Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore ТТДС Оюутны гарын авлага 2020-2021

ТТДС Оюутны гарын авлага 2020-2021

Published by ШИНЭБАЯР Болдбаатар, 2020-10-06 00:51:32

Description: ТТДС Оюутны гарын авлага 2020-2021

Search

Read the Text Version

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 3.7 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн дадлагаа хуваарьт газарт хийх, байгууллагын зардлаар сурдаг бол тухайн байгууллагадаа хийх 3.8 Үйлдвэрлэлийн дадлагын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг сахин биелүүлнэ. 3.9 Сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх 3.10 Суралцах нөхцөл бололцоогоо хангуулах 3.11 Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих 3.12 Хууль тогтоомж, холбогдох журамд заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх Дөрөв. Хүлээх хариуцлага 4.1 Суралцагч нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргавал оюутан сурагчдын дүрэм, сургалтын гэрээ, суралцагчийн ёс зүйн дүрэм, шалгалтын журам зэрэг дүрэм журамд заасан хариуцлагыг хүлээнэ. -ооОоо- 3.3 Оюутны ёс зүйн дүрэм Нэг. Ерөнхий зүйл 1.1 Техник технологийн дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутны ёс зүйтэй холбоотой харилцааг энэхүү дүрмээр зохицуулах бөгөөд ТТДС-ийн үндсэн дүрэм журам, дотоод журмын салшгүй хэсэг болно. 1.2 Суралцагчид нь сурах үүргээ ухамсарлан энэхүү дүрэмд заагдсан ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон баримтална. 1.3 Хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч, сурах, хөдөлмөрлөх үүргээ ухамсарласан, ёс зүйн болон харилцааны хэм хэмжээг баримталдаг, соёлтой, даяаршлын эринд дасан зохицож ажиллах мэргэжилтний ёс зүйг төлөвшүүлэх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд дүрмийн зорилго оршино. Хоёр. Оюутанд хэвшүүлэх ёс зүйн хэм хэмжээ 2.1 Оюутан нь сургалтын хөтөлбөр агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшин цагийн гарздалгүй суралцах 2.2 ТТДС-ийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, дотоод журам, шийдвэрийг хүндэтгэн сахих 2.3 Сургууль, хамт олны нэр хүндийг өндөрт өргөх 2.4 Сургалтын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх 2.5 Багш, ажилтан, найз нөхдөөс тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авч зөв боловсон харилцах 2.6 Эрдэм шинжилгээ, судалгааны болон, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж бие даан суралцах бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн мэдлэгт тэмүүлэх 2.7 Аливаа шударга бус үйлдлээс зайлсхийх, үл эвлэрэх 2.8 Архидан согтуурах, тамхи, мансууруулах бодис хэрэглэх зэрэг зүй бус авир гаргахгүй байх 2.9 Сургуулийн эзэмшил газар, орчиндоо хүндэтгэлтэй зохистой хандах 2.10 Цэвэрч нямбай, соёлтой, зөв боловсон хувцаслах 51

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 2.11 Сургуулийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зөв гамтай эдлэх, анги танхимд цэвэр соёлтой суралцах 2.12 Хүнлэг, энэрэнгүй байж бусдын үзэл бодлыг хүндэтгэх 2.13 Байгаль орчиндоо ээлтэй хандах Гурав. Ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд А. Сургалтын үйл ажиллагаа, баримт бичигтэй холбоотой ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд 1. Сургуулийн эрхэм зорилго, нэр хүндэд халдах, санаатай буруу үйлдэл гаргахыг завдах 2. Сургалтын гэрээ болон сургуулийн дүрэм, журмын заалтыг зөрчиж, тэдгээрээс хүлээсэн үүргээ үл биелүүлэх 3. Сургалтын төлөвлөгөө, хичээл, дадлагын үйл ажиллагаанд саад учруулах 4. Сургуулийн захиргаа, сургалтын алба, багш нарт хуурамч материал болон буруу мэдээлэл өгөх, зөвшөөрөлгүйгээр дүн, тайлан, бичиг баримтад засвар хийх, гэмтээх, сургуулиас олгосон биеийн байцаалтыг буруугаар ашиглах 5. Шалгалтын материалтай урьдчилан танилцсан, хуулсан, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлсөн тохиолдол гаргах 6. Интернэтийн үйлчилгээ авахдаа сургалтын бус хэлбэрээр ашигласан тохиолдолд 7. Номын сан, болон дотуур байрны журмыг биелүүлээгүй, дагаж мөрдөөгүй тохиолдолд 8. Багш ажилчид болон бусад харьяалагдах хүмүүстэй харилцахдаа хуурч мэхлэх, худал ярих, гэр бүл болон бусад хүмүүст мэдээллийг худал ташаа дамжуулах зэрэг шударга бус үйлдэл гаргах Б. Сургуулийн өмч хөрөнгө ашиглах явцад гаргасан ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд 1. Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг бусдад дамжуулах, гэмтээх, бохирдуулах, хохирол учруулах, анги танхимыг зориулалтын бус байдлаар ашиглах 2. Сургуулийн байр, эзэмшилд нэвтрэн орох түлхүүр, кодыг зөвшөөрөлгүйгээр ашигласан бусдад дамжуулсан тохиолдолд В. Сургуулийн орчинд биеэ авч явахтай холбоотой ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд 1. Удирдлага, багш, ажиллагсдын зүй ёсны шаардлагыг хүлээж аваагүй, хүндэтгэлтэй бус харилцсан тохиолдолд 2. Сургуулийн байр, оюутны байр болон сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргасан, хохирол учруулсан 3. Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн, бусдыг доромжилсон, заналхийлсэн, эрх чөлөө болон хувийн нууцад нь халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан, сургалт, эрдэм шинжилгээ, захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлсэн, тасалдуулсан. 4. Коридорт чанга дуугаар ярьж, утасныхаа дууг чанга дээр нь тавьж бусдад мэдэгдэхүйц саад төвөг учруулсан тохиолдолд 5. Зөвшөөрөгдөөгүй газар тамхи татсан, тамхины иш зэргийг хаяж орчныг бохирдуулсан тохиолдолд 6. Сургуулийн орчинд согтууруулах ундаа, мансууруулах бодис биедээ авч явсан буюу хэрэглэх, бусдыг түүндээ уруу татах зэрэг тохиолдолд 7. Бусдыг дарамтлан эд зүйл, мөнгө төгрөгийг нь дээрэмдэх, дээрэмдэхээр завдсан тохиолдолд 52

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 8. Бусдыг нас хүйс, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, гадаад байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага зэргээр нь ялгаварлан гадуурхаж, шоолох, егөөдөх, доромжилсон тохиолдолд 9. Мөрийтэй тоглох, садар самууныг сурталчлах, түүндээ бусдыг уруу татах болон бусдад бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд 10. Бусад нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд харшилсан аливаа үйлдэл Дөрөв. Оюутны ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх 4.1 Оюутны ёс зүйн зөрчил гэдэг нь энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүй зөрчсөн тохиолдлыг хэлнэ. 4.2 Оюутны ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн ёс зүйн зөвлөлд шийдвэрлүүлэхээр хандана. 4.3 Ёс зүйн зөрчил гаргасан суралцагчдад сургуулийн дотоод журмын дагуу арга хэмжээ авна. 4.4 Ёс зүйн зөрчил гаргасан суралцагчдад дараах арга хэмжээг авна. Үүнд: a. Сануулах b. Суралцах эрхийг хугацаа өгөн түдгэлзүүлэх c. Сургуулиас хөөх 4.5 Сургуулийн дотоод журам, ёс зүйн дүрмийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй зөрчлүүд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ. -ооОоо- 3.4 Оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 158 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэхэд баримтлах журам”-д нийцүүлэн үнэлгээний нэгдсэн системийг мөрдөн хэрэгжүүлэх зорилгоор энэхүү журмыг мөрдөнө. 1.2. Оюутны үнэлгээний нэгдсэн систем нь : • Сурах үйл ажиллагааг бодитой үнэлэх • Суралцагчдын дэвшин суралцах болон шилжилтийн асуудалд хүндрэл учруулахгүй байх • Сургалтын үйл явцыг удирдах, зохицуулах, хянах, үйл ажиллагааг цэгцлэх, улмаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх ач холбогдолтой. Хоёр. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний бүтэц, агуулга 2.1. Оюутны мэдлэгийн үнэлгээний систем нь 2 үе шаттай. Тоон ба үсгэн үнэлгээ 2.1.1. Тухайн хичээлийн үнэлгээ: Тухайн хичээлээр оюутны эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын турш хэрхэн сурч хөдөлмөрлөснөө тухайн хичээлийг заасан багшаар явцдаа 70 хүртэл оноогоор, үр дүнгээ 30 хүртэл улирлын шалгалтын оноогоор тус тус үнэлүүлнэ. Эдгээрийн нийлбэрийг 100 хүртэл оноогоор тоон болон үсгэн үнэлгээнд шилжүүлэн тооцно. 2.1.2. Оюутны мэдлэг, чадвар, дадлыг А, В, С, D, F гэсэн үсгэн дүнгээр үнэлнэ. 53

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 Үнэлэхдээ үнэлгээний бүтэц, агуулгыг баяжуулан нэмэх, хасах утгатай дүнгийн шатлалыг бий болгон хэрэглэнэ. / Хүснэгт 1/ Хүснэгт 1 Оноо Үсгэн Үнэлгээний Тэмдэглэгээний утга тайлбар 96-100 үнэлгээ оноо 90-95 87-89 А 4.0 Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн 83-86 агуулгыг дээд зэрэг ойлгосон, ухагдахуун ойлголтуудыг 80-82 77-79 А- 3.7 чадварлаг ашигладаг, өргөн мэдлэгтэй болохыг илтгэнэ. 73-76 В+ 3.4 Дундаж түвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн 70-72 В 3.0 хичээлийн агуулгыг сайн ойлгосон тухайн хичээлтэй В- холбоотой бодлого бодох, ухагдахууныг ашиглах чадвартай. 2.7 С+ 2.4 Тухайн хичээлийн агуулгыг дундаж түвшинд эзэмшсэн байгааг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууны ихэнх С 2.0 хэсгийг хангалттай ойлгосон, хялбар бодлогыг бодох С- чадвартай. Цаашид энэ чиглэлээр хичээл судлах хангалттай 1.7 бэлтгэлтэй гэсэн үг 67-69 D+ 1.3 Дундаж түвшнээс доогуур амжилтыг илтгэх дүн. Тухайн 63-66 D 60-62 D- 1.0 хичээлийн ухагдахууныг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлого бодох чадвартай, гэхдээ хариулт нь мэдлэг ихээхэн 0-59 F 0.7 дутагдалтайг илтгэнэ. 0.0 Мэдлэг, чадвар хангалтгүйг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг муу эзэмшсэнийг илтгэнэ. 2.1.3 Оюутан нь улирлын дүнг хүлээн зөвшөөрч /хүснэгт 1/-ээс гадна дараах үсгэн тэмдэглэгээг тавиулж болно. /Хүснэгт 2/ Хүснэгт 2 Үсгэн тэмдэглэгээ Тэмдэглэгээний утга тайлбар Оюутан өөрийн чадварыг хангалттай гэж үзвэл - Оюутан тухайн хичээлийг өөрийн мэдлэг, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид заасан хичээлийг хариуцсан тэнхим, сургалтын албатай хамтран зохион байгуулж шалгалтыг авна. Энэхүү шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн оюутны шалгалтад авч “U” Uncomplete болох 30 хүртэлх оноог 3,33 гэсэн оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэлх оноонд шилжүүлнэ. Оюутанд сургалтын төлөвлөгөөнд тусгайлан тэмдэглэсэн одтой хичээл болон мэргэшүүлэх хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй. Оюутан нь нэг хичээлийн жилд 3 хүртэлх хичээлээр кредит шууд тооцуулах шалгалт өгөх эрхтэй. Оюутан улирлын шалгалтаа өгч чадаагүй. - Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтад ороогүй “E” тохиолдолд нотлох баримтыг үндэслэн Е тэмдэглэгээ тавина. Exam incomplete - Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөхгүй, харин нэг жилд багтаан by the student шалгалтаа өгөх үүрэгтэй. Энэ тэмдэглэгээг авсан тохиолдолд тухайн оюутны голч дүнд оруулж тооцохгүй. Оюутан тухайн хичээлийг дахин судлахаар шийдсэн. - Улирлын эцэст хичээлийн гүйцэтгэл дутуу, оюутан өөрөө уг хичээлд дахин суралцах хүсэлтэй эсвэл хичээлийн эцсийн үнэлгээнд сэтгэл дундуур байгаа тохиолдолд R тэмдэглэгээг дүнгийн хуудсанд тавиулж болно. “R” - Энэ тохиолдолд шинээр үзэхээр сонгосон хичээлийн нэгэн адилаар тооцно. Repeating a course “R” тэмдэглэгээнд харгалзах тоон дүн 0,0 байна. - Тус хичээлийг өмнө судалж байхдаа багшийн онооноос 50-с дээш оноо авсан байвал кредит шууд тооцох шалгалтаар үнэлүүлж болно. Энэ тохиолдолд төлбөл зохих кредит үнэлгээний 30%-г төлнө. - Оюутан 3 ба түүнээс олон улирал өнгөрсний дараа тодорхой хичээлийг 54

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 - судлахыг хүсвэл дахин сонгож үзнэ. - - Дахин суралцахаар бүртгүүлсэн хичээлийг шинээр үзэхээр сонгосон хичээлүүдийн нэгэн адилаар бүртгэж төлбөрийг төлүүлнэ. “W” - Энэ тэмдэглэгээг авсан тохиолдолд тухайн оюутны голч дүнд оруулж Withdrawal тооцохгүй. - Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суухаас татгалзаж хаясан. - Оюутан хичээлд суугаагүй, гүйцэтгэлээ өгөөгүй бөгөөд цаашид суралцах эсэх - нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ тавина. “W” тэмдэглэгээ авсан оюутан сургалтын албанд хандаж шалтгаанаа тодруулж, - тодруулга хийгдсэний дараа “WA”-хаясан, “WP”-шилжсэн, “WC”-сахилгаар тэнцээгүй, “R” гэх мэт үнэлгээг тавиулна. - Энэ тохиолдолд шинээр үзэхээр сонгосон хичээлийн нэгэн адилаар тооцно. “W” тэмдэглэгээнд харгалзах тоон дүн 0,0 байна 2.1.4. Оюутан нь тухайн улирал бүрийн төгсгөлд өөрийн сурлагын амжилтад дүн шинжилгээ хийж, журамд заасан голч дүнгийн шаардлага хангаж байгаа эсэхдээ хяналт тавьж, цаашид үргэлжпүүлэн суралцах арга барилаа тодорхойлж байвал зохино. 2.2. Үнэлгээний голч дүн 2.2.1. Оюутны улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг /ГД/ ашиглана. 2.2.2. Голч дүнг оюутны тухайн хугацаанд судалсан хичээл тус бүрийн багц цагийг уг хичээлд авсан үсгэн дүнд харгалзах тоон дүнгээр харгалзуулан үржүүлсэн нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хувааж тодорхойлно. Чанарын онооны нийлбэр Голч дүн (ГД) = Багц цагийн нийлбэр = ү1 ∙ к1 + ү2 ∙ к2 + ⋯ + ү������ ∙ к������, к1 + к2 + ⋯ + к������ Үүнд: Ү1, Ү2, … , Ү������ – 1,2,..., ������ дугаар хичээлүүдийн тоон дүн ������1, ������2, … , ������������ - 1,2,..., ������ дугаар хичээлүүдэд харгалзах багц цаг 2.2.3. Голч дүнг /ГД/ тухайн улирлын голч дүн /УГД/, хуримтлуулсан голч дүн /ХГД/ гэж ангилна. Эдгээрийг дээрх томьёогоор бодно. 2.2.4. Оюутны авах голч дүн нь 2,0 < ГД < 4,0 хязгаараар тодорхойлогдоно. Учир нь боловсролын зэрэг олгоход ГД-ийн босго нь нэг үндсэн шаардлага болон тавигддаг бөгөөд суралцах хугацааны турш дахь сурлагын амжилтыг илтгэнэ. 2.2.5. Тухайн оюутны 4 улиралд судалсан хичээлүүдийн ХГД нь 1,70-оос доош бол хичээл үргэлжлүүлэн судлахыг зогсоож, хангалтгүй дүгнүүлсэн хичээлүүдийг дахин судлуулах буюу дахин шалгалтад 5.1.2 , 5.1.4-т заасан төлбөрийг төлж орно. 2.2.6. Оюутны дүнтэй холбогдолтой зарим асуудлуудад үнэлгээний голчийг дараах байдлаар тооцно. /Хүснэгт 3/ № Суралцагчийн дүнтэй холбоотой гарч болох УГД Хүснэгт 3 тохиолдлууд тооцно ХГД 1 Тухайн хичээлийн дүнг оюутан зөвшөөрсөн тооцно 55

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 2 Дахин судлахаар шийдсэн тооцно тооцохгүй 3 Хангалтгүй дүгнэгдсэн хичээлээ дахин судлах тооцно тооцно 4 Тухайн хичээлээр “E”, “R” тэмдэглэгээ тавиулсан тооцохгүй тооцохгүй 5 Тухайн хичээлээр “W” тэмдэглэгээ тавиулсан тооцно тооцно 6 Шилжин ирсэн суралцагчийн өмнөх сургуульд Агуулга дүйцэж буй эсэхийг шалгаж авсан хичээлийн кредит дүн байж тооцно Гурав. Явцын үнэлгээ 3.1. Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын тухайн хичээлийн туршид эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг олж авахын тулд оюутны хэрхэн хөдөлмөрлөснийг үнэлэх үзүүлэлт юм. 3.2. Багш явцын үнэлгээг хэрхэн үнэлж, дүгнэхээ хичээлийн эхэнд оюутнуудад мэдэгдсэн байна. 3.3. Оюутны тухайн хичээлийн явцын үнэлгээг багш 70 хүртэлх оноогоор үнэлнэ. 3.4. Оюутныг бодитой үнэлэх үнэлгээний удирдамжийг багш бүр боловсруулж баталгаажуулсан байна. (Багшаас оюутанд хандан ямар үйл ажиллагааг хэдэн оноогоор үнэлэх, үнэлгээндээ ямар ямар үзүүлэлтийг гол болгох, явцын тест сорил, бие даасан ажлыг ямар сэдвээр, хэдийд хэрхэн дүгнэх журам буюу 70 онооны задаргааг маш нарийн тодорхойлж өгсөн хичээлийн сургалтын графикийг хичээлийн жилийн эхэнд багш бүр тэнхимийн эрхлэгч, сургалтын менежерээр батлуулна.) 3.5. Багш 3.4-т заасан үнэлгээний зарчмыг үндэслэн явцын үнэлгээ болон шалгалтын дүнг тодорхой заагдсан хугацаанд удирдлага мэдээллийн системд оруулна. 3.6. Хичээл заасан багшийн оюутантай хэрхэн ажиллаж, мэдлэгийг яаж үнэлж байгааг тэнхимийн эрхлэгч сард нэг удаа багшийн ажлын дэвтэрт хяналт тавьж ажиллана. Дөрөв. Улирлын шалгалт 4.1. Улирлын шалгалт 4.1.1. Улирлын шалгалтын зорилго нь: Оюутан хичээлийн стандарт хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг үнэлэх Багш оюутны мэдлэгийг хангалттай үнэлсэн эсэхэд хяналт тавих Багшийн сургах, оюутны сурах үйл ажиллагаанд үнэлэлт өгөх Оюутны мэдлэг чадварыг дүгнэх 100 хувийн үнэлгээг бүрдүүлэх 4.1.2. Оюутан тухайн хичээлийн үнэлгээг авахын тулд улирлын турш хэрхэн суралцаж, хөдөлмөрлөснөө тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэлх оноогоор, эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг улирлын шалгалтын 30 хүртэлх оноогоор тус тус үнэлүүлсэн байна. 4.1.3. Оюутан тухайн хичээлээр багшийн 70 онооноос 40 ба түүнээс дээш оноотой бол улирлын шалгалтад орж болно. 4.1.4. Улс, олон улсын түвшний олимпиадад амжилттай оролцож хувийн болон багийн амжилтаараа эхний гурван байрт шалгарсан бол тухайн хичээлийн 30- 100 хүртэлх оноог олгож болно. 4.1.5. Оюутан тухайн хичээлийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухай сургуулийн сургалтын албанд бичгээр өргөдөл гаргаж, тухайн хичээлийн шалгалт авах улиралд шалгалт өгөх зөвшөөрөл авна. 4.1.6. Улирлын шалгалт авах хэлбэр (ам, бичиг гэх мэт) онооны хуваарилалтыг тухайн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд багш тогтоох бөгөөд шалгалт авах хэлбэр даалгаврын (асуулт) тоо түүний агуулга, бүтэц, хариулт бэлдэх хугацаа зэргийг 56

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 сургах арга зүйн үүднээс нарийн боловсруулсан байна. Энэ үйл ажиллагаанд тэнхимийн эрхлэгч, сургалтын алба хяналт тавина. 4.2 Шалгалтын дэг 4.2.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлээр шалгалтын хуваарь гаргах, шалгалтын комисс байгуулах, дэгийг тогтоох ажлыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанаас 2 долоо хоногийн өмнө улирлын шалгалтын комисс боловсруулж, багш, оюутанд мэдээлнэ. Тайлбар; шалгалтыг хичээлийн 16 долоо хоног дуусмагц дараах 14 хоногийн хугацаанд буюу хичээлийн жилийн улирал бүрийн 17, 18 дахь долоо хоногуудад хоорондоо 2-оос багагүй хоногийн хугацаатай зохион байгуулна. 4.2.2. Шалгалтыг шалгагч, хянагч гэсэн 1-3 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй авна. 4.2.3. Шалгалт авах материалыг мэргэжлийн баг боловсруулан тэнхимийн эрхлэгч хянаж батлан, файл болон цаасан хэлбэрээр шалгалт эхлэхээс 7 хоногийн өмнө сургалтын менежерт хүргэнэ. 4.2.4. Шалгалтын материалыг хувилж, битүүмжлэх, шалгалтын дүнд дүн шинжилгээ хийх, тестийн сан бүрдүүлэх ажлыг шалгалтын комисс хариуцан гүйцэтгэнэ. Шалгалтын комисст зохих хөлсийг тооцож олгоно. Цагийн хөлсийг тооцож олгохдоо багц цагийн үнэлгээнд шилжүүлж бодно. 4.2.5. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгагч, шалгуулагчид шалгалтын өрөө танхимд суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй. 4.2.6. Шалгалт авах хугацаа шалгалтын материалаас хамаарч 60-120 минут үргэлжилж болно. Шалгуулагчдад шалгалтын материалыг бүрэн тарааж дуусмагц шалгалтын хугацааг тооцож эхэлнэ. 4.2.7. Шалгалтын цаг дуусмагц шалгуулагчдын материалыг хураан авч, шалгалтын комиссын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө. Тухайн шалгалт өгсөн бүх шалгуулагчдын материалыг нэг танхимд засна. 4.2.8. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, МРЗ, МР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх аливаа нэгэн зүйл авч орохыг хориглоно. 4.2.9. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан энэхүү журмын 4.2.8-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, хоорондоо ярилцах зэргээр саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож тухайн шалгуулагчийн хувьд шалгалтыг дуусган танхимаас гаргана. Энэ тохиолдолд түүний танхимыг орхих хүртэл гүйцэтгэсэн ажлыг шалгалтын ажилд тооцон үнэлгээ өгнө. 4.2.10. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд шалгалтыг хүчингүй болгоно. Тав. Дахин шалгалт болон дахин судлах 5.1 Дахин шалгалт 5.1.1. Дахин шалгалтыг тэнхимүүд нэг хичээлийн жилд 2 удаа буюу улирал бүрийн эхэнд зохион байгуулна. Шалгалтаас хоцорсон тохиолдолд шалгалтыг нөхөн авахгүй. 5.1.2. Оюутан тухайн хичээлээр багшийн 70 онооноос 40 ба түүнээс дээш оноотой бол дахин шалгалтад орж дүгнүүлж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлийн 57

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 нийт багц цагийн төлбөрийн 30%-г шалгалтын өмнө төлсөн байна. 5.1.3. Оюутан нь тухайн хичээлээрээ дахин шалгалтад 3 хүртэл удаа орох эрхтэй. 5.2 Дахин судлах 5.2.1. Заавал судлах хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвараа үнэлүүлэн дүгнүүлээд, 40-өөс бага оноо авсан оюутан, тухайн хичээлийн багц цагийг биелүүлэхийн тулд дахин судлах шаардлагатай. 5.2.2. Оюутан 40-өөс дээш үнэлгээ авсан хичээлээ дахин судлах тохиолдолд, өмнөх үнэлгээг сургалтын албанаас “R” болгож сургалтын мэдээллийн системд тэмдэглэнэ. 5.2.3. Дипломын хавсралт дээр судалсан хичээлээр оюутны хамгийн сүүлд авсан дүн, багц цагийг бичнэ. Зургаа. Дүн хүлээн зөвшөөрөх болон дүнгийн гомдлыг барагдуулах 6.1 Оюутнууд явцын болон улирлын шалгалтын дүнгээ оюутны программаас 16-р долоо хоногоос хойш, тухайн хичээлийн шалгалт явагдсанаас 7 хоногийн дотор дүнтэй танилцана. 6.2 Оюутнууд намар, хаврын улирлын шалгалтын дүнгээ баталгаажуулан оюутны программ дахь дүнтэй танилцсан гэсэн хэсгийг идэвхжүүлнэ. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дүнг оюутны программд оруулснаар тооцож, дүнг дахин засварлахгүй. 6.3 Оюутан шалгалтын дүнг хүлээн авсны дараа алдаатай гэж үзэж байвал уг дүнг хянан магадлуулахаар хүсэлт гаргаж болно. Ийм хүсэлтийг 14 хоногт багтан сургалтын албанд бичгээр гаргах ба энэ хугацаанаас хэтэрч гаргасан гомдлыг хүлээн авахгүй. 6.4 Багш оюутны сургах, сурах үйл ажиллагаа зөрчилтэй, оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ бодитой хандаагүй зэрэг шалтгааныг сургалтын албанаас тогтоож, шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шалгалт авч болно. Долоо. Бусад 7.1 Тухайн улиралд сургалтын төлөвлөгөөгөөр авах ёстой багц цагийг хуримтлуулсан, голч дүн нь 3,4-өөсдээш амжилт үзүүлсэн оюутны нэрийг “Захирлын нэрэмжит хуудас”-д бичиж, тухайн оюутанд “Талархалын хуудас”- ыг сургалтын албанаас улирал бүр олгоно. 7.2 Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь дараалан 2 болон түүнээс дээш удаа бичигдсэн оюутныг “Шилдэг оюутан” гэж үзэж сургуулийн зүгээс оюутанд үзүүлэх хөнгөлөлтийн журмын дагуу урамшуулна. 7.3 Оюутны тухайн улирлын үнэлгээний голч дүн 1.3-аас доош бол оюутныг тухайн улиралд хангалтгүй суралцсан гэж үзэж “Анхааруулгын хуудас”-д нэрийг бичиж сануулж, хуудсыг мөн тухайн оюутанд хүргүүлнэ. 7.4 “Анхааруулгын хуудас”-д оюутны нэр гурав дахь удаагаа бичигдвэл тэр оюутныг сурлагаар тэнцээгүй гэж үзэж сургуулиас хасна. 7.5 Кредитийн үнэлгээний төлбөрийг тухайн хичээлийн жилийн сургалтын тогтоогдсон төлбөр, судлах кредит зэргийг үндэслэн тогтооно. 7.6 Хичээлийн жилийн аль нэг улирлын тухайн хичээлд хангалтгүй суралцсан оюутан дараа жилийн улирлын эхэнд сургалтын албанд бүртгүүлж, уг хичээлд харгалзах багц цагийн төлбөрөө нэмж төлөн агуулгыг дахин судална. 7.7 Оюутан нь төгсөгч оюутнаар бүртгүүлсэн улиралдаа дээд боловсролын суурь ухааны хичээлүүдийг дахин сонгож судлахыг зөвшөөрөхгүй. 58

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 7.8 Тусгайлан тэмдэглэсэн од бүхий хичээл дээр “С+\" үнэлгээг авсан байна. -ооОоо- 3.5 Оюутанд тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулал олгох журам Нэг. Нийтлэл үндэслэл 1. Оюутан сурагчдын сурах хэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх идэвх, санаачилгыг дэмжих, тэдний бүтээсэн ололт амжилтыг урамшуулах, сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино. 2. Сургуулийн дотоод дүрэм журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвхи санаачилгатай, сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутан сурагчдыг энэхүү журмын дагуу урамшуулах болно. 3. Оюутанд олгох тэтгэлэг, урамшууллын хэмжээг кредитээр тогтоож, түүнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөхийг кредитийн урамшуулал гэнэ. Хоёр. Оюутан олгох тэтгэлэг, шагнал, урамшууллын төрөл 2.1. Урамшуулал, тэтгэлэгийн төрөл Тэтгэлэг, шагнал урамшууллын төрөл Тэтгэлэг, шагнал урамшууллын хэмжээ (мөнгөн болон мөнгөн бус хэлбэр) Багаараа 2.1 Авъяасыг 1-р байр 150000 дэмжсэн тэтгэлэг 2-р байр 100000 3-р байр 50000 Хувь 2.2 Сургуулийн 1-р байр 50000 дээд шагнал 2-р байр 2.3 Захирлын 3-р байр 40000 нэрэмжит шагнал Оны \"Шилдэг оюутан\" 30000 2.4 Мэргэжил Тухайн жилийн сургалтын төлбөрийг бүрийн манлайлагч \"Захирлын нэрэмжит шагналтан\" 10% хөнгөлөх оюутан оюутан Тухайн жилийн сургалтын төлбөрийг 5% хөнгөлөх 2.5 Бусад шагнал Тухайн жилийн сургалтын төлбөрт 1 кредитийн төлбөрийг хөнгөлөх \"Шилдэг зохион бүтээгч\" 80000 \"Урлагийн авъяастан оюутан\" 50000 50000 \"Шилдэг тамирчин\" оюутан 2.2. Урамшуулал, тэтгэлэг олгох шалгуур үзүүлэлт 2.2.1 Оны “Шилдэг оюутан”-аар дараах болзлыг хангасан оюутныг шалгаруулна. Үүнд:  2 улирал дараалан 3.6 буюу түүнээс дээш голч дүнтэй суралцсан  Урлаг, спорт, мэргэжлийн чиглэлээр зохиогддог улсын болон сургуулийн уралдаан тэмцээнд тодорхой амжилт үзүүлсэн  Зохион байгуулах авъяастай, анги хамт олны дунд нэр хүндтэй 59

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021  Сургуулийн дүрэм, журам болон сургалтын гэрээ зөрчөөгүй байна. 2.2.2 “Захирлын нэрэмжит шагналтан”-д дараах болзлыг хангасан оюутныг тодорхойлно. Үүнд:  2 улирал дараалан 3.5 буюу түүнээс дээш голч дүнтэй суралцсан  Зохион байгуулах авъяастай, анги хамт олны дунд нэр хүндтэй  Сургуулийн дүрэм, журам болон сургалтын гэрээ зөрчөөгүй байна. 2.2.3 ДБ-ийн бэлтгэж буй мэргэжил бүрийн манлайлагч оюутныг харьяа тэнхим тодорхойлж, оюутан төгсөгчдийн албанд саналаа хүргүүлж сургалтын менежерийн оролцоотойгоор шалгаруулна. 2.2.4 Дүүрэг, хот, улсын хэмжээнд мэргэжлийн сургуулиудын дунд зохион явагдсан урлаг, спортын уралдаан тэмцээнд сургуулийн нэрийг төлөөлөн оролцож хувийн амжилт үзүүлсэн оюутныг “Шилдэг тамирчин” оюутан, “Урлагийн авъяастан оюутан”-аар, зохион бүтээх уралдаан тэмцээн, уран бүтээлийн үзэсгэлэнд оролцож бүтээл нь байр эзэлсэн оюутныг “Шилдэг зохион бүтээгч” оюутнаар, шалгаруулна. 2.2.5 Болзол хангасан оюутныг ангийн зөвлөх багш тодорхойлон тэнхимийн ба комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэж шинэ жилийн баяраар “Өргөмжлөл”, энэ журмын 2.1-д заасан мөнгөн шагнал, төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгээр шагнаж урамшуулна. 2.3 Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэлэг, хөтөлбөрүүдийн мэдээллийг оюутнуудад түгээх, хамруулах үйл ажиллагааг оюутан төгсөгчдийн алба зохион байгуулна. Гурав. Оюутанд кредитийн урамшуулал олгох 3.1 ТТДС-ийн нэрийн өмнөөс олон улс, улс, бүс нутаг, их дээд сургуулиудын дунд зохиогдож байгаа эрдэм шинжилгээний хурал, олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээнд холбогдох нэгж, сургууль, захирлын зөвшөөрлийн дагуу амжилттай оролцож эхний гурван байранд шалгарсан, захирлын нэрэмжит хуудсанд бичигдсэн болон оюутнуудын сайн дурын, мэргэжлийн клубүүдийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг үнэлэн урамшууллыг оюутнуудад дараах байдлаар олгоно. 3.2 Эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиад 1 кр хүртэл - Сургуулийн эрдэм шинжилгээний хурал, олимпиад - Их, дээд сургуулиудын нэгдсэн эрдэм шинжилгээний 4 кр хүртэл хурал, чуулган, олимпиад 6 кр хүртэл - Олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиад 3.3 Мэргэжлийн уралдаан, тэмцээн 1 кр хүртэл - Сургуулийн хэмжээнд зохиогдсон уралдаан, тэмцээн - Их, дээд сургуулиудын хэмжээний уралдаан, тэмцээн 4 кр хүртэл - Олон улсын хэмжээний уралдаан, тэмцээн 6 кр хүртэл 3.4 Техник, технологийн чиглэлийн уралдаан, тэмцээн - Сургуулийн хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээн 1 кр хүртэл - Улс, бүсийн чанартай уралдаан тэмцээн 4 кр хүртэл - Олон улсын хэмжээний уралдаан, тэмцээн 6 кр хүртэл 3.5 Спортын уралдаан, тэмцээн 60

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 - Бүсийн тэмцээн 2 кр хүртэл - Их, дээд сургуулиудын оюутны тэмцээн 3 кр хүртэл - Улсын чанартай тэмцээн 4 кр хүртэл - Олон улсын чанартай тэмцээн 6 кр хүртэл *ТТДС-ийн спортын шигшээ багийнхан (оюутан) сургуулийн нэрийн өмнөөс оюутны болон хот, улс, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон шагналт байранд шалгарсан нөхцөлд сонирхсон болон хоцорсон хичээлээр нь нэмэлт хичээл заалгах кредитээр шагнаж урамшуулна. Үүнд: 3 кредит - Их дээд сургуулиудын оюутны тэмцээнд - Хотын аварга шалгаруулах тэмцээнд 4 кредит - Улсын болон олон улсын тэмцээнд 6 кредит 3.6 ТТДС-ийн хэмжээнд зохион байгууллагддаг нэгдсэн арга хэмжээ, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй, тогтмол оролцдог оюутнууд, сайн дурын болон мэргэжлийн клубүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тэдний ажлын үр дүнг харгалзан улиралд нэг удаа урамшуулал олгоно. Үүнд: - Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог оюутан 0,5 кр хүртэл - Сайн дурын болон мэргэжлийн клубүүдийн ахлагч 1 кр хүртэл - Клубүүдэд хичээл заадаг оюутан 2 кр хүртэл Дөрөв. Оюутанд хөнгөлөлт үзүүлэх 4.1 Техник технологийн дээд сургуулийн оюутанд дор дурдсан хөнгөлөлт үзүүлнэ. 4.1.1 Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд оюутны дотуур байрны төлбөрийг 50% хөнгөлөх 4.1.2 Нэг өрхөөс хоёр хүүхэд тус сургуулийн дээд боловсролын салбарт суралцаж байвал нэг оюутны сургалтын төлбөрийг нэг удаа 10% хөнгөлөх 4.1.3 Гадаадад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдвал замын зардлын 10% хүртэл төлбөрийг олгох -ооОоо- 3.6 Оюутны шилжилт хөдөлгөөний журам Нэг. Ерөнхий зүйл 1.1 Техник технологийн дээд сургууль /цаашид ТТДС гэх/-д гадаад, дотоодын их, дээд сургуулиас оюутан шилжин ирж суралцах, бусад сургуулиудад шилжүүлэн суралцуулах, чөлөө олгох, хөтөлбөр хооронд шилжүүлэн суралцуулах, сургуулиас чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Хоёр. Оюутанд чөлөө олгох 2.1 Оюутанд хичээлийн түр чөлөө олгох 2.1.1 Хичээлийн 2 цагийн чөлөөг тухайн цагт хичээл орох багш олгож болно. 2-оос дээш цаг болон нэг өдрийн чөлөөг ангийн зөвлөх багш олгоно. 2.1.2 Оюутны өргөдлийг үндэслэж харъяа тэнхимийн эрхлэгч 2-5 хүртэлх өдрийн чөлөөг олгоно. 2.1.3 Дор дурдсан шалтгаанаар 6-23 хүртэлх өдрийн хичээлээс чөлөө авах хүсэлтэй оюутан өргөдөл гарган нотлох баримтыг хавсарган ангийн зөвлөх 61

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 багш, чөлөөтэй байх хугацаанд хичээл орох багш нартай уулзаж явцын шалгалт, дүгнүүлэх бие даалтын ажлын даалгавар, мөн хичээлийн агуулгыг нөхөх, шалгуулах хугацааг бичгээр тохирсноор оюутан төгсөгчдийн алба чөлөөний хуудас олгоно.  эрүүл мэнд  эмнэлэгт эмчлүүлэх  ар гэрийн гачигдал  улсын болон олон улсын уралдаан, тэмцээнд бэлтгэх, оролцох 2.1.4 Оюутан сургалтын хугацаанд ажлын талбай дээрх ажил үүргийг зайлшгүй гүйцэтгэх тохиолдолд тухайн байгууллагын албан хүсэлт, оюутны өргөдөл, хичээл орж буй багш нарын саналыг үндэслэж оюутан төгсөгчдийн алба 7-14 хоногийн чөлөөг олгоно. 2.1.5 Чөлөөг нөхөн олгохгүй. 2.2 Оюутанд жилийн чөлөө олгох 2.2.1 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суралцах боломжгүй болсон оюутан нэг улирлын эсвэл нэг хичээлийн жилийн хугацаатай чөлөө авч болно. Үүнд: 2.2.1.1 Өвчний учир 2.2.1.2 Ар гэрийн гачигдал 2.2.1.3 Гэр бүлийн гишүүнээ асрах 2.2.1.4 Төлбөрийн чадваргүй байдал 2.2.1.5 Цэргийн алба хаах 2.2.1.6 Бусад 2.3 Чөлөө авах хүсэлтэй оюутан өргөдөл гаргаж, ангийн зөвлөх багшаар дамжуулан холбогдох тэнхимд хандана. Тэнхим тухайн оюутны шалтгааныг судлан, нотлох баримт бүрдүүлэн тэнхимийн багш нарын хурлаар хэлэлцүүлж, саналаа оюутан төгсөгчдийн албаны даргад хүргүүлнэ. 2.4 Оюутан төгсөгчдийн албаны дарга тэнхимийн саналыг нягтлан захирлын тушаал гаргуулна. 2.5 Захирлын тушаалд оюутанд чөлөө олгогдсон хичээлийн жил, улирал, сар өдөр, шалтгаан төдийгүй тухайн оюутан эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хичээлийн жил ба улирлыг тодорхой заасан байна. 2.6 Чөлөөтэй байсан хугацаа нь суралцах хугацаанд хамаарахгүй 2.7 Жилийн чөлөөг нэг удаа дараах шалтгаанаар сунгаж болно. Үүнд: 2.7.1 Эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсон 2.7.2 Төлбөр төлөх чадваргүй 2.7.3 Чөлөөтэй байх үедээ хүүхэд төрүүлсэн 2.7.4 Чөлөөтэй байх хугацаандаа цэргийн албанд татагдсан 2.8 Жилийн чөлөөнөөс ирж байгаа оюутан нь эргэн суралцах хүсэлтээ бичгээр гарган оюутан төгсөгчдийн албаны даргад хандана. Оюутан төгсөгчдийн албаны дарга өргөдлийг хянан нягталж, төлбөрийн тооцоо барагдуулсны дараа сургалтын төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн суралцах ангийг хуваарилж захирлын тушаал гаргуулна. 2.9 Оюутан суралцах хугацааны турш нийт 2 хүртэл удаа жилийн чөлөө авч болно. Жилийн чөлөөтэй байх хугацаандаа өмнөх F үнэлгээтэй болон дахин судлах хичээлийг судалж болно. 62

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 Гурав. Оюутны шилжилт хөдөлгөөн 3.1 ТТДС-д шилжин ирж суралцах 3.1.1 Гадаад болон дотоодын их дээд сургуулиас ТТДС-д шилжин ирж суралцах хүсэлтэй оюутан өргөдөл гарган дараах бичиг баримтыг бүрдүүлж оюутны үйлчилгээний ажилтанд хандана. Үүнд:  Хувийн өргөдөл  Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй  Сурагчийн хувийн хэрэг  Бүрэн дунд боловсролын үнэмлэх /эх хувь/  Иргэний үнэмлэхийн хуулбар  Анх элссэн их, дээд сургуулийн томилолт /эх хувь/, захирлын тушаалын хуулбар  Ерөнхий шалгалтын батламж /эх хувь/  Сурлагын дүнгийн баталгаажуулсан жагсаалт /сурлагын дэвтэр/ 3.1.2 Оюутны үйлчилгээний ажилтан шилжин суралцах хүсэлтэй оюутны бүрдүүлсэн бичиг баримтыг нягталж, сургалтын менежерт танилцуулна. Сургалтын менежер кредитийг дүйцүүлж, доорх шаардлага хангасан оюутныг шилжүүлэн суралцуулах санал гаргана. Үүнд:  Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх.  Дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 30 кредитээс ихгүй тохиолдолд тухайн ангид нь шилжүүлэн суралцуулна. Зөрүү 30 кредитээс их тохиолдолд тохирсон ангид нь шилжүүлэн суралцуулж болно.  Суралцсан хугацаанд нийт хуримтлуулсан үнэлгээний голч дүн нь 1.5-аас доошгүй байх 3.1.3 Сургалт эрхэлсэн захирал оюутны өргөдөл, бичиг баримт, сургалтын болон оюутан төгсөгчдийн албаны даргын саналыг үндэслэн суралцуулах эсэх шийдвэр гаргана. 3.1.4 Оюутныг шилжүүлэн суралцуулах шийдвэр гарсан тохиолдолд оюутны үйлчилгээний ажилтан оюутантай сургалтын гэрээ байгуулж, суралцах анги бүлгийг хуваарилан захирлын тушаал гаргуулна. Оюутан өмнөх сургуулийн “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс хасалт хийлгэж сургалтын төлбөрийн 10 хувийг төлснөөр суралцах эрх нээгдэж, оюутны код олгогдоно. 3.1.5 Оюутан 4А улирлаас эхлэн шилжин ирэх, шилжин явахыг зөвшөөрөхгүй. 3.2 ТТДС-иас шилжин суралцах 3.2.1 Шилжин явах хүсэлтэй оюутан өргөдөл гарган оюутан төгсөгчдийн албанд хандана. 3.2.2 Ангийн зөвлөх багш, сургалтын менежерийн саналыг үндэслэн оюутныг чөлөөлөх шийдвэр гарсан тохиолдолд оюутнаар тойрох хуудас зуруулж тооцоогүй болсны дараа бичиг баримтыг буцаан олгоно. 3.2.3 Оюутан 4а улирлаас эхлэн шилжин ирэх, шилжин явахыг зөвшөөрөхгүй Дөрөв. Хөтөлбөр хооронд шилжих 4.1 Дараах болзлыг хангасан оюутныг хөтөлбөр хооронд шилжүүлж болно. Үүнд:  Элссэн мэргэжлээрээ нэгээс доошгүй улирал суралцсан байх.  Хөтөлбөр хооронд шилжих хүсэлтийг улирал эхэлснээс 14 хоног хэтрүүлэлгүйгээр хүлээн авна. (3А улирлаас хөтөлбөр хооронд шилжихийг зөвшөөрөхгүй.) 63

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 4.2 Сурч байгаа болон суралцах хүсэлтэй байгаа мэргэжлийн хоёр тэнхимийн саналыг үндэслэн сургалтын менежер дүйцүүлэн тооцох хичээлийг зөрүүг нягталж суралцуулах шийдвэр гаргана. 4.3 Оюутан сургалтын төлбөрийн зөрүүг төлнө. 4.4 Хөтөлбөр хооронд шилжсэн тухай захирлын тушаалыг оюутан төгсөгчдийн албаны дарга төлөвлөнө. 4.5 Зөвхөн нэг удаа хөтөлбөр хооронд шилжин суралцахыг зөвшөөрнө. Тав. Сургуулиас хасах, чөлөөлөх 5.1. Сургуулийн захиргаа дараах тохиолдолд оюутантай байгуулсан сургалтын гэрээг цуцалж сургуулиас хасна. Үүнд: 5.1.1 ТТДС-д суралцагчдын дүрэм, дотоод журмыг ноцтой зөрчсөн бол 5.1.2 Сургалтын гэрээний 6-р зүйлд заасан заалтуудыг зөрчсөн бол 5.1.3 Оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 0,7 буюу түүнээс доош тохиолдолд анхааруулах хуудас өгөх ба анхааруулах хуудсыг 3 удаа давтан авсан. 5.1.4 Дутагдлаа засалгүйгээр сахилгын зөрчил дахин гаргасан 5.1.5 Сургалтын үйл явцыг хаяж, 1 улирлын турш хэл сураггүй болсон 5.1.6 Биеийн эрүүл мэндийн байдлаас цаашид суралцах боломжгүй болсон 5.1.7 Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан. 5.1.8 Суралцагч өөрөө сургуулиас гарах хүсэлт гаргасан тохиолдолд 5.1.9 Өөр сургуульд шилжсэн 5.2 Сургуулиас бүр мөсөн чөлөөлөгдсөн оюутныг элсүүлэх эсэх тухай асуудлыг элсэлтийн журмаар шийдвэрлэнэ. -ооОоо- 3.7 Оюутны сургалтын гэрээ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Нэг талаас ТТДС-ийг төлөөлж Оюутан, төгсөгчдийн албаны дарга ....................... овогтой ..................................... нөгөө талаас тус сургуулийн ................................. суралцагч /цаашид оюутан гэх/ ............................................. овогтой ........................................ нар харилцан тохирч энэхүү гэрээг .............................. хичээлийн жилд байгуулав. Хоёр. Сургуулийн эрх, үүрэг 2.1. Оюутан элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх. 2.2. Батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг чанд мөрдөн, шаардлага хангасан сургалтын орчинг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор бүрэн хангана. 2.3. Оюутны байр, спорт зал, номын сан, интернет, цайны газар, зөвлөгөө өгөх төв зэргээр үйлчилнэ. 64

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 2.4. Сургалт явуулахад зайлшгүй шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалт эрдэм шинжилгээний лаборатори, сургалтын кабинет, дадлагын газрыг үнэ төлбөргүй ашиглуулна. 2.5. Сургалтын агуулгыг бүрэн эзэмшсэн төгсөгчдөд зохих боловсролын баримт бичгийг олгоно. 2.6. Оюутнаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах 2.7. Оюутан сургалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хичээлд суулгахгүй байх Гурав. Оюутны эрх, үүрэг 3.1. Батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийг чанд мөрдөн, хичээлийн хөтөлбөрийг тогтоосон хугацаанд ханган биелүүлж, мэргэжлийн тодорхойлолтод заасан мэдлэг, чадвар, дадлыг бүрэн эзэмших. 3.2. Хичээлд тогтмол сууж, сурлагын хангалттай дүн үзүүлэхийн зэрэгцээ сахилга, дэг журмыг хатуу чанд сахин, сургууль багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, сургуулийн дотоод журам, суралцагчийн дүрэм, холбогдох журмуудыг хүндэтгэн биелүүлэх, хичээл таслахгүй байх 3.3. Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох 3.4. Суралцах хугацаандаа бие даан мэдлэг эзэмших, дадал, чадвар олохын төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан сургуулиас зохиогддог соёл хүмүүжлийн ажилд идэвхитэй оролцох. 3.5. Төгсөлтийн дипломын болон мэргэжлийн зэрэг хамгаалах ажлыг үйлдвэрлэлд үр ашгаа өгөхөөр бүтээлч сэдвээр хийж гүйцэтгэх, хийсэн ажлаа сургуульдаа үлдээх. 3.6. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн дадлагыг хуваарьт газарт тогтоосон хугацаанд хийх. 3.7. Оюутан нь үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд шаардлагатай мэдлэг, ур чадвар, чадамжийг олж авахад дадлага хариуцсан багш болон дадлага удирдагчаас олж авах. 3.8. Сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх. 3.9. Багш шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх. 3.10. Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах. 3.11. Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах. 3.12. Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих. 3.13. Оюутны байр, спорт зал, номын сан, интернет, цайны газар, зөвлөгөө өгөх төв зэргээр үйлчилнэ. 3.14. Оюутан сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих үүрэгтэй. 3.15. Хууль тогтоомж, холбогдох журамд заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх Дөрөв. Багшийн эрх, үүрэг 4.1. Оюутны сурах эрх, үүрэгтэй холбоотой бүх асуудлыг сургуулийн өмнө хүлээх, тэдний дотны туслагч, зөвлөгч байж, суралцах идэвх, урам зоригийг дэмжин ажиллах. 65

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 4.2. Оюутны дунд зохиогдох соёл хүмүүжлийн ажлыг биечлэн удирдах буюу туслалцаа үзүүлэх. 4.3. Сургуулийн бодлого шийдвэрийг суралцагчид хүргэж, суралцагчийн нийгмийн асуудал, тэдний санал хүсэлтийг шаардлагатай гэж үзвэл сургуулийн удирдлага, холбогдох хүмүүст уламжилж шийдвэрлүүлэх. 4.4. Өөрийн хариуцсан ангийн суралцагчдын сургалтын төлбөрийн гэрээнд заасан хугацаанд төлсөн эсэхэд хяналт тавьж, төлүүлэх талаар санаачлага гаргаж ажиллах. 4.5. Оюутны дотуур байранд амьдардаг өөрийн хариуцсан ангийн оюутанд байнга анхаарал тавьж ажиллах. Тав. Төлбөр тооцооны талаар3 5.1. Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөл тогтооно. 5.2. Сургалтын төлбөрийг Хас банк дахь .........тоот дансанд тухайн жилийн болон улиралд судлах хичээлийн кредитийг улирлын эхний сарын 15-ны дотор төлсөн байна. 5.3. Сургуулийн санхүү оюутан нэг бүр дээр карт нээж, тооцоог улирал бүр гаргаж, мэдээллийг сургалтын албанд тогтсон хугацаанд өгч байх 5.4. Суралцагч тогтоосон хугацаанд сургалтын төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөөгүй төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,03 хувийн алданги төлөх ба эсвэл сургалтын үйл ажиллагааг зогсооно. 5.5. Бакалаврын сургалтын дипломын төслийн кредит илүү үнэлгээтэй байна. 5.6. Санхүүгийн ажилтан төлбөрийн талаарх мэдээллийг холбогдох хүмүүст тухай бүр уламжилж шуурхай зохицуулалт хийх 5.7. Оюутан сургалтын явцад сурлага, сахилгаар тэнцэхгүй болсон, нэг улирлын турш хэл сураггүй сургуулиа орхисон, мөн өөрийн хүсэлтээр сургуулиас гарах тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй. 5.8. Сургалтын явц дундуур өвчний учир, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаанаар үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон нь холбогдох бичиг баримтаар нотлогдсон тохиолдолд хүсэлтийг нь үндэслэн тушаал гарсан өдрөөс тасалбар болгон тооцоог хийж, сургалтын төлбөрийн зөрүүг буцааж олгоно. 5.9. Өөрийн хүсэлтээр өөр сургуульд орж байгаа тохиолдолд төлбөрийн буцаалтыг олгохгүй. 5.10. Холбогдох бичиг баримтыг бүрдсэн нөхцөлд оюутны гаргасан өргөдөл, хүсэлтийг сургалтын алба хүлээн авч, хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор багтаан шийдвэрлүүлнэ. Зургаа. Гэрээ цуцлах, түдгэлзэх нөхцөл 6.1. Холбогдох дүрэм, журамд заасны дагуу суралцах гэрээг цуцлах. 6.2. Сургалтын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. 6.3. Сургуулийн дотоод дүрэм, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд. 6.4. Сургуулийн дотоод журам болон оюутны дотуур байрны дотоод журмыг ноцтой зөрчсөн, мөн өөрийн хүсэлтээр гарах өргөдөл өгсөн тохиолдолд түдгэлзүүлэх. 3 Сургалтын гэрээний хавсралт 1-ээр сургалтын төлбөрийн төлбөр тооцоог шийдвэрлэнэ. 66

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 6.5. Оюутан сургалтын явцад сурлага, сахилгаар тэнцэхгүй болсон, нэг улирлын турш хэл сураггүй сургуулиа орхисон тохиолдолд Долоо. Хүлээх хариуцлага 7.1. Оюутан гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Найм. Хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэг 8.1. Сурлага, урлаг, спортын амжилт үзүүлсэн суралцагчийг “ТТДС-ийн оюутан, сурагчид үзүүлэх хөнгөлөлт, урамшууллын журам”-ын дагуу шалгаруулж, урамшуулах 8.2. Засгийн газраас олгож буй тэтгэлэгт хамрагдах Ес. Гэрээний хугацаа 9.1. Гэрээ нь байгуулсан өдрөөс эхлэн суралцах хугацаанд хүчинтэй. 9.2. Оюутан нь гэрээний заалтуудыг зөрчөөгүй тохиолдолд цаашид жил бүрийн хичээлийн жилийн эхний долоо хоногт сунгах. Гэрээ байгуулсан: ТТДС-ийг төлөөлж: Оюутныг төлөөлж: Оюутан, төгсөгчдийн албаны дарга ......... мэргэжил .... р курсийн оюутан ............................. овогтой ................................... овогтой ........................................... ............................................. Ангийн зөвлөх багш: ......................... овогтой ................................ 20...... оны ...... сарын .... өдөр Сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан: ..................................................................................................................................................... ..................................................................................................................................................... -ооОоо- 3.8 Багш, ажилтан, оюутан сурагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн /ХАБЭА/ тухай хуулийн 1, 3, 15, 17, 18, 28, 35 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйл, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаал, ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах журмыг тус тус үндэслэн ТТДС-ийн багш, 67

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 ажилтан, оюутан суралцагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг боловсруулав. 1.2 Монгол улсын ХАБЭА -н тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөр /Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоол/, бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, ажлын байрны хэвийн нөхцлийн стандартыг хангах, хөдөлмөр эрхлэгч багш, ажилтан, оюутан, суралцагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, сурах нөхцлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.3 ТТДС-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам /цаашид “журам” гэнэ/ нь ажил олгогчоос хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах, ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, багш, ажилтан, суралцагчдад сургалт, зааварчилга өгөх болон дотоодын хяналт тавих ажилд энэхүү журмыг мөрдөж ажиллана. Хоер. Хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг 2.1 Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 2.1.1 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг бүрдүүлж үнэлгээг хийлгэх 2.1.2 Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх 2.1.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх 2.1.4 Ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслэлээр тогтмол цаг хугацаанд нь хангах, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлэх 2.1.5 Холбогдох эрхийн акт, баримтыг үндэслэн үйлдвэр сургалтын онцлогоос хамааруулж /гагнуур, будаг, авто хийн тоног төхөөрөмжтэй ажиллах г.м/ нормын сүү олгож хэвшүүлэх 2.1.6 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах 2.1.7 Сургуулийн эзэмшил газрын баталгаажилт, орчны эко систем, тохижилт зэрэг сургуулийн сургалтын гадаад дотоод орчинг иж бүрнээр нь хангасан байх 2.2 Ажил олгогч нь дараах эрхтэй байна: 2.2.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл байгуулах, ажиллах журмыг баталж мөрдүүлэх 2.2.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв зардлын санг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих 2.2.3 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн ажилтнуудад хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх Гурав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн шаардлага 3.1 Ажил олгогч нь хөдөлмөрийн хууль, ажлын байранд тавигдах стандартыг баримтлан багш, ажилтан, оюутан, суралцагчдын хөдөлмөрийн нөхцлийг ажлын байр нэг бүрээр стандартын шаардлагад нийцүүлэн хангах арга хэмжээг хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлнэ. 68

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 3.2 ТТДС-ийн сургалтын газрууд нь “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага”-ыг ханган ажиллах 3.3 Дадлагын газар, лаборатори, дотуур байр, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байрны агаарын бичил цаг уур /агаарын дулаан, харьцангуй чийгшил, агаарын хөдөлгөөний хурд/ нь стандартад заасан хэмжээнд байна. 3.4 Ажлын байрны дуу шуугианы хэмжээ нь стандартад заасан шаардлагыг хангасан байна. 3.5 Ажлын байранд тоосжилт, ууршилтын хэмжээ нь стандартад заасан хэв хэмжээнд байвал зохино. Сургуулийн дотоод орчинд явагдах ажлын үед агаар сэлгэх төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, тоосжилтыг бууруулахад чиглэгдсэн чийглэх цэвэрлэгээг хийж эрүүл, аюулгүй ажиллах нөхцөл бололцоог хангасан байна. 3.6 Ажиллагсдын ахуйн байр нь ариун цэвэр, эрүүл ахуйн норм, стандартыг хангасан байна. 3.7 Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслэл нь тухайн ажил мэргэжлийн онцлогт тохирсон материалаар хийгдсэн, хэв загвар нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. 3.8 Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг шаардлагын дагуу угаах, ариутгах, цэвэрлэх, бие бохирдуулах ажил гүйцэтгэдэг ажилчид ажил дууссаны дараа шүршүүрт орж хувцсаа сольж байх нөхцөл боломжийг ажил олгогч хангасан байвал зохино. 3.9 Хариуцсан алба /дадлагын газар, лаборатори, дотуур байр, номын сан, хичээлийн анги, кабинетуудад/ нь цэвэрлэгээний материалыг нормын дагуу тогтмол өгч байна. 3.10 Бие засах газрын цэвэрлэгээнд хэрэглэгдэх шүүр алчуур, бусад хэрэгслэл нь бусад өрөөнийхөөс тусдаа ялгах таних тэмдэг тавигдсан байна. 3.11 Хуурай хог цуглуулах савыг тагтай байлгаж түүний орчинг өдөр бүр зориулалтын уусмалаар ариутган цэвэрлэж, хогоо тогтмол ачуулж байна. 3.12 Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эм, тариа, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах хэсгийг ажиллуулж, багаж тоног төхөөрөмж, эмнэх боох материалаар ханган, орон тооны эмчтэй байна. 3.13 Ажил олгогч нь галын аюулгүй байдлыг хангах, галын дохиолол, гал унтраах тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлган ажилтнуудаа уг тоног төхөөрөмжийг ашиглаж сургасан байх ба галын аюулаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 3.14 Хүний биед хор нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага, чанарын стандарт, нормыг хангасан материалаар үйлдвэр сургалтын хичээлийг явуулж хяналтыг үйлдвэрлэл сургалтын мастер, аж ахуй дарга, тэнхимийн эрхлэгч нар тогтмол тавьж ажиллана. 3.15 Сургуулийн гадна орчны орц, гарц чөлөөтэй байх, сургуулийн эзэмшил газрын 50% -иас доошгүйг зүлэгжүүлэх, хогийн цэгтэй байна. 3.16 Байгууллагын машин механизм, сургалтын тоног төхөөрөмжийн паспортыг бүрэн хөтөлж, аюулгүй ажиллагааг ханган ажиллах 3.17 Тухайн ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журам, зааварчилгааг мөрдөн ажиллах Дөрөв. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт 4.1 Үйлдвэрлэлийн сургалт, дадлага, лаборатори, сургалтын гадна, дотор орчин, үйлчилгээний онцлогоос хамаарч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байдал, хяналтыг орон тооны бус зөвлөл үе шаттайгаар зохион байгуулна. 69

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 4.2 Хяналтын дүнг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, хэм хэмжээг зөрчсөн ажилтан, нэгж салбаруудад хариуцлага тооцож, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг тодорхойлно. 4.3 Хөдөлмөр хамгааллын иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан, шаардагдах хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаад сургуулийн санхүү хяналт тавина. -ооОоо- 3.9 Оюутны дадлагын дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. “Монгол улсын дээд боловсролын тухай хууль”-тай нийцүүлэн үйлдвэрлэлийн дадлагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон сургууль болон аж ахуйн нэгж, оюутны хоорондын харилцааг зохицуулна. 1.2. Бакалаврын сургалтын төлөвлөгөөнд заавал судлах хичээл хэлбэрээр тусгагдсан, сургалтын технологийн горимын дагуу хийвэл зохих дадлагыг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө. Дадлагын чанар, үр дүнг дээшлүүлэх, мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, дадлага удирдах удирдагчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, багш оюутны эрх, үүргийг тодотгох, дадлагын гүйцэтгэлд өгөх үнэлгээ, дүгнэлтийг боловсронгуй болгоход энэхүү журмын зорилго оршино. 1.3. Дадлага нь оюутныг танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадвараа практик үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцох замаар техник технологи, хөдөлмөр зохион байгуулалтын арга ажиллагааг судлан, өөрийн мэргэжлийн салбарт тавигдаж буй зорилт, тулгамдсан асуудлын талаар тодорхой мэдээлэл олж авах, ажлын байран дээр шаардлагатай ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 1.4. Дадлага нь багц цагаар хэмжигдэх бөгөөд нэг багц цагийн хэмжээ нь долоо хоногийн сургалтын 48, ажлын 40 цагтай тэнцүү байна. 1.5. Дадлагын төрөл, зорилго, мэргэжлийн онцлогоос хамааруулан хөтөлбөрийг нь энэхүү ерөнхий журмын хүрээнд мэргэжлийн тэнхимийн эрхлэгч хариуцан, Сургалт арга зүй, технологийн дэд зөвлөлөөр батлуулан хичээлийн жилийн эхэнд сургалтын мэдээллийн систем, \"Оюутны гарын авлага”-д оруулсан байна. 1.6. Тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөн дэх мэргэшүүлэх хичээлийн дийлэнхийг оюутан амжилттай судалсны дараа эзэмшиж буй мэргэжлийнх нь чиглэлээр мэргэшүүлэх, ажлын арга барилд суралцуулах, мэргэжлийн ёс зүйн хандлага төлөвшүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулна. Энэ тохиолдолд оюутан тэнхимээс томилсон багш, аж ахуйн нэгж, байгууллагаас томилсон мэргэжилтний хамтын удирдлагын дор дадлага хийнэ. 1.7. Дадлагын хөтөлбөрт нэр, индөкс, багц цаг, урьдчилсан шаардлага, зорилго, оюутны эзэмших мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, ашиглавал зохих ном, сурах бичиг, бусад материалын жагсаалтыг тусгахаас гадна дадлагын хугацаа, зохион байгуулах хэлбэр, дадлага хийх газар, маршрут, ажлын болон амралтын цаг, аюулгүй ажиллагааны нөхцөл, тайлангийн бүтэц зэргийг тодотгосон байна. 1.8. ТТДС нь оюутны дадлага хийх практик сургаптын төв/лаборатори, полигон, тунш аж ахуйн нэгж, байгууллага, тогтсон маршруттай байна. 70

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 Хоёр. Дадлагыг зохион байгуулах 2.1. Дадлагыг оюутны танхимд судалсан нэг буюу бүлэг хичээлийн агуулгаар зохион байгуулна. 2.2. Дадлага хийх газар нь уг хичээлийн зорилгоос хамааран үйлдвэр, аж ахуйн газар, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлийн төрийн ба төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөр болон шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий газар гэх мэт байж болно. 2.3. Оюутны дадлага хийлгэх аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалт гаргаж, шаардлагатай гэж үзвэл түншлэлийн гэрээ байгуулна. 2.4. Оюутныг өөрийн байгууллага дээр дадлага хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг Оюутан, төгсөгчдийн алба хүлээн авч холбогдох албаар дамжуулан мэргэжлийн тэнхимд уламжилж, ажлын хоёр долоо хоногт багтаан шийдвэрлүүлнэ. 2.5. Дадлагыг оюутны бүлгээр зохион байгуулахыг чухалчлах боловч дадлага хүлээж авах газрын онцлог, хүчин чадлаас хамааран ганцаарчилсан байдлаар хийхийг зөвшөөрнө. 2.6. Дадлагыг зохион байгуулахдаа сургалтын алба нь аж ахуйн нэгж, байгууллагатай оюутныг оролцуулан гурван талын гэрээ байгуулна (Үлгэрчилсэн гэрээ: Хавсралт) 2.7. Дадлагад гарах багш, оюутан эрүүл мэндийн даатгал болон гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдсан байна. Гэнэтийн ослын даатгалыг өөрсдөө хариуцна. Гурав. Сургуулийн эрх, үүрэг 3.1 Сургуулийн эрх: 3.1.1. Дадлагыг зохион байгуулахад шаардагдах эрх зүйн болон материаллаг нөхцөлийг бүрдүүлэхэд санаачилга гаргаж, зохион байгуулалт, үр дүнд хяналт тавьж ажиллана. 3.1.2. Оюутны дадлагын явцтай танилцаж, энэ талаар санал хүсэлтээ аж ахуйн нэгжийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх 3.1.3.Дадлагын ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал, цалин урамшуулал, дадлагын хугацаа, дадлагын хөтөлбөрийн биелэлттэй танилцах 3.2 Сургуулийн хүлээх үүрэг: 3.2.1. Дадлага хийх оюутны нэр, сургуулиас болон аж ахуйн нэгж, байгууллагаас удирдах багшийн нэр, дадлага хийлгэх газрыг захирлын тушаалаар баталгаажуулсан байна. Дадлагатай холбоотой зардлыг сургууль хариуцна. 3.2.2. Хөдөө орон нутагт багш, оюутан явуулж дадлага хийх тохиолдолд нийтийн тээврийн асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагаас олгосон хүн тээвэрлэх зөвшөөрөлтэй, техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл, хээрийн нөхцөлд ажиллах дадлага туршлагатай жолоочийг сонгож, үйлчилгээний гэрээ байгуулна. 3.2.3. Оюутнуудад дадлага хийх явцад баримтлах дүрэм, хамтран ажиллах гэрээг танилцуулж, дадлагыг тогтоосон хугацаанд зохион байгуулан удирдлагаар хангана. 3.2.4. Дадлагын үед ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, ТТДС-ийн дотоод дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ. 71

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 Дөрөв. Аж ахуйн нэгжийн эрх, хүлээх үүрэг 4.1 Аж ахуйн нэгжийн эрх 4.1.1. Үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах гэрээнд саналаа оруулах 4.1.2. Тайлан хамгаалалтыг бүтээлч хэлбэрээр хамгаалахад туслах, хамтран ажиллах 4.2 Аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг 4.2.1. Үйлдвэрлэлийн дадлагыг байгууллагынхаа цех тасаг, хэсэгт хийлгэж, дадлагын хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ажлаар хангана. 4.2.2. Дадлага эхпэхээс өмнө оюутанд үйлдвэрлэлийн дотоод дүрэм, төхнологи ажиллагааны онцлог, аж ахуйн нэгжид мөрдөж байгаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудыг танилцуулан аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. 4.2.3. Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн байранд дадлага удирдан чиглүүлэх сургагч багш болох инженер, техникийн ажилтанг томилох 4.2.4. Дадлагын хугацаанд гүйцэтгэсэн ажил, эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хандлагын талаар дүгнэлт тодорхойлолт өгнө. 4.2.5. Оюутныг дадлагын хугацаанд цалинжуулж ажиллуулж болно. 4.2.6. Оюутны төгсөлтийн ажилд шаардлагатай материал цуглуулах, судалгаа хийхэд туслана. 4.2.7. Дадлагын үед оюутантай холбоотой гарсан зөрчил дутагдлын талаар дадлага удирдаж буй багшаар дамжуулан сургуулийн захиргаанд асуудал тавьж шийдвэрлүүлнэ. Тав. Дадлага удирдагчийн эрх, үүрэг 5.1 Дадлага удирдагчийн эрх: 5.1.1 Дадлага эхлэхээс өмнө уг дадлагын хөтөлбөр буюу дадлагын зорилго, оюутны эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, гүйцэтгэх ажлын хэмжээ, дадлагын үед баримтлах дэг журам, ажлын байрны нөхцөлд мөрдөх аюулгүй ажиллагааны заавар болон бусад асуудлыг оюутанд танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. 5.1.2 Дадлагын хөтөлбөрийг биелүүлэхгүй байгаа, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журам хангаагүй оюутны талаар тодорхойлолт гаргаж өгөх 5.1.3 Дадлагын хөтөлбөрийн биелэлт, гэрээний биелэлтийн талаар аж ахуйн нэгжийн захиргаа, оюутанд шаардлага тавих 5.2 Дадлага удирдагчийн үүрэг: 5.2.1 Сургуулиас томилогдсон удирдагч багш нь дадлагыг хөтөлбөрийн дагуу удирдан явуулах, оюутанд зөвлөн туслах (дадлагын хичээлийн хөтөлбөрт дадлагыг удирдах багшийн оюутантай ажиллах ажиллагааг тодорхой тусгах), хяналт тавихын зэрэгцээ оюутан, аж ахуйн нэгж байгууллагаас дадлагыг удирдах мэргэжилтэн нарыг холбож өгөх үүрэг хүлээнэ. 5.2.2 Ганцаарчилан дадлага хийж буй оюутантай байнгын харилцаатай байж, шаардлагатай бөгөөд боломжтой бол газар дээр нь дадлагын байдалтай нь танилцаж, зөвлөгөө өгөх зэргээр дадлагын явцад хяналт тавьж ажиллана. 5.2.3 Тухайн дадлагыг хийхэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмуудаас шаардлагатай заалтуудыг оюутнуудад уншиж танилцуулах буюу түүвэрлэн авч танилцуулга бэлтгэн оюутанд хүргэсэн байна. 5.2.4 Оюутны дадлагын үр дүнд тодорхойлолт, үнэлгээ өгч, тайланг сургуулийн Захирлын тушаалаар томилогдсон комиссын гишүүдийн хамт хамгаалуулна. 5.3 Аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулахдаа оюутны дадлагыг удирдах 72

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 5.3.1. мэргэжилтний эрх, үүргийн талаар дараах зүйлсийг тусгана. Үүнд: 5.3.2. Дадлага хийх оюутныг хүлээн авч, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод дүрэм журам, үйл ажиллагаатай танилцуулж, оюутны анхаарвал зохих зүйлсийн талаар зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг нь хариуцан ажиллах Дадлагын хөтөлбөрийн дагуу удирдан явуулах, оюутанд зөвлөн туслах, хяналт тавих, сургуулиас оюутны дадлагыг удирдах багштай байнгын холбоотой байж, оюутны дадлага хийж буй байдлын талаар үр дүнтэй хамтран ажиллах Зургаа. Оюутны эрх, үүрэг 6.1 Оюутны эрх: 6.1.1. Сургууль, аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээний заалтыг биелүүлэх талаар талуудад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх 6.1.2. Үйлдвэр, аж ахуйн газрын зохион байгуулалт, техник технологийн процесс эдийн засгийн үндсэн үзүүлэлт, ажлын арга барил зэрэг асуудлаар материал цуглуулах, зураг схемтэй танилцан судалгаа хийх 6.1.3. Үйлдвэрлэлийн газарт үндсэн болон туслах орон тоон дээр ажилласан бол тохирсон цалин болон аж ахуйн нэгжийн зүгээс ажилчдадаа үзүүлэх хөнгөлөлт урамшууллыг эдлэх 6.1. Оюутны хүлээх үүрэг 6.2.1. Оюутан тухайн дадлагад хамрагдахаас өмнө судалсан байвал зохих хичээлүүдийг амжилттай судалж, шаардлагатай багц цагийг цуглуулсан тохиолдолд дадлага хийнэ. 6.2.2. Дадлага эхлэхээс өмнө дадлагын хөтөлбөртэй танилцсан байна. 6.2.3. Дадлагыг хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ба хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, удирдах багш, аж ахуйн нэгж байгууллагаас оюутныг удирдахаар томилогдсон мэргэжилтнээр батлуулж, ажиллана. 6.2.4. Дадлагын явцад тухайн байгууллагын үйл ажиллагаанаас өөрт холбогдох үйл ажиллагаатай сайтар танилцаж, ажиглалт хийн тэмдэглэл хөтөлж, шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэнэ (Дадлагын тэмдэглэл, тооцооны эх материалыг тайланд хавсаргана). 6.2.5. Оюутан өөрийн сонгосон, тухайн мэргэжлийн холбогдолтой сэдэв/асуудлаар бие даалтын ажил/төсөл хийж үр дүнг нь бусад оюутныг байлцуулан, удирдагч багшийн удирдлагын дор хэлэлцүүлнэ. 6.2.6. Дадлага хийх явцдаа өөрийн санаачилгаар дадлагажиж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор хичээлийн хөтөлбөрт заагаагүй ажлуудыг нэмж гүйцэтгэж болно. 6.2.7. Тухайн мэргэжпийн хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг судалж мэдсэн байна. 6.2.8. Байгууллагын дотоод дүрэм, журамд захирагдаж ажиллана. 6.2.9. Дадлага хийж буй газартаа сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж, үлгэр жишээч байх ёстой. 6.2.10. Ганцаарчилсан дадлага хийж байгаа оюутан дадлагын хугацаанд удирдаж буй багштай байнгын холбоотой ажиллана. Долоо. Дадлагын хичээлийн үнэлгээ, тайлан хамгаалалт 7.1. Оюутан дадлагын тайланг хуваарьт хугацаанд нь харьяалагдах тэнхимд мэргэжлийн ур чадварын өсөлтийг бүтээлч хэлбэрээр болон шалгуур үзүүлэлтийн дагуу 73

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 дүгнүүлнэ. 7.2. Оюутны дадлагаар эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал, хандлагыг 100 оноогоор үнэлэх ба бүтцийг нь үлгэрчилсэн байдлаар авч үзвэл дараах байдалтай байх ба бүрэлдэхүүн хэсэг бүрээс оюутны авах онооны задаргаа, тавигдах шаардлагыг дадлагын хөтөлбөрт дэлгэрэнгүй тусгана. Үүнд: Оюутан дадлагажих ажлын гүйцэтгэлээс нийт онооны 60 хувийг авна. Гүйцэтгэлийг оюутны ажилласан цагийн бүртгэл, удирдаж буй багшийн хийсэн үечилсэн хяналт, шалгалтын дүн, ажил олгогчоос (буюу удирдагчаас) өгсөн тодорхойлолт, үнэлгээг харгалзан гаргана. Удирдагч оюутанд өгөх тодорхойлолт, үнэлгээгээ тухайн байгууллагын албан бичгийн хуудсан дээр бичиж, гарын үсгээ зурж тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Тодорхойлолтод удирдсан мэргэжилтний албан тушаал, овог, нэрийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Оюутан дадлагын тайлангаас авбал зохих нийт онооны 40 хувийг авна. Тайланг оюутан тухайн дадлагын хөтөлбөрт тусгасан загвар, шаардлагын дагуу бичиж, улирлын эхний 14 хоногт багтаан харьяалагдах мэргэжлийн тэнхимд хамгаална. Тайлан гурван үндсэн хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт дадлагын хүрээнд оюутны зүгээс дэвшүүлэн тавьсан зорилго, зорилт, хийхээр төлөвлөсөн ажлыг, хоёр дахь хэсэгт дадлага хийсэн байгууллага, түүний зорилго, үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлчлүүлэгч, бүтэц зохион байгуулалт, оюутны дадлагажих ажлын байр, тэрхүү ажлын байрны тухайн байгууллагад гүйцэтгэдэг үүрэг, бусад ажлын байртай уялдах уялдаа холбоо зэргийг, сүүлийн хэсэгт тайлангийн нэгдүгээр хэсэгт тусгасан зорилго, зорилт, хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг тусгана. 7.3. Оюутан амжилттай дүн (>=60%) авбал дадлагын багц цагийг тооцно. Удирдсан багш оюутны авсан дүнг тайлан хамгаалалтаас хойш ажлын 5 хоногийн дотор сургалтын мэдээллийн системд оруулан, сургуулийн сургалтын албанаас оюутны нэрс, дүн бүхий хуудсыг авч, хянан, гарын үсгээр баталгаажуулан хүлээлгэж егнө. 7.4. Дадлага хийсэн боловч эцсийн тайлангаа амжилттай хамгаалж чадаагүй оюутан дахин хамгаалах ба дадлагын хөтөлбөрт заасан ажлуудыг гүйцэтгээгүй бол багц цагийн төлбөрийг төлж дадлагыг гүйцэтгэж тайлан хамгаална. 7.5. Оюутан хүндэтгэх шалтгааны улмаас цөөн хоногоор дадлагад гарч чадаагүй бол тухайн дадлагын үлдсэн хугацаанд нөхөн хийхийг зөвшөөрнө. Дадлага хийсэн хугацаа нийт хугацааны 2/3-оос бага байвал дадлагын үлдсэн хугацаанд нөхөн хийх боломжгүй гэж үзэж дадлага хийгээгүйд тооцно. -ооОоо- 3.10 ТТДС-ийн дээд боловсролын сургалтад 2020 онд оюутан элсүүлэх журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журмаар Техник технологийн дээд сургуулийн 2020 онд оюутан элсүүлэх элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулна. Оюутан элсүүлэхдээ “Боловсролын тухай” хууль, “Дээд боловсролын тухай” хууль, БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, /БСШУ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаал, 74

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 БСШУС-ын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/194 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/, БҮТ-ийн захирлын 2020 оны 02-р сарын 07-ны өдрийн А/09 тоот тушаал болон бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө. 1.2. Оюутан элсүүлэх ажлын зорилго нь элсэгчдийн хүсэл, сонирхол, сурах чадвар, мэдлэгийн түвшин, авъяасыг бодитойгоор үнэлж цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино. 1.3. Оюутан элсүүлэх ажлыг захирлын тушаалаар батлагдсан сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна. Гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах дэг журам, элсэгчдийн материалыг шалгах, өргөдөл гомдол, мэргэжил сонголт, шалгаруулалттай холбоотой аливаа маргаантай асуудлыг шийдвэрлэх, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг элсэлтийн комисс хариуцан зохицуулна. 1.4. Оюутан элсүүлэх ажлыг удирдах зөвлөлөөс тогтоосон хөтөлбөр (мэргэжил), хяналтын тоог баримтлан зохион байгуулна. 1.5. Элсэлтийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг сургууль хариуцна. 1.6. Элсэлтийн зар сурталчилгаа, үйл ажиллагаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ сонгох боломжийг хангасан байна. 1.7. Элсэлтийн журам болон бусад холбогдох мэдээллийг тус сургуулийн www.iet.edu.mn вэб сайт болон https://www.facebook.com/IETnews/ пэйж хуудсанд байрлуулж, сургууль мэргэжлээ сурталчлах ажлыг Үйлдвэрлэл маркетингийн алба хариуцан гүйцэтгэнэ. 1.8. Оюутан элсүүлэхдээ хандив, бусад төлбөр, хураамж авахыг хориглоно. Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага 2.1. Элсэгч нь суралцах мэргэжлээ сонгосон, тухайн чиглэлээр суралцах сонирхол, 2.2. авъяас, бэлтгэлтэй, бүрэн дунд, мэргэжлийн боловсрол буюу түүнээс дээш боловсролтой байна. 2.3. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь монгол хэл, бичгийн шалгалт (элсэлтийн ерөнхий шалгалтанд 2020 онд орсон элсэгч хамаарахгүй) болон ерөнхий 2.4. боловсролын түвшин, мэдлэг, чадварыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгсөн байна.. 2.5. Элсэлтийн ерөнхий шалгалт нь монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, 2.5.1. монголын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн I 2.5.2. (заавал судлах) ба II (гүнзгийрүүлж сонгон судлах) гэсэн ялгамжтай агуулгад 2.5.3. үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог тухайн үед үндэсний хэмжээнд тогтоосон босго оноогоор тооцно. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн тухай баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын /30 сар/ хугацаанд хүчинтэй байна. Техник технологийн дээд сургуульд дараах тохиолдолд иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулна. Үүнд: Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийн дагуу бакалаврын хөтөлбөрт өдрийн болон эчнээ сургалтанд элсэх суралцагч 1 жилийн хөрвөх сургалтанд хамрагдах суралцагч 75

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 2.5.4. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн 2.5.5. тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн 2.6. Гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах 2.7. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь ерөнхий чиглэлээр суралцсаны дараа 2.8. суралцсан хугацааны дүнгээр жагсан тухайн багцын хөтөлбөрүүдээс мэргэжлийн сонголт хийж үргэлжүүлэн суралцаж төгсөнө. Бакалаврын эчнээ сургалтад элсэгч нь энэхүү журмын 3.6-д заасан материалыг бүрдүүлж элсэнэ. Энэ тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалт хамаарахгүй. Хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй болон техникийн боловсролын хөтөлбөрт хамаарах багц цагийг бүрэн судалсан элсэгчийн судалсан кредитыг “Кредит дүйцүүлэх журам”-аар зохицуулна. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно. Гурав. Элсэлтийн бүртгэл 3.1. 2020-2021 оны хичээлийн жилийн дээд боловсролын элсэлтийн онлайн бүртгэл 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс эхэлнэ. Элсэгч элсүүлэх хөтөлбөрүүдээс зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож, мэдээллээ үнэн зөв оруулж баталгаажуулна. 3.2. Элсэлтийн үйл ажиллагаа тус сургуулийн элсэлтийн хяналтын тоо дууссан тохиолдолд дуусгавар болно. 3.3. Элсэхээр бүртгүүлэгч нь сургуулийн www.iet.edu.mn/elselt цахим хаягаар бүртгүүлнэ. Шаардлагатай тохиолдолд сургуулийн бүртгэлийн байранд өөрийн биеэр ирж цахим бүртгэлээ баталгаажуулж болно. 3.4. ТТДС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь ЭЕШ-ыг өгч, энэ журмын хавсралтад заасан хөтөлбөрт хамаарах 2-с доошгүй хичээлээр ерөнхий шалгалтанд тавигдах босго онооны болзлыг хангасан байна. 3.5. Элсэлтийн үед бүрдүүлэх материалыг хуурамчаар бүрдүүлсэн, материал бүрдэлт дутуу зэргээс холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ. 3.6. Элсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Бакалаврын өдрийн хөтөлбөр Бакалаврын эчнээ болон магистрын хөтөлбөр 1. Тусгай загварын өргөдөл 1. Тусгай загварын өргөдөл 2. Боловсролын гэрчилгээ, диплом 2. Бакалаврын диплом 3. Хувийн хэрэг 3. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар 4. Ерөнхий шалгалтын батламж, монгол хэл 4. 3х4 хэмжээтэй тухайн оны фото зураг /4%/ бичгийн шалгалтын батламж 5. Өөрийн болон эцэг, эхийн иргэний 5. Ажил эрхэлдэг бол ажлын газрын үнэмлэхний хуулбар тодорхойлолт 6. 3х4 хэмжээтэй тухайн оны фото зураг /4%/ 6. Элсэгчийн эссэ / Суралцах төлөвлөгөө / 7. Элсэгчийн эссэ / Суралцах төлөвлөгөө / Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт 1.1. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдээс ерөнхий шалгалтын босго давсан оноогоор хөтөлбөр бүрээр хяналтын тоог баримтлан элсүүлнэ. /Хавсралт-2/ 76

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 1.2. Архитектурын мэргэжлээр элсэгчдээс хугацаа зарлан хар зургийн ур чадварын түвшин тогтоох нэмэлт шалгалтыг өөрийн сургууль дээр авч ерөнхий шалгалт, нэмэлт шалгалтын онооны дундажаар жагсаан элсүүлнэ. 1.3. Элсэх болзол хангаж хяналтын тоонд багтсан хүмүүст хариуг тухай бүрт цахим хаягаар болон утсаар мэдэгдэж, суралцах эрхийн бичиг олгох үйл ажиллагааг онлайн хэлбэрээр зохион байгуулна. 1.4. Элсэгч нь тэнцсэн тухай мэдээллээ авч, суралцах эрхийн бичгээ авснаар сургалтын гэрээг сургуулийн оюутан, төгсөгчдийн албатай байгуулна. Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх 5.1. ТТДС-д элсэн суралцагчдыг элсэж буй нөхцөл, нийгмийн байдал, авъяас чадварыг дэмжиж хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх асуудлыг “ТТДС-д элсэгчдэд төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал олгох журам”-ыг баримтлан зохицуулна. 5.2. Элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшууллыг эдлүүлэхдээ давхцуулж олгохгүй. Давхцсан тохиолдолд элсэгч аль нэгийг өөрөө сонгоно. Зургаа. Шинээр элссэн оюутныг бүртгэх 6.1. Элсэх болзол хангаж, суралцах эрхийн бичгээ авсан элсэгчдийг 2020 оны 08 сарын 26-30-ны өдрүүдэд бүртгэж оюутны код олгоно. 6.2. Элсэлттэй холбоотой мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана. Долоо. Бичиг баримт буцаан олголт, хариуцлага 7.1. Сургуультай холбоогүй болсон бүртгүүлэгчид 8 сарын 26-наас 10-р сарын 1-ны дотор бичиг баримтаа буцаан авч болно. 7.2. Элсэгч нь хуваарь буцаан эрхийн бичиг хүчингүй болгосон тохиолдолд 1 кредиттэй тэнцэх үйлчилгээний төлбөр төлнө. 7.3. Оюутан элсүүлэх явцад хандив авсан болон энэхүү журмыг зөрчсөн багш, ажилтанд хариуцлага тооцно. Найм. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчим 8.1. Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн удирдах зөвлөл тогтооно. 8.2. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчмыг “Сургалтын гэрээ”-ээр зохицуулна. 77

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 Хавсралт Дээд боловсролын сургалтанд оюутан элсүүлэх хөтөлбөр /мэргэжил/-ийн чиглэл № Элсүүлэх Мэргэжлийн чиглэл Боловсролын Элсэгчдийн Суралцах Ерөнхий шалгалтын босго хөтөлбөрийн нэр зэрэг, боловсрол хугацаа оноо тооцох хичээл ын түвшин сургалтын хэлбэр 1 Хүнсний Хоол үйлдвэрлэл, 1-р хичээл 2-р хичээл инженерчлэл үйлчилгээний Хими, Матемтик, технологи инженер Биологи Физик, 2 Хүрээлэн буй Сантехник /аль нэг/ Нийгмийн орчны инженер инженерийн ЭЕШ оноо- байгууламж ухааны 3 Авто замын Бакалавр, Бүрэн дунд, 4 410 мэдлэг, барилгын инженер Өдөр мэргэжлийн жил Англи хэл, Барилгын Иргэний ба боловсрол 1-р хичээл Хими, 4 инженер үйлдвэрлэлийн түүнээс дээш Математик, Биологи барилгын инженер /аль нэг/ Физик ЭЕШ оноо- Архитектур /аль нэг/ ЭЕШ оноо- 410 5 Архитектур 410 6 Авто инженер Авто машин Математик, ашиглалт, авто аж Ур чадвар ахуй /хар зураг/ 1-р хичээл 7 Цахилгаан Цахилгаан хангамж Математик, хангамж Физик /аль нэг/ ЭЕШ оноо- 410 8 Хүрээлэн буй Сантехник орчны инженер инженерийн байгууламж 9 Бакалавр, Диплом 2.5 -- Авто замын Эчнээ түүнээс жил Барилгын барилгын инженер 10 инженер Иргэний ба дээш үйлдвэрлэлийн барилгын инженер 11 Барилгын инженер 12 Авто зам, Авто замын барилга 13 Барилгын материал үйлдвэрлэлийн Магистр, Бакалаврын 1.5 - - технологи өдөр диплом жил 14 Хөрсний механик ба буурь суурь 15 Гүүрийн барилга 78

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 3.11 Номын сангийн дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Номын сан нь Монгол улсын хууль тогтоомжууд, БСШУ-ны сайдын 2007 оны “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415 дугаар тушаал, Сангийн сайд, БСШУ-ны сайдын 2006 оны хамтарсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх тухай” 357/406 дугаар тушаал, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, нормативыг мөрдлөгө болгон ажиллана. 1.2 Номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж “Стандартад нийцсэн орчин үеийн төхөөрөмж бүхий мэдээлэл, үйлчилгээний төв” болон хөгжих зорилт тавьж ажиллана. 1.3 Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт шинжлэх ухаан технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлсэн мэдлэгийн нөөц сан, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мөн. 1.4 Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна. Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт 2.1 Номын сан нь ТТПК-ийн тухайн үйл ажиллагааг эрхэлсэн захирлын харьяалалд үйл ажиллагаагаа явуулах ба ажлаа тайлагнан шийдвэрлүүлж байна. 2.2 Номын сангийн эрхлэгчийг захирлын тушаалаар томилно. 2.3 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж холбогдох асуудлаар тушаал шийдвэр гаргуулах, номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг стандартын түвшинд байлгах хариуцлага хүлээнэ. 2.4 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж авахад оролцоно. 2.5 Номын сангийн ажиллах цагийн хуваарь, төлбөрт үйлчилгээний үнэ тарифийг эрхэлсэн захирал баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавина. 2.6 Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм, дотоод журамтай байна. 2.7 Номын сан нь албан ёсны баталгааны тэмдэгтэй байна. 2.8 Номын сан нь ном сурах бичиг, тогтмол хэвлэлийн захиалгын жагсаалтыг холбогдох тэнхим нэгжүүдээс гаргуулан тэнхимийн эрхлэгчээр хянуулан хичээлийн жилийн эхэнд авч холбогдох нэгж албадтай тохиролцож номын сангийн төсвийг боловсруулан улмаар батлагдсан ном товхимол, сурах бичиг, тогтмол хэвлэлийн жагсаалтыг үндэслэн номын сангийн төсвийн дагуу номын фондыг байнга баяжуулж байна. 2.9 Номын сангийн барилга байгууламж нь олон улсын стандарт ISO 17799:2003 “Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ын шаардлагыг хангасан байна. 2.10 Номын сан нь номын фонд, уншлагын танхим, ойрын фонд, ажлын өрөө гэсэн хэсгүүдтэй байна. 2.11 Номын сангийн номын фондын бүрдүүлэлт нь: багш, ажилтан, оюутан суралцагчийн эрэлт хэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгосон, орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны хөгжилд нийцсэн, танин мэдэхүйн болон уран зохиол, 79

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 аудио, видео, медиа г.м нийгэм соёлын хэвлэлээр бүрдүүлсэн норматив стандартыг хангасан байвал зохино. 2.12 Сургуулийн нийт оюутны тоо, номын сангийн фондын хэмжээ, сургалтын чиглэл, мэргэжил ба онцлог, багш, оюутны судалгаа-шинжилгээний ажлын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч номын сангийн бүтэц, номын санчийн орон тооны асуудлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 2.13 Номын сан нь уншигчдын тав тухтай орчинг бүрдүүлж байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг, дотоод орчны дулаан, чийгшил зэрэг, номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцөлийг хангасан байна. 2.14 Номын санчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг сургуулийн захиргаа дэмжиж ажиллана. Гурав. Номын сангийн эрх, үүрэг 3.1 Номын сан дор дурдсан эрх эдэлнэ. 3.1.1 Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх. 3.1.2 Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх. 3.1.3 Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах. 3.1.4 Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд зүйлсийг худалдан авах зэргээр хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах. 3.1.5 Номын сангийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардах, хэвийн нөхцөлийг хангуулах. 3.1.6 Номын санд мөрдөж буй хууль, дүрэм журмын дагуу он болон утга, агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж фондын эргэлтийг сайжруулах. 3.1.7 Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн болон коллежийн номын сан, олон улсын байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, төсөлд оролцох. 3.1.8 Төлбөрт үйлчилгээнээс олсон орлогыг номын сангийн дотоод тохижилтонд, бичиг хэрэгсэл, гэмтсэн ном, хэвлэлийг сэлбэж засахад, зарцуулах ба зарцуулалтыг улирал, жилийн ажлын тайланд тайлагнана. 3.2 Номын сан дор дурдсан үүрэг хүлээнэ. 3.2.1 Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна. 3.2.2 Уншигч хэрэглэгчдэд ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх ном зүйн мэдлэгтэй болгон ном хэвлэлээр шуурхай үйлчилнэ. 3.2.3 Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, үр дүнг тайлагнана. 3.2.4 Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж, үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. 3.2.5 Ном, мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлнэ. 3.2.6 Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулан, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, электрон мэдээллийн санг бий болгоно. 80

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 3.2.7 Фонд бүрдүүлэлт, каталогийг зөв зохион байгуулж, уншигчдын эрэлт 3.2.8 хэрэгцээг түргэн шуурхай хангаж үйлчилнэ. 3.2.9 Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана. 3.2.10 Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай 3.2.11 холбогдсон асуудлыг боловсруулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ. Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх. Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах. Дөрөв. Номын сангийн уншигчийн эрх, үүрэг 4.1 Номын сангийн уншигч нь дор дурдсан эрхтэй. 4.1.1 Тохитой орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх 4.1.2 Электрон болон цаасан каталогоос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх 4.1.3 Номын сангийн фондоос ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах 4.1.4 Утасгүй интернэт, зөөврийн компьютер, аудио, видео материал ашиглах 4.1.5 Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх 4.2 Номын сангийн уншигч нь дор дурдсан үүрэгтэй. 4.2.1 Номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, оюутны үйлчилгээний карт, 1 хувь зураг авчирч уншигчийн карт нээлгэнэ. 4.2.2 Уншигч номын сангийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх 4.2.3 Номын сангаас авсан номоо цаг тухайд нь эргүүлж тушаах 4.2.4 Уншигч нь өөрийн хэрэгцээтэй ном, сурах бичиг, материалыг захиалахдаа электрон ба цаасан каталогоос хайлт хийх 4.2.5 Бусдад саад болохгүйгээр үйлчлүүлэх 4.2.6 Уншигч нь номын сангаас авсан ном, сурах бичиг хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах 4.2.7 Уншигч нь ном, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх, нугалах, урж таслах, зураг зурахгүй байх 4.2.8 Уншигч нь ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх зохих журам“-ын дагуу номын санг хохиролгүй болгох 4.2.9 Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх 4.2.10 Сургууль төгсөх болон сургуулиас гарах, улирлын шалгалт дуусахад номын сантай тойрох хуудсаар тооцоо хийж дуусгах -ооОоо- 3.12 Номын сангийн үйлчилгээний дотоод журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Тус сургуулийн багш ажилтан оюутан сурагчдын номын сангаас ном хэвлэл, мэдээллийг авч ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална. 81

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 1.2 Номын сангийн дотоод журам нь тус сургуулийн номын сангийн дүрэм болон холбогдох журамд нийцэж байна. 1.3 Дотоод журмын хэрэгжилтийг номын сангийн эрхлэгч хариуцах бөгөөд эрхэлсэн захиралд тайлагнан шийдвэрлэж байна. 1.4 Журмын зорилго нь ТТПК-ийн номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино. 1.5 Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ дүрэм болон энэхүү дотоод журмаараа зохицуулна. Хоёр. Номын сангийн үйлчилгээ 2.1 ТТПК-ийн номын сан нь тус сургуулийн эрдэмтэн багш, оюутан сурагч, ажилтан нарт үйлчилнэ. 2.2 Уншигчид өөрт шаардлагатай ном, хэвлэлээ цаасан каталогоос болон электрон каталогийн /lib.iet.mn/ хаягаар орж хайна. 2.3 Номын сангийн ажилтан электрон каталоги ашиглах заавар, уншигчдад лавлагаа мэдээлэл өгч үйлчилнэ. 2.4 Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ. 2.5 Чөлөөт сонголттой уншлагын танхимаар авч ашиглаж байгаа ном, сурах бичиг, бусад материалыг номын санчийн зөвшөөрөлгүйгээр номын сангаас гадагш авч гарахыг хориглоно. 2.6 Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зүйл авч орох, бохирдуулахыг хатуу хориглоно. 2.7 Багш, суралцагчид номын сангаар үйлчлүүлэхийн тулд уншигчийн карт нээлгэнэ. 2.8 Уншигч нь уншлагын танхимаар 1 удаад 1-3 номыг 2 хоног, уран зохиолын номыг 7 хоног хүртэл хугацаагаар авч болох ба авсан номын тооцоог бүрэн дуусгаж дараагийн номыг авна. Уншихаар авсан номыг ашиглах хугацааг дахин 1 удаа номын санчид тэмдэглүүлэн сунгуулж болно. 2.9 Тухайн авсан номоо хугацаанд нь эргүүлж өгөөгүй тохиолдолд ном тус бүрд тогтоогдсон тарифын дагуу төлбөр ноогдуулж уншигчаар төлүүлнэ. 2.10 Номын сангийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг 3-6 хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна. 2.11 Фондод байгаа ном сурах бичиг нь 1-ээс доош хувьтай байвал гэрээр олгохгүй бөгөөд уншигч нь уншлагын заалаар үйлчлүүлж ашиглана. 2.12 Чөлөөт сонголттой уншлагын танхим нь орос болон англи хэл дээрх ном хэвлэл, цахим e-ном, тогтмол хэвлэл, сэтгүүлийг чөлөөт сонголтоор үйлчилгээ үзүүлэх ба гэрээр олгохгүй. 2.13 Уншигч танхимаар үйлчлүүлэхдээ өөрийн цүнх болон бусад эд зүйлсээ тусгай шүүгээнд хийж зөвхөн, бичиж тэмдэглэх дэвтэр авч орно. 2.14 Цахим е-номыг хуулбарлаж олшруулахыг хориглоно. Гурав. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх 3.1 Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ БСШУ-ны сайдын 2007 оны 415 дугаар тушаал “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам” –ыг мөрдөнө. 3.2 Номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно. 82

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 3.3 Ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номын ижил хувийг номыг номоор төлүүлэх хэвлэгдсэн он, зохиогч нь тохирсон буюу дараагийн онуудад хэвлэгдсэн номуудыг авч төлүүлнэ. 3.4 Номын ижил хувь олдоогүй буюу хэрэглэгчийн авчирсан ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн нэг номыг 2 ширхэг номоор нөхөн төлж болно. 3.5 Номын төлбөрт хуулбарласан ном, хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй CD, хэвлэмэл материалыг авахгүй. 3.6 Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг 3 нугалж төлүүлнэ /ном үрэгдүүлсэн уншигч сургуулийн захиргаа, санхүүд өргөдөл бичиж төлбөрийн мөнгийг санхүүд тушаана/. 3.7 Уншигчийн үрэгдүүлсэн ном, материалд зах зээлийн үнэлгээ тогтоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ. -ооОоо- 3.13 Номын сангийн зөвлөлийн ажиллах журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмын зорилго нь номын сангийн үйл ажиллагааг уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулж, номын сангийн үйлчилгээ, мэдээллийн хангамжийг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх үүрэг бүхий номын сангийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад оршино. 1.2 Номын сангийн зөвлөл нь ТТДС болон Политехник коллежийн дэргэд ажиллах орон тооны бус байгууллага юм. Хоёр. Номын сангийн зөвлөлийн үүрэг, хариуцлага 2.1 Зөвлөл нь номын сангийн уншлага үйлчилгээ, мэдээллийн хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, номын баяжилтыг сайжруулахад олон нийтийн санал, дэмжлэгийг авах, номын сангийн хөгжлийг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулна. 2.2 Зөвлөл нь номын сангийн үйл ажиллагаа, уншлага үйлчилгээ, номын бүрдүүлэлт зэрэг асуудлаар уншигчдын санал хүсэлтийг судлах, номын сангийн төсвийн зарцуулалтад дүн шинжилгээ хийх, зөвлөмж өгөх үүрэгтэй. 2.3 Номын санд мэргэжлийн ном сурах бичиг болон уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн сүүлийн үеийн ном хэвлэлээр баяжилт хийх, ном бүрдүүлэлт, фондын номын баяжилт, номын сангийн уншлага үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, ашиглалтгүй, агуулгын хувьд хуучирсан, хэрэглэх боломжгүй ном хэвлэлийг актлах зэрэг асуудлыг хэлэлцэн, санал дүгнэлт гаргах, захиргааны зөвлөлөөр оруулж шийдвэрлүүлэх 2.4 Номын санг хөгжүүлэх, хэтийн болон жилийн төлөвлөгөөнд санал оруулах 2.5 Мэдээллийн хангамжийн хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр уншигчдын дунд судалгаа явуулж үр дүнг нэгтгэж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 2.6 Номын сангийн үйлчилгээнд шинэ техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, орчинг сайжруулах материаллаг баазыг шинэчлэх, номын сангаас хэрэгжүүлэх санал, төсөл боловсруулан захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх 83

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 Гурав. Зөвлөлийн ажлын зохион байгуулалт, тайлагналт 3.1 Номын сангийн Зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг сургуулийн захирлын тушаалаар батална. 3.2 Зөвлөл нь номын сангийн удирдлага, багш оюутны төлөөлөл бүхий 7-9 гишүүнтэй байна. 3.3 Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга удирдана. Номын сангийн эрхлэгч нь зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэнэ. 3.4 Зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн даргын шийдвэрээр хугацаа харгалзахгүйгээр хуралдааныг зарлан хуралдуулж болно. 3.5 Хуралдаанд хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж, хуралдаанаас зөвлөмж гаргана. 3.6 Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд тодорхой асуудлаар санал гаргаж болох ба санал зөрвөл олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. 3.7 Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хичээлийн жилийн төгсгөлд зөвлөлийн дарга уншигч, хамт олны төлөөллийн өмнө тайлагнана. -ооОоо- 3.14 Оюутны байрын дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Хөдөө орон нутгаас тус сургуульд ирж суралцаж байгаа оюутан, сурагчдын амжилттай суралцах, амьдралын ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхэд туслах зорилгоор тэдэнд оюутны байраар үйлчилнэ. 1.2 Байранд амьдрах оюутан, сурагчид анги удирдсан багш, сургалтын албаар уламжлан өөрсдийн хүсэлтээ бичгээр гаргаж, тогтоосон байрны төлбөр болон барьцааны мөнгийг урьдчилан төлж, сургуулийн захиргаанаас зөвшөөрөл авснаар байранд амьдрах эрх нь нээгдэнэ. Байрны эд хөрөнгө ашиглалтын баталгааны барьцаанд тухайн хичээлийн жилд удирдах зөвлөлөөс тогтоосон төлбөрийг төлнө. 1.3 Энэхүү дүрэм нь тус сургуулийн байранд амьдарч байгаа бусад сургуулийн оюутан сурагчдад нэгэн адил хүчинтэй мөрдөгдөнө. 1.4 Байранд амьдрах оюутан сурагчид нь оюутны болон иргэний бичиг баримтын зөрчилгүй байна. Хоёр. Оюутан сурагчдын эрх 2.1 Оюутан сурагчид нь оюутны байранд амьдрахад шаардагдах хэвийн нөхцөлөөр хангагдах 2.2 Дулаан хангамж, цахилгаан сантехникийн үйлчилгээг хэвийн байлгах талаар санал хүсэлт тавих, шийдвэрлүүлэх, засвар үйлчилгээг нь үнэ төлбөргүй хийлгэх 2.3 Байранд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх, амралтын өрөө, уншлагын өрөөгөөр үйлчлүүлэх 2.4 Байранд оюутны зөвлөл зохион байгуулж, оюутан сурагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний дунд олон төрлийн соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах 2.5 Өөрсдийн амьдрал ахуйн талаарх санал хүсэлтээ байрны зохион байгуулагч, оюутны зөвлөлөөр уламжлуулан мөн өөрсдөө сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх 2.6 Байранд үлгэр жишээч амьдарч буй оюутан сурагчид нь сургуулийн захиргаанаас зарласан болзлын дагуу шагнал урамшуулал авах 84

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 2.7 Байранд ямар нэг зөрчилгүй амьдарч байсан оюутан сурагчид хувийн хүсэлтээрээ байрнаас гэрээт хугацаанаасаа 3 сарын өмнө гарч байгаа бол байрын төлбөрийн болон барьцааны мөнгөний үлдэгдлийг зохих ёсоор тооцоо хийж, зөрүүг буцааж авах 2.8 Оюутан сурагчид хичээлийн жилийн эцэст хөрөнгийн ноцтой зөрчил гаргаагүй тохиолдолд барьцааны мөнгөний тооцоо хийх тухай өргөдлөө сургуулийн захиргаанд байрны багшийн тодорхойлолтын хамтаар ирүүлэх бөгөөд барьцааны мөнгөний үлдэгдлийг зөвхөн тухайн хичээлийн жилдээ багтааж буцааж авах эсвэл бусад төлбөрт шилжүүлэхээ шийдвэрлэх 2.9 ТТПК -ийн оюутан сурагчдын хувьд байрны төлбөрийн зохих хөнгөлөлт эдлэх Гурав. Оюутан сурагчдын үүрэг 3.1 Байранд амьдрах эрх авч гэрээ байгуулсан оюутан сурагчид байрны үнэмлэх авах бөгөөд түүнийг биедээ байнга авч явж, орохдоо байнга шалгуулна. 3.2 Оюутан сурагчид нь ТТПК -ийн оюутан сурагчдын дүрэм, байрын дүрэм, байрын дотоод журам, тогтсон зохион байгуулалт гэрээний заалт бүрийг хатуу мөрдөж амьдарна. 3.3 Оюутан сурагчид нь байрандаа цэвэр нямбай, өөриймсөг амьдарч, хатуу эдлэл, гэрэл цахилгаан, ус болон сантехникийн хэрэгслийг хайр гамтай ашиглаж, тэдгээрийг эвдэж гэмтээхгүйн төлөө хичээхийн хамтаар эвдэрсэн тохиолдолд бүрэн засварлаж, засварлах боломжгүй бол дансных нь үнийг 3 нугалж төлөн сургуулийг хохиролгүй болгох 3.4 Оюутан сурагчид нь байрны зохион байгуулагч, багш нар, оюутны зөвлөл, жижүүр оюутан, үйлчлэгч, харуулын тавьсан шаардлагыг биелүүлж, өөр хоорондоо зөв боловсон соёлч харилцааг төлөвшүүлэхийг эрхэмлэнэ. 3.5 Оюутан сурагчид нь оюутны байрны соёл хүмүүжлийн ажлын цагийн хуваарийг нарийн чанд мөрдөж байранд зохион байгуулагдаж байгаа мэдээлэл, нийтийг хамарсан ажилд идэвхи санаачлагатай оролцоно. 3.6 Оюутан сурагчид нь өрөөндөө буй цахилгаан хэрэгслээ байнга салгаж, усны крантыг тогтмол хааж, байранд гал түймрийн аюул гарах, ус алдаж өмч хөрөнгийн хохирол учруулахаас урьдчилан сэргийлж байх 3.7 Оюутан сурагчид нь байрны дүрэм, дотоод зохион байгуулалтын дагуу байранд зохиогдох нийтийг хамарсан ажилд идэвхи санаачлагатай зохион байгуулалттай оролцохын хамтаар нийтийн болон өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс хариуцлагатай жижүүр, дуудлагын жижүүрийг шаардлагатай цагт нь шаардлагатай газруудад (обьектуудад) тусгай хуваарийн дагуу ажиллуулахад санаачлагатай, хариуцлагатай оролцох үүрэгтэй. 3.8 Байранд амьдрах оюутан сурагчид нь хувийн хүсэлтээр байранд орж буй тул явц дунд гэрээт хугацаа дуусахаас өмнө гарах бол дараагийн оюутан орох хүртэл төлбөрийг өөрөө хариуцна. Дөрөв. Хориглох зүйл 4.1 Хариуцуулж өгсөн өрөө, эд зүйлсийг дур мэдэн солих бусдад шилжүүлэх, хүлээлгэн өгөлгүйгээр эзэнгүй орхих 4.2 Цахилгаан, сантехникийн шугам сүлжээ, эд ангийг эвдэж гэмтээх, зориулалтыг өөрчлөх тэдгээрт хог хоолны үлдэгдэл хийж бөглөх 4.3 Оюутан сурагчид нь оюутны байранд болон байрны гадна архи, пиво зэрэг согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглох, хулгай дээрэм хийх гэмт үйлдэлд холбогдохыг 85

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 4.4 Байранд гадны хүнийг зөвшөөрөлгүй оруулах, чөлөө зөвшөөрөлгүй гадуур хонох, байранд 23:00 цагаас хойш орж гарах 4.5 Байр, тасаг хооронд дэмий сэлгүүцэх, орилж хашгирах, бүдүүлэг үг хараал хэлэх, хэрүүл маргаан гаргах 4.6 Байрны бүх орчинд тамхи татах, хогийг зориулалтын бус газар хаяхыг 4.7 Бусдын дарамт, шахалт, хүчирхийлэл, нөлөөнд автагдсанаа нуун дарагдуулах 4.8 Байранд муур, нохой, шувуу зэрэг амьтан тэжээхийг 4.9 Байранд халдварт өвчин гарснаа нуун дарагдуулах, халдваргүйжүүлэлт ариутгалаас зайлсхийх Тав. Хүлээх хариуцлага Энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн оюутан сурагчдад дараах хариуцлага хүлээлгэнэ. 5.1 Байрандаа архидан согтуурсан, танхайрч гэмт хэрэг зөрчил гаргасан, хулгай хийсэн, өмч хөрөнгө эвдэж сүйтгэсэн тохиолдолд байрнаас шууд гаргаж гэрээг цуцална. 5.2 Энэхүү дүрмийн 4.3-р заалтыг зөрчвөл байрнаас шууд гаргах ба бусад заалтыг 3 удаа зөрчсөн оюутан, сурагчдад сахилгын карт нээх бөгөөд тэдгээрийн гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах талаар байрны багшаас сургалтын алба, холбогдох тэнхим, оюутны зөвлөл, болон сургуулийн захиргаанд албан бичгээр уламжилсны дагуу уг оюутан сурагчдад шат дараалсан арга хэмжээг авна. 5.3 Дээрхи шалтгаанаар байрнаас гарсан оюутан сурагчдын байрны төлбөрийн үлдэгдэл мөнгө болон барьцааны мөнгийг буцаан олгохгүй. -ооОоо- 3.15 Оюутны байрын дотоод журам Нэг. Ерөнхий үндэслэл Оюутан сурагчид байранд бүрэн хамрагдсан нөхцөлд ажил амьдралын зайлшгүй шаардлагын улмаас гэрээ байгуулан байранд түр хугацаагаар амьдарч буй иргэдийг оршин суугч гэнэ. Байранд оршин суугч нь сургуулийн болон байрны дотоод журам, энэхүү журам, гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж амьдарна. Гэрээг жил бүр дүгнэж сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Хоёр. Оюутан болон оршин суугчийн эрх 2.1. Оршин суугчид нь иргэний бичиг баримт бүрэн нөхцөлд сургуулийн захиргаанд өргөдөл бичиж, байрны төлбөрөө урьдчилан төлж байрны зохион байгуулагчтай гэрээ байгуулан өрөө эзэмших эрх нээгдэнэ. 2.2. Оршин суугч нь гэрэл цахилгаан, сантехникийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийлгэх хэрэгтэй. 2.3. Байрны зүгээс үзүүлж буй үйлчилгээний талаарх санал хүсэлт гомдлоо байрны зохион байгуулагч, сургуулийн захиргаанд уламжлах хариу авах. 2.4. Байрнаас гэрээт хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээрээ гарч байгаа бол дотоод журмын ямар нэг зөрчилгүй тохиолдолд, төлбөрийн үлдэгдэл мөнгийг буцааж авах. Гурав. Оюутан болон оршин суугчийн үүрэг 3.1 Оршин суугч нь иргэний бичиг баримт болон, оршин суугчийн үнэмлэхээ тухай бүр жижүүрт шалгуулж, байрны зохион байгуулагч, харуул жижүүрээс тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх. 86

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2020-2021 3.2 Өрөөнийхөө хаалга, цонх, хана, шал, тааз болон, гэрэл цахилгааны хэрэгслийг гоожуур бие засах газрын бүх сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцахын хамт тэдгээрийн ашиглалттай холбогдон гарсан урсгал засварын зардлыг бүрэн хариуцна. 3.3 Оршин суугчид нь олон нийтийн амгалан тайван байдлыг хүндэтгэж байрны зохион байгуулагч, үйлчлэгч нараас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн зэрэгцээгээр галын аюул гарах, ус алдаж өмч хөрөнгийн хохирол учруулбал гарсан хохирлыг бүрэн хариуцна. 3.4 Байрнаас гарах болон тухайгаа байрны зохион байгуулагчид уламжлан сургуулийн захиргаанд 7 хоногийн өмнө мэдэгдэх. 3.5 Өрөө тасалгаагаа болон хаалга, цонх, сантехник цахилгааны хэрэгслэлийг зөвхөн зориулалтаар нь ашиглах. 3.6 Байрны зөвлөл удирдлагын гаргасан хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийх 3.7 Зохион байгуулалттай ажил, цэвэрлэгээнд хуваарийн дагуу оролцоно. 3.8 Байрны төлбөр төлөхдөө байр ашиглалтын барьцаанд тогтоосон төлбөрийг тушаана. Дөрөв. Хориглох зүйл 4.1 Архидан согтуурах, хэрүүл, зодоон хийх зэргээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулахыг хориглоно. 4.2 Хог хаягдлаа коридор, шат, вестибюльд тавихыг хориглоно. 4.3 Нохой адгуусан амьтан тэжээх 4.4 Байр өрөөгөө дур мэдэн орхиж явах, байрны эд зүйлсийг эвдэж үрэгдүүлэх бусдад шилжүүлэх 4.5 Хүүхэд болон өөрсдөө үдэш оройн цагаар коридор шатаар сэлгүүцэх, элдэв зүйл бичиж зурахыг хориглоно. 4.6 Машин тэргээ заасан цэгээс өөр газар дур мэдэн тавих 4.7 Байрны багш болон харуул хамгаалалтын ажилтны зөвшөөрөлгүй өрөөндөө гадны хүн байранд оруулах, хонуулах 4.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 4.8 Байрны өрөөний цоож түлхүүрийг дур мэдэн солих, өрөө хаалга цонхыг зориулалтын бусаар ашиглах 4.9 Байрны удирдлага, харуул хамгаалалтын ажилтан багш ажилчидтай ёс зүйгүй харьцах, тэдний тавьсан шаардлагыг үл хүндэтгэх 4.10 Байранд их хэмжээний мөнгө үнэт зүйлс хадгалах Тав. Хариуцлага тооцох 5.1 Энэхүү журмын 4.1-р зүйлийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй бол оршин суугчтай байгуулсан гэрээг цуцлан байрнаас гаргаж төлбөрийн зөрүүг нөхөн олгохгүй. 5.2 Энэхүү журмын 3 ба 4-р зүйлд заасан зөрчлийг гурван удаа давтан гаргасан тохиолдолд сануулга өгч дөрөв дэхь удаагаа зөрчвөл гэрээг цуцлан байрнаас гаргана. 5.3 Байр өрөөгөө дур мэдэн эзэнгүй орхиж нэг сараас дээш хугацаагаар алс газар явсан тохиолдолд байрыг албадан чөлөөлж, төлбөрийн зөрүүг оршин суугчаар нөхөн төлүүлнэ. 5.4 Тус сургуульд ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халагдсан тохиолдолд байр эзэмших гэрээ нь нэгэн адил хүчингүй болно. 87

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага ДӨРӨВ. ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭ Оюутны үйлчилгээний хөтөлбөр 88

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 89

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага Оюутан танд ямар нэгэн асуудал гарвал оюутантай харилцах үндсэн нэгжид хэрхэн хандах талаар зөвлөгөө өгье. Сургалтын алба  Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах  Дүнгийн тодорхойлолт авах  Дахин, нөхөн судлах хичээлийн хуудас авах  CLOUD UNIVERSITY программын талаар  Iet/e-school программын талаар Оюутан, төгсөчийн алба  Оюутны үнэмлэх авах, дахин авах  Нийтийн тээврийн автобусны карт захиалах, дахин авах  Хөнгөлөлт, урамшууллын хүсэлт гаргах  Сургуулийн тодорхойлолт авах  Сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа авах  Хичээлийн бус цагаар ажил хөдөлмөр эрхлэх талаарх мэдээлэл  Төрөл бүрийн клуб, сонгон, секцэд хамрагдах талаарх мэдээлэл  Хичээл, олон нийтийн ажлаас чөлөө авах бол  “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулах  Суралцагчдад замын зардлыг олгох үйл ажиллагааг зохион байгуулах  Эрүүл мэндийн даатгалд хамруулах  Төрөл бүрийн сургалтын зээл, тусламж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар  Оюутны байр Санхүү, хангамж үйлчилгээний алба  Оюутны сургалтын төлбөр ОЮУТАН ТА ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХАД  Оюутны бүртгэл мэдээлэлд (Гэрийн хаяг, гар утасны дугаар, овог г.м) ямар нэг өөрчлөлт гарахад оюутан хариуцсан ажилтанд өгч байх  Намар, хавар шалгалт дууссаны дараа оюутны кодоороо student-web.xcloud.mn рүү орж улирлын дүнгээ авч байх, цаашид суралцах арга барилаа төлөвлөх шаардлагатай. 4.1 Оюутныг дэмжих сургалтын тэтгэлэг, зээлийн мэдээлэл ТТДС-ийн оюутан нь дараахи шагнал, урамшуулал, хөнгөлөлт болон тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой. Шагнал урамшуулал  Сургуулийн дээд шагнал “Оны шилдэг оюутан” 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцсан, мэргэжлийн чиглэлээр зохиогддог улсын ба сургуулийн чанартай мөн спорт ба урлагийн тэмцээнд тодорхой амжилт үзүүлсэн, зохион байгуулах авьяастай, анги хамт олны дунд нэр хүндтэй өндөр амжилт гаргасан суралцагчдыг шалгаруулна.  Захирлын нэрэмжит шагнал 2 улирал дараалан А үнэлгээтэй буюу 3,7 голчтой суралцсан оюутнуудад захирлын нэрэмжит шагнал олгож урамшуулна. 90

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага Тэтгэлэг  Авьяасыг дэмжсэн тэтгэлэг  Оюутны зөвлөлийн идэвхитэн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт  Элсэгчдэд зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт  Аж ахуйн нэгж байгууллагаас олгох тэтгэлэг  Засгийн газрын 2016 оны 111-р тогтоолын дагуу боловсролын зээлийн сангийн буцалтгүй зээл, тусламжид хамрагдах  Гадаадын болон дотоодын улс олон нийтийн байгууллага сангуудаас олгогдох тэтгэлэгт хамрагдах боломжтой. № Тэтгэлэгийн Зарлагдах Тавигдах шаардлага Вэб хаяг нэр хугацаа www.legalinfo.mn Дараах болзолыг 50 хувиас www.legalinfo.mn дээш биелүүлсэн тохиолдолд нэр дэвшүүлнэ. Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх; Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд Монгол улсын мэдээлэгдсэн байх; Суралцаж 1 Ерөнхийлөгчийн Жил бүрийн байгаа мэргэжлийн чиглэлээрээ нэрэмжит 4, 11-р сард олон улсын болон үндэсний тэтгэлэг хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх; Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх; Дараах болзолыг 50 хувиас дээш биелүүлсэн тохиолдолд нэр дэвшүүлнэ. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр (2014 оны 71 дүгээр Монгол улсын тогтоолын 2 дугаар хавсралтаар Ерөнхий сайдын баталсан) үр ашиг, ач холбогдол нэрэмжит 2 тэтгэлэг Жил бүрийн бүхий шинэ технологи, 4, 11-р сард бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх; Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг 91

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх; Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх; Суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн; Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх; Уул уурхай, баяжуулалт, металлурги, механик, 3 Оюу толгой Жил бүрийн цахилгаан, барилгын инженер, www.ot.mn ХХК-ны 9 сард геологи, геодези, хими, орчин ба www.egolomt.mn нэрэмжит хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байх; Сурлагын голч дүн 3.2 түүнээс дээш байх (4.0 хүртэлх томъёоллоор); Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх; Монгол улсын бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөр бүхий магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг байх; Сурлагын үнэлгээний голч дүн 3,5 ба түүнээс дээш байх; 4 Голомт банкны Жил бүрийн Оюутан байх хугацаандаа нэрэмжит 10-р сард нийгэм, олон нийтийн ажилд тэтгэлэг идэвхтэй оролцсон, нийгмийн идэвхтэй байх, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн чиглэлийн тэмцээн, уралдаан, илтгэл, эрдэм шинжилгээний хурал зэрэгт идэвхтэй оролцож, амжилт гаргасан байх; Суралцаж буй сургуульдаа тогтвортой суралцах; 92

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага Англи хэл эсвэл аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх; Дотоодын их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш дамжааны үндсэн ангид суралцаж буй оюутан байх; Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх; Гэр бүл нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур 5 Зориг сангийн Жил бүрийн орлоготой буюу сургалтын www.zorigfoundatoin.org тэтгэлэг 9-р сард төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй; Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог; Бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдах боломжгүй; Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр суралцаж буй оюутан байх; Сурлагын голч дүн 3.1-3.5 байх; Гэр бүл нь амьжиргааны ЭЛ ЖИ ГРУПП баталгаажих түвшинээс доогуур Дээд орлоготой буюу сургалтын боловсролын 6 Жил бүрийн төлбөрийг төлөх санхүүгийн www.zorigfoundatoin.org тэтгэлэгт 9-р сард боломжгүй байх; хөтөлбөр Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог; Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлэгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх; Дотоодын их дээд сургуулийн өдрийн ангийн 1-3 дамжааны оюутан байх; Оюутны “Петровис - үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх; Ирээдүй” 7 Оюутны Жил бүрийн Мэргэжлийн чиглэлүүд: www.petroleum.mn тэтгэлэгт 5-р сард хөтөлбөр Нефтийн хадгалалт, тээвэрлэлт, барилга, байгууламжийн инженер Нефтийн боловсруулалт, хими технологи Автын механик инженер Монгол Улсын магадлан М-Си-Эс итгэмжпэгдсэн их дээд группын нэрэмжит Жил бүрийн сургуулиудын бакалаврын тэтгэлэг 2-р сард 8 зэргийн өдрийн ангийн оюутан www.mcs.mn байх; Сурлагын голч дүн 3,6 дээш байх; 93

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын магистр, бакалаврын зэргийн өдрийн 9 Моннис группын Жил бүрийн ангийн оюутан байх; www.monnis.com нэрэмжит 9-р сард тэтгэлэг Сурлагын голч дүн 3,6 дээш байх; Тэтгэлгийг 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгох; Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 тоот тогтоол ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэх)-ын оюутан, суралцагчид “Оюутны хөгжлийн зээл” (цаашид “зээл” гэх) олгох, эргэн төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө. 1.2.Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчид сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино. 1.3.Энэхүү журам нь сургуульд анх удаа бакалавр, магистр болон докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна. 1.4.Тухайн жил батлагдсан төсөв болон зээлийн санхүүжилтэд багтаан зээл авах оюутан, суралцагчийн (цаашид “зээлдэгч” гэх) хяналтын тоог боловсролын шатлал, хөтөлбөр, сургууль тус бүрээр төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг харгалзан боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тогтооно. 1.5.Зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог (цаашид “хяналтын тоо” гэх) тогтоохдоо тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэл болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзана. Хоёр. Зээл олгох үйл ажиллагаа, эргэн төлөлт, санхүүжилт 2.1. Энэхүү журамд заасан шаардлагыг хангасан зээлд хамрагдах суралцагчтай Боловсролын зээлийн сан (цаашид “сан” гэх) зээлийн гэрээ байгуулна. 2.2.Сан, оюутан, суралцагчдын хооронд байгуулах оюутны зээлийн гэрээний болон сан, сургуулийн хамтран ажиллах гэрээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 2.3.Сан нь оюутан, суралцагчид хичээлийн жилийн тухайн улиралд сонгосон багц цагийн төлбөртэй тэнцэх хэмжээний зээлийг суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно. 2.4.Бакалаврын шатлалд суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантурт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгоно. 94

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 2.5.Зээл олгох нийт хугацаа тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд заасан хугацаанаас хэтрэхгүй байна. Зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байна. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зориулан дахин зээл олгохгүй. 2.6.Зээлдэгч чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн болон бусад шалтгаанаар зээлийн гэрээг сунгах боломжгүй болсон тохиолдолд энэхүү журмын 5.4.2-т заасан хугацаанд суралцаж байгаа сургуульдаа мэдэгдэнэ. Уг мэдээллийг уламжилсан сургуулийн албан ёсны саналыг үндэслэн сан санхүүжилтийг түр зогсооно. Зээлдэгч сургуулиас гарсан, эсхүл хасагдсан тохиолдолд зээлийг эргэн төлүүлнэ. 2.7.Зээлдэгч сургууль төгсч диплом авсан өдрөөс эхлэн 6 хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана. 2.8. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийг эргэн төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно. 2.9.Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу Төрийн сан дахь Боловсролын зээлийн сангийн дансанд хийнэ. 2.10.Зээлийн гэрээнд зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлага, зээлийн хэмжээ, эргэн төлөх нөхцөлийг тодорхой тусгана. Гурав. Сангийн эрхлэх үйл ажиллагаа 3.1.Сан нь зээл олгох, санхүүжүүлэх, эргэн төлүүлэх чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна: 3.1.1.Эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалын байгууллага, зээл төлүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах; 3.1.2.Хяналтын тоог батлагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хяналтын тооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээллэх; 3.1.3.Хяналтын тоог батлагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор тухайн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан түүний биелэлтийг хангаж ажиллах; 3.1.4.Зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэх; 3.1.5.сан нь зээлдэгч сургалтын хөтөлбөрийг зогсоосон талаар мэдээлэл авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зээлийн санхүүжилтийг түр зогсоох. 3.2.Нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас суралцах боломжгүй болсон зээлдэгчийн зээлийн гэрээг дуусгавар болгох, зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөх асуудлыг сан шийдвэрлэнэ. Дөрөв. Сургуулийн эрхлэх үйл ажиллагаа, зээлдэгчийн сонгон шалгаруулалт 4.1.Сургууль зээл олгох ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна: 4.1.1.сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор оюутан, суралцагчид зээлийн нөхцөл, хяналтын тооны талаар мэдээлэх ажлыг зохион байгуулах; 4.1.2.зээлд хамрагдах оюутан, суралцагчийг сонгон шалгаруулах комиссыг оюутны төлөөллийг оролцуулан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах; 4.1.3.зээлийн 5 хувьтай тэнцэх хэмжээгээр “Зээлийн эрсдэлийн сан” бүрдүүлж, зээлийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэх; 4.1.4.зээлд хамрагдсан төгсөгчдөд оюутны үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан нэгжээр дамжуулан ажлын байр олоход дэмжлэг үзүүлэх; 95

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 4.1.5.сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангаж ажиллах. 4.2.Сонгон шалгаруулах комисс зээлийн шаардлага хангасан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн оюутан, суралцагчийг зээлд тэргүүн ээлжид хамруулах чиглэл баримтална. 4.3.Сонгон шалгаруулах комисс зээлд хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг шалгаруулахдаа энэхүү журмын 5.1-д заасан шалгуураас гадна тухайн оюутан, суралцагчийн боловсролын түвшинг үнэлэх бусад нэмэлт шалгуурыг харгалзан үзнэ. 4.4.Сургууль нь хяналтын тоонд багтаан зээлийн шаардлага хангасан оюутан, суралцагчдыг зээлд хамруулах саналаа захирлын тушаалаар баталгаажуулан холбогдох мэдээллийн хамт санд жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ. 4.5.Сургууль нь зээлдэгч сургуулиас гарах, шилжих, чөлөө авахаар өргөдөл гаргасан болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 болон түүнээс дээш хоног хичээл тасалсан тохиолдолд санд нэн даруй бичгээр хүргүүлж, мэдээллийн санд бүртгэн зээлийн үлдэгдлийг эргүүлэн шилжүүлэх арга хэмжээ авна. 4.6.Сургууль зээлдэгчийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн системд бүртгэснээс хойш ажлын 10 хоногийн дотор санд албан бичгээр хүргүүлнэ. Сургууль энэ тухай мэдэгдээгүй тохиолдолд тухайн зээлийг өөрөө бүрэн хариуцаж, зээлийг зээлийн эрсдэлийн сангаас санд буцаан төвлөрүүлнэ. 4.7.Сургууль нь энэхүү журмын 4.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн аливаа эрсдэлийг бүрэн хариуцна. 4.8.Зээлийн эрсдэлийн сангийн үйл ажиллагааны талаар сан болон сургуулийн хамтран ажиллах гэрээнд тодорхой тусгана. Тав. Зээлдэгчид тавих шаардлага, эрх, үүрэг 5.1.Зээл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна: 5.1.1.элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх; 5.1.2.голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх; 5.1.3.голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх; 5.1.4.сангийн мэдээллийн системд бүртгэгдсэн байх. 5.2.Энэхүү журмын 5.1-д заасан шаардлагыг хангасан оюутан, суралцагч өөрийн суралцаж байгаа сургуулиараа дамжуулан зээл авах хүсэлтийг санд гаргана. 5.3.Зээл хүсэгч хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ: 5.3.1.иргэний үнэмлэхийн хуулбар; 5.3.2.зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл; 5.3.3.элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар; 5.3.4.сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт; 5.3.5.төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь; 5.3.6.тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт; 5.3.7.ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх). 5.4.Зээлдэгч дараах эрх, үүрэгтэй байна: 96

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 5.4.1.Өөрийн талаарх үнэн зөв, бодит байдалд нийцсэн бүрэн мэдээлэл өгөх, хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нэн даруй сургуулийн сургалтын албанд мэдэгдэх; 5.4.2.Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн, хасагдсан, цаашид суралцах боломжгүй болсон тохиолдолд 14 хоногийн дотор сургуулийн сургалтын албанд мэдэгдэх; 5.4.3.Боловсролын тухай хуулийн 45.1.6-д заасны дагуу сургууль төгссөний дараа ажил эрхэлсний болон ирээдүйн бусад орлогоосоо зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцах; 5.4.4.Зээлийн гэрээний хугацааг дуусах хүртэлх хугацаанд зээлээ төлөх, ажилд орсон, ажлаа өөрчилсөн тохиолдолд энэ талаарх мэдээллийг тухай бүр санд мэдэгдэх. Зургаа. Бусад 6.1.Зээлийн сангийн хөрөнгийн эргэн төлөлт, зарцуулалт, тайлагналд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сангийн удирдах зөвлөл хяналт тавих бөгөөд зээлийн үйл ажиллагааны тайланг улирал бүр хүлээн авч дүгнэнэ. 6.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд зээлийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, ашиглалтад хяналт тавина. 6.3.Зээлдэгч энэхүү журам, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ. 6.4.Сургууль нь зээлдэгчийн асуудлаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, зээлдэгчийн мэдээллийг буруу гаргаж ирүүлсэн нь мэргэжлийн хяналтын байгууллагаар тогтоогдвол сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтан хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ 1. Нийтлэг үндэслэл 1.1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасны дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг (цаашид \"тэтгэлэг\" гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө. 4. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал 4.1. Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно: 4.1.1. бүтэн өнчин суралцагч; 4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч; 97

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 4.1.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч; 4.1.4. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн; 4.1.5 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь; 4.1.6. нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор нэмсэн/ 4.1.7. бакалаврын хөтөлбөрт суралцагчийн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн байх. /ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор нэмсэн бөгөөд энэ заалтыг 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ 4.2. Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно: 4.2.1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн; 4.2.2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн; 4.2.3 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал. 4.3. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно. 4.4. Боловсролын зээлийн сан нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал авах суралцагчтай гэрээ байгуулна. Энэхүү гэрээний загварыг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /ЗГ-ын 2016-10-5- ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 5. Бүрдүүлэх бичиг баримт 5.1.Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад өгнө: 5.1.1. элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч); 5.1.2. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг; 5.1.3. энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт; 5.1.4. энэхүү журмын 4.2.1, 4.2.2. дахь хэсэгт заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр. 6. Санхүүжилт 6.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах шаардлага хангасан суралцагчийн голч дүн, баримт бичгийг хянаж, тухайн сургуулийн оюутны байгууллагатай зөвшилцөн, тэтгэлэг олгох тухай хүсэлтээ улирал бүр Боловсролын зээлийн санд хүргүүлнэ. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 98

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 6.2. Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн тэтгэлэг олгох тухай мэдээллийг хянан магадласны үндсэн дээр үндэсний болон урамшууллын тэтгэлгийг сар бүр тооцож, улирал тутам суралцагчийн дансанд шилжүүлнэ. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 6.3. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно. 6.4. Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс үндэсний болон урамшууллын тэтгэлгийг нь зогсоосон суралцагч дараагийн улиралд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно. 6.5. Энэхүү журмын 4.2.1 дэх хэсэгт заасан суралцагчийн амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгоно. Дипломат төлөөлөгчийн газар нь өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэний сурлагын дүнгийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Боловсролын зээлийн санд хүргүүлнэ. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 6.6. Энэхүү журмын 4.1.4, 4.2.2 дахь хэсэгт заасан суралцагчид сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тухайн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу олгоно: 6.6.1. суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээг холбогдох хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр тогтооно; 6.6.2. дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийн голч дүн, хичээлийн ирц, дотоод дүрэм журмын шаардлагыг хангасан тухай мэдээллийг хичээлийн жилийн улирал бүр Боловсролын зээлийн санд хүргүүлнэ; /ЗГ-ын 2016-10-5- ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 6.6.3. Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянан магадласны үндсэн дээр сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг суралцаж байгаа сургалтын байгууллагад нь шилжүүлнэ. /ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 7. Бусад 7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсгийн заалтыг ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчилсөн/ 7.2. Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй. 7.3. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна. 99

Техник технологийн дээд сургууль Оюутны гарын авлага 4.2 Оюутны хөгжлийн хөтөлбөр “Барилгын мэргэжлийн жишиг сургууль” болох ТТДС-ийг сонгон суралцаж оюутны амьдралд хөл тавьсан эрхэм хүндэт оюутан залуучууддаа: 100


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook