Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore малч-ухаан

малч-ухаан

Published by gtumur95, 2023-04-18 06:27:34

Description: малч-ухаан

Search

Read the Text Version

Бичих даалгавар “Өгөөмөр зан” эхэд монгол хүний зочломтгой зан, ажилч хичээнгүй байдлыг өгүүлжээ. Уг эхийн бичлэгийн арга барилыг дуурайн “Малч ухаан” сэдвээр 100-120 үгтэй эх зохион бичээрэй. Эхлэл хэсэгт: Монгол хүний малаа маллах, малч зангийн талаар товч бичих /20-30 үг/ Гол хэсэгт: Малаа өсгөх, хайрлах ухааныг эзэмшсэн ажилсаг ард түмэн гэсэн санааг өөрт болон бусдад тохиолдсон жишээ баримтаар дэлгэрүүлж бичих /60-70 үг/ Төгсгөл хэсэгт: Эхлэл болон гол хэсгийн мэдээлэл дээр тулгуурлан, найз нартаа хандаж, ажилсаг хичээнгүй байх хэрэгтэйг уриалан бичих /20-30 үг/ Дуурайн бичих эх Малч ухаан Мал дагавал ам тосдоно гэдэг Монгол хүний малаа маллах ухаан агуу.Мал маллах арга ухааныг малчин хүн л сайн мэддэг. Мал маллах, үс ноос, сүү саалийг авах, эдэлж хэрэглэх, тэнхрүүлж таргалуулах, өсгөж үржүүлэх, ашиг шим, өгөөжийг нь хүртэх,бэлчээр усыг нь тааруулах гээд хамгийн чухал ажил байдаг Малчин ардын хоорондын мэндчилгээ нь ч мөн адил малтайгаа холбоотой байдаг. Та тарган тавтай хаваржиж байна уу, сүрэг мал тарган онд оров уу, нутаг хуучиндаа юу, танай үүгээр сайхан хавар болж байна уу, цас зуд гайгүй юу гэж асууж мэндчилнэ. Үнэхээр л Монголчуудын амьдрал малтайгаа холбоотой.Нүүдэлчин ард түмэн билээ. Малыг хэвтрээс нь эхлээд зөөлхөн босгох, аядуу зөөлхөн эргүүлэх,орилж хашгирахгүй, машин мотоциклиор туухгүй бэлчээр усанд нь хүргэж байвал мал өсөөд л, таргалаад л байдаг юм даа гэж өвөө минь бидэнд сургадаг. Өвөө маань уламжлалт мал маллах арга ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёл зан заншлаа хэвээр нь авч үлдэхийн төлөө сэтгэлээ чилээж явдаг манай ахмад буурлуудын нэг юм. Монгол ёс өв уламжлалаа дээдэлж ,мал маллах арга ухаанд суралцахыг найздаа уриалж байна.

Малч ухаан Мал дагавал ам тосдоно гэдэг Монгол хүний малаа маллах ухаан агуу.Мал маллах арга ухааныг малчин хүн л сайн мэддэг. Мал маллах, үс ноос, сүү саалийг авах, эдэлж хэрэглэх, тэнхрүүлж таргалуулах, өсгөж үржүүлэх, ашиг шим, өгөөжийг нь хүртэх,бэлчээр усыг нь тааруулах гээд хамгийн чухал ажил байдаг Малчин ардын хоорондын мэндчилгээ нь ч мөн адил малтайгаа холбоотой байдаг. Та тарган тавтай хаваржиж байна уу, сүрэг мал тарган онд оров уу, нутаг хуучиндаа юу, танай үүгээр сайхан хавар болж байна уу, цас зуд гайгүй юу гэж асууж мэндчилнэ. Үнэхээр л Монголчуудын амьдрал малтайгаа холбоотой.Нүүдэлчин ард түмэн билээ. Малыг хэвтрээс нь эхлээд зөөлхөн босгох, аядуу зөөлхөн эргүүлэх,орилж хашгирахгүй, машин мотоциклиор туухгүй бэлчээр усанд нь хүргэж байвал мал өсөөд л, таргалаад л байдаг юм даа гэж өвөө минь бидэнд сургадаг. Өвөө маань уламжлалт мал маллах арга ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёл зан заншлаа хэвээр нь авч үлдэхийн төлөө сэтгэлээ чилээж явдаг манай ахмад буурлуудын нэг юм. Монгол ёс өв уламжлалаа дээдэлж ,мал маллах арга ухаанд суралцахыг найздаа уриалж байна.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook