СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС ABSTRACT BOOK ОЮУНЛАГ ЗАЛУУС 2020: МЭРГЭЖИЛТЭН ХООРОНДЫН ХАМТРАН СУРАЛЦАХУЙ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЬЕ УРИАН ДОР ЗОХИОГДОЖ БУЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ Зохион байгуулагч: Эх барихын тэнхмийн дэргэдэх “Nursing & IPT student’s club” December, 25 (Fri) https://meet.google.com/rgs-tvue-gom Эмхэтгэсэн: Б. Азжаргал (Эх барихын тэнхмийн багш, оюутны клубийн удирдагч) УЛААНБААТАР ХОТ 2020 он
ГАРЧИГ
МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт хурлын үйл ажиллагаанд оролцогч танд эрүүл мэндийн боловсролын ууган салбарын нэг Сувилахуйн сургуулийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. “Оюунлаг залуус 2020” оюутны эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа “Мэргэжилтэн хоорондын хамтран суралцахуй, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээгээр үндэсний хэмжээнд анхныхаа хурлыг хийхийн сацуу нийтдээ 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хуралд АШУҮИС-н Сувилахуйн сургууль, Дарханы АУС, Говь-Алтайн АУС, ОУ-ын Улаанбаатар ИС, Глобал Удирдагч ИС-н Сувилахуйн сургууль зэрэг сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудаас шилдэг илтгэлүүдээрээ оролцож байна. Хурлын зорилго нь оюутны онолоор олж авсан мэдлэгийг баталгаажуулах, эрэл хайгуул хийх, шинэ мэдлэг бүтээхэд чиглүүлэх, багш, оюутны хоорондын харилцаа холбоо, олон мэргэжлийн багаар хамтран ажиллан, бусад мэргэжлийн онцлогийг танин мэдэх, амжилтанд хүрэх арга замыг чиглүүлэх, тодорхойлоход оршиж байна. Энэ удаагийн хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдаж орон зайнаас үл хамааран зүг бүрээс олон оролцогч оролцож байгаа нь онцлог байна. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн мэндчилье. Гүнээ хүндэтгэсэн: Б. Оюунгоо АУ-ны доктор, профессор, Сувилахуйн сургуулийн захирал, АШУҮИС
ОЮУНЛАГ ЗАЛУУС – 2020: “Мэргэжилтэн хоорондын хамтран суралцахуй ба хамтын ажиллагааг хөгжүүлье” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр Цаг Илтгэлийн сэдэв Илтгэгч 09.30-10.00 Бүртгэл Б. Оюунгоо, СС-н 10.00-10.10 Нээлтийн үйл ажиллагаа захирал, АУ-ны 10.10-10.17 Зочин илтгэл: Mislocation and interaction of доктор, профессор protein in cancer progression Б. Энхжаргал PhD, ХСҮТ, тасгийн эрхлэгч 10.17-10.24 Оюутнуудын амны хөндийн эрүүл ахуйн Л. Хүсэлхүүхэн 10.24-10.31 мэдлэгийн түвшинг тодорхойлох нь Ш. Баасансүрэн 10.31-10.38 10.38-10.45 Говь-алтай аймгийн есөнбулаг сумын өрхийн З. Оюунтогтох эрүүл мэндийн төвүүдийн v бүлгийн иргэдэд Б. Баярмаа хийсэн судалгаа Оюутнуудын дундах хеликобактерийн Тархалтын зарим судалгаа Оюутны номын сангийн орчны сэтгэл Ханамжийн судалгаа 10.45-10.52 Анхлан төрөгч ээжүүдийн сэтгэл зүйн байдалд А. Үүрийнтуяа тулгарч буй асуудлууд 10.52-10.59 Стрессийн илрүүлэх судалгаа Б: Буянтогтох 10.59–11.25 Н. Сүнжидмаа 11.25-11.32 Асуулт, хариулт П. Ундармаа 11.32-11.39 Үйлдвэрлэлийн дадлага сургалтын талаарх Б. Одонтунгалаг Оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа 11.39-11.46 Анхлан төрөгч ээжүүдийн хөдөлмөрийн тэнцвэртэй байдал, тэдэнд тулгарч буй асуудлууд Эрүүл мэндийн хичээлийн охидын эрүүл ахуй сэдэвт сургалтын чанарт үнэлгээ өгч хэрэгжүүлэлтийн байдлыг судалсан дүн “Хөдөлмөр засал” сургалтын хөтөлбөрийн Б. Мөнхбаясгалан талаархи оюутан болон төгсөгчдийн сэтгэл 11.46-11.53 ханамжийн судалгаа 11:53-12.00 Мэс заслын шархтай эмчлүүлэгч гэртээ гарах Э. Ариунтуяа үед гэрийн сувилгааны хэрэгцээг судлах нь 12.00-12.07 Нугасны гэмтэлтэй хүмүүсийн бэлгийн Г. Золзаяа 12.07-12.35 амьдрал Я. Оюунбилэг - Асуулт хариулт Тэнхмийн эрхлэгч, АУ-ны магистр, 12.35-12.50 Хаалтын үйл ажиллагаа клиникийн профессор, Б. Азжаргал - багш Зохион байгуулагч – Nursing & IPT student’s club
ЗОЧИН ИЛТГЭГЧ Баярсайхан Энхжаргал., PhD Боловсрол • 1998-2003 ЭМШУИС, Нүүр ам судлалын сургууль, • 2001-2004 Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хятад хэлний орчуулагч • 2003-2004 Хавдар судлаач эмчийн резидентурын курс, Хавдар судлалын үндэсний төв • 2009-2010 Магистр, Гачон их сургууль, Инчеон, Солонгос • 2011-2013 Анагаах Ухааны Доктор, Гачон их сургууль, Инчеон, Солонгос • 2017-2018 онд Докторын дараах судалгаа, АНУ, Хавдрын судалгааны төв Ажлын туршлага: • 2003-2009 ЭШСМА, Хавдар Судлалын Үндэсний Төв • 2013 оноос Молекул паталогич эмч, Нэгдсэн лабораторийн тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв • 2016 оноос Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч, Хавдар судлалын үндэсний төв Шагнал • 2013 он ЭМЯ-ны жуух • 2014 он Тэргүүний залуу эмэгтэй эрдэмтэн • 2015 он ХСҮТ-ийн захирлын нэрэмжит шагнал • 2017 он Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмч • 2019 он ЭМЯ-ны тэргүүн Хэрэгжүүлсэн төсөл судалгааны ажил • 2011-2017 онд нийт гадаадын сэтгүүлд 9 эрдэм шинжилгээний өгүүлэл, Дотоодын сэтгүүлд 25 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн • 2013-2019 онд хавдрын эмчилгээний оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр нийт дотоодын 5 төсөл хэрэгжүүлсэн • Хавдрын генийн зураглал, шалтгаан эрсдэл хүчин зүйлийн судалгааг АНУ-ын эрдэмтэдтай хамтран хийж байна
ЭСИЙН ОРГАНЕЛЛУУД ДАХЬ УУРГИЙН БАЙРЛАЛ НЬ ХАВДРЫН ПРОГРЕССТ НӨЛӨӨЛӨХ НЬ Б.Энхжаргал ХСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн их эмч Оршил, үндэслэл: Эсийн органеллууд дахь уургын байрлал нь эсийн үйл ажиллагааг зохицуулахаас гадна тэгдээрийн байрлалын өөрчлөлт нь аливаа эмгэг үүсэх үндсэн шалтгаан болдог. Уургын байрлал алдагдах нь олон шалтгаантай ба ихэвчлэн генийн эмгэгүүдээс үүдэлтэй байж болно. Орчин үед өндөр хүчин чадалтай технолгийн тусламжтайгаар маш олон тооны биомаркерууд нээгдэж өвчний оношлогоо, эмчилгээ, прогнозыг хянахад ашиглагдаж байна. Эдгээрүүд нь ихэвчлэн генийн мутаци, полиморфизм болон уургын экспрессийн өөрчлөлтөнд үндэслэсэн байдаг.[Evans et al., 2008, Lee et al., 2008a, Yamamoto et al., 2009, Sharma et al., 2010]. Хавдар үүсэхэд орчны нөлөө, хувь хүний амьдралын хэв маяг зэргээс хамаараад молекулын түвшингийн эмгэг жам нь өөр өөрөөр илэрдэг учраас зарим төрлийн биомаркерууд нь практикийн ач холбогдол багатай байдаг [Duffy et al., 2010, Rodriguez-Antona et al., 2010, Bartke et al., 2013]. Аливаа амьд организмын хувьд уургын экспрессийн түвшингээс илүүтэй тухайн уургын байрлал тэдгээрйин харилцан үйлчлэл нь эсийн физиолгийг зохицуулах үндэс болдог[Munkres et al., 1970, Hegde and Lingappa, 1997, Scott and Pawson, 2009]. Тухайлбал STAT3 (signal transducer and activator of transcription 3) уураг нь гадны срессоруудын нөлөөгөөр идэвхижиж (phosphorylated) эсийн сийвэнгээс бөөм рүү шилжиж эсийн өсөлт үржилтийг дэмждэг генийг идэвхижүүлснээр хавдрын эсийн хяналтгүй хуваагдал, судасжилт, нэвчилтийг нөхцөлдүүдэг [Reich and Liu, 2006, Lee et al. 2008; Lee et al. 2010]. Нөгөө талаас хэвийн болон өвчтэй эсийн үйл ажиллагаанд уургын гүйцэтгэх үүргийг судлахад маш олон төрлийн шинжилгээний аргуудыг хэрэглэддэг ба immunolabeling аргуудыг өргөн хэрэглэж байна. Материал арга зүй : Энэхүү судалгаанд бид тусгай биоинформатикийн аргыг ашиглан хэвийн болон хавдартай өвчтөнүүдын 10 000 төрлийн уургын байрлал харилцан үйлчлэл дээр анализ хийж нийт 150 уургын байрлалын өөрчлөлт байх магадлалтайг тодорхойлсон. Үүнээс санамсаргүй аргаар CPB1, PSPN, DIP2A, TLX3, AGAP1 , RET, GFRα4 болон KIF13A зэрэг 9 уургыг сонгон авч байрлал болон харилцан үйлчлэлийн өөрчлөлтийг immunohistochemistry, immunoblotting болон PLA аргыг ашиглан өвчтөний эс, эд дээр баталсан болно. Тархины эд болон эсийн өсгөвөр : Сөүлийн их сургуулийнBrain Bank аас хүлээж авсан хэвийн болон хавдартай тархины эдийг 0.1 M phosphate buffer бэхжүүлж 30% sucrose нд хонуулж хөлдөөсөн зүслэг хийсэн. Хагалгааны эдээс авсан тархины хавдрын болон хэвийн эсийг DMEM (HyClone, Thermo Scientific Inc.)10% fetal bovine serum, 2 mmol L- Glutamine ба 0.1% p/s in 5% CO2 at 37 °C-т өсгөвөрлөсөн. Immunohistochemistry, Proximity ligation assay (PLA), Transfection, short-interfering RNA (siRNA) synthesis Subcellular fractionationImmunoblot GFRA4 gene mutation FCS and FCCS measurements FKBP-rapamycin-FRB dimerization method for redirection of protein location,Densitometry, statistical analysis аргачлалуудыг ашиглан уургын байрлал харилцан үйлчлэлийг тодорхойлсон.
Үр дүн: Эсийн доторхи органеллууд дахь уургийн функц нь байрлал болон динамикаас хамаардаг. [Scott and Pawson, 2009].Эдгээр байрлал болон динамикийг тодорхойлсноор аливаа эмгэг процесс хавдар зэргийг үүсэх механизмийг тайлбарлах боломжтой төдийгүй хэвийн физиологийн явц эсийн ялгаран хөгжил зэргийн үндэсийг тайлбарлах боломжтой билээ. [Kholodenko et al., 2010, Anastas et al., 2012]. Энэхүү судалгаагаар CPB1/ER, AGAP1/GL, DIP2A/ER, TLX3/ER, PSPN/ER, GFRα4/ER уургын байрлалын өөрчлөлтийг тархины хавдрын эсэд тодорхойсон. Бусад судлаачидын тодорхойсноор эндоплазмийн болон цитоплазм дахь зарим уургийн байрлалын өөрчлөлт нь Wilson’ний өвчин, retinitis pigmentosa, nephrogenic diabetes, болон олон төрлийн хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдог төдийгүй эмэнд тэсвэртэй байдал болон хавдрын үсэрхийлэл зэргийг нөхцөлдүүлдэг болох нь тогтоогдсон [Hung et al., 2008, Wang et al., 2010, Hung and Link, 2011, Judith B Vanhorne, 2005, Vanhorne et al., 2005]]. Дүгнэлт: Бидний судалгаагаар хавдрын үе шат ахих тусам эдгээр уургуудын байрлалын өөрчлөлтэй эсийн популяци ихсэж байсан.Түүнчлэн GFRα4 болон PSPN уургийн байрлалын эсийн мембранаас эндоплазмийн ретикулумд шилжсэнээр тэдгээрийн мембран дахь RET уурагтай харилцан үйлчилэх боломжгүй болно. Харин хавдрын эсэд GFRα4 уургын байрлалыг эсийн мембран дээр шилжүүлснээр хавдрын эсийн пролиферацийг хянах, бөөм дэхь pSTAT3 түвшинг бууруулах нөлөө үзүүлсэн. MISLOCATION AND INTERACTION OF PROTEIN IN CANCER PROGRESSION Enkhjargal Bayarsaikhan,1 National Cancer Center of Mongolia, General laboratory Department UB 210648, Mongolia; Background: A holy grail of proteomics is to identify the cellular locations of proteins. Several studies have sought to identify protein locations, but a task of even greater importance is to map which of these proteins dynamically translocate in abnormal status such as disease.In this study we were used novel algorithm to predict protein location and interaction changes during Glioma(brain tumor) progression. Tumor prognosis specific protein mislocationsand interactions were validated by immunohistochemistry, proximity ligation assay, immunoblotting and PCR using 130 different human glioma tissue arrays. Material method: Among 150 different protein misslocationsCPB1, PSPN, DIP2A, TLX3, AGAP1 proteinmislocation were predicted mostly in primary glioma but GFRα4 and KIF13A misslocation were highly correlated with secondary glioma progression. Result: Tissue arrayanalyzed by IHC scoring method, indicates CPB1, PSPN, DIP2A, TLX3, AGAP1 GFRα4 proteins were highly colocalizedwith endoplasmic reticulum marker but KIF13A, AGAP1 proteins were mostly colocalizedwithgolgi marker. Due to highest colocalization and interaction changes score from prediction algorithm and tissue array validation analysis, GFRα4 and PSPN were selected for further validation. Thus we were investigated whether their location and interactions are keys in the development of Glioma. After relocation of GFRα4 from ER to plasma membrane using rapamycin dimerization method in cancer cell, the proliferation index and viability became similar to
normal cells and reduced pSTAT3 level. Our data showed that the changes of location and interaction of the GFRα4 complex are keys in human Gliomacell malignancy. Beyond these novel findings related to tumor development, the significance of this work is that every single one of these translocation events is novel. Conclusion: Our result could be used for establishing clinically helpful molecular diagnostic kit for diagnosis and prognosis of cancer in human. Key word: protein mislocation, interaction changes, cancer progression, cancer biomarker Ашигласан материал Duffy MJ, Evoy D, McDermott EW. CA 15-3: uses and limitation as a biomarker for breast cancer. Clin Chim Acta 411:1869-1874.2010). Evans DG, Bulman M, Young K, Howard E, Bayliss S, Wallace A, Lalloo F. BRCA1/2 mutation analysis in male breast cancer families from North West England. Fam Cancer 7:113-117.2008. Hegde RS, Lingappa VR. Membrane protein biogenesis: regulated complexity at the endoplasmic reticulum. Cell 91:575-582.1997. Kholodenko BN, Hancock JF, Kolch W. Signalling ballet in space and time. Nat Rev Mol Cell Biol 11:414-426.2010. Lee JM, Kopans DB, McMahon PM, Halpern EF, Ryan PD, Weinstein MC, Gazelle GS. Breast cancer screening in BRCA1 mutation carriers: effectiveness of MR imaging--Markov Monte Carlo decision analysis. Radiology 246:763-771.2008a. Lee K, Chuang HY, Beyer A, Sung MK, Huh WK, Lee B, Ideker T. Protein networks markedly improve prediction of subcellular localization in multiple eukaryotic species. Nucleic Acids Res 36:e136.2008b. Lin LF, Doherty DH, Lile JD, Bektesh S, Collins F.GDNF: a glial cell line-derived neurotrophic factor for midbrain dopaminergic neurons. Science 260:1130- 1132.1993. Munkres KD, Benveniste K, Gorski J, Zuiches CA. Genetically induced subcellular mislocation of Neurospora mitochondrial malate dehydrogenase. Proc Natl Acad Sci U S A 67:263-270.1970. Yamamoto H, Toyooka S, Mitsudomi T. Impact of EGFR mutation analysis in non-small cell lung cancer. Lung Cancer 63:315-321.2009. Rodriguez-Antona C, Gomez A, Karlgren M, Sim SC, Ingelman-Sundberg M. Molecular genetics and epigenetics of the cytochrome P450 gene family and its relevance for cancer risk and treatment. Hum Genet 127:1-17.2010. Reich NC, Liu L. Tracking STAT nuclear traffic. Nat Rev Immunol 6:602-612.2006. Sharma S, Kelly TK, Jones PA. Epigenetics in cancer. Carcinogenesis 31:27-36.2010. Vanhorne JB, Andrew SD, Harrison KJ, Taylor SA, Thomas B, McDonald TJ, Ainsworth PJ, Mulligan LM. A model for GFR alpha 4 function and a potential modifying role in multiple endocrine neoplasia 2. Oncogene 24:1091-1097.2005.
Wang YN, Wang H, Yamaguchi H, Lee HJ, Lee HH, Hung MC. COPI-mediated retrograde trafficking from the Golgi to the ER regulates EGFR nuclear transport. Biochem Biophys Res Commun 399:498-504.2010.
ОЮУТНУУДЫН АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ НЬ Л. Хүсэлхүүхэн1, А. Хулан 1 , У. Хажидмаа1 , А. Халиун 1, А. Цогзолмаа 1 .,Э. Хандармаа 1. Анагаах Ухааны Доктор, Дэд Профессор 2 Я. Энхжаргал. АШУҮИС-СС1 , Сувилахуйн бакалавр 4-2 анги. АШУҮИС- СС 2 . И – Мэйл: [email protected] 1 Утасны дугаар: 89071144, 95536307 Түлхүүр үгс: Амны хөндийн эрүүл ахуй, шүдний өвчлөл Үндэслэл: Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна. Амны хөндийн өвчлөл нь элбэг тохиолдох 200 гаруй өвчний суурь болдог ба зүрх судас, чихрийн шижин, буйлны үрэвсэл, артерийн гипертензи, шүд цоорол, бөөр, гүйлсэн булчирхайн үрэвсэл, улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсгэдэг болохыг Японы эрдэмтэд тогтоосон төдийгүй улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136%, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг 54%, уушгины хорт хавдар үүсэх эрсдлийг 68% нэмэгдүүлдэг болох нь батлагдсан. Зорилго: Оюутнуудын амны хөндийн эрүүл ахуйн мэдлэгийн түвшинг тодорхойлоход оршино. Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй: АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн 1-4- р курсын 1300 оюутнаас судалгаанд 122 оюутныг оролцуулав. Судалгааг 2019 оны 10 сарын 18-наас 2019 оны 10 дугаар сарын 21-ний хооронд Google forms програм ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн 1-4-р курсын 17-29 насны 98 (81%) эмэгтэй, 24 (19%) эрэгтэй нийт 122 оюутныг хамруулсан. Уг судалгаанд хамрагдсан оюутнуудын 68,9% шүд цооролттой гэж хариулсан байна. Амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг дутмаг (оон дээрх химийн тэмдэглэгээний талаарх огт мэдлэггүй (50%), урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагддаггүй (41%) байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын амны хөндийн эрүүл ахуйн талаарх мэдлэг 0.8% (1)-онцгой сайн, 37.7% (46)-сайн, 54.9% (67)-дунд, 6.5% (8)-хангалтгүй байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ СУМЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН V БҮЛГИЙН ИРГЭДЭД ХИЙСЭН СУДАЛГАА Ш. Баасансүрэн1, Б. Даваагэрэл,1 Б. Амгаланбаатар1 Н. Түмэндэмбэрэл2, Ч. Мандалсайхан 2 АШУҮИС, Говь-Алтай Анагаах Ухааны сургууль1, 2 [email protected] 98480827 Судалгааны ажлын үндэслэл: Хүн амын эрүүл мэндийн бүлгийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: Цоо эрүүл хүн / I бүлэг/ , Эрүүл хүн /II бүлэг/, Ээнэгшил бүхий архаг өвчтэй хүмүүс /III бүлэг/, Хагас ээнэгшил бүхий архаг өвчтэй хүмүүс /IV бүлэг/, Ээнэгшлээ алдсан архаг өвчтэй хүмүүс /V бүлэг/: Энэ бүлэгт лаборатори болон багажийн шинжилгээгээр онош нь батлагдсан, архаг өвчин нь байнгын сэдрэлтэй, бусад өвчнүүдтэй хавсарсан, өвчний хүндрэлийн зэрэг нь 2-3, хөдөлмөрийн чадвараа алдсан, хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдсан хүмүүс орно. Ээнэгшлээ алдсан гэдэг нь өвчний дахилт олширсон, 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдахыг хэлнэ.[1]Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн “ХБИ” гэдэгт Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг \"хөгжлийн бэрхшээлтэй\" хүн гэнэ.[2]Гамшигт нэрвэгдсэн болон ужиг, хурц өвчтэй бүх насны хүмүүст гэрийн орчинд хэрэгцээтэй байгаа эмчилгээ, асаргаа сувилгаа болон нэн шаардлагатай хэрэгцээт үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн цогц үйл ажиллагааг гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ гэнэ. [3] Монгол улсад 2019 оны эцсийн байдлаар улсын албан ёсны статистик мэдээллээр 80.000 гаруй ХБИ бүртгэлтэй байна. Энэхүү үзүүлэлт нь нийт хүн амын 3.5%-г эзэлж байгаагаас гадна нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44.9% нь хотод, 50.1% нь хөдөө орон нутагт амьдарч байна гэсэн статистик тоо байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүн амын 0.97% хувийг V бүлгийн хүн ам эзэлж байгаа нь бидний судалгааг хийх үндэслэл болсон. Судалгааны ажлын зорилго:Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн V бүлгийн иргэдийг судалж үнэлгээ өгөх . Судалгааны ажлын материал зүй:Судалгааг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Марал- Алтай, Энх-Алтай, Жаргалан-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нартай уулзан судалгааны ажлыг танилцуулж V бүлгийн төлөөлөл болох нийт 27 иргэдийг түүвэрлэн хамруулж асран хамгаалагч нарт таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулсны үндсэн дээр зөвшөөрлийг албан ёсоор хаалттай 25, нээлттэй 5 асуумжаар авч сувилгааны үйл ажиллагааны таван шатлалыг үйлчлүүлэгч асран хамгаалагч нартай нэг бүрчлэн уулзаж асуумж, ажиглалт, бодит үзлэгээр тодруулсан. Судалгааг явуулахдаа нэгэн агшингийн загвараар аналитик судалгааны аргыг ашиглан, статистик боловсруулалтыг SPSS- 20 программыг ашиглан гарсан үр дүнг тооцон нэгтгэлээ. Судалгааны үр дүн: Судалгаанд хамрагдсан иргэдийн насыг авч үзвэл 3 ± 91, дундаж нас 49.81, хүйсийн хувьд 51.9% эмэгтэй, 48.1% ь эрэгтэй, шалтгааныг авч
үзвэл 85.20% нт ослоор 14.8% нь өвчнөөр, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийн хувьд 40.7% хөгжлийн бэрхшээл, 33.3% бусад бэрхшээл, 22.20% сонсгол хэл яриа, 11.10% хавсарсан, харааны, зан үйлийн хавсарсан өвчлөлттэй иргэд хамрагдсан байна. Бие даах чадвар 1 (өөрөө хоолоо идэх, жорлон орж бие засах, өөрөө хувцасаа өмсөх,)-ийг авч үзвэл 25.9-51.9% ганцаараа, 18.5-44.8% бага зэргийн тусламжтай, 29.6-63% нь дээрх үйлдлүүдийг огт чадахгүй гэсэн хариултыг өгсөн байхад бие даах чадвар II(суух, зогсох, шатаар алхах, гэр болон хашаан дотроо хөдөлж чадах)-ийн хувьд 22.2-66.7% ганцаараа, 11.1-22.2% нь бага зэргийн тусламжтай, 11.1-66.7% нь огт чадахгүй гэсэн хариултыг өгсөн байна. Ойлголт (энгийн зааварчилгааг ойлгодог, өөрөө дохио хэрэглэдэг, дохио ойлгодог) 57.7- 77.8% амархан, 14.8-22.2% бэрхшээлтэй, 7.4-23.1% ерөөсөө чадахгүй гэсэн хариултуудыг өгсөн байна. Хэл яриа (хэрэгцээгээ илэрхийлж чаддаг эсэх, уруулын хөдөлгөөнөөр уншиж чаддаг эсэх, ярьж чаддаг эсэх) 59.3-77.8% нь амархан, 11.1- 22.2% нь бэрхшээлтэй, 11.1-18.5% нь ерөөсөө чадахгүй гэсэн хариултыг өгсөн байна. Гэр бүл хамт олны үйл ажиллагааны оролцооны хувьд 44-88% нь огт оролцдоггүй байна. Ярилцлагын үр дүн: Сувилгааны үйл ажиллагааны I шатлал үнэлгээ: Бие дааж хоолоо идэж ууж чадахгүй, байнгын хүний асаргаа шаарддаг, ой тогтоолт, хэл яриа хөгжил дутмаг, гэр бүлийн үйл ажиллагаанд оролцддоггүй, өвдөлт ихтэй, өөрийн мэдэлгүй бие засах, нойр хүрдэггүй. Сувилгааны үйл ажиллагааны онош II шатлал: #4 Хөдөлгөөний алдагдал, #10 Нойргүйдэл, #13 Амны салст бүрхүүл гэмтсэн, #16 Залгих чадвар алдагдах, #17 Бөглөрөх эрсдэл, #21 Өтгөн хөтөлт, #27 Шээс ялгаруулалт саатсан, #29 Халдварын эрсдэл, #30 Арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан, #37 Ярих чадвар саатсан, #39 Өвдөлт, #44 Ганцаардах эрсдэл, #46 ЭМБ олгох шаардлагатай, #47 Хувийн эрүүл мэндээ зохицуулах чадваргүй, #49 Өөрийгөө асрах чадваргүй болсон, #50 Алхах чадвар алдагдсан. Сувилгааны үйл ажиллагааны III шатлал төлөвлөгөө ба хэрэгжүүлэлт: Өдөр тутмын асаргаа сувилгаа хийх хооллох бие засуулах угаалга хийх арга зүй, ар гэрийнхэнд ЭМБ олгох,тарилга хийх арга зүй, иллэг бариа засал ,байрлалыг солих арга зүй уян зүү болон хаймсуурын арчилгаа, шээлгүүр тавих ба авах арга зүй зэрэг сувилахуйн гардан ажилбаруудыг үзүүлж байна. Судалгааны ажлын дүгнэлт:1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ӨЭМТөвүүдийн бүлгийн иргэдийн судалгаанаас харахад 85.2% өвчний улмаас, 33.3-40.7% хөдөлгөөний болон бусад бэрхшээл эзэлж байна. 2. Судалгаанд хамрагдсан V бүлгийн иргэдийн 50-85% нь гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ авах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа нь ажиглагдлаа. 3. Судалгаанд хамрагдсан V бүлгийн иргэдийг сувилгааны үйл ажиллагааны таван шатлалаар үнэлж үзэхэд: Бие дааж хоолоо идэж ууж чадахгүй, байнгын хүний асаргаа шаарддаг, ой тогтоолт, хэл яриа хөгжил дутмаг, өвдөлт ихтэй, өөрийн мэдэлгүй бие засах, нойр хүрдэггүй, байрлал албадмал,зан үйлийн өөрчлөлттэй,биеийн зарим хэсэг мэдээгүй, оношийн хувьд: Хөдөлгөөний алдагдал, нойргүйдэл, шээс ялгаруулалт саатсан, арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан, өвдөлт, ЭМБ олгох шаардлагатай, төлөвлөгөө ба хэрэгжүүлэлтийн хувьд: Өдөр тутмын асаргаа сувилгаа хийх хооллох бие засуулах угаалга хийх, ЭМБО, тарилга
хийх, иллэг бариа засал, байрлал солих, уян зүү, шээлгүүр тавих зэрэг ерөнхий сувилахуйн тусламж үйлчилгээ нь өдөр тутам хийгдэж байна. Хэлцэмж:Нийгмийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, иргэн бүрт хүрч тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэж үзсэн нь бидний судалгаанд оролцогчдын асуумж судалгаа болон ярилцлага тоон баримтыг харахад тодорхой үр дүн нь дээрх судалгаатай ижил төстэй гарсан байна.Түүнчлэн Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын ХБИ, Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2018-2019 оны тайлан, эрүүл мэндийн даатгал, өрхийн эрүүл мэндийн төвийн тайлан мэдээ, тоон үзүүлэлт судалгаанд хамрагдсан иргэдийн асуумжийн хэлбэрүүд ижил төстэй байгаа нь харагдаж байна.
ОЮУТНУУДЫН ДУНДАХ ХЕЛИКОБАКТЕРИЙН ТАРХАЛТЫН ЗАРИМ СУДАЛГАА З.Оюунтогтох1, Ж.Номин-Эрдэнэ2, Л. Алгирмаа3 1Сувилагчийн II дамжаа, ДУА дахь АУС, АШУҮИС 2Эмнэлзүйн тэнхим, Сайхан Этгэл эмнэлэг, ДУА дахь АУС, АШУҮИС 3Эм зүй, Био-Анагаахын тэнхим, Сайхан Этгэл эмнэлэг, ДУА дахь АУС, АШУҮИС Оюутан: [email protected] Утас:94504003 Улирдагч багш: [email protected] Утас:88008119 Үндэслэл: Хеликобактери пилори (Helicobacter Pylori) нь спирал хэлбэртэй, шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч ходоодны архаг үрэвсэл, ходоод-гэдэсний шархлаа, ходоодны салст хамааралт лимфома зэрэг өвчнүүдийн шатлгаан болдог, дэлхийн нийт хүн амын дунд хамгийн өргөн тархсан (70%) байдаг [1]. H.Pylori нь ДЭМБ-ийн ангиллаар 1-р зэрэглэлийн канцероген бөгөөд ходоодны хавдар үүсгэгч гол хүчин зүйл юм. Монгол улсад хеликобактерийн халдвар хүн амын 75.9%-д нь илэрсэн нь дэлхийн өндөр тархалттай орны тоонд орж байна [2]. Зорилго: Захыг цусны ийлдсэнд хеликобактерийн өвөрмөц IgG тодорхойлох Материал арга зүй:Судалгааны арга, загвар: Аналитик судалгааны нэг агшингийн судалгаа. Судалгааны хамрах хүрээ: Сайхан Сэтгэл эмнэлгийн эмнэлзүйн лабораторид 2020.08.17-2020.11.15-ны хооронд хеликобактерийн шинжилгээ хийлгэхээр сорьц өгсөн АШУҮИС-ийн ДУА дахь I, II дамжааны оюутнууд Материал арга зүй: Хураагуур судас хатгаж сорьц цуглуулах стандарт ажиллагааны аргачлалын дагуу, 3-4 мл цусны сорьц цуглуулаад, сорьцонд боловсруулалт хийж, ийлдсийг ялгасан. Ийлдсэн дэх хеликобактерийн өвөрвөц эсрэгбие илрүүлэх шинжилгээг түргэвчилсэн тестийн аргаар, харин эсрэгбиеийн агууламж тодорхойлох (HP IgG) болон эсрэгтөрөгч (HP Ag) тодорхойдох шинжилгээг ФХЭБУ-ын шинжилгээний аргауудаар оношлуур үйлдвэрлэгчийн дагалдуулсан зааюрын дагуу хийж гүйцэтгэсэн.Үр дүнгийн тооцоолол: Статистик тооцоололыг MS excel, SPSS программуудыг ашиглан боловсруулав. Үр дүн: Бидний судалгаанд нийт 325 оюутан хамрагдсан бөгөөд дундаж нас насны бүлгээр авч үзвэл 20-иос доош насныхан 77% (n=251), 20-29 насныхан 12% (n=39), 30-39 насныхан 11% (n=39), дундаж нас 22±6.3 байсан ба 97.2% (n=9) эмэгтэй, 2.8% (n=9) эрэгтэй байлаа. Судалгаанд хамрагдагсдын 23%(n=74) нь хеликобактерийн халдвартай, 77%(n=251) нь сөрөг буюу халдваргүй, хеликобактерийн халдвар <20 насныхны дунд 18.3%(n=46)-тай, 20-29 насныханы дунд 25.6%(n=10), 30-39 насныхны дунд 51.4% (n=18) байсан. Судалгаанд оролцогч эрэгтэй оюутнуудын 55.6% (n=5) нь HP IgG илрүүлэх түргэвчилсэн сорил
эерэг, 44.4% нь (n=4) нь сөрөг, эмэгтэй оюутнуудын 21.8% (n=69) нь эерэг, 78.2% (n=248) сөрөг үр дүн гарсан. Түргэвчилсэн аргын шинжилгээгээр эерэг хариу гарсан шинжлүүлэгчдийн 69% (n=54) нь ELISA аргын шинжилгээг өгөөгүй байсан ба дээрх шинжилээг өгсөн 31% (n=24) шинжлүүлэгчийн сорьцинд хийсэн дүнгээр хеликобактерийн өвөрмөц IgG эсрэгбиеийн концентраци 86.8±57.2 U/ml байлаа. Хеликобактерийн эсрэгтөрөгч (H.P Ag) тодорхойлсон ELISA аргын шинжилгээний дүнгээр эсрэгтөрөгчийн агууламж 9.3±4.3 U/ml байгаа Хэлцэмж: Энэтхэгт [2013] хийгдсэн судалгаагаар оролцогчдын 29.4%(n=829) нь хеликобактерийн халдвартай, 70.6%(n=1991) нь сөрөг буюу халдваргүй, хеликобактерийн халдвар <20 насныхны дунд 17.2%(n=17)-тай, 20-29 насныханы дунд 24.7%(n=122), 30-39 насныхны дунд 29.2% (n=143) байсан [3] нь судалгаанд оролцогчдын тооны хувьд бидний судалгаанаас олон байгаа ч оролцогчдын дундах хеликобакьерийн тархалтын хувь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын 23%(n=74) нь хеликобактерийн халдвартай, 77%(n=251) нь сөрөг буюу халдваргүй, оролцогчдын дундаж нас 22±6.33 байлаа. Хеликобактерийн халдвар <20 насныхны дунд 18.3%(46)-тай, 20-29 насныханы дунд 25.6%(n=10), 30-39 насныхны дунд 51.4% (n=18) байсан.Түргэвчилсэн аргын шинжилгээгээр эерэг хариу гарсан шинжлүүлэгчдийн 69% (n=54) нь ELISA аргын шинжилгээг өгөөгүй байсан ба дээрх шинжилээг өгсөн 31% (n=24) шинжлүүлэгчийн сорьцинд хийсэн дүнгээр хеликобактерийн өвөрмөц IgG эсрэгбиеийн концентраци 86.8±57.2 U/ml байгаа нь эмчилгээний тунг тодорхойлох, халдварыг батлах шинжилгээнд хамрагдах шаардлагтайг, харуулж байна.Эмчилгээний үр дүнг хянах зорилгоор өтгөнд хеликобактерийн эсрэгтөрөгч (H.P-Ag)- тодорхойлсон ELISA аргын шинжилгээний дүнгээр эсрэгтөрөгчийн агууламж 9.3±4.3 U/ml байгаа нь уг шинжилгээний шинжилгээний эмнэлзүйн хэрэглээ, ач холбогдолтой байдалыг харуулж байна. Мөн илрүүлэх, батлах, хяналтын шинжилгээнүүдийг шат дараалалтай хийлгэхгүй байх нь лабораторийн шинжилгээний үр дүнтэй байдал, эмнэлзүйн ач хобогдол, оношилгоо эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар буурах үзүүлэлт болох хандлагатай байна. Зөвлөмж: ✓ Оюутнууд өөрийн эрүүл мэндээ хамгаалах үүргийнхээ дагуу урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх ✓ Аливаа эмгэг шинж илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийхгүй, мэргэжлийн бус цахим мэдээллийн хэрэгсэл дэх эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэлд хэт автахгүй байх ✓ Эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, шинжилгээ хийлгэж, онош тогтоолгож байж эмчилгээ эхлүүлэх
✓ Илрүүлэх шинжилгээгээр эерэг буюу халдвартай бол, онош тодруулах шинжилгээ хийлгэж, эм, эмчилгээг эмчийн заавраар, заасан цагт, заасан тунгаар, зөв замаар хэрэглэх, эмчилгээний үр дүнг хянах шинжилгээг давтан өгч байж үр дүнтэй байна.
ОЮУТНЫ НОМЫН САНГИЙН ОРЧНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДЛАГАА Б.Баярмаа1Л, Дондоосүрэн2 1.2 ОУУБИС- Сувилахуйн тэнхим 188157951 Үндэслэл: СОVID-19 цартахлын өмнө Их Британийн академийн номын сангуудаас санал болгосон олон төрлийн үйл ажиллагааг судалж үзсэн судалгааны үр дүнг авч үзэхэд номын сан нь оюутнуудын сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжихийг улам их эрэлхийлэх шаардлагатай гэсэн байна. Мөн цар тахлын үед цахим номын нөөцийг нэмэгдүүлэх, сэтгэлийн түгшүүрийг арилгах чиглэлд үйл ажиллагаа нь шилжсэн байна. Оюутны номын сангийн хэрэглээг тандан судлах шаардлагатайгаас гадна ном уншихад орчин маш чухал төдийгүй шинээр мэдлэгийг бүтээхэд тусалдаг төдийгүй одоо байгаа мэдлэгээ хэрэглэхэд, шаардлагатай зүйлүүдийг сайжруулахад тусалдаг. Мөн зөвхөн оюутны номын сангийн хэрэглээг үнэлээд зогсохгүй оюутны номын сангийн хэрэглээг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тогтоох үүднээс уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Оюутнуудын номын сангийн хэрэглээ болон орчны сэтгэл ханамжийг үнэлэх. Судалгааны үр дүн: Нийт оюутны 81% нь ихэвчлэн хичээл бие даалтаа хийх үедээ номын сангаар үйлчлүүлдэг байна. 2% нь ямарч зорилгогүй цаг нөхцөөх зорилгоор уншлагын танхимийг ашигладаг байна. Хичээл онлайнаар орж байгаа үед ном, сурах бичгээ олж унших боломжийн талаарх асуумжинд судалгаанд оролцогчдын 55% нь маш муу, 4% нь сайн гэсэн үнэлгээ өгсөн байна. Мөн ном уншихад зарцуулж байгаа хугацааг тогтооход 46% нь долоо хоногт 4-өөс дээш цаг ном уншдаг бол 3% нь огт уншдаггүй гэсэн байна. Цахим номны талаар мэдээлэл авсан эсэхэд 65% нь огт аваагүй 35% нь мэдээлэлтэй гэсэн байна. Нийт судалгаанд хамрагсад 79% нь ном уншихад орчин маш чухал гэж үзсэн байна. Уншлагын танхимийн орчинд сэтгэл ханамж дунд зэрэг гэж 31% хувь нь хариулсан бол 14% нь огт сэтгэл ханамжгүй байгаа гэж үнэлсэн байна. Оюутнуудын хүсэж буй орчинг тогтооход 59% нь оюутан ая тухтай буюу дуу шуугиангүй, цэвэрхэн, тохилог, дулаахан, удаан цагаар суухад зориулагдсан ширээ сандалтай, гэрэлтүүлэг сайтай орчинг хүсдэг байна. Харин 4% интернэттэй орчинг хүсдэг гэсэн байна.Номын сангийн үйлчилгээний талаар 31% нь дунд зэрэг сэтгэл ханамжтай, 12% нь огт сэтгэл ханажгүй байдаг байна. Дүгнэлт: Судалгаанаас дүгнэхэд номын хэрэглээ 81%, цахим номны хэрэгцээ 55%, ном уншихад зарцуулж байгаа хугацаа 46% нь долоо хоногт дөрвөөс дээш цаг ном уншдаг байна.ном уншихад орчин маш чухал гэж 79% нь үзсэн байна. номын сангийн үйлчилгээнд дунд зэргийн сэтгэл ханамжтай гэж 31 хувь үнэлсэн байгаа нь номын сангийн үйлчилгээг сайжруулах хэрэгцээ байгааг харуулж байна. Түлхүүр үг: номын сан,оюутан, хэрэглээ, сэтгэл ханамж
АНХЛАН ТӨРӨГЧ ЭЭЖҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДАЛД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД А.Үүрийнтуяа 1 П.Ундармаа1 М.Эрдэнэцэцэг2 АШУҮИС-СС-ийн Хөдөлмөр заслын IV дамжаа 1 АШУҮИС-СС-ийн ББСТ-ийн багш2 G-mail: [email protected] Утас: 86932458 Үндэслэл: Анхны хүүхэдтэй болох нь амьдралын томоохон үйл явдал гэж тооцогддог чухал үйл явдал юм. Ээж болох тэрхүү шилжилтийг хүмүүс ихэвчлэн өөдрөг үзлээр төсөөлдөг. Тиймээс төрсний дараах байдал нь өмнөх хүлээлттэй нийцэхгүй байснаас болж төрсний дараах сэтгэл гутралд хүргэж болзошгүй юм (Lazarus & Rossouw, 2015). Хөдөлмөрийн тухай ойлголт, эхчүүдийн хөдөлмөрийн өөрчлөлтийн үр нөлөөг судлахаас гадна эх хүний сэтгэлзүй, социологи, хөдөлмөрийн өвөрмөц байдлыг гадаадын хөдөлмөр засалч эрдэмтэд өргөн хүрээгээр судалсан байдаг (Briltz, 2019, Horne at al., 2005, Slootjes at al., 2016, Wagman, Hakansson, 2019). Монгол улсад анхлан төрөгч ээжүүдийн хөдөлмөр эрхлэлт болон чөлөөт цаг, амралт төрсөний дараа тухайн ээжид тулгамдаж буй асуудлыг судалсан судалгаа байдаггүй. Харин төрсний дараах сэтгэл гутралыг судалсан судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Энэ судалгааны хувьд төрсний дараа бүх ээжүүдэд тулгамддаг асуудал юм гэж үзжээ. Иймд анхлан төрөгч ээжүүдэд тулгарч буй асуудалд хөдөлмөр засалчийн тусламж үйлчилгээ чухал үүрэгтэй юм. Хөдөлмөр засал бол хүний амьдралыг өөрт нь хэрэгцээтэй байдлаар өөрчилж амьдралдаа сэтгэл хангалуун амьдрахад нь тусалж дэмждэгээс гадна олон боломжуудыг нээж өгдөг мэргэжил юм. Иймээс анхлан төрөгч ээжүүдэд төрсний дараа тэдний амьдралд гарсан өөрчлөлт, амьдралын хэв маяг, өөрт зарцуулж буй чөлөөт цаг, амралт, сэтгэл санааны өөрчлөлт, бие махбодид гарсан өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлуудыг судалснаар тэднийг амьдралын шинэ хэв маягт суралцаж эх хүний аз жаргалыг эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх хөдөлмөр засалчийн мэргэжлийн тусламж үйлчилгээг тодорхой болгох боломжтой. Үүнээс үндэслэн бид энэ судалгааг хийх шаардлагатай болсон юм. Зорилго: Анхлан төрөгч ээжүүдийн төрсний дараах сэтгэл зүйн байдалд гарсан өөрчлөлтүүд, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг судлах зорилготой. Арга зүй: Тоон судалгааны загвар ашиглан агшингийн судалгаа хийлээ. Анхлан төрсөн ээжүүдийн сэтгэл санааны байдлыг судлахын тулд сэтгэл гутралыг үнэлдэг Эдинбург-ийн үнэлгээг (Lydsdottir et al.,2019). Бидний судалгаанд 2020 онд анхлан төрсөн ээжүүдийг оролцуулах шалгуур тавьсан. Эдинбург-ийн үнэлгээ нь перинаталь сэтгэлийн хямралд орох эрсдэлтэй эхчүүдийг тодорхойлоход туслах баталгаажсан үнэлгээний хэрэгсэл юм. Эдинбург-ийн үнэлгээ бол дэлхийн өнцөг
булан бүрт эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн янз бүрийн дадлага туршлагын зорилгоор хэрэглэдэг үнэлгээний арга юм. Сэтгэл зүйн байдлыг үнэлэх Эдинбург- ийн үнэлгээ нь 5 минутаас бага хугацаанд бөглөж болох 10 асуултаас бүрдэнэ. Хариултыг сэтгэл зүйн байдлын шинж тэмдгийн хүндийн дагуу 0, 1, 2, 3 оноо өгдөг. 10 асуултын оноонуудыг нэгтгэж дээд оноо нь 30 байна. 9 ба түүнээс дээш оноо авсан эмэгтэйчүүд нь эрүүл мэндийн мэргэжилтнээс зөвлөгөө авч баталгаажуулна (Lydsdottir et al.,2019). “Facebook”-ийн “Анхлан төрөгч ээжүүдийн групп” хуудсанд асуумжийг байршуулж анхлан төрсөн 70 ээжээс судалгааны мэдээллийг цуглуулсан. Судалгааны материалд SPSS 21 программыг ашиглан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Манай энэхүү судалгаанд 2020 онд анхны хүүхдээ төрүүлсэн нийт 70 ээж оролцсоноос 20 хүртэлх насны 13 ээж буюу 18,6%, 21-25 насны 46 ээж буюу 65,7%, 26-30 насны 9 ээж буюу 12,9%, 31-ээс дээш насны 2 ээж буюу 2,9%-ыг тус тус эзэлж байна. Үүнээс гэрлэсэн 38,6%, гэрлэлтээ батлуулаагүй 54,3%, ганц бие ээж 7,1% байна. Судалгаанд хамрагдсан нийт эхчүүдийн хүүхдүүдийн хувьд 0-3 сартай 47 хүүхэд буюу 67,1%, 4-7 сартай 16 хүүхэд буюу 22,9%, 8-10 сартай 7 хүүхэд буюу 10,0% байна. Мөн эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлын хувьд ажил эрхэлдэг 21 ээж буюу 30,0%, гэрээсээ ажил эрхэлдэг 5 ээж буюу 7,1%, оюутан 21 ээж буюу 30,0%, ажил эрхэлдэггүй 23 ээж буюу 32,9% байна. Судалгаанд оролцсон эхчүүдийн 71.4% нь 9-өөс дээш оноо авсан байгаа нь анхлан төрөгч ээжүүдийн хувьд сэтгэл зүйн байдал тогтворгүй байдгийг харуулж байна. Ээжүүдийн 5.7% буюу 4 нь аливаа зүйлийн хөгжилтэй талыг олж харж чаддаггүй, 40% буюу 28 нь аливаа зүйлийг тэсэн ядан хүлээдэг байсан, 35.7% буюу 25 нь бүх зүйл буруу болоход өөрийгөө буруутгадаг, 31.4% буюу 22 нь ямар ч шалтгаангүйгээр ямар нэгэн зүйлд санаа зовж байсан, 17.1% буюу 12 нь ямар ч шалтгаангүй айж, сандарч байсан, 15.7% буюу 11 нь бүх ачаалал өөрт нь тулгарахад даван туулж чаддаггүй байсан, 14.3% нь 10 нь маш их аз жаргалгүй байсан тул унтаж амрахад хүндрэлтэй байсан, 8.6% буюу 6 нь гунигтай эсвэл өрөвдмөөр байсан, 22.9% буюу 16 нь маш их гунигтай байсан тул уйлдаг байсан, 10% буюу 7 нь өөрийгөө гэмтээх гэсэн бодол толгойд орж ирсэн. Эхчүүдийн сэтгэл санааны байдлыг тэдний насны түвшин, гэрлэлтийн байдал, хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлтүүдтэй уялдаа хамааралтай эсэхийг корреляцийн аргаар шалгаж үзэхэд гэрлэлтийн байдалтай сул эерэг хамааралтай (r=0.33), харин бусад үзүүлэлтээр хамааралгүй (-0.18, 0.16, 0,18) байв. Дүгнэлт: Тус судалгаагаар 2020 онд анхлан төрөгч ээжүүдийн сэтгэл зүйн байдлын талаар судалсан. Энэхүү судалгаанд 0-3 сартай ээжүүд ихэнх хувийг эзэлж байсан ба оролцогчдын 71.4% нь сэтгэл зүйн байдал тогтворгүй байлаа. 35.7% нь аливаа зүйлд өөрийгөө буруутгадаг, 31.4% нь ямар ч шалтгаангүйгээр үргэлж санаа зовдог гэж хариулсан байна. Эхчүүдийн сэтгэл санааны байдал нь гэрлэлтийн байдалтай сул хамааралтай байна.
Түлхүүр үг: Шинэ төрсөн ээжүүд, ээжүүдийн үүрэг, ээжүүдийн чөлөөт цаг, сэтгэл зүйн байдал, ээжүүдэд тулгамдаж буй асуудлууд
СТРЕСС ИЛРҮҮЛЭХ СУДАЛГАА Б. Буянтогтох1 Ц. Эрдэнэбилэг1 Б. Азжаргал2 АШУҮИС-ийн СС-ийн ЭББ 4-2 анги1 АШУҮИС-Эх барихийн тэнхим2 Email: [email protected] Утас: 94121412 Түлхүүр үг: Цар тахал, стресс, туйлдал, хөл хорио Судалгааны үндэслэл: COVID-19 буюу коронавирусын халдвар нь Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын замын халдварт өвчин юм. Ковид-19 вирусын үүсэл нь Сарьсан багваахай коронавирустай 96%, панголины коронавирустай 86-92% ижил байгааг тогтоожээ. Стресс гэдэг нь \"хүчдэп\" гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллүүдийн улмаас жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах зэрэг хор хөнөөлтэй цочруүлын улмаас хүн болон амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаапах урвап болох \"хүчдэлийн байдлыг\" стресс гэдэг. Өөрөөр хэлбэл гэнэтийн, санамсаргүй, урьдчилан төлөвлөөгүй аливаа тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбодь доройтон хямрахыг стресс гэнэ. Ковид-19 гэх мэт цар тахлын үед вирусын халдвар авах вий гэсэн айдаст нэмсэн нь вирусын тархалтыг сааруулж, сааруулах хүчин чармайлтыг дэмжиж хөдөлгөөнийг маань хязгаарласнаар бидний өдөр тутмын амьдралд гарч буй томоохон өөрчлөлтүүд юм. Гэртээ ажиллах, ажилгүй болох, хүүхдүүдийг гэртээ сургах, гэр бүлийн бусад гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа сул байх зэрэг шинэ бодит байдалтай нүүр тулах нь бид өөрсдийн эрүүл мэнд, оюун санаа, эрүүл мэнддээ анхаарал тавих нь чухал юм4. Нийт хүн амын дунд COVID-19 цар тахлын үеэр найман оронд харьцангуй өндөр түгшүүр, сэтгэл гутрал, сэтгэл мэдрэлийн хямрал, стресс зэрэг нь харьцангуй өндөр түвшинд бүртгэгджээ. Үүнд Хятад, Испани, Итали, Иран, АНУ, Турк, Непал, Дани улсад COVID-19 цар тахлын үед нийт хүн амын дунд стресс (8.1%-иас 81.9%) бүртгэгдсэн байна.3 Зорилго: Ковид – 19 цар тахлын хөл хорионы үе дэхь хөдөлмөр эрхлэгчид болон оюутнуудын дундах стрессийн байдлыг харьцуулан судлах Судалгааны арга зүй: Тоон судалгааны аргыг ашиглан энгийн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хүн, ам зүйг сонгосон. Асуумж авах бүлгийн хүмүүс нь онлайн орчинд ихэнхдээ идэвхитэй байдаг. Судалгааны багийн гишүүд Фейсбүүк болон цахим шуудангаар стрессээ өөрөө үнэлэх богино хэмжээний стандарт асуултыг google form ашиглан судалгаанд хамрагдагсдын өөрөө зөвшөөрсөн үндсэн дээр асуумжийг бөглүүлсэн. Судалгааны үр дүн: Бид энэхүү судалгаанд олон нийтийн сүлжээ ашиглан 51 хүн хамруулснаас 45.1% 16-20 нас, 41.2% нь 21-25 нас, 3.9% нь 26-30 нас, 3.9% нь 31- 35 нас, 2% нь 36-40 нас, 3.9% нь 46-50 настай тус тус хүмүүс хамрагдсан байна. Хүйсийн байдалаар 94.1% нь эмэгтэй, 5.9% нь эрэгтэй 5.9% байна. Болосвролын түвшин нь 64.7% нь дээд, 33.3% дунд, 2% нь оюутан байсан ба Ажил эрхлэлтийн байдал нь 86.3% нь оюутан, 7.8% нь хувийн байгуулга, 5.9% нь төрийн байгуулгад ажиллагсад хамрагдсан байна.
Та амархан ядарч, унтсан ч гэсэн дандаа л амраагүй юм шиг сульданги байдаг 54.9% нь үргэлж, хүмүүс өөрсдийнхөө өдөр тутмын, болох болохгүй явдлынхаа талаар ярихад танд яршигтай санагдаж, үүнээс болж амархан уурлаж уцаарладаг 62.7% нь үргэлж, нэн тулгамдсан, шийдвэрлэх хэрэгтэй асуудал болон ичгүүртэй байдал бий болсон, урьдынхаасаа нэмэгдсэн мэт мэдрэмж үргэлж төрдөг 60.8% нь, юунаас болоод байгаагаа өөрөө ч мэдэхгүй уйтгар гунигт автан, хэвийн үед байдгаасаа илүү уйламхай болоод болж байгаа нь үргэлж 54.9% нь, төлөвлөсөн уулзалт, амины эд зүйлсээ, өнгөрсөн ямар нэг үйл явдлыг сүүлийн үед үргэлж мартаад байна гэсэн нь 74.5% нь, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ цөөн уулзах болж, ганцаараа байх, хүмүүсээс тэр ч бүү хэл найз нөхдөөсөө ч хүртэл холдохыг үргэлж хүсдэг болсон 62.7% нь, өдөр тутмынхаа ажлаа хийхэд урьдынхаасаа илүү хүч орох болсон гэсэн асуултанд хэзээ ч үгүй гэж хариулсан нь 17.6% нь, өөрт чинь ходоод өвдөх, толгой өвдөх, хүйт даах, бие нозоорох гэх мэт ямар нэг зовиур илрээд байна уу 54.9% нь, өдрийн ажлаа дуусгасны дараа дэндүү ядарч, тэнхээгүй болсон мэдрэмж үргэлж үүсдэг 56.9% нь тус тус хариулсан байна. Стрессийн байдлыг тодорхойлоход 39.2% нь стрессээ өөрөө тайлах боломжтой, 37.2% нь стресстэй, 17.6% нь туйлдлын байдалд хүрэх дөхсөн, 5.8% нь туйлдлын байдалд хүрсэн, 23.5% нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай байна. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад Ковид-19 цар тахлын хөл хорионы үеийн стрессийн байдал өндөр байна
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА СУРГАЛТЫН ТАЛААРХ ОЮУТНУУДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА /Лабораторийн техникчийн ангийн жишээн дээр/ Н.Сүнжидмаа1 Л. Алгирмаа2 1Лабораторийн Техникчийн анги, III дамжаа, ДУА дахь АУС, АШУҮИС 2Эм Зүй, Био-Анагаахын тэнхим, ДУА дахь АУС, АШУҮИС Оюутан: [email protected] Утас: 86339889 Удирдагч багш: [email protected] Утас:88008119 Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатанд гаргадаг шийдвэрийн 70% нь лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэгддэг учираас ирээдүйн лабораторийн боловсон хүчин болохоор суралцаж буй бид чанартай, чадварлаг мэргэжилтэн болох зайлшгүй шаардлагтай гэж ойлгодог. Лабораторийн Техникч мэргэжилтэнг-Анагаах ухааны дипломын боловсрол эзэмшсэн лабораторын техникч нь эмнэл зүйн лабораторийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх мэдлэг, чадвар, хандлага бүхий харилцааны соёлтой мэргэжилтэн байна гэж тодорхойлсон байдаг. Бид хичээл дээрх албан ёсны хөтөлбөрийн сургалттай зэрэгцэн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийх явцдаа удирдаж буй эмч, лаборант, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, ёс зүй хандлага, зан авирыг нь хөндлөнгөөс харж, суралцдаг \"далд\" буюу \"чимээгүй\" сургалтын хөтөлбөр /Hidden Curicullum/-өөр дамжин суралцаж байж буюу эмнэлзүйн лабораторийн техникч болох шаардлагтай байдаг. Тиймээс эмнэлэг дээрх дадлагын хугацаанд бидэнд тулгарч буй асуудал, дадлагын үр дүнтэй байдал нь харилцан адилгүй байх нь бидний цаашдын сурах эрмэлзэл, чадварлаг мэргэжилтэн болоход тодорхой хэмжээгээр нөлөөлдөг зүйлсийг судлаж үзэхээр шийдлээ. Зорилго: Эмнэлгийн лаборатри дахь дадлага сургалтын талаарх сэтгэл ханамж, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхйлох Зорилт: 1. Судаалгааны асуулгын хуудас боловсруулж, оюутнуудаас асуумж авах 2. Дадлага сургалтын талаарх сэтгэл ханамжийг үнэлэх 3. Сэтгэл ханамжинд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах Практик ач холбогдол: ✓ Дадлага хийлгэдэг түшиц эмнэлэгийн лабораториудтай хамтран зохион байгуулдаг үйлдвэрлэлийн дадлагын үр дүнтэй байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх ✓ Оюутны эмнэлэг дээрх дадлагын үр дүнтэй байдал улам сайжрах ✓ Чадварлаг мэргэжилтэн болж төгсөх
Материал арга зүй: Судалгааг тоон болон чанарын судалгааны аргуудын ашиглан нэг агшингийн загвараар хийсэн. Судалгаанд оюутны сэтгэл ханамж, болон эмнэлэг дээрх дадлага сургалтын үеэр тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох 26 асуулт бүхий асуумжийн хуудас ашигласан. АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд танилцах болон технологийн дадлага хийсэн Лабораторийн техникчийн II, III ангийн буй нийт 39 оюутныг хамруулан судаллаа. Статистик тооцоололыг MS excel, SPSS программудыг ашиглан боловсруулав. Оюутнуудын сэтгэл ханамжийг Ликертийн 5 онооны хэмжүүрээр тодорхойллоо. Үр дүн: 2020-2021 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн ДУА дахь салбар АУС-ийн ЛТ ангийн II дамжаанд 7, III дамжаанд 37, нийт 44 оюутан суралцаж байгаа бөгөөд бидний судалгаанд 89% (n=39) оюутан хамрагдсан байна. Судалгаанд оролцогчлын 85% (n=33) нь II, 15% (n=6) нь III дамжааны оюутнууд байлаа. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 85% (n=33) нь Танилцах дадлага (14 хоногийн), 15% (n=6) нь Технологийн дадлага (28 хоног) хийсэн ба ДУА-ийн Нэгдсэн эмнэлэг (НЭ)-ийн оношзүйн лабораторид 43.6% (n=17), Хөвсгөл аймгийн НЭ-т 35.9% (n=14), Орхон, Сэлэнгэ аймгийн НЭ-д тус бүр 5.1% (n=2), Увс, Баян- Өлгий аймгийн НЭ болон, УНТЭ, хувийн лабораторид тус бүр 2.6% (n=1) нь дадлага хийсэн байна. Дадлагыг 23.1% нь 28-аас дээш хоног, 15.4% нь 24-27 хоног, 15.4% нь 21-23 хоног, 2.6% нь 18-20 хоног, 12.8% нь 14 хоног хийжээ. Эмнэлгийн лабораторид хийх дадлагын удирдамж ойлгомжтой боловсруулагдсан байсан эсэхд 97% нь тийм, 3% нь үгүй гэж хариулсан ба дадлагыг хэрхэн хийх талаар сургууль болон эмнэлгийн зүгээс чиглэл маш сайн өгдөг гэж 17.9%, сайн гэж 51.3% ба 46.2%, дунд гэж 23.1%, муу өгдөг гэж 7.7% ба 12.8% нь хариулсан ба Лейкерт оноо 4.6 ба 4.4 байна. Оюутаны дадлагын удирдамжтай нь дадлага хийлгэсэн байгууллагын сувилахуйн албаны арга зүйч(20%), лабораторийн эрхлэгч(28%), ахлах лоборант(17%), дагалдуулсан лаборант(23%) нар танилцсан гэж хариулсан ба хэн ч танилцаагүй гэж 5% нь хариулжээ. Судалгаанд оролцогчдын дадлагын удирдамжны биелэлт 26% нь 90-100%, 41.2% нь 80-89%, 24% нь 70-89%, 3% нь 60- 69%, 6% нь <50% тус тус байсан бөгөөд улирдамжны биелэлт хангалтгүй байхад дадлагын оюутнаар шинжилгээ хийлгэхгүй гээд хийлгээгүй (41%), олон шинжилгээ ирдэг газраа туслуулах гээд бусад тойролт дээр цөөн хоног, эсвэл огт гаргадаггүй(20.5%), удирдамж дээрх зарим шинжилгээг тухайн байгууллага хийдэггүй (15.4%), удирдамж дээрх шинжилгээг хийдэг ч урвалж дууссан, аппарат эвдэрсэн гэх мэт тухайн тодорхой шалтгааны улмаас(12.8%), эхний удаа алдаа гаргасан учираас ахиж гардан үйлдэл хийлгээгүй (10.3%) зэрэг хүчин зүйлүүдийг онцложээ. Мөн дадлагын хугацаанд хамгийн их хийсэн үйлдлүүдэд шээсний сорьц цуглуулсан(32%), цусны сорьц цуглуулсан(31%) журнал байнга хөтлөсөн (30%)
бар код, шинжилгээний хариу тараасан (29%) 1-2 төлрийн шинжилгээний гардан үйлдэл хийсэн(22%), удирдамжийн дагуу гардан үйлдэл хийсэн(20%), ажилчдын хий гэсэн зүйлүүдийг хийсэн /дэлгүүр явах, хувийн ажилд нь туслах, кофе цай хийж өгөх гэх мэт/(20%) гэж хариулсан байна. Дадлагын талаарх оюутнуудын 62% нь бүрэн сэтгэл ханамжтай, 32% нь сэтгэл ханамж дунд гэж хариулсан ба сэтгэл ханамжтай байхад нөлөөлсөн хүчин зүйлсийг 8-1 оноогоор үнэлүүлэхэд дадлагын удирдамж дээр хийх зүйл, зорилго тодорхой байдаг (48.7%), туршлагатай эмч, лаборант нараас суралцах(43.6%), дадлага хийх таатай орчин нөхцөл(41%), дадлагын үргэлжлэх хугацаа(35.9%), нэг лабораторид 1-2 оороо гардаг нь олуулаа дадлага хийхээс илүү таалагдсан(33.3%), сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмжинд шинжилгээ хийгдэхийг харах ажиллуулах(30.8%), түгээмэл тохиолддог эмгэг, өөрчлөлттэй шинжилгээг харах, хийж үзэх боложтой(28.2%), оношилгооны хувьд нарийн төвөгтэй шинжилгээ хийхийг харах, суралцах(20.5%) гэж хариулсан байна. Харин сэтгэл ханамжгүй байхад нөлөөлсөн хүчин зүйлсд үйлчлүүлэгч нар дадлагын оюутанд шинжилгээ өгөхөөс татгалздаг(46.2%), халдвар авах эрсдэл өндөртэй нөхцөлд дадлага үргэлжилдэг, гардан үйлдэл хийхэд хамгаалах хэрэгсэл /малгай, маск, бээлий, өгдөггүй/ (35.5%), дадлагыг удирдамжын дагуу хийлгэдэггүй(30.8%), дагалдуулдаг эмч, лаборант дадлагын оюутаныг тээршааж ажилбараас хөндий байлгадаг(23.1%), дагалдуулдаг эмч, лаборант нар асуусан зүйлд хариулдаггүй(17.9%), дагалдуулдаг эмч, лаборант нар зааж, чиглүүлж өгдөггүй(15.4%) гэж тус тус хариулжээ. Эмч, лаборант нарын ёс зүй, харилцаа хандлагыг оюутнуудын 28.2% нь маш сайн, 38.5 % сайн, 20.5% нь дунд, 5.1% нь муу, 7.7 % нь маш муу гэж хариулсан ба дадлагын хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан эсэхд үйлчлүүлэгчийн дэргэд зэмлэх(38.5%), үйлчлүүлэгчийн дэлгэд бие биенээ зэмлэх, үл ойлголцох(7.7%) зэрэг үйлдэл гаргаж байсан гэсэн бол үйлчлүүлэгчийн шинжилгээний хариуг задруулах, үйлчлүүлэгчтэй маргаан үүсгэх, үйлчлүүлэгч, лабораторийн болон бусад эмч ажилтаны хувь хүний нууцыг ярих зэрэг тохиолдол гарч байгаагүй гэж 51.3% нь хариулжээ. Судалгаанд оролцогчдын дадлагын тайлан хамгаалалтын дүнг судлаж үзэхэд 48.7% нь 90-100%, 41% нь 80- 89%, 5.1% нь 70-89%, 5.1% нь 60-69% үнэлэгдсан байсан ба 64.1% (n=25) дүндээ сэтгэл ханамжтай байна гэжээ. Харин 35.9%(n=14) нь сэтгэл дундуур байна гэж хариулсан ба тэдгээрийн 50% нь дадлагаа өөрийн хариуцлагагүйгээс болоод хангалттай хийгээгүйг, 28.6% нь дадлага хийсэн лаборатори дадлагыг удирдамжын дагуу бүрэн хийлгээгүй, 14.3% нь тайлан хамгаалалтын үеэр хувийн бэлтгэл муу байсан, 7.1% нь бусад гэсэн хүчин зүйлс дадлагын тайлан хамгаалалтын дүндээ сэтгэл дундуур байхад нөлөөлсөн гэж үзжээ. Нийт оролцогчдын тайлан хамгаалалтын дүн нь оюутнуудын голч дүнд нөлөөсөн эсэхийг судлахад голч дүнд
их нөлөөлөөгүй (59%), голч дүн өссөн (28.2%), голч дүн буурсан (10.3%), мэдэхгүй(2.6%) гэж тус тус хариулжээ. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 85% (n=33) нь танилцах дадлага, 15% (n=9) нь технологийн дадлага хийсэн бөгөөд дийлэнх нь ДУА-ийн НЭ-ийн 43.6% (n=17) болон Хөвсгөл аймгийн НЭ-ийн 35.9% (n=14) лабораторид дадлага хийсэн ба 12.8% (n=15) нь 14 хоног, 53.9% (n=21) нь 28 ба түүнээс дээш хоногийн хугацаанд дадлагаа хийжээ. 2. Эмнэлэг дээр хийх дадлагын удирдамж ойлгомжтой боловсруулагдсан байдаг (97%), сургууль болон эмнэлгийн зүгээс чиглэл сайн өгдөг (лейкерт оноо 4.6 ба 4.4), 62% нь сэтгэл ханамжтай байна. 3. Сэтгэл ханамжтай байдалд дадлагын удирдамж, дадлага хийх орчин, дадлагын хугацаа, цөөн хүүхэдтэй хамт дадлага хийх, туршлагтай мэргэжилтэнүүдээс суралцах, түгээмэл хийгддэг болон нарийн төвөгтэй шинжилгээг харах, суралцах зэрэг хүчин зүйлс ойролцоо нөлөөтэй байна. Харин сэтгэл ханамжгүй байдалд халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд дадлага хийдэг, дадлагыг удирдамжны дагуу хийлгэдэггүй, үйлчлүүлэгч нар дадлагын оюутанд шинжилгээ өгөхөөс татгалздаг зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.
АНХЛАН ТӨРӨГЧ ЭЭЖҮҮДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДАЛ, ТЭДЭНД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД П. Ундармаа1 А. Үүрийнтуяа1 М.Эрдэнэцэцэг2 АШУҮИС-СС-ийн Хөдөлмөр заслын IV дамжаа 1 АШУҮИС-СС-ийн ББСТ-ийн багш2 G-mail: [email protected] Утас: 86932458 Түлхүүр үг: Шинэ төрсөн ээжүүд, ээжүүдийн үүрэг, ээжүүдийн чөлөөт цаг, хөдөлмөрийн тэнцвэртэй байдал, ээжүүдэд тулгамдаж буй асуудлууд, орчин Үндэслэл: Анхны хүүхэдтэй болох нь амьдралын томоохон үйл явдал гэж тооцогддог чухал үйл явдал юм. Үүнээс болоод анхлан төрөгч ээжүүдийн үүрэг, өдөр тутмын чухал хөдөлмөрт өөрчлөлт ордог. Эдгээр ээжүүдийн ихэнхийнх нь хөдөлмөрийн амьдралд бүтээмжит хөдөлмөр давамгайлдаг бөгөөд ихэнх цагаа эх хүний үүрэг хариуцлагынхаа дагуу хөдөлмөр хийхэд зарцуулдаг (Jane Horne, Susan Corr & Sarah Earle, 2005). Хөдөлмөрийн тухай ойлголт, эхчүүдийн хөдөлмөрийн өөрчлөлтийн үр нөлөөг судлахаас гадна эх хүний сэтгэлзүй, социологи, хөдөлмөрийн өвөрмөц байдлыг гадаадын хөдөлмөр засалч эрдэмтэд өргөн хүрээгээр судалсан байдаг (Briltz, 2019, Horne at al., 2005, Slootjes at al., 2016, Wagman, Hakansson, 2019). Монгол улсад анхлан төрөгч ээжүүдийн хөдөлмөр эрхлэлт болон чөлөөт цаг, амралт, төрсний дараа тухайн ээжид тулгамдаж буй асуудлыг судалсан судалгаа байдаггүй. Анхлан төрөгч ээжүүдэд тулгарч буй асуудалд хөдөлмөр засалчийн тусламж үйлчилгээ чухал үүрэгтэй юм. Хөдөлмөр засал бол хүний амьдралыг өөрт нь хэрэгцээтэй байдлаар өөрчилж амьдралдаа сэтгэл хангалуун амьдрахад нь тусалж дэмждэгээс гадна олон боломжуудыг нээж өгдөг мэргэжил юм. Иймээс анхлан төрөгч ээжүүдэд төрсний дараа тэдний амьдралын хэв маяг, өөрт зарцуулж буй чөлөөт цаг, амралт, сэтгэл санаа болон бие махбодид гарсан өөрчлөлт зэрэг амьдралд тулгамдаж буй асуудлуудыг судалснаар тэднийг амьдралын шинэ хэв маягт суралцаж эх хүний аз жаргалыг эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх хөдөлмөр засалчийн мэргэжлийн тусламж үйлчилгээг тодорхой болгох боломжтой. Үүнээс үндэслэн бид энэ судалгааг хийх шаардлагатай болсон юм. Зорилго: Анхлан төрөгч ээжүүдийн төрсний дараах амьдралд гарсан өөрчлөлтүүд, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг судлах зорилготой. Арга зүй: Чанарын судалгааны загвар ашиглан ярилцлагын аргаар 2020 онд анхлан төрсөн 9 ээжээс судалгаа авлаа. Энэхүү судалгаанд MOHO загварын OPHI үнэлгээг ашиглаж өдрийн дэглэм, хөдөлмөрийн үүрэг, орчин гэсэн сэдвүүдээр шинэ ээжүүдийн амьдралд гарсан өөрчлөлтийг судалсан. Хүний хөдөлмөрийн загвар (MOHO) нь хөдөлмөрт оролцож буй хувь хүний хүсэл эрмэлзэл, дадал зуршил, үүрэг, хэв маягийг харуулсан хөдөлмөр заслын загвар бөгөөд нярай хүүхэдтэй
эхчүүд болон гэр бүлүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр засалч нар ашиглаж болно (Kielhofner, 1998). “Facebook”-ийн “Анхлан төрөгч ээжүүдийн групп”- ээс сайн дураар оролцохыг зөвшөөрсөн 9 ээжийг сонгож Орчин, Хөдөлмөрийн үүрэг, Өдрийн дэглэм гэсэн 3 сэдвийн дагуу хувь чатаар ярилцаж мэдээлэл цуглуулав. Судалгааны материалд сэдэвчилсэн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргалаа. Үр дүн: Судалгаанд 16 настай ээж 1 буюу 11.1%, 26 настай 1 буюу 11.1% байсан ба 20-25 насны ээжүүд 77.8% байна. Судалгаанд хамрагдсан нийт эхчүүдийн хүүхдүүдийн хувьд 0-3 сартай 2 буюу 22.2%, 4-6 сартай 6 буюу 66.6%, 7-оос дээш сартай 1 буюу 11.1% байна. Гэрлэлтийн байдал нь батлуулсан 3 буюу 33.3%, батлуулаагүй 6 буюу 66.6% байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд хөдөлмөр эрхэлдэг 4 буюу 44.4%, оюутан 4 буюу 44.4%, хөдөлмөр эрхэлдэггүй 1 буюу 11.1% байна. OPHI үнэлгээг ашиглаж ээжүүдийн өдөр тутмын амьдралд гарсан өөрчлөлтийн талаар ярилцахад гэртээ хүүхдээ харангаа хоол хийх, гэр цэвэрлэх гэх мэт гэрийн ажил хийдэг. Оюутан ээжүүдийн ихэнх нь хичээлдээ явах бүтээмжит хөдөлмөрөө үргэлжлүүлсээр байна. Тэдний өдрийн дэглэм төрөхийн өмнөх үеийнхээс эрс өөрчлөгдөж чөлөөт цагийн хөдөлмөр алдагдсан хэдий ч хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх нь илүү их жаргалтай байдаг. Гэхдээ өдөр тутмын ажлын ачааллаа багасгаж чөлөөт цагийг хөдөлмөрөө сонирхолтой болгохыг хүсч байна. Үүнээс үзэхэд залуу эхчүүдийн хөдөлмөрийн тэнцвэртэй байдал алдагддаг болох нь харагдаж байна. Үүрэг хариуцлагын хувьд судалгаанд оролцогчид “Хүүхдэдээ сайн ээж, нөхөртөө сайн хань байх” гэсэн шинэ үүрэг бий болж түүнийгээ сайн хангаж байгаа гэж үзэж байв. Энэ нь монголын залуу эхчүүд өөрийн амьдралд гарсан шинэ дүрээ хариуцлагатайгаар хүлээж авч байгааг харуулж байна. Хэдийгээр анхлан төрөгч ч гэсэн тэдний хувьд ээж байх үүрэгтээ хурдан амжилттай суралцаж байна. Орчны талаар ярилцахад анхлан төрсөн ээжүүд амаржих газрын орчин болон тэндхийн ажилтнуудын харилцааны талаар эерэг сэтгэгдэлтэй байлаа. Залуу эхчүүдийн амьдрах орчин хүүхэдтэй болохоос өмнөх үеийнхээс эрс өөрчлөгдсөн ч гэр бүлийнхний дэмжлэгтэйгээр тухтай сайхан амьдрах боломжтой гэж үзэж байна. Гэхдээ завгүй, нойр багатай, бага зэрэг бухимдалтай байдаг талаар дурдаж байв. Тэдний зарим нь хадам аав, ээжтэй байх хүндрэлтэй байдаг, биеийн жингийн өөрчлөлт, өөртөө цаг гаргах зав муутай болсон, ажилгүй, цалингүй байх зэрэг сэтгэл зовоодог асуудлын талаар ярьж байлаа. Дүгнэлт: Анхлан төрсөн ээжүүдийн хөдөлмөрийн тэнцвэртэй байдал алдагддаг. Монголын залуу эхчүүд өөрийн амьдралд гарсан шинэ дүрээ хариуцлагатайгаар хүлээж авч ээж байх үүрэгтээ хурдан амжилттай суралцаж байна. Тэдний амьдрах орчин хүүхэдтэй болохоос өмнөх үеийнхээс эрс өөрчлөгдсөн ч гэр бүлийнхний дэмжлэгтэйгээр тухтай сайхан амьдрах боломжтой гэж үзэж байна. Гэхдээ тэдэнд сэтгэл зовоодог асуудал багагүй байлаа. Тус судалгааны үр дүнгээс үзэхэд бага
насны хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөрийн өөрчлөлтийн үр нөлөөг илүү олон хүн хамруулан, гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ОХИДЫН ЭРҮҮЛ АХУЙ СЭДЭВТ СУРГАЛТЫН ЧАНАРТ ҮНЭЛГЭЭ ӨГЧ ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН БАЙДЛЫГ СУДАЛСАН ДҮН Б. Одонтунгалаг1, Н. Мөнхзул1, Г. Цэрэнням1, Г.Цэнгэлмаа1, П.Саруул2, Э. Ариунцэцэг2 1Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Эх барихуй 4-р дамжааны оюутан 2Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэнд-Уламжлалт Анагаах Ухааны тэнхим gmail: [email protected] Утас: 86442122, 89420283 Үндэслэл: Сарын тэмдэг ирэх үеийн эрүүл ахуй гэдэг нь сарын тэмдэг ирэх үеэр эрүүл ахуйн дэглэмийг ягштал баримталж, ойр ойрхон ариун цэврийн хэрэглэлээ сольж, гараа угаах, усанд орох, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, сайн амарч унтаж, элдэв бухимдал, санаа зовохгүй байхыг хэлдэг. Сарын тэмдэг ирсэн үед хувийн ариун цэврийг сахих нь маш чухал. Учир нь цус бол нян үржих таатай орчин байдаг. Сарын тэмдгийн үед ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахиагүйгээс үүдэж нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, умайн дайврын үрэвсэл зэрэг өвчнүүд үүсэж болзошгүй бөгөөд эдгээр нь охидын эрүүл мэндэд олон сөрөг үр дагавруудыг авчирдаг4. Дархан–Уул аймгийн хэмжээнд нийт 4493 өсвөр үеийн хүүхэд байдаг ба нийт 26 Ерөнхий боловсролын Сургууль байдаг1. 2018 оны 07 сарын 31-нд БСШУЯ, ЭМЯамны хамтарсан тушаалаар Эрүүл мэндийн хичээлийг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулна гэж батласан. Ерөнхий боловсролын сургуулийн VII ангид Эрүүл мэндийн хичээл ордог бөгөөд тус хичээл ашиглагддаг сурах бичгийн V бүлэгт Бэлгийн бойжил болон нөхөн үржихүйн7 хичээлийн агуулга байдаг. Иймээс сарын тэмдгийн эрүүл ахуй ялангуяа халдвараас урьдчилан сэргийлэх асуудлыг зайлшгүй хөндөх шаардлагатай байна. Зорилго: Эрүүл мэндийн хичээлийн сургалтын чанарт үнэлгээ өгч, охидын дунд сарын тэмдэг ирэх үеийн эрүүл ахуй сахих талаарх мэдлэгийн түвшинг тодорхойлж, сургалт зохион байгуулан мэдлэгийг түвшинг нэмэгдүүлэх Судалгааны материал, арга зүй: Судалгааг Дархан–Уул Аймгийн Дархан сумын 25 сургуулиас “Од”, “1-р сургууль” сургуулийг сонгож авсан 8-р ангийн нийт 267 охидоос олон шатлалт түүврийн загвараар 86 охидыг төлөөлүүлэн Аналитик судалгааны Нэг агшингийн аргаар5 2020 оны 9 сарын 20-ноос 2020 оны 10 сарын 15 хүртэлх хугацаанд судалгааг авсан. Судалгааны материалыг цуглуулахдаа: Асуумж - тусгайлан боловсруулсан 29 асуумжаар /сарын тэмдэг ирэх үеийн бэлтгэл, сэтгэл зүй, ариун цэврийн хэрэглэлийн сонголт, хэрэглээ, эрүүл ахуй сахих мэдлэг/-ийн түвшинг илрүүлсэн. Мэдлэгийн түвшинг илрүүлэх сорил - 10 асуултай сорилыг боловсруулж сургалтын өмнө болон сургалтын дараа авч мэдлэгийн түвшинг тодорхойлсон. Сургалт зохион байгуулсан - 7 слайд бүхий Power point хичээл бэлтгэн Эрүүл ахуйн багшаар хянуулан судалгаанд хамрагдсан охидуудад сургалтаа явуулж мэдлэгийн ахиц дэвшлийг тодорхойлсон. Судалгааны үр дүн:Судалгаанд нийт 86 сурагч охидыг хамруулсан бөгөөд нийт 29 асуумжинд үнэлгээ хийлээ.ҮР ДҮН 1: Судалгаанд хамрагдсан 86 охидын дийлэнх хувьд нь буюу 71(83%)-д сарын тэмдэг ирсэн. Сарын тэмдэг ирсэн 71
охидын 30(42.3%) нь хуанли хөтөлдөг, хуанли хөтөлдөг 30 охидын 24(82%) сарын тэмдэг ирэх үед ариун цэврийн хэрэглэл авч явдаг байна. ҮР ДҮН 1: Сарын тэмдэг ирсэн 71 охидын 64(90.1%) нь цус нэвтрэх, хувцсанд толбо тогтох, эвгүй үнэр гарахаас айдаг гэсэн бол дийлэнх нь буюу 39(54.9%) сарын тэмдэг ирэхэд ариун цэврийн хэрэглэлгүйгээс болж цус нэвтрэх толбо тогтох эвгүй үнэр гарахаас санаа зовдог гэж хариулсан байна. ҮР ДҮН 3: Судалгаанд хамрагдсан охидын 81% нь ариун цэврийн хэрэглэлээ сонгохдоо шингээх чадварыг харж авдаг бол 12% нь реклам харж авдаг, 7% нь үнэ харж авдаг байна. Судалгаанд хамрагдсан охидын 47% нь ариун цэврийн хэрэглэлээ 2-3 цаг тутамд сольдог байна. ҮР ДҮН 5: Сарын тэмдэг ирдэг 71 охидын 45(63.4%) нь сарын тэмдэг ирсэн үедээ өдөр бүр шүршүүрт ордог ба охидын 33(46.5%) нь л бэлэг эрхтнээ урдаас нь хойш чиглэлтэй угаадаг байна. Ариун цэврийн хэрэглэлээ солисны дараа гараа угаадаг 45(65.3%) байна. Харин ариун цэвэр сахисанаар эрүүл мэндээ хамгаалах мэдлэгтэй нь 50(70.4%) байна. ҮР ДҮН 5: Судалгаанд хамрагдсан охидын 74(86%)-д сарын тэмдэг ирсэн охидын 63(88.7%)-д нь эрүүл мэндийн хичээл байна. Эрүүл мэндийн хичээлээр сарын тэмдэг ирэх үед ариун цэвэр сахих тухай хангалттай мэдээлэл авч чадсан нь нийт охидын 50(58.1%)-д харин сарын тэмдэг ирсэн охидын 43(60.6%) байна. Харин эрүүл мэндийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх хүсэлтийг ажиглахад нийт охидын 45(65.3%), сарын тэмдэг ирсэн охидын 56(78.9%) нэмэгдүүлэх хүсэлт байна. Сургалтын чанарыг сайжруулахад шаардлага охидод адилхан буюу 67,4%-67,6% хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна. ҮР ДҮН 6: Судалгаанд хамрагдсан 86 охидоос сургалт явуулахаас өмнө сорил аваад сургалт зохион байгуулсаны дараа сорил авч сургалтын үр дүнг харьцуулж үзэхэд сургалтын өмнөх үнэлгээний дундаж үнэлгээ 50,7±25,2 буюу F үнэлгээтэй байсан бол А үнэлгээтэй нь 5(5.8%), В үнэлгээтэй нь 12(14%) байсан бол сургалтын дараах дундаж үнэлгээ 82,1±15,9 буюу В үнэлгээ рүү орсон ба А үнэлгээтэй нь 29(33,7%), В үнэлгээтэй нь 29(33,7%) болсон. Сургалт явуулсанаар сургалтын чанарт ялгаа ажиглагдсан р=0,0001 ба сургалтын чанар (А, В үнэлгээ авсан охидын тоо) 47,6%-иар нэмэгдэж байна. ДҮГНЭЛТ:8-р ангийн охидод сарын тэмдэг дийлэнх хувьд нь ирсэн ч хуанли хөтлөхгүй байна. Сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэл солих хугацааг мэдэхгүй мөн ариун цэврийг сахих мэдлэг хангалтгүй байна.Эрүүл мэндийн хичээлээр сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар охид хангалттай мэдлэг, мэдээлэл авч чадахгүй байгаа нь ажиглагдсан ба охидын дунд сургалтын хэрэгцээ байна. Тиймээс өсвөр үеийн охидод зориулсан хичээлийн цагийг нэмэгдүүлж сургалтын чанарыг сайжруулах нь зүйтэй.Сургалт зохион байгуулсаны дараах сургалтын үр дүнг ажиглахад сургалтын хэрэгцээ их байна. Сургалт явуулсанаар охидын мэдлэгийн түвшин ахиж байгаа нь ажиглагдлаа
“ХӨДӨЛМӨР ЗАСАЛ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААРХИ ОЮУТАН БОЛОН ТӨГСӨГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА Б.Мөнхбаясгалан1 С.Оюун-Эрдэнэ1 М.Эрдэнэцэцэг2 С.Булганчимэг2 АШУҮИС-СС-ийн Хөдөлмөр заслын IV дамжаа 1 АШУҮИС-СС-ийн ББСТ-ийн багш2 G-майл: [email protected] Утас: 99418065 Түлхүүр үг: Сургалтын хөтөлбөр, сэтгэл ханамж, хөдөлмөр заслын оюутан, хөдөлмөр засалч Үндэслэл: Боловсролын хөтөлбөрт оюутан сэтгэл ханамжтай байх талаар их дээд сургуулиуд улам бүр анхаарч байна. (Campos et al., 2017; Gibson, 2010; Mastekaasa and Terum, 2004; Navarro et al., 2005). Оюутнуудын элсэлтийн тоо нь их дээд сургуулиудын эдийн засгийн чухал хөшүүрэг тул оюутнуудыг татах, сургуулиаас гарахаас зайлсхийх асуудлаар дээд боловсролын байгууллагуудын хооронд өрсөлдөөн нэмэгдэж байна (Høst et al., 2019). Оюутнуудын сэтгэл ханамж нь боловсролын хөтөлбөр, боловсролын байгууллагуудын нэр хүндэд чухал хувь нэмэр оруулдаг тул тэдний маркетинг, элсэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн оюутны сэтгэл ханамж нь боловсролын хөтөлбөрийн чанарын үзүүлэлт болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас оюутнуудын албан ёсны үнэлгээнд сэтгэл ханамжийг хэмжих нь олон улсын хэмжээнд их дээд сургуулиудын чанарын баталгааны чухал хэрэгсэл болсон юм (Mattah et al., 2018; Padr_o,2011). Норвегийн боловсролын чанарын баталгааны агентлаг (NOKUT) -ын стратегийн хүрээнд дээд боловсролын бакалаврын түвшний 60,000 оюутанд чиглэсэн үндэсний оюутны судалгааг жил бүр явуулдаг. 2018 оны судалгаагаар Норвегийн оюутнууд боловсролын хөтөлбөртөө ерөнхийдөө сэтгэл ханамж өндөр байдгийг харуулсан нь хөдөлмөр заслын оюутнуудын үр дүнтэй тохирч байлаа (Bakken et al., 2018). Монгол улсад АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхим 2014 оноос хөдөлмөр засалч мэргэжилтний хөтөлбөрийг хэрэгжүүлж 2020 оны байдлаар гурван төгсөлт гаргасан бөгөөд эрүүл мэндийн салбарт эдгээр шинэ мэргэжилтнүүд тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа боловч нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа ( Хөдөлмөр засалчдын Монголын холбоо тайлан). Их дээд сургуулиудын бүх багш нар оюутнуудаа амжилттай суралцан, хөгжиж, амжилтанд хүргэхийг хүсдэг. Оюутнуудын сурлагын амжилт нь тэдний сэтгэл ханамжтай шууд хамааралтай байдаг (Topala and Tomozii, 2014). Дэлхийн бусад улс орнуудад хөдөлмөр заслын оюутнууд болон төгсөгчдийн дунд сургалтын хөтөлбөртөө хэр сэтгэл ханамжтай байгааг нь судалсан судалгаа маш өргөн дэлгэр байдаг (Hodgetts et al., 2007). боловч манай улсад энэхүү сэдвээр хийгдсэн судалгаа одоогоор нэг ч байхгүй байгаа нь энэ судалгаа хийх үндэслэл болсон.
Судалгааны зорилго: Хөдөлмөр засалч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж буй оюутан болон төгсөгчид хөдөлмөр заслын сургалтын хөтөлбөрт хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлно. Материал, арга зүй: Тоон судалгааны загварыг ашиглаж агшингийн судалгаа хийсэн ба судалгаанд хөдөлмөр засалч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж буй 34 оюутан, тус хөтөлбөрөөр сурч төгссөн 19 хөдөлмөр засалч, нийт 53 хүн сайн дурын үндсэн дээр хамрагдсан. Судалгааг авахдаа сургалтын хөтөлбөрийн үнэлгээний батлагдсан загвар болох CIPP ашигласан [Stufflebeam, 1983] бөгөөд C- контекст, I- өгөгдөл, P- процесс ба P- бүтээгдэхүүн гэсэн дөрвөн элементийг багтаасан. Тус загварын дагуу C буюу сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал, I буюу сургалтын нөөц хэрэглэгдэхүүн орчин, P буюу сургалтын үйл явц, P буюу сургалтын үр дүн гэсэн 4 бүлгийн хүрээнд оюутнуудаас 51 асуулт, төгсөгчдөөс 58 асуултыг 1 (огт санал нийцэхгүй)-ээс 5 (бүрэн нийцнэ) хүртэл оноогоор хариулах асуумжийг google form-д оруулан цахим хаягаар илгээн мэдээлэл цуглуулж MSExcel 2016 программ ашиглан дүрслэх статистик боловсруулалт хийлээ. Үр дүн: Цахим сүлжээ ашиглан илгээсэн асуумжинд оюутан, төгсөгч нар 100 хувь хамрагдсан ба нийт оюутныг хүйсээр нь ангилан авч үзвэл 97,1% нь эмэгтэй, 2,9% нь эрэгтэй оюутан, насны бүлгээр нь хуваан авч үзвэл 18 хүртэлх насны 5,7%, 19- 20 насны 2,9%, 20-22 насны 34,3%, 22-оос дээш насны 28,6%, 18-20 насны 28,6% байх ба харин дамжаа тус бүрээр нь авч үзвэл 37.1% нь 4-р дамжааны оюутнууд, 24,3% нь 1-р дамжааны оюутнууд, 27,2% нь 2-р дамжааны оюутнууд, 11,4% нь 3-р дамжааны оюутнууд хамрагдсан байна. Харин нийт төгсөгчдийн 89,5% нь эмэгтэй, 10,5% нь эрэгтэй ба бүх төгсөгчид 20-25 настай байна мөн төгссөн оноор ангилан авч үзвэл 52,6% нь 2019 оны төгсөгчид, 26,3% нь 2018 оны төгсөгчид, 21,1% нь 2020 оны төгсөгчид судалгаанд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан нийт 54 хүний хариултыг үндсэн 4 бүлгээр задлан авч үзвэл сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 4,04±0,6 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 2,96±0,79 оноо, сургалтын үйл явц 4,07±0,59 оноо, сургалтын үр дүн 4,08±0,66 оноо байсан ба эндээс үзэхэд судалгаанд оролцогчид сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал, сургалтын үйл явц, сургалтын үр дүн гэсэн үзүүлэлтэнд сэтгэл ханамжтай байна. Харин сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин гэсэн үзүүлэлтэнд сэтгэл дундуур байгаа нь харагдаж байна. Тиймээс энэхүү бүлгийг задалж харвал нийт оролцогчдын 69,8% нь сургалтын орчин тохилог, 84,9% нь мэргэжлийн ном, сурах бичгийн хүрэлцээ хангалттай, 75,5% нь ур чадварын хичээлийн өрөө тасалгаа хүрэлцээ сайн гэсэн асуултуудад огт нийцэхгүй, нийцэхгүй, мэдэхгүй буюу 1,2,3 гэсэн хариулт өгсөн байгаа нь сургалтын орчин нөхцөл хангалтгүй байгааг харуулж байна. Оролцогчдыг оюутан болон төгсөгч гэж ангилж үзвэл бүх оюутны дундаж үзүүлэлт нь сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 4,26±0,5 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 2,91±0,8 оноо, сургалтын үйл явц 4,06±0,65 оноо, сургалтын
үр дүн 4,06±0,79 гэсэн онооны үзүүлэлттэй ба энэхүү үзүүлэлтийг дамжаа тус бүрээр ялгавал 1-р дамжаа сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 4,5±0,5 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 3,6±0,7 оноо, сургалтын үйл явц 4,05±0,4 оноо, сургалтын үр дүн 4,45±0,5 оноо, 2-р дамжаа сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 4,44±0,5 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 3,8±0,7 оноо, сургалтын үйл явц 4,42±0,4 оноо, сургалтын үр дүн 4,5±0,5 оноо, 3-р дамжаа сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 4,08±0,4 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 2,09±0,37 оноо, сургалтын үйл явц 3,5±0,68 оноо, сургалтын үр дүн 3,6±0,8 оноо, 4-р дамжаа сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 4,08±0,47 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 2,62±0,53 оноо, сургалтын үйл явц 3,72±0,57 оноо, сургалтын үр дүн 3,67±0,79 онооны үзүүлэлт авсан байна. Энэ үзүүлэлтээс харахад оюутнууд сургалтынхаа хөтөлбөрт ерөнхийдөө сэтгэл ханамжтай байгаа хэдий ч 3 болон 4-р дамжаааны оюутнууд сургалтын нөөц хэрэглэгдэхүүн орчинд сэтгэл ханамжгүй байгаа нь харагдаж байна. Харин төгсөгчдийн дундаж үзүүлэлт сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 3,64±0,7 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 3,04±0,76 оноо, сургалтын үйл явц 4,08±0,45 оноо, сургалтын үр дүн 4,1±0,34 оноо авсан ба энэхүү үзүүлэлтийг мөн төгссөн он оноор нь ялгавал 2018 оны төгсөлт сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 3,65±0,6 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 3,08±0,5 оноо, сургалтын үйл явц 4,18±0,25 оноо, сургалтын үр дүн 4,08±0,25 оноо, 2019 оны төгсөлт сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 3,53±0,85 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 2,96±0,94 оноо, сургалтын үйл явц 4,04±0,55 оноо, сургалтын үр дүн 4,18±0,39 оноо, 2018 оны төгсөлт сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 3,94±0,1 оноо, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 3,19±0,44 оноо, сургалтын үйл явц 4,07±0,33 оноо, сургалтын үр дүн 3,93±0,20 гэсэн онооны үзүүлэлтүүд гарсан. Энэ үзүүлэлтээс харахад төгсөгчид сургалтын хөтөлбөртөө ерөнхийдөө сэтгэл хангалуун байна. Дүгнэлт: Хөдөлмөр засалч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж буй оюутан болон төгсөгчид хөдөлмөр заслын сургалтын хөтөлбөрт хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлох судалгааны үр дүнд судалгаанд хамрагдсан нийт оролцогчид сургалтын хөтөлбөрийнхөө сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал (4,04±0,66), сургалтын үйл явц (4,07±0,59), сургалтын үр дүн (4,08±0,66) гэсэн үзүүлэлтэнд сэтгэл ханамжтай байна. Харин сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин гэсэн үзүүлэлтэнд сэтгэл дундуур (2,96±0,79) байгаа нь харагдаж байна. Тиймээс энэхүү бүлгийг задалж харвал нийт оролцогчдын 69,8% нь сургалтын орчин тохилог, 84,9% нь мэргэжлийн ном, сурах бичгийн хүрэлцээ хангалттай, 75,5% нь ур чадварын хичээлийн өрөө тасалгаа хүрэлцээ сайн гэсэн асуултуудад огт нийцэхгүй, нийцэхгүй, мэдэхгүй буюу 1,2,3 гэсэн хариулт өгсөн байгаа нь сургалтын орчин нөхцөл, хангалтгүй байгааг харуулж байна. Тиймээс энэхүү бүлгийг задалж харвал сургалтын орчин тохилог, мэргэжлийн ном, сурах бичгийн хүрэлцээ хангалттай, ур чадварын хичээлийн өрөө тасалгаа хүрэлцээ сайн гэсэн асуултанд оюутнуудын 69,93%, төгсөгчдийн 87,73% нь огт санал нийлэхгүй, санал нийлэхгүй, мэдэхгүй гэж хариулсан байна. Тиймээс сургуулийн орчин нөхцлийг
сайжруулж, мэргэжлийн ном сурах бичгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Цаашлаад оюутан болон төгсөгчдийн хоорондын ялгаатай байдал, жил ирэх тусам өөрчлөлт гарч байгаа эсэхийг харахын тулд инференциал статистик боловсруулалт хийж мөн ийм үр дүн гарсан шалтгааныг нарийвчлан судалж илрүүлэхийн тулд чанарын судалгаа хийх шаардлагатай байна.
МЭС ЗАСЛЫН ШАРХТАЙ ЭМЧЛҮҮЛЭГЧ ГЭРТЭЭ ГАРАХ ҮЕД ГЭРИЙН СУВИЛГААНЫ ХЭРЭГЦЭЭГ СУДЛАХ НЬ Э.Ариунтуяа1, М.Долгоржав2,Д.Солонго3 Ж.Сэргэлэнцэцэг4 1,2,3,4Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн Сургууль [email protected] Утас: 80900492 Үндэслэл: Сувилахуйн тусламж өндөр хөгжсөн орнуудад эмнэлэгт мэс засал хийлгэсэн өвчтөн гэрийн нөхцөлд өөрөө өөрийгөө, харин түүний асран халамжлагч нь өвчтэй хүнээ асрах талаарх мэдлэг, чадвартай болсон гэж дүгнэсэн үед нь гэрт гаргах шийдвэр гаргадаг байна. Финляндын судлаач Eija, Marja-Leena нар эмнэлгээс гэртээ гарч буй үйлчлүүлэгчид эмнэлгийн болон гэрийн сувилгааны баг хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөлдөг болохыг онцлон тэмдэглэсэн байна. Манай орны хувьд мэс засал хийлгэсэн, гэртээ гарч буй өвчтөний эрэлт хэрэгцээнд үндэслэн зөвөлгөө өгдөг байдал, тэднийг гэрийн нөхцөлд үргэлжлүүлэн асарч сувилах гэрийн асаргааны баг болон эмчлүүлэгчийг өөрийгөө асрах чадварт хийгдсэн судалгаа хомс тул бид энэхүү сэдвийг сонголоо. Зорилго: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн мэс заслын шархтай эмчлүүлэгч гэртээ гарах үед гэрийн сувилгааны хэрэгцээг тодорхойлох Судалгааны материал арга зүй: Судалгаанд хамрагдах мэс заслын өвчтөний гэртээ гарах үед эрүүл мэндийн байдал, шархны өөрийн арчилгааны талаарх мэдлэг, эмнэлэгт хэвтэх болон эмнэлгээс гарах үеийн мэдээлэл, шархны арчилгааны талаарх өвчтөний бодол, шархны өвдөлттэй холбоотой мэдээлэл, санаа зовнилийн байдлыг нэг агшингийн, дескриптив судалгааны загвараар хийв. Судалгаанд ШУГТЭ-д хэвтэн эмчлүүлж, мэс засал хийлгэсэн 20 өвчтөнг хамрууллаа. Судалгаанд хамрагдсан мэс засал хийлгэсэн өвчтөнөөс авсан асуулга судалгааны мэдээллийг SPSS 21 'программыг ашигласан ба хүчин зүйлийн ялгааг Хи квадрат, Т-test-ын шалгуураар шалгаж тооцоолон судалгааны үр дүнд тусгав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 20 эмчлүүлэгчийн 47% нь эрэгтэй, 53% нь эмэгтэй байв. Боловсролын байдлыг үнэлэхэд бүрэн дунд боловсролтой 57.1%, дипломын 9.5%, бакалавр 28.6%, магистрын боловсролтой үйлчлүүлэгч 4.8%-ийг тус тус эзэлж байна. Судалгаанд хэвлийн хөндийн мэс засал, зүрхний мэс засал, бусад (чих хамар хоолойн) мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчид хамрагдсан ба мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчдийн дундаж зовиурыг авч үзэхэд 4.19 байсан ба үүнээс эрэгтэйчүүд илүү зовиуртай, 0.41-ээр илүү байв. Эмнэлгээс гарах үеийн илэрч болзошгүй санаа зовнилыг үнэлэхэд: Гэрийн нөхцөлд шарх бохирдохоос хэрхэн сэргийлэх талаарх мэдлэггүй гэж 6.42%, гэрт байх үед бие махбодид өөрчлөлт/асуудал илэрвэл яаж эмч, сувилагчтай холбогдож зөвөлгөө авахаа мэдэхгүй учир санаа зовж байна гэж 6.23%, шарх хүндэрвэл яах ёстойгоо мэдэхгүй гэж 6.00%, гэртээ байх үед шарх өвдөнө гэдэгт 5.99% хамгийн их санаа зовж байна гэж хариулсан байна. Тамхи татах нь шарх эдгэрэлтэнд муугаар нөлөөлнө гэж 3,19% нь, 3.33% нь гэртээ хэтэрхий олон хүнтэй хамт амьдардагтаа санаа зовнидог гэжээ. Мэс заслын төрлөөр авч үзвэл зүрх судасны хагалгаанд орсон эмчлүүлэгч хамгийн их санаа зовнилтой байв.
Дүгнэлт: Мэс заслын шархтай эмнэлгээс гарч буй эмчлүүлэгч нь өөрийн асаргааны талаар тодорхой мэдлэггүйгээс сэтгэл зовнидог, үүнээс зүрхний хагалгаанд орсон эмчлүүлэгч илүү их санаа зовнилтой байна.Тиймээс гэрийн нөхцөлд үргэлжлүүлэн асрах сувилах хэрэгцээ шаардлагатай байна. Түлхүүр үг: Мэс заслын шарх, Гэрийн сувилахуй
НУГАСНЫ ГЭМТЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН БЭЛГИЙН АМЬДРАЛ Г. Золзаяа1, М. Эрдэнэцэцэг2 АШУҮИС-СС-ийн Хөдөлмөр заслын IV дамжаа1 АШУҮИС-СС- ийн ББСТ-ийн багш2 G-Майл [email protected] Утас: 80364624 Үндэслэл: Нуруу нугасны гэмтэл нь хөдөлгөөний болон мэдрэхүйн үйл ажиллагааг алдагдуулж , түүний дотор бэлгийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлж хүний амьдралыг эрс өөрчилдөг үйл явдал юм (Marika, Hough, 2012). Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээнд бэлгийн үйл ажиллагааны асуудлыг тэр бүр анхааралгүй орхигдуулснаас болж бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хөндийрөхөд хүргэж , тухайн хүнийг сэтгэлээр унах, сэтгэл гутралд хүргэх гэх мэт нийгэм сэтгэлзүйн хувьд эрсдэлд оруулдаг (Anderson at al, 2007). Хөдөлмөр заслын шинжлэх ухаанд бэлгийн үйл ажиллагааг өдөр тутмын амьдралын утга учиртай, үнэ цэнэтэй, үйл ажиллагаа гэж үздэг (OTPF, 2014) бөгөөд нугасны гэмтлийн сэргээн засах тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгосон (MacRae, 2013) байдаг. Хэдийгээр олон үйлчлүүлэгчдэд бэлгийн харилцааны асуудал нь тэдний хөдөлмөрийн гүйцэтгэлд тулгардаг томоохон саад бэрхшээл гэж үздэг боловч боловсрол, туршлага, тав тухгүй байдлаасаа болж бэлгийн харилцааны асуудлын талаар дөнгөж дурдаад өнгөрдөг, эсвэл асуудлыг огт тоохгүй өнгөрөөдөг билээ. Монголд нугасны гэмтэлтэй хүмүүсийн бэлгийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл тэр бүр байдаггүй учир энэ асуудлыг бид хөдөлмөр засалчийн зүгээс судлах шаардлагатай болсон. Зорилго: Бид энэ судалгаагаар нугасны гэмтэлтэй хүмүүс бэлгийн амьдралынхаа талаар хэрхэн үздэг болон хэрхэн зохицуулдаг талаар судлах зорилго тавьсан. Арга зүй: Бэлгийн амьдралын талаар өөрийн үнэлгээний батлагдсан асуумжийг (Snell, Fisher, Waiters, 1993) ашиглан, тоон загварын судалгаа хийлээ. Энэхүү үнэлгээ нь 20 минутаас багагүй хугацаанд бөглөж болохуйц бэлгийн харьцаа, бэлгийн харьцаан орох , бэлгийн харьцаагаа хянах, бэлгийн ухамсар, бэлгийн сэдэл, бэлгийн сэтгэлийн түгшүүр, бэлгийн эрч хүч, бэлгийн сэтгэлийн хямрал, бэлгийн харилцааны гадаад хяналт, бэлгийн харьцаанд хяналт тавих, бэлгийн харьцааны айдас, бэлгийн сэтгэл ханамж гэсэн 12 бүлэг бүхий 60 асуултнаас бүрдэх бөгөөд бүлэг тус бүр 5 асуултнаас бүрдэнэ. Хариултыг өөрийнх нь шинж чанараас хамааран 0, 1, 2, 3, 4 оноогоор үнэлсэн. Энэхүү судалгаанд нугасны гэмтэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой, 20-оос дээш насны, 11 хүн сайн дурын үндсэн дээр оролцсон. Асуумжийг цахим хэлбэрээр бөглүүлж MSExcel программ ашиглан статистик боловсруулалт хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчийн 60% нь эмэгтэй, 40% эрэгтэй байна. Үүнээс 25- 35 насныхан илүүц оролцож , 35-40 насныхан идэвхи сул байгаа нь харагдаж байна. Судалгаанд оролцогчдын гэмтлийн түвшинг авч үзвэл нуруу нугасны 70% тасралттай, хүзүүний дөрөв, тав, зургаа, долдугаар нугаламын хооронд, цээжний
долоо, найм, арванхоёрдугаар нугалам, бүсэлхийн дөрөвдүгээр нугаламын хооронд гэмтлийн түвшинтэй байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн хариултыг асуумжийн бүлэг тус бүрээр ангилан харвал бэлгийн харьцааны хувьд (2,25±0,46) тэдний шинж чанар дунд зэрэг байгааг харуулж байна, бэлгийн харьцаанд орох нь тэдний хувьд тийм ч чухал асуудал биш (1,84±0,74) харин бэлгийн харьцаагаа хянах (2,16±0,70), бэлгийн ухамсар (2,25±0,65), бэлгийн сэдэл (2,53±0,5) зэрэг нь тэдэнд маш их хэрэгтэй зүйл. Бэлгийн сэтгэлийн түгшүүр (1,64±0,47), бэлгийн сэтгэлийн хямрал (1,82±0,51), бэлгийн эрч хүч (1,98±0,72) зэрэг зарим талаар тэдний шинж чанар мөн, бэлгийн харилцааны гадаад хяналт (1,56±0,72) болон бэлгийн харьцаандаа хяналт тавих (1,53±0,67) нь тэдний бага зэрэгийн шинж чанар, бэлгийн харьцааны айдас (1,91±0,78), бэлгийн сэтгэл ханамж (1,87±0,45) нь зарим талаар тэдний шинж чанар болж өгнө. Дүгнэлт: Нугасны гэмтлийн дараа тэдний амьдрал, өдөр тутмын үйл ажиллагаа, орчин нөхцөл, харилцаа, бэлгийн амьдралын хувьд томоохон өөрчлөлт гардаг. Бусад хөдөлмөрийн үйл ажиллагаа зохицуулах шинэ арга техникт тэд суралцаж болно харин бэлгийн амьдралын хувьд мэдээ мэдээлэл, зөвлөгөө болон бусад тусламж, үйлчилгээ авах нь тэдний хувьд маш том асуудал болж өгдөг. Судалгаанд оролцсон хүмүүсийн хариултыг асуумжийн бүлэг тус бүрээр ангилан харвал бэлгийн харьцааны хувьд (2,25±0,46) тэдний шинж чанар дунд зэрэг байгааг харуулж байна харин бэлгийн харьцаагаа хянах (2,16±0,70), бэлгийн ухамсар (2,25±0,65), бэлгийн сэдэл (2,53±0,5) зэрэг нь тэдэнд маш их хэрэгтэй байна. Бэлгийн сэтгэлийн түгшүүр (1,64±0,47), бэлгийн сэтгэлийн хямрал (1,82±0,51), бэлгийн харьцааны айдас (1,91±0,78) зэрэг нь зарим талаар тэдний шинж чанар мөн. Тиймээс энэ сэдвийг орхигдуулж, үл тоомсорлож болохгүй. Судалгааны үр дүнгээс үзвэл нугасны гэмтэлтэй хүмүүсийн хувьд бэлгийн амьдралын сэтгэл ханамж дундуур, оролцоо сул болон гэмтэлтэй хүмүүсийн хувьд хаагдмал сэдэв болж үүнээс болоод тэд сэтгэл санааны хямралд орох, сэтгэлээр унах, гэр бүлээсээ санаа зовох асуудлуудтай тулгарч байдаг. Тиймээс бид нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийн бэлгийн харьцааны талаархи ойлголтод онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Түлхүүр үг: Нугасны гэмтэл, Бэлгийн үйл ажиллагаа
ХИЧЭЭЛИЙН ЯВЦ ДАХЬ ОЮУТНЫ АНХААРЛЫГ САРНИУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ СУДЛАХ НЬ Бямбасүрэн.Х1, Ховорцэцэг.Э1,Энхдэлгэр.Д1 1ГУДС-ийн Сувилахуйн сургууль Монгол улс [email protected], Утас: 9977-8161 Түлхүүр үг: Орчин, дуу чимээ, ая тух Онолын үндэслэл: Ф.Найтингелийн “Байгаль орчны онол” Хүний үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчиндоо шуугиан үүсгэхэд төрөл бүрийн техникийн төхөөрөмж, хэрэгсэлүүд ордог байна. Дуу шуугиан нь давтамж, эрчим, цуурайнаас хамаарч хүний эрүүл мэндэд ашигтай (тайвшруулах, эмчилгээний) ба хортой (ядаргаа, даралт ихэсгэх, бухимдал үүсгэх, сонсголын эрхтнийг гэмтээх, механик гэмтэл учруулах) нөлөө үзүүлдэг ажээ. Оюутан сурагчдын суралцах үйл явцад тэдний анхаарлыг сарниулахад нөлөөлөх хүчин зүйлийг судлан, сөрөг үйлдэлийг арилгах, оюутны идэвхи санаачилга, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Зорилго: Хичээлийн явцад оюутны анхаарлыг сарниулахад нөлөөлөх зарим хүчин зүйлийг үнэлэхэд оршино. Арга аргачлал: Судалгааны зорилго, зорилтын хүрээнд мэдээ, мэдээллийг цуглуулахдаа ГУИС-ийн сувилахуйн сургуулийн II-III дамжааны 60 оюутнуудаас суралцах орчин, анги танхимын ая тухтай байдал, хичээлийн явцад оюутны анхаарлыг сарниулах хүчин зүйл нөлөөлдөг эсэхийг асуулгын аргаар авч судалгаа хийв. Үр дүн:Судалгаанд II-III дамжааны 60 оюутан хамрагдсанаас 20-25 насны 62%, 25- 30 насны 22%, 30-аас дээш насных 16% эзлэсэн байна. Судалгаанд хамрагдсан оюутнуудаас нэг агшингийн аргаар асуумжийн судалгааг авч гүйцэтгэлээ. Хичээлийн анги танхимийн хүрэлцээ, орчны эрүүл ахуй, ая тухтай байдлыг үнэлэхэд дүүрэн хангалттай 63%, хангалттай 37% үнэлсэн. Хичээлийн явцад оюутны анхаарлыг сарниулахад нөлөөлөх хүчин зүйлд 6 тодорхой хүчин зүйлийг нэрлэсэн нь 34.9% -ийг эзлэж байна. Үүнд: Хичээл дээр зэрэгцэж чанга ярих 4/6.7%, хичээлээс хоцорч ирэх 5/8.3%, утасны дууг унтраахгүй байх 8/13.3%, өөр хооронд ярих 2/3.3%, хаалга гэнэт онгойлох 2/3.3% хичээлийн бэлтгэл хангахгүй ирдэгээс бусдаас асуух, шалгаах зэргээр саад учруулах 5/8.3% - ийг эзлэсэн байна. Дүгнэлт:Оюутны асуумж судалгааны үр дүнд хувь хүний соёл, иргэний үүрэг, оюутны хичээлийн явцад баримтлах журмыг үл ойшоож үзэх нь хичээлийн явцад суралцагсадын анхаарлыг сарниулахад нөлөөлөх хүчин зүйл болох магадлалтайг харуулж байна.
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ СҮРЬЕЭТЭЙ ӨВЧТНИЙ ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ Т.Батцэцэг1 Аззаяа1 Н.Бадамцэцэг1 Э.Баярмаа1 Т.Буянжаргал1 А.Даариймаа1 М.Энүүш1 1. АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль СБ 4-2 2. АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль НЭМС тэнхим Я.Энхжаргал АУ-ны доктор,Дэд профессор) E-mail:[email protected] Утас:88847181 Түлхүүр үг: Чихрийн шижинтэй сүрьеэтэй өвчтөний тархалт, сүрьеэгийн тархалт,чихрийн шижин 1 2-р хэв шинж, сүрьеэгийн эмнэлзүйн шинж чанар чихрийн шижинд нөлөөлөх нь Үндэслэл: Эпидемиологийн судалгаагаар чихрийн шижин өвчтэй хүмүүс сүрьеэгийн өвчнөөр өвчлөх эрсдэл нь 3 дахин өндөр байна. Чихрийн шижингийн 2- р хэлбэрийн сүрьеэ өвчний үед эмнэлзүйн үйлчлэл болон эмчилгээний хэд хэдэн хариу урвал илэрдэг байна. Чихрийн шижинтэй өвчтөнд цэрэнд нянгийн тоо ихэсч эмийн олон төрлийн эсэргүүцэл олон илэрдэг. Мексикийн Техалабили мужид 2006-2014 оны судалгаагаар чихрийн шижингийн 2-р хэлбэрийн үед сүрьеэ өвчөнөөр өвчилсөн хүмүүсийн тоо (2,8)-иар нэмэгдсэн нь судалгагаар тогтоогджээ. Зорилго: Чихрийн шижинтэй сүрьеэтэй хүмүүсийн тархалтыг тодорхойлох, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлахад оршино. Матерал, арга зүй: Судалгааг нэг агшингийн, дескриптив судалгааны загвараар хийв. Судалгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн тасгийн 2018 оны 1800 өвчтөнөөс чихрийн шижин сүрьеэтэй шалгуурт нийцсэн 46 өвчтөний түүхийг чанарын судалгааны баримтийн аргаар шалгаж тооцоолон судалгааны үр дүнд тусгав. Үр дүн: Судалгаанд оролцогсодын нас, хүйс, харьяалал, боловсрол, мэргэжил, сүрьеэ оношлогдсон он, чихрийн шижингийн удам, хэлбэр,эрсдэлтт хүчин зүйл, эмчилгээ, амин үзүүлэлт, бие махбодийн үзүүлэлт, хийгдсэн шинжилгээний өөрчлөлт, чихрийн шижингийн хүндрэл зэргээр үнэлсэн байна. Үүнд: Архи тамхи хэрэглэдэг эсэх тийм, үгүй, хаясан Тамхи хэрэглэдэг эсэх тийм, үгүй,хаясан Хоолны дэглэм барьдаг эсэх тийм, үгүй, хааяа Инсулин хэрэглэдэг, хэрэглэдэггүй Артерийн даралт бууруулах эм уудаг, уудаггүй, Өөх тос буулгах эм уудаг, уудаггүй төрлөөс хамааран ялгаатай үнэлэгдсэн байна. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 75%, эмэгтэй 25%, харьяалалаар нь үзвэл хот 88%, хөдөө 12% байхад, боловсролоор нь авч үзэхэд 35% дээд боловсролтой,12% тусгай дунд боловсролтой,50% дунд боловсролтой,3% бага боловсролтой хүмүүс эзэлж байна.
Дүгнэлт: Чихрийн шижинтэй сүрьеэтэй хүмүүсийн тархалтыг тодорхойлоход нас, хүйс харьяалал, боловсрол, чихрийн шижингийн удам, эрсдэлт хүчин зүйлс, эмчилгээ амин үзүүлэлтүүд, биеийн жингийн индекс үр дүнд нөлөөлнө гэж үзсэн учир шийдвэрлэж болох асуудал хэмээн тодорхойлсон байна.
ӨСВӨР НАСНЫ СУРАГЧДЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА Ц.Отгонцэцэг1 ,Л.Дондоосүрэн2 1.2 ОУУБИС- Сувилахуйн тэнхим 1 +976 95508164 Түлхүүр үг: Өсвөр нас, нөхөн үржихүйн эрүүл мэнд Судалгааны үндэслэл: Монгол улсын нийт хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй өсвөр үе, залуучуудийн сэтгэцийн, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл, мэдлэг, чадвар, хангалтгүй, бэлгийн замын халдвар их байгааг тогтоожээ. Хүүхдэд өсвөр насанд нь бэлгийн боловсролын талаар хангалттай мэдлэг олгохгүй байх нь хожим насанд хүрсэн хойно нь мөн гэр бүл, хосын харилцаанд ч ноцтойгоор сөргөөр нөлөөлөх үр дагавар бий болдог гэж үзэх нь дэлхий нийтэд түгээмэл тархсан хандлага юм. Дэлхийн зарим нэг улс орны туршилгаас үзэхэд хүүхдийн хөгжлийн үе шатанд нь тохирсон, насны ангиллаар нь уялдаа холбоотой системтэйгээр цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуульд нь эрүүл мэндийн боловсролыг олгодог байна. Монгол улсын хэмжжэнд ЕБС -ийн сурагчдаас авсан судалгаагаар залуучуудын 60.4 хувь нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэдэдгүй, 36.8 хувь нь эрүүл мэндийн багш, 47.1 хувь нь олон нийтийн телевиз, 43.8 хувь нь найз, нөхдөөсөө БЗДХ, ХДХВ/ДОХ болон бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдэгийг авсан гэж хариулсан. Судалгааны зорилго: Өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн болон бэлгийн боловсролын талаарх мэдлэг хангалттай эсэхийг үнэлэх Судалгааны арга зүй: Урьдчилан боловсруулсан асуумжийн аргаар Google drive програм ашиглан авсан. Судалгааны үр дүн: Ерөнхий үр дүн : Судалгаанд нийт 134 хүүхэд хамрагдаснаас 28,4% нь эрэгтэй, 71,6% нь эмэгтэй байсан. Зорилт 1 хүрээнд авсан 15-18 насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн боловсролын талаарх мэдлэгийг үнэлэхэд 87% нь зөв хариултыг сонгосон нь өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол нь хангалттай Буюу сайн гэж гарсан юм. Зорилт 2 хүрээнд авсан 15-18 насны хүүхдүүдийн гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэгийг үнэлэхэд 91,8 хувь нь гэр бүл төлөвлөлтын тараарх мэдлэг асуух асуумжинд зөв хариулсан бол 75% нь энэ сэдвийн хүрээнд гэр бүл болон ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж чаддаггүй гэсэн нь энэ сэдвийн хүрээнд зөвхөн сургуулийн Эрүүл мэндийн хичээлийн хүрээнд энэ талаарх мэдлэг мэдээллийг авдаг нь харагдаж байна. Ном зүй: . Эрүүл мэндийн үзүүлэлт 2017 ЭМЯ , НЭМҮТ , ДЭМБ World Health Organization World health report 2015 Reducing risks , promoting healthy life . Geneva , Switerland : WHO 2002
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ӨМӨНГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТАЛААР СУРГАЛТЫН ӨМНӨХ БОЛОН ДАРААХ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛСЭН СУДАЛГАА Б.Намжилмаа1, Д.Бямбажаргал1 , Ц.Оюун-Эрдэнэ1 ,Б.Азжаргал2 1 АШУҮИС-н СС-ийн ЭББ 4-3 ангийн оюутан 2Эх барихын тэнхмийн багш Түлхүүр үг: Өмөнгөөс сэргийлэх, өмөнгийн талаарх мэдлэг, эрт илрүүлэг Үндэслэл: Умайн хүзүүний өмөн нь монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёрдугаарт ордог бөгөөд 2000-2008 онуудад УХӨ-ийн тохиолдол 100000 эмэгтэйд 6.6-аас 15.5 болж, нас баралт 3.02 –аас 4.0 болж ихэсчээ . Манай оронд 2012 оны 4 сараас эхлэн анх удаа 30-60 насны эмэгтэйчүүдэд УХӨ-г ПАП-ын шинжилгээгээр эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Иймээс 30-60 насны эмэгтэйчүүдийг УХӨ-н эрт илрүүлэгт хамруулж, УХӨ-с урьдчилан сэргийлэх нь чухал. Зорилго: Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг, хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл өгөх Судалгааны арга зүй: Бид судалгаагаа нэг агшингийн судалгааны аргаар явуулж, Нийслэлийн Хүрээ амаржих газрын ЖЭЭТ-н тасагт хэвтэж буй 50 хүнийг хамрууллаа. Үр дүн:“Умайн хүзүүний эсийн шинжилгээний талаарх мэдлэг бүхий 354 (52.8%) эмэгтэйчүүдийн дундах УХӨ эрт илрүүлэг, эсийн шинжилгээний талаарх мэдлэгийг судлан үзэхэд 67%-аас дээш хувь нь эсийн шинжилгээ хэзээ анх өгөх, түүнчлэн эсийн шинжилгээ өгөх давтамж талаар мэддэггүй нь судалгаагаар харагдав”. /Монголын анагаах ухаан, 2013, 1(163) Мөн бидний хийсэн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд УХӨ-н эрт илрүүлэгийн талаар, хэзээ ямар давтамжтай шинжилгээнд хамрагдах талаар мэдлэг хангалтгүй байгаа нь цаашид энэ талаар мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх шаардлагатайг харуулж байна. Дүгнэлт: Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн талаар мэдээлэл өгөхөөс өмнө сургалтанд хамрагдсан хүмүүсийн мэдлэгийн түвшин хангалтгүй / 44%/ байсан.Сургалтанд хамрагдсан хүмүүс маш идэвхитэй оролцож, асуухыг хүссэн зүйлсээ асууж байлаа.Мэдээлэл өгсний дараа мэдлэгийн түвшин 94% болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Номзүй: 1. Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж 2. Mongolmed.mn-Умайн хүзүүний өмөнгийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт болон эрт ирүүлэлтийн талаарх эмэгтэйчүүдийн мэдлэг, хандлага,
дадлыг судалсан нь , Ц.Уранчимэг1, Т.Ганчимэг2, Э. Баясгалан3, Я.Буянжаргал4, Д.Авирмэд1,5 ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ АРГЫН ТАЛААРХ ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ Б.Отгон-Эрдэнэ¹ Л.Жаргалмаа¹ Н.Саруул-Эрдэнэ¹ Х.Урангоо¹ Я.Энхжаргал2 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Сувилахуйн сургууль Eмэйл хаяг: [email protected] Судалгааны үндэслэл:Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь 10-19 насыг өсвөр үе, 14-24 насыг залуу үе, 10-24 насыг залуу хүмүүс гэж тодорхойлдог.¹ Өсвөр үеийн охидын бэлгийн амьдрал дунджаар 14-15 наснаас эхэлдэг байна.² Эрт бэлгийн харьцаанд орсон хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сөрөг мэдрэмж тээдэг3. Коллежийн охидын 88% нь ХДХВ-ийн талаар, 30.4% нь бусад бэлгийн замын халдварт өвчний талаар мэддэг байсан ба тэдний 50% нь жирэмслэхээс хамгаалах аргуудын талаар мэддэг, үүнээс 32 % нь бэлгэвчийг хамгийн сайн мэддэг байв4. Хөгжиж буй орнуудад жил бүр 15-19 насны 12 сая охид, 15-аас доош насны 777 мянган охид төрдөг5.Өсвөр насны эхчүүдийг(10-19) 20-24 насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эклампси, цус багадалт, цусны даралт ихсэх нь дометрит, халдвар авах эрсдэл өндөртэй бөгөөд нярай бага жинтэй төрөх, дутуу төрөх, төрөлхийн гажиг, төрсний дараах хүндрэл үүсэх нь өндөр байдаг. Төрөх дундаж хугацаа жирэмсний 38ндолоо хоног байдаг2,5. Монгол улсад одоогийн байдлаар нийт хүн амын 246400 нь өсвөр насны охид байна. 2019 оны байдлаар өсвөр насны 1000 охин дутмын 319 нь төрсөн байна . 2016 оны байдлаар үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдсэнээс 4228 нь 15-24 насныхан байжээ. 2017 онд үр хөндөлтийн тоо 17530 бол 2019 оны байдлаар 15485 үр хөндөлт хийгджээ6. Өсвөр насны охидын бэлгийн амьдрал эртэхэлж байгаа ч жирэмслэлтээс сэргийлэх аргын талаарх мэдлэг дутмаг байгаагаас БЗДХ-ын тохиолдол их, хүсээгүй жирэмслэлт, эрт төрөлтийн түвшин өндөр байгаа нь уг судалгааны үндэслэл болно. Зорилго:Жирэмслэлтээс сэргийлэх аргын талаарх өсвөр үеийнхний мэдлэгийг үнэлэх зорилготой хийгдэж буй судалгаа. Судалгааны арга: Тоон судалгааны асуумжийн аргаар 17-20 насны оюутнуудаас санамсаргүй түүврийн аргаар судалгааг авна. Жирэмснээс сэргийлэх аргын талаарх өвсөр үеийнхэний мэдлэгийг асуумжийн 1-17 дугаар асуултаар үнэлнэ. Судалгаанд оролцогчдод судалгааны зорилго, зорилтыг танилцуулж, зөвшөөрөл
авч, зөвшөөрсөн тохиолдолд судалгаанд хамруулна. Судалгаанаас гарсан үр дүнгийн статистик боловсруулалтыг“Google form”-р хийж гүйцэтгэнэ. Мэдээ материал цуглуулах арга: Ихэвчлэн ашигладаг Facebook, G-mail флатформуудаар дамжуулан Google form- ыг ашиглан 100 хүнээс судалгааг авна. Судалгааны үр дүн: Судалгаанд 17-20 насныхан хамрагдсан ба 20 настангууд 49.5 хувийг, 17 насныхан 11.6 хувь, 18 настангууд 21.7 хувь, 19 насныхан 17.2 хувийг эзлэж байна.Нийт судалгаанд хамрагдсан хүний 83 хувь нь эмэгтэй 17 хувь нь эрэгтэй байна. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 48 хувь нь ЕБС-д суралцаж байх хугацаандаа гэр бүл төлөвлөлт жирэмслэлтээс сэргийлэх аргын талаарх ойлголттой болж төгссөн бол 19 хувь нь огт мэдээлэл авж чадаагүй, 33 хувь нь бага зэрэг мэдээлэлтэй болсон гэж үнэлсэн байна. Судалгаанд хамрагсадын 42 хувь нь найз залуу, нөхөртэй бол 58 хувь нь ганц бие байна.Судалгаанд хамрагсадын 40.4 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх аргаас 1-2 мэддэг бол 44.4 хувь нь 3-5ийг, 15.2 хувь нь 5 болон түүнээс дээш аргыг мэднэ хэмээн хариулсан. Судалгаанд хамрагсадын 28 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга, бэлгийн зан үйлийн талаар нэмэлт мэдээлэл эрэлхийлдэг бол 43 хувь нь шаардлага гарвал эрэлхийлдэг 29 хувь нь огт үгүй гэж хариулсан байна. Жирэмслэлтээс сэргийлэх аргын талаар хаанаас мэдээлэл авдаг вэ гэсэн асуултанд 38 хувь нь гэр бүл, найз нөхөдөөсөө гэж хариулсан бол 36 хувь нь эрүүл мэнд болон бусад хичээлээс, 22 хувь нь бусад мэдээллийн эх үүсвэрээс олж авдаг хэмээн хариулсан байна. Нийт судалгаанд хамрагсадын 49.4 нь ихэвчлэн хэрэглэдэг жирэмслэлтээс сэргийлэх арга Бэлгэвч гэж хариулсан бол 17.6 хувь нь хуанли, 12.9 хувь нь спираль гэж хариулсан. 34 хувь нь эрт бэлгийн харьцаанд орох нь өндөр эрсдэлтэй зан үйл гэж хариулсан бол 3 хувь нь ямар ч тохиолдолд эрсдэл дагуулахгүй, 63 хувь нь эрсдлээс сэргийлж чадвал энэ нь байх зүйл хэмээн үзэж байна. Жирэмслэлтээс сэргийлэх арга нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал хэмээн 8 хувь нь үзсэн бол 59 хувь нь үүнтэй санал нийлэхгүй байна, 33 хувь нь энэ талаар сайн мэдэхгүй байна хэмээн үзжээ. Анхны бэлгийн хавьтлаар жирэмсэн болох боломжтой юу гэсэн асуултанд 45.5 хувь нь магадгүй, 6 хувь нь үгүй 48.5 хувь нь тийм гэж хариулсан байна. Жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэзээнээс эхлэн хэрэглэх нь зөв гэж боддог вэ? гэсэн асуултанд 78.8 хувь нь бэлгийн харьцаанд орох бүрд, 2 хувь нь огт хэрэглэх шаардлагагүй 19.2 хувь нь энэ талаар мэдэхгүй гэж хариулсан 36.8 хувь ТҮБМ нь өсвөр үеийнхэнд хамгийн тохиромжтой жирэмслэлтээс сэргийлэх арга гэж үзсэн бол 36.8 хувь нь спираль 14.7 хувь нь дааврын эм, 11.8 үрийн суваг боох гэж үзсэн байна. Жилд 3 болон түүнээс дээш удаа 72 цагийн эм ууж болох уу гэсэн асуултанд 63.6 хувь нь үгүй, 32.3 хувь нь магадгүй, 4 хувь нь тийм гэж хариулсан байна. Үр хөндөлтийн хор уршиг, үр дагаварын талаар хэр ойлголттой вэ гэсэн асуултанд 28 хувь энэ талаар бүрэн мэднэ, 63 хувь нь бага зэрэг л мэднэ, 9 хувь нь огт мэдэхгүй гэж хариулсан байна.
Дүгнэлт:Судалгаанд хамрагдсан өсвөр насныханы жирэмслэлтээс сэргийлэх аргын талаарх мэдлэгийг 7-17-р асуумжаар үнэлэхэд эдгээр аргын талаарх мэдлэг дутмаг, гарч болох эрсдэл үр дагаврын тухай ойлголт хангалтгүй байна.
ОЮУТНУУДЫН НОЙРНЫ ЧАНАРЫН ИНДЕКСИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Т.Энхжаргал 1 Ө.Мягмарсүрэн1 С.Нандинбилэг1 Л.Уугантуяа1 Т.Сарнай Х..Номиун1 Я.Энхжаргал2 1АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль СБ 3-2 E-mail: [email protected] Утас:89910134 Түлхүүр үг: Оюутнуудын нойрны чанарын индексийг тодорхойлох. Судалгааны үндэслэл:АНУ-ын доктор Клейтман Чикагогийн Их Сургуулийн оюутан Ю.Азеринскийтэй хамтран унтаж буй хүний нүдний хөдөлгөөнийг судлаж эхэлсэнээр нойр албан ёсоор судлагдах болжээ.1 Нойр нь бие махбодын амин чухал хэрэгцээг хангадаг биохэмнэлт үйл явцын нэг ба үргэлжлэх хугацаа нь тухайн хүний нас, дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Нас ахих тусам хүний нойрсох хугацаа богиносож хоногт 4-5 цаг унтахад физиологийн хэрэгцээгээ хангана хэмээн үздэг. Харин насанд хүрэгчдийн нойрны хэрэгцээ 6-8 цаг байдаг. Гэвч энэ хугацаа хүн бүрт харилцан адилгүй байж болно. Тухайлбал, зарим хүмүүс 6 цагаас бага унтахад хангалттай байдаг бол зарим нь 9 цагаас ч илүү унтаж нойрны хэрэгцээгээ хангадаг байна.2 Судалгааны зорилго:Оюутнуудын нойрны чанарын индексийг судлахад судалгааны зорилго оршино. Судалгааны ажлын арга аргачлал:Бид судалгааг нэг агшингийн загвараар, “АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 3 дамжааны 100 оюутныг нас, хүйс харгалзахгүйгээр, санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулсан. Судалгааны үр дүн:Судалгаанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулын Сувилахуйн сургуулийн 3 дамжааны оюутнууд хамрагдсан бөгөөд оюутнуудын 43% нь асуудалгүй унтаж чаддаг, 12% нь нойрны чанар муу (нойргүйдэл)- тай байна. Дүгнэлт: Бидний судалгаанд оюутнуудын нойрны чанарын индекс судлахад нойрны асуудал илрээгүй. Судалгаанд хамрагдсан оюутнууд сэтгэл санаа болон , эрүүл мэндийн байдал, харшил, дасаагүй орчин, стресс, зэргээс болж унтаж байгаад сэрдэг.
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД Б.Мөнхзул1 ,Т. Эрдэнэтуяа2 1 АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн эх барихын бакалавр 3-2 анги [email protected] 89821909 2 АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Хүүхдийн өвчин судлал ахлах багш Үндэслэл: Амны хөндий нь хатуу зөөлөн тагнай, эрүү шүд, жавж,залгиур хоолойноос бүрдэнэ. Хоол боловсруулах эрхтэний эхлэл хэсэг юм Шүд бол хүний идсэн хоол хүнсийг жижиглэн бутлах гол үүрэгтэйгээс гадна үг яриа зөв хэлэгдэхэд оролцдог. Монгол улсад хүүхдийн шүдний цоорол 95% буюу маш өндөр үзүүлэлттэй байна. Цоорол үүсэхэд шүдний өнгөрийн нөлөө,нүүрс ус бүхий хоол хүнс, амны орчин буюу шүлс, цаг хугацаа нөлөөлснөөр үүсдэг. Гэвч урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авбал өвчлөлөөс бүрэн сэргийлж чадна. Эрүүл мэндийн байгууллагаас хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх нь хүний эрүүл мэнд төдийгүй өвчлөл бий болох голомт үүсэхээс урьдчилан сэргийлэх бөгөөд өвчлөлийг бууруулж эрүүлжүүлэх чухал хүчин зүйл болно1.(1 Амны хөндийн эрүүл ахуй үндэсний хөтөлбөр 2011 он). Цэцэрлэгийн насны хүүхдийн амны хөндийн өвчлөл 70-80% байгаа ба түүнээс шүд цооролтын тархалт нь 80,1%, шүд цооролтын эрчим нь 71,6%-тай байна2. Эцэг эхэд амны хөндийн эрүүл ахуйн талаар мэдлэг өгч, цэцэрлэгийн насны хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйн талаар зөв дадал хэвшил бий болгосноор бага насны хүүхдийн өвчлөлийг бууруулахад оршино. Зорилго:Хүүхдийн амны хөндийг эрүүл байлгахад эцэг эхийн оролцоо- үнэлэхХүүхдийн амны хөндийн эрүүл байлгахад багшийн оролцоо- үнэлэх Судалгааны арга зүй:Судалгааг асуумжийн болон ажиглалтын аргаар нэг агшингын судалгааны аргаар хийсэн. Судалгаанд БГД-ийн 120-р цэцэрлэгийн 2-5 насны 50 хүүхэд, 50 эцэг эхийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авсан. Багшийн заах арга болон 2-5 насны хүүхдийн шүд угаах үйлдлийг чеклесийн аргаар үнэлэх. Эцэг эхчүүдийн дунд асуумжийн аргаар судалгаа хийж мэдлэг хандлагыг үнэлэх Судалгааны үр дүн: Судалгаанд 50 хүүхэд ба 50 эцэг эх хамрагдсанаас эрэгтэй нь19 \\37% \\ ба эмэгтэй 31\\63%\\ байв. Насны хувьд авч үзэхэд 2-3 насны 8 \\14,3%\\ 4-5 насны 42 \\85,7%\\ байв.Судалгаанаас харахад нийт хүүхдийн 78% шүдээ зөв угааж, 22% шүдээ буруу угааж байна. Нийт хүүхдийн 69% оогоо зөв түрхэж 31% буруу түрхэж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн 78% нь шүдээ зөв дараалалаар угааж байхад 22% нь зөв угааж чадахгүй байна.Эцэг эхийн дунд шүд угаах дараалалыг 84% мэдэж байхад 16% мэдэхгүй байна.Эцэг эхчүүдийн 59% хамт байж уугаалгалдаг байхад 41% хамт байдаггүй байна.Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 84% сойзоо сольдог бол 16% сойзоо сольдоггүй байна.Чихэр идсэний дараа 57% шүдээ үгаадаг байхад 43% үгааддаггүй байна.Судалгаанаас харахад тохирсон оо сойзтой хүүхэд 88% бол 12% тохироогүй оо сойзтой байна.Хүүхдүүдийн 4% нь цагаан идээ хэрэглэдэг бол 96% нь цагаан идээ хэрэглэдэггүй байна.Судалгаанд оролцсон бага насны хүүхдүүдийн дунд 57% нь хорхойтсон шүдтэй, 43% нь хорхойдоогүй шүдтэй байна. Дүгнэлт :1. Цэцэрлэг дээрээ бага насны хүүхдүүд шүдээ тогтмол угааснаар амны хөндийн эрүүл ахуйг сахин хамгаалж чадаж байна. 2. Эцэг эхчүүд бага насны
Search