Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Оюунлаг залуус- 2014 docx-converted

Оюунлаг залуус- 2014 docx-converted

Published by Azjargal Baatar, 2022-01-06 16:55:22

Description: Оюунлаг залуус- 2014 docx-converted

Search

Read the Text Version

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2014 “ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Сувилахуйн клуб, Суурь сувилахуйн тэнхим, ЭМТС, ЭМШУИС, 2014 оны 4 дүгээр сар 18 Эмхэтгэсэн: Суурь сувилахуйн тэнхмийн эрхлэгч Б. Азжаргал (MSN) Улаанбаатар хот 2014 он 1

ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутны “Сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжлийн мөн чанар” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаана: Сувилахуйн сургуулийн № 216 тоот өрөөнд Хугацаа: 2014.04.18 - нд 13 цагт Оролцогчид: Сувилахуйн сургуулийн нийт оюутнууд Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа судлаач оюутнууддаа амжилт хүсье. Оюутны эрдэм шинжилгээний хуралд тавигдах илтгэлүүд № Сэдэв Зохиогчид Илтгэх цаг Хурлын нээлт 13.00-13.05 Шүүгчдийг танилцуулах 13.05-13.10 1 Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг Д. Энхдэлгэр, Ц. Индра, 13.10-13.15 хянах хуудсыг хөтөлж буй байдлыг Л. Одгэрэл үнэлэх нь 2 Эмэгтэйчүүдийн дундах таргалалтыг К. Маржангүл, 13.15-13.20 судлах нь М. Гүлсараа, Энхмаа 3 Сувилагч болон эмчлүүлэгчийн Т. Дэмидбадам, 13.20-13.25 аюулгүй байдлын зарим асуудалд В. Даваахүү 4 Нобелын шагнал авахад шоколад идэх О. Хулан, Д. Аззаяа 13.25-13.30 нь нөлөөлж чаддаг уу? 5 Багш-оюутан хоорондын харилцаа С. Очгэрэл, А. Ачиймаа, 13.30-13.35 Д. Амгалан 6 Эмнэлгийн мэргэжилтэн өвчтөн Н. Хандсүрэн, 13.35-13.40 хоёрын хоорондын харилцаа, Д. Сүгжлхам, хандлага Ж. Мөнхханд 7 Монгол, Англи хэлний зүйр үгэнд Э.Бүжинлхам, Б. Гантуяа, 13.40-13.45 морины тухай үнэлэмж илрэх нь Ч. Оюунаа 8 Сувилагч болон эмнэлгийн бусад Б. Дуламжав, 13.45-13.50 мэргэжлийн мөн чанар “ Эх хэл, Б. Отгонсүрэн, Л. бичгийн соёлтой” холбогдох нь Одгэрэл 9 Түнх өвдөгний нугалагч булчинг Г. Ганцэцэг, Г. Гантуяа, 13.50-13.55 сунгаснаар гүйлтийн хурдад нөлөөлөх Г. Дэлгэрнасан, нь Э. Энхтуяа, Д. Батлхам, Б. Мөнх-Эрдэнэ 10 Бөмбөлөг үлээх дасгал уушгины үйл Б. Сумьяа, 13.55-14.00 ажиллагаанд нөлөөлөх нь Б. Мөнхсайхан, Ц. Батцэцэг, Т. Мягмарханд, Б. Мөнх-Эрдэнэ, Д. Батлхам 11 Өндөр өсгийтэй гутал алхаанд хэрхэн Б. Уртнасан, 14.00-14.05 нөлөөлөх вэ Н. Мөнгөнсувд, 2

Д. Бүрэнтогтох, Энхмөрөн, Д. Батлхам, Б. Мөнх-Эрдэнэ 12 18-25 насны харьцангуй эрүүл Ц. Даш-Өлзий, 14.05-14.10 эмэгтэйчүүдийн динамик тэнцвэрийг Б. Цэрэннадмид, үнэлэх Г. Өлзийжаргал 13 Нэг болон хоёр үүргэвчтэй цүнх үүрэх Б. Чанцалмаа, 14.10-14.15 үед оюутнуудын биеийн байрлалд Т. Мөнхзаяа, ялгаатай нөлөөлөх нь Ц. Цолмонбаяр, Б. Нямдүүрэн, Д. Батлхам 14 Ярианы англи хэл сурах эхний алхам Ц. Ууганзаяа, Б. Чойном, 14.15-14.20 буюу үгийн сангаа баяжуулан шинэ үг Ч. Оюунаа цээжлэх анхан шатны аргуудыг судлах нь 15 Монгол Япон хэлний тэмдэг нэрийн н.Энхзул, С. Туяа 14.20-14.25 эрчимжүүлэх ба бууруулах утгыг харьцуулан судлах нь 16 Сувиллын газар дадлага хийсэн Ө. Хонгорзул, 14.25-14.30 оюутнуудын мэдлэг, ур чадварын Ц. Цэдэнсанаа, талаар судалсан судалгааны дүнгээс Н. Оргилбаяр, С. Дэлгэрмаа 17 Тахианы үр хөврөлөөс анхдагч Б. Балжинням, 14.30-14.35 өсгөвөр бэлдэх нь Ч. Отгонболд, П. Отгонзул, Б. Нэмэхбаяр, Н. Мөнхжаргал, Ц. Батчимэг, Р. Сарантуяа, О. Аззаяа 18 Оюутны үнэлгээний асуудал А. Рэнцэнханд, 14.35-14.40 И. Туяажаргал 19 Сувилахуйн сургуулийн оюутнуудын Ч. Ичинхорлоо, 14.40-14.45 дунд элэгний В,С вирусын тархалтын Г. Ганчимэг, Г. Урангоо, байдал Н. Мөнхжаргал, Т. Эрдэнэсайхан, О. Аззаяа 20 Жимс, ногооны хальснаас ахуйн Э. Анарчимэг, Л. 14.45-14.50 хэрэглээний уусмал гарган авах Энхтуул, Б. Байгалмаа, Сарантуяа 21 Элэгний анхдагч өмөнгийн хожуу үед М. Пүрэвжаргал, 14.50-14.55 байгаа хүмүүсийн элэгний биохимийн Ж. Оюунгэрэл, зарим үзүүлэлтүүдийг судалсан дүн Х. Мөнхтуяа, П. Нарангэрэл, П. Чулуунхүү 22 Хөдөлмөрийн (25-60) насны хүмүүсийн Б. Мягмардулам, 14.55-15.00 дунд Helico Pylory халдварын Б. Ариунаа, тархалтыг судалж, цус багадалт болон Ц. Батчимэг тромбоцитопенитэй хамааралтай эсэхийг тогтоох нь 3

23 Ангиографийн аппаратын цацрагийн М. Батсугар, Н. 15.00-15.05 хамгаалалтыг сайжруулах нь Болормаа, Г. Цогзолмаа, 15.05-15.10 Ц. Мягмарнаран 15.10-15.15 24 Америк болон Британи англи хэлний үйл үгийн ялгаатай талууд М. Мөнгөнцэцэг, 15.15-15.20 Б. Дуламсүрэн, 25 Японы уламжлалт бариа заслыг Г. Энхболор Уламжлалт анагаах ухааны ангийн оюутнууд хэрхэн суралцсан байдалд Ө. Болорцэцэг, үнэлгээ өгөх нь Н. Энхжаргал, С. Бямбасүрэн, 26 Даяарчлагдсан өнөөгийн нийгэмд Х. Нармишээх, оюутан залуус харилцааны соёл ёс С. Дэлгэрмаа зүйг хэрхэн баримталж буй түүнд анализ хийх нь А. Ариунжаргал, Асуулт хариулт , санал Л. Гэрэлтөгс, Шүүгчдийн дүнг танилцуулах Б. Долгорсүрэн Шагнал гардуулах үйл ажиллагаа Хаалтын үйл ажиллагаа Шүүгчид 15.20-17.00 Ерөнхий шүүгч 17.00-17.05 Ерөнхий шүүгч 17.05-17.15 Оролцогчид 17.15-17.30 4

СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЭЛЭГНИЙ В,С ВИРУСЫН ТАРХАЛТЫН БАЙДАЛ Ч.Ичинхорлоо1, Г.Ганчимэг1, Г.Урангоо1, Н.Мөнхжаргал1, Т.Эрдэнэсайхан2, О.Аззаяа2 1. Лабораторийн тэнхэм-СС-ЭМШУИС 2. Сургалт Судалгааны Төв-СС- ЭМШУИС Нэг. Үндэслэл Элэгний өвчний шалтгааны дийлэнх хувь нь А, В, С вирусын гаралтай байдаг бөгөөд эдгээр вирусууд нь элэгний хөнгөн үрэвсэлээс архаг хэлбэр - элэгний сорвижилт, элэгний хорт хавдар үүсгэн улмаар үхэлд хүргэдэг онц аюултай хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 2 тэрбум хүн (3 хүн тутмаас 1 нь) В вирусны халдвар авсанаас 400 сая хүн В вирусны “архаг тээгчид” болцгоосон байдаг гэсэн мэдээлэл байна. Дэлхий дээрх элэгний хавдарын 80% нь архаг гепатит В-гээс үүсч байгаа нь энэхүү өвчинг улам аюултай болгож байгаа юм [5]. Мөн С вирусын архаг халдвартай 130-170 сая хүн (ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 2-3% нь) байна. С вирусийн анхдагч халдварын тохиолдлын 30-80% нь архагшиж улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдар үүсгэдэг болох нь батлагдсан байна. Японд хийсэн хэсэгчилсэн судалгаагаар элэгний С вирусийн халдвар авагсдын 75% - нь элэгний хорт хавдарт шилжсэн байсан байна [4]. Манай улсад сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 8000 гаруй хүн өвчилж байгаагийн дотор 87.7% нь А вируст гепатит, 9.9% нь В вируст гепатит, 1.7% нь С вируст гепатит, нийт халдварт өвчний дотор 21.9%-ийг гепатит өвчин эзэлж байна. Дархлаажуулалт эхлэхээс өмнө манай орны хүн амын 80% нь В вируст гепатитын халдвар авсан, 15-20% нь В вирусын архаг тээгч байгааг судлаачид тогтоосон байна [5]. Монгол улсад хөдөлмөрийн чадвартай 1137 хүний 156 нь буюу 13.72%-д гепатитийн С вирусийн халдвар илэрсэн байна [2]. Мөн Монгол улсын хүн амын дундах хяналтын бүлгийн харьцангуй эрүүл, 260 хүнээс авсан цусны сорьцонд HBsAg (+) 37 буюу 14.2 %, AntiHCV (+) 20 буюу 7.6%, HBsAg (+) Anti HCV(+) хамт 2 буюу 0.7% илэрсэн байна [1]. Эмнэлгийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 85.6% нь зүү болон эмнэлгийн хурц үзүүртэй багажны хатгалтанд өртсөн, биологийн материалтай шууд харьцаж ажилладаг, энэ мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан байсан бөгөөд 86.7% нь HВsAg эерэг, 60% нь HCV эерэг буюу В, С вируст гепатитын халдвар авсан болох нь тогтоогдсон байна. Мөн эрүүл мэндийн ажилчдын зөвхөн 33% нь л зүү болон хурц үзүүртэй зүйлийн хатгалтанд өртөлтийн талаар сургалтанд хамрагдсан байна. Сургалтанд хамрагдсан эрүүл мэндийн ажилчдын дунд хатгалтанд өртөлтийн тохиолдол бага, харин сургалтанд хамрагдаагүй, ажилчдын дунд хатгалтанд өртөлтийн байдал их байсан байна. Ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор цусан халдварт өртөх явдал эрүүл мэндийн салбарт ихээхэн тохиолддог байна. Хатгалтын аюулгүй байдал алдагдсаны улмаас дэлхий дахинд жил тутам В гепатитийн 8-16 сая, С гепатитын 2.3-4.7 сая, ХДХВ (Хүний Дархлал Хомсдолын Вирүс) халдварын 80 000-160 000 тохиолдол тус тус шинээр бүртгэгддэг байна [3]. Иймээс оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь элэгний В,С вирусын тархалтыг судлаж, аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол явуулж зохих ур чадварыг эзэмшүүлэх, цаашид эмнэлгийн ажилчдын дунд ажил мэргэжлээс шалтгаалсан халдвар авах эрсдлийг бууруулахад бидний судалгааны ажлын ач холбогдол оршино. Хоёр. Судалгааны зорилго Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд элэгний В,С вирусын тархалтыг судлах Гурав. Судалгааны зорилтууд 5

3.1. Судалгаанд хамрагдагсдад HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбиеийг илрүүлэх хурдавчилсан сорил хийх 3.2. В,С вирусын зонхилон тархаж байгаа зам, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодруулах зорилгоор халдвар илэрсэн оюутнуудаас санал асуулга авах 3.3. Элэгний В,С вирусын эерэг үр дүнг 2013 онд тус сургуулийн төгсөх дамжааны оюутнуудын дунд хийсэн тархалтын судалгаа болон монголд хийсэн зарим судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэх Дөрөв. Судалгааны арга зүй 4.1. Судалгааны хүрээ Сувилахуйн сургуулийн Сургалт Судалгааны төвийн лабораториор 2013.09.01-ээс 2014.03.16 хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэсэн 17 - 30 насны 843 оюутныг хамруулснаас 446 нь 1-р дамжааны, 397 нь 3-р дамжааны оюутнууд байв. 4.2. Эсрэгтөрөгч, эсрэгбие илрүүлэх сорил Шинжлүүлэгчдийн хураагуур судаснаас стандарт аргачлалын дагуу үл бүлэгнүүлэгч (ЭДТА) уусмал агуулсан вакум хуруу шилэнд 3 мл цус авч, тасалгааны хэмд тавьж хөргөсний дараа центрифугид 2000 эргэлтээр 15 минут эргүүлж цусны сийвэнг ялган авч бүх сорьцонд шинжилгээг өдөрт нь багтаан хийж дуусгаж байв. Сийвэнд Солонгос улсын Ногоон Загалмай пүүсийн иммунохроматографийн зарчим дээр үндэслэсэн С гепатитын эсрэгбие тодорхойлох , B гепатитын гадаргуугийн эсрэгтөрөгчийг тодорхойлох чанарын оношлуурыг ашиглан, үйлдвэрлэгчийн дагалдуулсан зааврын дагуу HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбиеийг илрүүллээ. 4.3. Асуумж судалгаа В,С вирусын зонхилон тархаж байгаа зам, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодруулах оролдлого хийж халдвар илэрсэн оюутнуудаас санал асуулга авч, гэр бүлийнхэндээ халдвар тараахаас сэргийлэх, хяналтанд байнга үзүүлж биеийнхээ байдалд ажиглалт хийж байх талаар зөвөлгөө өгч ажиллалаа. 4.4. Харьцуулсан судалгаа Элэгний В,С вирусын эерэг үр дүнг монголд хийсэн зарим судлаачдын үр дүнтэй харьцуулан дүгнэх зорилтын хүрээнд М. Алтанхүү нарын. “Монгол дахь вируст хепатитын парентерал халдвар (В,С,D)-ын халдвар дамжих зам ба вируст хепатитын парентерал халдвараас сэргийлэх тактик судалгааны ажлын үр дүн”, Б.Баттүвшин нарын “Хөдөлмөрийн чадвартай хүн амын дунд гепатитын С вирусын тархалтыг судалсан дүн”, Г.Нарантуяа нарын “Улаанбаатар хотын зарим эмнэлгийн ажилчдын зүү болон хурц ирмэг, үзүүртэй эмнэлгийн багаж хэрэгслийн өртөлтөд хийсэн судалгаа” зэрэг судалгааны ажлуудтай тус тус харьцуулан дүгнэлээ. Тав. Судалгааны үр дүн 5.1. Эсрэгтөрөгч, эсрэгбие илрүүлэх сорилын дүн Судалгаанд хамрагдсан оюутнуудын сийвэнд HBsAg-эсрэгтөрөгч, анти- HCV эсрэг бие илрүүлэх шинжилгээг хийхэд нийт оюутнуудын 3,9%(33/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, 0,7%(6/843)-д анти-HCV эсрэгбие, 0,1%(1/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбие хавсарсан нь тодорхойлогдов. Үүнээс 1-р дамжааны оюутнуудын дунд 3,36% (15/446)-д HBsAg-эсрэгтөрөгч, 0,67%(3/446)-д анти-HCV эсрэгбие, 3-р дамжааны оюутнуудын дунд 4,53%(18/397)-д HBsAg-эсрэгтөрөгч, 0,75%(3/397)-д анти-HCV эсрэгбие, 0,1%(1/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбие хавсарсан нь тодорхойлогдов (хүснэгт1,график 1) Хүснэгт 1. Эсрэгтөрөгч, эсрэгбие илрүүлэх шинжилгээний дүн Үзүүлэлт 2013-2014 оны х. жилд оюутнуудын 2012-2013 Б.Баттүвшин М.Алтанхүү Бусад нарын судалгаа дунд хийгдсэн судалгааны дундаж оны х. жилд нарын судалгаа гаар нийт I дамжаа III дамжаа оюутнуудын судалгаа 6

HВsAg 3,9% 3,36% 4,53% дунд гаар гаар 15-20% HCV 0,7% 0,67% 0,75% хийгдсэн 13.72% HbsAg , 0,1% - 0,1% судалгааны 14.2 %, HCV хамт дундаж 7.6% 6.8% 0.7% 1.2% 0.4% График 1. 1,3-р дамжааны оюутнуудын дундах В,С вирусын тархалтын байдал 20 1-р дамжаа 18 төгсөх дамжаа 16 14 HCV HBsAg,HCv 12 10 8 6 4 2 0 HВsAg 5.2. Асуумж судалгааны дүн В,С вирусын зонхилон тархаж байгаа зам, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодруулах оролдлого хийж халдвар илэрсэн оюутнуудаас санал асуулга авч, гэр бүлийнхэндээ халдвар тараахаас сэргийлэх, хяналтанд байнга үзүүлж биеийнхээ байдалд ажиглалт хийж байх талаар зөвөлгөө өгч ажиллалаа. Асуумжийг дүгнэхэд: • Элэгний В,С вирүс тээгч хүнтэй хамт амьдардаг уу гэсэн асуултанд 22,5%(7/31), • Мэс ажилбар хийлгэсэн үү гэсэн асуултанд 22,5%(7/31), • Халдварт шар өвчнөөр өвдөж байсан уу гэсэн асуултанд 19,3%(6/31), • Цустай зүүнд хатгуулсан уу гэсэн асуултанд 12,9%(4/31), • Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн, шүүлгэсэн үү гэсэн асуултанд 6,4%(1/31) • Үр хөндөлт, эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэсэн үү гэсэн асуултанд 6,4%(1/31) • Зүү болон хурц үзүүртэй зүйлийн хатгалтанд өртөлтийн талаар сургалтанд хамрагдаж байсан уу гэсэн асуултанд 12,9%(4/31) нь тийм гэж хариулсан байна. 5.3. Харьцуулсан судалгааны дүн Судалгааг бусад судлаач нарын судалгаатай харьцуулан хүснэгт болон графикаар харуулав (хүснэгт 1, график 2). График 2. Бусад судлаач нарын судалгаатай харьцуулан үзүүлэлт 7

16.00% HВsAg 14.00% HCV 12.00% HbsAg , HCV хамт 10.00% 8.00% 6.00% 4.00% 2.00% 0.00% 2012-2013 оны 2013-2014 оны Б.Баттүвшин М.Алтанхүү х. жилд х. жилд нарын судалгаа нарын судалгаа оюутнуудын оюутнуудын дунд хийгдсэн дунд хийгдсэн судалгааны судалгааны дундаж дундаж Зургаа. Хэлцэмж Б.Баттүвшин нарын судалгаагаар Монгол улсад хөдөлмөрийн чадвартай 1137 хүний 156 нь буюу 13.72%-д гепатитын С вирусийн халдвар илэрсэн байна [2]. М. Алтанхүү нарын судалгаагаар Монгол улсын хүн амын дундах хяналтын бүлгийн харьцангуй эрүүл, 260 хүнээс авсан цусны сорьцонд HBsAg (+) 37 буюу 14.2 %, AntiHCV (+) 20 буюу 7.6%, HBsAg (+) Anti HCV(+) хамт 2 буюу 0.7% илэрсэн байна [1]. Бидний судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 3,9% (33/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, 0,7%(6/843)-д анти-HCV эсрэгбие, 0,1% (1/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбие хавсарсан нь тодорхойлогдов. Г.Нарантуяа нарын эмнэлгийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 85.6% нь зүү болон эмнэлгийн хурц үзүүртэй багажны хатгалтанд өртсөн, биологийн материалтай шууд харьцаж ажилладаг болох нь тогтоогдсон байна. Мөн эрүүл мэндийн ажилчдын зөвхөн 33% нь л зүү болон хурц үзүүртэй зүйлийн хатгалтанд өртөлтийн талаар сургалтанд хамрагдсан байна. Харин бидний судалгаагаар халдвар дамжих эрсдэлтэй хүчин зүйлсээс хамгийн элбэг тохиолдож буй нь вирус тээгч хүнтэй хамт амьдардаг, халдварт шар өвчнөөр өвдөж байсан, мэс ажилбар хийлгэсэн, цустай зүүнд хатгуулсан зэрэг байна. Зүү болон хурц үзүүртэй зүйлийн хатгалтанд өртөлтийн талаар сургалтанд дөнгөж 12,9%(4/31) нь хамрагдсан байна. Ийм учраас оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол явуулж зохих ур чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байна. Долоо. Дүгнэлт 7.1. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 3,9% (33/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, 0,7%(6/843)-д анти-HCV эсрэгбие, 0,1% (1/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбие хавсарсан нь тодорхойлогдов. Дамжаа тус бүрээр авч үзвэл: 1-р дамжааны оюутнуудын дунд 3,36% (15/446)-д HBsAg-эсрэгтөрөгч, 0,67%(3/446)-д анти-HCV эсрэгбие, 3-р дамжааны оюутнуудын дунд 4,53% (18/397)-д HBsAg-эсрэгтөрөгч, 0,75%(3/397)-д анти-HCV эсрэгбие, 0,1% (1/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбие хавсарсан нь тодорхойлогдов 7.2. Харин халдвар дамжих эрсдэлтэй хүчин зүйлсээс хамгийн элбэг тохиолдож буй нь вирус тээгч хүнтэй хамт амьдардаг , халдварт шар өвчнөөр өвдөж байсан, мэс 8

ажилбар хийлгэсэн, цустай зүүнд хатгуулсан зэрэг байна. Зүү болон хурц үзүүртэй зүйлийн хатгалтанд өртөлтийн талаар сургалтанд дөнгөж 12,9%(4/31) нь хамрагдсан байна. 7.3. Оюутнуудын дунд элэгний В,С вирусын тархалт бусад судлаачдын хөдөлмөрийн чадвартай хүн амын болон эмнэлгийн ажилчдын дунд хийсэн судалгааны үр дүнгээс доогуур байлаа. Найм. Ном зүй: 1. М. Алтанхүү, С.Ананд, Д.Отгон, А.Оргодолбат “Монгол дахь вирүст хепатитын парентерал халдвар (В,С,D)-ын халдвар дамжих зам ба вирүст хепатитын парентерал халдвараас сэргийлэх тактик судалгааны ажлын үр дүн” (Судалгааны өгүүлэл) Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25) 2. Б.Баттүвшин1, Г.Сарангоо2, О.Баатархүү1, Г.Батбаатар1, С.Цогтсайхан2 “Хөдөлмөрийн чадвартай хүн амын дунд гепатитийн С вирусийн тархалтыг судалсан дүн” Монголын АУ-ны уламжлал, шинэчлэлийн асуудалд 2006 /илтгэлийн хураангуй/ 3. Г.Нарантуяа1, М. Алтанхүү1, М.Цолмон1, Б.Энхтуяа1, М.Нарантуяа1, Moazzam Ali2 “Улаанбаатар хотын зарим эмнэлгийн ажилчдын зүү болон хурц ирмэг, үзүүртэй эмнэлгийн багаж хэрэгслийн өртөлтөд хийсэн судалгаа” Монголын АУ-ны уламжлал, шинэчлэлийн асуудалд 2006 /илтгэлийн хураангуй/ 4. Б.Сэлэнгэ (Чикаго) “Элэгний үрэвсэл ба \"А\", \"В\",\"С\" вирус интернет 2012 оны 8 сарын 06 5. Ж.Цолмон “Дэлхийн Гепатитын өдөрт зориулсан хурал дээр хэлсэн үг” 2011 оны 7- р сарын 28, Пүрэв гариг 9

Товчлол Үндэслэл: Манай оронд эдгээр вирусын халдварын тархалтыг судалсан олон судалгаа байдаг бөгөөд хүн амын дунд вирус тээгчид болон архаг үрэвсэлтэй хүмүүсийн эзлэх хувь өндөр байдаг байна. . М.Алтанхүү нарын судалгаагаар харьцангуй эрүүл, 260 хүнээс HBsAg (+) 14.2 %-д, AntiHCV (+) 7.6%-д, HBsAg (+) Anti HCV(+) хамт 0.7% -д нь илэрсэн байна. Эмнэлгийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар 86.7% нь HВsAg эерэг, 60% нь HCV эерэг буюу В, С вируст гепатитын халдвар авсан болох нь тогтоогдсон байна. Бид судалгаанд хамрагдагсдад HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбиеийг илрүүлэх хурдавчилсан сорил хийж, тархалтыг тогтоох, В,С вирусын зонхилон тархаж байгаа зам, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодруулах зорилгоор халдвар илэрсэн оюутнуудаас санал асуулга авах, элэгний В,С вирусын эерэг үр дүнг монголд хийсэн зарим судлаачдын үр дүнтэй харьцуулан дүгнэх зорилтыг тавилаа. Үр дүн: Судалгаанд сургуулиас зохион байгуулсан урьдчилан сэргийлэх үзлэгт орсон 1-р дамжааны 446, 3-р дамжааны 397, нийт 843 оюутныг хамрууллаа. Судалгаанд хамрагдсан оюутнуудын ийлдсэнд HBsAg-эсрэгтөрөгч, анти- HCV эсрэгбие илрүүлэх шинжилгээг хийхэд нийт оюутнуудын 3,9%(33/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, 0,7%(6/843)-д анти-HCV эсрэгбие, 0,1%(1/843)-д HBsAg-эсрэгтөрөгч, анти-HCV эсрэгбие хавсарсан нь тодорхойлогдов. Элэгний В,С вирусын эерэг үр дүнг 2012-2013 оны хичээлийн жилд хийсэн төгсөх дамжааны оюутнуудын дунд хийсэн судалгаа болон монголд хийсэн зарим судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэлээ. Дүгнэлт: Дээрх судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагдсан оюутнуудын В, С вирусын тархалтын түвшин эмнэлгийн ажилчид буюу эрсдэлтэй бүлгийн халдварлалтын түвшинтэй харьцуулахад бага байлаа. Ийм учраас оюутнуудыг төгсөлтийн өмнөх биоаюулгүйн сургалтанд өргөнөөр хамруулах шаардлагатай байна. 10

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ӨВЧТӨН ХОЁРЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАА ХАНДЛАГА Н. Хандсүрэн1, Д.Сүгжлхам2, Ж.Мөнхханд 2 ЭМШУИС, Сувилахуйн Сургууль, ЕЭТ1,2 Судалгааны үндэслэл Монгол улсад маань нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байна. Энэ өөрчлөлт, шинэчлэлт, эрүүл мэндийн салбарыг мөн хамаарч байгаа бөгөөд тус салбарын өөрчлөлт шинэчлэлтийн нэг хэсэг нь эмнэлгийн мэргэжилтний сэтгэлгээ ёс зүй, харилцаа хандлагын асуудал болоод байгаа юм. Эмч сувилагч эмчлүүлэгчтэйгээ харилцахад харилцаа хандлага, ёс зүйн өнөөгийн байдал хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ. Ирван, Ричардсон нар өвчтөн төвт үйлчилгээний талаар бичихдээ “Бусад хүмүүс надад яаж хандаасай гэж хүсдэг вэ? Яг түүн шигээ өвчтөнд ханд, түүнд үйлчил. Тэгвэл сая эмч өвчтөний хоорондын харилцаанд дэвшилтэт алхам хийгдэх боломжтой болно. /1/ Нотолгоо: Шүүхэд хандсан заргын 70% нь эмч эмнэлгийн ажилтны харилцаа хандлагын доголдлоос үүссэн зэрэг эзэлдэг байна. Ихэнх зарга эмчилгээний чанартай огт холбоогүй зөвхөн эмнэлгийн мэргэжилтэн эмчлүүлэгч хоёрын хоорондын муу харилцаанаас үүдэлтэй байдаг байна. /2/ Бас нэг судалгаагаар өөрсдөө өвдөж байсан эмч сувилагч нар өвчтөнийг илүүтэй сайн ойлгож, эмч өвчтөний хооронд таатай уур амьсгал үүсдэг нь батлагджээ. /3/ Судалгааны зорилго Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцааны соёлын өнөөгийн төлөв байдал, түвшинг тогтоох, эмнэлгийн мэргэжилтэн өвчтөн хоёрын харилцаанд ямар үл ойлголцол гарч байгааг тодорхойлох. Судалгааны зорилт Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, зан үйл, харилцааны соёлын түвшин өнөөгийн төлөв байдлыг судлах. Эмнэлгийн мэргэжилтэн эмчлүүлэгч хоёрын хоорондын харилцааг сайжруулах, доголдол дутагдлыг засах арга замын талаар эмчлүүлэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг тодорхойлох. Эмнэлгийн мэргэжилтний харилцааны соёлын эерэг, сөрөг хандлага түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг илрүүлэх. Өвчтөн эмчтэй харилцах харилцаанаас юуг хүлээж байгааг таньж мэдэх (хүснэгт 1) Судалгааны арга зүй Судалгааг социологийн судалгааны асуулт-анкетын аргаар, Улаанбаатар, Төв аймагийн 50 эмнэлгийн мэргэжилтний, мөн клиникийн хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмчлүүлж буй 65 эмчлүүлэгчдийг хамарч явуулав. Судалгааны материалыг гар тооллын аргаар эмхэтгэж, баримтуудыг статискийн судалгааны харьцангуй тоон үзүүлэлтээр нэгтгэн, Excel, SPSS 17.0 программаар боловсруулав. Мөн эмч, сувилагч нараас ярилцлага авах замаар судалгаа явуулсан. Судалгааны Үр дүн Судалгааны картын асуултын дагуу болон ярилцлагын зарим үр дүнг танилцуулж байна. 11

Та харилцааны соёлын талаар өөрийнхөө мэдлэгийг хангалттай гэж үздэг үү? гэсэн асуултанд: Мэргэжилтний 52,8% нь сайн, 17,7% нь дунд, 29,5% нь муу гэж хариулсан. Эмчлүүлэгчтэй зөв харилцахад юу чухал вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцогч эмч сувилагч нарын 95,8% нь хүнтэй хүнийх нь хувьд хүндэлж, эелдэг зөв боловсон харилцах явдал хамгийн чухал болохыг хэлсэн. Эмнэлгийн мэргэжилтнүүдээс өвчтөний сэтгэл санаанд ойртож, дотонсож харилцах ямар арга байдаг вэ? гэж асуухад тэдний 49,5% нь эмчлүүлэгчийн өөрийнх нь эрх ашиг сонирхлыг урьдал болгон элгэмсэг дотно хандаж харилцах, 16,4% нь учирлан хүсэх, 3,5% нь шууд захирч харилцах гэж хариулсан. Мөн эмч, сувилагч нараас ярилцлага авах замаар судалгаа явуулсан. Эндээс үзхэд нас залуу, олон цагаар ажилладаг, сэтгэл гутрал, сэтгэл зовнилын шинжтэй, асар их дарамт дор амьдардаг эмч сувилагч нарын хувьд ажилдаа дургүй, уур уцаар ихтэй байдаг нь эмчилгээний үр дүн муу байхтай шууд холбоотой гэдэг нь батлагдсан. Эмч, сувилагчдын харилцаа хандлага ямар вэ үнэлгээ өгнө үү? гэсэн асуултанд эмчлүүлэгчдийн хариулсан байдлаас үзхэд 60,6% нь харилцааны соёл сайн, 22,1% нь дунд зэрэг, 18,8% нь муу гэж хариулсан. Эмч сувилагч нар үзлэг хийх, зөвлөгөө өгөх, шинжилгээ хийхдээ цухалдуу, уцаартай зан байдал гаргадаг уу? гэсэн асуултанд эмчлүүлэгчдийн 42,2% нь тийм, 20,6% нь үгүй, 37,2% нь заримдаа гэсэн үнэлгээ өгсөн. Эмч эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөө өгөх ур чадварт хэр сэтгэл ханамжтай байна вэ? гэсэн асуултанд: сайн 48,7% , дунд зэрэг 30,4, муу 18,8% нь гэж үнэлгээ өгсөн. Судалгааны үр дүнгийн хэлцэмж Энэхүү судалгааны үр дүнд эмнэлгийн мэргэжилтэн эмчлүүлэгч хоёрын хоорондын харилцааны түвшинг ямар байгааг илрүүлсэн. Эмнэлгийн мэргэжилтэн эмчлүүлэгч хоёрын хоорондын харилцааны түвшин урд урдныхаасаа илүү буурч байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд энэхүү асуудлыг онцлон авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Судалгааг цаашид эмнэлгийн мэргэжилтэн эмчлүүлэгч хоёрын хооронд яг ямар шалтгааны улмаас үл ойлголцол, харилцааны асуудал гараад байгаа талаар дахин гүнзгийрүүлж судлах шаардлагатай. Судалгааны дүгнэлт Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, зан үйл, харилцааны түвшинг судалж асуулт- анкетын аргаар Хавдар судлал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд судалгаа явуулахад эмч сувилагч нарын харилцаа хандлагыг нийт 65 эмчлүүлэгчээс 42 нь сайн, 5 нь дунд зэрэг, 15 нь муу гэж үзэж байсан бол Төв аймгийн эмнэлэг, клиникийн хоёрдугаар эмнэлгүүдийн эмчлүүлэгч нараас ярилцлага авах замаар судалгааг явуулахад нийт 65 эмчлүүлэгчээс 28 нь сайн, 11 нь дунд зэрэг, 26 нь муу гэж үзэж байсан энэ хоёр судалгааны сайн гэсэн хариулт нь буурч муу гэсэн хариулт нь өссөн тул эмнэлгийн мэргэжилтэн эмчлүүлэгч хоёрын хоорондын харилцааг сайжруулхад анхаарч ажлын нэг үзүүлэлт болгон авч үзэх. Мөн эмнэлгийн мэргэжилтэн их ачаалалтай олон цагаар ажилладагаас болоод ядарч уур уцаартай болон эмчлүүлэгчтэйгээ таагүй харьцах тохиолдол гардаг нь ярилцлагын судалгаанаас харагдсан тйимээс эмнэлгийн мэргэжилтэн ядарч хэцүү байлаа ч гэсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрэн шантралгүй эмчлүүлэгч нартайгаа эелдэг сайхан харьцаж байх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Санал Анагаах ухааны сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ёс зүй, харилцааны соёлын хичээлийг өргөжүүлэн, ёс зүй болон өвчтөнтэй хэрхэн зөв харилцах талаар илүү их мэдлэг олгох чиглэлээр тусган хэрэгжүүлэх. 12

Эрүүл мэндийн байгууллагуудад уг асуудлаар жил бүр шинэчилсэн сургалт явуулж байх тал дээр анхаарах. Эмнэлгийн мэргэжилтний харилцааны соёлыг дээшлүүлэх ажлыг эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусгай хөтөлбөр боловсруулж хэргэжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Эмнэлгийн эмч, сувилагч нарийн ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөл дутмаг байгаагаас харилцаанд доголдол гарч байгаа тул ажиллах орчин, амрах алжаал тайлах боломжуудыг хангах эрүүл мэндийн байгууллагууд. Ном зүй I. Гэндэнжамц Г. “Сувилагчын зан суртахуун” эрүүл мэнд 1983 №4 х.46-47 II. Нямсүрэн Д. “Сувилагчийн ёс зүй ба дүр төрх” УБ-2002 х.60-77 III. Лхагвасүрэн Ц. “Анагаах ухааны боловсрол” УБ-2007он IV сар х.71-73 IV. Лхагвасүрэн Ц. “Монголын анагаах ухааны боловсролын шинэчлэл” УБ-2011он х.264-270 V. Лхагвасүрэн Ц, Цэрэндагва Д, Отгонбаяр Д. “Анагаах ухааны боловсрол судлал” илгэлийн эмхтгэл УБ-2009он Анхны хэвлэл. х.83-85х VI. Наранчимэг С. “Хандлагын ид шид” 2008 он VII. Наранчимэг С. “Би сайн эмч болмоор байна” 13

Японы уламжлалт бариа заслыг Уламжлалт анагаах ухааны ангийн оюутнууд хэрхэн суралцсан байдалд үнэлгээ өгөх нь Ө. Болорцэцэг1 Н. Энхжаргал1 С.Бямбасүрэн1 Х. Нармишээх2 PhD, С.Дэлгэрмаа2 Сувилахуйн сургууль УАУБЭ- 31 Сувилахуйн сургууль Эмнэлзүйн тэнхимийн багш2 Товч утга Монголчуудын амьдралын хэв маягтай холбоотойгоор хөдөө орон нутагт гэмтэл бэртэл тохиолдох нь элбэг байдаг. Энэ үед гэмтлийн үеийн яаралтай тусламжийг цаг алдалгүй шинжлэх ухааны үндэслэлтэй, тэгш хүртээмжтэй чанартай, үр дүнтэй үзүүлэх шаардлага гардаг. Түлхүүр үг: бариа, засал, гардан, арга, техник Үндэслэл Монгол улсын 2012 оны статистик мэдээгээр 9000 их эмч, 10000 сувилагч, 1037 бага эмч нар ажиллаж байна. Монгол улсад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаагаас бага эмч нь хариуцсан бүс нутгийн 800 - 1200 хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бие даан хариуцаж шийдвэр гаргадаг байна. Хөдөө орон нутагт зонхилон тохиолдох өвчлөлөөс дийлэнхи хувьд нь бэртэл гэмтэл эзэлж байдаг. Иймд Уламжлалт анагаах ухааны бага эмчийн ангийн оюутнуудад Монголын уламжлалт бариа заслыг заахын зэрэгцээ, японы уламжлалт Жүдо бариа заслын аргыг хослуулан эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Зорилго Үүнээс үндэслээд Монголын Уламжлат бариа заслын аргыг японы уламжлалт бариа заслын аргатай хослуулан уламжлалт анагаах ухааны бага эмчийн ангийн оюутнууд эзэмшиж сурах шаардлагатай юу гэдгийг судлахыг зорьж байна. Зорилт 1. Уламжлалт анагаахын бага эмчийн ангийн оюутнуудын японы уламжлалт бариа заслын сургалтын талаарх ойлголт болон цаашид сурах эрмэлзлэлтэй байгаа эсэх 2. Гэмтэл бэртлийн үеийн анхны тусламж сургалтанд хамрагдсанаар бариа заслын арга техникүүдийг хэрхэн эзэмшиж, хэрэглэх чадвартай болсныг судлах. Судалгааны арга зүй 14

Бид судалгаандаа Сувилахуйн сургууль, Японы Жүдо бариа заслын холбооны төсөлт сургалтанд хамрагдсан УАУБЭ-н III курсын 34 оюутнуудыг түүвэрлэн авч эдгээр тоон утгыг Microsoft Excel, SPSS 20 программ ашиглан Хи квадрат, үнэн магадлал, математик дундажийг тодорхойллоо. Судалгааны үр дүн Бид судалгаандаа дараах үзүүлэлтийг сонголоо. График 1 97.1 97.1 97.1 94.2 91.4 94.2 94.2 87.5 91.4 88.5 91.4 94.2 100 88.5 90 74.2 74.2 80 70 60 50 40 30 20 10 0 Сургалтын хэрэгцээ Дээрх графикаас харахад бариа заслын сургалтын хэрэгцээ 95%, багш нарын заах арга техникийг сайн суралцсан 97%, сургалт сонирхолтой байсан 97%, гар доорх материал ашиглаж байгаа нь 97%, гар доорх материалыг ашиглах боломжтой 99%, сурсан зүйлийг бие даан суралцах болон давтах ёстой 98%, сурсан зүйлээ шууд гардан хийх итгэлтэй, чадна 71%, шинээр суралцсан зүйлдээ 100% сэтгэл ханамжтай болох батлагдсан. (Хи квадрат= 54.567; p<0,000) График 2 15

эзэмшсэн гардан 100% 50% 0% Дээрх судалгаанаас үзэхэд мөрний мултралыг 83% маш сайн эзэмшсэн байна. Бусад арга техникийг сайн эзэмшихийн тулд хичээлийн цагийг уртасгах хэрэгтэй гэж 100% хариулсан байна. Япон бариа заслын аргыг сурах нь амьдралд хэрэгтэй юу гэсэн таамаглал дэвшүүлэн \"n>0.05\" утгыг хувиар илэрхийлж байна Бидний судалгаанаас үзэхэд Монголын уламжлалт болон Японы бариа заслыг хослуулан хэрэглэх нь 100% илүү үр дүнтэй гэж хариулсан байна. Гар заслын талаарх ойлголт Cases Included Excluded Total Ялгаа N Percent N Percent N Percent 25 92.6% 2 7.4% 27 100.0% Амьдралд ойр 23 85.2% 4 14.8% 27 100.0% Гэмтлийг гараар засах 25 92.6% 2 7.4% 27 100.0% хэрэгтэй юу Дүгнэлт 1. Уламжлалт анагаахын бага эмчийн ангийн оюутнуудын японы уламжлалт бариа заслын аргын талаар ойлголттой болж энэхүү сургалтыг хүлээн зөвшөөрч цаашид илүү дэлгэрэнгүй сурах хүсэлтэй байгаа нь судалгаагаар харагдаж байна. 2. Гэмтэл бэртлийн үеийн анхны тусламж сургалтанд хамрагдсанаар бариа заслын арга техникүүдийг 97.1% нь эзэмшиж, сурсан зүйлээ шууд гардан хийх итгэлтэй, чадна 71%, шинээр суралцсан зүйлдээ 100% сэтгэл ханамжтай байна. Ном зүй 16

1. Жүдо бариа заслын холбооны 2012, 2013 оны тайлан 2. Japanese Traditional medicine [Judo Therapy] diffusion project Unite the Power to leap to the world 3. www.moh.mn 4. www.google.mn 17

ОЮУТНЫ ҮНЭЛГЭЭНИЙ АСУУДАЛ А. Рэнцэнханд1, И. Туяажаргал2 1,2 ЭМШУИС- СС- Лабораторийн тэнхэм E-mail: [email protected] Нэг. Үндэслэл МУ-ийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014.03.14-нд ЗГХА- Удирдлагын академийн урилгаар тус сургуулийн хамт олонд “Хөгжлийн асуудлаар” гэсэн сэдэвт лекцийг уншлаа. Тэрээр энэхүү лекцэндээ: “Бүгдээрээ “Дэлхийн шилдэг бүхнийг Монголд авчирна. Монголын шилдэг бүхнийг дэлхийтэй хуваалцана“ гэсэн зорилготой ажиллая, Монгол улс хөгжие гэвэл Монгол хүнээ хөгжүүлэх ёстой” гэж хэлсэн байна. Үнэхээр ч, дэлхийн улс орнууд бүтээж буй бүтээгдэхүүнээрээ бус түүнийг бүтээгч эздээрээ бахархаж улс орныхоо хөгжлийг тодорхойлох болсон. Тэр эзэд оюутанууд та бид билээ. Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчин болохын тулд оюутан бидний хичээл зүтгэл голлох үүрэгтэй. Мэргэжилтэй, мэдлэгтэй боловсон хүчин болох асуудалд тухайн оюутаны мэдлэг ур чадвар харилцаа хандлага нэн чухал юм. Тиймээс нийгмийн шилдэг боловсон хүчин болох оюутануудын үндсэн зорилго, өөрийн болон багшийн үнэлгээний талаар бид энэ судалгаагаараа гаргахыг зорилоо. Түлхүүр үг: оюутан, өөрийгөө үнэлэх үнэлэмж, хэрэгцээ, шаардлага Хоёр. Судалгааны зорилго ЭМШУИС-СС-ийн оюутнуудын өөртөө итгэх байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сургалтын орчны нөлөөлөл зэргийг судалгаагаараа тогтоон гаргахыг зорилоо. Гурав. Судалгааны зорилт Дээрхи зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьсан.  Оюутны өөрийн үнэлэмжийг тодорхойлох  Оюутны сургалтын орчин нөхцлийг тодорхойлох  Оюутнуудын цаг баримтлах байдлыг гаргах Дөрөв. Судалгааны арга зүй 1. ЭМШУИС-ийн СС-ийн 8 тэнхмийн нийт 141 оюутныг санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан. 2. Судалгаанд 10 асуумж бүхий өөрийн үнэлгээний асуумжыг ашигласан. 3. Судалгааны үр дүнг Excel программ дээр гүйцэтгэв. Тав. Судалгааны үр дүн Судалгаанд нийт 141 оюутан оролцсон юм. Үүнээс 18-20 насны 96 оюутан байсан нь нийт судалгаанд оролцогчдын 68% эзэлж байлаа. Харин 20- 26 насны 45 оюутан тус тус байв. Үүнийг график 1-р үзүүлэв. График 1 18

21% 23% 23% Нас 8% 13% 6% 2% 4% 17 18 19 20 21 22 23 24- нас нас нас нас нас нас нас 26 нас Судалгааны асуумж болон оюутнуудын хариулсан үр дүнг боловсруулан дараах графикуудаар үзүүлэв. /график 2- 10/ ОюуОтаннолхүбнаипйрүанкдтисэкнмзэодрлиэлгигойн СурШалтаацхаадарландаггглоадарлдчгтааитгтнаэайснйэөаххмвцэдөдалэгээлсээлхгрэаэфик 5 нь алийг эсэгрхафик 2 график 3 илүү53а%вахыг хүсдэг 27% 66% 66% 13% 737%% 30% өөрийгөө 27ч%адварлаг үлгэр өөрийгөө 34%4% хөгжүүлэх боловсон жишээ мэдлэгээр хангалттай байдлыг хүчин үзүүлэх бүрэн хангалттай биш хангалтгүй хангах болох онолын мэдлэг практик мэдлэг тийм үгүй график 4 19

Сургуульд чадваргүй багш байдаг эсэх график 6 42% 29% 29% байгаа байхгүй мэдэхгүй Ёс суртахуунгүй багш байдаг эсэх график 7 44% 21% 35% байгаа байхгүй мэдэхгүй Оюутан хүний цаг баримтлалт 55% график 9 31% 14% маш сайн сайн дунд 20

Оюутан өөрийгөө шинэ шинэ мэдлэгээр хангадаг эсэх график 8 57% 22% 21% тийм үгүй хааяа 7 хоногт хэдэн удаа номын график 10 сангаар үйлчлүүлдэг эсэх 73% 9% 18% 1-2 цаг 3-4 цаг 4-с дээш цаг Зургаа. Дүгнэлт Судалгаанд оролцсон оюутнуудын асуумжын хариунаас харахад оюутны үндсэн зорилгыг чадварлаг боловсон хүчинг болох гэж хариулсан нь оюутнууд өөрийн үүргээ ухамсарлаж суралцдагыг харуулж байна. Мөн оюутнууд практик мэдлэг илүү авахыг хүсдэг болох нь маш сонирхолтой үзүүлэлт юм. Суралцах орчин, багшийн үнэлэмжийн талаар эерэг хандлагатай байгаа нь ажиглагдлаа. Мөн оюутнууд хичээлээрээ мэдээлллийг хангалттай авдаггүй тул бие даалтыг сайн хийж номын сан г.м бусад эх үүсвэрээс шинэ шинэ мэдээллийг олж авах шаардлагатайг харуулж байна. 21

Харин санал асуулганд оролцогчдын дийлэнх нь хүнтэй зөв боловсон харьцдаггүй, бусдыг хүндэлдэггүй, орчноо мэдэрдэггүй, эрхээ эдлэх дуртай үүргээ мэддэггүй оюутанг харилцааны доголтой гэж хэлнэ гэсэн байна. Энэ нь оюутнуудын дундах нийтлэг дутагдалтай зан чанар юм. Энэ талаар оюутан бид анхаарч, эдгээр дутагдлыг арилгах, засах талаар онцгой анхаарах ёстой санагдлаа. 22

Нобелын шагнал авахад шоколад идэх нь нөлөөлж чаддаг уу? О.Хулан1, Д.Аззаяа2 ЭМШУИС- Сувилахуйн Сургууль, Сувилагчийн Диплом 1-4 оюутан1 ЭМШУИС- Сувилахуйн Сургууль, Гадаад хэлний тэнхимийн багш2 Түлхүүр үг: мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагаа, шоколадны хэрэглээ, Нобелын шагналтан Нэг. Үндэслэл: Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд элбэг байдаг флавонойд хэмээх бодис нь мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг нь судалгаагаар нотлогдсон байна. 2012 онд АНУ-ын Гэгээн Люк-Рүүзвелтийн (St. Luke’s-Roosevelt Hospital and Columbia University) эмнэлгийн эмч Франц Х.Мессерли (Franz H. Messerli) шоколад идэх нь тухайн хүний сэтгэхүйн үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй Нобелийн шагнал авахад хэрхэн нөлөөлж буй талаар анх судлан Анагаахын Нью Ингланд (New England Journal of Medicine) сэтгүүлд хэвлүүлсэн. Хоёр. Судалгааны зорилго: Энэхүү өгүүлэлд шоколад идэх нь хүний мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагааг хэрхэн сайжруулж буй талаар хийгдсэн судалгаануудыг тоймлон хүргэхийг зорьсон. Гурав. Зорилтууд: 1. Шоколадны хэрэглээ нь мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулахад хэрхэн нөлөөлж буй талаар хийгдсэн судалгаануудыг тоймлох 2. Шоколадны хэрэглээ болон Нобелийн шагнал хоёрын хооронд шугаман хамааралын судалгааг тоймлон хүргэх. Дөрөв. Судалгааны арга зүй: Энэхүү өгүүлэлийг мэдрэл сэтгэцийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдийн судалгааны материалыг тоймлон авсан бөгөөд нэг хүнд ноогдох Нобелийн шагналтнуудын тоо бүхий улс орнуудын мэдээ баримтыг Wikipedia вэб сайтаас татан авч, боловсруулсан (http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_Nobel_laureates_per_capita) ба нэг хүнд ноогдох шагналтныг тооцоолоход 10 саяар үржүүлэн бодно. Мөн Chocosuisse болон Caobisco зэрэг шоколадны үйлдвэрийн сайтууд дээр нийтлэгдэн гарсан 22 орны шоколадны хэрэглээг нэг хүнд тооцсон мэдээллийг ашигласан. Тав. Үр дүн: АНУ-ын эрдэмтэн Франц Х.Мессерлигийнхээр, хүн амын шоколадны хэрэглээ болон нийт 23 орны 10 сая хүн тутамд ноогдох Нобелийн шагналтнуудын тооны хооронд шугаман хамаарал (r=0,791, p<0,0001) буйг судалжээ (Зураг 1). 23

Зураг 1. Нэг жилийн шоколадны хэрэглээ болон 10 сая хүнд ноогдох Нобелийн шагналтнуудын тооны хамаарал Швейцарь улс Нобелийн шагналтнууд болон шоколадны хэрэглээгээр тэргүүлдэг улсын тоонд зүй ёсоор багтана. Мөн С.Ахмед болон бусад эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэн 23 (91% нь >60 настай) хүнийг судалгаандаа хамруулсан бөгөөд тэдний 10 (43%) нь 7 хоногт 2 удаа шоколад иддэг болохыг судалгаандаа дурьджээ. Зургаа. Хэлцэмж: Насжилтын явцад мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагаа аажмаар буурдаг боловч кокоа, ногоон цай, улаан дарс болон бусад жимсэнд агуулагддаг флаванол хэмээх бодис нь тухайн хүний оюуны чадамж буурах үйл явцыг удаашруулдаг болохыг тогтоосон байна. Гэхдээ дээрх явцын механизмыг идэж буй шокодадны хэмжээнээс хамаарч буй гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Зураг 1-ээс харахад нэг хүнд ноогдох шоколадны хэрэглээ Швед улсад 6,4 кг байсан бөгөөд үүгээр тооцон бодоход 14 Нобелийн шагналтан байхаар тооцогдож байгаа боловч одоогоор 32 эрдэмтэд шагналын эзэн болжээ. Энэ нь урьдчилан тооцоолж байснаас 2 дахин их байна. Үүнийг Нобелын хороо тус улсад байдаг эсвэл Швед хүмүүс шоколаданд мэдрэг буюу маш багаар шоколадыг идэхэд ч оюуны чадавхи нь дээшилдэг гэсэн таамаглалаар судлаачид холбон тайлбарлаж байна. Мөн нөгөө талаас оюуны өндөр чадамжтай хүмүүс шоколадыг их хэмжээгээр хэрэглэдэг байх гэсэн таамаглалыг ч дэвшүүлж байна. Үүнийг боловсролтой хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд илүү их анхаарч, ялангуяа хар шоколаданд агуулагддаг флавонолын ач холбогдлын талаар хангалттай мэдээлэл олж авдагтай холбоотой гэж үздэг. 24

Эцэст нь тухайн орон болон ард түмний нийгмийн эдийн засгийн байдалтай холбон тайлбарлах ч мөн бий. Долоо: Дүгнэлт: Дээрх болон бусад олон судалгаанаас харахад ямар ч улсын хувьд шоколад хэрэглэх нь Нобелийн шагналтнуудын тоотой нь харилцан хамааралтай байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Найм: Ном зүй: 1. Franz H. Messerli, M.D., New England Journal of Medicine 2012; 367: 1562-1564, 2012.10.18 2. Hideyuki Doi and others, Scientific Activity is a Better Predictor of Nobel Award Chances than Dietary Habits and Economic Factors; PloS One Journal. 2014; 9 (3): e92612. 3. Beatrice A. Golomb, MD, PhD; болон бусад; Association Between More Frequent Chocolate Consumption and Lower Body Mass Index; 2012, 172р боть, №6. 4. Ortega FB. The intriguing association among chocolate consumption, country’s economy and Nobel Laureates; Clinical Nutrition, 2013, Oct; 32(5):874-5 25

Өндөр өсгийтэй гутал алхаанд хэрхэн нөлөөлөх вэ. Б.Уртнасан1, Н.Мөнгөнсувд1 Д.Бүрэнтогтох1,Энхмөрөн1 Д.Батлхам2 Б.Мөнх-Эрдэнэ2 1. ЭМШУИС-Сувилахуйн сургуулийн Хөдөлгөөн Засалч 4р курсын оюутан 2.ЭМШУИС- Сувилaхуйн сургуулийн Биебялдар судлалын тэнхим Удиртгал Хөлийг улаар бүтэн тавих нь хөлний тогтвортой байдлыг сайжруулахад тохиромжтой байдаг (1. Өсгийтэй гутал өмсдөг 50-70 насны эмэгтэйчүүдийн 80%нь хөл өвдөх асуудалтай байдаг(2 үүнээс гадна өвдөгний остеоартрит нь эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог бөгөөд үүнээс ихэнх нь өндөр өсгийтэй гутал их өмссөнөөс шалтгаалсан байх магадлалтай юм(8, Мөн бүсгүйчүүд сайхан харагдахыг илүүтэйгээр хүсэх болсон үүнийгээ дагаад өсгийтэй гутал өмсөх бүсгүйчүүдийн тоо ихэссэн(3. Эмэгтэйчүүдийн 37%-69% нь өдөр тутмын үндсэн хэрэглээндээ өсгийтэй гутлыг өмсдөг(4. Өндөр өсгийтэй гуталнуудын өсгий нь харилцан адилгүй байдаг бөгөөд хүний биед тохирсон өсгийний хэмжээ байдаг нарийн өсгийтэй (хадаасан өсгийтэй ) гутал нь 3- 9см өндөртэй байвал зохистой байдаг үүнээс өндөр байвал эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг(5 . Өсгийтэй гуталтай үед алхаа тэнцвэрт нөлөөлөх бөгөөд алхааны үед түнх өвдөг шагайнд өөрчлөлт өгдөг юм9). Мөн өндөр өсгийтэй гутал нь алхах үед шагай plantarflexion байрлалд орход хөлний урд хэсэгт их хэмжээний даралт (биеийн жингээс хамааран харилцан адилгүй даралт) үзүүлдэг бөгөөд үүнээс үүдэн хөлний үенүүдэд тэр тусмаа эрхий хуруунд илүүтэйгээр ачаалал ихсдэг үүнээс үүдэн эрхий хурууны үенд үрэвсэл (bunions) үүсдэг8). Өсгийтэй гутлыг жинд тохируулах өндөр намыг нь шийдэх хэрэгтэй байдаг. Өсгийтэй гутал өмсөхөд биеийн жин хөлийн урд хэсэгт даралт их хэмжээгээр өгдөг 1инч нь 22% даралт өгдөг бол 2инч нь 57 % 3инч нь 76 % хүртэлх даралтыг тус тус өгдөг байна. 6) Зорилго Өсгийтэй гутал нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг судлах. Зорилт 1. Өсгийтэй гутал өмсөж алхах үед түнх, өвдөг , шагайнд гарах өөрчлөлтийг судлах. 2. Өсгийтэй гутал өмсөж алхах үед өвдөг болон нуруунд өвдөлт үүсэх эрсдлыг судлах. Арга зүй Судалгаанд нийт 36-38-н размерын гутал өмсдөг 17-21насны 20 эмэгтэй оролцсон бөгөөд 50- 60кг жинтэй 155-170см өндөртэй эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан. Оролцогчидыг тэгш талбайд 8м зайд оролцогч тус бүр 1өсгийтэй гуталтай мөн хөл нүцгэн 2удаа алхана. Эхлээд хөл нүцгэн, дараа нь нарийн өсгийтэй гутал өмсүүлэн алхуулна. Биенээс төвийж мэдэгдэх цэг(landmark)-г харагдахуйц тэмдэглэнэ 5 дахь м-ээс эхлэн алхааны шатыг (Stance phace) шатыг хэмжилтэнд ашиглана. Хэмжилтийг хажуугийн хавтгайгаас хэмжинэ. Доод мөчдийн (түнх, өвдөг ,шагай) алхах үеийн далайцыг хэмжинэ. Камерийг 1 секүндэнд 240 зураг авхаар тохируулна. Хэмжилтийн өмнө 2 удаа туршилтаар алхуулна. Ланд маркийг тэмдэглэнэ (Үүнд акрамион, дунд чөмөгний том төвгөр, латирал эпикондил, шагай) Өндөр хурдны камер (casio EX-FM-100) нарийн (9см) өсгийтэй гутал ашиглана. Үр дүн Phase хөл нүцгэн нарийн өсгийтэй Р-утга Heel strike Hip flexion M±SD 35.90±3.3 46.90±3.8 0.0001 Terminal stance Hip extension M±SD 22.80±1.7 15.90±3.3 0.0001 Terminal stance Knee extension M±SD 6.05±2.0 20.25±2.4 0.0001 initial contact Dorsi flexion M±SD 71.3±2.7 77.4±3.0 0.0001 Хэлцэмж Өсгийтэй гутал өмссөнөөр өвдөг нугалагч (hamstrings.m ) булчин, түнхний үеэр нугалагч ( iliacus.m, psaos major.m) булчин, шилбэний арын (gastrocnemius.m, soleus.m) булчин чангардаг (7 . Үүнээс болж мөр, нуруу, аарцаг, түнхний уялдаа холбоог алдагдуулж тэнцвэргүй болж 26

алхаанд өөрчлөлт орж(8 мөн өвдөгний урд хэсэгт ачаалал их хэмжээгээр өгсөнөөр өвдөгний өвдөлт үүсч цаашдаа үрэвсэл (arthiritis) үүсэх магадлал өндөр юм(8,10 гэж үзсэн байдаг бөгөөд үүнийг дээрхи судалгаагаар баталж байгаа юм. Энэ нь өсгийтэй гуталтай алхах үед түнхээр их нугалж , өвдөгний үе алхааны үед бүрэн тэнийхгүйгээр нугалж алхаж байгаа харин шагайн үеэр илүү бага далайцаар нугалж алхаж байгаа юм. Энэ нь өсгийтэй гутал нь алхаанд нөлөөлдгийг баталж байгаа бөгөөд үүнээс гадна өсгийтэй гуталтай алхах үед түнхээр илүү нугаларч алхаж байгаа нь m.iliapsaos чангарах ба M.maximus сулрах , шагай бага ээтийлгэж явах нь М.gasrtrocnemius чангарах , өвдөгний үер бүрэн тэнийхгүй нугаларч алхаж байгаа нь М.Hamstring булчин чангарч М.quadriceps булчингын хүч суларч болохыг харуулж байгаа бөгөөд үүнээс үүдэн нуруу, түнх болон өвдгөн дээр ирэх ачаалал ихсэж биеийн жин буруу хувиарлагсанаас үүдэн нурууны өвдөлт болон өвдөгний үрэвсэл (Arthritis) үүсэх магадлалтай юм. Дүгнэлт 1.Өсгийтэй гутал өмсөж алхах үед түнх, өвдөг, шагайн үенд кинематикийн хувьд өөрчлөлттэй байна. 2.Өсгийтэй гутал өмсөж алхах нь өвдөгний үе болон нурууны өвдөлт үүсэх эрсдэлтэй байна. Түлхүүр үгс: өндөр өсгийтэй гутал, өвдөгний өвдөлт, нурууны өвдөлт Reference 1. Hsieh-Ching Chen, National Taipei University of Technology, Department of Industrial Engineering and Management, 1, Sec. 3, Chung-Hsiao E. Rd, Taipei, 10608, Taiwan 2. (Speksnijder et al., 2005) 3. Schneider, A. D. (2009, May 7). Five Risks of Wearing High Heels Revealed. Retrieved 18-25 НАСНЫ ХАРЬЦАНГУЙ ЭРҮҮЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 27

ДИНАМИК ТЭНЦВЭРИЙГ ҮНЭЛЭХ Ц.Даш-Өлзий1, Б.Цэрэннадмид2, Г.Өлзийжаргал3 1Хөдөлгөөн засалч 2-1, 2,3 ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль Үндэслэл: Тогтмол хөдөлгөөнтэй байх нь өвчлөх, цаг бусаар эндэх эрсдэлийг бууруулж эрүүл мэндийг сайжруулна. Хүн амьдралынхаа 99%-д хөдөлгөөнтэй байдаг бөгөөд олон янзын хөдөлгөөнийг амьдралынхаа явцад гүйцэтгэж, хүрээлэн байгаа орчинтойгоо байнгын харилцаанд байдаг./1/ Энэ харьцаанд илэрч буй их тархины үйл ажиллагаа нь булчингийн хөдөлгөөнөөр илэрдэг./2/ Олон улсад Duncan P W, Weiner D K нар 1990 онд \"Functional reach a new clinical measure of balance“-ыг анх санаачилснаар энэхүү судалгаа шинжилгээ эрчимтэй хийгдэж эхэлсэн. Хүний бие махбодийн таван чанар хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэрийг тодорхойлох хэмжилтийн үнэлгээг бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох сорил гэнэ./3/ Үйл ажиллагааны тэнцвэрийн шалгуур үзүүлэлтүүд нь хүмүүсийн бие бялдрын чийрэгжилтийг тодорхой түвшинд байлгах цаашид хөгжүүлэх тухайн хүний эрүүл мэнд бие бялдрын хөгжлийн бодит түвшинг тогтоож, оношлон шалгана./4/ Сэргээн засахын шинжлэх ухаанд хөдөлгөөний хомсдолын зэргийг тогтоох урьдчилан сэргийлж, эрсдлийн үнэлгээ өгөхөд энэ тест маш чухал ач холбогдолтой байгаа учраас энэ сэдвийг сонгох болсон./5/ Зорилго: 18-25 насны харьцангуй эрүүл эмэгтэйчүүдийн динамик тэнцвэрийг үнэлэх Зорилт: 1. Судалгаанд оролцогчдын амин үзүүлэлтүүдийг үзэж, антропометрийн хэмжилтийг хийх 2. Судалгаанд оролцогчдод хөдөлгөөний дутагдалтай холбоотой биеийн тэнцвэр алдагддаг эсэхийг тодорхойлох. 3. Судалгаанд оролцогчдод ачаалал өгсний дараах биед илрэх өөрчлөлтүүдийг тодорхойлох 4. Судалгаанд оролцогчдын цусанд ЛДГ ферментийг тодорхойлох Судалгааны арга зүй: Бид судалгааны ажлыг 2014 оны 2 сарын 21-ээс 3 сарын 1-ны хооронд ЭМШУИС- ийн Сувилахуйн сургуулийн нийт 26 эмэгтэй оюутныг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч амин үзүүлэлтүүдийг үзэж, антропометрийн хэмжилтийг хийж, олон улсын хөдөлгөөн засалчдын холбооноос батлагдсан FRT сорилыг ашиглан үйл ажиллагааны тэнцвэрийг тодорхойлсон. Мөн Сувилахуйн сургуулийн Сургалт судалгааны лабораторийн CLINDIAG -300 автомат анализаторийн тусламжтай цусанд ЛДГ ферментийг тодорхойлсон. Судалгааны ажлын материалын тоон үзүүлэлтийг боловсруулахдаа SPSS 20.0 программыг ашигласан. Үр дүн: Их бие болон гарыг нугалахад статистик тэнцвэр алдагддаг нь зогсох үеийн динамик тэнцвэрт нөлөөлж байна. Үйл ажиллагааны болон байрлалын тэнцвэрийн сорилыг гүйцэтгэх үед булчингийн ядрал ихэсдэгийг цусан дахь ЛДГ-ийн түвшингээр тодорхойлсон. Хүснэгт 1 Судалгаанд оролцогчдын амин үзүүлэлтүүд, антопометрийн хэмжилт, ачаалал өгөхийн өмнө болон дараах гарын урт 28

Хүснэгт 2 Сорил гүйцэтгэсэн хугацаа, цусан дахь лактат, стандарт хазайлт Амин үзүүлэлтүүд Антропометрийн Гарын урт (см) хэмжилт № Артерийн цусны Судасны Биеийн Биеийн Ачаалал Ачаалал даралт цохилтын өндөр жин (кг) өгөхийн өгсний (см) дараа Тоо өмнө 1 110/75 76.65±1.8 161.1±1.61 58.5±1.46 102.1±1.92 87.1±2.6 Амин үзүүлэлтүүд сорил гүйцэтгэх үед ихэсч, лактат өөрчлөгдсөн энэ насныханы үйл ажиллагааны тэнцвэр ачаалалын өмнө 72,33±1,03 ачаалалын дараа 95,28±2,45 энэ 2 үзүүлэлтийн дундаж утга 20-40 насныханд хэвийн түвшиндээ эмэгтэйд 14,6±2,2 эрэгтэйд 16,7±1,9 байх байтал 12,2±1,2 байгаа нь харьцангуй хөдөлгөөний идэвхи муутай харуулж Сорил гүйцэтгэсэн Стандар хазайлт хугацаа № (мин) Цусанд дахь ЛДГ Ачаалал өгсний Ачаалал өгсний (U/L) өмнөх байдал дараах байдал 1 1.5±0.14 179±2,3 6,97±1,36 13,41±2,63 байна. Сорилын дараа цусан дахь ЛДГ-ын түвшин 179±2,3 U/L болж хэвийнхээсээ 73,6%- иар багассан байна. Хэлцэмж: Цаашид судалгаанд хөдөлгөөний чадвар алдалттай хүмүүсийг хамруулсанаар эмчилгээг оновчтой явуулах боломжтой юм. Үйл ажиллагааны тэнцвэр нь биеийн харьцаанд шууд хамааралтай байдаг бөгөөд амин үзүүлэлт болон бусад үзүүлэлтүүдийг тогтмол үзэж түвшинг нь тогтоох нь клиникт хөдөлгөөний дутагдал болон мэдрэлийн гаралтай өвчлөлүүдийн үед эмчилгээний чухал ач холбогдолтой. Wassinger CA, McKinney H, нарын тодорхойлсноор цусны лактат дунджаар 6.15 миллмоль \\ ядралтын дараа 8.4, өмнө 2,3 Харин Kilding AE 1 нарын тодорхойлсноор Functional reach test ийн үед стандарт хазайлт 13.4 +/- 1.2 , цусны лактат 2.3 +/- 1.5 vs 3.9 +/- 1.0 милл\\моль бидний судалгаагаар энэ үзүүлэлтүүд харьцангуй бага гарсан. Дүгнэлт: 1. Амин үзүүлэлтүүд сорил гүйцэтгэх үед ихэсч лактат өөрчлөгдсөн энэ насныханы үйл ажиллагааны тэнцвэр ачаалалын өмнө 72,33±1,03 ачаалалын дараа 95,28±2,45 буюу 2 үзүүлэлтийн дундаж утга 12,2±1,2 байгаа нь харьцангуй хөдөлгөөний идэвхи муутай харуулж байна. 2. Судалгаанд оролцогчдын гарын стандарт хазайлт сорилын өмнө 6,97±1,36, сорилын дараа 13,41±2,63 байсан. 3. Сорилын дараа цусан дахь ЛДГ-ын түвшин 179±2,3 U/L байсан. Ном зүй: 1. Энэбиш Д, Биохимийн шинжилгээний дүнг уншихуй, УБ 2010 2. http:\\\\med.stanford.esu\\ism\\2013\\september\\pioneer-0930.html www.instruct.uwo.ca/kinesiology/9641/Assessments/Biological/ 3. Duncan P W, Chandler J, Studentki S, Functional reach a new clinical measure of balance 1990 nov 13 29

4. Brett S, Functional reach test in physical therapy. 2012 Dec 20 5. Davenport MJ, Owens B, Breese U, Sokell GA, The influence of upper body fatigue on dynamic standing balance, Int J Sports Phys Ther. 2014 Feb;9(1):40-6 18-25 НАСНЫ ХАРЬЦАНГУЙ ЭРҮҮЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИНАМИК ТЭНЦВЭРИЙГ ҮНЭЛЭХ Ц.Даш-Өлзий1, Б.Цэрэннадмид2, Г.Өлзийжаргал3 1Хөдөлгөөн засалч 2-1, 2,3Сувилахуйн сургууль Товч утга Зорилго: 18-25 насны харьцангуй эрүүл эмэгтэйчүүдийн динамик тэнцвэрийг үнэлэх Судалгааны арга зүй: Бид судалгааны ажлыг 2014 оны 2 сарын 21-ээс 3 сарын 1-ны хооронд ЭМШУИС- ийн Сувилахуйн сургуулийн нийт 26 эмэгтэй оюутныг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч амин үзүүлэлтүүдийг үзэж, антропометрийн хэмжилтийг хийж, олон улсын хөдөлгөөн засалчдын холбооноос батлагдсан FRT сорилыг ашиглан үйл ажиллагааны тэнцвэрийг тодорхойлсон. Мөн Сувилахуйн сургуулийн Сургалт судалгааны лабораторийн CLINDIAG - 300 автомат анализаторийн тусламжтай цусанд ЛДГ ферментийг тодорхойлсон. Үр дүн, дүгнэлт: Амин үзүүлэлтүүд сорил гүйцэтгэх үед энэ насныханы үйл ажиллагааны тэнцвэр ачаалалын өмнө 72,33±1,03 ачаалалын дараа 95,28±2,45 энэ 2 үзүүлэлтийн дундаж утга 20-40 насныханд хэвийн түвшиндээ эмэгтэйд 14,6±2,2 эрэгтэйд 16,7±1,9 байх байтал 12,2±1,2 байгаа нь харьцангуй хөдөлгөөний идэвхи муутай харуулж байна. Сорилын дараа цусан дахь ЛДГ-ын түвшин 179±2,3 U/L болж хэвийнхээсээ 73,6%- иар багассан байна. Түлхүүр үг: Үйл ажиллагааны сорил, ЛДГ, эмэгтэй, тэнцвэр, динамик, СУВИЛАГЧ БОЛОН ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗАРИМ АСУУДАЛД Т.Дэмидбадам1, В.Даваахүү2 Сувилахуйн сургууль1-2 Судалгааны үндэслэл ДЭМБ-ын тодорхойлолтоор аюулгүй байдал гэдэг нь санамсаргүй осол гэмтэлд орохгүй байхыг буюу осол гэмтэл, халдвар болон хор хөнөөл учруулж болох үр дагаврыг хамгийн бага түвшинд байлгахыг хэлнэ. Аюулгүй, үр дүнтэй эмчилгээний ачаар олон арван өвчтөн эдгэрэн эмчлэгдэж байгаа хэдий ч өвчтөний аюулгүй байдлыг хангах нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Тухайлбал: АНУ-д эмнэлгийн алдааны улмаас жил бүр 44.000-98.000 нас баралтын тохиолдол бүртгэгдэж, 17-29 тэрбум ам долларын зардал гарч байна. Нэгэн судалгаагаар 100 хэвтэн эмчлүүлэгсдийн 6.5%-д нь эмтэй холбоотой алдаа бүртгэгдсэн байсны 28% нь сэргийлж болох алдаа байжээ. Тиймээс өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах, эмнэлгийн алдаанаас сэргийлэх зорилгоор ДЭМБ өөрийн гишүүн орнуудад өвчтөний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, тусламж, үйлчилгээний чанар болон өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах талаар шинжлэх ухааны үндэстэй тогтолцоо бий болгох талаар зөвлөж буй бөгөөд 2004 оны 10-р сард Өвчтөний аюулгүй байдлын Дэлхийн эвсэл байгуулагджээ. 30

Өвчтөний аюулгүй байдлыг хангахад бүх л талуудын (эмч, эмнэлгийн мэргэжилтэн, өвчтөн, тэдний ар гэр гэх мэт) оролцоо туйлын чухал юм. Өвчтөнтэй хамгийн ойр, тэдний эмчилгээ, сувилгааг гардан хийдэг сувилагч бид аюулгүй байдлын асуудалд онцгойлон анхаарах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Иймд энэхүү сэдвийг сонгон авч бид судалгааг хийлээ. Зорилго Эмчлүүлэгч өөрийн аюулгүй байдалдаа хир сэтгэл хангалуун байдаг, Сувилагч мэргэжилтний аюулгүй байдлыг судлахад оршино. Зорилт: 1. Эмчлүүлэгч аюулгүй байдалдаа хэрхэн сэтгэл ханамжтай байдаг талаар судлах 2. Сувилагч өөрийн болон эмчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдлийг судлах Судалгааны ажлын шинэлэг тал Эмчлүүлэгч болон сувилагчийн аюулгүй байдлыг судлаж байгаа нь уг ажлын шинэлэг тал болно. Судалгааны ажлын арга ба загвар Агшингийн дескриптив судалгааны аргаар хийсэн. Судалгааны хүрээ ба зорилтот бүлэг Улаанбаатар хотын төрөлжсөн болон төв эмнэлгийн (ГССҮТ, ЭХЭМҮТ, УГНЭ) сувилагч, Эмчлүүлэгчээс санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгогдсон 60 сувилагч, 50 эмчлүүлэгчийн дунд судалгааг явуулсан. Судалгааны статистик боловсруулалт Мэдээллийг тоон аргаар цуглуулах ба мэдээллийг SPSS19 программ ашиглан боловсруулсан болно. Судалгааны үр дүн Нэг. Эмчлүүлэгч аюулгүй байдалдаа хэрхэн сэтгэл ханамжтай байдаг талаар судласан судалгааны дүн Сувилагчийн 84% нь эмчлүүлэгчийн дэргэд тариа болон тариурыг дэргэд задлан тайлбарлаж өгдөг бол 16% нь уг үйлдлийг хийддэггүй байна. Сувилагчийн 87,7% нь эмийн бодисын тун хэмжээ, өдөрт хэдэн удаа уух, эмийн үйлчилгээний талаар тайлбарлаж өгдөг бол 12,3% нь тухайн эмчлүүлэгчийн эмийн саванд хийгээд л өгдөг байна. Эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр ирэхдээ эмнэлгийн байгууллагад хэр итгэлтэй байдаг талаар судлахад тэдний 82% нь эдгэрнэ гэж найддаг бол 14% нь яах бол гэж эргэлздэг, 4% нь буруу эмчлэх вий гэж айдаг гэжээ. Зөв эмчлүүлэгч мөн болохыг танихын тулд сувилагчийн 90% нь асууж магадладаг бол, 10% нь огт шалгадаггүй байна. Орчноос шалтгаалан эмчлүүлэгч эрсдэл орохоос сэргийлэн сувилагчийн 70,5% нь хальтирч унах, орноос унах, босгонд тээглэж унах аюулаас сэргийлэх мэдээлэл өгдөг, 29,5% нь ямар нэгэн зааварчлага өгдөггүй байна. Сувилагчийн 50% нь эмчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хийдэг байна. Хоёр. Сувилагч мэргэжилтнээс эмчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдлийг судласан судалгааны дүн Сувилагчийн 34,9% нь эмчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухтай орчинд санаа тавьдаг бол, 65,1% нь эмчилгээ, сувилгаа хийхээ илүүд үздэг байна. Мөн 64,2% нь стандарт хангасан орчин нөхцөлд үйлчилгээ үзүүлж байна гэсэн байна. 31

Сувилагчийн 91,6% нь үйлчлүүлэгчдээ аюулгүй үйлчилгээ үзүүлж байна, 89,6% нь эмчлүүлэгчдээ үйлдлээ тайлбарлан өгдөг байна. Сувилагчийн 71,4 % нь эмнэлэг хамгаалалын хувцасаар бүрэн хангадаг (халад, малгай, шаахай) 38,6% нь хангадаггүй байна. 28,4% д нь халдвараас хамгаалах хэрэгсэл (гар ариутгагч, гарын алчуур, бактерийн эсрэг саван)-ээр хангадаг, 71,6% -д нь зөвхөн гарын ердийн савангаар хангадаг байна. Шүүлтүүртэй маскаар огт хангадаггүй байна.Бээлийгээр бүрэн хангадаггүй бөгөөд 73,3% нь хүрэлцээтэй, 26,7% нь хүрэлцээгүй мөн бээлийний 75% нь харшил өгдөг байна. Хэт ягаан туяагаар агаарыг 66,6% нь ариутгадаг бөгөөд анхааруулга огт хэрэглэдэггүй байна. Дүгнэлт 1. Эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр ирэхдээ эмнэлгийн байгууллагад хэр итгэлтэй байдаг талаар судлахад тэдний 82% нь эдгэрнэ гэж найддаг бол 28% нь яах бол гэж эргэлздэг, буруу эмчлэх вий гэж айдаг байна. 2. Сувилагчийн 34,9% нь эмчлүүлэгчийн эмчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухтай орчинд санаа тавьдаг байна. Эрүүл мэндийн байгууллага нь сувилагчийн аюулгүй байдалд хэрхэн анхаардагыг судлахад 38,6% нь хөдөлмөр хамгаалалын бүрэн хувцасаар хангадаггүй, өдөр тутмын хэрэглээ болсон бээлий нь 26,7% дутагдалтай ирсэн бээлийний 75% харшил өгдөг байна. Мөн зориулалтын шүүлтүүртэй маскаар огт хангадаггүй байна. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАХ ТАРГАЛАЛТЫГ СУДЛАХ НЬ К.Маржангүл1, М.Гүлсараа1, Энхмаа 2 1ЭМШУИС-ийн С.С-ийн СБ-31,2 С.С-ийн багш Үндэслэл Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц гэж байх ба таргалах үед хэт их өөх хуримтлагддаг. Таргалалт нь тураах аргын тусламжтайгаар эмчлэх мөн урьдчилан сэргийлэх боломжтой олон өвчний шалтгаан болдог. Илүүдэл жин ба таргалалт нь чихрийн шижин өвчний явцыг хүндрүүлдэг, даралт ихсэх өвчин, судас хатуурах өвчинд хүргэх хүчин зүйлсийг ихэсгэдэг мөн зүрхний дутагдал, хавдар зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж үзэж байна. Таргалалтын үед шөнийн хурхиралт үүсдэг нь богино хугацааны амьсгал зогсолт /түгжилт /-нд хүргэх бөгөөд үүний үр дүнд даралт ихсэх, зүрхний бах болон зүрхний хэм алдалт үүсдэг. Дэлхийн улс орнуудад таргалалтын түвшин ихэсч байгаа ба энэ нь дараагийн зуунд ч үргэлжлэх хандлагатай байгааг хөгжингүй орнуудын тарган хүмүүсийн дундах тарган хүмүүсийн эзлэх хувь 20-30%-д хүрч байгаа нь харагдаж байна. Манай улсад нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 30% нь таргалалттай байгаа гэсэн судалгаа гарчээ. ДЭМБ-ын шинэ тоо баримтаар (2005 он): • 15-аас дээш насны насанд хүрэгчдийн 1,6 тэрбум нь илүүдэл жинтэй • 400 сая насанд хүрэгчид илүүдэл жинтэй • 5 хүртлэх насны 20 сая хүүхэд илүүдэл жинтэй байна. ДЭМБ-ийн урьдчилсан таамаглалаар 2015 он гэхэд ойролцоогоор 2,3 тэрбум насанд хүрэгчид илүүдэл жинтэй, 700 сая нь таргалалтай болно гэжээ. Урьд нь таргалалт, илүүдэл жин нь өндөр орлоготой орнуудын тулгамдсан асуудал байсан бол орчин үед дундаж болон бага орлоготой орнуудад ч, ялангуяа хотуудад илүүдэл жинтэй хүмүүс огцом өсч байна. Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20%, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30% - ийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг. Аль ч хүйсний хүмүүст нас ахих тутам өөхний биед эзлэх хувь ихсэж, харин булчин ба ясны жин багасдаг бөгөөд зарим тохиолдолд насан турш тогтвортой байдаг . 32

Судалгааны ажлын зорилго Эмэгтэйчүүдийн дундах таргалалтын эрсдэлт хүчин зүйлүүдийг тодорхойлох Судалгааны ажлын зорилт 1. Эмэгтэйчүүдийн дундах таргалтын насыг тодорхойлох 2. Эмэгтэйчүүдийн таргалалтын эрсдэлт хүчин зүйлүүдийг судлах Таамаглал Таргалалт нь хоол хүнсний илүүдэл хэрэглээнээс болж анхдагчаар үүсдэг. Байнгын суугаа ажил эрхэлдэг болон хөдөлгөөн дутагдалтай хүмүүс илүү өртдөг. Дотоод шүүрлийн болон гормоны тэнцвэр алдагдсанаас болж хоёрдогчоор үүсдэг. Ач холбогдол Таргалалтаас үүсэх сөрөг үр дагавруудыг судалж түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгох Судалгааны арга зүй Судалгааг Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дунд явуулсан. Санамсаргүй түүврийн аргаар хороо, өрхийг сонгон 18-40 дээших насны 100 эмэгтэйчүүдийг хамруулан СХД-ийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг түшиглэн хийлээ. Судалгаанд 9 асуулт нас, ажил мэргэжлийн байдал, биеийн жингийн индекс, ихэвчлэн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, авдаг арга хэмжээ, авдаг арга хэмжээний давтамж, таргалалтаас шалтгаалсан биемахбодийн өөрчлөлтийг тодорхойлсон асуумжаас бүтсэн судалгааны картыг зохиож тоон судалгаа явуулсан. Хэвлийн эргэн тойроныг хэмжиж, тоон үзүүлэлтийг тавьсан. Нээлтэй асуулт 80%, хаалттай асуулт 20% эзэлж байна. Мэдээлэл боловсруулалт: Тоон судалгааны аргыг боловсруулахдаа Excel программыг ашиглан зарим бодолтуудыг хийсэн. Судалгааны үр дүн: Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 18-25 насных 47 хувь, 26-40 насных 42 хувь , 40-өөс дээш насны 11 хувийг эзэлж байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 50 хувь худалдагч,13 хувь оюутан,18 хувь дээд мэргэжилтэй, 19 хувь бусад ажил эрхэлдэг хүмүүс байв. Таргалалтын түвшинг тогтоох биеийн жингийн индексээр хэвийн жинтэй 25 хувь, илүүдэл жинтэй 47 хувь, 1-зэргийн таргалалттай 18 хувь, 2-р зэргийн таргалалттай 8 хувь, 3-р зэргийн таргалалттай 2% байна. Хэвлий ташааны тойргын харьцаагаар таргалалтыг тодорхойлоход төвийн таргалалттай 67 хувь, төвийн таргалаттгүй 33 хувь байна. дөрт хооллох давтамжаар нь өдөрт 2 удаа хооллодог 39%, өдөрт 3 удаа хооллодог 49%,өдөрт 4 удаа хооллодог 12% байсан. Ихэвчлэн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн нь мах, махан бүтээгдэхүүн 61 хувь, гурил гурилан бүтээгдэхүүн 22 хувь, амттан 9 хувь, бүгд 8 хувь байна.Таргалалтаас сэргийлж арга хэмжээ авдаг эсэх: хоолны дэглэм барьдаг 30 хувь, фитнессээр хичээлдэг 8 хувь, идэвхтэй дасгал хийдэг 12 хувь, тураах цай кофе хэрэглэдэг 9 хувь, бассейн 5 хувь, бусад буюу явган алхдаг мацаг барьдаг 2 хувь, огт арга хэмжээ авдаггүй 23 хувь байна. Дээрх арга хэмжээг авдаг эмэгтэйчүүдийн 15% нь 7 хоногт 1 удаа,37% 7 хоногт 2 удаа, 20% нь сард 1 удаа, 4% 14 хоногт 1 удаа,24% нь огт арга хэмжээ авдаггүй байна. Таргалалтаас шалтгаалан биемахбодийн өөрчлөлт ядарч сульдах 13 хувь, бөөр өвдөх 6 хувь, хөл өвдөх 11 хувь, зүрх судасны өвчин 8 хувь, амьсгаадах 17 хувь, хавагнах 4 хувь, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй 41 хувийг эзэлж байна. 33

Дүгнэлт 1. Эмэгтэйчүүдийн дундах таргалалтын тархалт өндөр хувьтай байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн дунд буюу 26-40 насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа нь харагдаж байна. 2. Таргалалт үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлүүд нь тэдний хоололтын буруу дадал, зан үйл, хоол хүнсний зохисгүй хэрэглээ болон хөдөлгөөний дутагдалтай хүмүүс мөн ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор байнгын суугаа ажил эрхэлдэг хүмүүст илүү их тохиолдож байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой байгаа нь ажиглагдлаа. ГАРЧИГ: АНГИОГРАФИЙН АППАРАТЫН ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЬ Илтгэгч: М.Батсугар1, Н.Болормаа1, Г.Цогзолмаа1, Удирдагч: Ц.Мягмарнаран ЭМШУИС, Сувилахуйн Сургууль, Дүрс Оношлогоо Эмнэлгийн Тоног Төхөөрөмж Тэнхим1, Дүрс Оношлогооны Техникчийн 3-р дамжаа Үндэслэл Ангиографийн аппарат нь тусгай дэлгэцийн хяналтан дор рентген цацраг ашиглан хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношлогоо, эмчилгээг зэрэг явуулдаг орчин үеийн дэвшилтэт технологи юм. Гэвч, ангиографийн шинжилгээний үеийн процедур нь бусад дүрслэл оношлогооны шинжилгээний үйл явцтай харьцуулвал шууд задгай туяанд урт хугацаагаар ажилладаг учраас цацрагийн хамгаалалтыг өндөр түвшинд дагаж мөрдөж ажиллахгүй бол өвчтөн болон эмнэлгийн ажилчдын авах тун өндөр байх магадлалтай. Зорилго Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа ангиографийн аппаратын өнөөгийн байдал болон ангиографийн өрөөний цацрагийн хамгаалалтыг судалж, түүнийг сайжруулах арга замыг танилцуулахад оршино. Зорилт Энэхүү судалгаандаа ангиографийн аппаратыг суурилуулан оношлогоо, эмчилгээ явуулж байгаа эмнэлэгүүдын аппаратын: -Текник үзүүлэлт -Үйлдвэрлэгч улс, марк, үйлдвэрлэсэн он, ашиглалтанд орсон оны харьцуулалт -Тоног төхөөрөмжөөр хийгдэх шинжилгээнүүд -Өдөрт, сард, жилд үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо -Ажлын байрны нөхцөл (цацрагийн хамгаалалт) зэргийг харьцуулан судлахыг зорилтоо болголоо. Судалгааны арга зүй Ангиографийн шинжилгээний үеийн талбайн тунгийн хэмжигч (DAP метр) болон агаарт шингэсэн тунгийн хэмжигч (KAP метр)-ийг ашиглан судалсан. Үр дүн Хүснэгт 1. Монгол Улсад ашиглагдаж буй ангиографийн аппаратын өнөөгийн байдал 34

№ Эмнэлэг Үйлдвэрлэг Марк Үйлдвэрлэсэ Ашиглалтан Ямар кВ мА Фильт ч н он д орсон он шугамаар орж р Multistar Plus SIEMENS ирсэн (mmAl) БНГУ Polydiagnost 1 Сонгдо C2 1999 он 2009он Худалдаж 12 1000 1.5+1. эмнэлэг авсан 5 0 Integris H- 2 ХСҮТөв PHILIPS 5000 1996 он 2005он Тусламжаар 12 1000 2.5 Австрали (Rotary 5 international) 3 3-р PHILIPS 1999 он 2007он Тусламжаар 12 1000 2.5 эмнэлэг Австрали 5 4 3-р PHILIPS Allura X per 2013 он 2013он Монголын 12 1000 3.5 эмнэлэг АНУ FD 20/20 Мянганы 5 35

Сорилтын Сан (setunari) Монголын 1-р PHILIPS Allura CV20 2012 он 2013он Мянганы 12 1000 2.5 5 эмнэлэг Голланд Сорилтын Сан 5 (setunari) Хүснэгт 2. Ангиографийн аппаратын өрөөний зохион байгуулалт № Удирдлагийн Шинжилгээний Зураг Зураг (удирдлагийн өрөө) (шинжилгээний өрөө) Эмнэлгүүд өрөө (м2) өрөө (м2) Сонгдо 1 эмнэлэг 39 42 (Multistar 10 32 Plus) Хавдар Судлалын Үндэсний 2 Төв- ( Polydiagnost C2) 1-р эмнэлэг- 13 56 3 (Allura CV20) 3-р эмнэлэг- 4 ( Integris H- 21 42 5000) 3-р эмнэлэг- 5 (Allura X per 21 84 FD 20 Biplane) Ангиографийн кабинетийн өрөөний стандарт: Удирдлагын өрөө-8м2, Рентген хагалгааны өрөө-48 м2 Хүснэгт 3. Ангиографийн тоног төхөөрөмжийн шинжилгээний харьцуулалт ХСҮТ УКНТЭ ШНГТЭ Сонгдо эмнэлэг ( Polydiagnost C2) (Allura CV20) (Allura X per FD 20 Biplane), (Multistar Plus) ( Integris H-5000) 36

Ихэвчлэн элэг, цөсний Бүх төрлийн Судсаар дамжуулан хийгддэг Судсаар хавдрын тэжээгч судсыг оношлогоо, бөглөх эмчилгээ хийдэг. бүх төрлийн оношлогоо дамжуулан эмчилгээг хийхээс эмчилгээ хийнэ. Өдөрт хийгддэг бүх гадна 3-р шатлалын үйлчлүүлэх үйлчлүүлэгчийн төрлийн эмнэлэгүүдтэй тоо их, ажлын ачаалал ихтэй оношлогоо, харьцуулвал хоёр ангиографийн эмчилгээг өдөрт харьцангуй ачаалал аппаратаар оношлогоо, цөөн тооны багатай ажилладаг. эмчилгээг зэрэг хийдгээрээ үйлчлүүлэгчдэд давуу талтай. үйлчилдэг. 2640 3000 1584 792 1320 2500 1056 2000 1500 3 66 132 110 220 88 1000 6 5 10 4 Сонгдо 500 эмнэлэг УКНТөв 0 эмнэлэг ХСҮТөв ШНТөв ШНТөв эмнэлэг эмнэлэг эмнэлэг (Integris H- (Allura X per 5000) 20 Biplane) өдөрт сард жилд Зураг 1. Үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн харьцуулалт Хүснэгт 4. Ангиографийн шинжилгээний хугацаа, KAP, DAP метрийг Олон Улсын стандарттай харьцуулсан харьцуулалт Зүрхний шинжилгээ Элэгний шинжилгээ Мэдрэлийн шинжилгээ KAP DAP Хугацаа № Эмнэлэгүүд KAP DAP Хугацаа KAP DAP Хугацаа (Гр) (Гр/см2) (мин) (Гр) (Гр/см2 (мин) (Гр) (Гр/см2 (мин) 0.54 101.40 0:07:50 ) ) УКНТЭ 1 (Allura 2.46 150.13 0:17:45 1.42 311.84 0:22:44 CV20) ШНГТЭ 2 ( Integris H- - 25.02 0:10:00 - 18.98 0:10:00 -- - 5000) ШНГТЭ 3 (Allura X per 0.56 71.82 0:13:00 0.28 74.93 0:17:45 0.29 84.40 0:08:38 FD 20 Biplane), Олон 0.25 36.00 0:05:06 0.90 17.00 0:02:07 0.40 19.00 0:08:08 4 улсын стандарт 37

Dose Area Product (DAP)- Үйлчлүүлэгчдэд өгөх тунгийн талбайн хэмжээг хэмжих багаж (Гр/см2), Kerma Air Product (KAP)- Ангиографийн шинжилгээний үед агаарт шингэж буй рентген цацрагийн тунгийн утгыг хэмжинэ /Гр/. Ангиографийн шинжилгээний үед рентген зураг авалт болон рентген харалтын үүсгүүрээс арьс хүртэл их хэмжээний туяа цацардаг бөгөөд DAP метр нь арьсны гадаргуу дээр шингэх талбайн цацрагийн тунг хэмжих бөгөөд KAP (Kerma Aria Product)- нь шинжилгээний үед рентген үүсгүүрээс гарч байгаа их хэмжээний цацраг туяаны агаарт тархаж буй хэмжээг тодорхойлдог. Ионжуулагч камер буюу хийг дүүргэсэн цацраг илрүүлэгч нь Рентген, Гамма, Бета хэсгүүдийн ионжуулах цацрагийн төрлүүдийн тунгийн утга, кВ(Хүчдэл), мА(милли Ампер), рентген харалтын хугацаа(мин) зэргийг хэмждэг. Хэлэлцүүлэг Зураг 2.DAP метр Зураг 3. KAP метр Зураг 4. Ионжуулагч камер 1. Ангиографийн аппаратыг ажиллуулах боловсон хүчинг монгол улсад болон гадаадад сургалтанд суулгаж чанартай мэргэжилтэн бэлтгэх. 2. Ангиографийн аппаратуудыг сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчлэн өөрчилж, клиникийн эмнэлгүүдэд суурилуулах. 3. Өрөөний зохион байгуулалтыг стандартад нийлүүлж, цацрагийн хамгаалалтыг сайжруулах (хана, хаалга, цонх, агааржуулалтын систем г.м ). 4. Цацрагийн хяналтыг тогтмол явуулах (Дозиметрийн утгыг сар бүр шалгуулах). 5. Ажилчдыг цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэлээр бүрэн хангах, *хурууны дозиметр* нэн тэргүүнд шаардлагатай (хормогч, бамбайн хамгаалалт, нүдний шил, г.м). 6. Цахилгаан хөдөлгөгч хүчний хүчдэл тогтворжуулагч, цахилгааны хэлбэлзлээс сэргийлэх. 7. Ажиллах боловсон хүчинг нэмэгдүүлж ажлын бүтээмжийг дээшлүүлэх. 8. Нэмэлт шүүлтүүр(filter) шаардлагатай байна. (өвчтөн болон ажилчдад шингэх тунгийн хэмжээг бууруулах) 9. DAP ба KAP метрийн хэмжилт суулгах (өвчтөнд өгч буй тунгийн талбай, агаарт шингэж буй тунгийн утгыг зөв тооцон бодож мэрэгжлийн ур чадвартаа хяналт тавьж, өвчтөн болон цацрагтай ажиллагсдыг цацрагаас хамгаалах нь зүйтэй байна.) Дүгнэлт Бид энэ судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй ангиорафийн өнөөгийн байдал болон аппаратын үйл ажиллагааг ОУАЭ агентлагаас олон улсад мөрдөгдөж буй дүрэм журам, стандартыг хэрхэн мөрдөж байгаа болон монгол улсад интервенциональ радиологи буюу ангиографийн оношлогоо, эмчилгээг өргөн дэлгэрүүлэх, одоо тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар судлан асуудал дэвшүүлэхийг зорилоо. Монгол улсын хэмжээнд клиникийн 3-н эмнэлэг, хувийн 1 эмнэлэгт, нийт 5-н ангиографийн аппарат байдаг бөгөөд аппарат тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд 60% нь монголд хоёрдогчоор орж ирсэн олон жил ашиглагдаж байгаа дүрсийн чанар муудсан, эвдрэл цөөнгүй гардаг, зургийн нарийвчлал муутай аппаратыг ашиглаж байгаа хэдий ч, УКТЭ болон ШНТЭ- үүдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ангиографийн аппарат суурилуулан технологийн хөгжилтөй хөл нийлүүлэн ард иргэдэд үйлчилж байгаа нь сайшаалтай байлаа. Гэвч цацрагийн хамгаалалт болон тоног төхөөрөмжийн талаар мэдлэг муу, өрөөний зохион байгуулалт стандарт бус, цацрагийн хамгаалалт тодорхой 38

бус,үйлчлүүлэгчийг их тунгаар шарах,тэднийг цацрагаас хамгаалах мэдлэг дутуу,олон улсын стандарт дүрмийг мөрдөж ажилладаггүй, боловсон хүчин дутагдалтай, ажлын ачаалал ихтэй зэрэг нийтлэг алдаа дутагдал ажиглагдаж байв. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхэд төр засаг болон Эрүүл Мэндийн Яамнаас зохих арга хэмжээг авч, шаардлагатай санхүүг төсөвт суулган өгч радиологийн салбарыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр эмчилгээ, оношлогоог гүйцэтгэх,тус тасагт ажилладаг эмч эмнэлгийн ажилтанг байнга цацрагийн хамгаалалтын сургалтанд хамруулж тэднийг өөрсдийгөө болон өвчтөнг цацрагаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Мөн манай улсад ангиографийн оношлогоо, эмчилгээ зөвхөн 3-р шатлалын эмнэлэгт хийдэг нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхээс гадна үйлчлүүлэгчид дугаарлан хүлээж, эрүүл мэнд болон амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байгаа учир томоохон бүсийн оношлогоо болон дүүргийн эмнэлгүүдэд ангиографийн дэвшилтэт технологийн аппаратыг суурилуулж өвчтөн болон цацрагтай ажиллагсдын ажлын ачааллыг бууруулах нь зүйтэй байна. Ном зүй 1. Б.Энхжаргал, “Эмнэлгийн дүрслэл оношлогооны тоног төхөөрөмж” УБ 2012 он. 295-303-р хуудас. 2. З.Лхагвасүрэн, Д.Гончигсүрэн, Р.Болдбат, Ш.Зоригоо, “Ангиографийн оношлогооны үндэс” УБ 2008 он. 3-57-р хуудас 3. Б.Эрдэнэбаяр, Ц.Буянжаргал “Радиологи оношлогоо” УБ 2006 он 13-17-р хуудас 4. http://www.radiofysik.org/ 5. http://www.nea.gov.mn/ 6. www.mil.gov.ua 7. www.healthcare.siemens.de 8. www.freepatentsonline.com 9. http://www.orau.org/ptp 10. http://www.legalinfo.mn/ 11. http://www.diva-portal.org 12. “Хавдар Судлалын Үндэсний Төв” эмнэлэг “Ангиографийн тасаг” Рентген техникч О.Бурмаа- өрөөний зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт, аппаратны техник үзүүлэлт. 13. “Улсын Клиникийн Нэгдүгээр Төв” эмнэлэг. “Ангиографийн тасаг” Рентген техникч Б.Жавхлантөгс, дүрс оношлогооны их эмч А.Өрнөлт- Өрөөний зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт, аппаратны техник үзүүлэлт, DAP, KAP- ийн судалгаа. 14. “П.Н.ШАСТИНЫ нэрэмжит 3-р Төв” эмнэлэг. “Ангиографийн тасаг” Рентген техникч З.Чанцалдулам, Ц.Эгиймаа, М.Бямбажаргал, дүрс оношлогооны их эмч - З.Лхагвасүрэн, Ш.Зоригоо, Д.Батмягмар, Өрөөний зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт, аппаратны техник үзүүлэлт, DAP, KAP-ийн судалгаа. 15. “Сонгдо” эмнэлэг. “Ангиографийн тасаг” Рентген техникч М.Энхмарт, өрөөний зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт, аппаратны техник үзүүлэлт. 16. Цөмийн Энергийн Газар, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч: С.Ариунболор, “Өрөөний зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт” 39

17. Цөмийн Энергийн Газар, Цацрагийн хяналт шинжилгээний тохируулагийн лабораторын чанарын менежер улсын шалгагч: А.Энхбаатар, “DAP, KAP, Олон улсын стандарт” 18. “Setunari” Эмнэлэгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллага. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер М.Энхдөлгөөн “Тоног төхөөрөмжийн техник үзүүлэлт”, Ярианы англи хэл сурах эхний алхам буюу үгийн сангаа баяжуулан шинэ үг цээжлэх анхан шатны аргуудыг судлах нь Цэрэгбаяр Ууганзаяа1 Чантуу Оюунаа2 ЭМШУИС- Сувилахуйн сургууль Хөдөлгөөн засалч 1-1 оюутан1 ЭМШУИС- Сувилахуйн сургууль Англи хэлний багш2 Сэдэвт ажлын үндэслэл: 21- зуунд оюутан бидэнд Англи хэлний мэдлэггүйгээр урагшлан дэвших боломж улам хаагдсаар байна.Хэл сурч чадаагүйн улмаас оюутнууд олон олон боломжийг алдаж байдаг билээ.Тиймээс гадаад хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардалгатай. Ялангуяа англи хэлээр ойлгох ярих чадвартай байх нь чухал юм. Хэлийг сурах хамгийн эхний шат нь шинэ үг хэллэг цээжлэж үгсийн сангаа баяжуулах явдал юм. Ингэж шинэ үгийг цээжлэхэд ямар арга үр дүнтэй болохыг судлан тогтоох нь чухал хэргэцээ болоод байна. Сэдэвт ажлын зорилго: Гадаад үгийг хэрхэн түргэн хугацаанд үр дүнтэй үгийн сангаа баяжуулах талаар судлах юм. Сэдэвт ажлын зорилт: Ном зохиол судлах Интернэт болон нийтийн мэдээллийн сангаас мэдээлэл цуглуулах Нэгтгэн дүгнэж анализ хийх Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй Мэдээлэл цуглуулах арга Хийсэн бүтээлээр нь судлах арга Ганцаарчилсан ярилцлага Нэгтгэн дүгнэх Үр дүн Гадаад хэлийг суралцахад нөлөөлөх хүчин зүйл нь үгсийн сангаа баяжуулах сурах үйл явцаа ахиулан ярих бичих унших сонсох зэрэг англи хэлний төгс мэдлэгтэй болохийн тулд үгийн сан баяжуулах талаар Уламжлалт буюу хуучны аргаар үгсийн сангаа баяжуулах Уламжлалт дараах аргаар үгийн сангаа баяжуулдаг байна. • Англиас монголруу орчуулан хаа яваа газартаа харж явдаг • Орой унтахаасаа өмнө уншиж • Хуулан бичлэг хийж • Ном уншиж үгсийн сангаа баяжуулдаг байна. Шинэлэг арга буюу даяарчлалын нийгэмд үгсийн сангаа баяжуулах 40

Орчин үеийн хэл сурагчид олон аргуудыг хэрэглэн үгийг цээжилж байгаа ба доорх аргуудыг түлхүү ашиглан үгийн сангаа баяжуулж байна. • Кино үзэж • Ном уншиж • Дуу сонсож • Дүрслэн төсөөлөн бодож Үгийг төсөөлж дүрслэн цээжлэх Уламжлалт ба шинэлэг аргаар 1 цагт хичнээн үг чээжилж чаддаг вэ? Уламжлалт буюу механик аргаар өдөрт үг чээжлэх шинэлэг буюу төсөөлөл,орлуулгын аргаар үг чээжилхэд уламжлалт арга нь төсөөллийн аргаас 20 дахин үр дүн бага байсныг сэтгэл судлаачид тогтоожээ. Тиймээс төсөөллийн аргаар чээжилэх нь цагт 50 үг цээжилэх боломжтой байдаг юм байна. Сэтгэшгүй ухаан сургалтын төвд сурж байсан хүмүүсээс хамгийн хурдан 27 минутанд 50 үг чээжилж чадсан байна. 1 цагт 50 үг гэхээр 1 үгийг 72 секундэд чээжилнэ гэсэн үг юм.Болгарын эрдэмтэдийн үзсэнээр бол дундаж хүн 1 цагт 50 үг цээжлэх чадвартай байдаг байна. Үүнд итгэмээргүй санагдаж байгаа хүмүүс бол уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг. Энэ уяа мэт хуучны сэтгэлгээг мартан дүрслэн төсөөлөл бодон өөрт хөгжилтөй байдлаар сэтгэж чадвал үгийн сангаа баяжуулан 1 цагт 50 үг цээжлээд сурчихана гэсэн үг юм. Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг хадгалан тогтоох таних процессууд явагддаг учраас үүнийг ашиглан үг цээжлэх нь үр дүнтэй юм. Гадаад үгийг харж төсөөлж харж чадахгүй учир нь гадаад үг бол хийсвэр мэдээлэл юм. Үндсэндээ ямарч гадаад хэлний шинэ үгийг төсөөллийн болон хошин байх гэсэн зарчим дээр тулгуурлан богино хугацаанд, хурдтай, хөгжилтэйгөөр цээжлэх боломжтой. Бидний хийх ёстой зүйл бол тухайн гадаад үгтэй дуудлага төстэй эсвэл утгын хувьд холбож тогтоох боломжтой монгол үг олох явдал юм. Жишээ нь 1. Summer – самар Жишшээ нь summer гэдэг үг нь самар гэдэг үгтэй дуудлагаараа төстэй байгаа юм. 2. Hand – Ханд эгчийн гараа гаргаж хиийсэн хоол амттай. 3. Left – Липт буюу цахилгаан шат, гадаад үгйиг шууд авч хэргэлэсэн нь цээжилэхэд тун амархан юм. 4. Bat – Бат сарьсан багваахай шиг шөнө унтдаггүй 5. Hold – Барих холдоод Дүгнэлт Дээрх судалгаанаас үзэхэд үгийн сангаа баяжуулах нь хэл сурах эхний алхам гэдэгийг харуулж байна.Аливаа хэлийг сурахын тулд үгсийн баялаг зайлшгүй шаардалгатай тул үгийн сангаа баяжуулах нэн шаардалгатай тул төсөөлөл бодон өөрт хөгжилтөй байдлаар дүрслэн бодож өдөр тутмын хэрэгцээндээ ашиглаж чадвал тухайн хэлийг төвөггүй сурах гол түлхүүр болно. Ашигласан хэвлэл: 41

1.www..Google.scholar .com 2.www.wikipedia.com Тахианы үр хөврөлөөс анхдагч өсгөвөр бэлтгэх нь Б.Балжинням1,Ч.Отгонболд1,П.Отгонзул1 Б.Нэмэхбаяр2,Н.Мөнхжаргал2,Ц.Батчимэг2,Р.Сарантуяа2,О.Аззаяа2 Лабораторийн тэнхим,Сувилахуйн сургууль,ЭМШУИС 1 Сургалт судалгааны төв,Сувилахуйн сургууль,ЭМШУИС 1 Зорилго Тахианы үр хөврөлөөс анхдагч өсгөвөр бэлтгэн in vitro орчинд ургуулах. Зорилт Био-Анагаах инженерчлэл нэн хурдацтай хөгжиж буй өнөө үед амьд эсийг in vitro орчинд өсгөвөрлөх, улмаар анагаах ухааны практикт нэвтрүүлэх нь энэ чиглэлийн тэргүүлэх зорилт болоод байна. Олон улсад лаборторид ургуулдаг олон төрлийн шугаман эсүүд хэрэглэгдэж байна. Шугаман эсүүд нь хязгааргүй өсөж үржих болон амьдрах чадвар сайн боловч анхдагч өсгөвөрөөс илүү байгалийн амьд биед амьдрах шинж чанар нь өөрчлөгдсөн байдаг 1. Тахианы өндөгнөөс тахианы хөврөл өсгөвөрлөх 2. Тахианы хөврөлөөс анхдагч эсийн өсгөвөр бэлтгэх 3. Анхдагч эсийн өсгөврийг invitro орчинд ургуулах Арга зүй Бид сугалгаандаа үр болох 4 ширхэг өндөгийг судлагдахуунаар ашиглаж инкубаторт 370С –д 10 хоног өсгөвөрлөн хөврөл болгон хөгжүүлж судалгаандааа ашигласан. Судалгааг ЭМШУИС-Сувилахуйн сургуулийн Лабораторийн тэнхэм, Сургалт Судалгааны Төв Лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүн Үр болох 4 ширхэг өндөгийг 10 хоног инкубаторт өсгөвөрлөсөн. Өндгийг инкубаторийн эхний өдөр шалгахад шар уураг хэлбэртэй байсан. Үр болох 3 ширхэг өндгийг цаашид 37 өсгөвөрлөн 7 дахь хоног дээр шалгахад цусан судал үүсэн үр хөврөл бүрэлдсэн байв. Цаашид 2 өндгийг өсгөвөрлөн 10 хоногтойд бүрэлдсэн хөврөлийг авч анхдагч өсгөвөр бэлтгэсэн. 0,5%-ийн Трипсин Эдта уусмалаар 24 цагийн турш хөврөлийг задлан анхдагч өсгөвөр бэлтгэсэн. Анхдагч өсгөвөрийг тохирох концентрацийн дагуу шингэрүүлэн эс өсгөврийн тавганд хийн 12, 24, 48, 72 цагийн давтамжтайгаар инвертэд микроскопиор шалгахад анхдагч өсгөврийн эсүүдийн ургалт сайн байлаа. Дүгнэлт 1. Тахианы өндөгнөөс тахианы үр хөврөл амжилттай өсгөвөрлөгдсөн. 2. Тахианы хөврөлөөс анхдагч эсийн өсгөвөр бэлтгэх бүрэн боломжой юм. 3. Тахианы хөврөлийн эсүүд invitro орчинд амжилттай ургасан. Монгол Япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлэх ба бууруулах утгыг харьцуулан судлах нь Энхзул1, С.Туяа2 1ЭМШУИС, Сувилахуйн сургууль,Хөдөлгөөн засалч ангийн оюутан Энхзул 2ЭМШУИС, Сувилахуйн сургууль, Гадаад хэлний тэнхимийн багш С.Туяа Нэг: Үндэслэл Өнөө үед Монгол улсын гадаад харилцаа нь өргөжин хөгжиж, дэлхийн олон оронтой дипломат болон боловсрол, соёл, шинжлэх ухаан, эдийн засаг, зам тээвэр гэх мэт бүхий л салбарт хамтран ажиллаж байна. Эдгээр улс гүрнүүдийн дотроос Япон улстай хамтын үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин тэлж байгааг нь манай сургуулийн Япон улсын олон олон Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж буй жишээнээс харж болох юмаа. ЭМШУИС- ийн Сувилахуйн сургуулийн оюутан бидний өмнө Япон улсад тэтэгэлгээр болон хувиараа сурах боломж жил ирэх тутам нээгдэж байгаатай уялдуулан бидний өмнө япон хэл сурах 42

хэрэгцээ шаардлага тулгарч байгаа билээ. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг манай улсын мэргэн үг байдаг. Мөн “Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” гэдэг Монгол улсын нэрт яруу найрагч Д.Нацагдорж гуайн хэлсэнчлэн бид өндөр хөгжилтэй орноос эрдмийг өвөрлөн ирэх тэр их замд бид тухайн орны хэлийг сурж соёлыг дагах зайлшгүй шаардлага тулгарч байдаг. Монгол Япон хэл нь хоёулаа адил Алтай язгуурын хэлэнд багтдаг бөгөөд өгүүлбэр зүйн хувьд адил төстэй зүйл их байдаг байна. Идэвхитэй хэрэглэгддэг үгсийн аймгийн нэг болох тэмдэг нэр ялангуяа тэмдэг нэрийн эрчимжүүлэх ба бууруулах утгын үг хэллэгийг бид өдөр тутмын ярианд маш өргөнөөр хэрэглэдэг байна. Тиймээс тэмдэг нэрийн эрчимжүүлэх ба бууруулах утгыг зөв хэрэглэснээр хэл сурах их аянд тань нэмэр болно гэдэг үүднээс энэхүү сэдвийг сонголоо. Хоёр: Судалгааны зорилго Монгол япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлэх ба бууруулах утгын төстэй болон ялгаатай талыг харьцуулан судалж, онцлогийг гаргах зорилгыг өмнөө тавилаа. Гурав: Судалгааны зорилт ➢ Монгол япон хэлний тэмдэг нэрийн талаар судлах ➢ Монгол япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлэх ба бууруулах утгыг хэрэглэсэн жишээ баримтыг ном зохиолоос түүвэрлэж, хэлбэр судлал өгүүлбэр зүйн талаас авч үзэх Дөрөв: Судалгааны арга зүй ➢ Монгол япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлэх ба бууруулах утгыг судлахдаа харьцуулан жиших, анализ, синтез, хэсэгчлэн түүвэрлэх, асуултын арга, ажиглах аргуудыг хэрэглэж судалгаа хийсэн болно. Тав: Судалгааны хэлцэмж Монгол Япон хэлний тэмдэг нэрийн талаархи судалгаа нилээдгүй байх бөгөөд яг онцгойлон монгол япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлэх ба бууруулах утгын төстэй болон ялгаатай талыг харьцуулан судалсан судалгааны ажил байхгүй байна. Цаашид энхүү судалгааны ажлаа улам дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна. Энэхүү судалгааны ажил Япон хэлийг сонирхон судалж буй оюутан залууст чухал мэдлэг болно. Ялангуяа ярианы хэлэнд түлхүү хэрэглэгдэх болно. Зургаа: Судалгааны үр дүн: Тэмдэг нэрийн эрчимжүүлсэн болон бууруулах утга нь тэмдэг нэр гэх үгсийн аймгийн нэгээхэн хэсэг бөгөөд үүнийг дагнан судалсан нь Монгол Япон хэлний тэмдэг нэрийн харьцуулсан судалгаанд чухал ач холбогдолтой. Мөн энэ судалгааг хийсний үндсэн дээр монгол япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлсэн болон бууруулах утгын ижил ба ялгаатай талыг онол, практикийн үүднээс задлан шинжилэхийг хичээсэн. Иймээс япон хэлийг сурч буй оюутан залуучуудад япон хэлний тэмдэг нэр ялангуяа монгол япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлсэн болон бууруулах утгыг зөв зохистой хэрэглэх, цаашид хэл сурах арга барил сонирхолд хөтөлнө гэж үзэж байна. Монгол хэлний тэмдэг нэрийн үг зүйн онцлог Монгол хэлний тэмдэг нэр нь : ➢ Юм үзэгдэлд байх бэлгэ тэмдгийг заадаг,Тэмдэг нэрийн тогтсон төгсгөл байхгүй, Хувилахгүй нэрийн бүлэгт багттдаг, Харьцуулсан зэрэг илтгэх хэл зүйн тусгай хэлбэр байхгүй, түүнийг задлаг аргаар илрүүлдэг. Жнь: сумнаас хурдан өднөөс хөнгөн, Заахаас бусад тийн ялгалаар өмнөх үгээ захирдаг. Жнь: үйлэнд уран , Тоо тийн ялгал, хамаатуулах нөхцлөөр хувилахгүй, харин нэр үгийн үүрэг гүйцэтгэхээрээ тийн ялгал, хамаатуулах нөхцлөөр хувирна., Тэмдэг нэр бүтээх тусгай дагаврууд байдаг., Тэмдэг гэрийн өмнө маш, тун, нэн, час, пиг, ув гэх мэт угтан чимэх үг оруулж утгыг эрчимжүүлдэг, Тусгай бүтээвэр залгаж утгыг бууруулдаг. Жнь тас харанхуй, харавтардуу гэх мэт. 43

Иймээс тэмдэг нэр нь үүсмэл, үүсмэл бус,энгийн, нийлмэл бүтэцтэй байна. Тэмдэг нэр нь үндсэн хэлбэрээрээ жинхэнэ нэрийн өмнө тохиолдхоос гадна, шинж чанар заасан зарим нэг тэмдэг нэр үйд үгийн өмнө бас тохиолдоно. Жнь: сайн хүн сайн сур, хол газар хол явах. Япон хэлний тэмдэг нэрийн үг зүйн онцлог Япон хэлний тэмдэг нэр нь ➢ Юм үзэгдэлд байх бэлгэ тэмдгийг заадаг ➢ Тэмдэг нэрийн тогтсон төгсгөлтэй И, На ➢ Япон хэлний бүх үгийг хувилах үл хувилах гэж хуваах бөгөөд тэмдэг нэр нь хувилах үгэнд багтдаг ➢ Өгүүлбэрт хувираагүй хэлбэрээрээ нэрийн тодотголоор орно. ➢ Үгүйсгэл болон өнгөрсөн цагаар хувирч үйл үгийн үүрэг гүйцэтгэнэ. ➢ “Но” дагавар авч харъяалахын тийн ялгалаас бусад тийн ялгалын нөхцлөөр хувирна. ➢ Угтах чимэг үг нэмж утгыг эрчимжүүлдэг. ➢ Утгыг бууруулах дагавар байхгүй. Ийнхүү монгол япон хэлний тэмдэг нэрийн үг зүйн онцлогийн ижил болон ялгаатай тал маш өргөн хүрээнд хэлцэгдэх бөгөөд бид энэхүү судалгааны ажлынхаа хүрээнд монгол япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлэх ба бууруулах тэмдэг нэрийн тухайд авч үзэж байна. Тэмдэг нэрийн өмнө маш, тун, нэн, үлэмж, шал, цэл, пад, тас, тэс, час, таг, пиг, асар, азай, чармай, цэлдэн гэх мэт дайвар үг хамжуулан тухайн тамдэг нэрээр илэрч байгаа утга санаанд хүч нэмж эрчимжүүлнэ. Эдгээр хүч нэмэгдүүлсэн дайвар үгнээс маш, тун, их гэх мэтийн үгс нь бараг бүх төрлийн тэмдэг нэртэй холбогдож чадаж байгаа нь ажиглагдсан.Жнь: маш сайн, маш хатуу, маш хүйтэн, маш тарган, тун их, тун бүдүүн, тун хатуу, тун эрэлхэг, нэн сайн, нэн тарган, нэн эрэлхэг нэн сүртэй гэх мэт. Мөн бүх тэмдэг нэртэй холбогдохгүй зөвхөн хэвшин хэрэглэгдэж заншсан цөөн хэдэн үгэндээ холбогддог эрчимжүүлэх утга илэрхийлдэг дайвар үг байна. Эдгээр үг нь нэг нь нөгөөгийнхөө холбогдох үгтэй бараг холбогдож хэрэглэгдэхгүй байна. Жнь: шал, тас, таг, пад, голдуу, битүү гэх мэт үг хэрхэн утга эрчимжүүлж байгааг үзэе. Тас харанхуй таг сохор таг дүлий гэхээс таг харанхуй тас сохор гэж хэрэглэгдээд байдаггүй. Гэтэл шиг, тэг, час, азай, пиг, чармай, цоо, цэлдэн гэх мэт үгс нь ганц хоёр төдий тэмдэг нэртэй хэвшин хэлэгдэж заншсан байдаг байна. Жнь: пиг дүүрэн, час улаан,азай буурал, чармай нүцгэн, тэг дөрвөлжин, цэлдэн хөх гэх мэт. Үүнээс гадна хязгааргүй, тоймгүй, үзмээргүй, харшгүй гэх мэт –гүй дагавартай үгс, мөн ч, даан ч, хичнээн ч гэх мэтийн үгс мөн тэмдэг нэрийг эрчимжүүлдэг. Жнь: мөн ч шорвог хоол байна даа. Хичнээн ч их хүлээв дээ. Гол төлөв өнгө, хэлбэр дүрс заасан тэмдэг нэрийн нэгдүгээр үе дээр –в залган тэмдэг нэрийн өмнө хамжуулан эрчимжүүлэх утгыг илэрхийлнэ. Жнь: ув улаан, нов ногоон, дув дугуй, дөв дөрвөлжин гэх мэт. Мөн өнгө дүрс заагаагүй ч гэсэн зарим нэг цөөн хэдэн үгэн дээр хэрэглэгддэг Жнь:хав харанхуй тов тодорхой гэх мэт. Монгол хэлэнд тэмдэг нэрийн утгыг бууруулах нь Монгол хэлний тэмдэг нэрэнд –дуу, -дүү, -втар, -втор,-втөр дагаврыг залгаж уг тэмдэг нэрээр илэрч байгаа шинж тэмдэг бүрэн дүүрэн бус дутуу дулимаг гэсэн санааг илэрхийлж байгаа юмаа. Жнь:улаандуу таргавтар туранхайдуу. Мөн –нгуй дагавар залгаж утгыг бууруулж болдог. Жнь: боронгуй, шарангуй, гэх мэт. Бас –хан, - хэн, -хөн дагавар залгаж болно дөрөвхөн гэх мэт. Япон хэлэнд тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэн хэрэглэх нь: Япон хэлний тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэхдээ тэмдэг нэрийн өмнө тотэмо тайхэн канари гэх мэт үгийг тэмдэг нэрдээ захируулж илэрхийлнэ. 大変難しい「たいへんむずかしい」 とても面白い「とてもおもしろい」 かなり広い「かなりひろい」 Япон хэлний голдуу өнгө заасан тэмдэг нэрийн өмнө まっгэсэн угтварыг залгадаг. まっしろい、まっくろい、 まっさお、まっきいろい 44

Харин япон хэлний тэмдэг нэрийн утгыг бууруулахад тэрийг бодвол тиймгүй гэсэн хэллэгийг хэрэглэдэг. わたしはあにほどおおきくないです かたかなはかんじほどむずかしくない Мөн すこしсүкоши ほんのすこしхонносүкоши あまりамари, ほとんどхотондо, гэх мэт үгийг ашиглан утгыг бууруулж болно. Долоо: Судалгааны дүгнэлт Монгол япон хэлний тэмдэг нэрийн эрчимжүүлсэн болон бууруулсан утгын харицуулан судалсаны үндсэн дээр ижил болон ялгаатай талыг гаргалаа. Тэмдэг нэрийн өмнө маш тун нилээд гэх мэт дайвар үг ашиглан утгыг эрчимжүүлж байгаа нь хоёр хэлэнд адил байна. Мөн голдуу өнгөний нэрний өмнө шууд үгэн дээр угтвар залгаж утгййг эрчимжүүлж байгаа нь адил байна. Харин монгол хэлний тэмдэг нэрийн үндсэнд тусгай дагавар залгаж утгыг бууруулж болдог боляюон хэлэнд ийм дагавар байхгүй утгыг бууруулахдаа дайвар үгийг тэмдэг нэрдээ захируулдаг. БАГШ- ОЮУТАН ХООРОНДЫН ХАРИЛЦАА [email protected] (91646040) С.Очгэрэл1 [email protected](95548114) А.Ачиймаа2 [email protected](88818352) Д.Энх-Амгалан3 [email protected](99199887) Ж.Мөнхханд4 Сэдвийг судлах үндэслэл: Манай улс дэлхийн олон улсын хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын салбарт тогтолцооны түвшинд дорвитой шинэчлэл хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Улс оронд бий болсон нийгэм, эдийн засгийн байдал, дэлхийн хөгжлийн глобаль шинж чанар, шинжлэх ухаан технологийн хөгжил, энэ бүхэнтэй холбоотой хүний хөгжил, хэрэгцээнд бий болж байгаа шинэ хандлагууд нь эдгээр өөрчлөлт шинэчлэл хийхийг зайлшгүй болгож байгаа юм. Энэхүү хэрэгцээ шаардлагын нэгээхэн хэсэг нь багш мэргэжлийн ёс зүй юм. Багшийн ёс зүйн хэм хэмжээний талаар манай орны эрдэмтэд, судлаач багш нарын санал бодлыг тусгасан хэлэлцүүлэг сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй явагдаж байна. Багшийн ёс зүйн асуудлын гол тулгуур багш-оюутны хоорондын харилцаа хандлага гэж үзэн үзэн энэхүү судалгааг хийлээ. Судалгааны зорилго: ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль болон анагаах ухааны сургуулиудын багш-оюутны харилцаа, багшийн ёс зүйн өнөөгийн байдлыг судалж тодорхойлоход оршино. Судалгааны зорилт: • Багшийн ёс зүйн ойлголтыг судлах • Багшийн харилцааны соёлын ойлголтыг судлах • Багш-оюутны хоорондын харилцаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох • Оюутны багшийг үнэлэх үнэлэмжийг тодорхойлох Судалгааны арга: Судалгааг анкетын асуулга болон фокус бүлгийн ярилцлага ашиглан явуулахын зэрэгцээ холбогдох ном, зохиол, төрөөс баримталж буй бодлогын баримт бичгүүдэд шинжилгээ хийж үзлээ. Оршил Сэтгэл судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ. /5/ • Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан. 45

• Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих • Хүүхдийнхээ дотоод ертөнц, биеэ авч явах байдлыг үргэлж судалж байх • Хүүхдийн боломж, үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч өөдрөг хандах • Биеэ эзэмдэж, тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж, засаж залруулж байх • Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй. • Хүүхдэд элэгсэг найрсаг хандах • Үнэнч шударга зарчимч байх • Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах гэсэн байдаг. Багш хүн бол шавь нартаа дагаж дууриаж явах эрхэмлэл нь байдаг учраас багшийн ёс зүй, багшийн үүргийн ухамсар, нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэн өндөр байх ёстой. Түүнчлэн өрнөдийн зарим орнуудад багшид судлаач, зохион байгуулагч, мэдээлэл дамжуулагч, шинжээч, шүүгч, шүүмжлэгч, удирдагч, суралцагч, борлуулагч байх шаардлага тавьдаг байна. Дээд сургуулийн багш бол зөвхөн мэдлэгийг дамжуулагч сурган хүмүүжүүлэгч биш, зөвхөн судлаач эрдэмтэн биш харин оюутнуудын сэтгэл зүйг ойлгож мэдэрдэг, энэ насны бүлгийнхний онцлогийг мэддэг, өөрөөр хэлбэл мэргэшсэн, бодит ажиллагааны сэтгэл зүйч байх ёстой. Мэргэжлийн ёс зүй нь: /6/ • Мэргэжлийн үүрэг (Шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлээд зогсохгүй шавь нартаа ёс суртахууны ухамсар төлөвшүүлнэ) • Мэргэжлийн нэр төр, үнэ цэнэ (Ёс суртахууны өндөр түвшинг барьж явахад нь хүмүүст тусладаг) • Мэргэжлийн шударга ёс, нинжин сэтгэл (Тухайн мэргэжилтнийг аливаад бодитой хандаж, дээр доороос ирэх хөндлөнгийн шахалт, янз бүрийн гэмт бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ) зэрэг үндсэн ойлголт ухагдахуунтай байна. • Харин мэргэжлийн ёс суртахууны үндсэн чиглэл: • Хүнийг хайрлах үзэл, эх орон, улс үндэс, ард түмнээ гэх чин сэтгэлтэй байх • Хүнд шууд чиглэсэн үйл ажиллагаа эрхэм дээд үзэл санаагаар жигүүрлэсэн байхыг заадаг байна. Багшийн харилцааны соёлын үзүүлэлт: • Суралцагчдын эрх, нэр төрийг хүндэтгэн зарчимч хандах чадвар • Шударга байх чадвар • Хүнтэй эв дүйгээ хялбар олох чадвар • Чиг баримжаагаа хурдан, зөв олох чадвар Судалгааны үр дүн Багшлах мэргэжлийн ажлыг та хэрхэн үнэлдэг вэ гэсэн асуултад, их хүндэлдэг-29%, зохих хэмжээнд хүндэлдэг-54,5%, дунд зэрэг-12%, огт хүндэлж үздэггүй-4,5% хариулснаас үзвэл багшлах мэргэжлийн ажлыг өндөр түвшинд үнэлдэг нь харагдаж байна. Үнэхээр ч манай ард түмэн эрт дээр үеэс багшийг эрхэмлэн дээдэлж “Ном дор мөргөмүй, Багш дор мөргөмүй, Суварга дор мөргөмүй” хэмээдэг байсан билээ. Багш хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ гэсэн асуултад, найз нөхөд шиг-68,5%, эцэг эх шиг-2%, албан ёсны харилцаатай-0%, дотно туслагч-29,5% гэж хариулснаас үзвэл суралцагчид маань багш нарыгаа өөрсдийн найз нөхөд шиг байхыг илүүд үздэг байна. 46

Багштай харилцахад гарах хүндрэл 65% 70% 60% 50% 40% 25% 30% 20% 10% 10% 0% их гардаг зохих хэмжээнд гардаггүй гардаг Зураг 1. Багштай харилцахад хүндрэл гарч байгаа эсэх Фокус бүлгийн ярилцлага хийж үзэхэд оюутнууд багш нарыг өөрсдийн бодлоор юманд хандахаас илүүтэйгээр оюутнуудтай санал бодлоо солилцож, хүлээцтэй тайван, өөрийн үзэл бодлыг тулгадаггүй, эелдэг харилцдаг, үлгэр дуурайлал болж, дотно зөвлөгч байж чаддаг байх ёстой гэж үзсэн. Хүснэгт 1. Багш ямар байх ёстой талаарх асуултын хариулт № Агуулга Хувь Зохион байгуулах, манлайлах, хүмүүжүүлэх, 1. дадлагажуулах, чиглүүлэх чадвартай, хөдөлмөрч бусдад 88% үлгэр дууриалал үзүүлэх, зөвлөгч, сэтгэлзүйч байх Шударга , хүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай, хувийн ашиг 68,4% 2. сонирхлын үүднээс ялгаварлан гадуурхахгүй байх 3. Харилцааны соёлтой, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх 34% энэ мэт авир гаргахгүй 4. Хариуцлагатай 32% 5. Ухаалаг , тайван, хүлээцтэй 30% 6. Боловсролтой, мэргэжлийн ур чадвар бүхий шинжлэх 29,2% ухааны үндэслэлтэй, сайн лектор байх Сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг үзэлтэй, урамшуулах 12,9% 7. чадвартай 8. Хамт олонч, нийтэч 9,6% 9. Эрүүл мэнд, эдийн засгийн хувьд бусдаас хараат бус 3,6% Оюутнууд багшийг дараах байдалтай байх ёсгүй гэж үзжээ. Үүнд : • Зожиг, зөрүүд, хувиа хичээгч, өөрийгөө хэт үнэлдэг, дарангуйлагч, туйлшрагч, хүнд сурталтай байх - 49,2% • Шударга бус, хүнлэг бус, бусдын нөлөөнд ордог - 38% • Соёлгүй, бүдүүлэг, ёс суртахуунгүй, хувцаслалт, гадаад төрх, биеэ авч явах байдалд анхаарал тавихгүй байх - 30% • Боловсролгүй, туршлагагүй - 26% • Хариуцлагагүй, цаг барьдаггүй, залхуу, санаачлагагүй - 14% ДҮГНЭЛТ 47

Бидний судалгаа нь багшийн ёс зүйд буруутгал болон шүүмжлэлийг урьтал болгосонгүй. Харин оюутны нүдээр багш-оюутны харилцаанд анхаарах асуудлыг дүгнэхэд: 1. Оюутны нүдээр багшийн ёс зүйн алдаа нь оюутанд шаардлага тавьдаг мөртлөө өөрсдөдөө шаардлага тавьдаггүй, шудрага бус үнэлдэг, уур бухимдлаа оюутанд гаргадаг, хэл амаар доромжилдог гэсэн байна. 2. Оюутнууд багшийг зохион байгуулах, манлайлах, хүмүүжүүлэх, дадлагажуулах, чиглүүлэх чадвартай, зөвлөгч, шударга, хүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай, ялгаварлан гадуурхдаггүй, хариуцлагатай, харилцааны соёлтой байх ёстой гэж үздэг юм байна. 3. Оюутны мэдлэг чадвар дадлыг үнэлэх явцад гарч байгаа багшийн ёс зүйн санаатай, санамсаргүй, явцын алдаа нь өөртөө итгэх итгэлгүй болох, хэт үнэлгээний хойноос хөөцөлдөх г м хэтийн хор уршиг ихтэй байна. 4. Багш оюутныг үнэлж дүгнэхдээ хувь хүний онцлогийг харгалзан оюутны мэдлэг чадвар, даалгавар гүйцэтгэх нь харьцангуй байгааг ялгаж үнэлж дүгнэх, арга барил, мэдлэг чадварт тохируулан үнэлж, дүгнэвэл үр дүнтэй болох нь харагдаж байна. 5. Оюутан сурч мэдэх хүслээс илүү уншиж, ойлгож, тогтоож амжаагүй зүйлээ ХУУЛАХ, АРГАЛАХ сэтгэлгээ руу, багш уншиж мэдээгүй оюутантай БУХИМДАЖ ажиллах нь ёс зүйн алдаа руу хөтөлж байна гэж үзэж болохоор байна. 6. Боловсролын системийн шинэчлэлийг багш нарын ёс зүйн асуудлаас эхлэн хөгжүүлэх, багш-оюутан хоорондын харилцааг илүү ойртуулах шаардлагатай байна. Түлхүүр үг: багш, оюутан, харилцаа, багшийн ёс зүй НОМ ЗҮЙ 1. Мянганы хөгжлийн зорилт 2. Мэдлэг боловсролтой Монгол хүн, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 3. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө 4. Гонгор М., Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах боломж. “Боловсрол судлал” сэтгүүл, УБ., 2011, №01 5. Олон Улсын Боловсролын Байгууллагаас гаргасан багшийн ёс зүйн тунхаглал. “Боловсрол судлал” сэтгүүл, УБ., 2005 6. Тунгалаг Д., Ёс зүй. УБ., 2002 7. Тунгалаг Д., Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй. УБ., 2012 8. http://www.medeelel.mn 9. http://www.google.mn 10. http://www.mecs.gov.mn 11. http://www.ehow.com ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН АМИН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХЯНАХ ХУУДСЫГ ХӨТЛӨЖ 48

БУЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ Д.Энхдэлгэр1, Ц.Индра2,Л.Одгэрэл3 1.2 ЭМШУИС-ийн сувилахуйн сургуулийн сувилагчийн 32-ын 303 анги 3.ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн тэнхмийн багш Нэг.Үндэслэл Сувилагч мэргэжлийн мөн чанарын энгийн илэрхийлэл бол амин үзүүлэлтийг сувилагч бүр үзэж, тэмдэглэж чаддагт оршино. Амьд буйн баталгааг хангаж байдаг гол хэдэн шинж тэмдгүүдийг амин үзүүлэлт гэнэ. Үүнд: Цусны даралт үзэх, халууныг хэмжих, амьсгал тоолох, судасны цохилт тоолох юм. Амин үзүүлэлтийг эмчилгээний ажилбар бүрийн дараа, амьсгал болон цусны даралтанд нөлөөлөх эм уулгахын өмнө ба дараа, амин үзүүлэлтэнд нөлөөлөх эмчилгээ, сувилгааны өмнө ба дараа үзэж тэмдэглэдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг тогтмол өглөө, оройд үзэх зүй ёсны шаардлага байдаг. ЭМС-ын 2013 оны 11-р сарын 450 тоот тушаалын дагуу Эрүүл мэндийн баталгаат бүртгэлийн маягт СТ-1А/Б дагуу эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас шинээр батлагдан гарсан билээ. Энэхүү тушаалын заалтыг хэрхэн хэрэгжүүлж буй байдлыг судлахад бидний судалгааны ажил чиглэгдэх болно. Хоёр. Судалгааны зорилго Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудсыг хөтлөж буй өнөөгийн байдлыг судлахад оршино. Гурав. Судалгааны зорилт 1. Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудсыг хөтлөж буй байдлыг судлах 2. Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг тогтмол үзэж байгаа өнөөгийн байдлыг үнэлэх 3. Амин үзүүлэлтийг үзэж, тэмдэглэхэд хэрэглэгдэх зүйлийн хангалтыг үнэлэх Дөрөв.Судалгааны арга зүй Судалгаа нь загварын хувьд нэг агшингийн судалгаа юм. Судалгаанд УНТЭ, ЧИЭМН, БХХСАХНЭ-ийн дотрын тасагт, ХӨСҮТ-ийн Олон эмийн дасалттай сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн өвчний түүхээс санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авсан. Асуулгын аргаар судалгаанд оролцсон сувилагчдаас эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг үзэж, тэмдэглэхэд хэрэглэгдэх зүйлийн хангалтын талаар 5 асуултанд тийм, үгүй гэсэн хариулт авсан. Үгүй гэж хариулвал 1 оноо, тийм гэж хариулбал 0 оноо өгнө. Үнэлгээ нь 0-5 онооны хороонд хэлбэлзэх бөгөөд 4 оноо хүртэл байвал хангалттай, 3 онооноос бага бол хангалтгүй гэж тооцсон болно. Тав.Үр дүн Судалгаанд ЭМЯ-ны харъяа 2, Нийслэлийн ЭМГ-ын харъяа 1, ЭМЯ-ны харъяа бус байгууллагын 1 байгууллагын 4 тасгийн тус бүр 25 эмчлүүлэгчийн түүхэнд нэг агшингийн түүврийн аргаар, 4 эмнэлгийн Дотрын 3 тасаг, олон эмийн дасалттай сүрьеэгийн тасгийн нийт 12 сувилагчаас хяналтын асуумж судалгааг тус тус авч гүйцэтгэлээ. 1. Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудсыг хөтлөж буй байдлыг судлах Асуулт УНТЭ ХӨСҮТ ЧЭМН БХХСАХНЭ 49

2010/34 тоот тушаал 25 100.0 25 100.0 25 100.0 25 100.0 2013/450 тоот тушаал Паспотрын хэсэг 25 100.0 25 100.0 25 100.0 25 100.0 Цаг хугацаа Амин үзүүлэлт 5 20.0 12 48.0 4 16.0 Хоол Биеийн жин 77 61.6 83 66.4 50 40.0 64 51.2 Өтгөний давтамж Шээсний давтамж 25 100.0 25 100.0 25 100.0 25 100.0 Гарын үсэг 25 100.0 25 100.0 25 100.0 25 100.0 100 0 13 52.0 0 2 8.0 50 0 15 60.0 8 32.0 6 24.0 11 44.0 50 100.0 50 100.0 50 100.0 50 100.0 Амин үзүүлэлт Паспортын хэсэг Цаг хугацаа Цаг хугацаа Паспортын хэсэг Амин үзүүлэлт Судалгаанд хамрагдсан 4 эмнэлгийн 100 өвчний түүхэнд паспортын хэсгийн (Эмчлүүлэгчийн нэр, Өвчний түүх, Нас, Хүйс, тасаг, Өрөө, Огноо) асуултанд үнэн зөв хангалттай тэмдэглэл хийсэн байв. Цаг хугацааны тэмдэглэл 16.0-48.0 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлтийг илэрхийлсэн байна. Халууныг өглөө оройд тэмдэглэл хөтлөсөн байна. Харин амьсгал, судасны цохилт, цусны даралтын тэмдэглэлт өглөө, оройд дутуу байгаа нь хүнд хүндэвтэр эмчлүүлэгчийн хуудсанд тэмдэглээ хийсэн байна. Гарын үсгийг ээлжийн сувилагчид хөтлөсөн байна. Амин үзүүлэтийн нэгдсэн үзүүлэлтээр ХӨСҮТ-ийн Олон эмийн дасалттай сүрьеэгийн тасаг 83.0/66.4%, УНТЭ –ийн Зүрх судасны тасаг 77/61.6%, БХХСАХНЭ-ийн Дотрын тасаг 64/51.2%, ЧЭМН-ийн Дотрын тасаг 50/40.0% байна. 2. Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг тогтмол үзэж байгаа өнөөгийн байдлыг үнэлэх 50


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook