Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 9р-анги-Унших-Бичих-чадвар-даалгавар-1

9р-анги-Унших-Бичих-чадвар-даалгавар-1

Published by Батчимэг О., 2021-04-21 05:38:15

Description: 9р-анги-Унших-Бичих-чадвар-даалгавар-1

Search

Read the Text Version

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Уншаад ойлгох даалгавар ... Тухайн зохиолчийн хэл найруулга, зохиолыг нь аль нэгэн гол мөрөн урсахуйтай , булаг шандын усан ундарга оргилохуйтай зүйрлэн ярьж ч болмоор санагдана. Тухайлбал: Монгол улсын анхны ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн зохиол бүтээлийн хэл найруулга нь бүхэлдээ илүү дутуугүй , нэг л зохистой энгүүн, ойлгомжтой, даамай сайхан, ардын амьд ярианы хэлээр , үлэмж баялаг үгийн сантай, өгүүлбэр нь уран найруулгатай бичигдсэн , зүйрлэвээс усан болрын өнгөтэй урт сайхан Хэрлэн гол алсыг зорин намуухан мяралзан байгаа шиг бас үе үехэн уран сайхан хээ мэтгээд л олон салаа салбар нь мөнгөн сарны туяанд дөрвөн зүг найман зовхист сацран байх шиг... тансаг найруулгыг илтгэнэ. Тэгвэл, Бямбын Ринчен гуайн зохиолуудын үг өгүүлбэр , эхийн найруулгыг “ Өргөн сэлэнгэ” –ийн урсгалтай зүйрлэж болмоор. Хилийг дамнан, холыг зорьсон даацтай гэмээр , гэхдээ ч бас энд тэндээ ээдрээ мушгиатай , урт урт өгүүлбэрүүд хөврөөд л, бас хаяа тасалдан , хэлбэр ба утга нь далдарч, шургаад л, тэгсэнээ ил гарч дэлгэрэн, уянгын халил бүхий жавхлант сайхан найруулгыг илтгэдэг гэмээр. Харин эрдэмтэн – зохиолч Л.Түдэв гуайн хүүрнэл зохиолууд хийгээд уран нийтлэл, эсээнүүдийнх нь хэл найруулгаас ажваас “ үгэн бороо” шаагин шуугин байснаа “ үгэн мөндөр” болж хувиран бөмбөгдөөд л, нэг л үлэмж олон хувилбартай, гол мөрнөөр бол хэдэн нүүдэл, хэдэн суудлын газрыг туулсан ч ажрамгүй , амсхийж зогсохын зав чөлөөгүй эрчимтэй эрхэмсэг бөгөөд хааяахан “Уулын үер” –ийн ширүүхэн урсгал болон хувирч, хүн нийгмийн хамаг муу муухайг уудлан илрүүлж, хаман хамсаар ариусган арилж одох шиг ... ( Б.Пүрэв- Очир ) 1. Зохиогч дээрх эхэд юуг голлон тайлбарласан бэ? Зөв хариултыг сонгож дугуйл. (2 оноо) А. Уран бүтээлчийн амьдралын онцлогийг Б. Уран бүтээлийн хэл найруулгын онцлогийг В. Уран бүтээлчдийн өөр өөр цаг үед бүтээлээ туурвиж байсныг 2. Эхийг дүрслэн тайлбарлаж бичсэн гэдгийг батлах гурван жишээг эхээс ялган бичнэ үү.(3 оноо) ..................................................................................................................................................................... ....................................................................................................................................................................... ....................................................................................................................................................................... 3. Эхэд дараах үгсийг тус бүр ямар утга илэрхийлэх зохиолгоор сонгосон бэ? Үг бүрийн онцлог шинжийг эхээс олж бичээрэй.(3 оноо) Хэрлэн гол.................................................................................................................................................. Өргөн Сэлэнгэ............................................................................................................................................ Уулын үер................................................................................................................................................... 4. Зохиогч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Л.Түдэвийг хэрхэн дүгнэсэн бэ? Дүгнэж хэлсэн үг, өгүүлбэрийг олж бичнэ үү. (3 оноо) Ц.Дамдинсүрэн.......................................................................................................................................... Б. Ринчен.................................................................................................................................................... Л.Түдэв....................................................................................................................................................... 5. Энэ гурван зохиолчийг ялгахын тулд ашигласан холбоос үгийг олж бичнэ үү. (2 оноо)

.................................................................................................................................................................... .................................................................................................................................................................... 6. Дээрх эхээс уран дүрслэл 2 ийг олж бичээрэй. (2 оноо) .................................................................................................................................................................. .................................................................................................................................................................. 7. Дээрх эхээс зөв бичгийн дүрмийн алдаатай 2 үгийг олж бичнэ үү. (2 оноо) ................................................................................................................................................................... 8. Зөв хувилбарыг сонгоно уу. А. Цагираг Б. Цагирга В. Цагарги Г. Цагариг 9. Доорх үйл үгэнд дараах 6 нөхцөлийг зөв залган бичээрэй. (3 оноо) 10. Дараах өгүүлбэрийн цэгийн оронд тохирох нөхцөлийг олж, нөхөөрэй. 11. Эхийг кирилл бичигт буулгаарай. (5 оноо)

ХОЁРДУГААР ХЭСЭГ : Бичих чадварыг шалгах даалгавар (20оноо) “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэлцийн гол санааг үйл явдлаар дэлгэрүүлэн жишээ баримтаар баяжуулан тайлбарлан бичээрэй. 200- 250 үг А.“ ... Буудсан сумыг буцаагаад хонгионд хийж болдоггүй шиг хэлчихсэн үгийг буцаан залгиж болдоггүй. Бодолгүй хэлчихсэн болчимгүй үгээ өнгөрсөн хойноо ч болов алдаа оноог нь тунгаан дэнсэлж, амны алдаагаа ахин дахин давтахгүй байхыг хичээ. Амаа хичээхгүй бол гай тарина, галаа хичээхгүй бол гамшиг тарина гэсэн санаагаар бичнэ ” Б. Яагаад “ам алдвал барьж болдоггүй агт алдвал барьж болдгийн “учрыг өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил дээр сууриллан учир шалтгаан, ёс зүйн үүднээс өөрийн үгээр тайлбарлан “ хэлсэн хийсэндээ эзэн болох” гэсэн санаагаар баяжуулан бичээрэй.

Эрээнцавд цас орох сайхан ( дурсамж) Цас орчихоор манай сум улам л алс, улам л буйдраад, хорвоо ертөнц манай сумыг мартчихсан мэт болчихдогсон. Хөдөө гадаанаас ирж буцах хүн зоны хөл татраад, угийн анир гүмхэн сум маань дээс тасрахдаа нарийнаараа гэгчээр энэ л илэм жилэм, нам гүмд живэн живсээр алга болчих юм шиг надад санагддаг байлаа. Чингэвч манай сумын хүмүүс нүүдэл суудал, тариа ногоо, хичээл орох тарах гэж үймж сэтгэл хоёрдох юмгүй айвуу тайвуухан байдагсан. Хүнс хүч, түлээ түлшээ дөхүүлээд авчихна, тэгээд л “хай” гэх ханиадгүй өвлийг давна даа. Харин ч бүр мөнх амьдрал эхлэчихсэн гэлтэй юунд ч яарахгүй, адгахгүй худгаас ус авах гэж ирсэн хүмүүс эгчтэй хошуу холбоод суучихна. 1 Хэсэг байтал хүү нь ч юм уу эсвээс ач зээ нь ч юм уу “та яачихав” гэсээр араас нь орж ирснээ өнөө хоёрын ам руу ороод бас манайд өнжинө. Тэгж байтал “та хоёр чинь яачихваа” гэсээр бас нэг нь ороод ирнэ. Ингээд бараг нэг айл ам бүлээрээ манайд өнжинө. Зарим өдөр шинэ дээл эсгэж зарим өдөр тариа хуурч, тээрэмдэж өнгөрнө. Дандаа л ийм халуун дулаан, айл хотлоороо цугтаа өдрүүд өвөл болохоор ирнэ. Хаа очиж даараагүй, ганцаардаагүй, цаг мөчүүдээ өвлөөс л авсан шигээ. 2006 он. Би тав дугаар ангийн сурагч болсон жилийн бас л нэг ийм өвөлсөн. Дүү маань “Цодгор хүү” шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд явахаар болж манайхан тэрүүхэндээ л хөөрхөн хөл хөгсөөн болов. Дулаахан, найдвартай унаа машин, дагуулж явах хүн хэн билээ, хэн тосож авах билээ. Хэд хонох, хэдэн төгрөгтэй явуулах гээд л юу эс мундах вэ дээ. Би ч яахав дүүд жаахан цагаахан атаархангуй. Тухайн үед бид хоёр хоёулаа л шатар, даамын дугуйланд явдаг авч гавиагүй нь би юмдаг. Дүү ингэж надаас урьтаж улсын аваргад оролцохоор Улаанбатар хотыг зорьж хожмын олон амжилтынх нь зам мөр нээгдэж байхад миний дотор мундаг шатарчин, даамчин болох мөрөөдөлийн цучил унтарч байв. Би дүүд надад Р. Чойномын “Сүмтэй будрын чулуу” гэдэг ном заавал олж ирээрэй гэж заналтай захисан юм. Дүү явлаа, нутгийн танил жолоочийн фургон машинд, авга ахын хадам талын нэг хүн бараадуулаад л нэг дүгээр ангийн 7 настанаа манайхан явууллаа. 10-аад хоногийн дараа, амжилттай оролцоод буцаад ирлээ. Сумаар нэг хөөр хөгжөөн, яриа хөөрөө тэр хавьд ер намайг тоож байгаа хүн \"ширхэг\" ч алга. Шарандаа нөгөө номоо л хамгийн түрүүн нэхдэг юм байгаа биз дээ. Яг л олж ирж харагдаа ч. Хотын хамаг л номын дэлгүүрээр хэссэн, хэсээд хэсээд олоогүй л гэнэ. Түүгээр далимдуулж жаахан нүүр авах гэтэл харин ч уурлуулах янзтай болохоор л болчихсон. (Одоогоор бол “шантаач” хийж байгаа юм даг уу даа). Яаж уйлж майлж дээлээ урж дээдсээ хараавч намайг наашаа гэх мангас ч алга. “ За тэгж байгаад олдох л байлгүй” гэсэн үгээр халхласхийгээд өнгөрөөцгөөнө. Харин “тэр номыг чинь олсонгүй ээ” гээд өөр нэг ном авч явуулсан нь Д. Нямсүрэн гэж хүний “Аглагхан талаасаа” нэртэй авсаархан цэнхэр гадартай ном байв. Жаахан эргүүлж тойруулж харлаа, ойлгох юм ер нь алгаа. “Шувуу ч гэх шиг, өвс ч гэх шиг, бүсгүй хүн ч гэх шиг, Амитаба ч гэх шиг” юун миний нөгөө автаж явсан Р. Чойномын “Азийн бардамнал” “Монгол” найраглалуудын энтэй гоё сайхан юм алга. Тэгэсхийгээд тэр ном мартагдсан. Хоёр жил өнгөрлөө. Хоёр жилийн хугацаанд сумынхаа номын санд үнэнхүү суулаа даа. Уг нь би байхгүй бол номын санч эгч цоожлоод гараад явчихмаар байдаг. Тэгтэл би гэж нэг бээвийсэн юм хүрч ирээд байгаад байхаар баахан цухал төрдөг байсан уу? яасан “миний дүү ямар ном авах гэж байна, тэрийгээ аваад явчих” гэдэг байв. Би гэдэг хүн чинь нэг л их гэрээр ном авсан амьтан боллоо шүү. Тэгж байтал бас л нэг өвөл өнөөх “Аглагхан талаасаа” чинь амбаараас гараад ирлээ. Аваад эргүүлтэл салахын аргагүй , сайхан шүлгүүд байв. Ийнхүү би долоо дугаар ангидаа анх Данзангийн Нямсүрэн гэдэг найрагчийг өөртөө нээсэн юм даа. Түүний шүлгүүд холхи хөдөөгийн, хорин дөрвөн цагийн тог ч үгүй сумын, дунд сургуулийн хүүгийн сэтгэл зүрхэнд тодоос тод туссан гэрэл байв.

1. Тодруулсан хэсгийн нэгд амар амгалан гэсэн санааг илтгэсэн холбоо үг, хэллэг 4- ийг олж бичнэ үү. ( 4 оноо) ......................................................................................................................................................................... ......................................................................................................................................................................... 2. Сумынхан нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр ханддаг гэдгийг ямар баримтаар батлах вэ?(2 оноо) ......................................................................................................................................................................... ......................................................................................................................................................................... 3. Тодруулсан хэсгийн нэгээс 3 хэлцийг олж тайлбарлана уу . (3 оноо) .......................................................................................................................................................................... .......................................................................................................................................................................... .......................................................................................................................................................................... 4. “Би” баатрын анх шүлэг яруу найраг, номонд дуртай болсон шалтгаан юу байсан бэ? (1 оноо) .......................................................................................................................................................................... 5. Эхэд хэдэн өвлийн үйл явдлыг өгүүлж байна вэ? (1 оноо) .......................................................................................................................................................................... 6. “ Би “ баатрыг зохиолч болоход ямар зүйлс нөлөөлснийг өөрийн үгээр 30-40 үгэнд багтаан дүгнэн бичнэ үү? (4 оноо) ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ 7. Дараах 2 хэсэг үгсийг уншиж утга ялган зөв холбоо үг үүсгэж бичээрэй. (3 оноо) А хэсэгт тохирох үгийг Б хэсгээс сонгоно уу? А. Б. 8. Дараах үгэнд дагаврыг зөв залган бичээрэй. (3 оноо) -л -р -рхай 9. Эхийг кирилл бичигт хөрвүүлэн бичээрэй. (5 оноо)


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook