Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore JCI Mongolia Awards Hand Book 2021

JCI Mongolia Awards Hand Book 2021

Published by Odko G, 2021-02-23 02:31:34

Description: JCI Mongolia Awards Hand Book 2021

Search

Read the Text Version

1

JCI БАЙГУУЛЛАГЫН ТУНХАГ Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт Хүн төрөлхтний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ JCI БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох JCI БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх THE JCI CREED That faith in God gives meaning and purpose to human life That the brotherhood of man transcends the sovereignty of nations That economic justice can best be won by free men through free enterprise That government should be of laws rather than of men That earth’s great treasure lies in human personality And that service to humanity is the best work of life. THE JCI MISSION To provide development opportunities that empower young people to create positive change. THE JCI VISION To be the leading global network of young active citizens. 2

АГУУЛГА 08 18 БҮЛЭГ НЭГ 28 1. 2019-2023 JCI Strategic Plan 35 2. 2019-2023 JCI Mongolia Strategic Plan 3. 2021 JCI Plan of Action 42 4. 2021 JCI Mongolia Plan of Action 54 БҮЛЭГ ХОЁР 1. JCI Awards Manual 65 2. JCI Awards Manual (орчуулга) 71 3. JCI Монгол байгууллагын шагналд нэр дэвшүүлэх, шалгаруулах, олгох журам (Шинэчилсэн 76 79 хувилбар) 4. Rise хөтөлбөр 90 5. JCI байгууллагын 100% бүтээмжийн хөтөлбөр (2021) 101 6. JCI Монгол байгууллагын 100% бүтээмжийн хөтөлбөр (2021) 7. JCI байгууллагын 2021 оны 100% бүтээмжийн хөтөлбөрт шинээр орсон стандарт “Know 113 115 How Transfer” гарын авлага 117 8. JCI TOYP Шилдэг 10 залуу шалгаруулах хөтөлбөрийн зааварчилгаа БҮЛЭГ ГУРАВ 125 1. Шагналын материал илгээх алхам (Англи хэлээр) 129 2. 2021 онд JCI болон JCI Монгол байгууллагад шагналын материал илгээх алхам 130 3. Цахимд системд мэдээлэл оруулах зааварчилгаа БҮЛЭГ ДӨРӨВ 133 1. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт 136 2. UN Global Compact 3. JCI Action Framework 142 БҮЛЭГ ТАВ 143 1. JCI байгууллагын шагнал гардуулах ёслол JCI Монгол байгууллагын амжилт (1992-2020) 144 2. JCI Монгол байгууллагын он оны шилдгүүд (1998-2020) 145 БҮЛЭГ ЗУРГАА 1. JCI Монгол байгууллагын 2021 оны Малгай төслүүд 146 162 • Save Angels • One Community 181 • Өрх төсөл 2. 2020 JCI World Congress Winners (жишээ болгох материал) 182 • One community - JCI Capital • Life matters - JCI Leader ХОЛБОО БАРИХ 1. JCI Монгол байгууллагын Хөтөлбөр, шагналын хорооны гишүүдийн утас, и-мэйл хаяг 2. JCI Монгол байгууллагын Салбар байгууллагуудын Хөтөлбөр, шагнал хариуцсан захирлуудын утас, и-мэйл хаяг 3

JCI Монгол байгууллагын 2021 оны Үндэсний Ерөнхийлөгч Г.БАЯРМАГНАЙ Хөгжил дэвшилд хамтдаа, Хэн ч хоцрох ёсгүй RISE TOGETHER, no one left behind JCI Монгол байгууллага бид байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын эсрэг тэмцсэн нэгэн жилийг ардаа үдэж, түүхийн хуудсаа хааж байна. Гэхдээ бүх зүйл хоёр талтай. СOVID-19 цар тахал JCI-ийн гишүүд бидэнд магадгүй бидний өмнө харж байгаагүй шинэ боломжуудыг, өөр өнцгүүдийг харах завшааныг олгож байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг үндэсний хэмжээний компаниудтай байгууллагуудтай онцлогоороо өрсөлдөх, мөн шинэ шинэ дэвшил, бизнесийн боломжуудыг харуулж байна гэж би бодож байна. Хамгийн чухал нь цар тахлын дараа бид хамтдаа байж, нэгэн гараанаас зэрэг гарч бие биедээ тусалж, бүгд хөгжил дэвшлийн зүгт зорин хөдөлмөрлөх боломжийг олголоо. Тийм ч учраас 2021 онд Хөгжил дэвшилд хамтдаа, хэн ч хоцрох ёсгүй гэсэн уриаг дэвшүүлж гишүүд та бүхэндээ үйлчлэхээр бид бэлтгэлээ хангаад байна. Монгол соёл, идэвхтэй Монгол иргэн гэж хэн бэ? гэдгийг бид бодлогын түвшинд тодорхойлж, залуу үедээ зөв иргэн соёлыг сурталчлан таниулах нь бидний 2021 зорилгуудын нэг байх болно. JCI байгууллага нь дэлхийн идэвхтэй иргэдийн тэргүүлэгч байгууллагын хувьд, JCI Монгол байгууллагын залуус бид салбар бүрдээ манлайлагч болохын хувьд хөгжил дэвшилд хэнийг ч орхилгүйгээр хамтдаа урагшлах болно. 4

JCI Монгол байгууллагын 2021 оны Хөтөлбөр, шагналын хорооны захирал Д.АЛТАНЧИМЭГ JCI Монгол байгууллагын Хөтөлбөр, шагналын хороо нь 2015 онд үүсгэн байгуулагдаж, 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2015 оноос хойш JCI байгууллагын шагналын үйл ажиллагаанд JCI Монгол байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн материалыг хэрхэн бэлтгэх талаар салбар байгууллагууддаа зөвлөмж мэдээлэл өгөх болон JCI Монгол байгууллагын шагнал гардуулах ёслол, сарын шилдэг гишүүн шалгаруулалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү гарын авлага нь JCI байгууллагын болон JCI Монгол байгууллагын шагналтай холбоотой мэдээллийг багтаасан Хөтөлбөр, шагналын хорооноос эрхлэн гаргаж буй 3 дахь гарын авлага юм. 2015 онд JCI Монгол байгууллагын Шагналын тухай гарын авлага, 2018 онд JCI Монгол байгууллагын хөтөлбөр, шагналд нэр дэвшүүлэх гарын авлага нэртэйгээр хэвлэмэл хэлбэрээр гарч байсан. Харин 2021 онд дахин ижил нэртэйгээр шинэчлэгдэн гарч байгаа ба цаг үеийн байдлаас болон гишүүддээ Covid19 өвчний халдвар тараах эрсдэлгүй онлайн хувилбарыг сонгон, хэзээ ч хаана ч виртуаль хэлбэрээр унших боломжийг олгосноороо онцлогтой юм. Агуулга хэсэгт нэмэлтээр орсон сэдвийг онцгойлон дурьдахад: JCI Монгол байгууллагын Хөтөлбөр, шагналын хорооны үе үеийн Чэйрперсон болон түүний багийн гишүүд JCI Байгууллага нь гишүүддээ албан тушаал хаших, туршлага хуримтлуулах нэг л жилийн боломж олгодог. Энэхүү боломжийн хүрээнд 2015 оноос хойш амжилттай ажиллаж Үндэсний байгууллагын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг олон улсад амжилттай таниулж ирсэн үе үеийн Авардсын гишүүдээ танилцуулж байгаадаа баяртай байна. JCI болон JCI Монгол байгууллагын Стратеги төлөвлөгөө JCI Байгууллага нь Стратеги төлөвлөгөөгөө 4 жилээр төлөвлөн гаргадаг ба Үндэсний байгууллагууд түүнтэй уялдуулан 4 жилээр стратеги төлөвлөгөө гаргадаг. Энэхүү төлөвлөгөөг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тусгах шаардлагатай байдаг учир англи хэл дээрх материалыг монгол хэлнээ орчуулан хүргэж байна. Know How Transfer guide book JCI Байгууллага нь дэлхий даяарх Үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг тогтвортой бөгөөд идэвхтэй байдлыг хадгалахын тулд JCI 100% Efficiency буюу JCI 100% Бүтээмжийн хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэхүү хөтөлбөрөөр шаардлага бүхий стандартуудыг заасан хугацаанд биелүүлэн, түүний материалыг илгээж, оноо цуглуулан ажилладаг. 2021 онд стандартын тоо өмнөх жилүүдээс буурч 8 болсон ба шинээр нэмэлт стандарт нэмэгдэж ирсэн нь Know How Transfer юм. JCI Action Framework JCI Байгууллага нь JCI Active Citizen Framework-ийн хүрээнд төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байсан бол 2021 оноос шинэчлэгдэн JCI Action Framework болсон. Сарын шилдэг гишүүн JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний Ерөнхийлөгч М.Батбаярын санаачлагаар сарын шилдэг гишүүн шалгаруулдаг. JCI Монгол байгууллага болон Нийгэмд хэрхэн манлайлан ажиллаж буйгаар гол шалгуур болгон шалгаруулдаг энэхүү хөтөлбөрөөр шалгарсан эрхэм гишүүдээ танилцуулж байна. JCI Монгол байгууллагын хэрэгжүүлж буй малгай төслүүдийн мэдээлэл JCI байгууллагын 2020 оны Дэлхийн чуулганы шагнал гардуулах ёслолоос шилдэгээр шалгарсан JCI Монгол байгууллагын 2 төслийг танилцуулж байна. JCI Монгол байгууллагын 15 салбар байгууллагын 1000 гаруй гишүүдийн санаачлан хэрэгжүүлсэн, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээж буй төсөл хөтөлбөрүүдийг JCI байгууллага болон JCI Монгол байгууллагын стратеги төлөвлөгөө, Тогтвортой хөгжлийн зорилт, Active Citizen Framework-ийн хүрээнд төслийн материал боловсруулахад ашиглах, шагналын үйл ажиллагаанд төсөл хөтөлбөрөө бэлтгэн, олон улсад амжилттай таниулан ажиллахад нь энэхүү гарын авлага хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Гишүүд та бүхэндээ амжилт хүсье. Rise Together, no one left behind 5

JCI Монгол байгууллагын 2015-2020 оны Хөтөлбөр, шагналын хороо JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын 2015 оны Хөтөлбөр, шагналын 2016 оны Хөтөлбөр, шагналын 2017 оны Хөтөлбөр, шагналын 2018 оны Хөтөлбөр, шагналын 2019 оны Хөтөлбөр, шагналын 2020 оны Хөтөлбөр, шагналын хорооны захирал хорооны захирал хорооны захирал хорооны захирал хорооны захирал хорооны захирал Б.НЯМХҮҮ А.СЭЛЭНГЭ Б.СҮХБАТ Э.ЭНХРИЙМАА М.ДАВААЖАРГАЛ М.ДАВААЖАРГАЛ JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын 2015 оны Хөтөлбөр, шагналын 2016 оны Хөтөлбөр, шагналын 2017 оны Хөтөлбөр, шагналын 2018 оны Хөтөлбөр, шагналын 2019 оны Хөтөлбөр, шагналын 2020 оны Хөтөлбөр, шагналын хорооны ажилтан хорооны ажилтан хорооны ажилтан хорооны ажилтан хорооны ажилтан хорооны ажилтан А.АДИЛБИШ А.БҮДЭЭХАНД Л.АЧБАЯР Э.ОДОНТУНГАЛАГ Д.АЛТАНЧИМЭГ Д.АЛТАНЧИМЭГ А.АМАРТӨГС О.ГАНБААТАР Б.БИЛГҮҮН Н.ЭНХТҮВШИН Л.АЧБАЯР Л.АЧБАЯР О.ГАНБААТАР О.ОЮУНЦЭЦЭГ Ч.ГАНСҮХ Э.ЁВУУ-ЭРДЭНЭ Б.ЗОЛЖАРГАЛ Б.БАТСОЁМБО М.ДАВААЖАРГАЛ Д.СОДЧИМЭГ Г.ЛХАМ-ЭРДЭНЭ П.ТҮВШИНЖАРГАЛ Г.ОДБААТАР Э.ГЭРЭЛ Г.ЛХАГВА-ОЧИР Б.СҮХБАТ Н.ЛИЛИ Б.УУГАНБАЯР Д.ДЭЛГЭРЭЛ О.МАРТ Т.ТЭМҮҮЛЭН Б.ОДБАЯР М.ХАЛИУНАА Ш.НАРАНЦАЦРАЛТ Б.СҮХБАТ Д.ХАНДСҮРЭН Г.ЭНХБААТАР Н.НАСАНБАЯР Т.ТЭМҮҮЛЭН Г.УУГАН-ЭРДЭНЭ Т.УРАНДАРЬ Ц.ХҮРЭЛ JCI Монгол байгууллагын 2021 оны Хөтөлбөр, шагналын хороо JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын 2021 оны Хөтөлбөр, шагналын 2021 оны Хөтөлбөр, шагналын 2021 оны Хөтөлбөр, шагналын 2021 оны Хөтөлбөр, шагналын хорооны захирал хорооны ажилтан хорооны ажилтан хорооны ажилтан Д.АЛТАНЧИМЭГ Т.БААТАРЧУЛУУН Н.БИЛГҮҮН Б.ДАВААЖАРГАЛ JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын JCI Монгол байгууллагын 2021 оны Хөтөлбөр, шагналын 2021 оны Хөтөлбөр, шагналын 2021 оны Хөтөлбөр, шагналын 2021 оны Хөтөлбөр, шагналын хорооны ажилтан хорооны ажилтан хорооны ажилтан хорооны ажилтан Л.ЛХАМДУЛАМ Э.МӨНГӨНТУЛГА Г.ОДБААТАР Ж.ТӨГӨЛДӨР 6

JCI Монгол байгууллагын 2021 оны Хөтөлбөр, шагналын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө 7

2019 2023 JCI Strategic Plan Accelerate Transformation 8

ТАНИЛЦУУЛГА Дэлхий хурдацтай өөрчлөгдөж байна. Харин бид үүнтэй хөл нийлүүлэн алхаж байна уу? Дэлхийн нийт хүн ам нэмэгдсээр байгаа ч дэлхий улам бүр жижгэрсээр байна. Мэдээллийн өргөн цар хүрээнд тулгуурлан бид урьд хожид байгаагүйгээр хоорондоо холбогдож, бидний ажиллаж, бүтээж, харилцаж байгаагын хэрээр технологийн дэвшил явагдаж байна. Засгийн газар шөнийн дотор хямралаа зарлаж байхад зарим нэг нь хоромхон зуур хөрөнгөжиж байна. 2019 онд өөрчлөлт 2014 оныхоос илүү хурдан, мягмар гарагт өөрчлөлт даваа гарагаас хурдацтай явагдаж байна. Хурдац нь маргаангүй зүйл. Дасан зохицох нь бидний хувьд сонголт биш харин амьд үлдэх гарц юм Гэвч бидний ирээдүйг хэн шийдэх вэ? Хэрэв залуус бид юу ч хийхгүй бол дэлхий ертөнцийг айдас хүйдэс, үзэн ядалт, шунал бүрхэн авах аюул нүүрлээд байна. Бид өөрсдийн хүсч буй шудрага оролцоот, хөгжин дэвжих ирээдүйн төлөө гар бие оролцох ёстой. Залуус энэхүү шилжилтэнд чухал үүрэг оролцоотой ба бид өмнө үеийнхнээсээ илүү ур чадвар, нөөц бололцоотой. Бид хэн нэгэн өөрчлөлт хийхийг хүлээж суух бус уг үүрэг хариуцлагыг гартаа авах ёстой. Бид өөрсдийн үүрэг хариуцлагыг төдийгүй давуу талыг мэднэ. JCI бол бидний хүчээ нэгтгэх газар юм. Бид хамтдаа бүх салбаруудыг холбож, тогтвортой нөлөөллийг бий болгодог. Бидний төлөөлөл засгийн газрын танхимд, нийгмийн хүрээлэлд болон бизнесийн салбаруудад идэвхтэй ажилладаг. Бид өөрчлөлтийн гэрч бус түүний хурдасгагчид юм. Бид энгийн хүмүүсийг нэгтгэж гайхалтай зүйлсийг бүтээдэг. Нийгмийг өөрчлөхийн тулд бид өөрсдийгөө өөрчилдөг. Бид өөрчлөлтийг бий болгогч. Бид бол JCI 9

ҮНДСЭН ЗАРЧИМ Хурдацтай хөгжиж байгаа нийгэмд тогтвортой нөлөөллийг бий болгохын тулд байгууллагыг соёл, үнэт зүйлс, үндсэн зарчим (Core philosophy)-аар удирдах нь хамгийн зөв. Цаг хугацааны уртад стратеги, бүтэц, үйл ажиллагаа өөрчлөгдөж болох ч байгууллагын соёл, үнэт зүйлс, үндсэн зарчим нь хадгалагдаж үлддэг. JCI-ийн үндсэн зарчим нь өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх, нийгмийг хооронд нь холбох, тэгш боломжийг нэмэгдүүлэх, шудрага ёсыг түгээх, соёлын олон талт байдлыг дэмжих болон тогтвортой нөлөөллийг бий болгоход оршино. Бид гол зарчмаа баримтлан тогтвортой нөлөөллийг бий болгоно. JCI нь дэлхий даяар эерэг өөрчлөлтийг түгээхэд сэтгэл шулуудсан 18-40 насны залуу иргэдийн хөдөлгөөн юм. Манай гишүүд 120 орны 5000 гаруй бүх нутагт шинэ санаа, хамтын ажиллагаа, олон талт соёлыг түгээж байна. Бид нийгмийн өмнө тулгамдаад байгаа чухал асуудлуудыг хөндөхөд бүхий л анхаарлаа хандуулдаг. Бид залуусынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж, тогтвортой хөгжлийг бий болгоход нийгмээ төлөөлөн зогсох, шийдвэр гаргах, орон нутгаа удирдах зэрэгт дэмжлэг үзүүлдэг. Тунхаг Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ Эрхэм зорилго Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох Алсын хараа Идэвхтэй залуу иргэдийн дэлхийн тэргүүлэгч сүлжээ байх 10

СТРАТЕГИЙН СУУРЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ Байгууллага нь стратегийн үзэл баримтлалаа бүхий л үйл ажиллагаандаа уялдуулснаар стратегийн байр сууринд хүрдэг. Байгууллага нь нийгэм, дэлхий ертөнцөд хэрхэн ойлгогдохыг хүсч байгаагаас хамаарч стратегийн байр суурийг тодорхойлдог. Стратегийн байр суурийн дүгнэлт нь тодорхой хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, тэрхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд байгууллага хэрхэн ажиллахыг тодорхойлдог. JCI нь тогтвортой хөгжлийг бий болгохын тулд нийгмийн бүхий л салбарыг нэгтгэдэг байгууллага байх болно. JCI нь бүс нутгийн оршин суугчдын идэвхитэй иргэдийн хамтарсан үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой нөлөөллийг бий болгоно. Идэвхтэй иргэнийхээ хувьд хүчирхэг залуучууд орон нутгийн тулгамдсан асуудлуудыг хариуцаж, зорилтот, тогтвортой шийдлийг олж тогтоодог. JCI гишүүд өөрсдийн амьдрал, дэлхий ертөнцийг өөрчлөх хүсэл эрмэлзлээс үүдэн цаг үеийн хамгийн чухал сорилтуудыг даван туулах зоригтой байдаг. Тогтвортой үр нөлөөг бий болгохын тулд тулгарч буй сорилт болон шийдлийг хамтад авч үзэх нь нэн чухал юм. Олон нийтийн өмнө тулгамдаад буй бүхий л сорилтыг тодорхойлохоор бий болсон Идэвхтэй иргэний хүрээ нь олон нийтэд хамгийн тулгамдсан хэрэгцээг шийдвэрлэх тогтвортой арга замыг бий болгох, улмаар тогтвортой үр нөлөөг бий болгох арга замыг тодорхойлдог. 11

JCI JCI will focus the power of young people to advance sustainable impact. Strategic Plan • Use evidence-based metrics to measure impact. • Align organizational design at all levels to accelerate impact. 2019 • Leverage the collective impact of young people to shape policy. • Expand the deployment and reach of the Active Citizen Framework™. 2023 JCI нь залуучуудын хүчийг тогтвортой нөлөөлөл нэмэгдүүлэхэд 12 чиглүүлнэ. • Үр нөлөөг тодорхойлоход нотолгоонд тулгуурласан хэмжилтийг ашиглана. • Нөлөөллийг хурдасгахын тулд байгуулалагын зохион байгуулалтыг бүхий л түвшинд уялдуулах • Залуучуудын хамтын нөлөөг бодлого тодорхойлоход хөшүүрэг болгох. • Идэвхтэй Иргэний Аргачлал (ACF)-ийн байршил, хүртээмжийг өргөжүүлэх. Our 2023 Vision JCI is recognized around the world for our powerful story of impact. The Ac- tive Citizen Framework™ is well known as the methodology to create positive change. JCI and the young people who form our movement shape policy and effect change. Our organization’s flexibility allows us to adapt and respond to the changing needs of young people and the world. Бидний 2023 оны зорилт JCI нь эерэг өөрчлөлтийн бодит түүхүүдээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Идэвхтэй иргэний аргачлал (ACF) нь эерэг өөрчлөлтийг бий болгох сайн аргачлал гэдгээрээ мөн олон нийтэд танигдсан. JCI байгууллага болон бидний манлайлагч залуус нь бодлого боловсруулж, өөрчлөлтийг бий болгодог. Манай байгууллагын уян хатан байдал нь залуучууд болон дэлхий дахинд өөрчлөгдөж буй хэрэгцээнд дасан зохицож, хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог.

JCI JCI will unite the passion of young people to motivate bold action. Strategic Plan • Transform events to align with relevant trends. • Drive the dialogue of young active citizens toward sustainable impact. 2019 • Cultivate a mindset of global citizenship. • Be the platform that enables empowered young people to create impact. 2023 JCI нь залуусын хүсэл тэмүүллийг нэгтгэж зорилготой үйлдэлд сэдэлжүүлэх • Холбогдох чиг хандлагын дагуу үйл явдлыг өөрчлөх. • Тогтвортой үр нөлөөний талаар залуу идэвхтэй иргэдтэй яриа өрнүүлэх. • Дэлхийн иргэний сэтгэлгээг төлөвшүүлэх. • Залуучуудад нөлөөлөл үүсгэхэд туслах платформ байх Our 2023 Vision JCI is the community for young global citizens. JCI motivates young people to exchange ideas, inform issues, drive dialogue and showcase youth-led solutions. The voice of young people is heard and sought after to inform decisions that af- fect the world. Through JCI, young people lead the implementation of solutions to create a better future. Бидний 2023 оны зорилт JCI бол дэлхийн залуу иргэдэд зориулсан байгууллага юм. JCI нь залуучуудыг санаа бодлоо солилцох, асуудлаа тодорхойлох, яриа хэлэлцээ өрнүүлэх, залуучуудад зориулсан шийдлүүдийг танилцуулахыг уриалдаг. Залуу хүмүүсийн дуу хоолойг сонсож, дэлхий дахинд нөлөөлж буй шийдвэрийг мэдээллэхийг эрэлхийлдэг. JCI-ийн тусламжтайгаар залуучууд илүү сайхан ирээдүйг бүтээх шийдлийг хэрэгжүүлж чаддаг. 13

JCI JCI will accelerate transformation by investing in technological, financial and Strategic human resources. Plan • Leverage technology to strengthen and accelerate impact. 2019 • Align human capacity with strategic objectives at all levels. • Reimagine how we secure resources for the organization. 2023 • Effectively allocate resources to achieve strategic objectives. • Develop the JCI brand to distinguish JCI as the organization that unites all 14 sectors for sustainable impact. JCI нь технологи, санхүү болон хүний нөөцөд хөрөнгө оруулах замаар өөрчлөлтийг хурдасгана. • Нөлөөллийг бэхжүүлэх, хурдасгахад технологийн хөшүүргийг ашиглах. • Хүний чадавхийг бүх түвшинд стратегийн зорилтуудтай нийцүүлэх. • Байгууллагын нөөц бололцоог бид хэрхэн найдвартай байлгах талаар дахин нягтлах. • Стратегийн зорилтод хүрэхийн тулд нөөцийг оновчтой хуваарилах. • JCI брэндийг тогтвортой нөлөөллийн төлөө бүхий л салбарыг нэгтгэдэг байгууллага талаас нь хөгжүүлэх Our 2023 Vision JCI invests in the world’s greatest resource: young people. Investments in all resources follow clear strategic priorities and are not decided by tradition, habit or politics. The discipline to focus on mission-driven actions and investments permeates the organizational culture. We enable ourselves to fund impact-driven initiatives and accelerate positive change, and stakeholders across the organiza- tion own the strong JCI brand. Бидний 2023 оны зорилт JCI нь дэлхийн хамгийн агуу нөөц баялагт хөрөнгө оруулалт хийдэг нь ЗАЛУУ ХҮМҮҮС юм. Бидний хөрөнгө оруулалт нь уламжлал, заншил, улс төрөөс зэргээс огт хамааралгүй стратегийн хамгийн чухал, тэргүүлэх зорилтуудад чиглэгдэж байна. Зорилтонд тулгуурласан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтанд чиглэсэн сахилга бат нь зохион байгуулалтын соёлыг бий болгодог. Бид үр дүнд суурилсан санаачлагуудыг санхүүжүүлж, эерэг өөрчлөлтийг хурдасгаж, JCI-ийн хүчтэй брэндийг эзэмшдэг.

JCI JCI will foster a collaborative culture in a dynamic world. Strategic Plan • Maximize the capacity of the Global Youth Empowerment Fund to foster col- laboration. 2019 • Capitalize on the emerging mindset of active citizenship across all sectors. 2023 • Engage all sectors of society to collectively advocate on issues that affect young people. • Position collaboration as central to positive change. JCI нь хурдтай хөгжиж буй ертөнцөд хамтарсан соёлыг бий болгоно • Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд “Global Youth Empowerment Fund” сангийн чадавхийг дээд зэргээр нэмэгдүүлэх. • Бүх салбарт идэвхтэй иргэдийн сэтгэлгээг хөгжүүлэх. • Залууст нөлөө үзүүлж буй асуудлууд дээр хамтран ажиллахад нийгмийн бүхий л салбарыг хамруулах • Хамтын ажиллагааг эерэг өөрчлөлтийн голлох байр суурь болгох Our 2023 Vision Collaboration is central to JCI’s activities at the local, national and international levels. The Global Youth Empowerment Fund drives local impact and empowers young people. Collaboration fosters innovation in how we address the greatest challenges of our time. Young people come to JCI to effect change in business- es, governments and their communities. Бидний 2023 оны зорилт Хамтын ажиллагаа нь JCI-ийн орон нутгийн, үндэсний болон олон улсын түвшиний үйл ажиллагааны гол цөм нь юм. Global Youth Empowerment Fund-г бүс нутагт эерэг нөлөө үзүүлэхэд дэмжиж, залуусыг хүчирхэгжүүлэхэд чиглүүлэх. Хамтын ажиллагаа нь бидний цаг үеийн хамгийн том сорилтуудыг хэрхэн даван туулах талаар шинэ санаачлагыг бий болгодог. Залуучууд бизнес, засгийн газар болон сайн дугарын байгууллагадаа өөрчлөлтийг бий болгохын тулд JCI-д ирдэг. 15

JCI JCI will connect young people to drive the world in a positive direction. Strategic Plan • Convene and mobilize for collective action. • Expand and strengthen connections throughout the organization. 2019 • Create an environment that fosters diversity among young people. • Be at the forefront of innovative methods to engage young people to create 2023 a meaningful experience. 16 JCI нь дэлхийг эерэг өөрчлөлд чиглүүлэх залуусыг холбоно. • Үйл хэрвээ нэгтгэхийн төлөө хамтарсан үйл ажиллагааг дэмжих • Байгууллагын хэмжээнд харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх. • Залуучуудын дунд олон талт байдлыг бий болгох орчинг бүрдүүлэх • Залуус өөрт хэрэгцээтэй туршлага хуримтлуулж шинэчлэгдэхэд тэргүүн эгнээнд байх Our 2023 Vision JCI has ignited a youth-led movement to change the world. Young people unite around the issues that inspire them. JCI is an inclusive body of young people where respect is the baseline. JCI is deeply interconnected, convening organiza- tions and young people around the causes that drive their passion and ensuring our seat where decisions are made. Бидний 2023 оны зорилт JCI нь дэлхий ертөнцийг өөрчлөх залуучуудын хөдөлгөөнийг эхлүүлсэн. Залуучууд тэдэнд урам зориг өгч буй асуудлуудын хүрээнд нэгддэг. JCI нь хүндэтгэлийг суурь үзүүлэлтээ болгодог залуу хүмүүсийг багтаадаг. JCI нь хоорондоо ямагт холбоотой байж, хүсэл тэмүүллийг нь өдөөж буй асуудлуудын хүрээнд байгууллага болон залуучуудыг төвлөрүүлж, шийдвэр гаргах түвшинд ажилладаг.

ДҮГНЭЛТ Өнөөгийн нийгэмд дасан зохицох нь сонголт бус оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй зүйл юм. 2009 онд JCI байгууллага нь өөрийн чиг хандлагыг дахин чиглүүлж, үүсгэн байгуулагчийнхаа үзэл бодолтой холбогдуулах зоригтой алхам хийсэн. 2009- 2013 онд JCI-ийн стратегийн төлөвлөгөө нь нэгдмэл зорилго, алсын харааг хэрэгжүүлэх зорилготойгоор бүхий л түвшинд байгууллагыг нэгтгэсэн суурийг бий болгосон. 2014-2018 оны JCI-ийн стратегийн төлөвлөгөө нь тогтвортой нөлөөллийг бий болгоход нийгмийн бүхий л салбарыг нэгтгэдэг байгууллага байх зорилтруу чиглэсэн. 2019 онд өөрчлөлтийн хурдыг хурдасгах цаг ирж байна. 2019-2023 онд JCI стратегийн төлөвлөгөө нь байгууллагын бүх талын анхаарлыг стратегийнхээ хүрээнд хандуулахад чиглэж байна. Бид явах чиглэлээ болон бүтээхийг зорьж буй замналаа мэднэ. Өмнөх хоёр стратегийн төлөвлөгөөнд бидний тэргүүлэх ач холбогдол нь нэгдмэл байдал, төвлөрөл байсан. Одоо бид залуучуудын хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд дасан зохицож, утга учиртай хамааралтай амьдрах бололцоог бүрдүүлэх шаардлагатай. Бид хамтдаа байгууллага, нийгэмлэг төдийгүй дэлхий ертөнцийн хөгжлийг хурдасгаж, эерэг өөрчлөлтийг бий болгосоор байх болно. JCI 17 Strategic Plan 2019 2023

18

ТАНИЛЦУУЛГА 2019 Дэлхий хурдацтай өөрчлөгдөж байна. Харин бид үүнтэй хөл нийлүүлэн 2023 алхаж байна уу? JCI Mongolia Дэлхийн нийт хүн ам нэмэгдсээр байгаа ч дэлхий улам бүр жижгэрсээр Strategic Plan байна. Мэдээллийн өргөн цар хүрээнд тулгуурлан бид урьд хожид байгаагүйгээр хоорондоо холбогдож, бидний ажиллаж, бүтээж, харилцаж байгаагын хэрээр технологийн дэвшил явагдаж байна. Засгийн газар шөнийн дотор хямралаа зарлаж байхад зарим нэг нь хоромхон зуур хөрөнгөжиж байна. 2019 онд өөрчлөлт 2014 оныхоос илүү хурдан, мягмар гарагт өөрчлөлт даваа гарагаас хурдацтай явагдаж байна. Хурдац нь маргаангүй зүйл. Дасан зохицох нь бидний хувьд сонголт биш харин амьд үлдэх гарц юм Гэвч бидний ирээдүйг хэн шийдэх вэ? Хэрэв залуус бид юу ч хийхгүй бол дэлхий ертөнцийг айдас хүйдэс, үзэн ядалт, шунал бүрхэн авах аюул нүүрлээд байна. Бид өөрсдийн хүсч буй шудрага оролцоот, хөгжин дэвжих ирээдүйн төлөө гар бие оролцох ёстой. Залуус энэхүү шилжилтэнд чухал үүрэг оролцоотой ба бид өмнө үеийнхнээсээ илүү ур чадвар, нөөц бололцоотой. Бид хэн нэгэн өөрчлөлт хийхийг хүлээж суух бус уг үүрэг хариуцлагыг гартаа авах ёстой. Бид өөрсдийн үүрэг хариуцлагыг төдийгүй давуу талыг мэднэ. JCI бол бидний хүчээ нэгтгэх газар юм. Бид хамтдаа бүх салбаруудыг холбож, тогтвортой нөлөөллийг бий болгодог. Бидний төлөөлөл засгийн газрын танхимд, нийгмийн хүрээлэлд болон бизнесийн салбаруудад идэвхтэй ажилладаг. Бид өөрчлөлтийн гэрч бус түүний хурдасгагчид юм. Бид энгийн хүмүүсийг нэгтгэж гайхалтай зүйлсийг бүтээдэг. Нийгмийг өөрчлөхийн тулд бид өөрсдийгөө өөрчилдөг. Бид өөрчлөлтийг бий болгогч. Бид бол JCI 19

ҮНДСЭН ЗАРЧИМ 2019 Хурдацтай хөгжиж байгаа нийгэмд тогтвортой нөлөөллийг бий болгохын 2023 тулд байгууллагыг соёл, үнэт зүйлс, үндсэн зарчим (Core philosophy)-аар удирдах нь хамгийн зөв. Цаг хугацааны уртад стратеги, бүтэц, үйл ажиллагаа JCI Mongolia өөрчлөгдөж болох ч байгууллагын соёл, үнэт зүйлс, үндсэн зарчим нь Strategic Plan хадгалагдаж үлддэг. 20 JCI-ийн үндсэн зарчим нь өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх, нийгмийг хооронд нь холбох, тэгш боломжийг нэмэгдүүлэх, шудрага ёсыг түгээх, соёлын олон талт байдлыг дэмжих болон тогтвортой нөлөөллийг бий болгоход оршино. Бид гол зарчмаа баримтлан тогтвортой нөлөөллийг бий болгоно. JCI нь дэлхий даяар эерэг өөрчлөлтийг түгээхэд сэтгэл шулуудсан 18-40 насны залуу иргэдийн хөдөлгөөн юм. Манай гишүүд 120 орны 5000 гаруй бүх нутагт шинэ санаа, хамтын ажиллагаа, олон талт соёлыг түгээж байна. Бид нийгмийн өмнө тулгамдаад байгаа чухал асуудлуудыг хөндөхөд бүхий л анхаарлаа хандуулдаг. Бид залуусынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж, тогтвортой хөгжлийг бий болгоход нийгмээ төлөөлөн зогсох, шийдвэр гаргах, орон нутгаа удирдах зэрэгт дэмжлэг үзүүлдэг. Тунхаг Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ Эрхэм зорилго Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох Алсын хараа Идэвхтэй залуу иргэдийн дэлхийн тэргүүлэгч сүлжээ байх

СТРАТЕГИЙН СУУРЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ Байгууллага нь стратегийн үзэл баримтлалаа бүхий л үйл ажиллагаандаа уялдуулснаар стратегийн байр сууринд хүрдэг. Байгууллага нь нийгэм, дэлхий ертөнцөд хэрхэн ойлгогдохыг хүсч байгаагаас хамаарч стратегийн байр суурийг тодорхойлдог. Стратегийн байр суурийн дүгнэлт нь тодорхой хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, тэрхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд байгууллага хэрхэн ажиллахыг тодорхойлдог. JCI нь тогтвортой хөгжлийг бий болгохын тулд нийгмийн бүхий л салбарыг нэгтгэдэг байгууллага байх болно. JCI нь бүс нутгийн оршин суугчдын идэвхитэй иргэдийн хамтарсан үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой нөлөөллийг бий болгоно. Идэвхтэй иргэнийхээ хувьд хүчирхэг залуучууд орон нутгийн тулгамдсан асуудлуудыг хариуцаж, зорилтот, тогтвортой шийдлийг олж тогтоодог. JCI гишүүд өөрсдийн амьдрал, дэлхий ертөнцийг өөрчлөх хүсэл эрмэлзлээс үүдэн цаг үеийн хамгийн чухал сорилтуудыг даван туулах зоригтой байдаг. Тогтвортой үр нөлөөг бий болгохын тулд тулгарч буй сорилт болон шийдлийг хамтад авч үзэх нь нэн чухал юм. Олон нийтийн өмнө тулгамдаад буй бүхий л сорилтыг тодорхойлохоор бий болсон Идэвхтэй иргэний хүрээ нь олон нийтэд хамгийн тулгамдсан хэрэгцээг шийдвэрлэх тогтвортой арга замыг бий болгох, улмаар тогтвортой үр нөлөөг бий болгох арга замыг тодорхойлдог. 2019 2023 JCI Mongolia Strategic Plan 21

JCI Монгол байгууллага нь идэвхтэй иргэдийн оролцоотойгоор тогтвортой нөлөөллийг нэмэгдүүлнэ. • Нөлөөллийг хэмжилтэнд тулгуурлан баталгаажуулна. • Нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг уялдуулна. • Идэвхтэй иргэдийн нөлөөллийг Монгол Улсын хэмжээнд бүх түвшинд дэмжин ажиллана. • “Идэвхтэй Иргэний Аргачлал” (ACF)-ыг өргөн хүрээнд ашиглана. JCI Монгол байгууллагын 2023 онд хүрэх үр дүн JCI Монгол байгууллага нь эерэг өөрчлөлтийн бодит үр дүнгээрээ дэлхийд болон Монгол Улсад танигдан хүлээн зөвшөөрөгдөхийн зэрэгцээ “Идэвхтэй иргэний аргачлал” (ACF) нь эерэг өөрчлөлтийг бий болгох сайн аргачлал гэдгээрээ олон нийтэд танигдсан байна. JCI Монгол байгууллагын манлайлагч залуус бид бодлого боловсруулж, эерэг өөрчлөлтийг бий болгоно. Байгууллага нь цаг үеийн өөрчлөлтөнд нийцүүлэн уян хатан ажиллана. 2019 2023 JCI Mongolia Strategic Plan 22

JCI Монгол байгууллага нь залуусын хүсэл тэмүүллийг нэгтгэсэн эерэг үйлдэлд сэдэлжүүлнэ. • Арга хэмжээг орчин үеийн хэв маягт уялдуулах • Идэвхтэй иргэдийн үзэл бодлыг тогтвортой нөлөөлөл рүү чиглүүлэх • “Дэлхийн иргэн” сэтгэлгээг төлөвшүүлэх • Эерэг нөлөөлөл бий болгоход залуучуудад туслах бүтэц нь байх • Эерэг сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэгч байгууллага байх JCI Монгол байгууллагын 2023 онд хүрэх үр дүн JCI Монгол байгууллага нь залуу иргэдэд зориулсан байгууллага юм. JCI Монгол байгууллага нь залуучуудыг идэвхтэй иргэн болгон төлөвшүүлж, эерэг өөрчлөлтийг бүтээхэд тусладаг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. JCI-ийн тусламжтайгаар залуучууд илүү сайхан ирээдүйг бүтээх шийдлийг олж, хэрэгжүүлж чаддаг. 2019 2023 JCI Mongolia Strategic Plan 23

JCI Монгол байгууллага нь технологи, санхүү болон хүний нөөцөд хөрөнгө оруулах замаар өөрчлөлтийг хурдасгана. • Нөлөөллийг бэхжүүлэх, хурдасгахад технологийг ашиглах • Хүний чадварыг стратегийн зорилтуудтай нийцүүлэх • Байгууллагын бүхий л нөөц бололцоог урт хугацаанд тогтвортой байлгах • Стратегийн зорилтод хүрэхийн тулд нөөцийг оновчтой хуваарилах • Тогтвортой нөлөөллийн төлөө бүх салбаруудыг нэгтгэдэг байгууллага хэмээн “JCI брэнд”-ийг таниулах • JCI Монгол сангийн үйл ажиллагааг тогтвортой дэмжин ажиллах JCI Монгол байгууллагын 2023 онд хүрэх үр дүн JCI нь дэлхийн хамгийн агуу нөөц баялаг болох залуу хүмүүст хөрөнгө оруулалт хийдэг. Бидний хөрөнгө оруулалт нь уламжлал, заншил, улс төр зэргээс огт хамааралгүй стратегийн хамгийн чухал, тэргүүлэх зорилтуудад чиглэгдэж байна. Зорилтод тулгуурласан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад чиглэсэн сахилга бат нь зохион байгуулалтын соёлыг бий болгодог. Бид үр дүнд суурилсан санаачилгуудыг санхүүжүүлж, эерэг өөрчлөлтийг хурдасгаж, “JCI” хэмээх хүчтэй брэндийг эзэмшдэг. 2019 2023 JCI Mongolia Strategic Plan 24

JCI Монгол байгууллага нь хурдтай хөгжиж буй ертөнцийн хамтын соёлыг бий болгоно. • JCI байгууллагын хамтын ажиллагаатай сангуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах • Бүх салбарт “Идэвхтэй иргэн” сэтгэлгээг хөгжүүлэх. • Эерэг өөрчлөлт үзүүлэхийн тулд бүх салбарын байгууллагуудтай хамтран ажиллах, урт хугацааны түншлэлийг бий болгох • Бүс нутгийн үндэсний байгууллагуудын хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд бодит хувь нэмрээ оруулан ажиллах JCI Монгол байгууллагын 2023 онд хүрэх үр дүн Хамтын ажиллагаа нь JCI-ийн орон нутгийн, үндэсний болон олон улсын түвшний үйл ажиллагааны гол цөм нь юм. Залуучууд бизнесийн, төрийн болон сайн дурын байгууллагадаа өөрчлөлтийг бий болгохын тулд зорьж ирдэг байгууллага нь JCI Монгол байна. 2019 2023 JCI Mongolia Strategic Plan 25

JCI Монгол байгууллага нь эерэг өөрчлөлт бүтээгч залуусыг холбоно. • Гишүүдийн хамтын үйл ажиллагааг дэмжих • Байгууллагын хэмжээнд харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх • Олон ургальч үзлийг дэмжсэн орчинг бүрдүүлэх • Залуучууд шилдэг туршлагад суралцах шинэлэг аргачлалыг манлайлан хэрэгжүүлэгч нь байх JCI Монгол байгууллагын 2023 онд хүрэх үр дүн JCI нь дэлхий ертөнцийг өөрчлөх залуучуудын хөдөлгөөнийг эхлүүлсэн. JCI байгууллагын гишүүд нь хоорондоо ямагт холбоотой байж, хүсэл тэмүүллийг нь өдөөж буй асуудлуудын хүрээнд байгууллага болон залуучуудыг нэгтгэж, хөгжүүлж, хамтын шийдвэр гаргах түвшинд ажиллана. 2019 2023 JCI Mongolia Strategic Plan 26

ДҮГНЭЛТ Өнөөгийн нийгэмд дасан зохицох нь сонголт бус оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй зүйл юм. 2009 онд JCI байгууллага нь өөрийн чиг хандлагыг дахин чиглүүлж, үүсгэн байгуулагчийнхаа үзэл бодолтой холбогдуулах зоригтой алхам хийсэн. 2009- 2013 онд JCI-ийн стратегийн төлөвлөгөө нь нэгдмэл зорилго, алсын харааг хэрэгжүүлэх зорилготойгоор бүхий л түвшинд байгууллагыг нэгтгэсэн суурийг бий болгосон. 2014-2018 оны JCI-ийн стратегийн төлөвлөгөө нь тогтвортой нөлөөллийг бий болгоход нийгмийн бүхий л салбарыг нэгтгэдэг байгууллага байх зорилтод чиглэсэн. 2019 онд өөрчлөлтийн хурдыг хурдасгах цаг ирж байна. 2019-2023 онд JCI стратегийн төлөвлөгөө нь байгууллагын бүх талын анхаарлыг стратегийнхаа хүрээнд хандуулахад чиглэж байна. Бид явах чиглэлээ болон бүтээхийг зорьж буй замналаа мэднэ. Өмнөх хоёр стратегийн төлөвлөгөөнд бидний тэргүүлэх ач холбогдол нь нэгдмэл байдал, төвлөрөл байсан. Одоо бид залуучуудын хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд дасан зохицож, утга учиртай хамааралтай амьдрах бололцоог бүрдүүлэх шаардлагатай. Бид хамтдаа байгууллага, нийгэмлэг төдийгүй дэлхий ертөнцийн хөгжлийг хурдасгаж, эерэг өөрчлөлтийг бий болгосоор байх болно. 2019 2023 JCI Mongolia Strategic Plan 27

2021 JCI байгууллагын Үйл ажиллагааны төлөвлөгөө 28

Эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, бэхжлүүлэх, ажиллах хүчнийг сэдэлжүүлэх болон нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн JCI RISE хөтөлбөрөөр дамжуулан хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх удирдагчдыг хөгжүүлэх болно. Talking points - JCI ТӨСЛҮҮД RISE бол JCI байгууллагын зүгээс Covid-19 цар тахлын эсрэг үзүүлж буй эдийн засгийн хариу арга хэмжээ/үйлдэл юм. Энэ бол аливаа төр засгаас өгсөн ажил биш, энэ бол JCI гишүүдээр хөтлөгдсөн санаачилга юм. Гишүүдийг RISE санаачлагын 3 тулгуурт хамаарах төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжүүлэхийг уриалж байна: • Жижиг дунд бизнес, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих байдлаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бэхжүүлэх • Бизнес эрхлэгчдээр дамжуулан ажиллах хүчнийг нэмэгдүүлэх • Нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах Энэхүү санаачлага нь JCI байгууллагын үйл ажиллагааг одоо үүсээд буй эдийн засгийн бодит нөхцөл байдалтай холбох, нийгэм дэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрд байгаа гишүүд маань НЭГ ИРЭЭДҮЙ-н зүг урагшлах боломжийг бүрдүүлнэ. 29

Гишүүдийн дунд дэлхийн хэмжээний манлайллын сэтгэлгээг төлөвшүүлж, үр дүнтэй арга хэмжээ болон сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан тэдний одоогийн ур чадвар, авъяасыг нэмэгдүүлнэ. УР ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ НЬ • Практикт суурилсан Глобал Манлайллын Мастер хөтөлбөр (Глобал Энтрепьюнер, Санхүүгийн Удирдлагын сургалтууд гм)- үүдэд төвлөрч хувьсан, өөрчлөгдөж буй дэлхийг манлайлах манлайлагчдыг хөгжүүлэх замаар JCI нь өндөр түвшинд бэлтгэсэн, практикт нийцэх бизнес болон манлайллын чиглэлийн сургалтууд нь энэ чиглэлийн ноён оргил гэдэг байр суурийг тогтоох. • Үндэсний байгууллагуудыг “Амжилтын 4 салбар/чиглэл”-ийн хүрээнд нэмж сургалтууд хөгжүүлэхийг уриалж байна. АРГА ХЭМЖЭЭНҮҮД • Шилжилтийн энэ цаг үетэй нийцүүлэн нийт гишүүддээ манлайллын үнэ цэнийг хүргэх, оролцоог идэвхжүүлсэн зохимжит аргачлалыг ашиглан хүний нөөцийн өсөлт, хадгалалтыг хэрэгжүүлэх. • Тогтмол хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдалд хурдан дасан зохицох уян хатан (agile) үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх. 30

Өөрсдийн хөрөнгө оруулалт, хичээл зүтгэлийг гишүүдийн өсөлт хөгжилд, гишүүнчлэлийн хэмжээг хадгалахад чиглэсэн арга хэрэгсэл, аливаа үйл ажиллагаанд оруулна. ӨСӨЛТ ХӨГЖИЛ Гишүүд дотоод харилцаа холбоогоо өргөтгөх, нэг нэгнийгээ дэмжих боломжийг сайжруулах аливаа арга хэрэгсэл, үйл ажиллагаагаар гишүүдээ хангах. Retaining and motivating members in existing National Organizations and mov- ing back onto a path of global membership growth Гишүүдийн манлайллын ур чадварыг сайжруулж, Үндэсний болон салбар байгууллагуудад үнэ цэнэ өгөх шийдлүүдийг хөгжүүлэх Үндэсний байгууллагуудын гишүүдийг хадгалах, сэдэлжүүлэх, олон улсын гишүүнчлэлийн өсөлтийн замнал руу эргэн хүргэх САНХҮҮ Санхүүг хариуцлагатайгаар удирдсанаар гаргасан зардал бүрийн эргэн ирэх өгөөж нь гишүүдэд бодитой тусах болно. Бизнес хөгжил болон ашиг өсгөхөд төвлөрсөн шийдлүүдийг боловсруулах 31

Бизнес, засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулан гишүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх ба цаашдын хөгжлийн боломжийг хангана. ХАМТЫН АЖИЛЛАГАА/ ТҮНШЛЭЛ Дэлхий даяар болон үндэсний хэмжээнд, орон нутгийн түвшинд одоогийн түншлэл, хамтралын үйл ажиллагааг манай гишүүдэд өгч буй үнэ цэнээр нь хэмжиж, үнэлэх, чанар, тоо хэмжээний аргачлалыг хэрэгжүүлэх JCI байгууллага үндэсний болон орон нутгийн түвшинд үр ашгийг нэмэгдүүлэх Бүтээлч Залуу Бизнес эрхлэгчийн спонсоршип болон “TOYP” зэрэг хөтөлбөрүүдээр корпорациудын санхүүгийн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлэх 32

JCI байгууллагын гишүүдийг хоорондоо холбогдох болон илүү үр дүнтэй брэнд туршлагыг үүсгэх шинэ арга замуудыг бий болгох IT платформ болон цахим арга хэрэгслүүдийг ашиглах МАРКЕТИНГ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБОО • JCI брэндингийн танилцуулгыг илүү мэргэжлийн түвшний мэдээлэл, графикаар баяжуулан илүү ур чадвартай, хүсэл эрмэлзэлтэй дэлхийн манлайлагч залуучуудыг татах • JCI байгууллагын одоогийн болон ирээдүйн гишүүд/түншүүдийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх • Бүх гишүүд байгууллагын шинэ чиглэлийг илүү сайн ойлгодог байхад анхаарах МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ Гишүүдээ шинэ IT платформ ашиглахыг уриалж байгаа нь манай гишүүдийн глобал /дэлхий даяарх/ харилцаа, бизнес сүлжээн дэх идэвхитэй оролцох оролцоо, бизнесийн холбоо барих хоорондын хөшүүргийг бий болгохоос гадна төслүүдийг хэрэгжүүлэх арга хэлбэрийн нэг санаачилга байна. 33

Engaging Key Stakeholders Хувь хүн Глобал манлайлагчдын эерэг сэтгэлгээ болон JCI байгууллагын төслийн удирдлагын туршлагыг түгээх байдлаар “БОЛОМЖ 4 үндсэн чиглэл”-ийн хүрээнд хийгдэх орон нутгийн төслүүдэд эерэг нөлөөлөл үзүүлж, чиглүүлэх; JCI байгууллагын брэндинг элч болж дэлхийн өнцөг бүр дэх идэвхи санаачлагатай, залуу удирдагчдыг шинээр элсүүлэх, хадгалах болон тэдэнд манлайллын практик ур чадваруудыг түгээхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэх Үндэсний болон салбар байгууллага JCI байгууллагын төслийн удирдлагын туршлагыг ашиглан “4 БОЛОМЖ-н үндсэн чиглэл”-ийн хүрээнд орон нутаг болон үндэсний төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, өөрсдийн холбоо харилцаа болон үйл ажиллагаагаар дамжуулан JCI брэндийг таниулж, шинээр гишүүдийг элсүүлэх, хадгалах болон тэдэнд манлайллын практик ур чадваруудыг түгээхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэх JCI Удирдлагын баг Байгууллагын бүтэц, төсвийг стратегийн тэргүүлэх чиглэл болон брэндтэй уялдуулах, засаглалын өөрчлөлт хийх; ирээдүйн Захирлуудын зөвлөлийг илүү үр дүнтэй ажиллах, JCI байгууллагад шинэ боломжийг бий болгох харилцааг түншүүдтэйгээ бий болгоход анхаарах; JCI байгууллагын үйл ажиллагаагшинээр гишүүдийг элсүүлэх, хадгалахболон тэдэнд манлайллын практик ур чадваруудыг түгээхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхэд чиглүүлэн өөрчлөх JCI World Headquarters Олон улсын хэмжээний партнершип үйл ажиллагаа явуулахад дөхөм/ хялбар болгох, БОЛОМЖ-ийн 4 чиглэлийн хүрээнд байгууллагын өсөлтийн гол хэмжигдэхүүнүүдийг хянах, тайлагнах замаар Глобал манлайллын стратегийг хэрэгжүүлэх, гишүүддээ өндөр үр дүнд хүрэх боломжийг олгох үүндээс тэднийг хүчирхэгжүүлэх, шаардлагатай эрх мэдлийг олгоход анхаарах 34

35

ЧИГЛЭЛҮҮД 2021 онд Үндэсний байгууллага үйл ажиллагаандаа дараах чиглэлүүдийг баримтлан ажиллана. Education Монгол соёл, Монгол орчин цагийн идэвхтэй иргэн гэдэг ойлголтыг нийгэмд үлгэрлэн манлайлах болон түгээх. Innovation Үйл ажиллагаандаа технологийн шинэчлэлийг ашиглан илүү шинэлэг, бүтээлч байдлыг бусдад таниулж шинэлэг сэтгэлгээг баримтлан ажиллах. Rise Эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, бэхжүүлэх, ажиллах хүчнийг сэдэлжүүлэх болон нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн JCI RISE хөтөлбөрөөр дамжуулан хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх удирдагчдыг дэмжиж, хамтран хөгжүүлэх болно. Millennials Engagement JCI байгууллагын зорилтот гишүүнчлэлийн насны идэвхтэй иргэдэд бодитоор нөлөөлж тэдний оролцоог нийгэмдээ эерэг өөрчлөлт бүтээх боломжийг ойлгуулах, сурталчлах. Цахим сүлжээний нөлөөлөгчдөд зөв мэдлэг, мэдээлэл олгож, тэдгээрээр дамжуулан нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, зөв иргэн төлөвшүүлэх. Strong Leadership JCI Монгол байгууллагын нийт гишүүдийн хөгжил дэвшил болон хамтын ажиллагаа нь гишүүдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлж бусдыг хүндэлж хамтдаа нийгэмдээ зөвөөр үлгэрлэн манлайлж хөгжил дэвшлийн түүчээ болон Монгол улсынхаа хөгжилд нөлөөлөгчид байх. Төр болон бизнесийн байгууллагуудтай харилцан өгөөжтэйгөөр хамтран ажилласнаар төсөл, хөтөлбөрүүдийн цар хүрээг тэлж, бодит нөлөөлөлийг илүү цар хүрээнд зорилтот талуудад хүргэн ажиллах. 36




























Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook