Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore миний-Өвөрхангай-бага-анги-хөтөлбөр-эцэс

миний-Өвөрхангай-бага-анги-хөтөлбөр-эцэс

Published by l.gantulgabsug, 2022-02-08 10:29:38

Description: миний-Өвөрхангай-бага-анги-хөтөлбөр-эцэс

Search

Read the Text Version

1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ : ӨВӨРХАНГАЙН МАГТААЛ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 35 минут ХИЧЭЭЛ ХООРОНДЫН ХОЛБОО: 1-р ангийн Монгол хэл, Дүрслэх урлагийн хичээл ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО : “Өвөрхангай магтаал” шүлгийн утга санааг ойлгон унших, үгээ уран тод хэлэх дадлыг эзэмшүүлэх, өгүүлэх эрхтний үйл ажиллагааг хөгжүүлэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ : - Д.Пүрэвдоржийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Өвөрхангай нутаг” дууг сонсгох - Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж, Монгол улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Н. Жанцанноров нарын тухай мэдээлэлтэй танилцана - Танил биш үгийн утга тайлбарлана - Шүлгийг уншлагын чанар ашиглан уншина - Суралцагчдаар “Өвөрхангай магтаал” шүлгийн агуулгаар зургийн цомог бүтээлгэнэ ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ - Зөв унших, хурдан унших, ойлгож - Төрөлх нутгаа магтан бичсэн зохиолчдоор бахархах унших, уран унших уншлагын чанараас - Төрөлх нутгийнхаа байгалийн сайхнаар бахархах, хайрлах, суралцах хамгаалах сэтгэлтэй болох - Хүн, байгаль хоёрын бие биенээсээ харилцан хамааралтай болохыг ойлгох ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АГУУЛГА: Мэдлэг Чадвар Хэрэглээ - Өвөрхангай аймгийг - Зөв дуудан унших - “Өвөрхангайн магтаал” шүлэгт магтан дуулсан шүлгийн - Ойлгон унших - бичигдсэн байгалийн үзэсгэлэнт - утгыг мэдэх - Үлгэрлэн унших газруудыг нэрлэх - Танил биш үгийн утгыг - Дуурайн унших Төрөлх нутгийнхаа байгалийн сайхныг таних - Танил биш үгийн утгыг бусдад тайлбарлан ярих - Уран унших чадварт ойлгох Бусдадаа уран тод уншиж өгөх суралцах - Бусдад илэрхийлэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: Хүүхдийн мэдлэгт тулгуурлан харилцан ярилцах, асуултаар ярилцах, таамаглал дэвшүүлэх, тайлбарлан үзүүлэх аргууд болон уншлагын чанаруудыг хэрэглэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ТӨЛӨВЛӨЛТ: Арга зүй Төлөвлөлт Асуултаар ярилцах, - Өвөрхангай нутаг дууг сонсгон сэдэлжүүлэх, асуултуудыг асуух, Таамаглал дэвшүүлэх ярилцах Тайлбарлан үзүүлэх - Багш үлгэрлэн унших, танил биш үгийн утга тайлбарлах, зургийг нэрлэх, зургаар чиглүүлэн унших Уншлагын чанаруудыг - Зөв унших хэрэглэх - Хурдан унших - Ойлгон унших - Уран унших Үнэлгээ, дүгнэлт - Өөрсдийн хийсэн бүтээлээ бусдадаа тайлбарлах, бусдад шүлгээ уран яруу уншиж өгөх

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Зурагт үзүүлэн, “Өвөрхангай нутаг” шүлэг, үгийн утгын тайлбар, нэмэлт мэдээллийн хуудас ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : Арга зүй СУРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛ Үйл ажиллагааа 1: Сурагчид асуултад өмнөх мэдлэгээ ашиглан хариулах Асуултаар Сэдэлжүүлэх асуултыг асуух • Дайргын гол, Дэлгэрэхийн гол, Онгийн ярилцах, • Төрөлх нутгийнхаа уул, ус, гол мөрнийг таамаглал гол, Орхон гол, Дулаан уул, Авзага дэвшүүлэх хэн нэрлэх вэ? хайрхан... гэх мэтээр хариулах • Өвөрхангай аймгийн нутгаар аялаж явахад 6 мин • Найман нуур, Орхоны хүрхрээ, Сангийн юу нь илүү сэтгэлд хоногшсон бэ? далай гэх мэтээр өөрсдийн мэдлэгээр хариулах, ярилцах • Д.Пүрэвдоржийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Өвөрхангай нутаг” дууг сонсгох • Дууг анхааралтай сонсоно. • Дууг анхааралтай сонсож, төрсөн сэтгэгдлийг яриулах, харилцан ярилцах • Сонсоод ямар сэтгэгдэл төрсөн бэ? • Юуны тухай өгүүлсэн байна вэ? • “Өвөрхангай нутаг” шүлгийн зохиолч • Амар тайван, нутаг усаараа бахархсан • гэх мэт Д.Пүрэвдорж, дууны хөгжмийн зохиолч • Нутгийн тухай, байгалийн тухай, уул • усны тухай гэх мэтээр хариулах Н.Жанцанноров нарын тухай товч мэдээлэл • Анхааралтай сонсож, хөрөг зурагтай нь өгнө. танилцана. • Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Төрөлх нутгийнхаа бахархалт хүмүүсийн товч мэдээлэлтэй танилцаж, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн “Өвөрхангай нутаг” шүлгийн зохиолчид болохыг мэдэж авна. Пүрэвдорж нь Өвөрхангай аймгийн Багшийн уншихыг анхааралтай сонсоно. Бүрд сумын харьяат, Монгол улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат бидний бахархалт хүмүүс юм. / үзүүлэн1,2/ Үйл ажиллагаа 2 -Багш шүлгийг үлгэрлэн уншина. 6мин Загвар ашиглана. Уншлагын Уншихдаа: чанаруудыг Зөв унших: Үе, үсэг сольж гээлгүй, үгийг зөв хэрэглэх хэлж амьсгалаа зөв тохируулан уншуулах: • 2, 2 мөрөөр нь дагуулан давтамжтай • Багшийн зааврын дагуу давтамжтайгаар уншуулна. \\1 удаа\\ даган уншина. Үйл ажиллагаа 3 Сайхан хун жигүүр амраан Сангийн далайд чуулах үеэр Хурдан унших: Шүлгийг уншихдаа хүний Тэнгис талын сүрэг бэлчин ярианы хэлний хурдтай ойролцоо хурдаар Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг

6 мин буюу хэт хурдан биш, бас хэт удаан биш Хөвч ногоон уулын хангай Тайлбарлан унших нь зүйтэй. Хөшиг номин талын хангай • Багш хэт хурдан биш, бас хэт удаан биш Уудам цэнхэр говийн хангай үзүүлэх Унаган нутаг минь Өвөрхангай 6мин уншилтын ялгааг харуулсан уншилтаар шүлгийн 1-р бадгийг уншиж үзүүлнэ. • Багшийн зааврын дагуу 1 бадгийг 7мин • Тулгуур дохио ашиглана. дуурайн анги нийтээрээ уншина. 5-удаан, 4-удаавтар, 3- дунд зэрэг, 2- хурдан, Үнэлгээ 1- маш хурдан • Шүлгийг уншихдаа хурдаа тохируулан дүгнэлт уншихыг ойлгож авна. 3 мин /үзүүлэн 5/ Үйл ажиллагаа 4 1 11 1 Ойлгож унших: Шүлгийг унших явцдаа утгыг бүрэн ойлгож авах нь чухал. 1 11 1 • Танил биш үгийн утгыг тайлбарлана. 5 55 5 /үзүүлэн 6/ • тэнгэрийн заадас- тэнгэрийн заадал, 5 5 55 тэнгэрийн оёдол, сүүн зам • Шүлгийн утгыг ойлгож авна. • таана хэнзлэх – намар орой таана дахин • Танил биш үгийн утгыг ойлгоно. ургах • Багшийн зааврын дагуу давтамжтайгаар • алтан түрүү – шаргал тарианы үзүүр хэсэг даган уншина. • шинэ иргэн – сая төрсөн хүүхэд • Зургийг таньж, нэрлэж сурна. • Шүлгийн утгыг сурагчдад ойлгуулсны дараа • Багшийг даган анхааралтай уншина. зургаар чиглүүлэн дагуулан уншуулж тогтоолгоно. \\1 удаа\\ • Бусдын уншихыг анхааралтай сонсоно. • Зургуудыг нэрлүүлнэ. • Багшийн аялгуулан магтан уншиж • Зургийн тайлбар хийнэ. / үзүүлэн 7/ • Зарим нэг үгийг зургаар оруулан, шүлгийг байгаа хувилбарыг анхааралтай хялбар аргаар цээжлүүлэхэд чиглүүлнэ. сонсоно. • Шүлгийг бичиж самбарт байрлуулна. • Оролцогч зочинг дуурайн аялгуулан /үзүүлэн 8 / анги нийтээрээ уншицгаана. Үйл ажиллагаа 5 Уран яруу унших: Зогсолт, аялга, хурд, өргөлт, - Салаа бүрийн сурагчид өөрт оногдсон амьсгалын хуваарилалт, дууны өнгийг даалгаврыг амжилттай гүйцэтгэхэд зохицуулан унших анхаарна. • Дуу хөгжмийн багш нараас “Зочин багш - Сурагчдын уншилтыг аман үнэлгээ /сайн /сурагч, эцэг эх/” урьж, шүлгийг аялгуулан байна,болж байна, дөхөж байна/ , мөн уншуулна. смайлаар үнэлнэ. Үйл ажиллагаа 6 • Шүлгийн хурдыг тохируулан эхний бадгийг уншуулах- /1-р салаа / • Шүлгийн 2-р бадгийг уран яруу уншуулах - /2-р салаа/ • Шүлгийн 3-р бадгийг аялгуулан уншуулах – /3р салаа/ Танхимын бус сургалтын үед энэ үйл ажиллагааг цахим уулзалтаар зохион байгуулж болно.

Гэрийн • Гэр бүлийн гишүүдтэй хамтран- - Гэр бүлийн гишүүдтэй хамтран, холбогдох даалгавар “Өвөрхангайн магтаал” шүлгийн агуулгаар зургуудыг цуглуулж, зургийн альбом 1 мин зургийн цуглуулга хийлгэнэ. хийхэд бэлтгэнэ. Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулсан: ЕБ-ын 2 дугаар сургуулийн бага боловсролын багш Д. Наранхүү, Б.Мягмарсүрэн Өвөрхангайн магтаал Сайхан жигүүр амраан -д чуулах үеэр Тэнгис талын бэлчин шиг тоосрон байдаг Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай -ын хүйтэн уулан дунд уйдах цагаар -ийн Наран хайлах хонгор Нарийн хэнзлэн байдаг Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай Алтан -ын униарт хөндийд огших хаврын үүрээр хөрсөө түлхэн

Алсын шиг түгсэн байдаг Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай -ын толгой цасанд царцан татах цагаар Арвайхээрийн шинэ -ы хойморт мэндэлж байдаг Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай Үгийн тайлбар • тэнгэрийн заадас- тэнгэрийн заадал, тэнгэрийн оёдол, сүүн зам • таана хэнзлэх – намар орой таана дахин ургах • алтан түрүү – шаргал тарианы үзүүр хэсэг • шинэ иргэн – сая төрсөн хүүхэд • тэнгэр – огторгуй , газрын дээд хэсэгт байх бидний нүднээ үзэгдэх агаар мандал • заадас- хоёроос дээш нийлсэн юмны уулзвар, зааг нийлсэн газар • таана- хээр , говийн бүсэд ургадаг сонгинын төрлийн олон наст ургамал • хэнзлэх- намрын цагт ногоо соёолж дахин ургах • алтан- шаргал өнгө • түрүү- тарианы үзүүр хэсэг • иргэн- хүн ардын хүндэтгэл нэр • өргөө – гэрийн хүндэтгэл нэр Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат бидний бахархалт хүн юм.

Монгол улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат бидний бахархалт хүн юм. З ө в у н ши х Х у р д а н у н ши х Үе,үс эг сольж Хүний ярианы г э э лг үй, үг ийг х э лний х урдт ай ойролцоо х у рдаар з өв хэлж б у юу х э т х у р д а н а мь с г а л а а з ө в б и ш, б а с х э т у д а а н т о х и р у у л а н у н ши х б и ш у н ши х Ой л г о ж у н ши х У р а н у н ши х У н ши х я в ц д а а у т г ыг б ү р э н Зог с олт ,аялг а, ойлг ож авах х у рд,өрг өлт , а мь с г а л ын Найман нуур х у ваарилалт ,ду у ны өнг ийг з ох ицуулан Сангийн далай



1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 5 5 5 55 5 5 55 5 5 55 5 55

2 ДУГААР АНГИЙН ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ : “ӨВӨРХАНГАЙ МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙН УТГЫГ ОЙЛГОЖ, УРАН УНШИЖ СУРАХ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 35 минут ХИЧЭЭЛ ХООРОНДЫН ХОЛБОО: Монгол хэл, Хүн ба Орчин НЭР ТОМЬЁО БА ҮГ ХЭЛЛЭГ : Занабазар, Намнансүрэн, Гэндэн, Аюуш, Жанцанноров, Орхоны хүрхрээ, найман нуур, Арвайхээр, Өвөрхангай нутаг ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО : Өвөрхангай аймгийн онцлогийг судлан нутаг ус, нутгаас төрөн гарсан алдартан бахархан, хайрлаж “Өвөрхангай миний нутаг” шүлгийг уран тод уншиж сурах ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ : - Өвөрхангай аймгийн онцлогийг судлах - Нутаг усаараа бахархан, хайрлах - Өвөрхангай нутгаас төрөн гарсан алдартай хүмүүсийн талаар мэдээлэлтэй болох - Өвөрхангай миний нутаг шүлгийг уншиж сурах ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ - Өвөрхангай аймгийн алдартан болон - Өвөрхангай миний нутаг шүлгийн утгыг ойлгон бусдад байгалийн дурсгалт газруудын байршил тайлбарлах, уран уншиж сурах онцлогийг мэдэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АГУУЛГА: Мэдлэг Чадвар Хэрэглээ Амьдарч буй орчныхоо - Өвөрхангай аймгийн - Өвөрхангай аймгуудын - талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах алдартнуудыг мэдэх алдартан, дурсгалт газруудаас - Өвөрхангай аймгийн дурсгалт бусдад тайлбарлах газруудын байрлалыг мэдэх

- Өвөрхангай аймгийн дурсгалт - Өвөрхангайн миний нутаг - Шинэ мэдээллээ бусдад газруудыг мэдэх шүлгийг уран тод цээжээр түгээн дэлгэрүүлэх уншиж сурах - Төрсөн нутаг усаараа бахархах ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: Экскурс хичээл, Хэлэлцүүлэг, ярилцлага хийх, баримт эх сурвалж цуглуулах, орон нутгийн ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ТӨЛӨВЛӨЛТ: ШУАБ Төлөвлөлт Таамаглал дэвшүүлэх - Өвөрхангай миний нутаг шүлгийг сонсгоод асуултын дагуу ярилцах Баримт нотолгоо - Аймгийн төв талбайгаар экскурс хичээлийг зохион байгуулах Асуудал шийдвэрлэх - Шүлгийн утга санааг ойлгон, нутаг усаараа бахархан, уран тод уншиж сурах Дүгнэлт - Анги нийтээрээ уншиж хэвших ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Өвөрхангай миний нутаг шүлэг, шүлгийн үг, үзэсгэлэнт газруудын зураг, шүлэгт гарсан Өвөрхангай нутгаас төрөн гарсан алдартай хүмүүсийн зураг, Өвөрхангай холбогдолтой дуу шүлгүүд ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : ШУАБ СУРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛ Өвөрхангай миний нутаг шүлгийг Өвөрхангай миний нутаг шүлгийг сонсоод сонсгоод ярилцана. ярилцана. - Шүлэгт юуны тухай өгүүлж байна вэ? ✓ Өвөрхангай миний нутаг шүлгийг АСУУДАЛ - Энэ хүмүүсийг яагаад шүлэгт оруулсан сонсоно. ТААМАГЛАЛ бэ? ✓ Өвөрхангай нутаг болон алдартай ДЭВШҮҮЛЭХ - Өвөрхангай миний нутаг шүлэгт гарсан хүмүүс түүхийг бүтээлцсэн учраас алдартнууд болон байгалийн дурсгалт шүлэглэсэн. газрууд ямар ямар суманд байдаг вэ? ✓ Уянга, Бат-Өлзий, Өлзийт, Хархорум... - Аймгийн төв талбай болон Спортын гэх мэт Өвөрхангай аймгийн тухай ордоны урд байдаг хөшөөнүүдтэй - Аймгийн төв талбай болон Спортын танилцуулна. ордоны урд байдаг хөшөөнүүдтэй - Музейн алдартны танхимаар орж танилцана. танилцуулна - Музейн алдартны танхимаар орж танилцана. - Шүлгийг уншуулах явцдаа шүлэгт - Шүлгийг анги нийтээр тараах гарсан алдартай хүмүүс болон, материалаас уншина.. байгалын үзэсгэлэнт газруудын - Зургийг ажиглана. дэлгэцээр харуулна. Эдгээр хүмүүсийн талаар бүгдээрээ судалцгаая. БАРИМТ - Экскурс аялалдаа гарна. НОТОЛГОО - Хөшөөнүүдтэй танилцаж хөшөө бүрийн Хөшөөнүүдтэй танилцаж хөшөө бүрийн онцлогийг тусгасан шүлгийн хэсгүүдээ онцлогийг тусгасан шүлгийн хэсгүүдээ уншина. уншина. “Өвөрхангай миний нутаг” “Өвөрхангай миний нутаг” Өндөр гэгээн Занабазарын Өндөр гэгээн Занабазарын Өлмий мэлмий өөжин нутаг Өлмий мэлмий өөжин нутаг Халхын сайн ноён Намнансүрэнгийн Халхын сайн ноён Намнансүрэнгийн Халуун дулаан өлгий нутаг Халуун дулаан өлгий нутаг Ерөнхий сайд Гэндэнгийн Ерөнхий сайд Гэндэнгийн Ерөөл гийсэн өлгий нутаг Ерөөл гийсэн өлгий нутаг Улсын баатар Аюушийн Улсын баатар Аюушийн Унаган багын харуул нутаг Унаган багын харуул нутаг Аварга Цэрэнтогтохыг цоллосон

Монгол бөхийн хийморлог нутаг Аварга Цэрэнтогтохыг цоллосон Монгол бөхийн хийморлог нутаг АСУУДАЛ • Өвөрхангай миний нутаг шүлгийг • Өвөрхангай миний нутаг шүлгийг уран ШИЙДВЭРЛЭХ уран тод унших, үгийн утгыг тайлбарлан ярилцаарай. тод унших, үгийн утгыг тайлбарлан ярилцана. ҮР ДҮНГ Өвөрхангай миний нутаг шүлгийг анги Өвөрхангай миний нутаг шүлгийг анги ТАЙЛБАРЛАХ нийтээр нь уншиж сургах нийтээрээ уншиж сурах • Шүлэгт гарсан нутгийн алдартай • Шүлэгт гарсан нутгийн алдартай хүмүүсийн талаар экскурс хичээлийн хүмүүсийн талаар экскурс хичээлийн явцаас олж авсан мэдээллээ явцаас олж авсан мэдээллээ ярилцаарай. ярилцаарай. • Үлгэрлэн даган дуурайх сэдлийг -Үлгэрлэн даган дуурайх сэдэлтэй болно. төрүүлнэ. Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулсан: “Тэмүүлэл- Эрдэм” ЕБС-ийн бага ангийн багш Б.Баяр-Отгон, Н.Охиноо Өвөрхангай миний нутаг Өндөр гэгээн Занабазарын Өлмий мэлмий өөжин нутаг Халхын сайн ноён Намнансүрэнгийн Халуун дулаан өлгий нутаг Ерөнхий сайд Гэндэнгийн Ерөөл гийсэн өлгий нутаг Улсын баатар Аюушийн Унаган багын харуул нутаг Аварга Цэрэнтогтохыг цоллосон Монгол бөхийн хийморлог нутаг Авьяаслаг Жанцанноровыг төрүүлсэн Морин хуурын эгшиглэнт нутаг Цэгмидийн гайтав найрагчийн Цээжийг дэлдсэн зүрхний нутаг Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн Дэгэж дэрвэсэн зүүдний нутаг Аварга Сумъяабазараа барилдахад Асаж өндөлзсөн бөхийн нутаг Өглөөний хөх луу Дагвадоржийн Өвөрт нь явдаг алтан нутаг Зуун наймаг суваргатай Эрдэнзуугийн хийдтэй Зуун зуунд тахилгатай Арын гүмбэн Төвхөнтэй Отгон тэнгэрийн түшлэг Оргил оргил уулстай Орхоны мөнгөн хүрхрээ нь Оршихуй дор баясгалантай Ихэр цэнхэр найман нуур нь Ижилгүй гоо үзэсгэлэнтэй Эрдэнийн их дэвсэг Тоглоом тойрмын нууртай Аргал янгирын дүүлэх нь Айлын тооноор харагддаг

Зээр гөрөөсний сүрэг нь Зээглээд зээглээд ойртдог Домогт хүлэг Арвайхээрийн Жолоо өргүүлсэн нутаг Дөмөг сайхан эрчүүдийн Зоригоор гайхуулсан нутаг Өвөрхангай бидний нутаг Зохиолч:П.Мөнхзул Өвөрхангай Хүлгээр овоглосон нутаг минь Өвөрхангай Хүмүүний дуудлагатай өлгий минь Өвөрхангай Бурхадын заллагатай диваажин минь Өвөрхангай Буяны даллагатай эх орон минь Өвөрхангай Ар халхын төв Арвайхээр ариун догшин онгон сахиустай Эрлэг ирж гэмээ нь Эрдэнэзуугийн бурхад амилуулах онгон сахиустай Элэг эмтэрч гэмээ нь элсэн тасархай эвлэрч аргадах тарнитай Нар хиртэж гэмээ нь нутгийн тэнгэрт луу хүрхэрч аргаддаг Нас богиносож гэмээ нь Найман нуурын гүнд лусын охин рашаан шүншиглэдэг Зуданд зутарлаа гэж айлтгүй амгалан бай Занабазар гэгээнтэн Төвхөн хийддээ бясалгаж суугаа Зун болно зуурдын шуурганд хямрах хэрэггүй түвшин бай Зулын гэрэлд Намнансүрэн тэргүүтэн хэлэлцэж суугаа цаг зөөлөрнө. Тэнд хуур уянгалахад Аравгар хээр үүрсэн онгийн голыг цалгиана Тэнгэрт уртын дуу шуранхайлахад Алтан ургийн сүнс хурмастын заадаснаас хуйларч эхийн хэвлийд бүрэлдэнэ Аархаж асгарсан хүрхрээн чимээнээс хувилгаан одод хүртэл Алдартнуудын жим зурайна Аюуш баатар арван нэг шархдан хонгор хайрхнаа тэвэрнэ Ардын багш Дамдиншарав, Насантогтох ертөнцийн хязгаарт Улсынхаа далбааг мандуулахад нутгийн уулс өндөлзөнө Ханхөгшиний өврөөс Эрдэнэчулууны шарга азарга Түүхийн хуудсыг шарлуулж зуун дамжин давхина Хөдөлмөрийн баатар Пүрэвдорж Тусгаар тогтнолоо бичихэд Эрээн уул элсээр нурна Дархан аварга Цэрэнтогтох гурван үеэ мөрлөн шавахад Таацын рашаан халуунаар оргилно Дайчин аварга Сумъяабазар Өврийн хангайг өргөж дэвэхэд Шунхлайн өврөөс нар мандана Ардын жүжигчин Жанцанноров Цагаан суваргыг эгшиглүүлэхэд Диваажин нумарч сонсоно Асашёорюү Дагвадорж Монголын дээгүүр дэвэхэд Дэлхий атирч харна Хүмүүс нь хийморийн дарцаг шиг босоо юм чинь Өвөрхангайнх Хүлгүүд нь чонын гүйдэлт шандастай юм чинь Өвөрхангайнх Хүсэл нь тэнгэрлүү зурайх омголон юм чинь Өвөрхангай Хөрс нь нэг л заяах диваажин юм чинь Өвөрхангай

Усан дээр ассан гал шиг эрчүүд болгон Өвөрхангайнх Удам нь ээдээгүй юм чинь гоо төгөлдөр бүсгүйчүүд бүхэн Өвөрхангайнх Уншиж агсарсан шүлэг минь Өвөрхангай Унаган нутгийн хүү би өөрөө Өвөрхангайнх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж Хөшиг Өвөрхангай нутаг Уудам Унаган нутаг Сайхан хун жигүүр амрааж Сангийн далайд чуулах үеэр Хөшиг Тэнгис талын сүрэг бэлчин Уудам цэнхэр Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг Хөшиг Хөвч ногоон уулын хангай Уудам цэнхэр номин талын хангай Унаган нутаг минь цэнхэр говийн хангай минь Өвөрхангай Хөшиг Намрын хүйтэн уулан дунд Уудам цэнхэр Найман нуур уйдах цагаар Наран хайлах хонгор говийн Нарийн таана нь хэнзлэн байдаг Хөвч ногоон уулын хангай номин талын хангай говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай Орхон голын униарт хөндийд Одод огших хаврын үүрээр Алтан түрүү хөрсөө түлхэн Алсын од шиг төгсрөн байдаг Хөвч ногоон уулын хангай номин талын хангай говийн хангай Өвөрхангай Уулсын толгой цасанд царцан Улаан цутгалан царцах цагаар Арвайхээрийн угсаат иргэн Адуучны өргөөнд мэндлэн байдаг Хөвч ногоон уулын хангай номин талын хангай говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай Шүлэг: С.Амартайван Ая:Ж. Энхтайван Аравгар хээр Аравгар хээрийн талаар нь талаараа Алтан зоос нь хөвөрнө Арван засгийн наадмын хурдаасаа Аравгар хээр нь хулжина даа хулжина Адуу гэмээ нь Ай түмээрээ Ар халхын буян юм даа

Аргамаг гэмээнэ Алтан туурайтай Аравгар хээр морин минь ээ хө Дуу төөрөм талаам нь талаараа Дурдан тоос нь эргэлдэнэ эрчилдэнэ дээ хө Дугуйрч суусан наадамчид Дуран сунган өндөлзөнө өндөлзөнө дөө хө Дахилт Өвөг дээсдээс хувьтай заяатай Өврийн сайхан хангай минь хө Өндөр Богдын даншиг наадамдаа Өнгөлж ганцаараа тасран тасран түрүүлнэ Дахилт Газар газрын хурдаас нь хурдаасаа Ганцхан адуу цойлон тасрана даа Гайхаж хөөрсөн уяачин уяачин минь хө Галтай гаансаа түрийлнэ ээ түрийлнэ дээ хө Дахилт Алтан талын дэнжээр нь дэнжээрээ Нар тосон хотолзоно хотолзоно доо хө Богд эзний даншиг наадамдаа Босоо хээр нь тасранхан тасран түрүүлнэ. Дахилт Зохиогч: Б.Ичинхорлоо Арвайн шар зам Арвайн шар зам эрх багын араншинтай Алдуурч одсон мөрөөдөл шиг хараа хярхаггүй цахилаатай Сөөвөн дэрсний үзүүрийг бөхийлгөх төдий салхитай Өөвөн бор бүжинг харайлгах төдий гүдэнтэй Арвайн шар зам намрын цагтаа цэрвүүхэн Алсын бараа бүрэлзээд цаанаа л нэг зэврүүхэн Алжаасан эрэлчний бодол мөрөн дээрээ хүндхэн Алмайрсан хөх талд усан зэрэглээ л бүдэгхэн Салхи хэдий эрэмгий ч Арвайн замд сульдана Шандаст хүлэг түрэмгий ч Арвайн замд улдана Мянган бидэрт усан гурав шургаж туулна Хөнгөн сэвхэт саран гурав шингэж туулна Арвайн шар зам хайр нэхэж ирнэ Арвайн шар зам хагацал тээж буцна Арвайн шар замыг нар эцээж туулна Арвайн шар замыг нас элээж дуулна Хөгжим Н.Жанцанноров Шүлэг Д.Пүрэвдорж Арвайн тал Удмын хүйтэй нутгийн хэвлийд Уулсыг хүйшлээд хуурай далай

Униар татсан тэнгэрийн хаяанд Уйлаж дуулсан хүний хорвоо Арвайн тал Арвайн тал Арвайн тал Арвайн тал Арвайн тал миний тал аа Агтны шигшээнд үдшийг цалгиаж Амрагийн энгэрт үлгэр жаргааж Азай буурлын сүнсийг манасан Алтан ургийн сүлдийг тахисан Арвайн тал Арвайн тал миний тал аа Монголын тал минь дээ Агаар хургах ариун өргөөнд Айлын бууриар өмчлөх дэлхий Алдрай хүүгийн өвлөх эрдэнэ Амиа дуурсаж өмчлөх өлгий Арвайн тал Арвайн тал Арвайн тал Арвайн тал Арвайн тал миний тал аа Агтны шигшээнд үдшийг цалгиаж Амрагийн энгэрт үлгэр жаргааж Азай буурлын сүнсийг манасан Алтан ургийн сүлдийг тахисан Арвайн тал Арвайн тал миний тал аа Монголын тал минь дээ Наадмын даваатай эрийн хийморь Найрын дуутай эцгийн хоймор Нарны дээжтэй ээжийн сэтгэл Насны ээлтэй эздийн ерөөл Арвайн тал Арвайн тал Арвайн тал Арвайн тал Арвайн тал миний тал аа Агтны шигшээнд үдшийг цалгиаж Амрагийн энгэрт үлгэр жаргааж Азай буурлын сүнсийг манасан Алтан ургийн сүлдийг тахисан Арвайн тал Арвайн тал миний тал аа Монголын тал минь дээ Хужирт сум Хужирт нутаг Энэ хөдөө сайхан нутагтаа Хүн болж төрсөндөө Би бахархнам Ийм хөдөлмөрч хүнлэг ахмадаасаа Хүмүүжил олж авсандаа Би талархнам Мянганы холоос униартсан Эгнээ цэнхэр уулс Миний нутгийн туйлан хайлан Мяндсан долгио цацалсан эгшигт цэнхэр голууд Манай нутгийн шувууны цайлан Барааны газраас зэрэглээтсэн Хутаг уул эрдэнэсийн диваажин Харааны үзүүрт жирэлзсэн Хужиртын гол энхжингийн рашаан Уул уулын оргил Өндөр Сант минь өндөрлөг Ус усны охь Орхон гол минь мөнгөлөг Овоо овооны сүр Хангайн Сүмбэр нарлаг Хараа булааж өндөлзүүлсэн Төрсөн нутгаараа бахархана

Хадагтай сүүгээ дээжилсэн Түмэн олноороо баясна Суурь сүрэг нь багширсан Хийморийн даллагатай өртөө Суудал буудал нь зэрэгцсэн Шандаст хүлгийн хурдаар Өөдөө тэмүүлсэн нутаг Үг:Г.Батхүү Ая:Бадамсамбуу Хужирт нутаг Дүрсгүй багад хүүхэд насны дурсамж Хужирт нутаг Дэрвэж өссөн дэндүү жаргалтай энэ миний нутаг Түм бужигнаж амьдрал өрнөсөн Хужиртын рашаан сувилал Түмэн шүтэж чилээрхлээ тайлсан эрдэнэт рашаан түрхлэг Шунхлай анчдын өвөлжөөний нутаг Тува хайрхан Шуугиан тарьж рашаанчдыг цуглуулсан халуун усны хөндий Хулиун буга Шивээтээс хөдөлж хөлөө эдгээсэн домогтой Хамаг монгол харийн зочдын татсан ховор эрдэнэ Миний нутаг усны эх ухааны ундарга амьдрал нь өөдрөг Миний нутаг хүний дээд, хүслийн биелэл, ариун хүрэлваа Миний нутаг хутагтын өлгий, өвгөн шунхлайн халуун усны гол Миний нутаг дэлхийд цуутай төв халхын Хужирт нутаг Сэтгэл бодь хийморь дээд эрчүүд нь ухаан төгс Сайхан төрсөн гоо бүсгүйчүүд нь үзэмж төгс Хангайн нуруу Өндөрсант Дулаан хайрхнаа шүтсэн Халуун рашаан хөх эрдсээрээ түмнийг илааршуулсан төгөлдөр Миний нутаг усны эх ухааны ундарга амьдралын өөдрөг Миний нутаг хүний дээд, хүслийн биелэл, ариун хүрэлваа Миний нутаг хутагтын өлгий, өвгөн Шунхлайн халуун усны гол Миний нутаг дэлхийд цуутай төв халхын Хужирт нутаг Баянгол сум Үг: Д.Гүмэд Онгийн цагаан овоо Сайн морьдын амгайн чимээнээр Хаан сүлд шиг тосож угтдаг Саатан морилох түмний сэтгэлийг Хадаг яндар нь намирч үддэг Холдоод явахад хойноос өндөлзөх Хонгор нутгийн мөнгөн суварга Ойртоод ирэхэд налайж угтдаг Онгийн цагаан овоо нутгийн минь шүтээн Дэрсэн говьдоо эрдэнэ нь болсон Онгийн голдоо дүрээ тольддог Эрэлхэг цэрэг нутгийн хүүтэйгээ Орхон чулуу нь хилээ манадаг Холдоод явахад хойноос өндөлзөх Хонгор нутгийн мөнгөн суварга Ойртоод ирэхэд налайж угтдаг Онгийн цагаан овоо нутгийн минь шүтээн Зуун түмэн буяныхаа дэргэд Зураг дүр нь тодорч харагддаг Зуузай холбосон нутгийн залуусын

Сүүтэй дөрөө нь ариусч үлддэг Холдоод явахад хойноос өндөлзөх Хонгор нутгийн мөнгөн суварга Ойртоод ирэхэд налайж угтдаг Онгийн цагаан овоо нутгийн минь шүтээн Үг:Г.Баасанхүү Дуучин: Гантөмөр Ногоон товгор Ламын булгийн зөөлөн урсгал Адуу тургилж эгшиг нийлсэн Ард олны цайлган сэтгэл Амар түвшин жаргаж суусан Ай даа ногоон товгор минь ээ Үнэг хайрхны өвөр цэнгэсэн Үйзэнвангийн зүрхэн нутаг минь Хадган намрын цэнгэл наадмыг Хултай айргаа мэлтэлзүүлэн хүлээсэн Хувирган цагаан үүлс нь хүртэл Хур цутгаж дэндүү яарсан Ай даа ногоон товгор минь ээ Үнэг хайрхны өвөр цэнгэсэн Үйзэн вангийн зүрхэн нутаг минь Ногоон товгорын дархан дэвжээнд Нутгийн бөхчүүд гоёж дэвсэн Аравгар хээрийн угшилт хүлгүүд Амгай дарж цойлж хурдалсан Ай даа ногоон товгор минь ээ Үнэг хайрхны өвөр цэнгэсэн Үйзэн вангийн зүрхэн нутаг минь Үг Д.Өсөхбаяр Ая. МУГЗ Б.Бямбабаяр “Гэгээн алсад хүрэх дуу” Эрдэнэ зуугийн буурин тамган дээр Эзэнт гүрний түүхийг хадгалж байна Ижий Орхоныхоо урсгал дээр Ирэх цагийг угтан дуулж байна Дх:Эгшиг дуу минь жигүүр дэлгэн нисээрэй Эрин зуунаар дамжин түрээрэй Ийм сайхан Монгол орны минь Ирээдүйн эзэд эндээс дуулан мордож байна Өндөр гэгээний урлаж бүтээсэн Өршөөлт соёмбо дэлхийд мандаж байна Өлгий нутгийнхаа уудам талаас Өврийн хангайн хүүхдүүд дуулж байна Дх: Эгшиг дуу минь жигүүр дэлгэн нисээрэй Эрин зуунаар дамжин түрээрэй Ийм сайхан Монгол орны минь Ирээдүйн эзэд эндээс дуулан мордож байна Эцэг дээдсээс түшиж босгосон Эрхэм төр минь амар амгалан байна Эх орныхоо хүйсэн дээрээс Энхрий үрс чинь дуугаа өргөж байна

Есөнзүйл сум Үг: Д.Алтангэрэл Ая: Н.Жанцанноров Бурхан бумбын орон Дуучин: УГЖ. Ц.Түвшинтөгс Сэрүүн булгийнхаа усыг хө Рашаан чинээ санасангүй дээ хө Сэгсгэр буурал ээжийгээ Бурхан чинээ санасангүй дээ хө Дөлгөөн хангайнхаа уулсыг хө Хайрхан чинээ бодсонгүй дээ хө Дүнхгэр буурал аавыгаа Бурхан чинээ санасангүй дэ хө Бумбын орон шиг нутгаа хө Зүүдэлнэ чинээ санасангүй дээ хө Бурхан хоёр буурыгаа Өтөлнө чинээ санаангүй дээ хө Хайрхандулаан сум Ая: Д.Баттөр Үг: Эрдэнэбат Сүлд нутаг Халх монгол нутгийнхаа Хаадын шастирыг баринтагласан Ханхөгшин уул минь Харсан ч бодсон ч бараатай Төрөө зассан дээдсийн Эрдмийн ухаан цараатай Төрийн наадмын түрүү Тод манлайн бараатай Сүүний өргөнд сүргийн буянтай Сүлдэн тэнгэр шижир эрдэнэ Хайрхандулаан миний нутаг Хадган зэрэглээт миний хангай Босоо цагаан сүлд нь Найман зүгийн шившлэгтэй Босоо төрсөн нутаг минь Наян жилийн намтартай Сүүний өргөнд сүргийн буянтай Сүлдэн тэнгэр шижир эрдэнэ Хайрхандулаан миний нутаг Хадган зэрэглээт миний хангай Үг: П. Лувсандорж Ая: Т.Сэр-Од Буурал тэргүүн нь үүлстэй сүлэлдсэн Хан хөгшин хайрхан

Будант бэлээрээ уулстай золголдсон Ухаант өвгөдийн уугуул усан минь ээ Улсад амилсан амгалан бурхан минь ээ Өвлийг зөөллөх энгэр дулаахан Өглөг буяны бишрэл ариухан Хаврын ханшлах аялгуу цэнхэрхэн дээ Хайраар илээх салхи нь бүлээхэн дээ Хаа холоос өндөлзсөн Ханхөгшин хайрхан Хаа ч явсан дөрөө түшилцсэн ханхар хөх уулаа Зүсэр борооны дусал нь тунгалагхан Зүлэг цэцэгсийн үнэр нь тансагхан Булаг шандын ус нь рашаан ундаргатай Сайхан хангайн ноёлог сүмбэр уулаа Халуун намрын наран аргамжсан Халтар аргалын зоо шиг сэрвээ нь Алсын харгуйд намайг сугадаж мордуулсан Аав шиг санагдсан нутгийн шүтээн Хаа холоос өндөлзсөн Ханхөгшин хайрхан Хаа ч явсан дөрөө түшилцсэн ханхар хөх уулаа Нарийнтээлийн магтаал Өсөж төрсөн нутгийнхаа Үзэсгэлэнт ганган байгалийнхаа Өргөнд алдартай сайчуудынхаа Өөртөө холбоотой дурсамжаас Өрж магтсанаа толилуулъя Сэвшээ хонгор салхинд нь Сэвлэг даахиа намируулсан буудал Шилбүүр модоо унаж Сэрмүүн бэлчээрт нь дэгдсэн нутаг Сээтэн бор охин нь Сэтгэл гижигдсэн олон Шинэ үсгийн цагаан толгойг Шимтэн суралцсан сургууль Цэндийн Дамдинсүрэн гуайн шүлгийг Цээжилж уншсан үдэшлэг Сахилгагүй хүүхдэд тархиа хагалуулж Сандарч тэвдсэн томоогүй үе Шалгалт шүүлгээ онц өгөөд Шагнуулж баярласан сайхан мөч Балчирхан оюуныхаа хирээр Бахдуулж, магтуулсан мартамгүй дурсамж Бага гэж бассангүй сахилгүйтэж Багшдаа загнуулсан халуухан дурсамж Цалин мөнгөн чулуутай Цагаан овооны хажууд бий Цагаан саалтанд хувирсан Цайлган миний сэтгэлд бий Сэрхний эвэр шиг гозойсон хадтай Сэрээний үзүүр шиг салаалсан модтой Сум дуганы орой шиг хэлбэртэй Сүрлэг ганган уулстай Бурхан багшийн номыг

Буурьтай сайн бясалгаж Буянтай олон шавь нараа Бузгай эрдэмтэй болгосон Ариун их эрдмээрээ Ар халхдаа алдаршсан Юндэнбат эгэлгүй гавшхайн Ертөнцөд мэндэлсэн газар Даамай сайн барилдаанаараа Даяар монголдоо алдаршсан Даацтай олон мэхээрээ Дархан аваргын барианд хүрсэн Дашдоржийн хүү Цэрэнтогтохын Даалимбан дээлээ урж барилдаж өссөн Дааган морио унан уралдаж өссөн Даахин сэвлэгээ үргээлгэж найрлаж явсан Дайчин армийн байлдагч болж Дассан нутгаасаа мордож олсон Даанч сайхан дурсгалыг хадгалсан газар Тэлмэн жороо мориороо Тэлгүүлж яваа ч юм шиг Тэнгэрийн уудам мандлаар Нисэж яваа ч юм шиг Тэнүүн уудам нутагтаа Цээлхэн дуугаа хадаасан Улсын гавьяат болоогүй ч Уяхан эвлэг хоолойгоороо Уртын цээлхэн дуугаа Уяхан хүн уйлмаар Уурласан хүн инээмээр Уулзсан хүн баярламаар Уянгалууланхан дуулдаг Уртын дуучин Нямлхагва Уугуул нутгийн иргэн билээ Урт холын замдаа Унасан хүлэг нь янцгаасан Улсын наадмын дэвжээнд Удамт бөхчүүд нь дэвсэн Уртын дууны шуранхай Уул хаданд нь цуурайтсан Ялгай, чаргай, яшил, зандан Улиас, тоорой, уртууз, шаваг Ургамал бүхэн ургасан Хангайд байдаг хар мод Хажуу ууланд нь багсайсан Хаяанаасаа үргэлжилсэн Хар ногоон арцтай Аагтай сайхан сонгинотой Агь гангын ургамалтай Адуу мал нь хурдан удамтай Ард олон нь авьяаслаг дуучинтай Ногоон Дашдоржийн цахилгаан хээр Маш том цолыг хүртсэн Магнай хурдан хүлэг

Манай нутгийнх байлаа Дуулж наргивал хоолойтой Дугтарч барилдвал хүчтэй Урлаг, спортын авьяастай Уртын сайхан дууг Уянгалуулан дуулдаг Улсын гавьяат Түвшинжаргал Уугуул нутгийн хүн билээ Ухасхийж дайрсан бүхнээ Унагаж дийлдэг бяртай Улсын начин Даваадорж Уртын дуучны дүү билээ Чиний миний гэж ялгалгүй Чин үнэнээр нь хэлэхэд Чихэнд нь хоногшин үлдэж Сэтгэлд хадтал дуулдаг Чимэдцэеэ гавьяат жүжигчин Төрсөн нутгийн минь бэр ирлээ Алдар цуутны өлгий Амжилт бүтээлийн талбар Азаар заяасан нутгаас минь Ардын уран зураач Сэнгэцохио Анхны гараагаа эхэлсэн билээ Эдийн засгийн мэдлэгээрээ Эх орондоо алдаршсан Рэнчинпилжээ сайд Энэ нутгийн иргэн билээ Ардын цэрэг Монголын армийн Албан тушаал бүгдийг хүлээх Алдар цол бүхнийг хүртсэн Жирийн малчин Чойндон гуайн хүү Даруу зангийн эзэн Яруу алдраа дуурсгасан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар Хамгийн олон жил ажилласан Дэслэгч генерал Пүрэвдорж Энэ нутгийн хүү билээ Алт, мөнгөн медальтай Алдартай олон шавь нараа Арав хориор нь дагуулсан Ахмад дуучин Дэнгэдцэрэн Ард түмэндээ хүндтэй билээ Аль ч номын авьяастай төрсөн Ахмад нягтлан бологч Банзрагч гуайн Анх сэдэн санаачилж Ард түмний хандиваар сүмбэрлэсэн Авралт Цэвэгмэд бурхны суваргатай Гэгээрлийг хүссэн олныхоо тусын тулд Гива чойлин дацангаа барьж байгуулсан Уул хадаараа дүүрэн Улаан голдуу ямаатай Хамар жалгаа бүрхсэн Хундан цагаан хоньтой

Хөндий хоолойгоо дүүрсэн Хурдан хөлт адуутай Хяр уулаараа дүүрэн Хар тарлан сарлагтай Төрсөн сайхан нутаг минь Төгөлдөр үзэсгэлэнгээр дүүрэн Түүхт хүмүүсээрээ элбэг билээ. 2002 он Х.Загар Уянга сум Баянголын магтаал Өмнө зүгийг эзлэн байдаг Идэр залуу настай Эсгэл халуун биетэй байхад Ургаа довны ёроолд Урсгал усны захад Хонь хариулж Хомоол түүж явсан нутаг минь билээ Удам судар ураг төрөл сайтай Алдаа мадаг байхгүй Арга барил сайтай Амжилт бүтээл арвинтай Өндөр настай өвгөн Цэрэндоржийн Өлзий дэмбэрэл бүрдсэн Өгөөмөр баян шийдвэрээр Өргөжиж, хөгжиж, өнгөжиж жавхаажсан Өөрийн минь нутаг минь Баянгол минь Сайхан урсгалт Онги минь Саван дундаа шаагьж байна. Санаа нийлсэн Баянгол сум минь Амьдралын зам нь гэрэлтсэн Авто машин дүнгэнэсэн Радио хоолой нь хангинасан Чийдэнгийн гэрэл ярайсан Саруул шилэн цонхтой Сайхан барилга сүндэрлэсэн Тэр чинь нэгдлийн төв Миний төрсөн нутаг минь билээ. Шимтэй тэжээл сугсарсан Шинэ амьдралын нэгдлийнхэн Арвин дэлгэр нутгаа Аж ахуйн таван хошуу малтайгаа Анх эхлээд магтахад Зүүн урд зүгийн Дашаа домбон Ханин заяа Нарт хайрхны нутгууд минь ээ. Хонин борхон нүдтэй Хомбон ягаахан зүстэй Ширээ хоёр бөхтэй Ширмэн дөрвөн тавагтай Шилдэг ат Ширвэдэг тайлаг Тоонд ороогүй тором Бодонд ороогүй ботго

Дүүрэн юм байна Баруун урд зүгийн Хонгор хайрхан өндөр Өнцийн нутаг минь Улаан нуурын нутаг минь Хөөхөд ороо хөтлөхөд жороо Гүйдэлгүй жороо Гүйцэгддэггүй хурдан Адуугаараа дүүрэн юм байна Баруун хойд талын Баян Дагналтай дэрс нь Баргай дуутай Даргай эвэртэй Хүүхэд хүзүүдэж үзээгүй Хөгнөж, төгнөж үзээгүй Бумын цагаан хониороо дүүрэн юм байна. Ардын жүжигчин Гэндэнцэвэл Гавьяат жижигчин Осор нарын Тоглож тонгочиж байсан нутаг минь Хажуу замаар явдалтай Хангай цармад нутагтай Сүүл саваг сайтай Жад сайхан эвэртэй Буман бараан үхрээрээ дүүрэн юм байна Энэ сум нэгдэл минь Хүний сайнаар гишүүдээ дүүргэсэн Хүлгийн сайнаа гаднаа хураасан Өтгөн сүрэг мал нь Төдөхгүй түм хүрээсэй Буурахгүй бум хүрээсэй Саарахгүй сая живаа хүрээсэй Саарахгүй сая хүрээсээ Хярын нуруунд адуу нь тогтохгүй өсөөсэй Хиагийн толгойд хонь нь багтахгүй өсөөсэй Хонхорын хөндийд үхэр нь багтахгүй өсөөсэй Хоолойн говьд нь тэмээ нь багтахгүй өсөөсэй Цэцгийн өнгөтэй цэнхэр ямаагаа Цэцгийн үр шиг өсгөөд Зун намрын тайван сайхан цагт Таван хошуу мал нь тал бүртээ бэлчээртэй Тараг, айраг идээ нь Ганга мөрний урсгал шиг ёроолоосоо ундарч Галбирваа зандан мод шиг үзүүрээсээ бадарч Өвөл зунгүй өнтэй баян Өглөө үдэшгүй сөнтэй баян байхын Өлзий дэмбэрэл ерөөлийг Өөд өөд нь дэвшүүлэн барья. П.Цэрэндулам /Баянгол сум/ Заяагаар учирсан нутаг Хоргой хүрэмний тэртээгээс Хээрийн салхи нь сэвэлзээд Хангай сайхан нутгийн минь

Хайрын мэндийг түгээнэ ээ Долгионт хүрхрээн өндрөөс Домгийн хөгжим эгшиглэнэ Замилан буурал хорвоод Заяагаар учирсан нутгаа хө Орхон түшээ эмжээртэй Онцгой уран тогтоцтой Заяа буян нь дэлгэрсэн Замилан хосгүй орон Бат-Өлзий нутаг минь Дээрээс гийсэн нартай Дэргэдээс ээсэн түмэнтэй Гараг эрхсийн ертөнцөөр Ганцхан тохиох нутгаа хө Өндөр хааны отгон хүү Тулуй нь угсаа түмнийхээ Заяа буяныг тэгшлэнхэн Замиланд дэвжээсэн нутгаа хө Орхон түшээ эмжээртэй Онцгой уран тогтоцтой Заяа буян нь дэлгэрсэн Замилан хосгүй орон Бат-Өлзий нутаг минь 3 ДУГААР АНГИЙН ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ : АВЗАГА ХАЙРХАН УУЛЫН ДОМОГ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 40 минут ХИЧЭЭЛ ХООРОНДЫН ХОЛБОО: Хүн ба Орчин, Монгол хэл, Математик НЭР ТОМЬЁО БА ҮГ ХЭЛЛЭГ : Домог, Авзага , Их монгол улс,Түмэн, Мянгат, бэлгэдэл, байгалийн тогтоц уулын байрлал ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО : -Авзага хайрхан уулын домгийг мэдэж, уул ус, нутаг орноо хайрлах, бишрэн дээдлэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ : - Ардын аман зохиолын төрөл болох домгийн тухай анхны төсөөлөлтэй болох - Уул усаа тахин шүтэхийн учрыг мэдэх - “Авзага хайрхан” уулын байрлалыг мэдэх - Нутгийн хүмүүс түүнийг дээдлэн шүтдэг тухай мэдэх ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ - Нутаг орныхоо уул, усны тухай домог, - Домгийг мэдэж ойлгох хууч яриаг мэдэх, хойч үедээ - Нутаг орныхоо дахин шүтдэг уул усаа дээдлэн шүтэх, уламжлуулан үлдээх сэтгэл зүрхэндээ хайрлан бишрэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АГУУЛГА: Мэдлэг Чадвар Хэрэглээ - Орчин тойрны цэвэр цэмцгэр - Домог гэж юу вэ? - Авзага хайрхны тухай дуу, шүлэг - Яагаад “Авзага хоггүй байлгах тогтоох - Энэ уулын домгийг бусад хайрхан” гэж нэрлэх - Газрын зураг дээрээс “Авзага хүмүүст түгээх хүргэх болсон бэ? хайрхан” уулыг олж тэмдэглэх

ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: Уул, ус, нутаг орны мэдээлэлд тулгуурлан харилцан ярилцах, асуудал дэвшүүлэх,тайлбарлан ярих, эрэл хайлт хийх аргуудыг хэрэглэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ТӨЛӨВЛӨЛТ: ШУАБ Төлөвлөлт Асуулт асуух Таамаглал - Өвөрхангай аймгийн уул, усны тухай сэргээн санах сэдэлжүүлэх дэвшүүлэх асуултуудыг асуух, ярилцах Ажиглах - Бичвэрийг уншиж утгыг ойлгон харилцан ярилцах - Үгийн утгыг тайлбарлах, харьцуулах Баримт нотолгоо гаргах - Асуултын дагуу зөв хариултыг олох, бичиж тэмдэглэх - Оновчтой зөв хариултыг сонгож учрыг тайлбарлах Үр дүнг тайлагнах - Өөрсдийн ойлгосон зүйлээ бусадтай хуваалцах, санаа бодлоо солилцох, мэдээллийг түгээх ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Аймгийн уул, ус, нутаг орны домог хууч яриа, уул ус газар нутгийн зураг, нэмэлт мэдээлэл ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : Хичээлийн үе СУРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛ шат Сэргээн санах үе Монгол улсын ардын уран зохиолч Дэндэвийн Шүлгийг анги хамт олноороо шат Пүрэвдоржийн “Өвөрхангайн магтаал” шүлгийг уран яруу уншиж сонсгоно анги хамт олноороо уран яруу унших - Цагаан сарын баяраар хүмүүс уул овоон дээр Сэдэлжүүлэх үе - гарч хийморио сэргээж ургах нарыг хардаг. - Түгээ овоо шат - Танай гэр бүлийнхэн ямар нэртэй уул овоон - Буга согоотын өндөрлөг дээр гардаг вэ? - Жаран жил Та нар мэдэх үү? нэрлээд байгаарай - Ягаан толгойн суваргатай уул хүүхдүүдээ Сурагчдын нэрлэсэн уул овооны нэрийг жагсаан - Авзага хайрхан - - Их уул гэх мэтээр сурагчид бичнэ. нэрлэнэ - Энэ олон уул овооны хамгийн олон хүн гарч хийморио сэргээдэг уул бол Авзага хайрхан юм • Хичээлийн сэдэв танилцуулна • Хичээлийн зорилго, зорилттой танилцана • Домог гэсэн үгийн утгыг тайлбарлах • “Авзага хайрхан”-ы тухай • Сурагчдад бичвэр өгч уншуулна. Бичвэр дээр мэдэж авна мэдэхгүй үгээ зурж тэмдэглээрэй • Оточ- Монгол ардын эмнэлгийн эм найруулагч • Домог гэдэг нь эртнээс эмч амаар үе улиран уламжлан • Түмт- 12-13-р зууны үеийн монголын цэргийн ирсэн түүхт үйл явдал ер зохион байгуулалтын нэгж бусын үзэгдэл юмны тухай • Мянгат- Мянган хүнээс хүнээс бүрдэх цэрэг хууч яриа Мэдлэг бүтээх үе захиргааны зохион байгуулалт шат • Их Монгол улс- Их монгол улс 1206 онд • Сурагчид бичвэрийг уншина. Мэдэхгүй үгээ байгуулагдсан зурж тэмдэглэнэ. • Тэмүжин- Чингисийн бага насны нэр • Арслан- Бөхийн цол • Соёрхол- хүндэтгэл, хайр, хишиг

• Тэнгэр өөд халих- насан өөд болох үгийн утгыг • Сурагчид үгийн утгыг мэдэж мэдсэнээр эхийн утгыг асуултын дагуу дэвтэрт тэмдэглэж авна. ярилцана. • Та нар энэ уулыг хаана байдаг гэж бодож байна очиж үзсэн хүн байна уу? • Аймагт, аймгаас баруун • Алтан шагай хүү хэдэн насандаа Авзага баатар тийш, Тарагт суманд гэх хэмээн алдаршсан бэ? мэт... • 25 насандаа ямар цолтой болсон бэ? • 18 насандаа Авзага баатар • Цул алтан арсланг ямар хэмээн алдаршсан бэлгэдлээр өгсөн бэ? • Гараа цавчуулсан боловч насан өндөр болтлоо мянган эрийн магнайд тулалдаж байсны учрыг • Мянгатын магнай хүчит арслан хэмээх цол авсан тайлбарлаарай. • Авзага баатрыг насан өөд болоход нь хаана • Уудам тал нутгаа хүчит нутаглуулсан бэ? арслан мэт, үл ялагдан • Яргайт уулыг яагаад Авзага хайрхан гэж хамгаалсугай хэмээн нэрлэсэн бэ? бэлгэдэж өгсөн • Жич: Эдгээр асуултаас сонгон хэрэглэж болно. Алжаал тайлах • Эр зоригтой мятаршгүй ‘’Аавын минь нутаг Ав хайрхан’’ тэвчээртэй учраас насан өндөр болтлоо мянган • Үгийг М.Наранбаатар Аяыг Б.Бямбабаяр эрийн магнайд тулалдаж явсан. • Дуучин П.Идэржавхлан ‘’Авзага хайрхан шүтээн мину’’ Үг-А.Юндэнбат Ая-Ц.Эрдэнэбат • Авзага баатрыг насан өөд Дуучин-В.Бадамханд(МУСТА) болоход Яргайт хэмээх асар (Дуунаас сонгож сонсгоно) хэлбэртэй уулын энгэр бэлд • Авзага хайрхан уулыг яагаад тахин шүтдэг нутаглуулжээ. болсон бэ? бэлгэдэл нь юу вэ? • Авзага баатрыг нутаглуулсан • Нутгийн зон олны их шүтээн болсон бахархалт болохоор Авзага хайрхан уул бол Авзага хайрхан уул юм. Орой дээр нь нэртэй болсон. эмэгтэй хүн гарч болдоггүй догшин хайрхан гэх бөгөөд тус хайрхан нь арслан барын шинжтэй хар зүгийн хайрхан учраас архинаас өөр өргөл өргөдөггүй заншилтай. • Их Авзага хайрхан нь өөрийгөө шүтдэг нутгийн зон олноо алс холоос ч ивээлдээ багтааж хамгаалдаг хэмээн нутгийн иргэд шүтэн дээдэлдэг юм. Мөн Ав хайрхан, Аав хайрхан ч гэж нэрлэх нь бий. Учир нь аавын халуун хайр, нөмөр нөөлөгтэй адилтгадаг болохоор ийн нэрийджээ. • Авзага баатар .............баатар хэмээн цолыг зарлигаар хүртжээ. -Цэгийн оронд тохирох үгийн • Яргайт уулыг ............учраас Авзага хайрхан нөхөж бичнэ. Бататгах үе шат гэж хүндэтгэн нэрлэх болсон. -Асуултыг уншаад зөв • “Авзага хайрхан”-ыг дээдлэн шүтдэгийн учир хариултыг дугуйлна. юу?

Дүгнэлт а.Аавын халуун хайр нөмөр нөөлөгтэй • Хичээлээ дүгнэн ярилцана. адилтгадаг. б.Өөрийгөө шүтдэг нутгийн зон олноо алс холоос ивээлдээ багтааж хамгаалдаг. в.Самар жимс ургадаг. Бид өнөөдрийн хичээлээр дараах зүйлүүдийг мэдэж авлаа. • Ардын аман зохиолын төрөл болох домгийн тухай анхны төсөөлөлтэй боллоо • Уул усаа дээдлэн шүтэхийн учир • “Авзага хайрхан”-ы байрлал • Нутгийн хүмүүс түүнийг дээдлэн шүтдэг тухай Т ү мт - 12-13-р з у у н ы ү е и й н мо н г о л ын ц э р г и й н з о х и о н б а й г у у л а л т ын н э г ж Мянгат- Мянган хүнээс хүнээс бүрдэх цэрэг захиргааны зохион байгуулалт Тэмүжин- Чингисийн бага насны нэр

Арслан- Бөхийн цол Соёрх ол- х ү ндэ т г э л, х а й р , х и ши г

От о ч - Мо н г о л а р д ын э мн э л г и й н э м н а й р у у л а г ч э мч Их Мо н г о л у л с - Их мо н г о л у л с 1206 о н д байг у у лаг дс ан Тэнгэр өөд халих- насан өөд болох

Их Авзага хайрхан нь өөрийгөө шүтдэг нутгийн зон олноо алс холоос ч ивээлдээ багтааж хамгаалдаг хэмээн нутгийн иргэд шүтэн дээдэлдэг юм. Мөн Ав хайрхан, Аав хайрхан ч гэж нэрлэх нь бий. Учир нь аавын халуун хайр, нөмөр нөөлөгтэй адилтгадаг болохоор ийн нэрийджээ. Нэрт оточ Хүрмэнтийн хүү Алтаншагай нь Тэмүүжингийн хайртай эрэлхэг цэрэг нь байжээ. 18 насандаа Алтаншагай хүү Авзагабаатар хэмээн алдарших болж, 24 насандаа Түмтийн манлай Зоригт баатар хэмээх цолыг зарлигаар хүртээжээ. Харин 25 насандаа Их Монгол улс байгуулагдсаны анхны наадамд 10 даван түрүүлэхэд нь Чингис хаан ихэд баярлан Мянгатын магнай хүчит арслан цолыг олгосон аж. Энэ цолыг олгохдоо Чингис хаан бодын шагайн чинээ цул алтан арсланг түүнд зориулан хийлгэж “Уудам тал нутгаа хүчит арслан мэт, үл ялагдан хамгаалсугай” хэмээн соёрхсон байна. Алтан арслангийн соёрхол хүртсэн тэр жилдээ Авзагабаатар Алтаншагай нэгэн томоохон тулалдаанд зүүн гараа тас цавчуулсан хэдий ч насан өндөр болтлоо мянган эрийн магнайд тулалдсан гэдэг. Түүнийг азай буурал өвгөн болж тэнгэр өөд халихад өсөж төрсөн нутгийнх нь шүтээн болох Яргайт хэмээх асар хэлбэртэй уулын энгэр бэлд нутаглуулжээ. Тэр цагаас хойш тэрхүү Яргайт уулыг Авзага хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэх болсон байна. Богд сумын нутагт орших “Тэвш\" уулын домог Өвөрхангай аймгийн Богд суманд орших Тэвш уул нь далайн түвшнээс дээш 1757метрт орших бөгөөд эртний үүх түүхийн олдвор дурсгалаар элбэг хүрмэн чулуун уул байдаг. МЭӨ 7-р зууны үеийн хүрэл, төмөр зэвсгийн үеийн руни бичиг, хүннү, түрэг, монгол гүрний үеийн холбогдох 200 гаруй төрлийн булш, хиргисүүр, хадны сүг зураг байдаг. Энэхүү уулын түүх домгоос үзвэл Чингис баруун зүгт дайлаар явахдаа их цэргүүд нь Ховдын гол, Төхмийн гол хоёрт хуваагдан буудаллаж Чингис дунд нь байх \"Хар тээг\" гэгч дөрвөлжин хар ууланд шадар жанжин, халх цэргүүдтэйгээ хамт буудаллан тэхийн мах тэвшээр тавин зооглож суужээ. Тэгтэл харуул цэрэг нь: \"Нэгэн том аварга могой хөвөлзөн явсаар агуй руу орчихлоо\" гэж хэлжээ. Чингис алс холын аян дайнд явахад аварга могой тааралдах нь аз уу, эз үү гээд өөрөө очиж үзтэл үнэхээр нэгэн том хар эрээн могой уужим том агуй дотор хөврөлдөн эргэлдэж байв гэнэ. Чингис хаан \"хүн, хар эрээн могой хоёр нэгэн доор байдаггүй. Энэ могой эндхийн амьтанд хичнээн ч аюул тарьж мэднэ\" гээд харваж алаад эргэжээ. Эргээд ирж явтал тэвштэй махнаас нь нэгэн том шувуу шүүрч аваад хөөрөхөд жанжин цэргүүд нь шувууг харвах гэсэнд Чингис хорьж зогсоогоод \"Газрын хорыг газарт нь дарлаа, тэнгэрийн жигүүртэн тэвш хоослов\" гээд зандан тэвшээ үлдээсэн гэдэг. Тэгээд тэр уул нь \"Хар тээг\" нэртэй байснаа \"Зандан тэвш\" нэртэй болж улирах цагийн эрхээр зандан гэсэн тодотгол нь гээгдэж өдгөө Тэвш уул хэмээдэг. Одоо ч энэ ууланд олон том, жижиг агуй байхаас гадна эртний чулуун зэвсгийн томоохон ул мөртэй үлдэц буудал, соёлын үл хөдлөх үнэт дурсгал хадгалагдсаар ирсэн билээ.

\\Соёлын төв\\ Арц богд уулын домог Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг. Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг ажээ. Арц Богд ууланд эртний чулуун зэвсгийн доод үед хамаарагдах Дархны газар, Илжгэн чихт хааны мөр хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий. Google.com

Өлзийт сумын нутагт орших “Хүйс толгойн” домог Эртний сөнөсөн галт уул Ноён хайрхан. Түүний оройгоос тасарсан Хүйс толгойн домог.Өлзийт сумын төвөөс баруун тийш 5 км-ын зайд Сүүл толгой хэмээх жижигхэн хар толгой байдаг. Эртний сөнөсөн галт уул Ноён хайрхан. Түүний оройгоос тасарсан Хүйс толгой. Ноён хайрхан уул нь сумын төвөөс 15 км зайтай, далайн түвшнээс дээш 1956.8 м өндөрт өргөгдсөн, эртний сөнөсөн галт уул юм. Эрт үед /20000 / жилийн өмнө оргилон гарч байсан лав нь урд талд, газрын уруугаа урссан байрлалтай шинжтэй бүтэц үүсгэсэн байдаг нь нэн сонихролтой. Хүйс толгойны тогтоц бүтэц нь зургаан талтай хар өнгийн чулуунуудаас ханаран тогтсон. Уулын оройд 6 метр орчим хонхорхой тогтоцтой. Ноён хайрхны оройгоос нэгэн аварга могой гарч баруун өмнө зүг чиглэн Баруун хайрхан уулын зүг чиглэн явж хүрэхийн даваан дээр нэгэн хүчирхэг баатар эр Ноён хайрхан уулын оройг тас цавчин авч дарсан гэдэг. Тэр могойн явсан зам мөрөөр нь Хүйсийн гол урссан түүхтэй. Энэ хошууныхан аман шог ярианы уламжлалтай бөгөөд одоо болтол хадгалагдсаар байдаг. Хүйс толгойн баруун хойно голынхоо өмнө хэсэгхэн зурвас элс байдаг байж билээ . Түүнийг аварга могойн мөр гэдэг байж билээ. Өндөр заяат Өлзийт нутаг Н.Эрдэнэцэцэг Хужирт сумын нутагт орших “Шунхлай уул”-ын домог Энэ уул Өвөрхангай аймгийн Хужиртын амралтын дэргэд бий. Эрт дээр үед энд хүн амьтан цөөнтэй, ой мод, ан амьтан элбэгтэй газар байжээ. Бас нэг ганц цагаан морьтой өвгөн эмгэн хоёр амь зуун, өвгөн нь ан гөрөө хийдэг байжээ. Өвгөний нэрийг Шунхлай гэнэ. Өвгөн нэг өдөр анд явж байтал баруун уулнаас нь нэг доголон буга бууж ирээд голын зүүн хөвөөнд хэвтээд өгч гэнэ. Өвгөн түүнийг намнах гэж ойртон очтол буга айсан шинжгүй хэвтээд л байсанд алалгүй орхиод явжээ. Хэдэн өдрийн дараа нөгөө буга доголохоо болиод явжээ. Шунхлай өвгөн эмгэндээ учир явдлаа хэлж хэвтэж байсан газар нь очиж үзвэл намаг шалбаагтай, дарь хүхэр үнэртсэн халуун устай жижиг тойром байжээ. Өвгөний хөл өвчтэй тул бугын хөлийг эдгээсэн тул тустай биз гэж хөлөө

дүрээд авахад хөл нь эдгэрчээ. Өвгөн эмгэн хоёр баяр хөөр болж усны учрыг нутгийнхандаа хэлсэнд өвчин эмгэгтэй улс цугларан өөрсдийн өвчинг эдгээх болжээ. Өвгөн шунхлай насанд дарагдаж, бие барж, цагаан морь нь үхжээ. Ингээд уг рашааны хойд уулыг өвгөний нэрээр нэрлэн тэр уулан дээрээ цагаан морины нь толгойг тавьж тахиж байсан гэдэг домог бий. Зүүн Баян Улаан сумын нутагт орших “ДӨЛГӨӨН” хайрхан уулын домог Дөлгөөн хайрхан нь хангай, хээр, говийн уулзварт хамгаас өндөрлөг ноёлог хоёр оргил бүхий сүрлэг, алсын бараа харагдахуйц онцлог тогтоцтой уул юм. Хаанаас ч тэмээн жингийн алхац хурдцаар 1-3 өдрийн газраас бараа нь харагдаж, сүсэглэх нутгийнхныхаа харааг алсалж, сэтгэлийг гийгүүлдэг гэж ярьдаг. Дөлгөөн хайрхантай холбогдолтой хавь орчиндоо уялдаатай нэгэн домог байдаг. Домогт өгүүлэх нь: Энэхүү дэлхий ертөнцийн дөрвөн хүчтэний нэгэн хангарьд шувуу элин халин ниссээр нэгэн уулын оройд буун түр амс хийх гэтэл тэр уул нь хагарч бутарсан нь Баян-Улаан хайрхан байж. Арга буюу нисэн газардаад Орхон голын уснаас ундаалах болжээ. Энэ зуур Орхон голын зүг хүзүүг сунахад тээглэн хотойлгон мөрөө үлдээсэн уул нь Дөлгөөн хайрхан аж. Ингэж хоёр оргил үүсжээ. Орхон голоос ундаалж ханаад аманд үлдсэн хэсэгхэн усаа хүзүүг нар зөв эргүүлсхийн асгасан нь Сангийн далай болон тогтжээ. Харин бууж газардсан газраа хоёр сарвууд нь наалдан очсон чулуу нь үлдэн хоцорчээ. Энэ нь Зүүн, Баруун хэрээгийн хад юм гэнэ лээ. Ийнхүү Баян-Улаан, Дөлгөөн хайрхан, Зүүн, Баруун хэрээ хад, Орхон гол, Сангийн далайн үүсэл тогтоцтой холбогдсон нэгэн домгийг товч өгүүлэхэд ийн ажээ. Дөлгөөн хайрхан түүний дагуул хайрхад болох Төгс, Ханги, Жаргалант, Дулаан, Хараат, Гүндсамба, Лаанс, Цагаан овоо зэрэг уулсыг энэ нутгийнхан “Хайрхан” гэж хэн ч хаа ч нэрлэсээр иржээ. Дөлгөөн хайрхны тахилгын наадмыг хайрхны ар, өвөрт хийж байсан байна. Ард хийдэг газрыг Наадмын булаг гэж нэрлэсэн бол өвөрт хийдэг газар нь Морьт хүрэнгийн зэрэгцээ Хүрэн залаа хоёрын дунд эх булгийн баруунаа нэгэн дэнж хүрэн чулуугаар босгосон наадмын овоо одоо ч байдаг байна.

Сургуулийн захирал Д.Болдмаа

Б а т -Өл з и й с у мын н у т а г т о р ши х “Ү ү р т и й н т о х о й н ” д о мо г Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд тааралдах ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэдэг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр. Энд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. Анх Хүүртийн тохой гэдэг нэртэй байжээ. Энэ тухай олон янзын домог бий. Түүний нэг нь, эрт үед Үүртийн тохой нь Үйлтийн тохой гэдэг нэртэй байжээ. Учир нь Галдан бошигт олзолж авсан цэргүүдээ Үйлтийн тохойн хавцлын эрэг дээрээс шахан унаган хороодог байжээ. Нөгөө нэг домог нь Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэх. Энэ үйл явдлын дараа Манжийн хаан Өндөр гэгээн Занабазарыг аварсан Орхон голд “Түшээ гүн” цол олгож, Улаан цутгалангийн тогоонд жил бүр 100 лан цагаан мөнгө өргөж байх зарлиг гаргасан хэмээдэг. Социализмын үед бурхны шашныг хавчин хаахад нутгийн ард түмэн бурхан тахил зарим эд хөрөнгөө энэхүү Улаан цутгаланд өргөл болгон өргөсөн гэдэг. Бас нэгэн домогт, Улаан гол нь анх цутгалан болж урсах усгүй, зөвхөн хайрга байсан гэх. Цэрэг дайны үед Монголын хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад Улаан голын хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэрэг дунд нэгэн ном эрдэмтэй цэрэг явсан гэх бөгөөд мөнөөх цэрэг “Улааны гол минь улаанаар урс” хэмээн дуу алдан орилжээ. Гэтэл Улаан голын дагуу улаанаараа эргэлдсэн үерийн ус орж ирэн гамин цэргүүдийг аван одсон гэнэ. Тэр үерт үйж үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд ирж хуралдсан учир Хүүртийн тохой гэдэг нэртэй болжээ. Хожим нь олон хүний хүүр оршсон энэ газарт байнга хүн мал эндээд байхаар нь нэрийг нь өөрчилж Үүртийн тохой болгосон хэмээдэг.Орхон гол нь Улаан эргийн тохой гэдэг газраас Үүртийн тохой хүртэл тасралтгүй 10-25 метрийн өндөр хавцлаар 60 гаруй километр зам туулан урсдаг. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар Н.Уртнасан УБ 2008 Баянгол сумын нутагт орших “Онгийн овоо”-ны домог Баянгол сумынхны шүтээн болсон “Овоо хайрхан буюу Онгийн овоо”-ны талаар: Уг хайрхан нь Баянгол сумын газар нутгийн тэг дунд оршдог. Эм савдагтай. “Хуй боссон чинь ногоон торгон дээлтэй хар морьтой эмэгтэй хүн өнгөрсөн юм гэнэлээ” гэж хөгшчүүл ярьдаг байв. Хойд талаараа Онгийн голоор 2

хуваагддаг. Голынхоо зүүн талаар өргөн ширхтэй ямар ч ган гачигтай үед дэлгэрч байдаг бол голынхоо баруун талд “Дагналтайн дэрс” хэмээх хулс, ихтэй ямарч хатуу өвлийг давж гардаг нутаг бий. Онгийн овооноос хойш 15 км-т Мөнгөн чулуутын рашаан гэж байдаг. Энэ рашаан хүний ходоод доторт маш сайн гэдэг нь амьдралаар батлагдсан. Одоогоор өөрийн нутаг орныхон төдийгүй гаднаас ууж үзэж, дүр дүнг нь үзсэн хүмүүс олон байдаг ба өвөл 1 сар хүртэл авч хэрэглэдэг байна. Мөн рашааны баруухан талд 2 сахал хирээ газарт Бандидтай ламтаны дөтдүгээр дүр буюу олноо “Догшин хутагт” хэмээн алдаршсан Лувсанжалданяндаг төрсөн байна. Гэгээнтэн жир нэг газар эснэн мэндэлдэггүй гэнэм. “Дээдэс хувилгаадын мэндэлсэн орон дэлхий, гишгэсэн газар шороо нь хүртэл ариун дагшин, сайн хотол чуулган бүрдэн цогцолсон, бурхан бодисадва нарын мөргөлийн орон байдаг учиртай” хэмээн сударт заачихуй. Онгийн овоог хойд талаасаа барын шинжтэй, зүүн, зүүн урьд зүгээсээ харахад дэлгэсэн хонины өвчүү дэлгэсэн мэт харагддаг. Монголчууд өвчүүний хормой том байх тусам малын хот хороо том байж мал өсөхийг бэлгэдэл гэдэг. Энэ талаар шүлэг магтаалд ч орсон байна. Хайрхны хормойн төгсгөл хэсэг “Хөх эргэнж” гэдэг газар Баянгол сумын төв оршдог байна. Онгийн овоо нь цагаан чулуутай бөгөөд дан цагаан чулуугаар овоо босгосон байдаг. Энэхүү цагаан чулуу нь мал сүрэг тэр дундаа хонин сүрэг өсөхийн бэлэгдэл гэж ярьдаг байна. Баянгол сум ямагт хонин сүргээрээ улс, аймагтаа түүчээлж ирсэн. Нутгийн түмэн ч халуун хошуутай хонины буянд дэлгэрч дээшилж бас шүтэж өсгөн үржүүлж, амжиргаагаа залгуулсаар ирсэн байна. Хормойтой өвчүү хэлбэртэй энэ овоог шүтэж дээдлэхэд идээ ундаа хоол хүнсээр элбэг хангалуун байдаг гэсэн бэлгэдэлтэй байна.Овоо хайрхан /Онгийн овоо/ дээрээс Баг богд уул, Авзагахайрхан, Ханхөгшин уул, Баруун хайрхан, Дэлгэрхаан уул, Ахар хайрхан гээд томоохон уулс харагддаг хашаа ч харсан нүд бэлчээм сайхан баялаг шүтээн байдаг юмаа. /зарим харагддаг хайрхнууд бичигдээгүй байж мэднэ \\ А.Мөнхбат\\ Төгрөг сумын нутагт орших “Цагаан ботго” “Бор ботго” хайрхан домог “Цагаан ботго”, “Бор ботго” хайрхан” -ы домог /хувилбар-1/ Манай нутаг усны домгуудын дотор нэлээд хэдэн домог Доной баяны нэр алдартай холбоотой байдаг нь нутаг усандаа үе улирсан баян хүн амьдарч аж төрж байсныг гэрчилнэ. Эрт цагт Доной баяны олон тэмээ бэлчин Тайлан, Молом, Асгат, Гөлтгөнт, баруун зүүн Уушгийн нутаг, Хаяа баян-Хасын хөндийгээр дүүрэн багширч байдаг байжээ. Тэднийх ботгоныхоо зэлний нэг гадсан дээр дан цагаан идээ, нөгөө гадсан дээр хар идээ архи, мах дарс боорцог тэргүүтнээ өргөн мялаадаг байжээ. Цагаан идээ өргөдөг гадас нь цайрч цагаан хайрхан болж, нөгөө гадсан дээр хар идээ өргөж байсан гадас нь борлож бор хайрхан болсон домог бий. Хоёр хайрхны дунд элслэг хоолой байдаг нь ботгоны зэл нь хэмээн ярьдаг. Доной баян Цагаан, Бор хайрхнаасаа нэг нэг чулуу авч хадгалсаар тэмээн говьд багтахгүй олон болж, одоо энэ нутаг нь тэмээний нутаг байсаар байна. “Цагаан ботго”, “Бор ботго” хайрхны домог /хувилбар-2/ Говь нутгийн ноёны угсаат нэгэн тэмээчин 99 ингэ, 99 ботготой байв. Тэр хүн цагаан ботгонуудаа 100 болчихлоо гэж бодоод тоолуулсан чинь нэг ботго дутсанд ботгоо заавал 100 болгоё хэмээн бодоод нэг бор ботго нэмж 100 ботготой болчихжээ. Гэтэл тэр айлын ботго нэг нэгээрээ үхэж эндсээр байгаад, хамгийн

сүүлд нь нэг цагаан ботго, нэг бор ботго амьд үлдсэн юм гэнэ билээ. Энэ хоёр ботгоныхоо амийг мөнхөлж цагаан бор ботготынх гэж энэ айлыг нэрлэдэг байсан нь цагаан, бор ботго хайрхны домогт бас л нэг сэжмээр холбогдож байна. “ Цагаан ботго”, “Бор ботго” хайрхны домог /хувилбар-3/ Эрт дээр үед Арвайхээрийн хошууны Ноён уул, Говь гурван сайхан уулнаас бэр буулгахаар сүй тавьжээ. Говь нутгаасаа бэр буулгаж, их хурим найр хийж гэнэ.Тэгээд говь нутгийн бэр нь говь нутгаа санаж тэмээн сүргээ үгүйлж байсныг ноён мэдэж хоёр хүүхдээ говь хангайн завсар нутагт сайхан амьдруулахаар болжээ. Ингээд охины аав ээж охиныхоо өмчинд олон тэмээн сүргийг өгчээ. Мөн энэ хоёр залуугийн хайр сэтгэл сайхан санааг Лусын хаан ойлгож ботгонуудад нь хүрэл гадас, мөнгөн гадсыг заяаж, ингэн тэмээ, сувай тэмээдийг бэлчээх бут бударгана, хужир тэгширсэн дэрст тойром хүртэл хайрлажээ. Лусын хаан хайрласан хүрэл гадас нь Бор ботго хайрхан, мөнгөн гадас нь Цагаан хайрхан болжээ. Соёлын өв хөгжлийн дархлаа цахим хуудас Бүрд сумын нутагт орших “Их Монгол уулын” домог Эрт дивангарын цагт Хүн гэдэг өвгөн Мон ууландаа гараад гал түлээд сууж байтал хурга хариулж явсан нэг хүү очоод “Өвгөн гуай та юу хийж суугаа юм бэ?” гэж асуухад өвгөн “Би Монгол болж сууна” хэмээжээ. Үүнээс хойш энэ уулыг “Монгол” гэж нэрлэж намайг “Монгол хүн’’ гэж дуудаарай, тэнгэр ингэж зарлигдаж байна гэж хариулжээ. Энэ уул нь одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт байгаа Их Монгол уул юм. Их Монгол уулыг эртнээс Халхын ноёд эрхэмлэн дээдэлж явсаар Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 1639 онд Богдын сэнтийд залж Монголын шинэ үеийн нийслэлийн анхны шавийг энэ уулын “Ширээ цагаан” нуурын хөвөөнд тавьж байсан түүхтэй гэнэ. Өврийн хангайн аман билгийн хураангуй Н.Даваадаш 3-р дэвтэр 2013 он

Хайрхандулаан сумын нутагт орших “Хан хөгшин” хайрхан Энэ хайрхан нь эрт үед арц зээргэнэ ногоорон ашил зандан найгасан сүмбэр өндөр оройтой байсан гэнэ. Ар халхад ийм сайхан уул байдгийг мэдсэн Манжийн хаан цэцэг жимс дэлгэрч зүйлийн шувууд жиргэсэн энэ сайхан уулыг харж сэтгэлээ баясгаж байхаар сүмбэр өндөр оройг нь үүлээр нүүлгэж Бээжинд аваачсан домог бий.\\хувилбар 1\\ Ханхөгшин уул хэргэм зэрэгтэй малгай шиг сүрлэг өндөр оройтой байжээ. Замбуу тив дулаарч Хөгшин хайрхан халууцахдаа хажуу дахь алтан ширээн дээрээ жинстэй малгайгаа авч тавьснаар ухаант мэргэн дээдсийн уужим талибуун магнай шиг мөлгөр оройтой болсон гэнэ. Алтан ширээ нь Арвайхээрийн шар тал, хэргэм жинстэй малгай нь Арвайн талын хоймор дахь Хараацай уул ажээ.\\Хувилбар 2\\ Д.Эрдэнэбат Цэцэн билэгтнүүд чуулсан халхын хөх асар Хан хөгшин хайрхан “Баян тээгийн” домог Тээгийн өмнө этгээдэд хөшиглөн сунаж орших Өшгөгийн нуруу, түүний ноён оргил болох Буга хайрхан уул нь үзэсгэлэн гоо хатан хүн байсан бол Тээгийн хойд биед хүглийн бараантаж орших “Догшин хар” хэмээн нэрлэгдсэн сүрлэг сайхан Хан уул нь хүдэр чийрэг хаан хүн байсан гэнэ. Тэд бие биенийхээ ноён оргилыг ямар ч нөхцөлд байнга харж байдаг байж. Хайрхан уулын сүүдэр өглөө баруун Богдын цагаан нуурт, орой Гүн бүрдэд тусдаг байв гэнэ. Энэ хоёрт Буга хатан тольдож суудаг гэнэ.Тэд болзсон үедээ хоёр талаасаа буун ирж уулзаж учирдаг сөнгийн газар нь Тээгийн уул байсан гэдэг. Тэд чухам энд л үл дундрах идээ ундаа сөгнөн, хан хурмаст, лус савдгийг баясган цэнгэдэг байсан аж. Тийм болохоор Тээг суусан хүн өлсөж цангахгүй элбэг хангалуун явдаг учиртай. Ялангуяа сөнд суусан өөр нутаг хошуунаас ирсэн хүмүүст Тээг өгөөж хишгээ харамлахгүй хайрладаг, харин ч илүү хүртээдэг гэдэг үгтэй гэнэ. Тэрчлэн Хан уулыг “Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хайнагийн үнээний шинжтэй” хэмээн өвгөд

ярьдаг. Нутгийн олон их догшин хайрхан хэмээн үзэж, эртнээс тахин шүтэж ирсэн ажээ. Түүний илэрхийлэл болох 13 сангийн тахилгын овоо Хан ууланд байдаг байна. Өврийн хангайн аман билгийн хураангуй Н.Даваадаш 3-р дэвтэр 2013 он Хархорин сумын нутагт орших “Тахилгат хайрхан” хангайн овоо Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун хойш 2 км зайд Хангайн нурууны төгсгөлд далайн түвшнээс дээш 1964.3 м өндөрт өргөгдсөн эртнээс тахиж ирсэн Хангайн овоо оршдог. Хан овоог 1776 онд Номч Цорж Лувсандагвадаржаа Хангайн овоо хэмээн нэрлэснээс хойш өнөөг хүртэл шүтэж, Эрдэнэ зуу, Дамбаравжаалин хийдийн лам нар, нутгийн зон олонтойгоо хамт жил бүрийн зуны эхэн сард тахидаг уламжлалтай. Нутгийн зарим иргэд хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө эртлэн босож Хангайн овоон дээр авиран гарч тал тал тийшээ алсын барааг ширтэн хийморио сэргээдэг ёс заншилтай. Хангай овоон дээрээс ажиглавал: Хөгнө хаан, Батхаан, Их, Бага Монгол, Номгон, Шилүүстэй, Онгон, Сант зэрэг сүрлэг уулсын ой хөвч бүрхсэн үзэсгэлэнт сайхан Баян зүрх, Их Арцат уул харагдана. Хангай нурууны салбар уулсын төгсгөл хад модтой уул бий.Энэ уулын өндөрлөг орой дээр жижиг хад чулуугаар шаглан өрж гэрийн буурины хэлбэрээр өндөр довжоон талбай засаж түүн дээрээ бөөрөнхий модыг дөрвөлжлөн цавчиж зааж зангидан барьсан модон овоо буюу овоохой байсан нь дээр үедээ хаад ноёд, хутагт хувилгаад жил улирлын дүйцсэн өдөр гарч тахиж шүтэж мөргөж хүндэлж байсныг гэрчилдэг. “Хан” овоог 1776 онд Номч цорж Лувсандагвадаржаа “Хангайн овоо” хэмээн нэрлэснээс хойш өнөө хүртэл шүтэгдсээр иржээ. Соёлын өв хөгжлийн дархлаа

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын домог Өвгөн сүмд Монголын шашин, төр, соёлын зүтгэлтэн, аугаа их соён гэгээрүүлэгч, алдарт уран барималч Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазар эхээс мэндэлсэн учир сүсэглэн олон хүндлэн дээдэлж, 17-р зууны дундуур сүм суварга байгуулан Есөнзүйлийн “Өвгөн сүм” хэмээн нэрлэх болжээ. Энэ тухай Монголын түүхийн нэгэн эх сурвалж болох Галдан туслагчиийн “Эрдэнийн эрхи зохиолд “...Өндөр гэгээн Занабазар нь 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жил Халхын түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас Есөнзүйл” хэмээх газар мэндлэв ...Есөнзүйл хэмээсэн нь гэгээнтний мэндлэхийг онголсон газарт есөн зүйлийн цэцэг ургаснаар ийнхүү нэрлэсэн ажээ...” гэжээ. Өвгөн сүм нь байгуулсан цаг үеэрээ өвгөн хэмээн нэрлэгдэж 300 гаруй жил оршихдоо эргэл мөргөл төдийгүй, Монголын түүх соёлын чухал дурсгалт газар болон уламжлагджээ. Гэтэл 1930-ад оны түүх соёлын дурсгалт хүрээ хийдийг шатаах үед “Өвгөн сүм” ч нэгэн адил устгагдаж 1990 оны сүүл үеэр Есөнзүйл сумын сүсэгтэн олон сэргээн босгосон юм. Өвгөн сүм нь Есөнзүйл хэмээх нэртэй салшгүй холбоотой сүм юм. 20-р зууны хэлмэгдүүлэлтийн үед Есөнзүйл сумын нэрний есийг нь тайрч аван Зүйл гэж нэрлэсэн ч 1990 оны үед төр засгийн шийдвэрээр Есөнзүйл хэмээх хуучин нэрийг сэргээн тогтоожээ. Зүүн хайрхан уул болон түүний тухай нэгэн домог Зүүн хайрхан уул, Богд Дүнжингарав уултай ах дүү болон төрж нэгэн дор амьдарч байжээ. Гэтэл нэгэн өдөр ах Дүнжингарав нь: Чи бид хоёр нэг дор байгаад яах вэ? Миний дүү Монгол нутгийнхаа төв цэгт очиж оршин тогт гээд явуулжээ. Зүүн хайрхан уулын араас арц сангаа өргөсөн нь, арай наахан нь цувран тусч, одоогийн Булган аймгийн Гурван булаг Рашаант сумын баруун талаас эхлэн, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутгийг хамран олон арван мод газар үргэлжлэн тогтсон алдарт Элсэн тасархайн төрөл бүрийн модлог ургамал, жимс, арц, бургас, тэхийн шээг ургасан элсэн толгод болон үлдсэн юм гэсэн домог байдаг билээ. Гучин-Ус сумын домог Усгүй зэлүүд бэлчээрт ус гаргахаар гучаад хүмүүс нэгэн нурууны ар хоолойд газар ухаж ус гарган хашлагын чулуугаа зөөж бэлдчихээд маргааш өглөө нь ирцгээхэд худагт нь тэмээ ойчсон байж гэнэ. Тэгээд худгаас гаргах гээд тэмээгээ хүлж баглан тал талаас нь татаад гаргаж чадахгүй байж байтал хөтөлгөө

морьтой зодог шуудаг бүсэлсэн маш том хүн хүрээд ирэхэд нь мэнд усаа мэдэлцээд худгаас тэмээ гаргаж чадахгүй байна гэхэд нөгөө хүн зодог шуудгаа өмсчихөөд дэвж шавж байгаад худгийн аман дээр очоод “Хуб ай ” гээд нөгөө тэмээг нь гаргаад тавьчихаж гэнэ. Тэгээд нөгөө хүнд баяр талархал илэрхийлээд “Таны нэр алдар хэн гэдэг вэ?” гэж асуухад нь “Гучин-Ус” гэдэг гэж хэлээд явчихсан гэнэ. Тэгээд шинэ худгаа гаргаад “Гучин-Ус” гэж нэрлэж, дэргэдэх урт шар нурууг “Гучингийн нуруу ” гэж нэрлэх болжээ. Гучингийн нурууны ар хоолойн дагуу үүнээс хойш хоёр худаг нэмж гаргасан бөгөөд энэ худгаа “Эхийн ус ”, “Дунд ус”, “Адгийн ус ” гэж нэрлэсэн юм гэнэ билээ гэж өвгөд дээдсүүд домог болгон ярьдаг байсан юм. 1924 онд засаг захиргааны анхны нэгж жижиг сумд байгуулахад Гучингийн эхний усанд нэг сум байгуулагдаж сумаа “Гучин-Ус” сум гэж нэрлэсэн түүхтэй юм. Гучин- Ус сумаас баруун урагш гучаад километр яваад Гучингийн нуруун дээр гарахад тал бүрээрээ уул нурууд хүрээлсэн битүү заг, бударганатай жинхэнэ говь гэж ийм газрын хэлдэг байх гэмээр урт хөндийн хоолой үргэлжилнэ. Энэ хоолойн эхэнд элс, бут, загтай их бага хоёр жижиг уулыг “Их, бага Монгол хайрхан” гэх бөгөөд энэ хоолойг “Монгол хоолой ” гэдэг юм. Манай нутгийн домог эрт дээр цагт говь нутгийн гурван баян айлын хөвгүүд хангай нутгаас эхнэр авахаар явж тус тусдаа эхнэр болох хүнээ олж нутаг буцах болоход хадмууд нь говь нутагт ус ховор гэж хүүхнүүддээ “очсон газраа асгаад булаг устай болоорой” гэж нэг нэг сав булаг усны дээж өгчээ. Буцах замдаа үдэлж, амарч байсан газраа нөгөө хүүхнүүд нь усаа асгачихсан нь “Гурван хатан” болсон гэнэ. Тэгээд цааш яваад Аргуйн гол дээр ирээд “одоо ус байхгүй учир бид 3 эндээс явахгүй ” гээд “Гурван бургас болсон” гэнэ. Ингээд гурван хар хүү ачаа хөсөгтэйгөө цааш явж байхдаа буух газраа шодож мэргэлдэг эрднээ унагаачихаад түүнийгээ ололгүй “Гурван ээрэлжүүт ” болж тогтжээ. Тэдний ачаа хөсөгний агт, тэмээнүүдийг малладаг ах дүү хоёр “Их, бага Монгол толгой” болж, гэсэн гээсэн эрдэнэ нь “Эрдэнэ толгой” болсноос Эрдэнэ толгой, Монголын хоолойд тэмээ олон байх түүхтэй. Гурван хар хүүгийн ар гэр гурван баянынх Өмнөговь аймгийн нутагт “Гурван сайхан уул болж ”гурван хүүхний ар гэр нь “Зүүн баян-Улаан сумын нутаг” гурван “Баян”, “Баян зүрх”, “Баян-Улаан ”, “Баян борх” тогтсон гэдэг юм. Энэ цагаас хойш алс хол явж байгаа хүнд хар ус өгч явуулдаггүй. Хэрэв ус рашаан өгөх тохиолдолд сүү тусааж өгдөг гэсэн уламжлал тогтсон юм. Аргуут голын домог Бадарчин нямба хийж яваад Аргуутын голд очиж гэнэ. Гэтэл Аргуутын гол их үертэй байж Бадарчин Онги шиг урсгалтай иш, Орхон шиг давалгаатай биш энэ муу оготор Аргуут яадгийн гэж хэлээд гарч чадахаа байгаад хуурамбай, хуурамбай гэж хэлээд гарснаа Онги шиг урсгалтай , Орхон шиг давалгаатай бол алах муу онигор юм гэчихээд алхаад явчихжээ үүнээс хойш Аргуутын голд ам гарч болдоггүй гэж хууччуул ярьдаг юм. \\Т.Гончигдорж\\ Со.Пүрэв

Тарагт сумын нутагт орших “ Авзага хайрхан” Мэнчийтлээ улайж, гүрээнийх нь судас хагачих нь уу гэлтэй аймшигтайгаар товойж ирснээ тамир нь тасрав бололтой лагхийтэл суучхав. Өдөр өдрөөр ааш аяг нь улам бүр дордох болсон эзнээ тайвшруулах гэж хэдэн хятад зарц нар нь бэлцгэр хөх нүүрийг нь дэмий л баахан сэвж, нуруугаа тасартал бөхийн гүйлдэж, үйлээ үзэх болжээ. Явсан хэрэг бүтэлгүйтэж, ганзага хоосон ирсэн элч нарын арай ахимаг настай нь амбанг жаахан тайвширсны дараа тал засан дөхөж: - Ишш амбан минь! Аядаж үз. Үйзэн вангийн хошууны Гаваагомпил туслагч гэгч тэр хүн залуу хүн хэрнээ түмэн залины ёроолгүй тулам юм. Бидний очихоос урьтан Арвайн хүрээний их номч мэргэн бандида Цэвэлваанчигдоржийг залж, Үйзэн вангийн хошууны ард иргэдийг цуглуулан өнөөх Алтан арсланд чинь Түмэндэмбэрэлийн мандал өргөж хурайлуулаад Авзага хайрханд онголжээ. Хошуу түшмэдээсээ эхлээд харц ард нь хүртэл биднийг үл тоож, албаны элч гэж хүндлэх нь бүү хэл адууны эрэлчээс дорд үзэж, арай л хээр хонуулж, хэц дэрлүүлсэнгүй гэж гоншигнон хов зөөж эхлэв. Арга тасарч гөлийсөн галгүй цэхэр нүдээр тааз ширтэж хэвтсэн амбан: - Аргагүй ээ. Чингис хааны өөрийн гараар соёрхсон тэр алтан арсланг Гаваагомпил туслагч зүгээр л май өгөөд өгөхгүй. Үйзэн вангийнханд тэр арслан байгаа цагт, үхэр Монголоосоо үлдэж байгаад ч хамаагүй үхэн үхтлээ Манжтай тэрлэн тэмцэлдэнэ. “Өдрийн сайныг сонгож элч явуулна уу” гэдэг нь энэ санаагаа харуулахыг зорьжээ. Би дэндүү гэнэн хандаж, их хууртлаа хэмээн гүвтнэн дуу нь улам бүдгэрсээр авай. Манж амбаны элчийг хоосон буцаасан Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны, 5 түшмэдийн нэг Гаваагомпил өөхөн дэнгийн гэрэлд ихэд бодлогошрон сууна. Гучин нас дөнгөж хүрч яваа гэхэд хэдийнээ буурь суусан түүний хүрэл хүрэн царай ихэд зовнингуй харагдах агаад таван настай хүү Цэмбэлийгээ үнэгчлэн инээхэд нь муухан мушилзав. Яг л хүүгийнх нь насан дээр байхад эцэг Цэрэн тайж нь түүний өмнө бодын шагайн чинээ цул алтан арсланг тавьж байгаад Авзагабаатар Алтаншагайн түүхийг хүүрнэн өгүүлж, удам угсааг нь мэдүүлж билээ. Эцгийн яриаг эргэн санавал түүний дээд өвөг болох нэрт оточ Хүрмэнтийн хүү Алтаншагай нь Тэмүүжингийн хайртай эрэлхэг цэрэг нь байжээ. 18 насандаа Алтаншагай хүү Авзагабаатар хэмээн алдарших болж, 24 насандаа Түмтийн манлай зоригт баатар хэмээх цолыг зарлигаар хүртээжээ. Харин 25 насандаа Их Монгол улс байгуулагдсаны анхны наадамд 10 даван түрүүлэхэд нь Чингис хаан ихэд баярлан Мянгатын магнай хүчит арслан цолыг олгосон аж. Энэ цолыг олгохдоо Чингис хаан бодын шагайн чинээ цул алтан арсланг түүнд зориулан хийлгэж “Уудам тал нутгаа хүчит арслан мэт, үл ялагдан хамгаалсугай” хэмээн соёрхсон байна. Алтан арслангийн соёрхол хүртсэн тэр жилдээ Авзагабаатар Алтаншагай нэгэн томоохон тулалдаанд зүүн гараа тас цавчуулсан хэдий ч насан өндөр болтлоо мянган эрийн магнайд тулалдсан гэдэг. Түүнийг азай буурал өвгөн болж тэнгэр өөд халихад өсөж төрсөн нутгийнх нь шүтээн болох Яргайт хэмээх асар хэлбэртэй уулын энгэр бэлд нутаглуулжээ. Тэр цагаас хойш тэрхүү Яргайт уулыг Авзага хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэх болсон байна. Хожим нь 16-р зууны эхээр алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн энэ нутгаар явж байгаад нэгэн өвгөнийд бууж саатах үед тэр өвгөн Авзагабаатар Алтаншагайн түүхийг ярьж, өөрийгөө тэр баатар эрийн удмын хүн хэмээн хэлж, алтан арсланг үзүүлжээ. Лигдэн хаан ихэд бэлгэшээн баясаж тэр өвгөний 9 настай ач хүүд нь улиран залгамжлах тайжийн хэргэм хүртээсэн гэдэг. Ийнхүү тэдний удам хөвөрсөөр энэ үеийг хүрсэн бөгөөд үлгэр домог мэт энэ түүхийг Гаваагомпил хар багаасаа сонсож өдийг хүрчээ. Тийм ч учраас тэрбээр энэ үдэш хүү Цэмбэлдээ эл түүхийг ярьж өгсөн юм. Харин түүнд эрт үеийн эцэг дээдсээс нь өвлөж үлдээсэн өнөөх алтан арслан нь байсангүй. Учир нь Манжийн амбан алтан арсланг нь авч Манжийн их хаан Энх-Амгаланд хүргэж авшиг хүртээлгэн буцаалгах нэрээр бүрмөсөн авч хошуу нутгийн ард түмний зориг зүрхийг мохоох гэж буйг гадарласан Гаваагомпил өнөөх алтан арслангаа Авзага хайрханд онголжээ. Ийнхүү элчийг хоосон буцааж бүдүүн зүрх гаргаснаа тэрээр зөв буруу эсэхэд эргэлзэж суугаа нь энэ. Тэрхүү алтан арслан бол нэгэн удмын шүтээн гэхээсээ илүү нэгэн хошуу нутгийн ард түмний үе уламжлан шүтэж ирсэн уул ус, унаган нутгаа хамгаалах сэтгэл санааны асар их хүч, омог зориг болсон юм. Ингэж бодол болон нэлээд суусны эцэст Гаваагомпил туслагч “Аа яадаг юм. Алтан арсланг мөхөн унаж байгаа Манжийн гарт таяг болгож өгснөөс бүдэрч яваа хөлд дэгээ болгон онголсон нь зөв. “Ард олны омгийг авдарт хадгалж тахиснаас, Авзага хайрхандаа онголж тахивал тэдний зориг уул мэт болно. Зөв буруу эсэхийг хожим хойчийн үр сад шүүтүгэй” хэмээн нэгэн мөр сэтгэл шулуудаж, өөрийн

удамдаа гал дуудсан тэрбээр тайван гэгч унтаж эхлэв. Жич: Энэ түүхийг Гаваагомпил туслагчийн том охин Лхамсүрэнтэй гэр бүл болсон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Даваажав өөрийн төрсөн охин Халимагт ярьдаг байжээ. Ттт тттарагатбөодрйхайөбшүхаөдйбохбролсхирөбыосхибрхисөбыросх Уянга сумын нутагт эрт эдүүгээгийн түүх соёлын олон домог түүх байдаг. 1. Шурангын улаан цохио Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км зайд орших Шурангын аманд хар улаан зоосон бичээстэй хэдэн цохио байдаг. Энэ улаан цохио нь байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалт дүрс бичээсийг хадгалан үлдээсэн онцлогтой юм. Судлаачид Хадны улаан зосон зургийг неолитын үед холбогдуулан авч үздэг. Энэ төрлийн зургийн гол илэрхийлэх шинж нь “Х” маягийн хосолсон хоёр зураасан тэмдэг, ганж ба хэд хэдэн эгнээ босоо зураасан дугуй гурвалжин хэлбэрийн тэмдгүүд байдаг. Түүхэн дурсгалт бичээсээс гадна байгалийн сайхан бүрэлдэн цогцлон харагдах хадан тогтцыг ашиглан аялал фестиваль зохион байгуулах боломжтой. 2. Хадан хошууны увшхай Сумын төвөөс хойш 1км зайд Жаргалант уулын бэлд орших эртний хүн чулуу байдаг. Увшхай “Ушь ахай” нь саарал өнгийн боржингоор хийсэн нэгэн хүн баруун гараа цээжний өмнө нугалан хундага барьж, зүүн гараа өвдгөн дээрээ тавьсан байдалтай хүн чулуу юм. Энэ хүн чулууг шашин зан үйлийн өвөрмөц уламжлалаар хүмүүс шүтэж ирсэн. Монгол нутагт оршиж байсан үе үеийн эртний улсууд өөрийн амьдарч байсан газар нутагтаа түүхэн дурсгалт зүйлийг үлдээж ирсэн. Үүний нэг нь хүн чулуунууд юм. Хүн чулуунууд нь цаг хугацаа, тухайн үеийн зан заншлаас үүдэлтэй янз бүр байдаг. Энэ хүн чулууны хийц нь Дорнод монголоор тархсан хүн чулуунуудтай адил хэмээн судлаачид үздэг. Түүхийн сурвалжаас авч үзэхэд хар цагаан хоёр увшхай байсан ба 1662 онд ламын гэгээ цагаан увшхайг Онгийн хүрээнд залж ирсэн түүхтэй. Харин хар увшхайг 1926 онд Оросын нэрт эрдэмтэн П.К.Козлов Улаанбаатар руу явуулсан гэж эх сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Хадан хошууны цагаан увшхай нь сүсэглэн мөргөж шивнэн хэлсэн хүний хүслийг биелүүлдэг хэмээн шүтэж ирсэн.

3. Харуулын шивээ овоо Сумын төвөөс зүүн урагш 2 км зайд Шивээ овоо толгой дээр орших эртний чулуун овоо байдаг. Энэ овоо нь эртний монгол цэргийн харуулын байгууламж байх талтай. Ер нь томоохон хот хүрээ газрын эргэн тойрон дөрвөн зүг найман зовхист өндөрлөг бөгөөд алс тэртээх зайг харах дохио өгөх боломжтой харуул хамгаалалтын байгууламж байдагтай холбоотой юм. Хожим нь монгол оронд буддын шашин дэлгэрч Онгийн хүрээ нь төв халхын шашны томоохон төв болсонтой холбоотойгоор шашны зан үйлд ашиглах болжээ. 4. Онги цогцолбор Сумын төвөөс хойд зүгт 2 км зайд орших Гүнтэн гарамны ойролцоо зүүн тийш байрлах сэнжтэй том ургаа хүрмэн чулуу эргэн тойрон 40 гаруй хиргисүүрийн хамт байдаг. Энэ орчмын газар нь баруун улаан, зүүн улаан, шуранга, гурван голын бэлчир бөгөөд Онги цогцолбор хэмээн хамгаалж ирсэн. Нэг талаас олон сая жилийн өмнөх галт уулын дэлбэрэлтээс цацагдан гарсан хүрмэн чулуу нь Онги голын сав хөндийд үүсгэсэн онцлог байдал, нөгөө талаас тухайн хөндийд амьдарч байсан нүүдэлчдийн зан заншлыг хадгалсан хиргисүүрүүд байна. Эрт үед газрын гүнээс галт уулаар дамжин лав нь гадагш гарч ирж царцахдаа янз бүрийн хэлбэрийн хүрмэн чулуу үүсгэсэн ба нүхэн хэлбэртэй байж болно. Хүрэн чулууны онцлог тархалт нь тухайн хөндийд урсаж буй голын нэрийн үүсэлтэй холбоотой байх нь тодорхой юм. Онги голын домогт энэ тухай өгүүлдэг энэ дурсгал нь улсын хамгаалалтанд байдаг чухал дурсгал юм.

5. Гүзээ чулуу Сумын төвөөс Чандагатай хайрхны ар хормойд Чандагатайн голын савд орших байгалийн боржин чулуу байдаг. Энэ чулуу нь гүзээтэй өрөм мэт хэлбэр онцлогийг нь нутгийн иргэд ажиглаж гүзээ чулуу хэмээн нэрлэж мал сүрэг өсч, сүү цагаан идээ элбэг дэлбэг байхыг бэлгэдэж сүү цагаан идээгээ өргөн шүтэж ирсэн уламжлалтай. Уянга нутгийн түүх соёлын дурсгалт газрууд Сант сумын нутагт орших “Улаан хадны” домог Өн цаг хайрхны уул нь гурван биерүүгээ харсан ах дүү гурван уул юм. Түүхэндээ энэ уул нь нэг хүний биеийг гурав хувааж тавьсан түүхтэй. Үүнд Өн цаг, Адуунцаг, Тарванцаг зэрэг уул байна. Өн цаг хайрхны өвөр “Улаан хадны агуй” толгой хэсэг, “Адаацаг” хайрханд цээжин хэсэг нь “Тэрэм” хайрханд бөгсөн бие нь байдаг гэсэн түүхтэй. Улаан хадны агуй нь дотроо уяатай, дээр үед гамингууд орж ирэхэд манай ард түмэн оргож амь гарч, сайн эрсүүд цугларч нутаг орноо аварч байжээ. Мөн агуйд хүний толгойн дүрстэй чулуун үзмэр байдаг. Үүнийг 1955 онд Өвөрхангай аймгийн музейд байршуулж байгаад 2005 онд сумын засаг даргын орлогч Ойдов, багийн дарга Намгилсүрэн нар нутаг орондоо эргүүлэн авч ирж байсан. Өн цаг хайрхныг зуны эхэн сарын шинийн гурванд тахидаг уламжлал тогтсон байна. Сумын ЕБС Баян-Өндөр сумын нутагт эрт эдүүгээгийн түүх соёлын олон дурсгалт газар байдаг Мандал хайрхны домог

Одоогоос 100 жилийн өмнө баруун, зүүн Мандал хайрхныг баруун, зүүн хараа гэдэг байжээ. Гэтэл зүүн мандал хайрхны ард хоёр айл өвөлжиж байв. Нэг өдөр тэдний 16 настай охин хонь хариулж орой ирээд эцэг, эхдээ ингэж хэлжээ. Эндээс одоохон явахгүй бол болохгүй нь одоохон явъя гэж олон удаа шаарджээ. Гэтэл эцэг, эх нь энэ дэмийрч гээд тоосонгүй. Охин: Та нар явахгүй бол би явлаа гээд мориндоо мордоод зүүн хойшоо явчихлаа. Өглөө нь босоход тэр хот айлынхан бүгд бурхан болсон байлаа. Юунаас болсныг мэдэхгүй, ингээд манай нутгийн нэртэй сайхан гавьж лам Цэвэгмидийн Раднаа гэдэг хүн уул овоог засаж тахин нэрийг өөрчилж Манал болгосон юм гэнэ лээ. Баян хайрхан уулын домог Баян хайрхан хойшоо хараад хэвтэж байгаа заан шинжтэй, түүний хошуу болох хойшоо уруудсан хошууны хоёр цагаан хадан цохио соёо юм. Баруун талынх дээр нь 21 дарь эх чуулдаг болохыг холын хувилгаан лам хэлсэн. Энэ нь монголд хоёр байдаг бөгөөд нэг нь Налайх хотод байдаг гэсэн түүхтэй. Шивээт хайрхны домог Шивээт хайрхныг Лам уул гэж ярьдаг. Эрт дээр үед тухайн уулын орчмоос хулгайд алдагдсан мал амархан олддог. Уулын гаднаас ирсэн мал олддоггүй байсан түүхтэй. Ууланд агуй байдаг ба тэр нь дотроо устай байсан \\ 1980 он хүртэл\\. Тэр усыг сайн эрчүүд ундаалдаг байсан хэмээн настай хүмүүс хуучилдаг. Тус хайрхны өвөрт Монгол Ардын Намын 2 дугаар үүр байгуулагдсан Асарын хүрэн дэл хэмээх газар байдаг.

Баруунбаян-Улаан сумын нутагт орших ИХ БОГД, БАГА БОГД ХАЙРХАН Эрт цагт хоёр хаан байжээ. Нэг хаан нь нэг хүүтэй, нөгөө хаан нь нэг охинтой юмсанжээ. Хоёр хааны хүү нь эрийн цээнд хүрч охин нь үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болон өсчээ. Тэд хайр сэтгэлийн холбоотой болж нэг нэгэндээ сэтгэл алдарчээ. Энэ байдлыг мэдсэн 2 хаан ихэд дургүйцэн тэдний харилцааг үл зөвшөөрөөд барамгүй хоёр биенээс нь холдуулжээ. Энэхүү байдалд гутарч гуньсан хүү Их богд уул болж, охин нь Бага богд болон бие биенээ харан хувирчээ. Их богд уул өөрийгөө Орог нуурт тольдож, Бага богд уул нь Таацын цагаан нуурт өөрийгөө тольдох болжээ. Бага богд уулын тольдон байдаг Таацын цагаан нуур ширгэжээ. Орог нуураас нэгэн үзэсгэлэнт бүсгүй буцаж явахад нутгийн хүн таарч хэрэг зориг юу вэ? Хаанаас хаа хүрч явна вэ гэж асуухад, миний ундаалдаг нуур маань ширгэчхээд би хойд Орог нууртаа мөргөчхөөд буцаж явна гэжээ. Ингээд маргааш өглөө нь гэхэд Таацын цагаан нуур дүүрч хоножээ. Тэрхүү үзэсгэлэнт бүсгүй нь лусын дагина байжээ. Тэрхүү Орог нуур, Таацын цагаан нуур, Шар бүрд зэрэг нь хоорондоо хүйн холбоотой ажгуу. Өшгөг уулын домог Өшгөг уул нь долоон цагаан уулын домогтой. Холбоо цагаан уул, Бөгтөрийн цагаан уул, Дуган цагаан уул, Цахирын цагаан уул, Хярын гашууны өндөр цагаан уул, Хатан цагаан уул, Тормойдоо цагаан уул зэрэг уулс байдаг. Чингис хаан манай нутгийн сайхан охиныг хатан болгож авахыг хүссэн. Тэрхүү бүсгүй нь аав ээждээ хоргодоод Хатан цагаан уулын бэлд суужээ. Тэрхүү уулыг ийнхүү Хатан цагаан уул гэж нэрлэх болжээ. Чингис хаан сэтгэлт бүсгүйдээ хандан наад уул чинь гурван хошууны нутаг харагддаг уул байна. Чи урд талд нь тормойгоод үлддээ гэжээ. Бүсгүй тэндээ үлдээд Тормойдоо цагаан уул болж хувирсан гэдэг. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн шадар туслах Балбартавнан гэдэг хүн байжээ. Тэрээр бүдүүн хатантай нийлж Намнансүрэнг хороох ажиллагаа зохион байгуулж байлаа. Үүнийг сайн ноён хан Т.Намнансүрэн мэдээд түүнийг баривчлах гэтэл оргосон байлаа. Тэрээр оргон зугтааж яваад Цахир ууланд очиж бүгээд тэндээ баригдсан байна. Тэр ууланд гав гинжээ орхижээ түүнээс хойш Цахирын цагаан уул гэх болжээ. Өвган эмгэн хоёр ганц хүүтэй юмсанжээ. Тэр хүү нь хугацаагүй цэргийн албанд татагдан явжээ. Тэгээд аав ээж хоёр нь овоо босгон хүүгээ хүлээж овоогоо эргэсээр байгаад аав нь насан өндөр болж хүүгээ хүлээн зүүн урагш харан бөгтийж насан өөд болсон гэдэг. Энэ цагаас хойш Бөгтөр цагаан уул гэж нэрлэх болжээ. Раш- Ловон овогт Базарын Батсүх

Өв ө р х а н г а й Ар в а й х э э р с у м “А р в а г а р х э э р и й н ” д о мо г Эрт цагт нэгэн айлын гадаа хэсэг аянчид буужээ. Айлын эхнэр гэртээ ороод хар хvндээ хэлж байна. Энэ баруун голын цаад хөвөөн дэх аянчдын гадаа алс нь чи бид хоёрыг баярлуулах нэг адуу байна. Наад талын цэнхэр майханд нэг буурал толгойтой өвгөн байна. Тэр л эзэн нь болов уу аягvй бол 4 гүүнээс доош өгөхгүй гэж үнэрхэх байх даа. Тэр гадаа нь уяатай буй хар даагыг өртөг хайрлахгүй худалдаж аваад ир гэжээ. Хархүү хүүхнийхээ ажигч шинжээч байдлыг мэдэх тул аргагүй үгэнд орж аянчны гадаа очоод үзвэл арчаагүй муу атигар хар даага байна гэнэ. Ингээд хархүү зүүн зүгээс яваа аянчидтай уулзан наймаа хэлэлцэв, “Хар даагыг арван унагатай гүүгээр өгнө” гэж vнэрхжээ. Ийм юм авна гэвэл эцэг эх минь уурлана, авахгvй гэвэл эхнэр маань ундууцна хэмээн эргэлзээд буцан ирэн эхнэртээ хэлвэл “4 гүүний мэдэлгvй амьтан уу чи” хэмээн уурлан өөрийн эцэг эхдээ “энэ хар даагыг vнэ хайрлахгүй авч өгөөч ” гэж гуйсанд малч хичээнгvй авхаалж сэргэлэн охиноо нэг учиртай хэлээ биз гэж санаад хэлсэн дор нь авч өгчээ. Дараа жил нь нөгөө хар шүдлэнгээ наадамд уяж уралдуулсанд түрүүлэн ирж асрын үүдэнд айргаар мялаалган “аравгар хээр” хэмээн цоллуулж ард олонд нэрээ цуурайтуулжээ. Үүнээс хойш долоон хошуу даншиг наадамд тасралтгүй хорь шахам жил түрүүлээд эцэстээ арвагар хээр арга буюу хөгшрөн зөнөжээ. Тэднийх уламжлалт ёсоор хурдан морьдоо уяж сойход нь арвагар хээр нь уяан дээрээ өөрөө ирж зогсоод явдаггvй байжээ. Гэтэл эзэн нь “зөнөг хээр яах нь вэ” гэж хичнээн хөөвч хангинатал янцгааж торомгор хар нvднээсээ нулимс бөмбөрүүлэн байсанд “заяа нь гомдоно хөтлөөд яв ” гэж эхнэр нь хэлжээ. Аравгар хээрийг ногтлон хөтлөөд наадамд очиж их насны морьдын уралдаанд давхиулжээ. Морь уралдан давхихад өвгөн хээр хамгийн түрүүнд явж гэнэ. Гэтэл ноёны нэг морь хойноос нь гүйцэн зөв талд нь зуузай холбож явснаа яг барианд орохын даваанд гэнэт түрүүлэн гарахад түүний сүүлний угийг нь аравгар хээр хазаж аваад дороо үсрэн ойчсон гэдэг. Наадамчдын цуглан ирэхийн сацуу эзэн хүүхэн нүднийхээ нулимсыг мэлмэрүүлэн толгойг нь түшихэд аравгар хээр дахин нэг өндийн янцгаагаад амьсгаагаа хураажээ. Наадамчин олны хүсэлтээр түрүүлсэн морины бай шагналыг аравгар хээр моринд эцсийн удаа олгон эзэн хүүхэнд нь гардуулжээ. Тэр хүүхэн нөхөртэйгээ хоёул аравгар хээр мориныхоо молор эрдэнийг анх удаа наадамд түрүүлсэн шар талын дундах нэгэн толгойн энгэрт аваачин оршуулжээ. Үүнээс хойш уг талыг “Аравгар хээрийн тал” гэх болж нэр нь сунжирч хувирсаар Арвайхээрийн тал гэх болсон гэдэг.

4 ДҮГЭЭР АНГИЙН ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ : ЭРТНИЙ СҮМ ХИЙДИЙН ТҮҮХ ДУРСГАЛ \\ТӨВХӨН ХИЙД\\ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 40 минут ХИЧЭЭЛ ХООРОНДЫН ХОЛБОО: Монгол хэл, Хүн байгаль, Дүрслэх урлаг, НЭР ТОМЬЁО БА ҮГ ХЭЛЛЭГ : Эртний хийд, сүм, сүсэгтэн олон, түүх соёл ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО : Өвөрхангай аймгийнхаа түүх соёлын дурсгалт газар Төвхөн хийдийн тухай судлан байгаль орчноо хайрлах, хамгаалах, бахархах, танин мэдэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ : - Түүх соёлын дурсгалт газрын онцлогийг ялгах - Төвхөн хийдийн түүх, соёлын дурсгалыг таниулах - Түүх соёлын дурсгалт газраа хайрлан хамгаалах талаар уриалга гаргах - Суралцагчдаар Өвөрхангай аймгийнхаа Төвхөн хийдийн үзэсгэлэнг зуруулах, байршил, түүхийн талаар мэдээлэл цуглуулах ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗАХ Нийгмийн хэрэгцээ Хувь хүний хэрэгцээ - Түүх соёлын дурсгалт газрыг судалж, - Түүх соёлын дурсгалт газрыг судлан үнэн бодит хайрлан хамгаалах, түүгээр бахархах, мэдээлэлтэй болох сурталчлах, олонд таниулах - Түүх соёлын дурсгалт газрыг Байгалийн үзэсгэлэнт газартай харьцуулан ялган таних - Тэдгээрийн түүх соёлыг судлах ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АГУУЛГА: Мэдлэг Чадвар Хэрэглээ Төвхөн хийдийн талаар - Түүх соёлын дурсгалт - Түүх соёлын дурсгалт газар, - дэлгэрэнгүй мэдээлэл авах - Шинэ мэдээллээ бусдад газар байгалийн үзэсгэлэнт газрын ялгааг - түгээн дэлгэрүүлэх - Амьдрах болон аялах - Байгалийн үзэсгэлэнт таньдаг болсон байна. сонирхлыг бий болгох Түүх соёлын дурсгалт газар - Төвхөн хийдийн талаар өргөн газруудыг газрын зургаас олж тэмдэглэж чаддаг болох - Төвхөн хийдийн түүх, мэдлэгтэй болсон байна. үүсэл, - Төвхөн хийдийн газарзүйн байршлыг - Төвхөн хийдийн мэддэг болсон байна. газарзүйн байршил ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙ: Шинжлэх ухаанч арга барилд тулгуурлан, түүх соёлыг судлан харилцан ярилцах, мэдээллээ баримт болон зургаар нотлох, тайлбарлан үзүүлэх, загварчлах аргуудыг хэрэглэх ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ТӨЛӨВЛӨЛТ: ШУАБ Төлөвлөлт Асуулт асуух Таамаглал - Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт газруудын тухай сэргээн санах дэвшүүлэх сэдэлжүүлэх асуултуудыг асуух, ярилцах Судлах - Шинэ агуулгыг судлан мэдээлэл хуримтлуулах - Оюуны дүр зураглал хийхэд бэлтгэх Баримт нотолгоо гаргах - Асуулт хариулт ярилцлага өрнүүлэх - Эртний сүм хийдийн талаар мэдээлэл цуглуулах, ярилцах Үр дүнг тайлагнах - Өөрсдийн олж мэдсэн мэдлэгээ бусдадаа танилцуулах, сурталчлах, шинэ мэдээлэл түгээх

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: Өвөрхангай аймгийн газрын зураг, дадлага ажлын хуудас, нэмэлт мэдээллийн үзүүлэн, баримт нотолгоо ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ : ШУАБ СУРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА СУРАГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛ АСУУДАЛ Сэргээн санах асуултыг Өвөрхангай Сурагчид асуултад өмнөх ангийн мэдлэгээ ТААМАГЛАЛ аймгийн үзэсгэлэнт газрын талаар асуух ашиглан хариулах ДЭВШҮҮЛЭХ • Чи хаагуур хаагуур аялаж байсан • Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Цагаан бэ? хайрхан, Найман нуур Сангийн далай гэх • Манай аймгийн хамгийн мэт сонирхолтой, байгалийн тогтоц • Төвхөн хийд, Хархорины Хаадын хөшөө, бүхий хүний гараар бүтээсэн сүм Эрдэнэзуу хийд гэх мэт хийдтэй газруудыг нэрлээрэй • Бат-Өлзий сум, Уянга сум, Хархорин сум Жуулчдын сонирхлыг татдаг өвөрмөц гэх мэт өөрийн аялсан, сонссон мэдлэг газрууд ямар суманд ихэвчлэн байдаг мэдээллээ хуваалцах вэ? сурагчдаас асууж, ярилцаж суралцагчдын орчны ерөнхий Суралцагчид түүх соёлын дурсгалт газар мэдлэгийн хүрээг ажиглан шинээр өгөх болон байгалийн үзэсгэлэнт газруудын мэдээллийг төлөвлөх талаар хэр их мэдлэг мэдээллээ бусадтайгаа хуваалцах ШИНЖЛЭН • Ээлжит хичээлийн нэмэлт Багшийн заавраар хичээлийн агуулгыг СУДЛАХ АЖЛЫГ мэдээллийг ашиглан сурагчдад шинэ судлан өөрсдийн брошюрын бүтээл дээрээ ТӨЛӨВЛӨХ мэдлэг олгох ажиллах • Сурагчдад брошюр хийх материалуудыг тараан өгөх • Шинэ хичээлийн агуулгыг судлан • Шинэ хичээлийн агуулгын дагуу дараагийн даалгаврыг гүйцэтгэх ажиллуулах БАРИМТ • Шинэ хичээлийн агуулгын дагуу дэс Брошюрт ажиллах дараалал : НОТОЛГОО дарааллаар брошурт тэмдэглэгээг • Төвхөн хийдийн байрлалыг тэмдэглэх ГАРГАХ хийлгэх • Төвхөн хийдийн түүх, үүслийн талаар ИЛЭРХИЙЛЭХ • Шинэ хичээлийг ерөнхий агуулгыг баримт нотолгоо цуглуулах судлахдаа сурагчидтай харилцан • Төвхөн хийдийн талаар хууч яриаг ярилцах замаар өгөх судлах • Төвхөн хийдийн агуйнуудын түүх, • Төвхөн хийдйин түүхэн тогтцуудыг тогтцуудын талаар баримт судлах, тайлбарлах нотолгоо, мэдээлэл түгээх Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулсан: ЕБ-ын IV сургуулийн бага ангийн багш: С.Юмчмаа, Д.Бямбадорж, О.Нарангарав, Ж.Отгондолгор Төвхөн хийдийн түүх, мэдээлэл Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойш 40 км зайд Орхоны хөндийд орших, Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. 1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2,600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц хадтай бяцхан


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook