“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага“НОЁН” САНХҮҮГИЙН ПРОГРАМХэрэглэгчийн гарынавлага Өмнөтгөл 1
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага 4 Гарчиг 4 5 Ноён програмын гарын авлага 8 Системийн боломжууд Зарим нийтлэг товчлуурын тайлбар 8 9 Тохиргоо цэс 13 14 Дэлгэцийн тохиргоо 15 Програмын тохиргоо 17 Програмын хэрэглэгчид Програмтай ажиллах эрх 18 INI File засварлагч Эхний үлдэгдэл оруулах 18 20 Байгууллага цэс 21 22 Ангилал цэс 27 Валютын төрөл 28 Валютын ханш 29 Дансны төлөвлөгөө 29 Харилцагчид 33 Ажиллагсад 35 Хувьцааны ангилал 37 Ерөнхий журналын ажил гүйлгээ бүртгэх 40 Касс 42 Харилцах 42 Хоорондын тооцоо 45 Төсөв цэс Хувьцаа цэс 46 Нэхэмжлэх цэс Журналын тайлангууд 46 47 Бараа материал цэс 48 49 Хэмжих нэгж 50 Барааны код 53 Барааны үнэ 55 Барааны нөөц 57 Баримтын жагсаалт 59 Бараа захиалга цэс 63 Бараа татан авалт 64 Барааны тооллого 66 Бараа хөрвүүлэлт 67 Материалын тайлангууд 69 Үйлдвэрлэлийн орцын норм бүртгэх Өртгийн жин 71 Өртгийн хуваарилалт Өртгийн бодолт 71 71 Үндсэн хөрөнгө цэс 73 73 Хэмжих нэгж цэс 74 Хөрөнгийн код 76 Эд хариуцагч 77 Байршил цэс 78 Баримтын жагсаалт 80 Хөрөнгийн бүртгэл Үндсэн хөрөнгийн элэгдэл бүртгэх Дахин үнэлгээ Хөрөнгийн тайлангууд 2 Өмнөтгөл
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЦалин цэс 82Ажиллагсад 82Үзүүлэлт 82Ажил 82Сонголт 82Тохируулга 83Хуанли 85НД-д даатгуулагчийн төрөл, ажил мэргэжлийн ангилал 85Цалин цэс 85Лист цэс /ХЧТА-ий тэтгэмж тооцох бүртгэх / 87Жирэмсний амралт 89Амралт цэс /Ажилчдын амралтын мөнгө тооцох, бүртгэх/ 90Гүйлгээ цэс 91Утга олголт цэс 93Цалингийн тайлангууд цэс 94Тайлан цэс 97Журналууд 99Мөнгөн хөрөнгө 100Хоорондын тооцоо 101Бараа материал 102Үндсэн хөрөнгө 103Цалин 104Хувьцаа 106Зардал 106Баланс 107Тодруулга тайлангууд 107Татвар 108Нийгмийн даатгалын тайлан 109Балансын тохируулга 109Шинжилгээ цэс 110Санхүүгийн шинжилгээ 110Аналитик шинжилгээ 111Дансаар 111Харилцагчаар 112Материалаар 113График шинжилгээ 113График тохируулга 113Удирдлагын мэдээлэл 115Удирдлагын тайлангууд 116Үйлчилгээ цэс 117Ханшийн тэгшитгэл 117Тооцоо шилжүүлэх 118Элэгдэл бодуулах 118Үр дүнгийн дансны хаалт 119Загвар бичилтүүд 120Алдаа залруулагч 121Зөрчилтэй бичлэгүүд 121Баримтын дугаарлалт 122Үндсэн кодыг дугаарлах 123Кодын нэгтгэл 123Бааз архивлах 124Цалинг файлд хөрвүүлэх 125Гүйлгээг файлд хөрвүүлэх 125Гүйлгээний архив 126Цалинг сэргээх 126Файлаас гүйлгээ татах 127Өмнөтгөл 3
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаӨмнөтгөлНоён програмын гарын авлага Ноён-санхүү, нягтлан бодох бүртгэлийн цогц програм нь мөнгөн хөрөнгө, хоорондынтооцоо, бараа материал, хангамжийн материал, үндсэн хөрөнгө, цалин, төсөв, зардал,тайлан, шинжилгээ гэсэн бүрдэл хэсгүүдийг өөртөө багтаасан цогц програм юм.Системийн боломжуудyy Хэрэглэгчдэд програмыг сурахад энгийн ойлгомжтой байлгах үүднээс бүртгэлийн цонхнууд нэг загвараар хийгдсэн бөгөөд ажиллагаа нь төстэй юм.yy Нэг цонхноос бүх ажил гүйлгээг хөтлөн явуулах боломжтой учир өдөр тутмын гүйлгээг бүртгэхэд бага үйлдэл хийж цаг хугацааг хэмнэнэ.yy Удирдлагын хяналтын мэдээллийг ашиглан байгууллагынхаа санхүүгийн мэдээллийг цаг алдалгүй авч оновчтой шийдвэр гаргахад тусална.yy Автомат дотоод хяналтын систем суурилуулсан тул буруу гүйлгээ, бүртгэл, үйлдлийг олоход дөхөм бөгөөд таны бүртгэлийн хэвийн ажиллагааг хангана.yy Авлага өглөгийн насжилт, борлуулалт болон зардлыг сараар болон жилээр харьцуулсан шинжилгээ хийх боломжтой.yy Хэлтэс тасаг болон салбаруудын орлого зарлагыг зардлын төв үүсгэн харах боломжтой.yy Програм ашиглах хэрэглэгчдийг тус тусад нь бүртгэх боломжтой ба тухайн хэрэглэгчийн хийсэн үйлдэл нь архив болон хадгалагддаг.yy Програмын үнийн хувьд зах зээл дээр худалдаалагдаж буй санхүүгийн програмуудтай харьцуулахад боломжийн.yy Бизнесийн бүх салбарын нягтлан бодох бүртгэлд тохирч ажилладаг. Тухайлбал: Худалдаа, үйлдвэр Үйлчилгээ Тээвэр Барилга Түрээс Уул уурхай Төсөл хөтөлбөр гэх мэтyy Нэг нягтлан бодогчтой жижиг, дунд байгууллагаас эхлээд олон салбарт үйл ажиллагаа эрхэлж, бүртгэлээ багаар хөтлөн явуулдаг том групп компани хүртэл ашиглах боломжтой.yy Үйлдвэрийн бүртгэлийн цогц шийдэлтэй ба барааны өртгийг эхэлж авснаа эхэлж зарлагадах аргыг ашиглан тооцдог. Мөн тухайн байгууллагын онцлогоос шалтгаалан бараа материалын өртгийн ямар ч бодолтыг автоматаар хуваарилна. Жишээ нь: Шууд материалын аргаар өртөг тооцох Шууд материал дээр ҮНЗ нэмж өртөг тооцох.гэх мэтyy НББ-ийн анхан шатны бүх баримт боловсруулагдан гарна. 4 Өмнөтгөл
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЗарим нийтлэг товчлуурын тайлбар* тэмдэглэгээтэй мөрүүдийг заавал оруулах шаардлагатайбөгөөд ингэснээр “Хадгалах” товчлуур идэвхижинэ.“Тайланг харах” товчлуур бөгөөд сонголтуудаас харах тайлангаадурын нөхцлөөр шүүж харах боломжтой.Харгалзах утгуудыг чагталж, холбогдох мэдээллийг сонгоодшүүх товчийг дарснаар тухайн гүйлгээнүүд сонгогдсон утгаараашүүгдэн гарч ирнэ.Ашиглахгүй эсвэл устгах шаардлагатай мэдээлэл, гүйлгээгээустгах товчлуураар устгана.Тухайн цонхноос гарах бол “Болих” товчлуур дарж гарна.Баримт, падаан, тайлан хэвлэх бол “Хэвлэх” товчлуур даржхэвлэнэ. Хэвлэх цонхонд дараах товчлуурууд гарч ирнэ.Бараа, ажил гүйлгээ шинээр бүртгэгдсэн, засварлагдсан, эсвэлустгагдсан тохиолдолд хэвлэх баримтанд харагдахгүй үед“Шинэчлэх” товчлуурыг дарснаар шинэчлэгдэнэ.Тухайн хэвлэх баримтан дээрх мэдээллийг “Засварлах” товчдарснаар нэмэлт цонх гарч ирнэ. Засах мэдээлэл дээрээ очинхулганаараа 2 товшин орж засварлаад хадгална. Хадгалсныхаадараа дахин хадгалах буюу товчлуур дарж засварласанмэдээллээ хадгална.Өмнө нь хадгалсан баримтуудаа нээх товчлуураар нээнэ.Хэвлэх баримтаа “Хадгалах” товчлуураар хадгална. Хадгалахтовч дарснаар тухайн тайлан хаана хадгалагдах замыг нь заажнэрийг нь өгч хадгална.Хэвлэх баримтнаасаа утга, тоо хэмжээ, үнээр нь хайлт хийхдээ“Хайх” товчлуураар хайна.Хэвлэх товчлуурыг дарснаар баримт хэвлэгдэн гарна.Хэвлэх баримтаа PDF, XLS, HTML, XML, RTF, CSV, BMP, JPG,TIFF, GIF зэрэг өргөтгөлөөр экспортлон харах боломжтой.Баримтаа томсгох, багасгах эсвэл стандарт хэмжээгээр харахаатохируулна.Дурын байдлаар шүүлт хийх боломжтой. Жишээ нь: Шүүлт хийхдээ “Огноо” хэсэг дээрдарж 2015/01 бичихэд тухайн сараарх бүх гүйлгээ гарч ирнэ. Б.No, падаан, төрөл, дүн гэхмэтчилэн хайх боломжтой. Өмнөтгөл 5
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХэрэглэгч та програмд нэвтрэн орохдоо: Зураг1 Дэлгэцэн дээр Ноён програм харагдах байдалДэлгэц дээр байрлах -Ноён програм дээр курсороо байрлуулан хурдан хоёр товшино.Зарим тохиолдолд програмын дүрсийг дэлгэц дээр байрлуулаагүй байдаг ба энэ тохиолдолдD диск дотор NOYON фолдер луу орж програмыг ажиллуулна. /Зураг 2-г харна уу/ Зураг 2 Ноён програмын нэвтрэх хэсэг Салбарын нэгтгэлтэй бол салбараа сонгоно. Хэрэглэгчийн нэр хэсэгт програмд нэвтрэн ордог нэрээ бичих бөгөөд шинээрхэрэглэгч үүсгээгүй тохиолдолд ADMIN гэж бичиж, -товчийг дарж програмднэвтэрч орно. Нууц үг хэсэгт програмд нэвтэрч орох нууц үгээ бичих ба нууц үг буруу тохиолдолд програм руу нэвтэрч орохгүй. Хэрэв та програмд шинээр нууц үг оруулах эсвэл нууц үгээ солих шаардлагатай гэжүзвэл чагтлаад товчийг дарснаар дараах цонх гарч ирнэ./Зураг 3-г харна уу/6 Өмнөтгөл
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 3 Програмын түлхүүр үг солих цонх Шинээр оруулах буюу солих нууц үгээ оруулна. Шинээр оруулсан нууц үгээ давтаж оруулна. товчийг дарснаар програмын нууц үг өөрчлөгдөж, програм руу ороход нууц үгийг асуусан цонхонд бүртгэсэн нууц үгээрээ нэвтэрч орж болно.Ноён програм нь үндсэн 7 цэстэй ба үндсэн цэсүүд нь дэд цэсүүдэд хуваагддаг. Үндсэнболон дэд цэсээс гадна програмын лого бүхий тохиргоо цэс програмын зүүн дээд буландбайрладаг. Тохиргоо цэсийг дэлгэрэнгүй авч үзье. Өмнөтгөл 7
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 1Тохиргоо цэс Хэрэглэгч та програмд шаардлагатай тохируулгын мэдээллүүдийг оруулах, програмын харагдах байдал, өнгийг тохируулахын тулд логотой цэсний хажуугийн сум дээр дарж тохируулах боломжтой болно.Дэлгэцийн тохиргооДэлгэцийн тохиргоог ашиглан хэрэглэгч өөрт таалагдсан өнгө загвар, үндсэн болон дэд цэс,товчуудын хэмжээг тохируулдаг. Логотой цэсний хажуугийн сум дээр дараад “Дэлгэцийнтохиргоо” дэд цэсийг сонгоно. /Зураг 4-г харна уу/ Зураг 4 Дэлгэцийн тохиргоо цэс рүү хандах v1. Програмын харагдах байдал: Програмын цонхнуудын өнгө болон дүрслэлийг өөрчлөх боломжтой. Олон төрлийн сонголтууд байдаг бөгөөд цаг үетэйгээ нийцүүлэн сонгох боломжтой. Жишээ нь: Шинэ жил, валентин, зун, өвөл,..гэх мэт2. Үндсэн цэсний хэмжээ: Програмын үндсэн цэсүүд болох “Байгууллага”, “Бараа материал”, ”Үндсэн хөрөнгө” зэрэг цэсүүдийн хэмжээг тохируулна. Үндсэн цэсний хэмжээг 16, 24, 32, 48 pixel болгон тохируулах боломжтой.3. Дэд цэсний хэмжээ: Програмын дэд цэсүүд болох Ангилал, Валютын төрөл, Валютын ханш зэрэг цэсүүдийн хэмжээг тохируулна. Мөн дээрхтэй адил 16, 24, 32, 48 гэсэн хэмжээнээс сонгоно.4. Командын товчны хэмжээ: “Шүүх”, “Шүүлт хийх нөхцөлүүд”, “Тайлан харах” зэрэг товчнуудын хэмжээг тохируулна. Эдгээр товчны хэмжээг 16, 24, 32 pixel болгон тохируулах боломжтой.5. Бусад товчны хэмжээ: “Хадгалах”, “Болих”, “Устгах” зэрэг товчнуудын хэмжээг тохируулна. Эдгээр товчны хэмжээг 16, 24, 32, 48 pixel болгон тохируулах боломжтой. Дэлгэцийн тохиргоог хадгалах боломжгүй ба програмаас гараад эргэн ороход хэвийн байдалдаа орно.8 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаПрограмын тохиргооХэрэглэгч та салбарын тохиргоо цэсээр орж өөрийн байгууллагын шаардлагатай бүхмэдээллүүдийг оруулан тохируулж өгөх шаардлагатай /Зураг 5/ бөгөөд эдгээр мэдээллүүд ньпрограмын цаашдын ажиллагаанд нэн чухал үүрэгтэй болно. Зураг 5 Байгууллагын салбар нэгжийн тохиргооСалбарын тохиргоо нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.1. Ерөнхий мэдээлэл: Байгууллагын нэр, захирал, нягтлан бодогч, няравын нэр, хаяг гэх мэт тухайн байгууллагын ерөнхий мэдээллүүдийг бүртгэнэ. /Зураг 6-г харна уу/ Зураг 6 Салбар нэгжийн бүртгэлийн ерөнхий мэдээллийг оруулах цонхДээрх зурагт үзүүлснээр бүх талбаруудыг бөглөж оруулснаар татварын тайлан дээр танайбайгууллагын мэдээлэл бүрэн бөглөгдөн гарна. /Зураг 7-г харна уу/ Бүлэг 1: Тохиргоо цэс 9
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 7 Салбарын тохиргоонд оруулсан мэдээлэл татварын тайланд харагдах байдалДансдын мэдээлэл: Энэ хэсэгт автомат бичилттэй дансдууд болон танай байгууллага НӨАТтөлөгч эсэхийг тохируулна. Автомат бичилттэй дансдуудыг тохируулчихсан байдаг учирөөрчлөх шаардлагагүй. /Зураг 8-г харна уу/ Зураг 8 Салбарын автомат бичилттэй дансдын тохируулга Сар бүрийн эцэст түр дансдуудыг орлого зарлагын нэгдсэн данс руу хааж үр дүнгийн бичилт хийдэг. Энэ бичилтийг автоматаар хийдэг бөгөөд тухайн данснуудыг “Дансдын мэдээлэл” хэсэгт тохируулж өгсөн байдаг. /Зураг 9-г харна уу/ Зураг 9 Автомат бичилт хийгдсэн байдал Үндсэн хөрөнгө борлуулахад үндсэн хөрөнгө борлуулсны олз, гарз дансны бичилт автоматаар үүсдэг. Тухайн данснуудыг тохируулж өгсөн хэсэг юм. /Зураг 10-г харна уу/ Зураг 10 Үндсэн хөрөнгийн борлуулалтын бичилт ерөнхий журналд тусгагдсан байдал10 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Сар бүрийн эцэст ханшийн тэгшитгэл хийхэд ашиглагдах данснуудыг “Дансдын мэдээлэл” хэсэгт тохируулж өгсөн байдаг. /Зураг 11-г харна уу/ Зураг 11 Ханшийн тэгшитгэлийн журналын бичилт Энэ хэсэгт та НӨАТ төлөгч эсэхээ чеклэн тохируулж өгнө.2. Бусад мэдээлэл: Энэ хэсэгт баримтын дугаарлалт, санхүүгийн жил, дансны үлдэгдэл харах гэх мэт тохируулгууд байдаг. /Зураг 12-г харна уу/ Зураг 12 Байгууллагын бусад тохируулга Касс, харилцах, бараа материал, үндсэн хөрөнгө гэх мэт дансдуудын дугаарлалтыг энэ хэсэгт тохируулна. Тухайн тайлант хугацаагаа тохируулна. чагталснаар програмд нэвтрэн орж буй хэрэглэгч бүрээр тэдгээрийн хийсэн үйлдлүүдийн мэдээллийг хадгална. Энэ мэдээлэл Үйлчилгээ цэс→Гүйлгээний архив хэсэгт хадгалагдах бөгөөд “Гүйлгээний архив” нь зөвхөн мэдээллийн шинж чанартай болохыг анхаарна уу. /Зураг 13-г харна уу/ Зураг 13 Гүйлгээний архив хөтлөгдсөн байдал -хэсгийг чагталбал ажилчдын цалинг зууны нарийвчлалтай бодох буюу таслалаас хойш 2 орны нарийвчлалтай бодно. Байгууллагынхаа онцлогт тохируулан долоо хоногт ажиллах өдөр болон цагийг тохируулах боломжтой. Ингэснээр цалин бодоход ажиллавал зохих өдөр болон цаг автоматаар гарна. Бүлэг 1: Тохиргоо цэс 11
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Та хэсгийг чагталж өгснөөр тухайн дансаар гүйлгээхийхэд үлдэгдлийг харах, сөрөг үлдэгдэлтэй гэдгийг анхааруулна. /Зураг 14-г харнауу/ Зураг 14 Кассын баримт шинээр бүртгэх цонх12 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаПрограмын хэрэглэгчидПрограмд шинээр нэвтэрч орох хэрэглэгчдийг бүртгэж өгнө. /Зураг 15-г харна уу/ Зураг 15 Програмын хэрэглэгчдийг бүртгэх цэс1. Програмын тохируулга→Програмын хэрэглэгчид товчийг дарахадПрограмд хандан орох хэрэглэгчдийг нэмэхдээдараах цонх нээгдэнэ. /Зураг 16-г харна уу/ Зураг 16 Шинээр хэрэглэгч бүртгэх цонх Энэ хэсэгт програмд нэвтэрч орох нэрийг оруулж өгнө. Нэвтрэх кодыг латин үсгээр юмуу тоогоор өгнө. Энэ хэсэгт тухайн кодоор нэвтрэн орох хэрэглэгчийн нэрийг кириллээр бичнэ. Бүлэг 1: Тохиргоо цэс 13
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаПрограмтай ажиллах эрхПрограмд нэвтэрч орох хэрэглэгчдийг бүртгэсний дараа тэдгээр хэрэглэгчдийн програмдажиллах эрхийг тохируулж өгнө. /Зураг 17-г харна уу/ Зураг 17 Хэрэглэгчдийн програмтай ажиллах эрхийн тохируулга1. Програмын тохируулга→Програмтай ажиллах эрх /Зураг 18-г харна уу/ Зураг 18 Програмтай ажиллах эрхийг тохируулах цонх Хэрэглэгчийн нэр, салбарын нэрийг сонгож өгнө. Тухайн хэрэглэгч нь програмын ямар цэстэй ажиллах вэ? гэдгийг тохируулна. Жишээ нь: бараа материалын нягтлан бодогч зөвхөн бараа материал цэсэнд гүйлгээ нэмэх, хасах, устгах, хэвлэх эрхтэй болгоно гэвэл бараа материал хэсгийг чагтлан хадгална. Тайлантай ажиллах эрх нь тухайн хэрэглэгч ямар тайланг харах эрхтэй эсэхийг тохируулна. Жишээ нь: бараа материалын нягтлан бодогч бараа материалын зарим тайланг харах шаардлагагүй гэж үзвэл бол тухайн тайланг чагтлахгүйгээр хадгална. Сарын нээлт хаалттай ажиллах эрх гэдэг нь тухайн сарын ажил гүйлгээнд нэмэлт засвар оруулах, устгах үйлдэл хийх боломжтой болговол чагтлаж өгнө. Сарын нээлт хаалттай ажиллах эрхтэй хэрэглэгч програмын дээд хэсэгт байрлах огнооны хэсэгт дарахад дараах цонх гарч ирнэ. /Зураг 19-г харна уу/14 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЗураг 19 Гүйлгээг хаах болон нээх цонх Энэ хэсэгт санхүүгийн жилээ тохируулж өгнө. Хаах товчыг дарснаар тухайн хугацааг хааж, дахин гүйлгээ хийх, засварлах, устгах боломжгүй болгоно. Нээх товчийг дарснаар хаасан сарыг нээж гүйлгээ хийх, засварлах, устгах боломжтой болгоно. Мөн тухайлсан төрлөөр болох /”Ерөнхий журнал”, “Касс”, “Харилцах”, “Бараа материал”, “Үндсэн хөрөнгө”, “Цалин”/-ын хаалт, нээлт хийх боломжтой. Данстай ажиллах эрх хэсэг нь тухайн хэрэглэгч ямар данстай ажиллах вэ? гэдгийгтохируулдаг. сонголтыг чагталснаар тухайн хэрэглэгчээр тухайн дансдуудагдахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл: Бараа материалын нягтлан бодогч үндсэнхөрөнгийн данстай ажиллах шаардлагагүй гэж үзвэл үндсэн хөрөнгийн дансдыгчагталж өгснөөр тухайн данснууд дуудагдахгүй. ADMIN хэрэглэгчид бүх эрх нээлттэйбайх шаардлагатай. Цалин бодох хэлтэс хэсэг нь тухайн хэрэглэгч ямар хэлтсийн ажилчдын цалинг боддогийг тохируулдаг. Жишээ нь: Тухайн хэрэглэгч зөвхөн захиргааны хэлтсийн цалин боддог бол бусад хэлтсийн чагталж өгснөөр бусад хэсгийн цалинг харах болон бодох боломжгүй болно.INI File засварлагчГүйлгээ хийх үед олон дахин хэрэглэгддэг гүйлгээний утга, харилцагчийн нэрийг хадгалжөгөх ба хэрэглэх шаардлагагүй болсныг нь устган жагсаалтыг цэгцэлдэг цэс юм. /Зураг 20-гхарна уу/ Зураг 20 Файл засварлагч цэс Бүлэг 1: Тохиргоо цэс 15
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага1. Програмын тохируулга→INI file Засварлагч /Зураг 21-г харна уу/ Зураг 21 Файл засварлагч цонх Давхардсан эсвэл ашиглахгүй болсон гүйлгээний утга харилцагчийг устгах Шинээр гүйлгээний утга, харилцагч нэмэхдээ энэ цонхоор нэмж болох ба гүйлгээ хийх үедээ гүйлгээний утга, харилцагчаа тухай бүрд нь бичээд баруун талд нь байрлах SAVE товчийг дарж хадгална. /Зураг 22-г харна уу/ Зураг 22 Кассын баримт бүртгэх цонх16 Бүлэг 1: Тохиргоо цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЭхний үлдэгдэл оруулах Зураг 22 Кассын баримт бүртгэх цонх Эхний үлдэгдэл Дансны эхний үлдэгдэл оруулах: Хэрэглэгч та энэ цэсээр туслах дэвтэр хөтлөгддөггүй мөнгөн хөрөнгө, өглөг, авлага, бараа материал, үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг оруулна. Харилцагчийн тооцооны эхний үлдэгдэл: Туслах дэвтэр хөтлөгддөг өглөг, авлагын эхний үлдэгдлийг энэ хэсэгт оруулна. Бараа материалын эхний үлдэгдэл: Туслах дэвтэр хөтлөгддөг бараа материалын данснуудын эхний үлдэгдлийг энэ хэсэгт оруулна. Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл: Туслах дэвтэр хөтлөгддөг үндсэн хөрөнгийн дансдын эхний үлдэгдлийг энэ хэсэгт оруулна. Хэрэглэгч та үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлээ оруулж дууссаны дараа дэлгэцийн баруун доод буланд байрлах элэгдэл товчин дээр дарснаар элэгдэл нь анхны өртгөөс хассан дүнгээр тайлан дээр тусна. Хувьцааны эхний үлдэгдэл: Туслах дэвтэр хөтлөгддөг хувьцааны эхний үлдэгдлийг энэ хэсэгт оруулна. Балансын тайлангийн эхний үлдэгдэл: Тайлант жилийн дундаас програм ашиглаж байгаа байгууллагууд өмнөх улирлаар гарсан балансын тайлангаа оруулж өгснөөр таны тайлан өссөн дүнгээр нэгтгэгдэн гарна. Дүнг оруулахдаа тухайн оны тайлан хэсэгт өмнөх оны баланс, орлого үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангийн дүнг оруулна. Хэрэглэгч та бараа материал, үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг excel file-аас програм руу татаж оруулах боломжтой. Бүлэг 1: Тохиргоо цэс 17
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБҮЛЭГ 2Байгууллага цэс Байгууллагын ерөнхий нягтлан бодогч энэхүү цэстэй ажиллахад зориулагдсан. Учирнь энэ цэс санхүү бүртгэлийн гол мэдээллүүдийг нэг дор агуулдагаараа онцлог юм. Үүнд:Дансны нэгдсэн төлөвлөгөө, харилцагчийн бүртгэл, валютын төрөл, тэдгээрийн ханш,хувьцаа гэх мэт лавлах бүртгэлээс гадна ерөнхий журнал, мөнгөн хөрөнгө, байгууллагынтөсөв, журналын тайлангууд тус тус багтана.Ангилал цэсБайгууллага цэсний ангилал дэд цэсээр бүлгийн мэдээллийг, ангилж бүртгэл хөтлөлтийгцэгцтэй болгодог. /Зураг 24-г харна уу/ Зураг 24 Бүлгийн мэдээллийг бүртгэх цонх Данс хэсэг нь: Сангийн яамнаас баталсан ААНБ-н бүртгэлд ашиглах дансны ангилал юм. Хэрэглэгч та энэ хэсгийг мэдээллийн шинж чанартай гэж ойлгох ба аливаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй болохыг анхаарна уу! Данс нэмэх болон засах үедээ “Байгууллага цэс”→ ”Дансны төлөвлөгөө” цэсээр хийнэ. Хэрэглэгч та байгууллагынхаа харилцагчдын ерөнхий ангиллыг энэ хэсэгт бүртгэнэ.Жишээ нь: Худалдан авагчид дэд бүлэгт гадаад болон дотоод харилцагчтай болбүлэг нэмэхдээ “Худалдан авагчид” бүлэг дээрээ дараад товчийгдарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 25-г харна уу/18 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 25 Шинээр харилцагчийн бүлэг нэмэх цонх Дээд бүлгээ Худалдан авагчид гэж сонгосноор Худалдан авагч цэсний дор дэд цэс үүснэ. Код, нэрээ бичээд “Хадгалах” товчийг дарна. Доорх байдлаар харагдана. /Зураг 26-г харна уу/ Зураг 26 Бүртгэгдсэн бүлгийн харагдах байдал Бараа материалын түгээмэл хэрэглэгддэг ангиллыг програм дээр бүртгэсэн байгаа. Өөрийн байгууллагын онцлогт тохируулан бараа материалын бүлэг нэмж бүртгэж болно. Байгууллага хэлтэс, тасгийн ерөнхий ангиллыг энэ хэсэгт бүртгэж өгнө. Ингэснээр тухайн хэлтэс тасгаар гарч буй зардлыг хуваарилах, цалингийн зардлыг хэлтэс тасаг бүрээр тооцох боломжтой болно. Үндсэн хөрөнгийн түгээмэл ашиглагддаг ангиллыг програм дээр бүртгэчихсэн байна. Үндсэн хөрөнгийн байршлуудыг бүртгэж өгнө. Ингэснээр үндсэн хөрөнгө тус бүрийг байршлаар нь ялган харах боломжтой болох юм. Бүлэг 2: Байгууллага цэс 19
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаВалютын төрөлЭнэ хэсэгт байгууллагад ашиглагддаг валютын төрлийг хадгалдаг. Шинээр валют бүртгэхдээ товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 27-г харна уу/ Зураг 27 Шинээр валютын төрөл бүртгэх цонх Код: Тухайн валютын олон улсын нэршлийг бичнэ. Нэр: Тухайн валютын нэрийг бичнэ. Бүхэл болон бутархай нэршлийг оруулна. Валютын төрлөө бүртгэхэд кодыг буруу бүртгэвэл монгол банкны серверээс ханш татахад хадгалагдахгүй гэдгийг анхаарна уу?20 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаВалютын ханшХэрэглэгч та интернетгүй тохиолдолд валютын ханшийг Байгууллага цэс→Валютын ханшхэсэгт гараар шивж хадгална. /Зураг 28-г харна уу/ Зураг 28 Валютын ханш бүртгэх цонх Валют: Ханшыг нь бүртгэх валютаа сонгоно. товчийг Өөрчлөгдсөн огноо: Огноогоо сонгоно Тухайн үеийн ханш: Тухайн өдрийн ханшаа бичнэ.Хэрвээ та интернеттэй тохиолдолд програмын баруун дээд талд байрлахдарснаар Монгол банкны ханшийг татах боломжтой. /Зураг 29-г харна уу/ Зураг 29 Монгол Банкны серверээс валютын ханш татагдсан байдалБүлэг 2: Байгууллага цэс 21
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Ханш татах валютаа сонгоно Огноо: Ханш татах огноогоо сонгоно. Огноо хэсэгт сustom буюу дурын байдлаар, сараар, улирлаар, жилээр татах боломжтой. Шинэчлэх товч дарснаар тухайн огноогоорх ханшаа татан “Хадгалах” товчоо дарна.Ингэснээр валютын данстай холбоотой аливаа ажил гүйлгээг бүртгэхэд ханш автоматаардараах байдлаар дуудагдана. /Зураг 30-г харна уу/ Зураг 30 Хадгалсан валютын ханш автоматаар татагдан гарч ирсэн байдалХэрэв валютын ханшийг татаагүй тохиолдолд ажил гүйлгээ хийх тухай бүрт ханш хэсэгтгараас тухайн ажил гүйлгээний өдрийн ханшийг оруулж өгөх боломжтой. Валютын дансныгүйлгээ хийхэд хамгийн сүүлд хадгалагдсан ханшийн мэдээлэл автоматаар татагдана.Дансны төлөвлөгөөЭнэхүү дэд цэс нь байгууллагад ашиглагдах данснууд нэгдсэн байдлаар харагддаг базасварлах болон шинээр нэмэхэд энэ цэсийг ашиглана. Дансыг шинээр бүртгэхэд дансныангиллаас хамаарч дансны тохируулга, туслах дэвтэр хөтлөх эсэх нь өөрчлөгдөнө. Онцлогтойбүртгэгддэг 4 төрлийн дансыг шинээр бүртгэх талаар жишээ авч тайлбарлая. /Зураг 31-гхарна уу/ Зураг 31 Дансны төлөвлөгөө цэс Байгууллага → Дансны төлөвлөгөө гэсэн дэд цэс рүү орно. Шинээр данс бүртгэх ангилалаа сонгоно. Энэ ангилал нь байгууллагад ашиглагдах данс биш зөвхөн дансдыг шинжээр нь ангилж байгаа бүлэг юм. -товчийг дарж дансдын тохируулгыг хийнэ.22 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖишээ 1: Харилцахын дансыг шинээр бүртгэе /Зураг 32-г харна уу/ Зураг 32 Шинээр данс бүртгэх цонх Дансны бүлгээ тохируулна. Дансны дугаар бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Дансны нэрийг бичнэ. Энэ хэсэгт банкны нэр болон дансны дугаарыг бичиж өгвөл дараа нь дансдыг ялгахад хялбар байна. Валютын төрлөө сонгоно. Жишээ нь: Төгрөгийн, долларын гэх мэт. Харилцах дансны мэдээлэл болох банк болон дансны дугаарыг оруулна. Харилцах дансны мэдээллийг бүртгэснээр “Төлбөрийн даалгавар” маягтан дээрх төлөгч банкны мэдээлэл бөглөгдөн гарна. /Зураг 33-г харна уу/ Зураг 33 Төлбөрийн даалгавар баримтын харагдах байдал Бүлэг 2: Байгууллага цэс 23
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖишээ 2: Авлага өглөгийн данс шинээр бүртгэе /Зураг-34/ Зураг 34 Шинээр данс бүртгэх цонх Дансны бүлгээ тохируулна. Дансны дугаар бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Дансны нэрийг бичнэ. Валютын төрлөө сонгоно. Жишээ нь: Төгрөгийн, долларын гэх мэт. Туслах дэвтэр хөтлөх эсэх: Чагталж өгвөл харилцагч тус бүрээр харагдана. Чагтлахгүй бол харилцагч тус бүрээр биш, нийт дүнгээр харагдана. Жишээ нь: “Компани хоорондын авлага” дансыг бүртгэе. “АПУ” ХК-аас нэг сая төгрөг, “Номин” ХХК-аас хоёр сая төгрөгийн авлагатай гэж үзвэл гэж “Туслах дэвтэр хөтлөх эсэх” чагталж өгнө. Ингэснээр харилцагч тус бүрээр ялгагдаж харагдах боломжтой болно. Хэрвээ “Туслах дэвтэр хөтлөх эсэх” чагтлахгүй дансыг бүртгэвэл “Компани хоорондын авлага” дансанд гурван сая төгрөгийн авлагатай гэж харагдахаас бус “АПУ” ХК, “Номин” ХХК-аас тус бүртээ нэг болон хоёр сая төгрөгийн авлагатай гэж харагдахгүй юм.24 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖишээ 3: Бэлэн бүтээгдэхүүний данс шинээр бүртгэе /Зураг 35-г харна уу/ Зураг 35 Шинээр данс бүртгэх цонх Дансны бүлгээ тохируулна. Дансны дугаар бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Дансны нэрийг бичнэ. Тухайн данс зардлын төвөөр салах болон жагсаалтанд харах тохиргоог хийнэ. Тухайн бэлэн бүтээгдэхүүний данс няравтай бол - хэсгийг чагтлана. хэсгийг чагталснаар тухайн данснаас борлуулалт хийхболомжтой болно. Борлуулалт хийгдэнэ гэвэл:• Борлуулалтын орлого• Борлуулалтын хорогдол буцаалт• Борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансыг тохируулна. Ингэснээр бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын гүйлгээ хийгдэхэд автоматаар давхар бичилт нь үүснэ. Дараах байдлаар харагдана. /Зураг 36-г харна уу/Зураг 36 Бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын давхар бичилт автоматаархийгдсэн байдал Бүлэг 2: Байгууллага цэс 25
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖишээ 4: Үндсэн хөрөнгийн данс шинээр бүртгэе /Зураг 37-г харна уу/ Зураг 37 Шинээр данс бүртгэх цонх Дансны бүлгээ тохируулна. Дансны дугаар бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Дансны нэрийг бичнэ. хэсгийг чагталвал хуримтлагдсан элэгдэл болон элэгдлийн зардлын данс нь бас зардлын төвөөр салсан байх ёстой. Гэхдээ үндсэн хөрөнгийн дансыг зардлын төвөөр салгахгүй байвал тохиромжтой. чагталснаар тухайн данс үндсэн хөрөнгө тус бүрээр сална. -чагталвал хуримтлагдсан элэгдэл болон элэгдлийн зардлын дансыг тохируулна. Үйлдвэрийн байгууллагын хувьд элэгдлийн зардлын дансыг дуусаагүй үйлдвэрийн данс болгон тохируулж болно.Хэрвээ хэсгийг чагтлахгүй бол тухайн хөрөнгийнданс дээр элэгдэл тооцохгүй.26 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХарилцагчид Зураг 38 Харилцагчид дэд цэс Хэрэглэгч та байгууллагынхаа харилцагчдыг байгууллага цэс → Харилцагчид дэд цэсээр орж бүртгэнэ. Тухайн цэсний зүүн талд харилцагчдын бүлэг байрлах бөгөөд бүлэг нэмэхээр болвол Байгууллага→ Ангилал цэс рүү орж нэмнэ. Шинээр харилцагч бүртгэх товчлуурыг дарна. /Зураг 39-г харна уу/ Зураг 39 Шинээр харилцагч бүртгэх цонх Харилцагчийн код нь бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Харилцагч байгууллагын нэрийг бичнэ. Бусад холбогдох мэдээллийг оруулна.Ингэж бүртгэснээр харилцагчаар хөтлөгддөг буюу туслах дэвтэртэй өглөг, авлагынданснуудад хоорондын тооцоо бүртгэх боломжтой болох юм. Бүлэг 2: Байгууллага цэс 27
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаАжиллагсадХэрэглэгч та байгууллагынхаа ажиллагсдыг Байгууллага цэс→Ажиллагсад дэд цэсээр оржбүртгэнэ. /Зураг 40-г харна уу/ Зураг 40 Шинээр ажилтан бүртгэх цонх Ажиллагсдын код нь бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Тухайн ажилчны нэр, овог бичнэ. Регистр, НД-ын дэвтэр, ЭМД-ын дэвтрийн дугаар, даатгуулагчийн төрлийг оруулан хадгалснаар НД-ын тайлан дээр тухайн мэдээллүүд бөглөгдөж гарч ирдэг. /Зураг 41-г харна уу/ Зураг 41 Ажилтны мэдээлэл НД-ын тайлан дээр татагдсан байдал Цалин бодох эсэх гэдгийг үгүй болговол цалингийн тооцооллын хэсэгт тухайн ажилтан гарч ирэхгүй бөгөөд цалин нь бодогдохгүй. Танай байгууллага цалингаа банкаар тавьж олгодог бол картын дугаарыг оруулж өгснөөр банк руу явуулдаг цалингийн хүснэгтээ програмаас гарган авах боломжтой. /Зураг 42-г харна уу/28 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 42 Банк руу явуулдаг цалингийн тайлангийн загвар Ажилтны гэрийн хаяг, цахим шуудангийн хаягыг оруулж өгснөөр ажилчдын цалингийн мэдээллийг цахим шуудангийн хаягаар нь илгээх боломжтой болно. Энэ хэсэг дээр улсад шимтгэл төлж ажиллаж эхэлсэн огноог оруулснаар ээлжийн амралт бодоход ажилласан жилийг автоматаар татна.Хувьцааны ангилалЭнэ цэс нь хувьцаат компаниудын хувьд ашиглагдах бөгөөд хувьцааны төрлөө бүртгэдэг.Бүртгэж буй хувьцааны нэрлэсэн үнийг зайлшгүй оруулах хэрэгтэй бөгөөд тухайн үнийгмөрдлөгө болгож хувьцааны арилжааны ашиг, алдагдал тодорхой болох ба нэмж төлөгдсөнкапитал дансанд тэр зөрүүгээрээ тусна.Ерөнхий журналын ажил гүйлгээ бүртгэхХэрэглэгч та өдөр тутмын ажил гүйлгээг ерөнхийдөө байгууллага цэсээр хөтлөн явуулна.Харин бараа материал, үндсэн хөрөнгө, цалинтай холбоотой ажил гүйлгээг хийхдээхолбогдох цэсээр хийнэ. Ерөнхий журналын ажил гүйлгээг бүртгэхийг авч үзье. / Зураг43-г харна уу/ Зураг 43 Ерөнхий журнал дэд цэс Байгууллага цэс →Ерөнхий журнал товчийг дарна. Ингэснээр дараах цонх нээгдэнэ. /Зураг 44-г харна уу/ Бүлэг 2: Байгууллага цэс 29
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 44 Шинээр ерөнхий журналын гүйлгээ бүртгэх цонх Гүйлгээ хийх огноогоо тохируулна. Гүйлгээнд холбогдох бичилтүүд нэг огноотой байх шаардлагатай. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ.Жишээ авч тайлбарлаяЖишээ 1: Ашиглалтын зардлын өр 500,000₮-өөр үүссэн гэж үзье. /Зураг 45-г харна уу/ Зураг 45 Дансаа сонгон холбогдох мэдээллүүдийг бүртгэсэн байдал Дансаа сонгож өгнө. /Манай жишээгээр ашиглалтын зардлын өглөг данс тохируулсан байна./ Төрөл: хэсэгт Дебит болон Кредит аль нь болохыг сонгоно. Харилцагч: хэсэгт тухайн ашиглалтын зардлыг нэхэмжлэгч харилцагчийг бичнэ. Утга: хэсэгт баримтын утгыг бичнэ. Энэ хэсгийг бөглөхгүй бол “Хадгалах” товч идэвхижихгүй. Дүн валютаар хэсэгт тухайн ажил гүйлгээний мөнгөн дүнг оруулж өгнө.Энэ гүйлгээг хадгалсны дараа харьцсан дансны гүйлгээг хийнэ. /Зураг 46-г харна уу/ Зураг 46 Харьцсан дансыг сонгон холбогдох мэдээллүүдийг бүртгэсэн байдал30 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Дансаа сонгож өгнө. /Манай жишээгээр Цахилгааны зардал данс тохируулсан байна./ Хэрэв НӨАТ-тэй ажил гүйлгээ бол энэ хэсгийг чагталснаар таны ажилгүйлгээний НӨАТ-ийн данстай харьцсан бичилт автоматаар холбогдох болно. Төрөл болон баримтын утгаа бичиж өгнө. Дүн валютаар хэсэгт НӨАТ-тэй дүн хэсэгт НӨАТ-тэй дүнгээ оруулж өгнө.Журналын бичилт хийх дансуудаа оруулаад дууссан бол Хадгалах товч дарна. Ингэснээрдараах бичилт үүснэ./Зураг 47-г харна уу/ Зураг 47 Хадгалагдсан гүйлгээ ерөнхий журналд харагдах байдалЖишээ 2: 1,000,000₮-ийн үнэтэй түүхий эд материал орлогод авсан дан баримтыг журналдхолбохдоо: /Зураг 48-г харна уу?/ Зураг 48 Шинээр ерөнхий журналын гүйлгээ оруулах цонх Гүйлгээ хийх огноогоо дан гүйлгээ бичсэн огноогоор өөрчилнө. товчийг дарна. Дансаа сонгож өгнө. /Манай жишээгээр Түүхий эд материал данс сонгосон/ Журналд холбогдоогүй баримтын жагсаалт харагдах ба баримтаа сонгон хадгалах товч дарна.Хэрвээ гүйлгээгээ буруу баримттай холбосон бол: /Зураг 49-г харна уу/ Бүлэг 2: Байгууллага цэс 31
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 49 Харьцсан дансыг нэмж оруулсан байдал Буруу холбосон гүйлгээн дээрээ дарна. Салгах товчийг дарж шинээр гүйлгээгээ бүртгэн хадгална.Ерөнхий журнал дээр хийсэн гүйлгээгээ хайхдаа: /Зураг 50-г харна уу/ Зураг 50 Хайлтын цонх дуран товчийг дарж шүүлтийн нөхцлөө гаргаж ирнэ. шинэчлэх товчийг дарж мэдээллээ шинэчилнэ. “Дебит”, “Кредит данс, “Зардалын төв”, “Харилцагч”, “Огноогоор” гэх мэт дурын сонголтоор гүйлгээг шүүх боломжтой. Шүүхдээ тухайн нөхцлөөр чагтыг дарахад тухайн нөхцөл идэвхитэй болно. Нэг болон хэд хэдэн нөхцлийг хавсарсан хэлбэрээр шүүж болох ба нөхцлүүдийг сонгоод шинэчлэх товчийг дарна. Гүйлгээ хийхэд дансдаар гарсан гүйлгээний хөл дүн тэнцүү байх ёстой бөгөөд үгүй бол гүйлгээг “Хадгалах” товч идэвхижихгүй. Мөн дансдын харьцааны аль нэг тал нь ганц данс байх ёстой. Олон дебет болон олон кредит гүйлгээ нэг дор харьцаж болохгүй.32 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаКассБэлэн мөнгөний гүйлгээг Байгууллага →Касс цэсэнд бүртгэнэ. Ерөнхий журналтай адилханбаримтыг хайх, шүүх боломжтой. Шинээр кассын баримт бүртгэхдээ: /Зураг 51-г харна уу/ Зураг 51 Касс дэд цэс1. Байгууллага → Касс товчийг дарахад дараах цонх нээгдэнэ./Зураг 52-г харна уу/2. Зураг 52 Шинээр кассын баримт бүртгэх цонх Баримтын төрөл болох орлого, зарлагаа сонгоно. Кассын дансаа сонгож өгнө. /Кассын төгрөгийн данс, долларын данс гэх мэт/ Сонгосон дансны үлдэгдэл автоматаар гарна. Журналд холбох гэсэн сонголтыг чагталснаар гүйлгээний харьцсан дансыг тохируулна. Хэрвээ чагтлахгүй хадгалсан тохиолдолд дан баримт үүсэх бөгөөд ерөнхий журнал болон ямар ч тайлан мэдээнд тусахгүй. Огноо болон гүйлгээний утгаа бичнэ. Баримтын дугаар автоматаар дугаарлагдана. Бүлэг 2: Байгууллага цэс 33
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Харилцагчийн мэдээллийг оруулна. Дансны дүнгээ бичнэ. Хэрвээ гадаад валютын данс сонгосон бол дансны дүн хэсэгт валютын дүн ханш хэсэгт тухайн өдрийн ханшаа бичнэ. Валютын ханшаа татан хадгалсан бол автоматаар татагдана. Кассын орлого зарлага, мөнгө хүссэн өргөдөл зэрэг анхан шатны баримтуудыг хэвлэн авч “Хадгалах” товчийг дарснаар ерөнхий журналд тухайн гүйлгээ холбогдоно.Касс харилцах хоорондын тооцоо цэснээс гүйлгээ засахдаа: /Зураг 53-г харна уу/ Зураг 53 Кассын баримтын жагсаалт Засах баримт дээрээ дарна. Гүйлгээ товчийг дарахад дараах цонх нээгдэнэ./Зураг 54-г харна уу/ Зураг 54 Тухайн гүйлгээний харагдах байдалЗасварлах гүйлгээн дээрээ хоёр товшин орно. Хэрвээ буруу данстай холбосон бол “Устгах”товчин дээр дарж устгаад шинээр баримт бүртгэн хадгална.Кассын цэс рүү ороход тухайн сард бүртгэсэн баримтууд жагсаалт байдлаар харагдана.Баримт бүрийн урд талд хоосон эсвэл хавчаарны зураг байна. Энэ нь тухайн баримтгүйлгээнд холбогдсон эсэхийг харуулна. Хэрэв хавчаартай бол баримт гүйлгээнд холбогдсонбайна.Мөн баримтын жагсаалт дор байрлах хэвлэх товч нь кассын дансдын хуулгыг гаргадагбөгөөд энэ хуулга нь кассын няравын үлдэгдлийг тулгах зорилготой тул бүртгэсэн бүхбаримт хуулганд тусаж кассын үлдэгдэлд нөлөөлж харагдана.34 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХарилцахБанкин дахь харилцах дансдаар гарсан гүйлгээг энд бүртгэнэ. Харилцахын баримтбүртгэхдээ: /Зураг-55/ Зураг 55 Харилцах дэд цэс1. Байгууллага→Харилцах цэсэнд бүртгэнэ.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 56-г харна уу/ Зураг 56 Харилцахын баримт шинээр бүртгэх цонх Баримтын төрөл болох орлого, зарлагаа сонгоно. Харилцахын дансаа сонгож өгнө. /Харилцахын төгрөгийн данс, долларын данс гэх мэт/ Сонгосон дансны үлдэгдэл автоматаар гарна. Журналд холбох сонголтыг чагталснаар гүйлгээний харьцсан дансыг тохируулна. Хэрвээ чагтлахгүй хадгалсан тохиолдолд дан баримт үүсэх бөгөөд ерөнхий журнал болон ямар ч тайлан мэдээнд тусахгүй. Бүлэг 2: Байгууллага цэс 35
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Огноогоо тохируулан гүйлгээний утгаа бичнэ. Баримтын дугаар автоматаар дугаарлагдана. Харилцагчийн тухай мэдээллийг оруулна. Дансны дүнгээ бичнэ. Хэрвээ гадаад валютын данс сонгосон бол дансны дүн хэсэгт валютын дүн ханш хэсэгт тухайн өдрийн ханшаа бичнэ. Валютын ханшаа татан хадгалсан бол автоматаар татагдана. Төлбөрийн даалгавар, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэл зэрэг анхан шатны маягт хэвлэн авах боломжтой.Хадгалах товч дарснаар гүйлгээ нь ерөнхий журналд холбогдоно.36 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХоорондын тооцооТуслах дэвтэр хөтлөгддөг өглөг, авлагын дансдаар хийгдсэн тооцоог Байгууллага→Хоорондынтооцоо цэсэнд бүртгэнэ. Бүртгэлийн цонхыг дуудахад өглөг, авлагын дансдаас гаднахарилцагчдыг давхар сонгох бөгөөд тухайн дансаарх харилцагчийн үлдэгдэл шүүгдэжхарагдана. Хоорондын тооцооны гүйлгээ бүртгэхдээ: /Зураг 57-г харна уу/ Зураг 57 Хоорондын тооцоо дэд цэс1. Байгууллага → хоорондын тооцоо2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 58-г харна уу/ Зураг 58 Хоорондын тооцоо шинээр бүртгэх цонх Туслах дэвтэр хөтлөгддөг өглөг, авлагын данс дуудагдана. Журналд холбох хэсгийг чагтлан харьцсан дансыг тохируулж өгснөөр тухайн гүйлгээ журналд холбогдоно. Бүлэг 2: Байгууллага цэс 37
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Тооцооны төрөл нь тухайн өглөг авлагын дансны бичилт хийгдэх талыг тодорхойлно. Тухайн гүйлгээний огноог тохируулна. Гүйлгээний утга хэсэгт тухайн ажил гүйлгээний утгыг шивж өгнө. Хэрвээ нэхэмжлэххавсаргах бол товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 59-г харнауу/ Зураг 59 Нэхэмжлэхийн баримт бүртгэх цонх Нэхэмжлэх банкны нэр, дансны дугаараа бичнэ. НӨАТ хэвлэх эсэх хэсгийг чагталснаар үнийн дүнд НӨАТ шингээгүйгээр хэвлэгдэн гарна. /Зураг 60-г харна уу/ Зураг 60 НӨАТ шингээгүй дүнгээр хэвлэгдэх байдал Дүнд НӨАТ шингэсэн хэсгийг чагталснаар үнийн дүнд НӨАТ орсон дүнгээр хэвлэгдэнэ. /Зураг 61-г харна уу/ Зураг 61 НӨАТ шингэсэн дүнгээр хэвлэгдэх байдал Нэхэмжлэх гүйлгээний утгыг бичээд хадгална. Тооцоонд холбогдогч нь “Харилцагчид” болон “Ажиллагсад” цэсний мэдээллээс татагдах тул та Байгууллага→Харилцагчид болон Ажиллагсад цэсэнд бүртгэж өгснөөр хоорондын тооцооны тооцооны цонхонд дуудагдаж ажил гүйлгээ бүртгэх боломжтой болно. Дансны дүн нь тухайн ажил гүйлгээний мөнгөн дүнг илэрхийлнэ.38 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага “Хадгалах” товч дарснаар тухайн гүйлгээ ерөнхий журналд холбогдоно. Та Байгууллага→Ерөнхий журнал дэд цэсээр орж дэлгэцийн баруун дээд буланд байрлах буюу шинэчлэх товчийг дарснаар тухайн гүйлгээ ерөнхий журналд орж ирнэ. Бүлэг 2: Байгууллага цэс 39
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаТөсөв цэсПрограм дээр төсөв бүртгэхийн гол ач холбогдол нь шинжилгээний тайланд төсөв болонгүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх харьцуулалт хийхэд тусалдаг. Шинээр төсөв бүртгэхдээ: /Зураг 62-г харна уу/ Зураг 62 Төсөв дэд цэс1. Байгууллага→ Төсөв цэсрүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 63-г харна уу/ Зураг 63 Шинээр төсөв оруулах цонх Төсөвлөсөн дансаа тохируулна. Төсөвлөсөн сараа тохируулна. Төсвийн төрлийг Орлого үр дүнгийн, балансын, мөнгөн гүйлгээний зэрэг сонголтуудаас сонгоно. Төсөвлөсөн дүнгээ тохируулна.Жишээ нь: 1 сард борлуулалтын орлогыг 7,000,000 төгрөг байхаар төсөвлөсөн. Гүйцэтгэлээр6,500,000 төгрөгний орлого орсон бол Тайлан→Тодруулга цэсний “Орлого үр дүнгийнтодруулгын гүйлгээ” тайлан хэсэгт дараах байдлаар харагдана. /Зураг 64-г харна уу/40 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 64 Үр дүнгийн тайлангийн тодруулгаМөн Шинжилгээ→Удирдлагын тайлангуууд→Үр дүнгийн гүйцэтгэлийн мэдээ тайлангаархарвал гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулж, өсөлт бууралтыг харуулна.Манай жишээгээр 1-р сард төсөвийн гүйцэтгэл 92,86%-тай биелсэн боловч өмнөх онымөн үетэй харьцуулахад 13,33%-аар буурсан харагдаж байна. /Зураг 65-г харна уу/ Зураг 65 Үр дүнгийн гүйцэтгэлийн мэдээ Ямар төрлийн тайланд ашиглагдахаас хамааруулан балансын, орлого үр дүнгийн, мөнгөн урсгалын гэж төсвийн урсгалыг тохируулах ёстой. Бүлэг 2: Байгууллага цэс 41
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаХувьцаа цэс Энэхүү цэсээр хувьцааны арилжааг бүртгэдэг. Туслах дэвтэр хөтлөгддөг хувьцааткапиталын дансдаар гарсан гүйлгээг бүртгэдэг. Арилжааны ашиг алдагдлыг тухайнхувьцааны төрлийг бүртгэхэд заасан нэрлэсэн үнэтэй харьцуулан хийнэ.Жишээ нь: Тухайн хувьцаа нь 100 ₮-ийн нэрлэсэн үнэтэй бүртгэгдсэн гэж бодъё. 120 ₮ -өөр50 ширхэг хувьцааг арилжаалсан гэвэл Хувьцаат капиталын кредит 100 ₮ *50ш =5000₮,Нэмж төлөгдсөн капиталын кредит 20*50=1000₮, авлага эсвэл мөнгөн хөрөнгийн дебетэд6000₮ тус тус бүртгэнэ.Баримтын бүртгэлээс ерөнхий журналд холбохдоо тооцооны буюу мөнгө орж ирэхталын дансыг харьцсан талд сонгож гүйлгээг хийнэ. Хувьцаагаа авч байгаа бол халаасныхувьцааны дебет, арилжааны ашигтай, алдагдалтайгаас хамаарч нэмж төлөгдсөн капиталындебет эсвэл кредит, тооцооны дансны кредит гэсэн ажил гүйлгээ хийгдэнэ. Энд арилжаа чбай, худалдан авалт ч бай зарласан болон гаргасан ханшийн зөрүүг програм автоматаартооцоолж гүйлгээнд холбоно.Нэхэмжлэх цэсХэрэглэгч та Байгууллага→Нэхэмжлэх дэд цэсээр нэхэмжлэхийн баримт бүртгэн хэвлэхболомжтой. Шинээр нэхэмжлэх бүртгэхдээ: /Зураг 66-г харна уу/ Зураг 66 Нэхэмжлэх дэд цэс1. Байгууллага →нэхэмжлэх цэсрүү орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 67-г харна уу/42 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 67 Шинээр нэхэмжлэх бүртгэх цонх Нэхэмжлэхийн утга, харилцагч, нэхэмжилсэн огноо, валютын төрлөө оруулна. Банкны нэр болон дансны дугаараа тохируулна. Нэхэмжлэх дүн НӨАТ-тэй бол НӨАТ хэвлэх эсэхийг чагтална. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ /Зураг 68-г харна уу/ Зураг 68 Бараа, ажил үйлчилгээ нэмэх цонх Ажил үйлчилгээний нэр, тоо хэмжээ, үнэ зэргийг оруулж хадгална. “Хэвлэх” товч дарахад нэхэмжлэх дараах байдлаар харагдана. /Зураг 69-г харна уу/ Бүлэг 2: Байгууллага цэс 43
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Зураг 69 Нэхэмжлэх баримтны хэвлэгдэх байдалХадгалах товч дарснаар нэхэмжлэх хадгалагдаж архив үүснэ.44 Бүлэг 2: Байгууллага цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаЖурналын тайлангуудЕрөнхий журналын тайлангууд хамгийн их хэрэглэгддэг гэдэг үүднээс Байгууллага цэсэндбайрлуулсан ба хэрэглэгч та Байгууллага цэсний -гэх дэд цэсрүү орждараах тайланг харах боломжтой. /Зураг-70/ Зураг 70Тайланг өөрийн дурын нөхцлөөр харах, хэвлэн авах болон дурын өргөтгөл рүү хөрвүүлэнавах боломжтой.Жишээ нь: тухайн сарын долларын дансны гүйлгээг харахдаа Тайлан цэсний дэдцэсрүү орж “Валютын дансны хуулга” гэсэн тайлан дээр даран, -дуран товчийг дарахадшүүлтийн нөхцөл гарч ирэх баэнэ хэсгийг чагтлан долларын дансыг тохируулж өгөөд -харах товчийг дарах буюутайлангийн нэр дээр 2 товшин орж харна. Тайлан дараах байдлаар харагдана /Зураг-71/ Зураг 71Энэ тайлан нь валютын дансны орлого зарлагын гүйлгээг валютын тоо хэмжээ болонханштай нь харуулдгаараа онцлогтой. Хэвлэх товчлуурыг дарж тайланг хэвлэж авна. Экспорт товчийг дарж өөрийн хүссэн өргөтгөл рүү хөрвүүлэн авах боломжтой. Бүлэг 3: Бараа материал цэс 45
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага БҮЛЭГ 3 Бараа материал цэс Бараа материал цэс нь барааны нярав болон бараа материалын тооцооны нягтланашиглахад зориулагдсан. Энэ ч утгаараа бараа материалын бүртгэл хөтлөн явуулахадшаардагдах бүх мэдээллийг энэ цэсэнд хамруулсан.Хэмжих нэгжХэрэглэгч та Хэмжих нэгж хэсэгт Бараа материалын хэмжих нэгжийг оруулж өгнө./Зураг-72/ Зураг 72 Хэмжих нэгж дэд цэс1. Бараа материал→ Хэмжих нэгж цэс рүү орно.2. Програмд нийтлэг хэрэглэгддэг хэмжих нэгжийн бүртгэл жагсаалтанд байгаа бөгөөдхэрвээ шинээр хэмжих нэгж бүртгэх шаардлагатай бол товчийгдарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 73-г харна уу/Зураг 73 Шинээр хэмжих нэгж оруулах цонх Код хэсэгт тухайн хэмжих нэгжийн богино нэр Нэршил хэсэгт тухайн хэмжих нэгжийн бүтэн нэрийг бичээд хадгална.46 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБарааны кодБарааны код дэд цэсэнд барааг бүртгэж өгснөөр бараа материалын гүйлгээг бүртгэхболомжтой болдог. Шинээр бараа бүртгэхдээ: /Зураг 74-г харна уу/ Зураг 74 Барааны код дэд цэс Бараа материал→ Барааны код дэд цэсрүү орно. Өргөн хэрэглэгддэг барааны бүлгийг програмд оруулж өгсөн бөгөөд өөрийн байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх шаардлагатай бол Байгууллага→Ангилал дэд цэс рүү орж өөрчилнө. Бараа материал бүртгэхдээ товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 75-г харна уу/Зураг 75 Шинээр бараа бүртгэх цонх Бараа материалын бүлэг Бараа материалын код нь бүлгийн кодын араас автоматаар дугаарлагдана. Барааны нэрийг оруулна. Тухайн бараа материалын өртөг тооцох арга /эхэлж авсанаа эхэлж зарлагадах, дундаж өртгийн арга/-уудаас сонгоно. Тухайн бараа материалын төрлийг сонгож өгнө. Ингэснээр цаашид орцын норм оруулах, дуусаагүй үйлдвэрийн өртгийн хуваарилалт хийх, дайвар програмтай холбогдон ажиллах зэрэгт ашиглагдана. Бүлэг 3: Бараа материал цэс 47
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Тухайн бараа нь хоёрдмол шинжтэй хэмжих нэгжтэй бол үндсэн хэмжих нэгж, жиших нэгжийг оруулдаг.болно. Жишээ нь: Цонхны шил 1 хавтгай 2,25м2, ундаа 1 савтай 500грамм гэх мэт энэ тохиолдолд жиших нэгжийг ашиглах бөгөөд жиших нэгж нь тухайн төрлийн бүх барааны нэгдсэн дүнг гаргахад өөр хэмжигдэхүүнд шилжихээр бодогдож өгнө. Жишээ нь: Тухайн үйлдвэр нь бүтээгдэхүүнээ өөр өөрөөр савладаг гэвэл савалгаанаас хамааран өөр өөр код өгөх хэрэгтэй болно. Зайрмаг 0,5 килограммаар, зайрмаг килограммаар гэх мэт. Гэтэл эдгээр савалгаанууд нь нэг л бүтээгдэхүүн тул нийлбэр дүнг граммаар авъя гэвэл зайрмаг /0,5/ жиших нэгж нь грамм үндсэн нэгжтэй харьцаа нь 500граммаар бүртгэснээр эдгээр бүтээгдэхүүн нь нэгдсэн байдлаар граммаар илэрхийлэгдэх боломжтой болж байна. Барааны бар код болон богино нэрийг оруулан өгнө. Чекийг авсанаар жагсаалтанд харагдахгүй.“Хадгалах” товчийг дарахад тухайн бүртгэсэн бараа жагсаалтад орж ирнэ.Барааны үнэЭнэхүү цэсэнд бараа материалын борлуулалтын үнийг бүртгэдэг бөгөөд бараа материалынборлуулалт хийх үед бүртгэсэн үнэ автоматаар дуудагдаж гарч ирдэг. Барааны үнэөөрчлөгдсөн үед огноогоор нь шинэ үнээ бүртгэх боломжтой.Жишээ нь: Барааг 1-сарын 1-нд 150₮, 1-сарын 10-нд 160₮-өөр барааны үнийг нь бүртгэсэнгэвэл 1-р сарын 1-ээс 9-ний хооронд тухайн барааг борлуулахад барааны үнэ 150₮, 1-рсарын 10-аас 160₮-өөр барааны үнэ автоматаар гарч ирнэ. Борлуулалт хийх үедээ барааныүнийг өөрчилж гараас бичиж өгж болно.Барааны үнэ цэс нь олон төрлийн бараатай байгууллагад үнээ санахад дөхөм болохзорилготой юм. Шинээр барааны үнэ бүртгэхдээ: /Зураг 76-г харна уу/ Зураг 76 Барааны үнэ дэд цэс1. Бараа материал→Барааны үнэ2. Бараа материалын харьяалагдах бүлгэн дээр хулганаараа нэг товшино.3. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 77-г харна уу/ Зураг 77 Шинээр барааны үнэ бүртгэх цонх Бараа материалын бүлгээ сонгоно. Үнэ оруулах бараагаа сонгоно. Үнийг мөрдөж эхлэх огноог тохируулна.48 Бүлэг 3: Бараа материал цэс
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлага Борлуулалтын үнийг оруулан хадгалснаар Бараа материал→Баримтын жагсаалт дэд цэсээр орж борлуулалтын гүйлгээ хийхэд хадгалагдсан үнэ автоматаар гарч ирнэ. Дараах зурагт үзүүлэв. /Зураг 78-г харна уу/ Зураг 78 Гүйлгээ хийхэд хадгалсан барааны үнэ автоматаар татагдаж буй байдалБарааны нөөцБараа материалын үлдэгдлийг хэвийн түвшинд барьж байх зорилготой. Ихэвчлэнүйлдвэрийн болон худалдааны байгууллагад хэрэглэгддэг. Барааны нөөцийг бүртгэхдээ: /Зураг 79-г харна уу/ Зураг 79 Барааны нөөц дэд цэс1. Бараа материал→Барааны нөөц2. Нөөц оруулах бараа материалын бүлгээ сонгоно.3. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. /Зураг 80-г харна уу/ Зураг 80 Агуулахын нөөц нэмэх цонх Барааны нөөц оруулах бараа материалын бүлгээ сонгоно. Нөөц оруулах бараагаа сонгоно. Байвал зохих дээд хэмжээг оруулна. Байвал зохих доод хэмжээг оруулна.Барааны нөөцийн бүртгэл нь мэдээллийн шинж чанартай юм. Бүлэг 3: Бараа материал цэс 49
“Ноён“ санхүүгийн програм хэрэглэгчийн гарын авлагаБаримтын жагсаалтЭнэхүү цэсээр бараа материалын орлого, зарлага, дотоод хөдөлгөөн, борлуулалт, буцаалтынгүйлгээг бүртгэдэг. Баримтын жагсаалт нь бүртгэсэн баримтуудыг жагсаалт байдлаархаруулах бөгөөд баримтыг хайж шүүж болно.Бараа материалын орлого болон зарлагын баримт бүртгэхБараа материалын зарлага гэдэг нь барааны акт болон худалдан авалтын буцаалтыгилэрхийлэх бөгөөд бараа борлуулалтаас ялгаатай ойлголт юм. Харин бараа материалынорлого нь бараа материал худалдаж авч байгаа тохиолдолд бүртгэнэ.Бараа материалын орлого болон зарлага хийхдээ: /Зураг 81-г харна уу/ Зураг 81 Баримтын жагсаалт дэд цэс1. Бараа материал→ Баримтын жагсаалт дэд цэсээр орно.2. товчийг дарахад дараах цонх нээгдэнэ /Зураг 82-г харна уу/ Зураг 82 Бараа материалын баримт шинээр бүртгэх цонх Зураг 82 Баримтын төрлөө сонгоно. Бараа материалын данс буюу бүлгээ сонгоход тухайн данс зардлын төвөөр салдаг, эд хариуцагчтай бол тухайн цонхнууд идэвхижинэ. Зардлын төв болон эд хариуцагчийг тохируулна. Журналд холбох гэсэн утгыг чагтлан харьцсан дансыг тохируулна. Ингэснээр50 Бүлэг 3: Бараа материал цэс
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128