Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг дэмжих Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр_clone

СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг дэмжих Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр_clone

Published by purevsaikhan.s, 2023-02-15 14:51:51

Description: СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг дэмжих Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр

Search

Read the Text Version

ГАРЫН АВЛАГА Үйл ажиллагаа 2 Багш: - Хүүхдүүд ээ. нүдээ аниад цээжин дээрээ гараа тавиарай. Зүрх нь хурдан хурдан цохилж байна уу. “Яагаад” ярилцана. - Тоглох явцдаа бид идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийсэн учир цусны эргэлт нэмэгдсэн байна. Иймээс дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж эрүүл мэндээ хамгаалаарай. 14. УС Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, багаар) Зорилго: • Усыг бага багаар шимж уудгийг мэдэх • Усыг өдөр бүр ууж хэвших Сургалтын арга • Үзүүлэн таниулах • Тоглоомын арга • Нэгтгэн дүгнэх • Туршилтын арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: А4 үзүүлэн, эсгий бал, аяга, ус, алчуур, Дасгалын карт (2.14.1) Үйл ажиллагаа 1 Хүүхдүүд хагас тойрог хэлбэртэй болж зогсоно. Хүүхдийн тоогоор аяганд ус хийж бэлтгэсэн байна. Багш туршилт хийж үзүүлнэ. Даавуун алчуур дээр аягатай усыг нэг дор их хэмжээгээр асгана. Дараа нь бага багаар асгахад алчуурт шингэж байгааг ажиглуулна. Усыг их хэмжээгээр нэг дор уувал биед шингэхгүй. Харин бага багаар балгаж, шимж уувал биед сайн шингэдгийг хэлж өгнө. Хүүхдүүд аягатай усыг авч бага багаар шимж ууна. Багш хүүхдүүдээс өдөрт хэн хэдэн аяга ус уудгийг асууж ярилцах ба өдөр бүр 5 аяга ус ууж байхыг зөвлөнө. Үйл ажиллагаа 2 Багш хүүхдүүдийн таних тэмдэг бүхий хуудсыг танилцуулна. Өдөр бүр хэдэн аяга ус ууснаа өөрийн таних тэмдэгтэй хүснэгтэд тэмдэглэнэ. Орой таралтын цагаар буюу дараа өдрийн өглөөний хүлээн авалтын цагаар ярилцаж хэдэн аяга ус ууснаа тоолж дүгнэнэ. Багш хуудсыг өдөр бүр солино. Мөн арилгаж дахин ашигладагаар бэлтгэж болно. 50

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Ус уусан тэмдэглэл Д/Д Таних тэмдэг Уусан усны тэмдэглэл Нийт 51

ГАРЫН АВЛАГА ГУРАВДУГААР БҮЛЭГ ХУВИЙН АРИУН ЦЭВЭР БА ЭРҮҮЛ МЭНД Хувийн ариун цэвэр ба эрүүл мэнд гэсэн бүлэг эхэлж байна. Энэ бүлэгт хүүхэд хувцаслаж сурах, гараа угаах, хамар ам шүдээ цэвэрлэх тухай танилцуулна. 1. ХУВЦСАА ӨМСӨХ ТАЙЛАХ ЧАДВАР НЬ БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ НЬ Хүүхэд хувцаслаж сурах нь өөртөө итгэх итгэл, бие даасан байдлыг бий болгож, амжилтад хүрэх мэдрэмжийг төрүүлдэг. Түүнчлэн, хувцаслах нь хүүхдээ бусад олон чадварыг хөгжүүлэхэд тусална. Үүнд: • Товч, цахилгаан товчийг үзүүрт нь бэхэлж сурахад гарын булчингийн нарийн хөдөлгөөн • Өмд өмсөхийн тулд нэг хөл дээрээ зогсож байхдаа тэнцвэр, хөдөлгөөний чадвар • Хамгийн эхлээд аль хувцас өмсөхийг санаж, анхаарал төвлөрүүлдэг тул танин мэдэхүйн чадвар • Хувцасны нэр төрөл, өнгө, хэмжээ зэргийг нэрлэхэд үгийн баялаг нэмэгдэх • Тодорхой нөхцөл байдал, цаг уурын нөхцөлд хувцаслахдаа цаг хугацаа, орон зай, орчныг мэдрэх Хувцсаа өмсөж эхлэх Ихэвчлэн бага насны хүүхдүүд оймс, гутал, малгай гэх мэт амархан зүйлийг өмсөх, тайлснаар хувцасны талаар мэддэг болсон. Заримдаа тэд дахин, дахин өмсөхийг хичээж давтан хийдэг. Та хүүхдийнхээ хувцас, биеийн хэсгүүдийг нэрлэх замаар энэхүү эрт үеийн мэдлэгийг нэмэгдүүлэх боломжтой. Хүүхдэд өмсөх тайлахад хялбар сул өмд, зангуун эсвэл том товчтой хувцас, энгэр, ар талаа олоход туслах зурагтай богино ханцуйтай цамц, дотуур хувцас гэх мэтийг сонгож бие даан хувцаслаж сурахад туслаарай. Хувцаслах Алхам бүрээр хүүхэдтэйгээ ярилцах нь түүнд юу хийхээ мэдэхэд тусалдаг. Эхний үе шатанд энгийн үгс эсвэл хэллэгүүд зүгээр байдаг. Жишээлбэл, ‘Ханцуйндаа гараа хийлээ, гараа түлхээрэй’. Таны хүүхэд бараг өөрөө хувцаслаж чаддаг бол (ихэвчлэн гурван ба түүнээс дээш насныхан) та түүний алхмуудыг ойлгож байгаа эсэхийг «Та хамгийн түрүүнд юу өмсөх хэрэгтэй вэ?» Гэж асууж болно. Хүүхдээ хувцаслаж сурахад нь цаг гаргах, тэднийг яаруулах хэрэггүй. 52

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Тохиромжтой хувцас сонгоход туслаарай. Хүүхэдтэйгээ хувцсаа сонгож байх үед цаг агаарын талаар ярилц. Халуун эсвэл хүйтэн, бороотой эсвэл нартай эсэхийг хүүхдүүдээс асуугаарай. • Бохир, цэвэр хувцасны ялгааг зааж сургаарай - жишээлбэл бохир хувцас угаалгын сагсанд ордог. Өдөр бүр цэвэр дотуур хувцас, оймс өмсөх гэх мэт зарим энгийн зааврыг ашиглаарай. • Урд, ар нь тодорхой хувцас сонгоорой. • Эхлээд хувцсаа тайлж сургаарай, хувцаслахаас амархан. Өөрөө тайлах боломжтой байх нь таны хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. • Гутлын үдээс уях нь ихэнх таван настнуудын сурч байгаа чадвар юм. Гутлын үдээс уях талаар зурагтай гарын авлага, үдээс нь энэ чадварыг сургах зарим хялбар алхмыг тодорхойлсон болно. 1. ХУВЦСАА ТАЙЛЖ, ЭВХЬЕ Бүлэг: Дунд бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Хувцсаа бусдын дэмжлэгтэй тайлж эвхэх Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Биечлэн хийж үзүүлэх • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Хувцасласан хүүхэлдэй, зурагт үзүүлэн, Дасгалын карт (3.1. ) Үйл ажиллагаа 1 - Хувцсаа хаанаас нь эхэлж тайлдаг вэ? Асуулт асууж ярилцана. Багш хүүхэлдэйн хувцсыг тайлж, эвхэж үзүүлнэ. Тайлахдаа: - Гутлаа тайлаад зэрэгцүүлж тавина. Битүү цамцыг тайлах: Цамцны ханцуйнаас гараа гаргахдаа нөгөө гарыг цамцны дотуур оруулан тохойг ханцуйнаас гаргахад дэмжинэ. Нөгөө гарыг гаргаад ханцуйны үзүүрээс татаж сугална. - Толгойноос цамцыг сугалан авна. 53

ГАРЫН АВЛАГА - Цамцыг дэлгээд хоёр ханцуйг дотогш зөрүүлэн нугална. - Цамцны зах, хормой хэсгийг давхцуулан дундуур нь нугалж тавина. Товчтой цамцыг тайлах: - Товчийг нэг талаас нь эхэлж тайлна. Мөрнөөс мултлан хоёр гарыг ээлжлэн ханцуйнаас татаж сугална. Өмдийг тайлах - Өмдний цахилгаан болон товчийг тайлж өмдөө доош шувтлахдаа шуумгаас барьж, хөлөө нэг нэгээр нь дээш татаж авна. - Өмднийхөө хойд урьд хэсгээс барьж өмдний шуумгийг нийлүүлэн тэнцүү нугалж тавина. - Охид юбканы товч эсвэл цахилгааныг тайлаад юбкаа доош нь тайлж дундуур нь нугална. - Оймсоо тайлаад зэрэгцүүлэн дундуур нугалан тавина. Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд өөрийн хүүхэлдэйн хувцсыг тайлж, эвхэнэ. 2. ХУВЦСАА ӨМСЬЕ Бүлэг: Дунд бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Нойрсолтын цагийн дараа (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Хувцас өмсөх дарааллыг мэдэх • Хувцсаа бие даан өмсөхийг оролдох Сургалтын арга • Ажиглалтын арга • Ярилцлагын арга • Биечлэн хийж үзүүлэх • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 2ш Дасгалын карт (3.2.1) Үйл ажиллагаа 1 Хүүхдүүд нойрсож босоод багштай хамтран хувцсаа өмсөнө. Багш хувцас өмсөх дарааллыг харуулсан зурагт үзүүлэнг ангид хэд хэдэн газар байрлуулна. Хүүхэд багшийн тусламжтай болон зурган аргачлалын дагуу хувцсаа өмсөнө. 54

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Хувцсаа өмсөхдөө: - Эхлээд оймсоо өмсөнө. - Трико болон өмдөө өмсөхдөө хөлийг нэг нэгээр нь оруулан улыг гаргаад дээш босч татна. - Уяаг уях, товчийг товчлох эсвэл цахилгааныг татна. Битүү цамцыг өмсөх: - Зах руу толгойгоо оруулна. - Гарыг ээлжлэн ханцуй руу хийж хормойг доош буулгана. Товчтой цамцыг өмсөх: - Хоёр ханцуй руу гараа ээлжлэн хийнэ. - Товчлохдоо товчны нүхнээс нэг гараар барин нөгөө гараар товчийг нүх рүү хийж товчлоно. - Дотуур майк, цамцыг өмдөн дотуур нь хийлгэх ингэснээр бөөр, нуруунаас даарахгүй сайн талтайг ойлгуулна. Багш өдөр бүр хүүхдэд хувцсаа өмсөхөд нь дэмжлэг үзүүлж, урамшуулна. 55

ГАРЫН АВЛАГА 3. ХУВЦАСНЫ ЦАХИЛГААНЫГ ТАЙЛЪЯ, ТАТЪЯ Бүлэг: Ахлах, Бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго • Хувцасныхаа цахилгааныг тайлах, татах • Найздаа туслах, бусдаас тусламж хүсэх Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Даган дуурайх арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Хүүхдийн цахилгаантай цамц, гадуур хувцас Үйл ажиллагаа:1 Цахилгаантай цамцны цахилгааныг татахдаа үйлдлийг алхамчлан заах ба хүүхдийг дагуулан хийнэ. - Цахилгааныг тайлахдаа хоёр талын энгэрээс нэг гараараа барьж нөгөө гараар цахилгааны түгжээнээс барин доош нь тултал нь жигд буулгана. - Цахилгааны түгжээтэй хэсгээс нэг гараараа барьж нөгөө талыг түгжээнээс сугалж авна. Цахилгааныг татахдаа: - Нэг талын энгэрийн цахилгааны гүйх түгжээг доош нь тулган барина. - Нөгөө талын энгэрийн цахилгааны үзүүрийг түгжээнд сайтар тултал хийнэ. - Хоёр талын энгэрийн цахилгаанд орсон хэсгийг давхарлан нэг гараараа бариад нөгөө гараараа цоожийг дээш нь татна. Тайлах, татах үйлдлийг олон дахин давтан хийхэд хүүхэд дуртай байх цахилгаан товчийг өөрөө тайлах, товчлоход бэлтгэл болно. 4. ГУТАЛ ҮДЬЕ Бүлэг. Бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго • Гарын жижиг булчин хөгжих • Заавар, аргачлалын дагуу гутал үдэх, уях 56

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Сургалтын арга • Харилцан ярианы арга • Үзүүлэн тараах материал ашиглах арга • Тоглоомын арга • Хэсгийн арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Хайрцгаар хийсэн гутал, улаан, цэнхэр өнгийн үдээс, зурган аргачлал Дасгалын карт (3.4.1-7) Үйл ажиллагаа 1 Хүүхэд бүр нэг нэг хайрцган гутал сонгож авна. Улаан, цэнхэр үдээсийг холбож, гутлын нүхнүүдэд сүвлэж, уяна. Багш дагуулан хийнэ. Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд дахин зурган аргачлалын дагуу үдээсийг уяна. 57

ГАРЫН АВЛАГА 2. ХУВИЙН АРИУН ЦЭВЭР САХИХ НЬ Ариун цэвэрч байж үргэлж цэвэрч байдлыг сахих нь эрүүл мэнд байхад чухал үүрэгтэй бөгөөд сургуулийн өмнөх насанд тогтсон дадал хэвшил нь таны хүүхдийг насан туршдаа эрүүл чийрэг бие бялдартай байхад тусална. Танд хүүхдэд хувийн ариун цэвэрч байдлыг хэрхэн дэмжих вэ? Хүүхдүүдийг эрүүл, цэвэр цэмцгэр болоход ямар үйл ажиллагааг төлөвлөх вэ? гэсэн асуултад хариулт өгөхийг хичээлээ. Гараа угаахаас эхлээрэй. Гар угаах нь таны хүүхдэд зааж сургах хамгийн чухал бөгөөд эрүүл ахуйн хамгийн чухал арга хэмжээ юм. Өдөрт олон удаа гараа угааж болно. Хүүхэд жорлонд орсны дараа болон ямар нэгэн зүйл идэхээсээ өмнө гараа угааж байгаа эсэхийг сануулаарай. Хүүхдээ гараа савантай усаар угаахад хамтдаа дуу дуулаарай. Хүний биед өвчин үүсгэж байгаа нян,бичил биетний 90% орчим нь бохир гараар дамждаг. Элбэг тохиолдог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгат халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг нь ихэвчлэн бохир гараар дамжин халдварладаг. Мөн томуугийн болон вирусийн шинэ халдваруудаас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал юм. Бохир гар нь нян вирусийн амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт байдаг учир хүүхдийн гараа амандаа хийх, хумсаа мэрэхийг болиулах хэрэгтэй. Бохир гарт цусан суулга өвчний үүсгэгч гурав хоног, нянгаар үүсдэг гэдэсний халдварууд үүсгэгч 2-3 өдөр, халдварт шар өвчний үүсгэгч олон хоног, цагаан хорхойн өндөг хэдэн хоногоор ч амьд байж чаддаг байна. Шүдээ угаах хэрэгтэйг туршилтаар ойлгуулаарай. Хүүхдүүд багш, найзууд, эцэг эхийнхээ хийж буй зүйлийг харж олон зүйлийг сурдаг. Шүдээ угааж байхдаа хамтдаа хийж үзээрэй. Хоолоо идсэний дараа, өглөө босоод, унтахын өмнө гэх мэт өдөрт 2 удаа хамтдаа шүдээ угаана. Яагаад шүдээ угаах хэрэгтэйг өндөгтэй туршилт хийвэл сонирхолтой болно. Бага насны хүүхдийн шүдний эрүүл мэндэд анхаарах ёстой шалтгаан нь юу вэ? Манай улсын хувьд шүдний өвчлөлөөс өөрсдийн хэмжээнд тодорхой урьдчилан сэргийлдэг ч буруу дадал зуршлаас буюу шүдээ дутуу цэвэрлэх, буруу угаах зэргээс үүдэн шүдний өвчлөл хүн амын дунд өндөр хувьтай байсаар байна. Сүүлийн үед эрчимтэй тархаж буй шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг анхаарахын тулд эхлээд сайтар ажиглах хэрэгтэйг зөвлөөрэй. Сардаа нэг удаа амыг нь ангайлгаад харах, шүд өвдөж эхлэхээсээ өмнө шүдний цагаан өнгө шохойжиж өнгө нь өөрчлөгддөг. Дараагаар шүдэнд жижиг нүх үүснэ. Энэ хүртэл хүүхдийн шүдэнд ямар нэгэн зовуурь илрэхгүй. Харин шүдний тугалмай руу өвчлөл орсон бол чихэрлэг зүйлс идэхэд хөндүүрлэж өвдөж эхэлнэ. Шүд өвдөж өөрт мэдрэгдэж буй нь шүдний өвчлөл аль хэзээний мэдрэл рүү орчихсон гэсэн үг, учир нь хүүхдийн сүүн шүдний тугалмай нимгэн, нэлээн цоорсон хойноо мэдрэгддэг байна. Ном уншиж, зурагт үзүүлэх тайлбарлах, энгийн туршилт хийж үзүүлээрэй. Ариун цэврийн ач холбогдлыг тайлбарласан ном уншихад хүүхдэд сайн 58

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ төсөөлөл төрөхөд их сайн дэмжлэг болно. Номонд дурдсан ойлголтуудын талаар ярилцаж, ойлгосон зүйлээ хүүхдэд илэрхийлэх боломжийг өгөөрэй. Хүүхдийн энгийн туршилт хийж учрыг олоход дуртай байдаг тул өөрсдийг нь оролцуулсан үйл ажиллагааг зохион байгуулаарай. Хүүхдүүд үлгэрийн баатраар төлөөлүүлж цэвэрч байхыг зааж үзүүлэхэд дуртай дагаж хийх ба хүүхдэд цэвэр байдал, эрүүл ахуйтай холбоотой санамжийг байнга хэлж өгөөрэй. Өдөр тутам, тогтмол хийдэг цагийн хуваарьт ажил болгоорой. Энэ бол ариун цэвэрч байх суурийг бат бөх болгох, туслахад хамгийн чухал алхам юм. Хүүхдүүд цэцэрлэгтээ ирээд гараа угааж, хоолойгоо зайлдаг, хоолоо идэхийн өмнө, тоглож дуусаад гараа тогтмол угаадаг, гаднаас орж ирээд гадуур хувцсаа тайлж сольдог, шүдээ цэвэрлэдэг, нойлын усаа татдаг, хэрэглэсэн цаасаа хогны саванд хийх гэх мэт үйлийг тогтмол хийснээр өөрийгөө болон орчноо цэвэр байлгахад суралцдаг. 5. НЯНГИЙН ТАРХАЛТ Бүлэг. Ахлах бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Бохир гараар нян халдварладгийг мэдэх • Өвчлөлөөс өөрийгөө хамгаалах аргыг мэдэх Сургалтын арга • Харилцан ярианы арга • Тоглоомын арга • Туршилтын арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Өнгө өнгийн саа, тос Дасгалын карт (3. 5. 1-5) Үйл ажиллагаа 1 Тавагтай ургамлын тосонд өнгө өнгийн жижиг саа хийнэ. Хүүхдүүд гараа дүрж сааг гартаа наалдуулна. Гарт бохир нян хэрхэн наалддаг талаар ярилцана. Үйл ажиллагаа-2 Бие биетэйгээ гар барих, цэвэрхэн ширээ сандал, аяга, хаалганы бариул зэрэг гадаргууд хүрнэ. Дараа нь нян наалдсан зүйлүүдэд хүрнэ. Нян хэрхэн тархаж болох нянг хэрхэн тарааж байгаа талаар ярилцана. 59

ГАРЫН АВЛАГА Саа наалдсан зурагнууд Нянг тараахгүйн тулд бид юу хийж болох талаар ярилцана. Гараа угаана. 6. НЯН Бүлэг. Бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Байгаль нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Сургалтын цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго • Өвчлөлөөс өөрийгөө хамгаалах аргыг мэдэх • Ханиаж найтаахад нян тархдаг талаар энгийн туршилт хийх Сургалтын арга • Харилцан ярианы арга • Тоглоомын арга • Туршилтын арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Шаар, зурган карт, Дасгалын карт (3.6.1-5) 60

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 1 Хүүхэд ямар, ямар үйлдэл хийж байна вэ? Асуулт тавьж ярилцана. Үйл ажиллагаа 2 Шааран дотор цэнхэр өнгийн будагтай бага зэрэг ус хийж үлээгээд хагална. Шаар хагарахад цацарсан будгийг ажиглуулж найтаахад шүлсээр маш их нян үсэрч гадаргуу дээр наалддаг тухай ярилцана. Зургуудыг ажиглуулж нянгаас хэрхэн хамгаалж болох талаар ярилцана 7. ХАМРААР ҮЛЭЭХ ДАСГАЛ Бүлэг. Дунд Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Хамраа цэвэрлэх аргад суралцах Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Практик арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Цаас, хамрын алчуур Үйл ажиллагаа 1 Зарим хүүхэд нусаа татаад залгидаг. Залгисан нус нь ходоод гэдсэнд орж өвчлүүлдэг. Бид нусаа гадагш нь нийж гаргах ёстой. Одоо бүгдээрээ нийх дасгал хийцгээе. Хүүхдэд хуудас цаас өгч зааврын дагуу үлээхийг хүснэ. Хамраараа үлээж цаас хөдөлгөхийг хэлж өгнө. Багш цаасыг амаа жимийгээд хамраараа үлээж үзүүлнэ. Хүүхэд сайн ажиглаад цаасыг үлээнэ. 2-3 удаа давтана. Дараа нь хамрын алчуурыг авч хамарт тулгаж барин нэг нүхийг даран нөгөө нүхээр үлээлгэн нийнэ. Үйлдлийг 2-3 удаа давтана. 61

ГАРЫН АВЛАГА 8. ХАМРАА ЦЭВЭРЛЭЕ Бүлэг: Дунд Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: Хамрын алчуур, цаас хэрэглэх Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Бие даан гүйцэтгэх арга Хэрэглэгдэхүүн: Даавуун эсвэл цаасан алчуур хүүхдийн тоогоор Дасгалын карт (3.8. 1-2) Үйл ажиллагаа 1. Хүүхэд зураг ажиглан асуултын дагуу ярилцана. 1-р зурагт: Хүүхдийн нүүрэнд юу ажиглагдаж байна вэ? Нус нь гоожсон хамар нь улайсан. Энэ хүүхдэд та нар юу гэж зөвлөх вэ? нусаа арч, хамраа цэвэрлээрэй. 2-р зурагт: Хүүхэд яагаад амаа ангайж байна вэ? Нус нь хатсан, хамар нь битүүрсэн учир амаараа амьсгалж байна. Та нар хамраа чимхээд амаараа амьсгалаарай. Ямар байна вэ? хэцүү байна, олон амьсгалсан. Зарим хүүхэд нусаа цааш нь татдаг. Зарим нь ханцуйгаараа арчдаг энэ зөв үү? Цааш нь татахад хаашаа ордог бол? Нус гэдсэнд орж биеэр тарж, өвчлүүлнэ. Бид гадагш гаргаж цэвэрлэх хэрэгтэй. Ханцуйгаараа арчвал хувцас нь бохир болдог талаар ярилцана. Одоо бүгдээрээ хамраа цэвэрлэе. Хүүхэд бүрд цаасан алчуур өгч дагаж хийхийг хүснэ. - Алчуураа дундуур нь нугалаад, дахин нугалж дөрвөлжин болгоно. - Алчуурын завсарт хамрыг хийж, нэг нүхийг дарж нүдээ аниад, амьсгалаа гүнзгий аваад, амаа жимийж нийнэ. Алчуурын өөр нэг завсарт хамрын нөгөө нүхийг цэвэрлэнэ. 62

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 9. БИД ЯАГААД НАЙТААДАГ ВЭ? Бүлэг: Ахлах, бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Хамрын алчуур хэрэглэхийг мэдэх • Өөрийгөө болон бусдыг хүндлэх Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 3ш Дасгалын карт (3.9.1-3) Үйл ажиллагаа1 Хүүхэд зургийг ажиглан асуултын дагуу ярилцана. Бидний хамарт юу байдаг вэ? - Яагаад найтаадаг вэ? - Хамарт орсон гаднын зүйлийг гадагшлуулж найтаадаг. - Найтаах нь хүний биеийн аюулгүй байдлыг хангаж байдаг. Найтаах үед маш олон нян, вирус шүлсний хамт агаарт цацагдаж бидний бие, бусад эд зүйлст наалддаг. Мөн хооллох үед найтаавал хоол, хүнс рүү шүлс орох аюултай. Дараах зургийг ажиглан ярилцана. 63

ГАРЫН АВЛАГА Ам, хамраа дарахгүй ханиаж, найтааж болох уу? (Амаа хаахгүй ханиавал гар, болон бусдын ам хамар, идэж буй хоол хүнс рүү шүлс орно. Найтаах үед нян агаарт цацагдах ба бид түүгээр нь амьсгалж халдварладаг.) Гараараа дарж ханиаж, найтааж болохгүй. (Гарт наалдсан шүлс, нус нь хувцас, хоол хүнсэнд наалдаж өвчин үүсгэдэг. Хувцас нь бохир болж өвчин тараана.) Тэгвэл бид хэрхэн зөв ханиаж, найтаах вэ? Хамрын алчуургүй үед цаасан алчуур хэрэглэнэ. Алчуур, цаас байхгүй бол гарын тохойг нугалан ам хамраа хааж ханиана. Өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах нь бидний үүрэг болох талаар багш тайлбарлана. 10. ӨНГӨТ ӨНДӨГ Бүлэг: “Дунд” Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Шүдийг гэмтээж, хорхойтуулдаг хүнсийг мэдэх • Шүдийг дарааллын дагуу зөв угааж сурах • Зааврын дагуу бохирдсон шүдний үзүүлэнг цэвэрлэх, өөрийн ээлжийг хүлээх Сургалтын арга: • Харилцан ярилцах арга • Үзүүлэн таниулах арга • Тоглоомын арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Кофе, цай, жимсний шүүс 3 аяга , 3 ширхэг өндөг, сойз, хорхойтой шүдний үзүүлэн дасгалын карт (3. 10. 1), шүд өвтгөх хүнсний зурган карт Дасгалын карт (3. 10. 2-5) Үйл ажиллагаа 1 Энэ юу вэ? - Энэ бол өндөг Өндөг ямар өнгөтэй байна вэ? - Цагаан өнгөтэй байна 64

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 2 Одоо бүгдээрээ нэгэн туршилт хийж үзье Багш 3 төрлийн шингэн зүйлийг аяганд хийсэн байна. Түүн дотор чанасан 3 өндөг хийнэ. Хэсэг хугацааны дараа өндөгийг гаргаж ирнэ. Хүүхдүүдээ багш нь өндгийг ямар ямар шингэн зүйлд хийсэн бэ? Жүүс, цай, кофе Тэгвэл цагаан өнгөтэй байсан өндөг одоо ямар өнгөтэй болсон байна вэ? - Шар, бор, ягаан - Одоо бүгдээрээ өндөгнүүдийг шүдний сойзоор үрж зүлгэж үзье - За одоо буцаад ямар өнгөтэй болсон байна вэ? - Цагаан өнгөтэй байна. Үйл ажиллагаа 3 Тэгвэл сойзоор өөр юу хийдэг вэ? Бидний шүд ямар өнгөтэй вэ? Цагаан өнгөтэй Бидний шүд өндөгтэй адил янз бүрийн газтай, өнгөтэй ундаа, чихэр зэргийг идэж уувал ийм бохир болдог байх нь шүү дээ. Бохирдсон шүдээ сойзоор угаавал буцаад ийм гоё цагаан өнгөтэй болдог байх нь. Одоо бүгдээрээ бидний шүдийг бохирдуулж хорхойтуулдаг хүнсний талаар ярилцъя. Та нар юу гэж бодож байна нэрлээрэй. 65

ГАРЫН АВЛАГА -Чихэр -Зайрмаг -Шоколад -Ундаа Эдгээр хүнсний зүйлийг идвэл бидний шүд хорхойтож өнгөө алддаг байх нь. Тиймээс аль болох идэхгүй байж хэрвээ идсэн бол дараа нь тогтмол шүдээ угааж хэвших хэрэгтэй. 11. МИНИЙ ШҮД Бүлэг: Бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Шүд яагаад өвддөг шалтгааныг мэдэх • Өөрийн шүдийг хамгаалах Сургалтын арга • Ажиглалтын арга • Тайлбарлан таниулах арга • Бие даан гүйцэтгэх арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 1ш, шүдний зураг А3, жижиг толь хүүхдийн тоогоор Дасгалын карт (3.11.1-2) Үйл ажиллагаа 1 Зурагт үзүүлэн харж ярилцана. Хүүхдийн юу нь өвдсөн байна вэ? - Шүд нь яагаад өвдсөн бэ? Шүдээ муу угааснаас, чихэр, ундаа их хэрэглэснээс учраас 66

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ - Та нарт хорхой идсэн шүд байгаа юу? Хамтдаа харцгаая. - Хүүхдийг толинд шүдээ харахыг хүснэ. Шүдний зургийг тараан өгнө. Хорхойтсон шүдээ зураг дээр хараар будаж тэмдэглэхийг зөвлөнө. Өөрсдийн будсан зургаа ажиглаарай хорхойтсон шүд байна уу? Байхгүй бол эрүүл шүдтэй байна. 12. Шүдээ угаая Бүлэг: Ахлах Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Хооллолтын цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Шүд угаах дарааллыг мэдэх • Шүдээ угааж хэвших Сургалтын арга • Тайлбарлан таниулах арга • Биечлэн хийж үзүүлэх арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Шүд угаах дарааллын зурагт үзүүлэн-1ш Дасгалын карт (3-12.1 ) Үйл ажиллагаа 1 Хоол идсэний дараа багш дараах зааврыг өгнө. Амаа жимийгээд хэлээ эргэлдүүлэн шүдээ тэмтрээрэй. Гөлгөр байна уу? Барзгар байна уу? Хоолны үлдэгдэл шүдэнд наалдсан учир барзгар болж бохирдсон байна. Бохирдсон шүдээ хамтдаа угаацгаая. (Хүүхдүүд өөрсдийн шүдний оо, сойзоо авч ирнэ) Багш шүдний бодит үзүүлэн ашиглан зөв угаах аргыг тайлбарлан хийж үзүүлнэ. Багшийг даган өөрсдийн сойзоор хамтдаа угаана. - Сойзон дээр чигчий хурууны хумсны толионы хэмжээтэй оо шахаж тавина. - Үүдэн шүдийг гадна талаас нь угаахдаа дээд үүдэн шүдийг дээрээс нь доош нь, доод үүдэн шүдийг доороос нь дээш нь шүүрдэх, эргэлдэх хөдөлгөөнөөр угаана. 67

ГАРЫН АВЛАГА - Үүдэн шүдийг дотор талаас нь угаадаа сойзоо босоо байрлалд байрлуулаад доод шүдийг дээш нь дээд шүдийг доош нь татах хөдөлгөөнөөр угаана. - Араа шүдийг угаахдаа: Сойзыг урдаас ар тийш нь чиглэлд 45С өнцөг үүсгэн байрлуулж дээш, доош, нааш, цааш гүйлгэж шүүрдэх хөдөлгөөн хийж угаана. - Зажлах гадаргууг эргэлдэх хөдөлгөөнөөр угаана. - Шүдэнд хоолны үлдэгдэл наалдсан байгааг сойзоор угаах дараалал, сойзоо барих барилт, хөдөлгөөний чиглэлийг мэдэж авна. Одоо бүгдээрээ шүдийг зөв угаах дарааллыг сурцгаая. Үйл ажиллагаа 2. Бохирдсон шүдний зургийг хэвлэж бүрж бэлтгэсэн байна. Хүүхдүүд шүдний сойзоор шүдийг угаах хөдөлгөөн хийж тоглоно. Багш сойзоор шүдээ угаахдаа дээрээс доош, доороос дээш хөдөлгөх, сойзоо хазайлгах барих, эргэлдэх хөдөлгөөн хийж байгааг ажиглаж зөвлөж өгнө. 68

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 13. ХООЛОЙГОО ЗАЙЛЪЯ Бүлэг: Бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Өглөөний хүлээн авалт (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Хоолойг зайлах нь өвчнөөс сэргийлдгийг мэдэх • Хоолойгоо тогтмол зайлах дадалтай болох Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах • Даган дуурайх • Хэсгийн арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Ам зайлах аяга, бэлтгэсэн уусмал Үйл ажиллагаа 1. “Мэлхийд тохиолдсон явдал” эхийг ярьж өгнө. Нэгэн өдөр мэлхий хоолой нь өвдөөд эмч дээр очиж гэнэ. Эмч “Мэлхий амаа ангайгаарай” гээд хоолойг нь хартал нэлээн их улайсан байв. Эмч: Чи хоолойгоо зайлдаг уу? Мэлхий: Би хоолойг юугаар яаж зайлахаа мэдэхгүй гэлээ. Эмч: Чамд хоолойгоо хэрхэн зөв зайлах талаар зөвлөгөө бичиж өгье, чи харин сайн дагаж мөрдөөрэй. Мөн хүйтэн зүйл ууж болохгүй шүү гэж анхааруулав. Хүүхдүүд ээ? Мэлхийний юу нь өвдсөн бэ? (Хоолой нь өвдсөн) - Та нарын хоолой өвдөж байсан уу? - Хоолой өвдсөнөө яаж мэдэх вэ? (Шүлс залгих үед хоолой хөндүүрлэж, өвддөг.) Хоолойг өвдөхөөс урьдчилан сэргийлэх эмчийн бичиж өгсөн энгийн аргыг хамтдаа сурцгаая. Амны хөндийг эрүүл байлгахын тулд хоолойг тусгайлан найруулсан уусмалаар тогтмол зайлна. - Эхлээд усыг бага хэмжээгээр балгаж, амны хөндийн хоёр завжинд байгаа хоолны үлдэгдлийг зайлж цэвэрлэхдээ: - Хацрыг эхлээд бүтэн алим, дараа нь тал алим хэлбэртэй болгон амны 69

ГАРЫН АВЛАГА хөндийг зайлж зөөлөн асгана. Энэ үйлдлийг 2-3 удаа давтана. - Дахин ус балган бага зэрэг гэдийж “Гор, гор” гэж дуугаран усаа хоржигнуулан 2-3 удаа зайлна. (Учир нь хоолой олон нугалаастай тул завсар нь нян, хоолны үлдэгдэл орсон байх магадлалтай учир усаа хоржигнуулан хөдөлгөхөд сайн цэвэрлэгдэнэ.) 14. МИНИЙ ИДСЭН ХООЛ Бүлэг: Ахлах, Бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Хоол боловсруулах эрхтний тухай ойлголттой болох • Хоолоо сайн зажилж идэх чухал болохыг мэдэх Сургалтын арга • Тайлбарлан таниулах арга • Харилцан ярилцах Хэрэглэгдэхүүн: Хоол боловсруулах эрхтний зурагт үзүүлэн-6ш, хормогчийн үзүүлэн Дасгалын карт (3.14. 1-6) Үйл ажиллаагаа1 Бидний идсэн хоол хаана очдог вэ? Бидний идсэн хоол аманд орж, шүдээр зажилж буталж жижиглээд, шүлсэнд дэвтээд залгигдана. Залгисан хоол хаашаа ордог вэ? • Залгисан хоол улаан хоолойгоор дамжин ходоодонд орно. • Дараа нь мушгиралдсан нарийн гэдэс рүү оруулдаг. • Тэнд эцсийн боловсруулалт хийгдэж цусанд шимэгдэнэ. • Хэрэггүй хэсэг нь бүдүүн гэдсэнд орж боловсруулагдан өтгөн болж гадагшилна. • Эрүүл хүний өтгөн гадил хэлбэртэй (баас) болж гадагшилна. Үйл ажиллагаа 2 Хоол боловсруулах хормогчийн үзүүлэнг багш хүүхдэд үзүүлэн эрхтний байрлалыг танилцуулан зааж, нэрлэх дасгал хийнэ. Дараа нь өөрийн биеэ дээр байршлыг зааж үзүүлнэ. 70

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 15. ХОГОО ЗОРИУЛАЛТЫН САВАНД ХИЙЕ Бүлэг: Бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго • Хогийн савны тэмдэглэгээг мэдэх • Хогийг зориулалтын саванд хаяж сурах Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Тайлбарлан таниулах Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 3ш, цаасан хайрцаг, өнгийн цаас, хайч, цавуу Дасгалын карт (3.15.1-3) Үйл ажиллагаа 1 Туяа охин тараг ууж дуусаад саваа хаяхаар хогийн сав хайлаа. Хажууд нь гурван өнгийн хогийн сав байсан тул аль өнгийн саванд хогоо хаяхаа мэдэхгүй байв. Багш хогийн савны зураг үзүүлэн дараах асуултын дагуу ярилцана. Туяа уусан таргийн хуванцар саваа хаана хаях вэ? - Та нар мэдэж байна уу? - Хогийн саван дээрх тэмдэглэгээ ижил байна уу? - Та нар энэ тэмдэглэгээг мэдэх үү? (Дахин ашиглана гэсэн тэмдэглэгээ юм. Хог болгож хаяж байгаа зүйлийг дахин боловсруулаад өөр хэрэгтэй зүйл хийхийг хэлнэ. Дахин ашиглах боломжтой хогны төрөлд эдгээр орно (цаас, хуванцар, лааз, шил,төмөр) Жишээ нь: Хуванцар ус, ундааны савнуудыг хайлуулаад эргээд хэвлээд сандал, сав зэргийг хийдэг.) - Яагаад гурван өнгийн хогийн сав байна вэ? - Хогоо ялгаж хаяхын тулд өнгөөр ялгасан байна. Улаан саванд лааз, Шар саванд хуванцар, Цэнхэр саванд цаас гэх мэтээр ялган хаяна. Тэгэхээр Туяа хуванцар саваа аль өнгийн саван хийх вэ? (шар өнгийн саванд хийнэ) Та нар ч бас Туяа найз шигээ хогоо ангилж хаяж сураарай. Үйл ажиллагаа 2 Цэцэрлэгтээ 3 өнгийн хогийн сав цаасан хайрцгаар хийж анги, коридорт байрлуулна 71

ГАРЫН АВЛАГА ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭРҮҮЛ ХӨГЖИЛ Сэтгэцийн эрүүл мэнд нь хүүхдийн эрүүл хөгжлийн чухал хэсэг юм. Энэ нь хүүхдүүдэд эерэг нийгмийн, сэтгэл хөдлөл, зан байдал, сэтгэх чадвар, харилцааны чадварыг бий болгоход тусалдаг. Хүүхдийн өөрсдийгөө болон эргэн тойрныхоо талаар бодох, мэдрэх мэдрэмж бөгөөд амьдралд тулгарах бэрхшээл, стрессийг даван туулахад сэтгэцийн эрүүл мэнд нөлөөлдөг. 1. СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ АРГА ЗАМ Эерэг харилцаа эерэг нөлөө Та хүүхэдтэйгээ өдөр тутам эергээр харилцвал энэ нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд шууд, эергээр нөлөөлнө. Хүүхдийнхээ сэтгэлзүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хүүхдэд өгөх хайр энэрэл, дулаан сайхан сэтгэлийн харилцаагаар дэмжих зарим санааг энд оруулав. • Та хүүхдэд үг яриа, биеийн хэлээр хүндэтгэл, итгэлийг илэрхийлж болно. Жишээлбэл, нүдээрээ инээмсэглэх, тэврэх, эрхий хуруугаа өргөх. • Хүүхдийнхээ зан төлвийг удирдан чиглүүлэхэд эерэг, бүтээлч, тууштай байдлыг ашиглаарай. Энэ нь хүүхдийг хэцүү, муу зан авир гаргахад бус харин биеэ зөв авч явахад нь магтаж, анхаарал хандуулахыг хэлнэ. • Өдөр бүр хүүхдийн ярих, сонсох цаг гаргаарай. Хэрэв хүүхэд багштайгаа ярихыг хүсэж байвал хийж байгаа зүйлээ зогсоож, түүнд бүрэн анхаарлаа хандуулаарай. Асуудлыг шийдвэрлэхэд туслаарай. Та хүүхдүүдийн хоорондын зөрчлийг арилгах эерэг арга замыг олж хэрэгжүүлж үзээрэй. • Хүүхдийг бусадтай холбоо тогтооход нь урамшуулаарай. Хүмүүстэй мэндлэх, баярласнаа илэрхийлэх зэргээр хүмүүстэй харилцах нь энгийн мэт боловч энэ нь хүүхдэд хүмүүсийн дунд өөрийгөө таниулах, өөрийн байр сууриа илүү хүчтэй мэдрүүлэх, өөр хүмүүстэй хэрхэн харьцаж сурахад анхны цагаан толгой болно. Хүүхдийн сэтгэл хөдлөл- сэтгэцийн эрүүл мэнд Хүүхэд өсч том болох бүр янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Тухайлбал айдас, урам хугарах, уйтгар гуниг, түгшүүр, уур уцаар, баяр баясгалан, найдвар гэх мэт. Сэтгэл хөдлөлийг даван туулах эсвэл хүнд хэцүү, сэтгэл хөдлөлийн нөхцөлд тайвшрууллыг хүүхэд сайн мэдэрдэг. Хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад нь туслах хэдэн арга зам байна. 72

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ • Хүүхэдтэй сэтгэл хөдлөлийн талаар ярилцаж, сэтгэл хөдлөлөө таних тоглоом тоглоорой. Үүгээр та хүүхдэд янз бүрийн мэдрэмж төрөх нь зүйн хэрэг гэдгийг ойлгуулж болно. Жишээлбэл, өглөө ээж нь ангид оруулаад орхиод явахад дургүйцэж уйлмаар болох, дагаж явахыг хүсэх, тоглоомоор тоглох гэтэл хүүхэд өгөхгүй байхад үнэхээр бухимдаж болно. • Хүүхдийн эерэг хандлагыг байнгын үйл болгох жишээлбэл тоглоомын талбайг тойроод гүйх дуртай ч тууштай байдал, тэсвэр тэвчээр шаардах учраас хэцүү байдаг. Гэхдээ удаан хугацаанд тогтвортой хийвэл үүнийг хийж чадна гэсэн итгэлийг төрүүлнэ. • Хүүхдэд бага зэргийн санаа зовнилоо зохицуулж сурахад нь туслаарай. Та хүүхдээ бэрхшээлээс зайлсхийхийн оронд тэдний хүсэж байгаа зүйлээ хийхийг зөөлөн өдөөж өгвөл хүүхэд өөрөө хийнэ. Хүүхдийн зан байдал, зорилго, ур чадвар Та хүүхдийн зан төлөвт анхаарлаа төвлөрүүлж тэдний сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих аргуудын тухай ярилцъя. Хүүхэд анги болон гэр бүлдээ баримтлах дүрэм, дэгийг хэлэлцэж мөрдөх, тэдгээрийн үр дагаврыг ойлгуулж, тайлбарлаж өгөөрэй. Дүрэм ба хил хязгаар нь бүх насны хүүхдэд аюулгүй байдлыг мэдрэхэд тусалдаг. Сэтгэлийн түгшүүртэй хүүхдэд алхам, алхмаар туслах “шатны гишгүүр” арга Энэ арга нь үнэхээр “аймшигтай” зүйлтэй нүүр тулахаасаа өмнө жижиг зүйлстэй тэмцэх гэсэн санаа юм. Хүүхэд айдсаас зайлсхийх бус харин тэд айдсыг даван туулах ба хамгийн бага түгшүүр төрүүлдэг зүйлээс эхэлнэ. Ингэснээр хүүхэд илүү их санаа зовдог өөр нөхцөл байдалд шилжинэ. Хүүхэд үүнийг зохицуулах хүртэл хэдэн удаа давтаж дадлага хийх нь чухал. Илүү түвэгтэй нөхцөл байдлыг аажмаар эзэмшихийн тулд хүүхэдтэй хамт ажиллаарай. Эцэст нь та хүүхдийнхээ хамгийн хэцүү гэж үзсэн нөхцөл байдлыг хамтдаа шийдвэрлэх ёстой. Хүүхдийн сэтгэлийн түгшүүрээс хамгаалах шатны гишгүүрийн аргыг ашиглахдаа та хүүхдээ дараах байдлаар зоригжуулж болно. • шатны гишгүүр бүрд хүрэхэд нь түүнд маш их магтаал өгөх, • шагнал урамшууллыг хүүхдээ урагш ахиулах хөшүүрэг болгон ашиглах, Шатны арга нь хүүхдүүдэд хэд хэдэн давуу талтай байдаг. Хүүхдүүд айдастай нүүр тулж, эцэст нь тэд тийм ч муу биш байж болохыг олж мэднэ. Хүүхдүүд өөрсдийгөө даван туулах чадварыг эзэмшсэн ур чадвар, арга техникээ ашиглаж, хэрэгжүүлдэг. Хүүхэд шатны гишгүүрээр дээшлэхийн хэрээр амжилтын агуу мэдрэмжийг олж авдаг. Дөрвөн настай хүүхдэд нийгмийн харилцаанд оролцоход айдас түгшүүр төрдөг. Тэд шинэ хүмүүстэй уулзах, тэдэнтэй ярилцахаас айдаг хүүхдэд зориулсан шатны гишгүүрийг дагаж хийгээрэй. Хүүхэд бүх гишгүүрт алхам алхмаар ахин гарна. Сэтгэлийн түгшүүртэй байдалд байхдаа хэлэх үг хэллэгийг нь хэлэхэд туслаарай. Жишээлбэл, энэ бол амархан, би чадна, Би зоригтой гэх мэт. 1. Тэр хэд хэдэн удаа уулзсан нэг найздаа ‘баяртай’ гэж хэлдэг. 2. Тэр цэцэрлэгийн хүүхэдтэй ‘баяртай’ гэж хэлдэг. 3. Тэр тоглоомын талбайд танихгүй хүүхдэд ‘сайн уу’ гэж хэлдэг. 73

ГАРЫН АВЛАГА 4. Тэр дэлгүүрийн худалдагчид ‘сайн уу’ гэж хэлдэг. 5. Тэр саяхан танилцсан насанд хүрсэн хүнд ‘Сайн уу’ гэж хэлдэг. 6. Тэр сургуулийн өмнөх насны танихгүй хүүхэдтэй ‘Сайн уу’ гэж хэлдэг. 7. Тэр тоглоомын талбайд танихгүй хүүхдэд ‘Сайн уу - би чамтай тоглож болох уу?’ гэж хэлдэг. 8. Тэр цэцэрлэгтээ шинэ танилцсан хүүхэдтэй амралтын өдөр болсон зүйлийн талаар ярилцдаг. 9. Тэр шинэ хүүхдүүд эсвэл ангид зочилж байгаа хүүхдүүдийн нэгтэй ‘сайн уу’, ‘баяртай’ гэж хэлдэг. 10. Тэр шинэ бүлэг эсвэл анги дээр очиж, ангийн нэг хүүхэдтэй ярилцдаг. Зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам Хоёр хүү багаар тоглож байхдаа маргалдав. Нэг нь нөгөөгөө түрүүлж гүйсэн залилагч гэж дуудаад багшдаа хэлж гомдол мэдүүлнэ. Нөгөө хүү нь хууран мэхлэгч биш, гэхдээ дахиж хэзээ ч нөгөө хүүтэйгээ тоглохыг хүсэхгүй байна гэж хашхирч байна. Тоглолт түүнгүйгээр үргэлжлэв. Ийм дүр зураг танай ангийн хүүхдийн дунд гардаг уу? Цэцэрлэгийн ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд найз нөхөрлөл бий болно. Энэ нөхөрлөл бол зүгээр энгийн мэт боловч хүүхдийн төлөвшилд чухал үйл явц юм. Эдгээр найз нөхөрлөлийн хооронд үүссэн баяр хөөр, гомдол байх ёстой зүйл мэт санагдаж болох ч найз нөхдийнхөө хоорондох гомдомтгой мэдрэмж нь найрсаг бус харилцаа, нөхөрлөлийг өөрчлөхөд хүргэдэг. Жишээлбэл, хууран мэхлэгч гэж нэрлэгддэг хүү энэ мөргөлдөөнийг тоглоомоос гарч холдох замаар дуусгахаар шийдсэн боловч зөрчилдөөн үнэндээ шийдэгдээгүй байна. Зөрчилдөөнийг арилгах чадвар нь эрүүл нөхөрлөлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, бухимдлыг даван туулахын тулд тэмцэж байгаа хүүхэд энэ бухимдлыг найздаа тусгаж буруутгах магадлалтай. Нөхөрлөлийн асуудалд шийдэл олоход бэрхшээлтэй байгаа хүүхэд хэрүүл маргаан гарахад хэцүү мэт санагдаж магадгүй юм. Мэдрэмжээ хэрхэн яаж хэлж ярихаа мэдэхгүй хүүхэд зөрчилдөөн үүсэх үед сэтгэл хөдлөл “зогсонги байдалд орж хаагдах” болно. Зөрчилдөөнийг зохицуулах дараах аргыг хэрэгжүүлснээр хүүхдүүд зөрчилдөөн гарахад ч бэрхшээлийг даван туулж, нөхөрлөлөө хадгалж үлдэхэд тус болно. 1. Гэрлэн дохиог заа. Хүүхдээ нүдээ аниад, гэрлэн дохиог төсөөлөхийг хүсээрэй. Улаан гэрэл аслаа гэхэд гурван удаа гүнзгий амьсгаа аваад тайвширч, зөрчил маргааны тухай бодоорой гэж хэлнэ. Гэрэл шар өнгөтэй болсон үед асуудлыг ярилцах цаг болжээ. Харин асуудлыг бие даан шийдэж чадах уу? Түүнд насанд хүрэгчдийн тусламж хэрэгтэй юу? Асуудлыг шийдэх хоёр арга зам байх хэрэгтэй. Гэрэл ногоон болонгуут сонгосон хоёр арга замаа хэлэлцэж аль нэгийг нь сонгоно. Жишээлбэл тусламж хүсч, гадаа гарч тойрон гүйж, харилцан буулт хийнэ. Улаан гэрэл тайвшруулах ба хүүхдүүдэд асуудлыг илүү сайн ойлгож, арга замаа сонгоход тусалдаг. 2. Сайн сонс, өрөвч нинжин сэтгэлээ хүүхдэд харуул. Нөхөрлөлийн асуудал тулгарахад бага насны хүүхдүүд маш их сэтгэл хөдлөлд автдаг. Тэдэнд бага зэргийн санал зөрөлдөөн нь асар том асуудал мэт санагддаг. Сонсох, өрөвдөх сэтгэлийг хүүхэд ойлгож, сонсож чаддаг төдийгүй бусдыг хэрхэн өрөвдөх энэрэхээ ойлгосон байдаг. Сонсох, өрөвдөх нь аливаа зөрчлийн үед тустай 74

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ стратеги юм. Сэтгэл хөдлөлийг ярих, аюулгүй орон зайг хангах нь хамгийн сайн дэмжлэг юм. 3. Мэдрэмжийн талаар ярих дасгал хий. Бага насны хүүхэд сэтгэл дундуур байгаа үйл явдалд автаж уурлаж бухимдах, муугаар хэлэх, буруутгах явдал нийтлэг тохиолддог. Тэд өөрсдийн мэдрэмжийн талаар эрүүл, тайван байдлаар ярих дадлага хийх хэрэгтэй. Найздаа бухимдсан үедээ “Би мэдэрч байна” гэсэн үгийг хэлж сургаарай. Энэ нь хүүхэд бусдыг болон өөрсдийгөө буруутгахгүйгээр зан авир нь тэдэнд хэрхэн нөлөөлсөн болохыг хэлж мэдрэхэд тусалдаг. “Миний гараас ямар нэгэн зүйл шүүрч авахад уур хүрдэг. Үүнийг битгий хийгээрэй” гэж уур уцаартай мэдрэмжийг маргахгүй, тайвнаар хэлнэ. 2. СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЬ Сэтгэцийн хувьд эрүүл хүүхдүүд дараах онцлогтой байдаг. Тухайлбал, хүүхэд ихэвчлэн өөрийн талаар аз жаргалтай, эерэг сэтгэгдэл төрүүлэхдээ дуртай, тоглох, хийж бүтээх үед санаснаар болохгүй үед бухимдах, заримдаа буулт хийх, эвлэрэх, тайвширч өнгөрүүлдэг. Харин зарим хүүхэд сэтгэцийн хувьд тогтворгүй, маргаан зөрчилдөөнийг эвээр бус шийдэх гэх зан авиртай байдаг. Хүүхэд багаасаа хүмүүсийн зан төрх, сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, ялгах чадвартай байдаг. Гэр бүл, найз нөхөдтэйгөө сайн харилцаж, гунигтай, санаа зовсон эсвэл ууртай мэдрэмжийг илэрхийлж, удирдаж чаддаг. Шинэ эсвэл ярвигтай зүйлийг туршиж үзэхэд бэлэн, тэвчээртэй ханддаг байна. Хүүхэд сэтгэл хөдлөлийг таних, нэрлэх, ялгах чадварыг хөгжүүлэх дэлгэрүүлэх жишээг хамтран хийгээрэй. 1. НҮҮР ЯАЖ ӨӨРЧЛӨГДӨВ? Бүлэг: Ахлах, Бэлтгэл Cуралцахуйн чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Нүүрний хувирлаар сэтгэлийн хөдөлгөөнийг таних • Эерэг ба сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч зурах Сургалтын арга: • Үзүүлэн таниулах арга • Харилцан ярилцах арга • Ажиглалтын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн- 3ш, дасгалын карт (4.1.1-8) 75

ГАРЫН АВЛАГА Үйл ажиллагаа 1 Хүүхдүүдэд сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлсэн зургийг тарааж өгч, ажиглуулж, асуулт тавьж ярилцана. - 1-р зурагт сэтгэлийн ямар хөдөлгөөнийг илэрхийлсэн байна вэ? (Баярласан) - Та нар ямар үед баярладаг вэ? Баярласан Ууртай Гайхах Гомдох Айсан Ичих Уйлах Залитай - Ээж аав намайг үнсэхэд, найзтайгаа хамт тоглосон үед, дуртай зүйлээ хийж байгаа үедээ баярладаг. - Тэгвэл одоо бие бие рүүгээ хараад инээгээрэй. Нүүрэнд гарч байгаа өөрчлөлтийг ажиглая. (нүд, хөмсөг, ам, уруулын өөрчлөлтийг ажиглах) Энэ бол сэтгэлийн эерэг хөдөлгөөн гэдгийг тайлбарлана. (Биднийг сайн сайхан, өгөөмөр болгож итгэл найдвар, баяр баясгалан, аз жаргалтай болгодог.) - Ямар үед уурладаг вэ? (Найзтайгаа тоглоомоо булаалдсан үед, шоолсон үед, сэтгэл санаа тавгүй үед ) - Бие бие рүүгээ хараад уурлаж байгаа царайг гаргаарай. Нүүрэнд гарч байгаа өөрчлөлтийг ажиглана. (Хөмсөг зангидсан, хамар сарталзсан, нүд онийсон, шүдээ зуусан) энэ бол сэтгэлийн сөрөг хөдөлгөөн гэдгийг тайлбарлана. (Сэтгэл тавгүй болох, бухимдал төрөх, таагүй байдалд оруулах, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг.) - Багш зураг тус бүрийг асууж харилцан ярилцана. Үйл ажиллагаа 2 Сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлсэн дасгал ажил гүйцэтгэх. Зургийг ажиглан эерэг, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг нүүрний хувирлаар зурж дүрсэлнэ. Жишээ нь: 1. “ Ээждээ цэцэг бэлэглэж байгаа хүүхэд” зургийг ажиглан нүүрэнд илрэх сэтгэл хөдлөлийг зурна. “Тоглоом булаалдаж байгаа хүүхдүүд” зургийг ажиглан нүүрэнд илрэх сэтгэл хөдлөлийг зурна. Зурсан зургаа ярилцана. 76

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 2. МИНИЙ СЭТГЭЛ Бүлэг: Ахлах, бэлтгэл Cуралцахуйн чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Сургах тоглоом (нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Сэтгэл хөдлөлийг ойлгох, илэрхийлэх • Дасгалыг хамтарч гүйцэтгэх Сургалтын арга: • Үзүүлэн таниулах арга • Харилцан ярилцах арга • Бие даан гүйцэтгэх арга Хэрэглэгдэхүүн: Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн цэнхэр, улаан, шар, ногоон өнгийн картууд, дөрвөн өнгийн цаас, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн зураг Үйл ажиллагаа1 Сэтгэл хөдлөлийг илэрсэн зургуудыг доош нь харуулж тавина. Хүний сэтгэлийн хөдөлгөөнийг нүүр царайны хувирал, үйлдэл, дуу хоолойны өнгөөр мэдэж болно. Цэнхэр өнгийн карт- Гунигтай, өвдсөн, ядарсан сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн Ногоон өнгийн карт- Баярласан, тайван, анхаарлаа хандуулсан сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн. Шар өнгийн карт- Бухимдсан, санаа зовсон, анхааралгүй байгаа сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн. Улаан өнгийн карт- Ууртай, хашхирсан, залхуу хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн зургууд байна. Тасалгааны дөрвөн буланд өнгийн цаасыг нааж байрлуулсан байна. Хүүхдүүд доош нь харуулан тавьсан картуудаас нэг нэгийг сонгон авна. Ижил өнгийн зураг авсан хүүхдүүд нэг буланд очиж баг болон зогсоно. Хүүхдүүдээр зургийг сайн ажиглуулна. 77

ГАРЫН АВЛАГА - Зурган дээрх хүүхэд ямар сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлсэн байна вэ? Яагаад? - Ямар үед ийм сэтгэлийн хөдөлгөөн мэдэрдэг вэ? гэх мэт шалтгааныг тодруулж ярилцана. Үйл ажиллагаа 2 Хүүхдүүдийг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг мэдэрч, бодох хугацаа өгнө. Хэсэг хугацааны дараа ширээн дээрээс өөрийнхөө сэтгэл хөдлөлтэй тохирох зургийг авахыг хүснэ. Яагаад энэ зургийг сонгосныг тайлбарлана. 3. ЗӨВӨӨР ИЛЭРХИЙЛЬЕ Бүлэг: Ахлах, бэлтгэл Cуралцахуйн чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Тоглоомын цаг (нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх • Асуудлыг эерэг аргаар шийдэх Сургалтын арга: • Ажиглалтын арга • Ярилцлагын арга • Хэлэлцүүлгийн арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 2ш Үйл ажиллагаа 1 Багш уйлж буй хүүхдийн зураг харуулан энэ охиныг Маша гэдэг. Хүүхдүүд ээ Маша яагаад уйлсан бэ? чи юу гэж бодож байна вэ?. (Тоглож байсан тоглоомыг нь булаасан, ээж нь орхиод явсан гэх мэт) Ийм тохиолдолд уйлахын оронд юу хийх вэ? Ямар үед чи уйлдаг вэ? асуултын дагуу ярилцана. Өөрт тохиолдсон асуудлыг уйлахгүйгээр шийдэх ямар арга байж болох вэ? (Хүүхэд зодсон хүүхдийг болохгүй гэж хэлнэ. Тоглоом булаасан хүүхдэд чи тогло дараа нь би тоглоё гэж хэлнэ гэх мэт хариултыг сонсож багш дэмжсэн тайлбар хэлнэ.) Уйлахгүйгээр асуудлаа шийдэж болох аргуудыг зургаас ажиглая. (багш дээрээ очиж тайвширна, хамт тоглохыг хүснэ, би хэсэг тоглоё, гэж хэлнэ гэх мэт). Тоглоомыг нь хүүхэд булаавал уйлахгүйгээр тайвшрах ямар арга байна вэ? Асуултын дагуу ярилцана. 78

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 2 Чиний тоглоомыг хэн нэгэн булаасан бол чи яаж шийдэх вэ? Зургаас сонгож өөрийн шийдвэрлэх аргыг тайлбарлана. 4. ДЭЛДЭН, БОНДГОР ХОЁР Бүлэг: Бэлтгэл бүлэг Cуралцахуйн чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Хөгжөөн баясгах ажил (нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Хамтач байх нь тустайг ойлгох • Залхуу зан ямар муу нөлөөтэйг ярилцах Сургалтын арга: • Харилцан ярилцах арга • Харьцуулан жиших арга • Асуудал шийдвэрлэх арга Хэрэглэгдэхүүн: Үлгэрийн цуврал зураг Үйл ажиллагаа 1 Дараах эхийг уншиж өгнө. Ногоон модоор бүрхэгдсэн өндөр сайхан нэгэн ойд Дэлдэн, Бондгор хэмээх хоёр бүжин хамт амьдардаг юмсанжээ. Тэд зүс ижлээс гадна зөрүүд, залхуугаараа ч адил гэнэ. Нэг өдөр хоёр бүжин дэгдэж яваад томоос том лууван олжээ. Бодвол улаахан лууванг ногоочин л сагснаасаа унагасан болов уу. Тэгээд хоёул луувангаа гэртээ аваачаад хувааж идье гэж ярилцжээ. Гэтэл хэн нь өргөж явах вэ? гэж маргалджээ. 79

ГАРЫН АВЛАГА Дэлдэн: - Би өчигдөр өвсний үндэс өргөсөн тэгэхээр одоо чи өргө гэжээ. Бондгор: - Би ч бас байцааны хальс өргөсөн чи өргө гэж уурлажээ. Тэгээд хоёулаа хамт өргөхөөр болж гэнэ. Дундаа дамжлаад уулын хажуугаар явж байтал замд нь том чулуу таарчээ. Гэтэл нөгөө хоёр чи тойр, чи тойр гэж маргалдаж, болохгүй болохоор нь хоёулаа зэрэг урагшаа зүтгэтэл том луувангаа уулын уруу алдаад, өнхрүүлж орхилоо. Уулын бэлд үндэс ухаж байсан том туулай лууванг олж аваад амтархан иджээ. Тэд эвтэй байгаад ээлжлээд өргөсөн бол луувангаа яахан алдах билээ гэж гэмшжээ. - Дэлдэн, Бондгор хоёр юунаас болж маргалдсан вэ? - Тэр хоёр яагаад луувангаа идэж чадаагүй вэ? - Тэд хамтдаа ямар шийдвэр гаргах байсан бэ? - Та нар энэ хоёрын хажууд байсан бол юу гэж зөвлөх байсан бэ? Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд “Дэлдэн, Бондгор хоёр лууван олсон” хэсгээс үргэлжлүүлж өөрсдийн зөвлөсөн санааны дагуу дүрийн тоглолт хийнэ. 5. БИ БАЯРТАЙ БАЙНА Бүлэг: Ахлах, бэлтгэл Cуралцахуйн чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Тоглоомын цаг (хэсгээр, хосоор) Зорилго: • Баярласан талархсанаа илэрхийлэх • Уучлалт гуйж сурах 80

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Сургалтын арга: • Харилцан ярилцах • Хэсгийн арга • Тоглоомын арга Хэрэглэгдэхүүн: Хоёр хүүхдийн дунд нэг хөлөгт тоглоом, шоо Үйл ажиллагаа 1 Хүүхдүүд хос, хосоороо шоо орхиж, 6 нүд буувал тоглоомоо эхэлнэ. Урагшаа яваад гутлын зурагт очвол “Хөл дээр нь гишгэчихлээ Уучлаарай гэж хэлээд” нэг нүд ухарна. Алимын зурагтай нүдэнд очвол “Тусалсанд Баярлалаа” гэж хэлээд буусан тоогоор урагшилна. Шоо буусан тоо анхаарлын тэмдэгтэй нүдэнд очвол “Буруу зүйл хийснээ ойлголоо” гэж хэлээд өнжинө. Түрүүлж барианд орсон нь хожих ба Амжилт гаргасан тул “Би жаргалтай байна” гэж хэлэхэд бусад нь баяр хүргэнэ. Үйл ажиллагаа 2 Асуултын дагуу ярилцана. - Ямар тохиолдолд “Уучлаарай” гэж хэлдэг вэ? - Ямар тохиолдолд “Баярлалаа” гэж хэлдэг вэ? - Ямар тохиолдолд “Буруу зүйл хийснээ ойлголоо” гэж хэлдэг вэ? - Ямар үед “Би баяртай байна” гэж хэлдэг вэ? 6. УУЧЛААРАЙ Бүлэг: Ахлах, бэлтгэл Cуралцахуйн чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: (нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Буруу зүйл хийснээ мэдээд уучлалт гуйж сурах • Бусадтай эелдэг харилцах, найзлах Сургалтын арга: • Харилцан ярилцах • Хэсгийн арга • Тоглоомын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 3ш Дасгалын карт (4.6. 1-3) 81

ГАРЫН АВЛАГА Үйл ажиллагаа 1 Тэмүүлэн, Маралаа найзынхаа тоглоомыг хараагүй байхад нь аваад өөр найзуудтайгаа тоглож байгаад иртэл Маралаа найз нь гуниглан сууж байв. Найз минь яагаад гунигласан юм бол гэж тэр бодов. Гэнэт тоглоомыг нь зөвшөөрөлгүй авснаа санан ээжийнхээ хэлсэн: “Найзыгаа ямар нэгэн байдлаар гомдоосон бол уучлалт гуйж байгаарай. Тэгвэл найз чинь гуниглахаа больж инээмсэглэн чамайг уучлах болно” гэсэн үг бодогдов. Тэгээд найз дээрээ очин “Найзаа намайг уучлаарай, би тоглоомыг чинь зөвшөөрөлгүй авсан нь миний буруу” гэсэнд найз нь түүнийг уучлан хамтдаа хөгжилтэй тоглов. Асуултын дагуу ярилцана. - Маралаа яагаад гунигтай байсан бэ? - Тэмүүлэнд ээж нь юу гэж захисан бэ? - Хүний юмыг хэлэлгүй авах нь зөв үү? - Маралаа найзыгаа уучилсан уу? - Уучлаарай гэдэг үгийг өөр ямар үед хэлдэг вэ? Багш нэмэлт мэдээлэл өгч чиглүүлнэ. - Уучлаарай гэдэг үгийг хэлснээр ямар өөрчлөлт гарсан тухай ярилцаарай. Үйл ажиллагаа 2 Багш: Та нар хэн нэгэн найзыгаа гомдоож байсан уу? гэж асуун ярилцана. Хэрвээ гомдоосон бол уучлалт гуйх цаг эхэллээ. Та нар найзаасаа ямар ч аргаар уучлалт гуйж болно ( гар барих, тэврэх, мөрийг нь илэх, уучлаарай гэж хэлэх, би дахиж тэгэхгүй гэх мэт). Мөн гэрийнхээ хэн нэгнээс уучлал гуйх зүйл хийсэн бол бодож байгаад уучлал хүсээрэй. 7. БАЯРЛАЛАА Бүлэг: Ахлах, бэлтгэл Cуралцахуйн чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Бусдын сэтгэл санааг ойлгож, тусламж хэрэгтэй байгааг мэдэрч туслах • Бусдыг баярлуулах, бусдад санаа тавих 82

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Сургалтын арга • Харилцан ярилцах арга • Асуудал дэвшүүлэх арга • Хэсгийн арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 3ш Дасгалын карт (4.7.1-3) Үйл ажиллагаа 1 “Найзыгаа баярлуулсан нь” эхийн уншиж өгч ярилцана. Хүүхдүүд ангидаа тоглоомын цагаар тоглож байв. Цэлмүүн хүү тоглоомын булангаас “Хөгжимтэй туулай” тоглоомоо аваад баяртайгаар эргэн хартал хоолны ширээний хажууд Энэрэл найз нь уурласан сууж байлаа. Түүн дээр очиж: - Найзаа чи яагаад энд сууж байгаа юм бэ? гэхэд - Энэрэл: Надад тоглох тоглоом байхгүй байна гэв. - Цэлмүүн өөрийн тоглохоор авсан “Хөгжимтэй туулай”-г номын авах уу? гэж асуув. Энэрэл тэгье найзаа “Баярлалаа” гэж хэлээд авчээ. Цэлмүүн Энэрэлд тусалж чадсандаа баяртай байлаа. Цэлмүүн дахин эвлүүлдэг тоглоом авах гэтэл Анар найз нь би авах гэж байсан шүү дээ гэжээ. Цэлмүүн: Тэгвэл хоёулаа энэ тоглоомоор хамтдаа тоглох уу гэхэд Анар хамт тоглох болсондоо баярлав. Энэ бүхнийг холоос ажиглаж байсан багш нь Цэлмүүнд баяр хүргэлээ. Асуултын дагуу ярилцана. - Цэлмүүн яагаад баяр баясгалантай болсон бэ? - Цэлмүүн яагаад Анартай хамт тоглохоор болсон бэ? - Чамайг хэн баярлуулж байсан бэ? - Та нарт хэн нэгэн туслахад “Баярлалаа” гэж хэлдэг үү? Харин чи хэн нэгэнд туслахад чамд “Баярлалаа” гэж хэлэхэд ямар мэдрэмж төрдөг вэ? Гэртээ гэр бүлийнхээ хэн нэгнийг баярлуулах зүйл хийж баярлуулаарай. Мөн чиний төлөө хийсэн зүйлд нь баярласнаа илэрхийлээрэй. Ангидаа ирээд бусдыг баярлуулсан үйлийнхээ тухай найзууддаа ярьж өгөөрэй. 83

ГАРЫН АВЛАГА 8. ЗӨВ, БУРУУГИЙН АЛЬ НЬ ВЭ? Бүлэг: Бэлтгэл бүлэг Cуралцахуйн чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Сургах тоглоом (нийтээр, хэсгээр, хосоор, ганцаар) Зорилго: • Зөв, буруу үйлдлийг ялгах • Буруу үйлдлийг давтахгүй байхыг ойлгох Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах Хэрэглэгдэхүүн: А4 хэмжээтэй үзүүлэн дээр зурган картууд дасгалын карт (4.8.1-8) Үйл ажиллагаа1 Хүүхдүүдэд зурган карт тараан өгнө. Хүүхдүүд зургийг ажиглаад сайн үйл хийж байгаа хүүхдийн зургийн хажууд \\V\\ зөв тэмдэг, буруу үйл хийж байгаа хүүхдийн зургийн хажууд \\Х\\ буруу гэсэн тэмдэг зурахыг зөвлөнө. Зурагт хүүхдүүд ямар үйлдэл хийж байгаа талаар асуултын дагуу ярилцана. - Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах нь зөв үү, буруу юу?, тэр зүйл чинийх биш учраас зөвшөөрөл авах нь зөв гэх мэтээр зураг тус бүрийг ярилцана. - Манай ангид ийм үйлдэл хийдэг хүүхэд байдаг уу? Байдаг бол энэ үйлдлээ засацгаая. 84

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 9. МИНИЙ БУРУУ Бүлэг: Бэлтгэл бүлэг Cуралцахуйн чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (нийтээр, хэсгээр, хосоор, ганцаар) Зорилго: • Өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх • Гэмшиж буйгаа илэрхийлэх Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 3ш, дасгалын карт (4.9.1-3) Үйл ажиллагаа 1 Болдоогийн ээж, аав хоёр ажил ихтэй тул тэр 5 настай Энхлүүн дүүгээ цэцэрлэгээс авахаар боллоо. Түүний ээж аав нь “Дүүгээ сайн хараарай, болгоомжтой хариад гэртээ байж байгаарай” гэж захижээ. Болдоо дүүгээ аваад гэр рүүгээ явж байтал найз нар нь бөмбөг тоглож байв. Миний дүү сандал дээр сууж байгаарай ах нь жаахан тоглоод ирье гээд найз нартайгаа тоглож байгаад дүүгээ мартсан байлаа. Дүүгийнх нь сандал дээр эрвээхий нисэж ирээд буцаад нисээд явчихав. Охин баярлан араас нь дагаж гүйж байгаад эргээд хартал танихгүй газар ирсэн байлаа. Охин гэнэт айж уйлж эхлэв. Нэгэн эмэгтэй түүнийг аргадан тайвшруулж гэрийг нь асуулаа. Дүү нь сэргэлэн охин тул цэцэрлэгийнхээ дугаарыг хэлж, гэр нь хажууд байдгийг тайлбарлан хамт явлаа. Болдоо гэнэт хартал дүү нь байхгүй байсанд маш их айж сандрав. Дүүгээ харах ёстой байтал тоглоод ганцааранг орхисон буруугаа ухааран, гэмшин өрөвдөж “Дүүгээ хурдан олох хэрэгтэй” тэгэхгүй бол айж, уйлж байгаа гэж бодов. Энэ үед дүү нь нэгэн эмэгтэйн хамт хүрч ирэв. Болдоо баярлан дүүгээ тэвэрч дүүг нь олж өгсөнд баярласнаа илэрхийлж, дүүгээсээ уучлалт гуйв. Асуултын дагуу ярилцаарай. - Болдоогийн дүү яагаад алга болсон бэ? - Дүүгээ алга болсноор Болдоогийн сэтгэл санаа ямар байсан бэ? (айсан, сандарсан, санаа зовсон, гэмшсэн, өрөвдсөн) - Дүү нь ямар буруу үйл хийсэн бэ? 85

ГАРЫН АВЛАГА - Дүүгээ олсноор Болдоогийн сэтгэл санаа хэрхэн өөрчлөгдсөн бэ? - Дүү нь гэрээ олоход нөлөөлсөн зүйл юу байсан бэ? (Гэрийн хаяг, аав ээжийн утасны дугаар, цэцэрлэгийн нэр, дугаарыг мэдэх гэх мэт асуултаар чиглүүлэх) 10. БИДНИЙ МЭДЭХ ЧУХАЛ ЗҮЙЛ Бүлэг: Бэлтгэл бүлэг Cуралцахуйн чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Олон нийтийн газар биеэ зөв авч явах • Бусдад саад болохгүй байх Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах • Тоглоомын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 1ш дасгалын карт (4.10.1) Үйл ажиллагаа1 Багш хүүхдүүдтэй тойрог болон сууна. Зурагт үзүүлэн ашиглан ярина. (Нэгэн хүү ээжтэйгээ хамт эмнэлэг дотор явж байгаад гэнэт чанга хашхиртал өлгийтэй хүүхэд цочиж сэрээд уйлав. Асуулт: - Хүүхэд яагаад уйлсан бэ? - Тэд хаана байсан бэ? - Эмнэлэгт хашхирч болох уу? Яагаад? - Өөр хаана хашхирч болохгүй вэ? Эмнэлэг, номын сан, дэлгүүр, үйлчилгээний газар, үзвэрийн газар, нийтийн тээвэр, зоогийн газар, гэх мэт зураг тус бүрд тайлбар хийнэ. Энд хүмүүс ажил хийж, амарч, эмчлүүлж байдаг. Эдгээр газарт зөөлөн явж, аяархан ярьж хүмүүст саад болохгүй байх нь чухал. Мөн гадаа тоглоомын талбай, гудамжинд өөр ямар буруу үйлдэл хийж болохгүй вэ? Хүүхэд хариулсны дараа буруу үйлдэл хийж буй зургийг үзүүлэн ярилцана. (хог хаях, шүлс, нус цэр хаях, ил задгай бие засахгүй байх) 86

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 11. АСУУДЛАА ХЭЛЖ СУРЪЯ Бүлэг: Ахлах, Бэлтгэл Cуралцахуйн чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: (нийтээр, хэсгээр, хосоор, ганцаар) Зорилго: • Өөрт тулгарсан асуудлаа үгээр илэрхийлэх • Бусдаас тусламж хүсэх Сургалтын арга • Тайлбарлан таниулах арга • Биечлэн хийж үзүүлэх арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 4ш, дасгалын карт (4.11. 1-4) Үйл ажиллагаа 1 Хүүхдүүд тойрог болон сууна. Багш зургийг үзүүлэн ярилцана. Зургийг ажиглаад хүүхэд ямар үйлдэл хийж байгаа нэрлээрэй. - 1-р зурагт: Хүүхдэд ямар асуудал тулгарсан гэж бодож байна вэ? (хоолонд дургүй эсвэл ногоо идэх дургүй хүүхэд байна) - Хүүхэд уурлаж, дуугаа хураахаас өөр яаж илэрхийлж болох вэ? - 2-р зурагт: Хүүхэд яагаад хөлөө дэвслээд уурлаж байгаа гэж бодож байна вэ? Ээж нь хүүхдээ яагаад уурлаад уйлаад байгааг ойлгож байна уу? - Яаж хэлбэл хурдан ойлгоно гэж бодож байна вэ? - Бие засмаар байвал би бие засмаар байна гэж хэлэх хэрэгтэй. - 3-р зураг: Хүүхэд гадаа явж байгаад гэнэт уйлсан. Яагаад уйлсан гэж бодож байна вэ? (ядарсан, өлссөн, ам цангасан гэх мэт асуудал тулгарсан байж болно.) Өөрөө шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал үүсэх үед яах ёстой бэ? Том хүн, багш,найз, өвөө, эмээ, дүрэмт хувцастай хүн (цагдаа, эмч, онцгой байдлын ажилтан) зэрэг хүмүүст хэлж тусламж хүснэ. Ж-нь: Ээжээ миний хөл өвдөж байна амармаар байна гэх мэт. 87

ГАРЫН АВЛАГА 12. МИНИЙ НАЙЗУУД Бүлэг: Ахлах, Бэлтгэл Cуралцахуйн чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Өөрт тулгарсан асуудлаа шийдэх • Найзынхаа сэтгэл санааг ойлгох Сургалтын арга: • Тайлбарлан таниулах арга • Харилцан ярилцах арга • Жүжигчлэн үзүүлэх арга Үйл ажиллагаа 1 “Миний найзууд” эхийг уншиж өгнө. Ангид Марал, Сувдаа, Анужин гурав ширээнд суун тоглож байна. Тэгтэл Марал, Сувдаа хоёр хамтран хөгжилтэй тоглож харин Анужин тэдний тоглохыг харан сууж байгаад “Би та хоёртой муудлаа” гээд уурлан босож явлаа. - Анужин яагаад уурласан бэ? - Хэрэв ийм зүйл тохиолдвол яах вэ? - Анужин охины уурлах зөв гэж бодож байна уу? - Та нарт ийм зүйл тохиолдож байсан уу? асуултын дагуу ярилцана. Найзууд хоорондоо тоглож байх үед асуудал үүсвэл уурлалгүй зөвөөр шийдэж болох аргууд байдаг. Хоёр найзтайгаа ярилцаж, хамт тоглох, өөр тоглоомоор тоглох /ганцаараа/, бусад найзтайгаа тоглох гэх мэт аргуудыг хэрэглэх нь найзыгаа гомдоохгүй, өөрийгөө буруугаар ойлгуулахгүй байх сайн талтай. Мөн найзынхаа сэтгэл санааг ойлгож мэддэг байх (гомдсон, ганцаардсан, уйтгарласан, уурласан найзуудаа ганцаардуулахгүй хамтран тоглодог байх) 13. МАНГАСЫН ЦАРАЙ Бүлэг. Бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Зохион байгуулах чиглэл: Хөгжөөн баясгах цаг (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Нүүрний хувирлыг дуурайх • Өвчлөлөөс өөрийгөө хамгаалах аргыг мэдэх Сургалтын арга • Харилцан ярианы арга • Тоглоомын арга 88

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурган карт, дасгалын карт (4.13.1-8 ) Үйл ажиллагаа 1 Энэ юу вэ? - Энэ бол бохир нян буюу мангас. Мангас ямар үед инээж, уурлаж болох вэ? - Шүд болон гараа угаагаагүй, түүхий ус уусан, хүйтэнд нимгэн хувцасласан гэх мэтээр ярилцана. Мангас ямар үед уурлаж болох вэ? - Гар, шүдээ угаасан, хүйтэнд дулаахан хувцасласан, цэвэрхэн хооллосон гэх мэтээр зурагт карт дээр ярина. Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд мангасын дүрд хувирч тоглоно. Хүүхэд бүр нэг нэг карт сонгон авч нүүрний хувирлыг дуурайна. Хөгжмийн аянд бүжиглэн өөртэйгөө ижил царайтай хүүхдийг олж картаа нийлүүлж зөв сонгосон эсэхээ шалгана. Буруу бол дахин үргэлжлүүлж тоглоно. 89

ГАРЫН АВЛАГА ТАВДУГААР БҮЛЭГ ХОРТ ЗУРШИЛ БА ЭРҮҮЛ МЭНД Дэлхийн олон улс оронд бага насны хүүхэд гар утас, зурагт, таблет зэрэг цахим хэрэгслээс хараат болох нь хурдацтай нэмэгдэж байна. Цахим хэрэгслийг удаан үзсэнээр донтох эмгэгээр өвчлөх, хүүхдийн бие эрхтэн, зан үйл, нийгэмшихүй, сурах чадварт өөрчлөлт ордог. Улмаар эрүүл мэнд, амьдралын чанарт нөлөөлдөг болох нь олон судалгаагаар тогтоогдсон байна. Мөн бага насны хүүхдийг бохир утаатай орчинд байлгах, дэргэд нь тамхи татах, хүнсний бус бүтээгдэхүүн хэрэглэх зэргээр эрүүл мэндийг хохироож байна. Ийм учраас • Ухаалаг нэртэй ч тархи сүйтгэх аюултай гар утас, дэлгэцийн хор нөлөө; • Хүүхдийг хорт утаа, агаарын бохирдлоос хамгаалах нь; • Хүүхдийг хүнсний бус бүтээгдэхүүн, бодисоос хамгаалах нь гэсэн гурван сэдвийн хүрээнд сонирхолтой мэдээлэл өгч, хүүхдэд өөрийгөө хамгаалахад туслахыг зорилоо. 1. УХААЛАГ НЭРТЭЙ Ч ТАРХИЙГ СҮЙТГЭХ АЮУЛТАЙ ГАР УТАС, ДЭЛГЭЦИЙН ХОР НӨЛӨӨ Хүүхдийн хөгжлийн онцлог Сургуулийн өмнөх насныхан нийгэмшихүйн болон сэтгэл хөдлөлийн хөгжлийн чадварт суралцаж эхэлж байгаа нас юм. Хүүхдүүдтэй хамт зэрэгцэж тоглох, хамтран тоглох, найзлах, олон хүүхэдтэй нэг баг болох, тоглоомын дүрэм баримтлах, ээлжлэх, хуваалцах гэх мэт олон чадварыг биеэрээ хийж, танин мэддэг. Сургуулийн өмнөх насанд хүүхэд хүмүүстэй идэвхтэй харилцаанд орж, түүндээ баяр баясгалантай, сонирхолтой байдаг. Дохио, зангаа, хэл яриагаар өөрийгөө илэрхийлж ойлгуулна. Тоглоомоор дамжуулан суралцах нь хүүхдэд хамтын ажиллагаа, асуудлыг шийдвэрлэх, тэсвэр тэвчээр, бүтээлч байдал, өрөвдөх сэтгэлийг сурахад туслах хамгийн үр дүнтэй бөгөөд хялбар арга юм. Ийм идэвхтэй, өөрийн оролцоо, оролдлого чармайлтын хүчинд өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байх үед идэвхгүй, бодит харилцаагүй, эрч хүчтэй хөдөлгөөнгүй, удаан хугацаагаар гар утас, дэлгэцэд анхаарч хамааралтай болох нь маш их сөрөг нөлөөтэй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ саатуулахын тулд утас, зурагтын дэлгэцийг удаан хугацаагаар үзүүлэн дасал болгох үзэгдэл элбэг байна. Ямар нөлөө үзүүлдэг тухай Дэлгэцийг удаан ширтэх нь тархины хөгжилд нөлөөлдөг. “Хүний тархи хувь 90

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ хүмүүсийн хоорондын харилцан үйлчлэлээр идэвхэждэг. Сургуулийн өмнөх нас бол тархи ид, эрчимтэй хөгжиж байгаа үе юм. Хөдөлгөөнт төхөөрөмж бүхий дэлгэц нь хэт өдөөлтийг үүсгэдэг бөгөөд тархинд адреналин үүсгэдэг. Энэ насныхан дэлгэцээр бус биечлэн суралцах замаар эзэмших ёстой нийгмийн ур чадвар, дүрэм журам, хүмүүс хоорондын амьд харилцаанд дөнгөж сурч эхэлж байна. Дэлгэцийн төхөөрөмж хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэхүү дүгнэлтийг дараах үр дүнд тулгуурлаж хийсэн байна. Хүснэгт 1. Хяналтын бүлгийн хүүхдүүдтэй хүүхдийн хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүдийг харьцуулсан нь Хэл ярианы хоцролдолтой гэж эмчлэгдэж буй 40 Хяналтын бүлэг буюу өөр өвчний шинж хүүхэд тэмдгээр эмчлүүлэхээр эмнэлэгт хандсан 66 хүүхэд Хэлний хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн Энэ бүлгийн хүүхдүүдийн дөнгөж 16 хувь нь 63-аас дээш хувь нь өдөр бүр 2-оос дээш цаг өдөр бүр 2-оос дээш цаг дэлгэц үздэг байсан. дэлгэц үздэг. Энэ бүлгийн хүүхдүүдийн 95-аас дээш хувь Хүүхдийн 58 хувь нь 24 сараас өмнө дэлгэцийг нь анх 24 сартай болохоосоо өмнө дэлгэцийг үзэх болсон байжээ. анхаарч үздэг болсон. Хүүхдүүдийн 79 хувь нь ганцаараа үзэх Хяналтын бүлгийн дөнгөж 41 хувь нь мөн хандлагатай байсан. ганцаараа үзэх хандлагатай байв. Дийлэнх хүүхэд комик ном (39 хувь), дараа нь Дийлэнх нь дуу, бүжгийн видео (44 хувь), дуу, бүжгийн видео (37 хувь), хүүхдийн үлгэр дараа нь комик ном (31 хувь), англи хэл дээрх (3.9 хувь), англи хэлний боловсролын видео (2 боловсролын видео (15 хувь), хүүхдийн үлгэр хувь) уншдаг. (7.5 хувь) үзсэн байна. Тархины хөгжилд гар утаснаас ялгарах цахилгаан соронзон долгионы нөлөөний талаарх сэтгэл түгшээсэн шинжлэх ухааны баримт мэдээлэл тодорхой болсоор байна. Хүүхдүүдийн тархи жижиг, гавалын яс нимгэн, тархины эд зөөлөн, хурдан хуваагддаг эсүүд их байдаг нь насанд хүрэгчдээс илүү гар утасны нөлөөлөлд өртөмтгий байдаг гэж доктор Шетреат-Клейн тайлбарласан байна. Зурагт таван, арван настай хүүхдийн болон насанд хүрсэн хүний тархинд цахилгаан соронзон долгион хэр зэрэг нөлөөлж байгаа харуулсан байна. Гар утасны цацраг тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? Таван настай хүүхдийн Арван настай хүүхдийн Насанд хүрсэн хүний гавлын зузаан: 0,5 мм гавлын зузаан: 1 мм гавлын зузаан: 2 мм Тархи Гар утас Гавлын яс Нөлөөллийн түвшин 4.4w/kg Нөлөөллийн түвшин 3.2w/kg Нөлөөллийн түвшин 2.93w/kg 91

ГАРЫН АВЛАГА Энэ судалгааг Йелийн Их сургуулийн Анагаахын сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн шинжлэх ухааны тэнхимийн дарга, доктор Хью Тейлор удирдав. Судлаачид хээлтэй хулганы торонд гар утас байрлуулж байнга асаалттай орхиж, зарим хулганы торон дахь гар утсыг бүрэн унтраасан байна. Байнга асаалттай байсан гар утаснаас ялгарах цацраг идэвхт туяанд өртсөн, шинэ төрсөн хулгана жирийн орчинд байсан хулганатай харьцуулахад тэд хэт идэвхжилтэй, ой санамж муутай нь ажиглагджээ. Тэдний торыг тойрон гүйж байсан нь хэвийн бус бөгөөд энэхүү байдлыг бидний нүдэнд хүүхдүүдийн анхаарлын хомсдолын хэт идэвхжилийн эмгэгийг санагдуулсан зүйл юм гэж судалгааны удирдагч Хью Тейлор дүгнэсэн байна. Цахим хэрэгслийн дэлгэцийн хурц гэрэл, дуу чимээ, цахилгаан соронзон долгион нь хүүхдийг нойргүйдэх, толгой өвдөх, хараа муудах, зан аашийг тогтворгүй, зөрүүд, цочимтгой, уурлаж уцаарладаг, ганцаардмал, бухимдалтай болгоход нөлөөлдөг байна. Улмаар ой тогтоолт муудах, төвлөрөх, шийдвэр гаргах чадвар доройтох, бүтээлч байдал багасах, сэтгэл хөдлөлөө хянах, сэтгэл санаа тогтворгүй болох, сурах чадварыг бууруулдаг. Насанд хүрэгчдийн дэмжлэгтэй хүүхдэд эзэмшүүлэх ойлголт, мэдлэг • Хүүхдэд цахим хэрэгслийн зохисгүй хэрэглээний талаар эх уншиж өгөх, тохиолдлын жишээн дээр ярилцах гэх мэтээр ойлголт мэдлэг өгнө. • Эцэг эх хүүхэдтэйгээ хамт зурагт үзэж, танин мэдэхүйн ач холбогдолтой хөтөлбөрийг ярилцаж, хамтран хийж хүүхдийнхээ хөгжил төлөвшилд дэмжлэг үзүүлнэ. • Ухаалаг төхөөрөмжөөс хараат байлгахгүйг хичээж үзэх хөтөлбөр, цагийг дараах байдлаар зохицуулна. - 0-3 настай хүүхдэд зурагт, утас үзүүлэхгүй байна. - 4 настай хүүхэд өдөрт 15-20 минут - 5 настай хүүхэд 35-40 минут үзүүлж болно. Ухаалаг нэртэй ч тархи сүйтгэх аюултай гар утас, дэлгэцийн хор нөлөөг ойлгож мэдэх чадвартай болгох дэлгэрүүлэх жишээ Хүүхдийн өдөр бүр тутмын амьдралд гэр бүлийнхэн, хүмүүс гэртээ, гудамж талбайд хаа сайгүй гар утсаа үзэх байгаа дүр зургийг харж, хэдийн танил болсон байна. Ухаалаг утас хортой, одоо утсаа боль гэдэг үгийг эцэг эх нь бас тэдэнд хэлж бухимдаж байгаа дүр бас харагддаг. Хүмүүс гар утсаар хүмүүстэй ярьж олон ажлыг зохицуулж, харилцдаг, цаг агаарын мэдээлэл авах, сэрүүлэг тавих, цаг хэд болж байгааг мэдэж, банкны гүйлгээ хийж, мэдээ уншиж, хол байгаа танилтайгаа нүүрээ харж ярилцаж, хичээл заалгах, хурал хийж, кино үзэж, дуу сонсож, тоглоом тоглох, бичлэг хийх, захидал бичиж, худалдаа хийх, хоол захиалах гээд олон зүйлийг гар утасны тусламжтай хийж байна. Гар утас цаг хугацаа хэмнэх, хүмүүстэй ойлголцох, орон зай, цаг хугацаанаас үл хамааран ажлаа амжуулах гээд олон давуу тал, боломжийг хүмүүст өгч байна. Нүдэнд харагдахгүй хөх туяа дэлгэцээс ялгарч хүүхдийн тархинд муугаар нөлөөлдөг. Ингээд хүүхдүүд нойр хоолондоо муу болж өсөлт удааширч намхан болдог. 92

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Гар утас удаан хардаг хүүхдүүдийн нүд ядарч хуурайшин анивчдаг болдог ингэснээр хараа муудаж нүдний шил зүүдэг. Дэлгэцээс хамааралтай хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж илүүдэл жинтэй болдог. Гар утас болон зурагт удаан хугацаагаар үздэг хүүхдүүд “Дэлгэцийн донтолт” гэдэг өвчин тусаж уур уцаартай болж толгой нь өвдөж, улмаар эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болдог. Аливаа зүйл давуу ба сул талтай гэдгийг ойлгоход цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлэгт зориулсан “Та битгий уурлаарай, Ухаалаг утасны хэрэглээ” гэх зэрэг дэлгэрүүлэх 7 жишээг судалж хэрэгжүүлээрэй. 1. ТА БИТГИЙ УУРЛААРАЙ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Зохион байгуулалтын хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Тоглоомын дүрмийг баримтлан тоглох • Өөрийн ээлжээ хүлээх • Найзынхаа яриаг тэвчээртэй сонсох Сургалтын арга: • Харилцан ярианы арга • Тоглоомын арга • Хэсгийн арга Хэрэглэгдэхүүн: “Та битгий уурлаарай” тоглоомын хөлөг шоо-1ш, аялагч хүү-5ш Дасгалын карт (5.1.1) Үйл ажиллагаа 1 “Та битгий уурлаарай” хөлөгт тоглоом тоглоё. Багш тайлбарлан өгнө. /аялагч хүүг баримлын шавраар өөрсдөө бүтээж болно, эсвэл шагай бэлэн дүрс ашиглаж болно./ Энэ тоглоомыг 2-5 хүртэл хүүхэд тоглоно. Тоглоомыг эхлэхдээ хэн хамгийн түрүүнд шоо орхиж 6-н нүх буулгасан хүүхэд эхэлнэ. Хүүхдүүд шооны нүхний тоогоор урагш нүүнэ. Шар өнгө таарвал өнжиж, хар өнгө таарвал хар сумны дагуу ухарна, улаан өнгө таарвал улаан сумны дагуу алгасаж үсэрнэ. Хүүхдүүд өөрийн нүүж очсон дөрвөлжний зургийг тайлбарлаж яриад дараагийн тоглогчид шоогоо шилжүүлнэ. Ингээд хамгийн түрүүнд барианд орсон хүүхэд хожих ба бусад нь барианд хүртэл үргэлжлүүлэн тоглож тоглоомыг дуусгана. 93

ГАРЫН АВЛАГА ТА БИТГИЙ УУРЛААРАЙ 94

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 95

ГАРЫН АВЛАГА 2. ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Гар утас нь хол байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойртуулдаг, интернет орчинд ажилладаг хэрэгсэл болохыг мэдэх • Гар утсыг зөв зохистой хэрэглэх Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах Хэрэглэгдэхүүн: А/6 Зурган картууд хүүхдийн тоогоор Дасгалын карт (5.2.1-3) Үйл ажиллагаа 1 Зурган картын дээр дараах асуултын дагуу ярилцана. - Энэ зурагт юуны тухай өгүүлсэн байна вэ? (хол байгаа хүмүүс ажил төрлөө зохицуулах, зөвлөлдөх хэрэг гардаг учраас гар утсыг ашигладаг гэх мэтээр хэрэглээ талаас нь олон хувилбараар тайлбарлаж өгнө.) - Энэ хүн гар утсаараа ямар орчинд, юу хийж байна вэ? (гар утсаа ашиглан интернет орчинд ажлаа хийж байгааг тайлбарлана.) - Энэ хүүхэд юу хийж байна вэ? (гар утсан дээрээ бичлэг үзэн бүжиглэх, дасгал хийж сурч болохыг тайлбарлана.) 96

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 2 - Төрөл бүрийн гар утас (хуучин) эсвэл гар утасны зурган карт бэлтгэсэн байна. - Хүүхдүүд гар утсаар хоорондоо ярьж тоглоно. (хол байгаа аав, ээж, ах дүү нартаа мэнд хүргэх, биеийн амар амгаланг асууж ярилцах, ажил амжихгүй тул хүүхдээ цэцэрлэг, сургуулиас ирж авахыг сануулах гэх мэт) - Гар утсаараа ярьж дуусаад байранд нь буцааж тавих юм уу, боломжтой газар байрлуулж үлдээнэ. 3. ГАР УТСААР ТОГЛОЖ БОЛОХГҮЙ Бүлэг: Бага, Дунд Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго • Гар утсаар тоглохгүй байхыг мэдэх • Гар утасны хор нөлөөг ойлгох Сургалтын арга • Үзүүлэн таниулах • Харилцан ярилцах Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн А4 Дасгалын карт (5.3.1-2) Үйл ажиллагаа 1 БИЛГҮҮН ХҮҮГИЙН АДАЛ ЯВДАЛ Билгүүн хүү ээж, аавтайгаа гурвуулаа амьдардаг. Аав, ээж нь хүүдээ маш их хайртай болохоор хүүгийнхээ хүссэн бүх тоглоомыг авч өгдөг байжээ. Билгүүн хүүд удирдлагатай машин, том жижиг бөмбөг, ус шүршдэг буу, тобот болдог машин, нисдэг тэрэг гээд бүх тоглоомууд байдаг ч тэр гар утсаар тоглох маш их дуртай байв. Хүү гар утсаар тоглохоороо маш удаан тоглоно. Ээж аавыгаа хориглон болиулсан ч уйлсаар байгаад тоглодог байжээ. Ээж, аав нь хүүгээ тоглож болохгүй гэж сануулсан ч сүүлдээ үгэнд нь орохоо больж гэнэ. Нэг өдөр хүү утсаар тоглож байгаад унтахын өмнө шүдээ угаах гээд толиндоо хартал нүд нь улайсан байлаа. Ээжээсээ яагаад нүд нь улаан болсныг асуув. Гэтэл ээж нь “- Миний хүүгийн нүд нь гар утас удаан ширтээд улайсан байна. Тийм болохоор миний хүү гар утсаар тоглож болохгүй шүү гэж хэллээ. 97

ГАРЫН АВЛАГА Удаан хугацаагаар тогловол дараа нь толгой нь өвддөг болно. Миний хүүгийн биед гар утасны гэрэл хортой шүү” гэж хэлэв. Хүү ихэд бодлогошрон зогсоод “- Ээжээ би тэгвэл дахиж утсаар удаан тоглохгүй ээ. Таны үгэнд орж байнаа” гэж хариулжээ. Үүнээс хойш Билгүүн хүү дахин гар утсаар тоглохоо больж тоглоомуудаараа тоглодог болсон гэнэ. Асуулт: - Хэн гар утсаар тоглосон бэ? - Билгүүн хүүд юу тохиолдсон бэ? - Яагаад Билгүүний нүд улайсан бэ? - Билгүүнд ээж нь юу гэж хэлсэн бэ? - Билгүүн хүү ээждээ юу гэж амласан бэ? - Хүүхдүүдээ та нар гар утсаар тоглодог уу? - Хүүхдүүдээ та нарт тоглоомууд байгаа юу? - Чи ямар тоглоом тоглох дуртай вэ? Гадаа яаж тоглох дуртай вэ? Дээсээр тоглох , бөмбөгөөр тоглох Багш гар утсаар тогловол хүүхдийн биед ямар хортой болохыг харуулсан зурагт үзүүлэн дээр ярилцана. 4. ЗУРАГ ХАРЖ ЯРИАРАЙ Бүлэг: Дунд, Ахлах Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Гар утасны зөв хэрэглээг мэдэх • Өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга Хэрэглэгдэхүүн: А5 зурагт картууд Дасгалын карт (5.4.1-2) Үйл ажиллагаа 1 Дараах зургуудыг анхааралтай ажиглаад ярилцана. Чи ямар, ямар тоглоомоор тоглох дуртай вэ? Зургийн ажиглан харилцан ярилцана. Хүүхдүүд хаана тоглож байна вэ? - Гадаа ямар байна вэ? - Ямар улирал болж байна вэ? - Хүүхдүүд ямар ямар тоглоомоор тоглож байна вэ? Нэрлээрэй. - Та нар ингэж тоглох дуртай юу? - Ингэж тоглох ямар байдаг вэ? 98

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ - Гүйж харайж тоглох нь хүүхдүүдийн биед ямар байх вэ? /Хүүхдүүд тоглохдоо гүйж, харайж, инээж аз жаргалтай байна. Ийм тоглоом тоглосноор хүүхэд эрүүл чийрэг, эрч хүчтэй, олон найзтай болдог./ - Энэ зурагт хүүхэд юу хийж байна вэ? - Энэ хүүхэд инээж байна уу? - Ингэж суух нь чамд ямар санагддаг вэ? - Энэ утас үзэж байгаа хүүхэд хөдөлгөөн хийхгүй инээхгүй, утасны дэлгэц рүү удаан хугацаанд харж сууна. - Ингэж удаан сууснаар хөдөлгөөн хоригдож, эрч хүч буурч, ядарч сульддаг. Мөн найзгүй ганцаардмал болдог. 5. ЗУРАГТ ҮЗЭХ ДҮРЭМ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр, ганцаар) Зорилго: • Зурагтыг цагийн хязгаартай, тохирсон зайнаас үздэгийг мэдэх • Зурагт үзэх дүрэм зохиож, мөрдөх Сургалтын арга: • Харилцан ярилцах • Хэсгийн арга • Асуудал шийдвэрлэх арга Хэрэглэгдэхүүн: А/4 хэмжээтэй 4 төрлийн эвлүүлдэг карт байна. (Эвлүүлдэг картан дээрх зураг нь хэт ойр сууж үзэж байгаа, хол сууж үзэж байгаа зураг, эцэг эхтэйгээ ярилцах бага цагаар үзэж байгаа хүүхэд, ганцаараа олон цагаар үзэж байгаа хүүхдийн зургийг харуулсан байна.) Дасгалын карт (5.5.1-5) 99


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook