ФИЗИК IIЕрөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн сурах бичигЗохиогчийн баг Ц.АмартайванАхлагч: Б.БурмааГишүүд: М.Ганбат А.ДулмааРедактор: О.ЛхагваХэвлэлийн эх бэлтгэгч: Я.Мөнхсайхан Н.Оюунчимэг М.Энхбаяр Г.Жавзанхорлоо Д.Пүрэвдорж Э.Батдорж Формат 70x100/16 Офсет хэвлэл. Офсет хэвлэлийн цаас. 70гр/м2 Хэвлэлийн хуудас 12 х.хХэвлэлийн эх бэлтгэлийг \"Сэлэнгэпресс\" ХХК-д бэлтгэж, \"Тэнгэрлэг Үсэг\" ХХК \"Xpress\" хэвлэх үйлдвэрт 3300 ширхэг хэвлэв.
Ц.Амартайван, Б.Бурмаа, М.Ганбат А.Дулмаа, О.Лхагва, Я.Мөнхсайхан Н.Оюунчимэг, М.Энхбаяр ФИЗИК IIЕрөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн сурах бичиг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэв. 2 дахь хэвлэл СУРГУУЛИЙН НОМЫН САНД ОЛГОВ. БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. Улаанбаатар хот 2012 он
DDC530'077Ф-503Физик II: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн сурахбичиг. /Амартайван Ц., ба бус; Ред. Жавзанхорлоо Г. -УБ. 2012.-148 х.Азийн Хөгжлийн Банкны \"Боловсролын салбарын шинэчлэл төсөл\"-өөссанхүүжүүлэн \"Сурах бичгийн түрээсийн тогтолцоо-Эргэлтийн сан\"-гийнтуршилтын төслийн хүрээнд хэвлүүлэв.Энэхүү сурах бичиг нь \"Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарахэрхийн тухай\" хуулиар хамгаалагдсан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэхухааны яамнаас бичгээр авсан зөвшөөрлөөс бусад тохиолдолд цахим болонхэвлэмэл хэлбэрээр, бүтнээр эсхүл хэсэгчлэн хувилах, хэвлэх, аливаахэлбэрээр мэдээллийн санд оруулахыг хориглоно.Сурах бичгийн талаарх аливаа санал хүсэлтээ [email protected] хаягаарирүүлнэ үү.© Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамISBN 978-99929-3-384-4
Хайрт хүүхдүүд ээТа бүхнийхээ гар дээр байгаль ертөнцийн нууцыг физикийн нүдээртольдоход зориулсан нэгэн бүтээлээ толилуулж байгаадаа багш нар ньихэд баяртай байна.Шинэ мянган гараад бидний амьдран буй нийгэм маань урьд хожимбайгаагүйгээр хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Ирээдүйн амьдралаатийм байна гэж урьдчилан төсөөлөхөд улам бэрхтэй болжээ. Шинжлэхухаан технологийн үсрэнгүй хөгжил энэ хувьсал өөрчлөлтийн түлхүүрнь болж байгаа юм. Хүн ардаа боловсролжуулж чадсан, шинэ техниктехнологи бүтээж чаддаг иргэдтэй улс гүрэн дэлхийг тэргүүлж, газрынбаялагтаа шүтсэн нэг нь хоцрогдлын үүдийг нээхээс өөр замгүй болжбайна. Шинэ технологи гаргая гэвэл шинжлэх ухааны аргад суралцсанбайх хэрэгтэй болно.Бидний хойч үеийнхэн та нар \"би дэлхийн монгол иргэн\" гэж үетэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн ам бардам алхан явъя гэвэл шинжлэхухааны танин мэдэхүй, сэтгэлгээний аргыг өөрийн үйл ажиллагааныхэв, хэвшил болгох шаардлагатай.Энэхүү сурах бичигт физикийн ухагдахуун, хуулийн тухай бэлэнмэдээллээс илүүтэйгээр юмыг хэрхэн таньж, судалж мэддэг, ингэснээроюуны мэлмийгээ нээн хөгжүүлж болохыг өгүүлэхийг хичээсэн юм.Сурах бичигт дурдагдаж байгаа олон тооны туршилтыг хичээл дээрхийхээс гадна гарын доорхи хялбар хэрэглэгдэхүүн ашиглаад гэртээөөрөө бие дааж хийж болохуйцаар сонгосон болно. Оролдоод туршаадүзээрэй, чи чадна.Физикийн механик, дулаан, цахилгаан соронзон, гэрэл дууны тухайсонирхолтой ертөнцөөр аялахад, орчноо физикийн нүдээр харж чаддагболоход чинь сурах бичиг хөтчийн үүрэг гүйцэтгэх болно. Зохиогчид
ГарчигI бүлэг Хөдөлгөөн ба хүч 5Хөдөлгөөн ба харилцан үйлчлэл 6 10 Хүчийг хэмжиж болох уу? 11 15 Хүчийг дүрслэх 20 28Биеийн хөдөлгөөний шинж чанар 28 29 Хүч ба хөдөлгөөн ямар холбоотой юм бол? 32 34Байгаль дахь хүчнүүд 37 41 Хүндийн хүч 44 48 Үрэлт ба үрэлтийн хүч 53Биеийн тэнцвэр, хүчийг хожих арга 54 Биед үйлчлэх хүчний хэмжээ өөр өөр байхад бие тэнцвэрт оршиж болох уу? 59 60 Эргэвч ямар хэрэгтэй вэ? 67 68Даралт 70 73 Шингэний жингийн даралт 76 Хий ба шингэнд хөвөх, живэх 83II бүлэг Температур ба энерги 84 86Халуун хүйтэн ба температур 87 99 Температурыг хэмжих 108 114 Тэлэлт 117Температур, төлөв, энерги 122 Дулааны тэнцвэр 123 127 Биеийн халах хөрөх 131 137 Хайлах ба царцах 141 143 Уурших ба конденсацлах, талсжих 146III бүлэг Цахилгаан гүйдэл ба соронзон оронЦахилгаан хэлхээ Цуваа ба зэрэгцээ холболтЦахилгаан гүйдлийн зүй тогтол Цахилгаан гүйдлийн хуульГүйдлийн соронзон орон Цахилгаан хөдөлгүүр Цахилгаан соронзон индукцийн үзэгдэлIV бүлэг Гэрэл ба дууГэрэл Гэрлийн хугарал. Линз Нүд ба харахДуу Дуу тархах Дуунд ажиглагдах үзэгдлүүдХавсралт
I бүлэгХөдөлгөөнба хүчБайгаль дээрх аливаа биес үргэлжийн хөдөлгөөнд оршдог. Бид энэ бүлэгт байгальдахь хөдөлгөөний зарим төрөл, түүний хувирал, харилцан үйлчлэл ба хүч, хүчхожих аргууд болон хүчний үйлчлэлээр илрэх олон үзэгдэлтэй танилцах болно.Та нар эрдэмтдийн хийж байсан туршилтууд, тэдгээрийн үр дүнтэй танилцаж,тэдний нээлтийг өөрсдөө давтан нээх болно. Аливаа бие яагаад заавал доошунадаг вэ? Ямар хүчний ачаар хүн, машин урагш хөдөлдөг юм бэ? Маш хүндбиеийг амархан өргөх арга байдаг уу? Агаарын бөмбөлөг, усан оргилуурыг яажбүтээх вэ? Цаасан аягыг эвдэхгүйгээр дээр нь зогсох боломж байх уу? Жижиг цултөмөр усанд живдэг байтал том том хөлөг онгоц усан дээр хөвдгийн нууц нь юувэ? зэрэг олон асуултад хариулт авна. БҮЛГИЙН АГУУЛГА1. Хөдөлгөөн ба харилцан үйлчлэл2. Биеийн хөдөлгөөний шинж чанар3. Байгаль дахь хүчнүүд4. Биеийн тэнцвэр, хүч хожих арга5. Даралт
1. Хөдөлгөөн ба харилцан үйлчлэл Биеийн хэлбэр дүрсийг яавал өөрчилж болох вэ? Зургийг сайтар ажиглаад чухам юуны улмаас биеийн хэлбэр дүрс өөрчлөгдөж байгааг шүүн ярилцаж дүгнэлт гаргаарай. 1. Агаарын бөмбөлөг, Дараах хүснэгтийг бөглөөрэй,нум, ургаа модны хэлбэрдүрс өөрчлөгдөж байна. 1-р бие 2-р бие Таталцах, Үр дагавар Агаарын бөмбөлөг Хүн түлхэлцэх Бөмбөлөг хонхойно Хүн дарна Нэг бие нөгөөгөө түлхэх (дарах) эсвэл татах (сунгах, агшаах) үед уг биеийн хэлбэр дүрс өөрчлөгдөж байна. Физикт биесийн татах, түлхэх үйлчлэлийн их багын хэмжээг хүч гэсэн физик хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Хүчний үйлчлэлтэй бид өдөр тутам олонтаа тааралддаг. Жишээлбэл, Дамдин бөмбөгийг бусдаас илүү хүчтэй өшиглөдөг, 150 морины хүчтэй трактороор газар хагалав, хүчтэй шуурга болов, дуучин Сарантуяа хүчтэй хоолойтой гэх мэт. Эндээс үзэхэд хүч гэдэг үг өргөн утгатай боловч физикт бол тодорхой утгатай байдаг. Хүн ямар нэг биеийг татаж, түлхэж байхдаа хүчээр үйлчилж байгаагаа мэдэрдэг. Харин ямар нэг биед хүчээр үйлчилж байгаа эсэхийг хараад шууд мэдэхэд амаргүй.Хөдөлгөөн ба хүч
• 2. Биеийн хэлбэр Биед хүчээр үйлчилж байна гэдгийг яаж мэдэжөөрчлөгдөнө болох вэ?• 3. Биеийг тулна Хүчний илрэл Үйлчилж байгаа хүч их бол пүрш илүү сунана. Жин нь хэдий чинээ их байвал тэр бөхийг өргөхөд төдий чинээ их хүч хэрэгтэй. Тэмээн полоны бөмбөгийг хүчтэй цохивол хөдөлгөөнийх нь чиглэл эрс өөрчлөгдөнө. Энэ мэтээр нэг бие нөгөөдөө хүчээр үйлчлэхэд дараах шинж илэрнэ. 1. Биеийн хэлбэр дүрс өөрчлөгдөнө (• Зур.2). 2. Биеийг тулна (унахгүй тогтоно) (• Зур.З). 3. Биеийн хөдөлгөөн өөрчлөгдөнө (• Зур.4). Хүчний үйлчлэлээр биеийн хэлбэр дүрс өөрчлөгдөхийг деформац гэж нэрлэнэ. Хүчний үйлчлэл зогсоход бие анхны хэлбэртээ буцаж орж байвал харимхай деформац, гажсан чигтээ үлдвэл харимхай бус деформац гэнэ. 1. Зурагт аль нь харимхай, аль нь харимхай бус деформац болохыг ялгаж заагаарай. (• Зур.5) • 5. Деформац 2. Харимхай ба харимхай бус деформацийн жишээ сонгож хэлнэ үү.• 4. Хөдөлгөөн өөрчлөгдөне Нэг бие хүчээр үйлчилж, нөгөө бие хүчний үйлчлэлд өртөнө. 3. Эргэн тойрноо сайтар ажиглаад ямар ямар биес яаж үйлчлэлцэж байгааг тодорхойлно уу. 4. Сунгасан буюу шахсан пүрш, резинийг буцааж байранд нь оруулдаг хүч ашигласан тоглоом, багажийг нэрлэнэ үү. 5. Зургаас дүгнэлт хийгээд асуултад хариулаарай. (• Зур.6) а) Хэн нь хүчээр үйлчилж байна вэ? б) Тэр хүч ямар үйлчлэл үзүүлж байна вэ?• 6. Харилцан үйлчлэл Хөдөлгөөн ба хүч
6. Дараах зургийг ажиглаад: а) Хүчний ямар ямар үйлчлэл болохыг хэлнэ үү. б) Аль бие нь үйлчилж, аль бие нь үйлчлүүлж байгаа бие болохыг заагаарай. Ажигласан хүчнүүдээ өмнө нь дурдсан хүчний гурван илрэл рүү ялгаж ангилаарай.• 7. Хүчний үйлчлэл Сонгосон биед бусад биеэс үйлчилж буй хүчийг үнэлж цэгнэдэг заншил амьдралд тогтсон байдаг. Жишээлбэл, Баяр бөмбөг өшиглөв гэхэд Баяр бөмбөгт хүчээр үйлчилснийг ойлгодог. Биеийн тулгуур буюу дүүжлүүрийг авчихвал уг бие доош унадаг (• Зур.8). Үүнийг бид мэднэ. Яагаад биес доошоо унадаг юм бэ?• 8. Бүх бие доош унана Биеийн тулгуурыг авахад бүх биес доош унадаг. Ямар хүч үйлчлээд байгаа юм бол оо? Энэ асуултад одоогоос 300 жилийн өмнө И.Ньютон ингэж хариулжээ. \"Биес газар руу унах эрмэлзэлтэй байдаг нь дэлхийн зүгээс татах хүч үйлчилж байгаатай холбоотой. Биес зөвхөн дэлхийд татагдах төдийгүй өөр хоорондоо таталцаж байдаг, цаашилбал ертөнц дээр байгаа бүх юмс таталцаж байдаг\". Ньютоны нээсэн энэ үзэгдлийг гравитаци гэж нэрлэдэг. Гравитаци гэдэг нь латины gravis буюу хүнд гэсэн үгнээс гаралтай. Их масстай бие хүнд байдаг нь түүний дэлхийтэй таталцах хүч их байгааг гэрчилнэ. Биесийн масс их бол тэдгээрийн хоорондын таталцлын хүч мөн их байна. Биеийн масс нь хүчний үйлчлэлийг эсэргүүцэх шинжийг илэрхийлэх төдийгүй, түүний гравитацийн үйлчлэлд орох чадварыг илэрхийлдэг.• 9. Ньютон бүх ертөнцийн Алимыг дэлхий татна. Үүний үр дүнд алим дэлхий дээртаталцлын хуулийг нээсэн унана. (• Зур.9)Хөдөлгөөн ба хүч
• 10. Хүндийн хүч Газрын гадарга дээр байгаа аливаа биед дэлхийн төв рүү чиглэсэн татах хүч үйлчилж байдаг (• Зур.10). Түүнийг хүндийн хүч гэж нэрлэдэг. Бие ширээн дээр байна уу, гартаа барьж байна уу гэдгээс үл хамааран дэлхийн хаана ч хүндийн хүч үйлчилнэ. Биеийг гартаа барихад мэдрэгдэж байгаа хүнд хөнгөн нь тэр биед дэлхийгээс үйлчилж байгаа хүндийн хүчний хэмжээг илэрхийлнэ. Дараах зурагт үзүүлсэн биесд хүндийн хүч үйлчилж байгаа мөртлөө яагаад доош унахгүй байна вэ?• 11. Тулгуурын хүч Пүршний хүч, соронзны хүч, ширээнээс номыг тулах хүч зэрэг нь биеийг доош унагахгүй байна. Мөн ширээн дээр хүнд Исаак Ньютон ном тавиад хажуу талаас нь хуруугаараа зөөлхөн түлхэхэд Английн физикч ном хөдлөхгүй байгаа нь түүнд хөдөлгөөнийг эсэргүүцэх хүч үйлчилж байгааг харуулна.( 3yp.11) (1643-1727) Хүчний нэгжийг түүний Тэгэхээр хүч бол нэг бие нөгөөгөө татах, түлхэх үйлчлэлийн эрч хэмжээг илэрхийлдэг байна. нэрээр нэрлэсэн. Хүч бол физик хэмжигдэхүүн. Хүчийг F үсгээр тэмдэглэнэ. Хүчний нэгж: нэг ньютон (1 H) 1 Н гэдэг нь ойролцоогоор 100 г масстай биед үйлчлэх хүндийн хүчний хэмжээтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл чи гар дээрээ 100 г ачаа тавихад 1 Н хэмжээтэй хүчийг мэдэрнэ. Мөн кило, мега гэх мэт томруулсан нэгжийг хэрэглэдэг. 1 кН = 103Н 7.5 кН = 7 500 Н 1МН = 106Н 5 МН = 5 000 000 Н Байгаль, техник дэх хүчний жишээ: Морь 400 - 750 Н Тамирчны хүч 1000 - 2 500 Н Трактор 9000 Н Нисдэг тэрэг 2000000 Н Хөдөлгөөн ба хүч
Хүчийг хэмжиж болох уу? Хүнд зүйлийг өргөхөд их хүч шаардана. Үйлчилж байгааг хүчийг яаж хэмжих вэ?• 13. Пүршийг чангаах хүч Пүршийг гараараа татаж эсвэл ачаа зүүж ижил хэмжээгээр сунгавал пүршинд үйлчилж байгаа хүч нь мөн адил байж таарна. (• Зур.13) Хүчний хэмжээг мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ? Пүршинд ижилхэн ачааг нэг нэгээр нь нэмж зүүгээд байвал суналт нэмэгдэнэ (• Зур.14). Пүршний суналт адил байвал үйлчлэх хүч ижил байхыг ашиглан хүчний хэмжээг харьцуулан олох боломжтой. Ийнхүү хүчний үйлчлэлээр пүршний суналт өөрчлөгддөг чанарыг ашиглан хүч хэмжигчийг бүтээдэг. Үүнийг хүч хэмжигч (динамометр) гэж нэрлэнэ. Энэ хэмжигч нь пүрш, хүчний хэмжээ заагч хуваарьтай. Пүршний суналтын хэмжээ үйлчлэх хүчнээс хэрхэн хамаарч байгааг туршилтаар тодорхойлъё. Хүч хэмжигчийн ажиллагаатай танилцъя Хэрэглэх зүйлс: Пүрш, штатив, хэмжих шугам, 100 г-ийн ачаанууд Гүйцэтгэх дараалал: Пүршинд ижилхэн ачааг нэг нэгээр нь нэмж дүүжилнэ. Дүүжилсэн ачаа пүршийг ямар хүчээр доош чангааж байгааг динамометрээр хэмжинэ. Тухай бүр пүршний суналтыг тэмдэглэж авна. Хэмжилтийн дүнг дараах хүснэгтэд бичээрэй. (• Зур.14) Ачааны тоо Суналт, мм Хүч, Н 1 2 3 4• 14. Пүршний суналт Суналт, хүч хоёрыг тэнхлэг болгоод хэмжилтийн тоондоош чангааж байгаа утгуудаар график байгуулъя. Хэвтээ тэнхлэг дагуу хүчийгхүчнээс шууд хамааралтай (ньютон нэгжтэй), босоо тэнхлэгийн дагуу суналтыг (миллиметрээр) авна. Байгуулсан графикаа ажиглаарай. Пүршний суналт нь үйлчипж байгаа хүчнээс шууд пропорционал хамааралтай байна. Зургаас үзвэл, хүч ~ пүршний суналт Үүнийг Гукийн хууль гэдэг. Энэ хууль хүчний хэмжээ хэт их биш байхад биелнэ.Хөдөлгөөн ба хүч
Хүчний үйлчлэлийн үр Динамометрээр хүч хэмжихдагаврыг ашиглаж хүч Хүч хэмжигчээс ачаа дүүжлэхэд пүршийг доош чангаана. хэмждэг. Үүний улмаас пүрш сунана. Ачааг пүрш дээш татах хүч нь ачаанд дэлхийгээс доош татах хүндийн хүчтэй тэнцэхэд пүршний суналт зогсож ачаа тайван байдалд орно. Тэгэхэд биеэс пүршинд үйлчилсэн хүчийг заагч тодорхойлно. Хүчийг дүрслэх Зургаас харахад ган утсанд үйлчилж байгаа хүч хэмжигчийн заалтууд ижил байна. Энэ нь биед үйлчилж байгаа хүчний хэмжээ ижилхэн байгааг илтгэнэ. Гэтэл ган утас харилцан адилгүй матийжээ. (• Зур.15) Хүчний үйлчлэлийг бүрэн илэрхийлэхэд зөвхөн хүчний хэм- жээг мэдэх нь хангалтгүй юм. Хүчний чиглэл ба үйлчлэлийн цэгийг мэдэх шаардлагатай болж байна. Хүчний чиглэлийг хэрхэн илэрхийлж болох талаар ярилцаарай. Биед хаашаа чиглэсэн, ямар хэмжээтэй хүч үйлчилж байгааг сумтай хэрчмээр дүрсэлж болдог. (• Зур.16)• 15. Савааны тахийлтхүчний чиглэлээсхамаарна • 16. Хүчийгсумтай хэрчмээр дүрсэлдэгГол онцлог нь:а) Хүчний сумыг үйлчилсэн цэгээс эхлүүлэн хүч үйлчилж байгаа зүг рүү чиглүүлэн зурна.б) Сумны уртыг хүчний хэмжээнд дүйцүүлэн зурдаг.в) Хүчний үйлчлэл олон цэг дээр байвал хүчнүүдийг нэгтгэж нэг сумаар дүрсэлнэ. (• Зур.17)• 17. Хүчний үйлчлэлийгдүрслэх нь Хөдөлгөөн ба хүч
Хүч байгааг 1. Зурагт биед үйлчилж байгаа хүчийг хэрхэн дүрсэлснийг үйлчлэлийн үр үзүүллээ. Бие тус бүрд ямар биеэс хаашаа чиглэсэн ямардагавраар ипрүүлдэг хүч үйлчилж буйг харилцан ярилцаад дараах хүснэгтийг бөглөөрэй. Бие Хаанаас Хүчний чиглэл Агаарын бөмбөлөг Агаараас Алим Пүрш Мөс Ус Мөс 2. Ширээ, таазнаас өлгөсөн чийдэн, хананаас өлгөсөн пүрш, чаргатай хүүхдэд ямар ямар биеэс ямар хүч үйлчилж байгааг дүрсэлж үзүүлээрэй. Хүчийг дүрслэх алхам Ямар биед Хүчний үйлчлэлд өртөж байгаа биеийг олно. Ямар биеэс Хүчээр үйлчилж байгаа \"эзэн\" биеийг олно. Хүчний үйлчлэлийн цэгийг олно. Хаана Хүчний чиглэлийг олоод сумаар дүрсэлнэ. ХаашааХөдөлгөөн ба хүч
1 Дараах үгнүүдээс тохирохыг нь тавьж өгүүлбэрийн дутууг гүйцээнэ үү. (дээш, доош, татаж, өргөж, түлхэж, таталцаж, дарж, түлхэлцэж)а. Чийдэн таазыг доош нь татаж байна. Тааз чийдэнг нь байна. нь байна.Тааз чийдэн хоёр байна.б. Ном тавиурыг доош нь байна. Тавиур номыгНом тавиур хоёр байна.2 Эргэн тойрондоо байгаа ямар биес хоорондоо үйлчлэлцэж байгааг, тэр үйлчлэлийн үр дүнд ямар үр дагавар гарч байгаа талаар харилцан ярилцана уу.3 Харимхай ба харимхай биш деформацын жишээ хэлнэ үү.4 Хүч хэмжигчийн бүтэц, ажиллах зарчмыг тайлбарлаарай.5 Аливаа хэмжигч багажийн хувьд хэмжилт эхлэхийн өмнө багажийн тохируулга хийх хэрэгтэй. Жишээлбэл, динамометрийг хэрэглэхийн өмнө түүний \"тэг\" цэгийг \"гүйгч\"- ийг хөдөлгөн тохируулдаг. Учрыг тайлбарлана уу?6 Хүч хэмжигчийн пүрш 2 Н хүчний үйлчлэлээр 1 см сунадаг бол 8 Н хүч үйлчилбэл ямар хэмжээгээр сунах вэ? Ямар хүчээр үйлчилбэл 2.5 см-ээр сунах вэ?7 13 см урттай пүршинд 1500 г масстай ачаа зүүхэд 8 мм-ээр сунажээ. Тэгвэл 1.2 кг масстай ачаа зүүвэл пүршний урт ямар болох вэ?8 Трактор 70000 Н, галт тэрэг 280000 Н татах хүчийг гаргаж чаддаг бол эдгээр хүчийг нэг масштаб дээр дүрслээрэй.9 Зурагт үзүүлсэн хайрцагт үйлчлэх хүчнүүдийг дүрсэлж үзүүлээрэй. Масштаб: 1см-50 НХүчний үйлчлэлийн цэг Чиглэл Хүчний хэмжээ A баруун тийш F, = 100 Н В F2 = 200 Н С эгц дээш F3 = 200 Н д зүүн тийш F4 =100 Н зүүн доошоо Хөдөлгөөн ба хүч
Ухагдахууны сүлжээ Физик Юуг илэрхийлдэг Тэмдэглэгээ Нэгж Хэмжих аргахэмжигдэхүүнХүч Биесийн харилцан F 1Н динамометр, пүршний үйлчлэлийн их багыг суналтаар заадаг (зөвхөн харилцан үйлчлэлийн үед илэрдэг) Хүчний үйлчлэл Биеийн хэлбэр Хөдөлгөөний чиглэл Хурдны хэмжээхэмжээ өөрчлөгдөнө өөрчлөгдөнө өөрчлөгдөнөДеформаци Харимхай Гукийн хууль Харимхай биш Уртын өөрчлөлт ~хүчХөдөлгөөн ба хүч
2. Биеийн хөдөлгөөний шинж чанар• 18. Хүчний үйлчлэлээр Хүчний үйлчлэл биеийн хөдөлгөөнийг хэрхэнбөмбөгний хөдөлгөөн өөрчилдөг вэ?өөрчлөгдөнө Хүч үилчлэхэд биеиин хөдөлгөөн өөрчлөгддөгииг бид мэднэ. Жишээлбэл, хөл бөмбөгийн хаалгач бөмбөгийг тоглолтод оруулахаар талбайн төв рүү өшиглөдөг. Энд хаалгач хөдөлгөөнгүй байсан бөмбөгийг хүчтэй өшиглөж хөдөлгөөнд оруулж байна. Харин талбайн төвд яваа тоглогч бөмбөгийг хүлээн авч өөр тоглогч руу дамжуулна. Энд бөмбөгний хөдөлгөөний чиглэлийг өөрчилж байна. Иймээс биед хүч үйлчилснээр хөдөлгөөний чиглэл, хэмжээ өөрчлөгддөг. (• Зур.18) Хөдөлгөөнийг судлахын тулд яах хэрэгтэй вэ?• 19. Морьд урагш Бидний эргэн тойронд байгаа бүхий л юмс төрөл бүрийндавхиж байна хөдөлгөөнд оршино. Нүдээр харж, гараар барих юмс төдийгүй агаар, шингэн дэх үл үзэгдэх бөөмс, нар cap гэх мэт том эрхэс• 20. Сэнс эргэж байна ч хөдөлж байдаг. Мөн хүн, амыан зэрэг амьд болон усны дусал, сансрын хөлөг зэрэг амьгүй зүйлс ч хөдөлж байдаг.• 21. Савлуур хэлбэлзэж Морьд урагш давшиж (• Зур.19), сэнс эргэж (• Зур.20), савлуурбайна дээр тоглож байгаа хүүхэд нааш, цааш хэлбэлзэж байна (• Зур.21). Эдгээрээс хамгийн энгийн нь давших хөдөлгөөн юм. Хүний барьж яваа цүнх, эксковаторын шанага ямар хөдөлгөөн хийж байна вэ? Үүнтэй төстэй хөдөлгөөн хийж буй биесийн жишээ гаргаж ярилцаарай. Сэнс, эрчлүүр, хаалга ямар хөдөлгөөн хийж байна вэ? Нэг цэгийг, эсвэл нэг тэнхлэгийг тойрон эргэлдээд байгаа биз. Эргэлдэх хөдөлгөөн хийж байгаа биеийн жишээ гаргаж уг бие тойрон эргэж байгаа цэг эсвэл тэнхлэгийг заагаарай. Эрчлүүр амьдралд онцын нөлөөгүй гэж үзэх тал бий. Гэтэл манай дэлхий ч эрчлүүртэй адилаар тэнхлэгээ тойрон эргэлдэн хөдөлж байдаг. Эрчлүүрийг эргүүлээд тавибал ширээн дээгүүр эргэлдэхийн зэрэгцээ хойш урагш, нааш цааш хөдөлнө. Үүнтэй адилаар дэлхий өөрийн тэнхлэгийг тойрон эргэхийн зэрэгцээ мөн нарыг тойрон эргэлдэнэ. Зарим тохиолдолд биес давших ба эргэлдэх хөдөлгөөнийг зэрэг хийж байдаг (• Зур.22). Хөдөлгөөн ба хүч
• 22. Дугуй эргэж машин Бие хөдөлж байна уу, үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ?урагш хөдөлнө Ангидаа эсвэл өрөөндөө байгаа эд юмс хаана байрлаж байгааг зааж ярилцаарай. Бүх бие тодорхой байрлалтай байгаа биз. Хугацаа өнгөрөхөд биеийн байрлал өөрчлөгдөхгүй байвал хөдлөхгүй (тайван) байна, хэрэв өөрчлөгдөж байвал хөдөлж байна гэдэг. Харин биеийн байрлалыг тодорхойлохын тулд заавал өөр биетэй харьцуулдаг. 1. Анги дотроо байгаа биес хөдөлж байгаа эсэхийг ажиглаад ямар биетэй харьцуулбал хөдлөхгүй, эсвэл хөдөлж байгаа талаар ярилцаарай. 2. Зургийг ажиглаад дараах жишээний адилаар биес хөдөлж байгаа эсэхийг илэрхийлсэн өгүүлбэр зохионо уу? Жишээ: Хүн үхэр тэрэгтэй харьцангуй хөдлөхгүй байна. Бүгд харьцангуй Хүн үхэртэй хөдлөхгүй шинжтэй тэрэгтэй байна Үхэр уултай Юмс \"хурдан-удаан\", харьцангуй \"хол-ойр\", \"нягт- Тэрэг сийрэг\", \"халуун- Шонгийн хөдөлж байнахүйтэн\" гэх мэт шинж модчанараараа шүтэлцэн оршдог. Иймээс бид өдөр тутмынхаа амьдралд юмсыг өөр хооронд нь байнга жишиж, харьцуулж байдаг билээ. Бие хөдөлж буй эсэхийг өөр биетэй харьцуулж мэддэг. Биеийн хөдөлгөөнийг газартай харьцуулах нь элбэг байдаг. Ийм үед газрыг онцолж хэлдэггүй. Жишээлбэл тэмээ газартай харьцангуй явж байна гэхгүй, харин тэмээ явж байна гэж л ярьдаг. Нэг биетэй харьцуулахад хөдлөхгүй байсан бие нөгөө биетэй харьцуулахад хөдөлж байж болно. 1. Нэг хүүхэд нөгөөдөө: Нар өглөө мандаж, зүүнээс баруун тийш тэнгэрээр явж, орой жаргадаг. Тэгээд өглөө хүртэл дэлхийн доогуур явдаг... гэж ярьжээ. Энэ үнэн үү? Та нар юу гэж бодож байна.Хөдөлгөөн ба хүч
2. Хүснэгтийн дутуу үгийг нөхөж бичнэ үү. Урт Хүнд Баруун Муруй3. Тохирох үгийг тавьж өгүүлбэрийн дутууг гүйцээнэ үү? Аль болох олон өгүүлбэр болгоорой.Нисэгч харьцангуй байна.(онгоцтой, уултай, үүлтэй, хөдөлж, хөдлөхгүй)Хөдөлгөөний хурдыг судалъяБиесийн хөдөлгөөн хурдан удаанаараа ялгагддаг. Жишээлбэл,морь хүнээс, харин мориноос машин илүү хурдан хөдөлдөг.Үүнийг физикт биесийн хурд өөр өөр байна гэж хэлдэг. Хурдыг судлахын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?Сантиметрийн хуваариар хэмжээс гаргасан тавцан дээгүүртоглоомон машин явуулж түүний хөдөлгөөнийг видеокамераар аваад удаашруулан зураг болгосныг дараах зурагтүзүүллээ.• 23. Машины хурдыг олохын тулд хөдөлсөн хугацаа ба шилжсэн зайгхэмжих хэрэгтэйЗургаас харвал биеийн хурдыг тодорхойлохын тулд хөдөлсөнхугацаа ба шилжсэн зайг нарийн хэмжих шаардлагатай ньхарагдаж байна.Биеийн шипжсэн зайг харгалзах хугацаанд Хурд Замхарьцуулж биеийн хурдыг олдог. ХугацааХурдны нэгж: 1 м/с. Энэ нь бие секунд тутамд 1 метр зайгтуулна гэсэн үг юм. Алгуурхан явж байгаа хүн иймэрхүүхурдтай байдаг. Үүнээс гадна 1 км/ц, 1 см/с зэрэг нэгжийг өргөнхэрэглэдэг. 1 км/ц нэгжийг 1 м/с нэгж рүү, эсвэл хурдны янзбүрийн нэгжийг тохирсон нэгж рүү шилжүүлэх үйлдэл хийх ньбидэнд байнга тохиолдож байдаг. Хөдөлгөөн ба хүч
1. Хүснэгтийн өгөгдлүүдийг ашиглан ямар бие ямар биеэс хурдан эсвэл удаан байгаа талаар харьцуулан ярилцана уу. Эмгэн хумс 0.0015 м/с Хүн 1.2-1.8 м/с Морь 45 км/цаг Гипард бар 90 км/цаг Хараацай 150км/цаг Зорчигч тээврийн онгоц 900 км/цаг Сөнөөгч онгоц 1300 км/цаг Пуужин 8-12 км/с 2. Дээрх хүснэгтэд өгөгдсөн биесийн хурдыг утгачлан уншина уу. Жишээ нь хараацай 1 цагт 150 км газрыг туулж чаддаг байна г.м. 3. Нэг километр зайг эдгээр биеийн аль нь хамгийн хурдан туулах вэ?• 25. Спидометрийн Гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа авто хөсгийнзүү нь хугацааны тухайн хурдыг километр/цаг нэгжээр хэмждэг. 50 км/ц хурдтай гэвэл 1агшин дахь хурдны утгыг цагт 50 км зайг туулна гэсэн үг. Хэрэв 400 м урттай уралдаанызаадаг. тойрог замыг машин 100 с хугацаанд туулдаг гэвэл энэ үеийн хурдыг тооцоолбол 40 м/с болохыг тогтоож чадна. Ингэж олсон хурд нь уг машин хөдлөх бүхий л хугацаанд хурдаа өөрчлөөгүй гэж үзээд тооцоолсон утга юм. Ингэж тодорхойлж байгаа хурдыг физикт дундаж хурд гэж нэрлэдэг. Дундаж хурдыг олох хугацааны завсрыг маш бага болгоход хөдөлгөөний тухайн эгшний хурдны утга олдох бөгөөд физикт түүнийг агшин зуурын хурд гэж нэрлэдэг. Автомашин бүрт байдаг хурд хэмжигч (спидометр) агшин зуурын хурдыг зааж байдаг.Хэмжигдэхүүний харьцааны тухайБиеийн явсан зам ба хугацаа нь харилцан хамааралтай хэмжигдэхүүнүүд юм. Хэмжигдэхүүнүүдийнхарьцаа нь шинэ утга санаа илэрхийлж байдаг. Ийм харьцаа нь шинэ хэмжигдэхуүн болж чадна.Жишээлбэл:гэсэн бичлэг 1 хүүхдэд 2 алим оногдоно гэдгийг харуулна. Харьцаагаар илэрхийлэгдэх иймхэмжигдэхүүнийг тоон холбогдлыг уншихдаа хуваарийг нь нэг гэхэд хүртвэр нь хэд болох вэ? гэдгээрнь утгачилж уншина. Байнга солигдож өөрчлөгдөж байдаг, урт бичигддэг нэгжүүдийг хэрэглэх ньтохиромж муутай учир түүнийг товч бичих, эсвэл огт бичихгүй ч байж болдог. Жишээлбэл: Нэгсөкундэд 10 хэлбэлзэл хийнэ гэдгийг дараах байдлаар товчилж болно.Харьцаагаар тодорхойлогдох бүх физик хэмжигдэхүүнд энэ зарчим адилхан гэдгийг анхаараарай. Бидөмнө нь хурд, нягтын тухай үзсэн, цаашид даралт, чадал гэх мэт харьцаагаар илэрхийлэгдэх олонфизик хэмжигдэхүүнийг үзэх болно.
Багш болон найз нөхөдтэйгээ ярилцаж, гудамжинд байгаа ямар бие, ямар хөдөлгөөнхийж байгааг заагаарай.Эргэн тойрондоо буй ямар бие ямар биетэй харьцангуй хөдлөхгүй байгааг, эсвэлхөдөлж байгааг хэлээрэй.Машин дотор сууж яваа хоёр хүн бие биеэ сууж байна гэх үү, явж байна гэх үү? Замынхажууд зогсож буй хүн тэр хоёрыг (явж байна гэх үү эсвэл сууж байна гэх үү) юу гэх бол?Дараах өгүүлбэрүүдийн алинд нь физик замын тухай ярьж байна вэ?Засмал замаар цэргүүд алхаж байна. Шулуун замаар машин явж байна. Тас шувуу7500 метр өндөрт нисэж чадна. Алимаа 500 метрийн зайн уралдаанд түрүүлэв.Хүснэгтэд гурван биеийн явсан зам ба түүнд зарцуулсан хугацааг үзүүлжээ.A 100 CM 10 сВ 150 см 10cс 150 cm 20 сА ба В биеийн аль нь хурдан бэ? Машин 30 км/цВ ба С биеийн аль нь хурдан бэ? Яст мэлхий 0.5 ц/кмА ба С биеийн аль нь хурдан бэ? Термометр 0.5 градус/мм Гар 18 см/төөХарьцаагаар илэрхийлэгдсэн өгөгдлийг Үр тариа 16 центнер/гаутгачилан уншина уу. Бөс даавуу 0.9 м2/мХүснэгтийн дутууг нөхөж бөглөнө үү?Бие Зам, S Хугацаа, t Хурд, VДугуйчин 2ц 6 м/сМорыой хүн 27 кмМашин 100 км 2.5 ц 18 км/цДээрх хүснэгтийн өгөгдлийг ашиглаж нэг буюу хоёр бие оролцсон бодлого зохионоУУ-Дараах хурдыг м/с нэгжид шилжүүлээрэй. Үүнд: 18 км/цаг, 45 км/цаг, 54 км/цаг.Дараах хурдыг км/цаг нэгжид шилжүүлээрэй. Үүнд: 4 м/с, 15 м/с, 100 м/с.Дэлхийгээс cap луу илгээсэн гэрэл 2.533 с дараа эргэж ирсэн бол cap ба дэлхийнхоорондох зайг олоорой. Гэрлийн хурд 300000 км/с.Нар ба дэлхийн хооронд зай 150 сая км бол нарнаас цацарсан гэрэл хичнээнхугацааны дараа дэлхийд ирэх вэ?Хэвлэлийн А4 (210 мм * 297 мм) цаасны уутан дээр 80 г/м2 тэмдэг байдаг. Энэ юугэсэн үг вэ? Хөдөлгөөн ба хүч
Хүч ба хөдөлгөөн ямар холбоотой юм бол? 650 мм өндрөөс унагасан бөмбөгний байрлалыг секунд бүрээр зурагт үзүүллээ. (• Зур.26) Бөмбөгний хөдөлгөөний юу нь өөрчлөгдөөд байна вэ?• 26. Унаж байгаа бие Бөмбөгний доош явах зай секунд тутамд нэмэгдээд байна.хурдасна Физикт бөмбөгийг доош хурдсан хөдөлж байна гэж ярьдаг. Хэрэв бөмбөгийг дээш шидвэл секунд тутам явах зай багасах бөгөөд түүнийг удаашран хөдөлж байна гэдэг. Ийнхүү дэлхий рүү унаж байгаа бие хүндийн хүчний үйлчлэлээр хурдсах, дээш шидсэн бие удаашрах хөдөлгөөн хийдэг (• Зур.27). Энд биеийн хөдөлгөөний хурд ихсээд эсвэл багасаад байгааг хурдсах, удаашрах гэдэг үгээр илэрхийлж байна. Биеийн хурд байнга өөрчлөгдөж байдаг хөдөлгөөнийг физикт хувьсах хөдөлгөөн гэдэг. Автобус нэг буудлаас хөдлөн дараагийн буудал хүртэл хурд болон чиглэлээ өөрчлөн хөдлөх бөгөөд бид өдөр тутам иймэрхүү хувьсах хөдөлгөөнтэй таарч байдаг. Харин хурдны хэмжээ өөрчлөгдөхгүй байх хөдөлгөөн бидний эргэн тойронд байна уу?• 27. Дээш хөдөлж байгаа Амралтаараа хөдөө машинаар аялах үед чинь бартаагүйбие удааширна сайхан замаар хөдөлгөөний чиглэлээ өөрчлөлгүй хурдаа тогтмол барьж явах тохиолдол байдаг. Ийм хөдөлгөөн ховор ажиглагддаг бөгөөд жолооч унтчих гээд байдаг аюултай. Цагийн зүү төвөө тойрон тогтмол хурдаар эргэж байдаг. Ийнхүү биеийн хурд өөрчлөгдөхгүй хөдөлгөөнийг физикт жигд хөдөлгөөн гэнэ. Жигд хөдөлгөөнийг судалъя Хэрэглэгдэх зүйлс: 5 мм орчим диаметртэй нарийн шилэн гуурс, ус, секундомер, шугам Гүйцэтгэх дараалал: Шилэн гуурсанд дүүртэл нь ус хийгээд нэг үзүүрээс нь багахан усыг буцааж асган жижиг хийн бөмбөлөг үүсгэнэ. Шилэн гуурсаа доош харуулан барьж ажиглавал хий алгуур дээш хөдлөх болно. Шилэн гуурсны хажууд шугамаар хуваарь гарган ижил зайг хий хичнээн хугацаанд туулж байгааг секундомерээр хэмжинэ (• Зур.28). Хэмжилтийн үр дүнгээ хүснэгтэд бичиж үр дүнгээ хоорондоо ярилцаарай. Хий ямар хөдөлгөөн хийж байна вэ?• 28. Хий жигд хөдөлнөХөдөлгөөн ба хүч
Хурдсах ба удаашрах нь хувьсах хөдөлгөөний тохиолдол юм. Зураг дээр машины явсан зам ба хугацааг гурван тохиолдолд үзүүлжээ.1с тутамд машины туулах замыг зурагт тэмдэглэсэн• 29. а) Хурдсах хөдөлгөөн• 29. б) Удаашрах хөдөлгөөн• 29. в) Жигд хөдөлгөөнХөдөлгөөн Хөдөлгөөний шинжЖигдХурдсах Бие тогтуун хөдөлж ижил хугацаанд тэнцүү зам туулна.Удаашрах Биеийн хөдөлгөөн улам түргэсч ижил хугацаанд туулах зам нь ихэснэ. Биеийн хөдөлгөөн улам саарч ижил хугацаанд туулах зам нь богиносно. Бие жигд биш хөдөлгөөн хийж байхад хурд нь үргэлж өөрчлөгдөж байдаг учир хөдөлгөөнийг дундаж хурдаар илэрхийлэх нь илүү тохиромжтой. Хөдөлгөөний дундаж хурдыг олохдоо биеийн туулсан бүх замыг харгалзах хугацаанд нь хувааж олно. Дундаж хурд туулсан нийт зам нийт хугацаа Машинтай хүн Налайхаас Улаанбаатар хүртэл 45 км замыг 54 минутад явсан гэвэл машины дундаж хурд нь Машины хөдөлгөөн үнэндээ жигд биш учир энэ хурд нь хөдөлгөөний агшин бүр дэх хурдны утгыг илэрхийлэхгүй. Машин дээрх замыг мөн хугацаанд жигд 50 км/ц хурдтай явна гэсэн утгатай юм. Хөдөлгөөн ба хүч
Гадаа, гудамжинд хөдөлгөөнд оролцож байгаа биеүд, хурдсах, удаашраххөдөлгөөн хийж байгаа талаар ярилцаж, найз нөхөдтэйгээ саналаасолилцоорой.Зураг дээр машины тэнцүү хугацааны дараахбайрлалуудыг үзүүлжээ. Аль тохиолдолдямар хөдөлгөөн хийж байна вэ?Жигд ба хувьсах хөдөлгөөний гурав, гурванжишээ хэлнэ үү.Дараах биес хэдийд хурдсах, хэдийд удаашрах хөдөлгөөн хийх вэ? а) Өөд нь шидсэн чулуу б) Автобус в) ОнгоцБид урт, цаг хугацаа, хурд гэдэг хэмжигдэхүүнд дундажийн тухай ойлголтхэрэглэхтэй танилцсан. Ер нь дундажийн тухай ойлголт амьдрал практиктөргөн хэрэглэдэг. Ийм жишээ хэлнэ үү.Хөдөлгөөнийг судлах нэг аргыг зурагт харуулав.Нарийн урт цаасыг ширээн дээрээ тавьж түүний дээгүүрөнгөтэй шингэн агуулсан савтай тэргийг хөдөлгөнө.Савнаас шингэн жигд дусаж байхаар тохируулна.Эндээс ямар хэмжилт ба тооцоог хийж болох вэ?Агаарт нягт Чөлөөт уналтын тухай ихтэй бие түрүүлж Хөдөлгөөний тухай хүмүүс эрт цагаас сонирхож байжээ. Тухайлбал, эртний унана. Грекийн философич Аристотель (н.т.ө. 384-322) хүнд бие хөнгөн биеэс илүү түргэн газарт унана, их хөнгөн бие дээш хөөрнө, алт, хар тугалга Агааргүй хүнд учир доош гэж үзэж байсан. 2000 жилийн турш энэ үзэл бодолд хүмүүсорчинд бүх бие огт эргэлзээгүй юм. Харин XVI зууны үед Италийн эрдэмтэн Галилей (1564- 1642) тэр үеийн бүх эрдэмтний адилаар оюун дүгнэлт хийж дараах зөрчлийг зэрэг унана. илрүүлсэн. Галилей: \"Хүнд биеийг хөнгөн биетэй холбовол хүнд бие ганцаар байснаас илүү хүнд болох учир илүү хурдан унах ёстой. Нөгөө талаас хөнгөн биеэс болоод удаан унах ёстой. Энэ зөрчил нь хоосонд бүх бие нэг зэрэг унах ёстой гэсэн дүгнэлтэнд хүргэж байна\" гэжээ. Түүгээр ч зогсохгүй унаж байгаа биеийн зам хугацааны квадратаас хамаарна гэсэн таамаглал дэвшүүлж түүнийгээ туршлагаар шалгах санааг анх сэдсэн учир Галилейг туршлагын физикийг үндэслэгч гэдэг. Уналтын хугацаа их богино байсан нь хэмжихэд нэлээд бэрхшээл учруулжээ. Иймээс уналтыг аажим болгохын тулд гялгар налуу ховилоор гуулин бөмбөг өнхрүүлэх санааг дэвшүүлсэн байна. Ховилын нэг үзүүрийг нь хоёр тохой орчим өргөхөд бөмбөг өнхөрч байв. Тэр үед одоотой адил хугацаа хэмжих багаж байгаагүй учир жигд гоожиж байгаа усыг жигнэх өвөрмөц аргыг ашиглажээ. Тухайлбал бөмбөгний нийт замын %-д хугацааны хагас ноогдох ёстой. Тэр дүүрэн устай хувингийн ёроолд ус гоожих нүх гаргаад гоожсон усыг тосож жигнэхэд таамаглал нь үнэн болох нь нотлогдсон байна.Хөдөлгөөн ба хүч
• 30. Хөдөлгөөний Хөдөлгөөнийг хэдэн янзаар илэрхийлж болох вэ?агшнууд Үгээр илэрхийлэхХугацаа, Зам, метр секунд Болж байгаа үйл явцын талаар ажиглагдаж байгаа зүйлийг 0 өөрийн үгээр бусдад ойлгомжтойгоор ярьж, бичиж болно. 0.00 10 Жишээлбэл, сургуулийн мэдээнд: 2.13 20 3.75 30 60 метрийн зайн уралдаанд Алтангэрэл хоёр секундийн 5.30 40 турш хурдаа авч, цааш жигдхэн гүйсээр гарснаасаа хойш 10 6.84 50 секундийн дараа барианд орлоо . . . гэх мэт. 8.24 60 10.04 Зургаар илэрхийлэх Хүний нүд секундэд 16-аас олон анивчих гэрлийн давталтыг ялгаж чаддаггүй, үргэлжпэн асаж байгаа мэтээр хардаг. Энэ чанарыг кино зурагт ашигладаг юм. Кино зургийн хальсыг дэлгэж үзвэл хөдөлгөөний тодорхой агшнуудын цуврал болохыг ажиглаж болно. Иймд хурдан явагдах хөдөлгөөний кино зураг авч хөдөлгөөний бүхий л агшнуудыг хальснаас шууд судалж болно. Мөн хальсанд жааз солигдох хурдыг удаашруулах замаар онцгой агшныг нарийвчилж болно. Энэ аргаар хурдан, маш удаан явагддаг олон үзэгдпийн агшнуудыг гэрэл зургийн аргаар судалж, илэрхийлж болдог. Хүснэгтээр илэрхийлэх Аливаа хэмжилтийн үр дүнг хүснэгтээр илэрхийлэх нь зохимжтой байдаг. Алтангэрэлийн гүйсэн зам ба харгалзах хугацааг хүснэгтэд үзүүлэв. Хүснэгтийн эхний мөрөнд хэмжигдэхүүний нэр тэмдэглэгээ, хэмжих нэгжийг бичдэг. Дараа нь хэмжилтийн хос утгуудыг харгалзуулан бичнэ. Хүснэгтэд гарчиг өгвөл юуны тухай хэмжилт болохыг нь мэдэхэд хялбар болно. Одоо үед ялангуяа гудамж замын хөдөлгөөний хурдыг хэмжих явдал улам бүр чухал болж байна. Гудамж замын ослын шалтгаан ихэнхдээ хурд хэтрүүлсэнтэй холбоотой байдаг. Иймд гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүхэн замын хөдөлгөөнд хурдаа тохируулж сонгох нь чухал юм. Гудамжны хаана ямар хурдтай явбал тохиромжтойг замын тэмдгээр, замын хөдөлгөөний дүрмээр заасан байдаг. Томьёогоор илэрхийлэх Биеийн шинж чанар ба аливаа үзэгдлийг илэрхийлж байгаа хэмжигдэхүүнүүдийг үсгээр тэмдэглэж тэдгээрийн хоорондын хамаарлыг томьёогоор илэрхийлж болдог. Жигд хөдөлгөөний үед бие тэнцүү хугацаанд тэнцүү зам туулах учир хурд нь тогтмол байна гэдгийг бид мэднэ. тогтмол Хөдөлгөөн ба хүч
Томьёотой харьцахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. 1. Физикийн томьёонууд нь ихэвчлэн ямар нэг үзэгдлийн шинж чанарыг илэрхийлж байдаг юм. Иймээс юуны өмнө ямар үзэгдэлд хамаатай, юуг харуулсан томьёо болохыг тогтооно. Дээрх томьёо нь жигд хөдөлгөөний хууль байна. 2. Томьёонд ямар физик хэмжигдэхүүнүүдийн хамаарлыг харуулсныг, тэдгээрийг ямар үсгээр тэмдэглэснийг олно. Мөн томьёог хэрэглэж болох хүрээг мэдэх ёстой. 3. Томьёоны хэл дээр бичигдсэн зүй тогтлыг утгачилан үгээр илэрхийлж сурах нь чухал байдаг. Жигд хөдөлгөөний хуулийг дараах гурван байдлаар үгээр томьёолж болно. Жигд хөдөлгөөний үед биеийн явсан замыг хугацаанд харьцуулсан харьцаа хугацаанаас хамаарахгүй тогтмол байна. Жигд хөдөлгөөний хурдны хэмжээ хугацаанаас хамаарахгүй тогтмол байна. Жигд хөдөлгөөний үед биеийн явсан зам хугацаанаас шууд пропорционалаар хамаарна. Энэ нь хэдий чинээ их хугацаа өнгөрнө, төдий чинээ их зам явна гэсэн үг юм. Диаграмаар илэрхийлэхДиаграм хэрхэн Хэмжигдэхүүний хоорондын хамаарал зүй тогтлыг илэрхийлэхэд диаграмбайгуулах ашиглах нь тохиромжтой байдаг. Диаграмаас тухайн үзэгдлийн үр дүн ба учир шалтгааны холбоог хялбар харж болдог.I алхам II алхам III алхам IV алхамХөдөлгөөн ба хүч
Жигд хөдөлгөөн Зам-хугацааны хамаарлын график нь шулуун байна. Хурд-хугацааны график нь хэвтээ тэнхлэгтэй параллель шулуун байна. 5. Графикт анализ хийнэ. Томьёо ба графикийг хослуулан судална. Жигд хөдөлгөөний томьёонд байгаа гурван хэмжигдэхүүний аль нэгийг тогтмол гэхэд нөгөө хоёрын хооронд ямар хамаарал байгааг судалъя. а. Хурд тогтмол үед зам хугацаанаас шууд пропорционал хамаарна. Зам-хугацааны диаграм дээр энэ хамаарал нь 0 цэгийг дайрсан шулуун байна. Хурд ихтэй үед графикийн хэвтээ тэнхлэгтэй үүсгэх өнцөг их байна (• 3ур.32 а). Хурд-хугацааны диаграм дээр графикаар хашигдсан дүрсийн талбай замтай тэнцүү байна (• 3ур.32 б). б. Ижил хугацаанд хурд ихтэй бие, багатайгаасаа хол явна (• 3ур.32 в). в. Ижил замыг хурд ихтэй бие, хурд багатайгаас түргэн туулна (• 3ур.32 г).• 32. Графикт анализ хийхХурдан морины уралдаанд хүүхдүүд морио хэдийд хурдлуулж, удаашруулж,жигд давхиулдаг талаар ярилцана уу.Биеийн хөдөлгөөний зам, хугацааг хэмжиж хүснэгтэд бичээд диаграмбайгуулжээ. Дараах диаграмуудыг ажиглаж буруу гэж тэмдэглэсэн диаграмыналдааг олоорой. Хугацаа, с Зам,см 00 1.3 2.5 3.0 8.0 4.9 10.5 6.0 16.5а. Тэдгээрийн хөдөлгөөний зам-хугацааны диаграмыг эхний 5 с хүртэл байгуул.б. Хоёр биеийн 4 с-д туулах замыг олж жишээд дүгнэлт хий.в. 10 м замд харгалзах хугацааг олж жишээд дүгнэлт хий. Хөдөлгөөн ба хүч
• 33. Унаж байгаа бие Чөлөөт уналт ба машины хурдхурдасна. Бид дэлхийн гадарга орчимд байгаа биеийн 1 кг тутмыг• 34. Өндрөөс унасан 10 Н хүчээр дэлхий татдагийг мэднэ. Энэ үйлчлэлийн дүндбиеийн олж авах хурд тулгуургүй бие бүхэн дэлхийд татагдан унадаг. Дэлхийн таталтын улмаас унаж байгаа биеийн хурд агааргүй орчинд 1 с тутамд ойролцоогоор 10 м/с -ээр нэмэгдэж нэг секундэд явах зам нь улам ихэсдэг. Машинаар салхи татуулан хурдлан давхихыг хүсэхгүй хэн байхав. Гэтэл машины хурд ихсэх тутам аюул осолд орох нөхцөл улам ихэсдэг. Осол болох үед машин ямар хурдтай мөргөж байгааг жолооч ба явган зорчигчийн аль аль нь анзаардаггүй учир түүнийг чөлөөт уналтын хурдтай жишиж тодруулья. Тухайлбал, хот дотор зөвшөөрөгдөх дээд хурд болох 60 км/ц нь 14 м өндрөөс буюу 4 давхар байшингаас унасан биеийн газарт хүрэхдээ олж авах хурд юм. Хэн ч гэсэн 4 давхраас үсрэхийг хүсэхгүй нь мэдээж. Ийм хурдтай машинд мөргүүлсэн хүн түүнээс бараг 2 дахин их буюу 100 км/ц хурдаар шидэгдэнэ. Энэ нь 12 давхраас унахад газарт хүрэх үед олж авах хурд юм (• 3ур.34). Энэ нь биднийг автомашинаар явахдаа ч, зам хөндлөн гарахдаа ч замын хөдөлгөөний дүрмийг сайтар сахиж болгоомжтой явахын чухлыг сануулж байна.• 35. Гарцгүй газар машинд дайруулбал явган • 36. Явган хүний гарц дээр явган зорчигч та давуузорчигч та буруутай эрхтэйХөдөлгөөн ба хүч
Ухагдахууны сүлжээ Физик Юуг илэрхийпдэг Тэмдэглэгээ Нэгж Хэмжих аргахэмжигдэхүүнХурд Биеийн хөдөлгөөний V 1 м/с Хурд хэмжигч түргэн удаан Тодорхой замыгДундаж хурд мөн хугацаанд жигд 1 м/с Тооцоолж хөдөлгөөнөөр туулах олно Vd үеийн хурд Хөдөлгөөн Давших Эргэх ХэлбэлзэхХарьцангуй шинжтэй Хурдан удаан Жигд Хурдсах Удаашрах Хөдөлгөөн ба хүч
• 37. Таталцлын хуулийг 3. Байгаль дахь хүчнүүдшалгах төхөөрөмж Хүндийн хүч Кавендиш 0.73 кг масстай хоёр метал Бүх ертөнцийн таталцлын хуулийг нээснээс хойш 100 гаруй жижиг бөмбөрцгийг жилийн дараа химич Кавендиш биесийн масс хоорондоо хатуу саваанд бэхэлж, таталцах хуулийг туршилтаар нотолжээ (• 3ур.37). Газрын савааны дундаас нь гадарга орчим байгаа бие дэлхий рүү татагдах гравитацийн хүчийг хүндийн хүч гэж нэрлэдгийг бид мэднэ. утаснаас зүужээ. Хүндийн хүчийг G болон Р үсгээр тэмдэглэдэг. 156 кг масстай Их масстай биеийг дэлхий их хүчээр татах учир: өөр хоёр метал Хүндиин хүч ~ масс бөмбөрцгийг зурагт Газрын гадаргуу дээрх 1 кг масстай биеийг дэлхий 10 Н орчим үзүүлсэн байдлаар хүчээр татдаг. хөндлөвчнөөс зүүж, хоёр жижиг Тэгвэл т масстай биеийн хүндийн хүч 1 кг масстай биеийнхээс бөмбөрцөгт т дахин их байна. ойртуулахад том, 1. Өөрийнхөө дэлхийд татагдах хүчийг тооцоолно уу. жижиг бөмбөрцгийн 2. 2 кг туухай, 150 г чихэр, 4.5 т масстай машинд үйлчлэх таталцлын улмаас саваа эргэж дүүжилсэн хүндийн хүчийг тус тус ол. 3. Гравитацийн үйлчлэл гэнэт арилбал юу болох бол? утас мушгирч байв. Савааны Дэлхий биесийг өөр рүүгээ татдаг шиг cap биесийг эргэлтийг түүний өөр рүүгээ татах болов уу? дээр байрлуулсан жижиг толь дээр Мэдээж гравитацийн хүч бүхий л масстай биесийн хооронд тусаж ойсон гэрлийн үйлчлэх учир cap өөр рүүгээ биесийг татна. Харин cap толбоны шилжилтээр дэлхийгээс бага масстай учир сарны зүгээс биеийг татах бүртгэсэн байна. хүч дэлхийн зүгээс тухайн биеийг татах хүчнээс бага байна. Өөрөөр хэлбэл саран дээр 1 кг масстай биеийн хүндийн хүч дэлхий дээрхээс 6 дахин бага буюу ойролцоогоор 1.6 Н байдаг. т = 10 кг масстай бие саранд: дэлхийд:• 38. Дэлхий ба саран 1. Хэрэв чи саран дээр очвол cap чамайг ямар хэмжээнийдээрхи хүндийн хүч хүчээр татах бол? 2. Саран дээр аваачсан 2кг туухай, 150г чихэр, 9.5тмасстай хөлөгт үйлчлэх хүндийн хүчийг тус тус ол.Хөдөлгөөн ба хүч
• 39. Дэлхий ба саран Тулгуурын хүчдээр дэнсний тэнцвэралдагдахгүй Ширээн дээр байгаа ном, ангид зогсож байгаа сурагчид яагаад газар руу унахгүй байгаа талаар ярилцана уу. Тулгуурын хүч Дэлхийн татах хүчний үйлчлэлээр бие унахгүй байгаа нь ямар хүчтэй холбоотой юм бэ? Дэлхийн орчимд байгаа биес дэлхийд хүндийн хүчээр татагдан унахыг эрмэлзэж байдаг. Энэ уналтыг саатуулж байдаг аливаа биесийг тулгуур гэж ойлгож болно. Жишээлбэл, номны тулгуур ширээ, ширээний тулгуур нь шал, хүүхдийн тулгуур нь сандал, ширээ, шал хамтдаа, чийдэнгийн тулгуур нь тааз, байшингийн тулгуур нь газар гэх мэт. Иймээс тулгуур нь биеийг түлхэх, татах үйлчлэл үзүүлдэг. Энэ үйлчлэлийг тулгуурын реакцын хүч гэж нэрлэдэг. Хайрцагнаас бөмбөгт, шалнаас хайрцагт, таазнаас чийдэнд, газраас байшинд үйлчлэх тулгуурын хүчийг дүрсэлнэ үү.• 40. Тулгуурын хүч Биеэс тулгууртаа үйлчлэх хүч• 41. Үрэлтийн улмаас Дэлхийн татах хүчнээс болж аливаа бие тулгууртаа хүчээрчаргатай хүүхдийн хурд үйлчилнэ. Энэ хүчийг физикт биеийн жин гэж нэрлэдэг. Биеийнбагасна жин бол хүндийн хүч ба биеийн массаас өөр ойлголт юм. Харин бид эдгээр ойлголтыг ижил юм шиг ойлгож хэрэглэсээр байгаа нь тусгүй. Үрэлт ба үрэлтийн хүч Бид өдөр тутам үрэлтийн үзэгдэлтэй учирч байдаг. Уулын уруу гулссан чарга хэсэг яваад үрэлтийн улмаас зогсоно (• Зур.41). Хүнд ачааг газраар чирэхэд үрэлт хөдөлгөөнд саад болно. Ширээн дээгүүрээ жижиг модон ачаа гулсуулж хөдөлгөөн нь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигла. Юу ажигласан тухайгаа ярилцаж, түүндээ дүгнэлт хийнэ үү. Шүргэлцэж байгаа хоёр биеийн нэг нь нөгөө дээгүүрээ хөдлөхийг эрмэлзэх юм уу хөдлөх үед уг хөдөлгөөнийг саатуулах үйлчлэл үүсдэг. Хөдөлгөөн ба хүч
• 42. Үрэлтийн ачаар Үрэлтийн улмаас бие халах, элэгдэх, цахилгаанжих, хурд ньхөлийн гулсах хөдөлгөөн өөрчлөгдөх зэрэг үр дагавар ажиглагдаж болно.саатаж хүн урагш явдаг Үрэлт хэр их байгааг үрэлтийн хүч гэсэн хэмжигдэхүүнээр• 43. Үрэлтийн ачаар илэрхийлдэг. Үрэлтийн хүч шүргэлцэж байгаа хоёр гадаргын нэг ньдугуй өнхөрнө нөгөө дээгүүрээ гулсах харьцангуй хөдөлгөөний эсрэг чиглэнэ.• 44. Үрэлдэх гадаргабарзгар бол үрэлт их Үрэлтийн хүчний чиглэлийг хэрхэн олох вэ?байна Хүн урагшаа явахад үрэлт ямар үүрэгтэй вэ гэж асуувал үрэлт саад болно гэж хариулдаг. Энэ зөв л дөө. Тэгвэл юунд саад болдог юм бэ? Та нар алхаж байгаагаа ажиглавал хойно тавьсан хөлөөрөө газрыг тийрч биеэ урагш түлхээд нөгөө хөлөө урагш нь тавьж байгааг анзаарах болно. Хүний урагшлах хөдөлгөөнийг биш харин хойно тавигдаж байгаа гутлын хөдөлгөөнийг ажиглаарай. Гутлын ул үрэлтгүй гялгар байсан бол хаашаа хөдлөх байсан бэ? Тийм ээ, хойшоо гулсахыг эрмэлзэнэ. Тэгвэл тийрэлт авч байгаа хөлийн энэхүү хөдөлгөөний эсрэг буюу хүний явах чигт үрэлтийн хүч чиглэх нь (• Зур.42). Хүн газар дээр тулж, үрэлтийн ачаар урагшаа явдаг, хальтарч унадаггүй байх нь. Дугуйчин яаж урагшаа явдаг юм бол? Унадаг дугуйны хойд дугуй тамирчны хөлийн туспамжтайгаар эргэдэг учир түүнийг зүтгэх дугуй гэдэг. Нөгөө дугуй нь түрэгдэн өнхөрдөг. Хэрэв газар үрэлтгүй гөлгөр бол зүтгэх дугуй хий эргэж урагшаа явж чадахгүй юм. Тэгвэл эндээс гаэар дугуйны хоорондын үрэлтийн ашиг тус тодорч харагдаж байна. Зүтгэх дугуйн газартай үрэлдэж байгаа хэсэг хойш хөдлөхийг эрмэлзэнэ. Түүний эсрэг газраас дугуйнд үйлчлэх үрэлтийн хүч чиглэнэ (• 3ур.43). Зүтгэх дугуйд үйлчлэх энэ үрэлтийн хүч дугуйг урагш хөдөлгөдөг. Урд дугуйд үйлчлэх үрэлт хойшоо чиглэнэ. Түүнээс гадна дугуйтай холбоотой эд ангиудад үйлчлэх үрэлтийн хүч дугуйны эргэлтийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг. Үрэлдэх гадарга барзгар бол үрэлт их байдаг, хоёр биеийг хооронд нь хүчтэй шахвал үрэлт мөн ихэсдэгийг бид амьдралын туршлагаасаа мэднэ. Гуалин модыг газраар гулсуулж чирэхээс тэрэг дээр ачаад явах нь хялбар байдаг. Энэ нь физикийн үүднээс гулсах үеийнхээс өнхрөх үеийн үрэлтийн хүч бага байдаг гэсэн үг (• Зур.44). Өнхрөлтийг ашиглаж үрэлтийг олон дахин бага болгож болдог. Үрэлдэх гадаргыг тосолбол үрэлтийг эрс багасгаж болно. Энэ аргаар гулсах үрэлтийг өнхрөх үрэлтээр, хуурай үрэлтийг шингэний үрэлтээр сольж үрэлтийг багасгадаг. Зарим үед үрэлт их байх шаардлагатай. Мөсөн замын мотоцикл хадаастай дугуйтай байдаг. Уулчид, хөл бөмбөгчид ч хадаастай барзгар ултай гуталтай байдаг. Автомашины хөдөлгөөнд тоормозын замыг тооцож хөдөлгөөнд оролцох нь чухал.Өвөл цагт хальтиргаатай замд тоормозын зам ихэсдэг.Хөдөлгөөн ба хүч
Байгаль ба техник дэх үрэлтийн жишээ хэлнэ үү. Ажигласан зүйлдээ тулгуурланүрэлт ямар үед үүсэж байгааг, үрэлтийн улмаас ямар үр дагавар гарч байгааг дүгнэнярилцаарай.Хүүхэд номын хүнд шүүгээг 400 Н хүчээр түлхсэн боловч хөдөлгөж чадахгүй байна.Шүүгээ ба шалны хоорондох үрэлтийн хүч юутай тэнцүү вэ? Энэ үрэлтийг юу гэжнэрлэвэл зохимжтой вэ?Өвлийн зарим гутал их халтирдаг. Гутлынхаа халтиргааг яавал хялбархан багасгахвэ?Галт тэргэнд үрэлт их байх хэрэгтэй атлаа, бага байх шаардлагатай байдаг. Үүнийгтайлбарла.Голын эрэг дээр гаргасан завийг түлхээд хөдөлгөж чадахгүй атал, усан дээр хөвжбайх үед нь маш амархан хөдөлгөж болдог. Эндээс хуурай ба шингэн үрэлтийнталаар юу хэлмээр байна вэ?Байгаль дээрх үрэлт гэнэт байхгүй болбол юу болох бол?Дараах 4 хэллэгүүдээс физикийн хувьд алдаатай үгний оронд тохирох үгийг тавьжзалруулна уу. (их масстай; масстай; дэнс; гравитацийн хүч; дэлхийгээс номонд) • Нэг шуудай гурил 70 кило жинтэй; • Хөшүүргэн жин • Дэлхий сарнаас 82 дахин хүнд; • Номноос дэлхийд үйлчлэх хүндийн хүч;Дараах биесийн тулгуур нь юу вэ? • Хананд түшүүлэн тавьсан шат • Нисэж яваа онгоц • Далай доторх загас • Өлгүүрт өлгөсөн хувцасОрос улс сүлд тэмдгээ саран дээр аваачжээ. Сүлд газар дээр 3900 Н жинтэй байсанбол саран дээр ямар жинтэй болох вэ? Сүлдний масс дэлхий дээр, саран дээр ямарбайх вэ? Хөдөлгөөн ба хүч
• 45. Хүчний тэнцвэр 4. Биеийн тэнцвэр, хүчийг хожих арга Ямар тохиолдолд хүч үйлчлээд байгаа хэдий ч бие хөдлөхгүй байх вэ? Нэг биед хоёр тийш чиглэсэн хүч үйлчлэхэд бие хөдлөхгүй байгаа бол энэ хоёр хүчийг тэнцвэрт орсон байна гэж ярьдаг. Жишээ нь, ширээн дээр байгаа биеийн хоёр талаас утсаар оосорлон үзүүрт нь ижил ачаа дүүжлэхэд бие хөдлөхгүй байгааг хялбар ажиглаж болно. Тэнцвэрт орсон хоёр хүчний хооронд ямар хамаарал байгаа юм бол? Бие хөдлөхгүй байхын тулд хоёр талаас нь чангаах хүч ижил байна. Тэнцвэрт орсон хоёр хүчний хамаарлыг судалъя Хэрэглэгдэх зүйлс: Картон цаас, хайч, утсанд зүүсэн ачаа (эгцлүүр), зүү, утас, штатив Гүйцэтгэх дараалал: Картон цаасаар ямар нэг дүрс хайчилж булангуудыг нь зүүгээр хатгаад, утас сүвлэж уяна. Уг дүрсээ зурагт үзүүлсний дагуу эгцлүүрийн хамт штативт өлгөнө. Ингээд ажиглавал дүрсийн дээд талаас зүүсэн утас, доод талаас зүүсэн эгцлүүртэй утас хоёр нэг шулуун дээр оршиж байгаагхарж байна уу? Тэр шулууныг дүрсэн дээрээ зураарай. Дараа нь өөр булангаас өлгөж ажиглавал мөн л утаснууд нэг шулуун дээр оршиж байгааг харж болно. Биед үйлчлэх хоёр хүч тэнцвэрт оршихын тулд дараах гурван нөхцөл биелэгдэх хэрэгтэй гэдгийг та нар дээрх туршилтаас ойлгосон байх. Үүнд: 1. Хоёр хүчний хэмжээ ижил байна. 2. Хоёр хүчний чиглэл эсрэг байна. 3. Хоёр хүч нэг шулуун дээр оршино. Дээрх 3 нөхцлийн аль нэг нь биелэгдэхгүй бол хоёр хүч тэнцвэрт орохгүй. Хоёр хүч тэнцвэрт орсон гэдэг нөхцөлөөс нэг хүчийг нь мэдвэл нөгөө хүчийг нь олж чадна.• 46. Биеийн хүндийн 1. Шулуунуудын огтлолцлын 0 цэгээс биеийг өлгөөд үз дээ.төв ба тэнцвэр Ямар онцлог ажиглагдаж байна вэ? (• Зур.46) 2. Энэ цэгийг юу гэж нэрлэвэл зохих вэ?Хөдөлгөөн ба хүч
Бие хэдийд унахгүй тэнцвэрт оршиж чадах вэ? Юмны тэнцвэрийг олох асуудал бидэнд байнга тохиолдоно.. Байшин барилга, машин техник, сав суулга гээд л хэрэглэдэг бүхий юмс тогтворгүй бол яах вэ? Бие хажуу тийш онхолдон унахгүй тогтвортой байх нөхцөл юу вэ? Та нар дээр хийсэн туршилтаар картон цаасаар хийсэн дүрс тэнцвэрт орох үед дээш, доош чангаах утаснууд нэг шулуун дээр оршиж байгааг анзаарсан. Харин тэдгээр шулуунуудыг картон дээрээ зураад ажиглавал нэг цэгт огтлолцох болно (• Зур.46). Тэр О цэгээс уг дүрсийг өлгөвөл эсвэл тэр цэгдээр нарийн үзүүртэй зүйлээр тулж баривал хазайхгүй тэнцвэртэй байна. Энэ цэгийг биеийн хүндийн төв гэдэг. Та нарын хийсэн картоны хүндийн төв зөв олдсон эсэхийг шалгана уу. Биеийн хүндийн төвийг дайрсан босоо шулууныг хүндийн шулуун гэнэ. Биеийн тогтвортой байх нөхцөлийг олцгооё• 47. Хүндийн шугам Дээрх зурагт үзүүлсний адилаар биеийн хүндийн төвөөссуурийн талбай дотор байх эгцлүүр зүүж биеийг хазайлган хүндийн шулуун ямар байрлалдүед бие тогтвортой байна. очих үед бие онхолдон унаж байгааг ажиглана уу. Биеийн тулгуураа дарж байгаа цэгүүдийг холбоход үүсэх хүрээний хилээс хүндийн шугам гараагүй үед бие тогтвортой байгаа биз. Энэ хүрээгээр хязгаарлагдах талбайг суурийн талбай гэж нэрлэдэг. Хүндийн төв дээшилж хүндийн шугам энэ талбайн зах руу ойртох тутам биеийн тогтвор муудаж унах нь амархан болно.• 48. Суурийн талбайг 1. Биед нэг шулууны дагуу баруун тийш 2 Н ба 3 Н хүчээрихэсгэхэд биеийн тогтвор үйлчлэв. Бие хөдлөөгүй бол хаашаа чиглэсэн, хэдэннэмэгдэнэ. ньютон хүчээр үйлчилсэн бэ? 2. Биед нэг шулууны дагуу баруун, зүүн тийш 3 Н, 4 Н ба 5 Н гэсэн гурван хүч үйлчилнэ. Хэрэв 3 Н ба 4 Н хүч баруун тийш, 5 Н хүч зүүн тийш чиглэж үйлчилж байгаа бол энэ бие 7 Н - 5 Н = 2Н хүчний үйлчлэлээр баруун тийш хөдлөх болно. Энэ маягаар хүчний үйлчлэх чиглэлийг нэг шулуун дээр оршихоор янз бүрээр сонгон бие хаашаа, ямар хүчний үйлчлэлээр хөдлөхийг тус тусад нь тооцоолж дүрсэлнэ үү. 3. Биеийн хүндийн төв доор байрлахын ашиг юу вэ? 4. Ачаагүй ба ачаатай машины хүндийн төвийн байрлал ямар ялгаатай вэ? Хазгай газарт өндөр ачаатай явахдаа юуг анхаарах хэрэгтэй бол? Хөдөлгөөн ба хуч
Биед үйлчлэх хүчний хэмжээ өөр өөр байхад бие тэнцвэрт оршиж болох уу? Савааны дунд хэсгийг штативт бэхлэн нэг талд нь 100 г-ын нэг туухай нөгөө талд нь 100 г-ын хоёр туухай зүүж тэнцвэрт оруулж болох уу? Туршиж үзвэл 200 г ачааг бэхэлсэн цэг рүү ойрхон дүүжилбэл саваа тэнцвэрт оршихыг ажиглана. Хүнд зүйлийг бага хүч гарган байрнаас нь хөдөлгөж болох уу? Хүмүүс элдэв зүйл хийхэд шаардагдах их хүчийг бага хүчээр солих арга сүвэгчилсээр иржээ. Жишээлбэл, хүнд зүйлийг хөдөлгөхийн тулд бид хөшүүрэг ашигладаг шүү дээ. Хөшүүргийн тулах цэг аль болох хүнд биет рүү ойрхон оршиж бид хөшүүргийн тулах цэгээс аль болох хол зайд хүчээр үйлчилбэл бид аль болох бага хүч зарцуулан их хүч гарган авч болно. Физикт хүчний хэмжээ болон чиглэлийг өөрчлөх оньс хэрэгслийг хялбар механизм гэж нэрлэдэг. Тийм хялбар механизм бол 1. Хөшүүрэг ба түүний төрөл хувирал болох эргэвч, эргүүлэг 2. Налуу хавтгай, түүний хувирсан дүрс шаантаг, шураг гэх мэт билээ. Хүн төрөлхтөн эдгээрээс анх хөшүүргийг хэрэглэж эхэлжээ. Хөшүүрэг гэж юу вэ? Тулах цэг бүхий хатуу биет нь хөшүүрэг болдог. Бид маш олон хөшүүрэг мэднэ. Жишээ нь, ундааны бөглөө онгойлгогч, хадаас сугалагч, хайч, бахь гэх мэт. Энэ найздаа бөглөө онгойлгуурыг яаж зөв ажиллуулах талаар юу гэж зөвлөмөөр байна. Тулах цэг нь хаана байна? Бага хүчээр онгойлгохын тулд урт бариул тохиромжтой байдгийн учир юу вэ? Бид гараараа ундааны бөглөөг онгойлгоно гэвэл чадахгүй. Харин онгойлгуур хэрэглэхэд багахан хүч зарцуулна. Энд хүч чухам хаана үйлчилж, хэрхэн хувирч байгааг дүгнэн ярилцана УУ- Хөшүүрэг тэнцвэртэй байх нөхцөл Хөшүүрэг яагаад тэнцвэртэй байдаг вэ? Зурагт үзүүлсний дагуу хөшүүрэг угсарч баруун талын ачааг янз бүрийн байрлалд шилжүүлж үзээрэй (• Зур.50 а). Хөшүүргийн хүч ба мөрний хооронд ямар харьцаатай болох үед хөшүүрэг тэнцвэрт орж байна вэ?Хөдөлгөөн ба хүч
• 50. Хөшүүргийн тэнцвэр Хүч ба түүний мөр хоорондоо ямар зүй тогтолтойг судалж илрүүлээд дүгнэлт хийнэ үү. Та нарын олсон хөшүүрэг тэнцвэртэй байх нөхцлийг анх Архимед тогтоосон юм. Хөшүүрэгт үйпчлэх хос хүчний харьцаа уг хүчний мөрний урвуу харьцаа хоёр тэнцэхэд хөшүүрэг тэнцвэрт оршино. Архимед Эндээс үзвэл бага мөрөнд их хүч, их мөрөнд нь бага хүч үйлчлэхэд хөшүүрэг тэнцвэржих юм. (МТӨ 287-212) Та нар хөшүүрэгт үйлчилж байгаа хүч түүнийг тулах цэгээ Хөшүүргийн дүрэм, тойруулан эргүүлэх эрмэлзэлтэй байгааг ажигласан байх аа.шингэний статикийн Энэ эргүүлэх эрмэлзэл нь хүч болон хүчний мөрнөөс хамаарч хуулиудыг нээсэн байна. грекийн эрдэмтэн Хөшүүргийг нар зөв эргүүлэх эрмэлзэлтэй хүч ба мөрний үржвэр нь нар буруу эргүүпэх хүч ба мөрний үржвэртэй тэнцэхэд хөшүүрэг тэнцвэрт орно.Амьдрал дахь хөшүүрэгГараараа татах (түлхэх) үед ямар булчин чангарч, ямарбулчин суларч байгааг ажиглана уу. Хүний гарын булчингийнсистем хүчийг хожиж ихэсгэх биш, харин хүчийг алдахүйлчлэлтэй байгаагийн шалтгаан юу вэ?Гарын үе, мөчний янз бүрийн хэсгийг хөшүүрэг гэж үзэж болно.Гарын мөрнөөс урагш хэсэг, тохойноос урагш, бугуйнаасурагш хэсгийг хөшүүрэг гэвэл тэдгээрийн тулах цэг, хүчнийүйлчлэлийн цэг, хүчний мөрийг олно уу. Гартаа гантельбариад алдалж зогсвол амархан цуцдагийн учир юу вэ?Могойн шүд амаа ангайх үед нь хөшигдөн хазах боломжтойбайрлалд шилждэг оньсон бүтэцтэй. Түүнийг эвхдэг орныхөлтэй зүйрлэж болох юм. Зарим төрлийн ургамлын цэцэгдээр суусан шавьжийн хөдөлгөөнөөр дэлбээний оньсмултарч, дэлбээ хумигдан шавьжийг олзолдог аж.
Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөлийг ашиглаж зураг дээрх асуултын тэмдгийг нөхөж бөглөнө үү. Дараах хөшүүрэг ашигласан багажуудын ажиллах зарчмыг тайлбарлана уу? Хайч, ундааны бөглөө онгойлгуур, хадаас сугалагч, машины 12 номерийн түлхүүр, Тэдгээрийн тулах цэг, үйлчлэх хүч ба түүний мөрийг зурж харуулаарай. Хөшүүргээр хийсэн хэмжилтийг хүснэгтэд өгчээ. Түүний дутууг бөглөнө үү. Танай гэрт хөшүүрэг ашигласан ямар ямар багаж байдаг вэ? Тэдгээр багажийн ажиллах зарчмыг тус тус тайлбарлана уу. Дүүжин мөн л хөшүүрэг юм. Мөнхзул Тэмүүжинг дийлэхийн тулд ямар арга сэдвэл дээр вэ? Зурагт үзүүлсэн хөшүүргийг тэнцвэрт байлгахын тулд хүч хэмжигчдийн зүгээс ямар хүч үйлчлэх шаардлагатай вэ? Хөшүүргийн өөрийн нь жинг тооцохгүй.Хөдөлгөөн ба хүч
Эргэвч ямар хэрэгтэй вэ? 51 -р зураг дээр барилгын тагт өөд хувинтай шавар өргөж байгааг дөрвөн янзаар үзүүлжээ. Эдгээр тохиолдлуудад хүний татах хүч ижилхэн байх болов уу? Хувинтай шаврын оронд ямар нэг ачааг (100 г, 500 г) авч зурагт үзүүлсний дагуу ангидаа бас гэртээ туршилт хийгээрэй.• 52. Үл хөдлөх эргэвч Эргэвчийн ажиллагаатай танилцъяхүч хожихгүй Шаардлагатай багаж төхөөрөмжөө өөрсдөө сонгоорой. Татах хүчийг хүч хэмжигчээр хэмжинэ. Хүч хэмжигчийн заалтыг өргөж байгаа ачааны дүнтэй жишиж дүгнэ. Утсыг татах чигээ өөрчилж хүчний хэмжээ өөрчлөгдөж байгаа эсэхийг ажиглаарай. Хөдөлгөөнгүй бэхэлсэн тэнхлэгийг тойрон эргэх эргэвчийг үл хөдлөх эргэвч гэнэ. Үл хөдлөх эргэвчийг ашиглан хүчний чигийг өөрчилж болно. Харин хүчийг ихэсгэж багасгаж чадахгүй. Татах хүчний чигийн дагуу тэнхлэг нь шилждэг эргэвчийг хөдлөх эргэвч гэнэ. Хөдлөх эргэвчийг ашиглахад ачааны жин олсны хоёр үзүүрт тэнцүү хуваагддаг. Хөдлөх эргэвчийг хэрэглэснээр хүчийг хоёр дахин хожиж болно.• 53. Хөдлөх эргэвч 1. Үл хөдлөх эргэвч ашиглажхүчийг хоёр дахин хожно ачаагжигдөргөжбайна. Аба В байрлалд хүч хэмжигчийн заалтууд ямар байх вэ? Үрэлтийг тооцохгүй. 2. Хөдлөх эргэвч ашиглаж 20 кг, 60 кг ба 100 кг масстай ачааг жигд өргөхөд татах хүчний хэмжээ тус тус ямар байх вэ? Эргэвчийн масс ба үрэлтийг тооцохгүй. 3. Яагаад хөдлөх эргэвч хүч хождог, харин үл хөдлөх эргэвч хүчийг хэвээр нь дамжуулдаг юм бол?
Эргэвчийн системОёдлын нарийн утсаар хүнд ачаа өргөхөөр оролдоё. Дан утсаар ачааг татвал мэдээжутас амархан тасарна. Тэгвэл яах ёстой вэ? Чамд ямар нэгэн санаа байна уу? Бидний олсон хүчийг багасгах болон утасны уртыг зохицуулах гэсэн хоёр үүргийг олон эргэвчүүдийг ашиглан гүйцэтгэж болдог. Практикт хүнд ачааг өргөхийн тулд хөдлөх ба үл хөдлөх эргэвчийг хослуулан хэрэглэдэг. Үүнийг эргэвчийн систем гэж нэрлэдэг. Эргэвчийн систем нь зэрэгцээ байрласан хэд хэдэн эргэвчээс тогтдог. Түүний байгууламжийг ойлгомжтой болгохын тулд эргэвчүүдийг дээр доор нь байрлуулах юмуу зэрэгцүүлэн зурдаг. Энд ачаалап нь татлага бүхэнд жигд хуваарилагдаж нэг татлаганд оногдох хүч багасна. Эргэвчийн системийг ашиглаж ачааг татлага олсны тоо дахин бага хүч хэрэглэхээр шилжүүлж болно. Үүнийг туршлагаар шалгаарай.• 54. Татлага утасны тоодахин хүч хожно Хөдөлгөөн ба хүч
1 Троллейбусны цахилгаан шугамын татлагад хөдлөх эргэвчийг ашигладаг. Үүний ашиг юу вэ?2 Дараах хоёр системийг ашиглаж 100 кг ба 300 кг масстай ачааг өргөвөл татах хүчний хэмжээ тус тус ямар байх вэ? Эргэвчийн масс ба үрэлтийг тооцохгүй.3 Машины мотор 400 кг масстай. Дөрвөн ажилчин түүнийг өргөж чадахгүй байтал Дорж ах тийм ч бяртай биш атлаа түүнийг ганцаараа өргөсөн гэнэ. Үүний нууц нь юунд байгаа бол?4 4 эсвэл 6 эргэвчийг ашиглаж хүчийг хамгийн их хэмжээгээр хожих системийг зур.5 Эргэвчийн системийн хувьд өргөх ачааны жин, хүний татах хүч ачаанд үйлчлэх олсны тооны холбоог ашиглаж хүснэгтийн дутууг бөглөнө үү.Ачааны жин Татах хүч Олсны TOO 50 Н ? 2 ? 10 Н 3 5 кН 1 кН ?Эргэвчийн системийг ашиглаж ачааг өргөхөд татах хүч өргөх хүчнээс гурав дахинбага байв. Үүнийг хэдэн эргэвчийн тусламжтайгаар хэрэгжүүлэх вэ?Хөшүүргээр хийсэн хэмжилтийн дүнг хүснэгтэд өгчээ. Асуултын тэмдгийн орондтохирох тоог тавина уу.50 H 2 cm F2 l2 5 cm ? ? 8 CM 10 H 3 KH 10 C M90 кН 200 c m ?Барилгын өргөгч цамхагт хаана хаана нь эргэвчийн системийг хэрэглэдэг вэ? Хөдөлгөөн ба хүч
Ухагдахууны сүлжээ Жин Хүчний төрөл Үрэлтийн хүчБиеэс тулгууртаа Хүндийн хүч Хөдөлгөөнийг үйлчлэх хүч саатуулах үйлчлэлтэй Дэлхийн татагдахЖин нэмэгдэнэ, гравитацийн хүч хүч Жин багасна, Жингүйднэ Хүндийн хүч~масс Гадарга барзгар бол Дэлхийгээс холдох үрэлт их тусам багасна Гулсах, өнхрөх, хуурай үрэлтХөшүүрэг Хялбар механизм Налуу хавтгай ЭргэвчХөшүүргийн тэнцвэр Хөдлөх Үл хөдлөхХөдөлгөөн ба хүч
5. ДаралтХүчний хэмжээ ижил байхад тулгуурт үйлчлэхүйлчлэл өөр өөр байж болох уу?Нэг удаа хэрэглэдэг цаасан аягыг хөлөөрөө гишгэхэд амарханнугарч эвдэрнэ. Цаасан аягыг эвдэхгүйгээр дээр нь зогсох боломж байх болов уу?Зурагт үзүүлсний адилаар 6 ширхэг цаасан аяган дээр хавтгайшил (хатуу картон ч болно) тавиад дээр нь зогсоод үз дээ.Аяганууд эвдрэхгүй байгаа биз (• Зур.55). Хүчний үйлчлэл хүч үйлчилж байгаа талбайтай ямар холбоотой юм бол?Дорж, Бат хоёр ижилхэн 35 кг масстай (• Зур.56). Гэвч Дорж,Батаас цасанд илүү шигдсэн байна. Яагаад тэр вэ? Биетүүдөөрийн жингээрээ тулгуураа дарж байдгийг бид мэднэ. Биехичнээн хүнд болох тутам тулгуураа дарах хүчний хэмжээтөдий чинээ их байна.Дорж, Бат хоёрын хувьд цасыг дарж байгаа хүч нь адилхан,харин цасыг дарах талбайн хэмжээ нь харилцан адилгүйбайна.Ийнхүү дарах үйлчлэл нь хүчний хэмжээнээс гадна үйлчлэхталбайн хэмжээнээс хамаардаг. Доржийн цанын талбай,Батын гутлын улны талбай хоёрын аль нь их байна вэ?Адил хэмжээтэй хүчээр үйлчилсэн ч талбай бага болоходцасанд илүү гүн шигдэж байгаа биз. Энэ нь нэгж талбайдүйлчлэх үйлчлэл их болсонтой холбоотой. Иймээс тулахталбайд учруулах үйлчлэлийг илэрхийлэхийн тулд 1 м2талбайд перпендикуляраар ямар хүчээр үйлчилснийг мэдэхшаардлага гарч байна. Үүнийг физикт даралт гэж нэрлэдэг.Ижил хэмжээний хүчээр талбай нь өөр байх гадаргадүйлчлүүлбэл үр дүн нь өөр өөр байна гэдгийг даралтынтусламжтайгаар илэрхийлнэ. Э н эНЬ100гэлсийг1 м2 талбайд жигд тараахад учрах даралт юм. Тиймээс 1 Пабол маш бага хэмжээ учир техникт 1 кПа=1000 Па,1 МПа=1 000 000 Па болон бусад нэгжийг хэрэглэдэг. Хөдөлгөөн ба хүч
Байшингийн өндөр ихсэх тутам сууры учрах даралт ихэснэ. Барилгын материалын бөх батыг хичнээн хэмжээний даралтыг тэсвэрлэх чадвартай вэ гэдгээр нь тодорхойлдог.Шахахаас өмнө 1. Гутлын өсгийгөөр гишгэхэд улаар гишгэснээс элсэнд илүү шигддэг. Үүний учир юу вэ? 2. Өмнөх жишээг ашиглан Дорж,Бат хоёрын цасанд учруулах даралтын хэмжээг үнэлнэ үү. Нэг гутлын улыг 10x32 см, цаныг 10x220 см хэмжээтэй гэж ав. 3. Хүч, даралт, талбайн хоорондох хамаарлыг ашиглаж өгүүлбэрийн дутууг гүйцээнэ үү. Дараа нь утгыг тайлбарлаарай. а. Даралтын хэмжээ тогтмол (р = const) байхүед ...хичнээн их байна,... төдий чинээн... б. Ижилхэн талбай дээр (s = const) .. дарвал, төдий чинээ ... учирна. в. Дарах хүчний хэмжээ тогтмол (F = const) бол ... хичнээн их байна ... төдий чинээн ... 4. Гэр ахуйн багаж хэрэгсэл ба машин техник зарим тохиолдолд даралтыг ихэсгэсэн, гэтэл зарим тохиолдолд багасгасан байдаг. Ийм жишээг нэрлэж түүний учир шалтгааны тухай ярилцана уу? 5. Барилгын тоосгоны бөх батын хэмжээ нь 12 МПа бол уг тоосго 250 кН ачаалал тэсвэрлэх үү? Шахсаны дараа Шингэн даралтыг хэрхэн дамжуулдаг юм бол?• 57. Шингэн шахагддаггүй Шингэн бараг шахагддаггүй шинж чанартай. Хий шингэн хоёрын шахагдах чанарыг судалъя Бүлүүртэй хоёр савны (тариур байж болно) нэгэнд нь ус хийж, нөгөөд нь ижил эзэлхүүнтэй агаар байлгаж аль нь их шахагдахыг ажигла. Шахахад хийн эзэлхүүн багасна, шингэний эзэлхүүн өөрчлөгдөхгүй. Францын физикч Паскаль хий болон шингэн даралтыг зүг бүрт ижил хэмжээгээр дамжуулдаг болохыг илрүүлсэн. Энд тэндээ нүхтэй гялгар уутанд ус хийж шахаад үз дээ. Шингэний тусламжтайгаар хүчний үйлчлэлийн хэмжээг ихэсгэх арга байгаа юу?• 58. Хий ба шингэн Шингэний дээрх шинжийг техникт өргөн хэрэглэдэг. Хоорондоодаралтыг жигд дамжуулдаг нарийн хоолойгоор холбогдсон цилиндр хоёр саванд шингэн хийгээд том, жижиг бүлүүрээр таглана. S1 талбайтай жижигХөдөлгөөн ба хүч
бүлүүр дээр Fl хүчээр үйлчилбэл энэ үйлчлэл шингэнээр дамжин S2 талбайтай том бүлүүрийг F2 хүчээр дээш түлхэнэ. Туршлагаас үзэхэд том бүлүүрийн талбайг хэд дахин ихэсгэнэ түүнд үйлчлэх хүч төдий дахин нэмэгддэг. Ийм төхөөрөмжийг техникт шингэнт шахуурга гэдэг. Шингэнт шахуургыг хүнд биеийг өргөх, жигнэхэд ашиглана. Мөн шингэнт шахуургыг ургамлын тос шахаж авах, өвс боох, фанер картоныг шахаж нягтруулах зэрэгт ашигладаг. Шахуургын жижиг бүлүүр рүү шахуургын тусламжтайгаар тос шахаж том бүлүүрийг өргөхөд бүлүүр дээр тавьсан бие дээд талын тавцанд тулж шахагдана. байдлаар бичиж болно. Энэ нь шингэн даралтыг өөрчлөхгүйгээр дамжуулдаг гэдгийг харуулж байна.• 59. Шингэнт шахуурга 1. Тоормозны гишгүүр 2. Бүлүүртэй цилиндр 3. Тоормозны цилиндр 4. Тоормозны бул 5. Татах пүрш 6. Тоормозны шингэн• 60. Автомашинышингэнт тоормоз• 61. Автомашины 2. Автомашины шингэнт домкратын ажиллах зарчмыгшингэнт домкрат тайлбарлана уу? 3. Шингэнт төхөөрөмжид механикийн алтан дүрэм хэрхэн биелэх талаар ярилцана уу. Шахуургын бүлүүр ба ажлын бүлүүрийн талбай, хүч ба шилжилтийн хоорондох холбоог гарга. 4. Усан доторх тэсрэлт түүн дэх амьд организмыг хөнөөх аюултай байдгийн учир юу вэ? Хөдөлгөөн ба хүч
Шингэний жингийн даралт Шумбах төхөөрөмжийн тусламжтайгаар 1960 онд далайн хамгийн гүн цэг 11000 метр гүнд шумбажээ. Түүний ханыг 12 см зузаантай маш бат бөх болдоор хийсэн байна.• 62. Шингэний дээд үе Ийм зузаан ханатай хийхийн учир юу вэ?доод үеэ жингээрээ дардаг Бид үүний өмнө шингэнд даралт дамжих тухай үзэхдээ тэдгээрийн жинг тооцоогүй. Дэлхийн орчимд байгаа хий ба шингэн нь хатуу биеийн адилаар дэлхийд мөн татагдаж байдаг. Цилиндр савтай шингэнийг хэвтээ хоёр хавтгайгаар гурван үе болгон хуваасан гэж саная (• Зур.62). Тэгвэл шингэний 1-р үе 2-ыг, 1 ба 2-р үе 3-р үеийг жингээрээ дарна. Шингэний (чөлөөт) гадаргаас тухайн түвшин хүртэлх гүний хэмжээ ихэсгэхэд уг түвшний дээр байгаа шингэний жин ихсэх учир даралтын хэмжээ мөн ихэснэ. Шингэний тухайн түвшнээс гадарга хүртэлх зайг шингэний баганын өндөр гэж нэрлэдэг. Дэлхийн татах хүчний улмаас шингэнд үүсэх даралтыг шингэний жингийн даралт буюу баганын даралт гэж нэрлэдэг. Түүний хэмжээ нь шингэний баганын өндрөес хамаарна. өндөртэй, нягттай шингэний баганын жингийн даралт• 63. Паскалийн туршилт Шингэний даралт савны хэлбэрээс хамаарах уу? Паскалийн туршилт Нэгэнд нь хийсэн шингэн бусдадаа орж байхаар холбогдсон 1648 онд Паскаль савнуудыг харилцах сав гэдэг. сонирхолтой Бид өдөр тутмын амьдралдаа харилцах сав өргөн туршилт хийжээ. хэрэглэдэг. Сайн чигжиж Харилцах саванд байгаа шингэний түвшин нь савны хэлбэрээс бүслүүрдсэн модон хамаарахгүйгээр ижил байдаг. Эндээс үзвэл шингэний баганын даралт савны хэлбэрээс хамаардаггүй ажээ. торхыг усаар дүүргэж дээд таганд нь зөвхөн ганц аяга ус багтах урт хоолой шургуулжээ. Ингээд аягатай усаа хоолойд цутгахад торхны ханаар зүг бүр тийш ус садарсан байна.Хөдөлгөөн ба хүч
• 64. Шингэний даралт савны хэлбэрээс 1. Ижилхэн суурийн талбайтайхамаардаггүй савнуудад ижилхэн түвшинтэй ус хийжээ. Паскалийн хууль ёсоор ёроолыг дарах даралтын хүч ижилхэн байх ёстой. Гэтэл савтай усны массууд харилцан адилгүй байна? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? 2. Зурагдээр үзүүлсэн ундны ус түгээх төхөөрөмжийн ажиллах зарчмыг тайлбарлана уу? Агаар мандлын даралт Та бүхэн дэлхийн эргэн тойронд агааран бүрхүүл байдгийг мэднэ. Энэхүү бүрхүүлийг асар том \"агааран тэнгис\"-тэй зүйрлэж болох бөгөөд түүнийг атмосфер гэж нэрлэдэг. Агаар нь бусад биетэй адил масстай учир дэлхийд татагдана.• 65. Дэлхийн агаар Далайн түвшин дээр байгаамандал 0 °С температуртай агаарын масс ба хүндийн хүчний утгыг хүснэгтэд харуулав.• 66. Агаар мандлындаралт өндрөөс хамаарч Эзэлхүүн Масс Хүндийн хүчбуурдаг 1 дм3 (1 л) 1.29 г 0.0127 Н 1 м3 (1000 л) 1290 г 12.7 Н Атмосферийн доод давхаргыг дээд агаарын давхарга өөрийн жингээр дардаг. Далай тэнгисийн устай адил агаар мандал нь жингийн даралттай байна. Энэ даралтыг атмосферийн даралт гэж нэрлэдэг. Биднийг хүрээлэн байгаа агаар сандал, ширээ, хана, тааз гэх мэтчилэн бүх биед даралт учруулж байдаг. Агаарын даралт өндрөөс хамаарах Дэлхийн гадарга (далайн түвшин) дээр агаарын даралт хамгийн их байна. Газрын гадаргаас дээшлэх тутам агаар сийрэг болж нягт нь багасна. Агаарын даралт өндрөөс хамааран хэрхэн өөрчлөгдөхийг \"агаарын даралт-өндөр\"- ийн диаграм дээр харуулав. Эндээс дүгнэлт хийж ярилцана уу. Савны гадна ба доторх агаарын даралт харилцан адилгүй байж болно. Хөдөлгөөн ба хүч
Магдебургийн туршилтОдоогоос 300 гаруй жилийн өмнөГерманы Магдебург хотын дарга олныгайхлыг төрүүлсэн туршилт хийжээ.Тэрзэсээрхийсэнхоёрталбөмбөрцгийгхооронд нь агаар орохгүйгээр нягтнийлүүлж доторх агаарыг нь соруулжавчээ. Ингээд тал бөмбөрцөг бүрийгзурагт үзүүлсний адилаар 8 мориортатуулсан боловч бөмбөрцгүүдийг биебиенээс нь салгаж чадаагүй байна.Харин нээлхийг онгойлгож бөмбөрцөгтагаар оруулахад тал бөмбөрцгүудөөрсдөө биө биенээсээ салж унажээ. Торричеллийн туршилт XVII зууны үед Италийн эрдэмтэн Торричель нэгэн сонирхолтой туршилтыг хийжээ. Нэг т а л нь битүү нэг метр урт шилэн хоолойг авч мөнгөн усаар дүүргэжээ. Дараа нь хоолойн амсрыг таглаад аягатай мөнгөн усан дотор хийсний дараа таглааг авчээ. Ингэхэд хоолой дахь мөнгөн усны нэг хэсэг нь асгарч шил хоолойд 760 мм орчим өндөртэй мөнгөн усан багана үлдэж, хоолой дахь мөнгөн усны дээд талд агааргүй хоосон зай гарсан байна. Далайн түвшин дээр 0 °С температурт байгаа агаар мандлын даралтыг ерийн даралт гэдэг. Мөнгөн усны 76 см өндөр баганын жингийн даралт нь ердийн \" Агаар даралттай тэнцүү байдаг. Мөн ерийн даралттай тэнцүү даралтыг нэг атмосфер (1 атм) гээд агаарын даралтыг хэмжих нэгж болгон хэрэглэдэг.• 67. Барометр Агаарын даралтыг хэмжих багаж Агаарын даралт өдөр бүр өөрчлөгдөж байдгаас болж цаг агаар мөн хувьсаж байдаг. Агаар мандлын даралтыг хэмждэг багажийг барометр гэнэ. Харин сав доторх хийн даралтыг хамждэг багажийг манометр гэнэ. (грекээр барос - хүнд, метрео - хэмжих, манос - нягт биш гэсэн үгнээс гаралтай) Барометрийн үндсэн хэсэг нь агаарыг нь соруулан авсан, уян тагтай метал хайрцаг юм. Орчны агаарын зүгээс хүч үйлчлэхэд барометрийн таг нь дарагдаж хонхойно. Энэ хөдөлгөөн нь тагтай холбосон зүүнд дамжиж даралтын хэмжээг хуваарь дээр заана.• 68. Автомашины манометрХөдөлгөөн ба хүч
Магдебургийн бөмбөрцөгтэй туршилтын талаарх дараах асуултанд хариулна уу.а. Магдебургийн бөмбөрцгийн хөндлөн зүсэлтийг дүрслэн зур.б. Агаарыг нь соруулахын өмнөх ба соруулсны дараа, бөмбөрцгийн дотор ба гаднах агаарын бөөмсийг цэгүудээр дүрсэлж зур.в. Бөмбөрцгийн дотор ба гаднаас үйлчлэх даралтын хүчийг сумаар дүрслэн зур.г. Зурсан зургаа ашиглаж Магдебургийн туршилтын үр дүнг тайлбарлана уу.Жимсний чанамалын тагийг онгойлгоход ихэнхдээ хэцүү байдаг. Харин таганд нь нүхгаргахад амархан онгойдог. Үүний учрыг тайлбарлана уу?Сурагч хэдэн өдрийн туршид тодорхой цагтатмосферын даралтыг хэмжээд, энэ үр дүнгээрээдаралтын хоногийн өөрчлөлтийг харуулсан графикбайгуулжээ. Графикийг ажиглаада. Нийт хэдэн өдөр хэмжилт хийснийг,б. Хэмжсэн хамгийн бага ба хамгийн их даралтын утгыгв. Эдгээр өдрийн хооронд даралт нэг хоногт ямар хэмжээгээр өөрчлөгдсөнийг ол.Торричелийн туршлаганд яагаад хоолой дахь бүх мөнгөн ус асгарахгүй хэсэг ньүлдэв?Мөнгөн усны нягт 13.6 г/см3 бол 700 мм м.у.б даралт хичнээн Па -тай тэнцүү вэ?Ямар өндөртэй усан багана 1 атм даралтыг үүсгэх вэ?Даралтын нэгжийн хооронд шилжүүлэг хийж дараах хүснэгтийг бөглө.Даралт, кПа- аар Даралт, мм м.у.б - аар Даралт, атм- аар. ? 570 мм м.у.б ? ? ? 4.5 к Па ? ? 20 атмБид агаарын даралтыг мэдрэхгүй байгаа нь биеийн дотор атмосферийн даралттайтэнцүү даралт байдагтай холбоотой. Нуруун дээр бумба тавихад түүн дэх даралтбагасах тулд гадаад дотоод даралтын зөрүүгээс болж арьс бөмбийж цус хурдаг.Тэгвэл агааргүй хоосонд хүн баггүй гарвал биед нь ямар өөрчлөлт гарах бол?Онгоцны үйлчлэгч бид 400 км/ц хурдаар 4000 м өндөрт нисэж явна гэж зарлав. Ямарөндөрт яваагаа яаж мэдсэн бэ? Энэ нь хаанаас эхэлж тоолсон өндөр вэ?Барометр уулын энгэрт 680 мм муб, оройд 622 мм муб зааж байв. Уулын өндрийгДалайн гүнд амьдардаг амьтныг усны дээд үед аваачихад дороо үхдэг байна. Үүнийучир юу вэ? Хөдөлгөөн ба хүч
Хий ба шингэнд хөвөх, живэхУсан дотор, усан дээр бүхэл бүтэн амьдрал үргэлжилжбайдгийг бид мэднэ. Яагаад загас усан дотор, хөлөг онгоцусан дээр хөвж байдаг юм бэ? Бүгд л дэлхийд татагдаж байгаашүү дээ. Усанд хийсэн бие хөнгөрдөгийг ажиглаяҮлээдэг бөмбөлөг дотор ус хийж, агаарыг нь шахаж гаргаадбооно. Дараа нь түүнийгээ резин уяанаас дүүжлэн савтайусанд аажуухан дүрнэ. Устай бөмбөлгөө доош дээш ньхөдөлгөн усанд ахин дахин оруулж гарга.Ингэхдээ резинэн уяаны урт ба бөмбөлөг хөнгөрч, хүндэрчбайгааг сайтар ажиглаарай. Усан дотор байгаа бие яагаадгадна байснаасаа хөнгөн болж байна вэ? Усны өргөх хүчийг илрүүльеХийтэй резин бөмбөлгийг хувинтай усан дотор дарж оруулааддараа нь гараа ав. Бөмбөгөнд үйлчлэх хүчний үйлчлэлийгажигла. Энэ хүчинд ямар нэр өгвөл зүгээр вэ? Ийм хүч хэрхэнбий болж байна вэ? Шингэний дээд үе нь доод үеэ жингээрээдарсны улмаас шингэний гүн рүү даралт ихэсдэгийг бидмэднэ.Шингэн дотор 2 талыг нь резинэн таглаагаар тагласан хоосонцилиндр савыг усны гүнд оруулж ажиглавал цилиндрийн доодталын резинэн таг илүү хонхойхыг харж болно (• Зур.69).Харин цилиндрийг хэвтээ байрлуулж ажиглахад хоёр талынрезинэн таг ижил хонхойно ( Зур.70). Цилиндрийн дээд бадоод тал нь харилцан адилгүй гүнд байна. Шингэний гүнддаралт их байх учир биеийн дээд талд шингэний зүгээс доошүйлчлэх F\ хүч нь доод талд дээш үйлчлэх F2 хүчээс бага Биеийн хажуу гадаргад үйлчлэх хүчнүүдхоорондоо тэнцүү бөгөөд эсрэг чиглэсэн учир нийлбэр ньтэгтэй тэнцүү байна. Иймд бие FA = F2- F1 хүчээр дээштүлхэгдэнэ. Энэ хүчийг өргөх хүч гэх ба түүнийг Архимеднээсэн учир Архимедийн хүч гэж бас нэрлэдэг.Биеийг шингэний гадна ба дотор жигнэж ялгааг нь олоход энэнь шингэний зүгээс биед үйлчлэх өргөх хүчтэй тэнцүү байна. Усны өргөх хүч юунаас хамаарахыг сонирхоёХэрэглэгдэх зүйлс: Дүүрэн устай, цорготой шилэн сав, хүчхэмжигч, Архимедийн туухай, түүнтэй ижил эзэлхүүнтэй усбагтах Архимедийн хувин, хатуу биеүд, штатив.Гүйцэтгэх дараалал: Багажийг зурагт үзүүлснээр угсарч хүчхэмжигчийн заалтыг тэмдэглэж авна. Дараа нь Архимедийнтуухайг цорготой савандаа хийж хүч хэмжигчийн заалтыгтэмдэглэнэ. Түрэгдэж гарсан усаа Архимедийн хувинд хийж
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150