Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, голгэсэртэн овог Онцлог шинж: Салаалсан голлосон үндэстэй, цайвар цагаан өнгийн олон наст өвслөг ургамал. Иш уг орчимдоо модожсон, ихэнхдээ олон бөгөөд эгц босоо, 35-60 см өндөр. Навч энгийн юмуу хошоод өдлөг цуулбар, уртавтар өндгөрхүү хэлбэртэй, 1.5- 4 см урт, 2 см хүртэл өргөн, доод хэсгийнх богино бариултай, дунд ба дээд хэсгийнх суумал. Сагс 2.5-3 см урт, уртавтар өндгөн хэлбэртэй, цацгархуу баг цэцэг үүсгэнэ. Таана - Allium polyrhizum Монгол оронд: Цөлөрхөг хээр, цөлийн бүсэд өргөн тархсан. Манай аймагт: Элсэнцэр, хөвсгөр элсэнцэр, тоосорхог болон шаргал хүрэн хөрстэй налуу хажуу, тэгш талаар ургана. Ач холбогдол: Хүнсний ургамал Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, нэг талт үрт ургамлын анги, сараанатан овог Онцлог шинж: Цагаан ягаан өнгийн цэцгүүд шүхэр баг цэцэг үүсгэнэ. Хос бэлэгтэй, Ургалт нь агаарын тунадастай маш холбоотой. Бороо хуртай үед ургадаггүй. Харин гандаж байсан таана бороо орохын хамт маш түргэн сэргэдэг. Ирмэгтээ нарийхан иштэй, ишний үзүүр дээр шүхэр баг цэцэгтэй. Сонгинолог иш тус бүр гадна талаараа хуучин үлдэгдэл улаан хүрэн өнгийн угларгаар хучигдаж хамгаалагдана. 10-20см өндөр ургамал. Сонгинолог ишийн доод хэсэгт хөрсөнд булагдан оршиж, түүнээс хэвтээ чиглэлээр үндэслэг иш гарна. Үндэслэг ишнээс саглагар дагавар үндэс үүснэ. Сонгины үнэр амт бүхий нарийн цоор навчтай. Хөмүүл - Allium mongolicum Монгол оронд: Цөлөрхөг хээр, цөлийн бүсэд өргөн тархсан. Манай аймагт: Цөлөрхөг хээр, цөлийн бүсийн хөнгөн элсэрхэг, нимгэн элстэй хөрсийг дагаж гуу жалга, сайр, уулын хайргатай хажуу зэргээр ургана. Ач холбогдол: Хүнсний ургамал 101
Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, нэг талт үрт ургамлын анги, сараанатан овог Онцлог шинж: Хэвтээ чиглэлээр байрласан богино үндэслэг иш бүхий жижиг дэгнүүл үүсгэдэг олон наст ургамал. Хөмүүлийн сонгинолог иш 2-4 ширхгээр орших бөгөөд нарийхан, гадуураа шаргал өнгийн навчны үхсэн угларгаар бүрхэгдсэн байна. Шулуун дугариг хэлбэртэй иштэй. Хөх цэнхэр өнгөтэй, тааныг бодвол нэлээд бүдүүн, дотроо хөндий цоор навчтай. Шүхэр баг цэцэг болон бөөгнөрсөн улбар ягаан өнгийн том цэцэгтэй. Хөмүүл хавар эхний борооны дараа ургаж, долоо ба наймдугаар сард цэцэглэн 9-р сараас хагдарч өвөл үндсэн дээр үлдэхгүй болно. Ганг сайн даана. Зайсангийн заг - Haloxylon ammodendron. Монгол оронд: Элстэй тэгш газар, тойрмын зах, толгодын үйрмэг чулуутай хажуу, сайрын өргөн адаг, уулсын элс хайргатай бэл зэрэг газраар ургана Манай аймагт: Баруунбаян-Улаан сумын нутагт тархсан. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Элбэг ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, луультан овог Онцлог шинж: 2-3 метр өндөр ургадаг модлог ургамал. Саарал өнгийн нимгэн цагаан холтостой хатуу тахир иштэй. Залуу намхан заг дотроос эхлэн мөчирлөсөн иштэй байхад хөгшин нь дээд хэсгээрээ салаалсан байдаг. Загийн навч хоёр жижиг сөртөн болтлоо дүрс хувирсан байх учраас нэг наст мөчир нь навчны үүргийг гүйцэтгэгч эрхтэн болсон бөгөөд нойтондоо хурц ногоон өнгөтэй шүүсэрхэг байна. Бор Бударгана - Salsola passerina Монгол оронд: Цөлөрхөг хээрт тархсан. Манай аймагт: Говийн нам хоолойгоор хужирлаг, шавранцар, шавар хөрсөнд элбэг ургана. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Элбэг ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, луультан овог Онцлог шинж: Уртаашаа цуурч их 102
мушгирсан 20-25 см өндөр иштэй сөөгөнцөр ургамал. Цагаан саарал холтостой ишнээс нь цэгээн бор хайрсаар хучигдсан мөчрүүд гарна. Гурван талтай богино шөвөг хэлбэрийн навчтай. Тархалтынхаа хойд хэсгээр нам ургаж, урагшлах тутам өндөр болно. Говийн хялгана - Stipa gobica roschev Монгол оронд: Цөлөрхөг хээрт тархсан. Манай аймагт: Говь цөлийн уулсын үйрмэг чулуу ба чулуурхаг хажуу, бэл зэргийг дагаж элбэг ургана. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Элбэг ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, нэг талт үрт ургамлын анги, үетэн овог Онцлог шинж: 10-25 см намхан, жижиг дэгнүүлт үет ургамал. Дэгнүүл хатуу, ишний угийн навчны үхсэн угларгаас бүрдэнэ. Урт нарийн утас мэт навчнуудтай, шивээний сор нь нэг тахийж, тахираа хүртэл нэгэн тийш бага зэрэг налсан гялгар цагаан урт үсэнцэртэй, үр хүртэлх хэсэг үсэнцэргүй нүцгэн бөгөөд мушгирсан байна. 103
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АШИГТ МАЛТМАЛ, БАЯЛАГ Аж ахуйд хэрэглэж болох эрдэс, чулуулгуудыг ашигт малтмал гэдэг. Эдгээр нь геологийн урт удаан хугацаанд бүрэлдэн тогтдог бөгөөд металл, металл бус, шатах ашигт малтмал гэсэн 3 төрөлд ангилдаг. Манай аймгийн хувьд алт, зэс, молибден, хар тугалга, цагаан тугалга, төмөр, берилли, мангани, висмут, титан, мөнгөн ус, мышьяк, гянт болд гэх мэт металл буюу төмөрлөг ашигт малтмал, гоёл, чимэглэлийн чулуу,хайлуур жонш, оптикийн болор, бал чулуу, гөлтгөнө, гялтгануур, давс, эрдсийн будаг, элс, хайрга, битум, тоосгоны шавар, шохой, өнгөлгөөний чулуу гэх мэт металл бус ашигт малтмал, нүүрс, шатдаг занар зэрэг шатах ашигт малтмалын орд, илэрцүүд бүртгэгдсэн байдаг. Эдгээр орд, илэрцүүдээс Нарийнтээл сумын Баянтээг багийн нутагт орших чулуун нүүрсний ордыг 1962 оноос ашиглаж эхэлсэн ба 1978 онд 28 сая тонн нөөцтэй гэж тогтоосон бөгөөд одоог хүртэл Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудыг чулуун нүүрсээр хангаж байна. 1995 оноос Уянга сумын нутагт байрлах Модот мухар, Өлт, Бат-Өлзий сумын Хонгилт, Сөдөд, Тарагт сумын Хуурай сайр зэрэг алтны шороон ордыг орон нутгийн чанартай ашиглаж байна. Алт олборлолтын хажуугаар тухайн газар нутгийн экологийн бүрэн бүтэн байдал алдагдаж байгаа нь цаашид экологийн тэнцвэрт байдлыг хангах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал чухал юм. Манай аймагт 2010 оноос уул уурхайн ашигласан талбайг нөхөн сэргээх асуудал тавигдан өнөөгийн байдлаар 72.8 га газарт техникийн нөхөн сэргээлт, 91.1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийгдсэн. Алт нь үнэт металлын нэг бөгөөд химийн тэмдэг Аu. Алт нь хүнд, зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Монголчууд эрт дээр vеэс алтыг гоёл чимэглэлд ашиглаж ирсэн ард тvмэн бөгөөд бvр Хvннvгийн vеэс алтаар маш нарийн донж хийцтэй эдлэл хийж хэрэглэж байсныг эрдэмтэд тогтоосон байна. Манай нутагт нөөц нь тогтоогдсон алтны ордны 10 илэрц байна. Нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй, шатах шинж чанартай, илчлэг /дулаан ялгаруулах чадвар/ өндөртөй чулуулаг юм. Нүүрс нь дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн 104
химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч. Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана. Манай аймагт Нарийнтээл сумын Баянтээгийн нүүрсний уурхайгаас гадна тус уурхайн урд залгаа орших БиДиБиЭл ХХК-ны нөөцийг нь тогтоосон 75 мянган тн нөөцтэй нүүрсний орд байдаг. Молибден нь мөнгөлөг саарал өнгөтэй, өндөр температурт хайлдаг металл бөгөөд химийн тэмдэг нь Мо. Хуяг дуулга, агаарын хөлгийн эд анги, цахилгаан холбоо, аж үйлдвэрийн мотор болон утас үйлдвэрлэлд ашиглаж байна. Баян-Өндөр, Тарагт, Гучин- Ус, Богд сумын нутгуудаар молибдены илрэл бүртгэгдсэн. Зэс нь улбар улаан өнгөтэй, зөөлөн металл бөгөөд химийн тэмдэг нь Cu, маш сайн цахилгаан дамжуулах чадвартай тул, цахилгаан болон дулаан дамжуулагч, барилгын материал, мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэнэ. Манай аймгийн Баян-Өндөр, Сант, Баянгол, Тарагт, Хайрхандулаан, Богд зэрэг сумын нутгуудад зэсийн ордны илэрц бүртгэгдсэн байдаг. Гянтболд буюу Вольфрам цайвар саарал өнгөтэй, хайлах температур өндөр металл ба химийн тэмдэг нь W. Улайсгахад гэрэлтэх чадвар өндөртэй, улайссан металл вольфрам дулаан ялгаруулах чадвар өндөртэй тул чийдэнгийн утас хийхэд ашигладаг. Манай аймгийн Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан, Богд сумын нутгаар илэрц тогтоогдсон. Цагаан тугалга нь мөнгөлөг цагаан өнгөтэй, хялбар хайлдаг, давтагддаг зөөлөн металл бөгөөд химийн тэмдэг Sn. Цагаан тугалга нь исэлддэггүй учраас бусад төмөрлөгүүдийг бүрж зэврэхээс хамгаална. Манай нутгийн Хужирт, Баян-Өндөр, Хайрхандулаан сумын нутагт цагаан тугалганы илэрц бүртгэгдсэн. 105
Хайлуур жонш буюу Флюорит нь цагаан, саарал, шар, ногоон, цэнхэр, ховор тохиолдолд хүрэн ба улаан туяатай тохиолддог эрдэс бодис ба химийн томьёо нь CaF2. Хольцгүй флюорит нь цайвар цэнхэр, цэнхэр, сарнайн ягаан, бэхийн ягаан туяатай. Флюоритын баяжмалыг өнгөт металлын, металлургийн, химийн, линз, призм г.м. бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигладаг. Сант, Баян-Өндөр, Төгрөг, Богд сумын нутагт илэрц бүртгэгдсэн. Гоёл, чимэглэлийн чулуу: Мана, гартаам нь галт уулын гаралтай, гоёл, чимэглэлийн чулуу юм. Халтар мана, судалт мана, улаан мана, хөх цэнхэр мана, чац мана, замагт мана, нүдэт мана, булчирхай мана, чуна мана, хар мана, тэнзэн мана, навчит мана, усан мана, тархи мана, шар мана, гүйдэлтэй гартаам, хонин гартаам, морин гартаам гэх мэт төрөл байдаг. Чүнчигноровын шинжлэх ухааны нэр нь Хас. Хасны хэмхдэсүүд манатай холилдсон чулууг Чүнчигноров гэж нэрлэдэг. Эдгээр гоёл, чимэглэлийн чулуунууд манай аймгийн Богд, Баруунбаян-Улаан, Есөнзүйл, Уянга, Хархорин, Тарагт сумын нутагт байдаг. Сүүлийн үед дээрх гоёл, чимэглэлийн чулууг хяналт, зөвшөөрөлгүй олборлосноос нөөц нь эрс багассан мэдээ байна. Хайрга нь элснээс том ширхэгтэй нэгэн төрлийн чулуулаг бөгөөд барилга, зам, гүүрийн бетон зуурмагт ашигладаг. Арвайхээр, Тарагт, Хархорин сумын нутагт хайрга олборлон ашиглаж байна. Тоосгоны шавар: Шавар бол нарийн ширхэг бүтэцтэй тунамал чулуулаг бөгөөд барилгын салбарт тоосго үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Манай нутагт Зүүнбаян-Улаан сумын Өвдөгийн худаг, Хархорин сумын Шанх зэрэг газарт байх ба Өвдөгийн худгийн ордыг тоосгоны үйлдвэрлэлд ашиглаж байна. 106
Өвөрхангай аймгийн зарим ашигт малтмалын илэрц 107
ХОЁРДУГААР БҮЛГИЙН ДАСГАЛ, АЖИЛ Өөрийгөө сориорой: Дасгал 1. Өөрсдийн амьдардаг нутгаа танилцуулаарай хүүхдүүдээ - Нутгийн тахилгатай уулсаа нэрлэж түүхээс нь хуваалцаарай? ...................................................................................................................... .............................................................................................................................. ............................................................................................................................. ............................................................................................................................. .............................................................................................................................. ............................................................................................................................. - Нутагтаа орших гол мөрөн, нууруудаа нэрлээрэй. д/д Гол мөрөн нуур Орших газар Эх авсан Цутгаж буй /Сум,баг/ газрын нэр газрын нэр - Өөрийн нутгийн рашаануудаа нэрлэж ямар өвчинд хэрхэн яаж хэрэглэдэг талаар аав ээж эмээ өвөө ахмад хүмүүсээс судалж бүтээл хийгээрэй. /Зурагт үзүүлэн, шүлэг зохиох судалгаа тэмдэглэл зэргийг/ - ................................................................................................................... .............................................................................................................................. ............................................................................................................................. ............................................................................................................................. ............................................................................................................................. 108
Дасгал 2. Нутгийнхаа уул усны тухай түүх домог хууч яриа мэддэг зүйлээ дүү нартаа ярьж өгөөрэй. Гэр бүлээрээ ярилцаж “Ардын аман зохиол ба миний нутаг” сэдвээр бяцхан ном бүтээгээрэй. Дасгал 3. Гэр бүлээрээ Өвөрхангай аймгийнхаа нутгаар тойрон аялал хийх төлөвлөгөө маршрут зохиогоорой. Газрын зураг ашиглан байгалийн үзэсгэлэнт газруудаа тэмдэглэж аваарай. Д/д Аялал хийх хугацаа Аялалаар явах газар нутгийн нэр • Гэр бүлийнхэнтэйгээ хамтран аяллаар явахад хэрэг болох эд зүйлсийн жагсаалт гаргаарай. • Аяллаар явах замын километр төсвийг гэр бүл, найз нартайгаа хамтран тооцож үзээрэй. Дасгал 4. Өвөрхангай аймагт улсын тусгай хамгаалалттай газрууд хэд байдаг вэ? Нэрлэж бичнэ үү. ...................................................................................................................... .............................................................................................................................. .............................................................................................................................. .............................................................................................................................. .............................................................................................................................. .............................................................................................................................. .............................................................................................................................. ...................................................................................................................... Дасгал 5. Чи байгалийн баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулах талаар бодлоо бичээрэй? ...................................................................................................................... .............................................................................................................................. .............................................................................................................................. .............................................................................................................................. .............................................................................................................................. .................................................................................................................... 109
Дасгал 6. Сурагч бүр өөрийн нутагт гадаад болон дотоодын жуулчид тогтмол ирдэг үзэсгэлэнт газруудаасаа сонгож авч кирилл, монгол бичиг, англи, орос хэлээр тайлбарласан аялал жуулчлалын танилцуулга бэлтгээрэй? Өөрсдийн бэлтгэсэн танилцуулгаараа ангийн номын сангаа баяжуулаарай. Дасгал 7. Үзэсгэлэнт газрын талаар мэддэг зүйлээ нөхөж бичнэ үү. А. Үзэсгэлэнт газрын нэр ........................... .......................................................... Б. Байршил: ............................................. В. Өндөр ......... метр, өргөн ......... метр .............. хоног мөсөн баринтагаа барьдаг. Дасгал 8. Байгалиа хамгаалж ирсэн уламжлалт аргуудаас судлан тэмдэглэл бичээрэй? ...................................................................................................................... .............................................................................................................................. .............................................................................................................................. .................................................................................................................... Дасгал 12.Өвөрхангай аймгийн хамгийн олон рашаантай сумын нэрийг бичээрэй. ................................................................................................................. Дасгал 13. Гэр бүл, найз нөхөд, багштайгаа хамтран хүснэгтийг бөглөөрэй. д/д Голын нэр Орших газар Эх авсан Цутгаж буй 1 Онгийн гол газрын нэр газрын нэр 2 3 110
Дасгал 14. Өвөрхангай аймагт байдаг нууруудыг хэмжээгээр нь ихээс бага руу нь дараалуулан нэрлэн бичээрэй. ..................................................... ............................................................. ............................................................. ............................................................. ............................................................. ............................................................. ............................................................. ............................................................ ............................................................. ............................................................ ............................................................. ............................................................ ............................................................. ............................................................. Дасгал 15. Өвөрхангай аймагт амьдардаг онцлог 30 амьтан, 20 ургамлын нэрийг олж будаарай. Жич: Хараар будсан нүднээс бусад нүдэн дэх үсгүүд бүгд ашиглагдана. 111
Дасгал 16. Өвөрхангай аймгийн онцлог амьтад болон тэдгээрийн үр төлийн 42 нэрийг олоорой. ХӨНДЛӨНГӨӨР: 11. Цэцгийн тоос хүртээгч амьтны 1. Эр хүдрийн нэр нэр 2. Бор гөрөөсний үр төлийн нэр 12. Эр гахайн нэр 3. Янгирын үр төлийн нэр 13. Нэгэн мэрэгч амьтны нэр 4. Өмхий хүрэнгийн үр төлийн нэр 14. Эр зээрийн нэр 5. Эм аргалийн нэр 15. Эм тарваганы нэр 6. Аргалийн үр төлийн нэр 16. Эм гахайн нэр 7. Мануулын үр төлийн нэр 17. Эр янгирын нэр 8. Монгол орны хамгийн том 18. Зурамны үр төлийн нэр шувууны нэр 19. Ирвэсийн үр төлийн нэр 9. Говийн шувууны нэр 20. Хүдрийн үр төлийн нэр 10. Эр аргалийн нэр 21. Эрвээхэйн үр төлийн нэр 112
БОСООГООР: 11. Бугын үр төлийн нэр 1. Эм хүдрийн нэр 12. Хэрэмний үр төлийн нэр 2. Эм янгирын нэр 13. Царцааны үр төлийн нэр 3. Могойн үр төлийн нэр 14. Нэгэн жижиг мэрэгчийн нэр 4. Эм зээрийн нэр 15. Тоодгийн үр төлийн нэр 5. Гахайн үр төлийн нэр 16. Тарваганы үр төлийн нэр 6. Оготны үр төлийн нэр 17. Эр бугын нэр 7. Гүрвэлийн үр төлийн нэр 18. Тасын үр төлийн нэр 8. Говийн нэгэн мөлхөгчийн нэр 19. Эм бугын нэр 9. Эр тарваганы нэр 20. Үнэгний үр төлийн нэр 10. Эр бор гөрөөсний нэр 21. Эм бор гөрөөсний нэр Дасгал 17. Алт олборлолтын эерэг ба сөрөг талыг мөр тус бүрд нэг үгээр тодорхойлж бичнэ үү. № Эерэг тал Сөрөг тал 1 2 3 Дасгал 18. Дараах эд зүйлсийг хийхэд оролцдог эрдэс ашигт малтмалыг харгалзуулж холбоно уу? № Эд зүйлс Орсон эрдэс, ашигт малтмал 1 Цахилгааны утас Мана, Гартаам, Чүнчигноров 2 Замын хатуу хучилт Зэс, цайр 3 Хөөрөг Төмөр, кобальт 4 Самбар Вольфрам 5 Ширмэн тогоо Цагаан тугалга, хөнгөн цагаан 6 Соронз Шавар, шохой, шохойн чулуу 7 Улайсдаг чиидэн Битум, элс, хайрга 8 Ундааны лааз Төмөр, графит 9 Гуулин данх Зэс, хөнгөн цагаан 113
Дасгал 19. Ашигт малтмал бүлэг сэдвийн зураг 1-ийг ашиглан өөрийн сумын нутагт байрлах ашигт малтмалын талаар ярилцаж ашигт малтмалын ямар төрөлд багтахыг тодорхойлоорой. .................................................................................................................... ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ 114
ГУРАВДУГААР БҮЛЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨВ СОЁЛ 115
СОЁЛЫН ӨВ Соёлын өв гэдэг нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий түүх, соёл, урлаг, археологи, архитектурын дурсгал, байгаль түүхийн дурсгалт газар зэрэг эд өлгийн болон үнэт зүйлс хамаарсан өргөн ойлголт юм. Соёлын өвийг дараах байдлаар ойлгож авч үздэг. ӨВ Байгалийн Соёлын Байгаль, соёлын холимог Биет өв Биет бус өв Үл хөдлөх Хөдлөх Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд Соёлын үл баримтат хөдлөх дурсгал Ардын язгуур урлаг Хөдлөх өв нь Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, гэж зөөж тухайн хүнд тээвэрлэх тоглоом наадгай, уриа дуудлага боломжгүй, өвлөгдөн Байгалийн болон сав шим, тухайн байгаа ирсэн биет өв орчныхоо хамт болон музейд ертөнцийн тухай мэдлэг, зан үйл цогц байдлаар хадгалагдан Уламжлалт арга ухаан хадгалагдах байгаа үзмэр Мал маллах ухаан өвийг хэлнэ. зөөж, тээвэрлэх Уламжлалт гар урлал боломжтой эд өлгийн зүйлс юм. 116
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ Тухайн газраас нь зөөвөрлөх боломжгүй хүрээлэн байгаа орчны хамт цогцоороо оршдог өвийг түүх соёлын “үл хөдлөх дурсгал” гэдэг. Аймгийн хэмжээнд нийт 6619 түүх соёлын үл хөдлөх дурсгал байдаг Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт тархсан тоо хэмжээг үзүүлбэл: • Чулуун зэвсгийн бууц суурин дархны газар -4 • Хадны бичгийн дурсгал -118 • Булш оршуулгын дурсгал -6165 • Тахил тайлгын байгууламж-147 • Хөшөө дурсгал -114 • Үйлдвэрийн ул мөр бүхий дурсгалт газар -7 • Палеонтологийн дурсгалт газар-4 • Барилга архитектурын дурсгал -60 Хархорин, Бат-Өлзий, Хайрхандулаан, Хужирт сумд нь хамгийн олон түүх соёлын үл хөдлөх дурсгалтай. СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР Түүх соёлын үл хөдлөх дурсгал нь олон тоогоор байгаль орчин уламжлалт ахуйтайгаа хамт оршиж байдаг. Үүнийг “Соёлын дурсгалт газар” гэдэг. Дэлхийн улс гүрнүүд хамтаараа соёлын өвөө хамгаалахад санал нэгдэж баримт бичиг гарган баталгаажуулдаг. Энэ баримт бичгийг конвенци гэдэг бөгөөд “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар” нь 2004 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын нутгийг хамардаг. Орхоны хөндий нь эртний нүүдэлчдийн уламжлалт соёл, ёс заншлыг хадгалснаас гадна эртний хүн амьдарч байсан ул мөр, булш хиргисүүр, ховор нандин хөшөө дурсгал, хадны дурсгал, бичээс археологийн олдворуудаар баялаг. Мөн эртний Уйгурын Хар балгас, Их Монгол улсын 117
нийслэл Хархорум хотуудын туурь, бурхны шашны анхны төв Эрдэнэ Зуу, анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын нямба бясалгалын орон Төвхөн, Шанхын Баруун хүрээ хийд, Түрэгийн хаан Билгэ, түүний дүү Культегин жанжинд зориулж босгосон гэрэлт хөшөө зэрэг томоохон дурсгалуудаар хүүхдүүд та бүхэн бахархах ёстой. Өвөрхангай аймгийн түүх соёлын “Үл хөдлөх дурсгал”-ыг төрлөөр нь авч үзвэл: ЧУЛУУН ЗЭВСГИЙН БУУЦ СУУРИН ДАРХНЫ ГАЗАР Хархорин сумаас хойш 0.5 км-т орших Мойлтын ам, Богд сумаас баруун урагш 75 км-т орших Мухар булгийн чулуун зэвсгийн бууц суурин дархны газарт байгалийн чулууг засаж янзлан гилбэр үүсгэж үзүүр гарган хийсэн зэвсэг, түүнийг хийхэд үйлдсэн чулуун тоноглол, эртний хүн аж төрж байсныг гэрчлэх хоол хүнсний үлдэгдэл, эд зүйлсийн ул мөр, баримт олноор олддог. ХАДНЫ БИЧГИЙН ДУРСГАЛ Хад чулуунд аргаль, янгир, ан амьтан, гөрөөс болон нум, сум морьтой хүн зэрэг тухайн үеийн аж ахуй, амьдралыг зурж үлдээснийг “Хадны зургийн дурсгал” гэнэ. Энэ нь: 1. Улаан зосоор зурсан зураг 2. Хадыг хонхойлон цоолборлож сийлсэн зураг 3. Хурц үзүүртэй багажаар зурсан нарийн зураасан зураг 4. Хар бэхээр зурсан зураг гэсэн төрлүүдтэй байдаг. Өвөрхангай аймгийн Богд сумаас зүүн урагшаа 18 км-т орших Тэвшийн хадны зурагт хигээстэй морин тэрэгний дүрслэлийг гаргасан. Энэ дурсгал нь ховор, судлаачдын сонирхлыг татсаар байна. ТАХИЛ ТАЙЛГЫН БАЙГУУЛАМЖ Тахил тайлгын байгууламж нь нүүдэлчин овог аймгуудын онцлог дурсгал юм. Дөрвөлжин байгууламжийн дотор талд хөшөө чулууг босгосон 118
дурсгалыг тахилын онгон гэж нэрлэнэ. Тахил тайлгын байгууламжийг а/ булш оршуулга, б/ тахил тайлгын байгууламж, в/ хиргисүүр, овоо гэж ангилна. Өвөрхангай аймагт Түрэгийн үеийн тахилын онгон элбэг тохиолддог. БУЛШ, ХИРГИСҮҮР Хайрхандулаан сум хамгийн олон хиргисүүртэй. Өвөрхангай аймагт хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр дөрвөлжин булш зэрэг байхаас гадна Хархорин, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Хужирт сумдын нутагт Хүннүгийн болон эрт үеийн булш байдаг. ХӨШӨӨ ДУРСГАЛ Хөшөө дурсгалыг дотор нь: а/ хүн чулуу, б/ буган чулуу, в/ хөшөө чулуу гэж авч үздэг. ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ: Хүмүүс байгалийн чулууг засаж янзлан хүний биеийн төрх гарган сийлсэн дурсгал хамаарна. Монгол нутагт хоёр төрлийн хүн чулуун дурсгал байдаг. Зүүн аймгуудад XIII зууны үеийн хүн чулуу элбэг байдаг бол, төвийн хэсэг Өвөрхангай аймгийн нутагт Түрэгийн үеийн хүн чулуун дурсгалууд олноор байдаг. Хүн чулууг төр улс, овог аймгийн тэргүүн, цэрэг дайны алдар гавьяатан зэрэг нэр цуутай хүний дурсгалд зориулан тахилын онгоны бүрэлдэхүүнд оруулан тавьсан байдаг. 119
БУГАН ЧУЛУУ Дөрвөн мянган жилийн тэртээх эртний овог аймгуудын өвөрмөц дурсгалын нэг юм. Чулуун хөшөөг засч янзлан бугын дүрслэлийг загварчилсан байдлаар тойруулан сийлж урласан хөшөө дурсгалыг буган чулуун хөшөө гэнэ. Буган чулуу нь: а) Бугын дүрст б) амьтны дүрст в) бугын дүрсгүй гэсэн хэлбэрүүд байдаг бөгөөд амьтны дүрст чулуун дурсгал Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт Тахийн зурагт хөшөө нэртэйгээр олдсон байдаг. ЧУЛУУН ХӨШӨӨ Хүн чулуун хөшөөнөөс гадна ямар нэгэн дүрслэлгүй засч янзлаагүй хөшөө чулууг тахилын онгон, тахил тайлгын байгууламжид оруулан босгосон байдаг. ҮЙЛДВЭРИЙН УЛ МӨР ХАДГАЛСАН ГАЗАР Үйлдвэрлэл эрхэлж байсныг илтгэсэн газар байдаг. Түүхэн тодорхой цаг үед төмөрлөг олборлож байсан уурхай шавраар ахуйн хэрэгцээний сав суулга, барилгын хэрэглэгдэхүүн зэрэг эд зүйлс хийж байсан ул мөр бүхий газрыг үйлдвэрийн ул мөр хадгалсан газрууд хамаарна. Тус газрыг а/ төмөрлөг боловсруулалтын ул мөр б/ шавар боловсруулалтын ул мөр в/ газар тариалангийн ул мөр в/ чулуу олборлолтын ул мөр гэж ангилан авч үздэг. ПАЛЕОНТОЛОГИЙН ДУРСГАЛТ ГАЗАР Палеонтологи (Эртний шим судлал)-ийн дурсгалд амьтан болоод ургамлын чулуужсан үлдэгдэл, түүнтэй холбоотой бусад зүйлс, олдворт газрууд багтана. Зурган дээр чулуужсан өндөг үлэг гүрвэлийн чөмөгний чулуужсан яс харагдаж байна. Эртний амьтан ургамлын олдвор тэдгээрээс ялангуяа үлэг гүрвэлийн олдвор нь судлаачдын анхаарлыг 120
татдаг. Баруунбаян-Улаан сумын нутагт орших Цагаан цав хэмээх палеонтологийн олдворт газар. Энэ газарт эртний чулуужсан өндөг, хясаа дун, үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг олдворууд байдаг. Гучин-Ус сумын нутагт орших палеонтологийн олдворт газар. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛ Монголчууд эрт дээр үеэс эсгий гэрт сууж нүүдэллэн амьдрахын зэрэгцээ нүүдэлчдийн онцлог бүхий хот сууринг байгуулж суурин хагас суурьшмал байдлаар аж төрж ирсэн. Түүхэн тодорхой цаг үед оршиж байсан барилга, байшин болон цэргийн бэхлэлт, хэрмийн үлдэгдэл барилга архитектурын дурсгалд хамаарна. Уянга сумын төвөөс урагш 1 км-т бэхлэлт цонж, Нарийнтээл сумын Шарга багийн төвөөс урагш орших бэхлэлтийг “Мандухайн шивээ” гэж нэрлэдэг. Эрдэнэ Зуу Сант сумын Зээрэнгийн хийд, Зүүнбаян-Улаан сумын Рекийн хийдийн тууриуд шашны барилга архитектурын дурсгал юм. Хүрээ хийд нь дараах байдлаар ялгаатай. 121
Хүрээ: Шашны хэд хэдэн хийд, сүм дуган бүхий томоохон байгууламж бүхий суурин газар юм. Өвөрхангай аймагт Шанхын баруун хүрээ, Онгийн хүрээ зэрэг 1000-1500 лам ном хурдаг хүрээ байсан. Хийд: Томоохон хүрээнд байх хэд хэдэн сүм дуган бүхий тусгай хэсгийг нэрлэнэ. Сүм: Бурхны шашны хуварга, шавь нарын ном хурах бясалгал хийх газар юм. Суварга: Шашны дурсгалын байгууламжийг нэрлэнэ. ХАРХОРУМ ХОТ Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын туурь Хархорин сумын төвд Эрдэнэ Зуу музейгээс хойш 0.5 км-т оршдог. Хархорум хотыг 1220 онд Чингис хаан байгуулсан бөгөөд Их Монгол Улсын төр, засаг захиргаа, шашин соёлын төв байсан. 1232 онд Хархорумын гол хэрмийг барьсан ба хэрэм нь хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огтлолцож, хот нь дөрвөн тойрогт хуваагддаг байв. 1235 онд Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам өргөжсөн. Хархорум хотын туурийн археологийн судалгааг Монгол Германы хамтарсан археологийн экспедици сүүлийн 20 жилийн турш хайгуул малтлага явуулж судалгааны үр дүнгээр туурийг ил музей болгон иргэдэд үзүүлэх боломжтой болсон. ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД Монгол Улс дахь хамгийн том бурхны шашны барилга архитектурын дурсгал бол Эрдэнэ Зуу юм. 1585 онд Автай сайн хаан Эрдэнэ Зуугийн суурийг тавьжээ. Эрдэнэ Зуу нь 400х400 метр тэг дөрвөлжин ханан 122
хэрэм бүхий 108 суваргатай. Өндөр гэгээн Занабазарыг 12 насны сүүдэр тохиоход зориулан Монгол түмэн амар амгалан байхыг бэлгэдэн Бат оршил өргөх ёслол үйлдэн даншиг наадам хийснээр Бат-Эрдэнэ-Зуу хэмээн нэрлэх болсон. Тус хийд 400 гаруй жил хурал номоо таслаагүй гэдгээрээ онцлог юм. ТӨВХӨН ХИЙД Төвхөн хийд нь Бат-Өлзий сумаас зүүн хойшоо 39 км зайд Өндөр гэгээний бүтээл туурвилд зориулж, Дүбхан /Бүтээлийн сүм/ хийдийг 1753 онд Хангайн нурууны Шивээт улаан овоо хэмээх газар байгуулжээ. Дүбхан нэр сунжирсаар ярианы хэлэнд Төвхөн гэх болжээ. Өндөр гэгээн Төвхөндөө соёмбо үсэг, Ногоон Дара эх тэргүүтэй хосгүй үнэт бүтээлүүдээ туурвижээ. Өндөр гэгээн өөрийн таван настай дүрийг шуумлын аргаар бүтээж “Та бүхэн надтай уулзах гэвэл үүнд хэлэхэд болно” гэжээ. Түүнийг ард түмэн “нандин шүтээн”, “нууц шүтээн” гэж нэрлэсээр ирсэн. ШАНХЫН БАРУУН ХҮРЭЭ 1639 онд Занабазарыг гэгээнтэнд өргөмжлөхөд Халхад дөрвөн хийд барьсны хамгийн анхны хийд нь Шанхын баруун хүрээ юм. Шанхын баруун хүрээг 1647 онд барьжээ. Энэ хийдэд түүх соёлын дурсгал олон байдгийн дотор Майдарын сүм, Диваажингийн сүм, Батцагаан дуган зэрэг ур хийцээр гайхамшигтай сүм дуганууд байсан. Өндөр гэгээний таван настайдаа өмсөж байсан баривч, босоо майдар, Цагаан дара эх, Дархан ганлин хэмээх их бүрээ зэрэг түүх соёлын хосгүй үнэт өвүүд хадгалагдаж байдаг. ӨВГӨН СУВАРГА Есөнзүйл сумаас баруун тийш 60 км орчимд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн Мандаа толгой хэмээх газар энэ суваргыг 1640 оны үед байгуулжээ. Суварганы дэргэд гэгээнтний хүй дарсан, живхний үнс асгасан 123
газар байдаг. Мөн XVIII зууны II хагаст Өвгөн суварганы дэргэд мөргөлийн жижиг сүм байгуулж, хурал ном хурдаг байжээ. Занабазарыг гэгээнтэнд өргөмжлөн дараа нь даншиг наадам хийж төрсөн газрын суурин дээр энэхүү суваргыг бүтээсэн. ГАНДАНЦЭМБЭЛЛИН ХИЙД Уянга сумын төвд орших уг хийд нь 550 ламтай том хийд байжээ. Цогчин, Манба, Зурхай, Жүд, Баруун, Зүүн Жанчивлин, Гэмпэллин зэрэг дацангуудтай, 27 сүм дугантай, 10 гаруй жастай байжээ. Хийдийн барилгыг мод, чулуу, тоосго, эсгийгээр үйлдсэн, мал аж ахуй эрхэлдэг Сайн ноёны хошууны шашин, соёлын том төв байжээ. БИЕТ БУС ӨВ “Соёлын биет бус өв”-д эх хэл, язгуур урлаг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг тухайн хүний өвлөж авсан соёл орно. Монголчууд ЮНЕСКО-ийн биет бус өвийн төлөөллийн болон яаралтай хамгаалах жагсаалтад 15 биет бус өвийг бүртгүүлсэн. МОНГОЛ ГЭРИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн “Биет бус өвийн төлөөллийн жагсаалтад” 2013 онд бүртгэсэн. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хужирт, Арвайхээр сумдын 900 гаруй өвлөн уламжлагчдын судалгаа мэдээллийг гаргасан. Монгол гэрийн мод үйлдвэрлэлээрээ улсдаа алдартай бөгөөд 124
энэхүү үйлдвэрлэл нь манай аймгийн бренд бүтээгдэхүүн юм. Аймгийн хойд сумд болох Уянга, Бат-Өлзий, Хужирт сумд гэрийн модны үйлдвэрлэлийг голлон эрхэлдэг. Эдгээрээс “Уянга хийц” хэмээх гэр нь алдартай. Уянга хийцийн гэр нь хэв тохиромж сайтай, монгол хүний гоо сайхны таашаалд нийцсэн тод ухаа дэвсгэр дээр маш нарийн урласан хээ угалзтай, зохион бүтээлт, урлал чимэглэлийн шилдэг загварын нэг юм. Гэрийн модны чанар сайн, цуулбар уньтай, бат бөх байдал, үндэсний хээ угалзны нарийн зохицол, өнгө будгаараа гойд ялгардаг. Уянгын үйлдвэр монгол зураг, сийлбэр, гоёл чимэглэлийн урлагт уянга хээ угалз, гэрийн модны урлагаараа зохих байр сууриа эзэлдэг юм. СИЙЛБЭРЛЭХ УРЛАГ Сийлбэрийн урлаг ХҮI-ХIХ зуунд ахуй хэрэгцээний зүйлээс гадна уран барилгатай уялдан хөгжжээ. Шарын шашин дэлгэрсэнтэй холбогдон тавилга, ан амьтан, хүний дүрсийг маш нарийн сийлбэрлэн чимэглэж байв. Уран сийлбэрийн гайхамшигт бүтээлийн нэг бол Номын модон бар юм. Модон бараар ном хэвлэдэг олон газар байсны хамгийн том нь тухайн үедээ Барт хүрээ хэмээн нэрлэгдэж байсан Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн 125
хошуу, одоогийн Арвайхээр юм. Өвөрхангайчуудын бахархал болсон уран сийлбэр нь дундад эртний суу билэгт Өндөр Богд Занабазарын үеэс уламжлалтай. Түшээт хан аймаг, түүний дотор Хархорумын урчуудын сийлбэр Монгол Улсын хэмжээнд төдийгүй дэлхийд алдартай бөгөөд Хархорин, Хужирт сумдын урчуудын сийлбэр өнөөдөр ч гайхагдсаар байна. Өвөрхангай аймгаас Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар, Ардын зураач Л.Чуваамид нарын зэрэг олон сийлбэрчид төржээ. Төлөөлөл болгон Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Урлагийн гавьяат зүтгэлтэн Самдангийн Сэнгээгийн аймгийн музейн сийлбэрийн танхимд хадгалагдаж буй “Баян байгаль” үзмэрийг танилцуулъя. Энэхүү бүтээлийг 1974 онд хүү Базарын хамт сийлсэн. Сийлбэрийг ажлын бус цагаар /6-н цагаас хойш/ 4-н жилийн хугацаанд бүтээжээ. Сийлбэрт ан амьтан, шувуу 96-н дүрс болон уул, ус, мод гэх мэт 553 гаруй дүрс багтаан товойлгох болон хөндийлэх аргаар сийлсэн. Бүтээлийн гол хэсэгт Орхоны хүрхрээ, доод хэсэгт говь нутгийн амьтан ургамал, тал хээр, хангай бүсийн амьтан ургамал, дээд хэсгээр шувуудыг дүрслэн зохиомжилжээ. Бүтээл нь 220,5х145 см хэмжээтэй. УРТЫН ДУУ Уртын дуу нь Монголын уламжлалт урлаг бөгөөд удаан үргэлжилдэг гэдгээрээ бус, дууны үгийг нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. Уртын дууны үүсэл нь нүүдэлчдийн амьдарч ирсэн байгаль, орчин ахуй хэв маяг, хэрэгцээ шаардлагаас үүсэн гарсан төл авахуулах, мал дуудах ая, бөөгийн дуудлага, уухайн ая, хурдан морины гийнгоо, ерөөл магтаал, туулийн аялгуу зэрэг зан үйлийн аман аялгуутай холбоотой хэмээн эрдэмтэд баталдаг. Уртын дууг айзам, суман, бэсрэг хэмээн авч үздэг. Өвөрхангай нутгаас С.Цоодол, Д.Баттөмөр, Д.Түвшинжаргал, С.Сумъяа, Ө.Базарбат зэрэг алдарт уртын дуучид төрөн гарсан. 126
Нутгийн онцлогтой Шарга нутгийн уртын дуу нь зөөлөн тослог, гэгэлгэндүү аялгуутай байх бөгөөд “Нарийн сайхан хээр”, “Нарийн хөх бор”, “Соёг бор”, “Жаахан бор”, Улаан торгон дээл”, “Саруул тал”, “Газрын холоос” зэрэг зөвхөн энэ нутагт дуулагддаг уртын дуу байдгаараа онцлог дахин давтагдашгүй юм. Нарийнтээл сумын Шарга нутгийн уртын дууны уламжлал одоо хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд Шарга нутгаас Н.Нямлхавга, БНМАУ-ын Гавьяат жүжигчин Б.Лхамжав, МУ-ын Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, Улсын нэгдүгээр зэргийн дуучин Д.Дэгдцэрэн, Ж.Үүрцайх, МУСТА Р.Цэрэндэгд, Д.Цэрэнсодном, П.Цэрэнбат, Ц.Дүгэрсүрэн, Д.Цэвэлсүрэн зэрэг олон сайн дуучид төрөн гарсан. АЙРАГ ИСГЭХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ СОЁЛ Монголчууд ялангуяа төв халхчууд гүүний сүүгээр айраг исгэж хүнсэнд хэрэглэдэг эртний уламжлалтай. Манай эриний өмнөх III-II зууны үеэс айраг исгэн хүнсэндээ хэрэглэж ирсэн нь түүхэн сурвалжид тэмдэглэгджээ. Айрганд 300 гаруй нэр төрлийн шимт бодис, амин дэмүүд байдаг нь хүний биед нэн тохиромжтой, эмчилгээний журмаар хэрэглэгддэг. Айрганд сахар, тосны хүчил болон бусад амин дэм элбэг байдаг. Айргийг ундааны журмаар ууж хэрэглэхээс гадна Өвөрхангайчууд найр наадмын хүндэтгэлийн идээ болгон өргөн хэрэглэдэг. Тус аймгийн бүх сумдад айргийг исгэн хүнсэнд хэрэглэдэг, улсдаа алдартай бөгөөд Хужирт, Хархорин, Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Тарагт, Сант зэрэг сумдад айраг элбэг төдийгүй айрагны чанар нь ч онцгой сайн юм. Айргийг марал зөөхий, тосон торлог, хөхүүрийн гэх зэргээр ангилдаг. Айргийг тусгай технологиор боловсруулан үхрийн ширэн хөхүүрт исгэдэг уламжлалтай. Хөхүүрийн айраг исгэх уламжлалт аргачлал нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд язгуур байдлаараа хадгалагдан үлдсэн учир Монгол Улс Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлсэн. Айрагтай холбоотой исгэх арга, хөхүүр хийх уламжлалт технологи байдгаас гадна түүнийг хэрэглэх ёс заншил, ардын тоглоом наадгай болох хуруудах, аравдах, дэмбээдэх зэрэг уламжлалт өвүүд түгэн дэлгэрсэн. 127
АРАВДАХ, ДЭМБЭЭДЭХ ЁС Монголчууд айраг цагаа ууж, найрлаж цэнгэхдээ хүртэл ёс журам, зан заншлыг хойч үедээ өвлүүлэн зөв хүмүүжил олоход нь эерэг нөлөөлөл үзүүлдэг түүхэн уламжлалтай байжээ. Өөр хошуу нутагт тэр бүр байдаггүй нэгэн сонирхолтой талцан наадах тэмцээн нь “Аравдах” бөгөөд айргийн сөн тойрон суусан хүмүүс хоёр талцан тал бүрээс нэг, нэг хүн арван хуруугаа дэлгэн хорийн дотор тоог хурдан хэлж таалцах бөгөөд, хоёр талын давсан хүмүүс хоорондоо наадсаар хожигдсон талыг айргаар баалж шахна. Үүгээр Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Есөнзүйл сум нааддаг онцлогтой. Энэхүү наадгай нь цээжээр хорийн тоон дотор нэмж, хасах, түргэн бодох, оновчтой шийдвэр гаргах гээд хүний сэтгэхүйг өндөр хэмжээнд хөгжүүлдэг нь амьдрал дээр нотлогджээ. Дэмбээдэх ёс Дэмбээ нь монголчуудын дунд их дэлгэрсэн наадгайн нэг төрөл юм. Дэмбээг цэгээ дэлгэрсэн зун цагт малчин ардууд хонь малаа хотлуулсны дараа наадаж ирсэн. Дэмбээ нь богино аялгуутай шүлгийн хувьд тоглогчоос эхлээд нэг мөр аялгуулан шууд зохиомжлон хэлдэг. Монгол дэмбээнд, хожигдсон өрсөлдөгч нь тодорхой хэмжээний айргийг уудаг. Дэмбээг ихэвчлэн Өвөрхангай, Архангай, Дундговь аймаг зэрэг газрууд наадан тоглодог. Дэмбээдэхдээ: Хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна. Хоёр хүний гаргасан нийт хуруунуудын тоотой аль 128
нэгийх нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна. Оноо авах бүртээ нэг хуруугаа даран хумина. Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь “Цацлаа” гэж мэдэгдээд хумьсан байсан хуруунуудаа дэлгэнэ. 5 дахь оноог эхэлж авсан нь хождог. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал “дэмбээ бишээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг. Бас тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа гаргах ёстой. Гаргахгүй бол бууж өглөө гэсэн үг. Мөн дэмбээг тоглоход маш олон уран арга мэх, заль бий. Жишээ нь: Гарын дээшээ харуулсан, доошоо харуулсан нь хүртэл хурууны тоонд нөлөөлдөг учир гараа маш хурдтай эргүүлснээр, өрсөлдөгчийнхөө толгойг эргүүлдэг, “цацах”-даа гараа хаа нэг тийш сунгадаг тул үүнийг өрсөлдөгчөө сандран мэгдүүлэхэд ашиглах, хуруу гаргаж байхдаа нүүр рүү нь гараа сунган анхаарлыг нь сарниулах гэх мэт өчнөөн олон аргууд байдаг ажээ. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОЁЛЫН ХӨДЛӨХ ӨВИЙН БАРИМТААС Дархны болон сийлбэрийн урлалыг уламжлал арга барилаар нь өвлүүлэн үлдээсэн ховор нандин бүтээлүүдийн заримаас үзүүллээ. ªâºðõàíãàé àéìàãò ñèéëáýðèéí óðëàã èõýä õºãæñºíèéã èëýðõèéëýõ á¿òýýë¿¿äèéí íýã áîë Ãîìáî áóðõíû ä¿ð þì. Ýíýõ¿¿ ìîäîí ñèéëáýðèéã Õàðõîðèí ñóìûí õàðьÿàò “Ãî¸ Ãýëýí” õýìýýõ Ëóâñàíäàø ãýäýã õ¿í ХХ зууны дунд үед хуш модоор óðëàí á¿òýýñýí. Óã áóðõíûã ìîíãîë÷óóäûí áóðõàí çóðàõ òèãèéí äàãóó ìàø óðàí íàðèéí õèéñíýýðýý îíöãîé á¿òýýë þì. Óã áóðõíû õóâöàñ õýðýãëýë, ÷èìýãëýë, áàðüö çýðýã æèæèã õýñã¿¿äèéã ìîäîîð á¿ðýí ã¿éöýä ãàðãàæ õèéñýí áàéäàã. Ãîìáî áóðõíыг сийлбэрлэсэн байдал 129
Сангийн бойпор Энэ бойпрыг цутгамал аргаар хийсэн бөгөөд ур хийц, дүрслэл сайтай бүтээл бөгөөд бойпрын гурван хөлийг чимэглэл бүхий зааны толгой, их биеийг цэцэг навчин хээ гарган хийсэн байна. Тагийг навч цэцгэн хээгээр цоолборлон, дээд талд нь бүрэн тоноглолтой хэвтэж буй зааныг дүрсэлжээ. Сангийн бойпрыг Мөнх дархан гэдэг хүн урласан ба Нарийнтээл сумын харьяат Юндэнбат гэвш хэрэглэж байсан. 130
̺íãºí òîíîãòîé ãóóëèí äºðºº Ýíý äºðºº íü ìîíãîë÷óóäыí äàðõíû óðëàãèéí ÷àäâàðûã èëòãýõ á¿òýýë þì. Óã äºðººíèé èõ áèåèéã ãóóëèàð õèéæ, òàâàãíû ãîëä íàöàãäîðæ õýýã öîîлáîðëîí ñèéëñýí áàéíà. ĺðººíèé òàâãèéã òîéðóóëàí, õàâèðãûã ìºí㺺ð õýý ãàðãàн òîíîãëîæ, ñýíæíèé õî¸ð òàëä ëóó òîëãîéã õî¸ð òèéøýý õàðñàí áàéäëààð óðëàæýý. Ñýíæèéã ºâºðìºö áàéäëààð óðëàñàí, түүний í¿õ íü õî¸ð òàëààñàà èë õàðàãäàõã¿é, äîòðîî ñýíæòýé, äºðººíèé ñóðûã äýýðýýñ íü îðóóëæ, áóöààæ äîîðîîñ íü äýýø ñ¿âëýæ õèéäýã. Анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хатан Магсаржав хэрэглэж байсан түүхтэй. Àÿãàíû òºìºð ãýð Ìîíãîë ýðýãòýé õ¿í ººðèéí áèåä àõóé õýðýãëýýíèé ç¿éëñèéã àâ÷ ÿâäàã áàéñàí. ¯¿íèé íýã íü àÿãà þì. Àÿãûã èõýíõäýý òîðãîîð урласан, ãî¸ìñîã õýýãýýð ÷èìñýí óóòàíä õèéæ á¿ñýíäýý õàâ÷óóëàí àâ÷ ÿâäàã áàéв. Ýíý àÿãàíû ãýðèéã òºìðººð õèéæ, áèò¿¿ õýýëснээрээ îíöëîãòîé. Àÿãàíû ãýð íü õî¸ð òàëäàà ñýíæòýé, íóãàñ ò¿ãæýýòýé áàéíà. Ãýðíèé òàãàí äýýð íîðîâ ÷ààäàí õýìýýõ õýýã, èõ áèåí äýýð íàéìàí òàõèë õýýã ñèéëñýí óðàí õèéöòýé þì. Тус àÿãàíû ãýðèéã Õàëõûí 13 òàìãàòàé õóòàãòûí íýã Ýðäýíý ìýðãýí íî¸í áóþó “ªðøºº áàãø” õýðýãëýæ áàéñàí ò¿¿õòýé. Ãó÷èí-Óñ ñóìûí õàðьÿàò ªíäºð íàñòàí Áàäèàõ¿¿ ìóçåéä õóäàëäñàí. 131
ГУРАВДУГААР БҮЛГИЙН ДАСГАЛ, АЖИЛ 1. Соёлын өвийг хэд ангилдаг вэ? Нэрлэж бичнэ үү? ...................................................................................................................... .............................................................................................................................. .............................................................................................................................. .................................................................................................................... 2. Соёлын биет өвийг юу юу гэж ангилдаг вэ? ...................................................................................................................... .............................................................................................................................. ..................................................................................................................... 3. Соёлыг биет бус өвийг юу юу гэж ангилдаг вэ? ...................................................................................................................... .............................................................................................................................. .................................................................................................................... 4. Үл хөдлөх соёлын өв гэж юуг хэлэх вэ? ...................................................................................................................... .............................................................................................................................. ....................................................................................................................... 5. Нөхөж бичээрэй. Өвөрхангай аймагт нийт 6619 .................................................................... ................................................................................................. бүртгэгдсэн. 6. 2004 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн дурсгалт газрыг бичээрэй. ............................................................................................................. 7. Дараах өвүүдээс соёлын биет бус өвийг олж дугуйлаарай. А. Буган чулуу Б. Дэмбээдэх В. Хадны бичээс Г. Хархорум хотын туурь 132
8. Биет болон биет бус өвийн ялгааг жишээн дээр тулгуурлан тодорхойлж бичээрэй. Соёлын биет өв Нийтлэг Соёлын биет шинж бус өв .............................. ............................. .............................. .............................. ............................. .............................. .............................. ............................. .............................. .............................. ............................. .............................. .............................. ............................. .............................. ............................. ............................. ...................... 9. Өвөрхангай аймгийн соёлын үл хөдлөх өвүүдээс 5-г нэрлэж бичнэ үү ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ 10. Өвөрхангай аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг олж будаарай. АМА Р Х А НЫВ Г Р А Х Х А Р ХОР У ЭША Н ХЫН Б НМ ЭРДЭНАФААХ Х Ү Д ТИЗ ЁРПО ЯМА Э АШЙ У О Т Т ОМЧ Н Х И У Д Т У ЙДОӨЭХНРЫ СЛРЭХЛ З Х Ү Р Б Т АМВЁСУХЭ ЬЫН Т ӨИ А Н У Э 133
11. Манай аймагт түүх соёлын үл хөдлөх ....... дурсгал байдаг. 12. Илүүцийг олж яагаад илүүц гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаарай. А. Хадны бичгийн дурсгал Б.хөшөө дурсгал В. Бууц суурин Г.Ардын язгуур урлаг Яагаад илүүц вэ .......................................................................................... ...................................................................................................................... 13. Биет өвийн дурсгалаас хамгийн хамгийн гүйцээн бичээрэй. А. Хамгийн олон байдаг дурсгал............................................... Б. Хамгийн цөөн байдаг дурсгал................................................ В. Хамгийн олон хиргисүүртэй сум............................................. Г. Хамгийн олон дурсгалтай сумд....................................................... Д.Миний хамгийн их мэддэг дурсгал................................................ 14. Манай аймгийн нутгаас чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсны баримт ................................................................................................................ сумдаас олддог. 15. ........................................................................ сумдын нутгаас эртний чулуужсан өндөг, хясаа дун үлэг гүрвэлийн чулуужсан яс олддог. 16. Суурин хагас суурьшмал иргэншлээр амьдарч байсны баримт нь Мандухай сэцэн хатны шивээ хэмээх бэхлэлт ............................................ сумын нутагт байдаг. 17. Сүм хийдүүдийн хүснэгтийн нөхөж гүйцээн бичнэ үү. д/д Сүм хийд Байгуулагдсан он Байршил Онцлог 1 Эрдэнэзуу 134
18. Орон нутгийнхаа соёлын өвийг эрсдлээс сэргийлэхэд бидний оролцоо сэдвээр бүтээл /зураг шүлэг, уриалга, зохион бичиг, мэдээлэл цуглуулан анализ хийх зэрэг/ хийж үзэсгэлэн гарган танилцуулаарай. 19. Соёлын өвийг мэдэх хайрлан хамгаалахад чи ямар хувь нэмэр оруулж чадах вэ? Үндэслэл нотолгоотойгоор бусдадаа илтгэнэ үү. 20. Өөрийн орон нутагт байгаа хадны зураг болон түүх соёлын дурсгалыг шинжлэн дүгнэлт гаргаж бие даалт хийнэ үү. 21. Аравдах, дэмбээдэх ёсны дүрмийн ялгаа, тоглох арга, ач холбогдлыг ялган тайлбарлана уу. Аравдах ёс Дэмбээдэх ёс ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... ...................................... 22. Өөрийн суманд байдаг та нарын мэдэх өөр ямар ямар дурсгал байгаа талаар ярилцаж жагсаалтыг гаргаарай. 1 ................................ 2 .................................. 3 ...................................... 4 ................................ 5 .................................. 6 ...................................... 7 ................................ 8 .................................. 9 ...................................... 10 .............................. 11 ................................. 12 ................................... 135
136
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХЭН БАХАРХАЛТ ХҮМҮҮС 137
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХЭН БАХАРХАЛТ ХҮМҮҮС Өврийн сайхан хангай нутгийн зон олон бид оюун билэгт мэргэд, хутагт хувилгаад, төрийн зүтгэлтэн, авьяастнуудаараа бахархан дуурайдаг. Манай аймагт хөдөлмөрийн баатар 20 гаруй, дэлхийн аварга 10-аад, гавьяат болон ардын цолтон төрийн соёрхолт 100 гаруй, төр нийгмийн зүтгэлтэн 60 орчим, улсын аварга цолтон 200 гаруй, эрдэмтэд 300 гаруй байдгаас анхдагч, онцгойлсон амжилт, бусдаас ялгарах онцлог зэргийг харгалзан дараах алдартнуудыг онцлон танилцуулж байна. Алдартан: Өөрийн ажиллаж буй салбартаа үйлс бүтээлээрээ шалгарч, онцгой амжилт үзүүлэн, нутаг орныхоо нэрийг алдаршуулсан хүнийг хэлнэ. Түүхэн зүтгэлтэн: Тухайн нийгмийн үйл явцад эргэлт гаргахуйц үүрэг гүйцэтгэж, улс орны хэмжээнд бахархал болсон хүнийг хэлнэ. Баатар: Эрэлхэг зориг гарган, гавьяа байгуулсан хүнд олгодог цол юм. ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР Монголын улс төр, нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагт юм. Тэрээр 1635 онд Халхын томоохон язгууртан Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж одоогийн Өвөрхангай аймгийн Есөнз Зүйл сумын нутаг Есөн зүйл гэдэг газар төржээ. 1639 онд Занабазарыг 5 настайд нь анхдугаар Богд Жавзандамба хутагтаар тодруулж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилсөн. 1649 онд Цастын орныг /Төвд/ зорьж бурхны шашны эрдэмд суралцсан бөгөөд нутагтаа ирээд олон сүм хийд байгуулсны нэг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг 138
Шивээт ууланд байрлах Бүтээлийн хийд буюу “Төвхөн” хийд юм. Өндөр гэгээн Занабазарыг Монголын “Микел Анжело” хэмээн Билгүүн номч Б.Ренчин үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань бүтээх арга”, “Жинлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх”, “Язгуурын 5 бурхан” зэрэг бурхдыг бүтээсэн нь хүн төрөлхтний урлагийн түүхэнд хосгүй бүтээл болжээ. Мөн 1723 онд Бээжингийн шар сүмд жанч халсан бөгөөд түүний дурсгалд зориулан “Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей” байгуулсан нь Улаанбаатар хотод байдаг. ХАЛХЫН САЙН НОЁН ХАН ТӨГС-ОЧИРЫН НАМНАНСҮРЭН Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Халхын сайн ноён хан Төгс- Очирын хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1896 оноос Сайн ноён ханы хошууг 23 жил захиран суусан бөгөөд 1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсэг зурсан бөгөөд 1911 оны хувьсгалын удирдагчдын нэг байсан. 1912 оны 7 сард Богд хаант Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар томилогдсон. Тэрбээр таалал төгсөх хүртлээ Монгол Улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан ба түүнийг ерөнхий сайдаар ажиллаж байх жилүүдэд Хаант Орос, Дундад иргэн улс /Хятад/ улсуудын зүгээс Монголын тусгаар тогтнолыг устгах бодлогыг удаа дараа явуулж байсан ч тусгаар монгол улсаа 2 хөрш болон дэлхийн бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэж байжээ. Олон улсын парламентын жишгийг харгалзан эзэн хаанд зөвлөх эрх бүхий Улсын дээд, доод хурлыг 1914 онд санаачлан байгуулсан. Мөн Ж.Цэвээнд даалган, үндсэн хуулийн төсөл “Улсын эрх” хэмээх зохиолыг боловсруулжээ. Сайн ноён Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар “Иргэний сургууль байгуулах”, “Монгол улсын албан түүх бичих”, “Шинэ толь”, “Нийслэл хүрээний сонин бичиг” тогтмол хэвлэл гаргах, телефон утас, бага оврын цахилгаан станц байгуулах, төмөр зам тавих зэрэг ажлыг эхлүүлж байжээ. Тэрбээр 1915 оны 9 дүгээр сараас Цэргийн яамны тэргүүн сайдаар хавсран ажилласан бөгөөд 1919 оны хаврын эхэн сард 41 насандаа учир битүүлгээр насан эцэслэжээ. 139
ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1895 онд төрсөн. Бага залуу насандаа нутагтаа мал маллаж байгаад 1922-1924 он хүртэл нутаг хошуундаа МАН-ын үүрэгт албуудыг хашиж байсан ба 1924 оны 11 сард улсын анхдугаар их хуралд оролцож Монгол Улсын анхны үндсэн хуулийг батлалцаж улмаар 1924-1927 он хүртэл БНМАУ- ын Бага хурлын дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллажээ. Тэрээр ЗХУ-ын зүгээс Монголд нөлөөгөө тогтоохын тулд Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний онцлогт үл тохирох зарим бодлого, үйл ажиллагааг тулгаж байсныг ил болон далдуур эсэргүүцэж байсны улмаас 1936 онд бүх албан тушаалаас нь огцруулж, ЗХУ-д амраахаар явуулсан ба 1937 оны 7 сарын 10-ны өдөр эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулган баривчилж, 1937 оны 11 сарын 26 ны өдөр ЗХУ-д цаазалжээ. 1962 онд П.Гэндэнгийн нэр төрийг цагаатгасан хэдий ч 1990 он хүртэл түүний нэрийг хэвлэл мэдээллээр дурдахыг хорьж байсан байна. 1956 онд ЗХУ-ын Дээд шүүх П.Гэндэнг цагаатгасан ба 1993 онд түүний охин Цэрэндулам амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээжээ. МОНГОЛ УЛСЫН БААТАР ЛУВСАНЦЭРЭНГИЙН АЮУШ Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутаг Ихэрийн бууц гэдэг газар 1922 онд төржээ. Түүний ээж Шийрэв гэх хүн байсан, 1922 оны зун өөд нүүж явтал /говийнхон зундаа өөд буюу хойш нүүх ба 130-300 хүртэл км нүүх ба намар аажмаар буцдаг байжээ/ Төгрөг сумын Хонгор хайрхны урд ойролцоо байх Ихэрийн бууц гэдэг газар давхар биетэй байсан Шийрэв дуншиж нүүдлийн замд нярайлжээ. Ингээд тэндээ нэг хоноод маргааш нь шинэ хүндээ Аюуш гэдэг нэр өгөөд цааш нүүн одсон гэдэг. Лувсанцэрэнгийн Аюуш нь Монгол ардын армийн байлдагчаар цэргийн алба хааж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Түүнд 1945 оны 09 140
дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1933 оны 10-р сарын 15-нд төржээ. Тэрбээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажиллаж 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм- Ленинизмын оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тус тус төгссөн. “Тоншуул” сэтгүүлийн газарт ажиллаж байгаад Улсын Төв Театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байсан. МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв “Монгол Уран Зохиол” хэвлэлийн газрын захирлаар 1990-1993 хүртэл ажиллаж байв. 1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Яруу найргийн олон ном хэвлүүлснээс гадна “Шивээ Хиагт”, “Нүцгэн ноён” зэрэг дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Хөх даалимбан тэрлэг”,“Хар цас”, “Сэгс цагаан Богд” зэрэг бүтээлүүд нь уншигчид, ард түмний дунд ихээхэн түгжээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АРДЫН ЖҮЖИГЧИН ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ НАЦАГИЙН ЖАНЦАННОРОВ Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Цагаан хөтлийн “Хондлой” хэмээх газарт малчин Нацагийн 13 хүүхдийн дундах нь болон 1947 онд мэндэлжээ. 1957 онд сумынхаа бага сургуульд дөрвөн жил суралцаад, Хужирт сумын 10-н жилийн сургуульд шилжиж тэндээ бүрэн дунд сургуулиа дүүргэжээ. Тэрээр симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300, “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Би чамд хайртай” гэх мэт киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим, “Монголын хөгжмийн 12 хөрөг”, “Хөгжмийн онолын нэр томьёоны тайлбар толь” хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD-тэй, “Хүний заяа I, II, III” концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг Монголд анх удаа тавьж, “Тогосын цагаан овоо”, “Аргалд явсан ээж минь”, “Бурхан бумбын орон”, “Хүний заяа” зэрэг 141
100 гаруй дууны ая зохиожээ. Тэдгээрээс “Мандухай цэцэн хатан” “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийг зохиосон. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 1989 онд “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ “Төрийн шагнал”-ыг 2 удаа, 2005 онд “Ардын жүжигчин” цол хүртэв. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛТНУУД МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН СОЛИЙН ЦООДОЛ Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, уртын дуучин, ардын урлаг судлаач Солийн Цоодол нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1927 онд төрсөн. Арван дөрвөн насандаа нутгийнхаа жинчдийг дагаж нийслэл хүрээ оржээ. Дуулах дуртай, нутаг усныхаа найр хуримд уригдаж дуулдаг Маршал Чойбалсан Өвөрхангайд явж байхдаа “Сайхан дуулдаг хүү байна, сайн дуучин болж магадгүй” хэмээн хотод дагуулан ирж алдарт уртын дуучин “нарийн хоолой” Пунцаг багшид шавь оруулжээ. Цэргийн албанаас халагдан соёлын яамны мэдэлд шилжиж Ажилчны соёлын ордонд дуучнаар, мөн Хүүхдийн ордны найрал дууны багшаар томилогджээ. 1960-аад оноос Ардын дуу, бүжгийн эрдмийн чуулга Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газарт хөгжмийн нэвтрүүлгийн редакцад дууны найруулагчаар ажилласан. Тэрээр алдарт дуучин Магсархурцын Дугаржав, Ж.Дорждагва нарын зэрэг монгол хөгжмийн суу билэгтнүүдийн дуулах хэв намба, сэтгэлгээний уламжлалыг бүтээлчээр сурч, өөрийн цаг үеийн онцлогийг дуулах урлагт гаргаж ирсэн. “Түмэн эх” чуулгын анхны суурийг хамт тавилцаж, Монгол Улсын их сургуульд урлаг судлалын танхим анх нээсэн. “Эртний сайхан”, “Түмэн эх” хэмээх язгуур урлагийн хамтлагуудыг анх байгуулж, гадаадын улс орнууд руу тоглолтоор авч яван үндэснийхээ урлагийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан бөгөөд 1990-ээд онд Америкт тоглолт хийхэд тухайн үед Ерөнхий сайд байсан Жемс Бэйкер хүртэл хүрэлцэн ирж тоглолтыг нь үзсэн гэдэг. Мөн Хятадад болсон Шанхайн урлагийн наадамд оролцох үедээ далайд усан онгоцон дээр уртын дуугаа дуулахад Хятадын төрийн тэргүүн Мао өөрийн биеэр ирж гар барин хүндэтгэл үзүүлсэн гэдэг. 142
МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, АРДЫН ЗУРААЧ А.СЭНГЭЦОХИО Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохио нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1917 онд төржээ. Өвөрхангай аймгийн Уянга сумын гар үйлдвэрийн артельд 1936-1940 онд мужаан, гуталчин, цутгамалчин, мастер хийж байжээ. 1940-1953 оны хооронд Хилийн ба дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгад байлдагч, бага дарга, тасгийн туслах хийж байв. 1953-1956 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт клубийн эрхлэгчээр ажилласан ба 1956-1962 онд Улсын төв музейд тайлбарлагч, 1962-1978 онд Монголын урчуудын эвлэлийн хороонд зураачаар ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарчээ. Монголын урчуудын эвлэлийн хороонд зураачаар ажиллах үедээ олон шилдэг бүтээл туурвиж, сийлбэр, оёмол, хатгамал, торгон зургийн эх загварыг зохион орчин үеийн Монголын дүрслэх урлагт монгол зураг, чимэглэх урлагийн бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Монгол зургийн аргыг бүтээлчээр баяжуулж, европын сонгодог зурагтай чадварлаг хослуулж чаддаг нь түүний уран бүтээлийн нэг онцлог юм. Түүний зураг алслалттай, өрнөдийн маягийн зохиомжтой, өнгө зохицсон сайхан шийдэлтэй хэмээн үнэлэгддэг билээ. “Ард аюуш”, “Улиастайн цэргийн бослого”, “Сүүлчийн хэрэм”, “Чингүнжав”, “Шинэ төрийн эзэд”, “Монголын төлөөлөгчид В.И.Ленинд бараалхсан нь”, “Түр цагийн хурал” зэрэг түүхэн, “Хар буур”, “Уулзалт” гэхчлэн аж байдлын сэдэвт олон шилдэг бүтээл туурвиж, сийлбэр, оёмол, хатгамал, торгон зургийн эх загварыг зохиожээ. А.Сэнгэцохио зураач нь орчин үеийн Монголын дүрслэх урлагт монгол зураг, чимэглэх урлагийн бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан юм. МОНГОЛ УЛСЫН УУГАН ГАВЬЯАТ БАГШ ЦЭВЭГИЙН РАШ-ОНОЛТ Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт 1869 онд төрж, 10-н наснаасаа бичиг үсэгт суралцан, 1883 оноос эхлэн хамжлага, сум хошууны тал бичээчийн албыг хашиж байжээ. 1895 оноос гэрийн сургуульд багш, 1904 оноос Манж хэл бичгийн сургуульд сайн суралцсаны дээр Хятад, Төвд, хэл бичиг, дорно дахины судлалд суралцан, 1922 онд Хан хөгшин уулын хошуунд аймгийн 143
анхны тэнхимийг байгуулан багшаар ажиллаж 1925 оноос Уянга сумын бага сургууль, 1940 онд Хайрхандулаан сумын анхны бага сургуулийг байгуулан ажиллаж байсан. Ц.Раш-Онолт багшийн гавьяаг төр засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1949 онд БНМАУ-ын Гавьяат багш цолоор шагнагдсан нь хөдөөгийн багш нараас анхных, Монголын багш нарын ууган гавьяатуудын нэг юм. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАВЬЯАТ БАГШ НАР № Овог нэр Төрсөн нутаг Цол Мэргэжил хүртсэн он 1 Цэвэг Раш-Онолт Хайрхандулаан сум 1949 Бага ангийн багш 2 Лэгшид Чимэддорж Тарагт сум 1957 Биеийн тамирын багш 3 Дамдин Хайрхандулаан сум 1961 Бага ангийн багш Пунцагдорж Биеийн тамирын 4 Пүрэв Рэнцэндорж Тарагт сум 1961 багш, дасгалжуулагч 5 Авирмэд Уянга сум 1971 Газарзүйн багш Батжаргал 6 Цогт Лантуу Дорноговь аймаг 1987 Газарзүйн багш Сэлэнгэ, Цагааннуур Монгол хэл уран зохиолын багш 7 Долгоржав Санжаа сум (Хужиртад 1981 Хэл шинжлэл ажиллаж байсан ) Философи 8 Чойжив Лувсанжав Өлзийт сум 1992 Биеийн 9 Содномжамц Богд сум 1993 тамирын багш, Норовсамбуу дасгалжуулагч 10 Дүгэр Ренчин Төгрөг сум 2001 Түүхийн багш 11 Луузан Гучин-Ус сум 2006 Математикийн багш Дамбадаржаа Есөнзүйл сум 2007 12 Цэрэндорж Дашдорж 13 Тамжав Тавхай Тарагт сум 2007 Газарзүйн багш 14 Самдан Урмаа Тарагт сум 2008 Цэцэрлэгийн багш 15 Гомбо Балдан Есөнзүйл сум 2009 Математикийн багш 16 Энхбаяр Равдан Баруунбаян-Улаан 2009 Орос хэл, уран сум зохиолын багш 17 Санги Баянжаргал Уянга сум 2009 Математикийн багш 144
18 Дашдондог Болд Хужирт сум 2009 Монгол хэл уран зохиолын багш 19 Галсансономын Хайрхандулаан сум 2010 Түүх, нийгмийн Нарантуяа 2010 ухааны багш Баруунбаян-Улаан 2011 20 Жанчивсэнгээ сум 2014 Сэтгэл судлал, түүх Жанцандорж Нарийнтээл сум Монгол хэл уран 21 Намжилдарьяа зохиолын багш Баяртогтох Өмнөговь аймгийн Физик- Сэврэй сум математикийн багш 22 Дэгдийн Пүрэв Гадаад хэлний багш 23 Раднаагийн Банди Баян-Өндөр сум 2014 Бага ангийн багш 24 Цэрэнбалжид Хужирт сум 2015 Цэрэндэжид Хайрхандулаан сум 2015 Филосифич 2016 25 Цэрэндагва 2016 Монгол хэл уран Гомбосүрэн 2016 зохиолын багш 2019 26 Цоодолын Амгалан Тарагт, Баянгол сум 2021 Менежмент 2021 27 Дагвадорж Нарийнтээл сум 2021 Математикийн багш Цэрэндорж Тарагт сум Химийн багш 28 Батаа Мөнхжаргал Химийн багш 29 Шоовдор Сүхбат Тарагт сум Хужирт сум Физик 30 Доржсорогийн Дундговь аймаг Адьяадолгор Математикийн багш Биеийн 31 Довчин Отгонбаяр тамирын багш, дасгалжуулагч 32 Донгид Банзрагч Арвайхээр сум Монгол хэл уран зохиолын багш 33 Дулам Амарсанаа Хархорин сум 2021 34 Балжинням Арвайхээр сум 2021 Жавзанхүү ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦЭРЭНДУЛАМЫН ДАМБА Боржигон овогт Цэрэндуламын Дамба Өвөрхангай аймгийн Уянга суманд төрж, Улаанбаатар хотод багшийн сургуулийн тоо физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, дотоод, гадаадад мэргэжил эзэмшиж дээшлүүлэн 1970 онд Эх барих эмэгтэйчүүдийн нэгдүгээр зэрэг хамгаалсан. 1943-1946 онд Хужирт сумын сургуульд тоо, физикийн багш 1946-1953 онд Арвайхээр сумын сургуульд хичээлийн эрхлэгч, тоо, физикийн багш 1958-1960 онд Дорнод аймгийн 145
АДХГЗ-ны эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга 1960-1961 онд Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч 1961-1962 онд Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмч, Төрөх тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, цусны станцын эрхлэгч эмч МУЗН- ийн орлогч дарга гэх мэт ажлыг хавсран хийж байв. Ард олон болон эмч эмнэлгийн ажилчдын дунд “Бурхан Дамба”, “Алтан гарт эмч“ хэмээн нэрлэгдэн, Монгол улсынхаа ардын боловсрол, эрүүл мэндийн байгууллагад 31 жил ажиллахдаа олон мянган хүүхдэд эрдэм ном зааж ард түмний сурган хүмүүжүүлэн Монголын шилдэг сэхээтнүүдийн төрүүлсэн юм. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЧАГНААДОРЖИЙН БАНЗАР Чагнаадоржийн Банзар нь 1947 онд Өвөрхангай аймгийн Гучин- Ус сумын нутаг “Хүнхрээгийн бүрд” гэдэг газар төрсөн. Тэрбээр Гучин- Ус сумын 7-н жилийн сургуульд орж 1963 онд төгсөөд төвийн 10 жилийн 8-р ангид орж, 1966 онд 10-р анги төгсөж АУДээд сургуульд орж 1971 онд хүний эмч мэргэжлээр төгсөн, өөрийн аймгийн Баянгол суманд их эмчийн салбар байгуулагдаж байх үед нь анхны эрхлэгч эмчээр томилогдон, 1971-1975 онд ажиллаж, 1975-1977 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт 1977-1985 онд Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт, 1985-1987 онд Хужирт сум дундын эмнэлэгт хүүхдийн эмчээр, 1987 оноос аймгийн, Хүүхдийн больниц, ЭМГазар ажиллаж байсан. 1987 оны 8 сараас ЭМГазарт эх нялхсын асуудал хариуцсан /эх нялхсын байцаагч эмч/ мэргэжилтнээр ажиллаж байсан. Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийн бууруулах чиглэлээр олон арван хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлж, олон улсын болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эхийн эндэгдэл эрс буурахад хувь нэмрээ оруулсан. 2007 оноос өөрийн байгуулсан Ачтан- Ирээдүй эмнэлэгт ажиллаж байна. 146
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЭРДЭМТЭН ЧИМЭДБАЗАРЫН ЖАРГАЛ 1951 онд Богд сумын нутаг Цагаан толгой хэмээх газар төрсөн. 1958-1967 онд дунд сургууль, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг физикч мэргэжлээр төгссөн. Монгол улсын ШУА- ийн Физик техникийн хүрээлэн, Дубнагийн цөмийн физикийн институтэд ажиллаж байсан. 1988 онд физик, техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд Нобелийн шагнал хүртсэн Монголын анхны эрдэмтэн юм. 1990 оноос Олон улсын цөмийн энергийн агентлагт цөмийн энергийн шалгагч инспектороор ажиллаж байна. ЦЭРГИЙН АЛДАРТНУУД Өвөрхангай аймгаас төрөн гарсан цэргийн дээд цолтой генералууд Дэслэгч генералууд: 1. Ц.Жанчив, 6. Ч.Сангишарав, 2. Ч.Пүрэвдорж, 7. Хошууч генерал 3. Ц.Дашзэвэг, 8. Д.Бадам, 4. Ц.Тогоо, 9. Ч.Цэрэндагва, 5. Д.Ёндондүйчир, 10. Л.Намсрай, БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦЭДЭНГИЙН ЖАНЧИВ 1914 онд Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт 1914 онд төрсөн. Ц.Жанчив нь бичээч, хошууны эвлэлийн товчлох хорооны ажилтан, ДХГ-т шилжин томилогдож бэлтгэл ажилтан, туслах төлөөлөгч, жинхэнэ ахлах төлөөлөгч, ангийн дарга, хэлтсийн орлогч, хэлтсийн дарга, ДЯЯ-ны цэргийн тусгай хэлтсийн дарга, ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч, Улсын батлан хамгаалах яамны сайд, БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайд, БНМАУ-ын Цэргийн болон Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд, Өнгөт металлын 147
үйлдвэрүүдийг удирдах газрын дарга, БНМАУ-ын Геологи, уул уурхайн яамны сайд, шинээр байгуулагдсан дөчин мянгатын барилга трестийн дарга, Улаанбаатар хотын цахилгаан сантехник, монтажийн газрын дарга, Нүхтийн тусгай барилга хариуцсан мэргэжилтэн, Улсын барилгын зөвлөлд зохион байгуулах, шалган зааварлах ажил эрхэлсэн ахлах ажилтан зэрэг албан тушаалуудыг хашиж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Дэслэгч генерал Ц.Жанчивын улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр засаг өндөр үнэлж Байлдааны гавьяаны болон Алтан гадас одонгоор тус бүр 2 удаа, ойн болон бусад медалиуд, хүндэт тэмдгээр шагнажээ. ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ЧОЙНДОНГИЙН ПҮРЭВДОРЖ Ч.Пүрэвдорж 1933 оны 12-р сарын 28-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт “Өлтийн цагаан хад” хэмээх газар малчин ард Чойндонгийн 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, сумын бага сургууль, офицерын сургууль, Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Ерөнхий сургууль зэргийг төгсөж, цэргийн боловсрол, мэргэжил эзэмшжээ. Ардын цэргийн их бууны тусгай дивизионы салаан дарга, Зенитийн тусгай батарейд галт салаан даргаар ажиллаж байгаад 1958 оноос ЗХУ-ын /хуучин нэрээр/ Ленинград хотын М.И.Калининий нэрэмжит Артиллерийн цэргийн академид сонсогчоор элсэн суралцаж, 1962 онд онц дүнтэй төгссөн байна. Ардын Цэргийн Ерөнхий Штабын Байлдааны болон Байлдааны бэлтгэлийн хэлтэст Зенитийн хэрэг эрхэлсэн туслах ажилтнаар, Их бууны тусгай дивизионы /зенит пуужингийн/ анхны даргаар томилогдон, сайн ажилласан байна. Энэ хугацаанд түүний удирдсан 028-р анги армийн түүхэнд анхны “Армийн тэргүүний анги”-аар шалгарч байжээ. 1969-1971 онуудад ЗХУ-д К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХЖШ-ын академид суралцан, Монголоос анх удаа “Алтан медаль”-тай төгсөж ирсэн бөгөөд 1971-1974 онуудад БХЯ-нд Улсын агаараас эсэргүүцэн хамгаалах хэлтсийн даргаар ажилласан. Тэрээр Монголын Ардын армийн шинэ төрлийн цэрэг болох Улсын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн /УАДХЦ/ тулгын чулууг тавилцсан үндэслэгчийн нэг, АДХЦ-ийг ЗХ-ний үндсэн төрлийн цэрэг болгохын төлөө их анхаарч ажилласан хүний нэг мөн. Ч.Пүрэвдорж нь цэргийн сургуулийн сонсогчоос дэслэгч генерал болтлоо Монголын ардын армид 50 гаруй жил хүчин зүтгэхдээ төр засгаас 148
өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, эх орныхоо батлан хамгаалах үйл хэрэгт өөрийн бүхий л ухамсарт амьдрал, нөр их хөдөлмөрөө зориулсан цэргийн жанжин хүн байлаа. ТӨР, ЦЭРГИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ПРОФЕССОР ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ЦЭРЭНБАЛЖИДЫН ДАШЗЭВЭГ Саран боржигон овогт Цэрэнбалжидын Дашзэвэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг “Өлзийт овоо” гэдэг газар 1948 онд төрсөн. Нефть, байгалийн хийн инженер механикийн болон Цэргийн команд-штаб, оператив-стратегийн мэргэжилтэй. ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр) хот дахь Ар тал, тээврийн цэргийн академи, Москва хот дахь ЗХУ (хуучин нэрээр)-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийг тус тус “онц” дүнтэй төгссөн. Ц.Дашзэвэг 1972 оноос Монгол Улсын Зэвсэгт хүчинд алба хааж, Зэвсэгт хүчний цэргийн ангид албаны дарга, Монголын Ардын армийн АТУГ-т инженер, Армийн Ар талын штабын орлогч дарга, дарга, БХЯ-ны орлогч сайд бөгөөд Монголын Ардын арми-ийн АТУГ-ын дарга, Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд, дэд сайд, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын ЗХЖШ-ын даргын албан тушаалд шат дараалан тасралтгүй 36 жил ажиллаж, улмаар Монгол Улсын хоёр Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын зөвлөхөөр 6 жил ажилласан байна. Тэрбээр 2008 оноос дипломат ажилд шилжиж Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр 3 жил ажиллажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн хүндэт медаль” болон ойн бусад медалиудаар шагнажээ. Профессор, дэслэгч генерал Ц.Дашзэвэг өөрийн ажил амьдралыг улс орны батлан хамгаалах бодлого, зорилтыг тодорхойлж хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэхэд олон жил идэвх, зүтгэлтэй оролцсон байна. СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ ДОКТОР PhD, ПРОФЕССОР, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ЦЭВЭГСҮРЭНГИЙН ТОГОО Ц.Тогоо нь Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт 1954 онд төрсөн. 1962-1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн. Цэргийн Ерөнхий Дээд Сургууль, ЗХУ-ын Москва хотод В.И.Лениний 149
нэрэмжит Цэрэг-улс төрийн академи, Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Голланд Улсад Удирдлагын дээд курс, АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс, Харвардын их сургуулийн үндэсний болон олон улсын аюулгүй байдлын курсийг тус тус суралцаж төгссөн. Тэрээр 1972 онд цэргийн сургуульд элсэн орж, Монголын Ардын Армийн 196 дугаар ангид салбарын захирагчийн улс төрийн орлогч, Монголын Ардын армийн 150 дугаар ангид салбарын захирагчийн улс төрийн орлогч, Монголын Ардын армийн 149 дүгээр ангийн захирагчийн улс төрийн орлогч, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн хэлтсийн орлогч дарга, Монголын Ардын армийн 256 дугаар нэгтгэлийн Улс төрийн хэлтсийн дарга, Ардын армийн Улс төрийн газарт ахлах зохион байгуулагч, даргын туслах, Цэргийн их сургуульд Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, “Женко” коллежийн дэд захирал, Оюуны өргөө” коллежийн захирал, Батлан хамгаалахын дэд сайд, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командад үндэсний ахлах төлөөлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албан тушаалуудад томилогдон ажиллаж байна. Ц.Тогоо нь “Цэргийн мэргэжлийн шаталсан сургалтын тогтолцоо, агуулга, арга зүй” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэргийг 1998 онд хамгаалсан. 150
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168