Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Эрээсэн холболт 10-Р АНГИ

Эрээсэн холболт 10-Р АНГИ

Published by dashka du, 2021-02-09 12:33:42

Description: Эрээсэн холболт 10-Р АНГИ

Search

Read the Text Version

САЛДАГ ХОЛБОЛТЫН ТӨРӨЛ ЭРЭЭСЭН ХОЛБОЛТ 122-р сургууль Дизайн технологи Багш; Д.Дашдулам

Хичээлийн зорилго: Эрээсний тусламжтайгаар холбогдох эд ангийн холболтыг судлах,мэдлэгтэй болох. Хичээлийн зорилго: Эрээсэн холболтын тухай Эрээсний төрөл Эрээсний ангилал Эрээсэн холболтын дүрслэл

Эрээсэн холболтын тухай Эрээсний тусламжтайгаар холбогдох эд ангийн холболтыг эрээсэн холболт гэнэ. Энэ холболт нь салах холбоосны төрөлд багтдаг бөгөөд практикт түгээмэл хэрэглэгддэг юм.Машин, техник тоног төхөөрөмжийн эд ангийн 60%-ийг эрээс бүхий эд анги эзэлдэг.Эрээсэн холболтод боолт, шураг, шпильк, эрэг, даравч, түгжээ зэрэг эд ангиуд багтдаг.Энэ холбоосонд холбогч элемент нь эрээс байх бөгөөд энэ нь эргэлтийн цилиндр болон конус гадаргууд зорогдсон шурган шугаман гадаргуу болно.Энэ төрлийн холбоос нь техникийн олон шаардлагыг ханасан шинжээрээ үзэг харандаанаас эхлээд амьдралын бүхий л салбарт өргөн хэрэглэгдэж байна.Эрээсийг холбоосны деталиудад зорж хэрэглэхээс гадна холбогдож байгаа деталиудад өөрт нь гаргаж холбох өвөрмөц боломжтой юм.

Эрээсний төрөл Аж үйлдвэр хөгжсөн орнуудад 3 төрлийн эрээсийг өргөн хэрэглэж байна  Орос,Франц болон Зүүн Европын орнуудад оройн өнцөг нь 60° байх гурвалжин огтлол бүхий метрийн эрээс  Англи,Канад,АНУ зэрэг улсад оройг өнцөг нь 55° байх гурвалжин огтлол бүрий Дюймээс эрээс  АНУ-д Дюймээс гадна Селлеррсийн эрээсийг өргөн хэрэглэдэг.

Эрээсний ангилал Эрээсийг гадаад дотоод гэж ангилална. § Гадаад эрээс нь цилиндр ба конусын гадаргууд § Дотоод эрээс нь цилиндр ба конус нүхний дотоод гадаргууд тус тус зорогдсон байдаг байна.Мөн дээр дурдсанаас гадна эрээсний Хөндлөн огтлол нь адил хажуут трапец,дөрвөлжин,адил хажуут бус трапец,хагас дугуй байх ба эдгээр эрээсүүд нь тус тусдаа тодорхой зориулалтаар хэрэглэгдэнэ. /зураг 3,1а,б,в,г,д,е/

Эрээсний шүдний хөндлөн огтлолын дүрс түүнийг дүрслэл дээр хэрхэн тэмдэглэх дараалал журмыг хүснэгт 1-ээр үзүүлэв.

Эрээсэн холболтын дүрслэл Эндээс үзвэл эрээс нь хэмжээ жижиг,олон дахин давтагддаг,нарийн хэмжээтэй элемент тул түүнийг зурж дүрслэхэд төвөгтэй байх нь харагдаж байна. Иймд стандартаар гадаргууд зорогдсон эрээсний шүдний /хөндлөн огтлол/оройн цэгүүдийг дайрсан шугамыг үргэлжилсэн нарийн зураасаар /зураг 3,2а,б/

Гадаад дотоод янз бүрийн эрээсийг хэрхэн дүрслэхийг /зураг3,3 а,б,в,г,д,е/ дээр үзүүлэв.

Харин эрээсний төрөл хэмжээ болон бусад параметр үзүүлэлтийг хүснэгт 1-д үзүүлснээр бичиж тэмдэглэнэ.Дээр дурдсан Метрийн,Дюймийн трапец огтлол бүхий эрээснүүдийг стандартын гэх бөгөөд эдгээрийг тусгай хэмжээ,номер бүхий багажаар зорно.Иймд тэдгээрийн хэлбэр хэмжээ бусад үзүүлэлтийг тэмдэглэгээгээр үзүүлэх боломжтой юм. Үүнээс гадна эрээсэнд алхам,олорлт,чиглэл зэрэг үзүүлэлт байх бөгөөд мөн эдгээрийг ч тэмдэглэгээгээр үзүүлэх боломжтой.хүснэгт1-ээс харах хэрэгтэй.Эрээсний алхам нь зэрэгцээ хоёр шүдний ижил элементийн хоорондох зай /Р/ бөгөөд тодорхой хэмжээ бүхий эрээсэн дээр хэд хэдэн янзын алхам /стандартын хэмжээтэй байх/ боловч зөвхөн их/ крупный/,бага /мелький/гэж нэрлэнэ.Их алхамыг дээр тэмдэглэхгүй байж болно.Харин бага алхамыг заавал тэмдэглэнэ./М20x1/

Эрээсний төрлийг үзүүлэх дүрслэл Эрээс нь аль чиглэлд эргэж чангарч сулардгаас хамаарч зөв ба буруу гэж хуваагдах ба буруу эрээсийг /LH/ үсгээр ялгаж тэмдэглэнэ.Ингээд деталийн эрээсний хэлбэр бусад үзүүлэлтийг зураг дээр бичиж тэмдэглэн дарааллыг авч үзвэл. Эрээсний төрлийг үзүүлэх үсгэн тэмдэглэгээ M.Tr.G.S гэх мэт Эрээсний гадаад диаметр,Гадаад эрээсний хувьд шүдний оройн тойрог,дотоод эрээсний хувьд шүдний угийн тойрог /М20/ Алхам-Р,оролтын тоо зэргийг тэмдэглэх М20x1/эсвэл 2 оролттой нөхцөлд М20X2(1) гэх мэт. Нарийвчлалын анги буюу хүлцлийн талбай,Энэ нь деталийн холболтын шаардлага зориулалтаас хамаарна,М20X1-6g гэх мэт. Чангарах чиглэл LH-бичих эсэх. Хэрэв буруу эрээс бол M20x1-6g LH гэж бичнэ.

Янз бүрийн эрээсийг зураг дээр тэмдэглэсэн жишээг /зураг3,4 а,б,в,г,д,е /дээр үзүүлэв.

Эрээсийг зорох гадаргуу болон нүхэнд заавал урьдчилан фаскийг гаргах ба энэ нь осол аюулаас хамгаалахаас гадна угсралтын үед технологийн зориулалттай элемент болно.Тухайлбал:Эрээс зорох гадаргуу дээр гаргах фаскийн хэмжээг эрээсний алхамаас хамааруулан тооцох хүснэгтийг эрээсний алхамаас хамааруулан тооцох хүснэгтийг үзүүлэв.Мөн фаскийн хэмжээг шилбэний /голын/диаметрээс хамааруулж авч болно. Дотоод эрээсийг зорохын өмнө d ı =0,85d /d –эрээсний гадаад диаметр /-диаметр бүхий нүхийг өрөмдөх ба нүхний төгсгөлд үүсэх фаск буюу өнцөг нь 120° байна.Учир нь өрөмний зорох өнцөг 120° байдаг. Эрээсний бусад элементийн хэмжээ хамаарлыг холбоосны деталиуд дээр тавьсан хэмжээ харьцаагаар илэрхийлнэ.

Эрээстэй холболтын деталиудыг ашиглан холбох аргыг дотор нь Боолтон холбоос(боолт,шайб,гайк) Зураг 3,5

Шпилькинхолбоос Винтэн холбоос (шпильк,шайб,гайк) зураг 3,6 (Винь,шайб) зураг 3,7

Шурган холбоос (энэ нь ихэнхдээ модон болон металл бус материалыг холбоход хэрэглэгдэнэ) зураг 3,8 гэж тус тус ангилана.

Боолтон холбоосыг ойролцоо зузаантай деталиудыг холбоход хэрэглэнэ. Энэ холбоосны боолт,шайб,гайк /зураг3,9/ зэрэг деталиудын элементүүдийн бүх хэмжээнүүд нь боолтны шилбэнд зорсон эрээсний гадаад диаметрээс хамаарах томьёонуудаар илэрхийлэгддэг байна. Энэ томьёо тэмдэглэгээг инженер болох хүн болон зураг төслийг зурах гүйцэтгэгч нь цээжээр мэдэж байх ёстой байдаг байна.

Гэрийн даалгавар:Сурах бичгийн 47-55 хуудсыг сайтар судлан 45-р хуудасны хүснэгт 1-ын вариантаас сонгон боолтон холболтын /зураг 3,10 /-ыг томьёонд орлуулан зурна. Зураг 3,10


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook