ГАРЫН АВЛАГА Үйл ажиллагаа 1 Зурган картын дагуу асуулт тавьж ярилцана. - Зурагт үзэх дуртай юу? Яагаад дуртай вэ? - Юуны тухай үзэх дуртай вэ? - Хэзээ зурагт үздэг вэ? - Хэнтэй зурагт үздэг вэ? - Ээж аав нь зурагт үзэж дуусгаарай одоо болохгүй, болсон гэж хэлдэг үү? Ээж аавынхаа үгэнд ордог уу? - Яагаад зурагт удаан үзэж болохгүй вэ? - Зурагтаас хол сууж үздэг үү? Ойр сууж үздэг үү? Ойр гэдгийг юу гэж ойлгох вэ? /Зурагтыг тохирсон зайнаас үзэх хэрэгтэй. Хүүхдүүдээ зурагтын урд хажуу тийшээ харж зогсоорой. Гараа алдлаад хажуу тийш зурагтаас холдож 2 алхаад зогсоорой. Энэ бол зурагт үзэх зай юм. Үүнээс ойр ба хол нь эрүүл мэндэд хортой./ Хүүхдүүд багаараа зургийг эвлүүлнэ. Зургаа эвлүүлсний дараа сайтар ажиглахыг хүүхдүүдээс хүснэ. Багш баг бүрд очиж зургийг тайлбарлан хамтран ярилцана. Үйл ажиллагаа 2 Зурагт үзэх дүрмээ зохиож ярилцана. - Ойроос үзэхгүй. Холоос нь үзнэ. - Удаан үзэхгүй. Богино хугацаанд үзнэ. - Ээж аавынхаа боллоо гэсэн үед болино. - Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг л үзнэ. Хамтарч зурагт үзэх дүрмээ батална. 6. ЗӨВ БА БУРУУ. (Зөв- √, буруу- X) Бүлэг: Ахлах Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Зохион байгуулалтын хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Компьютер, ухаалаг утас, зурагтын зөв хэрэглээг мэдэх • Зөв буруу үйлийг ялгах Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах Хэрэглэгдэхүүн: А4 хэмжээтэй тараах материал, эсгий бал хүүхдийн тоогоор Дасгалын карт (5.6. 1-16) 100
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 1 Хүүхдүүд тараах материал дээрх зургуудыг ажиглаад (Зөв- √, буруу- X) тэмдгийн зураг бүр дээр зурна. Дараа нь зөв үйлдэл хийж байгаа зургуудыг ногоон өнгөөр холбоно. Харин буруу үйлдэл хийж байгаа зургуудыг хар өнгөөр холбож зурна. Багш хүүхэд бүртэй ярилцана. Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд тараах материал дээрх зургуудаас зөв, буруу тэмдэгтэй зураг хэд байгааг тоолж ярилцана. 101
ГАРЫН АВЛАГА 7.ЗҮГГҮЙ ЗУЛАА Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Ухаалаг утсыг зөв зохистой хэрэглэх • Амласан амлалтдаа хүрэх Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах Хэрэглэгдэхүүн: “Зүггүй Зулаа” зохиолын үйл явдлыг харуулсан зураг А4 -3 ш Дасгалын карт (5.7. 1-3) Үйл ажиллагаа 1 “Зүггүй Зулаа” эхийг уншиж өгнө. Зулаа их сэргэлэн хөөрхөн охин л доо. Аав нь Оюунаа эгчийнх нь 15 насны төрсөн өдрөөр тэр гоё утсыг авч өгчээ. Зулаа эгчээсээ утсыг нь үзээд өгье гэж гуйжээ. Эгч нь: “За үз дээ харин удаан үзэж болохгүй шүү чамд хортой” гэж хэлээд гоё утсаа өгөхдөө амлалт авч гар барилаа. Зулаа хааяа аав ээжийнхээ утсыг гуйж үздэг болохоор маш амархан дуртай тоглоомоо олж аваад тоглож гарлаа. Энэ үед Оюунаа эгч нь ангийнхаа найзтай уулзах гээд гараад явчихлаа. Зулаа ганцаараа өрөөндөө хэчнээн цаг өнгөрснийг мэдсэнгүй. Хоёр нүд, толгой нь өвдөөд утасны дэлгэц хар болоод ирлээ шүү. Яг энэ үед ээж нь орж ирээд “Зулаа чи эгчийнхээ утсыг ийм удаан тоглочихсон юм уу, болохгүй шүү дээ “гээд утсыг хураалаа. Оюунаа эгч нь ирээд Зулаа чи яагаад амлалтандаа хүрсэнгүй вэ? Би чамд их гомдож байна дахиад утсаа өгөхгүй гэжээ. Зулаа эгчдээ амласанаа биелүүлж чадаагүйдээ их гэмшлээ. Дараа удаа заавал эгчийнхээ үгэнд орно гэж амлалаа. - Дээрх эхэд хэн хэн гарсан бэ? - Зулаа эгчдээ ямар амлалт өгсөн бэ? - Амлалт гэж юу вэ? - Хүүхдүүд ээ Зулаагийн толгой яагаад өвдсөн бэ? - Ээж нь Зулаад юу гэж хэлсэн бэ? - Чи утсаар тоглодог уу? - Утсаар удаан тоглож яагаад болохгүй вэ? (Нүдээ цавчлах, хамраа гудчих, мөрөө хавчих зэрэг илүү хөдөлгөөн хийнэ.) - Зулаа эндээс ямар сургамж авсан бэ? Үйл ажиллагаа 2 Эхийн дагуу зураг зураад аав ээжтэйгээ ярилцаарай. 102
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 8.УТАСНЫ ХОР УРШИГ Бүлэг: Ахлах Сургалтын чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр, ганцаар) Зорилго: • Шоог орхиж нэрлэх • Сонгосон зургаа тайлбарлан бүтэн өгүүлбэрээр ярих Сургалтын арга: Ярианы арга, Тоглоомын арга, Үзүүлэн таниулах арга Хэрэглэгдэхүүн: 1-6 хүртэлх тоотой зурагт үзүүлэн Дасгалын карт (5.8.1-6), шоо Үйл ажиллагаа 1 “Утасны хор уршиг” тоглоомыг хэрхэн яаж тоглох аргыг зааж өгнө. Хүүхдүүдийг тойргоор зогсоогоод зурагт үзүүлэн үзүүлж зургаа доош харуулан тойргоор тавина. Үүнд: 1- нүд өвдсөн зураг, 2- таталт өгч байгаа зураг, 3- ууртай хүүхдийн зураг, 4- сульдаа ядарсан хүүхдийн зураг, 5- Нүдний хараа муудсан зураг, 6- баяр баясгалантай хүүхдийн зураг гэх мэт хүүхдүүдийн өмнө тойргоор байрлуулна. Зураг бүр дээрээ цифртэй байна. Нэг хүүхэд тойргийн голд гарч ирээд шоо хаяна. Шооны буусан нүдний тоотой ижил тоотой зургийг авч ямар зураг болохыг бүтэн өгүүлбэрээр тайлбарлан ярина. ЯАГААД? гэсэн асуултад хариулна. Энэ мэтээр 6 хүүхэд шоогоо хаяж тоглоно. 3 удаа тойргоор тоглоод 1 хүүхэд нь 3 удаа баяр баясгалантай хүүхдийн зураг дээр зогссон хүүхэд тоглоомын ялагч болно. Бусад хүүхдүүд нь тоглоомыг орхиж суудалдаа сууна. 103
ГАРЫН АВЛАГА 9.АЮУЛТАЙ УТАС Бүлэг: Бэлтгэл Сургалтын чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Гар утасны эерэг болон сөрөг нөлөөг мэдэх • Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх • Үг дамжуулан тоглох дүрмийн дагуу тоглох Сургалтын арга: - Харилцан ярианы арга - Тайлбарлан таниулах арга - Тоглоомын арга - Ажиглалтын арга - Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Ундааны сав 1 ширхэг, гар утасны эерэг, сөрөг нөлөөг харуулсан зурган карт дасгалын карт (5.9.1-12), бичлэг Үйл ажиллагаа 1 Багш хүүхдүүдэд зурагт картуудыг ажиглах даалгавар өгнө. - Зураг дээр ямар үйл явдал байна вэ? - Гар утас хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? - Гар утас ямар ач холбогдолтой вэ? гэсэн асуултыг тавьж ярилцана. Зурган картууд: - Илүүдэл жинтэй болсон. - Толгой нь өвддөг болсон. - Ууртай уцаартай болсон. - Мартамхай болсон. - Хараа нь муудсан - Банкны гүйлгээ хийж байгаа - Сэрүүлэг тавих - Захидал бичих - Зураг авч байгаа - Хичээл үзэж байгаа - Дуу сонсож, -бүжиглэж байгаа зурган картыг тоглоомдоо ашиглана. Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд тойрог болон газар сууна. Багш хүүхдүүдийн голд нь сууж гар утсаа ундааны саванд хийж хүүхдүүдээс асуулт асууна. 104
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Энэ юу вэ? Юу юунд хэрэглэдэг вэ? Ярилцана Багш тоглоомын дүрмийг танилцуулна. Ундааны савыг голд нь сууж эргүүлээд савны амсар хэсэг нь өөдөөс нь харсан хүүхэд утасны хор хөнөөлийн талаар өөрийн бодлоо илэрхийлж нэг үг хэлнэ. Жишээ нь утас юу юунд муу гэсэн бэ? Зурган картаас харсан зүйлсээ бодож байгаад 10 секундын дотор хажуу талын хүүхдийнхээ чихэнд хэлнэ. Хэлж амжихгүй бол хасагдана. Үг дамжуулж тоглоход хамгийн сүүлийн хүүхэд юу гэж хэлэхийг сонсоно. Үг дамжуулахдаа хажууд сууж байгаа хүүхдийн чихэнд нь бусдад сонсогдохооргүй, ойлгомжтой хэлнэ. Дамжуулсан үг зөв хамгийн сүүлийн хүүхдэд зөв дамжиж ирсэн бол хэлсэн хүүхэд ялагч болно. 10. ДЭЛГЭЦ ХОРТОЙ Бүлэг: Бэлтгэл Сургалтын чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Гар утас, дэлгэцийн хор нөлөөг мэдэх • Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх • Ярилцлага, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох Сургалтын арга: - Харилцан ярианы арга - Тайлбарлан таниулах арга - Тоглоомын арга - Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Дэлгэцийн хор нөлөөний талаар харуулсан зурган карт Дасгалын карт (5.10. 1-4) Үйл ажиллагаа-1 Утас, компьютер удаан үзсэнээр хүүхдэд гарч буй өөрчлөлтийг харуулсан 2 минутын бичлэг үзнэ. Маргаан ярилцлага өрнүүлнэ. Яагаад хүү хэт тарган болсон бэ? - Яагаад хүүгийн толгой өвдсөн бэ? - Охин яагаад уйлсан бэ? Охины уйлах зөв үү? Буруу юу? - Хүү яагаад ийм ууртай байна вэ? Хүүгийн уурлах зөв үү? - Утас болон зураг маш их үздэг хүүхдүүд өөр ямар зан гаргадаг вэ? 105
ГАРЫН АВЛАГА Үйл ажиллагаа-2 Үйл ажиллагаа-3 Бие даасан үйл ажиллагаа “Тоглоом” аль тоглоомыг сонгохоо тайлбарлан бүтэн өгүүлбэрээр ярина. Дасгалын карт (5.10. 5-18) Аль зөв бэ? - Хүүхэд болгонд 5,5 ширхэг зурган карт өгнө. - Хүүхдүүд зургийг сайтар ажиглаад зөв болон буруу гэсэн самбарын аль тохирох хэсэгт наана. 106
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 2. ХҮҮХДИЙГ ХОРТ УТАА, АГААРЫН БОХИРДЛООС ХАМГААЛАХ НЬ Бидний хүүхдийн амьсгалж буй агаар ямар байдаг вэ? Хүүхдүүдийн идэж байгаа зүйлд маш болгоомжтой ханддаг шиг тэдний амьсгалж буй агаарт яагаад онцгой анхаарах хандуулах хэрэгтэй вэ? Яагаад гэвэл • Нялх, хөлд дөнгөж орж буй хүүхдийн цээжний хэнхэрцэг, өрц сул хөгжилтэй байдгаас уушгины агааржилт муу, уушгины үлдэгдэл агаарын эзлэхүүн бага байдаг. • Уушгины цулцангийн хөгжил нь 3 настайд бүрэн хөгжиж гүйцэх ба цаашдаа зөвхөн хэмжээ нь л томордог. • Цээжний хэнхэрцэг болон уушгины уян хатан чанар 7-8 нас хүртэл аажим томордог бол энэ наснаас хойш уушгины хэмжээ эрчимтэй томордог байна. • Хүүхэд насандаа агаарын бохирдолд өртөх нь цаашид агаарын бохирдлоос үүдэлтэй архаг өвчнөөр өвчлөх тохиолдлыг улам ихэсгэх магадлалтай. Тухайлбал, амьсгалын замын өвчний улмаас үүссэн уушгины бүтцийн өөрчлөлт нь хүүхдийн биеийн хөгжлийн чухал үед амьсгалын хэвийн урсгал алдагдуулдаг учир амьсгалын замын эрхтнүүдэд архаг, удаан хугацааны эргэшгүй өөрчлөлт үүсэхэд хүргэдэг. • Богино ба урт хугацаагаар нарийн ширхэглэгт тоосонцорт өртөх нь зүрх судасны өвчний эрсдэл болон уушгины хатгалгааны улмаас өвчлөх шалтгаан болдог. • Хүүхдийн дархлааны тогтолцоог ноцтой сүйтгэдэг байна. Дотоод орчны агаарын бохирдол Дэлхий нийтэд гэр доторх агаарын бохирдлын улмаас жил бүр 4,3 сая хүн нас барж байна. Эдгээр нас баралтын хагас сая гаруй нь тав хүртэлх хүүхдийн эндэгдэл бөгөөд үүний 50-иас дээш хувь нь агаарын бохирдлоос үүдсэн уушгины хатгалгаа өвчнөөс шалтгаалж байгаа юм. Гэрийн доторх агаарын бохирдлыг үүсгэдэг нэг хүчин зүйл бол тамхины утаа, нүүрсний утаа юм. Хэрвээ эцэг эх, насанд хүрэгчид тамхи татдаг бол гэртээ биш гадаа тамхи татаж байгаарай, гэртээ хүүхдийнхээ хажууд тамхи татдаг бол хүүхдээ хордуулж байна гэдгийг анхаараарай. Тамхинд агуулагдах хорт нэгдэл болох никотин, бохь, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис хүний үс, хувцсанд дор хаяж нэг цаг агуулагддаг. Түүнчлэн тамхи татсанаас хойш хэдэн минутын турш хүний амьсгалаар тамхины хор гарч байдаг. Тиймээс тамхи татсаны дараа хүүхдэдээ ойр байвал хүүхдээ ч гэсэн тамхины хороор амьсгалуулна гэсэн үг юм шүү. Энэ нь гэртээ тамхи татаагүй хэдий ч хүүхдээ тамхины хорноос бүрэн хамгаалж чадахгүй гэсэн үг юм. Гэртээ тамхи татдаг бол тамхины утаа, тамхины үнэр гэрт удаан хадгалагддаг. Таны хүүхэд тамхины хорт утаа шингэсэн шалан дээр мөлхөж, тамхины хорт утаа шингэсэн тоглоомоор тоглож, тамхины хорт утаа шингэсэн бүхэнтэй харьцаж байгаа гэдгийг анхаараарай. Хүмүүс автомашиныхаа цонх хаалгыг онгойлгоод тамхи татсан ч тамхины хорт утаа шингэж үлддэгийг мэдэх нь зүйтэй. Хэрвээ таны хүүхэд тамхины хорт утааны дам тамхидалтад өртөж байгаа бол ханиад, астма, цээжний, чихний халдварт өвчинд илүү өртөмтгий байх болно. 107
ГАРЫН АВЛАГА Сонсгол муудах, улмаар дүлий болох аюултай. Нялх хүүхдүүд тамхины утаагаар амьсгалж байгаа нь нялх хүүхдийн гэнэт үхлийн хам шинжийг нэмэгдүүлж байна. Хэн нэгэн таны гэрт, автомашинд, тоглоомын талбайд, хамт алхаж байхад гээд ер нь хаана байсан ч хамаагүй таны болон таны хүүхдийн эргэн тойронд тамхи татахыг бүү хүлээн зөвшөөр. Дам тамхидалтын нөлөөгөөр 7000 гаруй химийн нэгдлээр тамхи татдаггүй хүмүүс хордож, 100 гаруй нь хавдар үүсгэдэг байна. Дам тамхидалт гэдэг нь тамхи татаж буй хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ. Дам тамхидалтаас болж зүрхний титэм судасны эмгэг, цус харвалт, уушгины хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Агааржуулагч болон агаар сорогч төхөөрөмж, салхивч, үнэр дарагч зэргийн аль нь ч өрөө тасалгаан доторх дам тамхидалтын утааны түвшнийг багасгаж хүн амьсгалж болох эрүүл түвшинд хүргэж чаддаггүй. Зөвхөн 100%-ийн тамхигүй орчин нь л үр дүнтэй хамгаалж чадна. Хүүхдийг хорт утаа, агаарын бохирдлоос хамгаалахад дэмжлэг үзүүлэх жишээ Тамхи хортой, Агаарын бохирдол, Аймаар утаа гэсэн жишээ нь хүүхдэд эх уншиж танилцуулан утаанаас өөрийгөө хамгаалах, утаа хортой тухай таниулах зорилготой юм. 11.ТАМХИ ХОРТОЙ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Тамхи хортойг мэдэх • Тамхины утаанаас өөрийгөө хамгаалах Сургалтын арга • Харилцан ярианы арга • Ажиглалтын арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зохиолын утга санааг харуулсан зурагт үзүүлэн А/4-4ш Дасгалын карт (5.11.1-4) Үйл ажиллагаа 1 Эхийг уншиж өгнө. Намайг Навчаа гэдэг. Нэг өдөр би ээжтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явтал нэг сонин үнэр үнэртээд л байлаа. Ээж надад миний охин хамраа чимхээд жаахан хол зогсоорой гээд эргэж хараад үл таних ахад гудамж талбайд тамхи татаж болохгүй шүү дээ гэж эелдгээр хэллээ. Үл таних ах ээж рүү маань нэг том харснаа юу ч хэлэлгүй ойролцоох хогийн сав руу тамхиа хаяад над руу харснаа “Уучлаарай” 108
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ гээд яваад өглөө. Би хамраа чимхсэн боловч нөгөө муухай үнэр үнэртсээр л миний дотор сонин болоод бөөлжих гээд байлаа. Ээж над руу ирээд “Миний охин хүмүүс тамхи татаж байвал аль болохоор холдож байгаарай их хортой шүү хүүхдийн толгой өвдөж, амьсгалж чадахгүй болох зэргээр хордуулдаг” гэж хэллээ. - Хэн гэдэг хүүхэд гарч байна вэ? - Навчаа хэнтэй хамт явж байсан бэ? - Навчаад юу үнэртсэн бэ? - Яагаад ийм үнэр гарсан бэ? - Тамхи юунд хортой вэ? - Тамхины үнэрээс яаж өөрийгөө хамгаалах вэ? Хүүхдүүд ээ аав ээж ах эгч нь тамхи татдаг бол тамхи татаж болохгүй гэж хэлээрэй. Гэртээ, хашаандаа, тагтан дээрээ, ариун цэврийн өрөөнд хаана ч тамхи татахгүй байхыг сануулаарай. 12.ТАМХИНЫ ХОР УРШИГ Бүлэг: Ахлах Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Тамхины утааны хор хөнөөлийг мэдэх • Өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх Сургалтын арга: - Харилцан ярианы арга - Тоглоомын арга Хэрэглэгдэхүүн: 6, 6-р багцалсан зурган карт, шоо \\өнгийн цаасаар бүрсэн байна. Үйл ажиллагаа 1 Хүүхдүүдэд 6 ширхэг зурган картыг өгнө. Картын нэг талд өнгөөр ялгасан байна. Нөгөө талд нь том зургийн нэг хэсэг байна. Шоогоо 6 талыг нь өнгө өнгийн цаасаар бүрсэн байна. 1. Зургийн нэг нэг хэсэг байна. Бүх картаа эргүүлээд дуусахад тамхины хор хөнөөлийн тухай зураг эвлүүлж гарч ирнэ. 109
ГАРЫН АВЛАГА 2. Шооны 6 тал нь өнгө өнгийн байна. 6 хүүхэд нэг ширээ дээр хамтдаа ээлжлэн шоогоо орхиж тоглоно. Шоогоо ээлжлэн шидээд буусан өнгийн картаа эргүүлнэ. Ингэхдээ багшийн асуусан асуултад хариулж картаа эргүүлнэ. 6 картаа эргүүлж дуусах хүртэл ээлжлэн шоогоо орхиж асуусан асуултад хариулж мэдлэгээ хамтдаа бүтээнэ. Асуултад аль болох бүтэн өгүүлбэрээр хариулахад дэмжлэг үзүүлнэ. Асуулт: - Утаа гэж юу вэ? - Утаа юу юунаас гардаг вэ? - Утаа нүдэнд харагддаг уу? - Чи ямар ямар утааны үнэр мэдэх вэ? - Утаа нь хүний биед хортой юу? - Танай гэрт тамхи татдаг хүн байгаа юу? - Тамхийг хаана татах ёстой вэ? - Хэн хэн тамхи татаж болохгүй вэ? Гэх мэт тамхины хор хөнөөлийн тухай хүүхдийн өөрийн мэдлэгийг бүтээлгээд багш нэмэлтээр хүүхдэд өгөх мэдээллийг нэмж өгнө. Картаа эргүүлж дуусаад зургийн хэсэг энд тэнд байрласан байгаа учир зөв зураг олгон багаараа эвлүүлэн юуны тухай зураг байсан талаар ярилцаад багш хүүхдүүдэд шинэ мэдлэгийг нэмэлтээр өгнө. 110
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 13. УТАА Бүлэг. Ахлах, бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Утаа хортойг мэдэх • Утаанаас өөрийгөө хамгаалах Сургалтын арга: • Харилцан ярианы арга • Ажиглалтын арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: А4 хэмжээтэй Эхийн үйл явдал зурагт үзүүлэн 4ш Дасгалын карт (5.13.1-4) Үйл ажиллагаа 1 Эхийг уншиж өгнө. Энэ цагт их муухай утаа байжээ. Тэр хав хар, муухай үнэртэй их том гэнэ. Бас их ууртай гэнэ. Өвөл болж хүйтэн болоход айлууд гал түлээд утааны бие нь томорсоор хүүхдүүдийг хордуулахаар хот руу чиглээд ирлээ. Хүүхдүүд утаанаас айж гэр гэртээ орчихлоо. Болдоо ахаасаа гарч тоглоё гэж гуйсаар байгаа гадаа гартал муухай үнэртэй бас их хүйтэн байлаа. Жаахан тоглоод толгой нь өвдөөд нүднээс нь нулимс гараад бушуухан гэртээ орлоо. Утаа: “Дахиад хүүхдүүд гараад ирээсэй нүдийг нь хорсуулж толгойг нь өвтгөх юмсан” гэж бодоод ийш тийш харж байлаа. Болдоо гэртээ орж ирсэн ч гармаар л байлаа ахаасаа дахиад жаахан гарч тоглоё гэж гуйлаа. Ах нь “Одоо гарч болохгүй. Харин маргааш хоёулаа цэцэрлэгтээ явахдаа хамт гадаа гаръя чи харин энэ амны хаалтыг зүүгээрэй утаанаас хамгаалцгаая” гэлээ. - Өгүүллэгт хэн хэн гарсан бэ? - Болдоо ахтайгаа хаана байсан бэ? - Утаа гэж юу вэ? Хаанаас үүсдэг вэ? - Утаатай үед гадаа гарах нь зөв үү? - Болдоогийн юу нь өвдсөн бэ? - Утаанаас яаж өөрийгөө хамгаалах вэ? 111
ГАРЫН АВЛАГА Утаанаас өөрийгөө хамгаалах дараах зургийн дагуу харилцан ярилцана. - Утаанаас өөрийгөө хамгаалж амны хаалт зүүх - Утаа ихтэй үед гадагш гарахгүй байх - Гэрт утаа их гарвал гадаа гарах - Утаатай орчинд нүд ам хамраа дарж хамгаалах 14. АГААР Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Агаарын бохирдол юунаас үүсдэгийг мэдэх • Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх аргуудаас мэдэх, хэрэгжүүлэх Сургалтын арга : • Ажиглалтын арга • Асуулт тавьж шийдвэрлүүлэх арга • Харилцан ярилцах арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн Дасгалын карт (5.14.1-4) Үйл ажиллагаа 1 • Агаар гэж юу вэ? Агаар юунаас болж бохирддог вэ? Бидний эргэн тойронд агаар байгаа юу? Агаар хүний нүдэнд харагдах уу? (асуудал дэвшүүлэн ярилцана.) • “Агаар” шүлгийг уншиж өгнө. Утгыг ярилцана. Үйл ажиллагаа 2 Төрөл бүрийн утаа гаргаж буй эд зүйлийн зурган карт байна. • Тамхи татаж байгаа хүн • Машины түгжрэл, яндангаас гарах утаа • Гэр, байшингийн яндангаас гарах утаа • Дулааны цахилгаан станцын яндангаас гарах утаа Хүүхдүүдээр зургийг нэрлүүлнэ. Энэ бүхэн агаарын бохирдол үүсгэнэ гэдгийг тайлбарлаж ярилцана. • Хүний эрүүл мэндэд аль нь хамгийн хортой вэ? • Та нар юу гэж бодож байна? • Агаарын бохирдол үүсэхэд аль нь хамгийн хор хөнөөлтэй вэ? 112
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 3 - Агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд хүмүүс бид юу хийх хэрэгтэй вэ? - Улаанбаатар хотод агаарын бохирдол байдаг уу? Чамд мэдрэгддэг үү? - Ямар улиралд агаарын бохирдол хамгийн их ажиглагддаг вэ? Яагаад? Агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлсэн сайн арга хэмжээг танилцуулна. Харилцан ярилцана. - Улс орноо агаарын бохирдлоос хамгаалахын тулд бид нар юу хийж чадах вэ? Та нар юу гэж бодож байна? - Гэрийнхэнтэйгээ энэ талаар ярилцаад үзээрэй. Агаарын бохирдлоос сэргийлэх төрөл бүрийн үйл хийж байгаа хүмүүсийн зурган карт байна. • Мод тарьж байгаа хүмүүс • Дугуй унаж яваа ах • Алхаж яваа эгч • Хогоо шуудайлж байгаа ээж Агаарын бохирдол үүсгэдэг, үүсгэдэггүй юмсын зургийг ялгаж тоглоно. 3. ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ БУС БҮТЭЭГДЭХҮҮН, ЦЭВЭРЛЭХ БОДИСООС ХАМГААЛАХ НЬ Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэд эрүүл энх өсөн торних, боловсрол эзэмших, бие хүний хувьд хүмүүжин төлөвших, нийгмийн болон гэр бүлийн харилцаанд суралцах, бие даан амьдрах чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж, хөгжлийн зайлшгүй хэрэгцээг нь хангаж байдаг. Хүүхдийг орон байраар хангах хэдий ч гэр орныхоо эмх цэгцгүй, салан задгай байдлаас болоод хүүхдийн амьдрах орчин аюулгүй, эрсдэлгүй байх нөхцөл бүрдэхгүй байна. Хүүхдэд багаас нь болохгүйн зааг ялгааг заан сургаж зөв дадалд хэвшүүлээгүй, насанд хүрэгчдийн хараа хяналт сул, санамсаргүй байдлаас болж болзошгүй аюул осолд өртөх байдал үүсэж байна. Хүүхдүүд ахуйн осолд нэрвэгдэж гэмтэж бэртэх, амь насаа алдах явдал маш их байна. Үүнд хүүхдийн ахуйн ослоор нас баралтын 21 хувь нь зам тээврийн осол, 16 хувь нь түлэгдэлт, 14 хувь нь усанд живэх, 17 хувь нь хордолт, 32 хувь нь юмнаас унах зэрэг бусад шалтгаантай байна. Өөрөөр хэлбэл бид балчир үрсээ хамгаалах үүргээ ухамсарлаж биелүүлэхгүй байна. Хүүхэд юунаас хорддог вэ? • Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн: шил арчигч, өнгөлөгч, цэвэрлэгч шингэн, нунтаг цэвэрлэгч бодис, цайруулагч, угаалгын нунтаг ба шингэн угаагч, аяга угаагч шингэн гэх мэт; • Гоо сайхны бүтээгдэхүүн: үнэртэй ус, үсний лак, хумсны будаг арилгагч, ам зайлагч, шингэн ба хатуу саван, нүүр цэвэрлэгч гэх мэт; • Бүх төрлийн үрлэн, шингэн эм, витамин; • Техникийн тос, шатахуун, будаг: дэнлүүний тос, бензин, автомашины тос, тослох материал, будаг, будагч шингэлэгч; 113
ГАРЫН АВЛАГА • Мэрэгч амьтан, шавж устгах цацдаг, шингэн, хатуу хор; • Хортой мөөг; • Хортой ургамлууд; Хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд • Бүх аюултай хорыг өндөрт, хүүхдийн гар хүрэхгүй газарт байлга. Эм, гэр ахуйн цэвэрлэгч гэх мэт химийн бодисыг аюулгүй газрыг байрлуул. • Эм, витаминыг хүүхдүүдийн гар хүрэхгүй газарт байлга. Эмийг хэзээ ч “чихэр” гэж битгий нэрлээрэй. • Хоол хүнсийг гэр ахуйн цэвэрлэгээний болон бусад бүтээгдэхүүнээс тусдаа байлга. • Залгихад аюулгүй гэдгийг нь мэдээгүй л бол хэзээ ч амандаа юу ч битгий хийж байгаарай гэж гэр бүл, хүүхдэд заа, байнга сануулж хэл. • Бүтээгдэхүүнийг анхны саванд байлга. Хортой бодис хадгалахын тулд хүнсний хадгалах савыг бүү ашигла. • Хуучин эмийг устга. • Гэрийн гадаад орчинд ургаж байгаа ургамал хортой эсэхийг тодорхойлж, цэвэрлэж устга. Хэрэв хүүхэд хордсон гэж сэжиглэж байгаа бол та яах вэ? Залгисан хор: Аманд үлдсэн бүх зүйлийг зайлуулна. Хэрэв хүн залгих чадвартай бол 60 мл орчим ус ууна. Нүдэнд хор: 10 минутын турш нүдийг зөөлөн бүлээн усаар угаана. Арьсан дээрх хор: Бохирдсон хувцсыг тайлж, арьсыг 10 минутын турш их хэмжээний усаар зайлж угаана. Амьсгалсан хор: Аль болох хурдан цэвэр агаарт гараарай. 15. АЮУЛТАЙ ЗҮЙЛС Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Хүнсэнд хэрэглэж болохгүй зүйлийг мэдэх • Хүнс, ариутгалын бодисын сав, баглаа боодлыг ялгах Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярианы арга Хэрэглэгдэхүүн: А4 Зурагт үзүүлэн-3ш, Идэж, ууж болохгүй хүнсний зүйл (ургамлын тос, цуу), цэвэрлэгээний бодисын сав, хайрцаг, уут Дасгалын карт (5.15.1-3) 114
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 1 Эхийг уншиж өгнө Сониучхан хүсэл Багш хүүхдүүдтэйгээ өглөөний тойргийн цагаар амралтын өдөр өөрт тохиолдсон сонирхолтой явдлуудын тухай ярих санал гаргав. Бат гараа өргөн босч ирээд:“- Би орой цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ машинд суугаад гэр лүүгээ явж байхдаа машин дотроос гоё савтай ундаа олоод уучихсан чинь миний гэдэс өвдөөд уйлсан. Ээж эмнэлэг рүү залгахад түргэний тэрэг ирсэн. Тэгээд би эмнэлэгт очиж эмчлүүлсэн. Гэтэл би цонх угаадаг шингэн уучихсан байсан. Ууж болдоггүй зүйл гэж байдгийг би мэдэж авсан.” гээд дөнгөж ярьж дуустал Туяа найз нь гараа өргөн босож ирээд “- Багшаа одоо би яръя” гэлээ. “Би өглөө босоод гар нүүрээ угаах гээд угаалтуур луу дөхөж очтол их гоё улаан өнгөтэй, анхилам үнэртэй гүзээлзгэнэ байж байлаа. Өө ямар гоё гүзээлзгэнэ вэ? Яагаад энд байж байгаа юм болоо? гэж бодоод үнэрлэж үзээд шууд хазтал их муухай саван шиг амттай байлаа. Тэгээд би ямар муухай амттай гүзээлзгэнэ вэ? Ээжээ” гээд хашхиртал Ээж хүрч ирээд -“Хүүе ээ. Энэ чинь саван байна шүү дээ. Гар бие ээ угаадаг гүзээлзгэнэ жимсний үнэртэй саван байхгүй юу даа. Миний охин гоё өнгө үнэртэй ч идэж болохгүй зүйл гэж байдаг юм шүү дээ” гэлээ. Хүүхдүүдээс дараах асуултыг асууна. - Батаа юу уусан бэ? Яагаад? - Цонх угаадаг шингэнийг ууж болох уу? - Бүх шингэн зүйлийг ууж болох болов уу? - Туяа юу идсэн бэ? Яагаад? - Гоё өнгө үнэртэй зүйл болгоныг идэж болох уу? - Идэж болохгүй өөр юу юу байж болох вэ? Үйл ажиллагаа 2 Багш ууж болохгүй, идэж болохгүй хүнсний зүйл болон цэвэрлэгээний бодисуудын сав, уут, хайрцаг зэргийг бэлтгэж ширээн дээрээ байрлуулна. Багш идэж болох ба болохгүй зүйлийг бэлтгэж хүүхдүүдээр ялгуулж тоглоно. Танил биш зүйлийг битгий уу? Заавал томчуудаас ууж болох уу гэж асуугаарай. Танил биш зүйлийг битгий үнэрлэ? Заавал томчуудаас үнэрлэж болох уу гэж асуугаарай. Танил биш зүйлийг битгий ид? Заавал томчуудаас идэж болох уу гэж асуугаарай. 115
ГАРЫН АВЛАГА 16. ТИЙМ, ҮГҮЙ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Болно, болохгүйг ойлгох • Найзынхаа яриаг тэвчээртэй сонсох Сургалтын арга • Харилцан ярианы арга • Ажиглалтын арга Хэрэглэгдэхүүн: А/4 зурагт үзүүлэн 6 ш байна. Дасгалын карт (5.16.1-6) Үйл ажиллагаа 1 Багш тасалгааг “Тийм, үгүй” гэсэн хоёр тал болгон хуваана. Багш буюу удирдагч эхний нэг үзүүлэнг дээш өргөн үзүүлэхэд хүүхдүүд сайн хараад бодож, “Тийм эсвэл үгүй“ талд 1-5 тоонд (эсвэл хөгжмийн аянд) хуваагдаж зогсоно. Дараа нь зургийн утгыг ярилцаж зөв сонгож чадсан эсэхээ хүүхдүүд дүгнэнэ. Шаардлагатай үед багш тусална. Гэх мэтчилэн багш ээлжлэн бүх зургийг ээлжлэн үзүүлж, хүүхдүүд “Тийм, үгүй” талд гүйж орж үргэлжлүүлэн тоглоно. Багш хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж үзүүлэн дээрх зургийн тухай дөхүүлэх асуулт тавьж яриаг дэмжинэ. - Зураг дээр юуны тухай зураг байна вэ? - Энэ хүүхэд юу хийж байна вэ? - Зурагтыг холоос үзэх нь зөв үү? - Энэ хүүхдийн нүд яагаад улаан болсон юм бол? - Та нар зурагтыг холоос үздэг үү, ойроос үздэг үү? - Энэ зурагт хэн хэн юу хийж байна вэ? - Гар утсаар юу юу хийж болох вэ? - Гар утас ашигтай юу хортой юу? - Ганцаараа удаан цагаар гар утсаар тоглож болох уу? - Гар утсаар хөгжим сонссод бүжиглэж байгаа нь зөв үү? - Хогоо ил хаяж болох уу? Яагаад болохгүй вэ? - Хогоо хогийн саванд хийх нь зөв үү? 116
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХҮҮХДИЙН ХУВИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ЭРҮҮЛ МЭНД Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахын төлөө эцэг эх асран хамгаалагчид, багш нар хамтран ажиллаж байна. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар Үндэсний статистикийн хорооны 2009-2019 оны статистикаас харахад хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо жил бүр өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 253 бүртгэгдсэн бөгөөд түүний 11 хувь нь 7 хүртэл насны хүүхэд байна. Харамсалтай нь гэмт хэрэгтэн ихэвчлэн хүүхдийн танил, садан төрлийн итгэдэг хүн байдаг. Сингапур улсад 2000 оноос эхлэн цэцэрлэгийн хүүхдэд зориулсан, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилготой “Бид өөрсдийгөө хамгаалж чадна” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Тухайн үед 5 хүүхэд тутмын 1 нь хүчирхийлэлд өртөж байна, иймээс хүүхдийг өөрийгөө хамгаалах аргад суралцуулах нь үр дүнтэй гэж үзжээ. Бага насны хүүхдийг хүчиндээгүй л бол бэлгийн хүчирхийлэл биш гэсэн ойлголт өөрчлөгдсөн. Хүүхдийн эмзэг нууц хэсгүүдэд хүрэх, хүүхдийн дэргэд садар самуун үйлдэл гаргах, шалиг завхай онигоо ярих, +18 кино үзэх, нүцгэн зургийг нь нийтийн сүлжээнд байрлуулах гэх мэт үйлдлүүд бүгд хүүхдийн эсрэг хүчирхийлэл. 1. ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ АРГА ЗАМ Яагаад хүүхэдтэй хүчирхийллийн тухай ярилцах хэрэгтэй вэ? Хүчирхийлэл нь бага насны хүүхдэд тохиолдож болзошгүй учир нас нь балчир байна гэж бодож болохгүй юм. Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь юуны түрүүнд насанд хүрэгчдийн үүрэг юм. Та бид замын хөдөлгөөний дүрэм, олон нийтийн газар баримтлах дүрэм, ангийн дүрэм гэсэн олон дүрмийг хүүхдэд сургаж, дадал хэвшил болгох гэж мэрийдэг. Энэ удаад “дотуур хувцасны дүрэм”-ийг хүүхэд мэдэж авахад дэмжлэг болох жишээг танилцуулна. Та энэ дүрмийг талаар хүүхдүүдтэй ярилцаж байсан уу? Энэ дүрэм нь хүүхэдтэй харилцах, мэдээлэл өгөх нь гол түлхүүр юм. Хүүхэдтэй харилцахад нээлттэй байж, тэдэнд шийдэмгий, шулуун шударга, нөхөрсөг байдлаар хандаж, тэднийг айлгахгүй, ичээж зовоохгүй, итгэл төрүүлсэн уур амьсгалыг бий болгоход анхаарах хэрэгтэй. Миний бие бол зөвхөн минийх: Хүүхдийн бие махбод нь тэднийх бөгөөд тэдэнд хэн ч хүрч болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Бэлгэ эрхтэн болон биеийн бусад хэсгүүдийн нэрийг мэдэх, биеийн хэсгүүдийн үүрэг жишээлбэл бэлгэ эрхтэн бол хүний хүйсийг ялгах үүрэгтэй гэх мэтийн талаар бага наснаас нь нээлттэй харилцаж хэлж өгөх нь хүүхдэд хүйсийн тухай ойлголттой болох, хамгаалах, болохгүй зүйлийг ойлгох, муухай мэдрэмж, зохисгүй үйлдлийг олж мэдэхэд туслах болно. 117
ГАРЫН АВЛАГА 1. МИНИЙ ХУВЦАС Бүлэг. Ахлах Сургалтын чиглэл: Дүрслэх урлаг Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ялгааг мэдэх • Зураасны дагуу хайчилж наамал хийх Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Практик арга • Урамшууллын арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн, Дасгалын карт (6.1. 5.2) Үйл ажиллагаа 1 Багш самбарт эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцасгүй зургийг байрлуулж дараах асуултуудыг тавина. Үүнд: - Зургийг сайн ажиглаарай. - Хүүхдүүдийн хоорондоо ялгаатай зүйлийг нэрлээрэй? - Ижил төсөөтэй зүйлийг нэрлээрэй? - Хүйсээр нь ялгаж юу гэж нэрлэх вэ? - Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд ямар ямар хувцас өмсөж болох вэ? Багш: - Хүн бүрд биеийн нууц хэсэг /эрхтэн/ байдаг ба ялгаатай байдлаар нь эрэгтэй буюу хүү, эмэгтэй буюу охин гэж нэрлэдэг талаар тайлбарлаж ярилцана. Үйл ажиллагаа 2 Зургаас сонгон авч тасархай зураасны дагуу хайчлан хүүхдэд тохирох хувцсыг олж өмсгөөрэй. Хувцаслахдаа дотуур хувцаснаас эхлэн хувцаслаарай. Дасгалын карт (6.1.1-2) Багш хайчтай хэрхэн харьцах талаар анхааруулна. 118
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 119
ГАРЫН АВЛАГА Багш: - Яагаад энэ хувцас өмссөн бэ? - Яагаад эмэгтэй, эрэгтэй гэж бодсон бэ? гэсэн асуулт тавьж ярилцана. Хүрч болно, болохгүйг ялга: Миний бие бол миний бие гэдгийг ойлголтод тулгуурлаж биед минь хүрч болох, болохгүй бие эрхтэн байдаг тухай ойлгуулна. Учир нь энийг тэр бүр мэддэггүй. Биеийн хүрч болохгүй “нууц” эрхтэнг зурагт үзүүлсэн байна. “Хүүхдүүдэд хэн нэгэн тэдний нууц хэсгийг харах эсвэл хүрэхийг эсвэл хэн нэгний нууц хэсгийг харах эсвэл хүрэхийг хүсвэл “хүрч болохгүй” гэдгийг хэлээрэй. Дотуур хувцасны дүрэм: энэ дүрэм маш энгийн, ойлгомжтой, санахад хялбар бөгөөд дотуур хувцсаар хил хязгаар хийж байгаа юм. • Дотуур хувцас хувцасны цаана байгаа бие бол минийх, хүмүүст ил байж болохгүй. • Хүмүүс харж болохгүй. • Хүмүүс хүрч болохгүй. 2. МИНИЙ НУУЦ ХЭСЭГ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Хөгжөөн баясгах цаг (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Хүн бүрд биеийн нууц хэсэг байдгийг мэдэх • Биеийн нууц хэсэгт хүрч болох, болохгүй хүмүүсийг мэдэх • Өөрийгөө хамгаалах аргыг мэдэх Сургалтын арга • Харилцан ярилцах арга • Ажиглалтын арга • Практик арга • Урамшууллын арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх арга • Тоглоомын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн, Дасгалын карт (6.2.1-2) 120
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 1 - Хүүхдүүд юу өмссөн байна вэ. - Яагаад дотуур хувцас өмсдөг вэ? гэсэн асуулт тавина. Биеийн нууц хэсгийг хамгаалж дотуур хувцас өмсдөг. Нууц хэсэг нь хувцсаар бүрхэгдсэн харагдахгүй хэсгүүд юм. Мөн бусдын нууц хэсгүүдийг харж, хүрч болохгүй талаар ярилцана. Үйл ажиллагаа 2 Биеийн аюулгүй байдал хүрч болохгүй хэсгийг зураг дээр тайлбарлан хэлнэ. Дасгалын карт (6.2. 3-10) 121
ГАРЫН АВЛАГА Багш дээрх зургуудыг үзүүлж - Хэн ямар үйлдэл хийж байна вэ? Зөв үү? Буруу юу? гэсэн асуултуудыг тавьж ярилцана. Багш: 122
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ - Өөрийн биеийн нууц хэсгийг ээж, аав чинь усанд оруулах, бас эмч үзлэг хийхэд харуулж, ярилцаж болно. Харин өөр хэнд ч харуулж болохгүй. - Хэн нэгэн чиний биеийн нууц хэсгийн талаар ярилцаж, хүрвэл хамгийн дотнын хүнд (ээж, аав, багш)-дээ заавал хэлээрэй. - Найзыгаа ОО-ын өрөөнд биеэ засаж байхад нууцаар харж болохгүй шүү. Бидний биеийн нууц хэсэг хачин, сонин зүйл огт биш бүх хүн тийм зүйлтэй гэдгийг хэлж өгнө. Сайн, муу нууцыг ялга: Нууцлал бол хүүхдийг хүчирхийлэгчдийн гол тактик юм. Тийм ч учраас сайн ба муу нууцуудын ялгааг зааж, өөртөө итгэх уур амьсгалыг бий болгох нь чухал юм. Тэднийг түгшсэн, эвгүй байдалд оруулсан, айдаст автсан эсвэл гунигтай болгосон нууц бүр нь сайн биш тул хадгалж болохгүй; үүнийг итгэж болох насанд хүрсэн хүнд эцэг эх, багш, цагдаа, эмчид хэлэх хэрэгтэй. 3. МИНИЙ БИЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Өөрийгөө хамгаалж бусдаас тусламж хүсэх Сургалтын арга • Харилцан ярилцах арга • Ажиглалтын арга • Урамшууллын арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн, дасгал даалгавар хүүхдийн тоогоор Дасгалын карт (6.3.1-8) Үйл ажиллагаа 1 Зурагт үзүүлэн дээр харилцан ярилцана. - Чиний биед хэн, хэн ойртож болох ба болохгүй вэ? 123
ГАРЫН АВЛАГА - Чиний биед хэн хэн хүрч ойртож болох вэ? 124
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ - Чамд хэн, ямар хэлбэрээр хүрч болохгүй вэ? Хэн нэгэн чамайг загнах, зодох, чамд тааламжгүй мэдрэмж төрүүлдэг (үнсэх, тэврэх, биеийн хэсэгт хүрэх) бол, “Энэ бидний нууц шүү”, “Битгий аав, ээждээ хэлээрэй” гэсэн бол ээж, аав, багшдаа заавал хэлээрэй. - Чамд нууц байдаг уу? Гэж асуулт асууж ярилцана. 4. ТАНИХГҮЙ АХ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Итгэж болох хүмүүсийг мэдэх • Өгүүллэгийн агуулгыг ойлгох, өөрийнхөөрөө давтан ярих • Өөрт тохиолдсон асуудлыг шийдвэрлэх Сургалтын арга • Харилцан ярилцах • Хэсгийн арга • Урамшуулах арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн, Дасгалын карт (6.4.1-8) Үйл ажиллагаа 1 “Танихгүй хүн” өгүүллэгийг зурагт үзүүлэн харж ярина. 125
ГАРЫН АВЛАГА Болд тоглоомын талбайд өдөр бүр ганцаараа тоглодог байлаа. Нэг өдөр танихгүй ах Болдоо дээр очиж “Надад маш хөөрхөн гөлөг байгаа чи очиж үзэх үү” гэж асуужээ. Болд: Тэгье, хаана байгаа юм бэ? Ямар өнгөтэй вэ? гэх зэрэг олон асуулт асуулаа. Танихгүй ах: “Тэр саравчинд байгаа гээд замын цаана байгаа” гээд саравчийг заав. Болд: “Тэгье, одоо очиж үзье” гээд танихгүй ахтай цуг саравч руу явлаа. Замын цаана гарч саравчинд очиход ямар ч гөлөг байсангүй. Болд: “Ахаа гөлөг хаана байгаа юм вэ?” гэж асуухад Танихгүй ах: “Гөлөг байхгүй би чамд худлаа хэлсэн юм. “Харин манай гэрт чихэр байгаа шүү манайд очъё” гэж бүдүүн дуугаар хэллээ. Болд айж сандран маш чангаар хашхирлаа. Танихгүй ах: “Дуугүй бол!” гэж зандрахад Болд улам бүр чанга хашхиран уйлан яахаа мэдэхгүй зогсож байтал түүний хашхирахыг сонссон хөрш айлын эмээ: “Болдоо чи яагаад уйлаад байгаа юм бэ? энэ хэн бэ?” гэж асуухад танихгүй ах саравчнаас маш хурдан гүйн гарлаа. Хөрш айлын эмээ Болдоог тайвшруулж гэрт оруулж болсон бүхнийг ээжид нь хэллээ. Ээж нь Болдод хандан: “Чиний итгэж болох хүмүүс бол гэр бүлээс чинь гадна эмч, цагдаа, багш юм шүү. Мөн аюул тохиолдоход 108 утас руу залгаж болно” гэж хэллээ. Дараа нь Болд найзууддаа “Одоо би танихгүй хүнтэй ярилцахаа больсон. Тохиолдсон бүх зүйлээ ээж, аав, эмээ өвөөдөө хэлдэг болсон. Энэ бол миний итгэж болох хүмүүс. Та нар ч гэсэн танихгүй хүнтэй битгий ярилцаарай гэж санууллаа. - Болдоод юу тохиолдсон бэ? - Чамд ийм асуудал тохиолдсон бол чи яах вэ? 126
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ - Хэн нэгэн танихгүй хүн, зүс таних хамаатны ах, эгч чамд ямар нэгэн зүйлийг (чихэр, зайрмаг, дугуй, гөлөг гэх мэт ) санал болговол чи зоригтойгоор “үгүй” гэж чанга дуугаар хэлэх, ойр байгаа хүнээс тусламж хүсэх хэрэгтэй. (цагдаа, дэлгүүрийн эгч, багш) - Итгэж болох хүмүүст чи хэн хэнийг нэрлэх вэ? Зураг үзүүлж ярилцана. Гэр бүл бол чиний хамгийн дотнын итгэж болох хүмүүс юм. Мөн багш, эмч, цагдаад итгэж болно. (би багшдаа итгэдэг, эмч намайг эмчилдэг, цагдаа намайг хамгаалдаг.) 5. ИТГЭЛИЙН УТАС Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Математикийн энгийн төсөөлөл Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Тоо цифрийг мэдэх • Аав, ээжийнхээ утасны дугаарыг тэмдэглэх • Утсаар тусламж хүсэх Сургалтын арга • Харилцан ярилцах арга • Ажиглалтын арга • Урамшууллын арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх арга • Тоглоомын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн, утасны дугаар бичих хүснэгт, утас хийх хэрэглэгдэхүүн Дасгалын карт (6.5.1-2) Үйл ажиллагаа 1 “Хаалганы хонх” эхийг уншаад ярилцана. Туяа айлын ганц охин. Тэрээр үргэлж ээж аавтайгаа цуг байдаг. Нэг өдөр ээжийнх нь ажлаас яаралтай дуудаж Туяа гэртээ ганцаараа үлдэх боллоо. 127
ГАРЫН АВЛАГА Ээж нь: Миний охин ганцаараа байж чадах уу? гэхэд Туяа: “Чадна” гэж хариулав. Ээж нь явахдаа аав ээж нь хаалгаа гаднаас нь түлхүүрээр онгойлгон, хонх дуугарвал хаалгаа тайлж өгч болохгүй шүү гэж захив. Туяа ганцаараа хоол идэж, зурагтаа үзэж суухдаа том болсон мэт санагдаж байлаа. Гэнэт хонх дарж, хаалга цохих сонсогдлоо. Туяа хаалга руу дөхөж очоод гэнэт ээжийнхээ “Аав ээж нь гаднаас түлхүүрээр онгойлгон, хаалгаа тайлж болохгүй шүү” гэсэн үгийг саналаа. Туяа айж эхэллээ. Утсаа авч ээж рүүгээ залгалаа. Ээж нь утсаа авдаггүй. Хаалга дахин тогшлоо. Туяа аав руугаа залгасан ч утас холбогдохгүй байлаа. Бүр их айж уйллаа. Гэнэт багшийнхаа хэлж байсныг санав. Та нарт аюул тохиолдсон үед 108 утсанд залгаарай. Чамд туслах болно гэж хэлж байсныг санаад шууд 108 гэж залгалаа. Нэг эгч аваад чамд яаж туслах уу? Гэж асуулаа. Туяа уйлж би гэртээ ганцаараа байна, манай хаалгыг танихгүй хүн цохиод байна гэлээ. Утасны цаанаас Туяаг тайвшруулж үлгэр ярьж өгчээ. Гэнэт цоож эргэх чимээ гарч аав орж ирэв. Туяа баярласандаа аавыгаа тэвэрч авав. Ингээд утасны цаанаас Туяад чи одоо аюулгүй боллоо гээд утсаа таслалаа. Хүүхдүүд ээ Туяад юу тохиолдсон вэ? Чамд ийм зүйл тохиолдож байсан уу? Тохиолдвол чи яах вэ? Бидэнд ямар нэгэн аюул тохиолдвол танихгүй хүнээс айх, гэрээсээ төөрөх, аав ээжийнхээ утсыг санахгүй байгаа бол 108 утсанд залгахад 108-ын ах эгч нар чамд маш хурдан туслах болно. Бас чамд гэр бүлийнхэндээ хэлж чадахгүй нууц байгаа бол 108 утасны ах эгч нарт хэлж болно шүү чамд туслах болно. Үйл ажиллагаа 2 “Утсаар ярилцъя” сэдэвт тоглоом Хүснэгтэд аав, ээж, 108 утсыг тэмдэглээрэй. 108 Утасны тоог эсгий балаар бичнэ. Утсаар аав, ээж, 108 утас руу залгаж, ярьж тоглоно. Багш хүүхдүүд аав ээжийнхээ утсыг мэдэж байгаа эсэхийг ажиглана. 128
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Боль, Холд, Мэдээл: Хүүхэд хайртай хүнээсээ ч үнсэлт, хүрэлтээс татгалзах эрхтэй. Хэрвээ чиний нууц хэсэгт хүрвэл «Боль» гэж шууд, хатуу хэлж, аюултай нөхцөл байдлаас холдох, итгэж найдаж буй насанд хүнд хэлж мэдээлж сургах хэрэгтэй. 6. БОЛЬ, ХОЛД, МЭДЭЭЛ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Сургалтын цаг (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Өөрийгөө аюулаас хамгаалах аргыг мэдэх • Дүрэм зохиож мөрдөх Сургалтын арга: • Харилцан ярилцах арга • Ажиглалтын арга • Урамшууллын арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн, Дасгалын карт (6.6.1-5) Үйл ажиллагаа 1 Багш хүүхдүүдэд даах асуултыг тавьж харилцан ярилцана. - Чиний биеийн аль хэсэгт хүрч болохгүй вэ? - Хэн, ямар тохиолдолд хүрч болох вэ? Хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй зурагт картуудаас сонгон авна. Улаан өнгийн дугуй хүрч болохгүй хэсэгт нааж байрлуулна. 129
ГАРЫН АВЛАГА Үйл ажиллагаа 2 Багш дараах асуултуудыг тавьж харилцан ярилцана. - Чиний таньдаг болон таньдаггүй өөр хүн биеийн эдгээр хэсэгт хүрвэл чи яах вэ? - Чи хэнээс тусламж хүсэх вэ? - Өөрийгөө хэрхэн хамгаалж болох вэ? - Өөрийгөө хамгаалах дүрэм зохиоё. Багш хүүхдүүдийн хэлсэн санааг цуглуулж хамтран дүрэм зохионо. Багш дүрмийг ангийн хананд байрлуулна. Дүрмийг байнга мөрдөх талаар ярилцана. Хэрвээ танихгүй хүн биеийн нууц хэсэгт хүрвэл дараах алхмуудыг хийгээрэй. Дасгалын карт (6. 6. 1-3) “Боль” гэж хашхирах Зугтах итгэлтэй хүнд хэлэх (аав, ээж,102,108) “Өөрийгөө хамгаалъя” хөдөлгөөнт тоглоом тоглоно. Хүүхдүүд бүлгийн 1 талд зогсоно. Багш дараах зургуудыг 1,1 ээр нь өргөнө. Эхний зургийг өргөхөд “Боль” гэж чангаар хашхирна. 2 дахь зургийг өргөхөд ангийн нөгөө талын хана руу гүйнэ. 3 дахь зургийг өргөхөд дороо зогсоно. Хүүхдүүдийг хэсэг хэсгээр нь тоглуулна. 130
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 7. МЭНДЭЛЬЕ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр:Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Өөрийгөө аюулаас хамгаалах аргыг мэдэх • Бусадтай олон аргаар мэндлэх Сургалтын арга • Үзүүлэн таниулах арга • Тайлбарлан таниулах арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн, Дасгалын карт (6.7.1-3) Үйл ажиллагаа 1 Багш хүүхдүүдийг тойрог хэлбэрээр зогсоож даах асуултыг тавьж ярилцана. - Бид хүмүүстэй хэрхэн мэндэлдэг вэ? /Удаан уулзаагүй хүмүүс хоорондоо Сайн байна уу?, Сайн явж ирсэн үү? Мөн үнсэж, тэвэрч, гар барьж мэндэлдэг/ - Чи аав ээж, эмээ өвөөтэйгөө удаан уулзаагүй бол яаж мэндлэх вэ? /Халуун дулаанаар тэвэрч, үнсүүлж мэндэлнэ/ - Харин хамаатны ах, ээжийн таньдаг эгчтэй яаж мэндлэх вэ? Харин чи хүсэхгүй бол үнсүүлж, тэвэрч мэндлэх шаардлагагүй. Өөр олон янзаар мэндэлж болно. Гар даллаж, гараа толгой дээрээ авч, бөхийж мэндэлж болно. Эдгээрийн алийг ч сонгож мэндэлж болно. Хэн ч чамайг хүсэхгүй байхад тэвэрч, үнсэж мэндлэх ёсгүй. Хэрвээ тийм зүйл болж чамд тааламжгүй мэдрэмж төрвөл чи “Боль” гэж чанга хэлээрэй. Үйл ажиллагаа 2 Мэндлэх олон аргыг туршиж үзнэ. 131
ГАРЫН АВЛАГА - Гараараа даллаж “Сайн уу” гэж мэндэлнэ. - Гараа толгой дээрээ авч “Амжилт хүсье” гэж мэндэлнэ. - Толгой бөхийж “Сайн байна уу” гэж мэндэлнэ. Хүүхдүүд хоорондоо олон янзаар мэндэлж тоглоно. Эцэг эх хамгийн сайн сурган хүмүүжүүлэгч билээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд ичих, гэм буруутай мэт санагдах, хүмүүстэй харилцахдаа айдастай байдаг. Хүүхэд ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч магадгүй юм. Насанд хүрэгчид тэдний мэдрэмж, зан авирыг анхааралтай ажиглаж, хүлээж авах хэрэгтэй. Хүүхэд танил бус насанд хүрсэн хүн, эсвэл хүүхэдтэй харилцах, хамт байх, тоглохоос татгалзах олон шалтгаан байж болно. Ийм байдлыг нь хүндэтгэвэл хүүхэд эцэг эхтэйгээ ярилцаж болно гэдэгт итгэл төрж, мэдэрнэ. 8. ГЭР БҮЛИЙН ХАЙР Бүлэг: Бэлтгэл Сургалтын чиглэл: Дүрслэх урлаг Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Гэр бүлтэйгээ хийдэг зүйлээ зургаар илэрхийлэх • Бусдаас тусламж хүсэх аргыг мэдэх Сургалтын арга: • Үзүүлэн таниулах арга • Тайлбарлан таниулах арга • Бие даан гүйцэтгэх арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн, зургийн дэвтэр, өнгийн харандаа, Дасгалын карт (6.8.1-8) Үйл ажиллагаа 1 Дараах зурагт үзүүлэн дээр ярилцана. - Чи гэртээ хэн хэнтэй хамт амьдардаг вэ? - Чи гэр бүлээ яаж хайрладаг вэ? /Тэвэрдэг, үнсдэг, ярилцдаг, ээж, аавдаа тусалдаг, аяга угааж, хог шүүрддэг/ - Чамайг гэр бүлийнхэн чинь яаж хайрладаг вэ? /Хамт ном уншиж, чамтай тоглож, чиний ярьж байгаа зүйлийг сонсож, ярилцдаг/ 132
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Чиний тухай шийдвэр гаргахдаа чамтай ярилцдаг. Өвдсөн үед эмчид үзүүлж анхаарал тавьдаг. Энэ бол чамайг хайрлаж байгаа хайр юм. Зураг дээрх үйл явдлыг ажиглаарай. - Хэн хэн юу хийж байна вэ? Гэр бүлийн гишүүдээс чамайг гэмтээдэг. Шүд чинь өвдөж байхад эмчид үзүүлж, анхаарал тавьдаггүй. Хүйтэнд өмсөх дулаан хувцас байхгүй, чи даардаг. Гэр бүл чинь чамайг айлгаж, хорт зуршил хэрэглэдэг. Энэ бол хайр биш юм. Хэрвээ чамд ийм зүйл тохиолдсон бол багшдаа хэлээрэй. Мөн 108 утас руу залгаж тусламж хүсээрэй. Тэд чамд заавал тусална. Үйл ажиллагаа 2 “Гэр бүлийн хайр” сэдэвт зураг зураарай. Хүүхдүүдийн бүтээлийн талаар асууж ярилцана. 133
ГАРЫН АВЛАГА НОМ ЗҮЙ Батсайхан.Б., Дэлгэржав.М., (2013). Сэтгэл судлалын үндэс. Улаанбаатар: МУИС-ын хэвлэх үйлдвэр БСШУСЯ. (2019). Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр БСШУСЯ. NEMA., JICA.(2019). Аюулгүй амьдрах ухаан”. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшийн гарын авлага. Улаанбаатар БСШУСЯ. ЭМЯ. (2018). Бага боловсролын сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж. ЭРҮҮЛ МЭНД. Улаанбаатар Оюунбилэг. М., (2014). 2-10 насны хүүхдийн хоол. Улаанбаатар:BCI Оюунбилэг.А. (Онгүй) Хүүхдийн эрүүл ахуй. Улаанбаатар. Жиком пресс Пүрэвжав.М., Сугар.Н., (2019).Зөв Хооллолт. Хоол шим тэжээлийн боловсрол ЭМЯ, НЭМҮТ. (2017) “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” Үндэсний V судалгааны тайлан. Улаанбаатар Joanna Sorte. Inge Daeschel. Coralina Amador. (2011). Nutri- tion, Health, and Safety for young Children. https://www.google.mn/search?biw=1648&bih=897&tbm=isc 134
Тэмдэглэл 135
136
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138