Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore ИЛТГЭЛИЙН ЭМХЭТГЭЛ

ИЛТГЭЛИЙН ЭМХЭТГЭЛ

Published by erdenee osor, 2021-08-18 06:14:26

Description: ИЛТГЭЛИЙН ЭМХЭТГЭЛ

Search

Read the Text Version

Дүгнэлт 20-р зуунд биеийн хүч, хүчирхэг харизм, техникийн чадварууд чухал байсан бол 21- р зуунд нийгмийн төлөөх сэтгэл, системийн чадвар, ерөнхий чадвараас тусгайлсан нийлмэл чадварууд чухал болж, түүнчлэн хийсвэр мэдлэгээс тодорхой мэдлэг, танхимын сургалтаас холимог (байнгын, онлайн, оффлайн) сургалтад шилжиж, технологи амьдралын энгийн хэрэглээ болж байна. Технологийн өөрчлөлт нь ажил хөдөлмөрийн зохион байгуулалт, хүмүүсийн амьдралын хэв маяг, харилцаанд өөрчлөлт бий болгож, улмаар шинэ үеийн хүүхдийн оюуны чадвар, сэтгэхүйн чадвар өндөрсөж, сэтгэлийн боловсрол, ёс суртахууны өндөр шаардлагыг тавьж байна. Үүнд хөдөлмөрийн зах зээл, ялангуяа боловсролын салбарын мэргэжилтнүүд бэлэн байна уу, ирээдүйд хэрэгцээ, шаардлагатай ажил мэргэжил, ур чадварыг эзэмших талаар юу хийх вэ гэдэг асуудал бидний өмнө тавигдаж байна. СӨБ-ын салбарын удирдах ажилтан, цэцэрлэгийн эрхлэгчдэд 2025 онд шаардлагатай ур чадварын хэрэгцээ, түвшнийг O*Net загварын мэргэжилтэнд тавигдах шаардлагаар 3 үе шаттай судалж, 30 ур чадварыг тодорхойлж, 6 багц болон 3 түвшинд тайлбарлав. Үүнд: Ур чадварын хэрэгцээ: Судалгаанд оролцогчид Менежерийн ур чадварыг 92.3 хувь, Мэргэжлийн ёс зүйг 91 хувь, Хувийн менежментийг 90.7 хувь, Хамтран ажиллахыг 90.4 хувь, Технологи, инновац нэвтрүүлэхийг 88.1 хувь, Манлайлахыг 88.1 хувь чухал хэрэгтэй гэж үзсэн байна. Судлаачид таамаглахдаа удирдах ажилтны манлайлал нэн чухал гэж үзсэн бол судалгаанд оролцогчдын өгсөн үнэлгээгээр манлайллыг хэрэгжүүлэхээс өмнө менежерийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хувийн менежмент сайн байж, бусадтай хамтран ажиллаж, технологи инновац нэвтрүүлсэн үед манлайлал бодит болохыг судалгааны үр дүн харуулав. Ур чадварын түвшин: Мэргэжлийн ёс зүй 3.88 оноо, Хамтран ажиллах 3.85 оноо, Менежерийн ур чадвар 3.81 оноо, Манлайлах 3.79 оноо, Технологи, инновац нэвтрүүлэх 3.79 оноо, Хувийн менежмент 3.77 оноо буюу дундаж 3.81 оноо байгааг 5 оноонд хүргэхийн тулд бодит ажлууд хийх шаардлагатай байна. Ур чадвар 2025-ын пирамидын 3 түвшин: Уламжлалт хүнлэг, ёс зүйтэй удирдагчийн 12 чадвар (I төвшин), Үнэт зүйлийг эрхэмлэдэг, шинэ орчинд зохицон ажиллах удирдагчийн 10 чадвар (II төвшин), Хэрэглэгч болон Хамтын ажиллагааг эрхэмлэдэг Бүтээлч удирдагчийн 8 чадвар (III төвшин)-ыг удирдах ажилтнууд I түвшний суурь чадварыг эзэмшсэний дараа II, III түвшний чадварыг эзэмшихийн төлөө өөртөө зорилт дэвшүүлэн ажиллавал үр дүнтэй гэж зөвлөж байна. Ном зүй. - Eberhard B, P. M. (2017). Smart work: The transformation of the labour market due to the fourth industrial revolution (I4.0). Int J Bus Econ Sci Appl Res, 10(47):21. - Schaper N., R. O. (2012). Fachgutachten zur Kompetenzorientierung in Studium und Lehre. - Hochschulrektorenkonferenz, Bundesministerium für Bildung und Forschung. Schwab K. (2016). The Fourth Industrial Revolution. Geneva: World Economic Forum. - The O*NET Content Model. (2017). Retrieved from https://www.onetcenter.org/content.html - WEF . (2016, 1 23). World Economic Forum Annual Meeting. Retrieved from https://www.weforum.org/events/world-economic-forum-annual-meeting-2016 - WEF. (2016). The Future of Jobs: Employment, Skills and Workforce Strategy for the Fourth Industrial Revolution. - Global Challenge Insight Report. Geneva: World Economic Forum. - WEF. (2020, 10 20). The Future of Jobs Report. Retrieved from https://www.weforum.org/reports/the-future-of-jobs- report-2020 - Жаргал Г, Сэлэнгэ Н. (2020). Судалгааны арга зүйд суралцах нь. УБ. - Жаргал Г, Сэлэнгэ Н. (2021). Төрийн албаны шинэчлэл болон Төрийн албан хаагчдын ур чадварын түвшин. - Төрийн захиргаа. - Төрийн мэдээлэл, УИХ. (2020.07.01 №25). \"Алсын хараа - 2050\" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай. УБ. 49

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛ БА ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ Хураангуй: НҮБ-ын 193 гишүүн орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн 17 зорилгыг баталсан бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг улс орнууд хүлээж буй. Хөтөлбөрийг батлахдаа боловсрол нь тогтвортой хөгжлийн бүх зорилгуудыг хэрэгжүүлэх гол түлхүүр юм гэж онцолсон. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго Боловсрол- 2030 хөтөлбөрт үр ашигтай суралцахад анхаарах болон сурах үйл ажиллагаанд шинэ хандлагаар хандахаар заасан. Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага (ЮНЕСКО)-с 2015 онд эрхлэн гаргасан “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь: Боловсрол бүх нийтийн баялаг уу?” номоор боловсролд шинэ хандлагаар хандах болсныг чухалчлан бичжээ. Бид энэхүү илтгэлд дээр дурдсан асуудлууд болон шинэ мянганы сорилт, шаардлагатай уялдуулан дэлхий нийтээрээ боловсролын тогтолцоонд шинэчлэл хийхээр зорьж буй энэ цаг үед багшийн мэргэжлийн хөгжлийн асуудал тус шинэчлэлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болж буйг эрдэмтэн, судлаачдын үзэл баримтлал, Монгол улсын төрөөс баримталж буй бодлого зэрэгт үндэслэн гаргаж харуулахыг зорилоо. Түлхүүр үг: Багшийн мэргэжлийн хөгжил, технологийн шинэчлэл, боловсролын тогтолцоо Үндсэн хэсэг Алив улс орны эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйлийн нэг нь шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил юм. Тэрхүү ололт, дэвшлийг авч хэрэгжүүлж чадах ажиллах хүчний нөөц, мэргэжлийн боловсон хүчнийг гагцхүү боловсролын оновчтой тогтолцоогоор бий болгож бэлтгэдэг. Тогтолцоо (систем гэсэн грек үг) бөгөөд гадаад орчинтой холбоотой хоорондоо уялдаа холбоо бүхий бүтэц хэсгүүдийн нэг зорилго чиглэлтэй үйл ажиллагааны бүхэл бүтэн цогц юм. Боловсрол бол нийгмийн институтэжсэн тогтолцооны хэсэг, ард иргэдээ боловсруулан хөгжүүлэх төрийн нийгмийн үйлчилгээний нэг чиглэл бөгөөд, нийгэм оршин тогтнож хөгжихийн үндэс болдог учраас тухайн улс орны иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх ажлын удирдлага, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй байгууллага хүмүүс, тэдгээрийн үйл ажиллагааны нэгдэл, дэд тогтолцоонуудын цогц юм7. Орон орны боловсролын тогтолцоо өөр байдаг бөгөөд зарим нэг орны боловсролын тогтолцооноос товч дурдвал8 ∼ Турк улсын боловсролын тогтолцоо нь сургуулийн өмнөх наснаас эхлэн хүүхдийг хамтач болгох, нийгэмшүүлэх ажилд нэлээд анхаарч агуулга, арга зүй, зохион байгуулж удирдах менежмент нь үүнд чиглэгдсэн байдаг байна. ∼ Герман улсын боловсролын тогтолцооны онцлог нь хүүхдийн хөгжлийн үнэлгээний үр дүн бөгөөд тэдний ахиц амжилтаас хамааран хүүхдийг 4 наснаас нь төрөлжүүлэн гүнзгийрүүлж сургадаг хууль эрхийн тогтолцоотой байдаг байна. ∼ Япон улсад Сургуулийн өмнөх боловсролын түшингээс эхлэн бага насныханд бүх амьд амьтан хүнийг хайрлаж энэрэх, өгөөмөр сэтгэлээр үнэнч шударгаар хандах, үнэнийг эрж хайх, гоо сайхныг мэдрэх чадвар зэрэг бие хүний хамгийн эерэг эрхэм 7 Тэгшжаргал, Н., Хүмүүнших боловсрохуйн ухаан. 2013, х. 25 8 Батхуяг, С. нар, Боловсрол судлалын ерөнхий үндэс. 1997, х. 62 50

чанаруудыг төлөвшүүлэхэд тусалдаг. Энэ нь хүмүүншил, сургалтын агуулгад нь тусгагдсан байдаг байна. ∼ Энэтхэг улсын боловсролын тогтолцоо нь олон жилийн туршид хүчирхийлэлгүй, эртний Энэтхэгийн хүмүүнлэг аргыг баримталж иржээ. Сүүлийн жилд мэдээллийн боловсролын глобал орон зайд эрчимтэй нэвтэрч, оюуны технологийн үйлдвэрлэлийг боловсруулж хөгжүүлэхээр шамдаж байна. ∼ Хятад улсын боловсролын тогтолцоо нь ихээхэн практик шинжтэйгээрээ бусад орноос ялгаатай. ∼ Финляндын боловсролын тогтолцоо нь зарим өвөрмөц онцлогтой. Тэрээр сургуульд элсэх бүх хүүхдүүдийн 93% нь цэцэрлэг юм уу, сургуулийн дэргэдэх бэлтгэл бүлэгт заавал хамрагддаг байна. Сургуулийн өмнөх боловсролд төрөөс ихээхэн анхаардаг ба Финляндын сургуулийн өмнөх боловсролын багш нар заавал их сургуулийн боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг байна. ∼ Орос улсын боловсролын тогтолцоонд академик сургалтыг голлодог бол, ∼ Америк улсад прагматик сургалтыг эрхэмлэдэг байна. Монгол улсын Боловсролын тухай хуульд үндсэн зарчмыг 1. Боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана. 2. Монгол улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд, үндэсний болон хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт, өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана. 3. Боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй нээлттэй байна. 4. Иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, эрүүл мэнд, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангана. 5. Нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно. 6. Өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана хэмээн тус тус заасан байдаг. Боловсролын тогтолцооны дэлхийн загварыг авч үзвэл: Хүн төрөлхтний хөгжлийн түүх бол боловсролын хөгжлийн түүх бөгөөд энэ түүхэн үеийн туршид 4 их хувьсгал (техник, үйлдвэржилт-цахилгаанжуулалт, мэдээллийн технологи, дижитал эрин зуун) гарах явцад боловсролын дараах 6 том загвар буюу тогтолцоо үүсэж хөгжсөн гэж боловсрол судлаачид үздэг байна. Эдгээр нь хүмүүн шинжийг хүнд төлөвшүүлэх үзэл баримтлалаараа ялгаатай юм. 1. Европын сонгодог тогтолцоо (Ром-Саксоны). Роман хэлт орнуудад тухайлбал, Итали, Испани, Франц, Португал болон төв ба Латин Америкийн эртний Латины соёл уламжлал болох амьдрал, гоо сайхныг мэдэрч түүнийг магтан дуулсан үзэл санаанд суурилсан загвар 2. Академик боловсролын тогтолцоо (Оросын). Хуучин Германаас гаралтай гүн бат мэдлэгийг шүтдэг онолд суурилсан загвар 3. Прагматик боловсролын тогтолцоо. Америкийн чөлөөт боловсролын тогтолцоо бөгөөд туршлага хуримтлуулж түүнийгээ хэрэглээ болгох, амьдрах чадварыг төлөвшүүлэх зэргээр хувь хүний чадвар, чадамжид суурилсан загвар 4. Техник, технологийн боловсролын тогтолцоо. Герман, Япон зэрэг орны аж үйлдвэрийн хувьсгалын жилүүдэд бий болсон техник технологийн соёлд суурилсан загвар 5. Ёс суртахуунд боловсролын тогтолцоо. Күнзийн философийн нөлөөнд байсан Хятад, Япон, Солонгос, Зүүн өмнөд азийн орнуудын баримталж ирсэн уламжлалт боловсролын загвар 6. Лалын шашинт орнуудын боловсролын тогтолцоо. Шариатын хуулийн үзэл санаанд үнэнч байж, аллахын хүсэл зоригийн хүрээнд үнэнчээр сайхан амьдрах тухайд сургадаг загварууд хөгжиж иржээ. Энэ бүх хөгжлийн түүхэнд тогтолцоо бүрд технологийн шинэчлэл хийгдэж, түүнийг даган багшийн хөгжлийн асуудал яригдсаар ирсэн байна. 51

Шинэ мянган, шинэ зуунд багш хүн боловсролын дараах үндсэн чиглэлийг судалж академик боловсролын бүтээлч дээд түвшин буюу суралцагчдыг бүтээлч эрэл хайгуул хийх чадвар, прагматик боловсролын дээд шатны бүтээлч түвшин оюунлаг хэрэглээг бий болгох чадвар, оюунлаг боловсролын дээд түвшин онолын суурь судалгаа, оюуны цэвэр бясалгал голлосон агуулгатай, нийгмийн хөгжлийг тэргүүлэх чадвар бүхий иргэдийг хөгжүүлэхийг чухалчилж, эдгээр боловсролын үндсэн чиглэлийг хослуулан технологийн шинэчлэл хийхийг шаардаж байна. (Ичинхорлоо.Ш. ред. Жадамбаа.Б., 2009. Сургалтын арга зүйн шинэчлэл. 30-р тал) Тэгэхээр боловсролын чанарыг сайжруулах стратегийн бодлогыг хэрэгжүүлэх нь шинжлэх ухаан, технологи, соёл урлаг хөгжих нэг үндэс болно гэж үзэж дэлхийн улс гүрнүүд 21-р зууны боловсролын төлөв, хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлж, боловсрол нь нийгмээсээ түрүүлэн хөгжих зүй тогтолд үндэслэсэн “хөгжихийн тулд боловсрол” гэсэн үзэл баримтлалыг төрийн бодлогоороо хэрэгжүүлж байна. Энэ нь ирээдүйтэй юм гэдгийг тухайлбал, Япон, БНСУ, АНУ, ХБНГУ, Франц зэрэг аж үйлдвэржсэн орны туршлага нотолж байна. Шинэ зууны хөгжил дэвшлийн энэ чиг хандлагыг манай улс боловсролыг шинэчлэхдээ баримжаа болгож байна9. Өнөөдөр дэлхийн улс орнуудад боловсролын тогтолцоонд дараах үндсэн чиг хандлагууд тогтож технологийн шинэчлэл хийж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд анхаарч ажиллаж байна. Үүнд: a) Хүн төвтэй сургалт. Хувь хүний авьяас, идэвх, сонирхол, хэрэгцээ, оролцоонд тулгуурласан. Хүүхэд голлох үүрэг хүлээх сургалтын технологи хөгжүүлэх b) Нийгмийн байгуулалт төвтэй сургалт. Хэсэг бүлгийн хэрэгцээ, сонирхлыг харгалзан сургалтын агуулга тогтоож сургадаг технологи хөгжүүлэх c) Байгууллага төвтэй сургалт. Манай орны боловсролын уламжлалт философи болсон сургалтын чиглэл бөгөөд технологийн хөгжил, эдийн засгийн хандлага дээр өнөө үеийн улс төрийн ертөнц, нийгмийн ардчилал, эрх чөлөөний хүмүүнлэг ёс, түүний үнэлэмж, хэм хэмжээ нь боловсролын шинэчлэлийн чиг зорилгыг тодорхойлж байна. d) Чадвар чадамж төвтэй сургалт. Энэ нь шинэ зууны боловсролын хөгжлийн нэг хандлага болж байна. асуудал бэрхшээлийг шийдвэрлэдэг, практик үйлдлийн чадвар хөгжүүлэхэд чиглэн сургалтын технологийг хөгжүүлэх явдал хэмээжээ10. Боловсролын чанарыг бүхэлд нь сайжруулж, бүтээлч чадамжийг чанаржуулж нэмэгдүүлэх нь манай улсын боловсролын тогтолцоонд чухлаар тавигдаж, эрдэмтэн судлаачид анхаарал хандуулсаар байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд багшийн хөгжлийн асуудлыг авч үзэх нь чухал хэвээр байсаар байна. Иймээс багш нийгмийн хөгжлөөс хоцрохгүйн тулд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрэлт хэрэгцээг мэдэрч салбартаа бодит хувь нэмэр оруулахад бэлтгэгдсэн байхаас гадна үүнийг төр засгаас бодлогоор дэмжих асуудал чухал юм. Багшийн хөгжил нь нэг талаас төр засгаас багш нарыг хөгжүүлэх арга хэмжээ, нөгөө талаас багшийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэл гэсэн хоёр үндсэн асуудалд тулгуурлаж байгаа нь багшийн мэргэжил дээшлүүлэх асуудлыг ул суурьтай бодлогын хүрээнд авч үзэж цаашид улам бүр сайжруулах шаардлагаар тодорхойлогдож байна. 1. Эрдэмтэн, судлаачдын хувьд: Тухайлбал, эрдэмтэн Н.Жадамба аль ч улсад багш нараа хөгжүүлэх явцын хэрэгцээ шаардлагыг гурван түвшинд тодорхойлж байна хэмээжээ. Түүний үзэж байгаагаар: I. Шинэчлэлийн бодлогоор тавигдаж байгаа хэрэгцээ шаардлагыг төвийн түвшинд; II. Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутаг, бүсийн онцлог хэрэгцээ шаардлагыг харгалзан бүс нутгийн түвшинд; III. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэдлэг, чадвар, хандлагатай иргэн бэлтгэх үүргээ амжилттай биелүүлж, оршин тогтнож байхын тулд мэдлэг чадвартай боловсон хүчнээр нөөцөө бэхжүүлэх байгууллагын түвшинд тус тус тодорхойлж байна. Харин эрдэмтэн Ж.Даваагийн судалгааны ажлын онцлог нь шинжлэх ухаан, техникийн дэвшилтэй уялдан багшийн хөгжилд тавигдаж буй шаардлагад анхаарлаа хандуулжээ. Тэрээр “суралцагчидтай ажиллах багшийн арга зүй, ур чадварт тавигдах шаардлагын 9 Лодойравсал.Ч., Бүтээлч монгол хүнийг төлөвшүүлэх нь. Илтгэл. 2019 10 http://www.kgau.ru 52

асуудал нь орчин үеийн багшийн хөгжлийн салшгүй хэсэг юм хэмээгээд сургалтын технологит гарч буй өөрчлөлт, шинэчлэлт ч багшийн мэргэжлийн бэлтгэл, багшийг сонгон шалгаруулах, багшийн ажлын үнэлгээ, мэргэжил дээшлүүлэх асуудалд өөрөөр хэлбэл багшийн хөгжилд бүтээлчээр олон талаас хандах хэрэгтэйг илтгэж байна” хэмээн дүгнэжээ. Орчин үеийн хөгжингүй багшид тавьж байгаа үндсэн шаардлага; Гонгор, М. (2016) 1. Боловсролын өнөөгийн зорилго, агуулга, арга зүй, үнэлгээг төгс ойлгосон байх; 2. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, сургалтын идэвхтэй, бүтээлч аргуудыг эзэмшсэн байх; 3. Хүн төрөлхтний болон монголчуудын бүтээсэн соёл иргэншлийн үнэт зүйлс, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэгч байх; 4. Мэдээлэл, харилцаа, холбооны технологийг чадамгай ашиглаж, олон их сурвалжаас олж авсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан хамтран бүтээгч, шинийг санаачлагч байх; 5. Бие даан сурч ажиллах, амьдрах чадвар бүхий иргэнийг төлөвшүүлэхэд олон нийтийн оролцоог эрхэмлэгч, чиглүүлэн зохицуулагч, улмаар шинэ зууны иргэдийг өв тэгш хөгжүүлэн дархлагчид, шавь болон тэдний эцэг эх, асран хамгаалагчийн дотнын зөвлөгч, арга зүйч, сэтгэл зүйч, судлаач, бүтээлч менежер байх гэж үзжээ. 2. Төрийн бодлогын хувьд: Харин төрөөс багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих бодлогыг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль (2018)”-д багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо бүрдүүлэх, багшийн хөгжлийн хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх, багшийн ажлын гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014- 2024)”-д боловсролын үйлчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай, хүртээмжтэй байх, багш бэлтгэх сургалтын байгууллагын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг сайжруулах, багшийн хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоо бүрдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэх, “Боловсрол үндэсний хөтөлбөр (2010-2021)”-д багш бэлтгэх хөтөлбөр, багш боловсролын стандартыг шинэчлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих асуудлыг тус тус тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2021-2030)”-д багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийг боловсролын чанарыг сайжруулах тулгуур зорилт болгожээ. Тухайлбал суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, түүнд нээлттэй боловсрол, дижитал технологи ашиглах зэрэг зорилт, үйл ажиллагааг төлөвлөсөн байна. “Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “Чадварлаг багш” арга хэмжээний хүрээнд эдгээр зорилт, үйл ажиллагааг ч мөн хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэхүү эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, эрх зүйн баримт бичиг, өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан БМДИ нь багшийн тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлэх дараах сургалтуудыг танхим, онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ хичээлийн жилд (2020-2021) сургалтыг цахим, зайн хэлбэрээр http://www.esurgalt.itpd.mn онлайн сургалтын талбарт арга зүйч нар - Уншиж судлах материал - Бие даан гүйцэтгэх дасгал даалгавар - Өөрийн үнэлгээний сорил, тест - Кейс жишээ, судалгааны материал - Бичлэг, шторк - Модулийн үнэлгээ - Ашиглагдах материал, нөөц, линк - Багшийн яриа тайлбартай ppt зэргийг байршуулж оролцогчид бие даан уншиж судлан, сургалтын явцад 2 удаа вебинар хийж meet-ээр уулзаж бие даан судалсан агуулгыг бататгах, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх шинэ мэдлэг бүтээх зэргээр ажиллаж байна. 53

Мэргэжил Зураг 1. дээшлүүлэх үндсэн сургалт Зөвлөгөө- сургалт Сонголтот Захиалгат сургалт сургалт 1. Багш өөрийн хэрэгцээндээ тулгуурлан сэдэв, агуулгаас сонголт хийж суралцана. Энэ хичээлийн жилд сонголтод сургалтаар нэг арга зүйч 254-1700 багшид сургалт зохион байгуулсан. 2. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт нь заавал сонгон судлах а) боловсролын бодлого чиглэл, b) Мэдээлэл харилцаа, холбооны технологи, c) Хувь хүний хөгжлийн агуулга буюу мэргэжлийн онол арга зүйн агуулгыг тонгоруу сургалтын арга зүй ашиглан багш нарт хүргэж ажиллаж байна. 3. Аливаа байгууллагаас захиалга авч тэдний хүсэлт, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулдаг сургалт. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар 24 цагийн бүлгийн багшийг чадавхжуулах 80 цагийн модуль сургалт зохион байгуулсан. 4. “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд зөвлөгөө-сургалт зохион байгуулж Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн багш нарт сургалт зохион байгуулж, эргэх холбоог сайжруулах зөвлөн туслах үйл ажиллагааг үзүүлэхээр төлөвлөж ажиллаж байна. Онлайн сургалтын давуу тал: ∼ Илүү олон хүнд хүрсэн. ∼ Зардал хэмнэж, багасгасан. ∼ Холбоо тогтоох цаг хугацааны чанарыг сайжруулсан. ∼ Цахим сургалтын орчин нөхцөл менежмент сайжирсан бол, сул тал байсаар байна. Сул тал: ∼ Багшийн ажлын ачаалал нэмэгдсэн. ∼ Бие даан суралцахад багшаас асуух шаардлага гарч тулгамдсан асуудал болдог. ∼ Тухайн платформын талаар ойлголтгүй ороод яаж ажиллахаа мэдэхгүйн улмаас сурч чаддаггүй. ∼ Техникийн хангамжийн асуудал дутагдалтай зэргээр судлагдсан байна. Үүнд тохирох арга замыг хайж хамтран ажиллаж байна. Дүгнэлт Хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй дэлхий ертөнцөд ямар технологи ирээдүйг тодорхойлохыг урьдчилан хэлэх боломжгүй юм. Тиймээс ирээдүйн дэлхийн иргэнийг бэлтгэх багш нь бие даан суралцах мэдлэгээс гадна ур чадвар, хандлага, үнэт зүйлээ хөгжүүлэх шаардлагатай гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Учир нь КОВИД- 19 өвчнөөс үүдэлтэй олон асуудал биднийг МХХТ-ын бичиг үсэгт тайлагдахыг шаардаж, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудал одоогийнх шиг тулгамдсан асуудал болж байсангүй. Мөн 21-р зуунд боловсролын тухай ойлголт түүнийг олгох, олж авах тухай асуудлыг шинэ өнцгөөр харахад хүргэж байна. Олон улсын түвшинд сургуулийн өмнөх боловсролын багш нарыг дараах 5 асуудалд анхаарч сургалтын технологийг сайжруулахыг 54

чухалчилсан байна. Тиймээс багш нар бүлгийн менежментийг хэрэгжүүлэхдээ дараах асуудлыг тусган хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Тиймээс энэхүү илтгэлдээ цаашид сургалтын агуулга, арга зүйг сайжруулах зарим санааг дэвшүүлж байна. Дэвшүүлж буй санаа, сайжруулах арга зам • СӨББ-д ажиллаж байгаа багш, удирдах ажилтнаас багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хэрэгцээний судалгаа авах • Хөгжих хэрэгцээний судалгаан дээр үндэслэн мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулга, хэлбэрийг сайжруулах ажлыг эхлүүлэх • Мэргэжлийн хөгжлийн бүлгээр дамжуулж багш нарын арга зүйд дэмжлэг үзүүлэх • СӨБ-ын багш нарт тохирсон МХХТ-ийн чадвараа дээшлүүлэх агуулга хөгжүүлэх • Бие даан сурсан зүйлээ ажлын байран дээр хэрэгжүүлэх, сургалтын эргэх холбоо, зөвлөн туслах ажлыг чанаржуулах • Зөвлөх мэргэжлийн зэрэг авсан багшийн сайн туршлага, технологийг түгээн дэлгэрүүлэх • Зөвлөх багшийн тоог нэмэгдүүлэх, ментор, менти багш бий болгох, зураглал гаргах, тэднийг чадавхжуулах • Сургалтын чанарыг сайжруулах нөөц боломж судлах, хэрэгжүүлэх • БМДИ-ийн арга зүйч нар багш, ажилтнууд ажлын байрандаа бие даан хөгжихөд дэмжлэг үзүүлэх сонголтод сургалтын модуль боловсруулах, сургалт зохион байгуулах • СӨБ-ын багш, ажилтныг төрийн бус байгууллагын баталгаажсан төрөлжсөн сургалтын агуулгаар сургалтад хамрагдах боломж бүрдүүлэх Ном зүй: - Батхуяг, С. нар, (1997). Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар - Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, (2021). Багшийн мэргэжил дээшлүүлэх журам - Ичинхорлоо, Ш. ред. Жадамбаа.Б, (2009). Сургалтын арга зүйн шинэчлэл. Улаанбаатар - Лодойравсал,Ч. (2019). Бүтээлч монгол хүнийг төлөвшүүлэх нь. Илтгэл, 1 - Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, (2016). Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл. Улаанбаатар - Тэгшжаргал, Н. (2013). Хүмүүнших боловсрохуйн ухаан. Улаанбаатар - Цэндсүрэн.Ө, (2006). Амжилттай багшлахуй. Улаанбаатар - БШУЯ. (2021). Чадварлаг багш арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр. 55

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН НИЙГЭМШИХҮЙН ХӨГЖИЛД БАГШИЙН ХАНДЛАГА, ҮҮРЭГ Хураангуй. “Боловсролын эрхэм зорилгод иргэд ардчилсан нийгэмд өөрийгөө бүрэн дүүрэн илрүүлэн амьдрах, ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, технологи болон соёлын үнэт зүйлийг эзэмших, сонгох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлсон. Бидний залгамж халаа бага насны хүүхдэд хэрхэн яаж боловсрол олгох түүний дотроос сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас ямар учраас хэрхэн яаж суралцуулах талаар санал бодлоо илэрхийлж, ажил хэрэгчээр хийхийг цаг үе хүчтэй шаардаж тулгамдсан асуудал нь төрөөс иргэний төлөвшил нийгэмшихүйн талаар дутуу анхаарч боловсролын нийгмийн үр ашгийг бууруулснаас нийгэмд ёс зүй, ёс суртахууны эмгэг, гэмт хэрэг мэргэжилтнүүдийн ажил үүргээ гүйцэтгэх чадвар, амьдралын чанар дордож, амьдралын баталгаа болж чадахгүй байгаа нь өнөөгийн нийгэмд бухимдлыг төрүүлж байна. Учир иймд Монгол улс урт хугацааны хөгжлийн бодлого ”Алсын хараа- 2050” бичиг баримтад сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн хөгжил төлөвшлийн суурь үе хэмээн үзэж, цэцэрлэгийн сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа зохион байгуулна гэж заасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бага насны хүүхдийн хөгжил нь багш, багш бэлтгэдэг сургуулийн үүрэг төрөөс боловсролын инновацад анхаарах нь чухал болохыг салбарын багш судлаачид тод томруун гаргаж тавих зүйтэй санагдана. Энэхүү үзэл бодлын үүднээс 2-5 насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд багшийн үүрэг нэн чухлыг тодорхойлохын тулд шинжлэх ухааны онолуудын уялдаа холбоог нэгтгэн зангидаж тодорхойлох нь зүйтэй. Бага настнуудын хөгжил био-социол хөгжлийн нэгдэл өөрөөр хэлбэл биологийн хөгжил нь онтогенези явц дахь бодгаль хөгжлийн үр дүн юм./ Г Крайг, Б.Г. Ананьв, В. А. Аврин./ Харин бие хүний хөгжлийн үр дүн нь нийгэмшихүйн хөгжил юм. Эдгээр нь бүтцийн хувьд бүхэл цогц, үүргийн хувьд нэгдмэл бөгөөд хүүхдийг цогцоор авч судалдаг /Х. С. Холл, Ж. Болдин/ төдийгүй хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй хандлагад төлөвшүүлэх гэж хүүхэд судлалаа, хүүхдийн анатоми физиологи, сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлал /А. Маслов, К.Рожерс/ социологи, философи зэрэг шинжлэх ухаанууд нэгдмэл байж, хүүхдийг тал бүрээс нь танин мэдэж хөгжүүлэх, шинэ зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө конструктив онолыг баримтлахын зэрэгцээ монголчууд дорно дахины арга билгийн сэтгэлгээ нь аливаа хөгжил, хөдөлгөөний уг сурвалжийг юмс үзэгдлийн эсрэг тэсрэг чанарууд болон хоёр талын нэгдмэл ба шүтэн барилдлагатай холбон үздэг. Хүний сурч боловсрох, хөгжин төлөвших- нийгэмших үйл явц зүй тогтлыг арга билгийн ухааны үүднээс тайлбарладаг. Бие хүний хөгжлийн төлөвшил нийгэмшихүйг бие- хэл -сэтгэл гурвын нэгдэл гэж үздэг. Сургуулийн өмнөх байгууллагыг “Хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх гэсэн зорилгын зэрэгцээ хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын бас нийгэмшлийн суурь үе” гэдгийг энэхүү илтгэлээрээ тодорхойлов. 2-5 настнуудын ялгаатай онцлог, бага насны хүүхэдтэй ажилладаг багшийн мэдлэг, чадвар, дүр төрх харилцаа нь нээлттэй, өрсөлдөөнтэй мэдээлэлцсэн нийгэмд зохицон амьдрах чадвартай хүүхдийг хөгжүүлэхэд өөрийн уламжлал болон олон улсын чиг 56

хандлагатай нийцүүлж эцэг эх, багш, судлаач, олон нийтийн оролцоог ханган хамтран ажиллахад тулгуурлан судалгаа хийв. Цаашдын хандлагыг нь тодорхойлон цаг үеийн бэрхшээлийг даван туулахад багшийн хөгжил, сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухааны онолыг ажилдаа уян хатан зохицуулах талаар өнөөгийн оюутан, ирээдүйн багш түүний төлөвшил, нийгэмшил, мэдлэг чадварын талаар ажиглалт, дүгнэлт хийж санал дэвшүүлэхийг зорилоо. Түлхүүр үг: Хүүхэд, хөгжил, нийгэмшихүй, хандлага, үүрэг. Үндсэн хэсэг: Шинжлэх ухаан техник, технологи, эдийн засгийн хөгжил дэвшлүүд асар хурдацтай хөгжиж материал баялгийг бий болгож, түүнд асар их хүч хөрөнгө зарцуулж эх орон маань хөгжсөөр байна. Улс орны ирээдүй хүүхэд багачууд ч боловсрон хөгжиж байна. Үүний нэг тод жишээ бол монгол хүүхдийн IQ орон нутаг, улс орны төдийгүй олон улсын түвшинд оюуны чадамжаар тэргүүлж байгааг бахархах боллоо. Гэвч хүүхдийн хүн болох үндэс суурь бага нас буюу 2-5 насанд тавигддаг. Хүүхэд бүрийн зан чанар харилцааны үнэт зүйлсийг багаасаа эзэмшиж төлөвшин, нийгэмшдэг байх нь тэдний насан туршийн амьдралд шийдвэрлэх үүрэгтэй талаар тогтож ярилцах цаг үе болсон талаар иргэд асуудал дэвшүүлдэг болов. Өөрөөр хэлбэл нийгэмшихүйн чадамж EQ нь хүний амьдралын амжилтын үндэс болж байгаа өнөөгийн амьдрал практикт ажиглагдаж байна. Монголчууд санаа зөв бол заяа зөв сургаалыг эрхэмлэн үр хүүхдээ хүмүүжүүлж, эцэг эх, ах, эгчийг нь дагуулан үлгэрлэн хүмүүжүүлж хүн болгож байсан сайхан уламжлалтай. Орчин цагийн боловсролын системийн үед улам боловсронгуй болгож хүүхэд цэцэрлэгээр хүмүүжин өөртөө итгэх итгэл, өөрийн онцлог, давуу талыг мэдрэх, бусдад анхаарал тавих, хийж байгаа үйлээ ойлгох, тууштай хандах, боломж орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ бий болсон байна. Боловсролын төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын хүрээлэн, алхам алхмаар, кембридж, цөм хөтөлбөр, сайжруулсан хөтөлбөр- үүдийг батлан гаргаж мөрдөж ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрүүдийн үр дүнд цэцэрлэгүүдийн сургалтын орчин эрс шинэчлэгдэж, сургалтын хэрэглүүр баяжигдахын зэрэгцээ багшийн мэдлэг чадвар дадал, мэдээлэл техник технологийн хөгжил дээшилсэн. Мэдлэгт суурилсан нийгэм мэдээллийн эрин үед бага насны хүүхдийг янз бүрийн мэдлэг эзэмшүүлэх гэхээсээ илүүтэй төрөлхийн суралцах хүсэл эрмэлзэл, сонирхолд нь тулгуурлан бусадтай хуваалцах, харилцах ямарваа зүйлийн учрыг нээж олох боломжийг цэцэрлэгүүд сургалтын хөтөлбөртөө байгууллагынхаа үзэл баримтлалыг үндэслэн боловсруулан ажиллаж байна. (Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх зөвлөмж 2019 он хуудас-5) Үүний нэг хэсэг нь хүүхдийн хувийн онцлог, сэтгэхүйн хөгжил, гэр бүлийн нөлөөлөл зэргээс хамаарч бусдаас суралцах арга бага өгөөжтэй юм шиг боловч аажим математикийн энгийн төсөөлөл, хэл ярианы, хөдөлгөөн эрүүл- мэнд, хөгжим- дүрслэх урлагийн сургалтын явцад хөтөлбөрт заасан гурван төвшнөөр уялдан хөгжиж байгааг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн багш гэж фокус ярилцлага хийхэд багш нар хэл ярианы хичээлээр оньсого таах, шүлэг уран унших, үлгэрийн баатруудаас зан үйл харилцааг харуулсан дүр бүтээх зэрэгт илүү анхаарч ой, тогтоолт сайжирдаг. Математикийн энгийн төсөөллийн эвлүүлэх, угсрах, өрөх тоглоомоор хосоороо тоглож хэрэглэгдэхүүнтэй зөв харьцаж сурдаг. Дуу, хөгжим хөдөлгөөнөөр жүжигчилсэн тоглолтод баярлаж талархдаг. Байгаль бодит орчинд зохион байгуулсан аялалд оролцох дур сонирхолтой байдаг. Байгаль нийгмийн орчинтой сайн харилцсанаар хаягдлыг саванд хийж хэвшсэн зэргээр фокус ярилцлагаас багш нар нэгдмэл ойлголтод хүрч, хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд түлхүү анхаарч ажиллах нь чухал гэдэгтэй санал нэгдсэн юм. Учир нь хүүхэд хүн байхын учраа ухаарч ойлгомогц орчноо танин мэдэрч хөгжил хөдөлгөөнд байгаль нийгэмдээ хэрхэн оршин тогтнох, эх дэлхий, эх орон гэх сэтгэлгээ бүрэлдэж байдаг. Багшийн хандлага, үүрэг ямар байх вэ? Хүний хөгжлийн хэрэгцээ шаардлага нийгмийн өнгө төрхтэй уялдан багшлах ажлын агуулга, хэлбэр өөрчлөгдөн хөгжсөөр байгаа билээ. Энэ хөгжилтэй уялдан багш бэлтгэх сургуулийн хөтөлбөр агуулга, сургалтын хэлбэр өөрчлөгдсөөр шинэчлэгдсээр хөгжиж байна. Багш бэлтгэдэг сургуулийн хувьд:багш, багшийн мэдлэг, агуулга, арга зүйн, харилцааны чадамжуудад анхаарч ажилладаг болсон нь ажиглагдлаа. Сургууль нь багш бэлтгэх бодит үйл явц, үр дүн сургалтын төлөвлөгөө, үнэлгээ, мэргэжлийн ур чадвар, 57

сургалтын төлбөр, бэлтгэн гаргаж буй бүтээгдэхүүн зэрэгт багш нарын хамтын ажиллагааны судалгааг хийж байх нь чухал. Ингэснээр тухайн сургуулийн үнэ цэнэ үр өгөөж илүү тодорхой болно гэж үзэж байна. Судлагдаж байгаа 120 кредит, ажиглах дадлага, туршин заах дадлага багшлах дадлагатай зайлшгүй холбогдох хичээл бол хүүхэд хамгаалал (сонгох хичээл)- ийг аль ангид оруулах нь нэн чухал гэж авч үзлээ. Энэ хичээлийг оюутан судалснаар ёс зүйн, ёс суртахууны, харилцааны соёлын алдаа гаргахаас хамгаалагдана. Хүүхдийг яаж хүмүүжүүлж хэн болгох нь сургуулийн өмнөх боловсролын багшийн хөдөлмөрийн онцлогтой салшгүй холбоотой. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нь бага насны хүүхдэд “Хүн байхын ухааны үндэс хүмүүн чанарын язгуур нийгэмшихүйн суурийг тавилцаж, оюуныг нээж, бие даан амьдрах ухаанд суралцах анхны гараанд дэмжин тусалж, боловсролын үйлчилгээ үзүүлэх арга зүйг судлан боловсорсон” багш мэргэжилтэн юм. 2-5 настнууд нь танин мэдэхүй оюун ухаан хэл яриа, сэтгэхүйн хөгжил, эрчимжсэн өөрийн бие ”би” –ийг харуулахыг цаг ямагт эрмэлздэг. Сэтгэл хөдлөл нь тогтворгүй /баярлах. гомдох, уурлах, бухимдах/ зан ааш хурдан солигддог. Тэдний төрөлхийн хөгжиж байдаг хэрэгцээг багш хөгжүүлж нийгэмшүүлж байдаг. Иймээс цэцэрлэгийн багш нь: 1. Бага насны хүүхдийг нийгэмшүүлж хөгжүүлэхэд багшийн үүргийг Сургуулийн өмнөх боловсролын хуульд тодорхой заасны зэрэгцээ энэ мэргэжлийн онцлогт нийцэх хүний төрөлхийн шинжийг харгалзан үзэх нь зүйд нийцнэ. - Энэрэн хайрлах сэтгэлтэй байх; - Сурган хүмүүжүүлэх ухааныг сайтар судалсан байх; - Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэцийн хөгжлийн мэдлэг чадвартай арга барил, ур чадвартай байх; - Бүтээлч сэтгэлгээтэй, техник технологийн мэдлэг чадвар эзэмшин сургалтдаа ашиглах; - Зөв ёс зүйтэй, гэр бүл цэцэрлэгийн хамтын ажиллагааны гүүр болдог, халуун дулаан уур амьсгал, эелдэг зөөлөн харилцаа, халамж нь бага насны хүүхдийн сэтгэл санааны таатай байдал цаашид өөртөө итгэх сэтгэл зүйн орчныг бүрдүүлж ажиллах үүрэгтэй; Бага насны хүүхдийн зан чанарын зөв хэвшил, зуршил гэр бүлээс эхлэн тогтдог. Өөрөөр хэлбэл гэр бүл бол тэдэнд тасралтгүйгээр хүчтэй нөлөөлж байдаг орчин. Хүүхдийн нийгэмшихүйд эцэг эх багш адил тэгш оролцоотой байж хүүхдийн нийгэмшихүйд ач холбогдлоо өгнө. Ялангуяа өнчин /бүтэн, хагас/ асран хамгаалагчтай, даун болон аутизмтай хүүхэдтэй ажиллах арга барил эзэмших шаардлага өнөө үед тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Бид хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг ямар багш нар байна вэ? гэдэг цэгээс судлахаар зорьсон. Судалгааны дүгнэлт:Дархан- Уул аймгийн 7 цэцэрлэгийн бага бүлэг-10, дунд бүлэг -11, ахлах бүлэг-12, бэлтгэл бүлэг-13, бүгд 46 бүлгийн багш оролцсон. 1. Ажилласан жилээр нь авч үзвэл: Зураг 1 Багш нар тогтвор суурьшилтай залуу дунд ахмад үеийн төлөөлөл байгаа нь тухайн хамт олны бодлого зорилтод эерэг хандлага, шийдвэр гаргахад чухлаар нөлөөлдөг. 58

2. Судалгаанд оролцогчдыг насаар нь ангилбал: Зураг 2. Нийт ажиллагсдын бага хувийг залуу ба ахмад багш нар эзэлж байхад 30-50 насны ажиллагсад нь дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь багш нарын дунд үеийнхэн бүтээлч, тогтвортой байгаа нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого нь бүтээмж өндөртэй байгааг илтгэж байна. Ямар аргууд зонхилж байна вэ? гэдэг үүднээс: Зураг 3. Эдгээр аргыг эрэмбэлбэл: 2-5 настай хүүхдүүд өөрийн сонголтыг илүүд үздэг, төдийгүй эрэл, хайгуул хийх, бусадтай хуваалцах, бусдаас суралцах нь тоглонгоо хамтрах, найзаа хүндэтгэх, өөрийгөө ойлгох, харилцан ярилцах зэргээр нийгэмшихүйд суралцаж байна. Зураг 4. Багш нараас хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн талаар тоглох явцад ямар чадвар хөгжиж байдагт хийсэн судалгаа. 59

Зураг 5. Тоглонгоо суралцах олон аргуудаас: А, В, С аргууд нь хүүхдийг нийгэмшүүлэх боломж илүүтэй болох нь судлагдлаа. Эдгээр аргуудыг гэр бүлийн хүрээнд нөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Багш эцэг эхчүүдэд эдгээр аргуудыг эзэмшүүлэх талаар зөвлөмж өгч ажилласан байна. Энэ судалгааны хүүхдийн нийгэмшихүйд эерэг хандлага байна. Хүүхэдтэйгээ ажиллах хэрэгцээ сонирхол, залуу гэр бүлүүдэд давамгай сайн, аливаа ажилд санаачилгатай идэвхтэй оролцдог. Зарим эцэг эхчүүд хүүхдээ багш хөгжүүлж, хүмүүжүүлнэ гэсэн ойлголттой, цөөнх нь хүүхдийнхээ өсөлт хөгжилтийн талаар анхаарал тавьдаггүй хэн нэгэнд даатгадаг хандлага түгээмэл байгаа нь багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд хүндрэлтэй төдийгүй цаашид анхаарахгүй байж боломгүй асуудал. Үүнээс дүгнэвэл:Хүүхдийн эрхийг үл хайхрах байдлаар зөрчиж байна. Иргэд гэр бүлийн төлөвлөлтийн мэдлэггүй гэр бүлийн хууль судалдаггүй, гэр бүл төлөвлөлтийн сургалт, сурталчилгаа хангалтгүйгээс гэр бүл салах, хүүхэд өнчрөх, эх орондоо ажиллах, ажлын байргүйгээс гадаадад ажиллах явдал төрийн бодлого нь иргэд рүүгээ чиглэж чадахгүй, хэрэгжихгүй байгаатай холбоотой. Иргэдэд гэр бүлийн боловсрол олгох ажилд баг, сум дүүрэг, аймгийн хэмжээнд гэр бүл хүүхэд залуучуудын газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх чухал. Ингэснээр хүүхдийн эрхийг хангаж осол аваар, гэр бүлийн хүчирхийлэл аюулгүй байдлаас хамгаалагдах юм. Хүүхдийг нийгэмшүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж тэдний саналыг үндэслэн сургалтын хөтөлбөрийн агуулгад шинэчлэл хийх, эцэг эхэд, ангийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран хүүхдийн амьдардаг хороолол хот дотор явган аялал хийлгэж музей, уран барилга, уран баримал, танилцуулах зэргээр багш ажлаа төлөвлөх нь хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд үр нөлөөгөө өгнө гэж үзэж байна. Цэцэрлэгийн багшийн өөрийн хөгжлийн нөгөө тал нь сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ юм. Багшийн хөдөлмөртөө хандах хандлага, мэргэжилдээ дур сонирхолтой үнэнч, хүүхдийг хайрлах ухаан өөрийн үзэл бодолдоо зарчимч чөлөөтэй бүтээлчээр сэтгэх арга барилыг эзэмших явдал юм Багшийн хөгжилд удирдлагын үүрэг нөлөө: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмжийг үндэслэн байгууллагынхаа үзэл баримтлалыг боловсруулан боловсруулдаг учраас Сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч хүн багш нарын дотно нөхөр, удирдан манлайлагч байх нь үүрэг мөн. Эрхлэгч нь өдөр тутмын үйл ажиллагаанд тэр бүр ороод байдаггүй ч багшийг дэмжих, арга зүйчтэй хамтран ажиллах үйл ажиллагаагаа уялдуулах нь тухайн байгууллагын менежмент болно. Цэцэрлэгийн эрхлэгч нь аж ахуйг хөтлөх, сургалтын орчныг тохижуулах, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Өнөөгийн байдлаас авч үзвэл:өөрсдийн ажлаас сэтгэл ханамж багатай зориг хүч султай байх нь улс төржилттэй холбоотой. Тухайн байгууллагын уур амьсгалд ч нөлөөлдөг. Боловсрол нь улс төрийн байгууллага биш учраас халаа, сэлгээ хийхгүй тухайн хүний чадварт түшиглэн үр дүнтэй ажиллуулах нь боловсролын хөгжилд түлхэц болно. Цэцэрлэгийн багшийн ажлын өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөн туслах, хөгжүүлэх ажлын байр нь арга зүйч. Арга зүйч хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, төлөвлөх, сургалтын орчин бүрдүүлэхэд багшид дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах учраас энэ албан тушаалтан багшаасаа илүү хөгжих тухайн цэцэрлэгийн маркетинг зохион байгуулж харилцааны өндөр ур чадварыг эзэмшсэн эцэг эх, багшийн хоорондын гүүр болж ажилладаг. Эцэг эх асран хамгаалагчийн үүрэг нь: Хүүхдээ нийгэмшихэд боломж олгох, үндэсний ёс заншил, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг мэдрүүлэх, байгаль орчноо хайрлан 60

хамгаалж ирсэн өв уламжлалыг сэтгэл хөдлөлөөрөө мэдэрч ойлгоход дэмжлэг үзүүлэх, харилцааны соёл, хэм хэмжээ, ёс зүйг дагуулан дадуулах, мэндлэх, уучлах хүсэх, шударга байхад өөрөөрөө үлгэрлэх нь эцэг асран хамгаалагчийн үүрэг юм. Энэ гурван холбооны зөв үйлээр 2-5 настнууд нийгэмших учиртай. Дүгнэлт 1. Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад боловсролын эрх зүй, харилцааны менежментэд суурилсан багшийн нөр их хөдөлмөрийн мэдрэмжтэй багш бэлтгэх нь бид бүхний үүрэг. Багш бидний сэтгэлийг эмзэглүүлж буй асуудал нь суралцагчид мэргэжлээ сонгон орж ирдэг хэсэг байхад мэргэжлээ тодорхой сонгож чадаагүй оноо багатай, цалин тогтвортой төрд ажиллах хүсэлтэй гэх сэтгэлгээтэй төгсөгч элсэн орж, уншсанаа ойлгох чадвар дутмаг, бичгийн найруулгын хэл ярианы чадвар, хангалтгүй элсэгчид сургалтын явцад сөрөг талыг бий болгож байна. Гэтэл дээд боловсролын багш нь суралцагчийг мэргэжилдээ дур сонирхолтой нийгэмшсэн багш бэлтгэх үүргийг хүлээж байдаг. 2. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг үе үе өөрчлөхгүй тогтвортой байлгаж хөтөлбөрийн үр дүнг 3-5 жилээр нэгдсэн үнэлгээг улсын түвшинд дүгнэх. /аймаг, улсын түвшинд/ 3. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын ажлын ачааллыг багасгаж судалгааны арга барил, дадал чадварт суралцуулж , хүүхдийн хөгжилд чанарын хувиргалт дэвшил хийх үйл ажиллагаандаа судалгаанд суурилсан дүгнэлт хийж түүнийхээ дагуу сургалт хөгжүүлэх ажлаа хөтлөн явуулдаг болох. 4. Өнөө үеийн багш ажилдаа зүрх сэтгэлээ зориулан түүндээ эзэн нь байж, мэргэжлийнхээ нэр төрийг эрхэмлэдэг байх. Энэ нь манай нийгмийн өнөөгийн тулгамдсан асуудал юм. 5. Багш нар интернэтээр мэдээлэл солилцох, zoom хичээл заах, техник тоног төхөөрөмж дээр ажиллах чадвар чадамжаа улам сайжруулах. Багш өөрийн ур чадвар, харилцаа, хамтын ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж дотоод сэтгэлдээ дүгнэлт хийж ажиллах нь амжилт гаргахын үндэс гэж ойлгох. “Авах хүнд нэг үг ч эрдэнэ, орхих хүнд мянган сургаал ч улиг.” Говийн догшин хутагт Д. Данзанравжаа 61

ИРЭЭДҮЙН БАГШИЙН БИЧИХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС Хураангуй The article summarizes research results of the survey of Mongolian language writing skills of students who are studying for the degree of preschool teacher. The survey involved 60 students who are currently pursuing the bachelor’s degree program on “Preschool education – teacher, professional”. Based on the research and concepts that kindergarten teacher’s language and writing skills play an important role in young children’s language development, we have researched and analyzed future preschool teachers’ skills to summarize and describe content and use grammatically correct language. While certain percentage of students can correctly summarize and describe the content, more than half of students made 5-10 grammar mistakes per every 50 words. Therefore, in our country which has relatively high preschool coverage in the region and where 2-5-year-old children communicate with their kindergarten teacher at least for 8-10 hours every day, pre and in-services trainings of preschool teachers needs to be comprehensively, thoroughly studied and developed. Түлхүүр үг: оюутан, боловсрол, цэцэрлэгийн багш, монгол хэл, бага насны хүүхэд, хэл ярианы хөгжил Оршил Багш-мэргэжилтний чанарыг тодорхойлох чухал үзүүлэлтийн нэг нь эх хэлээрээ алдаагүй уран яруу бичих, бодол санаагаа үгээр болон бичгээр оновчтой илэрхийлэх чадвар байдаг. Өргөн мэдлэгтэй, нарийн нандин ур ухаантай, зөв хандлагатай багшийн чиглүүлэг дор улс орны ирээдүй соёолон цэцэглэгдэг. Хувь хүний амьдралын чанарыг илтгэдэг, дэмждэг, тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог тэргүүлэх салбар бол боловсрол юм (МУЗГ, Алсын Хараа 2050). Боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог чухал хүчин зүйлсийн нэг нь багш, түүнийг бэлтгэх асуудал байдаг. Бидний энэ удаагийн илтгэл нь чанартай багшийг бэлтгэхтэй холбоотойгоор цэцэрлэгийн багш болохоор суралцаж буй оюутнуудын монгол хэлний бичих чадварыг судалсан зарим үр дүнгээс өгүүлэх юм. Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар (Витгенштэйн, 1985) гэдгийг ухаарч ойлговоос хэлний чадвар нь бидний суралцахуйн амжилт болон амьдралын чанарыг тодорхойлох ажээ. Эндээс үүдэн, багшийн хэл бичгийн чадвар нь түүний сэтгэхүйн цар хүрээг тодорхойлохын зэрэгцээ харилцагч хүүхдэд буух хөгжлийн эерэг үзүүлэлт бүрийн эхлэл болно. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүний хөгжил, төлөвшилд түүний амьдралын эхний жилүүдийн туршлага нэн чухал болохыг олон баримт, судалгаа нотолж байна. Хамгийн чухал нь аливаа хүн төрөлх хэлэндээ хэрхэн суралцсан нь түүний хөгжлийн олон талыг тодорхойлдог, энэхүү хөгжлийн зүй тогтол нь бага наснаас эхлэлтэй. Хүүхэд эхээс мэндэлсэн цагаасаа гэр бүлийн гишүүд, үе тэнгийнхэн, цэцэрлэгийн багш зэрэг хүмүүстэй анхны харилцааг үүсгэж улмаар 7 хүртэлх насанд үг яриа, харилцаа нь дэвшин гүнзгийрч, боловсронгуй болж байгаа нь (Лисина, 2009) бага насны хүүхдийн хэл ярианы хөгжилд нэн түрүүнд ээж аавын үг яриа, харилцаа дараа нь цэцэрлэгийн багшийн хэл ярианы ур чадвар чухал болохыг тодруулж байна. Хүний хэл ярианы хөгжлийн хамгийн хурдацтай бөгөөд эмзэг үе нь бага нас бөгөөд энэ үеийг анхаарч, хариуцлагатай хандахгүй бол хожим хойчийн олон боломжийг алдах талтай (Heckman, 2016). Цэцэрлэгт элсэн суралцаж буй хүүхдүүдийн 37% нь танин мэдэхүйн хөгжлийг дэмжих хэл ярианы чадвар, дадлыг эзэмшээгүй байдаг хэдий ч 3 хүртэлх насандаа хүүхэд бага ярих, хэл яриагаар хоцрогдох нь цаашдын суралцахуй болон 62

нийгэмшихүйд нөлөөдөг. Энэ насны хүүхдийн үгсийн 86-98% нь эцэг эх болон хамгийн ойрын харилцагчаас “сурсан” буюу “тогтоосон” үг байдаг (Fernald & Weisleder, 2015). Түүнчлэн 5 хүртэлх насны нийгмийн харилцаа, гэр бүлийн орлогын ялгаатай байдал нь хүүхдийн хэл ярианы хөгжилд шууд нөлөөлдөг байна. Бага орлоготой өрхийн 3 настай хүүхэд үе тэнгийнхнээсээ 30 саяар цөөн үг ярьдаг нь бага орлоготой ажилчид удаан цагаар бага хөлстэй ажиллахын зэрэгцээ хүүхдээ цэцэрлэгт өгч, өдөрт олон цагаар хүүхдээсээ тусдаа байж, хүүхэдтэйгээ ярилцахгүй, харилцахгүй байгаатай холбоотой. Нөгөө талаар хэлийг шаардлага хангахуйц түвшинд эзэмшээгүй багш бага насны хүүхэдтэй ажиллаж байгаатай холбоотой (Hart & Risley, 2003). Иймээс цэцэрлэгийн багшийн хэлний боловсрол, хэл ярианы хөгжил нь бага насны хүүхдийн хэл ярианы хөгжилд чухал байх тул багшийг бэлтгэх, сонгоход анхаарал хандуулахыг онцолж байна. Хүүхэдтэйгээ байнгын идэвхтэй харилцдаг эцэг эхийн 18 сартай хүүхэд нэг цагийн дотор өөрт нь хандсан 1200 үгийг сонсож байхад хүүхэдтэйгээ хамт байгаа ч идэвхтэй харилцдаггүй эцэг эхийн хүүхэд дөнгөж 67 үгийг сонсдог (Hart & Risley, 1995) төдийгүй хүүхдийн 3 хүртэлх насны хэл ярианы хөгжлийн үзүүлэлт нь тэдний сургуулийн 3 дугаар ангийн буюу 9-10 насны хэл ярианы хөгжлийг тодорхойлдог байна (Forrester, 2014). Багшийн хэл ярианы чадвар чухал болохыг олон судлаачид судалж, нотолж байгаагаас бид энэ удаагийн судалгааныхаа хүрээнд Монгол улсын гавьяат багш Жигжидийн Нямжав багшийн “багш хүн - уулын чинээ сэтгэж будааны чинээ бич” хэмээн нэгэнтээ хэлсний чанад мөн чанар, утгыг ойлгон тунгааж ажилдаа тусгахыг ихэд хичээсэн юм. Монгол улсад 2-5 насны нийт хүүхдийн 84% нь өдрийн (хүүхэд хоногийн 8-10 цагийг цэцэрлэг дээр байдаг) болон 24 цагийн ажиллагаатай (хүүхэд долоо хоногийн даваагаас баасан гарагт гэртээ харилгүйгээр цэцэрлэг дээр байдаг) цэцэрлэгүүдэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд амьдралынхаа болон хоногийн хамгийн эрчимтэй, идэвхтэй цаг хугацааг цэцэрлэг дээр өнгөрүүлж байна. Түүнчлэн 2–5 насны хүүхэдтэй орлого багатай гэр бүлийн 43% нь хүүхдээ цэцэрлэгт өгч байна (ҮСХ, 2018). Эдгээр тоо баримт нь Монгол улсын 2–5 насны нийт хүүхдийн 84%-ийн нь хамгийн идэвхтэй харилцагч, хэл ярианы хөгжлийн дэмжигч нь цэцэрлэгийн багш болохыг харуулж байна. Цэцэрлэгийн багшийн төрөлх хэлний мэдлэг, чадвар, хандлага ялангуяа бичих чадварын өнөөгийн байдлыг судалж тодруулан цаашдын мэргэжлийн хөгжлийн зорилтыг тодорхойлох нь нэн тулгамдаж байна. Монгол улс сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе бөгөөд 2050 он хүртэлх хугацаанд хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээний болон сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг зохион байгуулна., ... 2025 он гэхэд 25,706 цэцэрлэгийн багш шаардлагатай хэмээн төлөвлөн тооцоолж байна (МУЗГ, Алсын хараа 2050). Түүнчлэн боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө болон салбарын хөгжлийн зорилтуудад сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар, тэгш хүртээмжтэй байдлыг хөгжүүлэн бэхжүүлэхэд төрөлх хэлээ сайтар эзэмшсэн, бүтээлч багшийн үүрэг хариуцлага чухал гэдгийг тусгасан. Учир нь хэл бол бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл бөгөөд бүтээлч сэтгэлгээ нь яаж, хэрхэн гэсэн асуултын хариу байдаг. Багшийн тухайд асуудалд дүн шинжилгээ хийх, тунгаан бодох, шийдлийг хайх, асуудлыг шийдвэрлэх, дүгнэх, дараа нь юу байх вэ гэдгийг төлөвлөх зэрэг харилцан хамаарал бүхий цогц, бүтээлч үйл ажиллагаа болох сургалтыг удирдан чиглүүлдэг. Бид энэ удаад өмнө өгүүлсэн олон хүчин зүйлсийн зангилгаа төдийгүй тайлал болох ирээдүйн цэцэрлэгийн багшийн төрөлх хэлний бичих чадварыг илэрхийлэх зарим асуудлыг судалж шинжлэн дүгнэж байна. Үндсэн хэсэг Бид сонсох, ярих, унших, бичих гэсэн хэл ярианы үндсэн чадваруудаас бичих чадварыг сонгож судалсан. Багшийн бичгийн хэл нь түүний мэдлэгийн цар хүрээ, мэргэжлийн ур чадварыг илэрхийлнэ. Хэл сэтгэхүйн харилцан шүтэлцээт чанар хийгээд багшийн мэдлэг боловсрол, сэтгэлгээний цар хүрээ, харилцахуйн эв дүй нь бичгийн чадвараар илэрч байдаг ба нөгөө талаас эх хэлээрээ зөв оновчтой, утга төгс, товч тодорхой бичих нь багшид тавигдах нэг чухал шаардлага хэмээн үзсэн. Багш аливаа юмс, үзэгдлийн талаар дэс дараалал сайтай, утгын авцалдаатай, алдаагүй бичих нь тэр хэмжээнд ярихын нотолгоо хэмээн бид үзэж байгаа юм. Бидний судалгааны зорилго нь өнөөгийн оюутан, ирээдүйн багшийн бичих чадварыг судалж шинжлэх, өргөн утгаараа цэцэрлэгийн багшийг чанартай бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг тодруулахад хувь нэмэр оруулахад чиглэж байна. Ирээдүйн цэцэрлэгийн багш, 63

өнөөгийн оюутны бичих чадварыг судлахдаа (i) агуулгыг хураангуйлан бичих, (ii) тайлбарлан бичих, (iii) дүрмийн алдаагүй зөв бичих гэсэн чадваруудыг сонгож илрүүлэх үзүүлэлт бүхий сорил даалгавар боловсруулсан. (i) Агуулгыг хураангуйлан бичих чадвар: Багшид олон төрлийн мэдээллийг уншиж судлах, гол утга санааг товчоолон хураангуйлах хэрэгцээ шаардлага ямагт бий болдог. Нөгөө талаас оюутан мэргэшиж буй шинжлэх ухааны агуулгыг шинжлэн судлах, ерөнхийлөн дүгнэх, утга санааг нь хадгалан хураангуйлж бичих нь тэдний бичгийн хэлний түвшин илэрхийлэх нэн чухал чадвар юм. (ii) Тайлбарлан бичих чадвар: Хүний ойлгож ухаарсныхаа хэр хэмжээгээр сэтгэж бодож, түүнийгээ бусдад илэрхийлэх хамгийн бүтээлч чадвар нь тайлбарлан бичих чадвар юм. Багшийн мэргэжлээр суралцаж буй оюутан нь шинжлэх ухааны тулгуур онол, үзэл баримтлал, зарчим, зүй тогтлыг гүнзгий судлан ойлгож, тэдгээрийг тайлбарлан бичих чадварыг сайтар эзэмшсэн байх шаардлагатай. (iii) Дүрмийн алдаагүй зөв бичих чадвар: XXI дүгээр зууны багшийн чадамжийг хувь хүний, мэргэжлийн, нийгэмшихүйн гэсэн гурван үндсэн чадамжаар тодорхойлох нь нийтлэг байна. Эх хэлээрээ, утга төгс, дүрмийн алдаагүй зөв бичих нь багшийн хувийн чадамжийг илэрхийлэх гол үзүүлэлт болж байна. Бага насны хүүхэдтэй ажиллах багш дүрмийн алдаагүй, зөв ярих эсэх нь түүний алдаагүй зөв бичих чадвараар тодорхойлогдоно. Судалгаанд “Сургуулийн өмнөх боловсрол-багш, мэргэжилтэн” бакалаврын хөтөлбөрөөр 3 дахь жилдээ суралцаж буй 60 оюутныг хамруулсан. Судалгаанд хамрагдсан оюутнуудын монгол хэлний бичгийн чадварыг 3-5 илрүүлэх үзүүлэлт бүхий сорил, даалгавар гүйцэтгүүлж шинжлэн дүгнэсэн. Оюутны бичих чадварыг илрүүлэх багц сорилд: i) Агуулгыг хураангуйлан бичих чадварыг илрүүлэх сорил - 409 үг бүхий бичвэр мэдээлэлд боловсруулалт хийж агуулгыг 280 үгэнд багтаан хураангуйлан бичих ii) Тайлбарлан бичих чадварыг илрүүлэх сорил - Бага насны боловсрол яагаад чухал болохыг 10-15 өгүүлбэрт багтаан тайлбарлан бичих iii) Дүрмийн алдаагүй зөв бичих чадварыг илрүүлэх сорил - 55 үг бүхий түүвэр өгүүлбэрээс бүтсэн эхийг цээжээр бичих зэрэг даалгавар багтсан. Агуулгын үндсэн санааг хадгалсан, утга найруулгын алдаагүй, мэргэжлийн үгийг оновчтой сонгосон, асуудлыг эргэцүүлж уялдаа холбоог гаргасан, асуудалд дүн шинжилгээ хийж баримт нотолгоонд тулгуурласан, зөв бичих дүрмийн алдаагүй гэх зэргийг илрүүлэх үзүүлэлтээр сонгосон. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 67% нь сорилын даалгаврыг хангалттай гүйцэтгэсэн бол, 33% нь хангалтгүй, зөвхөн агуулгын хэмжээг багасган цөөн үг өгүүлбэрээр, үндсэн санааг алдагдуулж, утгын алдаатай бичсэн байна. Орчин үед багш мэргэжлээр суралцагчид нь судлагдахууныг хэрхэн ойлгож, өөрийн үзэл бодлын хүрээнд агуулгыг тодорхойлж бичих буюу эсээ бичлэг нь өдөр тутмын суралцахуйд, олон түвшний шалгалтуудад голлох байр суурь эзэлж байна. Гэсэн хэдий ч агуулгыг алдагдуулалгүй, үндсэн санааг агуулж, өөрийн санаа бодлыг нэмэхгүйгээр хураангуйлан бичих нь илүү дэвшилтэт чадвар болох юм. Ирээдүйн цэцэрлэгийн багш, өнөөгийн оюутан нь хичээлд холбогдох ном сурах бичиг, эх сурвалжуудаас өөрт хэрэгтэйг сонгож, агуулгыг хураангуйлан бичиж тэмдэглэх чадвар сайтай байх нь тэдний ирээдүйн багшлах үйл явцад бага насны хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн байдлаар үлгэр, өгүүлэл, сэдвийн агуулгыг хураангуйлан оновчтой ярих, тодорхой сэдвээр товч, тодорхой ярих зэргээр багшийн хувийн чадамжид онцгой байр суурь эзлэх чадварыг эзэмшихэд тустай байх болно. Судалгаанд хамрагдсан оюутнууд агуулгыг хураангуйлан бичихдээ 58% нь утгын алдаагүй, үндсэн агуулгыг алдагдуулалгүйгээр хангалтай бичсэн бол, 42% нь сэдэв болон агуулгын хоорондын уялдаа холбоог гаргалгүй бичсэн байна. Тодруулбал, тухайн бичвэр нь сэдэвтэйгээ уялдсан төгсгөл, дүгнэлт байхгүй, сэдэвтэй хамааралгүй өгүүлбэрээр эхийг төгсгөсөн, эсвэл эхийг хураангуйлахдаа агуулгыг бус зөвхөн өгүүлбэрийг бүтээж буй үгийн тоог цөөрүүлж, хасаж бичиж байна. Оюутнуудын тайлбарлан бичих чадварыг судлахдаа, утга найруулгын алдаагүй, задлан шинжилгээ хийж баримт нотолгоогоор баяжуулсан, асуудлыг эргэцүүлэн уялдаа холбоог гаргасан, үгийг оновчтой сонгож бичсэн зэрэг үзүүлэлтийг илрүүлэх даалгавар гүйцэтгүүлсэн. Оюутнуудын даалгаврын хангалттай ба хангалтгүй гүйцэтгэлийн харьцаа дөрвөн үзүүлэлт тус бүрээр 32-40% болон 60-68% -тай байна (Зураг 1). 64

Оюутнуудын тайлбарлан бичих чадвар Зураг 1. Оюутнууд асуудлыг Үгийг оновчтой сонгож бичих 35% 65% эргэцүүлэн уялдаа 40% Асуудлыг эргэцүүлж, уялдаа холбоог гаргаж холбоог гаргаж бичих 32% бичихдээ 17% нь хүн 33% 60% болох багаасаа, Задлан шинжилгээ хийж, баримт 68% Хангалтгүй хүлэг болох нотолгоогоор тайлбарлаж бичих 67% Хангалттай Утга найруулгын алдаагүй бичих унаганаасаа гэсэн зүйр үгтэй 0% 20% 40% 60% 80% уялдуулан бичсэн бол, задлан шинжилгээ хийж баримт нотолгоогоор тайлбарлаж бичихдээ бага насны боловсролын асуудлыг хүүхдийн жам ёсны хөгжил, тархины хөгжлийн зүй тогтолтой холбон бичсэн нь нийтлэг байна. Оюутнуудын үгийн сонголтод бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн эрчимтэй үе, мэдлэг боловсрол гэсэн үгс нийтлэг, харин судалгаанд оролцогчдын гуравны нэг нь зөвхөн бага насны хөгжлийн явцад илрэх онцлог шинжийг дурдсан хэдий ч чухам яагаад чухал болох талаар тайлбарлан бичиж чадахгүй байна. Мэргэжлийн үг хэллэгийг ашигласан байдал гэсэн үзүүлэлтээр шинжлэн харвал, оюутнууд боловсрол, төлөвшил, мэдлэг, чадвар, хандлага, арга барил гэсэн үгсийг нийтлэг ашиглаж байна. Оюутнуудын гуравны нэг нь асуудлын үндсэн санааг тайлбарлахгүй сэдвийн хүрээнээс хальж бичсэн байна. Оюутнуудын дүрмийн алдаагүй зөв бичих даалгаврын гүйцэтгэлийг авч үзвэл 2% нь огт алдаагүй (-), 10% нь 1-5, 40% нь 6-10, 45% нь 11-15, 3% нь 16 буюу түүнээс дээш (16+) тооны үгийг дүрмийн алдаатай бичиж байна (Зураг 2). Оюутнуудын дүрмийн алдаагүй зөв бичих чадвар Зураг 2. Нийт оюутны сорилын (16+) 3% гүйцэтгэлээс харвал, 95% 11-15 нь ямар нэгэн байдлаар зөв 45% бичгийн дүрмийн алдаатай 5-10 40% бичиж байна. Тухайлбал, 1-5 10% оюутнуудын 85% нь шинээр журамласан үгийг, 78% нь (-) 2% энгийн ярианд төдийлөн хэрэглэгддэггүй үгийг, 38% 0% 10% 20% 30% 40% 50% нь гадаад хэлнээс ашиглаж буй үгийг, 49% нь тэмдэг үсгийг дүрмийн алдаатай бичиж, 41% нь гээгдэх эгшгийн дүрмийн алдаатай бичсэн байна. Түүнчлэн дагавар, нөхцөлөөр хэлбэржсэн үйл үгс болон балархай эгшиг, үйлт нэрийн “х”, дараалсан гурван гийгүүлэгч гэх зэрэгтэй холбогдох монгол хэлний дүрмийг зөрчиж алдаатай бичиж байна. (Зураг 3) Зураг 3. Оюутны түгээмэл гаргаж буй бичгийн алдаа Харь хэлний үг 38% Гээгдэх эгшгийн дүрмийн алдаатай бичих 41% 49% Тэмдэг үсгийг дүрмийн алдаатай бичих Энгийн яриад түгээмэл хэрэглэгддэгүй үг 78% 85% Шинээр журамласан үг Дүгнэлт • Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хамгийн чухал мэргэжилтэн болох цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын монгол хэлний бичих чадвар хангалтгүй байна. • Цэцэрлэгийн хүүхдийн хамгийн идэвхтэй харилцагч болох ирээдүйн багш, өнөөгийн оюутнуудын төрөлх хэлээ эзэмшсэн байдал тэр дундаа бичих чадварыг сайжруулах талаар судалгаа, баримт нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 65

• Цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын монгол хэлний мэдлэг, чадвар, хандлага нь хувь хүний суралцахуйд болон ирээдүйн багшлах үйл явц, монгол хүний хөгжил дэвшилд онцгой нөлөөлөх асуудал гэж үзээд энэ чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн болон их, дээд сургуулийн монгол хэлний сургалтыг харилцан холбоо хамааралд нь судлан шинжилж, сургалтын агуулга арга технологийг нягтлан үзэхийг санал болгож байна. Ном зүй - Бадарч, Д. (2019, Дөрөвдүгээр сарын 09). Монголд багшийн суурь үнэлгээ өндөр байх ёстой. Үндэсний шуудан. - Баттөгс, Ш. (2019). Хурдан уншиж, ойлгох чадвараа хөгжүүлэх нь. Улаанбаатар:Лувсандорж, Ц. (2016). Их сургуулийн багшийн хөгжлийн нэгэн загвар, хөтөлбөрийн үндэс, арга зүй. илтгэл, АХБ төсөл. - Мөнхжаргал, Д. (2014). Шинэ зууны монгол багшийн загвар. Өнөөдөр сонин, дугаар 6. - Оюун, Ц. (2019). Хэл, соёл, сэтгэлгээ. Улаанбаатар: - Витгенштэйн, Л. (1985). Философские исследования, Новое в зарубежной лингвистике. - Лисина, М. (2009). Формирование личности ребенка в общений. - Cunha, Flavio., James Heckman., & Lance Lochner. (2016). Interpreting the Evidence on Life Cycle Skill Formation. North Holland: Amsterdam. - Forrester, M., & Albrecht, K. (2014). Social Emotional Tools for Life: An early childhood teacher’s guide to supporting strong emotional foundations and successful social relationships. Houston: Innovations in ECE Press. - Gurria, A. (2019). OECD work on Education & Skills. - Hart, B., & Risley, T.R. (1995). Meaningful differences in the everyday experience of young American children. Paul H Brookes Publishing. - Olga Nessipbayeva. The Competencies of the Modern Teacher. Bulgarian Comparative Education Society, Paper presented at the Annual Meeting of the Bulgarian Comparative Education Society (10th, Kyustendil, Bulgaria, Jun 12-15, 2012) 66

ҮЙЛЧЛЭХҮЙ-СУРАЛЦАХУЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ, БЭРХШЭЭЛ, ХЭРЭГЖИЛТ Хураангуй: Энэхүү өгүүлэл нь “Үйлчлэхүй-суралцахуйн” чиг хандлагыг тодорхойлоход тулгардаг зарим бэрхшээлийг онцолсон. Онолын үзэл баримтлалыг тайлбарлах судалгаагаар ‘үйлчлэхүй-суралцахуй’ гэсэн нэр томьёог олон янзаар тодорхойлж, ойлголтын зөрүүтэй байгаа нь үйлчлэхүй-суралцахуйг тайлбарлах, хэрэгжүүлэх арга зам нь ялгаатай байгааг илрүүлэн тайлбарлана. Энэ чиглэлийн олон судлаачдын санал болгосон үйлчлэхүй- суралцахуйн хөтөлбөр нэвтрүүлэхийн ач холбогдол, түүний бүтэц, элементүүд (янз бүрийн зуучлагч хүчин зүйлийг шийдвэрлэх) шаардлагатай байгааг санал болгосноор оюутнууд амьдрал дээр хийнгээ суралцах туршлагын боловсрол эзэмших боломжийг тодорхойлно. Судалгаатай холбоотой бэрхшээлийг хэлэлцэх зорилгын дагуу дараах итгэл үнэмшилд хүрнэ. Үйлчлэхүй-суралцахуйн талаарх мэдлэг нь ойлгомжгүй, олон талт салбарт илүү гүнзгий ойлголттой болохын тулд түүний нарийн төвөгтэй байдлыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй шийдвэрлэхэд шаардлагатай ойлголттой болно гэж үзэж байна. Онол, чиг хандлагын үзэл санаа тодорхой байх, түүнийг оновчтой сонгон хэрэглэх нь сургалтын үйл ажиллагааг системтэй, үр дүнтэй зохион байгуулахад суурь чиг болж өгдөг. Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх хөтөлбөрт энэхүү чиг хандлагын хэрэгжилт, үр нөлөөг тодорхой тусгавал чухал юм. Түлхүүр үг: Үйлчлэхүй-суралцахуй, туршлагын боловсрол, үйлчилгээний хөтөлбөр, оюутнуудын олон талт байдал Удиртгал Үйлчлэхүй-Суралцахуй (Service-Learning) нь оюутан олон нийтийн хэрэгцээнд үйлчилгээ үзүүлэх замаар бодит амьдрал дээр мэдлэг, чадвараа хөгжүүлж, суралцахтай холбоотой ойлголт юм. Энэ нь бусдад туслах замаар академик чадварт суралцах боломжийг суралцагчдад олгодог (Billig, 2000). Энэхүү нэр томьёо нь шинэ ойлголт бус, өмнө нь байсан хэдий ч судлаачид, бодлого боловсруулагчид, болон сурган хүмүүжүүлэгчид энэ үзэл баримтлалыг хэрхэн тодорхойлох, хэрэглээнд нэвтрүүлэх талаар оролдлогуудыг хийж байгаа ч нэг шийдэлд хүрээгүй байна (Furco, 2011) Үйлчлэхүй-суралцахуйн мөн чанар нь ойлгож, тайлбарлахад тийм ч хялбар бус ойлголт гэж үздэг (Billig, 2002; Vogelgesang & Astin, 2005). Онолын үзэл баримтлалд ‘үйлчлэхүй-суралцахуй’ гэсэн нэр томьёо нь олон нийтэд үйлчлэх, сайн дурын ажил, олон янзын ялгааг үл харгалзан дадлагажих зэрэг туршлага судлахад харилцан ашигтайгаар үйлчлэн суралцах гэж тодорхойлсон байдаг (Billig & Eyler, 2003; Eyler, 2009; Howard, 2001; Taggart & Crisp, 2011). Үйлчлэхүй-Суралцахуйг СӨБ-оос эхлээд дээд сургуулийн хүрээнд сургуулиудын үйл ажиллагаа, хөтөлбөрөөс хамаарч ялгаатайгаар зохион байгуулж болдог. Дэлхийн боловсролын чиг хандлага инновац, бүтээх, үйлдвэрлэлд чиглэсэн энэ үед бид академик боловсролоо амьдрал дээр буулгаж, хийнгээ суралцах хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байна. Ажлын байранд гараад эзэмшсэн мэргэжлээрээ уралдахаасаа гадна, олон нийтийн төлөө болон сайн дураар хийсэн ажлын туршлагатай, өөрийгөө хөгжүүлсэн, нийгмийн идэвхтэй, хувь хүн гэдгээ нотлох хэрэгцээ дөнгөж сургууль төгсөж буй оюутан бүрийн өмнө байдаг. Тиймээс дээрх асуудлуудын шаардлагын дагуу үйлчлэхүй-суралцахуйн чиг хандлагыг судлаачид хэрхэн тодорхойлсныг тодруулахыг оролдсон бөгөөд суралцахуйн үйл явцад түүнийг үр дүнтэйгээр хэрэгжүүлбэл чухал ач холбогдолтой гэж үзлээ. 67

Үйлчлэхүй-суралцахуйн тодорхойлолтын ялгаа Үйлчлэхүй-суралцахуйд тодорхойлолт өгөхөд бэрхшээлтэй бөгөөд үүнтэй холбоотой олон нэр томьёог харгалзан үзэх нь ойлгомжтой (Бергстром, 2004; Taggart & Crisp, 2011). Харамсалтай нь энэ талаарх судалгаа шинжилгээний сонирхол эрс нэмэгдсэн ч гэсэн энэ нэр томьёоны эргэн тойрон дахь төөрөгдөл бүрэн арилаагүй байна (Ховард, 2001; Saltmarsh, 1996). Туршлагад суралцахуйн боловсролын энэ нэр томьёоны талаар судлаачид 147-оос илүү их тодорхойлолтыг өгсөн байдаг (Бергстром, 2004; Каин, 2014; Eyler & Giles, 1999). Мөн “үйлчлэхүй- суралцахуй”-г “сургалтын зорилттой уялдсан мэдлэг, ур чадвар эзэмшихийн тулд олон нийтийн ажил хийж буй оюутнуудыг хамруулсан сургалтын арга зүй” гэж тодорхойлдог (Биллиг, 2002). Тухайлбал, нэгэн судалгаанд үйлчлэхүй-суралцахуйн ялгавартай байдал, ижил төстэй байдлыг тайлбарлахгүйгээр “курст суурилан үйлчлэхүй”, “курс ивээн тэтгэсэн үйлчлэхүй”, “анги танхимд суурилсан үйлчлэхүй” гэж үзсэн (Astin & Sax, 1998). Фурко (2011) энэхүү тодорхойлолтын асуудлыг өөрийн тайлбартаа онцлон тэмдэглэхдээ “Үйлчлэхүй- суралцахуйн хөтөлбөртэй танилцах товхимлуудаас харахад энэ тодорхойлолт нь сургуулиудын үйл ажиллагаанаас хамаарч ялгаатай болохыг ойлгож болно” гэсэн. Өөрөөр хэлбэл сургуулиудын хөтөлбөрт энэ нь сууснаар сургуулиуд өөрийн онцлогоос хамаарч үйлчлэхүй-суралцахуйн үйл ажиллагааг олон янзаар зохион байгуулж болох юм. ‘Үйлчлэхүй-суралцахуй’ гэсэн нэр томьёо нь өөр өөр тодорхойлолттой байдаг, үүнийг олон янзын нэрээр тайлбарладаг. Энэ нь нийгмийн хэрэгцээг хангахын зэрэгцээ прагматик, дэвшилтэт сургалтын туршлага бий болгох зорилгоор сургалтын зорилтыг олон нийтийн ажилтай хослуулсан боловсролын арга барил гэж ойлгож болно. Үйлчлэхүй-Суралцахуй нь хувь хүн, байгууллага, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилгоор танхимын сургалтын мэдлэг, чадвараа практик дээр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн үйлчилгээний төслүүдэд хамрагдах юм (Bradley J. Fisher (2010). Судлаачид Үйлчлэхүй-Суралцахуйг \"суралцагч хүссэн үр дүнд хүрэхэд чиглэсэн эргэх холбоо бүхий бүтэц зохион байгуулалтын боломжуудтай хувь хүн ба олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг туршлагын боловсролын хэлбэр” гэж үзсэн (Jacoby, Barbara,1996). Энэ нь хувь хүний хөгжлийг танин мэдэхүйн хөгжилтэй холбож, мэдрэмж, сэтгэн бодох чадварыг холбосон сургалтын туршлага юм. Оюутнууд сурч мэдсэн санаагаа онолын үүднээс авч бодит амьдралд тулгарч буй бэрхшээлүүдтэй холбож нийгэмд урт хугацааны өөрчлөлт хийх бодит шийдлүүдийг бий болгоно. Онол, үзэл баримтлалын дагуу хийсэн судалгаагаар үйлчлэхүй-суралцахуйг “академик үйлчлэхүй-суралцахуй, иргэний оролцоо, сургуульд суурилсан үйлчлэхүй- суралцахуй, курст суурилсан үйлчлэхүй-суралцахуй, стратеги академикт суурилсан, тэтгэлэгт үйлчлэхүй, олон нийтийн оролцоотой суралцахуй” гэж ангилсан (Astin, et al., 2006; Burack, 2008; Eyler, 2009; Flecky, 2011; Howard, 2001; Kaye, 2010; McElhaney, 1998; Vogelgesang & Astin, 2000). Нэр томьёоны жигд бус байдлыг Бурак (2008) онцолж хэлэхдээ байгууллага дотроо ч гэсэн үйлчлэхүй-суралцахуйн чадварыг эзэмшиж байж болно гэж тэмдэглэсэн. Үүнийг ойлгуулахын тулд тэрээр өөрийн их сургууль дээр үйлчлэхүйн хөтөлбөрийг нэг тэнхимд \"олон нийтийн оролцоотой суралцахуй\", нөгөө тэнхимд \"үйлчлэхүй-суралцахуй\" гэдгийг жишээгээр тайлбарласан (Burack, 2008). Үүнээс гадна Eyler and Giles (1999) нар судалгаандаа \"service-learning\" гэсэн шошготой олон янзын хөтөлбөрүүд байдаг. Тухайлбал, анги танхимд суурилсан өөрийгөө хөгжүүлэх туршлагын боловсролоос эхлээд ажил мэргэжил, амьдралын хэв маяг хүртэлх “үйлчлэхүй- суралцахуйн” үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрүүд гэж байна (McElhaney, 1998). ‘Үйлчлэхүй-суралцахуй’ нь зорилгоосоо хамаарч бичих, тэмдэг, тэмдэглэгээний арга нь ялгаатай байдаг. Энэ тэмдэглэгээ нь үйлчилгээ үзүүлэх, суралцахуйн хоорондын тэнцвэрийг билэгддэг гэж үзсэн (Chambers & Lavery, 2012;Флекки, 2011 он; McElhaney, 1998). Үйлчлэхүй-Суралцахуйн олон тодорхойлолт нь энэхүү тэнцвэрийг тусгахыг хичээдэг. Жишээлбэл, Furco (2011) үйлчлэхүй-суралцахуй нь үйлчилгээ үзүүлэгчдэд болон үйлчилгээг хүлээн авагчдад тэдэнд үзүүлж буй үйлчилгээний хувьд, сурч боловсроход адил ашиг тусаа өгөх гэсэн санаагаараа ялгагдах болно гэж онцолсон. \"Үйлчлэхүй-Суралцахуй\" гэсэн нэр томьёог тайлбарласан өөр нэг судлаач Сигмон нь сайн дурын үйл ажиллагаа, олон нийтийн ажил, дадлага (internship) зэрэг үйлчлэхүйн чиг баримжаатай боловсролын хөтөлбөрүүдийн ялгааг харуулсан нэгдмэл ойлголтыг боловсруулсан (Биллиг, 2000; Эйлер & Гайлз, 1999, Furco, 2011; McElhaney, 1998). Энэхүү 68

үйлчилгээний хөтөлбөрийн төрлийг суралцахуйн зорилго, үйлчлэхүйн үр дүнтэй харьцуулсан хэв шинжийг үзүүлсэн (Хүснэгт 1). Хүснэгт 1-ийг харахад “үйлчлэхүй- СУРАЛЦАХУЙ”-н хувьд голчлон суралцахуйн зорилгод анхаарлаа төвлөрүүлдэг бол “ҮЙЛЧЛЭХҮЙ-суралцахуй”-д суралцахуйн зорилго хоёрдогч байр суурь эзэлдгийг тэмдэглэсэн (Billig, 2000; Eyler & Giles, 1999; Furco, 2011). Тиймээс Сигмоны тайлбар дээр үндэслэн “ҮЙЛЧЛЭХҮЙ-СУРАЛЦАХУЙ” нь Үйлчлэхүй ба Суралцахуйн зорилгод ижил тэгш байр суурьтай байна (Billig, 2000; Eyler & Giles, 1999; Furco, 2011; McElhaney, 1998). Гэсэн хэдий ч Фурко, Сигмон нарын тодорхойлсон хоёр тодорхойлолтын хувьд хөтөлбөр нь жингийн хувьд тэнцүү, бодит байдал дээр аль аль талдаа ашигтай байх нь эргэлзээтэй юм гэж үзсэн. Үйлчлэхүй-суралцахуйн хөтөлбөрийг ийм байдлаар боловсруулсан байсан ч тэнцвэрийг оюутнуудын бодит туршлагад тусгахгүй байж болно (Eyler & Giles, 1999). Цаашлаад, үйлчилгээ үзүүлэгч болон хүлээн авагчдад хэнд нь ашигтай байсан эсэх үр ашгийг харьцуулахын тулд хэрхэн, ямар хэмжүүрийг хэрэглэж болохыг төсөөлөхөд төвөгтэй байдаг. Үйлчлэхүй ба суралцахуйн хэв шинж (Eyler & Giles, 1999) Хүснэгт 1. Үйлчлэхүй - СУРАЛЦАХУЙ Суралцахуйн зорилго нь эн тэргүүнд; үйлчлэхүйн үр дүн хоёрдогч ҮЙЛЧЛЭХҮЙ - суралцахуй Үйлчлэхүй нь эн тэргүүнд; суралцахуйн зорилго хоёрдогч үйлчлэхүй- суралцахуй үйлчлэхүй- суралцахуйн чиг зорилго тус тусдаа ҮЙЛЧЛЭХҮЙ- СУРАЛЦАХУЙ Үйлчлэхүй- Суралцахуйн чиг зорилго эн тэнцүү, тус бүр нь бүх оролцогчдын хувьд харилцан бие биедээ нөлөөлдөг гэж үзсэн (Eyler & Giles,1999). ‘Үйлчлэхүй-Суралцахуй’ гэсэн ойлголтын тодорхой бус байдал нь зөвхөн түүний тодорхойлолтоор хязгаарлагдахгүй бөгөөд энэ нь тухайн салбарыг ойлголттой болгох олон арга замаар илэрдэг (Eyler & Giles, 1999; Giles & Eyler,1994 он; Furco, 2011; McBride et al., 2007; McElhaney, 1998). Үнэн хэрэгтээ, үйлчлэхүй-суралцахуй нь философи, сургалтын хөтөлбөрийн хэрэгсэл, боловсролын шинэчлэл, загвар эсвэл хөгжүүлэх үйл ажиллагаа гэж тооцогдох ёстой эсэх талаар судлаачид хүртэл санал нэгдэж чадаагүй (Биллиг, 2000, 2002; МакЭлхани, 1998). Үйлчлэхүй-суралцахуйн талаарх нэг асуудал нь тодорхой онолын үндэс суурь, хамааруулах хүрээ дутагдалтай байгаа явдал юм (Биллиг & Эйлер, 2003; Конус & Харрис, 1996; Флекки, 2011; Гайлз & Эйлер, 1994;McElhaney, 1998). Биллиг ба Эйлер (2003) нар онолын хувьд тодорхойгүй байгаа нь зарим талаар үйлчлэхүй-суралцахуйн шинж чанарыг илэрхийлдэг гэж тайлбарлав. Үүний үр дүнд үйлчлэхүй-суралцахуйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд үзэл баримтлалыг тайлбарлахдаа олон янзын онол дээр тулгуурлан тайлбарладаг (Billig & Eyler,2003). Тухайлбал, үйлчлэхүй-суралцахуй нь ихэвчлэн туршлага суралцахуй, контекст суралцахуй, асуудалд суурилсан суралцахуй, хийнгээ суралцахуй, хүрээлэн буй орчин, экологийн боловсрол болон бусад хэд хэдэн суралцахуйн онол, арга зүйтэй холбоотой тайлбарладаг (Billig & Eyler, 2003). Үзэл баримтлалын судалгаанаас харахад үйлчлэхүй- суралцахуйд дадлагажигчид ихэвчлэн иргэний боловсрол, ёс зүйн талаарх Дьюигийн ойлголтыг голчлон ашигладаг болохыг харуулсан (Bringle, 2003; Cone & Harris, 1996; Dewey, 1969/1938, 1967/1916; Giles & Эйлер, 1994). Эдгээр дадлагажигчдын хувьд үйлчлэхүй- суралцахуй нь нийгмийн болон иргэний үүрэг хариуцлага, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл гэж үздэг (Биллиг, 2000; Eyler & Giles, 1999; McElhaney, 1998). Үйлчлэхүй-суралцахуйн талаарх өөр нэг ойлголт нь туршлага хуримтлуулах хэлбэр юм. Оюутнуудад бодит амьдрал дээр туршлага судлах, жинхэнэ асуудлыг шийдвэрлэх боломжийг олгох үйлдвэрлэл, туршлагын боловсрол болно. Туршлагын боловсрол дахь сэтгэлгээний ач холбогдлын талаарх Колбын үзэл ойлголтууд нь үйлчлэхүй- суралцахуйг хэрхэн ойлгоход нөлөөлнө гэж үзсэн (Cone & Harris, 1996; Flecky2011). ХЭРЭГЖИЛТИЙН ХУВИЛБАР Үйлчилгээний үр дүн болон суралцахуйн зорилго хоёр тэнцвэртэй байх үед үйлчлэхүй-суралцахуйн үйл явц амжилтай хэрэгжинэ. Үйлчлэхүй-суралцахуйн нэр томьёоны ойлгомжгүй хэрэглээ нь түүнийг тайлбарлаж, хэрэгжүүлж байгаа тоо томшгүй олон арга замаар илэрхийлэгддэг. Биллиг (2002) онцлон 69

тэмдэглэснээр үйлчлэхүй-суралцахуй нь маш нарийн төвөгтэй байж болох тул дадлагажигч хүмүүс ч түүний хэрэгжилтэд эргэлздэг. Үүнтэй адил сургуулиуд үйлчилгээний хөтөлбөр хэрэгжүүлэхэд чанар, агуулга, үргэлжлэх хугацаа, зорилго, зорилт нь харилцан адилгүй ялгаатай байдаг (Billig, Root & Jesse, 2005; Billig, 2000, 2002; Furco, 2011; Polin & Keene, 2010;Taggart & Crisp, 2011). Ном зохиолоос үзэхэд үйлчлэхүй-суралцахуйн хөтөлбөрүүд нь заавал судлах, сонголттой, сайн дурын эсвэл кредиттэй байж болдог (Steinke & Fitch, 2007; Taggart & Crisp, 2011). Үүний нэгэн адил, энэ чиглэлээр үйл ажиллагааны төрлүүд нь багш нарт туслах, эцэг эхчүүдэд туслах, зөвлөгөө өгөх, цус хандивлах, байгалийн гарц барих, хүмүүнлэгийн байгууллагуудыг бий болгох зэргээр хэдэн цагийн \"үйлчилгээ\"-с эхлээд янз бүр байж болно (Биллиг, 2002; Жонс нар, 2008). Хөтөлбөрт ихэвчлэн 20 цаг орчим олон нийтийн ажил үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн ч, зарим судлаачид үйлчлэхүй-суралцахуйн туршлага дор хаяж нэг жилийн хугацаатай байх ёстой гэж үзсэн (Bernacki & Jaeger, 2008; Taggart, 2011). Харамсалтай нь, зарим оюутнууд ямар ч үйлчилгээ үзүүлэлгүйгээр суралцаад кредитээ авдаг гэдэг нь судалгаагаар харуулсан байна (Bernacki & Jaeger,2008). Хөтөлбөрийн шинж чанарууд ийм зөрчилтэй тулгарч болох юм. Энэ нь хөтөлбөрүүдийн чанарыг харуулж байна. Сайн боловсруулсан үйлчлэхүй-суралцахуйн хөтөлбөрүүд агуулга сайтай сургалтын олон эерэг үр дүнтэй нийцэж байгааг нотлох баримтуудыг харж болно (Биллиг, 2002; Фредерик & Биллиг, 2009; Жонс нар, 2008; Левин, 2008; Лингстад, 2009; Steinke & Fitch, 2007). Эсрэгээрээ, хангалтгүй, чанаргүй хөтөлбөрүүд хүссэн үр дүнд хүрэхгүй (Billig, Root, & Jesse, 2005; Billig, 2002; Levine, 2008). Ихэнхдээ үйлчлэхүй-суралцахуйн чанартай хөтөлбөрүүд нь агуулга, бүтэц, сургалтын хөтөлбөртэй уялдсан байдал, залуучуудын дуу хоолой, оюутны идэвхтэй ба шууд оролцоо, туршлагын олон талт байдал, тодорхой зорилго, явцын хяналт, хангалттай үргэлжлэх хугацааг багтаасан тодорхой гол элементүүдийг агуулдаг. (Bernacki & Jaeger, 2008; Billig, Root & Jesse, 2005; Billig, 2000; Eyler & Giles, 1999; Kaye, 2010; Wheeler, 2008). Эдгээр гол элементүүд нь чухал зуучлагч хүчин зүйлүүд юм. Чанартай үйлчлэхүй-суралцахуйн хөтөлбөрүүдийг боловсруулъя гэвэл бусад сургалтын хөтөлбөрүүдтэй уялдуулж интеграцичлах нь чухал ач холбогдолтой. Үйлчлэхүй-суралцахуйн хөтөлбөрүүд нь интеграцийн түвшний ялгаатай байдлаас гадна эргэх холбооны бүрэлдэхүүн хэсэг нь ялгаатай байдаг (Billig, 2002; Eyler, 2009; Levine, 2008; McBride et al.,2007). Тухайлбал зарим эргэх холбоо нь ихэвчлэн академик шинж чанартай байдаг бол зарим нь хувь хүний ухамсар, өөрийгөө эргэцүүлэн бодох хандлагад чиглэгддэг (Billig, 2002; Jones & Abes, 2004). Зарим хөтөлбөрүүд удирдамж эргэх холбоо ашигладаг бол зарим хөтөлбөрүүд ашигладаггүй (Billig, 2002; Jones & Abes, 2004; Taggart & Crisp, 2011). Мөн эргэх холбооны үйл явцын албан ёсны байдал, давтамж, эрчмийн хувьд ялгаатай байж болно (Astin, Vogelgesang, Ikeda & Yee, 2000; Эйлер, 2009). Зарим тохиолдолд эргэх холбооны үйл ажиллагаа нь үнэлгээний бичмэл хэлбэрээр явагддаг (Chambers & Lavery, 2012). Эсвэл эргэх холбоо нь багш байгаа, байхгүй тохиолдлоос үл хамааран албан бус бүлгийн хэлэлцүүлэг хэлбэрээр явагддаг (Astin, et al., 2000; Bernacki & Jaeger, 2008). Aстин нар (2000), үйлчлэхүйд хамгийн хүчтэй зуучлах нөлөө үзүүлдэг эргэх холбооны төрөлд оюутнууд бусад оюутнуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх гэсэн. Тиймээс түүний үндэслэлд тулгуурлан үйлчлэхүй- суралцах хөтөлбөр хэр үр дүнтэй болох нь оюутны оролцоог дэмжих орчин бүрдүүлэх чадвараас хамаарна (Astin, 1999). Гэсэн хэдий ч, Астин (1999) оролцооны олон хэлбэр байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд оролцооны тодорхой хэлбэр нь сургалтын тодорхой үр дүнтэй хэрхэн уялдаж байгааг харуулах судалгаа хараахан байхгүй. Цаашилбал, оюутнуудын оролцооны түвшин өөр өөр байдаг бөгөөд тэр ч байтугай нэг хүний хувьд оролцооны хэмжээ нь үйл ажиллагааны төрлөөс хамаарч өөр байж болно (Astin, 1999). Жишээлбэл, үйлчлэхүйн оролцоо нэмэгдэх нь хааяа суралцах цагаа алдаж, улмаар үйлчлэхүйн академик үр ашгийг нөхөж болзошгүй гэж мэдээлсэн байдаг (Astin & Sax, 1998; Taggart & Crisp, 2011). Энэ асуудлыг Монгол Улсын Боловсролын Их сургуульд (МУБИС) хэрхэн авч үзэж байна вэ? гэвэл “сайн дурын ажил” хичээлийн хүрээнд шинээр эхлүүлж буй ажлууд байна. Тухайлбал МУБИС сайн дурын ажлыг дэмжих дүрэм, журам, хичээлийн хөтөлбөр, стандарт боловсруулж 2020-2021оны хичээлийн жилээс бүх мэргэжлийн ангиуддаа хэрэгжүүлж эхлээд байна. МУБИС-д энэ чиглэлээр 2 кредитийн агуулга судалж байгаа оюутан 70

удирдамж чиглэл өгөх 8 цагийн лекц болон бусад бэлтгэл ажилд оролцож, сайн дурын ажилд оролцсон оролцоог улирлын төгсгөлд үнэлүүлнэ. Энэ нь үйлчлэхүй-суралцахуйн чиг хандлагын нэг хэлбэр байж болох хэдий ч байгууллага, хувь хүн хоёр харилцан ашиг шимийг хүртэх гэдэг зарчмыг анхаарах нь чухал юм. Үйлчлэхүй-суралцахуйг сургууль, (байгууллага), тэнхим, хичээлийн түвшинд хөтөлбөр, түүний элементүүд, үнэлгээний хэмжүүрүүдийг нарийн боловсруулаад хэрэгжүүлж болох юм. Тухайлбал сэтгэл судлалын багш өөрийн хичээлийн хүрээнд оюутнуудыг байгууллага, судалгааны төсөл, эцэг эхтэй холбон ажиллуулах үйл явцыг хөтөлбөртөө тусгаж болно. Оюутнуудын нөөц боломж, чадварт нь тохируулсан үүрэг даалгавар өгөх, хэн, хаана, юу хийхийг хуваарилна. Оюутан зөвлөгөө өгөх төв, судалгааны төсөл болон өөрийн үүсгэсэн нүүр хуудсаараа эцэг эх, олон нийттэй харилцаж, тэдний хүүхдэд тулгарч буй бэрхшээл асуудлыг сонсох, зөвлөгөө өгөх, оношлох замаар өөртөө кейс, судалгааны материал цуглуулж онолын хувьд дүн шинжилгээ хийх практикт суралцана. Харин үйлчилгээ авагч эцэг эх өөрийн хүүхдийн асуудлыг шийдвэрлүүлж авах боломж бүрдэх юм. Үйлчлэхүй-суралцахуйд оролцогч талууд харилцан гэрээний үндсэн дээр тодорхой төлбөртэй ч үйл ажиллагаа хийгдэж болох юм. Үүний хамгийн гол асуудал нь багш нар хэрхэн оюутнаа үнэлэх вэ? гэсэн үнэлгээний хэмжүүрийг нарийн тодорхой болгох хэрэгтэй. Оюутнуудын олон талт байдал Эрдэмтдийн судалгаанаас харахад үйлчлэхүй-суралцахуй нь оюутны туршлагаас илүү хөтөлбөрийн үнэлгээнд голчлон чиглэдэг байна (Биллиг, 2000, 2002;Billig & Eyler, 2003; Taggart & Crisp, 2011). Дьюи (1969/1938) “Туршлага ба боловсрол” номдоо боловсролын үйл явц нь хүний туршлагатай салшгүй холбоотой болохыг тайлбарласан. Гэсэн хэдий ч тэрээр бүх жинхэнэ боловсрол нь туршлагаар дамжин бий болдог боловч энэ нь бүх туршлага заавал сурган хүмүүжүүлэх шинжтэй байдаг гэсэн үг биш гэдгийг тэрээр онцолсон нь (Dewey, 1969/1938) үйлчлэхүй-суралцахуйн үр нөлөөний талаарх Дьюигийн онолыг баталгаажуулдаг. Дьюи хоёр гол зарчмыг тодорхойлсон нь харилцан үйлчлэлийн зарчим ба тасралтгүй байдлын зарчим (Dewey, 1969/1938). Харилцан үйлчлэх зарчим гэдэг нь суралцахуй нь суралцагч ба сургалтын орчны хоорондох шилжилт гэж тайлбарласан байдаг (Дьюи, 1969/1938). Өөрөөр хэлбэл суралцагчид хэзээ ч идэвхгүй байдаггүй. Харилцан үйлчлэх зарчим нь үйлчлэхүй- суралцахуйд хоёр чухал нөлөө үзүүлдэг. Нэгдүгээрт, энэ нь суралцах нөхцөлийг илүү сайн ойлгох үндэс суурийг бий болгосноор судлаачийн онолын үндэс болж чадна. Хоёрдугаарт, энэ нь суралцахуйн үйл явцыг илүү тодорхой харж эзэмшихийн тулд суралцагч төвтэй зарчим (Bridges & Smith, 2007; Giles & Eyler, 1994; Vogelgesang, 2008). Тиймээс суралцагчдыг өөрийн амьдралын туршлага, өөрсдөө үйлдэж, хийж үзэх сонголтыг олгосон нийгмийн жүжигчид буюу “бүтээгчид, үйлдвэрлэгчид” гэж ойлгох хэрэгтэй (Polin & Keene, 2010; Saltmarsh, 1996, х15). Дьюгийн дараагийн нэг чухал зарчим нь тасралтгүй байдал буюу туршлагын үргэлжлэл зарчим юм (Dewey, 1969/1938). Дьюгийн үзсэнээр бүх туршлага нь өнгөрсөн туршлага дээр суурилсан бөгөөд дараагийн туршлагыг өөрчлөх чадвартай байдаг гэж үзсэн (Dewey, 1969/1938). Тодруулбал, Стукас, Снайдер, Кларигийн (1999) хийсэн судалгаагаар үйлчлэхүй- суралцахуйн үр дүн нь оюутнуудын өмнөх туршлагаас, тухайлбал үйлчлэхүйн оролцоотой холбоотой туршлагаас хамаарна гэдгийг тогтоосон. Судалгаанаас харахад үйлчлэхүйн талаар урьд өмнө мэдэгдэхүйц туршлагатай оюутнууд өмнөх туршлагагүй хүмүүстэй харьцуулахад шаардлагатай үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх магадлал бага байсан (Stukas, Snyder, & Clary, 1999). Дүгнэлт. Энэхүү өгүүлэл нь “Үйлчлэхүй-суралцахуйн” чиг хандлагыг тодорхойлоход тулгардаг зарим бэрхшээлийг онцолж авч үзсэн. Онолын үзэл баримтлалыг тайлбарлах судалгаандаа ‘үйлчлэхүй-суралцахуй’ гэсэн нэр томьёог зөв тодорхойлж, хэрэгжүүлэх арга замыг тайлбарлаж, үйлчлэхүй-суралцахуйг хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр нэвтрүүлэхийн ач холбогдол, түүний бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхой болгосноор энэ нь оюутнуудад үйлчлэхүй-суралцахуй хэр ач тустай болох талаар эрдэмтдийн онол, үзэл баримтлалыг дараах байдлаар нэгтгэн дүгнэлээ. Үүнд: • “Үйлчлэхүй-суралцахуй” нь хүмүүсийн бодит хэрэгцээнд үйлчилгээ үзүүлж, өөрийгөө болон академик чадвараа хөгжүүлэх, нөгөө талаас үйлчилгээг хүртэгч хувь хүн, 71

байгууллага аливаа асуудлаа шийдвэрлэх арга замаа тодорхойлох харилцан эн тэнцүү зорилгыг хангах ойлголт юм. • Энэхүү ойлголтыг бусад адил төстэй нэр томьёотой адилтган авч үздэг асуудал нийгэмд байсаар байна. • Оюутан Үйлчлэхүй-Суралцахуйн үзэл баримтлалыг зөв тодорхойлон амьдрал дээр онол-практикийг хослуулан суралцсанаар өөрийгөө хөгжүүлэх туршлагын боловсрол эзэмшиж үйлдвэрлэлд чиглэсэн боловсролын чиг хандлагыг бий болгох ач холбогдолтой юм. Санал Дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд: • Үйлчлэхүй-Суралцахуйг сургууль, (байгууллага), тэнхим, хичээлийн хөтөлбөр, түүний бүрэлдэхүүн, үнэлгээний хэмжүүрүүдийг нарийн боловсруулж, өөрийн онцлогтоо тохируулан хэрэгжүүлэх боломжтой. • Энэхүү үзэл баримтлалыг сургалтын хөтөлбөртэйгөө уялдуулан хэрэгжүүлэхээс гадна энэ чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулах арга зүйг эрэлхийлэх нь зүйтэй юм. Ном зүй - Astin, A. W. (1999). Student involvement: A developmental theory for higher education. Journal of College Student Development, 40(5), 518-529. Retrieved from https://www.middlesex.mass.edu/ace/ downloads/astininv.pdf - Astin, A. W., & Sax, L, J. (1998). How undergraduates are affected by service participation. Journal of College Student Development, 39(3), 251-263. Retrieved from - http://www.coastal.edu/media/academics/servicelearning/documents/How%20Undergraduates %20are%20Affected%20by%20Service%20Participation.pdf - Astin, A. W., Vogelgesang, L. J., Misa, K., Anderson, J., Denson, N., Jayakumar, U., Saenz, V., & Yamamura, E. (2006). Understanding the effects of service-learning: A study of students and faculty. Retrieved from the Higher Education Research Institute website: http://www.heri.ucla.edu/ publications- main.php - Astin, A.W., Vogelgesang, L. J., Ikeda, E. K., & Yee, J. A. (2000). How service learning affects students. Retrieved from the Higher Education Research Institute website www.heri.ucla.edu/ publications- main.php - Billig, S., Root, S. & Jesses, D. (2005). The impact of participation in service-learning on high school students’ civic engagement. Centre for Information and Research on Civic Learning and Engagement (CIRCLE Working Paper 33). Retrieved from http://www.civicyouth.org/PopUps/ WorkingPapers/WP33Billig.pdf - Burack, C. (2008). Memo to the field: Current research. In E. Hollander & C. Burack (Eds.), How young people develop long-lasting habits of civic engagement. A conversation on building a research agenda (pp. 34-38). Retrieved from www.compact.org/wp-content/uploads/2009/05/ spencerconversationresearchagenda1.pdf - Furco, A. (2011). Service-learning: A balanced approach to experiential education. Education Global Research, (0), 71-76. Retrieved from http://educacionglobalresearch.net/furco1issuezero/ - Jacoby, B. (1996). Service-learning in higher education: Concepts and practices. San Francisco, CA: Jossey-Bass. - Kolb, D.A. (1984). Experiential learning: Experience as the source of learning and development. Englewood Cliffs NJ. Prentice Hall. - Cho See Chong. (2014). Service-learning research: Definitional challenges and complexities. Asia-Pacific Journal of Cooperative Education, 15(4), 347-358. 72

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД “ӨӨРИЙН УДИРДЛАГАТАЙ”-ТАЙ СУРАЛЦАХУЙ НӨЛӨӨЛӨХ НЬ Та хүнд юуг ч бүрэн дүүрэн зааж чадахгүй, харин өөрөө түүнийг олоход нь тусалж чадна. Галилей Хураангуй. Агуу математикч, физикч, одон орон судлаач Галилей багшийн хандлага, дүр төрхийг 1600 - аад оны үед ингэж харж хэлсэн байна. Суралцахуй дахь багшийн үүрэг бол заах биш харин өөрөө түүнийг олоход нь туслах явдал юм байна. Монтессорийн арга зүйн багшийн хандлага, дүр төрхтэй нийцэж байгаа тул энэ үгийг сонгосон юм. Бид олон жилийн туршид хүүхэд өөрөө бие даан суралцах боломжгүй, заавал хэн нэгэн зааж байж сурах үйл явагдана гэдэгт итгэлтэй байж, заахыг чухалчилж ирсэн. Багш заах ёстой гэдгээс судлах сэдвийн тоо олон болж, агуулгын хэмжээ гүнзгийрэн өргөсөж, алсуураар багш төвтэй арга барил руу шилжинэ. Гэтэл бидний амьдарч буй нийгэм хувьсан өөрчлөгдөж, хурдтай шинэчлэгдэж байна. Багш бүгдийг заасан хэвээрээ байх уу? Нөгөө талаараа өөрийн хичээл зүтгэл гаргаагүй мэдлэг туршлага түүнд өөриймшин үлдэж чадвар болох уу? Эдгээр асуултын хариулт нь хувь хүний өөрийн хөгжил гэдэгтээ маргахгүй биз ээ. Орчин цагт хувь хүн өөрийгөө хөгжүүлэх шаардлага, эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж суралцахуй нь суралцагч өөрийгөө чиглүүлж бие даан суралцах байдлаар өөрчлөгдөж байна. Доорх хүснэгтээс харвал: Хүснэгт 1 Суралцагчийн үүрэг Багшийн үүрэг  Сурах хэрэгцээгээ тодорхойлох  Суралцагчийн хэрэгцээг ажиглан  Сурах зорилгоо тогтоох  Сургалтын материал нөөцөө бэлтгэх тогтоох  Сонирхсон зүйлээ судлахаар сонгох  Сурах орчин бүрдүүлэх  Бүтээлчээр оролцох, судлах, унших,бичих,  Бүх талын дэмжлэг үзүүлэх  Сургалтын бүтээлч аргуудыг санал боловсруулах,турших г.м болгох  Суралцагч өөрсдийн суралцахуйн өмнө хариуцлага хүлээнэ Суралцагч сонголт хийх, бие даах дадал эзэмших,хийж буй үйлээсээ сэдэлжих, өөртөө итгэх итгэл нэмэгдэх, тэсвэр тэвчээртэй байx зэрэг насан туршийн боловсролын ур чадваруудыг эзэмших нь өөрийн удирдлагатай суралцахуйн ач холбогдол юм. Монтессори боловсрол өөрийн удирдлагатай суралцахуйг дэмждэг үү? Итали улсын эрдэмтэн доктор М.Монтессори нь өөрийн сургалтын арга зүйгээ биологи, сэтгэл судлал, тархи судлал, хүний хөгжил зэрэг шинжлэх ухааны олон салбарын ололт, дүгнэлтэд суурилан гаргасан бөгөөд хүн төрөлхтний арьс өнгө, шашин шүтлэг, ёс заншлын зөрүүтэй байдлаас үл хамааран хүүхэд бүр өөрийгөө нээн хөгжүүлэх асар их эрмэлзэлтэй, суралцах онцгой авьяас чадварын нийтлэг шинжтэй гэдгийг баталсан юм. Тэрээр дэлхийн хүүхэд бүрт тохирох, тэдний хөгжлийг дэмжих сургалтын цогц хөтөлбөр боловсруулахад бүхий л амьдралаа зориулан түүнийгээ МОНТЕССОРИ арга зүй хэмээн өөрийн нэрээр нэрлэсэн юм. Түүний онол Шинжлэх ухааны үндэстэй ажиглалтын дээр суурилсан.Тэрээр олон жил олон орны хүүхдүүдийг ажигласан. Монтессори юу ажигласан бэ 1. Хүүхэд бодит материал дээр өөрийн биеэр ажиллах асар их сонирхол байдаг 2. Хүүхдүүд орчноосоо мэдлэгийг шингээж, эцэж цуцашгүй ажиллах чадвартай байдаг. 3. Зөв орчин, дэмжлэг туслалцаа байвал хүүхдэд байгалиас заяасан сайхан сэтгэл, хайр, сурах хүсэл эрмэлзэл аяндаа төрдөг. 4. Хүрээлэн буй орчинтойгоо харьцах замаар хүүхэд биеэ даах, өөрийгөө удирдан чиглүүлэх, бусадтай хамтрах, эрэл хайлт хийх, шинжлэх судлах, санаачилгатай оролцох зэрэг шинж чанарууд бүрэлдэж байгааг ажигласан 73

Ийнхүү М.Монтессорийн системтэй ажиглалт, системтэй тархийг судалсан нь түүний ажлын мөн чанар байсан ба судалгаа, туршилт дээрээ үндэслэн 1950 онд Шингээгч оюун ухаан номоо бичиж хэвлүүлсэн. Шингээгч оюун ухааны тухай онол бол түүний хийсэн нээлтүүдийн нэг юм. Хүүхэд давтагдашгүй их хүчийг эзэмшсэн төрсөн тул дотоод асар их нөөцтэй,бүтээлч ой ухаантай, 0-6 хүртэлх насандаа орчноосоо ямар ч хүч чармайлтгүйгээр,аяндаа мэдлэгийг шингээн авдаг гайхамшигтай чадвартайг нээсэн. Хурц мэдрэмтгий үеүд бол түүний хоёрдогч нээлт бөгөөд хүний амьдралын хамгийн чухал үе бол 0-6 хүртэлх нас юм.0-6 хүртэлх насанд тохиолдох богинохон зурвас үе ба энэ үедээ хүүхэд тодорхой зүйлүүдийг хурдан сурдаг ба мэдрэмтгий үеүд цаг хугацааны хувьд харилцан адилгүй үргэлжилдэг тухай Хүүхэд насны нууц номдоо М.Монтессори бичсэн байдаг. Ийнхүү 0-6 насны хүүхэд Шингээгч оюун ухаан, Мэдрэмтгий үеүдийг эзэмшин төрсөн ба эдгээр нь хүүхэд хэвийн өсөж хөгжихөд ихээхэн үүрэгтэй, бас тэднийг хөдөлгөгч их хүчнүүд юм.Эдгээр хүчнүүд бол хүүхдийн төрлөхийн нөөц юм. М.Монтесссорийн онол нь хүүхдийн төрлөх нөөц, чадварыг зохистой орчинд хөгжүүлж болдгийг ялангуяа хүүхэд өөрөө өөрийгөө бүтээдэг гэсэн дүгнэлтийг гаргасан. Хүүхдийн төрлөх нөөц чадварыг хөгжүүлэхэд хоёр чухал нөхцөл бий, өөрөөр хэлбэл бид 2 замаар тэдэнд дэмжлэг үзүүлж чадна гэж М.Монтессори үзсэн. Эдгээр дэмжлэг нь юу вэ? 1. Орчны дэмжлэг. Хүүхэд бол түүнийг хүрээлэн байгаа орчноос хамааралтай, түүний орчинд байгаа хүмүүс, эд зүйл, үйл ажиллагаа бүгд л түүнд нөлөөлж, тэдгээрээр дамжуулан хүүхэд өөрийгөө ойлгон таньж мэдэж байдаг. 2. Хүүхэд бол байнгын чөлөөт байдлыг шаарддаг. Хүүхэд насандаа тэд хосгүй, давтагдашгүй их хүчийг эзэмшдэг бөгөөд энэ нь зөвхөн чөлөөт байдлаар илрэн гарна гэж үздэг. Тиймээс Монтессори анги нь дээрх дэмжлэгүүдийг багтааж нарийн төлөвлөсөн, зохион байгуулалттай орчин байж хүүхдийн төрлөх чадваруудыг өнгөлөн зүлгэж, хөгжүүлж байдаг юм. Ангид хүүхэд бие даан ажиллаж суралцахад бэрхшээл бага, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангагдсан байх ёстой ба түүнийг М.Монтессори “Бэлтгэгдсэн орчны хамгийн анхны зорилго бол хүүхдийг насанд хүрэгчдээс хараат бус бие даах чадварыг хөгжүүлэх явдал юм” гэж тодорхойлон хэлсэн. Та доорх хүснэгтээс Бэлтгэгдсэн орчин, хүүхэд, багш 3 ийн харилцан хамаарлыг олж харах болно. Хүснэгт 2 Орчин ба хүүхэд Орчин ба багш Сургалтын материал нээлттэй, хүүхэд хүрч Багш хүүхдээ ажиглах, тэмдэглэл хөтлөх. болохуйц тавиурт байрласан байна.  Ангийг сонголт хийж болохуйцаар бэлтгэнэ Хүүхэд хэрэгтэй цагтаа, хэрэгтэй багаж төхөөрөмж,  Хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцүүлж хэрэглэгдэхүүнээ олоод тоглох боломжтой хэрэглэгдэхүүнийг сайжруулж, бие даан  Хүүхэд сонирхлын дагуу ямар үйл хийхээ хийх үйлийг дэмжинэ.  Хүүхэд бүрийн сонирхлыг даган сурах сонгоно.  Уян хатан цагийн хуваарьтай байна. үйлийг хийх боломжийг бүрдүүлнэ.  Сургалтын хэрэглэгдэхүүн бүр нь өөрөө сурах  Орчны аюулгүй байдлыг хангана.  Хүүхэд бүрд суралцах нь хөгжилтэй үйлд хүүхдийг чиглүүлдэг.  Хүүхэд хичээлээ хийх явцад алдаагаа өөрөө сайхан, сэтгэл ханамжтай байлгах, бие олж засдаг даасан байдлыг бүрдүүлэх  Хэрэглэсэн зүйлээ буцаах, ажлын байраа  Хүүхдийн анхаарлыг сарниулахгүй байх эмхлэн цэгцлэх дадалд сургадаг. үүргийг хүлээнэ.  Өөрийн хэрэгцээ түвшинд тохирсон хичээл, ажлыг сонгож, түүнийг хийж чадсандаа баяр баясгалантай байна. Багшийн урьдаас бэлтгэгдсэн орчинд хүүхэд өөрөө суралцах ба орчин нь хүүхдийг бүх талаар дэмжинэ. Бэлтгэгдсэн орчны бүрэлдэхүүн хэсэг болох сургалтын хэрэглэгдэхүүн нь хэрхэн яаж хүүхдийн өөрийгөө чиглүүлэх, өөрийгөө үнэлэх үйлд дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг харцгаая. Сургалтын хэрэглэгдэхүүн бол ажлын хэрэглэгдэхүүн юм. Сургалтын хэрэглэгдэхүүн нь хүүхдийн АЖИЛЛАХ, ТОГЛОХ хүслийг өдөөж урин дууддаг. 1. Сургалтын хэрэглэгдэхүүн хүүхдийн логик сэтгэхүй, бүтээлч байдлыг хөгжүүлдэг. 2. Нэг хэрэглэгдэхүүн нь нэг ухагдахууныг судална. 3. Хэрэглэгдэхүүн нь өөрөө засагдах боломжтой. 4. Хүүхэдтэй хамт өсөж, түвшин ахина. 74

5. Бодитоос хийсвэр лүү аажмаар шилждэг гэсэн олон шинж чанаруудтай. Эдгээр шинж чанарууд дотроос хүүхэд өөрийгөө үнэлэх, удирдах чадвартай байх боломжийг олгодог “ХЭРЭГЛЭГДЭХҮҮН НЬ ӨӨРӨӨ ЗАСАГДАХ” шинж чанарын тухай дэлгэрэнгүй танилцацгаая. Өөрөө засагдах гэдэг нь хүүхэд буруу хийвэл ажлаа дуусгаж чаддаггүй, өөрийнхөө ажлыг шалгаж үзэх боломжтой байхаар зориуд боловсруулсан хичээлийн хэрэглэгдэхүүнүүд юм.Тиймээс Алдаагаа өөрөө засах сургалтын хэрэглэгдэхүүн гэж нэрлэдэг. Монтессори ангийн ихэнх сургалтын хэрэглэгдэхүүн бүр алдаагаа хянах, засаж болохоор бүтээгдсэн байдаг. Хэрэв бид балчир насны хүүхдийг ажиглавал насанд хүрэгчдийн оролцоогүйгээр алдаа дутагдлаа засах гэж оролдох хандлага ажиглагддаг, тиймээс М.Монтессори хүүхдийн энэ төрлөх хандлагыг Бэлтгэгдсэн орчинд шилжүүлж хүүхэд өөрөө өөрийгөө удирдах хэрэгсэл болгон ашигласан юм. Алдааг боодолтой бэлэгтэй зүйрлэсэн, хүүхэд бэлгийг аваад сэгсэрч үзэж, онгойлгож, үнэртэж үзээд, дээш доошоо хэд хэдэн удаа эргүүлж тойруулаад, дараа нь өөр зүйл хайхаар явдагтай адил хэмээн зүйрлэсэн байдаг. Тиймээс Монтессори орчинд алдаа гаргахаас хүүхэд огт эмээдэггүй, харин ч алдааг нөхөрсгөөр хүлээн авах хандлагыг төлөвшүүлдэг. Хүүхэд хэрхэн яаж алдаагаа хянах вэ? • Мэдрэхүйн сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь зөв эвлүүлэхгүй бол гүйцэд дуусгаж болдоггүй эвлүүлдэг тоглоом шиг учир хүүхдийн алдааг илт засах шаардлагагүй. Хүрэн шат, Улаан саваа,Улаан цэнхэр саваа гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүнийг хараа болон хүрэлцэхүйн мэдрэхүйн тусламжтайгаар алдаагаа хянаж өөрөө залруулж чаддаг. • Зарим хичээлүүд тухайлбал Цилиндр блок нь үүрэндээ багтахгүй байх, илүү гарч үлдэх, тоо хэмжээ нь дутах, шоо нь хайрцагтай багтахгүй, таг нь таглагдахгүй байх зэрэгт хүүхэд түүний алдааг амархан харж, асуудлыг бие даан шийддэг. • Дуут цилиндр болон төрөл бүрийн карттай хичээлүүд нь алдааг хянах тэмдэгтэй, \\ хариуг шалгах\\ тэмдэг нь савны ёроол, картын ар талд, аль эсвэл тусдаа хяналтын карттай байх ба хүүхэд даалгаврыг гүйцэтгэсний дараагаар өөрийн зөв буруу хийснээ хянаж болдог. • Тойрог зураасны дагуу алхахдаа ч хүүхэд өөрийн алдааг өөрөө олж харж эсвэл найз нөхдөөсөө харан засаж чаддаг.Дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд бүдэрч унан байж л алхаж сурдаг, яг түүнтэй адил хүүхдүүд эхлээд буруу, зөрүү алхаж байсан ч хэд хэдэн үйлдлийн дараа өөрийнхөө алдааг ойлгон засаж үргэлжлүүлэн алхдаг. Багшаас хүүхдийн алдааг засах гэж оролдсоны хэрэггүй жаахан хүлээх хэрэгтэй болдог. • Түүнчлэн хичээл, ажил хийж байх явцдаа Ж нь: ус асгасан бол арчих, будаа юүлж байхдаа бутармаг эд зүйлийг тараасан бол түүж авах, шүүрдэх, хичээлийг эргүүлэн хураах, эмхлэн цэгцлэх зэргээр хүүхэд гаргасан алдааныхаа хариуцлагыг хүлээж сурдаг. Багшийн үүрэг 1. Хүүхдэд өгч буй тоглоом хэрэглэгдэхүүн нь хийж байх явцад хүүхдэд хариу өгөх, өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө зөв буруу эсэхийг шууд харж чаддаг тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгоно. 2. Хүүхдийг тоглож, ажиллаж байхад дундуур нь тасалдуулахгүй байх,хүүхэд мэдрэмжээ ашиглан өөрөө харж, асуудлыг шийддэг болох хүртэл тэвчээртэй байна. 3. Хүүхдийг тоглож, ажиллаж байхад багш ажиглан маш бага оролцоотойгоор залж чиглүүлнэ. 4. Хүүхэд алдаанаасаа айж эмээлгүйгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, алдаа гаргахыг нь хүлээн зөвшөөрөх, хяналтын карт ашиглаж сурах зэргээр ангид өөрийн хяналтыг хөндлөнгийн оролцоогүйгээр хийх орчныг бүрдүүлэхэд багш анхаарч ажиллана. Ийнхүү Монтессори ангид алдаа нь хүүхдийг биеийг нь даалган, туршлага хуримтлуулах, өөрийгөө хянах утга учиртай ажил болон хувирна. Багш нар бид хүүхдийн алдааг өмнөөс нь засварлах аль эсвэл бүтэлгүйтэхийг нь хориглосноор тэдэнд ямар ч тус хүргэхгүй. Харин алдааг нөхөрсгөөр хүлээж авах хандлагыг төлөвшүүлснээр хүүхэд айдсаа даван туулдаг,алдаа гаргаснаа ойлгож мэддэг, бусдын тусламжгүйгээр асуудлыг шийдэх гэж оролддог, улмаар өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, өөрийгөө үнэлж сурна. Хүүхдийн төрлөх нөөц чадварыг дэмжих 2 дахь чухал нөхцөл бол чөлөөт байдал, эрх чөлөөний тухай асуудал билээ. Эрх чөлөө нь хүүхэд өөрөө сурч, хийх чадвартай судлаач юм гэсэн ойлголтыг агуулдаг. Ангид хүүхдүүд чөлөөтэй хөдөлж, нэг үйл ажиллагаанаас 75

нөгөөд шилжих боломжтой.Хөдлөх эрх чөлөөтэй хүүхдүүд орчноо судалж, үүний дүнд сонирхол нь илэрнэ.Багш байнгын хэзээ, юу сурахыг хэлээд байх нь сонирхлыг нь төрүүлэхгүй, харин хийх үйлээ сонгох нь сонирхлоороо сурах үйлээ чиглүүлэх, удирдах боломжийг хүүхдэд олгодог юм.Миний олон удаагийн ажиглалтаар Математикт сонирхолтой хүүхэд тооны хичээл сонгож хийдэг ч бусад Хэл яриа, Амьдрах ухаан, Соёлын хичээлүүдийг орхидоггүй нь харагдаж байсан. Сонголт хийх эрх чөлөө нь хүссэн хугацаагаараа ажиллах, сонирхолтой хичээл, ажлаа хэдэн ч удаа давтах, бусадтай чөлөөтэй харилцах, алдаа гаргах, хөдлөх, амрах гэсэн олон эрх чөлөөтүүдээр баяжигдаж хүүхдэд туршлага хуримтлуулах, өөрийгөө засан сайжруулах, чиглүүлэх,асуудлыг шийдэж, өөртөө итгэлтэй суралцагч байх боломжоор хангадаг юм. Зарим хүмүүс эрх чөлөөтэй гэхлээр хүүхдүүдийг дураар нь тавьдаг гэж ойлгодог.Хүүхдэд олгож байгаа энэ эрх чөлөөнд хариуцлага нь хамт дагалдана. Математик хэллэгээр бол Эрх+үүрэг=ЭРХ ЧӨЛӨӨ. Багш нар хүүхдэд эрх чөлөөгөө хэрхэн олж авах, хадгалахыг үүрэг хариуцлагаар дамжуулан зааж өгдөг. ХАРИУЦЛАГА-ЭРХ ЧӨЛӨӨ Хүснэгт 3 ХАРИУЦЛАГА ЭРХ ЧӨЛӨӨ - Хүүхэд хэрэглэгдэхүүнийг хүндэлж хэрэглэнэ, - Хүүхэд орчиндоо байгаа хэрэглэгдэхүүнийг хэзээ ч хэрэглэгдэхүүн нь орчны болон бусдын үйлийг саад авч хэрэглэж болно. болгох хэрэгсэл болохгүй. - Хүүхэд хичээлийг тавиур дээр болон шалан дээр - Хүүхэд сонгосон хичээлээ оногдсон тавиур, хийж болохгүй. дэвсгэр дээр хийнэ. - Хичээл дууссаны дараагаар орчноо хүндэтгэж - Хүүхэд өөрийн хэрэгцээнд нийцсэн үйлд орчны дараагийн хүн ажиллах бэлтгэлийг хийнэ. хэрэглэгдэхүүн материалыг ашиглана. - Хүүхэд хэн нэгний урилгагүйгээр бусдын ажилд - Хүүхэд хийх ажлаа өөрөө санаачилна, давтана, оролцохгүй, хийж буй зүйлээ түр завсарлаж болно дуусгана - Бүлгээр ажиллахыг заавал тулгаж хүчлэхгүй. - Хүүхэд ганцаараа ажиллаж болно. Дүгнэлт 1. Хүүхэд бүр өөрийгөө нээн хөгжүүлэх асар их хүсэл эрмэлзэлтэй, төрлөхийн нөөцтэй ба хүний амьдралын хамгийн чухал үе болох 0-6 насанд эдгээр нь хамгийн их ажиглагддаг. 2. Монтессори анги нь хүний хөгжлийн чиг хандлага дээр суурилсан “Бэлтгэгдсэн орчин” бүрдүүлж хүүхдэд бие даан чөлөөтэй ажиллахыг санал болгодог. Учир нь хүүхдүүд идэвхтэй сурч, чөлөөтэй судлах нөөц боломжоор хангагдсан орчинд хязгаар болох ангийн дүрмийн хүрээнд чөлөөтэй байгаа үедээ амжилттай суралцдаг гэж үздэг. 3. Багш нь хүүхдийн төрлөхийн хэрэгцээг хүлээн зөвшөөрч, төрлөх нөөц чадварт итгэн, хүүхдийн сурах үйл явцыг удирдан чиглүүлдэг. 4. Бага насан дахь суралцахуй бол насан туршийн суралцахуйн үндэс суурь болох тул чөлөөтэй орчинд бие даан ажиллаж сурсан хүүхэд хэний ч шахалт шаардлагагүйгээр ажиллах, хийж буй зүйлээсээ урамших, сахилга батыг сахих, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх, өөрийгөө чиглүүлэн дайчлан сурах арга барилыг эзэмшдэг. Хүүхдийн хөгжил бол юуны өмнө түүний суралцахуй, орчин, туршлагаас хамаарна гэж М.Монтессори үздэг ба түүний боловсруулсан онол арга зүйд тулгуурласан Монтессори боловсрол нь 21 –р зууны иргэдийн эзэмшвэл зохих үндсэн чадваруудын нэг болох суралцах чадварын суурийг тавина. 76




Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook