Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг дэмжих Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр_clone

СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг дэмжих Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр_clone

Published by purevsaikhan.s, 2023-02-15 14:51:51

Description: СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг дэмжих Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр

Search

Read the Text Version

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг болох зорилгоор багш нарт зориулсан гарын авлага 1 дэх хэвлэл Улаанбаатар хот 2022 он 1

ГАРЫН АВЛАГА Энэхүү зөвлөмжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд зориулан Боловсрол, шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын хэлтэсээс эрхлэн гаргав. Эмхэтгэн боловсруулсан: А.Оюунбилэг “Эрүүл мэндийн боловсрол” гарын авлагын зөвлөх Я. Отгонжаргал СБД-ийн 69 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Одончимэг СБД-ийн 225 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Даваасамбуу БЗД-ийн 62 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ууганбаяр БЗД-ийн 52 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Монголхатан Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Номны зургийг: Н.Болорчимэг Т.Батдорж Б.Энхтүвшин График дизайнер: Б.Батбаатар Цаасны хэмжээ В5 Хэвлэлийн хуудас 8.5 “Сэлэнгэ Пресс” ХХК-д 1500 ширхэг хэвлэв. 2

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ АГУУЛГА ӨМНӨХ ҮГ 4 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АНХНЫ ТУСЛАМЖ 5 БА ЭРҮҮЛ МЭНД 5 6 1. ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨЖ БАЙГАА ШАЛТГААН 2. АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХ НЬ ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ БА ЭРҮҮЛ МЭНД 26 26 1. ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ 32 2. ЗӨВ ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ НЬ ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХУВИЙН АРИУН ЦЭВЭР БА ЭРҮҮЛ МЭНД 52 52 1. ХУВЦСАА ӨМСӨХ ТАЙЛАХ ЧАДВАР НЬ БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ НЬ 58 2. ХУВИЙН АРИУН ЦЭВЭР САХИХ НЬ ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД 72 БА ЭРҮҮЛ ХӨГЖИЛ 72 75 1. СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ АРГА ЗАМ 2. СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЬ ТАВДУГААР БҮЛЭГ. ХОРТ ЗУРШИЛ БА ЭРҮҮЛ МЭНД 90 1. УХААЛАГ НЭРТЭЙ Ч ТАРХИЙГ СҮЙТГЭХ АЮУЛТАЙ ГАР УТАС, ДЭЛГЭЦИЙН ХОР НӨЛӨӨ 90 2. ХҮҮХДИЙГ ХОРТ УТАА, АГААРЫН БОХИРДЛООС ХАМГААЛАХ НЬ 107 3. ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ БУС БҮТЭЭГДЭХҮҮН, ЦЭВЭРЛЭХ БОДИСООС ХАМГААЛАХ НЬ 113 ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХҮҮХДИЙН ХУВИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ 117 БА ЭРҮҮЛ МЭНД 117 1. ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ АРГА ЗАМ 3

ГАРЫН АВЛАГА ӨМНӨХ ҮГ Дэлхий нийтээр 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилгын дөрөв дэх зорилго болох “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” зорилгод бага насны хөгжил боловсролын асуудлыг бие даасан зорилт (Зорилт 4.2) болгон тусгасан байна. Мөн “Өлсгөлөнг зогсоож, хүнс тэжээлийн нөхцөлийг сайжруулах”, “Эрүүл энх амьдрах нөхцөлөөр хангах”, “Амгалан тайван нийгмийг цогцлоох” зэрэг зорилгуудын хүрээнд бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хүчирхийллээс хамгаалах гэсэн асуудлуудыг тусгайлан тусгасан байна. Иймээс энэхүү гарын авлага нь хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, бага наснаасаа эрүүл аж төрөх дадалд суралцахад чиглэж байгаа юм. Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/494 дүгээр тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитой байх, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэхийн тулд энэхүү гарын авлага чиглэж байгаа болно. Тухайлбал, • Хүүхдийн цогц хөгжил буюу хүүхдийн хөгжлийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийн зорилтод тулгуурласан бөгөөд бага насны хүүхдийн эрүүл энх байхын үндэс болсон хувийн ариун цэвэр сахих, зохистой хооллолтыг дэмжиж хоол тэжээлийн мэдлэг чадвартай байх, сэтгэцийн эрүүл мэнд, хувийн аюулгүй байдал, аюул осол болон хорт зуршлаас сэргийлж хамгаалах тухай агуулгыг багтаасан. • Дээрх хөгжлийн хэрэгцээг хангахуйц, эрүүл мэндийн боловсролын агуулгын хүрээнд бүтээсэн дасгал, тоглоом, богино эх зэрэг нь хүүхэд бүрийг оролцоог хангах, хүүхэд найз нөхдийн хамт хөлөгт тоглоом тоглох, зурагт үзүүлэнд үзэж ярилцах, богино хэмжээний эхийг сонсож асуултад хариулах, туршилт хийх замаар эргэцүүлэх тунгаах, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. • Гарын авлага нь хүүхдийн сонирхол, өдөр тутмын амьдралд тулгуурласан, багшид ашиглах үзүүлэн таниулах зураг, хүүхэд сонирхон тоглох карт хэлбэрийн зурагт тарааж өгөх материалыг тусгайлан бэлтгэсэн билээ. Багш нар зөвлөмжтэй сайтар танилцан, бага насны хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг төлөвшүүлж, багшлахуйн болон суралцахуйн мэдлэг, ур чадвар, туршлагаа улам сайжруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ГАЗАР 4

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АНХНЫ ТУСЛАМЖ БА ЭРҮҮЛ МЭНД Бага насны хүүхдийн аюул ослоос үүдэлтэй бие махбодын гэмтэл нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд удаан хугацаагаар саатал учруулах, насан туршийн гэмтэл, хөгжлийн хоцрогдол, сэтгэл зүйн хямрал, эмгэг үүсгэх аюултай байдаг. 1. ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨЖ БАЙГАА ШАЛТГААН  Хүүхдийн осол гэмтлийн шалтгаан нь нас болгонд харилцан адилгүй байдаг. Бага насны хүүхэд, өөртөө тавих анхаарал сул байхаас гадна эцэг эх, харгалзагчийн хараа хяналт муу, хүүхдэд ээлгүй аюултай орчин нөхцөл зэргээс ихээхэн шалтгаалдаг. Жишээ нь, эцэг эхийн хариуцлагагүй байдлаас үүдэн 0-2 насны хүүхдийнхээ ойр орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс ахуйн орчны түлэгдэлтийн шалтгаан болж байна. Бага насны хүүхдүүд цахилгаан /халуун/ тогоотой хоол руу унаж түлэгдэх, ус буцалгагч татаж асгах зэргээр гэмтэж насан туршдаа зэрэмдэг болох аюулд өртөх нь их.  Гэрийн нөхцөлд хүүхдээ харгалзах хүнгүйгээр орхих нь цахилгааны асуудал үүсэх, түлэгдэх, гал түймрийн аюулд өртөх байдал ихэсдэг. Цахилгаан хэрэгслийг ил задгай байлгах, хүүхдийн гар хүрэх газар байрлуулснаас болж осол гэмтэлд орох нь элбэг байна. Мөн бага насны хүүхэд гараа хаалганд хавчуулах, ширээний булан тохойг мөргөсний улмаас цус хурах зэрэг гэмтлүүд нэлээдгүй тохиолддог учраас ширээ, сандал, тавцан гэх мэт хурц өнцөгтэй эд зүйлсээ зөөлөвчөөр бүрэх, цахилгаан хэрэгслээ унтрааж салгах, хүүхдийн гар хүрэх түвшнээс холуур байлгах зайлшгүй шаардлагатай. Зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглээгүй улмаас цонхоор шидэгдэх, тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаа алдсан байна. Эцэг, эх асран хамгаалагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ хайхрамжгүй хөдөлсний улмаас 20 орчим хувь нь автомашинд дайруулсан бол үлдсэн 10 орчим хувь нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна. 5

ГАРЫН АВЛАГА 2. АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХ НЬ Багш, эцэг эхийн үзүүлэх анхны тусламж Түлэгдсэн үед янз бүрийн эм, тос түрхэх, боох зэргээс болж гаднын халдвар оруулж, хоёрдогчоор халдварын шалтгаант хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бага насны хүүхэд ахуйн орчинд түлэгдсэн тохиолдолд нэн түрүүнд түлэгдлийн шалтгааныг арилгах буюу түлсэн зүйлийг холдуулах, хувцсыг нь тайлж түлэгдсэн хэсгийг урсгал хүйтэн усанд 5-10 минут сойх нь түлэгдэл даамжрахыг зогсоодог. Яаран бэгнэж боолгүйгээр, гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүүхэд өндрөөс унаж бэртсэн тохиолдолд хайхрамжгүй байдлаар сэгсэрдэг нь маш буруу. Бага насны хүүхдийн тархины хөгжил бүрэн явагдаж дуусаагүй байдаг зэргээс хамаарч сэгсрэх үед нэмэлтээр гэмтэл үүсэх, тархи хавагнах эрсдэлтэй бөгөөд, тархи нуруу нугасны гэмтэл үүссэн тохиолдолд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насны эндэгдэлд орох аюултай. Тийм учраас унаж гэмтсэн үед хэрэв хүүхэд ухаангүй байвал нэн яаралтай тусламж дуудаж, амьсгалын замыг чөлөөлөн хатуу гадаргуутай зүйл дээр хэвтүүлж далан дор нь дэр тавьж өгөх хэрэгтэй. Хэрэв бэртлийн улмаас ил шарх үүссэн бол элдэв зүйл түрхэхгүй, халдвар орж ясны идээт үрэвсэл үүсэхээс сэргийлэн цэвэр усанд угааж, цэвэр марлаар боогоод эмнэлэг рүү хандаарай. Хүүхэд аливаа зүйлийг сонирхох байдлаас үүдэн чих, хамар, ам руугаа товч, шүр зэрэг жижиг зүйлс хийх эрсдэлд өртдөг энэ үед авах гэж оролдох нь эрсдэлтэй тул эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хүүхдэд аюул, ослын тухай ойлголтыг өгөх, болох болохгүйг ойлгож, дүрмийг мөрдсөнөөр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах дэмжлэг болох жишээг танилцуулж байна. 6

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 1. ОЙД АЯЛЦГААЯ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Хөгжөөн баясгах цаг (нийтээр, хэсгээр) Зорилго: • Гэмтэж бэртэх аюултай зүйлийг мэдэх • Аяллаар явахдаа баримтлах дүрмийг ойлгох • Тоглоомын дүрмийг баримтлан тоглох Сургалтын арга • Харилцан ярианы арга • Урамшууллын арга • Тоглоомын арга • Хэсэг тойргийн арга Хэрэглэгдэхүүн: “Ойд аялцгаая” тоглоомын хөлөг шоо-1ш, аялагч хүү-5ш, Дасгалын картын (1.1.1) Үйл ажиллагаа 1 “Ойд аялцгаая” хөлөгт тоглоом тоглоё. Багш хөлөгт тоглоомын дүрмийг тайлбарлан өгнө. /аялагч хүүг баримлын шавраар өөрсдөө бүтээж болно, эсвэл шагай бэлэн дүрс ашиглаж болно./ Энэ тоглоомыг 2-5 хүртэл хүүхэд тоглоно. Тоглоомыг эхлэхдээ хэн хамгийн түрүүнд шоо орхиж зургаан нүд буулгасан хүүхэд эхэлнэ. Хүүхдүүд шоог хаяж буусан нүдний тоогоор урагш нүүнэ. Шар өнгө таарвал өнжиж, хар өнгө таарвал хар сумны дагуу ухарна, улаан өнгө таарвал улаан сумны дагуу алгасаж үсэрнэ. Хүүхдүүд өөрийн нүүж очсон дөрвөлжний зургийг тайлбарлаж яриад дараагийн тоглогчид шоогоо шилжүүлнэ. Ингээд хамгийн түрүүнд барианд орсон хүүхэд хожих ба бусад нь барианд хүртэл үргэлжлүүлэн тоглож тоглоомыг дуусгана. 7

ГАРЫН АВЛАГА 8

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 9

ГАРЫН АВЛАГА 2. ИЖЛИЙГ ОЛООРОЙ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Багаар, хэсгээр) Зорилго: • Аюултай зүйлийг мэдэх • Өөрийн санаа бодлоо илэрхийлэн ярих Сургалт арга: • Харилцан ярианы арга • Хэсгийн арга Хэрэглэгдэхүүн: Аюулгүй байдлын зургаан төрлийн карт нэг хүүхдэд дөрвөн карт оногдохоор байх ба нэг удаа зургаан хүүхэд тоглоно. Дасгалын карт (1.2.1-6) Бэлтгэл ажил: Бохир гараа угаахгүй алим идэж байгаа, танихгүй хүн хаалга тогшвол онгойлгож болохгүй, цонхны тавцан дээр сууж болохгүй, бохир усны нүхний таг дээр зогсож болохгүй, таньж мэдэхгүй нохойтой тоглож болохгүй, барилгын талбайд тоглож болохгүй ба нэг төрлийн карт дөрвөн ижил нийт 24 ширхэг карт хийж бэлтгэсэн байна. Үйл ажиллагаа 1 Зурагтай картуудыг доош харуулж тарааж тавьсан байна. Хүүхдүүд картаас дөрвөн ширхэгийг сонгож авна. Хүүхэд өөрт байгаа картаас аль нэгийг сонгож ижилсүүлэх зорилго тавина. Дараа нь бүх хүүхэд нэгэн зэрэг ижил биш картаасаа нэг нэгийг газар тавьж, бусад хүүхдийн тавьсан картаас сонгон авч ижилсүүлнэ. Хамгийн түрүүнд дөрвөн ижил карттай болсон хүүхэд гараа өргөх зэрэг ямар нэгэн хөдөлгөөн хийхэд бусад хүүхдүүд тэр хүүхдийн хөдөлгөөнийг дуурайна. Хамгийн сүүлд хөдөлгөөнийг дуурайж хийсэн хүүхэд тоглоомоос хасагдах ба түрүүлж ижилсүүлсэн хүүхэд юуны тухай зураг байсныг тайлбарлаж бусдадаа ярина. Тоглоомоос хасагдсан хүүхдийн оронд өөр хүүхэд оруулж болох ба эсвэл аль нэгэн төрлийн картыг хасаж тоглож болно. Үйл ажиллагаа 2 Хүүхэд өөрийн сонгосон зургаа өргөөд үйл явдал хаана болж байгаагаар нь хэлнэ. Дараа нь олсны баруун талд гэрт, олсны зүүн талд гадаах үйл явдал харуулсан зургаа барьж ялгаран зогсоно. Хоёр багийнхан гэрт юу юу хийж болохгүй вэ?, гадаа юу юу хийж болохгүй вэ? ярилцана. Жишээ нь: Гэрт- гараа угаахгүйгээр хоол, хүнс идэж болохгүй, танихгүй хүн хаалга тогшвол онгойлгож болохгүй, цонхны тавцан дээр сууж болохгүй, Гудамжинд бохир усны нүхний таг дээр зогсож болохгүй, муур, нохойтой хамаагүй ойртож болохгүй, барилгын талбайд тоглож болохгүй гэх мэт. 10

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 3. АМЬТДААС БОЛГООМЖИЛ Бүлэг: Ахлах, бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг, төвийн үйл ажиллагаа (Ганцаарчилсан, хэсгээр, нийтээр) Зорилго: • Амьтдаас өвчин халдаж болохыг мэдэх • Уншиж өгсөн эхийг ойлгож, ярих • Өвдөхөөс өөрийгөө хамгаалах аргыг мэдэх Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Бие даан гүйцэтгэх арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Урамшууллын арга • Хэсгийн арга Хэрэглэгдэхүүн: А4 Зурагт үзүүлэн таван ширхэг Дасгалын карт (1.3.1-5) Үйл ажиллагаа 1 Болдоо өдөр бүр нохойтойгоо тоглодог. 11

ГАРЫН АВЛАГА Нохойтой тоглосны дараа гараа сайтар савандаж угаадаг. Гэтэл нэг өдөр маш их өлссөнөөс болж гараа угаахаас залхуурч шууд гал тогооны өрөө рүү гүйлээ. Хоол амттай байсан болохоор Болдоо ахиухан идсэн. Ингээд орой болж бүгд унтав. Болдоо шөнөжингөө биеэ маажиж унтаж чадсангүй. Өглөө болж Миний хүү босоорой гэх дуунаар Болдоо босож нүүр гараа угаах зуураа биеэр нь том улаан тууралт гарсныг харав. Ээж нь шууд эмнэлэг дагуулан явлаа. Эмч Болдоос: “Чи гэртээ ямар нэгэн амьтан тэжээдэг үү?” гэж асуулаа. Болд эмчтэй удаан ярилцаж гараа угаалгүй хоол идсэнээр ийм зүйл тохиолдсоныг мэдлээ. - Хэн нохойтой тоглосон бэ? - Болд нохойтой тоглосны дараа гар нь ямар болсон бэ? - Болдоо хоол идэхээс өмнө гараа угаасан уу? - Болдоо яагаад гараа угаагаагүй вэ? - Болдын бие дээр юунаас болж улаан тууралт гарсан бэ? - Чамд ийм юм тохиолдож байсан уу? - Гараа хэзээ, яаж угаах вэ? Гараа хэзээ угаахыг тайлбарлаж, яаж угаах үйлдлийг хийж үзүүлнэ. Үйл ажиллагаа 2 Багшийн ярьж өгсөн эхийг зурагт үзүүлэн дээр дэс дараалан байрлуулж найздаа ярьж өгнө. Багш нохойны тухай нэмэлт мэдээлэл өгч болно. 4. НАРНЫ МАЛГАЙ Бүлэг: Ахлах, бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Ганцаарчилсан, нийтээр, хэсгээр Зорилго • Цаг агаарын байдалд тохируулан хувцасладгийг мэдэх • Нарны туяанаас өөрийгөө хамгаалах Сургалтын арга • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Урамшууллын арга • Хэсгийн арга Хэрэглэгдэхүүн: Эхийн үйл явдлын харуулсан зурагт үзүүлэн 4ш, нарны малгай, нарны тосны, А5 дасгал ажлын хүснэгт, карт (1.4.1-4) 12

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 1 Дараах эхийг уншиж өгнө. Ганаа халуун наранд гадаа тоглох бүрдээ нарны малгайгаа өмсдөг байв. Нэг өдөр гадаа гарахдаа нарны малгай нь муухай болсон учир гэртээ үлдээгээд Гэрлээ, Батаа хоёртой өдөржин тоглолоо. Гэрлээ Батаа хоёр нарны малгайгаа өмссөн байсан. Тэр гурав тоглож дуусаад гэртээ ортол Ганаагийн толгой нь өвдөж, бөөлжмөөр болоод байлаа. Ганаа охин уйлж гарлаа. Ээж нь: “Яана аа, наранд цохиулсан байх” гэхэд аав нь: “Малгайгүй гадаа тоглосон юм уу?” гэв. Ганаа “Малгайгаа муухай болгосон учир өмсөөгүй юм” гэж аяархан хэлэв. Аав нь “Тэгвэл яг наранд л цохиулсан байх” гэв. Би бодоод бодоод нар намайг цохиогүй гэж бодлоо. Бид гурав зүгээр л хүүхэлдэйгээр тоглосон болохоос бие биеэ цохиогүй гэж бодлоо. Ээж намайг эмчид үзүүлэн, эм ууж гэртээ хоёр өдөр хэвтээд зүгээр боллоо. Нар намайг гэртээ орондоо хэвттэл цохиж чаддаг юм байна шүү. Нартай өдөр заавал нарны малгайгаа өмсөөд гарч тоглоорой. Дараах асуултын дагуу ярилцана. - Хэн хэн тоглож байсан бэ? - Гадаа ямар байсан бэ? - Хүүхдүүд нарны малгай өмссөн байсан уу? - Ганаагийн толгой яагаад өвдсөн бэ? - Халуун нарнаас яаж сэргийлэх вэ? (Нарны малгай өмсөх, удаан хугацаагаар наранд явахгүй байх, үсээ норгох, арьсандаа нарны тос түрхэх), Наранд цохиулах гэдэг нь: Наранд толгой их халснаас бие өвдөж халуурахыг хэлнэ. 13

ГАРЫН АВЛАГА Үйл ажиллагаа 2 Доод талд нь тохирох малгайг зурж дүрслээрэй. 5. ХАЛУУН, ХҮЙТЭН Бүлэг: Бага, дунд бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Хөгжөөн баясгах, тойргийн цаг (Хэсгээр, нийтээр, ганцаар) Зорилго: • Халуун, хүйтнийг ялгах • Халуун, хүйтэн зүйлээс болгоомжлох Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах • Биечлэн хийх • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурган карт А6 нийт 16 ширхэг байна. Дасгалын карт (1.5.1-16) 14

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 1 Зурагт картуудыг үзүүлж сайн ажиглах даалгавар өгнө. Картуудыг яагаад хоёр хэсэгт хуваасан талаар асууж ярилцана. - Энэ юуны зураг вэ? - Халуун уу?, Хүйтэн үү? Яагаад? - Хэрхэн болгоомжлох вэ? гэсэн асуултыг тавьж харилцан ярилцана. Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд ширээн дээр доош харуулж тавьсан картаас нэгийг сонгон авч тойргоор зогсоно. Багш тасалгааг хоёр хувааж нэг талыг халуун, нөгөө талыг хүйтэн тал хуваасан байна. Хүүхдүүд нэг нэгээрээ өөрт байгаа картыг тайлбарлаад тохирох талд очиж зогсоно. Бусад хүүхдүүд анхааралтай сонсоно. Үйл ажиллагаа 3 “Халуун хүйтэн“ тоглоом Тоглоомын удирдагч “ХАЛУУН” гэж хэлэхэд хоёр гараараа нүүрээ сэвнэ, “ХҮЙТЭН” гэж хэлэхэд хоёр гараа цээжний өмнө зөрүүлээд чичирч байгаа хөдөлгөөн хийнэ. “ХАЛУУН, ХҮЙТЭН” гэдэг үгийг хурдан, удаан хэлж сонирхолтой байдлаар тоглоно. 15

ГАРЫН АВЛАГА 6. ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС БОЛГООМЖЛОХ Бүлэг: Ахлах, бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Хэсгээр, нийтээр, ганцаар) Зорилго: • Гал түймрийн аюулыг мэдэх • Эхийг ойлгож, асуултын дагуу ярих • 101 дугаарт дуудлага өгч тусламж хүсдэгийг мэдэх Сургалтын арга: • Харилцан ярилцах арга • Асуудал шийдвэрлүүлэх арга • Урамшууллын арга • Давтах арга Хэрэглэгдэхүүн: А4 Зурагт үзүүлэн 5ш, хуудас цаас, балын харандаа, шүдэнз, цаас Дасгалын карт (1.6.1-5) Үйл ажиллагаа 1 Эхийг уншиж ярилцана. Батаа, Болд хоёр бол сайн найзууд. Тэд амралтын өдрөөр хамтдаа, нэг нэгнийхээ гэрт ээлжлэн очиж тоглох дуртай. Нэгэн өдөр хоёр найз гэртээ тоглож байлаа. Тоглож байгаад, Болд шүдэнз олов. Найз нь шүдэнз оллоо, томчууд шүдэнз зурж гал гаргадаг юм чинь бид хоёр ч бас яагаад тэгж болохгүй гэж ярилцав. Болд шүдэнзээ зуртал, гал гарахаар нь айгаад шидчихлээ. Шүдэнз нь зураг зурж байсан цаасан дээр унаад шатаж гарлаа. Хоёр найз сандран яах билээ? гэтэл гал улам аслаа. Гэнэт Батаа багшийнхаа гал түймрийн аюул гарвал 101 дугаарын утсанд залгадаг тухай ярьж байсныг санаад гэрийнхээ утсаар 101 дугаарт залгалаа. Удалгүй гал сөнөөгчид ирж асаж байсан галыг унтраагаад, шүдэнзээр тоглож болохгүйг санууллаа. Асуултын дагуу ярилцана. - Хэн хэн байсан бэ? - Батаа, Болд хоёр юу хийж байсан бэ? 16

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ - Болд юу олсон бэ? - Батаа, Болдоо хоёрт юу тохиолдсон бэ? - Тэр хоёр зөв зүйл хийсэн үү? - Гал сөнөөгчийг яаж дуудсан бэ? - Хэрэв гал сөнөөгч туслаагүй бол тэр хоёр яах байсан бол? - Чи шүдэнзээр тоглож болох уу? Яагаад шүдэнзээр тоглож болохгүй вэ? - Чи энэ хоёр хүүхдээс ямар сургамж авсан бэ? Үйл ажиллагаа 2 Багш хүүхэд бүрд хуудас цаас, балын харандаа тараан өгч “Гал түймрийн аюулыг мэдэгдэх”-101 дугаарыг бичүүлнэ. Мөн дуудлагын дугаарыг 1 0 1 гэж давтан хэлнэ. 7. ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ Бүлэг: Алхах, бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг, төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Хүмүүсийн хөдөлмөрийг мэдэх • Яаралтай тусламжийн дугааруудыг мэдэх Сургалтын арга • Ярианы арга • Практик арга • Асуудал шийдвэрлүүлэх арга • Үзүүлэн таниулах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн Зурагт үзүүлэн 3ш, бодит үзүүлэн хуудас цаас, балын харандаа, телефон утас Дасгалын карт (1.7.1-3) Үйл ажиллагаа 1 Дараах зургуудыг хүүхдүүдэд үзүүлнэ. - Эдгээр хүмүүс юу юу хийдэг вэ? - Хэрхэн тусламж хүсэх вэ? - Хэд хэд гэсэн дугаарт залгах вэ? гэсэн асуулт тавьж ярилцана. Гал командын машин, түргэн тусламжийн машин, цагдаагийн машин зэргийг үзүүлнэ. Машин бүр дээр дугаарууд бичигдсэн байна. Багш машиныг нэг нэгээр өргөж дугаарыг хүүхдээр хэлүүлж бичүүлнэ. 17

ГАРЫН АВЛАГА 8. АНХААРАЛ БОЛГООМЖ Бүлэг: Ахлах, бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Зөв, буруу үйлдлийг ялгах • Энгийн дүрэм зохиож мөрдөх Сургалтын арга: • Харилцан ярилцах арга • Асуудал дэвшүүлэх арга • Үзүүлэн тараах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 9ш, Дасгалын карт (1.8.1-9) Үйл ажиллагаа 1 Бат хүүхдүүдтэй хамт шатаар өгсөж явлаа. Гэнэт нэг хүүхэд түүнийг түлхээд шатны уруу унагаав. Батын хөл маш их өвдөж уйллаа. Багш нь ангидаа оруулаад бүх хүүхдүүдэд анхааруулж хэлэв. 18

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Дээрх зурагт үзүүлэн дээр ярилцана. Үйл ажиллагаа 2 Багш зурагт үзүүлэнг нэг нэгээр өргөж үзүүлээд ярилцана Зөвшөөрч байвал зөв тэмдгийг наана. Зөвшөөрөхгүй буруу гэж бодож байвал энэ тэмдгийг наана. Дараа нь дүрмээ ангийн самбарт нааж өдөр бүр биелүүлж тоглохоо баталж гараа өргөнө. 19

ГАРЫН АВЛАГА 9. НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ Бүлэг. Ахлах, бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Дүрэм журмыг ойлгох, мөрдөх, биелүүлэх Сургалт арга: • Харилцан ярианы арга • Ажиглалтын арга • Асуудал дэвшүүлэх арга • Үзүүлэн тараах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: А5-аар зурган карт бэлтгэнэ. Дасгалын карт (1.9.1-8) Үйл ажиллагаа 1 Зурган картыг шалан дээр тарааж тавьсан байна. Хүүхдүүд картаас нэгийг сонгож аваад юуны тухай зураг байгааг тайлбарлаж ярина. Багш аль болох олон хүүхдийг яриулна. Дараа нь картыг буцааж шалан дээр доош харуулж тавихыг хүснэ. Багш тасалгааны баруун талд улаан өнгийн сагс, тасалгааны зүүн талд ногоон өнгийн сагсыг байрлуулна. Хүүхдүүд зурган картаас нэг нэгийг авч сайтар ажиглаад улаан өнгийн сагсанд зам хөндлөн гарахдаа алдаа гаргаж байгаа хүүхдийн зурагтай картыг хийнэ. Харин ногоон өнгийн сагсанд аюулгүй зам хөндлөн гарч байгаа хүүхдийн зурагтай картыг хийнэ. Улаан, ногоон сагсны зургуудыг зөв ба буруу хийснийг төлөөлөгч хоёр хүүхэд нэг нэгээр нь гаргаж бусдадаа харуулан хяналт тавьж тоглоно. Картыг хольж дахин тоглож болно. 20

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 10. ТОГЛОЖ БОЛОХ ГАЗАР Бүлэг. Ахлах, Бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг, төвийн үйл ажиллагаа ( Нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго: • Аюултай болон аюулгүй газрыг мэдэх • Бэртэж гэмтэхээс болгоомжлох Сургалт арга: • Харилцан ярианы арга • Ажиглалтын арга • Асуудал дэвшүүлэх арга • Үзүүлэн тараах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Тараах материалыг хүүхдийн тоогоор бэлтгэсэн байна. Дасгалын карт (1.10.1) Үйл ажиллагаа 1 Зургуудыг сайн ажиглаад тоглож болохгүй, аюултай газруудыг улаан өнгийн дугуй дүрс зурж тэмдэглэнэ. Улаанаар тэмдэглэсэн зургууд нь яагаад осол аюултай болох талаар ярина. Дараа нь тоглож болох газруудыг нэрлэн ногоон өнгийн дугуй дүрс зурж тэмдэглэнэ. Яагаад аюулгүй тоглож болох талаар ярилцана. 21

ГАРЫН АВЛАГА Дараах асуултын дагуу ярилцана. 1-р зураг: - Энэ ямар газрын зураг вэ? - Дөрвөн замын уулзварт юу юу байна вэ? - Энд хүүхдүүд тоглож болох уу? Яагаад? - Та нар ямар өнгөөр тэмдэглэсэн бэ? Яагаад улаанаар тэмдэглэсэн бэ? - Энэ газар тогловол ямар аюул тохиолдож болох вэ? 2-р зураг: - Энэ ямар газар вэ? - Энд хүүхдүүд юу хийж байна вэ? Ямар ямар тоглоомоор тоглож байна вэ? - Энд тоглож болох уу? Яагаад? - Та нар ямар өнгөөр тэмдэглэсэн бэ? Яагаад ногооноор тэмдэглэсэн бэ? 3-р зураг: - Энэ ямар газрын зураг вэ? - Энэ зогсоолд юу юу байна вэ? - Энд хүүхдүүд тоглож болох уу? Яагаад? - Та нар ямар өнгөөр тэмдэглэсэн бэ? Яагаад улаанаар тэмдэглэсэн бэ? 4-р зураг: - Энэ ямар газрын зураг вэ? - Энд юу юу байна вэ? - Хүүхдүүд энд юу хийж байна вэ? - Та нар ямар өнгөөр тэмдэглэсэн бэ? Яагаад ногооноор тэмдэглэсэн бэ? Үйл ажиллагаа 2. 13-аас доош насны насны Замын хөдөлгөөний аюулгүй дүрмийг ярилцаарай. хүүхэд зориулалтын Хэрэглэгдэхүүн: Дасгалын карт (1.10.1-10) суудалд сууна. Зам хөндлөн гарахдаа Зам хөндлөн гарахдаа замын 2 тал руу сайтар гэрлэн дохиогоор гараарай. харсны дараа гарна. Улаан гэрлээр Зогсоолд байгаа зам хөндлөн гарч машинуудын хооронд болохгүй. тоглож болохгүй. Автобуснаас буухдаа машин мотоцикл байгаа Булан тойрохдоо машин эсэхийг шалгаарай зам руу хэрхэвч гүйж болохгүй. Зам дээр зогсож буй том машинаас болгоомжил. 22

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 11. БИ МЭДНЭ Бүлэг. Бага, Дунд Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг, төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Зураг дээрх зүйлсийг нэрлэх • Хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж мэдэх • Өөрийн эрүүл мэндэд хортой зүйлсээс зайлсхийх Сургалтын арга • Харилцан ярилцах арга Бүлэг. Бага, Дунд Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг, төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Зураг дээрх зүйлсийг нэрлэх • Хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж мэдэх • Өөрийн эрүүл мэндэд хортой зүйлсээс зайлсхийх Сургалтын арга • Харилцан ярилцах арга • Асуудал дэвшүүлэх арга • Үзүүлэн тараах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Тараах материал хүүхдийн тоогоор, харандаа, Дасгалын карт (1.11.1) Үйл ажиллагаа 1 Хүүхдүүд тараах материал дээрх зургуудыг нэрлэнэ. Дараа нь хүнсний бүтээгдэхүүн идэж, ууж болох зүйлийг харандаагаар дугуйлна. Асуулт: - Энд юу юуны зураг байна вэ? - Саванг юунд хэрэглэдэг вэ? Саванг идэж болох уу? - Аяган бялууг идэж болох уу? - Сүүг ууж болох уу? - Савтай эмийг яаж хэрэглэх вэ? Хүүхдүүд ууж болох уу? - Энэ юу вэ хувцас угаах шингэнийг ууж болох уу? 23

ГАРЫН АВЛАГА 12. ЦЭГЭН ИЛЛЭГ Бүлэг. Ахлах, Бэлтгэл бүлэг Сургалтын чиглэл: Хөдөлгөөн,эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (нийтээр, хэсгээр, ганцаар) Зорилго • Өвчлөхөөс сэргийлж цэгэн иллэг хийдгийг мэдэх • Иллэг хийх цэгийг олдог болох Сургалт арга • Харилцан ярианы арга • Практик арга • Ажиглалтын арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Цэгэн иллэг хийх цэгүүдийг тэмдэглэсэн зурагт үзүүлэн 1ш Дасгалын карт (1.12.1) Үйл ажиллагаа 1 Баяраа, Тэргэл хоёр Манай ангийн багш бидэнд цэгэн иллэг хийхийг зааж өгсөн. Баяраа өдөр бүр цэгэн иллэгээ ангидаа багштайгаа, гэртээ ээжтэйгээ хамт хийдэг. Баяраа цэгэн иллэг тогтмол хийдэг учраас өвддөггүй. Харин Тэргэл цэгэн иллэг хийх дургүй. Тэргэл охин байнга ханиад хүрээд цэцэрлэгээ тасалж гэртээ эм уудаг. Дараах асуултын дагуу ярилцана. - Баяраа хэн хэнтэй хамт цэгэн иллэг хийдэг вэ? - Тэргэл яагаад өвдсөн бэ? - Чи цэгэн иллэг хийдэг үү? - Яагаад цэгэн иллэг хийх хэрэгтэй вэ? Багш зурагт үзүүлэнгийн дагуу цэгэн иллэгийг дагуулан хийлгэнэ. 24

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 13. ТУСЛАМЖ ХҮСЭЭРЭЙ Бүлэг. Бага, дунд Сургалтын чиглэл: Хөдөлгөөн,эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг, төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр, багаар) Зорилго: • Гэмтэж бэртсэн үедээ бусдаас тусламж хүсэх • Хурууны наалт наах Сургалт арга: • Харилцан ярианы арга • Практик арга • Асуудал дэвшүүлэх арга • Үзүүлэн тараах материал ашиглах арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 4 ширхэг, Дасгалын карт (1.13.1-4) Үйл ажиллагаа 1 Төрөө Зулаа хоёр гадаа тоглож байгаад элсний хаалтын цуурсан хэсэгт санаандгүй хуруугаа зүсэж гэнэ. Зулаагийн хуруунаас цус гарахад айгаад уйллаа. Төрөө айж сандраад хоёулаа хамт Зулаагийн гэр рүү ороод ээжид нь үзүүллээ. Ээж нь охиныхоо зүссэн хурууг угааж цэвэрлэж “хурууны наалт” нааж эмчиллээ. Зургийг дарааллын дагуу үзүүлж ярилцана. - Хэн хэн юу хийж байсан бэ? - Зулаа юунд хуруугаа зүссэн бэ? - Чи хуруугаа зүссэн бол яах байсан бэ? - Бусдаас тусламж яаж хүсэх вэ? - Зулаагийн ээж яаж тусалсан вэ? Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд хурууны наалтыг бие биеийнхээ хуруунд нааж туршиж үзнэ. 25

ГАРЫН АВЛАГА ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ БА ЭРҮҮЛ МЭНД 1. ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ Бид хүүхдийг цэцэрлэгийн наснаас эхлэн хоол, хүнсийг зохистой хэрэглэж, тогтмол цагт илчлэг, тэжээллэг хоолыг тохирсон хэмжээгээр, сайн зажилж идэх, хооллох соёлд суралцахыг дэмжиж байна. Хүүхэд гутлын үдээсээ үдэх, дугуй унах, эсвэл тоо тоолох гэх мэт олон чадварыг нэг мэдэхэд эзэмшсэн байдаг. Харин эрүүл хооллолтын тухай ойлголттой болж, хоол хүнсээ зөв сонголт хийх чадварыг хүн бүр заавал эзэмшүүлэх хэрэгтэй юу?, аяндаа эзэмших чадвар уу? гэх асуултыг эцэг эх, багш асууж магадгүй юм. Хүн эрүүл, аюулгүй, урт удаан, эсэн мэнд амьдрахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой юм уу, эрүүл зөв амьдралд хүн болох багаасаа суралцаж, дадал болсон байх уу гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй байна. Та бүхэн хүн болох багаасаа гэдэгтэй санал нэгдэж байгаа байх. Учир энэхүү эрүүл хооллолт нь хүүхдийн насан туршид эрүүл байх, амьдралын зөв дадалтай болоход ач тустай юм. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны онцлог Хүүхдийн биед хоол тэжээл тасралтгүй орсноор бие махбодын хэвийн үйл ажиллагаа хангагдан, өсөлт нөхөн төлжилт хэвийн явагдаж, эрч хүчтэй ажиллах чадвартай болно. Бага насны хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо өөрийн гэсэн онцлогтой бөгөөд энэ нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Тухайлбал, • Бага насны хүүхдийн эрүүний ясны хөгжил дутуу, хатуу тагнай доор байрлалтай, хүүхдийн амны хөндийн багтаамж бага, хэл богино, өргөн байна. • Улаан хоолой харьцангуй урт, булчирхай, зөөлөн эдийн хөгжил сул, ходоодны багтаамж 1 настайд 250 мл байдаг. Ходоод гол шугамын дагуу хэвтээ байрлалтай байдаг бол хүүхэд хөлд орсны дараа аажмаар босоо байрлалд шилжинэ. Хүүхдийн ходоодны салс уян зөөлөн, цусны судсаар элбэг, ходоодны шүүс ялгаруулалт хангалтгүй, эсгэгүүд нь сул байдаг. • Хүүхдийн гэдэс биеийн өндрөөс 6 дахин урт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд механик цочролоос гадна сэтгэл хөдлөл, хэт халууцах, ферментийн идэвх нөлөөлдөг. • 1-3 настай хүүхэд хоол тэжээлийн онцгой хэрэгцээтэй байдаг. Ихэнх шимт бодисын хэрэгцээ энэ насны хүүхдэд насанд хүрэгчдийнхээс их байна. Жишээлбэл, бага насны хүүхдэд насанд хүрэгчтэй харьцуулахад 3 дахин илүү кальци хэрэгтэй. • Хүүхдэд нянг устгах чадвар сул учир хоолтой хамт орсон нянг шууд нэвчүүлдэг онцлогтой. 26

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Зөв хооллох яагаад чухал вэ? Хоол тэжээл нь хүүхдийн бие бялдар, эрхтэн тогтолцоо, тархины мэдрэлийн эсийн холбоослогдох, өсөх хэрэгцээг хангаж хөдөлгөөн, мэдрэл сэтгэхүйн хөгжилд сайнаар нөлөөлөх ба цовоо сэргэлэн, сэтгэл өөдрөг, идэвхтэй байдлаар илэрнэ. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сайжирч эрүүл саруул өсөх боломжоор хангагдаж насандаа тохирсон жин, өндөртэй өөрөөр хэлбэл тураал, өсөлт хоцролтгүй, илүүдэл жингүй байна. Хоол тэжээл нь танин мэдэхүйн чадвар, зан байдал, эрүүл мэндэд нөлөөлдөг. Тодруулбал, өглөөний цайгаа уух, жимс жимсгэнэ, хүнсний ногооны зохистой хэрэглээ, сахартай амтат ундааны хэрэглээг хязгаарлах зэрэг нь танин мэдэхүй, төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх, энергийн түвшнийг дээшлүүлдэг байна. Зөв хооллохтой холбоотой ямар чадварыг хөгжүүлэх хэрэгтэй вэ? Хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой зайлшгүй хөгжүүлэх чадваруудыг дараах гурван чиглэлд бүлэглэж байна. Үүнд: • Хоол хүнс, хооллохтой холбоотой чадвар • Хоол хүнсний амт, бүтцэд дасах, эрүүл хоол хүнсийг сонгох • Хоолны дуршлыг зохицуулах 1. Хоол хүнс, хооллохтой холбоотой чадварыг эзэмшүүлэх, зөв дадалтай болох Хүүхэд өөрөө хооллодог болсноор дараах зүйлсийн мэдэрч, ойлгож, чадварт суралцдаг байна. Үүнд: • Хүүхэд шинэ бүтэц, халуун хүйтэн, хатуу зөөлөн, чихэрлэг, давстай, исгэлэн зэрэг олон мэдрэмжийг мэдэрдэг. • Хуруу, гараа илүү нарийн түвэгтэй хөдөлгөөнд ашиглах арга барил эзэмшихэд тустай. • Хүүхдэд биеэ даасан, өөртөө итгэлтэй мэдрэмж төрүүлдэг. • Хүүхдэд өөрөө өлсөх эсвэл цадах мэдрэмжийг ойлгоход нь тусалдаг. • Хүүхдүүдийн хувьд хоол хүнс нь зүгээр идэж, уудаг зүйл мэт ойлгож болохгүй, хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэх, таних, эрүүл мэндэд ашиг тустай, хоол хүнсийг бүлэглэж ангилах нь танин мэдэхүйн хөгжилд асар их дэмжлэг болно. • Хүүхэд халбагаа барьж хооллох, аягаар уух, амны цаас хэрэглэх, хоолны үеэр амандаа хоолтой ярихгүй байх, хоолыг бага багаар халбагадаж сайн зажилж идэх гэсэн хооллохтой холбоотой соёлд алхам алхмаар суралцдаг. • Цэцэрлэгийн насандаа хүүхэд хоолны хэрэгслийг ширээндээ зөв байрлуулах, зөв хэрэглэх чадварыг эзэмшихэд бэлэн болдог. • Хоолоо идэхийн өмнө, дараа гараа угаах, шүдээ цэвэрлэх, бие засах гэсэн хувийн ариун цэвэр сахихтай холбоотой чадварт суралцдаг. 2. Хоол хүнсний амт, бүтцэд дасах, эрүүл хоол хүнсийг сонгох чадварыг бий болгох. Хүүхдэд олон нэр төрлийн хүнсийг өдөрт авах хэмжээ, эрүүл мэндэд ашиг тустай зэргийг харгалзан сонгох, хүүхэд өөрөө сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Хүүхэд олон янзын амтыг мэдэрч, хэдийн танил болж, цааргалахгүй иддэг болоход цаг хугацаа, олон дахин хийх оролдлого, дэмжлэг хэрэгтэй. Хүүхэд 27

ГАРЫН АВЛАГА багаасаа өөр өөр амтыг мэдрэх, аажим аажмаар дасаж иддэг болдог. Шинэ хоолны амт, бүтцэд дасахад хүртэх, үнэрлэх, харах, сонсох гэсэн мэдрэхүйгээр дамжуулан танин мэдэх боломжийг өгөх хэрэгтэй. Энэхүү мэдрэхүйд тулгуурласан үйл ажиллагааг бүхий арга зүйн санааг судалж хэрэгжүүлээрэй. Эрүүл хоол хүнсийг сонгох Хүүхэд ногоо, жимсийг идэхдээ дургүй, зугтаагаад байвал идэхгүй байдаг гээд орхих бус олон төрлийн зууш, хоолыг танилцуулж, орц найрлагыг тайлбарлаж хэлэх, амтыг мэддэг зүйлтэй нь зүйрлүүлж хэлж өгөх, ач холбогдол ойлгуулна. Хүүхэд өөрөө хоолоо сонгосон боломжийг өгвөл илүү дуртай байна. Харин та бүхэн хүүхдийн сонголтыг чиглүүлэхдээ Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн хүнс тэжээл судлаач мэргэжилтнүүд, Харвардын Эрүүл мэндийн нийтлэгчдийн хамтран гаргасан “Эрүүл хооллох таваг” гэдэг эрүүл, тэнцвэртэй хооллох арга буюу таны хоолны тавгийн хэдэн хувийг ямар хүнс эзлэх ёстойг илэрхийлсэн гэсэн зөвлөмжийг баримтлах хэрэгтэй. Эрүүл хооллох тавгийн зөвлөмжид • Хоолныхоо дийлэнх хэсгийг хүнсний ногоо, жимс жимсгэнээр бүрдүүлэх – тавгийн  ½: Олон өнгө, төрөл байх тусмаа сайн. Эрүүл Хооллох Тавгийн зөвлөмжид төмс нь хүнсний ногоонд ордоггүйг санаарай. Учир нь төмс цусан дах сахрын хэмжээнд сөргөөр нөлөөлдөг. 28

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ • Бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх – тавгийн ¼: Бүхэл, боловсруулаагүй үрийн бүтээгдэхүүн болох бүхэл буудай, арвай, бүтэн боловсруулаагүй буудай, кинуа, овьёос, бор будаа, мөн эдгээрээр хийсэн хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэх. Тухайлбал бүхэл буудайгаар хийсэн паста нь цусны сахар болон инсулинд цагаан талх, цагаан будаа, боловсруулсан үрийн бүтээгдэхүүн хэрэглэснээс бага нөлөөлдөг. • Уураг хэрэглэх – тавгийн ¼: Загас, тахиа, шош, самар зэрэг нь эрүүл мэндэд сайн бөгөөд олон төрлийн уураг авч болох хоолны сонголтууд юм. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг салат болон хүнсний ногоонуудтай хамт идэхэд тун тохиромжтой. Улаан махны хэрэглээг хязгаарлах, ялангуяа боловсруулсан махнууд болох гахайн утсан мах, хиамнаас татгалзаарай. • Ургамлын гаралтай эрүүл тос хэрэглэх – зохистой хэмжээгээр: Оливын, канолын, шар буурцгийн, эрдэнэшишийн, наранцэцгийн, самрын тос зэрэг ургамлын гаралтай эрүүл тосыг сонгож хэрэглээрэй. Устөрөгчөөр хагас баяжуулсан өөрөөр хэлбэл биед хортой транс тосноос татгалзах нь зүйтэй. Мөн өөх тосны хэмжээ бага гэсэн хаягтай бүтээгдэхүүн болгон эрүүл байдаггүйг санаарай. • Уух зүйлс: Чихэрлэг зүйл уухаас татгалзаж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөрт 1-2 аяга, харин жимсний шүүсийг өдөрт 1 жижиг аяганаас ихгүй хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. • Хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдрах: Эрүүл Хооллох Таваг санамжийн зүүн доод булан дах гүйж буй улаан хүний дүрс нь дасгал хөдөлгөөнтэй, идэвхтэй байх нь жингээ барихад чухал гэдгийг давхар сануулж байгаа юм. 3. Хүүхдийн хоолны дуршлыг зохицуулах. Хоолны дуршил буурах нь 2-5 насны хүүхдүүдэд элбэг тохиолддог учир хүүхдийн хоолны дуршил хэвийн, бууралттай, эсвэл, нэмэгдэж буйг ажиглах хэрэгтэй. Хүүхэд насандаа тохирох өндөр, биеийн жиндээ хүрсэн эсэхийг хянаж, хэрвээ бага жинтэй эсвэл илүүдэл жинтэй байвал хоолны дуршил хэвийн эсэхэд анхаарна. Хүүхэд бие нь өсөж томорсон ч хоолны дуршил бууралттай, түүнийгээ дагаад биеийн жин нь бага байвал заавал шалтгааныг нь олох, мэргэжлийн эмчид хандахыг эцэг эхэд зөвлөх хэрэгтэй. Хүүхдийн хоолны дуршил буурах түгээмэл шалтгаан 1. Хоолны дуршил өвдөлтөөс шалтгаалан буурна. Хүүхэд өвдсөн үед мэдээж хоолны дуршил эрс буурдаг. Хэрэв хоолой өвдөх, шүд, буйл хөндүүрлэх, ханиад томуу туссан байх, толгой нь өвдөх, халуурах зэрэг бусад шинж тэмдэг илэрсэн бол тэд маш бага хооллох болно. Хоол хүнс зажлахад бэрхшээлтэй, эмзэг өвдөлтийг мэдэрдэг учраас дуршил буурна гэсэн үг. Гэхдээ санаа зоволтгүй, хүүхэд эргээд эдгэрч хоолны дуршил нь сэргэхдээ өмнөх өмнөхөөсөө сайжирсан байдаг. 2. Хооллох буруу зуршил нь дуршил буурах шалтгаан байдаг. 29

ГАРЫН АВЛАГА Ихэнх хүүхдүүд өөрийнхөө өлсөх болон цадах мэдрэмжийг сайн мэдэрч бас удирдаж чаддаг. Энэ нь угаас төрөлхийн чадвар юм. Хүүхдийг багаас нь хоолны зөв дадал зуршилтай болгохыг хүсвэл өлсөх болон цадах мэдрэмжийг мэдрүүлж сургах нь их чухал байдаг. Хүүхэд өлсөх мэдрэмжийг мэдрэхгүй, байнга идэж уугаад цатгалан мэт удаан явбал хоолны дуршил нь буурдаг. 3. Дараагийн шалтгаан бол хүүхэд хоол хүнсний харшил, хоол боловсруулах эрхтний асуудлаар “чимээгүй” шаналдаг байх талтай. Хүүхдийн бие сайнгүй байгаа үед тархи өлсгөлөнгийн дохиог илгээгээгүй байж болох талтай. Энэ бол бие махбодын өөрийгөө хамгаалах арга юм. Жишээлбэл, хүүхэд цус багадалттай бол нойрмог унтаа мөн ядарсан, уурлаж бухимдсан байдалтай байдаг. Хэрэв эмчлэхгүй удаан орхивол, цус багадалт нь хүүхдийн хөгжилд саад учруулж болзошгүй. Өтгөн хатсанаар хоолны дуршил буурдаг. Хүүхдийн хоолны дуршил бууралт нь эцэг эх ямар хоол, хэр ихээр өгч байгаа болон гэр бүлийн хооллолтын хэв маяг зэргээс үүдэлтэй. 4. Сэтгэл гутралд орсон байх хоолны зуршил буурахад нөлөөлнө. Хэрэв хүүхэд идэх сонирхол нь буурсан, унтахдаа хэцүү байгааг нь анзаарсан бол стресстэй байх өндөр магадлалтай гэсэн үг. Тиймээс та хүүхдийнхээ хоолны дуршил бууралтыг багасгахын тулд хамгийн түрүүнд стрессийн гол шалтгааныг олж тайвшруулах арга хэмжээ аваарай. Хүүхэд стресстэх нь дараах гол шалтгаантай байдаг. • Гэр бүлийн асуудал (24 цагийн бүлгийн хүүхэд, хөдөө гэр нь байдаг цэцэрлэгийн хүүхэд гэрээ санах, ойр дотнын хүнээс холдохыг хүсэхгүй байх)  • Байнгын дарамтад байх (хүүхдийг байнга зэмлэх, загнах, хийх зүйлийг нь хориглох) • Сэтгэлийн хямрал нь хүүхэд гунигтай байх, өөртөө итгэлгүй байхад нөлөөлнө. Хооллох дуршлыг нэмэгдүүлэх зөвлөмж Цагийн хуваарийг чанд мөрдөөрэй. Хүүхдэд өлсөх, цадах мэдрэмжийг таниулж бас удирдуулж сургах гэж байгаа бол хамгийн түрүүнд цагаар, өдөрт 2.5-3 цагийн зайтай, 4-5 удаа хооллох хэрэгтэй байдаг. Тогтсон хуваарьгүй замбараагүй хооллодог бол хүүхэд өөрийнхөө өлсөх цадах мэдрэмжийг илэрхийлэхэд хэцүү болно. Заримдаа хэт өлсөж, эсвэл, дандаа цатгалан явна гэсэн үг юм. Зууш бэлтгэж өгөөрэй. Хүүхэд шим тэжээлийн бодисоор баялаг аминдэмтэй, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг уургаар баялаг хүнсээр зууш бэлтгэж өгөхөд дуртай байна. Шарсан төмс, сэндвич өгөхийн оронд самар өгөх, жигнэмгийн оронд болгосон хүнсний ногоонууд өгөөрэй. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолыг яг цагт нь өгөх ба эдгээр үед зууш өгөх шаардлагагүй. Харин үдийн цай, оройн хоол хүртэл хугацаанд хөнгөн зууш бэлдэж өгдөг. Ус уулгаарай. Хүүхдэд хоолны хооронд ус өгөх нь чухал. Сүү, жүүс нь хоолны дуршлыг арилгадаг, харин хоолтой цуг, дараа нь өгөхөд тохиромжтой. 30

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Хөдөлгөөнтэй байхад анхаараарай. Гүйх, үсрэх болон бусад биеийн тамирын дасгал хийх нь хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд тусална. Идэвхтэй хөдөлгөөнгүй, ялангуяа гар утас, зурагтаа удаан хугацаагаар үзэх нь маш бага илчлэг шатаадаг тул үүнээс болж өлсөхгүй байж магадгүй юм. Бага багаар хооллоорой. Хүүхдийн хоолны дуршил багассан бол өөрийнхөөрөө бие дааж хоол идэх хүртэл бага багаар хооллоход анхаараарай. Энэ нь бодисын солилцоог нэмэгдүүлж, хооллох дуршлыг ч өдөөх ач тустай. Хоолны цэсээ өдөр бүр өөрчлөөрэй.  Хоолыг сонирхолтой болгохын тулд гүзээлзгэнэ, зөгийн бал, банана, мөс, тараг зэргээр смүүти хийж болох юм. Мөн хүүхдэдээ шинэ хоол, шинэ амтанд аажмаар дасгахыг хичээгээрэй. Хүүхэдтэй эелдэг харилцахыг эрхэмлээрэй. Хүүхэдтэй бүү маргалд, хүүхдээ хангалттай хоол идсэнгүй гэж хэзээ ч шийтгэж, загнаж болохгүй. Хүүхэд тань өлсөөгүй бол хүчээр идүүлж болохгүй. Мөн түүнээс гадна тавган дээрх хоолоо заавал дуусгахыг шаардах, хоолоо идвэл ямар нэгэн зүйлийг биелүүлнэ гэсэн амлалт авах, наймаалцах, хахуульдах хэрэггүй. Эдгээр олон “болохгүй”-г хийхийн оронд гэдэс нь өлсөж байна уу, хоолоо идсэний дараа цадах нь ямар санагдаж байна, миний ам цангасан байна, чамд ч гэсэн ус уух хэрэгтэй байгааг мэдэрч байна хамтдаа ус ууя гэх мэт ярилцаж байгаарай. Хоол идэх сонирхлыг нь төрүүлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүнийг ашиглаж туршилт хийх, хамт хоол хийхэд бэлтгэж болно. Хүүхдийг хооллох аятай нөхцөлийг бүрдүүлээрэй. Хүүхдийг хооллох аяга таваг, халбага сэрээ сонирхол татахуйц өнгөлөг, зураг дүрс, хэлбэртэй байвал дуртай байна. Мөн амархан халдаггүй, амархан хагарахгүй байхыг харгалзан үзэх хэрэгтэй. Та эцэг эхчүүдэд зориулж дараах зөвлөгөө өгөөрэй. • Өдөрт нэг аяга сүү болон тараг өгч хэвших; • Шингэн хангалттай уулгах; • Үндсэн хоолноос гадна дархлаа дэмжих, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, аминдэм, эрдсээр баялаг аль болох олон төрлийн хүнсний ногоо хэрэглэх; • Нохойн хошуу, чацаргана, аньс, тарвас, нэрс, үхрийн нүд гэх мэт жимсийг шинээр нь болон шүүс болгон хэрэглэх; • Шарсан төмс, чипс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, шоколад, транс тос, дүүпүү, шар буурцгийг хүүхдийн хоолны цэсээс хасах; • Хооллохын өмнө чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн өгөхөөс зайлсхийх. Ер нь хүүхдэд анхнаас нь чихэрлэг зүйл идүүлэхээс зайлсхийх нь маш чухал; • Тараг, будааны агшаамал зэрэг хүнс, хоолыг сахаргүй өгч сургах; 31

ГАРЫН АВЛАГА 2. ЗӨВ ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ НЬ 1. Хүүхдийн хоол хүнсний тухай ойлголтыг нэмэгдүүлж, хооллох чадвар, хоолны соёлоос суралцаж зөв дадалтай болоход дэмжлэг үзүүлэх нь Хүүхэд хоол хүнсийг таних, нэрлэх, ялгах чадвартай болгох дэлгэрүүлэх жишээ Хүүхэд өдөр бүр идэж буй хоолонд юу байгааг мэдэж авах, тэдгээрийг нэрлэх, ялгах чадвартай болох нь хамгийн энгийн зүйл юм. Зөвхөн хүнсийг нэрлэх, таних үйлийг хийхийн зэрэгцээ эдгээр чадварт тулгуурлаж хүнсийг бүлэглэж ангилах үйлийг хийж Хүнсний бүлэг гэсэн ухагдахуунтай танилцуулна. Хүнсний ногоо, жимс, сүү, цагаан идээ, үр тариа (будаа, гурил, гурилан бүтээгдэхүүн), мах махан бүтээгдэхүүн гэж бүлэгт ангилдгийг ойлгох нь хүүхдийн зөв хооллолтыг дэмжих, эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэхийн үндэс болно. Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлэгт зориулсан “Хүнсийг ангилж тоглоё, Зоогийн газар” гэсэн нэртэй дэлгэрүүлэх жишээ нь хүнсийг ангилж ойлгоход дэмжлэг болно. 1. ХҮНСИЙГ АНГИЛЖ ТОГЛОЁ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Хүнсний бүтээгдэхүүний ач тусыг мэдэх • Хүнсний бүтээгдэхүүнийг ангилах Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харьцуулан жиших арга • Харилцан ярилцах арга • Тоглоомын арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Хүнсний бүтээгдэхүүний зурагт картууд /хүүхдийн тоогоор/, сагс, Дасгалын карт (5.1, 5.2, 5.3) Бэлтгэл ажил: Картуудыг хольж 10,10 аар нь багцалж бэлтгэнэ. Ширээ бүрд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үр тариа, мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээний зураг бүхий 5 сагс тавьсан байна. Үйл ажиллагаа:1 Хүүхдүүд 1,1 багц карт авна. Картуудыг ажиглаж, нэрлэнэ. Ширээн дээрх тохирох сагснуудад ангилж хийнэ. 32

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Багш: - Хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэд ангилсан байна вэ? - Юу, юу гэж ангилсан бэ? гэсэн асуулт тавьж ярилцана. Хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүнүүдийн ач тусыг хэлж өгнө. Хүнсний ногоо: Хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, эслэгийг агуулсан  Жимс, жимсгэнэ: Жимс нь мод, бут гэх мэт ургамлын шүүслэг үр бөгөөд хүний биед амархан шингэдэг, аминдэм, эрдэс бодисоор баялаг шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн юм. Үр тариа: Хоол боловсруулах эрхтний эрүүл мэнд сайжирна. Мах, махан бүтээгдэхүүн: Биеийн дархлааг дэмжиж, биеийг эрч хүчтэй болгодог. Сүү, цагаан идээ: Бие махбодын өсөлт хөгжилтөд нөлөөлж ясыг бэхжүүлдэг. Үйл ажиллагаа-2 Багш хүүхдүүдээс ширээн дээрх карттай сагснуудаас 1,1 сагс сонгож авахыг хүснэ. - Хэн ямар сагс авсан бэ? - Сагсан дотор юу юу байна вэ? нэрлээрэй. - Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд хүний биед ямар ач холбогдолтой вэ? гэсэн асуулт тавьж ярилцана. 2. ЗООГИЙН ГАЗАР Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Хэсгээр, нийтээр) Зорилго: • Хоол, хүнсээ сонгож хэрэглэдгийг мэдэх • Дүрд хувирч тоглох Сургалтын арга 33

ГАРЫН АВЛАГА • Харилцан ярилцах арга • Даган дуурайх арга • Бие даан гүйцэтгэх арга • Тоглоомын арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Хормогч, малгай, хоолны цэс, хоол зөөх тавиур, зурган картууд Дасгалын карт (2.2.1) Бэлтгэл ажил: Ширээнүүдийг бүтээлгээр бүтээж, сандал тавьсан байна. Үйл ажиллагаа 1 Хүүхдүүд өөрсдийн саналаар тогооч-(2), зөөгч-(6), үйлчлүүлэгч-(4), гэсэн дүрүүдээс сонголт хийнэ. Багш дүрүүдийн үүргийг танилцуулна. Зөөгч: Хоолны ширээ засна. Ширээний бүтээлгийг тавьж нэг ширээнд 4 хүн суухаар суурь тавгийг тавина. Үйлчлүүлэгч гаднаас орж ирэхэд угтан авч ширээнд суухыг урина. Тогооч: Үйлчлүүлэгчид суусны дараа хоолны цэсийг зурагт хуудсаар танилцуулна. ХООЛНЫ ЦЭС: /ТОГООЧ/ 34

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Ж нь: Өнөөдөр манай цэсэд: Цагаан будаатай шөл байна. Орц: цагаан будаа, мах, лууван, сонгино орсон. Лууван нь А амин дэмтэй, арьсыг зөөлөн болгодог. Бууз орц: Гурил, мах, сонгино орсон. Хачирт: өргөст хэмх, улаан лооль. Эдгээр нь хоолны шингэцийг нэмэгдүүлдэг. Уух зүйлд ус, цай, үзэм, улаан лооль, хан боргоцой, лууван, алимын шүүс байна. Эдгээр шүүс нь хүний биеийг амин дэмээр тэтгэж кальци нөхөж ясыг бэхжүүлдэг зэргээр тайлбарлан хэлнэ. Үйлчлүүлэгч: Ширээнд сууна. Зөөгчийн танилцуулсан хоолны цэсээс сонгоно. Зөөгч дараах цэсийг үзүүлэн захиалга авна. Ингэхдээ сонгосон хоолны зургийг таваг дээр тавьж тогоочид дамжуулна. МЕНЮ 35

ГАРЫН АВЛАГА Тогооч захиалгын дагуу орцонд орсон хүнсний бүтээгдэхүүнүүдийн зурган картыг таваг дээр тавьж хоолыг бэлтгэнэ. Зөөгч бэлэн болсон хоолыг үйлчлүүлэгчид өгнө. Үйлчлүүлэгч хоолны орцонд орсон бүтээгдэхүүнүүдийг нэрлэж ач тусыг хэлнэ. Үйлчлүүлэгч талархлаа илэрхийлнэ. Зөөгч дахин ирж үйлчлүүлэхийг хүснэ. Тоглоомын дүрийг дахин сонгож хүүхэд бүр тоглоно. Хоолны нэр төрлийг олшруулж болно. 3. “САГСТАЙ БҮЖИГЛЭЕ” Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Хөгжөөн баясгах ажил (Хэсгээр) Зорилго: • Хөгжмийн хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийх • Хүнсний бүтээгдэхүүнүүдийн ач тусыг мэдэх Сургалтын арга: • Үзүүлэн таниулах • Тайлбарлан таниулах • Биечлэн үзүүлэх • Урамшууллын арга • Тоглоомын арга • Хэсгийн арга Хэрэглэгдэхүүн: цагираг-5ш, хүнсний бүтээгдэхүүний тараах материал 60ш Үйл ажиллагаа 1 Талбайд таван цагираг байрлуулсан бөгөөд эргэн тойронд нь хүнсний бүтээгдэхүүний зурган картуудыг дээш харуулж тавьсан байна. Багш тоглоомын дүрмийг танилцуулна. - Тоглоомд хүүхдүүд 5,5-аараа оролцоно. - Тоглох явцдаа бусдад саад болохгүй, түлхэхгүй, булаацалдахгүй байна. - Тоглоомд оролцох хүүхдүүд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээний зурагтай сагснаас сонгон авч талбайд байрлуулсан цагирагт орж зогсоно. - Хөгжмийн ая эгшиглэхэд цагираг дотроо хэмнэлд тохируулан бүжиглэнэ. - Хөгжим зогсоход цагиргаас гарч сонгосон сагсан дээрх зурагт тохирох хүнсний бүтээгдэхүүний зурган картыг түүж сагсандаа хийнэ. - Дахин хөгжим эгшиглэхэд цагирагт орж бүжгийн хөдөлгөөн хийж хөгжим 36

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ зогсоход даалгавраа үргэлжлүүлнэ. - Хүүхэд нэг удаа тоглохдоо бүжиглэх буюу карт түүх үйлдлийг хоёр удаа хийнэ. - Хүүхэд бүрийн түүсэн картыг тоолж, сагсан дээрх зурагтай тохирч байгаа эсэх, хүний биед ач тустай эсэх талаар ярилцана. Тоглоомыг хүүхдүүд ээлж дарааллаар тоглоно. 4.НАЙЗАА ОЛЪЁ Бүлэг: Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Хөгжөөн баясгах цаг (Хэсгээр) Зорилго: • Хөгжмийн хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийх • Хүнсний бүтээгдэхүүнүүдийг төрлөөр нь ангилах Сургалтын арга: • Үзүүлэн таниулах • Ажиглалтын арга • Практик арга • Тайлбарлан таниулах • Тоглоомын арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний тараах материалыг хүзүүний зүүлт байдлаар бэлтгэнэ. Үйл ажиллагаа 1 Тоглоомд бүх хүүхдүүд оролцоно. - Тоглоомд оролцох хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүний зурагтай картуудаас нэг нэгийг сонгон авч хүзүүндээ зүүнэ. Хөгжмийн ая эгшиглэхэд хэмнэлд тохируулан бүжиглэнэ. Хөгжим зогсоход багш: - “Найзууд хоёр хоёроороо” гэж хэлнэ. Хүүхдүүд өөрийн зүүсэн хүнсний бүтээгдэхүүнтэй ижил төрлийн зүүлт зүүсэн хүүхдийг олж хамт зогсоно. Найзаа зөв олсон эсэх талаар ярилцана. Найзаа олж чадаагүй хүүхдүүд тоглоомоос хасагдана. Дахин хөгжим эгшиглэхэд хүүхдүүд тарж бүжиглэнэ. Багш хөгжмийг зогсоож “Найзууд гурав гурав; дөрөв дөрөв; тав таваараа” гэх мэтээр үргэлжлүүлэн тоглоно. Хүүхдэд хооллолтой холбоотой чадварыг нэмэгдүүлж, хооллох соёл, зөв дадалд суралцахад дэмжих дэлгэрүүлэх жишээ Хүний бие махбодод шаардлагатай шимт бодисыг бүгдийг агуулсан төгс 37

ГАРЫН АВЛАГА найрлагатай хүнс байдаггүй учраас шим тэжээлийн бодисуудыг хангалттай хэмжээгээр авахын тулд өдөр бүр 5 бүлэг хүнснээс аль болох олон нэр төрлийн хүнс хэрэглэх хэрэгтэй гэсэн ойлголтыг дээр өгсөн. Хооллох соёл гэдэг нь нэн өргөн хүрээтэй ухагдахуун бөгөөд яагаад сургуулийн өмнөх наснаас эхлэх ёстой гэж гэсэн асуулт байна. Учир нь хооллох соёл гэдэг нь хоол хүнсийг хэрэглэх, эсвэл хоол идэх төдий асуудал биш бөгөөд хүний амьдралын бүхий л хөгжлийн хүрээтэй салшгүй холбоотой байж хүнийг эрүүл байх, хөгжиж төлөвших, хувь хүн болон нийгмийн үнэт зүйл, хүний хөгжлийн тасралтгүй үйл явцад нөлөөлөгч гол хүчин зүйл гэж үзэж болно. Иймд хооллох соёлыг бага наснаас нь өвлүүлэн үлдээх хэрэгтэй. Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлэгт зориулсан “Зажилъя зажилъя”, “Хооллох соёл”, “Зоогийн газар” гэсэн дэлгэрүүлэх жишээнд хооллох үед баримтлах хамгийн энгийн чадварыг эзэмшүүлэхээр оруулсан. 5. ХООЛЛОХ СОЁЛ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Хооллолтын цаг (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Хоолны ширээ засах • Хооллох дүрэм баримтлах Сургалтын арга • Харилцан ярилцах арга • Практик арга • Урамшууллын арга • Бие даан гүйцэтгэх арга Хэрэглэгдэхүүн: Хоолны ширээ, таваг, аяга, халбага, сэрээ, тавгийн суурь / хүүхдийн тоогоор/ савтай амны цаас Үйл ажиллагаа 1 Багш хоолны ширээ засахад бүх хүүхдийг оролцохыг хүснэ. Ширээн дээр хүүхдийн тоогоор давхарласан таваг, савтай халбага, сэрээ, хайрцагтай амны цаас, аяга байна. Гараа угааж бэлэн болсон хүүхдүүд ширээнээс өөрийн хэрэглэх таваг, халбага, сэрээ, аяга авч суух ширээн дээр байрлуулна. Байрлуулахдаа суурин дээр тавгаа тавьж халбагыг баруун, сэрээг зүүн талд, цайны аягыг баруун дээд хэсэгт байрлуулна. Багш хоолоо аягална. 38

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Үйл ажиллагаа 2 Хооллох үед баримтлах дүрмийг зургаар үзүүлж хэлж өгнө.Үүнд: • Халбага, сэрээг зөв барьж, хоолоо бага багаар халбагадна. • Хоолоо сайн зажлан, асгалгүй цэвэрхэн иднэ. • Хооллох үеэр бусдад саад болохгүй, тоглохгүй, босохгүй байна. • Амандаа хоолтой ярихгүй байна. • Идэж дуусаад талархлаа илэрхийлнэ. • Хооллож дуусаад аяга тавгаа хураана. • Хэрэглэсэн амны цаасаа хогийн саванд хийнэ. Багш хүүхдүүдийг ширээндээ суухыг хүснэ. Суухдаа нуруу цэх, тохойгоор ширээнд тулахгүй, хоёр хөлийн улыг шалан дээр бүтэн тавьж суугаад хооллохыг анхааруулна. 6. ЗАЖИЛЪЯ ЗАЖИЛЪЯ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Үдийн цайны цаг (Нийтээр, хэсгээр) Зорилго • Хоол хүнсний зүйлийг сайн зажилж идэх нь эрүүл мэндэд тустайг мэдэх Сургалт арга • Харилцан ярилцах арга • Ажиглалтын арга • Туршилтын арга • Бие даан гүйцэтгэх арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Цаас харандаа, чанасан төмс, чанасан мах, арилгаж угаасан лууван, таваг, сэрээ, амны цаас Бэлтгэл ажил: Төмс болон махыг чанаж бэлтгэнэ. Лууванг арилгаж угаасан байна. 39

ГАРЫН АВЛАГА Үйл ажиллагаа 1 Тавган дээр бага хэмжээний чанасан мах, төмс, угааж цэвэрлэсэн лууван тавьж хүүхдийн тоогоор бэлтгэсэн байна. Хажууд нь сэрээ, амны цаас тавина. Багш хүүхдүүдэд дараах асуултыг тавьж ярилцана. - Шүд ямар үүрэгтэй вэ? - Хоол, хүнсийг аль шүдээрээ зажилдаг вэ? - Шүдээ хэрхэн хамгаалах вэ? Багш хүүхдүүдийг тавган дээрх лууванг эхлээд, дараа нь, чанасан төмс, дараа нь махыг авч идэх даалгавар өгнө. Идэхдээ аль шүдээрээ зажилж байгааг анхаарч, сайн зажилж идэхийг сануулна. Идэж дууссаны дараа - Лууванг аль шүдээрээ хазаж, зажилсан бэ? - Лууван хатуу байна уу, зөөлөн байна уу? - Яагаад араа шүдээрээ зажилсан бэ? - Төмсийг аль шүдээрээ хазаж зажилсан бэ? - Үүдэн шүдээр зажилхад бутлагдаж байна уу? - Махыг аль шүдээрээ зажилсан бэ? - Мах, төмс хоёрын алийг нь илүү удаан зажилсан бэ? Яагаад? гэсэн асуултуудыг тавьж харилцан ярилцана. Үйл ажиллагаа-2 Хүүхэд бүрд харандаа, шүдний зурагтай хуудас цаас бэлтгэсэн байна. Мах, төмс, лууванг аль, аль шүдээрээ зажилсан бэ? зураг дээр тэмдэглэх даалгавар өгнө. Багш хүүхэд бүрийн тэмдэглэсэн байдалтай танилцаж дээрх асуултыг тавьж ярилцах ба шаардлагатай бол дахин зажиллах туршилт хийлгэж болно. Мөн хэдэн удаа зажилсны дараа бутлагдаж байгааг тоолж болно. Удаан зажилж идсэнээр - Эрүү хүчтэй болно, хацрын булчин чангарах - Хоол хурдан шингэж ходоодны үйл ажиллагаа сайжрах - Шүд бэхжих ач холбогдолтойг хэлж өгнө. 40

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 2. Хоол хүнсний амт, бүтцэд дасах, эрүүл хоол хүнсийг сонгох 1. Хүүхэд хоол хүнсний амт, бүтцэд дасах, эрүүл хүнсийг сонгоход дэмжлэг үзүүлэх дэлгэрүүлэх жишээ Хүүхэд хүнсний амт, бүтцэд дасах нь зарим хүүхдэд хүндрэлтэй байдаг. Учир нь хүүхэд гэрийн хоолондоо дассан байдаг бөгөөд цэцэрлэгт анх орсон өдрөөс эхлэн ийм асуудал тулгарч болно. Хүүхдийн хоолны дуршил өөр өөр буюу зарим хэсэг нь сүүн хоол, зарим нь маханд, ногоонд дуртай байдаг. Зөвхөн дуртай хоолыг нь өгөөд байх биш бүх төрлийн хоолонд дуртай болгохын тулд хоолны нэр төрлийг олшруулах, хүүхдийн дур сонирхлыг татахуйцаар бэлдэх, аягалж таваглахдаа хэлбэр дүрс оруулж өгч бүх төрлийн хүнс, хоолонд дуртай болгоход анхаарна. Дараах үйл ажиллагаа нь цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлэгт зориулсан бөгөөд “Хоолны өдөрлөг”, “Амтат ундаа”, “Ааруул” гэсэн жишээнд хүүхэд олон төрлийн хүнсийг амтлах, танихад чиглэсэн сонирхолтой үйлийг хийнэ. Та бүхэн сайн судалж хэрэгжүүлээрэй. 7. ХООЛНЫ ӨДӨРЛӨГ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр, багаар) Зорилго: • Шууд буюу болгож хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг мэдэх • Зарим төрлийн салат, шүүсний амтыг мэдрэх, таних • Өөрийн идэх хэмжээгээр тохируулан авах Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харилцан ярилцах арга • Туршилтын арга Хэрэглэгдэхүүн: Талх, гурилан бүтээгдэхүүн, ногооны салат, лимоны шүүс, жүржийн шүүс, тарвасын шүүс, алины шүүс, ааруул, сүү Үйл ажиллагаа 1 Ширээ дээр түүхий мах, гурил, манжин, төмс, байцаа, брокколи, лууван, салатны навч, өргөст хэмх, улаан лооль, талх, гурилан бүтээгдэхүүн, ногооны салат, лимоны шүүс, жүржийн шүүс, тарвасын шүүс, алины шүүс, ааруул, сүүг тавьсан байна. Багш: - Ямар ямар хүнс байгааг ажиглаж нэрлэх - Шууд хэрэглэж болох хүнсийг нэрлэх - Жигнэж, чанаж болгож иддэг хүнсийг нэрлэх даалгавар өгнө. 41

ГАРЫН АВЛАГА Хүүхдүүд мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, төмс, манжин, брокколи, байцааг чанаж, жигнэж, шарж хэрэглэдэг. Салатны навч, өргөст хэмх, улаан лоолийг шууд угааж хэрэглэж болдог, мөн жимсний шүүсийг шахаж хэрэглэдэг талаар ярилцана. Хүүхдүүд таваг авч ширээн дээрх зүйлсээс өөрийн идэх хэмжээгээр авч халбага, сэрээ, савх, хатгуур зэргээс сонгож хэрэглэнэ. Орц болон хэрхэн хийсэн талаар ярилцана. Мөн ямар амттай талаар ярилцана. Ж/нь: улаан лооль исгэлэн амттай, өргөст хэмх шүүслэг, бууцай амт үнэргүй гэх мэт. Үйл ажиллагаа-2 Хүүхдүүд сүү, болон шүүснүүдээс сонгож өөрийн уух хэмжээгээр тохируулан аяганд хийж авна. Шүүснүүдийн хажууд жимсийг нь тавьсан байна. Хүүхдүүд шүүсийг амталж ямар жимс болох, ямар амттай талаар тоочиж хэлнэ. Хэрэглэсэн аяга тавгаа хураана. 8.АМТАТ УНДАА Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Байгалийн жимсний өнгө, амтыг мэдрэх, ялгах • Жимсний ундаа хийхэд оролцох, эрүүл мэндэд тустайг мэдэх Сургалтын арга: • Харилцан ярилцах арга • Туршилтын арга • Даган дуурайх Хэрэглэгдэхүүн: Хормогч, ханцуйвч, аяга халбага, таваг,(хүүхдийн тоогоор) чацаргана, нэрс, аньс жимс, зөгийн бал, амны цаас Үйл ажиллагаа 1 Хүүхдүүд гараа сайтар угааж, малгай хормогч, ханцуйвч өмссөн байна. Ширээн дээр байрлуулсан жимсийг ажиглаж, өнгө, хэлбэр, амт, үнэрийг ялгаж хэлнэ. (аньс, нэрс, чацаргана гэх мэт) Жимснээс цайны халбагаар 2 удаа авч бэлдэж тавьсан аяганд хийнэ. Жимсийг халбагаар дарж нухна. Нухаж задарсан жимсэн дээр цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй зөгийн бал хийж хутгана. Багшийн тусламжтай буцалсан бүлээн ус хийж сайтар хутгаж жимсний ундаа бэлэн болно. 42

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Ундааг амталж чихэрлэг, гашуун болсон эсэхийг найзтайгаа ярилцана. Жимсний ундааг нь ууснаар ханиад хүрэхгүй, биеийн дархлааг дэмждэг, мөн ам цангасан үедээ тогтмол ууж хэрэглэж болно гэдгийг хэлж өгнө. Өөрийн хийсэн ундааг гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран хийж болно. 9. ААРУУЛ ХИЙЦГЭЭЕ. Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Байгаль, нийгмийн орчин Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр, багаар) Зорилго • Ааруул эрүүл мэндэд тустайг мэдэх • Аарцыг хэвлэж ааруул хийх Сургалтын арга • Харилцан ярилцах • Туршилтын арга • Асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх арга • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Хормогч, ханцуйвч, аяга, халбага, (хүүхдийн тоогоор) тавагтай аарц, зөгийн бал, хэв, амны цаас Үйл ажиллагаа:1 Хүүхдүүд гараа сайтар угааж, малгай хормогч, ханцуйвч өмссөн байна. Ширээн дээр байгаа тавагтай ааруулыг ажиглан, амсана. Ааруулыг юугаар, яаж хийдэг тухай ярилцана. Ааруул хийх явц: - Сүүг хөөрүүлнэ. - Хөөрүүлсэн сүүгээр тараг бүрнэ. - Таргийг буцалган шүүнэ. - Шүүсэн аарцаа хэвэнд хийж ааруул болдгийг тайлбарлан хэлнэ. Аарцыг бага хэмжээгээр авч амтлуулан исгэлэн амттай талаар ярилцана. Ширээ бүрд аарц, хэв, зөгийн бал байна. Хүүхдүүд ааруул хийнэ. - Савтай аарцнаас амны халбагаар 3-4 удаа хутган авч бэлтгэсэн аяганд хийнэ. - 1 цайны халбага зөгийн балыг аарцан дээр хийж хутгана. - Амталсан аарцаа хэвэнд хийж сайтар шахаж нягтруулна. - Хэвлэсэн аарцаа дэлгэц дээр хэвнээс гаргаж тавина. - Дэлгэцтэй аарцаа наранд тавьж хатаана. - Хэсэг хугацааны дараа ааруул бэлэн болно. 43

ГАРЫН АВЛАГА Хийсэн ааруулаа амталж гашуун, исгэлэн, чихэрлэг болсон тухай ярилцана. Зөвлөмж: Өдөр бүр ааруул идсэнээр яс бэхжиж, өндөр болно. Эрүүл мэндэд тустай хоол хүнсийг таних Хүүхэд шарсан төмс, чипс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, шоколад, транс тос, дүүпүү, шар буурцаг, чихэр ихтэй нарийн боов, нөөшилсөн, утсан, лаазалсан хүнс зэрэг онцгой амттай зүйлсийг сонирхож, идэх дуртай. Ийм хоол хүнс нь хүүхдийн бие махбод эрхтэн тогтолцооны хэвийн өсөлт хөгжлийг хангахад шаардлагатай илчлэг, шимт бодисын зохих хэмжээ, харьцааг алдагдуулдаг. Шаардлагатай шимт бодисоо авч чадахгүй бол сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, оюуны чадамж суларч улмаар сургуульд ороход сурлагаар хоцрох магадлал өндөр болдог. Хүүхдийн хөдөлгөөн ихсэж, илч зарцуулалт нь нэмэгддэг тул зарцуулсан илчийг байнга нөхөж байх шаардлагатай. Эдгээр асуудлын хүрээнд боловсруулсан “Мэддэг хүнс”, “Шидэт таваг” гэсэн дэлгэрүүлэх жишээг сайн судалж хэрэгжүүлж үзээрэй. Хүүхдүүд хоол, хүнсэнд агуулагдах шимт бодисын агууламжид анхаарч, эрүүл бус хоол хүнсний талаар ярилцаж, хэтрүүлэн хэрэглүүлэхгүй байхыг мэдэх, хэрвээ хэтрүүлбэл биед ямар зүйл болох тухай ойлголтыг авна. 10. ХОЁР НАЙЗ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Тойргийн цаг (Нийтээр, хэсгээр, багаар, ганцаар) Зорилго: • Хоол хүнсээ тохируулан хэрэглэхийг мэдэх • Хүний биед сайн, муу нөлөөтэй хүнсийг ялгах Сургалтын арга • Үзүүлэн таниулах арга • Харилцан ярилцах арга • Тоглоомын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн Дасгалын карт (2.10.1-3) “Хоёр найз” эхийг уншиж ярилцана. Сувдаа, Ариунаа хоёр нэг гудамжинд амьдардаг, хамт тоглодог найзууд юм. Тэд цэцэрлэгтээ явж, заримдаа амралтын өдрөөр ч хамт тоглодог. Сувдаа тоглох үедээ чипс идэж, хийжүүлсэн ундаа уудаг. Харин Ариунаа алим, жүрж, ааруул иддэг байв. Найзууд амралтын өдрөөр тоглоомын талбайд хамт тоглоод маргааш цэцэрлэгтээ хамт явна гэж ярилцаад гэр гэртээ орлоо. Сувдаа гэртээ ороод нүүр гар, шүдээ угаагаад орондоо орлоо. Түүний бие нэг таагүй байсан ч ээждээ хэлэлгүй унтлаа. Өглөө сэрэхэд Сувдаагийн дотор нь муухай оргин, толгойн өвдсөн байлаа. 44

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ Охин ээждээ хэлж тэд эмнэлэг явлаа. Эмчийг үзлэг хийхэд Сувдаагийн бие дээгүүр жижиг улаан зүйл туурсан байв. Эмч юу идсэн талаар асуулаа. Сувдаа чипс, шарсан тахиа идсэн гэж хариулав. Эмч идсэн зүйлээс хордлого өгсөн байна, шингэн зүйл сайн уугаад, унтаж амрах хэрэгтэй гээд эмчилгээ хийх тухай зөвлөв. Эмч Сувдаад чипс, шарсан тахиа, бургер, пицца, хийжүүлсэн ундаа, зөөлөн чихрийн зургийг харуулан эдгээр хоол хүнсийг өдөр бүр хэрэглэвэл жин нэмэх, шүд хорхой идэх зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин жимс, хүнсний ногоо, шар, цагаан, гурвалжин будаа, сүү, ааруул зэрэг хүнсийг тогтмол хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалж чадна. Бас өдөр бүр агаарт гарч, хөдөлгөөн хийж байгаарай гэж зөвлөв. Багш хүүхдүүдээс зурагт үзүүлэнг харуулж дараах асуултуудыг асууж ярилцана. - Сувдаа ямар хоол хүнс хэрэглэсэн бэ? - Яагаад өвдсөн бэ? - Эмч ямар хүнс идвэл эрүүл мэндэд тустай гэж зөвлөсөн бэ? - Эмч ямар хүнс идвэл эрүүл мэндэд хор нөлөөтэй гэж зөвлөсөн бэ? - Өдөр бүр агаарт гарч, хөдөлгөөн хийх нь ямар ач холбогдолтой вэ? - Чи ямар хоол хүнс тогтмол хэрэглэдэг вэ? Нэрлээрэй. 11. “МЭДДЭГ ХҮНС” ТОГЛООМ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хэл яриа Үйл ажиллагааны хэлбэр: Төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Хүнсний бүтээгдэхүүний нэр, онцлог, амт чанар, ач тусыг мэдэх • Зурган аргачлалын дагуу эх зохиож ярих Сургалтын арга • Үзүүлэн таниулах арга • Харилцан ярилцах арга • Тоглоомын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн Дасгалын карт (2.11.1-24) Нэг багт 6 хүүхэд тоглоно. Баг бүрд 6 карт байна. Картын нэг талд 1-6 хүртэлх цифр, эсрэг талд нь хоол хүнсний зураг байна. Эхний хүүхэд шоо орхиж буусан тоогоо хэлээд ижил картыг сонгон авч картын ард байгаа хүнсний бүтээгдэхүүний зургийг бусдадаа харуулан дараах схемийн дагуу эх зохиож хэлнэ. 45

ГАРЫН АВЛАГА Нэр Өнгө Амт Үнэр Эрүүл мэндэд ач тустай эсэх Хэрхэн хэрэглэх Шоо дараагийн хүүхдэд шилжиж тоглоом үргэлжилнэ. Багш баг бүрд очиж дэмжлэг үзүүлнэ. Зурган картыг бэлтгэх: Хүснэгтийг зураасны дагуу хайчлан, тоо болон хоол хүнсний зургийг хавсаргаж нааснаар карт бэлэн болно. 11 2 2 33 44 55 66 11 46

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 22 33 44 55 6 6 12. ТАВАГ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Математикийн энгийн төсөөлөл Үйл ажиллагааны хэлбэр: Сургалтын цаг, төвийн үйл ажиллагаа (Нийтээр, хэсгээр, хосоор) Зорилго: • Хүнсний бүтээгдэхүүнийг төрлөөр нь ангилах, бүлэглэх • Тавгийг тэнцүү хэсэгт хуваах Сургалтын арга: • Ажиглалтын арга • Харьцуулан жиших арга • Харилцан ярилцах арга • Бие даан үйлдэх • Урамшууллын арга Хэрэглэгдэхүүн: Зурагт үзүүлэн 1ш, тараах материал, балын харандаа, улаан, ногоон, хүрэн, улбар шар өнгийн харандаа, нэг удаагийн таваг /хүүхдийн тоогоор/ Дасгалын карт (6.1,6.2) Үйл ажиллагаа1 Хүүхдүүд 1,1 цаасан таваг, балын харандаа авна. Багш: 47

ГАРЫН АВЛАГА - Таваг ямар дүрстэй төсөөтэй байна вэ? - Тавгийг 2 тэнцүү хэсэгт хуваагаарай. - Хэдэн ширхэг ямар дүрс үүссэн бэ? - 1 ширхэг тал дугуй дүрсийг 2 тэнцүү хэсэгт хуваагаарай. - Нийт хэдэн ширхэг дүрс үүссэн бэ? Хүүхдүүд багшийн заавраар дээрх байдлаар тавгийг хуваана. Багш “Эрүүл хооллох таваг” зурагт үзүүлэнг үзүүлж дараах асуултын дагуу ярилцана. - Тавгийг хэрхэн ашигладаг вэ? - Зураг дээр тавгийг хэд хуваасан байна вэ? - Ямар, ямар өнгөөр хуваасан байна вэ? - Эдгээр өнгийг ямар ямар хүнсний зүйлээр төсөөлж болох вэ? Ногоон өнгийг “Хүнсний ногоо”-оор, хүрэн өнгийг “ Бүхэл үрийн бүтээгдэхүүн”-ээр, Улаан өнгийг “Жимс”-ээр, улбар шар өнгийг “Эрүүл уураг”- ийн бүтээгдэхүүнээр төсөөлсөн байна. Энэ бол бидний 1 өдөрт идэх хоол хүнсний бүтээгдэхүүн. Таваг дээрх хамгийн том хэмжээтэй дүрс аль нь вэ?, хамгийн жижиг хэмжээтэй дүрс аль нь вэ? гэх мэтээр асууж хүнсний ногоог хамгийн ихээр, бүхэл үрийн болон уургийн бүтээгдэхүүнийг ижил хэмжээтэй, жимсийг арай багаар өдөр бүр хүнсэндээ хэрэглэх ёстойг хэлж өгнө. Хүүхдүүд харандаагаа авч жимсний хэмжээг таваг дээр тэмдэглэж дүрсүүдийг өнгөөр ялгаж будна. Үйл ажиллагаа 2 Багш хүүхдүүдэд өмнөө байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг төрлөөр нь ангилах даалгавар өгнө. Хүүхдүүд 4 хэсэг болгон ангилна. Ангилсан зүйлээ тавгийн тохирох дүрс дээр байрлуулна. /Жимсийг улаан өнгө дээр, хүнсний ногоог ногоон өнгө дээр гм/. Илүү их хэрэглэх хүнсийг нэрлээрэй. Хүнсний ногоо байна. Бусад хүнсийг арай бага хэмжээгээр хэрэглэх нь бидний эрүүл мэндэд тустай талаар ярилцана. 48

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ 3. Хүүхдийн хоолны дуршлыг зохицуулах. Хүүхэд эцэг эхийнхээ үйлдлийг дуурайх дуртай байдаг. Аль болох хүүхэдтэйгээ хөнгөн зууш, жимс, ногоо хамт бэлтгэх, шарсан, шажигнасан эрүүл бус хоолны талаар ярилцаж, хэрэглээг багасгахад анхаарна. Өдөр бүр 1 аяга сүү, тараг, 5-6 аяга ус ууж хэвших ба өдөрт идсэн хүнсний бүтээгдэхүүний орцыг ярилцаж, дүгнэж сурна. 13. МЭРГЭН БӨМБӨГ Бүлэг. Ахлах, бэлтгэл Сургалтын чиглэл: Хөдөлгөөн, эрүүл мэнд Үйл ажиллагааны хэлбэр: Зугаалгын цаг (Нийтээр, хэсгээр) Зорилго: • Хөдөлгөөний эвслийг нэмэгдүүлэх • Хамтарч тоглох Сургалтын арга • Тоглоомын арга • Урамшуулах арга • Хэсгийн арга • Нэгтгэн дүгнэх Хэрэглэгдэхүүн: бөмбөг, олс, дээс Үйл ажиллагаа:1 “Мэргэн бөмбөг” хөдөлгөөнт тоглоом Гадаа тоглоомын талбайд тоглоно. Багш тоглоомын дүрмийг танилцуулна. Энэ тоглоомд бүлгийн бүх хүүхэд оролцоно. 2 хүүхэд нэг баг болж тойрогт байгаа хүүхэд рүү бөмбөг шидэж онохыг эрмэлзэнэ. Нэг багийн тоглолт 6 минут үргэлжилнэ. Тоглох хугацаандаа хамгийн олон хүүхдийг тойргоос гаргасан тохиолдолд “Хамгийн шилдэг мэргэн баг”- аар шалгарна. Тоглох явцад бие, биеэ түлхэхгүй, бусдын биеэс зуурахгүй, хамтарч тоглоно. Хүүхэд рүү бөмбөг шидэж онохдоо нүүр, цээж рүү шидэж болохгүй хөл рүү шидэж тоглоно. - Олс болон дээсээр тойрог үүсгэсэн байна. - Тойрог дотор тоглоомд оролцох бүх хүүхэд орж зогсоно. 2 хүүхэд нэг баг болж тойргийн гадна талд зогсоод хүүхдүүд рүү бөмбөг шидэж онохыг хичээнэ. Хүүхдүүд шидсэн бөмбөгт оногдохгүй зугтан гүйлдэнэ. Хэрэв оногдсон тохиолдолд тоглоомоос гарна. Нэг багийн хугацаа дуусахад тойргоос гарсан хүүхдийг тоолж дүн тоог гаргаад тоглоом дараагийн багт шилжинэ. Тоглоом дараагийн багаас эхлэхэд тойргоос гарсан хүүхдүүд орж шинээр эхэлнэ. 49


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook