“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА-СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ\" И-ФОРУМ ИЛТГЭЛИЙН ЭМХЭТГЭЛ Улаанбаатар хот 2021 он
Ч“БИ“АГБГАХАГХАААННННАДАДССЛЛННААЫЫГГААХХ-Ү-СҮСҮУҮУХРХДРГАИДГЛАЙИТЛНЫЙТХННЫӨАХГНРЖӨГАГЛАРЖИЗГЙҮЛАНЙИ,ЗЧЙҮИНЙГ , ТЕХТНЕОХНЛООЛГОИГЙИНЙНХХӨӨГГЖЖИИЛЛ\"” ИИ--ФФООРРУМУМ ИЛИТЛГТЭГЛЭИЛИЙЙННЭЭММХХЭЭТТГГЭЭЛЛ Улаанбаатар хот 2021 он Улаанбаатар хот 2021 он 1
“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА-СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” И-ФОРУМ ИЛТГЭЛИЙН ЭМХЭТГЭЛ Сургуулийн өмнөх боловсролын газраас эрхлэн гаргав. Импрессколоур ХХК-ийн хэвлэх үйлдвэрт 250 ширхэг хэвлэв. 2
ГАРЧИГ 4 5 ӨМНӨХ ҮГ 13 16 ИРЭЭДҮЙД ЧИГЛЭСЭН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ 23 30 УЛААНБААТАР ХОТЫН 3-5 НАСНЫ ХҮҮХДИЙН 38 БИЕ БЯЛДРЫН ХӨГЖЛИЙН ЗАРИМ ОНЦЛОГ 41 МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖЛИЙН УЛАМЖЛАЛ 50 ХӨГЖИЛ, ЧИГ ХАНДЛАГА 56 62 БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН НОМ, СЭТГҮҮЛД ЖЕНДЕРИЙН 67 ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАХ ТУХАЙ АСУУДАЛ 73 24 ЦАГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БУЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАНАЙ ГЭР БҮЛД ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН УР ЧАДВАР-2025 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛ БА ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН НИЙГЭМШИХҮЙН ХӨГЖИЛД БАГШИЙН ХАНДЛАГА, ҮҮРЭГ ИРЭЭДҮЙН БАГШИЙН БИЧИХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС ҮЙЛЧЛЭХҮЙ-СУРАЛЦАХУЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ, БЭРХШЭЭЛ, ХЭРЭГЖИЛТ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД “ӨӨРИЙН УДИРДЛАГАТАЙ” ТАЙ СУРАЛЦАХУЙ НӨЛӨӨЛӨХ НЬ 3
ӨМНӨХ ҮГ Мэдээллийн технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлттэй уялдан хүний амьдралын хэвшил хурдацтай өөрчлөгдөж, хүн төрөлхтний орчноо танин мэдэх, суралцах арга барил, үйл явц өдрөөс өдөрт шинэ хэлбэрт шилжиж байна. Энэхүү хувьсал нь боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан, суралцагчийн хүсэл, сонирхол, хэрэгцээ, боломжид нийцсэн, илүү үр дүнтэй, интерактив сургалтын арга зүй технологийг шаардах боллоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан 2020 оноос хүүхэд бүр зөвхөн танхимд суралцах бус, мэдээлэл харилцааны технологид суурилан алсын зайнаас суралцах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Үүнтэй уялдан сургуулийн өмнөх боловсролын салбарт зайны сургалт, теле-сургалт, и-контент гэсэн бага насны хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих технологийн шийдлүүд хийгдэж, сургалтын арга зүйд ч өөрчлөлт гарч байна. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага-сургалтын арга зүй, технологийн хөгжил” сэдэвт и-форумыг Үндэсний хэмжээнд зохион байгууллаа. И-Форумд эрдэмтэн, судлаач, багш нарын төлөөлөл 20 гаруй илтгэгч оролцож, мэдээллийн технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлттэй уялдуулан бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын арга зүй, технологийг хөгжүүлэх, шинэчлэх талаар шинэлэг санал, санаачилгыг дэвшүүлэн тавьж нийт багш нарынхаа дунд хэлэлцүүллээ. Энэхүү и-форумд хэлэлцүүлсэн бүх илтгэлийг эмхэтгэн, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилтнууд Та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Энэхүү эмхэтгэл маань сургуулийн өмнөх боловсролын салбарын нийт багш, ажилтнуудад маань шинэ санаа, шинэ туршлага болж, өдөр тутмын үйл ажиллагаанд тань тус нэмэр болох байх гэж найдаж байна. Шинэ эриний шинэ үеийнхнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх нөр их ажилд тань өндөр амжилт хүсье. Ж.Мягмар Боловсрол, Шинжлэх ухааны яам, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга 4
ИРЭЭДҮЙД ЧИГЛЭСЭН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ Хураангуй Бид өнөөдөр цахим шилжилт, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед амьдарч байна. Ковид-19 цар тахлын улмаас цахим шилжилт хэд дахин эрчимжиж, 2030 онд болно гэж таамаглаж байсан хувьсал өөрчлөлтүүд аль хэдийн явагдаж эхэллээ. Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд маань 2040, 2050 оны иргэд билээ. Тэд дор хаяж 2-3 удаа, зарим нь 5 удаа мэргэжлээ солино гэж үзэж байна. Ирээдүйн ихэнх ажлын байр өнөөдөр хараахан бий болоогүй бөгөөд хүүхдүүд маань бидний төсөөлж чадахгүй цоо шинэ ертөнцөд ажиллаж, амьдарна. 21-р зууны ажлын байр бол бүтээлч үйлдвэрлэл, энтрепренершип гэж үзэж байна. Дэлхийд боловсролын чанараар тэргүүлэгч Финланд, Сингапур, Австрали, Канад тэргүүтэй улс орнууд энэ цоо шинэ ирээдүйд хүүхдүүдээ багаас нь бэлтгэх зорилгоор боловсролын салбартаа эрс шинэчлэл хийж эхэлсэн. Тэдний тэргүүн туршлагаас суралцаж, ирээдүйд чиглэсэн боловсролын шинэчлэлийг цаг алдалгүй хийж, хүүхэд бүрд багаас нь дэлхийн боловсрол олгох боломжийн талаар илтгэлдээ товч дурдлаа. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ЭРИН ҮЕ Жил бүр Швейцарийн Давос хотноо дэлхийн шилдэг улс төрч, бизнес эрхлэгчид, судлаачид оролцсон Дэлхийн эдийн засгийн форум болдог. 2016 оны форум дээр “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үе эхэлсэн” хэмээн мэдэгдсэн. Энэ цаг үеийн юу нь тийм онцлог юм бол? Хүн төрөлхтөн 18-р зуунд уурын машин зохион бүтээж, төмөр зам барьж эхэлснээр аж үйлдвэрийн гарааг тавьсан. 20-р зуунд цахилгаантай болж, массын үйлдвэрийн үе рүү эрчимтэй орсон. Энэ үед үйлдвэрийн ажилчин бүх ажилд оролцох хэрэггүй, харин өөрийнхөө хийдэг ажил үүргээ л хурдтай, чанартай, алдаа мадаггүй хийвэл нийтээрээ илүү бүтээмжтэй байв. 1970 оноос эхтэй электроник, мэдээллийн технологийн хөгжил “автоматжуулалт”-ыг эхлүүлсэн. Ингээд л хүмүүс биеийн хүч шаардагдсан олон дахин давтагдах ажил хийх хэрэгцээ багасаж, “машин” ажлын хүндийг нугалдаг болов. Зүйрлэвэл хуучны орос трактораар бүтэн жил хийх ажлыг орчин цагийн техник нэг өдөрт л амжуулах хүчин чадалтай болжээ. Мэдээллийн технологи, интернэтэд түшиглэсэн олон янзын ажил үйлчилгээ бий болж, хүмүүс шинэ чадварууд сурч эхэлсэн. Харин өнөөдөр бид аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эринд амьдарч байна. Асар хурдтай, алдаа гаргадаггүй роботууд аль хэдийн үйлдвэрийн ажилчдыг орлох болсон. Урьд нь хэдэн зуун хүн ажилладаг байсан үйлдвэрт өнөөдөр тавь хүрэхгүй хүн ажиллаж байна. Олон улсын зөвлөх компани McKinsey & Co-ийн судалгааны тайланд дурдсанаар ердөө арав хүрэхгүй жилийн дотор “Дэлхийн ажиллах хүчний 60% нь ажил үүргийнхээ гуравны нэгийг хийх шаардлагагүй болно. Таван хүн тутмын нэг нь ажлын байраа алдаж болзошгүй. АНУ-ын өнөөгийн ажлын байрны 47% нь хүний оролцоогүй болж бүрэн автоматчлагдаж магад” гэжээ. 4-р хувьсгал “дижитал”-д суурилсан бөгөөд хүн төрөлхтөнд бүхэлд нь асар хурдацтай нөлөөлөхөөрөө онцлог. Дижитал бол цоо шинэ соёл иргэншил хэмээн үзэж байна. Зөвхөн үйлдвэрлэл төдийгүй банк санхүү, хүнс, тээвэр, худалдаа, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээ гээд бүхий л салбар төсөөлөхийн аргагүй хувьсан өөрчлөгдөж байна. Банкийг ухаалаг аппликейшн, түргэн хоолны сүлжээ болон дэлгүүрийг “онлайн захиалга / хүргэлт”, сургуулийг “цахим сургалт”, ажлын байрыг “гэр/компьютер” орлох боллоо. Үнэндээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онлайнаар авч, гэрээсээ сурч, ажиллах боломж аль хэдийн бүрдсэн байсан. Гагцхүү бидний сэтгэлгээ бэлтгэгдээгүй байлаа. Магадгүй хэдэн 5
арван жил шаардагдах байсан сэтгэлгээний өөрчлөлт Ковид-19 цар тахлын улмаас ердөө хэдхэн сарын дотор явагдах нь тэр. Урьд өмнө нь зөгнөлт кинонд л гардаг байсан зүйлс, тухайлбал жолоочгүй машин, нисдэг машин (дрон), хиймэл оюун ухаан тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болох нь. Өнөөдрийн бяцхан үрс маань 2050 оны иргэд билээ. Хүүхдүүд маань бидний төсөөлж чадахгүй ертөнцөд ажиллаж, амьдрах нь. Тэд өнөө цаг үед байхгүй цоо шинэ ажил мэргэжил эрхлэх болно, амьдралынхаа турш дор хаяж 2-3 зарим нь 5 удаа мэргэжлээ солино гэж таамаглаж байна. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед үйлдвэрлэл ажлын байрыг олноор бий болгохгүй. Тиймээс ирээдүйн ажлын байр бол бүтээлч үйлдвэрлэлийн салбар юм. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд “ажлын байрны ирээдүй бол ЭНТРЕПРЕНЕРШИП” гэж үзэж байна. Дэлхийд боловсролын чанараар тэргүүлэгч Финланд, Сингапур, Канад, Австрали зэрэг олон улс орнууд хүүхэд багачуудаа энэ цоо шинэ цаг үед бэлтгэх зорилгоор ирээдүйд чиглэсэн боловсролын шинэчлэл хийж байна. 21-Р ЗУУНЫ ЦОГЦ ЧАДАМЖ “21-р зууны үнэлгээ ба багшлахуй” байгууллагаас аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед ажиллаж, амьдрах хүн бүр багаасаа эзэмших ёстой мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлс буюу 21-р зууны цогц чадамжийг дараах байдлаар тодорхойлсон байна. Бүтээлч, инновацад чиглэсэн сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах чадамжтай, багаараа болон бие дааж тасралтгүй суралцах арга барил эзэмших нь 21-р зууны сэтгэлгээ болон суралцахуй юм. Дижитал эринд ажиллаж, амьдрах хүн бүрийн ажлын хэрэгсэл нь мэдээлэл болон мэдээлэл харилцааны технологи. Улс орныхоо төдийгүй дэлхийн иргэн байж, бусдын соёлыг хүндэлж, эх хэлээсээ гадна 2 гадаад хэл сурах зайлшгүй шаардлагатай. Харилцах, хамтрах, сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ зэрэг софт скиллийг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг зохицуулж, эрүүл амьдралын дадалтай болох нь хувь хүний төдийгүй улс орны эдийн засагт нэн чухал. Зураг 1. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) зүгээс гишүүн орнуудын боловсролын бодлого, шинэчлэлийн харьцуулсан судалгаа, глобал хэлэлцүүлэг хийх зорилгоор 2015 онд Education 2030 төслийг эхлүүлсэн. Тус төслийн судалгаанд хамрагдсан улс орнуудын сургалтын хөтөлбөрт хамгийн нийтлэг давтагдсан цогц чадамжид: Шүүмжит сэтгэлгээ 66% Асуудал шийдвэрлэх 59% Суралцахад суралцах 36% багтжээ. НЭГ ТАЛААС НЬ АВЧ ҮЗЭХЭД: Монголын сургалтын цөм хөтөлбөрт энэхүү гурван чадамжийг хөгжүүлэхээр тусгасан байдаг. Хэрэгжүүлж байна уу гэвэл өөр асуудал болно. Өөрөөр хэлбэл цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн сурагчид, цаашлаад оюутнуудын шүүмжит сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бие даан сурч хөгжих, бүтээлч сэтгэлгээ г.м хангалттай хөгжиж байна уу? НӨГӨӨ ТАЛААРАА: 21-р зууны цогц чадамжийг оновчтой тодорхойлж чадаж байна уу? 2030 он, 2040 он, 2050 онд ямар ажлын байр бий болох, ямар мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйл шаардлагатай вэ? Үнэн хэрэгтээ Ковид-19 цар тахал дижитал шилжилтийг эрчимжүүлсэн энэ цаг үед ирээдүйн талаар таамаглах боломжгүй байна. Дижитал шилжилтийн эрин үед хүүхэд бүрийг багаас нь дижитал иргэн, дижитал бүтээлч сэтгэлгээ, цаашлаад дижитал энтрепренершип сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх шаардлагатай. Дижитал технологи, медиаг үр бүтээлтэй ашиглахаас гадна өөрөө хийж сурах ёстой. Өөрөөр хэлбэл шинэ контент бүтээх, өөрийнхөө санааг бодит зүйлс болгохыг дижитал бүтээлч сэтгэлгээ хэмээнэ. Өөртөө болон бусдад тулгарсан асуудлыг шийдэхдээ дижитал технологи ашиглах нь 21-р зууны сэтгэлгээ буюу дижитал энтрепренершип ажээ. 6
Зураг 2. Товчхондоо 21-р зуунд зөвхөн уншиж, бичдэг хүнийг “бичиг үсэг тайлагдсан” гэхгүй. 21-р зууны үндсэн бичиг үсэг бол “КОД” болон MULTILITERACY юм. Код бол компьютерын программ зохиох; харин Multiliteracy бол текст, тоо, график дүрслэл, аудио, анимейшн холилдсон хабрид контент хүлээн авах мөн бүтээх явдал юм. Дэлхийн хүүхдүүд энэхүү технологийн хэлийг цэцэрлэгээсээ эхлэн суралцаж байна. Учир нь ирээдүйн ажлын байр дижиталтай хүйн холбоотой байх болно. ФИНЛАНДЫН ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР 2016 ОН Дэлхийд боловсролын чанараар тэргүүлдэг Финланд улс 2014-2016 онд сургалтын хөтөлбөрүүдээ цогцоор нь эрс шинэчилсэн. Боловсролын үнэлгээний PISA судалгаанд тэргүүн амжилт гаргаж ирсэн Финландууд аж үйлдвэрийн 4-р хувьсгалд хүүхдүүдээ бэлдэхийн тулд шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзжээ. Финланд улс цаг агаар, түүхэн замнал, хүн ам зэрэг олон талаараа манай оронтой ижил төстэй. Сургалтын шинэчилсэн хөтөлбөртөө “ажлын байрны ирээдүй бол энтрепренершип” хэмээж, цэцэрлэг бага ангиас нь эхлэн дижитал иргэний боловсрол олгож эхэлсэн. Финландчууд бага насны хүүхдэд боловсрол олгохоос илүүтэй эрүүл саруул, баяр баясгалантай, хариуцлагатай хувь хүн болоход нь анхаардаг. Энэхүү үзэл баримтлалдаа тулгуурлан EDUCARE загварын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хоёр хөтөлбөр хэрэгжүүлдэг: • Early Childhood Education and Care Core Curriculum 2016 он (0-5 нас) • Бага насны хүүхдийн сургалтын цөм хөтөлбөр • National Core Curriculum for Pre-Primary Education 2014 он (6 нас хүрмэгц) • Сургуулийн өмнөх боловсролын үндэсний цөм хөтөлбөр Нэршлийн хувьд “сургуулийн өмнөх боловсрол” гэгдэж буй 6 настны хөтөлбөр нь өдөрт 4 цаг орчим үргэлжилдэг. Иймд энэхүү илтгэлдээ 2016 оны Бага насны хүүхдийн сургалтын цөм хөтөлбөрийг (0-5 нас) жишээ болгон авлаа. Хөтөлбөрийн эрхэм зорилгыг “асран хамгаалагчидтай нь хамтран хүүхдийн өсөлт, хөгжил, суралцахуйг цогцоор нь дэмжихэд оршино” гэж тодорхойлжээ. Финландын бага насны хүүхдийн сургалтын цөм хөтөлбөрт цэцэрлэгийн үйл ажиллагааны соёлыг ийнхүү тодорхойлсон байдаг: Үүнд: • Үйл ажиллагааны соёлын амин зүрх нь суралцагч коммюнити • Тоглоом болон харилцааг дэмждэг коммюнити • Оролцоо, эрх тэгш, ижил боломж олгох • Соёлын ялгаатай байдал, хэлний боловсрол • Сайн сайхан, аюулгүй байдал, тогтвортой амьдралын хэв маяг Энэхүү соёлыг шингээсэн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхдийн чадамжийг цогцоор нь хөгжүүлэхийг зорьдог (transversal competence), үүнд: • Суралцахуй ба сэтгэлгээ • Соёлын чадамж, харилцаа, өөрийгөө илэрхийлэх • Өөртөө анхаарч, өдөр тутмын амьдралаа зохицуулах 7
• Multiliteracy ба мэдээлэл харилцааны технологийн чадамж Зураг 3. • Оролцоо ба хамрагдах • Агуулга нь (learning areas): • Хэлний баялаг ертөнц • Илэрхийллийн олон янзын хэлбэр • Би ба манай коммюнити • Орчин тойрондоо эрэл хайлт хийж, харилцах нь • Би өсөж байна, хөдөлж байна, хөгжиж байна Финландын цэцэрлэгийн хөтөлбөрөөс Финланд улс манай оронтой адил эрс тэс цаг ууртай. Гэсэн хэдий ч цэцэрлэгийн хүүхдүүд улирал харгалзахгүй өдөр бүр цаг гаруй гадаа тоглож нааддаг. Бага насны хүүхэд өдөр бүр 1 цаг идэвхтэй хөдөлгөөн хийх ёстой. Өдөр бүр хангалттай хэмжээний дасгал хөдөлгөөн хийх нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, суралцахуй болон сайн сайхныг дэмждэг. Гадаа тоглох, дасгал хөдөлгөөн хийхэд ангийн дотор болон гадна орчны агаарын чанар маш чухал. Том хүнтэй харьцуулахад хүүхэд 2 дахин хурдан амьсгалж, агаарын бохирдолд илүү өртдөг. Дасгал хийхээс гадна сэтгэн бодоход хүртэл цэвэр агаар нэн чухал. Хүүхэд багаасаа эрүүл хооллох, ус ууж хэвших, дасгал хөдөлгөөн хийж дадах зэрэг эрүүл амьдралын дадалтай болох нь хувь хүний сайн сайхан, амьдралын чанар төдийгүй цаашлаад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн чухал. Хүүхэд бүр “математикч” болохгүй нь мэдээж, харин бүгд эрүүл саруул, сайн сайхан амьдрах хэрэгтэй. Финландын цэцэрлэгүүд үүнийг үнэт зүйлээ болгодог бөгөөд хүүхэд болон багшид ээлтэй, уян хатан, маш энгийн өдрийн дэглэмтэй байдаг. Финландын шинэчилсэн сургалтын хөтөлбөрт цэцэрлэгийн үйл ажиллагааны соёлыг ийнхүү тодорхойлжээ: • Хүүхдүүд болон цэцэрлэгийн ажилтнууд гадаа болон дотор идэвхтэй хөдөлгөөнтэй байна. • Хүүхдийг удаан хугацаагаар “суулгаж” болохгүй. (хориглоно) • Амрах, тайван байх боломж олгож, эрүүл шим тэжээлтэй олон төрлийн хоол хүнс өгч хүүхдийн сайн сайхныг дэмжинэ. • Өдрийн дэглэм нь ойлгомжтой, системтэй, гэхдээ уян хатан байх нь хүүхдийн сайн сайханд чухал. • Байгаль орчин, соёл, эдийн засгийн хувьд тогтвортой амьдралын хэв маягийг бүхий л үйл ажиллагаандаа тусгах хэрэгтэй. 8
Зураг 4. Зураг 5. Орчин үеийн ихэнх хүүхэд нэг байшингаас гарч нөгөө байшинд орж, идэвхтэй хөдөлгөөн бараг хийхгүй, гадаа тоглох боломж олдохгүй, насандаа ахадсан хичээлтэй байна. 2016 онд Америк, Англи, Турк, Хятад зэрэг арван улсын эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар хүүхдүүдийн 56% нь өдөрт цаг хүрэхгүй хугацаанд гадаа тоглодог байна. Чанга дэглэмтэй шоронгийн хоригдол тэднээс илүү цагийг гадаа өнгөрүүлдэг. Edelman Intelligence судалгаа Финландын цэцэрлэгийн хөтөлбөрөөс Финланд хүүхдүүд цэцэрлэгтээ гадаад хэл сурч эхэлдэг. Гэхдээ хүүхдэд гадаад хэл заах бус, харин хэлний баялаг орчинд суралцаж, хөгжих боломжийг олгохыг зорьдог. Тухайлбал багш нар нь өөр өөр гадаад хэлтэй байх, сургалтад гадаад хэл дээрх контент, медиа хэрэгсэл ашиглах, тоглонгоо сонсох, харилцах чадварыг дэмжих, хөгжүүлэх г.м уян хатан байдлаар хэрэгжүүлдэг. Энэ нь дэлхийг танин мэдэх, соёлын чадамжтай байх, бусдын ялгаатай байдал болон соёлыг хүндэтгэх зэрэг дэлхийн иргэний чадамжийг хөгжүүлэхэд тустай. Түүнчлэн медиа хэрэгсэлтэй танилцах, медиа контент бүтээх, хариуцлагатай хэрэглээ зэргээр дамжуулан Multiliteracy болон мэдээлэл харилцааны технологийн чадамжийг хөгжүүлдэг. Зураг 6. Multiliteracy бол бичгийн, ярианы, аудио, дижитал, визуал, тоон, медиа гэх мэт олон янзын “мессеж”-ийг ойлгож хүлээн авах, мөн “мессеж” бүтээх сэтгэлгээ болон суралцахуйтай холбоотой чадамж юм. Сургалтад программ, тоглоом, апп гэх мэт олон төрлийн хэрэгсэл ашиглах, аюулгүй хэрэглэх, мөн тоглонгоо “код”-ын энгийн ойлголтыг өгөх зэргээр мэдээлэл харилцааны технологийн чадамжийг хөгжүүлдэг. Зураг 7. Финландын цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад “математик”, “байгаль нийгмийн орчин” зэргээр салангид тусгагдаагүй байна. Орчин тойрондоо эрэл хайлт хийж, тоглох, харилцах явцдаа сэтгэлгээ болон суралцахуйн чадамжийг хөгжүүлнэ. Математик сэтгэлгээг хөгжүүлж, математикт сонирхолтой болгох зорилготой. Тоглонгоо хэрэглээгээр 9
суралцах, мөн цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хэрэглээгээр сургах аргачлал түлхүүтэй хэрэгжүүлдэг. Цэцэрлэгийн хөтөлбөрт ийнхүү дурдсан: • Хүүхэд бусад хүмүүс болон орчин тойронтой харилцсанаар хөгждөг. • Насан туршдаа суралцах үндэс суурь болдог. • Мэдээлэл авч, түүнийг задлан шинжлэх, ямар нэг зүйл бүтээх чадварын суурь тавигддаг. • Олон янзын, гэхдээ утга учиртай туршлага хуримтлуулах үед хөгждөг. • Гайхширах, баяр хөөртэй суралцах боломжтой байх хэрэгтэй. • Тоглох нь хүүхдийн төсөөллийг хөгжүүлж, бүтээлчээр сэтгэх боломжийг олгодог. • Өөрийнхөө санааг илэрхийлж, хорвоо ертөнцийг сонирхон судлах явцдаа (эрэлт хайлт) хүүхэд хөгждөг. Асуулт асуух, аливаа зүйлд шүүмжит сэтгэлгээгээр хандахад хүүхдийг дэмжих хэрэгтэй. Хамтдаа амжилтыг нь тэмдэглэх хэрэгтэй. Алдахаас айхгүй, олон дахин оролдох шаргуу занг үнэлэх хэрэгтэй. Эндээс харахад манай сургалтын хөтөлбөрт тоглонгоо хөгжүүлэх талаар үндсэн үзэл баримтлал нь тусгагдсан байна. Гэхдээ хүүхдүүд маань голчлон тоглодог болов уу эсвэл “заалгадаг” болов уу? Финландууд хүүхдийн хөгжлийн тухайд “тоглуулж сургах” нь “уншуулж сургахаас” ч илүү чухал гэж үздэг. Баяр хөөргүй сурсан бүхэн мартагддаг гэдэг хэлц үг бий. Учир нь “Зураг зурахыг тоглох ч болгож болно” эсвэл “Заасан зүйлийг ягштал дуурайн хийх ажил ч болгож болно”... Калифорнийн их сургуулийн сэтгэл судлал, философийн профессор, “Цэцэрлэгч ба мужаан” хэмээх хүүхдийн хөгжлийн талаарх номын зохиогч Алисон Гопник “Заахаас илүүтэй тоглуулах нь чухал, учир нь томчууд заахдаа зөв, буруу гэж хүүхдийн сэтгэлгээг хайрцагладаг. Хүүхдэд танаар “заалгах” хэрэгцээ байхгүй. Тэд тоглох үедээ өөрсдөө ямар нэг зүйлийг ажиглаж, “зөв хариу”-г биш харин “боломж”-ийг олж хардаг” хэмээсэн. Боломжийг олж харж, асуудлыг өөрөө шийдэхийг эрэлхийлэх нь энтрепренер сэтгэлгээ юм. Нөгөөтэйгөөр Финланд, Австрали, Канад зэрэг орны сургалтын хөтөлбөрт тусгагдсан “тоглонгоо бүтээлчээр хөгжүүлэх” гэдэг үгсийн цаана багшийн удирдлагатай хэрэгжүүлж буй үйл ажиллагааны арга зүй, ашиглаж буй гарын авлага, сурагчийн ажлын хуудас, программ, апп, үнэлгээний аргачлал зэрэг нь маш өндөр түвшинд хүрч хөгжсөнийг онцолъё. Тоглонгоо 21-р зууны цогц чадамжийг хөгжүүлэхэд STEAM1 нэгдмэл арга зүй тохиромжтой. STEAM бол нэг сэдвийг хэсэг хугацаанд үзэж, 1 дэх өдөр математик, 2 дахь өдөр хэл яриа, 3 дахь өдөр туршилт гэсэн байдлаар бус; уян хатан органик нэгдэлтэй, ухаж ойлгох, задлан шинжлэх, мэдлэгээ хэрэглэх (Роберт Марзаногийн таксоном) өндөр түвшний оюуны үйлийг хөгжүүлэх арга зүйтэй явагддаг. Финланд хүүхдүүд баяр хөөртэй тоглож, дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ багахан “хичээлийн цаг”-аа асар бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлдэг. Финландын боловсролын нууц нь хичээл бага хийдэгтээ биш, харин “ЯАЖ” хийдэгтээ оршино. Хүүхдүүдийг аль болох чөлөөтэй тоглуулж, харин багшийн оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааг нарийн арга зүйтэй, утга учиртай, үр дүнтэй хэрэгжүүлсний үндсэн дээр хүүхдийн 21-р зууны сэтгэлгээг хөгжүүлнэ. “ЮУ” БИШ “ЯАЖ” ГЭДЭГ НЬ ЧУХАЛ... 21-р зууны чадамжийг хөгжүүлэхэд ямар сэдэв (ЮУ?) хэдэн цагаар орох нь тийм ч чухал биш; гол нь сэдэв бүрийг ЯАЖ? явуулж байгаа нь чухал. Роберт Ж.Марзаногийн боловсролын зорилгын таскономоор тайлбарлахад хэдий чинээ өндөр түвшний оюуны үйлийг хөгжүүлэхэд чиглэнэ, төдий чинээ бүтээлч хөгжил болно. Орчин тойрондоо эрэл хайлт хийх, хялбар туршилт хийх, өөртөө тулгарсан жижиг асуудлыг шийдвэрлэх зэрэг нь мэдлэгээ хэрэглэх 4-р түвшний оюуны үйл. Тухайлбал хүүхэд STEAM тоглоомоор гүүр угсарсан гэж бодъё. Блок холбож угсрах нь 1-р түвшний хийж гүйцэтгэх үйл. Угсрах зурган заавар номыг ойлгох нь текст уншихаас өндөр буюу 2-р түвшний оюуны үйл. Нэг үгээр хэлбэл тодорхой хэмжээнд хосолсон контент ойлгож уншиж байна. Угсарсан гүүрэн дээрээ машинаар тоглож байтал даахгүй байв, тэгэхээр нь засаж янзаллаа. Энэ бол өөртөө тулгарсан асуудлыг шийдэж, мэдлэгээ хэрэглэж буй 4-р түвшний бүтээлч оюуны үйл. Тоглоомын блокуудаа янз бүрээр ангилж, 1 Science, Technology, Engineering, Art, Math - Байгалийн ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн нэгдмэл арга зүй 10
тоглонгоо математикт суралцах нь тэрүүхэндээ задлан шинжилж буй 3-р түвшний оюуны үйл болно. STEAM сургалтад зөвхөн блок бус, дүрслэх урлагийн тоглоом, гарын доорх материал, апп г.м олон зүйлс ашиглах боломжтой. Түүгээр ч зогсохгүй STEAM арга зүйгээр эх хэл ба сэтгэлгээг хослуулан multiliteracy чадамжийг хөгжүүлнэ. Гар доорх материалаар тоглонгоо кодын энгийн ойлголтуудыг сургаж болно (кодын үндсэн сургалтад программ хэрэгтэй). STEAM сургалтын мөн чанар нь өндөр түвшний оюуны үйлийг хөгжүүлэхэд оршино. 20-р зууны боловсрол 21-р зууны боловсрол Зураг 8. Үсэг нүдлэх, тоо бодох, уншиж бичих, шивж сурахаас эхлээд 1-р түвшний үйлийг зайлшгүй сурна. Гэхдээ энэ бол суралцах ганц зүйл нь ч биш, хамгийн чухал нь ч биш. Өөрөөр хэлбэл 21-р зууны боловсролын чанарын үнэлгээний цөм нь байж таарахгүй. Учир нь 1-р түвшний үйлүүд автоматчилагдах хамгийн өндөр магадлалтай. Үнэндээ амьдрал дээр аль хэдийн автоматчилагдсан зүйлс. Хүн хэзээ ч тооцоолох чадвараараа тооны машин, MS Excel гүйцэхгүй. Мэдээлэл хадгалах, тогтоох чадвараараа компьютер, интернэттэй өрсөлдөж чадахгүй. Угаасаа хором бүрд өөрчлөгдөж буй мэдээллийг гүйцээж тогтоож барахгүй. Тэгэхээр мэдээллийн сургалтыг яаж чадамжийн сургалт болгох вэ гэдэгт 21-р зууны боловсролын реформ чиглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ямар түвшний оюуны үйлд ач холбогдол өгөхөөс БҮТЭН ЗУУНЫ БОЛОВСРОЛЫН ЯЛГАА гарна. Боловсролын чанарын энэхүү ялгааг нөхөх боломжгүй. Тиймээс багаас нь боловсролын ялгаа гаргахгүй байхад сургуулийн өмнөх боловсрол зорих ёстой. Дүгнэлт Сургуулийн өмнөх боловсролын чанарыг богино хугацаанд сайжруулах чиглэлд олон зүйлсийг хийж болно. Эдгээр нь дунд хугацаанд хөтөлбөрийг шинэчилж, үр дүнтэй хэрэгжүүлэх суурь болно. Хөтөлбөрийг цаасан дээр шинэчилж бичихээс илүүтэй цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг нэн тэргүүнд сайжруулж, багш хүүхдүүдийн сайн сайхан, эрүүл мэнд, баяр хөөртэй бүтээлч хөгжлийг бодитоор дэмжих нь үндсэн зорилго юм. Энд хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй хандлагын өөрчлөлт, менежмент шаардлагатай. Мөн хяналт шалгалт, үнэлгээний арга барил, хандлагыг юуны түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Цэцэрлэгийн нөхцөл боломжид тохирсон, хүүхэд багшид аль болох ээлтэй өдрийн дэглэм / үйл ажиллагааны соёлын жишиг хувилбарууд боловсруулж, таниулах мөн хэрэгжилтийг бодитоор дэмжих нь чухал юм. Багш хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дотоод агаарын чанарыг сайжруулах, хангалттай хэмжээнд ургамалжуулах, мэдлэг чадвараас илүүтэй дадал болон үйл ажиллагааны соёл, тасралтгүй хөгжлийг чухалчлан үнэлэх шаардлагатай. Багшийн удирдлагагүй чөлөөтэй тоглох, хөгжих цагийг нэмэгдүүлж, тоглоомын сонголт хүртээмжийг сайжруулах; нөгөөтэйгөөр багшийн удирдлагатай хөгжүүлэх үйл ажиллагааг STEAM нэгдмэл арга зүйгээр 21-р зууны цогц чадамжийг хөгжүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлэх нь ирээдүйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн цөм болно. Үүний тулд жишиг хөтөлбөр, багшийн гарын авлага, ажлын хуудас, хэрэглэгдэхүүн зэргийг нарийвчлан боловсруулж, түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Мөн дэлхийн үзэл, гадаад хэлний хэрэглээ зэргийг нөхцөл байдалдаа тохируулан боломжит хэмжээгээр нэвтрүүлэх нь соёлын чадамжтай дэлхийн иргэний боловсролд чухал юм. Хүн хэдий чинээ бусдын соёл, хэлийг танин мэдэж хүндэлнэ, төдий чинээ эх хэл соёлоо сэтгэлийн гүнээсээ хайрладаг. 11
Цаашдаа дунд хугацаанд хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ OECD Education 2030 төслийн 2020 онд нийтэлсэн Curriculum (Re)Design тайланд тусгагдсан Ковид-19 цар тахлын дараах цаг үеийн “Боловсролын шинэ нормал” болон “Хөтөлбөрийн шинжилгээний экосистем 2030” загварчлал, холбогдох зөвлөмжийг судлах, нэвтрүүлэх боломжтой. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэхээс гадна хэрэгжилтийн механизмыг бүрдүүлж, бодитоор хэрэгжүүлэх арга зүй, багшийн гарын авлага, жишиг хөтөлбөрүүд боловсруулж, орчныг бүрдүүлэх нь нэн чухал юм. Үүнд мэдээллийн технологийн дэвшлийг бүтээлчээр ашиглаж, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадна. Ном зүй: - Алтанзагас, Б. (2020). Ухаалаг эцэг эх дэлхийн боловсролыг багаас нь олгодог. - Алтанзагас, Б. (2019). 21-р зууны цэцэрлэг (гарын авлага). - Алтанзагас, Б. (2021). “Ирээдүйд чиглэсэн боловсролын шинэчлэл: СӨБ, Бага, Суурь боловсрол” зөвлөх үйлчилгээний тайлан, - (2016). Финландын бага насны хүүхдийн сургалтын цөм хөтөлбөр. - Роберт Ж. Марзано. (2016). Боловсролын зорилгын шинэ таксономи. - OECD Education 2030. (2020). “Curriculum (Re)Design” тайлан. 12
УЛААНБААТАР ХОТЫН 3-5 НАСНЫ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖЛИЙН ЗАРИМ ОНЦЛОГ Үндэслэл Дэлхий нийтээр сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжилд ихээхэн анхаарах болсон учир нь энэ үед хүний өсөлт хөгжлийн хамгийн чухал үе бөгөөд хүүхдийн сэтгэц, бие махбодын хөгжил эрчимтэй явагддаг ч тэдгээр боломжуудыг ашиглагдахгүй орхигддог тал бидэнд байна. Хүүхдийн цогц хөгжлийн талаар яриад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Бид энэхүү судалгаагаар 3-5 насны хүүхдийн хөгжлийг танин мэдэхүйн талаас, нийгэмшлийн талаас, бие бялдрын хөгжлийн талаас хэрхэн харилцан хамааралтай хөгжиж байгааг судалсан. Хүний амьдралын эхний жилүүдэд хүүхдийн өв тэгш хөгжүүлэх үндэс нь бие бялдрын хүмүүжил болдог. Зохион байгуулалттайгаа биеийн тамирын хичээл нь хүүхдийг тоглох үедээ үсэрч харайх, гүйх гэх мэтийн энгийн чөлөөт хөдөлгөөнүүдээр хүүхдүүдийн зүрх судас, амьсгал, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж, хөдөлгөөний тулгуур эрхтэн нь бэхжүүлж, бодисын солилцоог сайжруулдаг. Энэ нь хүүхдийг өвчин эсэргүүцэх тэсвэртэй болгож бие махбодыг хамгаалах хүчнүүдийн үйл ажиллагааг эрс сайжруулна. Хөдөлгөөнөөр дамжуулан зориг хатуужил, бие даах чадвар нь хөгждөг байна. Хүүхэд хэдий чинээ олон янзын хөдөлгөөн эзэмших тусам тэдний хүртэхүй, сэрэл болон бусад сэтгэхүйн хөгжлийн боломж төдий чинээ бүрэн хөгждөг байна. Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүрэг, налайх хотын цэцэрлэгийн 3-5 насны нийт 288 хүүхэд хамрагдсан байна. Судалгааны үр дүнг бодитой болгох үүднээс нас, хүйсийн тэнцвэртэй байдлаар эрүүл хүүхдүүдийг сонгож санамсаргүй түүврийн арга ашигласан. Бие бялдрын хөгжлийн үзүүлэлтүүд нь тухайлбал биеийн өндөр, биеийн жин, бүсэлхийн тойрог, цээжний тойрог нь физиологийн өсөлтийн дагуу нас нэмэгдэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Бие бялдрын бэлтгэлжилтийн хувьд хүүхдүүдийн хурд, тэнцвэр, уян хатан, тэсвэр, авхаалж самбаатай чанарын үзүүлэлтийг авч үзэхэд нас нэмэгдэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал: хөдөлгөөний эв дүйн чадварыг илэрхийлэх тэнцвэр буюу нэг хөл дээрээ зогсолт нь сек ээр хэмжигдэх ба энэ нь хөдөлгөөний үндсэн чанарууд болох тэсвэр, хүч, авхаалж самбаа хэр зэрэг хөгжиж байгааг илэрхийлдэг байна. Хүүхдүүдийн тэнцвэр чанарын дундаж үзүүлэлт нас хүйсээр (сек) Зураг 1. Хөвгүүд Охид 14.4 15.2 14.2 8.4 65..36 3 НАС 4 НАС 5 НАС Хүүхдүүдийн гүйцэтгэлээс харахад 4 настай охидын хувьд тэнцвэрийн чанарын хөгжил эрчимтэй явагдаж 5 наснаас тогтворжсон байна. Хөвгүүдийн хувьд нас нэмэгдэх тусам энэ чанар аажмаар өссөн үзүүлэлтэй байна. Уян хатан чанарын хувьд 4 насанд охид, хөвгүүдийн хувьд гүйцэтгэл ижил түвшинд (5.3-5.5 см) 6 насаа бага зэрэг ялгаатай (1.5 см) болсон байна. 13
Уян хатан чанарын дундаж үзүүлэлт нас болон хүйсээр ( см) Зураг 2. 6.6 Хөвгүүд Охид 5.1 7.1 5.3 6.4 5.5 3 НАС 4 НАС 5 НАС Уян хатан чанарын хувьд 4 насанд охид, хөвгүүдийн хувьд гүйцэтгэл ижил түвшинд (5.3-5.5 см) 6 насаа бага зэрэг ялгаатай (1.5 см) болсон байна. Тэсвэрийн чанарын дундаж үзүүлэлт нас болон хүйсээр ( сек) Зураг 3. 4 нас 5 нас 1.33 1.26 1.24 1.09 ХӨВГҮҮД ОХИД Тэсвэрийн чанар нь богино хугацаанд тодорхой зайг даван туулах байдлаар тодорхойлогдох бөгөөд хүүхдийг хатуужилтай, бэрхшээлийг даван туулах чадвартай болоход нөлөөлдөг үзүүлэлт байна. Хүүхдүүдийн гүйцэтгэлээс харахад хөвгүүдийн хувьд аль ч насанд гүйцэтгэл жигд байхад охидын хувьд нас нэмэгдэх тусам тэсвэрийн чанар нэмэгдсэн байна. СӨН-д бие бялдрын чанаруудыг тухайлбал эв дүй, хурд, тэсвэрийн чанаруудыг тусгайлан чанар тус бүрээр нь хөгжүүлэхээс илүү бүх чанарыг цогцоор нь өв тэгш хөгжүүлэх, хөдөлгөөний эв дүй эзэмшүүлэх, зөв биеийн хэлбэр галбиртай болгоход анхаардаг байна. Хүүхэд хөдөлгөөнөөр дамжуулан орчны юмс үзэгдлийг танин мэдэж хүртэж хүлээн авч хариу үйлдэл үзүүлэх замаар танин мэдэхүйн хөгжил явагддаг байна. Бид хүүхдүүдийн танин мэдэхүйн чадваруудыг ажиглах чадвар, анхаарлын тогтворжилт, төвлөрөлт, богино хугацааны сонорын , харааны ой тогтоолт, бодит сэтгэхүйн үйлдэл гүйцэтгэх чадвар, хэл ярианы хөгжил болон нийгэмшлийн дүрэм журам дагж мөрдөх чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг сорилын тусламжтайгаар тодорхойлсон. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхээс хүүхдийнх нь танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын талаарх асуулга авч хариултуудыг авч үзэв. Эцэг эхийн хувьд 3 настай хүүхдийн 82.3 хувь, 4 настай хүүхдүүдийн 90.7 хувь, 5 настай хүүхдүүдийн 86.7 хувь нь сайн, маш сайн түвшинд өөрийн санаа бодлоо яриагаар илэрхийлэх чадвартай гэж үнэлсэн байна. Хэл ярианы сорилын үр дүнгээс үзэхэд 3 настай хүүхдүүдийн 83.3 хувь, 4 настай хүүхдүүдийн 85.7 хувь, 5 настай хүүхдүүдийн 57.1 хувь нь тодорхой зохимжит зургийн үйл явдлыг харж 1 өгүүлбэрээр дүгнэж илэрхийлсэн байна. Энэ нь судалгаанд оролцсон хүүхдүүдийн гүйцэтгэл эцэг, эхийн дүгнэж илэрхийлсэнтэй нийцэж байгааг харуулж байна. Бие бялдрын чанарууд ба танин мэдэхүйн хөгжлийн хамаарал Хүүхдүүд хурдтай байх тусам анхаарлын тогтворжилт сайтай (r=-.245**, p<0.01), богино хугацаанд дүрс харж тогтоох чадвар сайтай (r=-.306**, p<0.01), бодит дүрслэлийн сэтгэхүйн гүйцэтгэл сайтай (r=-.396**, p<0.01), юмс үзэгдлийг дүгнэж илэрхийлэх чадвар (r=- .476**, p<0.01), сайтай байдаг байна. Авхаалж самбаатай байх тусам логиктой сэтгэх чадвартай сайтай (r=-.314**, p<0.01), харж тогтоох чадвар (r=-.287**, p<0.01), бодит сэтгэхүйн (r=-.246**, p<0.01) гүйцэтгэл сайтай байна. 14
Дүгнэлт: 1. Хүүхдүүдийн биеийн ерөнхий хөгжил нас нэмэгдэх тусам физиологийн хөгжлийн дагуу өссөн үзүүлэлттэй байна. 2. Хүүхдүүдийн бие бялдрын бэлтгэлжилтийн үзүүлэлт нас нэмэгдэх тусам мөн өссөн үзүүлэлтэй байгаа ч хүйсийн хувьд зарим чанаруудыг хөгжүүлэх шаардлагатай байна. 3. Бие бялдрын ерөнхий хөгжил болон бэлтгэлжилтийн үзүүлэтүүд хоорондоо маш өндөр хамааралтай байна. (r=-.597**, p<0.01), (r=.744**, p<0.01), 4. СӨБ-р хамрагдах тусам хүүхдүүдийн хурдын чанар сайжирсан (r=-.311**, p<0.01), авхаалж самбаатай чадвар сайжирсан(r=-.364**, p<0.01), , биеийн өндөр 540, (r=.540**, p<0.01), биеийн жин (r=.360**, p<0.01), цээжний тойрог (r=.246**, p<0.01), нэмэгдсэн байна. 5. Бие бялдрын бэлтгэлжилтийн чанаруудыг хөгжүүлэх тусам танин мэдэхүйн хөгжил хамтад нь хөгжүүлэх боломжтой байна. 15
МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖЛИЙН УЛАМЖЛАЛ ХӨГЖИЛ, ЧИГ ХАНДЛАГА Хураангуй Монгол улсад явагдсан нийгмийн шилжилтийн үе болон дэлхийн дахины даяарчлал, соёлын глобалчлал нь монгол гэр бүлийн харилцаа, бүтэц, хэв маяг, хөгжилд ихээхэн өөрчлөлтийг авчирч байна. Монгол улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт “Бодлогын эрхэм зорилгыг гэр бүлийн амьдралын түшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар монгол хүний хөгжлийг дэмжихэд оршино” гэж заасан байдаг. Учир нь хувь хүний төлөвшил, хүмүүжил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршил, үзэл хандлагын 70% нь төрөлх гэр бүлийн орчиндоо бүрэлдэн боловсордог бөгөөд энэ үүднээс хүний хөгжлийн анхдагч хамгийн чухал орчин бол гэр бүл юм. Иймд гэр бүлийн асуудлыг цогцоор нь онол, практикийн түвшинд судалж хариулт өгөх, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгах практик зөвлөмж гаргах, хүндрэл бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага гарч байна. Гэр бүлийн харилцаа, хөгжил, өөрчлөлт, цаашдын чиг хандлага, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготойгоор бид 2021 онд “Монгол гэр бүлийн хүмүүжлийн уламжлал хөгжлийн өнөөгийн байдал” судалгааг авч дүгнэлт хийсэн билээ. Монгол Улсын Засгийн Газар “Алсын хараа 2020-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.3т. Хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцооны шинэчлэлийн үе, Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжих үе (Алсын хараа-2050.26,71 хууд) Монгол улс цааш хөгжин дэвжихийн тулд хүүхдийн хүмүүжил, хүний хөгжлийг бүхний төвд тавих бодлого баримталж байна. “Хүнээ хөгжүүлж байж сая нийгэм хөгжинө” “Алсын хараа 2020-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүний хөгжил-ын эрхэм зорилгод “Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй монгол хүн-ийг хөгжүүлнэ.” гэсэн зорилго дэвшүүлжээ. (Алсын хараа-2050.64 хууд) Нөгөөтэйгөөр монгол улсын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ хийж нэгтгэн, давуу тал -оюуны өндөр чадамжтай иргэд, монгол хүүхэд, залуучууд оюуны спорт, уралдаанд дэлхийд тэргүүлэх чадамж өндөртэй; аюул, эрсдэл-соёлын үнэт зүйлийн нөлөө алдагдаж байна гэж тодорхойлжээ. (Алсын хараа-2050.26 хууд) “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” Хүүхдийг багаас нь хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлтэй, ёс суртахууны зөв төлөвшилтэй, байгаль эх дэлхийгээ дээдлэн хайрлах сэтгэлтэй, аж төрөн амьдрах арга ухааны дадалтай, үндэснийхээ ёс заншлыг эзэмшсэн хүн болгож төлөвшүүлэхэд голлон анхаардаг байсан. Тиймээс ч үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ \"Хайр нь дотроо, хал нь гаднаа\" гэсэн зарчмыг голлон баримталдаг. Монголчууд дараах байдлаар хүүхдээ хүмүүжүүлж хөгжүүлж иржээ. Үүнд: 1: Өвөг дээдсийн сургаал, үлгэр, домог, зүйр үгсээр хүмүүжүүлдэг. 2: Бодит жишээгээр хүмүүжүүлж сургадаг. 3: Ёс суртахууны хүмүүжлийг чухалчилдаг. 4: Хүмүүжүүлэхдээ хүүхдийн нас, биеийн онцлогийг харгалздаг. 16
5: Алхам алхмаар дэс дараатай сургадаг. Хүмүүжүүлэх арга: Хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх зорилго, агуулгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл, үйлдлүүдийг эцэг эхчүүдэд ухамсартай хийх явдал юм. Хүмүүжүүлэх аливаа аргыг хэрэглэхдээ аав, ээжийн үргэлж санаж явах нэг чухал зүйл бол “ямар нэг аргыг хэтрүүлэн хэрэглэж болохгүйн адил багадуулж бас болохгүй” явдал юм. Судалгааны арга зүй Судалгааны зорилго: Өнөөгийн Монгол өрх гэр бүлийн соёлын ялгаатай байдалд уламжлалт ёс, зан үйлээр үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа арга ухааныг илрүүлэх Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 152 гэр бүлээс 6 шалгуур бүхий 18 асуулгаар судалгааг явуулж, дүн шинжилгээ хийсэн. Судалгааны арга: Асуулгын, баримт материалд дүн шинжилгээ хийх, математик статистикийн арга Судалгааны асуулга нь: 1. Бие чийрэг, зориг чанга болгохуй, 2. Ажилсаг хөдөлмөрч болгохуй 3. Ёс заншилд сургахуй, 4. Эрдэм мэдлэгийг баяжуулж, оюуныг хөгжүүлэх 5. Үгээр хүүхдийг хүмүүжүүлэх, 6. Бодит амьдралаар хүмүүжүүлэх гэсэн асуулгын дор судалгааны үр дүн, шийдвэрлэх арга замыг танилцуулна. Оролцогсдын эцэг, эхийн тоо Хүснэгт 1. Судалгааны явц: Оролцогсдын 75.7% нь ээжүүд, 24.3% аавууд № Эцэг, эх Тоогоор Хувиар эзэлж байна. 24.3% 1 Эцэг 37 75.7% 2 Эх 115 1. Бие чийрэг, зориг чанга болгохуй Хүснэгт 2. 1.1 Таны хүүхэд биед сайн, муу 1.2 Таны хүүхэд гүйж харайхдаа хүнсийг ялган хэрэглэдэг үү? хөл нь чанга уу? 1.3 Таны хүүхэд бэрхшээлийг давах зориг тэвчээртэй юу? хариулт тоогоор хувиар хариулт тоогоор хувиар хариулт тоогоор хувиар Чадна 52 34.2% Маш сайн 54 35.5% Маш сайн 13 8.6% Заримдаа 74 48.7% Сайн 68 44.7% Сайн 67 44.1% Үгүй 20 13.2% Дундаж 26 17.1% Дундаж 55 36.2% Мэдэхгүй 6 3.9% Сул 3 2% Сул 9 5.9% Мэдэхгүй 1 0.7% Мэдэхгүй 8 5.3% Зураг 1. Зураг 2. Зураг 3. 3.9 1.1 Таны хүүхэд биед 1.2 Таны хүүхэд гүйж 1.3 Таны хүүхэд бэрхшээлийг 13.2 сайн, муу хүнсийг ялган харайхдаа хөл нь чанга давах зориг тэвчээртэй юу? хэрэглэдэг үү? 0.7 уу? 5.9 8.6 Чадна 17.12% Маш Маш сайн 34.2 Заримдаа 35.5 сайн Сайн Сайн Дундаж 36.2 Сул 48.7 Үгүй Дундаж 44.1 Мэдэхгүй Мэдэхгүй 44.7 Бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр 44.1%, гүйж харайхдаа хөл сайн чанга 35.5%, биед сайн, муу хүнсийг ялган хэрэглэж чаддаг 34.2% байна. 2.Ажилсаг хөдөлмөрч болгохуй Хүснэгт 3. 2.1 Та хүүхдээ ажил хөдөлмөрт дагуулж хийлгэдэг 2.2 Та хүүхдээ ажлын аргад сургадаг уу, тийм бол үү? тухайн үйлдлийн дарааллыг хэлж өгдөг үү? хариулт тоогоор хувиар хариулт тоогоор хувиар Тийм 72 47.4% Тийм 70 46.1% Заримдаа 69 45.4% Заримдаа 72 47.4% Үгүй 11 7.2% Үгүй 10 6.6% 17
2.3 Та хүүхэдтэйгээ ямар үйлийг хамтарч хийдэг вэ? Хийдэг ажлуудаасаа бичнэ үү. Хүснэгт 4. № Хариултын багц Тоогоор Давхардсан тоо 1 Хоол хийхэд тусалдаг: ногоо арилгах, гурил элддэг гэх мэт 24 25 2 Гэр ахуйн ажилд тусалдаг: аяга угаах, гэр цэвэрлэх, түлээ модоо 87 98 оруулах, усанд явах, гар нүүр шүд угаах г.м 9 11 3 Хамт хичээл хийдэг: тоо бодох 1 1 3 4 4 Хамт оюуны спортоор хичээллэдэг: шатар, даам тоглох 3 19 5 Хамт салхинд гардаг: ямар нэгэн газар луу аялдаг 3 5 6 Хамт хөгжөөнт урлал хийдэг: ном уншиж, дуулж бүжиглэж, зураг 13 13 зурдаг, лего эвлүүлдэг 2 2 7 7 7 Хамт дасгал хийдэг, дугуй, морь унадаг 8 Хамт ямар нэгэн материаллаг тоглоомоор тоглодог 9 Утас, Цахим тоглоом тоглодог 10 Хүүхдэдээ цаг гаргаж чаддаггүй Зураг 4. Зураг 5. 2.1 Та хүүхдээ ажил хөдөлмөрт 2.2 Та хүүхдээ ажлын арга ухаанд дагуулан үлгэрлэдэг үү? сургадаг уу, сургадаг бол тухайн үйлдлийн утга, дарааллыг тайлбарладаг үү? 7.2 47.4 Тийм 6.6 Тийм 45.4 Заримдаа 46.1 Заримдаа Үгүй Үгүй 47.4 Зураг 6. 2.3 Та хүүхэдтэйгээ ямар үйлийг хамтарч хийдэг вэ, хийдэг ажлуудаасаа бичнэ үү. 100 90 87 80 70 60 50 40 30 24 20 9 13 7 10 1333 2 0 Хоол хүнсний Гэр ахуйн Хамт хичээл Хамт оюуны Хамт салхинд Ном уншиж, Хамт дасгал Хамт ямар Утас, Цахим Хүүхэддээ цаг хийдэг спортоор нэгэн зүйл хийхэд ажилд гардаг дуулж хийдэг, дугуй, тоглоом гаргаж хичээллэдэг: материаллаг тусалдаг тусалдаг шатар, даам бүжиглэж, морь унадаг тоглоомоор тоглодог чаддаггүй тоглох зураг зурдаг, оглодог лего эвлүүлдэг Гэрийн ажилд дагуулан хийдэг 57.2%, ажил хөдөлмөрт дагуулан үлгэрлэн хийдэг 47.7%, та хүүхдээ ажлын арга ухаанд сургадаг уу, сургадаг бол тухайн үйлдлийнхээ утга, дарааллыг тайлбарлаж өгдөг үү? (46.1%) 3.Ёс заншилд сургахуй Хүснэгт 5. 3.2 Та хүүхдэдээ ардын уламжлалт зан үйлээс 3.1 Та хүүхдээ аав ээж, ахмад хүмүүсийг хүндлэхийг сургадаг уу? заадаг уу. хариулт тоогоор хувиар хариулт тоогоор хувиар Маш сайн 38 25% Маш сайн 12 7.9% Сайн 83 54.6% Сайн 50 32.9% Заримдаа 25 16.4% Заримдаа 66 43.4% Үгүй 6 3.9% Үгүй 24 15.8% 18
3.3 Та хүүхэдтэйгээ ямар зан үйлийг хамтарч хийдэг вэ? Хүснэгт 6. № Хариултын багц Хариулт Давхардсан тоогоор тоогоор 1 Мэндлэх хүндлэх ёс, ахмад хүн хүндлэх ёсыг зааж хамт хийдэг 23 20 76 2 Уламжлалт тоглоом тоглох: шагай, шатар даам, оньс, 71 20 3 Ардын үлгэр ярих, дуу дуулах, бүжиглэх, оньсого таах, зүйр үг заах, 17 шүлэг цээжлэх г.м 17 16 4 Уламжлалт баярын зан үйл: цагаан сарын зан үйл, золгох, хөөрөглөх, 14 хүүхдийн даахины зан үйл 12 2 1 5 Ахуйн зан үйл: цээр, хаалга алдлахгүй босгон дээр гишгэхгүй, мөн цайны 2 13 дээж өргөх, оронд уйлахгүй гэх мэт 1 13 6 Шашны зан үйл: мөргөл үйлдэх 7 Байгаль орчноо хайрлан хамгаалах 8 Үгүй Зураг 7. Зураг 8. 3.1 Та хүүхдээ аав ээж, ахмад 3.2 Та хүүхдэдээ ардын уламжлалт хүмүүсийг хүндлэхийг заадаг уу. зан үйлээс зааж сургадаг уу? 3.9 Маш сайн 15.8 7.9 Маш сайн 16.4 25 Сайн 32.9 Сайн Заримдаа Заримдаа 54.6 Үгүй 43.4 Үгүй Зураг 9. 3.3 Та хүүхэдтэйгээ ямар зан үйлийг хамтарч хийдэг вэ? AXIS TITLE 20 71 17 16 12 2 1 13 Ахмад хүмүүсийг хүндлэх 54.6%, уламжлалт тоглоом заадаг 46.7%, заримдаа ардын өв уламжлалыг заадаг 43.4% байна. 4.Эрдэм мэдлэгийг баяжуулж, оюуныг хөгжүүлэхүй Хүснэгт 7. 4.1 Хүүхдээ сургаж 4.2 Хүүхдээ үсэг бичиг, тоог 4.3 Та хүүхдээ юм оёх, эсгэх, хүмүүжүүлэхэд зүйр цэцэн үг, тогтоолгохдоо цээжлүүлэх сүлжих, хэлхэх, уях зангидах зэрэгт зааж сургадаг уу. сургаал үгийг хэрэглэдэг үү. аргыг хэрэглэдэг үү. Хариулт тоогоор хувиар хариулт тоогоор хувиар хариулт тоогоор хувиар Тийм 44 28.9% Тийм 85 55.9% Маш сайн 6 3.9% Заримдаа 83 54.6% Заримдаа 41 27% Сайн 24 15.8% 25 16.4% 26 17.1 60 39.5% Үгүй Үгүй Заримдаа 62 40.8% Үгүй 19
Зураг 10. Зураг 11. Зураг 12. 4.2 Хүүхдээ үсэг бичиг, 4.3 Та хүүхдээ юм оёх, 4.1 Хүүхдээ сургаж тоог тогтоолгохдоо эсгэх, сүлжих, хэлхэх, хүмүүжүүлэхэд зүйр цээжлүүлэх аргыг цэцэн үг, сургаал үгийг уях зангидах зэрэгт хэрэглэдэг үү. зааж сургадаг уу. хэрэглэдэг үү. 17.1 Тийм 3.9 16.4 Тийм 28.9 Заримдаа 27 55.9 Заримдаа Маш сайн Үгүй Үгүй 40.8 15.8 Сайн 54.6 Заримдаа 39.5 Үгүй Хүүхдэдээ үсэг бичиг, тоог тогтоолгохдоо цээжлүүлэх аргыг хэрэглэдэг 55.9%, хүүхдээ сургаж хүмүүжүүлэхдээ зүйр цэцэн үг, сургаал үгийг хэрэглэдэг 54.6%, хүүхдээ юм оёх, эсгэх, сүлжих, уях зангидахад сургадаг 40.8% байлаа. 5.Үгээр хүүхдийг хүмүүжүүлэхүй Хүснэгт 8. 5.2 Хүүхдэдээ нэг үгийг олон удаа хэлдэг үү? 5.1 Та хүүхдээ хэн нэгний хажууд зэмлэдэг үү? Хариулт Тоогоор Хувиар Хариулт Тоогоор Хувиар Тийм 15 9.9% Тийм 59 38.8% Заримдаа 82 53.9% Заримдаа 77 50.7% Үгүй 55 36.2% Үгүй 16 10.5% Хүснэгт 9. 5.3 Та хүүхдийнхээ хийсэн үйлийг урамшуулдаг уу. Ямар үйлд яаж урамшуулдаг вэ? (бичнэ үү) № Хариултын багц Хариулт тоогоор 1 Гэрийн ажилд туслах, гэр цэвэрлэх хоол бэлдэх, дүүгээ харах үед урмын үгээр магтдаг 45 2 Хичээлээ хийсэн үед, зураг зурж, шүлэг цээжилсэн үед урмын үгээр магтдаг 22 3 Бусдад тусалсан, сайн үйл хийсэн, баярлалаа хэмээн сайхан үг хэлсэн үед 9 урамшуулдаг 51 4 Зөв үйл хийх, шинэ зүйл сурах, өөрөө хийж чадах бүрд магтдаг 4 19 5 Өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлсэн үгэнд орсон үед 2 6 Тийм магтдаг, үгээр урамшуулдаг 7 Мэдэхгүй, сайн мэдэхгүй байна Зураг 13. Зураг 14. 9.9 5.1 Та хүүхдээ хэн нэгний 5.2 Хүүхдэдээ нэг үгийг олон хажууд зэмлэдэг үү? удаа хэлдэг үү? 10.5 36.2 Тийм 38.8 Тийм 53.9 Заримдаа 50.7 Заримдаа Үгүй Үгүй Зураг 15. Та хүүхдээ хэн нэгний хажууд зэмлэдэг үү- 53.9%, нэг үгийг олон удаа хэлдэг үү- 50.7%, хүүхдийнхээ хийсэн үйлийг урамшуулдаг уу, зөв зүйл хийх үед магтах гэж 33.5% байна. 20
6.Бодит амьдралаар хүмүүжүүлэхүй Хүснэгт 10. 6.2 Та хүүхдээ өөрөөр нь ухааруулахын тулд 6.1 Таны хүүхэд амьтан, ургамлыг хайрладаг уу? биеийг нь даалгадаг уу? Хариулт Тоогоор Хувиар Хариулт Тоогоор Хувиар Маш сайн 65 42.8% Тийм 67 44.1% Сайн 69 45.4% Заримдаа 5 3.3% Заримдаа 17 11.2% Үгүй 80 52.6% Үгүй 1 0.7% Хүснэгт 11. 6.3 Та хүүхдээ аливаа нэг зүйлийг өөрөөр нь шийдүүлдэг үү? Хэрэв боломж олгодог бол ямар зүйлийг өөрөөр нь шийдүүлдэг вэ? 1 Хариултын багц Хариулт тоогоор 29 2 Хувцас сонгож өмсөх, тоглоом сонгож тоглохыг 12 7 3 Дэлгүүрээс хувцас тоглоом худалдан авалт хийхийг 93 4 Сурч хөдөлмөрлөх, шинийг эрэлхийлэх найзаа сонгох, дугуйлангаа сонгох 5 1 5 Бүх зүйл дээр нээлттэй байж, өөрийнхөөр нь хийдэг, шийдвэрийг нь 5 хүндэлдэг 6 Заримдаа 7 Мэдэхгүй 8 Үгүй Зураг 16. Зураг 17. 6.1 Таны хүүхэд амьтан, ургамлыг 6.2 Та хүүхдээ өөрөөр нь бие хайрладаг уу? даалгаж юм хийлгэдэг үү? 0.7 11.2 42.8 Маш сайн Тийм Сайн 44.1 Заримдаа 45.4 Заримдаа 52.6 Үгүй Үгүй 3.3 Зураг 18. 6.3 Та хүүхдээ аливаа нэг зүйлийг өөрөөр нь шийдүүлдэг үү, боломж олгодог бол ямар зүйлийг өөрөөр нь шийдүүлдэг вэ? 29 12 7 93 5 1 5 • Та хүүхдээ аливаа нэг зүйлийг өөрөөр нь шийдүүлдэг үү? Хэрэв боломж олгодог бол ямар зүйлийг өөрөөр нь шийдүүлдэг вэ? Шийдвэрийг хүндэлдэг 61% • Та хүүхдээ өөрөөр нь ухааруулахын тулд биеийг нь даалгадаг уу?Үгүй 52.6% • Таны хүүхэд амьтан, ургамлыг хайрладаг уу? Сайн хайрладаг 45.4% 21
Судалгааны үр дүн Судалгааны үр дүнг асуулгын дагуу авч үзэхэд дараах байдалтай харагдаж байна. • Та хүүхдээрээ аливаа нэг зүйлийг өөрөөр нь шийдүүлдэг үү? Шийдвэрийг нь хүндэлдэг 61% • Гэрийн ажилд дагуулан хийдэг 57.2% • Хүүхдээ үсэг бичиг, тоог тогтоолгохдоо цээжлүүлэх аргыг хэрэглэдэг 55.9% • Ахмад хүмүүсийг хүндлэх, хүүхдийг сургахдаа зүйр цэцэн үг, сургаалыг хэрэглэдэг 54.6% • Та хүүхдээ хэн нэгний хажууд зэмлэдэг үү 53.9% • Хүүхдийг өөрөөр нь ухааруулахын тулд биеийг нь даалгадаг уу? Үгүй 52.6% • Хүүхдэдээ нэг үгийг олон удаа хэлдэг үү 50.7% • Та хүүхдээ ажил хөдөлмөрт дагуулан үлгэрлэдэг үү? Хийдэг 47.7% • Уламжлалт тоглоом заадаг 46.7% • Хүүхдийг ажлын арга ухаанд сургахдаа хийх үйлдлийн дарааллыг тайлбарлаж өгдөг 46.1%. • Таны хүүхэд амьтан, ургамлыг хайрладаг уу? сайн хайрладаг 45.4% • Таны хүүхэд бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр хэр вэ? 44.1% • Заримдаа ардын өв уламжлалыг заадаг 43.4% • Хүүхдээ юм оёх, эсгэх, сүлжих, уях зангидахад сургадаг 40.8% • Таны хүүхэд гүйж харайхдаа хөл нь хэр чанга вэ? Сайн 35.5% • Таны хүүхэд биед сайн, муу хүнсийг ялган хэрэглэж чаддаг уу 34.2% • Та хүүхдийнхээ хийсэн үйлдлийг урамшуулдаг уу, зөв зүйл хийхэд магтах 33.5% Дүгнэлт Дээрх судалгааны үр дүнгээс харахад монгол өвөг дээдсийн үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сургаал, үлгэр, домог, зүйр үгс, бодит хөдөлмөрөөр хүмүүжүүлж сургадаг, ёс суртахууны хүмүүжлийг чухалчилдаг, хүмүүжүүлэхдээ хүүхдийн нас, биеийн онцлогийг харгалздаг, алхам алхмаар дэс дараатай сургадаг, тэвчээр, хүндлэл зэрэг уламжлалын аль ч асуулга 61-33.5%-тай байгаа тул доорх дүгнэлтийг хийлээ: Үүнд: 1. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлж хөгжүүлж ирсэн уламжлалт аргуудыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн сэргээн хөгжүүлэх 2. ЕБС, цэцэрлэг дээр эцэг эх гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг нээж ажиллуулах 3. Төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх 4. Цэцэрлэг, ЕБС-д уламжлал, ёс зан заншил хичээлийг оруулах нь зөв гэж дүгнэлээ. Монголын хөрсөнд Монгол язгуур үндэс уламжлалаа мэддэг, дээдэлдэг ирээдүйн Монголын соёлтой иргэн бэлтгэхэд эцэг эх, багш бидний эрхэм зорилго оршиж байна. Санал Гэр бүлийн хүмүүжлийн уламжлал • Бүүвэйн дуу • Тоглоомоор хүмүүжүүлэхүй • Гэрийн сургаал • Зүйр цэцэн үг, үлгэр оньсого, ерөөл магтаал • Амьдрах ухаанд сургах • Итгүүлэх, үлгэрлэн дагуулах, таниулах • Сайшаах, магтах, зэмлэх, урамшуулах • Ёс заншил, гэр бүл, төрөл саднаа мэдэх Ном зүй: - Батцэнгэл.Г, Баньдхүү.Б. (2016). Гэр бүлийн сэтгэл судлал.УБ; Соёмбо принтинг, ХХК. - Монгол Улсын Засгийн Газар “Алсын хараа 2020-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого. УБ. Алсын хараа-2050.64 хуу - Мягмар.О. (2007). Хүүхдээ хайрлан харилцах нь.УБ - Намжил.Т. (2002). Монгол хүүхэд.Уламжлал. Дэвтэр I.УБ - Намжил.Т. (2002). Монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлал.УБ - Намжил.Т. (2007). Монголын гэр бүлийн ёс уламжлал.УБ - Ичинхорлоо.Ш. (2010). Хүүхдийн хөгжил. УБ; Соёмбо принтинг, ХХК. - Ичинхорлоо.Ш. (2012). Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? УБ; Соёмбо принтинг, ХХК. - Түвшинтөгс.Ц. (2010). Хүүхэд гэр бүл улсын хөгжил. УБ; Соёмбо принтинг, ХХК. - Хун Ян Пю. (2010). Ээж нэг хувь өөрчлөгдөхөд, хүүхэд зуун хувь өөрчлөгдөнө.УБ 22
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН НОМ, СЭТГҮҮЛД ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАХ ТУХАЙ АСУУДАЛ Хураангуй: Судлаач Л. Кольбергийн “Жендерийн тогтвортой байдал”-ын үзэл баримтлалд хүүхэд гурван наснаасаа эхлэн жендерийн талаарх ойлголт төсөөлөлтэй болж улмаар өөрийн жендерийн онцлог талыг ойлгож эхэлдэг тухай асуудал багтсан байдаг. Нөгөө талаас Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.5-д Ерөнхий боловсролын сургууль, сургалтын бусад байгууллагад хэрэглэдэг ном, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн нь жендерийн эрх тэгш байдлыг үгүйсгэсэн агуулгатай байж үл болно гэж заасан байдаг. Дээрх үзэл баримтлалуудыг үндэс болгон бид энэ удаагийнхаа судалгаагаар бага насны хүүхдийн ном, сэтгүүлд жендерийн тэгш байдлыг харгалзах тухай асуудлыг хөндөхөөр зорьсон юм. Судалгааг хоёр чиглэлийн хүрээнд (i. Жендерийн тэгш эрхтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх; ii. Бага насны хүүхдэд зориулсан ном сэтгүүлийн зурган мэдээлэлд жендерийн тэгш байдлыг харгалзсан эсэхэд дүн шинжилгээ хийх) хийж үр дүнд боловсруулалт хийв. Судалгааны боловсруулалтад баримт бичгийн дүн шинжилгээ, харьцуулалт, математик боловсруулалтын аргуудыг ашиглав. Судалгааны үр дүнгээс үзвэл “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Боловсролын тухай хууль”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “НҮБ-ын Хэвлэл мэдээлэл дэх жендерийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт” гэсэн баримт бичгүүдэд жендерийн эрх тэгш байдлын тухай асуудлууд тусгагдсан байна. Судалгаанд ашиглагдсан ном, сэтгүүл дэх нийт зургийн 43% -ийг эмэгтэй, 57% - ийг нь эрэгтэй хүний зураг эзэлж байгаа бол сөрөг үйлийн жишээг илэрхийлсэн зургийн 77%-д эрэгтэй хүйсийг ашигласан байна. Түлхүүр үг: Жендер, жендерийн тэгш байдал, жендерийн нийгэмшил Удиртгал: Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (2030)-д иргэн бүрд хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, нийгмийн хөгжил дэвшилд жендерийн эрх тэгш оролцоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх, нийгмийн үйлчилгээнд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх тухай дурдсан байдаг. Энэ нь хүний болон хүүхдийн эрхийг дээдлэхэд суурилан тэдний эрх тэгш байдлыг зайлшгүй хангах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж байна. Нөгөө талаас жендер хэмээх ойлголтод улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлага (Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, 2011)-ийг багтаан ойлгож байна. Эндээс үзвэл эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, хариуцлага хийгээд эзлэх байр суурийн талаарх ойлголт, хандлагын тухай өгүүлэх ба эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын эрх тэгш байдал нь хүний эрхийн үндсэн асуудал төдийгүй хүн төвтэй тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлт, урьдач нөхцөл нь болдог байна. Мөн нийгэмд жендерийн талаарх хэвшмэл ойлголт байдаг ба үүнд улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлага (Монгол Улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, 2011) багтаж байна. Энэ нь цаашлаад эрэгтэй эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийн ялгавартай байдлыг үүсгэх үндэс болж, улмаар хэн нэгнийг ялгаварлан гадуурхах, хүний эрхийн зөрчлийг бий болгож болох юм. Жендерийн талаарх хэвшмэл ойлголт нь хувь хүний зан чанар, илэрхийллийн нэгэн хэсэг болсон байх тул өөрчлөх, даван туулахад багагүй цаг, 23
хугацаа шаардагдах ба хувь хүний жендерийн үнэлэмжийг бүрдүүлж, жендерийн үүргээ ойлгох хүрээ хязгаарыг нь тогтоож өгдөг байна. Товчхондоо бол жендерийн ялгаварлан гадуурхалтыг бий болгох юм. Жендерийн ялгаварлан гадуурхалт гэдэг нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг (Монгол Улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, 2011) хэлнэ. Энэ нь нийгэмд тэгш бус байдал, эдийн засгийн хувьд ядуурал, ажилгүйдлийг буй болгох ба иргэдийн боловсролын түвшин буурах, улмаар хариуцлагагүй үйлдлүүд хийх, хүчирхийлэл үйлдэх зэрэг үр дагаврыг дагуулж улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх суурь болдог. Иймд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь чухал болж байна. Жендерийн эрх тэгш байдал гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хэлнэ (Монгол Улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, 2011) гэжээ. Түүнчлэн жендерийн эрх тэгш байдлыг хангахын тулд бага наснаас эхлэн жендерийн нийгэмшилд анхаарах нь зүйтэй бөгөөд энэ нь Жендерийн талаарх зөв ойлголт, хандлагатай болж төлөвшихийг хэлдэг байна. 1975 онд Р. Ж. Слаби (R. G. Slaby) болон К. С. Фрэй (K. S. Fray) нар 5-7 хүртэлх насны 55 хүүхдийг хамруулан жендерийн ойлголтыг илрүүлэх судалгаа хийсэн. (Arlin cuncic, 2019). Энэхүү судалгааны үр дүнд жендерийн үүрэгт тохирсон үйлдлийг зөв буруугаар ялгах аль эсвэл тухайн үйлдлийг хийж буй хүний хүйсийг солих, хасах зэргээр жендерийн үүрэг, хэвшмэл ойлголт, үнэлгээ хэм хэмжээ нь бага насны хүүхдэд төлөвшсөн байдаг гэсэн Л.Кольбергийн онолын гол санаа батлагдсан байна. (Arlin cuncic, 2019). Мөн хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 29-р зүйлд оролцогч улсууд хүүхдэд боловсрол олгохдоо “харилцан ойлголцол, энхийг эрхэмлэх, хүлцэн тэвчих, эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, аливаа ард түмэн угсаатны болон шашны бүлэг, нутгийн уугуул иргэдийг хүндэтгэх үзлийг хүүхдэд төлөвшүүлж, чөлөөт нийгэмд хариуцлагатай амьдрахад бэлтгэх” тухай заасан байдаг. Дээрх ойлголтуудыг нэгтгэн үзвэл: Бага насанд хүүхдийн жендерийн тухай ойлголт төлөвшиж эхэлдэг ба энэ үед жендерийн тэгш байдлыг сургалтад харгалзан үзэх шаардлагатай байгааг тодотгож байна. Бага насны хүүхдийн жендерийн нийгэмшлийн онол: Жендерийн талаарх асуудлаар анх 1970-1980 оны үед сурган, сэтгэл судлалын салбарт эрчимтэй судалгаа хийгдэж олон эрдэмтэд өөрсдийн үзэл санаа, онолыг боловсруулсан байдаг (NBCI, 2013). Улмаар Бага насны хүүхдэд жендерийн нийгэмшил хэрхэн хөгжиж төлөвшдөг талаар эрдэмтэн Л. Кольберг 1966 онд “жендерийн тогтвортой байдал” хэмээх онолыг боловсруулсан (Child-encyclopedia, 2018). Хүүхдийн жендерийн хөгжлийг тэрээр 3 үе шатанд авч үзсэн бөгөөд Жан Пиажегийн оюун ухааны хөгжлийн үе шаттай холбон тайлбарласан байдаг. Тэрээр хүүхэд 3 наснаасаа эхлэн жендерийн талаар төсөөлөлтэй болж, өөрийн жендерийн онцлог талыг ойлгосон цагаасаа эхлэн жендерийн талаарх хэвшмэл ойлголт, зан байдалд үнэлгээ тавьж эхэлдэг гэж үзжээ. Л. Кольберг., Жендерийн хөгжлийн үе шат Хүснэгт 1. № Үе шат Нас Онцлог 1. Жендэрээр 3 Өөрийн болон бусдыг хүйсээр ялгаж хэлнэ. ялгах 2. Жендерийн Хөвгүүд том болоод аав, охид ээж болно гэх зэргээр жендерийн өөрчлөгдөхгүй тогтворжилт 5 тогтвортой байдлыг ойлгож эхэлдэг. Гэсэн хэдий ч гаднах дүр төрхийн өөрчлөлтөөс шалтгаалан жендэр өөрчлөгдөхгүй гэдгийг бүрэн ойлгодоггүй. 3. Жендерийн 7 Өөрийн жендерийн талаарх тогтсон хандлага, хэм хэмжээ, зан байдлын тогтвортой онцлогийг ойлгож өөрийгөө удирдан бусдад хэл яриа, үйлдлээрээ байдал илэрхийлдэг. Эх сурвалж: Gender socialization: An Overview of Gender Constancy. Retrieved from https://www.verywellmind.com/an-overview-of-gender-constancy-4688620 24
К. Л. Мартин (Carol L. Martin), Ч. Ф. Халверсон (Charles F. Halverson) нарын эрдэмтэд 1978 онд жендерийн схем онол-ыг боловсруулсан. Энэхүү онолоор хүүхэд 2-3 настайдаа жендерийн талаарх анхан шатны ойлголт схемийг бүтээдэг ба хүүхдийн нас ахих тусам энэхүү ойлголт схем нь өөрийн хуримтлуулсан туршлагаар баяжигдан өөрчлөгдөж байдаг. Хүүхдүүд жендерийн талаарх хэвшмэл ойлголтдоо гүн бат итгэж өөрийн жендерт тохирсон зан үйл хандлагыг давтаж бататгах замаар төлөвшүүлдэг хэмээн тодорхойлжээ. (Brainscape.com.Cog, 2018). Мартин болон Халверсон нар 6-аас доош насны хүүхдэд жендерийн ялгаатай байдлыг харуулсан зурган карт үзүүлжээ. Хүүхдүүд карт дээрх эрэгтэй, эмэгтэй хүнийг ихэд сонирхож 7 хоногийн дараа асуухад тухайн хүнийг хүйсээр нь маш сайн сэргээн санаж байсан төдийгүй өөрийн ижил хүйсийн хүний хийж буй үйлдэлд илүү анхаарал хандуулж байжээ (Child-encyclopedia, 2018). Мартин, Халверсон болон Л.Кольбергийн онолыг Венийн диаграммаар харьцуулан үзвэл: Зураг 1. МАРТИН, ХАЛВЕРСОН ИЖИЛ ТАЛ Л. КОЛЬБЕРГИЙН НАРЫН СХЕМ ОНОЛ ОНОЛ Зургаан настайдаа 3 насны үеэс жендэрийн Хүүхэд жендэрийн хүүхэд өөрийн тухай ойлголттой болж эхэлдэг. тогтвортой байдлыг ойлгосны дараа жендэрийн талаарх Хүүхэд жендэрийн тухай жендэрийн тухай хэвшмэл ойлголтуудаа ойлголт төсөөлөл засаж өөрт тохирсон зан ойлголтоо өөрөө бүтээдэг. хөгжиж эхэлдэг. байдлыг эрэлхийлдэг. Хүүхэд хүрээлэн буй 7 насандаа өөрийн хүйсийн онцлог, үнэт орчноосоо даган дуурайх зүйлийг танин мэдэхийг хүсдэг. замаар жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг олж авдаг. Жендерийн эрх тэгш байдал ба бага насны боловсрол хоорондын хамаарал Аль ч шатны боловсролын гол хөтөч нь танин мэдэхүйн ном, сонин, сэтгүүл, сурах бичиг гэх мэт хэвлэмэл материалууд байдаг. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.5-д Ерөнхий боловсролын сургууль, сургалтын бусад байгууллагад хэрэглэдэг ном, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн нь жендерийн эрх тэгш байдлыг үгүйсгэсэн агуулгатай байж үл болно гэж заасан байна. Иймд хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан, нас сэтгэхүйн онцлогийг харгалзаж, тэдний эрхийг дээдлэн жендерийн нийгэмшилд эерэг хандлагыг бүрдүүлэх, хүний эрхийг дээдлэх үзлийг танин мэдэхүйн хэвлэмэл материал (ном, сэтгүүл, сонин, сурах бичиг г.м)-аар дамжуулан түгээн дэлгэрүүлэх хэрэгцээтэй байна. Боловсролын салбар нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх гол үзэл баримтлалыг дагаж мөрдөх зорилгын хүрээнд сургалт, үйл ажиллагаандаа жендерийн эрх тэгш байдлыг нэвтрүүлэх нь боловсрол дахь хүний эрхийг дээдлэх нэгэн арга зам юм. Эдгээр нь хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, нас сэтгэхүйн онцлогийг харгалзсан хийгээд чанартай боловсролыг хүргэхэд анхаарч боловсруулагдах нь чухал болж байна. Ингэснээр бага насны хүүхдийн амжилттай суралцах нэг үндэс болох төдийгүй хожмын амьдралын чанарыг тодорхойлж болох юм. Иймд БНХ-д зориулсан танин мэдэхүйн ач холбогдол бүхий хэвлэмэл материал (ном, сэтгүүл, сонин, сурах бичиг г.м)-ын агуулга нь хүний эрх хийгээд жендерийн тэгш байдлын агуулгатай уялдсан эсэхэд дүн шинжилгээ хийх зайлшгүй хэрэгцээ байна. Иймд бид уг асуудлыг хөндөн судалгаа хийсэн юм. Судалгааны арга зүй: Бидний судалгаа хоёр зорилтын хүрээнд хийгдсэн. i. Жендерийн тэгш эрхтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх ii. Бага насны хүүхдэд зориулсан ном сэтгүүлийн зурган мэдээлэлд жендерийн тэгш байдлыг харгалзсан эсэхэд дүн шинжилгээ хийх Бид судалгааныхаа эхний зорилтын хүрээнд манай оронд хэрэгждэг хууль эрх зүйн баримт бичгүүдэд жендерийн эрх тэгш байдлын талаарх үзэл баримтлал хэрхэн 25
тусгагдсаныг шинжлэн судалсан. Судалгаанд баримт бичгийн дүн шинжилгээний аргыг ашигласан. Судалгааны хоёр дахь зорилтын хүрээнд бага насны хүүхдэд зориулсан 28 ном, 38 сэтгүүлийн нийт 3704 зурган мэдээлэлд 4 чиглэлийн хүрээнд дүн шинжилгээ хийж үр дүнд боловсруулалт хий сэн. • Ном, сэтгүүлийн зурган мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцвэртэй тусгасан эсэх • Ном, сэтгүүлийн сөрөг үйлийг илтгэж буй зурган мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцвэртэй тусгасан эсэх • Ажил мэргэжлийг дүрсэлсэн зурган мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцвэртэй тусгасан эсэх • Мал аж ахуйг дүрсэлсэн зурган мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцвэртэй тусгасан эсэх Судалгааны үр дүнд боловсруулалт хийхдээ харьцуулалт, математик боловсруулалтын аргыг ашигласан. Судалгааны явц, үр дүн i. Жендерийн тэгш эрхтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд: Манай оронд хэрэгждэг дараах хууль, эрх зүйн баримт бичгүүдэд жендерийн эрх тэгш байдлын талаарх зүйл заалтууд агуулагдсан байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль. Тус хуулийн 12.5-д “Ерөнхий боловсролын сургууль, сургалтын бусад байгууллагад хэрэглэдэг ном, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн нь жендерийн эрх тэгш байдлыг үгүйсгэсэн агуулгатай байж үл болно” гэж заасан байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Тус тунхаглалын 1 дүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэсэн бол 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байна. Хүүхдийн эрхийн тухай Конвенци. Тус конвенцийн 29-р зүйлд Оролцогч улсууд хүүхдэд боловсрол олгохдоо “харилцан ойлголцол, энхийг эрхэмлэх, хүлцэн тэвчих, эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, аливаа ард түмэн угсаатны болон шашны бүлэг, нутгийн уугуул иргэдийг хүндэтгэх үзлийг хүүхдэд төлөвшүүлж, чөлөөт нийгэмд хариуцлагатай амьдрахад бэлтгэх” тухай заасан байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого. Тус баримт бичгийн 3.12.-т Боловсролын салбарт жендерийн тэгш байдлыг хангах бодлого боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэх тухай дурдсан байна. Боловсролын тухай хууль. Тус хуулийн 5.1.4-д “Иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана” гэсэн заалт тусгагдсан байна. UNECKO-Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2014 онд гарсан “Хэвлэл мэдээлэл дэх жендерийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт”-д дараах зүйлсийг дурдсан байна. Үүнд: В1.2–Шалгуур үзүүлэлт: 1. Хэвшмэл ойлголт бүхий өгүүллийн (эмэгтэй, эрэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь, үүрэг хариуцлагын талаар хүйсээр илтэд ялгаварласан байдлаар тайлбарлах) тоон харьцаа. В1.2–Шалгуур үзүүлэлт: 2. Хэвшмэл ойлголт бүхий өгүүллийн тоон харьцаа (эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг уламжлагдан тогтсон “эмэгтэйлэг”/”эрэгтэйлэг” шинжээр дүрслэн харуулснаар, үүнийг хэвийн, хувиршгүй үзэгдэл гэх ойлголт төрүүлэхийн сацуу эрэгтэй, эмэгтэй хүний нийгэм дэх бусад боломжит шинж чанар, үүрэг хариуцлагыг үгүйсгэх) В1.3–Шалгуур үзүүлэлт: 3. Жендерийн тэгш байдал /тэгш бус байдлын асуудалд чиглэсэн өгүүллийн (эмэгтэй, эрэгтэйчүүдийн хоорондын адил тэгш, тэгш бус байдлыг илтгэсэн онцлох үйл явдал, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг хамгаалах, хөхиүлэн дэмжих бодлого, эрх зүй, хөтөлбөр зэрэг) хувь хэмжээ. 26
Эдгээр хууль дүрэм, эрх зүйн баримт бичгүүдэд тусгагдсан жендерийн агуулгатай заалтуудыг нэгтгэж харвал хэвлэмэл материалын агуулга нь жендерийн тэгш оролцоог хангасан, ялгаварлан гадуурхалтаас сэргийлсэн, хүйсийн хувьд илт байдлаар ялгаварлахгүй байх болон жендерийн хэвшмэл ойлголтыг өгөхөөс сэргийлсэн байх тухай өгүүлсэн байна. ii. Бага насны хүүхдэд зориулсан ном сэтгүүлийн зурган мэдээлэлд жендерийн тэгш эрхийг харгалзсан эсэхэд хийсэн дүн шинжилгээ Судалгаанд бага насны хүүхдэд танилцуулах 28 ном, 38 сэтгүүлийн нийт 3704 зурган мэдээлэл ашиглагдсанаас 2101 зураг нь эрэгтэй, 1603 зураг нь эмэгтэй хүйсийг илтгэсэн зураг байна. (Зураг 2). Ном сэтгүүл тус бүрт агуулагдах зурган мэдээлэлд нарийвчлан дүн шинжилгээ хийж үзвэл эрэгтэй, эмэгтэй хүйсийг зургийн агуулгадаа тэнцвэртэй байдлаар тусгаж чадаагүй байна. (Зураг 3). Тодруулбал: Бидний судалгааны хүрээнд ашиглагдсан бага насны хүүхдэд танилцуулах номонд эрэгтэй, эмэгтэй хүйсийг илтгэсэн зураг 42:58 харьцаатай байгаа бол сэтгүүлд 45:55 харьцаатайгаар тусгагдсан байна. Үүнээс бага насны хүүхдэд танилцуулах ном сэтгүүлд эрэгтэй хүйсийн зураг түлхүү ашигладаг нь харагдаж байна. Зурган мэдээлэл дэх хүйсийн харьцаа Ном, сэтгүүл тус бүрээр илэрхийлсэн байдал Зураг 2 Зураг 3. Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй 43% 57% 100% 58% 42% 55% 45% 50% 0% Сэтгүүл Ном Энэхүү судалгааны үзүүлэлтийг эрх зүйн баримт бичигт тусгагдсан заалтуудтай уялдуулан авч үзвэл: Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 29-р зүйлийн “Хүүхдэд боловсрол олгохдоо эрэгтэй, эмэгтэй хүйсийн эрх тэгш байдлыг ханган үзэх” тухай заалт болон судлаач Л.Кольбергийн “Жендерийн нийгэмшлийн онол”-ын үзэл баримтлалтай уялдахгүй байна (Child-encyclopedia, 2018). Бага насны хүүхдэд зориулсан ном, сэтгүүлийн зураг дахь хүйсийн тэнцвэргүй байдал нь хүүхдэд жендерийн талаар хэвшмэл ойлголт өгөх, цаашлаад жендерийн ялгавартай байдалд ч хүргэж болзошгүй юм. iii. Бага насны хүүхдэд зориулсан ном сэтгүүлд ашиглагдаж буй сөрөг үйлийн жишээнд эрэгтэй эмэгтэй хүйсийг харилцан тэнцвэртэй авч үзсэн эсэх Бид судалгааныхаа дараагийн зорилтын хүрээнд ном, сэтгүүлийн зурагт ашиглагдаж буй сөрөг үйлийг жишээнд эрэгтэй эмэгтэй хүйсийг тэнцвэртэй авч үзсэн эсэхийг шинжилсэн юм. Судалгаанд ашиглагдсан нийт 13 ном, 19 сэтгүүлд хүүхдийн хийж буй сөрөг үйл зургаар илэрхийлэгдсэн байна. Тодруулбал: Ном, сэтгүүлд сөрөг үйлийн жишээг илэрхийлсэн 182 зураг дүрслэгдсэнээс 140 зураг нь эрэгтэй хүйсээр, 42 зураг нь эмэгтэй хүйсээр илэрхийлэгдсэн байна. Зурган мэдээлэл дэх хүйсийн харьцаа. Ном, сэтгүүл тус бүрээр илэрхийлсэн байдал. Зураг 4. Зураг 5 Эрэгтэй Эмэгтэй 100% Эрэгтэй Эмэгтэй 23% 77% 77% 77% 50% 23% 23% 0% Сэтгүүл Ном Зураг 4-аас харахад сөрөг үйлийн жишээг илэрхийлсэн 182 зургийн 77%-ийг эрэгтэй хүйсийн зураг эзэлж байна. Үүнийг К. Л. Мартин (Carol L. Martin), Ч. Ф. Халверсон (Charles 27
F. Halverson) нарын судалгаа (6-аас доош насны хүүхэд өөртэйгөө ижил хүйсийн хүний хийж буй үйлдэлд илүү анхаарал хандуулдаг)-ны дүгнэлттэй уялдуулан авч үзэж цаашид сөрөг үйлийн жишээг зургаар илэрхийлэхдээ хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзан үзэх хэрэгтэй байна. Эс бөгөөс хүүхэд эрэгтэй хүүхдийг илүү “онцгой” эсвэл байнга “муу” зүйл хийдэг мэтээр буруу ойлголт авах магадлалтай гэж үзэж байна. Хүйсийн хувьд нэг талыг түлхүү барих нь хүүхдэд жендерийн хэвшмэл ойлголтыг өгч болох тул ном сэтгүүлийн зурган өгүүлэмжид хүйсийн харьцааг тэнцвэртэй авч үзэх нь зүйтэй байна. Сөрөг үйлийг илэрхийлсэн зургийг жишээ болгож түүвэрлэн оруулсан байдал. Хүснэгт 2 № Ном, сэтгүүл Зураг Дүн шинжилгээ (2-3 нас) Би К. Л. Мартин (Carol L. Martin), Ч. Ф. Халверсон 1 өөрөө №123. (Charles F. Halverson) нарын схем онол болон Л.Кольбергийн онолоор хүүхдэд жендерийн 21-р нүүр тухай ойлголт 2-3 наснаас бүрэлдэж эхлэх ба энэ тухай ойлголтыг хүүхэд өөрөө бүтээдэг Би мэдэхийг байна. Тэдний үзэж буйгаар хүүхэд хүрээлэн буй хүсэж байна орчноосоо даган дуурайх замаар жендерийн 2 номны тухай ойлголт, мэдлэгийг бүтээх тул бага 85-р нүүр насны хүүхдийн танин мэдэхүйн ном сэтгүүл дэх сөрөг үйлийн жишээнд хүйсийн тэнцвэртэй Үл мэдэх байдлыг тусгах нь чухал болж байна. 3 цуврал 3. 15-р Мөн Жан Пиажегийн ёс зүйн хөгжлийн онолоор тайлбарлавал: Хүүхэд ёс суртахууны хэм нүүр хэмжээг хүрээлэн буй орчноосоо хүлээн авч, тухайн үйлийн зорилго, шалтгаанаас үл хамааран ажиглагдах үр дагаврын хувьд зан байдлыг “муу” гэж үнэлж үздэг болох нь хүүхдийн ёс суртахууныг илрүүлэх туршилтын үр дүнд тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхэд нь аливаа зүйлийг нүдэнд харагдах байдлаар ухамсаргүйгээр шууд хүлээн авдаг онцлогтой байна. Хүүхэд харсан зүйлээ ухамсаргүйгээр шингээж авдаг онцлогийг харгалзаж үзвэл номын агуулгаас хамаарч “сайн” эсвэл “муу” байдлаар хүйсийн зургийг харах ба өөрийн жендерт тохирсон үйлийг онцлон авч даган дуурайдаг байна. Иймд ном, сэтгүүл зохиогчид дээрх асуудлыг харгалзан үзэх шаардлагатай байна. iii. Бага насны хүүхдэд зориулсан ном сэтгүүлийн “ажил мэргэжил”-тэй холбоотой зурагт хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзсан эсэхийг авч үзвэл: (Хүснэгт 3 ) Ажил мэргэжлийг дүрсэлсэн зурган мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ Хүснэгт 3. № Ном, Зураг Дүн шинжилгээ сэтгүүл Бяцхан Эдгээр зургаас харвал эмч, багшийг эмэгтэй хүнээр, цагдаа, инженер, гал сөнөөгч зураач, тогоочийг эрэгтэй хүнээр дүрслэн 1 цох үзүүлсэн байна. Энэ нь хүүхдийн хүсэл сонирхол, мөрөөдлийг №51. хязгаарлаж болзошгүй. Хэрвээ эрэгтэй хүүхэд багш, эмч болохыг хүсдэг бол хүсэл сонирхлын зөрчилд орох боломжтой юм. Учир нь 9-р нүүр бага насны хүүхдийн хувьд аливаа зүйлийг бодитойгоор тусгаж авдаг сэтгэхүйн онцлогтой холбоотой. Мөн Л. Колбергийн онолоор (4+ нас) хүүхэд өөрөө хүрээлэн буй орчноосоо даган дуурайж суралцах замаар 3 наснаасаа эхлэн жендерийн талаарх ойлголт 2 Би өөрөө төсөөлөлтэй болж эхэлдэг бөгөөд өөрийн жендерийн онцлог №175. талыг ойлгосон цагаасаа эхлэн жендерийн талаарх хэвшмэл ойлголт, зан байдалтай болж өөртөө болон үе тэнгийнхнийхээ 10-р нүүр байдалд хэм хэмжээ, үнэлгээ тавьж сэдэл тэмүүллийнхээ дагуу бататгадаг гэж үзжээ. 28
UNESCO-Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2014 онд гарсан Хэвлэл мэдээлэл дэх жендерийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтийн В1.2–1-т Хэвшмэл ойлголт бүхий тоон харьцаа буюу эмэгтэй, эрэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь, үүрэг хариуцлагын талаар хүйсээр илтэд ялгаварласан байдлаар тайлбарлахгүй ба тэнцвэртэй байлгах тухай дурдсан байдаг. Гэтэл хүснэгт 3 дах зурагт хүйсийн ялгаатай байдлаар мэргэжлийн онцлогийг харуулсан байна. iv. Бага насны хүүхдэд зориулсан ном сэтгүүлийн “Монгол ахуй”-г дүрсэлсэн зурагт хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзсан эсэхийг авч үзвэл: (Хүснэгт 4 ) Монгол ахуйг дүрсэлсэн зурган мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ Хүснэгт 4. № Ном, сэтгүүл Зураг Дүн шинжилгээ (4+ нас) Дараах зургаас харахад малчны ажлыг зөвхөн эрэгтэй 1 Би өөрөө №173. хүн хийж байна. Харин эмэгтэй хүний үүрэг оролцоог харуулаагүй байгаа нь хүүхдэд малчны ажлыг хийхэд 3-р нүүр зөвхөн эрэгтэй хүн голлодог гэсэн ойлголтыг өгөх магадлалтай. (4+ нас) К. Л. Мартин (Carol L. Martin), Ч. Ф. Халверсон (Charles F. 2 Би өөрөө №173. Halverson) нарын Схемийн онолд: Хүүхэд жендерийн 4-р нүүр талаарх схем ойлголтыг өөрөө бүтээдэг бөгөөд 2-3 (4+ нас) 3 Би өөрөө №173. настайдаа жендерийн талаарх анхан шатны ойлголт 8-р нүүр схемтэй болдог ба нас ахих тусам энэхүү ойлголт схем нь өөрийн хуримтлуулсан туршлагаар баяжигдан өөрчлөгдөж байдаг. Хүүхдүүд жендерийн талаарх хэвшмэл ойлголтдоо гүн бат итгэж өөрийн жендерт тохирсон зан үйл хандлагыг давтаж бататгах замаар төлөвшүүлдэг талаар өгүүлсэн байна. Энэхүү онолын үзэл санаатай уялдуулан мал аж ахуйн үйлийг илтгэсэн зурагт эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцвэртэй авч үзэх нь чухал байна. Мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын 3.12.-т Боловсролын салбарт жендерийн тэгш байдлыг хангах бодлого боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэх тухай дурдсан байдаг. Иймд бага наснаасаа жендерийн талаар зөв, бүрэн дүүрэн ойлголт авах нь чухал юм. Дүгнэлт Бага насны хүүхдийн танин мэдэхүйн ном, сэтгүүлд жендерийн тэгш байдлыг тусгах асуудлыг судалсны үр дүнд дараах дүгнэлт гарч байна. Үүнд: • Бага насны хүүхдэд зориулсан танин мэдэхүйн нийт ном, сэтгүүлийн зурган мэдээлэлд эрэгтэй эмэгтэй хүйсийн зураг тэнцвэргүй байдлаар туссан байна. • Бага насны хүүхдийн танин мэдэхүйн ном, сэтгүүл дэх сөрөг үйлийн жишээ, ажил мэргэжлийн илэрхийлсэн зурган өгүүлэмж, мал аж ахуйг илэрхийлсэн зурган мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцвэртэй авч үзээгүй байна. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Боловсролын тухай хуулийн 5.1.4-т тусгасан заалтуудыг ном сурах бичгийн зурган мэдээлэлд төдийлөн харгалзаж үзээгүй байна. Санал 1. Бага насны хүүхдэд зориулсан ном, сэтгүүлийн зурган мэдээллийг боловсруулахдаа Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Боловсролын тухай хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-дахь заалт, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын 3.12-дахь заалт, НҮБ-ын Хэвлэл мэдээлэл дэх жендерийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг тус тус харгалзах 2. Жендерийн талаарх хэвшмэл буруу ойлголтыг бага насны хүүхдэд зориулсан ном, сэтгүүлийн зурган мэдээлэлд тусгахгүй байхад зохиогч болон хянан тохиолдуулагч нар анхаарах 3. Бага насны хүүхдийн танин мэдэхүйн ном сэтгүүлд уламжлалт нүүдэлчин ахуйн үйлийг зургаар илэрхийлэхдээ эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцвэртэйгээр авч үзэх 29
24 ЦАГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БУЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ,ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮН Хураангуй Сургуулийн өмнөх боловсролын хуульд зааснаар 24 цагийн цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсрол (цаашид СӨБ гэх) олгох үндсэн байгууллагын нэг төдийгүй СӨБ-ын зорилго зорилтыг хэрэгжүүлэх үйлчилгээний өвөрмөц хэв шинжтэй юм. Улсын хэмжээнд СӨБ-ын хамран сургалтын нэг хүртэл хувийг эзэлж байгаа 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн олонх нь ядуу эрсдэлтэй гэр бүлийн орчинд амьдарч байна. (БСШУСЯ, 2018) 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээ нь Монгол улсад үүсэн хөгжөөд 80 гаруй жил болж байгаа хэдий ч уг үйлчилгээний хэрэгцээ, хүртээмж чанар, гэр бүл нийгэмд үзүүлэх нөлөө зэргийг судалж тодорхойлсон судалгаа ховор байна. Энэхүү илтгэлдээ бид 24 цагийн цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ хүртэж буй 3-5 настай хүүхдүүдийн хөгжлийн одоогийн төлөв байдал, эцэг эхийн оролцоог судлахыг зорьсон бөгөөд судалгаандаа “Зүүн Ази Номхон Далайн бүсийн бага насны хүүхдийн багц шалгуур”-ыг ашигласан. Уг арга зүйгээр 2011-2012 онд 3-5 настай монгол хүүхдийн цогц хөгжлийг судласан. Мөн 2016 онд Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын хэрэгжилтийг үнэлэх судалгаанд энэхүү багц шалгуурыг ашигласан. Баримт мэдээллийг цуглуулахын тулд чанарын судалгааны арга болох стандарчилсан тест, асуулга, ярилцлагын аргыг, баримт мэдээллийг боловсруулахдаа SPSS 22, статистик аргуудыг тус тус хэрэглэсэн. Судалгаанд Улаанбаатар хотын 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээ үзүүлж буй 14 цэцэрлэгийн төлөөлөл (нийт сонгосон бүлгийн 30%) 262 хүүхдийг хамруулсан. Бидний судалгаагаар 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн хувьд өөртөө үйлчлэх, хувийн ариун цэвэр сахих, эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар ойлголттой байна. Мөн үе тэнгийнхэнтэйгээ хамтран тоглох, тэдэнд туслах эд зүйлсээ хуваалцах, харилцаанд тулгарсан асуудлыг бие даан шийдвэрлэх, бусадтай хүндэтгэлтэй харилцах чадвар нь харьцангуй сайн байна. Бичиг үсгийн бэлтгэл, сурах арга барил хандлага зэрэг сургуульд бэлтгэгдсэн байдлын зарим үзүүлэлт хангалтгүй байна. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдийн хөгжил чухлыг ойлгож мэдэх, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих, хүүхэдтэйгээ зохистой харилцах мэдлэг арга барилд суралцах хэрэгцээ шаардлага байгааг судалгааны үр дүнгээс харагдлаа. Түлхүүр үг. Хүүхэд, хөгжил, танин мэдэхүй, сурах арга, хандлага, нийгэмшихүй, эрүүл мэнд, аюулгүй байдал, эцэг эх, асран хамгаалагч Удиртгал Хүн төрөлхтний хөгжлийн хурд, эрчмийг хүний хөгжил, тэр дундаа бага насны хүүхдийн хөгжил тодорхойлох болсныг олон судалгаа нотолж байна. Тухайлбал бага насны хүүхдэд халамж, хамгаалал, сайн асаргаа, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх нь улс орнуудын ядуурлаас ангижрах, насан туршид үргэлжлэх тэгш бус байдлыг арилгахад чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийн ялгаа бага наснаас эхлэлтэй бөгөөд улмаар сургуулийн жилүүдэд илүүтэй гүнзгийрдэг болохыг судлаачид нотолсоор байна. 30
Бага насны хүүхдийн өсөлт хөгжил нь жам ёсоороо явах хэдий ч насанд хүрэгчдийн эрүүл мэнд, боловсрол хамгааллын зохистой дэмжлэг, үйлчилгээний үр дүнгээс ихээхэн хамаардаг. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдийн хувьд сургуульд цаг хугацаандаа элсэн орж, анхан шатны боловсрол эзэмшин илүү их амжилттай сайн суралцах магадлалтай байдаг. (Bennett et al., 2006; Hirst et al., 2011; UNESCO, 2006). Хүний амьдралын эхний таван жилд буюу аль болох бага насанд нь олж эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшил нь тухайн хүнийг хэн болохыг бүрэн тодорхойлдоггүй ч, хүүхдийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд, насан туршийн суралцах чадавх болон аливаа өөрчлөлтөд дасан зохицох сэтгэлзүйн чадварын үндэс болдог. Бид 24 цагийн цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ хүртэж буй 3-5 настай хүүхдүүдийн хөгжлийн одоогийн төлөв байдлыг судлах зорилгоор Улаанбаатар хотын 6 дүүргийн 24 цагийн цэцэрлэгийн цэцэрлэгт хүмүүждэг 262 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгож, мэдээллийг цуглуулахдаа стандарт тест, асуулга, ярилцлага зэрэг чанарын судалгааны аргуудыг хэрэглэсэн. Хүүхдийн амьдрах орчин, насанд хүрэгчдээс түүнд үзүүлэх хайр халамж, хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа, хандлага нэн чухал байдаг.2 Хүүхдийг хайрлах, үнэлэх, хүлээн зөвшөөрөх, гэр бүлийн аюулгүй орчин бүрдүүлэх, түүнд хайртайгаа үгээр болон үйлдлээр илэрхийлэх, шаардлагатай үед тэвчээртэй, халамжтай хандах нь түүнийг хэвийн хөгжилтэй, өөртөө итгэлтэй, бусдад, нийгэмд хэрэгтэй амжилттай иргэн болоход тусална. Харин эсрэгээрээ хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй, илт хүсэхгүй байгаагаа үгээр болон үйлдлээр илэрхийлж, түүний шаардлагатай хэрэгцээг/хайр халамж, асаргаа, хөгжил гэх мэт/ хайхрахгүй байвал өөртөө, гэр бүлдээ, нийгэмд итгэлгүй, гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй, зожгирох сөрөг байдал үүсэх магадлалтай байдаг (Жанет Гонзалес Мина, 2016)3. Ялангуяа 0-5 насны хүүхдийн хөгжилд эцэг эхтэйгээ хамт байх нь хүүхдийн сэтгэл зүйд маш чухал нөлөөтэй болохоос гадна цаашид амьдралд тохиолдох аливаа саад бэрхшээл, сэтгэлийн хямралаас өөрийгөө урьдчилан сэргийлэх чадвартай болдог нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Судалгааны арга зүй: Зүүн Ази-Номхон Далайн бүсийн бага насны хүүхдийн хөгжлийн багц шалгуур нь танин мэдэхүйн хөгжил, нийгэмшихүйн – сэтгэл хөдөлгөөний хөгжил, булчин– хөдөлгөөний хөгжил, хэл яриа бичиг үсгийн бэлтгэл, эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдал, соёл, зан заншлын мэдлэг, сурах хандлага гэсэн хүүхдийн хөгжлийн 7 чиглэлийн хүрээнд нийт 85 даалгавараас бүрддэг. Энэхүү судалгаандаа бид хөгжлийн чиглэлээс сурах хандлагыг хэл яриа бичиг үсгийн бэлтгэлийн шалгуурт багтаан өөрсдийн судалгааны зорилго, даалгаврын тохирцын шинжилгээг тухайн даалгаварын гүйцэтгэлийн ялгааг илэрхийлэх байдал, хүнд хөнгөний түвшинг үндэслэн 36 сорил, даалгаврыг ашигласан. Даалгаврыг хүүхэд нэг бүрээс ганцаарчилсан авсан бөгөөд нэг хүүхэд дунджаар 45-60 минут гүйцэтгэсэн. Сорилын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг тодруулах, сорилоос илэрч гараагүй баримт мэдээллийг тодруулах зорилгоор эцэг эх асран хамгаалагч нараас асуулга, ярилцлагыг зохион байгуулсан. Судалгааны мэдээллийг SPSS22, MS, EXCEL программд кодлолын дагуу шивж оруулан механик болон логик алдааг шалгаж чанарын шаардлагад нийцүүлсний дараа мэдээллийн боловсруулалт, шинжилгээг хийсэн болно. Бидний судалгаанд хамрагдсан 262 хүүхдийн төлөөллийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд өдрийн болон 24 цагийн холимог бүлэгтэй цэцэрлэгийн төлөөлөл-2, бүтэн 24 цагийн бүлэгтэй цэцэрлэг-2, мөн судалгааны ажлын зорилтот цэцэрлэг гэсэн 5 бүлгийн 262 хүүхдийг хамруулсан. Судалгаанд хамрагдсан 262 хүүхдийн төлөөллийн нас хүйсийн харьцаа Хүснэгт-1 Хувь № Утга Тоо Хүйсийн байдал 135 51.5% 1 Эрэгтэй 127 48.5% 2 Эмэгтэй 262 100.0% НИЙТ 2 Uri Bronfenbrenner., (1979). The Ecology of Human Development: Experiments by Nature and Design 3 Жанет Гонзалес-Мина., (2016). Соёлын баялаг, ялгаатай орчинд багшлах нь Бага насны боловсрол УБ.,Содпресс 31
Судалгааны явц, үр дүн Хүүхдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдал. 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн эрүүл мэнд, аюултай нөхцөл байдлыг таних чадвар, бие бялдрын хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг тодруулсан. Гарсан үр дүнг Монгол хүүхдийн норм4 болон бусад судлаачд5-ын судалгааны үр дүнтэй харьцуулан үзлээ (хүснэгт1). 3-5 настай хүүхдийн биеийн жин, өндрийн үзүүлэлт Хүснэгт 2 Бидний Нас Хүйс Норм Судлаачид Бидний Хүйс Норм Судлаачид См Кг судалгаагаар судалгаагаар 15.2±0.9 14.3-16 14.68±0.87 14.8 Эр 92-99 96.1±2.49 95 Эр 14-15.5 16.8±0.95 12.04 3 Эм 92-98 95.07±2.5 93.4 Эм 16.45±1.02 16-17.6 18.8±1.21 14.8 Эр 99-105 102.34±2.67 101.3 Эр 15-17 17.92±1.04 14.7 4 Эм 98-105 98.95±2.68 101.9 Эм 17.6-19.5 18.2 кг Эр 105-111 111.4±2.7 108.1 Эр 17.3-18.6 17.6 кг 5 Эм 105-110 108±2.69 108.2 Эм 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүдийн бие өндөр ба жинг судлаач Б. Бурмаажав (2011) нарын Сигма хэлбэлзлийн аргаар 5.0-5.11 сартай эрэгтэй, эмэгтэй хүүхдийн биеийн жин, өндрийг судалсан судалгааны үр дүнтэй харьцуулбал эрэгтэй хүүхдүүдийн 47,9 хувь нь хэвийн жинтэй байгаа ч биеийн өндрийн хувьд 51,2 хувь нь дунджаас намхан байна. Харин охидын биеийн жин 33,9 хувь нь хэвийн, харин 66,4 хувь нь жингийн өөрчлөлттэй, өндрийн хувьд 41,9 хувь нь дундаж өндөртэй байна. Энэ нь хүүхэд эцэг эх, ойр дотны хүмүүсээсээ хол байж эцэг эхийн хайр халамж хангалттай биш байх нь хүүхдийн биеийн өсөлт, хөгжил, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг гэсэн судлаач6-дын дүгнэлттэй нийцэж байна. Эцэг эхчүүд хүүхдийг хайр халамжаар дутааснаас болоод зарим хүүхэд биеийн өсөлтийг дэмжих гармоны дутагдалд орох эрсдэлтэй байдгийг судлаачид тогтоосон байдаг. Охидын хувьд биеийн өндөр нь хэвийн хэмжээнд байгаа ч биеийн жингийн хувьд алдагдалтай эсхүл илүүдэлтэй зэргээр өөрчлөлттэй байгаа нь 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн нэг орчинд удаан хугацаанд байх, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй гэж дүгнэж болох юм. Харин хүүхдүүдийн эрүүл ахуйн дадал чадварын дундаж үзүүлэлт нь 3 насны хувьд 50.1 хувь, 4 насны хувьд 43.4 хувь, 5 насны хувьд 79.5 хувь байгаа бол нийт дундаж үзүүлэлт нь 57.6 хувьтай байна. Зураг 1. 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд бусдын тусламжгүйгээр хувийн ариун цэврийг сахих чадвар, өөртөө туслах чадвар, аюулгүй байдлын тухай ойлголт зэрэг нь харьцангуй өндөр байгаа нь хүүхэд 7 хоногийн 5 өдөр цэцэрлэг дээрээ өнгөрөөх явцад цэцэрлэгийн өдрийн дэглэмийн дагуу өөртөө үйлчлэх, хувийн ариун цэврээ сахих, өөрт тулгарсан энгийн асуудлыг өөрөө шийдэх хэрэгцээ байдагтай холбоотой. 4 Оюунбилэг.А., (2013). Бага насны хүүхдийн анатоми, физиологи эрүүл мэндийн үндэс УБ., 5 Оюунбилэг.А., (2013). Бага насны хүүхдийн анатоми, физиологи эрүүл мэндийн үндэс УБ., 6 ДЭМБ, НҮБХС, (2009). Хүүхдийн өсөлтийн стандарт ба нялхас, хүүхдийн хоол тэжээлийн хурц дутлыг илрүүлэх нь. УБ., BCI 32
Танин мэдэхүйн хөгжил. Судалгааны дүнгээс харахад, хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн дундаж үзүүлэлт нь 3 насныхан 15.4 хувь, 4 насныхан 26.2 хувь, 5 насныхан 45.8 хувьтай байгаа бол 3-5 насны хүүхдийн дундаж үзүүлэлт нь 29.1 хувь байна. Энэхүү үзүүлэлт нь доогуур үзүүлэлт юм. Тал хувьдаа ч хүрэхгүй байна. Танин мэдэхүйн хөгжлийн үзүүлэлт Зураг 2. Орон зайн Юмсын тоо Тооны Юмсыг Богино Юмсыг Шалтгаан, ойлголт хэмжээг тухай Тоог нэмэх дарааллуу хугацааны шинж үр нөлөө, Таамаглал мэдлэг ба хасах лах ба ой тогтоолт байдлаар дагаврыг дэвшүүлэх, харьцуулах бүлэглэх 5.6% цувруулах: ойлгох батлах 26.5% үнэлэх 54% 3 нас 0 44.4% 22.2% 0 18.5% 3.7% 22.2% 22% 4 нас 41.2% 35.3% 29.4% 11.8% 21.6% 25.5% 5 нас 49.6% 70.3% 46.8% 27.8% 43.4% 34.9% 20.6% 24% 44.1% 41% Танин мэдэхүйн хөгжлийн шалгуураар нас тус бүрийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг харахад нас нэмэгдэхийн хэрээр гүйцэтгэлийн чадвар нэмэгдсэн байна. Ялангуяа 3 насанд орон зайн ойлголт, юмсыг дараалуулах ба цувруулах чадварын эхлэл тавигдаагүй байхад орон зайн ойлголт 4 насанд 41,2%, 5 насанд 8,4 % иар нэмэгдсэн байна. Юмсыг дараалуулах, цувруулах чадвар 4 насанд 11,8%, 5 насанд 16%-иар нэмэгдсэн байна. Энэ нь хүүхэд сургалтын хөтөлбөрийн дагуу танин мэдэхүйн хөгжлийн тодорхой мэдлэг, чадварыг эзэмшсэний үр дүн гэж үзэж байна. Харин 4 насныхан 3 настануудыг бодоход юмсын тоо хэмжээг харьцуулах чадвар 11%, шалтгаан үр нөлөө дагаврыг ойлгох чадвар 1,6%-иар тус тус буурсан үзүүлэлтэй гарсан нь бидний сонирхлыг татаж байна. Хүүхдийнхээ танин мэдэхүйн хөгжлийг дэмжих зорилгоор цаашид юуг анхаарах, хийх шаардлагатай вэ? гэсэн асуултад эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох цаг зав гаргаж ярилцдаг байх, анхаарлыг төвлөрүүлэх, IQ-г хөгжүүлэх, үлгэрийн ном уншиж өгөх гэж хариулсан. Эндээс эцэг эхчүүд хэдийгээр хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгч байгаа ч гэсэн хүүхдийн хөгжлийг дэмжих гэсэн сэтгэл байгаа нь харагдлаа. Судалгааны дүнгээс харахад, дээр өгүүлсэнчлэн танин мэдэхүйн хөгжлийн тодорхой үзүүлэлтүүд өсөлттэй гарсан хэдий ч дундаж үзүүлэлт нь 29,1% байгаа нь 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн сэтгэл санааны байдал тогтворгүй, аав ээж, гэрээ санадаг, хайр халамжаар дутагдаж байдагтай холбоотой байж болох юм. Нөгөөтэйгүүр, цэцэрлэгийн багш нар сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл үйл ажиллагааг зохион байгуулдаг ч ихэнхи цагийг хүүхдийн хувийн ариун цэвэр, бие даах чадвар, асарч сувилах, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх хийгээд хурал, цуглаанд оролцоход зарцуулдаг хэмээн багш нартай хийсэн ярилцлагын үр дүнгээс харагдсан. Чанарын баримт. Даваа гаригт хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нь цэцэрлэгийн ангид хүргэж өгөхөд хүүхдүүдийн сэтгэл санаа, зан ааш, сэтгэлийн хөдөлгөөн янз бүр байдаг. Ихэнхи хэсэг нь уйлж, дургүйхэн ангидаа орно. Тэд “-Ааваа , ээжээ, хурдан ирж намайг аваарай”, Цөөхөн хоноод ирнэ шүү” гээд ангидаа ордог. Нөгөө хэсэг нь харин маш баяр, баясгалантай аав, ээж, эмээ өвөөтэйгээ ирнэ. Тэднийгээ “Баяртай” гэж хэлээд үнсүүлээд ангидаа орно. Харин Баасан гаригт ихэнхи хүүхдүүд аав, ээж, эмээ өвөө авна гээд бөөн баяр болдог. Зарим нь гэртээ харина гээд өдөр унтдаггүй, эсвэл “- өнөөдөр намайг аав, ээж авна, тиймээ” гэж асуун догдолсон байдлаар өндөлзөн өндөлзөн хэвтдэг. Хүүхдүүдийг ихэнхийг аваад цөөхөн хүүхэд үлдсэн тохиолдолд, зарим хүүхэд доголон нулимстай, “- багшаа намайг яагаад ирж, авахгүй байгаа юм болоо? Ирж авна биздээ!” гээд ангийн хаалга руу харан харан ээж, аавыгаа хүлээн суудаг. ....Бүлгийн багшийн ярианаас Хүүхдийн нийгэмшихүйн хөгжил. Судалгааны дүнгээс харахад, нийгэмшихүйн хөгжлийн дундаж үзүүлэлт нь 3 насанд 42.1 хувь, 4 насанд 30.1 хувь, 5 насанд 68.9 хувь байгаа бол 3-5 насны дундаж үзүүлэлт нь 47 хувь байна (зураг.3). 33
Нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлт Зураг 3. Эцэг Насанд Үе Бусдын Байгаль эхийнхээ хүрэгчээс тэнгийхэнт Маргааныг орчноо Өөрийн нэрийг Өөрийгөө Бусдыг эйгээ эерэг үзэл Дэг журамд шийдвэрлэ хамгаалах насыг ойлгох ойлгох хэрхэн харилцах бодлыг захирагдах мэдэх хэлэх тусламж хүлээн х: ариг гамтай 44.4% авах тухай байх 29.4% зөвшөөрөх 67.1% мэдэх 3 нас 100.0% 55.6% 50.0% 28.9% 22.2% 33.3% 38.9% 27.8% 19.4% 4 нас 41.1% 32.4% 30.9% 5 нас 94.4% 92.8% 56.5% 32.9% 29.4% 32.4% 20.6% 23.5% 27.9% 53.1% 63.1% 80.3% 54.2% 53.6% 74.2% Судалгаанд хамрагдсан хүүхдүүд аюултай байдалд орсон үедээ насанд хүрэгчдээс хэрхэн тусламж авах тухай ойлголт, мэдлэг хамгийн доогуур үзүүлэлт 53%-тэй байна. Хүүхдүүдийн хариултаас харвал, хүүхэд бусдад өөрийгөө ойлгуулж, тулгарсан асуудлаа мэдэгдэх, бусдаас дэмжлэг хүсэх, бусадтай харилцах зэрэгт бэлэн байгаа хэдий ч хамгийн түрүүнд хэнээс, ямар тусламж хүсэх талаар ойлголт, туршлага дутмаг байна. Түүнчлэн хүүхэд гэмтэж бэртсэн үедээ хамгийн ойр дотнын хүн, гэр бүлийнхнээсээ тусламж хүсэхээс илүүтэйд багш, эмчээс тусламж хүснэ эсвэл өөрөө асуудлыг шийдэж гараа бооно гэх зэрэг хувилбаруудыг хэлж байна. Нийгэмшихүйн хөгжлийн дэд сорилын гүйцэтгэлээс харвал, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд өөрийн сэтгэлийн хөдөлгөөн таньж ойлгох, бусдыг ойлгох, бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг таньж ойлгох; нийтийн дүрэм журмыг дагаж мөрдөх; хамтарч тоглох харилцах; энгийн асуудлыг бие даан шийдвэрлэх зэрэг нь насанд хүрэгчдээс дэмжлэг хүсэх, өөрийгөө илэрхийлэх, зөрчлийг эергээр шийдвэрлэх чадвараас харьцангуй өндөр байна. (даалгаврын гүйцэтгэлийн дундаж оноо 78.5%). Энэ нь хүүхэд цэцэрлэгт байх хугацаандаа сургуульд суралцах чадварын эхлэл тавигдаж байгааг харуулж байна. Хэл яриа, бичиг үсгийн бэлтгэл болон сурах арга барил, хандлага. Хүүхдийн хэл яриа ба бичиг үсгийн бэлтгэл ба сурах арга, хандлагын дундаж үзүүлэлт нь 3 насанд 25.9 хувь, 4 насанд 24.6 хувь, 5 насанд 56.2 хувь байгаа бол 3-5 насны дундаж үзүүлэлт нь 35.6 хувь байна (зураг.4). Хэл яриа ба бичиг үсгийн бэлтгэл, сурах арга, хандлагын үзүүлэлт Зураг 4. Уялдаатай Олон нийтийн холбоотой Бие э барих арга Зургийг хэдэн Үйл явдлын Загварын Загваргүйгэ Загваргүйгэ хүслээ хэмжээнд тайлбарлах өгүүлбэрээ дараалалы дагуу дүрс захирах оролцох, эр үсэг эр дүрс туршлага р нэг г ойлгох зурах бичих зурах 3.7% санааг 19.6% илэрхийлэх 45.3% 3 нас 77.8% 18.5% 44.4% 26.7% 3.7% 17.8% 14.8% 4 нас 42.6% 21.6% 32.4% 34.1% 7.8% 22.4% 16.7% 5 нас 92.9% 44.6% 64.0% 78.2% 12.9% 65.5% 46.5% Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бичиж сурахын өмнөх үеийн чадварыг илэрхийлэх загвар жишээ харж дүрс зурах, загвар жишээ харахгүйгээр дүрс зурах даалгаврын гүйцэтгэл үзүүлэлт хамгийн өндөр (69 хувь) байгаа бол, уншиж сурахын өмнөх үе болох тэмдэг, тэмдэглэгээг (үсэг) загвар жишээний тусламжгүйгээр бичих даалгаврын гүйцэтгэл харьцангуй доогуур (13хувь) байна. Харин өөрийгөө удирдах, үйлдлээ захирч 34
удирдах; өөрийн оролцсон баяр ёслол, нийтийн арга хэмжээг нэрлэх, тайлбарлах зэрэг утгын уялдаатай ярих чадварыг илрүүлэх даалгаврын гүйцэтгэл 44-45 хувьтай байна. Бичиж сурахын өмнөх үе буюу загвар жишээ харж дүрс зурах, загвар жишээ харахгүйгээр дүрс зурах чадвар нь хамгийн өндөр байгаа ч уншиж сурахын өмнөх үе үсэг тэмдгийг загвар бичих чадвар сул байгаагаас шалтгаалан бусдын тусламжгүйгээр өөрийгөө илэрхийлэх, утгын уялдаатай ярих чадвар хангалтгүй байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бодит үйлдлийн болон бодит сэтгэхүйн хөгжлийн онцлогтой холбоотойгоор аливаа үйл явдлын шалтгаан үр дагаврыг тайлбарлахдаа өмнө үзэж харсан, сонссон зүйлээ сэргээн санах байдлаар тодорхойлон ярьж байна. Судалгаанд оролцсон нийт 262 хүүхдийг 3-5 насны ангиллаар үзүүлэлт тус бүрийн дундаж үзүүлэлтийг авч үзвэл эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт 57.6 хувь, нийгэмшихүйн үзүүлэлт 47 хувь, хэл яриа бичиг үсгийн бэлтгэлийн үзүүлэлт 35.6 хувьтай байгаа бол танин мэдэхүйн хөгжлийн үзүүлэлт хамгийн бага буюу 29.1 хувьтай байна (БСШУCЯ, ChildFund UNICEF,2020). Эцэг эхийн мэдлэг, харилцаа, хандлага. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр 19 асуултын хүрээнд эцэг эхийн ойлголтын дундаж үзүүлэлт нь 64 хувь байна.(зураг.5) Хүүхдийн хөгжлийн талаарх эцэг эхийн ойлголт Зураг 5. 88.0 89.4 96.5 90.5 94.7 51.6 74.2 67.5 76.7 66.8 60.1 62.2 67.5 65.7 60.8 38.2 33.6 22.6 4.6 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 Дээрх зургаас харахад, судалгаанд хамрагдсан эцэг эхчүүд 5, 6, 8, 17, 18-р асуултын талаар ойлголт сайтай, 3,9,10,16 –р агуулгаар ойлголт, мэдлэг тааруу байна. Үүнийг дэлгэрүүлэн авч үзье (хүснэгт.2). Хүснэгт 3. Эцэг, эхийн мэдлэг, чадвар, хандлага Асуултын Эцэг, эхийн мэдлэг, чадвар, хандлага Хувь дугаар 1 Эцэг эхчүүд хүүхдийнхээ сайн зан үйлийг магтаж урамшуулах хэрэгтэй. 96,5 2 94,7 3 Эцэг эхчүүд бүхий л цаг хугацаанд хүүхдийнхээ хаана хэнтэй байгааг мэдэх ёстой. 90,5 4 Гар болон биеийг савангаар угаах нь хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэхэд тустай. 89,4 5 настай хүүхэд эсрэг утгатай том, жижиг, өндөр, нам гэх мэт үгсийг ойлгодог, 5 өгүүлбэрээр ярьдаг, Ялгаатай үгсийг хэрэглэж чаддаг. 88,0 3 настай хүүхэд өөрөөсөө бага насны хүүхэд болон бусад хүүхэдтэй харилцаж, 38,2 6 тэднийг хүлээн зөвшөөрч эхэлдэг. Тоглоом, үлгэрийн ном, зурагт ном нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмждэг. 33,6 7 Зөвхөн хоол хүнс хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд сайн нөлөөтэй биш. Сэтгэл 22,6 санааны хөгжил чухал 4,6 8 9 Гэр бүлд аав орлого олох үүрэгтэй байддаггүй. Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог Судалгаанд хамрагдсан 5 эцэг эх тутмын 2 нь хүүхдийн хөгжил, нас сэтгэхүйн онцлогийн талаар ойлголтгүй, хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж хандахаа мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд эцэг эхийн хайр халамжид хангалттай байж чадахгүй, гэр бүлээсээ ихэнх хугацааг тусдаа өнгөрөөж байгаа зэрэг нь хүүхдийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг мэдэхгүй, ажил орлогыг хүүхдээсээ илүүд үзэж амжиргаагаа залгуулах гэсэн шийдвэр болохыг ухаарахгүй байна. Иймээс эцэг эхчүүдийг үе шаттай сургалтад хамруулах хэрэгцээ үүссэн. 35
Чанарын баримт .“Би өөрөө 24 цагийн цэцэрлэгээр хүмүүжсэн ээж байна. Муу болсон юм алга, харин ч биеэ дааж асуудлыг шийдэж сурсан. Эрэгтэй хүүхдээ цэцэрлэгт өгсөн ...” “Би цэргийн эмнэлэгт эмч, хэзээ ч дуудахад бэлэн, харин аав нь олдсон ажил болгоныг хийдэг. Миний хүү аавтайгаа гэртээ байснаас 24 цагийн цэцэрлэгт хүмүүжсэн нь дээр гэж боддог. Учир нь биеэ даасан, сургуульд сурахад асуудал үүсэхгүй. Харин аав нь ажил хийж мөнгө олж байсан нь дээр ...” Эцэг эхтэй хийсэн фокус бүлгийн ярилцлагаас Бид эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийн хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг үнэлсэн үзүүлэлтээс хамгийн доогуур үнэлгээтэй үнэлэгдсэн балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн онцлог, хүүхэдтэй харилцах эв дүй, хүүхдийг хайрлахын утга учир, хүүхдэд үлгэр ном уншиж өгөхийн ач холбогдол гэсэн агуулгаар эцэг эхэд зориулсан модуль сургалтын хөтөлбөр боловсруулсан. Энэхүү хөтөлбөртөө мөн хүүхдүүдийн эцэг эхээс ямар сэдвээр зөвлөгөө авч мэдлэг, мэдээлэлтэй болмоор байгаа сэдэв, чиглэлийг тусгаж өгсөн. Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хүүхдийг ойлгох сэтгэл, хооллох, сэтгэл санаа, эерэг сэтгэл хөдлөлийг дэмжих, сэтгэл хөдлөлөө зохицуулахад туслах байгаа тухайгаа илэрхийлж байсан. Түүний дагуу 3 удаагийн давтамжтай сургалтыг зохион байгуулан ажилласан болно. Дараа нь сургалтад хамрагдсан эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авсан өгөгдлөөс хамгийн өндөр оноотой үнэлэгдсэн үр дүнг авч үзье. Оролцогчдын сэтгэл ханамжийн үнэлгээ Зураг 6. 100 80 Оролцогчдын сэтгэл ханамж 82 80 92 75 60 40 15 25 5 10 20 80 8 10 Хүүхдийн хөгжлийн 0 онцлогийн талаарх Хүүхдэд гэр бүлийн Хүүхдийн нас, сэтгэхүйн Хүүхдийн хөгжлийг мэдээлэл авсан таатай орчинг онцлогийг таньж мэдсэн дэмжих арга зүйд бүрдүүлэхэд суралцсан суралцсан Хангалттай дундаж Хангалтгүй Сургалтын үр дүнг эцэг эх асран хамгаалагчдын сэтгэл ханамжийн асуулгын үр дүнгээс харж болох бөгөөд хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхчүүд зөвхөн цэцэрлэгийн багшид даатгах бус, эцэг эх асран хамгаалагчид хүүхэдтэйгээ хамтдаа тоглох, цэцэрлэгээс зохион байгуулсан ажилд санаачлагатай оролцох, эцэг эхийн зүгээс үүрэг, хариуцлагаа биелүүлэх шаардлагатайг эцэг эхчүүдтэй хийсэн фокус ярилцлагын үр дүн харуулав. Дүгнэлт. Бид судалгааны ажлын явц, үр дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. • Хүүхэд эцэг эх, ойр дотны хүмүүсээсээ хол эцэг эхийн хайр халамжийг хангалттай хүртэж чадахгүй байгаа нь хүүхдийн сэтгэл санааг тайван биш, сөрөг сэтгэл хөдлөл, стрессийг бий болгож байгаа нь хүүхдийн биеийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлдөг нэг хүчин зүйл болж байна. • 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүд өдрийн 5 хоолтой, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, цагийн хуваарийн дагуу дагуу хичээл үйл ажиллагаанд оролцож хөгжлийн хувьд хэвийн харагдаж байгаа мэт боловч эцэг эх, рйын хүмүүсээ санагалзаж, сэтгэл санаа тавгүй, стресстэй харилцааны хувьд хязгаарлагдмал байх нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн зарим үзүүлэлт доогуур үнэлэгэдэхэд хүргэж байна. Харин хүүхэд бие дааж сурах, өөрөө өөртөө үйлчлэх дадал хэвшилд суралцах, ганцаардаж уйдах байдалд ордоггүй зэрэг эерэг тал ажиглагдсан. • Эцэг эхчүүд хэдийгээр амьдралын шаардлагаар ажилтай орлогтой байхын тулд хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт хамруулж байгаа хэдий ч зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ өдрийн цэцэрлэгт хүргэж өгөх, авах бололцоотой гэр бүлүүд байх нь судалгаагаар илэрсэн. Гэтэл хүүхдийн хувьд зүрх сэтгэлийг нь хөглөдөг ойр дотны хүмүүс нь эцэг эх , ойр дотны хүмүүс байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ анхдагч хэрэгцээг ( хооллох, ундлах, хувцаслах гэх мэт ) хангах 36
нь бие нь өсч байгаа мэт боловч сэтгэл санаа нь өсдөггүй, биеийг нь төрүүлэхээс ухаан, сэтгэлийг нь төрүүлэх биш ээ хэмээн хайхрахгүй орхих биш, ялангуяа “...0-6 насанд зөвхөн хоол эрүүл мэнд хувцас хунар төдийхнөөр өрөөсгөл байдлаар анхаарсан бол хүүхдээ гээсэнтэй адил” юм хэмээн их соён гэгээрүүлэгч Л. Түдэв гуйн сургамжит эш үгийг эцэг эхчүүд ойлгох нь чухал байна. Ном зүй Монгол хэл дээр - БШУЯ. (2013). Хүүхэд бүрд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэх чиглэл.УБ. - БСШУСЯ-ны статистик мэдээ, 2018 - БШУЯ. (2013). Хүүхэд бүрд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэх чиглэл. УБ - Батдэлгэр.Ж, Батжаргал.Г., Баяржаргал.Б. (2020). Бага насны хүүхдийн сэтгэл судлал. УБ., BCI - ДЭМБ, НҮБХС, (2009) Хүүхдийн өсөлтийн стандарт ба нялхас, хүүхдийн хоол тэжээлийн хурц дутлыг илрүүлэх нь. УБ., BCI - Жанет Гонзалес Мина (2016). Cоёлын баялаг, ялгаатай орчинд багшлах нь. Бага насны боловсролын үндэс.УБ - Монгол улсын хууль. (2008). Сургуулийн өмнөх боловсролын тухай. УБ. - Нонна, Д. (2014). Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь. УБ: - Түдэв, Л. (2013). Нийгмийн ариусгал: Нийтлэл, исээ, дурсамж, он цагийн мэдээ. УБ., Интерпресс - Оюунбилэг.А., (2013) Бага насны хүүхдийн анатоми, физиологи эрүүл мэндийн үндэс. УБ., Гадаад хэлээр - Albert Bandura (1989). “Social Cognitive Theory.” In Annals of child Development, Vol 6, ed. R. - Vasta. Greenwich, СТ: JAI Press, рр. 1-60. - Edward John Mostyn Bowlby, (2004). Attachment theоry - East Asia-Pacific Early Child Development Scales 2012 - Elizabeth & Pal Jareg (1994). Reaching Children Thourgh dialogue. Macmillan press LTD - George Varnava (2002/2016). International safeguard self-audit tool. UK - Микляева.Н.В. Микляева, Ю.В., Виноградова, Н.А (2016). Дошкольная педагогика. Москва - Holmes, J.( 2014). John Bowlby and Attachment Theory ( 2 nd ed.) New York, NY; Routledge. - Uri Bronfenbrenner (1979). The Ecology of Human Development: Experiments by Nature and Design 37
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАНАЙ ГЭР БҮЛД Хураангуй Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг маш олон хүчин зүйл байдгаас гялгар уутны хэрэглээ, хоол хүнсний хаягдал, эрчим хүчний хэрэглээ, агаарын бохирдол, бэлчээрийн хомсдол гэсэн 5 сэдвийг сонгон авч хүүхдэд багаас нь зөв зохистой хэрэглээг ойлгуулахыг зорьсон. Гэр бүл бол хүүхдийн хөгжил төлөвшилд хамгийн ихээр нөлөөлдөг, шийдвэрлэх үүрэгтэй анхдагч боловсролын орчин юм. Иймд өдөр тутмын амьдралд тохиолддог энгийн жишээнээс суралцаж буй гэр бүлээр дамжуулан уур амьсгалыг хамгаалахад суралцах, байгаль орчинд нөлөөлөх зөв, буруу зүйлсийг ойлгож, өөрийн чадах зүйлээрээ эх дэлхийгээ хайрладаг болгоход чиглэсэн болно. Үндэслэл Хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгалийн тэнцвэрт байдал алдагдан, улмаар дэлхийн дулаарал явагдсанаар, уур амьсгал өөрчлөгдсөөр л... Иймээс бид уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, байгаль дэлхийтэйгээ зөв боловсон харьцах шаардлага урган гарч байна. Бид хүүхэд багачууддаа үлгэрлэн, хамтдаа эрүүл дэлхийд аж төрж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал. СӨБ-ын сургалтын хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилго 4-Боловсрол 2030, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн бүр өөрийн оролцож, бүтээж чадах зүйлээ хийх цаг болсон. Иймээс хүүхэд бүрд “Надад ч бас хамаатай” гэдгийг ойлгуулж, хүний хөгжил төлөвшлийн суурь үе болох сургуулийн өмнөх насанд нь эерэг хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Зорилго Хүний буруутай үйлээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлт бий болж байгааг мэдэх Асуудлын талаар бодож, шийдвэрлэх аргыг хамтдаа олох Өөрийн оролцоог нэмэгдүүлж, бусдад нөлөөлөх Зорилт Сэдэвтэй холбоотой ном гарын авлага, эх материал судална. Агуулгаа тодорхойлон комик ном бүтээнэ. Зааж туршин, засан сайжруулалт хийнэ. Өдөр тутамдаа хэрэгжүүлэх эерэг дадал эзэмших суурийг тавина. Хамрах хүрээ: 87-р цэцэрлэгийн багш, хүүхэд, эцэг эх Арга зүй: Асуудал шийдвэрлэх арга - Problem based learning (PBL) Асуудал шийдвэрлэх арга нь хүүхдэд гол асуудлыг ялгаж харах, түүнийг шийдвэрлэх боломжийг эрж хайх, харилцан санаа бодлоо илэрхийлэх, эргэцүүлэх чадварт суралцахад туслах зорилготой байдаг. 1. Асуудлыг ойлгох, тунгаан бодох чадвар 2. Өөрийн санааг тусгасан шийдвэр гаргах чадвар Асуудал шийдвэрлэх арга буюу PBL аргыг 1960-аад онд Канадын эрдэмтэн Барроу, Тэмблин нар гаргасан. Асуудал шийдвэрлэх арга зүйн явц нь дараах бүтэцтэй байна. 1. Асуудлаа олж харах 2. Санаа цуглуулах 3. Мэдлэг 38
4. Суралцахуйд тулгамдаж асуудал Хүснэгт 1. 5. Шийдэл, гаргалгаа олох Сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтөөс... Хүрэх үр дүн Мэдлэг Чадвар Хандлага Хүний буруутай үйл ажиллагаа Сурч мэдсэн зүйлээ өдөр Байгаль орчинд нөлөөлөх нь уур амьсгалын өөрчлөлтөд тутмын амьдралдаа зөв, буруу зүйлсийг нөлөөлдөг болохыг мэдэж авна. хэрэглэнэ. ойлгож, эерэг байдлаар хандана. Бэлтгэл, хэрэглэгдэхүүн Комик зурагт ном, дасгал даалгавар, тоглоом Сургалтад ашиглах арга Сонсгох Бодол санааны өрнөлт Харилцан ярилцах Дасгал Тоглоом Асуулт дэвшүүлэх Асуудал дэвшүүлэх Үнэт зүйлсийн тэнхлэг Үнэлгээ “Домина” тоглоом, “Эх дэлхий” дасгал даалгаврыг хийх явцад хүүхдийн санаа бодлыг хуваалцан ярилцаж, агуулгын хүрээнд олж авсан мэдлэгийг нь үнэлнэ. (4 дэх өдөр) Хичээлийн видеог үзэх холбоос https://drive.google.com/file/d/1LwEB08WAjA2rai8a5S3s_T7IgqQSV7 cv/view?usp=sharing Үйл ажиллагааны зохион байгуулалтын товчоон Хүснэгт 2. Гялгар уут, хоол хүнсний хаягдал нь хөрс, ус, агаарыг бохирдуулдаг тул хоол хүнсний 1 дэх өдөр үлдэгдэл гаргахгүй, гялгар уут хэрэглэхгүй байхын тулд яах ёстой талаар номын үйл явдал болон агуулгын хүрээнд боловсруулсан дасгал даалгаврыг хийлгэж, зөв дадал эзэмшихэд нь чиглүүлж, хүүхдэд бодох боломжийг олгоно. 2 дахь өдөр Эрчим хүчний хэрэглээ, агаарын бохирдол сэдвийн хүрээнд номын үйл явдалтай 3 дахь өдөр танилцаж, агуулгын хүрээнд боловсруулсан дасгал даалгаврыг хийлгэж хүүхэд эрчим хүчээ хэмнэх, зөв зохистой хэрэглэх энгийн дадлаас суралцахад нь чиглүүлнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд бид гэр бүлээрээ ямар хувь нэмэр оруулах тухай асуулт дэвшүүлж хүүхдээр эрэл хайгуул хийлгэнэ. Бэлчээрийн хомсдол сэдвийн хүрээнд агуулгыг судалж хөрс бохирдсоноос газар хуурайшиж, ургамал өвс ногооны ургалт муудаж, мал бэлчээргүй болж байгааг ойлгон, хөрсийг хамгаалах зорилгоор гэр бүлээрээ ямар хувь нэмэр оруулах талаар бодуулна. 4 дэх өдөр Өмнөх 3 өдрийн сургалт, үйл ажиллагаагаар сурч мэдсэн зүйлс нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлс гэдгийг мэдэж авч, мэдлэгээ нэгтгэн бататгана. Хүүхдэд Эцэг эх, асран өмнөх өдрүүдэд бүтээлч эргэлзээ төрүүлэн үлдээсэн бол 4 дэх өдрийн үйл ажиллагаагаар хамгаалагчийн хүүхдийн санаа бодол дээр тулгуурлан шийдэл олно. Номд гарч байгаа үйл явдлын агуулгыг хүүхдэд хүргэхдээ ээж нь асуудлыг олж харж оролцоо чиглүүлэх, хүүхдүүд нь бодлоо илэрхийлэх, санаа цуглуулах, аав нь мэдлэг мэдээллийг өгч, хамтдаа судлан, тунгаан бодож, шийдэл гаргалгаа олох арга замаар хэрэгжүүлнэ. Бидний баримталсан арга бол бүх мэдлэг мэдээллийг шууд өгөх биш харин хүүхдээр өөрсдөөр нь бодуулах, улмаар бүтээлч эргэлзээ төрүүлж, гаргалгаа хайж, тулгарсан асуудлаа өөрийн хэмжээнд шийдвэрлэх боломжит хувилбаруудыг гаргах боломжийг хүүхдэд олгоход чиглэсэн. Комик номыг хүүхдэдээ уншиж өгч, уур амьсгалыг хамгаалахын тулд бид юу хийж болох талаар харилцан ярилцана. Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх энгийн аргуудыг зааж өгч, хүүхдэдээ үлгэрлэнэ. Амьдарч буй орчин тойрондоо мод, ургамал тарьж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн, хүүхэдтэйгээ хамтран эх дэлхийгээ хамгаалах талаар захидал, зөвлөгөө бичиж бусад гэр бүлд түгээнэ. Дүгнэлт Сургуулийн өмнөх насны хүүхдэд уур амьсгалын өөрчлөлт нь хэдийгээр том сэдэв боловч хүүхдийн мэддэг, тэдний өдөр тутмын амьдралд байнга тулгарч байдаг асуудалд суурилж агуулгыг хүргэсэн нь оновчтой байсан. Мөн “Бэлчээрийн хомсдол” сэдвийг хэрхэн 39
ойлгуулах талаар багшид бэрхшээлтэй байсан ч зааж туршихад хүүхдүүд сайн ойлгож хүлээж авч байгаа нь энэ агуулгыг сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх бүрэн боломжтойг харуулж байна. Комик зурагт номоор дамжуулан хүүхэд уур амьсгалаа хамгаалахад миний оролцоо ч бас чухал юм байна гэдгийг ойлгож, олон эерэг дадал төлөвших эхлэл тавигдсан. Жишээлбэл хүүхдүүд даавуун болон цаасан уутыг хэрэглэх, хоол хүнсийг өөрийн идэх хэмжээгээрээ авах, үр ашиггүй тог цахилгаан хэрэглэхгүй байх, орчноо цэвэрхэн байлгахын тулд гэр бүлээрээ мод, ургамал цэцэг тарих, хөрсийг хамгаалах зорилгоор ил задгай хог хаягдал хаяхгүй байх гэсэн гаргалгаа гарган хэрэгжүүлж, эерэг дадлуудыг эзэмших суурь тавигдаж байна. Хүүхдийн хувьд: Бодит ба хамтын үйл ажиллагаанд оролцох суралцахуйн түлхүүр аргад тулгуурлан сургалт, үйл ажиллагааг зохион байгуулснаар хүүхдэд асуудлыг өөрийн хэмжээнд шийдвэрлэх боломжийг эрж хайх, санаа бодлоо илэрхийлэх, эргэцүүлэн бодох чадварт суралцахад нь дэмжлэг үзүүлсэн. Би ч бас уур амьсгалаа хамгаалж чадах юм байна гэсэн ойлголттой болж байгаль дэлхийтэйгээ зөв харьцах энгийн дадалд суралцаж эхэлсэн. Эцэг эхчүүдийн хувьд: Хүүхдэд комик номыг уншиж өгөх, ярилцах, хүүхдээ анхааралтай сонсох, хамтдаа тоглох, сурч мэдсэн зүйлийг нь бататгах, зөв дадал эзэмшихэд нь үлгэрлэн дагуулах зэргээр эцэг эхийн нөөцөд тулгуурлаж хүүхдийн хөгжил төлөвшлийг дэмжин, оролцоог нэмэгдүүлж ажилласан. Цаашид дэвшүүлэх санаа Бага насандаа эзэмшсэн зөв дадлууд насан туршид мөрдөгдөж, бусдад эергээр нөлөөлдөг тул хүүхдэд багаас нь аливаа зүйлийн учир шалтгаан, үр дагаврыг тайлбарлаж өгөх улмаар байгаль, амьтан, ургамалтай хэрхэн харьцах, хайрлах талаар ойлгуулаарай. Шинэ үеийн хүүхэд багачуудыг сургаж, хөгжүүлж буй багш та тогтвортой хөгжлийн боловсролын зорилгыг сургалтын чиглэл бүрийн агуулгатай уялдуулан хэрэгжүүлэх, сэдэв тус бүрийн агуулгын дидактик нэгжийг томсгон төсөлд суурилсан үйл ажиллагаа, тоглоомд суурилсан үйл ажиллагаа, танин мэдэхүйд суурилсан үйл ажиллагаа болгон сургалтын агуулгыг интеграцичлж, хувирган өөрчилж хэрэгжүүлэх боломжтой. Тогтвортой байдлын түлхүүр 8 цогц чадамж, суралцахуйн түлхүүр аргуудыг өөрийн сургалтын төлөвлөлтдөө тусгаж хүүхдийг багаас нь байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, хайрлан хамгаалах энгийн дадлыг төлөвшүүлэхийг та бүхэнд санал болгож байна. Ном зүй Хэвлэмэл эх сурвалж: - Алтанцэцэг. Л., (2011). Хийцгээе, бүтээцгээе гарын авлага №2. УБ - Байгаль орчны боловсролын сургалтад зориулсан гарын авлага., (2017). Уур амьсгалын өөрчлөлт одоо хийцгээе. УБ. - БОНХЯ., (2014). Монгол улсын бэлчээрийн тогтвортой байдал. УБ. - БСШУЯ., (2018). Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөр. УБ. - БСШУЯ., (2019). Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх зөвлөмж. УБ. - Даваасүрэн. А., (2019). Энэ бол Улаанбаатар. УБ Цахим эх сурвалж: - https://worldslargestlesson.globalgoals.org/ - http://bagsh.itpd.mn/ - “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай https://www.legalinfo.mn/law/details/15406 - Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 https://www.legalinfo.mn/annex/details/7105?lawid=11725 - https://www.google.com/ 40
ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН УР ЧАДВАР-2025 Хураангуй Шинэ орчин нөхцөлд цэцэрлэгийн үйл ажиллагааг удирдахад шаардлагатай Менежерийн ур чадвар, Мэргэжлийн ёс зүй, Хувийн менежмент, Хамтран ажиллах, Технологи, инновац нэвтрүүлэх, Манлайлах гэсэн 6 багц чадварыг тодорхойлов. Судалгааг 3 үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд төрийн өмчит 488 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш зэрэг 1296 мэргэжилтэн оролцож, 2021-2025 онд ажиллахад шаардлагатай ур чадварын хэрэгцээ болон одоогийн түвшнийг үнэлэв. Түлхүүр үг: Чадамж (competencies), хувь хүний төрөлх чадвар (abilities), ажил мэргэжлийн чадвар (skills), мэргэжилтэнд тавигдах шаардлага, ирээдүйн ажил (the future jobs) Асуудал Мэдээлэл, хиймэл оюун ухаан, нано-технологи, био-технологи гэх мэт технологийн хөгжлийн нөлөөгөөр хүн төрөлхтний аж амьдрал, ажил хөдөлмөр төдийгүй харилцааны хэлбэр, аргууд бүхэлдээ өөрчлөгдөж байгааг 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр санаачлагч Клаус Шваб онцолсон байдаг. Тус форумын илтгэл, тайлангуудад 2025 он хүртэл 85 сая ажлын байр хөдөлмөрийн зах зээлээс шахагдаж өөр ажил мэргэжил рүү шилжиж, 97 сая шинэ ажил үүрэг бий болно (WEF, 2020, p. 29), 2025 онд ажил орж буй залуучуудын 65% нь ирээдүйн шинэ ажил мэргэжлээр ажиллах болно (WEF, 2016), өмнө байгаагүй ажил үүргүүд шинээр бий болохтой холбогдуулан, ажилтнууд суурь чадварынхаа 40 хувийг өөрчлөх, нийт ажиллах хүчний 50 хувь нь ур чадвараа бүрэн шинэчлэх шаардлагатай болж байгааг (WEF, 2020) тус тус онцолсон байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн талбар хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед ирээдүйн ажлын агуулга, ажил мэргэжил, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөг урьдчилан таамаглаж ажиллах хүчнээ бэлтгэх, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс салбар, байгууллага, ажиллах хүчнээ хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн бага насны хүүхдүүд ирээдүйн шинэ шинэ мэргэжлүүдийг эзэмшиж, 2035-2040 онд ажиллах хүчний салбарт элсэх болно. Иймд 21-р зууны мэргэжилтний эзэмшвэл зохих суурь боловсрол чадваруудыг хүүхдүүдэд эзэмшүүлэхийн тулд цэцэрлэг нь сургалтын үйл ажиллагаагаа шинэчлэх, үүнтэй холбоотойгоор эрхлэгч, арга зүй, багш нар мэдлэг чадвараа түвшин ахиулах хариуцлагатай үүрэг ногдож байна. Судалгааны зорилго: Шинэ орчин нөхцөлд цэцэрлэгийг удирдахад шаардлагатай ур чадваруудыг илрүүлэх, тэдгээрийн түвшнийг тодорхойлоход чиглэж байна. Судлагдсан байдлын тойм: Ирээдүйн ажил мэргэжил, урчадвар Ирээдүйн ажиллах хүчинд тавигдах чадваруудыг тодорхойлсон судалгаануудаас авч үзье. Германы судлаач Шапер Германы боловсролын тогтолцоог судалсны үндсэн дээр ирээдүйн хөдөлмөрийн зах зээл ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд их дээд сургуулийн оюутнуудад эзэмшүүлбэл зохих чадамжийг (competency) мэргэжлийн, арга зүй, нийгмийн, хувь хүний чадвар гэж дөрөв ангилсан байна (Schaper N., 2012), (Зураг 1). 41
Оюутнуудын эзэмшвэл зохих чадамж, компетенс Зураг 1. Мэргэжлийн чадвар Арга зүйн чадвар • Хэлний чадвар • Нийлмэл асуудал шийдэх Танин мэдэх чадвар • Мэдээллийн технологийн бичиг үсэг • Технологи хэрэглэх Бүтээлч сэтгэлгээ • Шинэ технологи • Салбар хоорондын хамтын • Эрсдэлийн удирдлага, нийцэл • ажиллагаа • Бизнес эрхлэх чадвар • Тунгаан бодох Өөрчлөлтийн удирдлага • Анализ хийх • • Нийгмийн чадвар Хувийн менежмент • Бусдыг ойлгох • Цагийн менежмент • Харилцааны чадвар • Сэтгэл зүйн болон биеийн хэлийн • Соёл ялгааг ойлгох, хүндэтгэх • Виртуал орчинд хамтран мэдлэг • Дарамт, шахалтыг тэсвэрлэх, ажиллах • Бусадтай хамтрах тууштай байх • Нээлттэй сэтгэлгээ • Сэтгэл хөдлөлөө удирдах • Зөвшилцөх • Шийдвэр гаргах • Хүмүүсийг удирдах • Бусдын удирдах • Ёс зүйн болон нийгмийн хариуцлага Эх сурвалж: (Schaper N., 2012), (Eberhard B, 2017) • Үйлчилгээ Дэлхийн эдийн засгийн форумаас “O*NET Content” загварт үндэслэн ажил мэргэжлийн ур чадварыг 1)оюуны болон бие бялдрын чадвар, 2) суурь чадвар, 3) үйл ажиллагааны чадвар гэж ангилж, тус бүрд задалж тодорхойлсон (Зураг 2). Ажил эрхлэхэд шаардлагатай багц чадварууд Зураг 2. Оюуны болон бие Суурь чадвар Үйл ажиллагааны чадвар бялдрын чадвар Таних мэдэх Агуулгын Нийгмийн чадвар Нөөцийг удирдах чадвар чадвар чадвар • Танин мэдэхүйн • Идэвхтэй сурах • Бусадтай хамтрах • Санхүүгийн болон уян хатан байдал • Үг • Сэтгэл хөдлөл материаллаг • Бүтээлч байдал яриагаар • Зөвшилцөх, ятгах нөөцийг удирдах • Нийлмэл илэрхийлэ • Үйлчлэх • Хүний нөөцийг удирдах асуудал х • Сургах, багшлах • Цаг төлөвлөлт шийдэх • Уншиж ойлгох • Математик үндэслэл • Бичгээр • Визуаль сэтгэлгээ илэрхийлэх • Мэдээлэл технологи бичиг үсэг Бие бялдрын Үйлдэх чадвар Системийн Техникийн чадвар чадвар чадвар • Биеийн хүч • Идэвхтэй сонсох • Шийдвэр гаргах • Техник үйлчилгээний • Гараар • Тунгаан бодох • Өөрчлөлтийн хэвийн ажиллагааг нарийн • Өөрийгөө удирдлага хангах үйлдэл хийх болон бусдыг • Системийн • Тоног хянах шинжилгээ төхөөрөмжийн Нийлмэл асуудал ажиллагааг хянах шийдэх чадвар • Программчлал • Чанарын хяналт • Нарийн нийлмэл, • Технологи, төвөгтэй асуудал шийдэх хэрэглэгчийн туршлагын дизайн • Шинэ технологи нэвтрүүлэх Эх сурвалж: (WEF, 2016) Оюуны болон бие бялдрын чадвар гэсэн ангилалд ажлын гүйцэтгэл, чанарт нөлөөлдөг ур чадварууд, хувьд хүний төрөлх шинжүүдийг багтаасан. Суурь чадвар ангилалд суралцах үйл ажиллагаатай холбоотой чадварууд, үйл ажиллагааны чадвар ангилалд ажил гүйцэтгэх явцад хийгдэх үйлдлүүдийг хялбарчлах буюу “ухаалаг ажиллах”- ад шаардлагатай чадваруудыг тус тус багтаасан байдаг. 42
Дэлхийн эдийн засгийн форумын “Ажлын ирээдүй” 2016, 2020 (WEF, 2020), тайлангуудад хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байх мэргэжил, тэдгээрт тавигдах чадваруудыг 2020 он, 2025 оноор тус тус судалж тодорхойлсон байдаг. 2020 онд биеийн хүчний болон техникийн ур чадваруудаас илүү асуудал шийдэх гэх мэт нийгмийн ба системийн чадварууд өндөр эрэлттэй болохыг (Schwab K, 2016) онцолж байсан бол 2025 онд эзэмшсэн байх чадварууд илүү нийлмэл шинжтэй болсон байна (Зураг 3). 2020 он, 2025 онд шаардлагатай ур чадварууд Зураг 3. 2020 оны ур чадварууд 2025 оны ур чадварууд 1. Нийлмэл асуудал шийдэх 1. Аналитик сэтгэлгээ ба инновац 2. Тунгаан бодох 2. Идэвхтэй сурах арга хөгжүүлэх 3. Бүтээлч байдал 3. Нийлмэл асуудлыг шийдвэрлэх 4. Хүмүүсийг удирдах 4. Тунгаан бодох, шинжилгээ хийх 5. Бусадтай зохицох 5. Өвөрмөц бүтээлч санаачилга 6. Сэтгэл хөдлөлөө удирдах 6. Нийгмийн төлөөх манлайлал 7. Шийдвэр гаргах 7. Технологийг хэрэглэх, удирдах 8. Бусдад үйлчлэх 8. Технологийн дизайн, программчлал 9. Хэлэлцээр хийх, зөвшилцөлд хүрэх 9. Сэтгэл биеийн тэнхээ, тэсвэр, уян хатан 10. Танин мэдэхүйн уян хатан байдал 10. Шалтгааныг олох, асуудал шийдэх Эх сурвалж: (WEF, 2016), (WEF, 2020) Эдгээр чадварыг тодорхойлохдоо үйлдвэрлэлийн хамгийн том 10 салбар хийгээд 15 улс орны хамгийн том ажил олгогч компаниудын хүний нөөц, стратеги хариуцсан мэргэжилтнүүдтэй хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн ур чадварт технологийн хөгжлийн үзүүлэх нөлөөний тухай ярилцлага хийсэн. Судалгааны үзэл баримтлал, аргачлал “Мэргэжлийн онлайн мэдээллийн сан”1 нь мэргэжлийн онцлог, ажиллах, орчин, уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвар зэргийг агуулдаг бөгөөд “O*NET Content” загварт тулгуурлаж мэдээллийн баяжилт хийдэг. Тус загвар нь ажилд тавигдах шаардлагыг ажил болон мэргэжилтэн талаас тодорхойлдог 6 бүрдэлтэй (Зураг 4). Энэ мэдээллийн санг Фишер, Hirsch(2005), Krueger, Schkade (2007) зэрэг судлаачид 2003 оноос академик судалгаанд хэрэглэж эхэлсэн. Ажлын байрны шинжилгээний “O*NET Content” загвар Зураг 4. Эх сурвалж: (The O*NET Content Model, 2017) Ажлын байрны шинжилгээний “O*NET Content” загварын “Мэргэжилтэнд тавигдах шаардлага”-д тулгуурлаж Цэцэрлэгийн эрхлэгч нарын эзэмшвэл зохих “2025 чадвар”-ыг тодорхойлов. Ингэхдээ 3 үе шаттай судалгаа хийв (Хүснэгт 1). АНУ Хөдөлмөрийн яам 1938 онд “Мэргэжлийн нэршлийн толь бичиг DOT”-ийг гаргасан бөгөөд 1990 оноос O*Net гэх болсон. 43
Ур чадвар 2025-ыг боловсруулсан судалгааны үе шатууд Хүснэгт 1. III үе шат I үе шат II үе шат Ур чадварыг эзэмшиж, Зорилго Шинэ чиг үүргийг Ур чадварын хэрэгцээ, хэрэгжүүлэх боломжтой хэрэгжүүлэхэд түвшнийг тодорхойлох эсэхийг тодорхойлох шаардлагатай ур чадварыг БЗД, Завхан, Говь-Алтай, илрүүлэх Баянхонгор, Өмнөговь СӨБ СӨБ хариуцсан 40 Багш, арга зүйч, эрхлэгч, 227 эрхлэгч, арга зүйч Оролцогчид мэргэжилтэн, судлаачид мэргэжилтэн 1296 Ур чадварыг эзэмшихийн тулд хийх ажил, үйлдлийг Өгөгдөл Шаардлагатай ур чадварыг I шатанд тодорхойлсон 30 цуглуулсан нээлттэй асуулгаар бичүүлж ур чадварын хэрэгцээ, бичүүлэв одоогийн түвшнийг арга авав оролцогчдоор үнэлүүлэв Агуулгын шинжилгээ, харьцуулалт Өгөгдөл Агуулгын шинжилгээ хийж, Тархалт, фактор шинжилсэн ижил төстэйгөөр бүлэглэв шинжилгээ хийв Арга, хандлагын өөрчлөлт гарч эхэлсэн арга Шаардлагатай 30 ур 30 ур чадвар тус бүрийн Үр дүн чадварыг тодорхойлов хэрэгцээ, түвшнийг тодорхойлж; 6 багц болгов Судалгаанд Чадварын хэрэгцээ, Чадварын түвшин, Амжилтын хувь гэсэн ойлголтуудыг хэрэглэсэн болно. Чадварын хэрэгцээ нь тухайн ажил мэргэжлийн (албан тушаалын) чиг үүргийг хэрэгжүүлэхэд уг чадвар шаардлагатай эсэхийг (чухал, чухал биш гэсэн хоёр хэмжээсээр) тодорхойлсон үзүүлэлт юм. Чадварын түвшин нь тухайн чадварыг хэрэгжүүлдэг байдлыг 5 хэмжээсээр хэмжсэн дүн (хангалттай 5 оноо, сайн 4 оноо, дунд зэрэг 3 оноо, бага 2 оноо, мэдэхгүй 1 оноо) юм. Амжилтын хувь нь тухайн ур чадварыг сайн, хангалттай хэрэгжүүлж байгааг хариултын тоонд харьцуулсан чанарыг илэрхийлэх үзүүлэлт юм. Судалгааны өгөгдөлд хийсэн шинжилгээний үр дүн Тус судалгаанд 18 аймаг, 9 дүүргийн төрийн өмчит 488 цэцэрлэгийн төлөөлөл нийт 1296 хүн оролцов. Үүнд СӨБ-ын мэргэжилтэн 14 (1.1%), цэцэрлэгийн эрхлэгч 486 (37.5%), арга зүйч 183 (14.1%), багш 597 (46.1%), бусад ажил мэргэжлийн 16 (1.2%) хүн оролцов. Үүнийг 2020 оны статистик тоотой харьцуулбал цэцэрлэгийн эрхлэгчийн 36 хувь, арга зүйчийн 26 хувь, багшийн 7 хувь, мэргэжилтний 47 хувь байна (Хүснэгт 2). СӨББ-аас судалгаанд оролцсон байдал (ажил мэргэжлээр) Хүснэгт 2. № Ажил, Судалгаанд оролцсон 2020 оны статистик мэргэжил Тоо Хувь Тоо хувь 1 Эрхлэгч 486 37.5 1352 35.9% 2 Арга зүйч 183 14.1 715 25.6% 3 Багш 597 46.1 8068 7.4% 4 Мэргэжилтэн 14 1.1 30 46.7% 5 Бусад 16 1.2 3570 0.4% Бүгд 1296 100 Шинэ орчин нөхцөлд цэцэрлэгийн үйл ажиллагааг удирдахад шаардлагатай 30 ур чадварыг илрүүлж, Менежерийн ур чадвар, Манлайлах ур чадвар, Технологи, инновац нэвтрүүлэх, Мэргэжлийн ёс зүй, ёс суртахуун, Хамтран ажиллах, Хувийн менежмент гэсэн зургаан хэсгээр багцалж, тэдгээрийг “чухал” хэрэгтэй гэж үзсэнээр эрэмбэлж тайлбарлав. Менежерийн ур чадвар Судалгаанд оролцогчдын 92 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчийн менежерийн ур чадварыг “чухал” гэж үзсэн бөгөөд үр дүнг эрэмбэлж үзвэл: Хамт олныг удирдан чиглүүлж, хамтран ажиллах, Төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, Хууль, журам, дүрэм зааврыг судалж, хэрэгжүүлэх, Менежментийн чиг үүрэг, арга барилыг хэрэгжүүлэх, Үр дүн, үр дагаварт чиглэсэн бүтээлч бодит ажил хийх гэсэн дараалалтай байна (Хүснэгт 3). Энд дийлэнх нь уламжлалт менежмент(1.0)-ийг баримталсан хандлага байгаа нь харагдаж байна. Энэ нь менежментийн (2.0, 3.0) шинэ аргуудын тухай мэдээлэл, сургалт шаардлагатай байгааг харуулж байна. 44
Менежерийн ур чадварын түвшин 3.8 (амжилт 70%) байгаа тул үүнийг ахиулах (100%) зорилтыг 2021 оноос шатлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Менежментийн чиг үүрэг, арга барилыг хэрэгжүүлэх түвшин 3.68 (65%), ажлыг үр дүн, үр дагаварт чиглүүлэх түвшин 3.83 (71%) буюу хамгийн бага үнэлгээтэй байгаа нь эдгээр чадварыг эзэмшиж, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Цэцэрлэгийн одоогийн менежмент нь удирдах байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тайлагнахаас хэтрэхгүй байгааг эрс өөрчилж, бодит ажил үйлчилгээнд анхаарах хэрэгтэй байна. Мэргэжлийн ёс зүйн ур чадвар Судалгаанд оролцогчдын 91 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчдийн мэргэжлийн ёс зүйг “чухал” гэж хариулсан бөгөөд үр дүнг эрэмбэлж үзвэл: Ёс суртахууны зөрчил гаргахгүй байх (хувийн ашиг сонирхолд автахгүй байх), Шударга ёсыг баримталсан, ёс суртахуунтай шийдвэр гаргах, Шударга ёсны үнэт зүйл, зарчмыг баримтлах гэсэн дараалалтай байна (Хүснэгт 4). Мэргэжлийн ёс зүйн ур чадварын түвшин 3.9 (амжилт 73%) байгаа нь менежерийн ур чадвартай харьцуулбал бага зэрэг (0.1 оноо, амжилт 3%) илүү байгаа нь ололттой байна. Шударга ёсны хүнлэг, хамтач, эх оронч, хөдөлмөрч үнэт зүйл, зарчмыг баримтлах хэрэгцээ 89 хувь байгаагаас гадна оролцогчид нээлттэй асуулгад “цэцэрлэгийн эрхлэгч нар хүнлэг байх, хамт олондоо ил тод мэдээлдэг, ялгаваргүй жигд хандаж харилцдаг байх, эх оронч хүмүүжлийг хүүхдэд багаас олгох хэрэгтэй” гэж бичсэн нь энэ тал дээр тодорхой ажил хийх хэрэгтэйг харуулж байна. Хувийн менежмент, өөрийгөө хөгжүүлэх чадвар Судалгаанд оролцогчдын 91 хувь цэцэрлэгийн эрхлэгчдийн хувийн менежмент, өөрийгөө хөгжүүлэх ур чадварыг “чухал” гэж хариулсан бөгөөд үр дүнг эрэмбэлж үзвэл: Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, Мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцдаг байх, Өөрийн болон байгууллагын үнэт зүйлийг тодорхойлж, эерэг үнэлэмжийг дадуулах, Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх (EQ), эерэг хандлагатай (стресс үгүй) байх, Мэргэжил, арга зүйн мэдээллийг хайх, судлах, боловсруулах, түгээх гэсэн дараалалтай байна (Хүснэгт 5). Хувийн менежментийн түвшин 3.8 (амжилт 69%) буюу бусад багц ур чадваруудаас хамгийн бага байна. Удирдагч хүн өөрийгөө хөгжүүлэхийг зөнд орхивол өөрийн ажил нь зогсоод тогтохгүй байгууллагын ажил зогсонги болж, нийгмийн хөгжлөөс хоцордог 45
Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх (EQ), эерэг хандлагатай байх, стрессийг багасгах, Мэргэжил, арга зүйн мэдээллийг судлах, боловсруулах, түгээх гэсэн хоёр чадварын хэрэгцээ (87-89%) байгаа нь хоцрогдол байгааг харуулж байна. Цэцэрлэгийн 30 эрхлэгчдийн стрессийг нэмэгдүүлж буй хүчин зүйлийг судлахад өөрийгөө удирдах, стресст өртөх, зээл төлөх гэх зэрэг хувь хүний хүчин зүйлүүд, мөн удирдлага солигдох, удирдлагатай үл ойлголцох гэх зэрэг ажил үүргийн хүчин зүйлүүд нөлөөлж байв. Хамтран ажиллах ур чадвар Судалгаанд оролцогчдын 90 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчийн бусадтай хамтран ажиллах ур чадварыг “чухал” гэж хариулсан бөгөөд үр дүнг эрэмбэлж үзвэл: Хүний төлөө сэтгэлтэй байх, хамт олныг сэдэлжүүлэх, идэвхжүүлэх, Хамт олныг бүтээлч, эв нэгдэлтэй байлгахад үлгэрлэх, Бусдад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, Бусдыг хүндлэх, ажил хэрэгч харилцаа өрнүүлэх, Шинэ үеийн хүүхэд, эцэг эх, мэргэжилтний үзэл бодол, хандлагыг ойлгож ажиллах, Багш, мэргэжилтнүүдийн мэргэжлийн өсөлт, өрсөлдөөнийг зөв зохион байгуулах, Хүүхдийн хөгжлийн талаар эцэг эх, асран хамгаалагчидтай харилцах гэсэн дараалалтай байна (Хүснэгт 6). Хүүхдийн хөгжлийн талаар эцэг эх, асран хамгаалагчидтай харилцах, Багш, мэргэжилтнүүдийн мэргэжлийн өсөлт, өрсөлдөөнийг зөв зохион байгуулах гэсэн хоёр чадварын хэрэгцээ 85-87 хувь байна. Зайлшгүй мэдэж, хэрэгжүүлэх чадваруудыг ингэж үнэлсэн нь нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хараахан бүрэн мэдэрч, ухамсарлаагүйг харуулж байна. Хамтран ажиллах чадварын түвшин 3.9 (амжилт 72%) байгааг нэмэгдүүлэхийн тулд эхлээд эдгээр чадвар яагаад хэрэгтэй, уг чадварыг хэрэгжүүлсний дараа бий болох үр дүн, үр дагаврыг таниулах хэрэгтэй гэж харагдаж байна. Технологи, инновац нэвтрүүлэх ур чадвар Судалгаанд оролцогчдын 88 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчийн технологи, инновац нэвтрүүлэх ур чадварыг “чухал” гэж хариулсан бөгөөд үр дүнг эрэмбэл үзвэл: Сургалтын технологид 46
нийцсэн хүүхдэд аюулгүй, эрсдэлгүй, бүтээлч орчин бүрдүүлэх, Сургалтын дэвшилтэт технологи, арга зүй нэвтрүүлэх, Сургалтын (үндсэн, хувилбарт) төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээг хийх, Хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн асран хамгаалах, хөгжүүлэх, Онлайнаар хурал, зөвлөгөөн, судалгаа, сургалт хийх гэсэн дараалалтай байна (Хүснэгт 7). Хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн асран хамгаалах, хөгжүүлэх, Онлайнаар хурал, зөвлөгөөн, судалгаа, сургалт хийх гэсэн хоёр чадварын хэрэгцээг 85 хувь гэж үнэлсэн нь технологийг сургалт, үйл ажиллагаандаа зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатайг харуулж байна. Технологийн ур чадварын түвшин 3.8 (амжилт 70%) байгаа бөгөөд сургалтын дэвшилтэт технологи, арга зүй нэвтрүүлэх чадварын түвшин 3.71 байгаад анхаарах хэрэгтэй байна. Мэдээллийн технологийн хэрэглээнд эрхлэгч, арга зүйч, багш нар мөр зэрэгцэн суралцах, сурснаа хэрэгжүүлэх, түгээх хэрэгцээ их байгааг нээлттэй асуулгад олон оролцогч онцолсон. Манлайлах ур чадвар Судалгаанд оролцогчдын 88 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчийн манлайллын ур чадварыг “чухал” гэж хариулсан бөгөөд үр дүнг эрэмбэлж үзвэл: Ёс зүйтэй хамтын манлайллыг хэрэгжүүлэх, Мэргэжилтнүүдийн бүтээлч санаачилгыг дэмжих, хөгжүүлэх, Шинэ нөхцөл байдалд дасан зохицож, тохирсон шийдвэр гаргах, Цэцэрлэгт хамрагдахгүй байгаа хүүхдэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэх, Бусад байгууллага, олон нийттэй хамтран ажиллах гэсэн дараалалтай байна. Манлайллын арга барил, хэлбэрүүдээс ёс зүйтэй хамтын манлайлал чухал болохыг онцолсон (Хүснэгт 8). Манлайлах ур чадварын түвшин 3.8 (амжилт 70%) байгаа нь манлайллыг уриа гэхээсээ илүү бодит чадвар болох талаас нь хандаж, суралцаж, хэрэгжүүлэх хэрэгтэйг харуулж байна. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд чиглэсэн ажил хийх түвшин 3.67 байгаа нь өөрийн цэцэрлэгийн ирсэн хүүхдэд анхаарч, харин хамран сургах тойргийн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн асуудал орхигдох хандлагатайг харуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн ур чадвар 2025-ын пирамид Аливаа зүйлийн суурь зөв, бүрэн тавигдсан бол түүнд тулгуурласан үйл ажиллагаа, үр дүн зөв болно гэж үздэг менежментийн пирамид (суварга) загвараар цэцэрлэгийн эрхлэгчийн ур чадвар 2025-ыг шинжилж үзвэл дараах үр дүн гарч байна. 47
Удирдах ажилтнууд I түвшний суурь чадварыг эзэмшсэний дараа II, III түвшний чадварыг эзэмшихийн төлөө өөртөө зорилт дэвшүүлэн ажиллавал үр дүнтэй гэж зөвлөж байна. 48
Search