Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Залуучуудын-хөгжлийг-дэмжих-тухай-хуулийн-хэрэгжилт

Залуучуудын-хөгжлийг-дэмжих-тухай-хуулийн-хэрэгжилт

Published by orlom_ts, 2023-06-06 04:50:53

Description: Залуучуудын_хөгжлийг_дэмжих_тухай_хуулийн_хэрэгжилт

Search

Read the Text Version

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫН АЖИЛД ОРОЛЦСОН ЦАГИЙГ БҮРТГЭЖ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ •Залуучуудын сайн дурын оролцоог дэмжих хүрээнд нийт 2 тушаал, 3 шийдвэр гарч нийт 5 удаагийн сургалтыг залуучуудын хөгжлийн төвүүдийн ажилтан албан хаагч сургалт зохион байгуулж нийт 1073 сайн дурын ажилтныг бэлтгэсэн.Мөн 5 удаа төрийн бус байгууллагуудын онлайн болон танхимын хэлэлцүүлэг зохион байгуулсан. 2021 онд анх удаагаа мэргэжлийн сайн дурын ажилтан бэлтгэх зорилгоор Хүүхэд хамгааллын 740 сайн дурын ажилтныг бүртгэж нийт 300 сайн дурын ажилтныг сургаж батламж олгов. Мөн 2020 онд Олон улсын сайн дурынхны чуулганд оролцож, сайн туршлагаа хуваалцсан ба 2021 онд Цахим чуулганд оролцож сайн дурын ажлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Цаашид Орчин үеийн төрийн албан хаагчид 3 сард нэг удаа сайн дурын ажил хийх ажлыг төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх, Залуу хүн бүр сар бүр 1 цагийг сайн дурын ажил дадал зуршил болгох орчинг бүрдүүлэх, гамшиг онцгой байдлын үед ажиллах сайн дурын ажилтан холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллан байна.

ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ •Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.1.3.түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулах хуулийн хэрэгжилт ханган хүрээнд Түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулах заалтыг хүрээнд Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж байна. Цаашид эмэгтэйчүүдэд цэргийн боловсрол олгох ажлын Батлан хамгаалахын яам тодорхой бодлогын хүрээнд дэмжин ажиллаж байна. Мөн энэхүү журмын хэрэгжилтийн хүрээнд ХНХЯ, БХЯ ,СЯ зэрэг яамд хамтран залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх ” оролцоо” сургалтын 30 хувь цэргийн мэргэжил олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2021 онд нийт 5000 залуучуудыг хамруулахаар төлөвлөж байна. Одоогоор нийт 1211 залуучууд хамрагдсан. Мөн ГБХЗХ газраас цэргийн мэргэжил олгох хүрээнд халамж асрамжийн төвөөс 18 насанд хүрээд гарч байгаа залуучуудад цэргийн боловсрол олгох,ахлагчийн сургуульд хамруулах эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр үе шаттайгаар хамтран журмын хэрэгжилтийг ханган байна. Оюутан. залууст цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтыг Зэвсэгт хүчний ангиудын болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн төвийг түшиглэн 2016-2019 онуудад зохион байгуулж, сургалтын нийт 1231 оюутныг хамруулсан байна.

ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ •Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Батлан хамгаалах, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын нарын хамтарсан 2019 оны А/567, А/1227, А/268 дугаар тушаалаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Мөн Батлан хамгаалахын сайдын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/313 дугаар тушаалаар “Батлан хамгаалах салбарт хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний дэд төлөвлөгөө”-г батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. БСШУСЯ-нд хүргүүлсэн байна.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны А/477 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг түүх, соёлын дурсгалт газруудтай танилцуулах журам”-ыг шинэчлэн батлуулснаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ялангуяа цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нарт Монгол Улсын түүх, соёлын дурсгалт газруудыг танилцуулж, тэдэнд эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд түлхэц болсон.

ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ • Зэвсэгт хүчний Жанжин штаб, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб болон Боловсрол, соёл урлагийн газартай хамтран үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдад сургалт, сурталчилгааг 2019 оны 12 дугаар сарын 16-27-ний өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн 6 дүүргийн 124 дунд сургуулийн 25764, орон нутгийн 167 дунд сургуулийн 24793 сурагч, нийт улсын хэмжээнд 291 сургуулийн 50557 сурагчдыг хамруулан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт ханган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд зохион байгуулагдаж байгаа залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн эхний ээлжийн 1211 оролцогчид цэргийн 3 ангид хуваарилагдан өглөө 06.30 минутаас босож цэргийн мэргэжил олгох 14 хоногийн хөтөлбөрт амжилттай хамрагдлаа. Төслийн хүрээнд Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах, зорилгоор хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явуулсан нь цэргийн болон иргэний боловсрол хосолсон үр дүнтэй сургалт болсон. Сургалтын үеэр хөдөлмөрийн яармаг зохион байгуулж, ажил олгогчид хотхонууд дээр очин ажлын байран дахь дадлага хийх гэрээг 641 оролцогчидтой байгуулсан юм. Тэд сургалтаар цэрэг эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлэх, зорилгоо тодорхойлох, өөрийгөө илэрхийлэх, хөдөлмөр эрхлэх чадвар, чиг баримжаа олгож 1 сая төгрөгийн нэг удаагийн тусламж өгч залуучуудын оролцоог дэмжин хэрэгжиж байна.

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТ •ГБХЗХГ-ын даргын 2018 оны А/07 дугаар тушаалаар ЗХТ-ийн үйл ажиллагааны дүрэм, төвд ажиллах ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтын хамт баталсан. Мөн 2019 онд дахин шинэчилж залуучуудын хөгжлийн төвийн хуулиар хүлээсэн 7 төрлийн үйлчилгээг 24 төрлийн үйлчилгээг үзүүлэх арга зүйг тусган залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнийг Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн захиргааны харьяа нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэнд тавигдах шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын байрны жишиг тодорхойлолтыг батлан залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн агентлагтай зөвшилцөх бус тухайн орон нутгийн газар,хэлтсийн дарга шууд томилохоор тусган үйл ажиллагаа нь улам өргөжүүлэх хүнд сурталгүй залуучуудад ээлтэй үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн журмын хэрэгжилт ханган ажиллаж байна.2020 онд ХНХЯ,НҮБ ын хүн амын сантай хамтран Залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээний жишиг зураглал гарган жишиг залуучуудын хөгжлийн төвд нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.Цаашид цахим залуучуудын хөгжлийн төв болгон Ковид19-ийн үед ажиллах орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. /2019 оны А/137 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.

ҮНДЭСНИЙ БОЛОН ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТ • Залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 4 дүгээр тогтоол, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Ерөнхий сайдын 2018 оны 01 дүгээр захирамжаар батлуулсан. Монгол улсын засгийн газрын 2021 оны 04 сарын 22 ны өдрийн 94 дүгээр захирамжаар Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүд болон бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлуулсан. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл 2021 оны 04 дүгээр сарын 30 өдөр анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. 2021 онд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл 21 аймаг, Нийслэл, 9 дүүргийн хэмжээнд 31, Сум, хорооны хэмжээнд 486 зөвлөл ажиллаж жилд 644 залууст ээлтэй шийдвэрийг гарган ажиллана байна. Цаашид залуучуудын хөгжлийн салбар зөвлөлүүдэд залуучуудад ээлтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх залуучуудад ээлтэй аймаг,дүүргийг бий болгоход арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байна.

УТГА ЗОХИОЛ, УРАН САЙХНЫ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ •Залуучуудын утга зохиол,уран сайхны бүтээл сонгон шалгаруулах журам нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 03 дугаар сарын 28 ны өдрийн А/129 тоот тушаалаар батлагдсан. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор харьяа орон нутагт хүргүүлсэн боловч журамд зааснаар журмын хэрэгжилтийг залуучуудын хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр залуучуудын хөгжлийн төвүүд тухайн орон нутгийнхаа утга зохиол ,уран сайхны бүтээлийг сонгон шалгаруулж засаг даргаар батламж мөнгөн болон бусад хэлбэрээр олон нийтэд алдаршуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Жилд бүр 27-35 бүтээлийг алдаршуулан шагнаж урамшуулах, залуучуудыг соён гэгээрүүлэх, өв уламжлал, гэр бүлийн боловсролыг урлагаар дамжуулан олгох хэлбэрээр журмын хэрэгжилт ханган ажиллаж байна.

ЗАЛУУЧУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ САНГ БҮРДҮҮЛЖ, ХӨТЛӨХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ • Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 18 ны өдрийн А95/А171/А681 тоот тушаалаар батлуулсан. Нийт 122 үзүүлэлт бүхий 8 бүлэгт бүхий мэдээллийн санг хуваасан. бүртгэлийн нийт 5 маягт бүхий 17 хүснэгтээр мэдээллийн санг бүрдүүлэн авна .2021 оноос эхлэн 16 үзүүлэлтийг 5 маягтаар авахаар 3 удаагийн цахим сургалт 1 удаагийн танхимын сургалтыг зохион байгуулж бэлтгэлээ ханган ажиллаж байна. Мөн залуучуудын дотоод статистик үзүүлэлтийг цахимаар авах програмыг нэвтрүүлэн дотоод мэдээллийн санг бүрдүүлэн амжилттай нэвтрүүлэн 3 удаа сайжруулан ажиллаж байна.

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ДҮРЭМ • Энэхүү сангийн дүрмийг батлах,төрийн сангийн зохицуулалтад өөрчлөлт оруулалт өргөн агуулга бүхий харилцааг зохицуулах тул одоогоор ямар нэгэн шийдвэр Засгийн газрын зүгээс гараагүй байгаа бөгөөд цаашид сантай байх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх санал санаачилга гаргах шаардлагатай байна. 2019,2020 ,2021 оны залуучуудын үндэсний чуулганд гаргасан хэлэлцүүлэг дээр сангийн дүрмийг батлуулахгүйгээр залуучуудад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд бодит бэрхшээл тулгарч байгааг талууд хүлээн зөвшөөрч цаашид үе шаттайгаар шийдвэрлэхээ мэдэгдсэн.

ТӨРИЙН АЛБАНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ • Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журамд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.1.10.энэ хуулийн 6.1.3, 6.1.4, 8.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хамрагдаж, төрийн албанд орох сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыгг төрийн албанд ажиллахад давуу тал болгон тооцох заалт тусгасан Төрийн албаны зөвлөлөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 6.11.Оролцогч Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.1.10-д заасан үйл ажиллагаанд хамрагдаж байсан бол энэ журмын 6.1.5-6.1.7-д заасан шалгалтын үнэлгээнд давуу байдал болно гэж тус журмын 6.11-т өөрчлөлт оруулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14-р тогтоолоор баталсан. Энэхүү журмын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс ярилцлагын аргаар шалгалт авахдаа давуу тал болгон үзэж ,шаардлагатай тохиолдолд холбогдох залуучуудын хөгжлийн төвөөс тодорхойлолт авахаар харилцан тохиролцож хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цаашид Төрийн албанд бүртгүүлэх нэг шалгуур үзүүлэлтэд сайн дурын ажил хийсэн эсэх талаар судалгаа авах,төрийн албан хаагч бүр 3 сард нэг удаа сайн дурын ажил хийх, залуучуудын хөгжлийн төв бүртгэх зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ДҮРЭМ •Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.1.5.энэ хуулийн 8.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэгт заасан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, их, дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгох оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах заалт орсон.Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор •БСШУЯ-ын сайдын 2019 оны 3 сарын 11-ний өдрийн А/124 дүгээр тушаалаар баталсан ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөмж өгсөн. Тус ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн \"Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох\" журмыг батлах тухай УИХ-ын тогтоолын 100% БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ - 2019 төсөл боловсруулан яамдын саналыг 2 удаа авсан. УИХ-ын тогтоолын үзэл баримтлалын төсөл, судалгааны тайлан, журмын төслийг ХЗДХЯ, СЯ руу 12 дугаар сард явуулаад байна. Мөн 2019 оны 05 сарын 9-ний Оюутны хөгжлийн зээл олгох хяналтын тоог БСШУЯ-ын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан 11000 оюутан суралцагчдад 33 тэрбум төгрөгийн зээл олгохоор батлуулан хэрэгжүүлж байна. БМИҮЗ-ийн 1,6 тэрбум төгрөгийн зээлийн квантыг нэмэгдүүлэх хамтарсан тушаалын төслийг Сангийн яаманд 12 сард хүргүүлээд байна. Боловсролын зээлийн санд сургалтын чиглэлээр үүссэн авлагын нөхцөл байдлын судалж, нягтлан бодох бүртгэлийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, санал гаргах ажлын хэсэг гарган, ажиллаж, сургалтын дүрэм журмыг боловсруулж оюутанд хөнгөлөлттэй зээл олгох орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

АМЬДРАХ УХААНЫ СУРГАЛТЫН БАГЦ ЦАГИЙГ НӨХӨН ТООЦОХ ЖУРАМ •Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.1.1.Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төв, багш бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжих,амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хичээлийн агуулгыг тусгах хүрээнд БСШУЯ-ын сайдын 2019 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай А/118 дугаар тушаалын хавсралтаар “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм” батлагдсан бөгөөд хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. БСШУЯ-ын сайдын 2019 оны 12 сарын 10 өдрийн А/803 дугаар тушаалаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг үнэлэх журам, шалгуурыг баталсан болно. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг үнэлэх үнэлгээний журам нь байгууллага дэвшүүлсэн үнэт зүйл, эрхэм зорилго, зорилтдоо хүрч буй эсэхээ багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой үнэлж, байгууллагын менежмент, сургах, сурах үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэхдээ амьдрах ухааны сургалтыг багц цагийг олгох асуудлыг тусгасан. /Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 7.2 дахь заалт/ сайжруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээ тодорхойлон хэрэгжилтийг ханган, байнга үнэлж сайжруулдаг эргэх холбоо бүхий үйл явц байхаар боловсруулсан. Үнэлгээний шалгуурыг сургуулийн өмнөх боловсролын талаарх олон улсын чиг хандлага, хөгжлийн бодлогод үндэслэн, хүүхэд, багш ажилтны хөгжлийг дэмжсэн, үйлчилгээний чанар үр дүнг тооцож үнэлэх зарчмыг баримтлан боловсруулсан нь тогтвортой, үр дүнтэй хэрэгжих боломжтой юм. Цэцэрлэгийн үйл ажиллагааны үнэлгээ нь 5 чиглэл 14 үзүүлэлтийн 57 шалгуур багтсан байна. БСШУЯ-ын сайдын 2019 оны 08 сарын 2-ны өдрийн “ Хөтөлбөр батлах тухай тухай” А/494 дүгээр тушаалаар сургуулийн өмнөх боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрийг баталсан. “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл”-ийн төслийг боловсруулж, БСШУЯ-ын сайдын 2019 оны А/528 дугаар тушаалаар баталлаа. Энэхүү чиглэлийг ерөнхий боловсролын сургууль хичээл, хичээлээс гадуурх сургалтын ажлыг төлөвлөх, зохион байгуулахад баримтална. Чиглэл 4 бүлэгт хамаарах 57 заалтаас бүрдэж байгаа бөгөөд сургуулийн зорилго тодорхойлох, хичээл, хичээлээс гадуурх сургалтын ажлыг зохион байгуулах, үнэлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг хангах, сургалтын эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх асуудлыг хамарсан болно.

НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН АГУУЛГА, ХӨТӨЛБӨРТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ •Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 10.1.6.Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрт залуучуудад архи, тамхи, мансууруулах бодисын хор уршгийг ойлгуулах, эрүүл, зөв амьдралын хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ тусгах, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд олон нийтийн радио, телевизийн тухай 9.7.энэ хуулийн 8.2.6-д заасан нэвтрүүлэг нь залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийн тусгайлан тогтоосон цагтай байна. Гэсэн заалтыг 2017 оны 05 сарын 18 өдөр нэмэлтээр оруулан хэрэгжиж байна. Цаашид өргөн болон кабелын сувгийн телевизүүдэд залуучуудын сувагтай байх чиглэлээр нөлөөллийн ажил хийхээр төлөвлөж байна.

Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх хичээлийн хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага журам •Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд 8.1.1.ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төв, багш бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжих,амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хичээлийн агуулгыг тусгах хэрэгжилтийг хангах хүрээнд 2018 онд Боловсрол соёл шинжлэх ухаан ,спортын яамны сайдын А/549 тоот тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалыг хавсралтаар батлан Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх ур чадварыг хичээлийн хөтөлбөр тусгасан . Мөн Боловсрол соёл шинжлэх ухаан ,спортын яамны сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А/181 тушаалаар “сургалтын хөтөлбөр” батлах тухай тушаалд Амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын орчинг бүрдүүлэхээр тусган Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт ханган ажиллаж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook