Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 3.8 Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын дүрэм Зорилго нь: “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль\"-тай уялдуулан үйлдвэрлэлийн дадлагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон сургууль болон аж ахуйн нэгж, оюутны хоорондын харилцааг зохицуулна. Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Үйлдвэрлэлийн дадлага нь сургалтын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг мөн. 1.2. Үйлдвэрлэлийн дадлага нь суралцагчдыг аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцуулах замаар техник технологи, хөдөлмөр зохион байгуулалтын арга, ажиллагааг судлуулан, онолын мэдлэгээ бататган, эзэмшсэн мэргэжлийн ур чадварыг ажлын байранд дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 1.3. Үйлдвэрлэлийн дадлагыг мэргэжлийн чиглэл, захиалга, гэрээг харгалзан төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хийнэ. Сургууль, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан үйлдвэрлэлийн дадлагыг гадаадын аль нэг оронд хийж болно. 1.4. Сургууль өөрийн сургалтын дадлагын газруудыг түшиглэн үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулж болно. 1.5. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй тохиролцон үйлдвэрлэлийн дадлагын бааз газартай байж болно. 1.6. Дадлагад гарах оюутан эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан байна. 1.7. Дадлага эхлэхээс өмнө дадлагын гэрээг сургууль, аж ахуйн нэгж байгууллагын хооронд хийж бэлтгэл хангана. (гурвалсан /суралцагч, сургууль, аж ахуйн нэгж байгууллага/ гэрээг маягтаар ҮМА хариуцан байгуулах) 1.8. Үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, удирдамж гэрээнд тусгагдаагүй ажил, үйлчилгээг оюутнаар хийлгэхийг хориглоно. 1.9. Аль нэг талын буруутай үйл ажиллагаанаас болж суралцагч осолд орвол учирсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу буруутай тал хариуцна. Хоёр. Сургуулийн эрх, үүрэг 2.1. Сургуулийн эрх 2.1.1. Суралцагчдын дадлагын ажлын явцтай танилцаж, энэ талаар санал хүсэлтээ аж ахуйн нэгжийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх. 2.1.2. Дадлагын ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал, цалин урамшуулал, дадлагын хугацаа, дадлагын хөтөлбөрийн биелэлттэй танилцах. 2.2 Сургуулийн хүлээх үүрэг 2.2.1. Дадлага хийх суралцагчдад сургалтын төлөвлөгөөний дагуу дадлагын удирдамжийг, анги курсийн онцлогт тохируулан боловсруулж өгсөн байна. 2.2.2. Суралцагчдад дадлага хийх явцад баримтлах дүрэм, хамтран ажиллах гэрээг танилцуулж, дадлагыг тогтоосон хугацаанд зохион байгуулан, удирдлагаар хангана. Мэргэжлийн тэнхимээс гаргасан графикийн дагуу дадлага удирдах болон хянах багшийг ажлын ачааллыг харгалзан үзэж томилон ажиллуулна. 2.2.3. Дадлагын явц, биелэлт, чанар, үр дүнд мэргэжлийн тэнхимээс гаргасан графикийн дагуу хяналт тавина. 2.2.4. Дадлага удирдах болон хянах багш нь суралцагчдад өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна. Гурав. Аж ахуйн нэгжийн эрх, хүлээх үүрэг 3.1. Аж ахуйн нэгжийн эрх 3.1.1. Үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах гэрээнд саналаа оруулах 101
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 3.1.2. Тайлан хамгаалалтыг бүтээлч хэлбэрээр хамгаалахад туслах, хамтран 3.1.3. ажиллах Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ үндсэн болон дагалдангийн орон тоон дээр ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх 3.2 Аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг 3.2.1 Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг байгууллагынхаа цех тасаг, хэсэгт хийлгэж, дадлагын хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ажлаар хангана. 3.2.2 Дадлага эхлэхээс өмнө суралцагчдад үйлдвэрлэлийн дотоод дүрэм, технологи ажиллагааны онцлог, аж ахуйн нэгжид мөрдөж байгаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудыг танилцуулан аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. 3.2.3 Дадлагын хугацаанд тухайн үйлдвэрийн цех болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх дамжлагууд, технологи ажиллагаатай танилцуулна. 3.2.4 Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн байранд дадлага удирдан чиглүүлэх үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш болох инженер техникийн ажилтанг томилох 3.2.5 Дадлагын хугацаанд гүйцэтгэсэн ажил, эзэмшсэн мэдлэг, ур чадварын, хандлагын талаар дүгнэлт тодорхойлолт өгнө. 3.2.6 Суралцагчид үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд бие дааж ажилчин, ажилтны оронд ээлж, дамжлагад ажиллаж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол цалин хөлсийг ажилчдын нэгэн адил олгоно. Төрөл бүрийн уралдаанд хамруулан оролцуулж болно. 3.2.7 Үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд оюутныг аюул осолгүй ажиллах нөхцөлөөр хангаж өөрийн ажиллагсдын нэгэн адил тэдэнд хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, хөнгөлөлттэй хоол, байр сууцаар үйлчилж, тээврийн хөлс олгоно. 3.2.8 Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд тэдний нас, сэтгэхүйг харгалзан үзэх бөгөөд “Хөдөлмөрийн тухай хуулийн” 5-р бүлгийн 71.1. “Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна” гэсэн заалтыг мөрдөн хэрэгжүүлнэ. 3.2.9 Техникийн боловсролын оюутны төгсөлтийн ажилд шаардлагатай материал цуглуулах, судалгаа хийхэд тусална. 3.2.10 Үйлдвэрлэлийн дадлагын үед суралцагчтай холбоотой гарсан зөрчил дутагдлын талаар удирдаж буй багшаар дамжуулан сургуулийн захиргаанд /асуудал тавьж/ танилцуулж шийдвэрлүүлнэ. Дөрөв. Дадлага удирдагчийн эрх, үүрэг 4.1 Дадлагын удирдагчийн эрх 4.1.1 Дадлагын хөтөлбөрийг биелүүлэхгүй байгаа, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журам хангаагүй оюутан, сурагчдын талаар тодорхойлолт гаргаж өгөх. 4.1.2 Дадлагын хөтөлбөрийн биелэлт, гэрээний биелэлтийн талаар аж ахуйн нэгжийн захиргаа, оюутан, суралцагчдад шаардлага тавих. 4.1.3 Суралцагчдын мэдлэг, чадварын байдлыг тухай бүр шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч байх. 4.2 Дадлага удирдагчийн үүрэг. 4.2.1 Үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, удирдамжийг боловсруулан батлуулж, графикийг мөрдөж ажиллана. 4.2.2 Дадлага удирдах багш нар оюутныг дадлагад гарахаас өмнө дадлагын зорилго, гүйцэтгэх ажлын хэмжээ, дадлагын үед баримтлах дэг журам, өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, аюулгүй ажиллагааны заавар зэргийг оюутанд танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. 102
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.2.3 Дадлагыг удирдамжийн дагуу удирдан явуулах, оюутанд зөвлөн туслах, 4.2.4 хяналт тавихын зэрэгцээ оюутан, үйлдвэрийн газрын удирдагч хоёрыг холбох 4.2.5 үүрэг гүйцэтгэнэ. 4.2.6 Дадлага хийх суралцагчдыг аж ахуйн нэгж, байгууллагын цех, тасаг, ажлын байртай танилцуулах боломжоор хангахуйц графикийг боловсруулж, үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагаар батлуулж мөрдүүлэх. Дадлагыг аж ахуйн нэгж байгууллагын дотоод журам, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагын түвшинд зохион байгуулна. Дадлагын үр дүнд зохих үнэлгээ дүгнэлт өгч, оюутнаар тайлан хамгаалалт хийлгэнэ. Тав. Суралцагчийн хүлээх эрх, үүрэг 5.1 Суралцагчийн эрх. 5.1.1 Сургууль, аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээний заалтыг биелүүлэх талаар талуудад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх 5.1.2 Үйлдвэр, аж ахуйн газрын зохион байгуулалт, техник технологийн процесс, эдийн засгийн үзүүлэлт, ажлын арга барил зэрэг асуудлаар материал цуглуулах, зураг схемтэй танилцан судалгаа хийх 5.1.3 Үйлдвэрийн газарт үндсэн болон туслах орон тоонд дээр ажилласан бол тохирсон цалин болон аж ахуйн нэгжийн зүгээс ажилчиддаа үзүүлэх хөнгөлөлт урамшууллыг эдлэх 5.1.4 Дадлагын ажлын өдрийн үргэлжлэх хугацааг гэрээнд зааснаар мөрдөхийн хамт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хөнгөлөлт эдлэх 5.2 Суралцагчийн хүлээх үүрэг 5.2.1 Дадлагын хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ажлыг бүрэн биелүүлнэ. 5.2.2 Дадлага хийж байгаа үйлдвэрийн газрын дотоод дүрэм, журам, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална. 5.2.3 Дадлага хийж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл болон эрчим хүч, түүхий эд материалыг хайр гамтай, арвич хямгач зарцуулна. 5.2.4 Суралцагчдын өөрийн буруугаас гологдол гаргах, машин тоног төхөөрөмж эвдрэх тохиолдолд эд материалын хариуцлага хүлээнэ. 5.2.5 Хөдөлмөр хамгаалал, ариун цэврийн шаардлага хангасан ажлын хувцсыг бүрэн хэрэглэж заншина. 5.2.6 Дадлагын хугацаанд үйлдвэр, аж ахуйн нэгжээс олгосон багаж хэрэгсэл, техник технологийн баримт бичиг, ажлын хувцас зэргийг цэвэр, нямбай эзэмшин ажиллана. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийг барагдуулна. 5.2.7 Дадлага хийж байгаа оюутан тухайн газартаа сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж, үлгэр жишээч байх ёстой. 5.2.8 Дадлагад гарах суралцагч гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдсан байна. Зургаа. Үйлдвэрлэлийн дадлагыг дүгнэх 6.1 Суралцагчдад дадлагын тайланг хуваарьт хугацаанд нь харьяалагдах тэнхимд мэргэжлийн ур чадварын өсөлтийг бүтээлч хэлбэрээр болон шалгуур үзүүлэлтийн дагуу шалгуулан дүгнүүлнэ. 6.2 Үйлдвэрлэлийн дадлагын үнэлгээний шалгуур - Ажлын арга барил эзэмшилт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан байдал - Үйлдвэрлэлийн дадлагад тавигдах технологийн шаардлагын мөрдөлт - Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын хугацааны цаг ашиглалтын биелэлт 6.3 Дадлагын тайланг дүгнэхэд дадлага хийсэн газрын тодорхойлолтыг харгалзана. 6.4 Дадлагын ажлын тайланд дадлага хийсэн байгууллагын удирдагчийн тодорхойлолт, дадлагын ажлын төлөвлөгөө, бусад шаардагдах материалууд хавсаргасан байна. 103
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 6.5 Суралцагч хүндэтгэх шалтгааны /нотлох баримтыг үндэслэн/ дадлагын нийт хугацааны 1/3-ээс бага хоногоор дадлагад гарч чадаагүй тохиолдолд тухайн дадлагыг нөхөн хийхийг зөвшөөрнө. -ооОоо- 3.9 Оюутан, сурагчдад хөнгөлөлт, урамшуулал олгох журам Нэг. Нийтлэл үндэслэл 1.1 Оюутан сурагчдын сурах хэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх идэвх, санаачилгыг дэмжих, тэдний бүтээсэн ололт амжилтыг урамшуулах, сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино. 1.2 Энэ журам нь тус сургуулийн хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журмуудтай нийцэх бөгөөд сургуультай сургалтын гэрээ байгуулсан нийт суралцагчдад үйлчилнэ. 1.3 Сургуулийн дотоод дүрэм, журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвх, санаачилгатай, сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутан сурагчдыг энэхүү журмын дагуу урамшуулах болно. Хоёр. ТТПК-ийн оюутан, сурагчдад үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал 2.1 Оюутан, сурагчдад дараах хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ. 2.1.1 Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын холбогдох материалыг үндэслэн, төлбөрийг 50% хөнгөлнө. /21 хүртэлх насны/ 2.1.2 Оюутны байранд амьдрах суралцагчдын хөнгөлөлтийг тухайн жилийн “Элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт урамшуулал олгох журам”-ын дагуу шийдвэрлэнэ. 2.1.3 Шатлан суралцвал эхний жил сургалтын төлбөр 10% хөнгөлнө. 2.1.4 Оюутны зөвлөлд 2-оос дээш улирал идэвх санаачилгатай ажиллаж буй суралцагчдад сургалтын төлбөрийн 25% хүртэл 1 удаа хөнгөлнө. /төгстлөө идэвхтэй ажиллах/ 2.2 Засгийн газар, бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг суралцагчдад түгээх ажлыг оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс хариуцан гүйцэтгэнэ. Гурав. ТТПК-ийн суралцагчдад үзүүлэх урамшуулал, түүний төрөл 3.1 Оюутан сурагчдыг урамшуулах шагнал нь дараах төрөлтэй байна. Үүнд: Шагналын төрөл А. Сургуулийн дээд Мэргэжлийн боловсрол Техникийн боловсрол Шагналын хэмжээ шагнал /Мөнгөн ба мөнгөн Оны “Шилдэг сурагч” Оны “Шилдэг оюутан” Б. Захирлын /Төлбөрийн 20%/ /Төлбөрийн 10%/ бус/ нэрэмжит шагнал “Захирлын нэрэмжит “Захирлын нэрэмжит Тухайн жилийн шагналтан” сурагч шагналтан” оюутан сургалтын /Төлбөрийн 10%/ төлбөрийн /Төлбөрийн 5%/ хөнгөлөлт Багаараа Тухайн жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт 104
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж В. Авьяасыг 1-р байр 150000 дэмжсэн тэтгэлэг 2-р байр 100000 1. Урлаг, спорт 50000 2. Мэргэжлийн 3-р байр чиглэлийн уралдаан 30000 тэмцээн Ганцаарчилсан 25000 3. Ерөнхий эрдмийн 1-р байр 20000 хичээлүүдийн 2-р байр олимпиад, 80.000 уралдаан, тэмцээн 3-р байр 30.000 30.000 Г.Бусад шагнал “Тэргүүний анги хамт “Тэргүүний анги хамт 30.000 олон” олон” 30.000 50.000 “Урлагийн авьяастан “Урлагийн авьяастан 50.000 сурагч” оюутан” “Шилдэг тамирчин “Шилдэг тамирчин” сурагч” оюутан “Алтан цагийн эзэн” “Алтан цагийн эзэн” сурагч оюутан “Олимпиадын аварга” “Олимпиадын аварга” сурагч оюутан “Шилдэг зохион бүтээгч” “Шилдэг зохион сурагч бүтээгч” оюутан “Мэргэжлийн аварга” “Мэргэжлийн аварга” сурагч оюутан Дөрөв. Шалгаруулах үзүүлэлт, тавигдах шаардлага 4.1 Оны “Шилдэг оюутан”, “Шилдэг сурагч” 4.1.1 Олон улс, улс, хот, дүүрэг, сургуулийн хэмжээнд зохиогдсон мэргэжлийн болон урлаг, спортын тэмцээнд тодорхой амжилт үзүүлсэн, зохион байгуулах авьяастай, анги хамт олны дунд нэр хүндтэй өндөр амжилт гаргасан, сургуулийн дүрэм журам, болон сургалтын гэрээ зөрчөөгүй суралцагчдыг шалгаруулна. 4.1.2 ТБ-ын оюутан нь өмнөх улиралд сургалтын төлөвлөгөөгөөр судлах багц цагийг хуримтлуулж 3,5-аас дээш голч дүнтэй суралцсан, МБ-ын сурагч нь 95 /А/-ээс дээш дүнтэй суралцсан суралцагчдыг ангийн зөвлөх багш тодорхойлж, тэнхимийн ба комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 4.2 “Захирлын нэрэмжит шагналтан” оюутан, “Захирлын нэрэмжит шагналтан” сурагч 4.2.1 ТБ-ын оюутнуудын хувьд суралцах хугацаандаа 2 улирал дараалан “А” үнэлгээтэй буюу 3.2-оос дээш голч дүнтэй, МБ-ын сурагчдын хувьд 2 улирал дараалан 93 /А/-ээс дээш дүнтэй суралцсан, анги хамт олны дунд нэр хүндтэй өндөр амжилт гаргасан, сургуулийн дүрэм журам, болон сургалтын гэрээ зөрчөөгүй суралцагчдыг ангийн зөвлөх багш тодорхойлж, тэнхимийн ба комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 4.2.2 Болзлын дагуу амжилттай суралцаж буй суралцагчдыг шинэ жилийн баяраар 3.1-д заасан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. 4.3 “Урлагийн авьяастан”, “Шилдэг тамирчин”, “Алтан цагийн эзэн” сурагч а,б Урлаг-Спорт Улс ба хот, дүүргийн мэргэжлийн сургуулиудын дундах спорт, урлагийн уралдаан тэмцээнд сургуулийнхаа нэрийг гаргахаар хувийн амжилт үзүүлсэн суралцагчийг тус бүр шалгаруулж, “Урлагийн авьяастан”, “Шилдэг тамирчин”-аар тодруулж, төгсөлтийн баяраар шагнана. в. Алтан цагийн эзэн 105
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Суралцах хугацаандаа шалтгаангүй нэг ч цагийн гарздалгүй суралцсан суралцагчийг “Алтан цагийн эзэн”–ээр шалгаруулан шагнана. Дээрх 3 номинацийн болзлыг хангасан төгсөх ангийн суралцагчийг ангийн багшийн тодорхойлолт, комиссын саналыг үндэслэн шалгаруулж, өргөмжлөл, 3.1-д заасан мөнгөн шагналаар төгсөлтийн баяраар шагнана. 4.4 “Олимпиадын аварга” сурагч Улс ба хот, дүүргийн мэргэжлийн сургуулиудын дунд зохиогддог олимпиадад 1-ээс 3-р байр эзэлсэн суралцагчийг ангийн зөвлөх багш тодорхойлж, тэнхимийн болон комиссын хурлаар хэлэлцэн, “Олимпиадын аварга” сурагчаар шалгаруулж, төгсөлтийн баяраар 3.1-д заасан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. 4.5 “Тэргүүний анги хамт олон” Сурагчдын суралцах хугацаандаа сурлага, хүмүүжил, цаг ашиглалт, олон нийтийн ажил, улс, хот, дүүргийн спортын болон урлагийн уралдаан, тэмцээнд хувийн болон хамт олны үзүүлсэн амжилт, бусдад үлгэр дууриал болохуйц бүтээлч шинэлэг ажил хийсэн, сургалтын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн, нэг ч суралцагчийн хорогдолгүй зэрэг үзүүлэлтийг харгалзан, тэнхимээс шалгарсан ТБ, МБ-ын нэг ангийг комиссын хурлаар хэлэлцэж, төгсөлтийн баяраар 3.1-д заасан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. 4.6 “Шилдэг зохион бүтээгч” оюутан, сурагч Дүүрэг, хот, улсын чанартай уралдаан тэмцээн, уран бүтээлийн үзэсгэлэнд эхний байрт шалгарч, сургуулийнхаа нэрийг гаргасан суралцагчийг ангийн зөвлөх багш тодорхойлж, тэнхимийн хурлаар хэлэлцэн төгсөлтийн баяраар өргөмжлөл, 3.1-д заасан мөнгөн шагналаар шагнана. 4.7 “Мэргэжлийн аварга” сурагч Дүүрэг, хот, улсын чанартай мэргэжлийн уралдаанд оролцож, эхний байр эзэлж, сургуулийнхаа нэрийг гаргасан суралцагчийг тэнхим болон комиссын хурлаар хэлэлцэн тодорхойлж, “Мэргэжлийн аварга сурагч”-аар өргөмжилж, төгсөлтийн баяраар өргөмжлөл, 3.1-д заасан мөнгөн шагналаар урамшуулна. 3.10 Техник технологийн политехник коллежид 2020 онд суралцагч элсүүлэх журам Нэг. Ерөнхий зүйл 1.1 Техник Технологийн Политехник Коллежид суралцагч элсүүлэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/187 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-д нийцүүлсэн энэхүү журмыг баримтлан зохион байгуулна. 1.2 Суралцагч элсүүлэх журмын гол зорилго нь иргэний хэрэгцээ, хүсэл сонирхолд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн мэдлэг ур чадвартай ажилтанг бэлтгэхэд оршино. 1.3 Элсэлтийн үйл ажиллагааг захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулах бөгөөд элсэлтийн явцад хяналт тавих, элсэлттэй холбоотой аливаа маргаантай асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг хариуцан зохицуулна. 1.4 2020-2021 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх ажлыг харьяалах төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон мэргэжил, хяналтын тоог баримтлан зохион байгуулна. 1.5 Элсэлтийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг сургууль хариуцна. 1.6 Элсэлтийн журам болон бусад холбогдох мэдээллийг тус сургуулийн www.ietpolytech.edu.mn вэб сайт болон https://www.facebook.com/iet.polytech/ пэйж 106
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж хуудсанд байршуулж, сургууль мэргэжлээ сурталчлах ажлыг үйлдвэрлэл маркетингийн алба хариуцан гүйцэтгэнэ. 1.7 Элсэхийг хүсэгчдийг өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад элсүүлж мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгоно. 1.7.1 Өдрийн сургалтаар суралцагчдад сургалтын байгууллага болон үйлдвэрлэл дээр сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттайгаар мэргэжил олгоно. 1.7.2 Оройн сургалтаар насанд хүрэгч суралцагчдад зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгоно. 1.7.3 Хосмог сургалтаар ажил олгогчийн захиалгаар сургалтын байгууллага, үйлдвэрлэл дээр зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгоно. 1.7.4 Хөдөлмөр эрхлэлтийн сургалтаар тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах зохих ур чадварыг богино хугацаанд олгоно. 1.8 Суралцагч элсүүлэхдээ хандив, холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд зааснаас бусад төлбөр, хураамж авахыг хориглоно. Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага 2.1 Элсэгч нь эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхлын хүрээнд дараах түвшний сургалтад элсэж болно. 2.1.1 Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн сургалтад суурь боловсрол эзэмшсэн иргэн; 2.1.2 Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтад насанд хүрэгч иргэн; 2.1.3 Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтад тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтад сурч мэргэжил эзэмшсэн иргэн; 2.1.4 Техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн сургалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн; 2.1.5 Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад тухайн ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөрөөс хамааран тодорхой чадамжийг эзэмших хүсэлтэй иргэн элсэнэ. 2.2 Тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн элсэхийг хүсвэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн 10-р зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь хэсгийг үндэслэн холбогдох шийдвэрийг зохих баримт бичгийн бүрдэлд оруулна. Гурав. Элсэгчдийн бүртгэл 1.1. 2020-2021 оны хичээлийн жилд Хавсралт 1-д заасан мэргэжлийн чиглэлээр элсэлт зохион байгуулна. 1.2. Элсэлтийн онлайн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд элсэгч нь www.ietpolytech.edu.mn/elselt хаягаар бүртгүүлнэ. Өвлийн элсэлтийн бүртгэлийн хугацааг сургуулийн вэб сайт, цахим хаягаар зарлана. 1.3. Сургалтын байгууллага элсэлтийг доорх хугацаанд зохион байгуулах бөгөөд холбогдох дээд байгууллагын шийдвэрээс хамааруулан хугацаа өөрчлөгдөж болно. 1.3.1. Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жил, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн ангийн элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө; 1.3.2. Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтын элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болон 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө; 1.3.3. Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг мэргэжлийн онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан уян хатан зохион байгуулах; 107
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 1.3.4. Мэргэжлийн сургалтын элсэлтийг нийгмийн түншлэгчид, ажил олгогчид, үйлдвэр аж ахуйн нэгжийн эрэлт, захиалгын дагуу сургуулийн хүчин чадал, орчинд нийцүүлж элсэлтийн хугацааг уян хатан байдлаар зохион байгуулна. 1.4. Элсэлтийн үйл ажиллагаа тус сургуулийн элсэлтийн хяналтын тоо дууссан тохиолдолд дуусгавар болно. 1.5. Элсэхийг хүссэн хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: № Бүрдүүлэх материал Техникийн болон Мэргэжил мэргэжлийн эзэмшүүлэх 1 Тусгай загварын өргөдөл боловсрол Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн + сургалт + 2 үнэмлэх + 3 Хувийн хэрэг + 4 3х4 хэмжээтэй тухайн оны фото зураг + 4% Өөрийн иргэний үнэмлэх /төрсний 5 гэрчилгээ/, эцэг эхийн иргэний + үнэмлэхийн хуулбар Дөрөв. Суралцагч элсүүлэх 4.1. Бүртгүүлэгчдийг өөрийн сонгосон мэргэжлээр бүртгэх ба хяналтын тоог үндэслэн хязгаарлана. 4.2. Мэргэжлийн боловсрол олгох өдрийн ангийн элсэгчдийг сонгон шалгаруулахдаа суурь боловсролын гэрчилгээний дундаж оноогоор жагсааж хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Бүртгүүлэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд төгсөлтийн шалгалтын дундаж оноог харгалзана. Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх 5.1. ЕБС-ийн 9-р ангийг “В+”-ээс дээш болон VIII түвшинтэй төгссөн төгсөгчийг сонирхсон мэргэжлээр элсүүлнэ. 5.2. Аж ахуйн нэгж байгууллагын гэрээ, захиалгаар болон орон нутгаас зохион байгуулалттай суралцах боломжийг бүрдүүлсэн элсэгчийг онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ. 5.3. Олон улс, улс, бүс, хот, аймгийн хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээнд эхний 5 байрт шалгарсан элсэгчийг сонирхсон мэргэжлээр элсүүлнэ. 5.4. Монгол ур чадвар тэмцээнүүдэд оролцсон бол сонирхсон мэргэжлээр элсүүлнэ. 5.5. Гадаадын иргэн бүрэн дунд боловсролтой дүйцэх боловсролтой, хэлний зохих бэлтгэлтэй бол сонирхсон мэргэжлээр элсүүлнэ. Зургаа. Шинээр элссэн суралцагчдыг бүртгэх 6.1. Элсэх болзол хангаж, хяналтын тоонд багтсан элсэгчийг 2020 оны 08-р сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд бүртгэж, суралцах гэрээ байгуулна. Сургалтын гэрээг оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс хариуцан зохион байгуулна. 6.2. Дээр дурьдсан хугацаанд ирж бүртгүүлээгүй болон бүртгүүлэх боломжгүй, хүндэтгэх шалтгаанаа урьдчилан мэдэгдээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно. 6.3. Элсэлттэй холбоотой мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана. Долоо. Бичиг баримт буцаан олголт, хариуцлага 108
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 7.1. Хяналтын тоонд багтаагүйгээс элсэх боломжгүй болсон, өөр сургууль сонгох болсон, журмын 6.1-д заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй, элсэх эрхээ хүчингүй болгосон зэрэг цаашид сургуультай холбоогүй болсон бүртгүүлэгчид 8 сарын 26-30-ны хооронд бичиг баримтаа буцааж авна. 7.2. Техникийн боловсролд суралцах эрхийн бичиг хүчингүй болгосон тохиолдолд 1 кредиттэй дүйцэх үнэлгээний төлбөр төлнө. 7.3. Мэргэжлийн боловсролд суралцах эрхийн бичиг хүчингүй болгосон тохиолдолд жилийн сургалтын төлбөрийн 10%-тай тэнцэх төлбөр төлнө. 7.4. Элсэн суралцаагүй бүртгүүлэгчдийн бичиг баримтыг оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс сургуулийн архивт 2020 оны 10 сарын 15-ны дотор шилжүүлнэ. 7.5. Элсэгч нь материалыг хуурамчаар бүрдүүлсэн, материал бүрдэлт дутуу зэргээс холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ. Найм. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчим 8.1. Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн удирдах зөвлөл тогтооно. 8.2. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчмыг “Сургалтын гэрээ”-гээр зохицуулна. 8.3. Элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшууллын журам”-аар зохицуулна. Хавсралт 2020-2021 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл А.Мэргэжлийн боловсролын сургалт № Мэргэжлийн нэр Сургалтын Суралцах Элсэгчдийн хэлбэр хугацаа боловсролын 1 Барилгын мужаан Өдөр 2,5 жил түвшин 2 Барилгын засал чимэглэлчин Өдөр 1 жил Суурь 3 Барилгын сантехникч боловсрол 4 Барилгын цахилгаанчин Насанд хүрэгчид 5 Авто зам, гүүр барилгын ажилтан /замчин/ 6 Автомашины засварчин 7 Гагнуурчин 8 Тогооч 9 Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан 10 Барилгын өрөг угсрагч 11 Гагнуурчин 12 Модон эдлэлийн мужаан 13 Хүнд машин механизмын оператор 14 Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин 15 Компьютерын оператор 109
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 16 Халаалт, агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин 17 Бетон арматурчин 18 Барилгын засал чимэглэлчин 19 Барилгын сантехникч 20 Авто зам, гүүр барилгын ажилтан /замчин/ 21 Тогооч Б.Техникийн боловсролын сургалт № Мэргэжлийн нэр Сургалтын Суралцах Элсэгчдийн хэлбэр хугацаа боловсролын түвшин 1 Барилга угсралтын техникч 2 Сантехникийн техникч 3 Автомашины механик 4 Зам гүүрийн техникч 5 Барилга угсралтын мужааны Мэргэжлийн техникч боловсрол 6 Цахилгааны техникч 1,5 жил 7 Зам, барилгын материалын Өдөр лаборант 8 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник-технологич 9 Программ кодлогч 10 Өргөх, зөөх механизмын техникч 11 Авто машины механикч 3 жил Бүрэн дунд боловсрол 3.11 Суралцагчдын шилжилт, хөдөлгөөний журам Нэг. Ерөнхий зүйл 1.1. Техник технологийн политехник коллеж /цаашид ТТПК гэх/-ийн суралцагчид чөлөө олгох, гадаад, дотоодын сургуулиудаас шилжин ирж суралцах, бусад сургуулиудад шилжүүлэн суралцуулах, сургуулиас чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Хоёр. Суралцагчид чөлөө олгох 2.1 Хичээлийн түр чөлөө олгох 2.1.1 Хичээлийн 2 цагийн чөлөөг тухайн хичээл орох багш олгож болно. 2-оос дээш цаг болон нэг өдрийн чөлөөг ангийн зөвлөх багш олгоно. 2.1.2 Суралцагчийн өргөдлийг үндэслэж харьяа тэнхимийн эрхлэгч 2-5 хүртэлх өдрийн чөлөөг олгоно. 2.1.3 Дор дурьдсан болон хүндэтгэх шалтгаанаар 6-23 өдрийн хичээлээс чөлөө авах хүсэлтэй суралцагч өргөдөл гарган, нотлох баримтыг хавсарган ангийн зөвлөх багш болон чөлөөтэй байх хугацаанд хичээл орох багш нартай уулзаж, явцын шалгалт, дүгнүүлэх бие даалтын ажлын даалгавар мөн хичээлийн агуулгыг 110
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.1.4 нөхөх, шалгуулах хугацааг бичгээр тохирсноор оюутны үйлчилгээний хэлтэс 2.1.5 чөлөөний хуудсыг олгоно. Эрүүл мэнд Ар гэрийн гачигдал Улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд бэлтгэх, оролцох Суралцагч нь хичээлийн жилийн суралцах хугацаанд ажлын талбай дээрх ажил үүргийг зайлшгүй хийх тохиолдолд 3 талт гэрээ, тухайн компанийн албан хүсэлт, суралцагчийн өргөдөл хичээл орж буй багш нарын саналыг үндэслэж 7-14 хоногийн чөлөөг олгоно. Чөлөөг нөхөн олгохгүй. 2.2 Суралцагчид жилийн чөлөө олгох 2.2.1 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон суралцагч нэг хүртэл жилийн хугацаатай чөлөө авч болно. Үүнд: 2.2.1.1 Өвчний учир 2.2.1.2 Хүүхэд төрүүлэх 2.2.1.3 Ар гэрийн гачигдал 2.2.1.4 Төлбөрийн чадваргүй байдал 2.2.1.5 Цэргийн алба хаах 2.2.1.6 Бусад 2.2.2 Чөлөө авах хүсэлтэй суралцагч өргөдөл гаргаж, ангийн зөвлөх багшаар дамжуулан холбогдох тэнхимд хандана. Тэнхим тухайн суралцагчийн шалтгааныг судлан, нотлох баримт бүрдүүлэн тэнхимийн багш нарын хурлаар хэлэлцүүлж, тэнхимийн хурлын тэмдэглэл, суралцагчийн өргөдлийн хамт оюутны хөгжил, үйлчилгээний менежерт хүргүүлнэ. 2.2.3 Оюутны хөгжил, үйлчилгээний менежер тэнхимийн саналыг нягтлан захирлын тушаал төлөвлөж, мониторингийн менежерээр хянуулсны дараа гаргуулна. 2.2.4 Захирлын тушаалд суралцагчдад чөлөө олгогдсон хичээлийн жил, улирал, сар өдөр, шалтгаан төдийгүй тухайн суралцагч эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хичээлийн жил ба улирлыг тодорхой заасан байна. 2.2.5 Чөлөөтэй байсан хугацаа нь суралцах хугацаанд хамаарахгүй. 2.2.6 Жилийн чөлөөг дараах тохиолдолд нэг удаа сунгана. Үүнд: 2.2.6.1 Чөлөөтэй байх үедээ хүүхэд төрүүлсэн 2.2.6.2 Эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр удаан хугацаагаар эмчлүүлэх 2.2.6.3 Ар гэрийн гачигдал 2.2.6.4 Төлбөр төлөх чадваргүй 2.2.6.5 Чөлөөтэй байх хугацаандаа цэргийн албанд татагдсан 2.2.7 Жилийн чөлөөнөөс ирж байгаа суралцагч нь эргэн суралцах тухай хүсэлтээ бичгээр гарган оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэст хандана. Оюутны хөгжил, үйлчилгээний менежер өргөдлийг хянан нягталж, төлбөрийн тооцоог барагдуулсны дараа, сургалтын төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн суралцах ангийг сургалтын менежертэй зөвлөлдөн хуваарилж, захирлын тушаал гаргуулна. Гурав. Шилжилт хөдөлгөөн 3.1 Шилжин ирж суралцах 3.1.1 Гадаад болон дотоодын сургуулиас ТТПК-д шилжин ирэх, шатлан суралцах хүсэлтэй суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн бичиг хэрэгт өгнө. Үүнд: Хувийн өргөдөл Суралцаж байсан тухай сургуулийн тодорхойлолт Сурагчийн хувийн хэрэг 111
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Бүрэн дунд /мэргэжлийн боловсролын үнэмлэх/ боловсролын болон суурь боловсролын үнэмлэх /эх хувь/ Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ний хуулбар Анх элсэн орсон сургуулийн томилолт /эх хувь/ Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт 3.1.2 Оюутны хөгжил, үйлчилгээний менежер тухайн суралцагчийн өргөдөл, баримт бичгийг нягтлан сургалтын менежерт танилцуулна. Сургалтын менежер танилцаж, зохих саналаа гаргана. 3.1.3 Сургалт эрхэлсэн захирал суралцагчийн өргөдөл, бичиг баримт, сургалтын болон оюутны үйлчилгээний менежерийн саналыг үндэслэн суралцуулах эсэх шийдвэр гаргана. 3.1.4 Суралцагчийг шилжин суралцуулах тухай шийдвэр гарсан тохиолдолд суралцах анги бүлгийг оюутны хөгжил, үйлчилгээний менежер сургалтын менежертэй зөвлөлдөн хуваарилж, “Сургалтын гэрээ” байгуулж, захирлын тушаал гаргуулна. Сургалтын төлбөрийн 10%-20% төлснөөр суралцах эрх нээгдэнэ. 3.1.5 Техникийн боловсролд шилжин суралцагчийг тухайн сургуульд суралцахад үзэж судалсан хичээлийн кредитийг сургалтын менежер дүйцүүлэн анги хуваарилалт хийнэ. 3.2 Анги хооронд шилжих 3.2.1 Суралцагчийн өөрийн хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн анги хооронд шилжүүлэн суралцуулж болно. 3.2.2 Анги хооронд шилжин суралцах тушаалыг оюутны хөгжил, үйлчилгээний менежер төлөвлөнө. 3.2.3 Суралцагчийг зөвхөн нэг удаа анги хооронд шилжин суралцахыг зөвшөөрнө. 3.2.4 Суралцагч сургалтын төлбөрийн зөрүүг төлнө. Дөрөв. Сургуулиас чөлөөлөх 4.1 Сургуулийн захиргаа дараах тохиолдолд суралцагчидтай байгуулсан “Сургалтын гэрээ”-г цуцалж сургуулиас чөлөөлнө. Үүнд: 4.1.1 Суралцагчийн ёс зүйн дүрэм, оюутан сурагчдын дүрэм, сургуулийн дотоод журмыг зөрчсөн 4.1.2 Сургалтын гэрээ зөрчсөн 4.1.3 Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид суралцах боломжгүй болсон 4.1.4 Дутагдлаа засалгүйгээр сахилгын зөрчил дахин гаргасан 4.1.5 Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан 4.1.6 Суралцаж байх хугацаандаа 1 улирлын турш хэл сураггүй болсон 4.1.7 Суралцагч өөрөө сургуулиас гарах хүсэлт гаргасан 4.1.8 Өөр сургуульд шилжсэн 4.2 Сургуулиас чөлөөлөгдсөн суралцагчийн эргэн суралцах асуудлыг суралцагчийн өөрийн өргөдөл хүсэлтийг харгалзан шийдвэрлэнэ. Тав. Бусад 5.1 Суралцагчийн шилжилт хөдөлгөөний өргөдөл, тэнхимийн хурлын тэмдэглэлийг сар бүрийн 25-ны дотор оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс хүлээн авна. 5.2 Суралцагч өөрийн хүсэлтээр тус сургуулиас шилжин суралцах хүсэлт гаргасан тохиолдолд оюутны хөгжил, үйлчилгээний менежер холбогдох материалтай танилцаж сургалт эрхэлсэн захирлын цохолтыг үндэслэн шилжүүлнэ. 5.3 Шилжих болон гарч байгаа суралцагч тойрох хуудас зуруулж, төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан тохиолдолд холбогдох бичиг баримтыг буцаан олгоно. 5.4 Суралцагчийн шилжилт хөдөлгөөний тушаалыг тухай бүр санхүүгийн албанд хүргүүлнэ. 112
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 5.5 Жилийн чөлөө болон сургуулиас гарч байгаа суралцагчийн материалыг оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс хүлээн авна. Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс материалыг нэгтгэн, хичээлийн жилийн эцэст архивт шилжүүлнэ. -ооОоо- 3.12 Номын сангийн дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Номын сан нь Монгол улсын хууль тогтоомжууд, БСШУ-ны сайдын 2007 оны “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415 дугаар тушаал, Сангийн сайд, БСШУ-ны сайдын 2006 оны хамтарсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх тухай” 357/406 дугаар тушаал, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, нормативыг мөрдлөгө болгон ажиллана. 1.2 Номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж “Стандартад нийцсэн орчин үеийн төхөөрөмж бүхий мэдээлэл, үйлчилгээний төв” болон хөгжих зорилт тавьж ажиллана. 1.3 Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт шинжлэх ухаан технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлсэн мэдлэгийн нөөц сан, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мөн. 1.4 Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна. Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт 2.1 Номын сан нь эрхэлсэн захирлын харьяалалд үйл ажиллагаагаа явуулах ба ажлаа тайлагнан шийдвэрлүүлж байна. 2.2 Номын сангийн эрхлэгчийг захирлын тушаалаар томилно. 2.3 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж холбогдох асуудлаар тушаал шийдвэр гаргуулах, номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг стандартын түвшинд байлгах хариуцлага хүлээнэ. 2.4 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж авахад оролцоно. 2.5 Номын сангийн ажиллах цагийн хуваарь, төлбөрт үйлчилгээний үнэ тарифийг эрхэлсэн захирал баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавина. 2.6 Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм, дотоод журамтай байна. 2.7 Номын сан нь албан ёсны баталгааны тэмдэгтэй байна. 2.8 Номын сан нь ном сурах бичиг, тогтмол хэвлэлийн захиалгын жагсаалтыг холбогдох тэнхим нэгжүүдээс гаргуулан тэнхимийн эрхлэгчээр хянуулан хичээлийн жилийн эхэнд авч холбогдох нэгж албадтай тохиролцож номын сангийн төсвийг боловсруулан улмаар батлагдсан ном товхимол, сурах бичиг, тогтмол хэвлэлийн жагсаалтыг үндэслэн номын сангийн төсвийн дагуу номын фондыг байнга баяжуулж байна. 2.9 Номын сангийн барилга байгууламж нь олон улсын стандарт ISO 17799:2003 “Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ын шаардлагыг хангасан байна. 2.10 Номын сан нь номын фонд, уншлагын танхим, ойрын фонд, ажлын өрөө гэсэн хэсгүүдтэй байна. 2.11 Номын сангийн номын фондын бүрдүүлэлт нь: багш, ажилтан, оюутан суралцагчийн эрэлт хэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгосон, орчин үеийн 113
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж техник технологи, шинжлэх ухааны хөгжилд нийцсэн, танин мэдэхүйн болон уран зохиол, аудио, видео, медиа г.м нийгэм соёлын хэвлэлээр бүрдүүлсэн норматив стандартыг хангасан байвал зохино. 2.12 Сургуулийн нийт оюутны тоо, номын сангийн фондын хэмжээ, сургалтын чиглэл, мэргэжил ба онцлог, багш, оюутны судалгаа-шинжилгээний ажлын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч номын сангийн бүтэц, номын санчийн орон тооны асуудлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 2.13 Номын сан нь уншигчдын тав тухтай орчинг бүрдүүлж байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг, дотоод орчны дулаан, чийгшил зэрэг, номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцөлийг хангасан байна. 2.14 Номын санчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг сургуулийн захиргаа дэмжиж ажиллана. Гурав. Номын сангийн фонд бүрдүүлэлт 3.1. Номын сангийн фондын бүрдүүлэлт нь: багш, ажилтан, оюутан суралцагчийн эрэлт хэрэгцээг хангахуйц, мэргэжлийн болон танин мэдэхүйн ном сурах бичиг, гарын авлага, сонин сэтгүүл, цахим /аудио, видео / материалуудаар фонд бүрдүүлэлтийг хийж, зохих стандартыг хангасан байх. 3.2. Тэнхим нэгжүүдээс сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчдын бие даан суралцахад зайлшгүй шаардлагатай ном сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргуулан эрхэлсэн захирлаар хянуулж, батлагдсан төсвийн дагуу фондын бүрдүүлэлтийг хийнэ. 3.3. Хичээлийн жилд тэнхимийн эрхлэгч нар багш нарын гаргасан эрдэм шинжилгээний бүтээлүүд, ном сурах бичиг, гарын авлагууд, сургалтын заах аргын баримт материалыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр номын санд хүлээлгэн өгөх, тэдгээрийг зохих журмын дагуу хүлээн авч номын санд байршуулах. 3.4. Төгсөгчдийн төгсөлтийн А, Б үнэлгээтэй онцлох ажлуудыг тогтоогдсон стандартын дагуу хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. 3.5. Шинээр ирсэн ном сурах бичгийн мэдээ мэдээллийг сургуулийн вэб сайт болон фэйсбүүк хуудсуудаар, номын үзэсгэлэнгээр тогтмол сурталчлан уншигчдын хүртээл болгоно. Дөрөв. Номын сангийн эрх, үүрэг 4.1. Номын сан дор дурдсан эрх эдэлнэ 4.1.1. Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан харьяалах албаар дамжуулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх. 4.1.2. Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх. 4.1.3. Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах. 4.1.4. Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд зүйлсийг худалдан авах зэргээр хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах. 4.1.5. Номын сангийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардах, хэвийн нөхцөлийг хангуулах. 4.1.6. Номын санд мөрдөж буй хууль, дүрэм журмын дагуу он болон утга, агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж фондын эргэлтийг сайжруулах. 4.1.7. Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн болон коллежийн номын сан, олон улсын байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, төсөлд оролцох. 4.1.8. Төлбөрт үйлчилгээнээс олсон орлогыг номын сангийн дотоод тохижилтод, бичиг хэрэгсэл, гэмтсэн ном, хэвлэлийг сэлбэж засахад, зарцуулах ба зарцуулалтыг улирал, жилийн ажлын тайланд тайлагнана. 114
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.2. Номын сан дор дурдсан үүрэг хүлээнэ 4.2.1. Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн 4.2.2. ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна. 4.2.3. Уншигч хэрэглэгчдэд ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх 4.2.4. номзүйн мэдлэгтэй болгон ном хэвлэлээр шуурхай үйлчилнэ. 4.2.5. Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, 4.2.6. үр дүнг тайлагнана. 4.2.7. Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж, үйлчилгээний дэвшилтэт 4.2.8. хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. 4.2.9. Ном, мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлнэ. 4.2.10. Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулан, үйл ажиллагаандаа орчин 4.2.11. үеийн техник технологийг нэвтрүүлж, электрон мэдээллийн санг бий болгоно. 4.2.12. Фонд бүрдүүлэлт, каталогийг зөв зохион байгуулж, уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай хангаж үйлчилнэ. Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана. Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан хамтын ажиллагаа, маркетингийн албаар дамжуулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ. Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх. Ажлаас гарч байгаа багш ажилтан, төгсөгч оюутнууд болон номын тооцоог дуусгаж тойрох хуудас зурах Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах. Тав. Номын сангийн уншигчийн эрх, үүрэг 5.1. Номын сангийн уншигч нь дор дурдсан эрхтэй 5.1.1. Тав тухтай орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх. 5.1.2. Электрон болон цаасан каталогоос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх. 5.1.3. Номын сангийн фондоос ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах. 5.1.4. Утасгүй интернэт, зөөврийн компьютер, аудио, видео материал ашиглах. 5.1.5. Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх 5.2. Номын сангийн уншигч нь дор дурдсан үүрэгтэй 5.2.1. Номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, оюутны үйлчилгээний карт, 1 хувь зураг авчирч уншигчийн цахим карт нээлгэнэ. 5.2.2. Уншигч номын сангийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх 5.2.3. Номын сангаас авсан номоо цаг тухайд нь эргүүлж тушаах. 5.2.4. Уншигч нь өөрийн хэрэгцээтэй ном, сурах бичиг, материалыг захиалахдаа электрон ба цаасан каталогоос хайлт хийх. 5.2.5. Бусдад саад болохгүйгээр үйлчлүүлэх. 5.2.6. Уншигч нь номын сангаас авсан ном, сурах бичиг хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах. 5.2.7. Уншигч нь ном, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх, нугалах, урж таслах, зураг зурахгүй байх. 5.2.8. Уншигч нь ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх зохих журам“-ын дагуу номын санг хохиролгүй болгох. 115
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 5.2.9. Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх. 5.2.10. Сургууль төгсөх болон сургуулиас гарах, улирлын шалгалт дуусахад номын сантай тойрох хуудсаар тооцоо хийж дуусгах. -ооОоо- 3.13 Номын сангийн үйлчилгээний дотоод журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Тус сургуулийн багш ажилтан оюутан сурагчдын номын сангаас ном хэвлэл, мэдээллийг авч ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална. 1.2. Номын сангийн дотоод журам нь тус сургуулийн номын сангийн дүрэм болон холбогдох журамд нийцэж байна. 1.3. Дотоод журмын хэрэгжилтийг номын сангийн эрхлэгч хариуцах бөгөөд эрхэлсэн захиралд тайлагнан шийдвэрлэж байна. 1.4. Журмын зорилго нь номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино. 1.5. Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна. Хоёр. Номын сангийн үйлчилгээ 2.1. ТТПК-ийн номын сан нь тус сургуулийн эрдэмтэн багш, оюутан сурагч, ажилтан нарт үйлчилнэ. 2.2. Уншигчид өөрт шаардлагатай ном, хэвлэлээ цаасан каталогоос болон электрон каталогийн /lib.iet.mn/ хаягаар орж хайлт хийнэ. 2.3. Номын сангийн ажилтан электрон каталоги ашиглах заавар, уншигчдад лавлагаа мэдээлэл өгч үйлчилнэ. 2.4. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ. 2.5. Чөлөөт сонголттой уншлагын танхимаар авч ашиглаж байгаа ном, сурах бичиг, бусад материалыг номын санчийн зөвшөөрөлгүйгээр номын сангаас гадагш авч гарахыг хориглоно. 2.6. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зүйл авч орох, бохирдуулахыг хатуу хориглоно. 2.7. Багш, суралцагчид номын сангаар үйлчлүүлэхийн тулд уншигчийн карт нээлгэнэ. 2.8. Уншигч нь уншлагын танхимаар 1 удаад 1-3 номыг 3 хоног, уран зохиолын номыг 7 хоног хүртэл хугацаагаар авч болох ба авсан номын тооцоог бүрэн дуусгаж дараагийн номыг авна. Ашиглах хугацааг дахин 1 удаа сунгуулж болно. 2.9. Гэрээр олгосон номыг заасан хугацаанаас хэтрүүлэн ашиглавал хэтэрсэн хоног тутамд 200 төгрөгийн /ном тус бүрд / торгууль ноогдуулна. 2.10. Журамд заасан зөрчлүүдийг удаа дараа зөрчвөл уншигчийн үйлчлүүлэх эрхийг 1-3 сарын хугацаагаар үйлчилгээний эрхийг хаана. 2.11. 1 хувьтай номыг гэрээр олгохгүй зөвхөн уншлагын танхимаар олгоно. 2.12. Чөлөөт сонголттой уншлагын танхим нь орос болон англи хэл дээрх ном хэвлэл, цахим e-ном, тогтмол хэвлэл, сэтгүүлийг чөлөөт сонголтоор үйлчилгээ үзүүлдэг ба зөвхөн танхимаар үйлчилнэ. 2.13. Уншигч танхимаар үйлчлүүлэхдээ өөрийн цүнх болон бусад эд зүйлсээ тусгай шүүгээнд хийж зөвхөн, бичиж тэмдэглэх дэвтэр авч орно. 2.14. Цахим е-номыг хуулбарлаж олшруулахыг хориглоно. 116
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Гурав. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх 3.1. Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ БСШУ-ны сайдын 2007 оны 415 дугаар тушаал “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам” –ыг мөрдөнө. 3.2. Номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно. 3.3. Ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номыг ижил хувьтай номоор төлүүлэх, хэвлэгдсэн он, зохиогч нь тохирсон буюу дараагийн онуудад хэвлэгдсэн номуудыг авч төлүүлнэ. 3.4. Номын ижил хувь олдоогүй, хэрэглэгчийн авчирсан ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн нэг номыг 2 ширхэг номоор нөхөн төлж болно. 3.5. Номын төлбөрт хуулбарласан ном, хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй CD, хэвлэмэл материалыг авахгүй. 3.6. Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг 3 нугалж төлүүлнэ/ ном үрэгдүүлсэн уншигч сургуулийн захиргаа, санхүүд өргөдөл бичиж төлбөрийн мөнгийг санхүүд тушаана/ 3.7. Уншигчийн үрэгдүүлсэн ном, материалд зах зээлийн үнэлгээ тогтоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ. -ооОоо- 3.14 Оюутны байрын дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Хөдөө орон нутгаас тус сургуульд ирж суралцаж байгаа оюутан сурагчдын амжилттай суралцах, амьдралын ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд туслах зорилгоор тэдэнд оюутны байраар үйлчилнэ. 1.2 Байранд амьдрах оюутан, сурагчид анги удирдсан багш, сургалтын албаар уламжлан өөрсдийн хүсэлтээ бичгээр гаргаж, тогтоосон байрын төлбөр болон барьцааны мөнгийг урьдчилан төлж, сургуулийн захиргаанаас зөвшөөрөл авснаар байранд амьдрах эрх нь нээгдэнэ. Байрын эд хөрөнгө ашиглалтын баталгааны барьцаанд тухайн хичээлийн жилд удирдах зөвлөлөөс тогтоосон төлбөрийг төлнө. 1.3 Энэхүү дүрэм нь тус сургуулийн байранд амьдарч байгаа бусад сургуулийн оюутан сурагчдад нэгэн адил хүчинтэй мөрдөгдөнө. 1.4 Байранд амьдрах оюутан сурагчид нь оюутны болон иргэний бичиг баримтын зөрчилгүй байна. Хоёр. Оюутан сурагчдын эрх 2.1 Оюутан сурагчид нь оюутны байранд амьдрахад шаардагдах хэвийн нөхцлөөр хангагдах 2.2 Дулаан хангамж, цахилгаан сантехникийн үйлчилгээг хэвийн байлгах талаар санал хүсэлт тавих, шийдвэрлүүлэх, засвар үйлчилгээг нь үнэ төлбөргүй хийлгэх 2.3 Байранд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх, амралтын өрөө, уншлагын өрөөгөөр үйлчлүүлэх 2.4 Байранд оюутны зөвлөл зохион байгуулж, оюутан сурагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний дунд олон төрлийн соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах 117
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.5 Өөрсдийн амьдрал ахуйн талаарх санал хүсэлтээ байрны зохион байгуулагч, оюутны зөвлөлөөр уламжлуулан мөн өөрсдөө сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх 2.6 Байранд үлгэр жишээч амьдарч буй оюутан сурагчид нь сургуулийн захиргаанаас зарласан болзлын дагуу шагнал урамшуулал авах 2.7 Байранд ямар нэг зөрчилгүй амьдарч байсан оюутан сурагчид хувийн хүсэлтээрээ байрнаас гэрээт хугацаанаасаа 3 сарын өмнө гарч байгаа бол байрын төлбөрийн болон барьцааны мөнгөний үлдэгдлийг зохих ёсоор тооцоо хийж, зөрүүг буцааж авах 2.8 Оюутан сурагчид хичээлийн жилийн эцэст хөрөнгийн ноцтой зөрчил гаргаагүй тохиолдолд барьцааны мөнгөний тооцоо хийх тухай өргөдлөө сургуулийн захиргаанд байрын багшийн тодорхойлолтын хамтаар ирүүлэх бөгөөд барьцааны мөнгөний үлдэгдлийг зөвхөн тухайн хичээлийн жилдээ багтааж буцааж авах эсвэл бусад төлбөрт шилжүүлэхээ шийдвэрлэх 2.9 ТТПК -ийн оюутан сурагчдын хувьд байрны төлбөрийн зохих хөнгөлөлт эдлэх Гурав. Оюутан сурагчдын үүрэг 3.1 Байранд амьдрах эрх авч гэрээ байгуулсан оюутан сурагчид байрын үнэмлэх авах бөгөөд түүнийг биедээ байнга авч явж, орохдоо байнга шалгуулна. 3.2 Оюутан сурагчид нь ТТПК -ийн оюутан сурагчдын дүрэм, байрын дүрэм, байрын дотоод журам, тогтсон зохион байгуулалт гэрээний заалт бүрийг хатуу мөрдөж амьдарна. 3.3 Оюутан сурагчид нь байрандаа цэвэр нямбай, өөриймсөг амьдарч, хатуу эдлэл, гэрэл цахилгаан, ус болон сантехникийн хэрэгслийг хайр гамтай ашиглаж, тэдгээрийг эвдэж гэмтээхгүйн төлөө хичээхийн хамтаар эвдэрсэн тохиолдолд бүрэн засварлаж, засварлах боломжгүй бол дансных нь үнийг 3 нугалж төлөн сургуулийг хохиролгүй болгох 3.4 Оюутан сурагчид нь байрын зохион байгуулагч, багш нар, оюутны зөвлөл, жижүүр оюутан, үйлчлэгч, харуулын тавьсан шаардлагыг биелүүлж, өөр хоорондоо зөв боловсон соёлч харилцааг төлөвшүүлэхийг эрхэмлэнэ. 3.5 Оюутан сурагчид нь оюутны байрны соёл хүмүүжлийн ажлын цагийн хуваарийг нарийн чанд мөрдөж байранд зохион байгуулагдаж байгаа мэдээлэл, нийтийг хамарсан ажилд идэвх санаачилгатай оролцоно. 3.6 Оюутан сурагчид нь өрөөндөө буй цахилгаан хэрэгслээ байнга салгаж, усны крантыг тогтмол хааж, байранд гал түймрийн аюул гарах, ус алдаж өмч хөрөнгийн хохирол учруулахаас урьдчилан сэргийлж байх 3.7 Оюутан сурагчид нь байрын дүрэм, дотоод зохион байгуулалтын дагуу байранд зохиогдох нийтийг хамарсан ажилд идэвхи санаачилгатай зохион байгуулалттай оролцохын хамтаар нийтийн болон өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс хариуцлагатай жижүүр, дуудлагын жижүүрийг шаардлагатай цагт нь шаардлагатай газруудад (обьектуудад) тусгай хуваарийн дагуу ажиллуулахад санаачилгатай, хариуцлагатай оролцох үүрэгтэй. 3.8 Байранд амьдрах оюутан сурагчид нь хувийн хүсэлтээр байранд орж буй тул явц дунд гэрээт хугацаа дуусахаас өмнө гарах бол дараагийн оюутан орох хүртэл төлбөрийг өөрөө хариуцна. Дөрөв. Хориглох зүйл 4.1 Хариуцуулж өгсөн өрөө, эд зүйлсийг дур мэдэн солих бусдад шилжүүлэх, хүлээлгэн өгөлгүйгээр эзэнгүй орхих 4.2 Цахилгаан, сантехникийн шугам сүлжээ, эд ангийг эвдэж гэмтээх, зориулалтыг өөрчлөх тэдгээрт хог хоолны үлдэгдэл хийж бөглөх 118
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.3 Оюутан сурагчид нь оюутны байранд болон байрын гадна архи, пиво зэрэг согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглох, хулгай дээрэм хийх гэмт үйлдэлд холбогдохыг 4.4 Байранд гадны хүнийг зөвшөөрөлгүй оруулах, чөлөө зөвшөөрөлгүй гадуур хонох, байранд 23:00 цагаас хойш орж гарах 4.5 Байр, тасаг хооронд дэмий сэлгүүцэх, орилж хашгирах, бүдүүлэг үг хараал хэлэх, хэрүүл маргаан гаргах 4.6 Байрын бүх орчинд тамхи татах, хогийг зориулалтын бус газар хаяхыг 4.7 Бусдын дарамт, шахалт, хүчирхийлэл, нөлөөнд автагдсанаа нуун дарагдуулах 4.8 Байранд муур, нохой, шувуу зэрэг амьтан тэжээхийг 4.9 Байранд халдварт өвчин гарснаа нуун дарагдуулах, халдваргүйжүүлэлт ариутгалаас зайлсхийх Тав. Хүлээх хариуцлага Энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн оюутан сурагчдад дараах хариуцлага хүлээлгэнэ. 5.1 Байрандаа архидан согтуурсан, танхайрч гэмт хэрэг зөрчил гаргасан, хулгай хийсэн, өмч хөрөнгө эвдэж сүйтгэсэн тохиолдолд байрнаас шууд гаргаж гэрээг цуцална. 5.2 Энэхүү дүрмийн 4.3-р заалтыг зөрчвөл байрнаас шууд гаргах ба бусад заалтыг 3 удаа зөрчсөн оюутан, сурагчдад сахилгын карт нээх бөгөөд тэдгээрийн гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах талаар байрын багшаас сургалтын алба, холбогдох тэнхим, оюутны зөвлөл, болон сургуулийн захиргаанд албан бичгээр уламжилсны дагуу уг оюутан сурагчдад шат дараалсан арга хэмжээг авна. 5.3 Дээрхи шалтгаанаар байрнаас гарсан оюутан сурагчдын байрын төлбөрийн үлдэгдэл мөнгө болон барьцааны мөнгийг буцаан олгохгүй. -ооОоо- 3.15 Оюутны байрын дотоод журам Нэг. Ерөнхий үндэслэл 1. Оюутан сурагчид байранд бүрэн хамрагдсан нөхцөлд ажил амьдралын зайлшгүй шаардлагын улмаас гэрээ байгуулан байранд түр хугацаагаар амьдарч буй иргэдийг оршин суугч гэнэ. Байранд оршин суугч нь сургуулийн болон байрын дотоод журам, энэхүү журам, гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж амьдарна. Гэрээг жил бүр дүгнэж сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Хоёр. Оюутан болон оршин суугчийн эрх 2.1. Оршин суугчид нь иргэний бичиг баримт бүрэн нөхцөлд сургуулийн захиргаанд өргөдөл бичиж, байрны төлбөрөө урьдчилан төлж байрын зохион байгуулагчтай гэрээ байгуулан өрөө эзэмших эрх нээгдэнэ. 2.2. Оршин суугч нь гэрэл цахилгаан, сантехникийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийлгэх хэрэгтэй. 2.3. Байрын зүгээс үзүүлж буй үйлчилгээний талаарх санал хүсэлт гомдлоо байрын зохион байгуулагч, сургуулийн захиргаанд уламжлах, хариу авах. 2.4. Байраас гэрээт хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээрээ гарч байгаа бол дотоод журмын ямар нэг зөрчилгүй тохиолдолд, төлбөрийн үлдэгдэл мөнгийг буцааж авах. Гурав. Оюутан болон оршин суугчийн үүрэг 119
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 3.1 Оршин суугч нь иргэний бичиг баримт болон, оршин суугчийн үнэмлэхээ тухай бүр жижүүрт шалгуулж, байрын зохион байгуулагч, харуул жижүүрээс тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх. 3.2 Өрөөнийхөө хаалга, цонх, хана, шал, тааз болон, гэрэл цахилгааны хэрэгслийг гоожуур бие засах газрын бүх сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцахын хамт тэдгээрийн ашиглалттай холбогдон гарсан урсгал засварын зардлыг бүрэн хариуцна. 3.3 Оршин суугчид нь олон нийтийн амгалан тайван байдлыг хүндэтгэж байрын зохион байгуулагч, үйлчлэгч нараас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн зэрэгцээгээр галын аюул гарах, ус алдаж өмч хөрөнгийн хохирол учруулбал гарсан хохирлыг бүрэн хариуцна. 3.4 Байраас гарах болон тухайгаа байрын зохион байгуулагчид уламжлан сургуулийн захиргаанд 7 хоногийн өмнө мэдэгдэх. 3.5 Өрөө тасалгаагаа болон хаалга, цонх, сантехник цахилгааны хэрэгслэлийг зөвхөн зориулалтаар нь ашиглах. 3.6 Байрын зөвлөл удирдлагын гаргасан хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийх 3.7 Зохион байгуулалттай ажил, цэвэрлэгээнд хуваарийн дагуу оролцоно. 3.8 Байрын төлбөр төлөхдөө байр ашиглалтын барьцаанд тогтоосон төлбөрийг тушаана. Дөрөв. Хориглох зүйл 4.1 Архидан согтуурах, хэрүүл, зодоон хийх зэргээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулахыг хориглоно. 4.2 Хог хаягдлаа коридор, шат, вестибюльд тавихыг хориглоно. 4.3 Нохой адгуусан амьтан тэжээх 4.4 Байр өрөөгөө дур мэдэн орхиж явах, байрны эд зүйлсийг эвдэж үрэгдүүлэх бусдад шилжүүлэх 4.5 Хүүхэд болон өөрсдөө үдэш оройн цагаар коридор шатаар сэлгүүцэх, элдэв зүйл бичиж зурахыг хориглоно. 4.6 Машин тэргээ заасан цэгээс өөр газар дур мэдэн тавих 4.7 Байрын багш болон харуул хамгаалалтын ажилтны зөвшөөрөлгүй өрөөндөө гадны хүн байранд оруулах, хонуулах 4.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 4.8 Байрын өрөөний цоож түлхүүрийг дур мэдэн солих, өрөө хаалга цонхыг зориулалтын бусаар ашиглах 4.9 Байрын удирдлага, харуул хамгаалалтын ажилтан багш ажилчидтай ёс зүйгүй харьцах, тэдний тавьсан шаардлагыг үл хүндэтгэх 4.10 Байранд их хэмжээний мөнгө үнэт зүйлс хадгалах Тав. Хариуцлага тооцох 5.1 Энэхүү журмын 4.1-р зүйлийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй бол оршин суугчтай байгуулсан гэрээг цуцлан байраас гаргаж төлбөрийн зөрүүг нөхөн олгохгүй. 5.2 Энэхүү журмын 3 ба 4-р зүйлд заасан зөрчлийг гурван удаа давтан гаргасан тохиолдолд сануулга өгч дөрөв дэхь удаагаа зөрчвөл гэрээг цуцлан байраас гаргана. 5.3 Байр өрөөгөө дур мэдэн эзэнгүй орхиж нэг сараас дээш хугацаагаар алс газар явсан тохиолдолд байрыг албадан чөлөөлж, төлбөрийн зөрүүг оршин суугчаар нөхөн төлүүлнэ. 5.4 Тус сургуульд ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халагдсан тохиолдолд байр эзэмших гэрээ нь нэгэн адил хүчингүй болно. 120
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ДӨРӨВ. ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭ Оюутны үйлчилгээний хөтөлбөр 121
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Оюутан суралцагч танд ямар нэгэн асуудал гарвал оюутантай харилцах үндсэн нэгжид хэрхэн хандах талаар зөвлөгөө өгье. Сургалтын алба Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах Дүнгийн тодорхойлолт авах Дахин, нөхөн судлах хичээлийн хуудас авах Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс Оюутны үнэмлэх авах, дахин авах Нийтийн тээврийн автобусны карт захиалах, дахин авах Хөнгөлөлт, урамшууллын хүсэлт гаргах Сургуулийн тодорхойлолт авах Сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа авах Хичээлийн бус цагаар ажил хөдөлмөр эрхлэх талаарх мэдээлэл авах Төрөл бүрийн клуб, сонгон, секцэд хамрагдах талаарх мэдээлэл авах Хичээл, олон нийтийн ажлаас чөлөө авах Эрүүл мэндийн даатгалд хамруулах Төрөл бүрийн сургалтын зээл, тусламж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар Оюутны байранд амьдрах бол хандах Санхүүгийн хэлтэс Оюутны сургалтын төлбөр ОЮУТАН СУРАЛЦАГЧ ТА ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХАД Оюутны бүртгэл мэдээлэлд (Гэрийн хаяг, гар утасны дугаар, овог г.м) ямар нэг өөрчлөлт гарахад нийгмийн ажилтанд өгч байх Намар, хавар шалгалт дууссаны дараа улирлын дүнгээ ангийн зөвлөх багшаас авч байх, цаашид суралцах арга барилаа төлөвлөх шаардлагатай. 4.1 Оюутныг дэмжих сургалтын тэтгэлэг, зээлийн мэдээлэл ТТПК-ийн оюутан нь дараахи шагнал, урамшуулал, хөнгөлөлт болон тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой. Шагнал урамшуулал ТТПК-ийн оюутан, сурагчдад хөнгөлөлт, урамшуулал олгох журамд заасан сургуулийн дээд шагнал “Оны шилдэг оюутан”, “Оны шилдэг сурагч” мөн Захирлын нэрэмжит шагнал болон сургуулийн дотоод дүрэм, журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвх, санаачилгатай, сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутан сурагчдыг энэхүү журмын дагуу урамшуулах болно. Тэтгэлэг Авьяасыг дэмжсэн тэтгэлэг Оюутны зөвлөлийн идэвхтэн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт Элсэгчдэд зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт Гадаадын болон дотоодын, олон нийтийн байгууллага сангуудаас зарлагдсан тэтгэлэгт хамрагдах боломжтой. 122
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ЗГ-ын 2019 оны 12-р тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын дагуу сар бүр 100000₮-ийн тэтгэлэг авна. Тэтгэлэг авахын тулд суралцагч нь дараахь шаардлагыг хангасан байна. o 2.2.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичигтэй байх; o 2.2.2. мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх; o 2.2.3. сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх; o 2.2.4. хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаагаар тодорхойлогдсон байх. 4.2 Оюутны хөгжлийн хөтөлбөр “Барилгын мэргэжлийн жишиг сургууль” болох ТТПК-ийг сонгон суралцаж оюутны амьдралд хөл тавьсан эрхэм хүндэт оюутан залуучууддаа: Дэлхийн улс орнуудын хурдацтай хөгжил, технологийн хувьсгал бүхий эрин зуунд амьдарч байгаа та биднийг нийгмийн тасралтгүй өөрчлөлтөд маш хурдан хөрвөх, дасан зохицох, бие даах, чадамжтай байхыг шаардаж байна. “Оюутны амьдрал”-ын хугацаанд та бүхэнд олон асуудал тулгарах бөгөөд түүнийг даван туулах, хүмүүстэй харилцах, өөрийгөө нээх, бусдад үлгэрлэх улмаар чадварлаг мэргэжилтэн болоход тань туслах зорилгоор “Оюутны хөгжил” хөтөлбөрийг боловсруулан өргөн барьж байна. Та бүхний бидэнтэй хамтран санаачилж боловсруулсан “Оюутны хөгжил” хөтөлбөр бол оюутан таны хөгжлийн хөтөлбөр байх болно. Та бүхнийг эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож хамтдаа хөгжин, улс орныхоо ирээдүйд жинтэй хувь нэмэр оруулах боловсон хүчин болж бусдыг бүтээлчээр үлгэрлэн ажиллана гэдэгт найдаж байна. ТТПК нь оюутны хөгжлийн үйл ажиллагааг дараах 4 түвшинд явуулж байна. 1. Бие махбодын хөгжил Спортын төрөл бүрийн тэмцээн Урлагийн арга хэмжээ Аялал 2. Танин мэдэхүйн хөгжил Ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлийн олимпиад Эрдэм шинжилгээний хурал илтгэлүүд Мэргэжлийн төрөл бүрийн дугуйлан, клуб 3. Хувь хүний хөгжил Хувь хүний хөгжлийн лекц, семинарууд Эрүүл мэндийн сургалт зөвлөгөө Мэргэжлийн чиг баримжааны сургалт зөвлөгөө Оюутны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөвлөгөө 123
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4. Нийгмийн хөгжил Нийгмийн сайн дурын үйл ажиллагаа Тэтгэлэгт хөтөлбөрүүд ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХѲТѲЛБѲРИЙН ТОДОРХОЙЛОЛТ Тус сургуулийн “Оюутны хѳгжил хѳтѳлбѳр” нь харилцааны соёл, ёс суртахуунтай, мэргэжлийн болон салбар дундын ѳргѳн хүрээний мэдлэгтэй, сургалт-судалгааны олон талт, шинэлэг арга зүйг эзэмшсэн, мэдлэгийг баялаг болгох чадвартай бүтээлч оюутныг үе шаттайгаар хѳгжүүлнэ. ОЮУТНЫ ХѲГЖИЛ ХѲТѲЛБѲРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ҮР ДҮН Тус сургууль нь “Техник, технологийн салбарын тэргүүлэгч мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэн гаргах” зорилгын хүрээнд: Суралцагч бүр судлаач бүтээлч байх Багш бүр мэдлэгийн менежер байх Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүрдүүлж, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох Чанартай боловсролын үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэх Эрдэм шинжилгээ, инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх Оюутны үйлчилгээг хөгжүүлэх Хамтын ажиллагаа нийгмийн түншлэлийг өргөжүүлэх Хүний нөөцийн чадавхыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах Барилга байгууламж, сургалтын орчин, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх Санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох Оюутан сурагчдын зөвлөлийн зорилт Суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэн ажиллах Оюутан, сурагч өөрөө сурч боловсроход дэмжлэг үзүүлж, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх Багш сурагчдын эвсэг харьцааг бүрдүүлж сургуулиа хөгжүүлэх үйлсэд тэдний идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх Оюутан сурагчдын бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд санал санаачилгыг гаргаж, урлаг спорт олон нийтийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хөгжүүлэн ажиллахад идэвхтэй оролцох Сургуулийн эрхэм зорилго: “Олон улсын жишиг хандлагад нийцсэн бие даан өрсөлдөх, хөрвөх чадавхи бүхий мэргэжлийн болон техникийн боловсролтой ажилтан бэлтгэх” Үнэт зүйлс: Бид орчин үеийн технологийг нэвтрүүлэгч, түгээгч байна. Бид байнга шинэ санааг эрэлхийлж, хамт олноороо суралцагч байна. Бид насан туршийн боловсрол эзэмшүүлнэ. 124
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Сургуулийн уриа: БИДНИЙ СУРГАЛТ-ТАНЫ ИРЭЭДҮЙ Оюутны уриа: Бүтээлч, санаачлагч байх Тасралтгүй суралцагч байх Хүнлэг ёс зүйтэй байх Амьдралд бэлэн Оюутны хѳгжил хѳтѳлбѳрийн зорилго: Оюутан, суралцагч бүрийг амьдралын зөв хэв маягтай, эх оронч, бие даасан, бүтээлч, сэтгэлгээтэй, аливаа зүйлийг системтэйгээр бодож асуудлыг шийдвэрлэдэг, мэдрэмжтэй, хариуцлагатай, ирээдүйд мэргэжлийн хувьд өрсөлдөх чадвар бүхий бие хүнийг төлөвшүүлэх, үндэсний ѳв соёл уламжлалаа дээдэлж ёс суртахуун, зѳв хандлагаараа манлайлагч мэргэжилтнийг үе шаттайгаар бэлдэхэд хѳтѳлбѳрийн зорилго оршино. Хѳтѳлбѳрийн зорилгын хүрээнд тавьж буй зорилтууд нь тус сургуулийн оюутан, суралцагч бүрийн зорилт байх болно. Хѳтѳлбѳрийн зорилт, үндсэн чиглэл Зорилт 1: Бүтээлчээр санаачлагч шинийг санаачлагч оюутан байх: Энэ зорилтын хүрээнд оюутан бүрийн зорилго мѳрѳѳдѳлтэй, бүтээлчээр сэтгэдэг, асуудалд дүн шинжилгээ хийж чаддаг, мэдлэгээ баялаг болгох ѳндѳр ур чадвартай бие хүнийг бий болгохыг дэмжсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах. Зорилт 2: Насан туршийн боловсролыг эрхэмлэгч оюутан байх: Оюутнуудад гэр бүл, иргэн, ёс суртахуун тѳлѳвшил, гоо зүй болон амьдрах ухааны боловсролыг олгоход чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах. Зорилт 3: Харилцаа хамтын ажиллагааны чадамжтай оюутан байх: Харилцаа хамтын ажиллагааны чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн клубуудыг зохион байгуулах тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжлэг үзүүлэх ба оюутны эрүүл мэнд бие бялдрын зөв төлөвшил олгоход чиглэгдсэн “Эрүүл оюутан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Зорилт 4: Иргэнлэг, хүмүүнлэг амьдралд бэлэн иргэн оюутан байх: Нүүдэлчдийн соёл уламжлал, зан үйл, үнэт зүйлс дээр тулгуурлан үндэсний болон олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх 125
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Хөтөлбөрийн хүрэх үр дүн, эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага Хөтөлбөрийн зорилго зорилтын хүрээнд суралцагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх замаар оюутны хувь хүний хөгжлийн түвшинг дараах үр дүнд хүргэхээр хөтөлбөрт тусгасан болно. Үүнд: (А) Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэн санаачлагч оюутан байх Хичээлээр эзэмшсэн шинжлэх ухааны онолын мэдлэг, чадварыг асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг, бусдад тусалдаг байх Салбар дундын мэдлэгтэй байж үйлдвэрлэл, бизнесийн салбарт орших дутагдалтай талыг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, ирээдүйн хөгжлийн зураглал гаргах, системчлэх чадваруудыг эзэмшсэн байх. (Б) Насан туршийн боловсролыг эрхэмлэгч оюутан байх: Сургалт судалгааны ажилдаа зорилго тэмүүлэлттэй, суралцахуйд суралцах эрмэлзэлтэй, тасралтгүй хөгжих чадвартай байх; Хувь хүний үнэ цэнэ эерэг хандлагын талаар мэдлэгтэй, цагийг үр бүтээлтэй ашиглах чадвартай, манлайлагч хувийн зохион байгуулалттай байх; Хувь хүний болоод мэргэжлийн карьерын хөгжлийг төлөвлөдөг, төлөвлөлтийн дагуу өөрийгөө хянаж сайжруулдаг байх; Эрүүл мэнд, гоо зүйн өргөн мэдлэгтэй, эрүүл зөв хооллолт, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэх талаар бусдад мэдлэг өгөх чадвартай байна. (В) Багийн идэвхтэй гишүүн оюутан байх Хамт олны дунд нэр хүндтэй, бусдыг ойлгох сонсох чадвартай байх; Аливаа багийн амжилтад бүтээлчээр дэм болж ажилладаг, зөвлөн тусалдаг, бусдаас суралцах, сургах чадвартай эрх тэгш байдлыг эрхэмлэсэн, багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн байх; (Г) Иргэнлэг, хүмүүнлэг дэлхийн иргэн оюутан байх Уламжлалт ёс заншил, соёлыг эрхэмлэн дээдэлдэг, түгээн дэлгэрүүлэх чадвартай байх; Нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан, бусдыг нийгмийн сайн сайхны төлөөх сэтгэл гаргаж ажиллах талаар уриалан манлайлах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгч ур чадварыг эзэмшсэн байх; Гадаад орны ёс заншил, ахуй соёлыг хүндэтгэдэг, олон орны хүмүүстэй хамтран ажиллах чадвартай, улс орныхоо нэр төрөө эрхэмлэсэн зөв иргэн байх; Сургуулийн оюутны чадамжийн хүрээ Оюутны хөгжлийн хөтөлбөрийг сэтгэл зүйн онол (psychosocial theories), танин мэдэхүйн бүтцийн онол (congnitive-structural theories), хүн-хүрээлэн буй орчны харилцааны онол (Person-environment interactive theories), хүмүүнлэгийн шинжлэх ухааны онол (Humanistic-existenial theories) гэсэн дөрвөн онолд тулгуурлан оюутны 126
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж чадамжийн хүрээг боловсруулан чадамжид суурилсан хөгжлийн хөтөлбөрийг боловсрууллаа. Тус сургуулийн оюутан нь хувь хүний хөгжлийн 5 чадамж бүхий 20 дэд чадварыг эзэмшсэн дээд болон мэргэжлийн боловсролтой, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй судлаач, бүтээлч оюутан байна. Үүнд : 1. Мэдлэг оюуны чадамж 2. Хувь хүний хөгжлийн чадамж 3. Нийгмийн оролцооны чадамж 4. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж гэсэн таван чадамжтай оюунлаг, тогтвортой хөгжлийг жолоодогч ногоон хөгжлийн боловсрол, мэдлэг, ур чадвартай иргэн болгож төлөвшүүлнэ гэж тодорхойлсон. Мэдлэг, оюуны чадамж: Шинжлэх ухааны онолын мэдлэг оюунаа ашиглан амьдралд хэрэглэх аливаа асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг байх чадвар эзэмшинэ. Ногоон хөгжлийн чадамж: Суралцагч нь байгалийн нөөц баялгийг хамгаалах, үр ашигтай, зохистойгоор ашиглах талаар мэдлэг чадвар эзэмшинэ. Хувь хүний хөгжлийн чадамж: Насан туршдаа тасралтгүй хөгжих тэмүүлэлтэй, хувь хүний нарийн төлөвлөлт, цагийн менежменттэй, бусдыг манлайлагч байх чадвар эзэмшинэ. Нийгмийн оролцооны чадамж: Олон орны соёл, ёс заншлыг хүндэтгэдэг, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэлээсээ ажиллах хариуцлагатай иргэн байх чадвар эзэмшинэ. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж: Бусдыг ойлгох багаар ажиллах эрх тэгш байдлыг эрхэмлэсэн бичгийн болон харилцааны өндөр ур чадварыг эзэмшинэ. Оюутны хөгжлийн шатлал, үнэлэх арга зүй Оюутны хувь хүний хөгжлийн чадамжийн түвшин нь шинэ оюутан, оюутан, төгсөх оюутан гэсэн шатлалтай байх ба шат болгонд хөндлөнгийн чадамжийн шалгалтанд орох үүрэгтэй. Үнэлгээний арга 1-Хичээлийн материалаар авсан онолын шалгалт 2-Идэвхжүүлэх үйл ажиллагааны дүн 3-Практик туршлагад хийсэн судалгаа 4-Тэмдэглэл 5-Симуляци 6-Оролцоог үнэлэх 7-Бие даалтын ажлууд 8-Кейс суралцсан байдал 9- Өргөн хүрээний хариулттай асуулт 10- Мэргэжлийн хэлэлцүүлэг 11- Аман илтгэл 12-Ярилцлагын арга 127
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж “ОЮУТНЫ ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Оюутны хөгжлийн төлөвлөгөө “Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн баримт бичиг нь оюутан хөгжлийн төлөвлөгөө юм. Оюутны хөгжлийн сургалтын төлөвлөгөөг оюутны хувь хүний хөгжлийн чадамжийн түвшинд тулгуурлан хийнэ. Оюутан бүр хөгжлийн чадамжийн түвшингээ тогтоолгож, явцын үнэлгээнд хамрагдах үүрэгтэй. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн зорилгын хүрээнд оюутны чадамжийг дээшлүүлэх зорилго бүхий хичээл (сургалт)-ийн стандарт хөтөлбөрийг “Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс” гаргана. Оюутны хөгжил хөтөлбөрт хамрагдаж буй оюутан нь “Хүснэгт 3”-т заасан хичээлүүдээс сонгон суралцахаас гадна чадамжаа дээшлүүлэх чиглэлээр зайн сургалт болон бусад байгууллагын сургалтад хамрагдаж болно. Оюутны хөгжил хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан агуулгыг хөтөлбөрийн ерөнхий суурь хичээлүүд болох хүний хөгжил, харилцааны ёс зүй, монголын түүх, сэтгэлгээний түүх, биеийн тамир эрүүл мэнд, монгол хэл найруулга зүй зэрэг хичээлүүдээс авахаас гадна мэргэжлийн тэнхим, оюутны холбоо, клубын сургалтаар авах боломжтой. /Хүснэгт 3/ 4.2 Сургалтын арга зүй 4.2.1 Сургалтын арга, хэлбэр Оюутны хувь хүний цогц чадамжийг олгох сургалтын онол арга зүй болон онол, практик хослуулсан үзэл баримтлалтай идэвхтэй сургалтын аргад суурилан зохион байгуулна. Идэвхтэй сургалтын арга нь онолын мэдлэгээ ашиглах-хэрэглэх-үр дүн гаргах гэсэн дараалал бүхий сургах үйл ажиллагааны нэгдэл юм. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн сургагч багш нар нь сургалтын үр дүн, сургах арга, хэлбэр, үнэлгээний хэмжүүрийг тухайн хичээлийн онцлог, суралцагчдын сонирхолд тулгуурлан гаргана. Сургалтын заах арга зүйн хувьд дараах идэвхитэй сургалтын аргуудыг ашиглаж болно. 1. Кейст суурилсан сургалтын арга (Case-Based Learning) Бодит амьдрал дээрх нөхцөлд тулгуурлан суралцагчийг тодорхой хугацаанд асуудлыг шийдвэрлэх арга зүйд сургана. 2. Асуудалд суурилсан сургалтын арга (Problem-Based Learning) Суралцагчид ирээдүйд тулгарах асуудлыг шийдвэрлэхэд нь энэхүү сургалтын арга тусална. Тухайн судалж байгаа чиглэлээр ирээдүйд гарч ирэх асуудлыг кейс болгон авч, хамтдаа зөв шийдвэр гаргах зарчмыг баримталсан сургалт юм. 128
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ХҮСНЭГТ 1. ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ЧАДАМЖИЙН ТҮВШИН (шатлалаар) Оюутны зэрэглэл Шинэ оюутан Оюутан Төгсөх оюутан Оюутны хөгжлийн чадамж, Мэдэх чадвар Ойлгох Хэрэглээ болгох Дүн шинжилгээ хийх Харьцуулах Үнэлгээ хийх А. Мэдлэг оюуны чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А1. Асуудлыг шийдвэрлэх 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А2. Системтэй бодох чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А3. Бүтээлчээр суралцах 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А4. Шинэ санааг хэрэглээ 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 болгох чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б. Хувь хүний хөгжлийн 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б1. Төлөвлөлт хийх чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б2. Хувь хүний ёс зүйн чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б3. Бие бялдараа хөгжүүлэх 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б4. Манлайлах чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б5. Тасралтгүй хөгжих чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 В. Нийгмийн оролцооны 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 В1. Уламжлалт ёс заншил, соёлыг түгээн дэлгэрүүлэх чадвар В2. Мэргэжлийн ёс зүйн чадвар В3. Бусдыг ойлгох чадвар В4. Олон хэл, соёлыг хүлээж авах чадвар Г. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж Г1. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцох чадвар Г2. Багаар ажиллах чадвар Г3. Хариуцлагатай байх чадвар Г4. Эрх тэгш байдлыг эрхэмлэх чадвар Авбал зохих нийт оноо ТАЙЛБАР: Оюутан хөгжлийн түвшин, чансааг илэрхийлэх оноо нь дараах утгатай байна. (1)–Хөгжих боломжтой; (2)–Хөгжиж байгаа; (3)–Хөгжсөн; (4)–Сайн хөгжсөн; (5)–Үлгэр жишээ хөгжсөн 129
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ХҮСНЭГТ 2 “ОЮУТНЫ ХӨГЖИЛ” СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Хичээлийн Кредит Харьяалагдах № Чиглэл сургууль тэнхим 10 Нэг. Онолын мэдлэгээ хэрэглээ болгох чадамж 2 Мэргэжлийн 1 Судалгааны арга зүй 2 тэнхим, клуб 2 Системтэй бодох стратеги 3 3 Харилцаа ба инноваци 3 ОХҮХ, клуб 4 Төсөл бичих арга зүй 8 2 Мэргэжлийн Хоёр. Хувь хүний хөгжлийн чадамж 2 тэнхим, клуб 1 Хувь хүний хөгжил 2 2 Карьер төлөвлөлт 2 Мэргэжлийн 3 Эрүүл мэндийн боловсрол 9 тэнхим, клуб 4 Стрессийн менежмент 3 1 Гурав. Нийгмийн оролцооны чадамж 2 1 Уламжлалт соёл, ёс заншил 3 2 Нийгмийн харилцаа ба ёс зүй 7 3 Даяарчлал ба дэлхийн иргэн 3 4 Гадаад хэл 2 2 Дөрөв. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж 40 1 Харилцааны соёл, ёс зүй 2 Багийн менежмент, хамтын ажиллагаа 3 Жендэр ба эрх тэгш байдал Нийт 1.Зориулагдсан орчинд суурилсан сургалтын арга (Studio-Based Learning) Энэ сургалт нь тухайн орчинд багшийн заасан зүйлийг шууд харж, хийх замаар суралцах арга юм. 2.Туршилтад суурилсан сургалтын арга (Experiental Learning) Энэ сургалт нь туршилтаар хийж сурах сургалтын арга юм. Энэ арга нь “хийж байхдаа тусгаж аваад суралцах” гэсэн зарчмаар хэрэгжинэ. 130
ХҮСНЭГТ 3. СУРГАЛТЫН ЗААХ АРГА ЗҮЙ, ҮНЭЛГЭЭНИЙ УЯЛДАА Хичээлийн С Үнэлгээ у р г а т Чадвар ы н а Хандлага р г а б а р и л № Нэр Цаг Мэдлэг Нэг. Мэдлэг, оюунаа хэрэглээ болгох чадамж 10 1 Судалгааны арга зүй 2 2 Системтэй бодох стратеги 3 Харилцаа ба инноваци 2 PBL 9 8 2 4 Төсөл бичих арга зүй 3 3 Хоёр. Хувь хүний хөгжлийн чадамж 8 1 Хувь хүний хөгжил 2 2 Карьер төлөвлөлт 2 G&S 12 3.6 11 3 Эрүүл мэндийн боловсрол 2 4 Стрессийн менежмент 2 Гурав. Нийгмийн оролцооны чадамж 9 1 Уламжлалт соёл ёс заншил 3 2 Нийгмийн харилцаа ба ёс зүй 3 Даяарчлал ба дэлхийн иргэн 1 SBL 4.5 7 6.9 4 Гадаад хэл 2 3 Дөрөв. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж 7 1 Харилцааны сэтгэл судлал 3 2 Баг бүрдүүлэлт ба хамтын ажиллагаа 2 3 Жендэр ба эрх тэгш байдал 2 SSBL 8.9 9 12,14 Нийт 34 ТАЙЛБАР: Сургалтын арга: PBL- асуудалд суурилсан сургалтын арга; KBL- кейст суурилсан сургалтын арга; G&S- Тоглох ба симуляци хийх сургалтын арга; SBL- Зориулагдсан орчинд суурилсан сургалт арга, SSBL- Зохиол / түүхэн явдалд суурилсан сургалтын арга ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРГА ХЭЛБЭР, МЕХАНИЗМ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе, шат, арга хэрэгсэл Тус сургуулийн оюутан суралцагч нь ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн байхын тулд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Оюутны хөгжил хөтөлбөрийг 2018-2021 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. I үе шат нь 2018-2019 оны хичээлийн жил II үе шат нь 2020-2021 оны хичээлийн жил Хөтөлбөрийн хамрах хүрээ Энэхүү хөтөлбөр нь ТТДС, ТТПК, МКТК-ийн оюутан, сурагчид болон шинээр элсэхийг хүссэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамарна.
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга механизм Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургуулийн оюутны холбоо, оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс, сургалтын алба, харъяа сургууль, тэнхим бүр оюутны хөгжил хөтөлбөрийн зорилго, зорилтод нийцүүлэн жил бүрийн менежерийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд зорилтот ажлуудыг тусган ажиллана. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, ажилтан, оюутан нь сурах, сургах, хөдөлмөртөө хандах хандлага, хариуцлагыг чанарын өндөр түвшинд тавьж хөтөлбөрийг дэмжин ажиллана. Оюутныг хөгжүүлэх, төлөвшүүлэх, үйл ажиллагаа нь сургалт, хүмүүжлийн ажлыг бүхэлд нь хамардаг өргөн хүрээтэй ажил бөгөөд оюутанд олгох цогц чадамжийг танхимын хичээлээс гадна танхимын бус сургалт, үйлчилгээгээр олгоно. Оюутныг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагаа нь дараах алхам, үе шаттай байна. 1. Оюутны хөгжлийн суурь чадамжийг тодорхойлох 2. Оюутан бүр хөгжлийн төлөвлөгөөг гаргах 3. Тэнхимын болон тэнхимын бус сургалтын хөтөлбөрт хамрагдах 4. Оюутны хөгжлийн чадамжийн шалгалт өгөх 5. Ур чадварын үнэлэмжийг нэмэгдүүлэх цогц чадамжийг давтан сургалтад хамрагдах замаар тасралтгүй хөгжинө. Хөгжлийн түвшинг тодорхойлох Хөгжлийн Оюутан дахин хөгжлийг төлөвлөх төлөвлөлт, сайжруулалт хийх Хөгжлийн Сургалт ахиц зохион байгуулах дэвшлийг үнэлэх 1-р алхам: Оюутан суурь чадамжаа тодорхойлох; – Шинээр элсэн суралцагч нь оюутны чадамжийн шалгалтад орно. – Сургалтын албанаас оюутны чадамжийн үнэлгээний дүн бүхий зөвлөмжийг тухайн сургуулийн алба, зөвлөх багш нарт хүргүүлнэ 2-р алхам: Суралцагчийн хөгжлийн төлөвлөлтийг хийх; – Суралцагч нь шалгалтын үнэлгээний дагуу суралцах хугацааны хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, зөвлөх багшаар батлуулна. 132
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 3-р алхам: Хөгжлийн хөтөлбөрийн сургалтад хамрагдах; – Оюутан танхимын үндсэн сургалтаас гадна оюутны хөгжлийн хөтөлбөрийн сургалтад хамрагдах ба эдгээрт мэргэжлийн тэнхим, оюутны холбоо, клубын санаачлан хэрэгжүүлж буй сургалтууд байж болно. – Суралцагч нь оюутан хөгжлийн программ (SDP-1.0)-аас суралцах чиглэл, хичээл, багш, клубыг сонгож баталгаажуулна. – Оюутан суралцах хугацаандаа “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан чиглэлийн дагуу сургалтад заавал хамрагдсан байна. – “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлийн дүнг холбогдох дипломын тусгайлсан хавсралт болгон олгоно. 4-р алхам: Оюутан чадамжийн шалгалтыг өгөх Оюутан суралцах хугацаандаа “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд эзэмших чадамжийн чиглэлээр тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан байна. 5-р алхам: Хөгжлийн дахин төлөвлөлт, сайжруулалт хийх – Оюутан хөгжлийн түвшин бүрт тавигдах шалгуур, шаардлага, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, жил бүр хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулан суралцах хугацаандаа тасралтгүй хөгжлийг хангаж ажиллана. Оюутны хөгжил, чадамжийг үнэлэх Оюутны хөгжил, чадамжийн түвшинг “Хүснэгт 1”-д тусгасан үзүүлэлтээр гурван шатлалд тавигдах шаардлагын чанарыг илэрхийлэх “1.5” гэсэн оноогоор хэмжиж рубрикийн аргаар үнэлнэ. Үнэлгээ нь оюутны хөгжлийн мэдлэг, ур чадварын үзүүлэлтийг багтаасан “Мэдлэг, оюуны чадамж”, “Ногоон хөгжлийн чадамж”, “Хувь хүний хөгжлийн чадамж”, “Нийгмийн оролцооны чадамж”, “Харилцаа, хамтын ажиллагааны чадамж” гэсэн үндсэн чиглэлээр хувь хүний хөгжлийн түвшинг оноогоор илэрхийлж гаргана. Оюутан хөгжил, чадамжийн түвшинг “Хүснэгт-2“-д тусгасан бүтцийн дагуу (1) томъёоллоор тооцоолно. CL=K+S+A (1) Томъёоны тайлбар: CL- Оюутны чадамжийн түвшин К- Мэдлэгийн түвшин S- Ур чадварын түвшин А- Хандлагын түвшин Оюутны чадамжийн түвшинг тогтоохдоо дараах хэлбэрээр үнэлгээ өгнө. Үүнд: Оюутны хувь хүний чадамжийн мэдлэгийн үнэлгээ (E1) Сургалтыг хөтлөн явуулах мэргэжлийн тэнхим, клубын багш нараас тухайн эзэмших чадамжид хамаарах мэдлэг, ур чадвар, хандлагыг үнэлж дүгнэнэ. Ур чадварын үнэлгээ (E2) Оюутны ур чадварын үнэлгээг дараах 2 хэлбэрээр зохион байгуулна. Явцын үнэлгээ нь хичээлийн үр дүнд үндэслэн сургагч багшаар үнэлэгдэнэ. Хөндлөнгийн үнэлгээ нь Оюутны хөгжлийн төвөөс оюутны чадамжийн шаардлага, шалгуурыг үнэлнэ. Хандлага төлөвшлийн үнэлгээ Тус сургуулийн оюутны хөгжлийн чадамжийн хүрээнд хувь хүний хандлага төлөвшил нь хэрхэн дээшилсэн талаар үнэлнэ. Үнэлгээг оюутны шатлалд харъяалагдах түвшинд суурилан тогтооно. 133
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТ 6.1 Хөтөлбөрийг удирдлагаар хангах, бүтэц зохион байгуулалт 1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргийг Сургалтын албаны дэргэдэх оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс гүйцэтгэнэ. 2. “Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг ОХҮХ-ийн менежер удирдана. 3. Оюутны хөгжил үйлчилгээний хэлтэс нь харьяа сургуулийн менежер, багш, ажилтан, оюутны холбоо, оюутны зөвлөл, сонирхлын клубүүдтэй хамтран оюутны хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь хариуцаж зохион байгуулна. 6.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг сургуулийн стратеги төлөвлөгөө, жил бүрийн төсөвт оруулан, оюутны холбоо, харъяа сургууль, тэнхимийн түвшинд зарцуулах зардлыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталгаажуулна. Хөтөлбөрийг дор дурдсан эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Үүнд: Сургуулийн оюутан сурагчдын зөвлөл, оюутны хөгжилд хуваарилах төсөв; Сургуулийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн оюутны хөгжилд хуваарилах төсөв, санхүүжилт; Орлоготой оюутан, Оюутны хөгжлийн зээл, Дээд боловсролын шинэчлэл төсөл зэрэг бодлогын дэмжлэг бүхий байгууллагын санхүүжилт; Хөтөлбөрийг дэмжигч төрийн болон төрийн бус байгууллагаас үзүүлэх тусламж, санхүүжилт Сургалтын төлбөрийн хувьд “Оюутны хөгжил” сургалтын төлөвлөгөөнөөс сонгосон хичээлүүдэд харгалзан кредит, тухайн жилийн батлагдсан 1 кредитийн үнэлгээний үржвэрээр тооцно. -ооОоо- 4.3 Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий нэгж байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хичээлийн байрын 1 давхарт С116 тоотод байрлана. Уг төвийн зорилго нь Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, хичээлийн бус цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчныг таниулах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл: • Оюутныг ажлын байранд бэлтгэх, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гарын авлага, зөвлөмж бэлтгэх • Оюутныг хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны мэдээлэл арга зүйгээр хангах • Оюутныг байнгын болон цагийн ажлын байранд зуучлах • Бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл хүргэх 134
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх • Зөвлөгөө мэдээллийн үзүүлэн танилцуулга, сорил судалгааны сан бүрдүүлэх • Оюутны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ зэрэг холбогдох судалгаа хийх • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг, яармаг зохион байгуулах • Харьяа дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах “Орлоготой оюутан” хөтөлбөр Монгол улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Үүний дагуу Засгийн газрын 2016 оны 178 дугаар тогтоол “Орлоготой оюутан” хөтөлбөрийг батлан гаргасан. “Орлоготой оюутан” хөтөлбөрийн зорилго нь оюутанд цагийн ажил эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Энэхүү хөтөлбөрт хичээлийн бус цагаар сургуулиас тогтоосон цагийн хязгаар дотор “цагийн хөдөлмөр” болон түр хугацааны гэрээт ажил хийх, судалгаа, инновацийн ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох, хөдөлмөрийн харилцаанд суралцах сонирхол бүхий хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалтын үндсэн хэлбэрээр суралцаж байгаа оюутан сайн дураар хамрагдана. Уг хөтөлбөрийн талаар https://www.legalinfo.mn/annex/details/7673?lawid=12546 холбоосоор орж дэлгэрэнгүй уншиж судлах боломжтой. 4.4 Сургуулийн дотуур байр ТТДС-ийн оюутны байр нь 1984 онд ЗХУ-ын тусламжаар Барилгын 5-р Техник Мэргэжлийн сургуулийн оюутны байрны зориулалтаар, стандартыг хангаж баригдсан бөгөөд 4 давхар, эргэн тойрондоо 1,5 га талбай бүхий зүлэгжүүлэлт, мод бүхий чөлөөт амралтын болон автомашины зориулалтын талбайтай байр юм. Оюутны байрны зорилго нь: Оюутан суралцагсдад үйлчлэх, бие даан сурч амьдрах, төлөвших ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд орших бөгөөд дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: 1. Өөрийн сургуулийн оюутан сурагчдыг 100 хувь байраар хангана. 2. Оюутны байрны багш ажилладаг. 3. Оюутан сурагчдын эрх ашгийг хамгаалах, гадны халдлагаас найдвартай хамгаалахын тулд 24 цагийн 3 ээлжийн харуул ажилладаг. 4. Байрны гадна эргэн тойрон ба дотор давхар болгонд камер суурилуулсан. 5. Оюутны байрны давхар бүрт соронзон цоожтой. 6. 24 цагаар гэрэл цахилгаанаар хангана. 7. Халуун хүйтэн усаар тогтмол үйлчилнэ, жил бүрийн 10-р сарын 01-ээс 5-р сарын 01- ний хооронд халаалтын системтэй. 8. Эрэгтэй эмэгтэй тус, тусдаа жигүүртэй, жигүүр тус бүрт хүнсний хөргөгч, хөлдөөгч тавьж өгдөг. 9. Оршин суугчид “Оюутны байрын дотоод журам”-ыг баримтална. 135
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.5 Номын сангийн үйлчилгээ Эрхэм зорилго: Уншигчдын оюуны хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник технологи бүхий Мэдээллийн Нээлттэй Төв болоход оршино. Номын сан нь нийт 472,5м2 талбай, 150 уншигчийн суудалтай уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, номын үндсэн болон ойрын фонд, ажлын өрөө гэсэн зориулалтын танхимаар тус сургуулийн багш, оюутан сурагчдад цагийн хуваарийн дагуу мэргэжлийн 2 номын санч үйлчилж байна. Номын сан нь мэдээллийн нээлттэй орчинг бүрдүүлж ажиллаж байна. 2016 онд Монголын номын сангуудын консорциумд гишүүнээр элссэн ба нээлттэй онлайн мэдээллийн бүтээлүүд, сэтгүүл, мэдээллийн EBSCO, DOAJ, BookRix болон бусад вэб сайтууд, програм хангамжуудыг э-номын сангийн үйлчилгээнд хэрэгжүүлж номын сангийн “Library.iet.mn” вэб хаяг болон интернетийн сүлжээнд холбогдсон 20 ширхэг компьютер бүхий цахим уншлагын танхимаар дамжуулан багш, оюутан сурагчдад үйлчилж байна. Сургалтын удирдлага мэдээллийн системд заавал судлах хичээлийн үндсэн ном, сурах бичгийг цахим хэлбэрээр байршуулан Цахим сургалтын үед суралцагчдад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Номын фондод нийт монгол, англи, орос, цахим е-ном, мэргэжлийн холбогдолтой тогтмол хэвлэл ба өдөр тутмын хэвлэл, оюутны дипломын ажил, багш нарын гаргасан хичээлийн холбогдолтой гарын авлага бүгд 28000 гаруй ном хэвлэл байдаг бөгөөд өдөрт 200-300 гаруй багш, ажилчид, оюутан сурагчдад 400-500 ширхэг ном олгож үйлчилж байна. Фондын бүх ном сурах бичиг, төсөл дипломын ажлуудыг номын сангийн Lib4U Net version 1.9.7 программд бүрэн оруулсан бөгөөд энэ программ нь онлайн нөхцөлд бусад их дээд сургуулийн номын сангийн фондын номноос өөрт шаардлагатай номын хайлт хийх боломжтой. Үнэгүй ашиглах ашиглах онлайн мэдээллийн эх сурвалжуудыг нээлттэй болгох, ном сэтгүүлийн цахим хаягууд: http://www.ted.com – Дэлхийд өндөр амжилтанд хүрсэн, чадварлаг хүмүүсийн бүхий л төрлийн сэдвээрх ярилцлага, тэдгээрийн хамгийн шилдэг лекц, илтгэлүүдийг үзэх боломжтой. https://www.coursera.org/- Дэлхийн 108 их, дээд сургуулийн 167 үнэ төлбөргүй курс хичээлүүд байдаг. http://www.instructables.com/index- Радио, хоол, нэхмэл гэх мэтчилэн бүхий л төрлийн зүйлсийг яаж хялбар аргаар хийх вэ, энгийн юмнаас үүссэн технологийн талаар хэрэгтэй мэдээллүүд байдаг. Зохион бүтээх сонирхолтой оюутан залууст санаа өгөхүйц, сонирхолтой вэб сайт. https://www.khanacademy.org/- Математик, хими, физик, биологийн хичээлүүдийн 2100 гаруй видео хичээлүүд, томъёо, тестүүд байдаг. https://www.quora.com/- Хамгийн сайн, мэргэжлийн түвшний асуулт, хариулт, санал солилцдог вэб сайт юм. Учир нь томоохон бизнесмен хүмүүс, гүйцэтгэх захирлууд, эрдэмтэд таны асуултанд хариулж зөвлөгөө өгдөг. http://www.webmd.com/ -Эрүүл амьдрахуй, танин мэдэхүйн өргөн агуулгатай. http://projectgutenberg.com - 36,000 гаруй номнуудыг компьютерт үнэгүй татаж авч, унших боломжтой. https://encarta.msn.com – 4,500 гаруй Microsoft Encarta-н өгүүлэлүүд байна. http://www.howstuffworks.com/ – Компьютер, электроник, автомашин, шинжлэх ухаан, технологийн мэдээллүүд байдаг. http://www.refdesk.com -Толь бичгүүд, нэвтэрхий толь, цахим тооцоолуур, газрын зураг шинэ мэдээ мэдээллүүд болон хайлтын системүүд ашиглах боломжтой. 136
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.6. Лаборатори, дадлагын газар Лаборатори, дадлагын газарт дараах журмыг мөрдөнө. 1.Ажлын хувцсыг бүрэн өмсөнө. 2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар авсны дараа дадлагаа эхэлнэ. 3.Лаборатори болон дадлагын газрын эд хогшилд гамтай хандана. 4.Хэрэглэсэн багажаа байранд нь буцааж тавина. 5.Хичээл дууссаны дараа ширээ, сандлын эгнээг засч, эргэн тойрноо эмхэлж цэгцлээд, ангийн хаалга цонхыг хааж, гэрлээ унтрааж гарна. 6.Хичээлийн бус цагаар лаборатори болон дадлагын газрыг ашиглах тохиолдолд хариуцсан багшийн зөвшөөрлийг урьдчилан авч, хэрэглэсэн багаж хэрэгслээ тоо ёсоор, бүрэн хүлээлгэж өгнө. 7.Дадлагын газар нь хичээлийн байрны 1 давхарт байрлана. 4.7 Оюутны программ ашиглах танилцуулга CLOUD UNIVERSITY программыг ТТПК-ийн техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд хэрэглэдэг бөгөөд сургуулийн сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай, ил тод, хяналттай болгох зорилготой. Багш, ажилтан, оюутан болон удирдлагууд хэрэглэнэ. Заавар: Програмд нэвтрэхдээ оюутан өөрийн кодоор нэвтэрнэ. Кодоо ангийн зөвлөх багшаас авна. Оюутан өөрийн вэб –д хандахдаа: student- web.xcloud.mn /Оюутны код болон нууц үг хэсэгт анх удаа орж байгаа болон нууц үгээ огт солиогүй бол өөрийн регистрээр орно/ харах боломжтой Анхны алхам. Оюутан дараах хаягаар админ програмд өөрт олгогдсон нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтрэх хуудсаар нэвтэрнэ. Нууц үгийн доор байрлах зураг дээрх баталгаажуулах кодыг нэвтрэх болгонд хийж байна. Дэлгэрэнгүйг программын гарын авлагаас уншина уу. 4.8 Оюутны зөвлөл Сургуулийн оюутны зөвлөлд анги бүрээс сонгогдсон төлөөлөл оюутан орно. Оюутны зөвлөл даргаа дотроосоо сонгоно. Оюутан суралцаж байх хугацаандаа хэдэн ч удаа зөвлөлийн гишүүн ба даргаар сонгогдох боломжтой. Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүн жил бүр өөрчлөгдөх ба оюутны зөвлөлийн гишүүд болон шийдвэртэй холбоотой мэдээллийг тухай бүр Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэст бичгээр мэдээлнэ. Оюутны зөвлөл дүрэм, дотоод журамтай байна. 137
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ТТПК-ийн оюутан сурагчдын зөвлөлийн бүтэц 138
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.9 Эмнэлгийн үйлчилгээ Сургуульд эмч ажиллана. Эмч сургуулийн багш, ажилтан, оюутанд үзлэг хийнэ. Оюутан бие, сэтгэхүйд нь ямар нэг таагүй өөрчлөлт гарсан гэж үзвэл юуны түрүүнд сургуулийн эмчид хандаж заавар, зөвлөгөө авна. Шаардлагатай тохиолдолд сургуулийн эмч магадлагаа үйлдэж, ангийн зөвлөх багшид хүргүүлэн оюутныг хичээлээс чөлөөлж болно. Өөр эмчийн үйлдсэн магадлагаанд сургуулийн эмч хяналт тавьж, оюутныг хичээлээс чөлөөлөх эсэхийг шийднэ. Эмч сургуулийн хичээлийн байрны В101 тоот өрөөнд байрлана. 4.10 Бусад үйлчилгээ 4.10.1 Оюутны цахим үнэмлэх Оюутан та оюутны үйлчилгээний ажилтанд хувийн болон элсэлтийн мэдээлэл, цээж зургаа өгснөөр таны мэдээлэл, зургийг системд бүртгэж код олгох ба оюутны үнэмлэхийг захиална. 4.10.2 Хэвлэх үйлчилгээ Оюутны төгсөлтийн ажлаар хийж гүйцэтгэх зургийг Плоттроор хэвлэх үйлчилгээг Архитектурын тэнхимээс үзүүлж байна. Үнэ, төлбөрийг тухайн хичээлийн жилд захирлаар батлуулан мөрдөнө. 4.10.3 Интернетийн үйлчилгээ Сургуулийн орчинд WIFI байх боловч хичээлийн цагаар гар утас, цахим төхөөрөмж, интернет ашиглахыг хориглоно. Хичээлийн бус цагаар сургалтын зориулалтаар номын санд интернетийг ашиглана. Интернет ашиглахад дараах зүйлийг анхаарна уу. 1. Интернетэд мэдээллийн нууцлал задрах магадлал өндөр байдаг тул хувийн нууцаа задруулах үйлдэл хийвэл хувь хүн өөрөө хариуцах. 2. Хувь хүн болон байгууллагын нэр хүнд, орон зайд халдахгүй байх. 3. Интернетэд их хэмжээний ачаалал үзүүлэхгүй байх. Зүй бусаар интернет ашигласан нөхцөлд интернетийн хэрэглээг хязгаарлана. 4.10.4 Цайны газар Оюутан болон багш ажилтны цайны газар IET café хичээлийн байрны 1-р давхарт байрлана. Цайны газар ажлын өдрүүдэд өглөө 10:00 цагаас өдөр 16:00 цаг хүртэл ажиллана. Цайны газарт орохдоо гадуур хувцасаа өлгүүлсөн байх, мөн хооллож дуусаад аяга тавгаа хурааж хэвшээрэй. 4.10.5 Ариун цэврийн өрөө Ариун цэврийн газраар үйлчлүүлэхдээ дараах журмыг дагана. 1. Эрэгтэй, эмэгтэй бие засах газар тусдаа байна. 2. Бие засах газраар цэвэр, соёлтой, боловсон үйлчлүүлнэ 3. Бие засах газраас ариун цэврийн цаас авч гарахыг хориглоно. 4.10.6 Хог хаях цэг Сургуулийн байранд 4 хогийн сав байх бөгөөд хогоо ялгаж хаяна. • Цаас • Шил лааз • Хуванцар сав • Бусад Батарей хаях сав тусдаа байх бөгөөд байгаль орчиндоо ээлтэй хандах хэрэгтэй. 139
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 140
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.11 Онцгой байдлын үеийн сургуулийн үйл ажиллагаа Жил бүр улсын онцгой байдлын газраас гамшгийн үеийн, газар хөдлөлтийн үеийн дохио, сургуулилт хийж гамшиг эрсдэлээс хэрхэн биеэ хамгаалах талаар зааварчилгаа өгөх бөгөөд түүнийг бүх оюутан, багш, ажилтан дагаж мөрдөнө. Бэлтгэл ажил • Сургуулийн аваарын хаалга, хоргодох газрыг мэдэж авах • Галын хорыг ашиглах аргыг сурах • Аюул, гамшгийн үед холбоо барих утасны дугаарыг мэдэгдэх 1. Сургуульд ирэх болон гарах үед гамшиг үүссэн тохиолдолд ойролцоох аюулгүй газар хоргодно. 2. Сургууль дээр байх үед гамшиг үүссэн тохиолдолд • Өөрийн биеэ өөрөө хамгаалах, аюулгүй байдлыг хангах • Хэрэглэж буй гал гарах зүйлсээ унтраах • Цахилгаан хэрэгслээ унтрааж, залгуурыг салгах. • Багш ажилтны зааврын дагуу барилга байгууламжаас хол талбайд хорогдох • Хоргодсоны дараа анги ангиар жагсааж багш бүртгэх • Багш зааварчилгаа өгөх хүртэл тэр газраасаа холдохгүй байх Оюутан гэртээ харих • Гэр бүлээс хүн ирсэн бол • Гэр бүлийнхэнтэй нь холбоо барьсан бол • Тээврийн хэрэгсэл хэвийн болсон 3.Covid-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байна. Гамшгаас хамгаалах хууль 10 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах 10.1.Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна: 10.1.1.өдөр тутмын бэлэн байдал; 10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал; 10.1.3.бүх нийтийн бэлэн байдал. Оюутан суралцагчид та бүхэн улсын хэмжээнд тогтоосон онцгой нөхцөл байдлын үед иргэний үүргээ биелүүлээрэй. Гамшгийн тухай хуулийг дэлгэрүүлэн уншиж танилцаарай. Холбогдох линк / https://www.legalinfo.mn/law/details/12458/ 141
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 142
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142