Реостатыг хүчдэл хуваарилагч болгон ашиглахРеостатыг физикийн кабинетийн тэжээл үүсгэгчид зурагт үзүүлсэн байдлаар түлхүүрээрдамжуулж холбоно. Вольтметр реостатын (-) туйл ба гулгагчийн шонд холбоно.Тэгээд реостатын гулгагчийг сөрөг туйл талд тулгаж байрлуулаад түлхүүрийг асаана.Вольтметрийнхээ заалтыг харна уу. Ойролцоогоор тэг хүчдэл заах ёстой.Дараа нь реостатын гулгагчаа баруун тийш нь алгуур шилжүүлж вольтметрийнхээ заалтнэмэгдэж байгаа эсэхийг шалгана уу. Буцааж шилжүүлээрэй. Юу ажиглав? Ямар дүгнэлтхийж байна вэ?Реостатын гулгагчийг зүүнээс баруун тийш шилжүүлэхэд гадаад хэлхээний оролт дээрххүчдэл ихсэх болно. Зүүн тийш шилжүүлбэл хүчдэл багасна. Гулгагчийг баруун тийшшилжүүлэхэд вольтметрийн заалт нэмэгдэнэ. Цахилгаан гүйдлийн хууль Дамжуулагч дээр унаж байгаа хүчдэл ба гүйдлийн хүчний хооронд чухамхүү ямар уялдаа холбоо байгааг туршлагаар судалж үзье. Резистор дээр унах хүчдэл ба гүйдлийн харилцан хамаарлыг судалъя Схемийн дагуу хэлхээг угсарч хэмжилт хийгээрэй. Хэрэглэгдэх зүйлс: Тэжээл үүсгэгч, реостат, амперметр, вольтметр, холбох утсууд, резистор Энэхүү туршилтад резистор болгож хялбар олдохыг нь бодолцон 0.3 мм диаметртэй, 1 м урттай зэс утсыг сонгож авлаа. Хэмжилтийн дүнг хүснэгтэд бичнэ. Цахилгаан гүйдэл ба соронзон орон
График байгуулах алхамIалхам II алхамХэвтээ тэнхлэгийн дагуу хүчдэлийн утгыг Хэмжилт хийсэн хамгийн их бичнэ. Дарааавна. Босоо тэнхлэгийн дагуу гүйдлийн нь хэмжигдэхүүний нэр, нэгжийг бичнэ.хүчний утгыг авна. Ill алхам IV алхамХэмжилтийн утгыг тэмдэглэнэ. Хэмжилтийн цэгүүдэд хамгийн ойрхон өнгөрч байхаар шулуун зурна.Хэмжилтийн үр дүнгээс харахад хүчдэлийг хоёр дахин ихсэхэд гүйдлийн хүч хоёр дахинихсэж байна. Ийм хамаарлыг шууд пропорционал хамаарал гэдэг.Туршилтын дүнг нэгтгэн бичвэл резисторээр гүйх гүйдлийн хүч нь резистор дээр унаххүчдэлээс шууд пропорционал хамаарч байна. Омын хууль Резисторээр (дамжуулагчаар) гүйх гүйдлийн хүч нь түүн дээр унах хүчдэл ба эсэргүүцлийн харьцаатай тэнцүү байна.Дээрх хэмжилтээс 0,05 В хүчдэлтэй үед утсаар 0,2 А гүйдэл гүйжээ. Дамжуулагчийнэсэргүүцлийг олъё. Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Ерөнхий Цуваа зэрэгцээ холболтын ерөнхий эсэргүүцэл гүйдлийн хүч Амьдралд цахилгаан резисторыг хэлхээнд цуваа, эсвэлЕрөнхий хүчдэл зэрэгцээгээр холбох хэрэгцээ байнга тулгардаг. Энэ тохиолдолд резистор тус бүрийн гүйдэл хүчдэлийг Ерөнхий тооцоолохоос гадна хэд хэдэн резисторыг нэгтгэж нэгэн эсэргүүцэл бүхэл зүйл болгон загварчилж нэгтгэх шаардлага гардаг. Энэ тохиолдолд ерөнхий эсэргүүцэл, ерөнхий гүйдлийн хүч, ерөнхий хүчдэл гэсэн нэр томьёог хэрэглэдэг. Цуваа холболтын ерөнхий эсэргүүцэл Хоорондоо ялгаатай эсэргүүцэлтэй хоёр резисторыг зурагт үзүүлсэн байдлаар хэлхээнд цуваагаар холбоно. Санамж: Өмнө хийж байсан туршилтынхаа чийдэнгийн оронд резистор ашиглана. Чийдэнгийн эсэргүүцэл халалтын улмаас хэд дахин өөрчлөгддөг учир тогтмол эсэргүүцэл болгож авах боломжгүй байдаг.Дамжуулагчдын Хэлхээний гүйдлийн хүч I-ийг амперметрээр хэмжинэ.цуваа холболтын үедерөнхий эсэргүүцэл Вольтметрийг зурагт үзүүлсэн байрлалд холбожнь дамжуулагч тус резисторууд дээр унах ерөнхий хүчдэлийг олно.бүрийн эсэргүүцлийннийлбэртэй тэнцүү Ерөнхий хүчдэл U-ийг хэлхээний гүйдлийн хүч /-д хуваажбайна. резисторуудын ерөнхий эсэргүүцэл R-ийг олоорой. Цуваа холбох үед резисторуудын ерөнхий эсэргүүцэл резисторын эсэргүүцлүүдтэй хэрхэн холбогдож байна вэ? Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Зэрэгцээ холболтын ерөнхий эсэргүүцэл Өмнөх туршилтад хэрэглэсэн резисторуудыг зурагт үзүүлсэн байдлаар хэлхээнд зэрэгцээгээр холбоно уу. Резисторууд дээр унах хүчдэл U-ийг вольтметрээр хэмжинэ. Зэрэгцээ холбох үед резисторуудын ерөнхий эсэргүүцэл резисторын эсэргүүцлүүдтэй хэрхэн холбогдож байгааг олж тогтооно үү. Дамжуулагчдын Гаргасан томьёогоо үнэн эсэхийг шалгаарай. зэрэгцээ холболтын үед ерөнхийэсэргүүцлийн урвуу ньэсэргүүцэл тус бүрийнурвуугийн нийлбэртэй тэнцүүЦахилгаан гүйдэл ба соронзон орон
Зурагт үзүүлсэн зүйлсээс сонгон бүрэн хэлхээ угсраарай.Хоёр хонх, нэг унтраалга, гүйдэл үүсгэгчээс бүрдсэн хэлхээний схемийг зураарай. а. Хоёр хонх нэгэн зэрэг дуугарч байхын тулд хэрхэн холбох вэ? б. Хоёр хонх ээлжлэн дуугарч байхын тулд хэрхэн холбох вэ?1-р зурагт хэлхээний хэсгийг үзүүлжээ. А чийдэнгээр 2 A, В чийдэнгээр 1 А гүйдэлгүйж байгаа бол Б ба Г чийдэнгээр ямар гүйдэл гүйх вэ?2-р зурагт цахилгаан хэлхээний хэсгийг үзүүлжээ. Г чийдэн ба голын хөндлөвчөөрурсах гүйдлийн хэмжээг олоорой.Амперметртэй цуваа холбогдсон метал утсыг спиртэнд энгээр халаахад амперметрийнзаалт багассаар байсан байна. Энэ туршлагаас үзэхэд температурыг нэмэгдүүлэхэддамжуулагчийн эсэргүүцэл яаж өөрчлөгдөж байна вэ?Өгөгдсөн диаграммаас дараах зүйлсийг олоорой.а. Диаграм дээр ямар хэмжигдэхүүнүүдийн хоорондын хамаарлыг харуулсан байна вэ?б. 20 В үеийн гүйдлийн хүчийг олоорой.в. Ямар хүчдэлтэй байвал энэ дамжуулагч дахь гүйдэл 1 А болох вэ? (График ашиглана уу)г. Дамжуулагчийн эсэргүүцлийг олоорой.Цуваа холбогдсон гурван зайнаас бүрдсэнхэлхээнд чийдэн холбожээ. Ямар хэмжихбагажуудыг хэрхэн яаж холбовол багажийн заалтаар уг чийдэнгийн эсэргүүцлийгтодорхойлж болох вэ? Холболтын схемийг зураарай.Туршилт хийхдээ 1 м урттай константан утсыг сонгон авчээ. Хэмжилтийн үр дүнгдараах хүснэгтэд тэмдэглэв.а. Гүйдлийн хүч ба хүчдэлийн хамаарлын диаграмыг байгуулаарай.б. Дамжуулагчийн хөндлөн огтлолыг олно уу.в. Эсэргүүцлийг олоорой.г. Зэс утсаар соливол ямар хэмжигдэхүүн яаж өөрчлөгдөх вэ? Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Дараах зурагт цахилгаан хэлхээний зарчмын схем өгөгджээ.Хэлхээ тус бүрийн салаа ба зангилааг заан хэлнэ үү.Аль чийдэнгүүд цуваа холболттой, аль чийдэнгүүд зэрэгцээ холболттой байгаагхэлнэ үү.Үндэслэлээ тайлбарлана уу.Хэлхээгээр гүйх гүйдлийн хүч хэрхэн салаалах талаар бодлоо хэлнэ үү. Сумаарзурж дүрслэн үзүүлнэ үү.\"а\" зургийн 1 -р чийдэнгээр 3 Кл цэнэг урсаж байна гэе. 2 -р чийдэнгээр 1 Кл цэнэгурсаж байгаа бол 3 ба 4 -р чийдэнгээр хичнээн цэнэг урсах вэ? Яагаад?\"б\" зургийн 1 -р чийдэнгээр 3 Кл/с, 2 -р чийдэнгээр 1 Кл/с, 3 -р чийдэнгээр 2 Кл/сгүйдэл гүйж байгаа бол 4 -р чийдэнгээр хичнээн гүйдэл урсах вэ?\"в\" зурагт дөрвөн ижилхэн чийдэн өгөгджээ. Аль чийдэнгээр хамгийн их гүйдэл гүйхвэ? Яагаад?\"г\" зургийн дөрвөн чийдэн адилхан. 3-р чийдэнгээр 2 А гүйдэл урсаж байгаа болерөнхий гүйдэл нь ямар байх вэ? Чийдэнгийн эсэргүүцэл температураас барагхамаарахгүй гэсэн ойролцоололд бодно уу.Цахилгаан хэлхээа) График ашиглаад резистор (тогтмол эсэргүүцэл) А -ын эсэргүүцлийг олоорой.б) Ижилхэн хоёр А резисторыг цуваа холбоход тэдгээрээр 100 mА гүйдэл гүйжбайсан бол үүсгэгчийн өгөх хүчдэлийг олоорой.в) 15 Ом мэдэгдэх эсэргүүцэлтэй резисторыг В резистортой 2-р зурагт үзүүлснээрзэрэгцээ холбожээ. Хэрэв Р шонгоор 3.6 А гүйдэл гүйж байсан ба В резистороор 2.4А гүйдэл гүйж байсан бол В резисторын эсэргүүцлийг олоорой.Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Ухагдахууны сүлжээЦахилгаан хэлхээЦахилгаан хэлхээ Цахилгаан гүйдэл гүйж буй сүлжээЦахилгаан гүйдэл гүйх нөхцөл 1-рт: хэлхээ битүү байх 2-рт: цахилгаан энергийн үүсгүүр буюу тэжээл үүсгэгч байхТэжээл үүсгэгч Цахилгаан энерги үйлдвэрлэгч төхөөрөмж. Жишээ нь зай, аккумлятор, цахилгаан станцХэрэглэгч Цахилгаан энергээр ажилладаг төхөөрөмж. Жишээ нь цахилгаан халаагуур, чийдэн, хөдөлгүүрЦахилгаан схем Хэлхээний элементүүдийг тэмдэгтээр дүрсэлж холбосон зурагДамжуулагч Өөр дээгүүрээ цахилгаан гүйдэл гүйлгэдэг материал. Жишээ нь зэс, хөнгөн цагаан гэх мэт металуудТусгаарлагч Өөр дээгүүрээ цахилгаан гүйдэл гүйлгэдэггүй материал. Жишээ нь шил, шаазан, резинЦуваа холболт Нэгээр нь гүйсэн гүйдэл нөгөөгөөр нь гүйж байхаар элементүүдийг холбохЗэрэгцээ холболт Гүйдэл салаалж гүйгээд эргэж нийлж байхаар хоёр элементийг холбохЦахилгаан гүйдэл Цэнэгүүдийн (электронуудын) урсгал. Цахилгаан гүйдлээр цахилгаан энерги зөөгддөгЦахилгааны хэмжигдэхүүн Нэгж хугацаанд хичнээн хэмжээний цэнэг урсахыг илэрхийлнэ. Гүйдлийн хүч Нэгж нь: нэг ампер 1 А. Гүйдлийн хүчийг амперметрээр хэмжинэ. Тэжээл үүсгэгчийн гаргах хүчдэл буюу Амперметрийг гүйдлийн хүчийг хэмжих элементтэйгээ цахилгаан хөдөлгөгч хүч цуваагаар холбоно. Хэрэглэгч дээр унах хүчдэл Нэг цэнэгт (электронд) өгөх цахилгаан энергийг илэрхийлнэ. Ц.х.х-ийг хэмжихдээ (хэлхээнд холбогдоогүй) тэжээл үүсгэгчийн хоёр шонд вольтметрийг шууд залгаж хэмжинэ. Нэгж цэнэгийн (электроны) зөех цахилгаан энергийг илэрхийлнэ. Нэгж нь: нэг волт 1В Хүчдэлийг вольтметрээр хэмжинэ. Вольтметрийгхүчдэлийг нь хэмжих элементтэйгээ зэрэгцээгээр холбоно. Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Дамжуулагч дээр унах хүчдэл нь дамжуулагчаар гүйх гүйдлийн хүчийг дамжуулагчийн эсэргүүцлээр үржүүлсэнтэй тэнцүү байна. Хэлхээний ц.х.х нь хэлхээний ерөнхий гүйдлийг ерөнхий эсэргүүцлээр үржүүлсэнтэй тэнцүү байна. Дамжуулагч утасны эсэргүүцэл нь дамжуулагчийн урт ба дамжуулагчийн хөндлөн огтлолын талбайн харьцааг хувийн эсэргүүцлээр үржүүлсэнтэй тэнцүү. Гүйдэл ижил байна: Хүчдэл хуваарилагдана: (Их эсэргүүцэл дээр их хүчдэл унана) Гүйдэл салаална: Хүчдэл ижил байна: (Их эсэргүүцлээр бага гүйдэл гүйнэ)Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Цуваа холболт Зэрэгцээ холболт Цахилгаан гүйдэл ба соронзон орон
3. Гүйдлийн соронзон оронБид соронзны ижил туйлууд түлхэлцдэг, эсрэг туйлууд таталцдаг. төмөр болонникель бие соронзонд татагддаг шинжтэй байдаг талаар мэднэ.Соронзны орчимд үйлчлэл үзүүлдэг тодор- Орон бидэнд харагдахгүй, баригдахгүй,хой орон зай оршин байгаа юм биш үү. гэхдээ бодитой оршдог. Соронзон орон байгаа эсэхийг нь соронзон хүчнийСоронзон үйлчлэл илэрч байгаа орон зайг үйлчлэлээр нь мэдэж болно.физикт соронзон орон гэж нэрлэдэг.Яагаад соронзнууд хол зайнаас таталцаж түлхэлцээд байгаа юм бол?Соронзны орчимд ямар нэг зүйл үүсээд байна уу?Соронзлогдсон биөс зайнаас таталцана (түлхэлцэнэ) Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Дамжуулагчаар гүйдэл гүйлгэж соронзон орныг үүсгэж болох болов уу? Цахилгаан гүйдлийг үүсгэх соронзон орныг судалж үзэцгээеI алхам II алхамЖааз хийе Багажаа угсарч гүйдэл гүйлгэж шалгаяКвадрат дүрс бүхий хязгаарлагчийг Картон цаасны дунд ороомгийн утсандтойруулж тусгаарлагч бүрхүүл бүхий зэс тохирсон хэмжээтэй нүх гаргана, мөнутсыг 10-аас цөөнгүй удаа давхарлан утсыг оруулах сэтэрхий хайчилж гаргана.ороож жааз үүсгэнэ. Утсаа скочоор Цаасыг жаазны дунд хэсэгт байрлуулжороож хөдөлгөөнгүй болгоно. Утасны жаазаар гүйх гүйдлийг тохируулаарай.хоёр үзүүрийг тэжээл үүсгэгчид залгахад Энд орны төрхийг харахад 8 А-аас ихгүйзориулж бэлтгэнэ. гүйдлийг хоромхон хугацаанд гүйлгэхэд хангалттай. Үүнийг зөрчвөл хэлхээ хэт халахад хүрнэ шүү. Ill алхам IV алхамТөмрийн үртэс ашиглая Төмрийн Соронзон орны чигийг судалъяүртэстэй савны амсрыг маарлаар таглаж Соронзон орны чигийг луужингийн зүүнийүртсийгутасныэргэнтойронджигдтараана. чиглэлээр илэрхийлнэ.Утсаар гүйдэл гүйлгэж цаасыг зөөлхөн Гүйдлийн чиг ба соронзон орны чигийгдоргиож шулуун дамжуулагчийн үүсгэх зурж үзүүлээрэй.соронзон орны төрхийг ажиглаарай.Хэрэглэгдэх зүйлс: шулуун дамжуулагч, жижиг луужингууд, тэжээл үүсгэгч, төмрийнүртэс, дэлгэц цаас, дамжуулагч утас1. Гүйдлийн чигийг эсрэгээр солиод орны чигийг судалж үзье.2. Шулуун дамжуулагчийн орчимд ямар соронзон орон үүсэж байна вэ?3. Гүйдлийн чигийг эсрэгээр солиход соронзон орны чиг ямар болох бол?4. Дамжуулагчаа дээш доош нь шилжүүлж үзээрэй. Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Гүйдэлтэй дамжуулагчийг тойрсон соронзон орон үүсдэг Шургийн дүрэм Гүйдлийн орчимд соронзон орон үүсдэг. Гүйдлийн үүсгэх соронзон орны чигийг шургийн дүрмээр олж болно. Шургийг орны дагуу эргүүлбэл шураг давших чиглэлийн дагуу гүйдэл чиглэнэ.Утсыг орооход ороодсын Дамжуулагчийн орчим дахь соронзон оронхөндийд соронзон оронхуримтлагдаж хүчтэй Шулуун дамжуулагчийн орчимд зурагт үзүүлсний адилаарболно. тойрсон соронзон орон үүснэ. Гүйдэл ихсэхэд орны хэмжээ ихсэнэ. Дамжуулагчийн ойр соронзон орон их, харин холдоход сулардаг. Дугуй гүйдлийн соронзон орон дамжуулагчийн хөндийд хамгийн их байна. Орны чигийг мөн шургийн дүрмээр олж болно. Гүйдлийн дагуу шургийг эргүүлбэл орон шургийн давших чиглэлийн дагуу чиглэнэ. Шургийн дүрмийн нэг хувилбар нь баруун гарыг атгах дүрэм юм. Хагас атгасан баруун гарын дөрвөн хурууны чигт гүйдэл гүйнэ гэвэл, соронзон орон тэнийлгэсэн эрхий хурууны дагуу чиглэнэ. Ороодос бүрийн орон хоорондоо нэмэгдэж ороомгийн хөндийд хүчтэй соронзон орон үүсгэнэ. Баруун гарыг атгах дүрмийг орон ба гүйдлийн байрыг солиод хэрэглэж үзнэ үү.Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Ороомгийн соронзон орныг нарийвчлан судалъя Гүйдэлтэй дамжуулагч соронзон орон үүсгэдэг тухай бид үзлээ. Дамжуулагч утсыг дугуйруулж ороомог хэлбэртэй болговол түүний хөндий дэх соронзон орон хүчтэй болдогийг мэднэ. Тэгвэл ороодсын тоог улам олшруулж ороомог хийвэл яах бол?Соленоидын орчим дахь Олон ороодсоос тогтох урт ороомгийг соленоид гэдэг.соронзон орон Картон цаас дээрээ утас оруулах зэргэлдээ нүхнүүд гаргаж, түүгээр дамжуулагч утсыг сүвлэж соленоидын загвар хийе. Өмнөх туршилтын нэгэн адилаар цаасан дээрээ төмрийн үртэс жигд тарааж ороомгоор тогтмол гүйдэл гүйлгэнэ.Цаасыг товшиж үртсийг хэлбэржүүлнэ. Дугуй ороодсуудын бүрийн соронзон орон нэмэгдэж ороомгийн хөндийд жигд соронзон орон үүсгэнэ. Ийм орныг нэгэн төрөл орон гэдэг. Орны чигийг өмнөхийн адилаар шургийн болон баруун гарыг атгах дүрмээр олж болно. Гүйдлийн дагуу дөрвөн хурууг атгавал ороомгийн үүсгэх соронзон орон эрхий хурууны дагуу чиглэнэ. Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Ороомог хийе Хэрэглэхээ больсон балны гэр дээр зэс утсыг жигдхэн шахаж ороогоод 100 ороодостой ороомог буюу соленоид хийе. Утсаа задруулахгүйн тулд үзүүрийг нь скочоор тогтоо- гоорой. Ороомгийн хөндийд төмөр зүрхэвч шургуулбал орон улам хүчтэй болно шүү. Хэрэглэгдэх зүйлс: Зэс бүрээстэй утас 2 м орчим урттай, цахилгаан зай, хадаас, балны гэр, скоч, дарж асаах түлхүүр, шулуун болон тах соронзнууд, хатуу цаас, төмрийн үртэсАнхаарах зүйл: Хэлхээний эсэргүүцэл маш бага учир гүйдэл их байх болно. Иймдхэлхээг удаан хугацаанд залгаж болохгүй.Соронзоны завсар дахь орныг судалъя Хоёр тах соронзны дээр хатуу цаасаа тавьж төмрийн үртсээ жигд цацаж орныг ажиглана. Мөн шулуун соронзны хувьд дээрх туршилтыг давтан хийгээрэй. Ямар ялгаатай байна вэ?Хоёр шулуун соронзны завсарт орон ямар байгааг ажиглаарай. Хоёр соронзныгижил туйлаар нь болон эсрэг туйлаар нь харалдаа байрлуулж орныг судлаарай.Хийсэн ороомгийнхоо соронзон орныг судална. Ороомгийн соронзон орон шулуунсоронзны оронтой ямар нэг төсөөтэй тал байна уу. Өөр багийн хийсэн ороомгийгашиглаж хоёр ороомгийн завсрын соронзон орныг өмнөхийн адил судла. Ороомгийнгүйдлийн чигийг өөрчилж соронзны N- N, s - s , N — s туйлуудын хоорондох орныгажиглаарай. Тогтмол соронзны завсрын оронтой ямар нэг төстэй тал байна уу? Ороомгийн соронзон орон ороомгийн ороодсын тоо болон гүйдлийн хүчний хэмжээнээс хэрхэн хамаарах бол? Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Ороомгийн соронзон орон ороодсын тоо болон гүйдлийн хүчнийхэмжээнээс хэрхэн хамаарахыг судалъяI алхам II алхамОроомог хийе. Ороодсын тоогоор Гүйдлийн хүчний хэмжээнээс соронзонялгаатай (100 ба 200 ороодостой) хоёр орны хэмжээ хамаарахыг судалъяороомог орооно. Хоёрдахь ороомогороохдоо эхний 100 ороодсыг нэг дангаар Үүний тулд ороомгийг нэг зайд холбоно.ороосны дараа түүний дээрээс давхарлан Амперметрээр гүйдлийн хүчийг хэмжижхоёрдахь үеийг нэмж орооно. Ингэхдээ ав. Цаасны хавчаарыг цахилгаан сорон-утсыг ороох чигийг өөрчлөхгүй байх зонгоороо татуулж хэр олон хавчаарыгхэрэгтэй. өргөж дааж байгааг ажигла. Зайныхаа тоог олшруулж ороомгоор гүйх гүйдлийн хүчээ ихэсгээд дээрх туршилтыг давтан хийе. Татагдах хавчаарын тоо хэрхэн өөрчлөгдөж байна вэ?III алхам IV алхамОроодсын тооноос соронзон орны Цахилгаан зайны оронд тогтмол гүйдлийнхэмжээ хамаарахыг судалъя үүсгүүр ашиглаж, гүйдлийн хүчийг өөрчлөх замаар ороомгийн соронзон шинжийгНэг цахилгаан зайдаа хоёр ороомгоо удирдах арга сэднэ үү.ээлжлэн залгаж, татагдах хавчаарны тооороодсын тооноос хамаарч байгаа эсэхийгажигла. Эндээс ямар нэг дүгнэлт хийхийгхичээгээрэй.1. Цахилгаан соронзонг техникт, ахуйд ашиглах ямар ямар боломж байна вэ?2. Цахилгаан соронзны хөндийд зүрхэвч хийх нь ямар хэрэгтэй вэ? Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Цахилгаан хөдөлгүүр Ороомгоор гүйдэл гүйлгэхэд тэрээр соронзон чанартай болдогийг бид үзлээ. Иймд гүйдэлтэй ороомог соронзонтой харилцан үйлчлэх чадвартай болно гэсэн үг. Энэ харилцан үйлчлэлийн хүчийг ашиглаад хөдөлгөөн үүсгэх туршилт хийе. Хөдөлгүүр хийцгээе Хэрэглэгдэх зүйлс: Зэс утас, хадаас, хайрцаг, холбох утас, скоч, тэнхлэг хийх бүдүүн зэс утас, холбох утас, цахилгаан зай, бичгийн хавчаар Гүйцэтгэх дараалал: Нэг талын тэнхлэгийн бүрээсийг бүрэн хуулна. Нөгөө талыг бүрээсийг хагаслан хуулна. Бүрээстэй метал утас тэнцүү хоёр хэсэгт хувааж, жаахан завсар гаргаж турбостик цавуугаар буцааж наана. Голоор нь сүвлэж тэнхлэг хийнэ.1. Утасны сул үзүүрийг тэнхлэгийн дагуу гаргаж хадаасны төвөөс гадагш нь орооно.Утсыг гаднаас дотогш үргэлжлүүлэн орооно.2. Дараа нь утсыг төв рүү ороож, сул үзүүрийг тэнхлэг дээр хөдөлгөөнгүй тогтооно.Утасны үзүүрийг тэнхлэгийн метал хэсэгтэй сайтар контакталж холбоно.3. Тарагны хайрцаг юм уу ундааны савыг тайрч суурь хийнэ. Бичгийн хавчаараархөдөлгүүрийн контактлагч сойзыг хийнэ.4. Ороомгийг байрлуулна. Ороомгийн тэнхлэг бичгийн хавчаартай цахилгаан контактсайтар авч байх ёстой. Ороомгийн доор соронзон байрлуулна. Ороомгоор гүйдэлгүйлгэнэ. Хөдөлгүүр эргэнэ. 1. Ороомог яагаад эргээд байна вэ? 2. Ороомгийн тэнхлэгийг бүрээсийг хагаслан хуулсаны учир юу вэ? Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Цахилгаан хөдөлгүүрийн ажиллах зарчим1. Ороомгоор гүйдэл гүйхэд 2. Энэ байрлалд цахилгаан 3. Контакт солигдсонооророомог соронзлогдоно. Түүнийг контакт салах учир ороомгийн ороомгоор гүйх гүйдлийнсоронзны туйлаар дүрсэлж соронзон орон арилна. Ороомог чиг өөрчлөгдөнө. Үүний дүндболно. Ороомгийн туйл гадны инерцээрээ цааш эргэнэ. ороомгийн үүсгэх соронзонсоронзны туйлтай таталцсаны орны туйл солигдож түлхэгдэнэ.улмаас ороомог тэнхлэгээ Үүний дүнд ороомог цааштойрон эргэнэ. үргэлжлүүлэн эргэх боломжтой болно.Өөрсдөө хөдөлгүүр хийе Ороомгийг бичгийн хавчаартай холбож, гүйдэл гүйлгэнэ. Ороомгийн доор соронзон тавихад хөдөлгүүр ажиллана1. Гэртээ байгаа цахилгаан хөдөлгүүрүүдийг нэрлэнэ үү.2. Цахилгаан хөдөлгүүрийн ажиллах зарчмыг тайлбарлана уу?3. Хөдөлгүүрийн ороомгийг зогсолтгүй эргэдэг байлгахын тулд техникийн ямар шийдэл хийх хэрэгтэй вэ?Соронзон орны зүгээс гүйдэлтэй дамжуулагчид хүч үйлчилдэг. Энэ хүчний хэмжээсоронзон орноос хамаарахаас гадна гүйдлийн хүч ба ороомгийн ороодсын тоогнэмэгдүүлэхэд ихэсдэг. Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Гүйдэл үүсгэх Соронзон орон дотор орших дамжуулагчаар гүйдэл гүйлгэхэд дамжуулагч хөдөлгөөнд орж байсан. Эсрэгээр соронзон орон дотор дамжуулагч хөдөлгөвөл гүйдэл үүсэх болов уу?Соронз ба дамжуулагч ашиглаж гүйдэлүүсгэгч хийе1. Дамжуулагч жаазаа ашиглая. Гүйдэл үүсэж байгааг мэдэхийн тулд жаазаа гальванометрт холбоё. Тэгээд жаазаа хөдөлгөнө.2. Ороомог ашиглая Соронзонг хөдөлгөе Үүсэж буй гүйдэл юунаас хамаарах бол оо?Үүсэж буй гүйдлийн чиг ямар нэгзүй тогтолд захирагдаж байна уу?Үүсэх гүйдлийн хэмжээг ихэсгэхийнтулд яах хэрэгтэй вэ?Гүйдлийн их багын хэмжээсоронзонг оруулж гаргах хурдтайяуум?ар нэг холбоо хамаарал байнаОроомгоо нөгөө тийш нь харуулахбуюу ороомгийн ороолтын чигийгэсрэг болговол яах бол?Соронзны тоог ихэсгэвэл яах бол? Генератор ажиллаж чийдэн асаж байнаТоглоомон машины жижиг хөдөлгүүрийг генератор болгоё Гараар эргүүлнэ. Эргүүлэх чигийг сольж зүүний хазайлтыг харна уу? Эргүүлэх хурдаа өөрчлөөд үз дээ. Соронзон хөдөлгөөнгүй бай- хад гүйдэл үүсэхгүй. Харин ороомог доторх соронзон орон өөрчлөгдөхөд гүйдэл үүснэ.Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Цахилгаан соронзон индукцийн үзэгдэл Битүү дамжуулагч ороомгоор нэвтрэх соронзон орон өөрчлөгдөхөд цахилгаан гүйдэл үүсдэг. Соронзны нөлөөгөөр цахилгаан гүйдэл үүсэх энэ үзэгдлийг цахилгаан соронзон индукц гэж нэрлэдэг. Энэ үеийн гүйдлийг индукцийн гүйдэл гэдэг. Индукцийн гүйдэл нь өөрийн ээлжинд соронзон орон үүсгэнэ. Уг орон нь өөрийгөө үүсгэж байгаа шалтгааныг эсэргүүцэх чигтэй байдаг. Ороомог нь соронзон орноороо дамжуулан гадны нөлөөг эсэргүүцдэг. Тухайлбал ороомог руу соронзонг хийвэл түлхэнэ, авбал татна. Индукцийн гүйдэл нь дараах гурван тохиолдолд ихсэж байсан. Үүнд: Хүчтэй соронзон хэрэглэх Соронзонг хурдан хөдөлгөхөд Ороомгийн ороодсын тоог нэмэгдүүлэхэд Гүйдэлтэй дамжуулагчийн орчимд соронзон орон үүсдэгийг Эрстэд 1819 онд нээсэн бол 1831 онд Английн физикч Фарадей соронзон орон цахилгаан гүйдэл үүсгэх үзэгдлийг нээжээ. Майкл Фарадей Индукцийн гүйдлийн чиг ямар зүй тогтолд захирагддаг Английн физикч вэ? (1791-1867) Индукцийн гүйдлийн хэмжээ юунаас хамаарах вэ?Цахилгаан ба соронзонорны онолыг үндэслэгч Дээрх зурагт үзүүлсэн тохиолдлуудад индукцийн гүйдэл сумаар заасан чигт гүйж байгаагийн шалтгааныг Цахилгаан соронзон тайлбарлаарай. индукцийн үзэгдлийг нээсэн. Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Бид цахилгаан хөдөлгүүрийн бүтэц ажиллах зарчмыг мэднэ. Цахилгаан хөдөлгүүрийн ороомгоор гүйдэл гүйлгэхэд тэрээр эргэх хөдөлгөөнд ордог. Тэгвэл эсрэгээр ороомгийг эргүүлбэл цахилгаан гүйдэл бий болно. Хөдөлгөөнийг ашиглаад цахилгаан гүйдэл гаргадаг багажийг цахилгаан генератор гэж нэрлэдэг. Дэлхийг маш том соронзон гэж үзэж болно. Дэлхийн хойд туйл Антарктид тив орчимд байдаг. Харин өмнөд туйл нь Канад улсын захад оршдог. Дэлхийн соронзон туйлууд газар зүйн туйлуудтай давхцдаггүй. Үүний улмаас луужин зүүний тэнхлэг газар зүйн меридиантай тохирдоггүй юм. Иймд луужингийн зүү хойд зүгийг ойролцоогоор заана. Нарны идэвхжлийн үед дэлхий дээр соронзон шуурга мэдрэгддэг. Энэ нь зарим зүрхний өвчтэй хүнд илүү нөлөөлдөг. Аяны шувуу өдөр шөнийн болон цаг уурын ямар ч нөхцөлд зүг чигээ алдахгүй нисдэг ажээ. Энэ нь шувууны соронзон мэдрэх чадвартай холбоотой гэнэ. Агаар мандлын дээд давхрагад орших дэлхийн соронзон орны шугам даган хөдлөх цэнэгт бөөмсийн (ионосферын) давхарга нь сансрын маш хортой цацрагийг өөртөө шингээж дэлхий дээрх амьд организмыг хамгаалж байдаг нь тогтоогджээ. Дэлхийн соронзон орныг ашиглаад чийдэн асааж болох болов уу? Баруун зүүн тийш харж зогсоод урт (20 м-ээс багагүй урттай) цахилгаан утсыг гүйдэл мэдрэгчид холбоод дээс шиг эргүүлнэ. 1. Өмнөх туршилтад хойш ураг- шаа харж зогсоод эргүүлбэл яах бол? 2. Жижиг чийдэнг асаая гэвэл яах хэрэгтэй вэ? 3. Цахилгаан генераторын бүтэц ажиллагааны талаар юу хэлж чадах вэ? 4. Цахилгаан хөдөлгүүр цахилгаан генераторын ижил ба ялгаатай тал юу вэ?Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Соронзонг ашиглаж бие хөдөлгөеНикельдсэн урт төмрийг зам төмөр болгож бэхлээд завсартнь жижиг соронзуудыг ижил туйлаар зэрэгцүүлж хөдөлгөөнгүйбайрлуулна. Хоёр зам төмрийн хооронд зэс хоолой хөндлөнтавьж зурагт үзүүлсний адилаар түүгээр тогтмол гүйдэлгүйлгэнэ. Ингэхэд хөндлөвч хоолой зам төмрийн дагуу хөдөлжэхлэх болно. Энэ санааг соронзон галт тэргэнд ашигладаг.Дэлхийн хамгийн хурдан соронзон галт тэрэг 450 км/ц хурдтайхурдалж чадна. Цаасан аягаар чихэвч хийе Цаасан аяганы ёроол жижиг соронзонг нааж түүнийг тойруулан хялгасан зэс утсаар ороомог ороож тогтооно. Ороомгийнхоо хоёр үзүүрт чихэвчний хөгжмийн залгуур холбож хөгжмийн гаралтанд өгнө. Ингээд хөгжмөө сонсож болох чихэвч бий боллоо. Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Дараах зурагд ээр соронзон оронд дамжуулагчийгхөдөлгөх чигийг үзүүлжээ. Дамжуулагчийгхолбосон хэлхээнд үүсэх индукцийн гүйдлийнчигийг олно уу.Шулуун ба тах соронзны үүсгэх соронзон орныгтүүний дотор ба гадна талд дүрслэн зураарай.Гүйдэлтэй шулуун дамжуулагч, ороомог болонсоленоидын үүсгэх соронзон орныг түүний доторба гадна талд дүрслэн зурна уу. Орон хаанахүчтэй байна вэ?Цахилгаан орны шугам ба соронзон орнышугамын ижил ба ялгаатай тал юу вэ?Соронзон орны шугам ямар хэрэгтэй юм бэ? Иймшугам үнэхээр бодитой байдаг уу?Гүйдэлтэй дамжуулагчийн соронзон орны шугамын чиглэлийг яаж олдог вэ?Шулуун соронзны дотор талд соронзон орон хаанаас хаашаа чиглэх вэ?Төмрийн үйлдвэрт холилдсон ган төмөр ба цайрын хэсгийг хэрхэн яаж ялгадаг вэ?Амсар багатай шилэн савны ёроолд ган хадаас унажээ. Савыг хөмрөлгүй, түүн доторямар нэг зүйл оруулахгүйгээр хадаасыг яаж гарган авч болох вэ?Луужингийн хайрцгийг зэс, хөнгөн цагаан, хатуу цаас, хуванцар материалаар хийсэнбайдаг. Төмрөөр яагаад хийж болохгүй вэ?Тасалгааны цахилгаан шугамын ойролцоо байгаа соронзон зүү хазайх ёстой юу?Дамжуулагчаар тогтмол ба хувьсах гүйдэл гүйж байгааг соронзон зүүнийтусламжтайгаар хэрхэн яаж мэдэж болох вэ?Цахилгаан соронзон өргөгчөөр өргөгдсөн ган эдлэл гүйдэл тасарсны дараа салжунахгүй тохиолдол байдаг. Үүний учир юу вэ?Наалдсан зүйлийг шууд унагахын тулд яах вэ?Цахилгаан хонхны ажиллагааг тайлбарлаж доорх асуултад хариулна уу?а) Цахилгаан хонхны ороомгийн ороодсыг ямар зорилгоор эсрэг чиглэлд ороодог вэ?б) Цахилгаан соронзны туйлууд ижил үү. Эсвэл өөр байх уу?в) Цахилгаан соронзны зүрхэвчийг ямар материалаар хийдэг вэ?г) Ямар учраас ороомгийг хөндийрүүлэгчтэй утсаар хийдэг вэ?д) Хэрэв хэлхээний гүйдлийг эсрэгээр өөрчилбөл цахилгаан хонхны ажиллагааөөрчлөгдөх үү?Цахилгаан хөдөлгүүр ямар эд ангиас тогтдог вэ? Тэдгээрийн гүйцэтгэх үүрэг,хөдөлгүүрийн ажиллах зарчмыг тайлбарлана уу.Цахилгаан генераторыг цахилгаан хөдөлгүүр болгож болох уу? Болдог бол яаж?Цахилгаан гүйдэл ба соронзон орон
Ухагдахууны сүлжээЦахилгаан гүйдэл соронзон орныг үүсгэдэг.Шулуун гүйдлийн соронзон орон түүнийг тойрсон тойрог хэлбэртэй байна.Ороомгийн ороодсын тоог олшруулахад соронзон орон хүчтэй болж соронзонүйлчлэл нэмэгддэг.Ороомогт төмөр зүрхэвч хийвэл соронзон чанар нь улам нэмэгдэнэ.Цахилгаан соронзонг хонх, гал хамгаалагч, телефон, реле, хөдөлгүүр зэрэг олонзүйлд ашигладаг.Соронзон орон дотор гүйдэлтэй ороомог эргэдэг. Үүнийг цахилгаан хөдөлгүүрташигладаг.Эсрэгээр соронзон орон дотор ороомгийг эргүүлбэл, ороомгийн хэлхээгээр гүйдэлгүйдэг. Үүнийг цахилгаан генераторт ашигладаг.Гүйдлийн орчимд соронзон орон үүсдэг бол соронзон орон хувьсахад индукцийнгүйдэл бий болдог. Цахилгаан генератор Цахилгаан хөдөлгүүрЗориулалт Механик энергийг цахилгаан Гүйдлийн үйлчлэлээр хөдөлж энергид хувиргана. цахилгаан энергийг механик энергид хувиргана.Бүтэц зурагАжиллах зарчим Цахилгаан гүйдэл ба соронзон орон
IV бүлэгГэрэл ба дууШөнийн харанхуйд алс холын одод, замаар явж байгаа машины гэрэл, хотсуурингийн чийдэнгийн гэрэл гэх мэт зүйлс харагддаг бөгөөд харагддаггүй зүйлсч бас байдаг. Энэ бүлэгт бид гэрэл хэрхэн тархаж, түүнийг хэрхэн хардаг вэ зэрэгасуудлыг судална.Монгол хүмүүс дуулах дуртай, мөн сайхан хөөмийлдөг хүн ч цөөн бус байдаг. Ернь хүний хоолойг байгалиас бүтээгдсэн гайхамшигтай хөгжмийн зэмсэг гэлцэх ньч бий. Хүн хоолойгоороо янз бүрийн дуу авиа гаргахаас гадна сэтгэл хөдлөлөөч илэрхийлдэг. Зөвхөн хүн төдийгүй амьтад янз бүрийн авиа дуу гаргадгийг бидмэднэ. Бидний орчинд сонсогдож байгаа дуу өөрөө юу юм бэ, ямар шинж чанартайюм бэ, хэрхэн мэдрэх вэ, түүнийг физикийн шинжлэх ухаанд хэрхэн илэрхийлдэгвэ, бидэнд ямар хэрэгтэй вэ гэдэг талаар үзнэ. БҮЛГИЙН АГУУЛГА1. Гэрэл2- ДУУ
1. ГэрэлГэрлийн цацраг• 1. Хүн биеэс гарсан гэрлийг мэдэрдэг Өөрөөсөө гэрэл цацруулдаг биетийг гэрэл үүсгэгч гэж нэрлэнэ. Гэрэл үүсгэгчээс цацарсан гэрэл явсаар бидний нүдэнд хүрэхэд бид тэднийг харж байгаа юм. Харин гэрэл цацруулдаггүй биетийг бид хэрхэн харах вэ? Харанхуй өрөөнд хаана юу байгааг шууд мэдэрч чаддаггүй. Давхиж байгаа машины өчүүхэн ч гэсэн гэрэл цонхны цаанаас тусахад бид тэнд байгаа зүйлсийг харж чаддаг. Тиймээс бид юмыг харж байна гэдэг бол гэрэл үүсгэгчээс цацарсан гэрэл тухайн бие дээр тусаад ойно. Тэр ойсон гэрэл бидний нүдэнд хүрч ирж байгаа учраас бид харж байна (• Зур.1).Гэрэл үүсгэгчээс цацарсан гэрэл орчинд шулуун замаар, замд нь саад л байхгүй бол хязгааргүй тархана. Төсөөлөөд үзэцгээе. Гэрлийн цацрагАсаж байгаа чийдэн, лааны гэрэл тал бүр тийшээ цацарчбайдаг. Тэгвэл энэ гэрлийн замд 3 см орчим диаметртэй нүхбүхий саад тавъя. Нүхний диаметрыг 1 см, 5 мм, 1 мм гэхмэтчилэн багасгая (• Зур.2). Эндээс гэрэл шулуун тархажбайгааг ажиглаж болно.Геометрт нэг цэгээс эхэлсэн хязгааргүй шулууныг цацраггэж нэрлэдгийг бид мэднэ. Энэ цацрагийн тусламжтайгааргэрлийн тархалтыг илэрхийлж болно.Гэрлийн замд тавьсан саадын нүхний диаметрийг санаандаамаш бага болгон өөрөөр хэлбэл, диаметр нь ойролцоогоор тэггэжхэлэхээр нарийн гэждүрслэн бодъё. Ингэжбодитүзэгдлийнмөн чанарыг илэрхийлэхийн тулд санаандаа төсөөлжбайгааг загварчлах гэж хэлдэг. Физикт бодит үзэгдлийн иймхялбаршуулсан дүр зургийг загвар гэж нэрлэнэ.Загварыг тодорхой зорилготойгоор бий болгож ашиглана.Загвар нь тухайн үзэгдлийн гол шинж чанарыг илэрхийлжчаддаг байх ёстой. Гэвч бодит үзэгдэл загвар хоёр яг адилханбайдаггүй. Гэрлийн цацрагийн загвар нь гэрлийн тархалтыгилэрхийлэхэд ихээхэн тохиромжтой.Яагаад толинд юм харагддаг вэ? Туршиж үзэцгээе. Гэрлийн ойлт Хэрэглэгдэх зүйлс: Гар чийдэн эсвэл лазер заагуур, нарийн завсар гаргасан хатуу цаас, өнцөг хэмжигч транспортер, толь Гэрэл ба дуу
Туршилтын зорилгыг Анхарах зүйлс: Лазер заагуур ашиглаж байгаа үед заагуурыг тодорхойлох өөрийнхөө болон хэн нэгнийхээ нүд рүү тусгаж болохгүйг анхаараарай.Хэрэглэх материалаа Гүйцэтэх дараалал: Туршилтын төлөвлөгөөг бүдүүвчид бэлдэх бичигдсэн дарааллаар хийж гүйцэтгээрэй. Толинд өөр өөр өнцгөөр гэрэл тусгана. Ойсон гэрлийн өнцгийг хэмжинэ.Туршилтын багажийг угсрах Хэмжилтийн үр дүнг хүснэгтэд нөхөж бичнэ. Хэмжилт хийх, Тусгалын өнцөг тэмдэглэх Хугарлын өнцөг Дүгнэлт гаргах Ажиглах зүйл: Тусгалын ба хугарлын өнцөг ямар хамааралтай байна вэ? Гэрэл тусаж байгаа өнцөг ойсон өнцөгтэй тэнцүү байна. Үр дүн чинь үүнийг баталж байна уу? Гэрэл ойх үед тусгалын өнцөг ойлтын өнцөгтэй тэнцүү.• 4. Сарнисан ойлт Сонингийн цаас гэх мэтийн барзгар гадаргаас гэрэл толин• 5. Толин ойлт ойлт хийдэггүй, харин тал тал тийш ойдог. Үүнийг гэрлийн сарнил гэж нэрлэнэ. Харин нэг нэг цацраг гэрлийн ойлтын хуулинд захирагддаг. Туршиж үзэцгээе. Бие үү эсвэл дүрс үү? Хэрэглэгдэх зүйлс: Адилхан хээтэй, хэмжээтэй хоёр таваг, толь, шугам Гүйцэтгэх дараалал: Зурагт үзүүлсэн дагуу ширээн дээр хавтгай толийг эгц босоогоор нь байрлуулна. Толины наад талд тавагны хагас нь толинд харагдаж байхаар тавина. Дараа нь хоёр дахь тавгийг толины цаана тавин толин дахь тавагны дүрстэй нийлэн нэг таваг болж байхаар байрлуулна. Толиноос нэг ба хоёрдугаар таваг хүртэлх зайг хэмжинэ. Тавгаа толиноос холдуулж, ойртуулан өөр өөр зайд давтаж хийгээд хэмжилтийн дүнгээс дүгнэлт хийгээрэй. Бие толиноос ямар зайд байна, түүний хуурмаг дүрс толиноос яг адил зайд харагдана. Биеийн толинд харагдаж байгаа тусгалыг хуурмаг дүрс гэж нэрлэнэ. Тэгвэл яагаад биеийн дүрс толины цаана байгаа мэт харагддаг вэ? Гэрэл үүсгэгчээс тал бүр тийшээ цацраг гэрэл толинд тусаж ойно. Толиноос ойсон цацрагуудыг санаандаа үргэлжлүүлэнГэрэл ба дуу
• 6. Бие ба дүрс зурвал (тасархай зураас) нэг цэгт огтлолцох бөгөөд энэ нь цэгэн гэрэл үүсгэгчийн хуурмаг дүрс болно (• Зур.6).• 7. Ямар зайнаас ямар Хүний нүд толиноос ойсон цацрагийг хүлээн авахдаа эдгээрхэмжээтэй толинд биеэ цацрагийн үргэлжлэл дээр орших хуурмаг үүсгэгчээс гарсанбүтэн харах вэ? юм шиг мэдэрдэг. Аливаа биеийг олон тооны цэгээс тогтоно гэж үзвэл түүний толин дахь хуурмаг дүрс мөн л харгалзах цэгүүдээс бүрдэнэ. Өөрийгөө бүтэн харах толь: Толины өндөр чиний өндрийн хагастай тэнцүү гэж саная. Зургийг хараад чи толиноос ямар зайд байвал биеэ бүтэн харж чадах бол? (• Зур.7) Хос толинд үүсэх дүрс: Хоёр болон түүнээс олон толь ашиглах үед тэдгээрийн хоорондох өнцгөөс хамааран хоёроос олон тооны дүрс үүсдэг. Жишээлбэл, хоорондоо перпендикуляр хоёр толинд гурван дүрс үүснэ (• Зур.8). Өөрсдөө хийгээрэй. Гайхамшигт дуран Хэрэглэгдэх зүйлс: Ижил хэмжээтэй толь гурван ширхэг, скоч, хагас тунгалаг цаас, өнгийн цаас, Гүйцэтгэх дараалал: Гурван толио дотогш нь харуулан хооронд нь скочоор тогтооно (• Зур.9). Түүнийхээ нэг талд хагас тунгалаг цаас наана. Нөгөө нээлттэй талаас нь жижиглэсэн янз бүрийн өнгийн цаас хийнэ. Эргүүлэх эсвэл сэгсрээд дотогш нь хараарай. Зөвхөн чиний л дуранд харагдах сонирхолтой дүрсүүд үүснэ. Гадуур нь цаасаар бүрвэл удаан хэрэглэх боломжтой болно. Гүдгэр, хүнхэр толь Толь хавтгай байхаас гадна бөмбөлөг хэлбэртэй байж болно. Ийм толийг олон зүйлд хэрэглэдгийг бид мэднэ. Ийм толинд яаж дүрс үүсдэг юм бол? Толь гүдгэр ч бай хүнхэр ч бай толины цэг бүрт туссан гэрэл ойлтын хуулийн дагуу ойдог. Гэрэл ба дуу
Бөмбөлөг толинд хэрэглэгдэх хэмжигдэхүүн• 11. Хүнхэр толь Хэмжигдэхүүн Тайлбар• 12. Гүдгэр толь Фокусын цэг Фокусын зай Толинд гол оптик тэнхлэгтэй Муруйлтын төв параллель тусаад ойсон цацраг Гол оптик тэнхлэг цугларах цэг Фокусын цэгээс толь хүртэлх зай Толины тевөес муруйлтын радиусын зайд байгаа цэг Толины төв, муруйлтын төвийг холбосон шулуун Толины фокусын зай муруйлтын радиусын хагастай тэнцүү байдаг. Бөмбөлөг толин дахь дүрсийг байгуулахад голчлон дараах гурван цацрагийг ашигладаг (• 3yp.11,12). Цацраг 1: Гол оптик тэнхлэгтэй параллель цацраг. Ойсныхоо дараа фокусын цэгийг дайрна. Цацраг 2: Фокусын цэгийг дайрсан буюу фокусын цацраг. Ойсны дараа гол тэнхлэгт параллель болно. Цацраг 3: Толины муруйлтын төвийг дайрсан буюу төвийн цацраг. Толиноос ойгоод буцаж муруйлтын төвийг дайрна. Дүрс толиноос ойсон цацрагуудын огтолцол дээр байвал бодит, ойсон цацрагуудын эсрэг чиглэл дэх үргэлжлэл дээр байвал хуурмаг дүрс гэж нэрлэдэг. Бие толиноос ямар зайд байгаагаас шалтгаалан бодит эсвэл хуурмаг дүрс үүсдэг. Муруйлтын төв ба фокусын цэгийн хооронд байгаа биеийн дүрс хүнхэр толинд хэрхэн үүсэхийг зуръя. Дүрсээ байгуулахдаа өмнө дурьдсан гурван цацрагийг ашиглана. Зургаас харахад хүнхэр толины хувьд дүрс биеийн жинхэнэ хэмжээнээс томорсон, бодит, уруугаа харсан байна (• Зур.13). Харин гүдгэр толины хувьд жижгэрсэн хуурмаг дүрс үүсэж байна (• Зур.14). Дээрх жишээтэй адилаар бие а) Муруйлтын төвөөс гадагш, б) Муруйлтын төв дээр, в) Фокусын цэг дээр, г) Фокусын цэгээс дотогш байрласан тохиолдолд гүдгэр, хүнхэр толинд ямар дүрс үүсэхийг зураглаж ярилцаарай.Гэрэл ба дуу
Гэрлийн хугарал. Линз Ажиглаад үзэцгээе. Ус, савхХэрэглэгдэх зүйлс: 250 мл эсвэл 500 мл-ийн сав, ус, савхэсвэл харандааГүйцэтгэх дараалал: Саваа усаар дүүргэнэ. Одооусандаа уртхан харандаа эсвэл савх дүрээд тал бүрээс ньажиглаад хоорондоо болон багштайгаа ярилцан дэвтэртээтэмдэглээрэй:1. Янз бүрийн өнцгөөс ажиглахад харандаа яаж харагдаж байгааг зурна.2. Дээрээс нь харахад усан доторх харандааны хэсэг хаашаа хугарч харагдаж байна вэ? Дээшээ юу, доошоо юу? Туршиж үзэцгээе. Зоос яавал харагдах вэ?Хэрэглэгдэх зүйлс: Цайны аяга, зоос, усГүйцэтгэх дараалал: Цайны аяганы ёроолд зоосыг хийжширээн дээр тавина. Дараа нь ширээнээс ухарч аяган дахьзоос дөнгөж харагдахгүй болохоор газарт зогсоно. Дараанайзаараа аяганд ус хийлгээрэй. Зоос харагдаж эхэлж байгааталаар сайтар ажиглаад дэвтэртээ тэмдэглээрэй. Үүргээсолин туршилтыг дахин гүйцэтгэнэ. Ажиглалтынхаа талаарбагш, нөхөдтэйгээ ярилцаарай. Зоос яагаад харагдах болов? Агаараас ус, шил гэх мэт өөр орчин руу гэрэл нэвтрэхэд тархалтын чиг нь өөрчлөгддөг. Энэ үзэгдлийг гэрлийн хугарал гэж нэрлэнэ.Шил, ус гэх мэт орчноос агаар руу нэвтрэхдээ гэрэл басхугарна. Устай аяганд зоосыг харж байгаа нь хугарсан гэрлийгхугараагүй мэтээр харж байгаатай холбоотой (• Зур.17). Тиймучраас голын чулуу илүү гүехэн газар байгаа мэт, усан доторсавх хугарсан мэт харагддаг байна. Хэмжилтийн үр дүнг графикаар илэрхийлэхШилэнд гэрлийг өөр өөр өнцгөөр тусгаад хугарлын өнцгийгхэмжжээ. Тэр хэмжилтийн үр дүнг хүснэгтэд үзүүлэв. a 0° 10° 20° 30° 40° 50° 60° 70° 80° Р 0° 7° 13° 19° 25° 31° 35° 39° 41°Хэмжилтийн үр дүнг хүснэгт болон графикаар илэрхийлэхболомжтой байдаг ч графикаар илэрхийлэх нь илүүойлгомжтой байдаг. Түүний тулд дараах алхмаар гүйцэтгэдэг. Гэрэл ба дуу
Шилний гадаргууд 1. Координатын хавтгайг сонгоно. Энэ тохиолдолд хэвтээ перпендикуляр тэнхлэгт тусгалын өнцгийг 0-90°, босоо тэнхлэг дагуу хугарлын өнцгийг 0-45° завсарт авахад болно. шулууныг нормаль шулуун гэнэ. 2. Хэмжилтийн утгыг координатын хавтгайд тэмдэглээрэй. Тэмдэглэсэн цэгүүдээ зөв эсэхийг шалгана. Туссан цацрагийннормаль шулуунтай 3. Хэмжилтийн утгыг муруйгаар холбоно. Энэ үед цэгүүдийг шууд шулуунаар бус ойролцоолсон муруйгаар үүсгэх өнцгийг холбоорой. тусгалын өнцөг,хугарсан цацрагийн 4. Муруйг ашиглан хэмжигдээгүй утгыг олох боломжтойнормаль шулуунтай болно. Жишээлбэл, шилэнд гэрлийг 35° өнцгөөр тусгахад ойролцоогоор 22°-аар хугарна. үүсгэх өнцгийгхугарлын өнцөг гэнэ.Агаараас ус ба шил Хэмжилтийн үр дүнгээс харахад агаарт тархаж байгаа рүү гэрэл ороход гэрэл шилэнд тусахад туссан өнцгөөсөө хамаарч өөрөнцөг нь багасдаг. өөр өнцгөөр хугарч байна. Тусгалын өнцөг 1. Өмнө байгуулсан графикийг ашиглан тусгалын өнцөг 35°, ихсэхэд хугарлын 65° байхад гэрэл ямар өнцгөөр хугарах вэ? өнцөг ихсэнэ. 2. Гэрэл шилэнд тусахдаа 20°, 40° өнцгөөр хугарсан бол хэд хэдэн градусын өнцгөөр туссан бэ? Адил өнцгөөр туссан ч гэрэл тусаж байгаа материалаасаа хамааран өөр өнцгөөр хугарна. Ажиглаад үзэцгээе. Усан дахь дүрс Устай том шилэн аяганд харандааны үзүүрийг дүрээд доод талаас нь найзаараа янз янзын өнцгөөр сайтар ажиглуулаарай. Эсвэл аквариум дахь загасыг харсан ч болно. Нөхцөл бүрдвэл өнцгөөр харахад харандааны үзүүр усны гадарга дээр байгаа мэт харагдана. Ажигласан зүйлээ хамтран ярилцаад дэвтэртээ тэмдэглээрэй.Гэрэл ба дуу
Hap жаргах үед нар дээд доод талаасаашахагдсан юм шиг харагддаг. Нар хэлбэрээөөрчлөөгүй байгаа мөртөө ингэж харагддаг ньямар учиртай юм бол? Манай дэлхий агаарынбүрхүүлээр хучигдсан байдгийг та нар мэднэ.Энэ агаарын бүрхүүлийн нягт газрын гадаргадойртох тусам их болж нэмэгддэг. Хариннарны цацраг агаар мандлыг нэвтлэхдээ нэгбус хэд хэдэн удаа хугарна. Иймээс нарныцацраг агаар мандалд шулуунаар бус муруйзамаар тардаг. Бидний нүд нарны цацрагингэж муруйж байгааг харж чаддаггүй зөвхөн нүдэнд туссан гэрлийн дагуу хардаг.Иймээс нар харьцангуй өргөгдсөн мэт харагдана. Нарны доод хэсгээс гарсангэрэл дээд хэсгээс гарснаас хүчтэй хугардаг тул доод хэсэг нь илүү өргөгдсөн мэтхарагддаг байна. Иймээс нар шахагдсан мэт харагддаг ажээ. Туршиж үзэцгээе. Гэрлийн дотоод бүрэн ойлт Хэрэглэгдэх зүйлс: Устай шилэн аяга, гар чийдэн Гүйцэтгэх дараалал: Шилэн аяганд ус хийгээд аяганы ёроол, хана гэх мэт устай талаас нь гар чийдэнгийн гэрэл тусгаад ажиглая. Тусгалын өнцгөө өөрчилж дахин дахин гэрэл тусгаж үзэцгээе. Агаар дахь гэрэл яаж байна вэ? Усны гадаргуу руу тодорхой өнцгөөр тусгахад гэрэл агаар луу нэвтрэхгүй толинд ойж байгаатай адилаар усны гадаргаас ойж байна. Үүнийг гэрлийн бүрэн ойлт гэдэг. Энэ үзэгдлийг олон зүйлд ашигладаг. Та нар сүүлийн үеийн интернет шугамд шилэн кабель хэрэглэж байна гэхийг олон сонссон биз ээ. Энэ кабель гэрэл болгон хувиргасан дохиог бүрэн ойлт ашиглан дамжуулдаг (• Зур.21). Мөн оношлогоонд хэрэглэгддэг ходоодны дуран ийм зарчмаар ходоод, улаан хоолойн зургийг бидэнд харуулдаг. Туршиж үзэцгээе. Томруулдаг шил Ердийн томруулагч шил ашиглан хол ойр том жижиг янз бүрийн зүйлийг ажиглацгаая. Ямар дүрс харагдаж байна вэ? Томруулагч шил ашиглан жижиг зүйлийг том болгон уншиж болдог (• Зур.22). Бас алс холд байгаа биетийн дүрсийг багасган харуулах чадвартай (• 3ур.23). Яагаад ийм байдаг юм бол? Гэрэл ба дуу
Нарны гэрлийг томруулагч шилээр цуглуулж болно. Энэ үед зарим материалыгшатааж чадахуйц их энерги цуглардаг. Линзийн энэ шинж чанарыг 2500 жилийнөмнөөс ашиглаж эхэлсэн гэж ярилцдаг.• 23. Бодит дүрс Яагаад линзийг ашиглах болсон юм бол? Тэр ямартоморсон байна шинж чанартай вэ? Хүмүүс энгийн нүдээр харж чадахгүй зүйлээ багаж ашиглан хардаг. Бичил биет эсвэл алс холын од гаригийг дуран, микроскопийн тусламжтайгаар хардаг гэдгийг бид мэднэ. Тэгвэл ийм багажид бидний нэрлэж заншсанаар томруулагч шил буюу линзийг өргөн ашиглана. Линз нь хоёр муруй гадаргуугаас тогтох тунгалаг биет юм (• Зур.24). Гэхдээ линз бүр заавал томруулж харуулахгүй. Линз гэрлийг хэрхэн нэвтрүүлж байна вэ гэдгээс хамааран цуглуулагч ба сарниулагч гэж хуваадаг. Хэлбэрээс нь хамааруулан цуглуулагч линзийг гүдгэр, сарниулагч линзийг хүнхэр линз гэх нь бий. Туршиж үзэцгээе Хэрэглэгдэх зүйлс: Гэрэл үүсгэгч, линз, дэлгэц, бие Гүйцэтгэх дараалал: Гэрэл үүсгэгч, линз, дэлгэцийг тэдгээрийн төв нэг шулуун дээр байхаар өөрөөр хэлбэл гол оптик тэнхлэг нь давхцаж байхаар байрлуулна. Линзийн фокусын цэг, фокусын цэгээс хоёр дахин их зайг тэмдэглэнэ. Гэрэл үүсгэгчээ 1 байрлалд тавин дэлгэцийг нааш цааш хөдөлгөн тод дүрс үүсэж байхаар байрлуулна (• Зур.25). Энэ үед гэрэл үүсгэгчийн бодит хэмжээнээс их бага, дээшээ харсан эсвэл уруу харсан ямар дүрс байгааг харж тэмдэглэнэ. Үүнтэй адилаар 2-5 байрлалд гэрэл үүсгэгчийг байрлуулан дэлгэцээ хөдөлгөн тод дүрс гаргана. Ямар дүрс гарч байгааг дараах хүснэгтэд бөглөн бичээрэй. 1 Бодит Баруун жижиг урвуу 2 3 4 5 Одоо яагаад ийм дүрс үүсэж байгааг гэрлийн цацрагийн загвар- аа ашиглан тайлбарлая. Энд мөн толинд дүрс байгуулахдаа хэрэглэж байсан гол оптик тэнхлэг (ОС шулуун), фокусын цэг (F), муруйлтын төв (С) зэрэг хэмжигдэхүүнүүдийг ашиглана (• Зур.25).Гэрэл ба дуу
Аливаа линз шил гэх мэт тунгалаг материалаар хийгддэг. Гэрэл линз рүү нэвтрэн гарахдаа хоёр удаа хугарна (• Зур.26). Жишээлбэл, гол оптик тэнхлэгт параллель цацрагууд линзийг нэвтрэхдээ өөр өөр өнцгөөр хугарах боловч линзийг нэвтрээд фокусын цэг дээр цугларна. Энэ шинж чанар дээр үндэслэн, линзэд үүссэн дүрсийг байгуулахдаа толинд дүрс байгуулахад хэрэглэсэн гол оптик тэнхлэгтэй параллель цацраг, фокусын цацраг ба төвийн цацраг гэсэн гурван цацрагийг ашиглана (• Зур.27, 28).• 26. Фокусын цэг• 27. Бодит дүрс • 28. Хуурмаг дүрс Микроскоп гэдэг нь микро буюу бага, скоп буюу харах гэсэн грек үгнээс гаралтай, энгийн нүдээр харж үл чадах аливаа зүйлийг харахад зориулагдсан багаж юм. Хамгийн анхны микроскопийг Голландын Миделбург хотод 1590 онд бүтээжээ. Микроскоп хэрэглэн эсийг анх нээсэн гэдэг. Хамгийн энгийн микроскоп нь хоёр цуглуулагч линзийн тусламжтайгаар биеийг томруулан харуулдаг. Торлог бүрхэвч Нүд ба харах Бид хэрхэн хардаг, нүд ямар бүтэцтэй байдаг талаар өмнөх ангидаа үзсэн. Одоо энд нэг нь нүдний бүтцийг, нөгөө нь та нарын саяхан үзсэн линз, дэлгэц ашигласан зургийг үзүүлжээБолор (• Зур.29, 30). Энэ хоёр зурагт төсөөтэй зүйл юу байна вэ? Гэрэл ба дуу
Харьцуулан ажиглаад харгалзах зүйлүүдийг шугамаар холбоорой. Зураг 29 Зураг 30 • Нүдний болор • дэлгэц • Торлог бүрхэвч • Завсар • Солонголог бүрхэвч • Линз Туршиж үзэцгээе. Хүн бүгдийг хардаг уу?• 31. Хоёр нүдээрээ хоёр Хоёр нүд бараг адилхан дүр зураг хардаг. Тархиөөр зүйл харах тэдгээрийг нийлүүлж гурван хэмжээст зураг болгон буулгадаг. Хэрвээ хоёр нүд чинь өөр өөр зураг харж байвал яах бол? Хэрэглэгдэх зүйлс: Хавтгай толь, бие Гүйцэтгэх дараалал: Баруун гар талдаа хана байхаар сууна. Өмнө талдаа ширээн дээр ваартай цэцэг гэх мэт ямар нэг зүйл тавих, эсвэл найзыгаа суулгасан ч болно. Хавтгай толийг баруун нүдээрээ хана харж байхаар барина (• 3ур.31). Зүүн нүдээрээ найзыгаа харж байна. Баруун гараа толинд харагдахаар хөдөлгө. Юу харагдаж байна вэ? Яах бол? Найзын чинь нүүрний хэсэг эсвэл зүүн нүдээрээ харж байгаа зарим зүйлс алга болно. Хэрвээ ингэж харагдахгүй бол баруун зүүн нүдээрээ ээлжлэн хараарай. Хүн хүнээс хамаарч өөр өөр байдаг учраас давтан туршиж үзээрэй. Яагаад: Хүний тархи хоёр нүдээрээ харж байгаа дүрсийг боловсруулж энгийн гурван хэмжээст зургийг бүтээдэг. Харин толины тусламжтайгаар чиний хоёр нүд өөр өөр зураг харна. Өөрөөр хэлбэл, нэг нүд чинь өмнөх найзыгаа, нөгөөдөх нь хананы өмнүүр хөдөлж байгаа гарыг чинь харна. Тэгээд тархи энэ хоёр зургийг нийлүүлэхийг эрмэлзэнэ. Ингэснээр харж байгаа дүрсний зарим нь алга болдог байна. Амьтдын нүд амьдралынхаа байдалд зохицон байрладаг ажээ. Бидний нүд юмны байрлалын баримжаа олгохоор урдаа байрласан байдаг. Ийм нүд ялангуяа ойд амьдардаг амьтад чухал юм. Харин морь, туулай гэх мэт амьтдын хувьд толгойныхоо нэлээд дээд талд байрласан байдаг. Энэ нь тэдэнд эргэн тойрноо бараг бүхэлд нь харах боломжийг олгоно. Гэхдээ тэд урдхавьдаа нэг хэсэг газрыг хардаггүй боловч хамар, том нүд зэргээрээ энэ дутагдлаанөхдөг. Хамельоны хоёр нүд нэг зэрэг өөр өөр чигт хардаг. Энэ маягаар тэд нэгнүдээрээ ослоос сэргийлж, нөгөө нүдээрээ идшээ харж байдаг байна. Гэрэл ба дуу
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150