Багийн гишүүн бүр Шагай таах, Зүйр цэцэн үг, Тэмээн уралдаан, Шагай шүүрэх, Оньсого таавар, Түргэн хэллэг, Бөхийн барилдаан гэсэн өртөөнүүдэд хуваагдан наадмын төрөл тус бүрт тэгш оролцохоор зохион байгуулав. 8-9-р ангийн бүх сурагчдыг хольж Шуранхай, Хийморь, Дөрвөн бэрх, Онч, Мэргэн, Сэцэн, Оюут нэртэй багуудад хуваарилав.
“Монгол бахархал” бэсрэг “Шагай шүүрэх” 10а ангийн сурагч Дашням, наадмыг 9в ангийн сурагч тэмцээний явцаас... 11а ангийн сурагч Э.Билгүүн Эрмүүн, 9б ангийн сурагч нар бөхийн цол дуудав. Ч.Хулан нар хөтлөв. 1.Бөхийн барилдаан: Түрүү бөх: Т.Мөнхтулга-9в, Үзүүр бөх: Б.Эрмүүн-9в 2. Шагай шүүрэх- М.Намуунгэрэл-9б, Энх-Энэрэл-8в 3. Шагай таах: П.Даваадулам-9б 4.Тэмээн уралдаан- Н.Намуун-8в, А.Баттөгс- 8а, Бат-Оргил-8а 5.Зүйр цэцэн үг- Г.Маргад-Эрдэнэ- 9а 6.Түргэн хэллэг- З.Хулан- 8в, М.Энгүүн- 8а 7. Оньсого таавар- Б.Түвшинбат-9б, Б.Тэмүүлэн-8в нар тэргүүлсэн бол багийн нийт оноогоор Сэцэн баг наадмыг тэрггүлж 1-р байранд шалгарсан. Сурагчдын уран зохиолын хичээлээр эзэмшсэн мэдлэгийг практикаар бататгахын сацуу тэднийг үндэснийхээ өв соёл, ёс уламжлалаар бахархах сэдлийг төрүүлсэн сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
1-2-р ангийн ММСАЗБ багш нар Урлаг, гоо 3-5-р ангийн зүйн САЗБ багш нар БУСАЗБ Багийн 1 гишүүн үгийг үйл хөдлөлөөр тайлбарлаж бусад гишүүн тааж байгаа нь.... Баг хамт олноороо цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхээс гадна багш нар маань зөв бичгийн дүрмийн мэдлэгээ сэргээж бататгаж авч чадсан юм. Багийн нийт оноогоор 1-2-р ангийн багш нарын баг- Тэргүүн байр, Сэтгэл зүй САЗ баг- Дэд байр, Гадаад хэлний САЗ баг- Гутгаар байр эзэллээ.
6-8-р ангийн сурагчид QR код 9-12-р ангийн сурагчид цаасаар хэвлэсэн эх хэлний IQ уншуулан онлайн IQ сорил үгийн сүлжээ бөглөж өрсөлдлөө. гүйцэтгэв. 6-8-р ангийн Эх хэлний онлайн IQ сорилд 8в ангийн сурагч Б.Мишээл- 1-р байр, 7а ангийн сурагч С.Уранзаяа 2-р байр, 8б ангийн сурагч С.Нямгэрэл 3-р байр эзэллээ. 9-12-р ангийн Эх хэлний IQ Үгийн сүлжээний тэмцээнд 9а ангийн сурагч Б.Цагаансүлд- 1-р байр, 10б ангийн сурагч С.Хулан 2-р байр, 10б ангийн сурагч Б.Амбасэлмаа 3-р байр эзэллээ. Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн мэдлэг чадварыг нь сонирхолтой байдлаар сорьсон, бататгасан үйл ажиллагаа болсон хэмээн дүгнэж байна.
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан сэтгэл зүйчидтэй хамтран 6-12-ангийн сурагчдыг төлөөллийг урьж гэр бүлийн үнэ цэн, хайр хүндэтгэл, эцэг эхээ ачлах тухай ярилцлага хийж тэдний үзэл бодлыг тусгасан видео контент бүтээлээ. Зочдодоо “Учиртай урилга” өгөв. Ярилцлагын сэдэвтэй холбогдол бүхий Зочид маань дуртай амттангаа идэнгээ тухтай ярилцав. асуулттай карт сугалуулан ярилцав. “Уул өргөж та хоёрынхоо ачийг хариулах Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү үр чинь...” Аз жаргалыг холоос хайх шаардлагагүй хажууд минь оршдог гэдгийг энэ ярилцлагад оролцсон болоод үзэх хүн бүрт ухааруулсан хүүхдүүдийн маань хэрсүү, ухаалаг, гэгээлэг үзэл бодол, үг, хайр шингэсэн маш сайхан ярилцлага болж өндөрлөлөө.
МХБ-ийн САЗ багийн нэрэмжит сарын аяны хүрээнд бид СЭДХИЛ АРТ төслийг дунд, ахлах ангийнхаа сурагчдынхаа дунд хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн хүрээнд VII ангийн сонгогдсон сурагчид маань Арт терапи буюу урлагийн сэтгэл засал, үндэсний бичгийн хичээл хосолсон хөтөлбөрт хамрагдсан юм. Тус сургалтыг Soul haven art therapy and holistic төвийн мэргэшсэн 3 багш удирдан явуулж хамтарсан урлагийн бүтээл, ажиглалт, оношилгоо хийж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Арт терапид зориулсан тусгай бэх болон цаас нь мэдрэмж хөглөж, тайвшруулж, стресс тайлах давуу талтай бөгөөд, яг л энэ мэдрэмждээ хөтлөгдөн цаасан дээрээ өөрийн дотоод стресс, бухимдал, баяр, гунигаа гаргадаг байна. Хөнгөн бийрийг хөшихөд хүмүүний сэтгэл хөдөлдөг гэдэг дээ ... Мэдрэмжээ илэрхийлж буй илэрхийлэмжээс нь бас хүүхдээ оношилж, сэтгэл зүйн асуудлыг нь илрүүлж ажилладаг гэхээр багш бидэнд ч маш их сонирхолтой байлаа. Хүүхдүүд маань маш сэтгэл хангалуун сургалтаас гарсан юм.
МХБУЗ-ын САЗ баг сарын аяныхаа хүрээнд \"Сэдхил арт\" төслийг хэрэгжүүлэхжэр төлөвлөсөн билээ. Энэхүү төсөл нь сурагчдын EQ, сэтгэл зүй, урлаг гоо зүйн мэдрэмжийг үндэсний бичиг соёлтой хослуулан хөгжүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд 6-р ангийн сурагчдыг \"Cura retreet room\" төвтэй хамтран үйл ажиллагаа зохион байгууллаа. Хүүхдүүд маань өөрсдийн гараар зүүлт урлахын сацуу Seel хөтөлбөрийн сургагч багшийн удирдлаган дор тайвшруулах, төсөөлөх дасгал хийж сэтгэгдэл мэдрэмжээ хуваалцах зэргээр цагийг сонирхолтой, үр дүнтэй өнгөрүүлсэн юм.
“Cэдхил арт” төслийн хүрээнд 6-12-р ангийн сурагчдын дунд үндэсний бичгийн хичээлийг Мандала будах бясалгалын арга техниктэй хослуулан бүтээл хийх уралдаан зохион байгууллаа. Шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав. Бүтээлийн уралдааны 1-р байрыг 8а ангийн сурагч Ч.Цогзолмаа “Ном” бүтээлээрээ, 2-р байрыг 9б ангийн сурагч П.Даваадулам “Эжи” бүтээлээрээ, 3-р байрыг 11а ангийн сурагч Ц.Марал “Эс” бүтээлээрээ тус тус эзлэв. “Cэдхил арт” төслийн хүрээнд 7-12-р ангийн сурагчдын дунд үндэсний бичгийн “Сайхан бичигтэн” шалгаруулах уралдаан зохион байгууллаа. Шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав. Логарифм сургуулийн үндэсний бичгийн “Сайхан бичигтэн” сурагчаар 11а ангийн сурагч Д.Өлзийпүрэв шалгарав.
МХБУЗ-ын САЗ баг сарын аяныхаа хүрээнд Монгол улсын соёлын элч, уран бичээч, зураач Э.Ариунболд багшийг урьж \"Амжилтын эзэн\" уулзалтыг 8-11-р ангийнхан дунд зохион байгууллаа. Хүүхдүүдэд маань эх түүх, монгол бичиг, соёлоо мэдэж байхын чухлыг ойлгуулахын сацуу омогшил, бахархал, ухаарал хайрласан үр өгөөжтэй сайхан уулзалт боллоо.
Хүүхдүүдийн маань хамгийн унших дуртай #ИХРҮҮДИЙН_АДАЛ_ЯВДАЛ, #СОНГОГДООГҮЙ_КРАШ, #МИНИЙ_СУПЕР_НАЙЗ, #ҮЛЭГ_ГҮРВЭЛИЙН_ХӨНДИЙ, #ТЭМҮҮЛЭН, # АМИНАГИЙН ДУРЛАЛ, #БАЛЖИМГАРАМЫН ЗУН зэрэг өөрийгөө танин мэдэх, бусдыг ойлгох, эерэг хандлага төрүүлэх сонирхолтой, хөгжилтэй олон номын зохиолч Э. Амарзаяатай 6-р ангийн сурагчдаа уулзууллаа. Хүүхдүүд маань номуудаас нь уншчихсан байсан болохоор зохиолчоос маш их сонирхолтой бүр багш бидний санаанд орохооргүй хэрсүү асуултуудыг асууж зохиолчтой чөлөөтэй ярилцаж байсан нь үнэхээр хайр хүргэм, бахархам байлаа. Өөрийгөө олох, өөрийгөө голохгүй байх, аливаад шантрахгүй байх, өсвөр насны үерхэл, урлаг, спорт зэрэг сэдвээр хүүхдүүдтэй минь чөлөөтэй ярилцаж тэдний ном унших хүслийг хөглөсөн үнэхээр сайхан уулзалт боллоо.
7-р ангийн сурагчдынхаа дунд “Үндэсний бичгийн үсэглэлийн баяр”-ыг зохион байгуулж бүх сурагчдадаа “Хүрэл батламж” гардууллаа. Мөн “Тэргүүний сурагчид”-аа шалгаруулан шагналаа. “Сайхан бичигтэн сурагч”-аар 7а ангийн сурагч Б.Тэргэл, “Алдаагүй зөв бичигтэн сурагч”-аар 7а ангийн сурагч С.Сүбээдэй, “Тэргүүний уншигч сурагч”-аар 7б ангийн Б.Цэлмүүн, 7в ангийн Т.Энхбилэг нар шалгарлаа.
Search
Read the Text Version
- 1 - 25
Pages: