийг төрсөн нутагтай нь холбож мэдээллээр хангах, тэднийг нэгтгэж төрөлх нутгийн хөгжил хөдөлгөөний төлөө элэг сэтгэлтэй болгох, өөр орон нутагт төрсөн хүмүүсийн үр хүүхдүүдэд эцэг, эхийнх нь уугуул нутаг-Өлгий сумыг танилцуулах, тэдэнд нутгаа гэсэн үзэл төлөвшүүлж, хөдөөний малчид, хөдөлмөрчдийн ажил үйлс амжилт бүтээл, сум орон нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө оюун санаа, хүч чадал, хөрөнгө мөнгөө зориулж ажилласан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин сурталчлах, улс орон, нийслэл, аймгуудад болж байгаа сум орон нутагтай холбоотой үйл явдал, шинэ мэдээ мэдээллийг түгээх зэрэг чухал ач холбогдолтой байдаг юм. Уг цахим хуудсаар сум орон нутгийн үүсэл, хөгжил, засаг захиргааны болон төр, олон нийтийн байгууллагуудын түүх, үйл ажиллагаа, ард түмний гарвал угсаа, удам, ургийн хэлхээ холбооны холбогдолтой судалгаа, мэдээ, уран бүтээлч, судлаачдын бүтээлүүд, байгаль хамгаалал, цаг агаар, аялаж зугаалах газар нутгийн өвөрмөц тогтоцын тухай ч бас сурталчилж танилцуулдаг юм. Тайлбар: Чи ямар ч гэсэн сэтгүүлийн хэлбэр загварт оруулаад текст, зураг дизайныг өрөөд байрлуулаад судлаад төлөвлөөд үзэж байгаарай. Өөрийнхөө боломжоор улаанар бичсэн дутуу материалуудыг цуглуулаарай. Би бас нэмэлт текст болон зураг чамруу явуулна.
Search
Read the Text Version
- 1 - 25
Pages: