Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага Дэлхийн улс орнуудын хурдацтай хөгжил, технологийн хувьсгал бүхий эрин зуунд амьдарч байгаа та биднийг нийгмийн тасралтгүй өөрчлөлтөд маш хурдан хөрвөх, дасан зохицох, бие даах, чадамжтай байхыг шаардаж байна. “Оюутны амьдрал”-ын хугацаанд та бүхэнд олон асуудал тулгарах бөгөөд түүнийг даван туулах, хүмүүстэй харилцах, өөрийгөө нээх, бусдад үлгэрлэх улмаар чадварлаг мэргэжилтэн болоход тань туслах зорилгоор “Оюутны хөгжил” хөтөлбөрийг боловсруулан өргөн барьж байна. Та бүхний бидэнтэй хамтран санаачилж боловсруулсан “Оюутны хөгжил” хөтөлбөр бол оюутан таны хөгжлийн хөтөлбөр байх болно. Та бүхнийг эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи санаачилгатай оролцож хамтдаа хөгжин, улс орныхоо ирээдүйд жинтэй хувь нэмэр оруулах боловсон хүчин болж бусдыг бүтээлчээр үлгэрлэн ажиллана гэдэгт найдаж байна. ТТДС нь оюутны хөгжлийн үйл ажиллагааг дараах 4 түвшинд явуулж байна. 1. Бие махбодийн хөгжил Спортын төрөл бүрийн тэмцээн Урлагийн арга хэмжээ Аялал 2. Танин мэдэхүйн хөгжил Ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлийн олимпиад Эрдэм шинжилгээний хурал илтгэлүүд Мэргэжлийн төрөл бүрийн дугуйлан, клуб 3. Хувь хүний хөгжил Хувь хүний хөгжлийн лекц, семинарууд Эрүүл мэндийн сургалт зөвлөгөө Мэргэжлийн чиг баримжааны сургалт зөвлөгөө Оюутны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөвлөгөө 4. Нийгмийн хөгжил Нийгмийн сайн дурын үйл ажиллагаа Тэтгэлэгт хөтөлбөрүүд ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХѲТѲЛБѲРИЙН ТОДОРХОЙЛОЛТ Тус сургуулийн “Оюутны хѳгжил хѳтѳлбѳр” нь харилцааны соёл, ёс суртахуунтай, мэргэжлийн болон салбар дундын ѳргѳн хүрээний мэдлэгтэй, сургалт-судалгааны олон талт, шинэлэг арга зүйг эзэмшсэн, мэдлэгийг баялаг болгох чадвартай бүтээлч оюутныг үе шаттайгаар хѳгжүүлнэ. ОЮУТНЫ ХѲГЖИЛ ХѲТѲЛБѲРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ҮР ДҮН Тус сургууль нь “Техник, технологийн салбарын тэргүүлэгч мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэн гаргах” зорилгын хүрээнд: Суралцагч бүр судлаач бүтээлч байх Багш бүр мэдлэгийн менежер байх Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүрдүүлж, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох 101
Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага Чанартай боловсролын үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэх Эрдэм шинжилгээ, инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх Оюутны үйлчилгээг хөгжүүлэх Хамтын ажиллагаа нийгмийн түншлэлийг өргөжүүлэх Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах Барилга байгууламж, сургалтын орчин, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх Санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох Оюутан сурагчдын зөвлөлийн зорилт Суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах бие даан хөгжих нөхцлийг бүрдүүлэн ажиллах Оюутан, сурагч өөрөө сурч боловсроход дэмжлэг үзүүлж, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх Багш сурагчдын эвсэг харьцааг бүрдүүлж сургуулиа хөгжүүлэх үйлсэд тэдний идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх Оюутан сурагчдын бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд санал санаачлагыг гаргаж, урлаг спорт олон нийтийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хөгжүүлэн ажиллахад идэвхитэй оролцох Сургуулийн эрхэм зорилго: “Олон улсын жишиг хандлагад нийцсэн бие даан өрсөлдөх, хөрвөх чадавхи бүхий мэргэжлийн болон дээд боловсролтой ажилтан бэлтгэх” Үнэт зүйлс: Бид орчин үеийн технологийг нэвтрүүлэгч, түгээгч байна. Бид байнга шинэ санааг эрэлхийлж, хамт олноороо суралцагч байна. Бид насан туршийн боловсрол эзэмшүүлнэ. Сургуулийн уриа: БИДНИЙ СУРГАЛТ-ТАНЫ ИРЭЭДҮЙ Оюутны уриа: Бүтээлч, санаачлагч байх Тасралтгүй суралцагч байх Хүнлэг ёс зүйтэй байх Амьдралд бэлэн Оюутны хѳгжил хѳтѳлбѳрийн зорилго: Оюутан, суралцагч бүрийг амьдралын зөв хэв маягтай, эх оронч, бие даасан, бүтээлч, сэтгэлгээтэй, аливаа зүйлийг системтэйгээр бодож асуудлыг шийдвэрлэдэг, мэдрэмжтэй, хариуцлагатай, ирээдүйд мэргэжлийн хувьд өрсөлдөх чадвар бүхий бие хүнийг төлөвшүүлэх, үндэсний ѳв соёл уламжлалаа дээдэлж ёс суртахуун, зѳв хандлагаараа манлайлагч мэргэжилтнийг үе шаттайгаар бэлдэхэд хѳтѳлбѳрийн зорилго оршино. Хѳтѳлбѳрийн зорилгын хүрээнд тавьж буй зорилтууд нь тус сургуулийн оюутан, суралцагч бүрийн зорилт байх болно. 102
Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага Хѳтѳлбѳрийн зорилт, үндсэн чиглэл Зорилт 1: Бүтээлчээр санаачлагч шинийг санаачлагч оюутан байх: Энэ зорилтын хүрээнд оюутан бүрийн зорилго мѳрѳѳдѳлтэй, бүтээлчээр сэтгэдэг, асуудалд дүн шинжилгээ хийж чаддаг, мэдлэгээ баялаг болгох ѳндѳр ур чадвартай бие хүнийг бий болгохыг дэмжсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах. Зорилт 2: Насан туршийн боловсролыг эрхэмлэгч оюутан байх: Оюутнуудад гэр бүл, иргэн, ёс суртахуун тѳлѳвшил, гоо зүй болон амьдрах ухааны боловсролыг олгоход чиглэсэн сургалтуудыг зохион байгуулэх. Зорилт 3: Харилцаа хамтын ажиллагааны чадамжтай оюутан байх: Харилцаа хамтын ажиллагааны чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн клубуудыг зохион байгуулах тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжлэг үзүүлэх ба оюутны эрүүл мэнд бие бялдрын зөв төлөвшил олгоход чиглэгдсэн “Эрүүл оюутан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Зорилт 4: Иргэнлэг, хүмүүнлэг амьдралд бэлэн иргэн оюутан байх: Нүүдэлчдийн соёл уламжлал, зан үйл, үнэт зүйлс дээр тулгуурлан үндэсний болон олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөтөлбөрийн хүрэх үр дүн, эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага Хөтөлбөрийн зорилго зорилтын хүрээнд суралцагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх замаар оюутны хувь хүний хөгжлийн түвшинг дараах үр дүнд хүргэхээр хөтөлбөрт тусгасан болно. Үүнд: (А) Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэн санаачлагч оюутан байх Хичээлээр эзэмшсэн шинжлэх ухааны онолын мэдлэг, чадварыг асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг, бусдад тусалдаг байх Салбар дундын мэдлэгтэй байж үйлдвэрлэл, бизнесийн салбарт орших дутагдалтай талыг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, ирээдүйн хөгжлийн зураглал гаргах, системчлэх чадваруудыг эзэмшсэн байх. (Б) Насан туршийн боловсролыг эрхэмлэгч оюутан байх: Сургалт судалгааны ажилдаа зорилго тэмүүлэлттэй, суралцахуйд суралцах эрмэлзэлтэй, тасралтгүй хөгжих чадвартай байх; Хувь хүний үнэ цэнэ эерэг хандлагын талаар мэдлэгтэй, цагийг үр бүтээлтэй ашиглах чадвартай, манлайлагч хувийн зохион байгуулалттай байх; Хувь хүний болоод мэргэжлийн карьерын хөгжлийг төлөвлөдөг, төлөвлөлтийн дагуу өөрийгөө хянаж сайжруулдаг байх; Эрүүл мэнд, гоо зүйн өргөн мэдлэгтэй, эрүүл зөв хооллолт, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэх талаар бусдад мэдлэг өгөх чадвартай байна. 103
Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага (В) Багийн идэвхтэй гишүүн оюутан байх Хамт олны дунд нэр хүндтэй, бусдыг ойлгох сонсох чадвартай байх; Аливаа багийн амжилтад бүтээлчээр дэм болж ажилладаг, зөвлөн тусалдаг, бусдаас суралцах, сургах чадвартай эрх тэгш байдлыг эрхэмлэсэн, багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн байх; (Г) Иргэнлэг, хүмүүнлэг дэлхийн иргэн оюутан байх Уламжлалт ёс заншил, соёлыг эрхэмлэн дээдэлдэг, түгээн дэлгэрүүлэх чадвартай байх; Нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан, бусдыг нийгмийн сайн сайхны төлөөх сэтгэл гаргаж ажиллах талаар уриалан манлайлах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгч ур чадварыг эзэмшсэн байх; Гадаад орны ёс заншил, ахуй соёлыг хүндэтгэдэг, олон орны хүмүүстэй хамтран ажиллах чадвартай, улс орныхоо нэр төрөө эрхэмлэсэн зөв иргэн байх; Сургуулийн оюутны чадамжийн хүрээ Оюутны хөгжлийн хөтөлбөрийг сэтгэл зүйн онол (psychosocial theories), танин мэдэхүйн бүтцийн онол (congnitive-structural theories), хүн-хүрээлэн буй орчны харилцааны онол (Person-environment interactive theories), хүмүүнлэгийн шинжлэх ухааны онол (Humanistic-existenial theories) гэсэн дөрвөн онолд тулгуурлан оюутны чадамжийн хүрээг боловсруулан чадамжид суурилсан хөгжлийн хөтөлбөрийг боловсрууллаа. Тус сургуулийн оюутан нь хувь хүний хөгжлийн 5 чадамж бүхий 20 дэд чадварыг эзэмшсэн дээд болон мэргэжлийн боловсролтой, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзлэлтэй судлаач, бүтээлч оюутан байна. Үүнд : 1. Мэдлэг оюуны чадамж 2. Хувь хүний хөгжлийн чадамж 3. Нийгмийн оролцооны чадамж 4. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж гэсэн таван чадамжтай оюунлаг, тогтвортой хөгжлийг жолоодогч ногоон хөгжлийн боловсрол, мэдлэг, ур чадвартай иргэн болгож төлөвшүүлнэ гэж тодорхойлсон. Мэдлэг, оюуны чадамж: Шинжлэх ухааны онолын мэдлэг оюунаа ашиглан амьдралд хэрэглэх аливаа асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг байх чадвар эзэмшинэ. Ногоон хөгжлийн чадамж: Суралцагч нь байгалийн нөөц баялгийг хамгаалах, үр ашигтай, зохистойгоор ашиглах талаар мэдлэг чадвар эзэмшинэ. Хувь хүний хөгжлийн чадамж: Насан туршдаа тасралтгүй хөгжих тэмүүлэлтэй, хувь хүний нарийн төлөвлөлт, цагийн менежменттэй, бусдыг манлайлагч байх чадвар эзэмшинэ. Нийгмийн оролцооны чадамж: Олон орны соёл, ёс заншлыг хүндэтгэдэг, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэлээсээ ажиллах хариуцлагатай иргэн байх чадвар эзэмшинэ. 104
Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага Харилцаа, хамтын ажиллагааны чадамж: Бусдыг ойлгох багаар ажиллах эрх тэгш байдлыг эрхэмлэсэн бичгийн болон харилцааны өндөр ур чадварыг эзэмшинэ. Оюутны хөгжлийн шатлал, үнэлэх арга зүй Оюутны хувь хүний хөгжлийн чадамжийн түвшин нь шинэ оюутан, оюутан, төгсөх оюутан гэсэн шатлалтай байх ба шат болгонд хөндлөнгийн чадамжийн шалгалтанд орох үүрэгтэй. Үнэлгээний арга 1-Хичээлийн материалаар авсан онолын шалгалт 2-Идэвхижүүлэх үйл ажиллагааны дүн 3-Практик туршлагад хийсэн судалгаа 4-Тэмдэглэл 5-Симуляци 6-Оролцоог үнэлэх 7-Бие даалтын ажлууд 8-Кейс суралцсан байдал 9- Өргөн хүрээний хариулттай асуулт 10- Мэргэжлийн хэлэлцүүлэг 11- Аман илтгэл 12-Ярилцлагын арга “ОЮУТНЫ ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Оюутны хөгжлийн төлөвлөгөө “Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн баримт бичиг нь оюутан хөгжлийн төлөвлөгөө юм. Оюутны хөгжлийн сургалтын төлөвлөгөөг оюутны хувь хүний хөгжлийн чадамжийн түвшинд тулгуурлан хийнэ. Оюутан бүр хөгжлийн чадамжийн түвшингээ тогтоолгож, явцын үнэлгээнд хамрагдах үүрэгтэй. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн зорилгын хүрээнд оюутны чадамжийг дээшлүүлэх зорилго бүхий хичээл (сургалт)-ийн стандарт хөтөлбөрийг “Оюутан, төгсөгчдийн алба” гаргана. Оюутны хөгжил хөтөлбөрт хамрагдаж буй оюутан нь “Хүснэгт 3”-т заасан хичээлүүдээс сонгон суралцахаас гадна чадамжаа дээшлүүлэх чиглэлээр зайн сургалт болон бусад байгууллагын сургалтад хамрагдаж болно. Оюутны хөгжил хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан агуулгыг хөтөлбөрийн ерөнхий суурь хичээлүүд болох хүний хөгжил, харилцааны ёс зүй, монголын түүх, сэтгэлгээний түүх, биеийн тамир эрүүл мэнд, монгол хэл найруулга зүй зэрэг хичээлүүдээс авахаас гадна мэргэжлийн тэнхим, оюутны холбоо, клубын сургалтаар авах боломжтой. /Хүснэгт 3/ 4.2 Сургалтын арга зүй 4.2.1 Сургалтын арга, хэлбэр Оюутны хувь хүний цогц чадамжийг олгох сургалтын онол арга зүй болон онол, практик хослуулсан үзэл баримтлалтай идэвхитэй сургалтын аргад суурилан зохион байгуулна. Идэвхтэй сургалтын арга нь онолын мэдлэгээ ашиглах-хэрэглэх-үр дүн гаргах гэсэн 105
Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага дараалал бүхий сургах үйл ажиллагааны нэгдэл юм. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн сургагч багш нар нь сургалтын үр дүн, сургах арга, хэлбэр, үнэлгээний хэмжүүрийг тухайн хичээлийн онцлог, суралцагчдын сонирхолд тулгуурлан гаргана. Сургалтын заах арга зүйн хувьд дараах идэвхитэй сургалтын аргуудыг ашиглаж болно. 1. Кейст суурилсан сургалтын арга (Case-Based Learning) Бодит амьдрал дээрх нөхцөлд тулгуурлан суралцагчийг тодорхой хугацаанд асуудлыг шийдвэрлэх арга зүйд сургана. 2. Асуудалд суурилсан сургалтын арга (Problem-Based Learning) Суралцагчид ирээдүйд тулгарах асуудлыг шийдвэрлэхэд нь энэхүү сургалтын арга тусална. Тухайн судалж байгаа чиглэлээр ирээдүйд гарч ирэх асуудлыг кейс болгон авч, хамтдаа зөв шийдвэр гаргах зарчмыг баримталсан сургалт юм. ХҮСНЭГТ 1. ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ЧАДАМЖИЙН ТҮВШИН (шатлалаар) Оюутны зэрэглэл Шинэ оюутан Оюутан Төгсөх оюутан Оюутны хөгжлийн чадамж, чадвар Мэдэх Ойлгох Хэрэглээ болгох Дүн шинжилгээ хийх Харьцуулах Үнэлгээ хийх А. Мэдлэг оюуны чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А1. Асуудлыг шийдвэрлэх чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А2. Системтэй бодох чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А3. Бүтээлчээр суралцах чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А4. Шинэ санааг хэрэглээ болгох чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б. Хувь хүний хөгжлийн чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б1. Төлөвлөлт хийх чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б2. Хувь хүний ёс зүйн чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б3. Бие бялдараа хөгжүүлэх чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б4. Манлайлах чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б5. Тасралтгүй хөгжих чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 В. Нийгмийн оролцооны чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 В1. Уламжлалт ёс заншил, соёлыг түгээн 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 дэлгэрүүлэх чадвар В2. Мэргэжлийн ёс зүйн чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 В3. Бусдыг ойлгох чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 В4. Олон хэл, соёлыг хүлээж авах чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Г. Харилцаа, хамтын ажиллагааны 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадамж Г1. Олон нийтийн ажилд идэвхитэй 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 оролцох чадвар Г2. Багаар ажиллах чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Г3. Хариуцлагатай байх чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Г4. Эрх тэгш байдлыг эрхэмлэх чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Авбал зохих нийт оноо ТАЙЛБАР: Оюутан хөгжлийн түвшин, чансааг илэрхийлэх оноо нь дараах утгатай байна. (1)– Хөгжих боломжтой; (2)–Хөгжиж байгаа; (3)–Хөгжсөн; (4)–Сайн хөгжсөн; (5)–Үлгэр жишээ хөгжсөн 106
Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага ХҮСНЭГТ 2 “ОЮУТНЫ ХӨГЖИЛ” СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Хичээлийн Кредит Харьяалагдах № Чиглэл сургууль тэнхим 10 Нэг. Онолын мэдлэгээ хэрэглээ болгох чадамж 2 Мэргэжлийн 1 Судалгааны арга зүй 2 тэнхим, клуб 2 Системтэй бодох стратеги 3 3 Харилцаа ба инноваци 3 ОТА, клуб 4 Төсөл бичих арга зүй 8 2 Мэргэжлийн Хоёр. Хувь хүний хөгжлийн чадамж 2 тэнхим, клуб 1 Хувь хүний хөгжил 2 2 Карьер төлөвлөлт 2 Мэргэжлийн 3 Эрүүл мэндийн боловсрол 9 тэнхим, клуб 4 Стрессийн менежмент 3 1 Гурав. Нийгмийн оролцооны чадамж 2 1 Уламжлалт соёл, ёс заншил 3 2 Нийгмийн харилцаа ба ёс зүй 7 3 Даяарчлал ба дэлхийн иргэн 3 4 Гадаад хэл 2 2 Дөрөв. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж 40 1 Харилцааны соёл, ёс зүй 2 Багийн менежмент, хамтын ажиллагаа 3 Жендэр ба эрх тэгш байдал Нийт 1.Зориулагдсан орчинд суурилсан сургалтын арга (Studio-Based Learning) Энэ сургалт нь тухайн орчинд багшийн заасан зүйлийг шууд харж, хийх замаар суралцах арга юм. 2.Туршилтад суурилсан сургалтын арга (Experiental Learning) Энэ сургалт нь туршилтаар хийж сурах сургалтын арга юм. Энэ арга нь “хийж байхдаа тусгаж аваад суралцах” гэсэн зарчмаар хэрэгжинэ. 107
ХҮСНЭГТ 3. СУРГАЛТЫН ЗААХ АРГА ЗҮЙ, ҮНЭЛГЭЭНИЙ УЯЛДАА Хичээлийн Үнэлгээ № Нэр Цаг Сургалтын арга барил Мэдлэг Чадвар Хандлага Нэг. Мэдлэг, оюунаа хэрэглээ болгох чадамж 10 1 Судалгааны арга зүй 2 2 Системтэй бодох стратеги 3 Харилцаа ба инноваци 2 PBL 9 8 2 4 Төсөл бичих арга зүй 3 3 Хоёр. Хувь хүний хөгжлийн чадамж 8 1 Хувь хүний хөгжил 2 2 G&S 12 3.6 11 2 Карьер төлөвлөлт 2 3 Эрүүл мэндийн боловсрол 2 4 Стрессийн менежмент Гурав. Нийгмийн оролцооны чадамж 9 1 Уламжлалт соёл ёс заншил 3 2 Нийгмийн харилцаа ба ёс зүй 3 Даяарчлал ба дэлхийн иргэн 1 SBL 4.5 7 6.9 4 Гадаад хэл 2 3 Дөрөв. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж 7 1 Харилцааны сэтгэл судлал 3 2 Баг бүрдүүлэлт ба хамтын ажиллагаа 2 3 Жендэр ба эрх тэгш байдал 2 SSBL 8.9 9 12,14 Нийт 34 ТАЙЛБАР: Сургалтын арга: PBL- асуудалд суурилсан сургалтын арга; KBL- кейст суурилсан сургалтын арга; G&S- Тоглох ба симуляци хийх сургалтын арга; SBL- Зориулагдсан орчинд суурилсан сургалт арга, SSBL- Зохиол / түүхэн явдалд суурилсан сургалтын арга ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРГА ХЭЛБЭР, МЕХАНИЗМ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе, шат, арга хэрэгсэл Тус сургуулийн оюутан суралцагч нь ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн байхын тулд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Оюутны хөгжил хөтөлбөрийг 2018-2021 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. I үе шат нь 2018-2019 оны хичээлийн жил II үе шат нь 2020-2021 оны хичээлийн жил Хөтөлбөрийн хамрах хүрээ Энэхүү хөтөлбөр нь ТТДС, ТТПК, МКТК-ийн оюутан, сурагчид болон шинээр элсэхийг хүссэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамарна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга механизм Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургуулийн оюутны холбоо, оюутан, төгсөгчдийн алба, сургалтын алба, харъяа сургууль, тэнхим бүр оюутны хөгжил хөтөлбөрийн зорилго, зорилтод 108
нийцүүлэн жил бүрийн менежерийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд зорилтот ажлуудыг тусган ажиллана. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, ажилтан, оюутан нь сурах, сургах, хөдөлмөртөө хандах хандлага, хариуцлагыг чанарын өндөр түвшинд тавьж хөтөлбөрийг дэмжин ажиллана. Оюутныг хөгжүүлэх, төлөвшүүлэх, үйл ажиллагаа нь сургалт, хүмүүжлийн ажлыг бүхэлд нь хамардаг өргөн хүрээтэй ажил бөгөөд оюутанд олгох цогц чадамжийг танхимын хичээлээс гадна танхимын бус сургалт, үйлчилгээгээр олгоно. Оюутныг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагаа нь дараах алхам, үе шаттай байна. 1. Оюутны хөгжлийн суурь чадамжийг тодорхойлох 2. Оюутан бүр хөгжлийн төлөвлөгөөг гаргах 3. Тэнхимын болон тэнхимын бус сургалтын хөтөлбөрт хамрагдах 4. Оюутны хөгжлийн чадамжийн шалгалт өгөх 5. Ур чадварын үнэлэмжийг нэмэгдүүлэх цогц чадамжийг давтан сургалтад хамрагдах замаар тасралтгүй хөгжинө. Хөгжлийн түвшинг тодорхойлох Хөгжлийн Оюутан дахин хөгжлийг төлөвлөх төлөвлөлт, сайжруулалт хийх Хөгжлийн Сургалт ахиц зохион байгуулах дэвшлийг үнэлэх 1-р алхам: Оюутан суурь чадамжаа тодорхойлох; – Шинээр элсэн суралцагч нь оюутны чадамжийн шалгалтад орно. – Сургалтын албанаас оюутны чадамжийн үнэлгээний дүн бүхий зөвлөмжийг тухайн сургуулийн алба, зөвлөх багш нарт хүргүүлнэ 2-р алхам: Суралцагчийн хөгжлийн төлөвлөлтийг хийх; – Суралцагч нь шалгалтын үнэлгээний дагуу суралцах хугацааны хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, зөвлөх багшаар батлуулна. 3-р алхам: Хөгжлийн хөтөлбөрийн сургалтад хамрагдах; – Оюутан танхимын үндсэн сургалтаас гадна оюутны хөгжлийн хөтөлбөрийн суралтад хамрагдах ба эдгээрт мэргэжлийн тэнхим, оюутны холбоо, клубын санаачлан хэрэгжүүлж буй сургалтууд байж болно. 109
– Суралцагч нь оюутан хөгжлийн программ (SDP-1.0)-аас суралцах чиглэл, хичээл, багш, клубыг сонгож баталгаажуулна. – Оюутан суралцах хугацаандаа “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан чиглэлийн дагуу сургалтад заавал хамрагдсан байна. – “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлийн дүнг холбогдох дипломын тусгайлсан хавсралт болгон олгоно. 4-р алхам: Оюутан чадамжийн шалгалтыг өгөх Оюутан суралцах хугацаандаа “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд эзэмших чадамжийн чиглэлээр тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан байна. 5-р алхам: Хөгжлийн дахин төлөвлөлт, сайжруулалт хийх – Оюутан хөгжлийн түвшин бүрт тавигдах шалгуур, шаардлага, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, жил бүр хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулан суралцах хугацаандаа тасралтгүй хөгжлийг хангаж ажиллана. Оюутны хөгжил, чадамжийг үнэлэх Оюутны хөгжил, чадамжийн түвшинг “Хүснэгт 1”-д тусгасан үзүүлэлтээр гурван шатлалд тавигдах шаардлагын чанарыг илэрхийлэх “1.5” гэсэн оноогоор хэмжиж рубрикийн аргаар үнэлнэ. Үнэлгээ нь оюутны хөгжлийн мэдлэг, ур чадварын үзүүлэлтийг багтаасан “Мэдлэг, оюуны чадамж”, “Ногоон хөгжлийн чадамж”, “Хувь хүний хөгжлийн чадамж”, “Нийгмийн оролцооны чадамж”, “Харилцаа, хамтын ажиллагааны чадамж” гэсэн үндсэн чиглэлээр хувь хүний хөгжлийн түвшинг оноогоор илэрхийлж гаргана. Оюутан хөгжил, чадамжийн түвшинг “Хүснэгт-2“-д тусгасан бүтцийн дагуу (1) томъёоллоор тооцоолно. CL=K+S+A (1) Томъёоны тайлбар: CL- Оюутны чадамжийн түвшин К- Мэдлэгийн түвшин S- Ур чадварын түвшин А- Хандлагын түвшин Оюутны чадамжийн түвшинг тогтоохдоо дараах хэлбэрээр үнэлгээ өгнө. Үүнд: Оюутны хувь хүний чадамжийн мэдлэгийн үнэлгээ (E1) Сургалтыг хөтлөн явуулах мэргэжлийн тэнхим, клубын багш нараас тухайн эзэмших чадамжид хамаарах мэдлэг, ур чадвар, хандлагыг үнэлж дүгнэнэ. Ур чадварын үнэлгээ (E2) Оюутны ур чадварын үнэлгээг дараах 2 хэлбэрээр зохион байгуулна. Явцын үнэлгээ нь хичээлийн үр дүнд үндэслэн сургагч багшаар үнэлэгдэнэ. Хөндлөнгийн үнэлгээ нь Оюутны хөгжлийн төвөөс оюутны чадамжийн шаардлага, шалгуурыг үнэлнэ. Хандлага төлөвшлийн үнэлгээ Тус сургуулийн оюутны хөгжлийн чадамжийн хүрээнд хувь хүний хандлага төлөвшил нь хэрхэн дээшилсэн талаар үнэлнэ. Үнэлгээг оюутны шатлалд харъяалагдах түвшинд суурилан тогтооно. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТ 6.1 Хөтөлбөрийг удирдлагаар хангах, бүтэц зохион байгуулалт 110
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргийг Оюутан төгсөгчдийн алба гүйцэтгэнэ. 2. “Оюутан төгсөгчдийн алба”-ны үйл ажиллагааг албаны дарга удирдана. 3. Оюутан төгсөгчдийн алба нь харьяа сургуулийн менежер, багш, ажилтан, оюутны холбоо, оюутны зөвлөл, сонирхлын клубүүдтэй хамтран оюутны хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь хариуцаж зохион байгуулна. 6.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг сургуулийн стратеги төлөвлөгөө, жил бүрийн төсөвт оруулан, оюутны холбоо, харъяа сургууль, тэнхимийн түвшинд зарцуулах зардлыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталгаажуулна. Хөтөлбөрийг дор дурдсан эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Үүнд: Сургуулийн оюутан сурагчдын зөвлөл, оюутны хөгжилд хуваарилах төсөв; Сургуулийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн оюутны хөгжилд хуваарилах төсөв, санхүүжилт; Орлоготой оюутан, Оюутны хөгжлийн зээл, Дээд боловсролын шинэчлэл төсөл зэрэг бодлогын дэмжлэг бүхий байгууллагын санхүүжилт; Хөтөлбөрийг дэмжигч төрийн болон төрийн бус байгууллагаас үзүүлэх тусламж, санхүүжилт Сургалтын төлбөрийн хувьд “Оюутны хөгжил” сургалтын төлөвлөгөөнөөс сонгосон хичээлүүдэд харгалзан кредит, тухайн жилийн батлагдсан 1 кредитийн үнэлгээний үржвэрээр тооцно. -ооОоо- 4.3 Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий нэгж байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хичээлийн байрын 1 давхарт С116 тоотод байрлана. Уг төвийн зорилго нь Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, хичээлийн бус цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчныг таниулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл: • Оюутныг ажлын байранд бэлтгэх, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гарын авлага, зөвлөмж бэлтгэх • Оюутныг хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны мэдээлэл арга зүйгээр хангах • Оюутныг байнгын болон цагийн ажлын байранд зуучлах • Бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл хүргэх • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх • Зөвлөгөө мэдээллийн үзүүлэн танилцуулга, сорил судалгааны сан бүрдүүлэх 111
• Оюутны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ зэрэг холбогдох судалгаа хийх • Хөдөлмөр эрхлэлийг дэмжих өдөрлөг, яармаг зохион байгуулах • Харьяа дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах 4.4 Номын сангийн үйлчилгээ Эрхэм зорилго: Уншигчдын оюуны хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник технологи бүхий Мэдээллийн Нээлттэй Төв болоход оршино. Номын сан нь нийт 472,5м2 талбай, 156 уншигчийн суудалтай “А”, “Б” уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, номын үндсэн болон ойрын фонд, ажлын өрөө гэсэн зориулалтын танхимаар тус сургуулийн багш, оюутан сурагчдад цагийн хуваарийн дагуу мэргэжлийн 2 номын санч үйлчилж байна. Номын сан нь мэдээллийн нээлттэй орчинг бүрдүүлж ажиллаж байна. 2016 онд Монголын номын сангуудын консорциумд гишүүнээр элссэн ба нээлттэй онлайн мэдээллийн бүтээлүүд, сэтгүүл, мэдээллийн EBSCO, DOAJ, BookRix болон бусад вэб сайтууд, програм хангамжуудыг э-номын сангийн үйлчилгээнд хэрэгжүүлж номын сангийн “Library.iet.mn” вэб хаяг болон интернетийн сүлжээнд холбогдсон 20 ширхэг компьютер бүхий цахим уншлагын танхимаар дамжуулан багш, оюутан сурагчдад үйлчилж байна. Номын фондод нийт монгол, англи, орос, цахим е-ном, мэргэжлийн холбогдолтой тогтмол хэвлэл ба өдөр тутмын хэвлэл, оюутны дипломын ажил, багш нарын гаргасан хичээлийн холбогдолтой гарын авлага бүгд 31000 гаруй ном хэвлэл байдаг бөгөөд өдөрт 200-300 гаруй багш, ажилтан, оюутан сурагчдад 400-500 ширхэг ном олгож үйлчилж байна. Фондын бүх ном сурах бичиг, төсөл дипломын ажлуудыг номын сангийн Lib4U Net version 1.9.7 программд бүрэн оруулсан бөгөөд энэ программ нь онлайн нөхцөлд бусад их дээд сургуулийн номын сангийн фондын номноос өөрт шаардлагатай номын хайлт хийх боломжтой. Үнэгүй ашиглах ашиглах онлайн мэдээллийн эх сурвалжуудыг нээлттэй болгох, ном сэтгүүлийн цахим хаягууд: http://www.ted.com – Дэлхийд өндөр амжилтанд хүрсэн, чадварлаг хүмүүсийн бүхий л төрлийн сэдвээрх ярилцлага, тэдгээрийн хамгийн шилдэг лекц, илтгэлүүдийг үзэх боломжтой. https://www.coursera.org/- Дэлхийн 108 их, дээд сургуулийн 167 үнэ төлбөргүй курс хичээлүүд байдаг. http://www.instructables.com/index- Радио, хоол, нэхмэл гэх мэтчилэн бүхий л төрлийн зүйлсийг яаж хялбар аргаар хийх вэ, энгийн юмнаас үүссэн технологийн талаар хэрэгтэй мэдээллүүд байдаг. Зохион бүтээх сонирхолтой оюутан залууст санаа өгөхүйц, сонирхолтой вэб сайт. https://www.khanacademy.org/- Математик, хими, физик, биологийн хичээлүүдийн 2100 гаруй видео хичээлүүд, томъёо, тестүүд байдаг. https://www.quora.com/- Хамгийн сайн, мэргэжлийн түвшний асуулт, хариулт, санал солилцдог вэб сайт юм. Учир нь томоохон бизнесмен хүмүүс, гүйцэтгэх захирлууд, эрдэмтэд таны асуултанд хариулж зөвлөгөө өгдөг. http://www.webmd.com/ -Эрүүл амьдрахуй, танин мэдэхүйн өргөн агуулгатай. http://projectgutenberg.com - 36,000 гаруй номнуудыг компьютерт үнэгүй татаж авч, унших боломжтой. https://encarta.msn.com – 4,500 гаруй Microsoft Encarta-н өгүүлэлүүд байна. 112
http://www.howstuffworks.com/ – Компьютер, электроник, автомашин, шинжлэх ухаан, технологийн мэдээллүүд байдаг. http://www.refdesk.com -Толь бичгүүд, нэвтэрхий толь, цахим тооцоолуур, газрын зураг шинэ мэдээ мэдээллүүд болон хайлтын системүүд ашиглах боломжтой. 4.5 Оюутны зөвлөл Сургуулийн оюутны зөвлөлд анги бүрээс сонгогдсон төлөөлөл оюутан орно. Оюутны зөвлөл даргаа дотроосоо сонгоно. Оюутан суралцаж байх хугацаандаа хэдэн ч удаа зөвлөлийн гишүүн ба даргаар сонгогдох боломжтой. Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүн жил бүр өөрчлөгдөх ба оюутны зөвлөлийн гишүүд болон шийдвэртэй холбоотой мэдээллийг тухай бүр Оюутан төгсөгчдийн албанд бичгээр мэдээллэнэ. Оюутны зөвлөл дүрэм, дотоод журамтай байна. 113
114
4.6 Оюутны цахим үнэмлэх Оюутан та оюутны хөгжил үйлчилгээний хэлтсийн ажилтанд хувийн болон элсэлтийн мэдээлэл, цээж зургаа өгснөөр таны мэдээлэл, зургийг системд бүртгэж код олгох ба оюутны үнэмлэхийг захиална. 4.7 Оюутны программ ашиглах танилцуулга CLOUD UNIVERSITY программыг ТТДС-ийн сургалтын үйл ажиллагаанд хэрэглэдэг бөгөөд сургуулийн сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай, ил тод, хяналттай болгох зорилготой. Багш, ажилтан, оюутан болон удирдлагууд хэрэглэнэ. Заавар: Програмд нэвтрэхдээ оюутан өөрийн кодоор нэвтрэнэ. Кодоо ангийн зөвлөх багшаас авна. Оюутан өөрийн вэб –д хандахдаа: student- web.xcloud.mn /Оюутны код болон нууц үг хэсэгт анх удаа орж байгаа болон нууц үгээ огт солиогүй бол өөрийн регистрээр орно/ харах боломжтой Анхны алхам. Оюутан дараах хаягаар админ програмд өөрт олгогдсон нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтрэх хуудсаар нэвтэрнэ. Нууц үгийн доор байрлах зураг дээрх баталгаажуулах кодыг нэвтрэх болгонд хийж байна. Дэлгэрэнгүйг программын гарын авлагаас уншина уу. 4.8 ТТДС-ийн “Төгсөгчдийн холбоо” Зорилго: Үе үеийн төгсөгчтэйгээ эргэх холбоотой ажиллах. Төгсөгчийн холбооны тэргүүн: 2011 оны төгсөгч, ЦЕГазрын дотоод үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Батсугар /Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич инженер/ Дэд тэргүүн: 2013 оны төгсөгч Baldan’s ХХК-ийн архитектор Т.Учрал, Нарийн бичгийн дарга: 2011 оны төгсөгч Milk House ХХК-ийн хүнсний технологич Б.Уянга Гишүүд: 2012 оны төгсөгч Б.Ариунболд /Сантехникийн инженер/ 2012 оны төгсөгч Б.Очбаяр /Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич инженер/ 2013 оны төгсөгч К.Марданбек /Сантехникийн инженер/ 2013 оны төгсөгч Б.Отгонжаргал /Авто замын инженер/ 2013 оны төгсөгч Б.Уртнасан /Барилгын инженер/ 2013 оны төгсөгч Б.Мөнхбаяр /Барилгын инженер/ 2014 оны төгсөгч Б.Баасандорж /Авто замын инженер/ 2014 оны төгсөгч Ц.Батхишиг /Авто замын инженер/ 2014 оны төгсөгч Х.Отгонбаатар /Барилгын инженер/ 2014 оны төгсөгч Б.Буянжаргал /Барилгын инженер/ 2014 оны төгсөгч Б.Ганбаатар /Архитектор/ нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 115
4.9 Сургуулийн дотуур байр ТТДС-ийн оюутны байр нь 1984 онд ЗХУ-ын тусламжаар Барилгын 5-р Техник Мэргэжлийн сургуулийн оюутны байрны зориулалтаар, стандартыг хангаж баригдсан бөгөөд 4 давхар, эргэн тойрондоо 1,5 га талбай бүхий зүлэгжүүлэлт, мод бүхий чөлөөт амралтын болон автомашины зориулалтын талбайтай байр юм. Оюутны байрны зорилго нь: Оюутан суралцагчдад үйлчлэх, бие даан сурч амьдрах, төлөвших ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд орших бөгөөд дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: 1. Өөрийн сургуулийн оюутан сурагчдыг 100 хувь байраар хангана. 2. Оюутан сурагчдын эрх ашгийг хамгаалах, гадны халдлагаас найдвартай хамгаалахын тулд 24 цагийн 3 ээлжийн харуул ажилладаг. 3. Байрны гадна эргэн тойрон ба дотор давхар болгонд камер суурилуулсан. 4. Оюутны байрны давхар бүрт соронзон цоожтой. 5. 24 цагаар гэрэл цахилгаанаар хангана. 6. Халуун хүйтэн усаар тогтмол үйлчилнэ, жил бүрийн 10-р сарын 01-ээс 5-р сарын 01- ний хооронд халаалтын системтэй. 7. Эрэгтэй эмэгтэй тус, тусдаа жигүүртэй, жигүүр тус бүрт хүнсний хөргөгч, хөлдөөгч тавьж өгдөг. 8. Оршин суугчид “Оюутны байрын дотоод журам”-ыг баримтална. 4.10 Эрүүл мэндийн үйлчилгээ Сургуульд эмч ажиллана. Эмч сургуулийн багш, ажилтан, оюутанд үзлэг хийнэ. Оюутан бие, сэтгэхүйд нь ямар нэг таагүй өөрчлөлт гарсан гэж үзвэл юуны түрүүнд сургуулийн эмчид хандаж заавар, зөвлөгөө авна. Шаардлагатай тохиолдолд сургуулийн эмч магадлагаа үйлдэж, ангийн зөвлөх багшид хүргүүлэн оюутныг хичээлээс чөлөөлж болно. Өөр эмчийн үйлдсэн магадлагаанд сургуулийн эмч хяналт тавьж, оюутныг хичээлээс чөлөөлөх эсэхийг шийднэ. Эмч сургуулийн хичээлийн байрны В101 тоот өрөөнд байрлана. 4.11 Хэвлэх үйлчилгээ Дипломын төслөөр хийж гүйцэтгэх зургийг Плоттроор хэвлэх үйлчилгээ үзүүлж байна. Төлбөрийг тухайн хичээлийн жилд захирлаар батлуулан мөрдөнө. 116
ТЭМДЭГЛЭЛ .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... 117
.......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... .......................................................................................................................................................... 118
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118