•Компьютерын сүлжээ гэж юу вэ? •Та нар ямар ямар сүлжээний талаар мэдэх вэ? •Танайх ямар сүлжээ/ интернэт ашигладаг вэ?
КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ 9-р анги
Холболтын төхөөрөмж, хэрэгслээр холбогдсон компьютер, бусад төхөөрөмжүүдийн цогцыг компьютерийн сүлжээ гэнэ.
КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭГ ХАМРАХ ХҮРЭЭГЭЭР НЬ
LAN- Local Area Network- Дотоод сүлжээ нэг барилгад байрлаж байгаа компьютер бусад төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ MAN- Metropolitan Area Network- Орон нутгийн сүлжээ улс доторх томоохон байгууллагын сүлжээ WAN- Wide Area Network- Гадаад сүлжээ дэлхий нийтийг хамарсан
Сүлжээ болон интернэтэд холбогдсон аливаа компьютер нь протоколоор дамжин харилцдаг. Протоколыг үүрэг зориулалтаар нь хэрэглээний, дамжуулалтын, сүлжээний гэж хуваана. Протокол Тайлбар Хэрэглээний протокол (Application Сүлжээнд өгөгдөл оруулах, хүлээн Protocol) авах программын хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй Дамжуулалтын протокол (Transport Protocol) Сүлжээний компьютер хоорондын өгөгдлийг алдалгүйгээр дамжуулах Сүлжээний протокол Мэдээлэл дамжих чиглэлийг тогтоож, (Network Protocol) өгөгдлийг дамжуулах үед гарах алдааг хянах
Интернэтийн үндсэн харилцааны хэл буюу протокол бол TCP/IP (Transmission Control Protocol / Internet Protocol) юм. Сүлжээг арилжааны зарчмаар хоёр хуваана. 1. Peer to peer – Тэгш эрхт сүлжээ: Сүлжээний компьютер бүр бусад компьютертэйгээ ижил тэгш холбогдоно. 2. Client/server – Клиент, сервер сүлжээ: нэгийг толгой болон бусдыг нь үйлчлүүлэгч хэлбэрээр зохион байгуулсан сүлжээ.
• Сүлжээний төхөөрөмжүүдийг нэрлэ. • Сүлжээний утаснд ямар ямар өнгө байдаг вэ? • Принтер, скайнер зэрэг төхөөрөмжийг ямар сүлжээгээр холбодог вэ? • Том хэмжээний цахим материалыг богино хугацаанд хуулах шаардлага гарахад хэрхэн хуулах вэ?
ГЭРИЙН ДААЛГАВАР • Компьютерийн сүлжээ нь шаардлагатай программ хангамжаас гадна хэдэн хэсгээс бүрддэг вэ? • Groupware ( групээр ажиллах боломжтой программ ) программын талаар тэмдэглэж, жишээ бичих
Search
Read the Text Version
- 1 - 11
Pages: